Ivanovy_S7_E09

2 Ивановынхан 7-09

Дүрүүд:

Эр:

Боря                         фермийн эзэн

Лёха                         фермийн ажилтан

Виктор Сергеевич   Лёхагийн аав

Костя                        Маринагийн нөхөр

Стёпа                 фермийн малын эмч

Ваня                         Лёхагийн хүү

 

Эм:

Нина                  Борягийн эхнэр

Лида                         Лёхагийн эхнэр

Марина              Лидагийн эгч

Вася                         Ванягийн найз охин

Даша

------------------------------------------------------------------------------------------------

Лёха:  Маша! Алив, болио!Маша, хангалттай!Маша...

------------------------------------------------------------------------------------------------

2 ИВАНОВЫНХАН: 07-9    

------------------------------------------------------------------------------------------------

Костя: Мария! Мария, сэрээрэй!

Маша: А,юу? Юу болсон бэ?

Костя: Чи маш гүн нойрсож байна. Чи хэт нойргүйдэлийн шинжилгээ өгөх хэрэгтэй.

Маша: Чи хүссэн бүх юм энэ үү?

Костя: Хуваарийн дагуу өнөөдөр миний Г.Ө.Ө.

Маша: Юу гээч...?

Костя: Гэр бүлийн өрийн өдөр. Би тэрийг өнөө өглөө, яг одоо чамд өгдөг юм уу гэж бодсон. Би өртэй байх үнэхээр дургүй.Тэгээд хамгийн гол нь би орой ажиллах цаг ихтэй болно.

Маша: Би өглөөний долоон цагт ямар ч өрийг хүлээж авахад бэлэн биш байна.Ялангуяа хуваарийн дагуу.

Костя: Гэхдээ энэ маш оновчтой шийдэл. Чи яагаадтатгалзсаныг би ойлгохгүй байна.

Маша: Би оновчтой байдлаас залхаж байна!Би чөлөөтэй, сонголттой байхыг хүсч байна. Ядаж л энэ өнөөдөр.

Костя: Бичиний саналын мөн чанарыг сайн ойлгохгүй байна.Гэхдээ энэ чиний мэдрэлийн системийг тайвшруулах юм бол би туршилтанд бэлэн.

Маша: Нээрэн үү? Яг өнөө орой юу?

Костя: Гэхдээ арга хэмжээний мөн чанар өөрчлөгдөхгүй гэдгийг би чамд амлая.

Маша: Би чамд амлая, чи тэр арга хэмжээг маш удаан санах болно.

------------------------------------------------------------------------------------------------

Костя: Борис, би чиний имэйл хаяг руу албан ёсоор ажилд орох бичиг баримтууд хуулбаруудыг илгээсэн байгаа.Чи миний захидлыг харж чадсан уу?

Боря: Баримт бичигүүд ээ?

Костя: Тиймээ.

Боря: Тийм ээ, би тэднийг үзсэн.Маргааш гэхэд татварын алба руу явуулна.

Костя: Тэгвэл надад цагаачлалын албанд ямар ч асуудал гарахгүй биз дээ?

Боря: Тиймээ. Мэдээж үгүй. Ямар асуудал байх юм?

Костя: За, за,чамд баярлалаа.Үүнийг сонсоход үнэхээр таатай байна. Харин чи үнэхээр миний бичиг баримтуудыг үзсэн бол намайг оросын иргэншилгүй гэдгийг мэдсэн байсан байх.Тиймээс, тогтоосон журмын дагуу чи гадаадын ажилтны талаар ХЦА-д /Холбооны цагаачлалын алба/ мэдэгдэх ёстой.

Боря: Өө... Ингэхэд, чамд яагаад иргэншил байдаггүй юм?

Кося:  Учир би Казахстаны БНУ-д төрж, дараа нь Европт суралцахаар явсан.

Лида:  Үгүй ер?

Костя: Энэ тухай бичиг баримтанд бас л дурдсан байгаа.

Лида:  Тэгвэл уншсан, гэхдээ гүйцэд уншаагүй болж таарч байна.

Боря: За яахав.Костя, санаа зоволтгүй. Би маргааш Воронеж руу явжчиний бүх бичиг баримтуудыг татварын албанд өгнө.

Костя: ХЦА-нд уу?

Боря: ХЦА-нд.

Костя: Аа, нэмж хэлэхэд, хэрэв би чиний оронд байсан бол цагаачлалын албанд өгсөн хүсэлтийг авч үзэхэд хэдэн долоо хоног шаардагдана гэдгийг санах байсан.

Боря: Ойлголоо, би яг одоо явлаа.

------------------------------------------------------------------------------------------------

Лёха:  Энэ нүдний шилтээс салах боломж дахиж гарахгүй. ХЦА руу залгана, түүнийг албадан гаргаг.

Вик:    Санаж ав, хүү минь, ивановууд хэзээ ч матаач байгаагүй, байх ч үгүй!Зөвхөн шууд сүрдүүлэг.Гуравдагч этгээдээр дамжуулж.

Лёха:  Яаж тэр вэ?

Вик:    Зохиомол юм хэрэгтэй Бичиг баримт нь асуудалтай гэдгийг тэр мэднэ.Бид илүү найдвартай жүжигчдийг олох хэрэгтэй. Цувралынх биш.Тэр Гера, Стас хоёрыг хэзээ ч хараагүй.

Виз:    Азтай л юм.

------------------------------------------------------------------------------------------------

Лёха:  Залуус аа, залуус аа, бид Борис Павловичтой яаралтай уулзах хэрэгтэй!Биднийг дээрэмдсэн бололтой.

Ваня:  Юу? Даша, энд бүх зүйл хамгаалалттай.

Даша: Яг тийм. Нээрэн, хамгаалагч нарын нэг нь сейфийг онгойлгоод мөнгийг авсан гэсэн үг.

Вась:  Тайвшир, Шерлок.Би мөнгийг авсан. Гэхдээ та нар үүний төлөө надад дараа нь талархана.

------------------------------------------------------------------------------------------------

Вась:  “Курпоратив” зар сурталчилгааны зарчим. Эднийг фермийн дэлгүүрийн хажууд байрлуулж, хөгжим тавина. Ямар вэ?

Ваня:  “Курпоратив”?

Вась:  Тийм ээ, гоё ш дээ.

Ваня:  Тийм ээ, шинэлэг.Гэхдээ Вася, чи бас л яагаад бидэнтэй зөвлөлдөөгүй юм бэ? Бид санаа хэлж болох байсан.

Вась:  Дэмий хугацаа алдаж яах юм? Энэ бол гал. Эсвэл чамдтаалагдахгүйбайна уу?

Ваня:  Надад үнэхээр таалагдаж байна. Үгүй энэ гал! Ингээд болоо. Тэгвэл та нар одоохондоо учрыг нь олж бай. Би явж шинэлэг санаа олъё. Сурталчилгаа миний ажил гэж бодсонгүй.

Ваня:  Тиймээ.

Вась:  Баяртай, хонгор минь.

Ваня:  За.

Даша: Гал аа?

Ваня:  Өөр юу гэж хэлэх байсан юм ? Би нэг удаа түүний салатыг магтаагүй гээд надтай долоо хоног ярилцаагүй, би өөрийг нь үнэлээгүй гэж тэр.

Даша: Тэр энэ "курпоратив"-аар бидний бүтэн жилийн төсөвийг самрана.

Ваня:  Сонс, Даша, чи түүнтэй ярилцаж чадах уу? Би чамайг дэмжинэ. Би зүгээр л галын шугамаас жаахан холдох хэрэгтэй байна.

Даша: За, би  оролдъё.

------------------------------------------------------------------------------------------------

Лида:  Нина! Хүргэгч ирсэн байна! Дахиад л чанамалтай давсалсан загас захиалсан уу?

Маша: Энэ минийх. Энийг ав.Захиалгадээр би хаягийг нь бичсэн.Сайн сайхныг хүсье.

Лида:  Өөрөө гутал засварт очих тийм хэцүү юу?

Маша: Энэ засвар биш, тэрийг Константинд зориулсан юм.

Лида:  Тэр тусмаа,тэр ажил дээрээ чиний гутлыг засахаас өөр хийх юмгүй хэрэг үү?

Маша: Хэн ч юу ч засахгүй. Энэ бол бидний дүрд нь тоглох тоглоомын нэг хэсэг. Тэр яг ханхүү шиг миний шаахайг олоод орой нь шагнуулна.

Лида:  Сонирхогчдын театрт бүртгүүлсэн юм уу?

Маша. Бурхан минь! Алексей та хоёр хувийн амьдралаа янз янзаар төрөлжүүлэх гэж хэзээ ч оролдоогүй юу?

Лида:  Бид энд яг циркэд байгаа юм шиг л хөгжилтэй байдаг.

Маша: Чамд тэгж санагддаг. Чи зүгээр л бодит байдалтайгаа эвлэрдэг учраас өөрийгөө хайрлаж мэддэггүй.

Лида:  Өө, эхэллээ! Чи хоёр ном уншлаа,галуу одоо боловсролтой болсон.

Маша: Чи намайг гомдоож чадахгүй. Түүнээс гаднө би чамд тусламаар байна. Өнөөдөр надтай хамт эмэгтэйчүүдийн бэлтгэлд очихыг урьж байна.

Лида:  Надад хүүхнүүдтэй чалчиж байх зав алга. Надад хоолой давсан их ажил байна!

Маша: Ойлгомжтой. Чи ердөө л тав тухын бүсийг  орхихоос айдаг.Аав чамайг хулчгар гэж хэлсэнд гайхах зүйл алга.

Лида:  Аав чинь намайг тэгж хэлдэг байсан.Бид  эцэг ондоотойг чи мартсан уу?

Маша: Хулчгар!

Лида:  Нина!Пашкаг харж бай, би удахгү.Такси дууд.

------------------------------------------------------------------------------------------------

Лида:  Энд хүн байна уу?Өө, эрчүүд ээ!

Эр:      Чи юундаа орилсон юм бэ?

Лёха:  Харин энэ?

Эр:      Энийг үйлчлүүлэгчдэд.Шинэ санаа. Ажлын нэр нь У.А.Д.

Лёха:  Тэр нь юу юм?е

Эр:      Ундарсан их Ажлын Дүр үзүүлэх.

Эр:      Йо!

Эр:      Йо!

Эр:      Ухаалаг.

Лёха:  Би та нарын фермийн инновацийн хэлтсийн даргаар томилохыг хүссэн нь талаар болсонгүй.Гэхдээ тэр суудал эзэнтэй.Бид түүнийг суллана.

Эр:      Дахиад л нэг тэнэг бодол тээж.

Эр:      Хэлээд юу гэхэв.

Лёха:  Аравыг төлнө! Хоёр хүн хэрэгтэй.

Эр:      Юу хийх юм?

Лёха:  Товчхондоо, энэ өнөөдрийн та нарын хувцас. Бүрэн бүтэн буцааж өгнө. Энэ манай захын хөнгөлөлтийн карт.

Эр:      "Холбооны цагаачлалын алба."

Эр:      Тэгээд юу хийх вэ?

Лёха:  Нэг хууль бус цагаачийг байдаг газарт нь буцаах ёстой.

Эр:      Юун хууль бус цагаач вэ?

Лёха:  Аан тэр... Лидкагийн эгчийнх нь нөхөр.

Эр:      Ха, болъё, найзаа.Бид гэр бүлийн асуудалд оролцдоггүй.

Эр:      Тиймээ.

Лёха:  Аа, тэгвэл чи юу гэдгийг мэдэх үү? Тэр намайг ажлаас халж, би танайд ажилд орох хэрэгтэй болно.

2:         Хаашаа явах вэ?

------------------------------------------------------------------------------------------------

Даша: Вася...Бид чамтай ярилцах гэсэн юм.

Вась:  Залуус аа, та нар яг цагаа олж ирлээ. Намайг нэг тархины шуурга дайраад. Би жаахан зүүрэмгэлсэн чинь миний зүүдэнд янзын санаа орж ирсэн!Энэ! Амьтадаас бүрдсэн цуглуулга. Гоё байна уу? Ийм байдлаар бид фермийнхээ бүх бүтээгдэхүүнүүдийг нэг зураг дээр харуулах боломжтой.Ямар вэ?

Даша: Ээ... Вася, энэ мэдээж гайхалтай санаа байна, гэхдээ бид хамтдаа бодвол яасан юм? Өөрөөр, би мэдэхгүй байна, харж байж болох уу?

Вась:  Чамд энэ таалагдахгүй байна уу?

Даша: Таалагдахгүй байна уу? Яагаад? Үгүй, үгүй.Зүгээр л зар сурталчилгаа, маркетинг гэдэг маш нарийн төвөгтэй үйл явц болохоор эхний оролдлогоор тэр бүр сайн санаа гаргах боломжгүй.

Вась:  Ойлгомжтой, чамд таалагдахгүй байна.За яахав,санал хураая. Хэн миний санаалын төлөө вэ? За харав уу, бид хоёулаа, чи ганцаараа. Ямар ч тохиолдолд би зар сурталчилгааг мэднэ.

Даша: Чи намайг дэмжинэ гэсэн ш дээ!

Ваня:  Даша, уучлаарай, тэр аймаар ширүүн харцтай байсан.

Даша. Юу гээч? Тэр чиний найз бүсгүй, тиймээс өөрөө түүнтэйгээ учраа ол.Эцсийн эцэст хүмүүсийн ​​өмнө бишившиг болохгүй.

Ваня:  Тиймээ. Даша, чиний зөв, чиний зөв.Хэрэв бид Васяд зар сурталчилгаа түүний ажил биш гэдгийг ойлгуулж чадахгүй бол үүнийг жирийн хүмүүс чадна.

------------------------------------------------------------------------------------------------

Маша: Өө, ямар загварлаг хувцас вэ!Хэцүү биш үү?

Лида:  Болгоомжтой, битгий үхчихээрэй, чи хор цацаад байна.Ээжийн гархийг чи санахгүй байна уу? Хэр удаан явах юм?

Маша: Хэдийн ирчихлээ. Зогс.

Клим: Та нар бүгдээрээ, хүн бүр дарь эх. Та нар өөрсдийн цэцэн ухаан, үзэсгэлэн гоог харуулахаар энэ хорвоод ирсэн. Энийг би биш, харин хорвоо хэлж байна. Та нар үүнийг хүлээж авах ёстой, тэгвэл та нарүүрд жинхэнэ үзэсгэлэнтэй, амжилтанд хүрсэн хамгийн гайхамшигтай эмэгтэй болно!

Маша: Сайн уу, Клим.

Клим: Сайн уу.

Лида:  Сайн уу.

Клим: Өөрийгөө хайрлахыг хүссэн шинэ дарь эх бидэнд ирснийг би харж байна.

Маша: Энэ бол миний дүү Лида.

Лида:  Тийм ээ, сайн уу.

Клим: Өнөөдөр бидэнтэй нэгдсэнийн төлөө Лидаг угтан авцгаая.

Лида:  За яах нь вэ, та нар яахнав.

Маша: Аа!Энэ хоёр хүнийх.

Клим: Хайрын аяга дүүрч, эрч хүчээ хуваалцахад бэлэн болжээ!

Лида:  Чи жилийн гишүүнчлэл худалдаж авсан юм уу?

Маша: Энэ нэг сургалтынх

------------------------------------------------------------------------------------------------

Лёха:  Өрөө нь баруун талд.Өөрсөддөө итгэлтэй байгаарай.

Эр:      Чиний сурч байсан газарт бид багшилж байсан юм.

Эр:      Өдрийн мэнд.

Лёха:  Сайн уу.

Эр:      Би Константин Ивановт хүргэлттэй.

Лёха:  Тэр нь би.Биюм өгөхгүй биз дээ?Баярлалаа.

------------------------------------------------------------------------------------------------

Коля:  Ор, ор.

Эр:      Өдрийн мэнд.Константин Иванов?

Костя: Тийм ээ, би байна.

Эр:      Холбооны цагаачлалын алба.

Костя: Одоохон.

Эр:      Таныг ОХУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар амьдарч, хууль бус хөдөлмөр эрхэлж байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн.

Эр:      Та дуугүй байх эрхтэй.Таны хэлсэн бүхнийг шүүх дээр таны эсрэг ашиглаж болно.

Мессеж /Мария/:    Миний сюрприз чамд ямар байна?

Костя: Гайхалтай. Ингээд бид ямар ч сонирхолгүй дүрийн тоглолтонд хүрчээ.

Эр:      Ямар тоглоом, эрхэм ээ?Таныг юу хүлээж байгааг та ер ойлгож байна уу?

Костя: Энэ дэндүү болхи нэг тийм зохиол байна. Нээрэн шүү. Та нар чухам ийм аргаар миний тестостероныг нэмэгдүүлнэ гэж бодсон гэж үү?

Эр:      Юу?

Костя: Ер нь ингэе, энд тайван суугаад кофе ууж бай. Танай дарга намайг аврахаар ирэх хүртэл байх. Харин би тайван ажлаа хийе.

Эр:      Юуны чинь "Суух"? Бид албан үүргээ гүйцэтгэж байна.

Костя: Та нарыг үүргээгялалзтал биелүүлсэн гэдгийг би хэлнэ.

------------------------------------------------------------------------------------------------

Лида:  Би өглөө эртлэн босоод төмсний нухаш хийсэн. Бас котлет шарсан, сайн байна, тийм үү? Мундаг уу? Тиймээ, мундаг. Би эмээгийн зааж өгсөнөөр нухаш хийдэг байна.Би бутлагч аваад ийм...

Клим: Бид уг санааг нь ойлголоо, дарь эх минь. Лида өөртөө хайртай болж эхэлсэнд алга ташицгаая.

Лида:  Зүгээр дэ, энэ бүхэн юуны төлөө? За, баярлалаа.

Клим: Суучих.

Лида:  Баярлалаа, баярлалаа.

Клим: Үргэлжлүүл, дарь эх минь.

Эм:     За. Би ч гэсэн өнөөдөр сайн байсан, яагаад гэхээр дэлгүүр хэсэж өмнөхөөсөө бага мөнгө үрж...

Маша: Болчихлоо. Костя намайг ажил руу хүрээд ир гэнэ.

Лида:  Яасан, чи энэ луйварчинд хичнээ мөнгө үрж байгааг ойлгосон уу?

Маша: Тэр миний гутлыг авчээ, энэ түүнийг өдөөсөн байна.

Эм:     Энэ удаа би зураг авдагаасаа илүү их зүйл хийсэн.

Маша: Уучлаарай, би явах болчихлоо.

Лида:  Би чамтай хамт. Уучлаарай.Бид мөнгөө буцааж авах уу?

Маша: Үгүй, мэдээж үгүй.

Лида:  Би үлдлээ. Үргэлжлүүлцгээ.

------------------------------------------------------------------------------------------------

Вась:  Тэгээд, та нар ферм даяарүргэлж бодсоноо үзүүлдэг юм уу?

Ваня:  Мэдээж Вася. Эхлээд  фокус бүлгээс санал асуулга авч, бидний үйлчлүүлэгчид ямар гэдгийг ойлгохыг хичээнэ. За энэ, энд бидний анхны ярилцагч байна.Сайн уу.

Сер:    Сайн уу.

Ваня:  Тантай түр ярилцаж болох уу?Бид ердөө санал асуулга явуулж байгаа.Василиса манай зурагт хуудас, өөрөөр хэлбэл манай фермийн сурталчилгааны танилцуулгыг бэлдсэн. Ямар байна?

Сер:    Юу... яахав, надад таалагдлаа. Шууд л анхаарал татаж байна. 100% авъяас.

Ваня:  Ээ..Санал асуулгын хүрээг өргөтгөх хэрэгтэй гэж би бодож байна.

Вась:  Тэг ээ.

Эр:      Гайхалтай. Би ийм юмыг хэзээ ч хараагүй.

Эр:      Ийм!

Эм:     Үгүй ээ, үнэхээр сайхан.Яг л урлагийн бүтээл шиг.

Эм:     Өө, надад таалагдаж байна. Миний гурав дахь нөхөртэй адилхан юм.

Эр:      Сонсооч, энэ бол нээлт гэж би бодож байна.Залуус аа, та нарын фокус групп гайхалтай юмаа.Одоо надад ажиллах хоёр дахин урам зориг байна.Янзтай! Би оффис руу.

------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Би танд дахин сануулъя: та цагаачлалын хуулийг бүдүүлгээр зөрчсөн тул нэн даруй албадан гаргах ёстой.

Коля:  Энд юунд ч хүрч болохгүй. Сонс, та нар ингэтлээ улайрахыг бодоход хичнээн мөнгө авсан бэ? Би та нарт илүү мөнгө төлье.

Лёха:  Тэгэхээр үйлчлүүлэгч явах нь уу?

Эр:      Огтхон ч үгүй. Товчхондоо, эхлээд тэнэг хүн болж жүжиглээд, одоо мөнгө санал болгож байна.

Лёха:  Та нар аваагүй биз дээ?

Эр:      Мэдээж үгүй. Яасан, болох юм уу?

Лёха:  Та нар галзуурчихсан уу?Та наралбан үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр,  та нар албаны дүр үзүүлж, түүнийг баривчлах төвд аваачих гэж байгаа юм шиг дүр үзүүл.

Эр:      Тэгэхээр байна аа... Нэг бол эхлээд мөнгөө аваад, дараа нь баривчлах төв гэх үү? Би ойлголоо.

Лёха:  Өө! Ямар ажлаар явна?

Маша: Хариулт нь тодорхой: Би Константинтай уулзана.

Лёха:  Үгүй ээ, тэр маш завгүй байна.Би ч гэсэн түүнтэй уулзана, би түүнд зарим нэггарааны бизнесүүдийг сонирхуулахсанаатай, тиймээс чи миний дараа орно.

Маша: Минийх яаралтай.

Лёха:  Хүлээ л дээ! Нөгөө юу...Би чамд гарааны бизнесээ үзүүлбэл ямар вэ?Та хоёр эхнэр нөхөр.Чи түүнийг сайн мэднэ.Магадгүй чи надад зөвлөгөө өгөх байх.

Маша: За, яахав, явцгаая. Харин хурдхан.

------------------------------------------------------------------------------------------------

Даша: Сонсооч, магадгүй энэ үнэхээр гайхалтай юм болов уу? Бид зүгээр юуг ч юм ойлгохгүй байна.

Ваня:  Даша, хэрвээ энэ гайхалтай юм бол би гарагаас явахыг хүсч байна.

Эм:     Хар дарсан зүүдэнд ийм балай юм орж ирэхгүй байсан! Гэтэл тэд түүгээр фермийг сурталчлахаар шийдэж байдаг!

Сер:    Ярих ч юм биш. Тэд бидэнд тэр мөнгийг өгсөн бол дээр байхгүй юу; Би тийм зургийг хүссэнээр нь зурж чадна.

Эм:     Яг үнэн!

Ваня:  Түр хүлээ, тэгэхээр, та нарт макет таалагдаагүй юм уу?

Сер:    Үгүй ээ... яагаад таалагдаагүй гэж? Маш их таалагдсан.

Эм:     Харин маш аймшигтай.

Ваня:  Байз, та нарэнийг яагаад шууд хэлж болоогүй юм?

Сер:    Эзэгтэйн охиныг шүүмжилдэг бид ямар камиказенүүд юм уу?

Эм:     Та нар түүнд юу ч битгий хэлээрэй.

Сер:    Тиймээ.

Даша: Одоо бид яах вэ?Тэд Васяд хэзээ ч үнэнийг хэлэхгүй, бас тэр биднийг сонсохгүй.

Ваня:  Даша, ганцхан арга үлдлээ: фермээс гадуур Васягийн бүтээлийг харуулах хэрэгтэй.

------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Алив, урагшаа.

Костя: Өө, хөө, энэ арай хэтрэнэ! Та нар намайг хаашаа чирээд байна аа?

Эр:      Хууль бус цагаачдыг саатуулах тусгай төвд.

Костя: Бас юуных нь саатуулах тусгай төв бэ?Та нарын захиалагчтэр байна!Та нар зохиолоо марчихсан юм уу? Энэ халтуурын ажил байна!

------------------------------------------------------------------------------------------------

Лёха:  Эсвэл роботыг орчуулагч болгож тохируулж болно. Юу, үнээний хэлнээс. Үхэр юу ярьж байгаааг ойлгохын тулд. Гайхалтай. Тиймээ?

Маша: Тиймээ.

Лёха:  Тиймээ.

Маша: Бараг. Гахайн сүү зардагтай бараг ижил. Леша, би явах ёстой.

Лёха:  Хүлээ!Би...Энэ... Би тэр гарааны бизнесийн тухайы утгагүй юм яриад л... Зүгээр л чамтай хоёулахнаа хамт байхыг хүссэн юм.

Маша: Яах гэж?

Лёха:  Би чамд татагдаад.Би бүгдийг мартна гэж бодсон гэтэл мартагдсангүй. Юм идэж, ууж ч чадахгүй юм.

Саша: Леша, энэ чинь хийсвэр мэдрэмж. Энэ өнгөрнө. Чамд Лида байна, надад Константин байна.Тиймээс...

Эр:      Лехич, чи энд байна уу? Чиний төлөвлөгөө санаснаар болсонгүй. Товчхондоо, чиний тэр Костя ухаан алдчихлаа.

Маша: Миний нөхөр хаана байна?!

------------------------------------------------------------------------------------------------

Эм:     Тэгээд ХАО /хувиргасан амьд организм/ нэмдэггүй гэж ярьдаг.

Эр:      Энэ бүтээлийн зохиогчөөртөө ямар нэг  юм нэмсэн нь гарцаагүй.

Вась:  Тэгээд яагаад тэр даруй хувиргасан амьд организм гэж? Миний бодлоор энэ ойлгомжтой, фермд ямар ямар амьтад байдгийг харуулахыг хүссэн.

Эр:      Тиймээ. Тэд амьтдыг харуулахыг хүсч.Гэвч аймшгийн кино үзүүлчихлээ.

Эм:     Одоо би хүүхдээ муухай аашлахад нь энд авчирч байна.

------------------------------------------------------------------------------------------------

Лёха:  Чи...

Костя: Чи эдгээр авьяасгүй жүжигчдийг хаанаас хөлсөлсөн бэ?Тэд намайг алах шахлаа.

Маша: Та нар түүнийг яасан бэ? Тэр ухаанаа алдсан байна.Би хэнийг ч хөлслөөгүй.

Костя: Надад худлаа ярихаа боль. Чи хосуудын өдрөөр сюрпризтэй гэж өөрөө бичсэн байсан.

Маша: Би чамд гутлаа явуулсан.

Костя: Бас ямар гутал?

Лёха:  Энэ мөн үү?

Костя: Би юу ч ойлгохгүй байна.Тэгвэл эдгээр жүжигчид хэн бэ?

Маша: Би ч гэсэн адилхан асууя.

Эр:      За, бид явах боллоо. Ойлгоорой ажилтай. Баярлалаа...Баяртай, баярлалаа.

Костя: Ойлгомжтой. Би цагдаа дуудна.

Лёха:  Хаашаа ч залгах хэрэггүй! Тэд миний жүжигчид. Би зүгээр л чамайг бэлтгэх гээд.Жинхэнэ ХЦА-ийн залуус ирвэл яана? Харин одоо чи бэлэн.

Костя: Тэгвэл Борис чиний учрыг олог. Шал балай юм. Надад агаар хэрэгтэй.

Лёха:  Өө!Намайг уучлаарай.

------------------------------------------------------------------------------------------------

Вась:  Тэр балай рекламыг авах хэрэгтэй.

Ваня:  Яагаад? Фокус групп дэмжсэн.

Вась:  Харин та нар энэ зүгээр реклам гэж яах гэж надад худлаа хэлсэн юм? Удирдлагдаа тал зассан юм уу? 

Сер:    Иван, бидэнд таалагдахгүй байна гэдгийг чи хэлэхгүй гэж тохиролцсон. Эх, Ваня, Ваня.

Вась:  Тэгвэлчи бүгдийг мэдэж байжээ?

Ваня:  Вася, гуйя, уурлах хэрэггүй. Зар сурталчилгаа бол хариуцлагтай бизнес гэдгийг би чамд харуулахыг хүссэн,харин чи үүнд жаахан ямар нэг туршлага суух хэрэгтэй.

Вась:  Гайхалтай.Харин надтай ярилцаж болсонгүй юу? Намайг заавалолны өмнө шившиглэх ёстой байсан уу?

Даша: Тэр чамайг гомдоохыг хүсээгүй.

Вась:  Доош нь хийхээр шийдэж. Гайхалтай!Ваня бол гайхамшигтай шийдлүүдийн мастер. Надад та нарын сурталчилгаа огт хамаагүй! Ядаж л чамайг энд алдаа гаргуулахгүйн тулд би чамд туслахыг л хүссэн.

Ваня:  “Ядаж энд” гэж ямар утгаар?

Вась:  Ваня, шууд утгаар. Чи байнга асуудал дагуулдаг. Нэг бол дугуйтай байшинтай, эсвэл мөнгө цуглуулагчидтай. Би мэдэхгүй, энэ чамд удамшиж ирсэн байдаг юм уу?

Ваня:  Тэгэхээр, чи миний тухай ингэж боддог юм уу, Вася?Үнэнийг хэлсэнд баярлалаа.

Вась:  Ваня... Гуйя! Гэхдээ чи үнэний талаар мэдэх нь юу л бол.

Даша: Чи дэмий ингэлээ, Вася.

------------------------------------------------------------------------------------------------

Лида:  Леша, чи унтаж байна уу?

Лёха:  Тиймээ.

Лида:  Тийм үү? Тэгвэл чи ханхүү, би гүнж юм шиг болцгооё, тэгэх үү?

Лёха:  Хоёулаа ажилгүй болохоор тэр үү?

Лида:  Чи юунд тэнэглэдэг юм? Бид яагаад ажилгүй... Ойлгосонгүй?

Лёха:  Учир нь Боря маргааш намайг халах байх.

Лида:  Тийм үү?

Төгсөв

2025 он      

Back to episodes Go home