Doraemon 2025 97-99

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Шизүра

Шагналт алуурчин

Сүнэра

Шизүрагийн туслах

Жаира

Шизүрагийн туслах

Лоори

Эрэн сурвалжлагдаж буй хүн

Идэа

Тусламж хүссэн охин

Мэтабон

Идэагийн аав

Гебальт гахай

Эсрэг тал

Гебальт мэлхий

Эсрэг тал

Дайсан  эр

Эсрэг тал

 

Эмгэн хумс, мэлхий, өндөр мангас, хотын иргэн эр,

 

Нобита:          Оногдоогүй үлджээ дээ, янз нь?

Дайсан эр:             Би чамаас хурдан л даа.

Нобита:          Тэр ч юу л бол?

Гарчиг:  Сансрын бууны баатар Нобита.

Дораэмон:             Нобита, чи хаана байна аа?

Нобита:          Дораэмон! Баярлалаа! Би ийм л тоглоом үнэхээр их хүсэж байлаа шүү дээ.

Дораэмон:             Юун тоглоом?

Нобита:          Үүнийг хэлээд байна аа. Барууны тоглоом! Дораэмон, чи ирээдүйн дэлгүүрээс авсан биз дээ?

Дораэмон:    Би ийм юм худалдаж аваагүй ээ. Ахиад л андуурагдаад ирсэн бололтой. Хурдхан буцаахгүй бол болохгүй нь дээ.

Нобита:          Юу? Буцаах юм уу? Ямартай ч үнэхээр гайхалтай байсан болохоор ахиад ганцхан л тоглуулчих. Тэг л дээ, тэгэх үү? Гуйж байна!

Дораэмон:             За, яах вэ. Ганцхан удаа шүү, за юу.

Нобита:          За, Дораэмон ч гэсэн ороод ир. Чамд өөрийнхөө буудах чадварыг харуулна аа!

Дораэмон:    Тэгсэн ч үл тооно л доо. Нобита зөвхөн аяатори буудлага хоёртоо л сайн шүү дээ.

Нобита:          Зүгээр ээ, хурдал!

Дораэмон:             Энэ ч гайхалтай юм аа!

Нобита:          Тийм байгаа биз дээ? Юу вэ? Хачин юм аа. Түрүүн ийшээ ороход шуудхан л барууны загвартай болж байсан юмсан.

Идэа:                       Та хамгийн өндөр оноо авсан хүн байх нь ээ?

Дораэмон, Нобита:    Хөөрхөн юм аа!

Идэа:              Миний үгийг ойлгохгүй байгаа юм байх даа. Энэ дуу хоолой орчуулуулдаг чихрийн дуусах хугацаа болоогүй л байна даа.

Дораэмон:             Аан, зүгээр дээ. Яриаг чинь сайн ойлгож байна аа.

Идэа:                       Ашгүй дээ. Намайг Идэа гэдэг.

Нобита:          Идэа гэж ямар гоё нэр вэ. Харин намайг Ноби, Нобита гэдэг.

Дораэмон:             Би бол Дораэмон.

Идэа:                       Нобита болон Дораэмон. Үнэндээ надад нэг гуйлт байна.

Нобита:          Гуйлт гэдэг чинь...?

Идэа:                       Бидэнд туслахыг хүсэж байна.

Дораэмон:             Туслах гэдэг чинь...?

Идэа:              Сүүлийн үед манай тосгон болох Морг Сити рүү хууль бус бүлэг этгээдүүд халдах болсон юм.

Дораэмон:             Бодит дүрслэл байна шүү.

Гебальт гахай:     Хурдан хотоос зайлж үз! Ойлгосон уу?

Нобита:          Саяных нөгөө хууль бүс бүлэглэлийнхэн үү?

Идэа:                       Тийм ээ.

Нобита:          Юу гээчийн аймшигтай хүмүүс вэ!

Идэа:              Энэ хэвээр байвал, Морг Сити муу этгээдүүдэд эзлэгдэх нь байна. Нобита, гуйя. Нөгөө чадвараараа тэдэнтэй тэмцээсэй гэж хүсэж байна.

Дораэмон:             Гэхдээ яагаад заавал Нобита гэж?

Идэа:              Би... сансраас хамгийн шилдэг гаммаг олохыг тулд огторгуйн өнцөг булан бүрт буудлагын машин илгээсэн юм. Тэр дундаас хамгийн өндөр оноо авсан нь Нобита, та байсан шүү. Та бол энэ сансар дээрх хамгийн шилдэг буудагч нь!

Нобита:          Би сансрын хамгийн шилдэг буудагч гэж үү? Ойлголоо. Сансрын шилдэг буудагч Нобита би тэр муу бүлэг этгээдүүдийг яаж ялахаа харуулъя.

Идэа:                       Нээрээ юу? Гэхдээ маш аюултай ажил шүү. Тэгсэн ч хийх үү?

Дораэмон:             Буудлагын тэмцээн  үргэлж эрсдэлтэй байдаг шүү.

Нобита:          Нөгөө юу... Ёоё, ёо, ёо, ёоё!

Дораэмон:    Хөөе, Нобита! Энэ тоглоомыг хурдхан буцаах хэрэгтэй!

Нобита:          Түрүүхэн л ганцхан удаа тоглуулна гэж хэлсэн биз дээ? Хамгийн дээд оноог авсан болохоор дараагийн шат руу орох нь байна шүү дээ!

Дораэмон:             Аан, тэр ч тийм л дээ.

Нобита:          За, шийдлээ!

Дораэмон:             Нобита!

Нобита:          Хүлээлгэсэнд уучлаарай! Тэгэхээр одоо  нөгөө бүдүүлэг этгээдүүдийг хашраахаар явцгаая!

Идэа:                       Баярлалаа, Нобита, Дораэмон хоёр оо.

Дораэмон:             Аан би ч...

Идэа:                       Тэгвэл би замчилъя.

Нобита:          Хөөх! Дораэмон, дараагийн үе нь сансар бололтой!

Дораэмон:             Тийм бололтой шүү, Нобита.

Нобита:          Ямартай ч үзэсгэлэнтэй юм аа, тэр дэлхий гэдэг чинь.

Идэа:              Үнэхээр үзэсгэлэнтэй гараг шүү. Манай өвөг дээдэс ч бас ийм гарагийн эрэлд гарч аялж явахдаа Камелиа гэх гарагийг олсон юм.

Дораэмон:             Яагаад гараг хайна гэж?

Нобита:          Харин тийм.

Идэа:              Тэр хүртэл амьдарч байсан Сүриги гараг маань мөхсөн од болчихсон учраас… Гэхдээ Камелиа гараг ч бас аль хэдийн мөхөлд ойртсон байсан. Манай өвөг дээдэс тэр элсэн гарагийг ногоон гараг болгохын төлөө зүтгэж эхэлсэн юм. Тэгээд хэд хэдэн баян бүрд үүссэн юм л даа.

Дораэмон:             Тэгэхээр түүний нэг нь Морг Сити гэсэн тохиргоо байх нь.

Идэа:                       Тохиргоо гэнэ ээ?

Нобита:          Дораэмон! Уур амьсгал эвдэхээ боль л доо!

Дораэмон:             За, уучлаарай даа, уучлаарай.

Идэа:                       Морг Сити бол одоо үлдсэн байгаа  ганц баян бүрд нь байгаа юм.

Нобита:          Ганцхан л үлдсэн гэж үү? Бусад тосгод нь яасан юм?

Идэа:                       Хууль бус Гебальт омгийнхон сүйтгээд...

Нобита:          Зүгээр дээ, Идэа! Сансрын хамгийн шилдэг бууч Нобита би тэр Гебальт омгийнхонтой үзэлцээд, та нарыг хамгаална аа.

Идэа:                       Нобита, маш их баярлалаа!

Нобита:          За, түр байж байгаарай... Би ариун цэврийн өрөө ормоор байна.

Дораэмон:    Хаа нэгтээ пауз авах товчлуур байгаа болов уу?

Идэа:                       Ариун цэврийн өрөө гэвэл тэр хаалга шүү. Дараа нь тэрийг өмсөөрэй.                                 Тэр бууг ч бас зүүгээрэй. Өөр хэрэгтэй зүйл байвал дуудаарай.

Нобита:          Баярлалаа. Жорлон, жорлон, жорлон... Хөөх, сайхан болчихлоо.

Дораэмон:             Гараа сайн угаасан биз?

Нобита:          Угаалгүй дээ!

Дораэмон:             Уг нь тоглоом л юмсан. Яагаад тэгнэ гэж вэ?

Нобита:          Үнэхээр агуу тоглоом биш гэж үү? Ёстой их догдолж байна шүү. Энэ газар Морг Сити гэж үү?

Идэа:              Үгүй ээ, эндээс зүгээр хэрэгтэй зүйлсээ л авах юм. Одоо бүх сансрын дунд тулаан болж байгаа.

Нобита:          Тэгвэл хүчирхэг хүн байвал түүнээс тусламж авч болох нь ээ.

Дораэмон:             АрПиЖи гэдэг юм.

Идэа:              Юу гэхээр өрсөлдөгч нь хууль бус болохоор тусалж чадах хүн олон байх тусмаа дээр гэж бодож байна.

Нобита:          Энэ хэд юу яриад байгаа юм бол оо?

Дораэмон:             Хөөх, коннякү!

Эмгэн хумс:           Тэд ч амттай харагдаж байна шүү.

Мэлхий:         Би тэр цэнхрийг нь шүү.

Эмгэн хумс:           Шарж идэх гэж үү?

Мэлхий:         Үгүй ээ, сашими шиг л иднэ дээ.

Нобита:          Дораэмон!

Дораэмон:             Хурдан явцгаая аа!

Шизүра:         Үнэхээр түүнийг гэдэгт итгэлтэй байна уу?

Сүнэра:          Тийм ээ, гарцаагүй мөн.

Жаира:           Гэхдээ царай нь сайн танигдахгүй байгаа юм биш үү?

Шизүра:         Түүнийг бариад сансрын цагдаад өгвөл...

Сүнэра:          Сансрын доллараар 1 саяыг авах боломжтой!

Жаира:           1 сая аа!

Шизүра:         Хөөе, яасан чанга хэлдэг юм бэ!

Нобита:          Хөөе, Идэа. Хүчирхэг хүн бараг байсангүй шүү, тийм ээ.

Идэа:              Харин тийм ээ. Өлсөж байгаа биз дээ? Ямар нэгэн юм олж идчихээд үдээс хойших тэмцээнийг үзэцгээе.

Өндөр мангас:     Хөөе, чи! Миний талбайг сүйтгэж байна шүү! Энэ эрэн сурвалжлагдаж буй Лоoри байна!  Ямар нэгэн юм хэлээч, чи!

Нобита:          Хөөх, гайхалтай!

Идэа:                       Хөөе, түр хүлээгээч!

Шизүра:         Явцгаая.

Жаира:           За.

Идэа:                       Наашаа! Хурдлаарай!

Нобита:          Аюултай байлаа шүү.

Лоори:                    Яагаад тусалж байгаа юм?

Идэа:              Таны хүч хэрэгтэй байна л даа. Намайг Идэа гэдэг. Зөрүүд этгээдүүдээс манай тосгоныг хамгаалж өгөөсэй гэж хүсэж байна.

Нобита:          Намайг Нобита гэдэг. Харин энэ бол Дораэмон. Бид ч бас тосгоныг хамгаалахаар явж байгаа юм.

Лоори:                    Хэдийг өгөх юм?

Идэа:                       Мэдээж, чадах чинээгээрээ төлнө өө.

Лоори:                    Хэд?

Идэа:              1 хүнд 50 мянган сансрын доллар. Миний төлж чадах хэмжээ энэ л дээ.

Лоори:                    Ойлголоо.

Шизүра:         Би ч бас ярианд оролцъё.

Идэа:                       Хэн бэ? Яаж хөлөгт орж ирсэн юм бэ?

Шизүра:         Үүнээс илүүтэй  тосгоноо хамгаалахад хүн хэрэгтэй биз дээ?

Дораэмон:             Та нар чинь хэн билээ?

Шизүра:         Сансрыг хөндлөн гулд туулдаг шагналт алуурчин, Шизүра.

Сүнэра:          Би бол Сүнэра.

Жаира:           Харин би бол Жаира.

Нобита:          Сонирхолтой болж байна шүү. Би бол сансрын хамгийн шилдэг буудагч, Нобита.

Дораэмон:             Би бол Дораэмон.

Лоори:                    Лоори гэдэг.

Нобита:          Тэрийг юу гэж бодож байна?

Дораэмон:             Магадгүй, Гебальт нарын сүйтгэсэн хот байх л даа.

Сүнэра:          Гурван хүний шагнал 1,500,000! Тэгээд бас тэр Лоорийг баривал... Үгүй ээ, энэ чинь, 2,500,000 сансар доллар байх ёстой шүү дээ!

Идэа:                       Тэр харагдаж байгаа бол Морг Сити.

Нобита:          Хөөх, ямар том мод вэ! Юу вэ, энэ чинь?

Жаира:           Уул уу?

Сүнэра:          Үгүй дээ, мод байгаа биз дээ?

Идэа:              Тэр бол манай хамгаалагч бурхан. Биднийг энд ирэхээс өмнө ургаж байсан мод байгаа юм.

Нобита:          Энэ шинэ үе шат гэж үү? Нэг их өөрчлөгдөөгүй байх чинь.

Шизүра:         Юу вэ, юу вэ, юу вэ? Бид энэ тосгоныг аврахаар арай гэж нэг юм ирж байхад биднийг угтаж авахгүй юм байх даа?

Сүнэра:          Угталтын парад ч юм уу, байхгүй юу?

Мэтабон:               Хөөе, Идэа!

Идэа:                       Аав аа!

Мэтабон:               Ашгүй дээ, зүгээр байна. Гэхдээ энэ хэд чинь хэн билээ?

Идэа:                       Юу?

Мэтабон:               Манай Морг Ситид тавтай морил! Би бол хотын дарга Мэтабон.

Жаира:           Хотын хүмүүс огт харагдахгүй байх чинь.

Мэтабон:       Эндхийн хүмүүс их ичимхий л дээ. Та нар урт аялалд ядарсан байх. Хоол унд бэлдсэн. За, наашаа явцгаагаарай. Манайхан! Тэд бол манай Морг Ситиг хамгаалахаар ирсэн баатарлаг хүмүүс байгаа юм!

Хотын иргэн эр:  Энэ тухайд гэвэл хотын дарга аа, иргэдийг илүү хохироохын оронд...

Идэа:                       Хотыг Гебальтуудын гарт өгөх гэж үү?

Мэтабон:               Сайхан санаа байна.

Хотын иргэн эр:  Эсэргүүцсэн ч ялна гэсэн баталгаа байгаа гэж үү?

Идэа:                       Гэнэт юу вэ?

Мэтабон:               Тайван.

Идэа:              Сансрын шилдэг буудагчийг авчраад хотоо хамгаалцгаая гэж  бүгдээрээ шийдээгүй гэж үү?

Нобита:          Үнэхээр нарийн зохиомжтой  түүх байна даа.

Дораэмон:             Тийм ээ.

Хотын иргэн эр:  За, та бүхнээс асууя. Эдгээр сансрын шилдэг буудагчидтай хамтдаа тэмцэх хүн байвал нэрээ хэлнэ үү.

Идэа:                       Та нар... Бүгдээрээ хүлээж байгаарай. Хүлээ!

Нобита:          Зүгээр дээ, Идэа. Сансрын шилдэг буудагч болох би байгаа шүү дээ. Би ганцаараа байсан ч Гебальтуудыг ялж харуулна.

Идэа:                       Баярлалаа, Нобита.

Шизүра:         Юу вэ? Юун их шуугиан бэ?

Иргэн эр:               Гебальтууд!

Хотын иргэд:                 Гебальтууд ирлээ! Тэд ирж байна!

Идэа:                       Бүгдээрээ хүлээгээрэй! Буцаад ир л дээ!

Нобита:          Дораэмон!

Дораэмон:             За!

Шизүра:         Сүнэра, Жаира.

Сүнэра, Жаира 2:        За.

Шизүра:         Зугтъя.

Сүнэра:          Явцгаая, явцгаая.

Дораэмон:             Гебальтууд байна.

Нобита:          За, сансрын шилдэг буудагч Нобитагийн чадварыг үзүүлээд өгье л дөө!

Дораэмон:             Нобита, заавал ингэж гарч явах шаардлагагүй шүү дээ!

Гебальт гахай:     Хөөе, тэнд нэг сонин юм байна!

Гебальт мэлхий: Чи юу вэ?

Нобита:          Сансрын шилдэг буудагч Нобита байна! Одоо бууж өгвөл яах вэ, өршөөе! Буугаа хаяад бууж өг!

Гебальт мэлхий: Тэнэг жаал л байна. Түүнийг тонилго.

Гебальт гахай:     За.

Гебальт мэлхий: Залуус аа, алив ээ!

Нобита:          Дораэмон! Энэ чинь зүгээр тоглоом л биз дээ? Тэр буу жинхэнэ юм шиг байна.

Дораэмон:    Ёоё, ёоё, ёо! Нобита, энэ яах араггүй тоглоом энэ тэр биш, жинхэнэ бодит явдал байна!

Нобита:          Үгүй байлгүй дээ! Юу гэсэн үг вэ?

Гебальт мэлхий: Хөөе! Хамтрагч нь байна!

Нобита:          Тэр чинь! Дораэмон! Лоори! Лоори, чи зүгээр үү?

Дораэмон:             Алив л дээ, Лоори!

Гебальт мэлхий: Сайн сонс! Бөөн хөлсний хүмүүс цуглуулжээ дээ! Та нарт гурван өдөр өгье! Энэ хугацаанд хотоос явцгаасан байгаарай! Хотод үлдсэн хүнийг өршөөхгүй! Ойлгосон биз!

Гебальт гахай:     Жаал аа! Түрүүн намайг ичгэвтэр байдалд орууллаа шүү, чи! Одоо үхэхдээ бэлд!

Нобита:          Дораэмон!

Дораэмон:             Яах вэ, яавал дээр вэ?

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Шизүра

Шагналт алуурчин

Сүнэра

Шизүрагийн туслах

Жаира

Шизүрагийн туслах

Лоори

Эрэн сурвалжлагдаж буй хүн

Идэа

Тусламж хүссэн охин

Мэтабон

Идэагийн аав

Гебальт гахай

Эсрэг тал

Гебальт мэлхий

Эсрэг тал

Тоодори

Хотын иргэн эр

Дорами

Ирээдүйгээс ирсэн шар робот муур

 

хотын иргэн эр 1, 2, 3, робот,

Тайлбар уншигч эр

 

 

Дораэмон:             Нобита, чи хаана байна аа?

Тайлбар уншигч эр:   Өрөөнд байсан тоглоомоор хамгийн өндөр оноог авсан Нобита! Гэнэт гарч ирсэн охин Идэа!

Нобита:          Гуйлт гэдэг чинь...?

Идэа:                       Бидэнд туслахыг хүсэж байна.

Дораэмон:             Туслах гэдэг чинь...?

Идэа:                       Гэхдээ...

Тайлбар уншигч эр:   Нобита нарын очсон газар бол цөлийн гараг, Камелиа!

Идэа:              Манай өвөг дээдэс тэр элсэн гарагийг ногоон гараг болгохын төлөө зүтгэж эхэлсэн юм.

Тайлбар уншигч эр:   Тэдний дайсан бол хотыг онилсон Гебальт омгийнхон!

Нобита:          Үнэхээр агуу тоглоом биш гэж үү? Догдолж байна шүү!

Гебальт мэлхий: Чи юу вэ?

Нобита:          Сансрын шилдэг буудагч Нобита байна!

Тайбар уншигч эр:      Нобита эрэлхэгээр тулалдаж байсан ч, түүний хамтрагч Лоори суманд өртөж унасан юм! Гэтэл нэгэн гайхалтай үнэн илчлэгдэх нь тэр!

Нобита:          Дораэмон! Энэ чинь зүгээр л нэг тоглоом биз дээ?

Дораэмон:    Одоо яана аа, Нобита! Энэ тоглоом энэ тэр биш бололтой. Бодит явдал байна аа!

Нобита:          Юу? Юу гэсэн үг вэ?

Тайлбар уншигч эр:   Гэтэж буй үл мэдэгдэх сүүдэр! Нобита! Гарах гарцгүй болчихлоо!

           Гарчиг:        Сансрын бууны баатар Нобита.

Дораэмон:             Хөөе, Нобита!

Нобита:          Дораэмон, би нэг л биш ээ!

Дораэмон:             Зүгээр, нүдээ нээ!

Нобита:          Юу болох нь энэ вэ?

Дораэмон:             Хэн нэгэн нь мэдуоч ашигласан байна.

Нобита:          Мэдуоч гэдэг чинь юу вэ?

Дораэмон:    Мэдуоч ашиглаж өөдөөс дайрч буй хүний эргэн тойрны цаг хугацааг удаашруулах боломжтой юм!

Нобита:          Тэр чинь чиний хэрэгсэл юм уу?

Дораэмон:             Надад уг нь байгаа л даа...

Нобита:          Дораэмон, мундаг юм аа!

Дораэмон:             Гэхдээ ашигласнаа санахгүй байх юм.

Нобита:          Энэ хүнийг одоо яах уу?

Дораэмон:             Хурдхан эндээс гарцгаая. Мэдуочийг унтраахаар тэр ч гайхаж өгнө дөө.

Гебальт гахай:              Хохь... Юу болчхов оо? Ямар хурдан...

Жаира:                    Аврагдлаа шүү!

Шизүра:         Яасан амар юм ярьдаг юм бэ? Гебальтуудын юу гэхийг сонсоогүй юу?

Жаира:                    3 хоногийн дотор хотоос гарцгаа гэж хэлсэн ч ягаад тэгж байгаа юм бол?

Сүнэра:          Ямар ч байсан явцгаачих болохоор хотын бүх эрдэнэсийг авч болно гэсэн үг биз дээ? Тийм үү, босс оо?

Шизүра:         Яг тийм. За, явцгаая.

Тоодори:       Юун баатар байх вэ дээ! Шал хэрэггүй юм! Тэгээд л хэлсэн биз дээ! Буудагч хүртэл хөлслөөд эцэст нь Гебальтуудыг уурлуулчихсан юм биш үү!

Хотын иргэн эр 1:       Яах бодолтой байгаа юм?

Тоодори:                Хотын дарга аа! Хариуцлагаа хүлээ дээ!

Мэтабон:               За, ойлголоо. Би огцоръё.

Хотын иргэн эр 1:       За, шинэ хотын даргыг яах уу? Сонгууль энэ тэр хийх цаг байхгүй биз дээ!

Хотын иргэн эр 2:       Тоодори! Та болсон нь дээр. Бүгд итгэж байгаа.

Тоодори:                Ийм үед хотын дарга байхгүй бол хүндрэлтэй л дээ. Би хүлээж авъя даа.

Дораэмон:             Мэтабон гуай ч хэцүүдэх нь дээ.

Идэа:                       Лооригийн бие хэр байна?

Дораэмон:    Эмчийн цүнхээ ашиглаад эмчилгээ хийсэн л дээ. Дэлхийн хүнээс арай өөр болохоор халуун нь бууж өгөхгүй л байна.

Нобита:          Юу л даа, Идэа... Намайг уучлаарай! Би энэ бүгдийг тоглоомын үргэлжлэл гээд бодчихож. Хүн рүү буудаж... чадахгүй шүү дээ!

Идэа:              Нобита, чиний буу зөвхөн цочирдуулдаг юм. Эсрэг хүнээ ухаан алдуулдаг л төдий. Хэнийг ч гэмтээдэггүй юм аа.

Нобита:          Гэхдээ нөгөө талынх жинхэнэ биш юм уу? Би оногдчихвол бэртэж ч магадгүй шүү дээ.

Идэа:              Тийм шүү дээ, уучлаарай. Барууны тоглоом хийж, мэргэн буудагчийг хайцгаая гэсэн хүн нь би шүү дээ. Энэ бодит биш тоглоом гээд хуурах бодол байгаагүй шүү.

Дораэмон:             Лоори, зүгээр үү?

Лоори:                    Зүгээр ээ.

Идэа:                       Одоохондоо хэвтэж байсан нь дээр байх.

Лоори:                    Гебальтууд яасан?

Идэа:                       Бүх мөнгөө үлдээгээд 3 хоногийн дотор хотыг орхи гэсэн.

Лоори:                    Тэгээд та нар яах гэж байна?

Идэа:                       Эндээс явцгаах л байх даа. Сая Тоодори хотын дарга болчихлоо.

Нобита:          Үгүй байлгүй дээ!

Дораэмон:    Гэхдээ яагаад Гебальтууд эндхийн иргэдийг хөөж байгаа юм бол? Мөнгө хүсэж байвал мөнгөө л авахад болно биз дээ?

Идэа:                       Гебальт ойг онилж байгаа юм.

Нобита:          Ой гэнэ ээ? Ой гэж тэр үү?

Лоори:            Одоо сансар огторгуй бүхүлдээ хуурайшчихсан байгаа. Тэгэхээр мод асар их үнэд хүрнэ гэсэн үг. Тэгээд л тэд үндсээр нь сугалж аваад байгаа юм.

Идэа:              Ой үгүй болчихвол буцаад л цөлжинө шүү дээ. Тийм болохоор л нутгаа орхиж болохгүй байгаа юм!

Тоодори:       Тэгэхээр нөхөд өө, энэ хэдий гунигтай ч гэлээ Морг Сити нутгаа Гебальтуудад өгөөд шинэ газар орон эрэлхийлэн явцгаахгүй юм гэж үү?

Идэа:              Би зөвшөөрөхгүй ээ! Яагаад ийм амархан бууж өгөх гэж? Ой бол бидний амь амьдрал. Яагаад бид өөрсдийнхөө ой, тосгоныг өөрсдөө гар бие оролцон хамгаалъя гэж бодохгүй байгаа юм бэ? Та нараас гуйя. Бүгдээрээ тосгоныхоо төлөө тэмцье!

Хотын иргэн 1:     Боломжгүй ээ! Чиний хөлсөлж авчирсан хамгаалагч ч тэднийг дийлээгүй биз дээ!

Идэа:                       Тэгвэл би ганцаараа ч болтугай тулалдана!

Мэтабон:               Би ч бас чамтай хамт шүү, Идэа!

Лоори:                    Би ч бас!

Мэтабон:               Та нар ахиад нэг удаа бодоод үз л дээ.

Нобита:          Дораэмон!

Дораэмон:             Яах вэ? Одоо яах уу?

Нобита:          Гэхдээ би чадахгүй шүү дээ!

Сүнэра:          Хүлээж байна, хүлээж байна, хүлээж байна шүү, босс оо.  Болоогүй л байна уу?

Шизүра:         Ядаргаатай юм аа! Төвлөрч чадахгүй байна шүү дээ! Болчихлоо!

Сүнэра:                   Мундаг юм аа, босс оо! Юу... юу вэ? Энэ чинь босс оо?

Шизүра:         Гарцаагүй маш их байгаа болохоор хамгаалалт сайтай байгаа юм!

Нобита:          Хэн нэгэн ирж байна!

Мэтабон:               Ингээд энэ хотыг бүхэлд нь танилцуулж дуусаж байна аа.

Лоори:                    Урхи тавья.

Идэа:                       Урхи аа?

Лоори:            Бид цөөхүүлээ байна. Тэгэхээр жаахан ч болтугай дайсны тоог цөөлмөөр байна.

Идэа:              За, тэгвэл байрлалаа сонгочих. Үлдсэнийг нь аав, бид 2 хийчих болохоор Лоори, чи жаахан амарч бай. Царай чинь цонхийчхож.

Лоори:                    Зүгээр дээ. Мөнгө автлаа үхнэ гэж байхгүй шүү.

Дораэмон:    Гурвуулхнаа тосгоноо хамгаалах гэж байна. Үл үзэгдэгч маск! Үүнийг нөмөрчихвөл хаашаа ч явсан хэнд ч харагдахгүй болохоор санаа амар бай.

Нобита:          Яагаад би ийм зориггүй юм бол оо? Аргагүй л дээ. Тэр ч аймшигтай хүн байсан.

Лоори:            Энд цахилгаан тэсрэх бөмбөг суулгана.

Идэа:                       Цахилгаан тэсрэх бөмбөг гэж юу вэ?

Лоори:            Түрүүн Дораэмон өгсөн юм. Үүнийг үлээвэл цахилгаанд цохиулж ухаан алддаг гэсэн.

Идэа:                       Лоори, жаахан амар л даа.

Лоори:                    Хэлсэн биз дээ. Мөнгөө автлаа үхэхгүй ээ.

Идэа:              Үнэндээ мөнгө энэ тэр чухал биш шүү дээ. Мөнгөө авсан ч үхчихвэл ямар ч утгагүй биз дээ! Хөөе, яагаад ингээд байгаа юм бэ?

Лоори:                    Манай тосгон ч бас үүнтэй адилхан байсан.

Идэа:                       Адилхан гэнэ ээ?

Лоори:            Долоон удаагийн дайралтад өртөж, тосгоныхон тулалдалгүй нутгаа орхисон юм. Надтай хамт тулалдаж үлдсэн 10 хүн бүгд... Мөнгөө авна аа. Тэр мөнгөөр алдагдсан Мидоригоо буцааж авах болно!

Дораэмон:    Гебальтууд! Гебальтууд! Гебальтууд! Гебальтууд! Гебальтууд! Гебальтууд! Гебальтууд! Гебальтууд! Гебальтууд! Гебальтууд!  Гебальтууд!

Робот:                     ах аа!

Дораэмон:             Би сайн байгаа шүү дээ!

Мэтабон:               Би жаахан жин нэмчхэж ээ. Хэн ч бэртэхгүй байвал зүгээр юмсан даа.

Сүнэра:                   Ингэхэд босс оо, бүдүүлэг ч гэлээ энд дүүрэн мөнгө байгаа байх даа.

Шизүра:         Мэдээж шүү дээ. Хамгаалалт сайтай байгаа юм чинь! Үүнийг дээ!

Сүнэра:                   Новш гэж!

Шизүра:         Ойрхон байсан даа!

Хотын иргэн эр 3:       Хотоос явцгаая. Хойд хаалгаар гарвал аюулгүй байх.

Тоодори:                Сайн байна шүү.

Нобита:          Юу вэ, сонсож байсан хоолой байх чинь?

Гебальт мэлхий: Энд их үймээнтэй байна шүү.

Нобита:          Гебальт! Яагаад Тоодоритой хамт байгаа юм бол?

Гебальт мэлхий: Сонин л юм даа. Шивнэх чимээ гарсан даа.

Тоодори:       Зүгээр л тэгж санагдсан биз, Гебальт. Маргааш өглөө ахиад үймээн дэгдээгээд өгөөрэй.

Гебальт мэлхий: Одоо хүртэл шийдэж чадаагүй хүмүүс байгаа юм уу?

Тоодори:       Тийм ээ, нөгөө хотын дарга болон түүний охин 2. Дээрээс нь бас нэг хамгаалагч байгаа.

Гебальт мэлхий: Тийм үү? Тэгвэл тэднийг зохицуулъя даа

Нобита:          Зохицуулах аа?

Тоодори:                Найдлаа шүү. Үүнээс гадна нөгөө амласан мөнгө хэвээрээ биз?

Гебальт мэлхий: Санаа зоволтгүй ээ. Гэхдээ хотын дарга болсон байж иргэдээ орхиж зугтах гэж үү?

Тоодори:                Хаа нэг гараг дээр зугаацан амьдарна.

Нобита:          Байдал хэцүүдэх нь ээ! Идэад дуулгах хэрэгтэй!

Гебальт мэлхий: Юу вэ?

Нобита:          Үл үзэгдэх нөмрөгтэй болохоор харагдахгүй байх л даа.

Гебальт мэлхий: Энэ чинь өдрийн нөгөө жаал уу даа!

Нобита:          Арилчихсан юм уу?

Тоодори:                Сонсогдчих шиг боллоо доо.

Гебальт мэлхий: Устгах болно. Зугтаалгаж болохгүй шүү!

Гебальт гахай:              Алив ээ!

Нобита:          Туслаарай!

Гебальт гахай:              Ахиад л. Хурдан юм аа. Хуваагдаад хайцгаая!

Нобита:          Аврагдлаа шүү! Дораэмон хэрэгслээ тавьчихсан бололтой. Гэхдээ ямар нэг юм хийхгүй бол ч!Ямар нэгэн юм...

Мэтабон:               Сайн ойртуулж байгаад буудаарай.

Дораэмон:             Ойлголоо.

Гебальт мэлхий: Дээвэр дээр байна!

Нобита:          Яах вэ, ямар нэгэн юм хийхгүй бол болохгүй нь! Идэа нар болохоо байх нь!

Жаира:                    Яадаг билээ, Гебальтууд ирчхэж!

Сүнэра:                   Одоо яах вэ, босс оо?

Шизүра:         Мэдээж шүү дээ! Зугтъя!

Гебальт мэлхий: За, бидэнтэй тэмцэнэ гэсэн хүн наашаа гараад ир!

Лоори:                    Болохгүй ээ, Идэа! Буудаж болохгүй ээ! Урхи байна!

Гебальт мэлхий: Баригдлаа даа. Тэнд байна!

Гебальт гахай:              Хотын даргын охин байна, босс оо!

Гебальт мэлхий: Барьж ав!

Нобита:          Лоори!

Идэа:              Лоори! Лоори? Лоори. Үхэж болохгүй ээ! Мөнгөө яах болж байна аа? Лоори! Үхчихвэл мөнгөө авч чадахгүй шүү дээ! Лоори!

Гебальт мэлхий: За, охин минь наашаа хүрээд ир!

Нобита:          Дораэмон, одоо яах вэ?

Дораэмон:             Эмчийн цүнх хүртэл яаж ч чадахгүй байна.

Нобита:          Лоори, уучлаарай! Над шиг хулчгараас бол Лоори, Идэа болон хотын дарга ч бас ер нь хэнд ч тусалж чадахааргүй боллоо.

Дораэмон:    Нобита, энэ чиний буруу биш ээ. Энэ бүхэн бүгд тэр Гебальтаас л болсон! Бүр уур хүрчихлээ!

Дорами:                 Уурлалаа гээд юу өөрчлөгдөх юм?

Нобита:          Дорами, чи энд юу хийж байгаа юм бэ?

Дорами:         Тоглохоор очтол Нобитагийн өрөөнөөс нэг хайрцаг нисэж байхыг харсан юм л даа. Тэгээд араас нь дагаад ирлээ.

Нобита:          Гэхдээ уурлаад юу өөрчлөгдөх юм гэдэг чинь юу гэсэн үг вэ?

Дорами:         Тэгээд л ах уурласан ч гэлээ хотынхон өөрсдөө тэмцэхгүй бол энэ явдал давтагдсаар л байх болно шүү дээ.

Дораэмон:             Тэр ч тийм л дээ. Гэхдээ миний уур хилэнг хэн ч зогсоож чадахгүй ээ!

Нобита:          Дораэмон!

Дорами:                 Нобита.

Нобита:          Надад хийж чадах юм байвал...

Лоори:                    Намайг... ой руу...

Идэа:              Ой бол бидний амь амьдрал, Яагаад бид өөрсдийн ой, хотыг өөрсдийн гараар хамгаалж чадахгүй гэж?

Нобита:          Өөрсдийн гараар...

Гебальт мэлхий: Нөхөд өө, бүгд цугларчээ дээ! Одоо та бүхэнд зориулсан  хөгжилтэй шоу эхэлж байна! Ямар вэ дээ? Биднийг эсэргүүцвэл юу болох бол? Сайн харж авцгаа!

Дораэмон:             Больцгоо! Бүх Гебальтууд аа! Надтай тулалд!

Гебальт мэлхий: Яагаад танүги мэтийн юмтай тулалдана гэж?

Дораэмон:             Би танүги биш! Робот байна! За, эр хүн шиг үзэлцье!

Гебальт мэлхий: Яах гэж ирсэн юм?

Нобита:          Идэа нарыг сулла!

Гебальт мэлхий: Ганц муу жаал яаж чадах юм бэ дээ?

Идэа:                       Нобита!

Дораэмон:             Нобита!

Гебальт мэлхий: Өчүүхэн амьтан! Түүнийг дуусга!

Дораэмон:             Нобита!

Нобита:          Та нар сонсож бай! Гебальт болон Тоодори нар нэг баг шүү! Тоодори Гебальтаас мөнгө аваад та нарыг энэ хотоос гаргахаар тохиролцсон!

Тоодори:                Худлаа!

Нобита:          Ямар аймшигтайг нь мэдсээр байж худлаа ярихаар ирсэн гэж бодоо юу?

Нобита:          Хөөе, та нар итгээрэй! Итгээрэй!

Идэа:                       Нобита!

Гебальт мэлхий: Ингээд гүйцээ.

Нобита:          Лоори, чи амьд байна!

Лоори:            Би бол ургамал гарагаас ирсэн хүн. Та нарын ой намайг аварлаа. Та нар өөрсдийн ой болон нутгаа хамгаалах ёстой! Нобитагийн зоригийг бүү мохоо!

Хотын иргэн эр 2:       Тийм шүү! Зүгээр л зугтвал үргэлж адил зүй давтагдсаар л байх болно!

Гебальт мэлхий: Тэвдэх хэрэггүй ээ! Бүгдээрээ нэгийгээ үзэцгээе!

Шизүра:         Ямар ч байсан ийм үед чимээгүй хараад сууж чадахгүй. За, Жаира. Буудлаа, буудлаа!

Нобита:          Чадчихлаа! Ингэхэд Гебальт яасан бэ?

Дораэмон:             Гараад ир, Гебальт! Айгаагүй бол нуугдах хэрэггүй!

 

Гебальт мэлхий: Би хараахан бууж өгөөгүй шүү! Намайг ялмаар байвал надтай тулалд! Яасан бэ? Тэгээд надтай тулалдах зоригтой хүн алга уу?

Шизүра:         1 хүн байгаа шүү! Арай ч дээ! Сансрын шилдэг буудагч, Нобита шүү!

Нобита:          Би юу?

Шизүра:         Мэдээж шүү дээ! Чи чинь сансрын шилдэг буудагч шүү дээ!

Нобита:          Үгүй дээ!

Шизүра:         Яагаад ч зугтахгүй юм байгаа биз дээ? Эр хүн юм чинь!

Хотын иргэн эр 2:       Тийм ээ! Зүгээр л зугтва энэ зүйл давтагдсаар л байна!

Гебальт мэлхий: За, яасан бэ? Ялагдахаа зөвшөөрч байна уу?

Нобита:          Би ялах л болно. Би бол сансрын шилдэг буудагч! Хэдий тоглоом ч гэлээ...

Гебальт мэлхий: Алив ээ! Чи тулалдахыг хүсэхгүй байсан ч би өршөөл үзүүлэхгүй шүү!

Идэа:                       Гайхалтай юм аа!

Нобита:          Аймаар байлаа шүү.

Гебальт мэлхий: Би ялагдлаа. Ингээд бууж өгье! Буугаа буулгачих.

Дораэмон:             Нобита, чи чадчихлаа!

Дорами:                 Болгоомжтой!

Шизүра:         Одоо яана аа!

Дораэмон:             Нобита! Нобита!

Дорами:                 Нобита.

Лоори:                    Нобита, алив ээ, босоорой.

Нобита:          Аймаар юм аа!

Мэтабон:       Нобита болон та нарт үнэхээр их баярлалаа. Ингээд бид Морг Сити болон амар тайван байдлаа буцааж авч чадлаа. Энэ бидний амласан шагнал.

Нобита:          Бид мөнгөний төлөө ирээгүй болохоор бидэнд хэрэггүй ээ.

Лоори:                    Надад ч бас хэрэггүй.

Нобита:          Лоори, яагаад вэ? Чамд мөнгө хэрэгтэй биз дээ?

Лоори:                    Энэ тосгон...

Нобита:          Юу вэ?

Дораэмон:             Аан, тийм учиртай байх нь.

Шизүра:         За, тэгвэл бид авчихъя. Маш их зүтгэсэн шүү дээ.

Сүнэра:                   Юу байна?

Шизүра:         Энэ тэгээд мөнгө юм уу?

Мэтабон:       Аан, тийм ээ. Энэ гараг дээр ургамлын үр нь мөнгөтэй адил үнэ цэнтэй байдаг юм л даа. Түүнээс ч илүү чухал юм шүү!

Шизүра:         Энэ чинь арай ч дээ!

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Минамото Шизүка

Нобитагийн хамгийн сайн найз охин

Сунэо

Нобитагийн ангийн хүү, Жиантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Года Такэши (Жайан)

Нобитагийн  ангийн хүү, том биетэй

Ноби Тамака

Нобитагийн ээж

Ноби Нобисүкэ

Нобитагийн аав

Тэкисүги

Нобитагийн ангийн хүү,

Эичиро

Нобитагийн багш

 

Нобита:          Бан! Бан!

Жайан:                    Бан, бан, бан!

Сунэо:                     Ялагдчихлаа!

Жайан:                    Алив ээ, Нобита! Оногдсон бол уна л даа!

Нобита:          Оногдоогүй шүү дээ! Ямартай ч би бол сансрын шилдэг буудагч юм шүү!

Жайан:                    Юу гэнэ ээ? Намайг эсэргүүцэх гээ юу?

Нобита:          Гэхдээ үнэн шүү дээ!

Дораэмон:             Нобита ч гэсэн амархан бууж өгөхгүй л дээ.

Нобита:          Сансрын шилдэг буудагч шүү! Хөөх! 100 иен байна! Цагдаагийн хэлтэст хүргэж өгөх хэрэгтэй байх.

Жайан:                    Үүгээр короккэ ч юм уу авъя л даа.

Сунэо:                     Дэмжиж байна!

Жайан:                    Сунэо, чи аваад ир!

Сунэо:                     Нобита, яваад аваад ир.

Нобита:          Явахгүй ээ!

Жайан, Сунэо 2:  Яваад ир ээ!

Нобита:          За, май! Халуун короккэ шүү! Гэхдээ хоёрхон л байна.

Сунэо:                     Нобитад байхгүй нь харамсалтай.

Жайан:                    Яг үнэн!

Нобита:          Ингэж болохгүй шүү дээ!

Жайан:                    Гомдолтой байгаа юм уу?

Нобисүкэ:              Эхнэр минь, 1 ширхэг ил захидал байхгүй биз?

Тамака:          Байхгүй шүү дээ. Яваад аваад ирвэл яасан юм?

Нобисүкэ:              Дэлгүүр явах хэрэг байхгүй юм уу?

Тамака:          Байхгүй ээ. Гарах гэж байвал замаараа цуу аваад ирээрэй!

Нобисүкэ:              Хөөе, Нобита! Чи яваад ир.

Гарчиг:           Ахмад Нобитад ёслоод!

Нобита:          Ёо, үнэхээр сонирхолгүй юм аа! Эцсийн эцэст надад дандаа ажлын муу нь л оногдох юм! Өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь дараалалтай байдаг биз дээ? Гэрт, гадаа ялгаагүй!

Дораэмон:    Тэр чинь хаана ч байдаг л зүйл шүү дээ. Компанид бол ерөнхий захирал, хэлтсийн дарга, тасгийн дарга, ахлах ажилтан, энгийн ажилтан гэж байдаг.

Нобита:          Би хаана ч очсон сүүлд нь л байх юм даа.

Дораэмон:             Анхаар, номхон!

Нобита:          Мэдлээ! Хачин юм хийлгэхгүй шүү!

Дораэмон:             Баруун тийш эргэ! Урагш алхаад марш!

Нобита:          Одоо зогсоо л доо!

Дораэмон:             Наад тэмдэг чинь наалттай байвал тушаал эсэргүүцэж чадахгүй л дээ!

Нобита:          Зогсоо гэж байна шүү! Саяных юу вэ?

Дораэмон:    Цол тэмдэг! Энэ цол тэмдгийг ирээдүйн тоглоомд ашигладаг юм. Яах вэ, энэ нь нэг төрлийн зэрэг дэвших тоглоом л доо. Эртний цэргийн цолоос загварчилсан юм. Мундаг хүмүүсийг дарааллаар нь ингэж жагсаана. Цолд нэг л ялгаа байвал доод албан тушаалтан яагаад ч эсэргүүцэж чадахгүй.

Тамака:          Юу хийсэн бэ?

Нобицүкэ:             Наад хачин тоглоом шоглоомоо больж үз!

Нобита:          Анхаар, номхон!

Тамака, Нобицүкэ 2:  Гүйцэтгэе!

Нобита:          Ээж 10 ширхэг короккэ, аав 10 ширхэг комик ном авчир!

Тамака, Нобицүкэ 2:  Мэдлээ, аваад ирье!

Нобита:          Гүйгээд марш!

Тамака, Нобицүкэ 2:  Гүйцэтгэе!

Дораэмон:             За, ахлагчийн сэтгэгдэл хэр байна даа?

Нобита:          Хэлэх ч үг алга! Аан тийм, үүнийг бүгдэд нь ашиглана!

Дораэмон:             Болохгүй шүү, болохгүй! Тэмдгийг буцаагаад өг!

Нобита:          Дораэмон, чи даалгавар хий!

Дораэмон:             Мэдлээ, гүйцэтгэе!

Нобита:          Чөтгөр шиг Жайан! Чамайг хамгийн доод тушаалын2-р зэргийн цэрэг болгоно оо! Харин Сунэо Жайаныг бодвол 1 шат дээгүүр цолтой цэрэг болог. Шизүкаг харин хурандаа болголоо. Одоо бүгдэд нь наагаад өгье л дөө!

Жайан:           Хөөх, ямар хөгжилтэй юм бэ! Түр өгч бай даа!

Сунэо:             Болно л доо. Гэхдээ... Жайанд зээлүүлнэ гэдэг ч дахиж эргүүлж авч чадахгүй л гэсэн үг дээ! Юу л даа, заавал эргүүлж өгнө шүү.

Жайан:                    Миний хэлснийг сонсоогүй юу? Муу чөтгөр! За май, буцааж өгье.

Сунэо:                     Юу?

Шизүка:         Болгоомжтой л доо!

Жайан, Сунэо 2:  Мэдлээ, болгоомжтой байна аа!

Жайан:                    Түрүүнээс хойш нэг л биш ээ.

Сунэо:                     Нуруунд чинь сонин юм наалдчихаж.

Жайан:                    Хөөх, чамд ч бас наалдчихаж.

Нобита:          Наадхыг чинь зөвхөн би л авч чадна л даа.

Сунэо:                     Нобита!

Жайан:                    Энэ чиний хийсэн хэрэг үү?

Нобита:          Анхаар, номхон!

Жайан, Сунэо 2:  Мэдлээ, гүйцэтгэе!

Нобита:          Арын уул хүртэл гүйгээд тонгүр түүгээд ир!

Сунэо:                     Түүнийг юунд хэрэглэх вэ?

Нобита:          Шалтгаангүй! Яваад марш!

Жайан, Сунэо 2:  Мэдлээ, гүйцэтгэе!

Нобита:          Нүх ух!

Хөвгүүд:                 Мэдлээ, гүйцэтгэе!

Нобита:          Мод руу авир!

Хөвгүүд:                 Мэдлээ, гүйцэтгэе!

Сунэо:                     Модонд авирч дууслаа!

Нобита:          За, буугаад ир!

Хөвгүүд:                 Мэдлээ, гүйцэтгэе!

Жайна:                    Нүх ухаж дууслаа!

Нобита:          За, булаад!

Хөвгүүд:                 Мэдлээ, гүйцэтгэе!

Дораэмон:             Одоо болно шүү дээ! Биеэ тоох чинь дэндэж байна шүү!

Нобита:          Дораэмон, даалгавраа яасан?

Дораэмон:             Хийсэн!

Нобита:          Тэгвэл давтлага болон урьдчилсан бэлтгэл хийгээрэй!

Дораэмон:             Мэдлээ, гүйцэтгэе!

Нобита:          Дараа нь яах уу? За, бүгд гүйгээд марш!

Хөвгүүд:                 Мэдлээ, гүйцэтгэе!

Жайан:                    Тэр чөтгөр биеэ тоогоод дэндүү даварч байна!

Сунэо:                     Нобита, муу тэнэг!

Нобита:          Яг 150 тойрог боллоо! Урагшаа, марш!

Хөвгүүд:                 Мэдлээ, гүйцэтгэе!

Жайан:                    Новш гэж!

Сунэо:                     Ёоё, ахиж чадахгүй нь ээ!

Хөвгүүд:                 Багш аа!

Сунэо:                     Нобита, арай хэтэрч байна! Түүнийг болиулаад өгөөч дээ!

Эичиро:          Мэдлээ, гүйцэтгэе! Хурдхан яваад ирье!

Сунэо:                     Ингэж болохгүй л юмсан.

Эичиро:          Би бэлэн, ахлагч аа!

Нобита:          Хашааг 50 тойрог! Марш!

Эичиро:          Мэдлээ, гүйцэтгэе! Юу болоод байна аа?

Жайан:           Халууцаж үхлээ! Ингээд тайлчихъя, яршиг! Хөөе, манайхан! Хувцсаа тайлчихвал зүгээр болж байна!

Нобита:          Юу вэ? Эд чинь... Яасан бэ? Хашааг 50 тойрог! Дораэмон, надад туслаач! Тушааж байна! Ямар нэг юм хий! Хурдлаач!

Дораэмон:             Чадахгүй ээ!

Нобита:          Тусал л даа. Тэд уурлачихлаа. Одоо яах вэ?

Дораэмон:             Мэдэхгүй ээ.

Нобита:          Тусалчих л даа. Гуйж байна шүү дээ. Яах вэ?

Дораэмон:             Харин л дээ.

Нобита:          Дораэмон!

Гарчиг:           Тэкисүгигийн пуужин төсөл!

 

Дораэмон:    Хөөе, Нобита! Амттан байна шүү! Хөөе! Амттан авчирсан байна! Сонсож байна уу? Сонсохгүй байгаа юм уу? Нобитаг ингэтлээ төвлөрнө гэж бодсонгүй шүү.

Тамака:          Юу хийж байгааг нь мэдэхгүй биз?

Дораэмон:    Ямартай ч тийм ч хэрэгтэй зүйл биш байх. Гэхдээ хичээж байгаа нь сайн хэрэг шүү.

Нобита:          Болчихлоо!

Жайан:                    Наадах чинь юу вэ?

Нобита:          Энэ бол сансрын хөлөг! Гоё байгаа биз дээ?

Сунэо:                     Сансрын хөлөг гэнэ ээ? Наадах чинь уу?

Жайан:                    Шал тэнэг юм!

Нобита:          Харж бай, сайн нисдэг юм шүү! Би бүтээсэн юм шүү дээ.

Жайан:           Алив, харуулаадах! Юу вэ, энэ чинь одоо ? Агаарын бөмбөлөг хийчихсэн юм уу?

Нобита:          Нууц шүү дээ!

Сунэо:                     Тэгж л нисдэг юм байна л даа, чааваас.

Жайан:                    За, би одоо бүр хол нисгэж үзүүлье!

Нобита:          Боль л доо! Арай ч дээ! Дэндүү юм аа!

Дораэмон:             Битгий уйл л даа. Зүгээр л нэг тоглоом эвдрээ биз дээ.

Нобита:          Юуны чинь тоглоом гэж! Хэрвээ энэ туршилт амжилттай болбол илүү томыг хийж сансарт нисгэх бодолтой байсан юмсан.

Дораэмон:             Агаарын бөмбөлгөөр сансарт нисэх гэж үү?

Нобита:          Хэнд ч битгий хэлээрэй. Санаагаа алдчихвал яах болж байна?

Дораэмон:             Тоглож байгаа байлгүй дээ! Үгүй байлгүй дээ! Балай юм!

Нобита:          Угаасаа би тэнэг шүү дээ. Зохион бүтээх энэ тэр гэж бодолгүй унтаад л байж байхад болох хойно.

Дораэмон:    Дахиад л... За, миний буруу. Тэгвэл ядаж пуужингаар тоглоё. Гуурсан пуужин. Үүнийг амандаа зуугаад, үлээвэл пуужингийн хийтэй адил хүч гардаг юм. Амьсгалын хүчээ тохируулаад, зөв чиглүүлбэл агаарт чөлөөтэй нисэж чадна шүү дээ.

Нобита:          Үүгээр үү?

Дораэмон:    Хэл рүүгээ чиглүүлээд аажуухан үлээгээд үз дээ. Дэндүү хүчтэй амьсгалж байна аа. Жаахан зөөлөн үлээх хэрэгтэй шүү.

Нобита:          Хөөх! Өвдөж байгаа ч таалагдлаа. Гарч тоглоцгооё!

Нобисүкэ:              Энэ одоо эвдэрчихсэн юм байх даа?

Нобита:          Ямар хүчтэй юм бэ! Сонирхолтой юм аа.

Дораэмон:             Болгоомжтой!

Сунэо:                     Хөөх! Талбайгаас гарчихлаа!

Жайан:                    Нобита!

Нобита:          Уучлаарай, уучлаарай!

Жайан:                    Уучлалт гуйгаад болоо гэж үү?

Сунэо:                     Миний бөмбөгийг буцааж өг!

Нобита:          Аргагүй шүү дээ. Оногдох гэж байсан юм чинь.

Жайан:                    Чи муу! Нобита байж юун их зантай юм!

Нобита:          Хүч хэрэглэвэл уучлахгүй шүү.

Жайан:                    Юу, юу гэнэ ээ? Энэ муу новш чинь!

Нобита:          Намайг яг яах гэж байсан бэ, сая? Наад гар чинь бас яах гэж байгаа юм?

Сунэо:                     Айн? Юу вэ?! Энэ гар бас юу вэ дээ! Тийм ээ?

Нобита:          За, баяртай.

Сунэо:                     Хөөх! Пуужин шиг юм аа!

Дораэмон:    Мангар юм аа! Хөөргөх гуурс зуучхаад инээж л байдаг чи ч ёстой тэнэг юм аа!

Нобита:          Олчихлоо.

Дораэмон:             Алив, буцааг өг. Аюултай болохоор ахиж өгөхгүй ээ.

Нобита:          За, зүгээр ээ. Жаахан л хэрэглүүлчих.

Дораэмон:             Болохгүй ээ! Наашаа өгөөдөх!

Нобита:          Зүгээр шүү дээ!

Дораэмон:    Болохгүй л гэсэн болохгүй! Хөөе, алив буцаагаад өгөөдөх! Нобита! Өвдсөн ч хамаагүй шүү!

Нобита:          Ялагдана ч гэж байхгүй шүү!

Дораэмон:             Хөөе, чи яаж байна аа?

Тэкисүги:                Зургаа хаана зурцгаах уу?

Шизүка:         Харин ээ...

Нобита:          Биш ээ, биш! Шизүка!

Тэкисүги:       Хөөх, гуурсан пуужин уу даа? Сонирхолтой биш гэж үү? Хөөе! Наадхыг чинь ашиглаад жинхэнэ пуужин хийе л дээ!

Нобита:          Тэгж чадах юм уу?

Тэкисүги:       Ийм маягаар, гуурснуудаа янз бүрийн чиглэлд байршуулна. Жишээ нь, дээшээ явахыг хүсвэл доорх гуурс руу үлээхэд болно.

Шизүка:         Урагшаа хөдөлгөмөөр байвал арын гуурс руу үлээх юм байна, тийм ээ?

Тэкисүги:                Тийм, тэгвэл тэнгэрт амархан хөөрч чадна.

Нобита:          Хөөх!

Тэкисүги:                Гэхдээ их биеийг яаж хийх үү?

Дораэмон:             Цаасаар хийе л дээ!

Нобита, Шизүка, Тэкисүги:       Цаасаар аа?

Дораэмон:    Нөгөө юу... материал хувиргагч хэрэгтэй! Цаасаар хийж дуусаад үүгээр төмөр болгоод хувиргачихна.

Нобита:          Гайхалтай!

Тэкисүги:                За, тэгвэл би зургийг нь гаргая.

Нобита:          Манай хашаанд угсарцгаая.

Дораэмон:             Тэгье.

Нобита:          Тэкисүгигийн зурсан төслийн дагуу цаасаа хайчлаад...

Шизүка:         Үүнийг аваад явлаа шүү.

Нобита:          За.

Дораэмон:             Цавуугаа сайтар түрхээд наана аа.

Шизүка:         За, май, Дораэмон.

Дораэмон:    Тэгэхээр гуурснуудыг хаана байрлуулах вэ гэхээр... энд тэгээд дараа нь тэнд...

Нобита:          Бэлэн болчихлоо!

Тэкисүги:       Энэ бол хянах самбар. Товчийг татвал энэ товчлууртай холбогдсон гуурс руу агаар очно гэсэн үг.

Нобита:          Хөөх, гайхалтай!

Шизүка:         Мундаг юм аа.

Дораэмон:             Хөөрөхөд  5 секунд!

Бүгд:                        4, 3, 2, 1, 0!

Нобита:          Болчихлоо! Том амжилт шүү!

Тэкисүги:                Ноби!

Дораэмон:             Үлээхээ зогсоож болохгүй шүү дээ.

Нобита:          Уучлаарай.

Дораэмон:             За, ээлжлээд үлээцгээе. Одоо хаашаа явцгаах уу?

Нобита:          Мэдээж сансар луу!

Дораэмон:             Болохгүй ээ. Энэ хөлөг тийм ч бат бөх бүтээгдээгүй шүү.

Нобита:          Юу вэ?

Дораэмон:    Үнэндээ, сансрын олон дахин ашиглах төхөөрөмж бол өөр гараг руу нисдэг пуужин биш шүү дээ.

Нобита:          Мэдэж байна аа. Сургуулийн хойд уул руу явах уу?

Дораэмон:             Тэкисүги, тийшээ явцгаая.

Тэкисүги:                Мэдлээ!

Нобита:          Пуужин хийчхээд уул харахаар явна гэж үү?

Дораэмон:    Гонгиноод ядаргаатай юм аа. Сансрын адал явдалд зориулсан каск. Өмсөөд үз дээ. Үүнийг өмсвөл энгийн орчин хэдий ч сансарт яваа мэт л харагдана.

Шизүка:         Гайхалтай!

Тэкисүги:                Маш хурдтай ойртож буй биетийг илрүүллээ!

Дораэмон:             Сарны чулуу байна! Зүгээр үү?

Тэкисүги:                Зүгээр. Төхөөрөмж бүтэн байна!

Нобита:          Ямар гээчийн гайхамшиг вэ!

Жайан:                    Тэр юу вэ?

Сунэо:                     Сансрын төхөөрөмж байна! Магадгүй Дораэмон болон Нобита нар л биз.

Жайан:                    За, Сунэо, явцгаая!

Нобита:          Аюул ойрхон байлаа шүү.

Шизүка:         Ёстой ашгүй дээ. Аврагдаж чадлаа.

Нобита:          Хөөх! Юу вэ?

Тэкисүги:                Хөөх, тэр!

Жайан:                    Тэд юугаа хийгээд байгаа юм бол?

Сунэо:                     Харин ээ.

Нобита:          Сансар ч үнэхээр гайхалтай юм аа!

Тэкисүги:                Газардахад бэлтгэж байна!

Дораэмон:             Хурдыг сааруул!

Шизүка:         Айдас төрүүлэм юм аа.

Тэкисүги:                Энэ ямар гараг юм бол?

Нобита:          Магадгүй хойд уул гэх гараг байх.

Дораэмон:             Болгоомжтой байгаарай. Аймшигтай мангас байх магадлалтай шүү.

Нобита:          Юу гэж тийм юм байх вэ дээ. Сургуулийн хойд уул юм чинь.

Дораэмон, Шизүка, Тэкисүги:         Энэ мэдрэмжийг битгий баллаад хаячих!

Дораэмон:             Энэ бол огторгуй. Бид анх удаа л ирж байна.

Нобита:          Ойлголоо доо.

Шизүка:         Тийшээ хар даа!

Дораэмон:    Хот байна. Энд хар гарагийн хүн амьдардаг бололтой. Хөөх, харь гарагийн хүн байна!

Нобита:          Дораэмон! Лазердаарай! Лазерд!

Дораэмон:             Хүлээ , эхлээд  ярилцаж үзье.

Нобита:          Дэлхийн хэлийг ойлгох юм болов уу даа?

Тэкисүги:                Бид дэлхий гэх гарагаас ирсэн юм.

Дораэмон:             Чи ойлгож байна уу?

Эичиро:          Тоглоод л яваад байлгүй  хурдхан харьж даалгавраа хийцгээ!

Нобита:          Энэ гараг дээр ч бас даалгавар байдаг байх нь ээ.

Дораэмон:             Тийм бололтой.

Эичиро:          Юу вэ?

Сунэо:                     Ирж байна, ирж байна.

Жайан:                    Хөөе, тэнд байна. Тэрийг хар даа!

Тэкисүги:                Харь гарагийн хүмүүс сансрын төхөөрөмж рүү орж байна!

Жайан:                    Хурдан үлээгээрэй!

Сунэо:                     За, хүлээж бай л даа.

Жайан:                    Гайхалтай!

Дораэмон:             Хүлээж бай!

Нобита:          Буцааж өг!

Жайан:           Хурдлаарай. Гүйцэгдэх нь байна шүү! Алив холд! Хамаг чадлаараа үлээнэ ээ! Нус гарчихлаа. Үлээгээрэй! Хурдан үлээ!

Сунэо:                     Үгүй ээ!

Жайан:                    Үлээ!

Сунэо:                     Үгүй!

Дораэмон:             Зүгээр үү?

Жайан:                    Новш гэж! Энэ муу нус!

Сунэо:                     Арай ч дээ!

Дораэмон:             Сансрын аялал ч аюултай шүү!

 

Back to episodes Go home