Кл- Сайн эмчийн өмнөх ангиар...
Эт- Зүгээр энгийн хүн шиг байхад юу нь тийм хэцүү байдаг юм бэ?
Мам- Үгүй ээ.
Эт- Тэнэг туулайгаа тэврэхээ боль.
Боё- Ахиж хэзээ ч харихгүй. Бид хоёр хамт байна, энэ л байхад болно.
Ээр- Сүйт залуу чинь хутга сайн барих юмаа.
Мел- Хүнд хэлбэрийн хомсдолтой ш дээ. Тэгээд бахархаж байна уу, урам угарч байна уу?
Од- Маркус, бүх юмыг хувийн зүгээс хардагаа боль. Чи анх орсон цагаасаа л тэр ажлыг хийхийг хүссэн. Энэ өрөөнд байгаа бүх хүн мэднэ.
Мел- Яаж...?
Мар- Миний тасаг. Бүгдийг нь мэдэж байх нь миний үүрэг.
Мел- Би танд ажилладаг юм чинь энэ бүгд таны буруу болох юм бишүү?
Мар- Уучлаарай. Танд ажилладаг гэснээс хойш сонссонгүй. Мэс засалч хүн бусадтай харилцах ёстой. Мурфи эмч тэгж чадах уу? Стрессийг тэсэж чадах уу? Хүний амьдрал бараг л тэнцвэрт байдал дээр тогтдог гэдгийг мэдэх юм уу?
Хөрш- Би Анчартед тоглож байгаад үхчихлээ. Трипл Эй байвал зээлэхгүй биз? Би танай хөрш.
Шо- Сайн уу?
Хөрш-34 үү?
Шо- Өнгөрсөн 7 хоногт 33-т нүүж ирсэн.
Хөрш- Тиймээ, мэднэ.
Шо- Би эмнэлэгт ажилладаг.
Хөрш-Догь юмаа.
Шо- Тиймээ.
Хөрш- Трипл Эй өгөөч, тэгэх үү?
Шо- Зай юу?
Хөрш- Тийм. Чамд байгаа юу?
Шо- Трипл Эй зай.
Хөрш- Баярлалаа. Зөвлөгөө өгөхөд..муурийг битгий хооллоорой.
Шо- Ямар муур?
Хөрш- Нэг л хоол өгчихвөл ёстой сална гэж байхгүй шүү. Зай зээлсэнд баярлалаа, хөршөө.
Шо- Зүгээр ээ.
Кл- Мэс заслын тасаг. Би сувилагч биш болохоор та азтай байна. Би мэс заслын рэзидэнт эмч. Танд яаж туслах вэ? Чакт элэг олдлоо.
Мел- Хаана?
Кл- Ээс Эф Мюнисипал эмнэлэг.
Мел- Элгийг хэдэн цагийн дотор шилжүүлэх суулгах ёстой билээ?
Хамт- 8 цаг.
Шо- Та элэгний амьдрах хугацааг мэддэггүй юм уу?
Мел- Энэ бол хичээл заадаг эмнэлэг, би багш нь. Мурфи та хоёр элгийг авчир. Сайн шалгаад Ээс Эф Ээмээс элгийг аваад ир.
Кл- Би Чакыг хариуцсан эмч нь шүү дээ, тиймээс үнэхээр...
Мел- Тэгээд харин шинэ элгийг нь аваад ир. Жэрэд, Чакыг авчраад мэс засалд бэлд. 8 цагийн хугацаа байна. Цаг яг одоо явж эхэллээ.
/ Сайн Эмч - 1 дүгээр бүлгийн 3 дугаар анги /
Од- Урьдчилсан тэмцээнд чинь саад болоогүй биз?
Мар- Миний 400 дахь хөх засах ажилбар. Зөвлөл надад дурсгалын бичиг өгмөөр юм даа. Юу болоов?
Од- Чиний 4 цагийн хагалгаа. Тусгай үйлчлүүлэгч. Ваннамэйкэр.
Мар- Тиймээ. Фри Флап хийнэ. Дээд зэрэглэлийн өрөөндөө тухтай гэгч нь амраад байж байгаа байлгүй.
Од- Би тэр хүнд ажиллаад нэлээн удаж байна, их ойр дотно. Манайд татварын хөнгөлөлт үзүүлэхэд их ойрхон байгаа.
Мар- Сайхан л юм.
Од- Хагалгааг нь сайн хийгээрэй. Бүгдийг нь төгс.
Мар- Мэдсэндээ баяртай байна. Утсаар л хийх гэж байлаа.
Эмхо- Матиел эмч сэхээн амьдруулах тасагруу очно уу. Матиел эмч яаралтай сэхээн амьдруулах тасагруу очно уу.
Мар- Удирдлагын хувьд урам өгч байгаа чинь энэ үү?
Од- Мэс ажилбарыг алдаа мадаггүй явуулаарай гэж хэлмээр байна. Бас Мелендез эмчийг туслахаараа байлцуулна биз.
Мар- Мелендез байвал алдаа гарахгүй гэж үү? Би ахлах мэс засалч юмсан.
Од- Зүгээр урьдчилан сэргийлж байна, хагалгааг амжилттай болгохын тулд.
Мар- Миний чадварт эргэлзээд байгаа юм уу?
Од- Ванамэйкэр чухал хүн. Бүх юм төгс байх ёстой.
Мар- Тэгээд хэлчихсэн шүү дээ.
Од- Би баталгаа чинь байна. Тусгай үйлчлүүлэгч алзахгүй.
Кл- Чи дажгүй юу? Энэ их дуу чимээ чамд төвөгтэй санагдаж магадгүй байх. Хэнд ч хэцүү санагдана.
Шо- Би нисдэг тэргэнд дуртай.
Кл- Нисдэг тэргэнд сууж байсныг чинь мэдсэнгүй.
Шо- Сууж үзээгүй ээ.
Нис- 15 минутын дараа Сан Францискогын Захиргааны эмнэлэгт хүрнэ. Зөөлөн нисээд хүрнэ ээ.
Кл- Ямар учиртайг нь мэдэж байгаа биз дээ? Ямар учиртай вэ гэхээр..энэ бол залхуутай ажил. Жэрэд алтан тасалбарыг авч..хоёулаа пицца хүргэж байна. Сэнс эргэлдээд л байна, Шонь, өөрчлөгдөхгүй. Чамтай яаж ярина даа?
Жэ- Чак, цээж чинь өвдөж, амьсгаа чинь давхцаж байна уу?
Ч- Үгүй.
Жэ- Сүүлийн 6 сар согтууруулах ундаа хэрэглэсэн үү?
Ч- Үгүй.
Су- Одоо чимхлээ шүү.
Жэ- Үе мөч хавагнасан уу?
Ч- Воллмартын хар баасан гаиг энд болж байгаа юмуу даа.
Жэ- Элэг шилжүүлэн суулгахад ингэх ёстой байдаг юм.
Ч- Таалагдаж байна аа. Сайхан энерги байна.
Жэ- Тэгээд хавагнаагүй юу?
Ч- Хавагнаагүй. Байнга л бие тавгүй байдаг юм, бараг байнга. Гэхдээ надад 2 дахь боломж олдлоо, энэ элэг.
Жэ- Мэдээж.
Ч- Өршөөгөөрэй? Манай охин байна. Ээжтэй аль түрүүн ярьчихсан. Авга Томмитой ч гэсэн. Тиймээ, чиний царайг л хармаар байна. За за. Хайртай шүү. Баяртай. Сая Калифорны хуулийн сургуулийг төгссөн юм. Хэлж байсан байхаа.
Жэ- Үгүй ээ, баяр хүргэе.
Ч- Тэгвэл Браунь эмчид хэлсэн байх нь. Браунь эмч хаана байна?
/ 07:23 минут үлдлээ. /
Эр- Элэг тэр байна. Энд гарын үсгээ зураарай.
Кл- Стандарт ажиллагааны дагуу бол элгийг биенд найдвартай хадгалж байх ёстой ш дээ.
Эр- Тэрийг мэдэж байгаа. Жагсаалтны эхэнд байсан өвчтөн Жон Доёд шилжүүлэн суулгах гэсэн боловч мэс заслаас өмнө нас барсан.
Кл- Гаргаад хэр удаж байгаа юм бэ?
Эр- 3 цаг.
Кл- 3 цагийн хугацааг алдчихлаа.
Эр- Ер нь бол 3 цаг 5 минут. Хөргүүр дээрээ цагтай.
Шо- Температур нь 39-өөс багагүй, 47-гоос ихгүй байх ёстой.
Эр- Гарын үсгээ зурах уу?
Кл- Эд нь эрүүл харагдаж байна.
Эр- Юу хийгээд байна аа?
Кл- Юу хайгаад байгаа юм бэ?
Эр- Энэ яагаад байна аа?
Кл- Мэдэхгүй байна аа.
/ Үүдэн вень бол элэгний бүх 8 сегментийг хангадаг гол цусан хангамж./
Кл- Шонь, юу хайгаад байгаа юм бэ? Хавдар уу, бэлцрүү юу?
Эр- Элэг цэвэрхэн. Бид нар хавдарыг харахгүй юм шиг байна уу?
Кл- Юу ч алга байна аа.
Шо- Мэднэ ээ. Юу ч алга байна.
Кл- Элгийг хөргүүрт буцааж хийгээд хурдан хөдөлцгөөе.
Мар- Дараа нь чимхүүрийг аваад донорын элэгрүү таны цусны урсгалыг оруулах юм.
Ч- Тэгээд л болоо юу?
Мар- Цөсний цоргыг холбоод, битүүлж оёод, тэгээд хүлээнэ дээ.
Ч- Шинэ элэг дандаа хүлээж авдаг уу?
Мар- 70 гаран хувь нь.
Ч- Тийм бол болж л байна.
Мар- Сайн амар даа. Дараа уулзая.
Кл- Нэг юм хайгаад байсан, юу юм мэдэхгүй. Тийм сониуч хүн юмуу ..санаа нь зовсон юм уу..юу ч дугарахгүй байсан.
Ээр- Цаадахтайгаа харьцаж чадахгүй асуудал гарч ээ дээ. Ажлын өдөр, Шоньтой хамт, энэ чинь байдаг л зүйл биз дээ.
Кл- Эмнэлэг дээр Шонь өөр байдаг юм. Би бараг ярилцаж чаддаг.
Ээр- Шонь эмнэлэг дээр ямар байх ёстойгоо мэднэ. Гадаад ертөнц бол өөр. Бүх юм шинэ, содон санагдаж байгаа.
Кл- Тэгээд би яах вэ? Юу бодож байгааг нь мэдэхгүй байна.
Ээр- Клэйр, юу бодож байгааг нь мэдэх гэсний хэрэггүй. Оролдоод ч нэмэргүй. Цаадах чинь юм бодоод байвал зүгээр орхичихож бай. Хүмүүс намайг тайван орхивол би ч баярлана.
Кл- Би таны түүхийг бодсон л доо...
Ээр- Клэйр, цаадахтайгаа холбоо тогтоомоор байвал чи өөрөө арга барилтай болох хэрэгтэй.
Кл- Чак яаж байна?
Ээр- Чак уу? Зүгээр ээ. Элгээ хүлээж байгаа, тиймээс гэртээ ир.
Кл- За.
Эм1- Эмчээ?
Мар- Юу болоов?
Эм1- Танд баярлалаа гэж хэлэх гэсэн юм.
Мар- Би юу ч хийгээгүй байгаа ш дээ.
Эм1- Хийсэн. Аавд минь найдвар өгсөн.
/ 04:45 минут үлдлээ. /
Кл- Чак миний анхны өвчтөн байсан. 6 сарын өмнө, анх ажилд орсон өдрөө би элэгний өвчтэй хүнийг хүлээж авсан. Хорвоогийн хамгийн сайхан хүн. Уг нь би сайхан мэдээ дуулгамаар байсан юм.
Шо- Хоёулаа явахгүй.
Кл- Нисдэг тэргэнд дуртай гэсэн биз дээ.
Шо- Хоёулаа явахгүй.
Кл- Энэ хүртэл аюулгүй яваад ирсэн ш дээ.
Шо- Тиймээ. Хоёулаа явахгүй.
Нис- Явж чадахгүй нь. Их хурдан манан буучихлаа.
Кл- Тэгвэл бас хурдан арилах уу?
Нис- 1 цаг, 3 цаг ч болж магадгүй, мэдэхгүй.
Кл- За. Шинэ унаа хэрэг болох нь.
/ 04:35 минут үлдлээ. /
Кл- Өршөөгөөрэй. Сэйнт Бонавенчурлуу явах түргэний тэрэг хэрэгтэй байна.
Эм- Уучлаарай, илүү түргэний машин алга. Баахан дуудлага ирээд, ахиад 4 машин дуудлагаар явах хэрэгтэй байна.
Кл- Нэг ч түргэний тэрэг байхгүй юм уу? Тодорхой хэлээд өгье, яаралтай хэрэгтэй байна, цаг яваад байна.
Эм- Хонгор минь, энэ Херц биш шүү.
Кл- Цагдаагийн хүргэлт байгаа юу?
Эм- Тэрийг зохицуулж болно оо.
Су- Тэгэлгүй яахав.
Мар- Баярын уур амьсгалыг чинь эвдэх гээгүй юм шүү, би өвчтөнтэйгөө хэдхэн минут хоёулахнаа байж болох болов уу.
Эм- Ноён Ваннамэйкэр. Доктор Андрюс?
Мар- Өнөөдөр таны бие яаж байна?
Ва- Тааруу.
Мар- Сайжруулж болох нь уу харъя. За алив. Хоёрхон 7 хоногийн өмнө хавдарыг зүсэж авсан гэхэд хурдан эдгэж байна.
Ва- Би амандаа нүхтэй болчихоод явж байна. Амны нүхээрээ виски ууж үзсэн үү? Сайн вискины гарз болно.
Мар- Эдгэрэхэд хугацаа орно шүү дээ.
Ва- Тиймээ, тийм. Надад хэлсэн.
Мар- Тамхи татаад байгаа юм уу? Судаснууд агшиж, эдгэрэлт удааширна.
Ва- Би болидог хүн бишээ.
Мар- Таниас бараг зэрэг арьс авна..хөлнөөс чинь. Тэгээд хацрыг чинь шинээс ч гоё болгоно.
Ва- Би үл хөдлөхийн хүн. Хуучны үг байдаг юм. Хурдан байж болно, сайн байж болно, хямд байж болно. 2-ыг нь л сонго гэдэг юм.
Мар- Хямдхан байхгүй ээ.
Ва- Би тань шиг эмчид дуртай. Чи сайн эмч, мэднэ биз дээ.
/ 04:14 минут үлдлээ. /
Кл- Тиймээ, бид хоёрыг очихоос өмнө гаргачихсан байсан. Машин хүлээж байна. Маршрут, амьдрах хугацаа өөрчлөгдсөн. 4 цаг 14 минут.
Шо- Өршөөгөөрэй. Эмнэлэгрүү ярьж байна уу? Глассмэн эмчид намайг өдрийн хоолноосоо хоцорч магадгүй гээд хэлүүлээд өгөөрэй.
Кл- За, ойлголоо. Цаг агаарыг яаж мэдсэн юм? Далд авъяас уу? Хэлчих л дээ, мэдмээр байна. Шонь Мурфи Зевс юм уу?
Шо- Цаг агаарын мэдээ үзсэн юм.
Ца- Нөгөө эмч нар уу?
Кл- Шонь? Шонь, хурдан явъя аа.
Ца- Гэрт чинь ирлээ. Дүүгийн чинь хэргээс болоод аав ээж хоёрт чинь их хүнд байгаа. Алив орцгооё.
Шо- Үгүй ээ, үгүй. Тэр..тэр надад амалсан. Надад амалсан. Надад амалсан. Надад амалсан. Надад амалсан.
Кл- Одоо хөдлөвөл хурдан очно ш дээ, Шонь. Дохиололоо унтраачихгүй юу?
Шо- Өвчтөний нэр хэн гэлээ?
Кл- Чак гэж хэлсэн ш дээ.
Шо- Үгүй ээ.
Кл- Үгүй гэнэ ээ?
Шо- До..донор. Нэр нь хэн гэлээ?
Кл- Юу? Элэгний юу? Оливер гэл үү?
Шо- Оливер.
Мел- Завтай байна уу?
Мар- Юу болоов?
Мел- Элгээ хүлээж байна.
Мар- Шилжүүлэн суулгана. Бүгд оролцохыг хүсдэг. Элэгний мэс засалд орохын тулд элгээ өгөхөөс ч буцахгүй.
Мел- Нөгөө, энэ Фри Флапын ажилбарт миний тусламж хэрэгтэй юу? Хэн гэлээ?
Мар- Ваннамэйкэр.
Мел- Тиймээ.
Мар- Шилжүүлэн суулгах мэс засал гээд чи нэлээн завгүй л баймаар юм даа.
Мел- Цаг гаргаж болно оо.
Мар- Эоки чамд хэлээ юу?
Мел- Ойлгож байна аа, та ахлах шүү дээ.
Мар- Тэр зөв өө.
Мел- Энэ хуйвалдаан биш шүү.
Мар- Тэгээд юу юм?
Мел- Эмнэлэгээ Ваннамэйкэрын хандивын жагсаалтанд оруулах гэсэн юм.
Мар- Тэрийг мэдэж байгаа. Ирсэнд баярлалаа.
Мел- Намайг туслах эмчээр орууллаа гээд та муу болж харагдахгүй шүү дээ.
Мар- Би ахлах, чи миний ажилтан.
Мел- Маргаангүй зөв.
Мар- Миний хагалгаанд чи байвал хүмүүс юу гэх нь ойлгомжтой.
Мел- Би тийм санаа агуулаагүй.
Мар- Наадах чинь шүү дээ, санаа нь хамаагүй. Баярлалаа, тусламж хэрэггүй.
Жэ- Ийм байх ёсгүй.
Арз- Юу ч байлаа гэсэн үнэн.
Жэ- Чакын шинжилгээ. Худлаа гарсан, эсвэл шинжилгээг буруу уншсан.
Арз- Юу худлаа гэж?
Жэ- Эм тан, хоол хүнс, мэдэхгүй ээ. Энэ үнэн бол эрхтэн шилжүүлэх аргагүй.
Арз- Уучлаарай. Тэглээ гээд хариу өөрчлөгдөхгүй. Согтууруулах ундаа илэрсэн байна. Уусан байна. Цус худлаа хэлэхгүй.
Жэ- Ахиад шинжлээд үз.
/ 03:30 минут үлдлээ. /
Кл- Хэзээ эмнэлэгт хүрэх вэ?
Ца- 70 минут.
Кл- Юу хайгаад байгаа юм? Юу харагдаж байна?
Шо- Манай хөрш эмэгтэй.
Кл- За. Эелдэг үү? Юу хийдэг юм бэ? Найз залуутай юу? Чи нэрийг нь мэдэх үү? Наанаасаа юугаа хайгаад байгаа юм бэ? Юу..температур өсөөд байна. Офицер оо, яг одоо мөстэй газар олох хэрэгтэй байна.
Жэ- Шалгасан, Чак. Хоёр дахин. Юм дугар л даа. Та 6 сарын дүрмийн мэднэ ш дээ. Тэсвэр алдсан юм уу?
Ч- 3 хоногийн өмнө. Охины төгсөлтийн баяр. Манайхнаас коллеж төгссөн хүн байхгүй. Охин минь л төгссөн. Миний бяцхан охин. Төгсөлтийн хувцас өмссөн. Ганцхан тэр өдөр л..би энгийн хүн шиг байх гэсэн юм. Тэгээд би..хундага оргилууун дарс уусан.
/ 03:20 минут үлдлээ. /
Кл- Мөс дуусчихсан юм уу?
Худр- Эвдэрчихсэн. 5-аад кмын цаана супермаркет байгаа.
Кл- Цаг алга. За за. Температур хэдийн 47 хэм хүрчихсэн. Ахиад нэмэгдүүлж болохгүй. Надад туслахгүй юм уу?
Цагд- Чихэрлэг. Чамд таалагдана аа. Энэ хүүг яах вэ?
Эрхо- Чаенд хүүхдийн халамжын газар байгаа ш дээ.
Цагд- 240 км явна ш дээ, очлоо намайг эцэг эхэд нь аваачиж өг гээд буцаагаад явуулна.
Эрхо- Эцэг эхдээ хаягдчихсан юм уу?
Цагд- Мэдэхгүй ээ. Лав л өөрөө аав ээждээ дургүй юм байна лээ.
Эрхо- Эмнэлэгт хүргээд өгчих. Нийгмийн ажилтан байгаа.
Шо- Наадах чинь нэмэргүй.
Кл- Яаж мэдэж байгаа юм бэ? Шонь? Тийм байна, нэмэр алга, яагаад? Шонь? Намайг сонсож байна уу?
Мел- Ганц л хундага уу?
Жэ- Өөрөө тэгж хэлсэн. Бүртгэлд мэдээлэх үү?
Мел- Чак хэзээ уусан гэнэ?
Жэ- 3 хоногийн өмнө.
Мел- Тодруулагчаа өгч бай. Тэгэхээр..цусан дахь архины хэмжээ..ямар төрлийн архи юм?
Жэ- Оргилуун дарс.
Мел- Архины агууламж нь хэд вэ?
Жэ- Мэдэхгүй. Ялгаа байгаа юм уу?
Мел- Утсаа гаргаж ирээд хайгаадах даа.
Кл- Яагаад нэмэр болохгүй байгаа юм бол оо?
Шо- Хүйтэн юман дотор хийх хэрэгтэй.
Худр- Хөөе. 5 секунд тутамд том хэмжээгээр нь бодно шүү.
Кл- Яагаад намайг сүүлд асуухад хариулсан юм, өмнө нь биш? Би уурласан болохоор уу? Тэгж таарсан юм уу? Юм асуугаад байхад яагаад хариулдаггүй юм бэ? Бүтээсэй билээ.
Шо- Бүтнэ ээ.
Кл- Асуугаагүй байхад хариулах юм. Асуултанд дургүй байх нь ээ.
Шо- Дургүй ээ.
Жэ- Би тоондоо муу байсан.
Мел- Энэ алгебр. Элэгний архаг хатууралтай, тэгэхээр спирт цэвэршүүлэх хугацаа нь нэг цагт децилитр тутамд 1 миллиграмм. 1 хундага 8 унц гэж бодохоор...
Жэ- Оргилуун дарс бол үсрээд 6 унц байгаа.
Мел- Хуучинсагаар бодъё. Цусан дахь 8 унц архи гэхээр децилитр тутамд 39 грамм гэсэн үг. Нэг стандарт хундага. Тэгэхээр архи уухыг цээрлэсэн гэхээр, эрхтэн шилжүүлэн суулгах тооцооллоор бол...
Жэ- Архаг архичин энгийн хүнээс бага согтдог гэж үзэж болно.
Мел- Шинжилгээний хариуг харъя даа. 0.02. Чак үнэн хэлсэн байна. Ганц л татсан юм байна.
Жэ- Согтотлоо уугаагүй л юм байна.
Мел- Нэгдэл мэдээлэлд дуртай. Ялгаатай үгүй хэлж мэдэхгүй байна, гэхдээ л бидэнд мэтгэлцээн үүсгэнэ.
Жэ- Та суутан юмаа.
Мар- Цайны газрын хоол таалагдахгүй байна уу?
Ээр- Эд нар ганц л юмыг сайн хийдэг.
Мар- Эмнэлэгийн дарга нь цайны газрын хоолоо идэхгүй бол ажилчид юу гэх бол?
Ээр- Эмнэлэгийн дарга гал тогооруу орох эрхгүй гэдэг шүү дээ. Зүгээр ирээгүй байлгүй, юугаар туслах вэ?
Мар- Зөвлөгөө чинь таалагдсан.
Ээр- Нээрэн үү? Эөки хаана байна? Үхчихээ юу?
Мар- Алдаа байж.
Ээр- Энэ чинь доромжлол. Суу. Ядаж хэлэх үгийг минь сонсчихоод муу зөвлөгөө эсэхийг шийд. Суу.
Мар- Эөки, Мелендезыг надтай хагалгаанд ор гэж шахаад байгаа.
Ээр- Чи и-мэйл аваагүй юмаа даа. Баян хүмүүс энэ эмнэлэгт үхэх ёсгүй. Чи залуухан од байхаа болисон. Мелендез болсон.
Мар- Тэрийг мэдэж байгаа.
Ээр- Тэгээд Яагаад гэж бухимдаад байгаа юм уу? Эөки яагаад тэгж бодов гэж? Хэн гэж асуугаач.
Мар- Хэн гэнэ ээ? Хэн гэдгийг нь мэднэ. Мелендез.
Ээр- Чи хэн юм? Шилдэг мэс засалч болохыг хүсдэг ахлагч юм уу, эмнэлэгийн дарга болохыг хүсдэг ахлагч юм уу? 2 дахь нь бол өөрийгөө өргөмжлөхөө боль, хаа нэгтээ аваачиж хаяад, дарга шиг загна л даа.
Жэ- Мелендез эмч танд элэг шилжүүлэн суулгана гэж зөвлөлтэй мэтгэлцэнэ. Нэлээн сайн мэтгэлцээн болох байх.
Ч- Би эрхтэй гэж үү?
Жэ- Наадах чинь хамааралгүй асуулт байна.
Ч- Юу гэхээр..хүн үхэхээрээ..би үхээд их удаж байна..хүн үхэхээрээ амьдралаа бодож эхэлдэг. Би сайхан амьдраагүй ээ. Сайн аав байж чадах байсан. Сайн эр хүн. Чамд хэлэхэд..би дэндүү их уусан. Бас нэг хүүтэй. Тиймээ, анхны гэрлэлт. Хүүтэйгээ уулзалгүй 3 жил болж байна.
Жэ- Элэгтэй болно гэдэг 2 дахь боломж биш. Сайн амьдарсаны шагнал ч биш. Зүгээр л бидний хийж чадах зүйл.
Ч- Магадгүй ээ. Гэхдээ бүртгэл дээр..өвчтөнгүүд бүгдээрээ хамт хүлээдэг. Тэгээд би энд, энд хүлээж байгаа хүмүүсийг ..харсан. Царайнуудыг нь мэднэ. Нэрнүүдийг нь хүртэл. Бүгд л зовлонтой. Бид бүгд хамтдаа. Харин би..би зөрчсөн...
Жэ- Чак? Чак? Чак? Цэнхэр код. Чак, сонсож байна уу? Улаан хоолойнд нь цус байна. Хоолойндоо цус алдаж байна.
Мел- За. Салинь хийгээрэй. 4 уут цус бэлд. Венийн судсыг нь бооно.
Су- Даралт нь нэмэгдэж байна.
Жэ- Чак хоолойндоо цус алдсан.
Мел- Би байсан ш дээ.
Жэ- Даралт нь огцом хөдөлж, хүндрэл...
Мел- Чи дуусав уу? 3 сарын хугацаа л байгаа байх.
Жэ- Эрхтэн шилжүүлэн суулгахын тулд 6 сар архи ууж болохгүй.
Мел- Чи тоондоо муу байсан гээ биз дээ. Энэ элгийг суулгахгүй бол Чак үхнэ.
/ 02:18 минут үлдлээ. /
Кл- Энэ өглөө 8 цагт ямар харагддагыг мэдэх үү? Өглөө болгон цагдаагаар хүргүүлэх юмсан.
Ца- Өмнөдийн 280. Бүх зам нийлдэг уулзвар.
Шо- Үгүй, нийлдэггүй.
Цагд- Энэ хүү яасан юм бэ?
Эмч- Аутизмын өвчтэй, офицер оо.
Цагд- Тэр нь юу гэсэн үг вэ? Эмнэлэгт хэвтүүлэх ёстой юу?
Ээр- Эмнэлэг хамгийн хэрэггүй.
Кл- Юу хийгээд байгаа юм? Шонь? Юугаа бодоод байгаа юм бэ? За за, асуулт биш шүү. Зүгээр..зүгээр юу хайгаад байгааг чинь мэдэхгүй байна, Шонь.
Шо- Тиймээ, мэдрэгдэж байна. Хатуу байна.
Кл- Тэгээд? Учрыг нь ойлгохгүй байна.
Шо- Нөжөрсөн байх ёстой, гэтэл нөж алга. Зурган дээр нөж харагдаагүй.
Кл- Яагаад гэвэл энэ зураг элгийг авахаас өмнөх зураг байна.
Шо- Элгийг шууд Ю Даблю уусмалаар булхах ёстой. Элэг үхэж байна.
Кл- Элгийг хадгалахын тулд бүх цусыг нь шүүгээд хөргөгчинд байсан хүйтэн уусмалаар орлуулсан байх ёстой, гэхдээ цус үлдчихсэн юм шиг байна, нөжөрсөн цус. Хэр удаж байж хүрэх вэ?
Ца- 30 минут хүрэхгүй ээ.
Шо- Хүлээж чадахгүй ээ. Яаралтай нөжийг нь аваад зүүн хэсэгт нь уусмал шахах ёстой, элгийг хамгаалахын тулд.
Кл- Машинаа яаралтай зогсоогоорой.
Ца- Энд үү?
Кл- Тиймээ, тийм. Яг энд, яг одоо хийх хэрэгтэй байна.
/ 02:03 минут үлдлээ. /
Кл- Баруун талаас нь шахна шүү. Тэгээд зүүн хэсгийг нь, дунд венийн хавьцаа зүсэх хэрэгтэй.
Шо- 3 дугаар сегментрүү нэвтрэхийн тулд хадуур хэлбэрийн холбоосны дагуу зүслэг хийнэ.
Кл- Чамайг нөжийг олонгуут би гаргаж авна.
Шо- Венийн судсыг нь тэлэхэд соруул хэрэгтэй байна.
Ца- Миний аяганд соруул байгаа.
Шо- Ю Даблю уусмалаар эсийн ханыг тогтворжуулна.
Кл- Эрхтэний бүрэн бүтэн байдлыг хадгална.
Ца- Машиндаа хүүхэд төрүүлэхээс ч дээр юм байна.
Мар- Бие нь яаж байна?
Ва- Хоосон чек бичиж байгаа юм шиг л байна.
Мар- Та алзахгүй ээ.
Ва- Чи шилдэг нь шүү.
Мел- Цус алдалт гэдэг бол бол сайн юм биш. Элэг чинь нэлээн их муудсаныг илтгэж байна.
Ч- Хэр их?
Мел- Танд 2-3 сарын хугацаа үлдсэн.
Эм1- Өнөөдөр, цагийн дараа элэг шилжүүлэн суулгана ш дээ. Би ойлгохгүй байна.
Мел- Та хэлээгүй юм уу?
Эм1- Юу?
Мел- Аав чинь архи уусан.
Эм1- Ганц хундагыг л уусан.
Мел- Шилжүүлэх мэс засалд архи хэрэглэсэн байж болохгүй.
Эм1- Тэгээд элэг суулгахгүй юм уу?
Мел- Би суулгах гэж хичээж хичээнэ ээ.
Эм1- Та чинь машины наймаачин юм уу? Юу, хичээнэ гэнэ үү?
Мел- Эцсийн шийдвэрийг би гаргах эрхгүй.
Эм1- Та чадахгүй бол?
Мел- Би чадах бүхнээ хийнэ ээ. 10 минутын дараа хороо хуралдана. Өршөөгөөрэй.
Эм1- Би аавд архи өгсөн.
Мел- Юу болсон нь хамаагүй ээ.
Эм1- Аав уухыг хүсээгүй, намайг баярлуулах гээд л уучихсан. Та аавыг үхүүлвэл би аавыгаа алсан болно.
Мел- Нэг л хундага. Охиныхоо төгсөлтөн дээр хундага оргилуун дарс уусан. Шинжилгээний хариу батлаад өгнө. Чак согтотлоо уугаагүй. Ганц л татсан, нэмж уугааүй.
Мар- Шалтгаантай болоод эрхтэн шинжүүлэх суулгахад дэглэм сахих ёстой.
Мел- Тэр дэглэм чинь сайн дурынх. Ганц татвал, үхнэ. Дур тавилтын 2 эм уувал асуудалгүй. Тохиолдолын бэлгийн харилцаанаас элэгний Б вирус авлаа, зүгээр. Тиймээ, тэрэнд сүртэй юм байхгүй.
Мар- Тэгээд биднийг яа гээв? Дүрэм журмыг халах уу?
Мел- Дүрэм журамны ард нуугдмааргүй байна. Бидэнд хариуцлага гэж бий.
Мар- Дүрэмгүй бол бурханаар даажигнасан болно. Дүрэм журам хэрэгтэй.
Мел- Дүрэм байвал шөнө тайван унтдаг юм уу?
Мар- Тиймээ.
Мел- Тиймээ, тэгдэг.
Мар- Өнөөдөр 1 л элэг байна, элэг хэрэгтэй 800 хүн байгаа. Би бусад 799 хүмүүсийн хараалыг идмээргүй байна. Танай өвчтөн элэг авах эрхгүй. Дүрмээ мэдэж байсан, харин энэ..энэ ёс төдий.
Мел- Үгүй ээ. Архи бол ёс төдий.
Од- Жессика, хуулийн талаасаа ямар байдаг вэ?
Мо- Чухал. Хэрвээ энэ элгийг шилжүүлэн суулгавал..бид донорын жагсаалтанд орох эрхээ алдана.
Мел- Хэрэв мэдэгдэх юм бол.
Мар- Мэдэгдвэл гэнэ ээ? Чи ямар явцуу бодолтой юм бэ?
Од- Доктор Глассмэнь, та ямар бодолтой байна?
Ээр- Аль ч талаас нь хэлэх юм зөндөө байна.
Мар- Тэгээд хэл л дээ.
Ээр- Маргааныг бүр мөсөн зогсоосон нь дээр.
Мар- Юугаа яриад байгаа юм бэ?
Ээр- Би зүгээр л манай эмнэлэгт элэг хэрэгтэй өвчтөн байгаа л гэж хэлж байна. Бас бидэнд өвчтөн хэрэгтэй элэг байгаа.
Мар- Тийм энгийн бишээ.
Ээр- Өвчтөнөө бодож байгаа бол ийм л энгийн. Дүрэм бол дараачийн асуудал.
Мар- Энэ өвчтөнийг аварсанаар..ахиад хэдэн зуун өвчтөнийг аварч чадахгүй байх эрсдэлтэй.
Мел- Яг одоо хэдэн зуун өвчтөн байхгүй. Ганц л байна. Нэр нь Чак.
Су- Даралт хэвийн.
Мар- Өвчтөний нүүрний гол судсыг холбож оёдол тавиад бэлэн болно. Полипоропелин тариад чимхүүр аваад өг дөө.
Су- Сайн ажиллалаа, Андрюс эмчээ.
Мар- Энэ юу вэ?
Су- Бусан бундуу юу?
Мар- Харж байна аа. Эх үүсвэрийг нь олъё. Хөвөн, чимхүүр, хатгуур.
Су- Хөвөн, чимхүүр, хатгуур.
Мар- Гол судас нь биш байна даа.
Су- Зүрхний цохилт буурлаа. Энэ юм гүрээний гол судсыг нь дараад байна.
Мар- Эндээс сайн харагдахгүй байна. Өөр аргаар үзье. Гадна талаас нь 3 дугаар хэсэгт гэж тооцъё.
Су- 3-р хэсэг хамгийн аюултай.
Мар- Мэдэж байна аа, гэхдээ хийхээс өөр аргагүй.
Су- Юу ч хийх гэж байлаа гэсэн түргэлээрэй. Энэ юм өвчтөнийг дотор талаас нь боомилж байна.
Мар- Мелендезийг дуудаад ир.
/ 00:57 минут үлдлээ /
Кл- Ирчихлээ. Тиймээ, ирчихлээ. Доор байна, дээшиллээ. Үгүй ээ, үгүй, Жэрэд. Чи лав итгэхгүй дээ. Юу..За? Ойлголоо. Чакыг жагсаалтны хамгийн доор бичигдсэн гэнэ. Сан Хосе Сүмийн эмнэлэг ирж элгийг авна.
Су- Хүчилтөрөгч хэрэгтэй байна.
Мар- 100 хувь хүртэл нэм. Дотор талаас нь дээд эрүүгээр дамжиж эх үүсвэрт нь хүрэх хэрэгтэй байна, өөр арга алга.
Мел- Томруулагч.
Мар- Болгоомжтой байгаарай, цус харваж магадгүй шүү.
Мел- Тэгвэл болгоомжтой байцгаая.
Мар- Мелендез эмчид эрүү татагч, 5 дугаарын яс зүсэгч аваад өг.
Су- 5 дугаарын яс зүсэгч.
Кл- 28 минут, амьдрах хугацаа нь.
Эр- Баярлалаа. Гайхалтай. Явлаа, багийнхан хүлээж байгаа.
Шо- Нэрийг нь Оливер гэдэг. Сайхан өдөр байлаа. Бид амь аварлаа. Чакынхыг биш ч гэсэн.
Мел- Чиний буруу биш ээ.
Эм1- Наадаханд чинь итгэмээр л байна.
Су- Сайн уу?
Су1- Сайн уу?
Хөрш- Сайн уу?
Шо- Сайн байна уу?
Хөрш- Чи лабораторит ажилладаг юм уу?
Шо- Би мэс засалч.
Хөрш- Солиотой юмаа.
Шо- Зайгаа буцааж авч болох уу? Чамд зээлүүлсэн дээ.
Хөрш- За. Май.
Шо- Чамайг хэн гэдэг вэ?
Хөрш- Лиа.
Шо- Би эмч Шоунь Мурфи. Танилцахад таатай байна.
Ээр- ...38:35...Өнөө орой манайд хоноорой. Маргааш бусад асуудлыг шийдэцгээе.
3-р анги төгсөв.
Back to episodes Go home