Дораэмон 94-р анги
Дүрүүд
|
Дүр |
Тайлбар |
Туслах дүр |
|
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
Хүүхэд 1 |
Ангийн |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
Хүүхэд 2 |
Ангийн |
|
Нобита ээж |
Нобитагийн ээж |
Хүүхэд 3 |
Ангийн |
|
Нобита аав |
Нобитагийн аав |
Хүүхэд 4 |
Ангийн |
|
Багш |
Ангийн багш |
Хүүхэд 5 |
Ангийн |
|
Минидора |
Дораэмоны нялх хувилбар |
Хүүхэд 6 |
Ангийн |
|
Хүүхдүүд |
Ангийн хүүхдүүд |
ТВ дүр эр 1 |
Нэвтрүүлгийн |
|
Робот цаг |
Минидорагийн халааснаас гарч ирсэн цаг |
ТВ дүр эр 2 |
Нэвтрүүлгийн |
|
Робот |
Дөт зам заагч робот |
ТВ дүр эр 3 |
Нэвтрүүлгийн |
|
Пуужин |
Минидорагийн пуужин |
ТВ дүр эм 1 |
Шидэт хүчтэй охин |
|
Шизүка (Минамото Шизүка) |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
ТВ дүр эм 2 |
Шидэт хүчтэй охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жиантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
ТВ дүр эм 3 |
Шидэт хүчтэй охин |
|
Жиан (Года Такэши) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
ТВ дүр эм 4 |
Шидэт хүчтэй охин |
|
Такэшигийн ээж |
Такэшигийн ээж |
ТВ дүр эм 5 |
Шидэт хүчтэй охин |
|
Эм 1 |
Гудамжаар хүүхэдтэйгээ яваа |
Хүү 1 |
Ангийн |
|
Охин 1 |
Ангийн |
Хүү 2 |
Ангийн |
|
Охин 2 |
Ангийн |
|
|
Дораэмон 94-р анги
Нобита ээж: Нобита, хурдан босоорой!
Дораэмон: Бос л доо! Сэр гээд байхад даа! Сэрээч ээ!
Нобита ээж: Нобита!
Нобита аав: Хөөе, Нобита! Хурдан наанаасаа гар!
Нобита: Яана аа, хоцрох нь!
Дораэмон: Нобита, май цүнхээ бариарай!
Нобита: Баярлалаа. Би явлаа.
Нобита ээж: Яасан бэ?
Нобита: Гутлаа өмсөхөө мартчихаж.
Нобита ээж: Арай ч дээ!
Нобита: За, явчхаад ирье.
Нобита ээж: Өнөөдөр амжих байгаа даа?
Дораэмон: Магадгүй яг жаахан л... хоцрох байх.
Багш: Ноби! Дахиад л хоцров уу?
Нобита: Уучлаарай.
Багш: Өнөөдөртэй нийлээд 9 дараалан хоцорлоо! Дахиад 1 л хоцорвол дээд рекорд 10 удаа болох нь!
Нобита: Тийм олон удаа болчихсон гэж үү?
Багш: Мундаг царайлах хэрэггүй! За, ер нь шийдлээ! Хэрвээ маргааш дахиад хоцорвол эцэг эхийг чинь дуудаж хатуу анхааруулах болно шүү!
Нобита ээж: Халаасны мөнгө, амттан хэсэгтээ байхгүй гэж мэдээрэй!
Нобита: Бүр айчихлаа!
Гарчиг: Хоцролтыг арилгах ажиллагаа
Нобита: Ийм л учиртай байгаа юм. Тийм болохоор, баталгаатай сэрээдэг ид шидийн зүйл гаргаад өг л дөө.
Дораэмон: Тийм зүйл юу гэж байдаг юм бэ?
Нобита: Хүлээ! Тэгээд би энэ хүнд байдлаас яаж гарах юм болж байна аа?
Дораэмон: Ядаж хааяа өөрөө сэрж бай л даа.
Нобита: Тэгж чаддаг байсан бол 9 удаа дараалаад хоцроод байхгүй биз дээ?
Дораэмон: Сүржигнэж байх шив.
Гэхдээ л маргааш бол чадахгүй ээ!
Нобита: Яагаад?
Дораэмон: Өглөө эрт тусгайлан цөөн тоогоор гарах дораяки очиж авахгүй бол болохгүй.
Нобита: Ердөө дораяки юу даа? Хаанаас ч авсан адилхан биз дээ?
Дораэмон: Ёстой өөр шүү! Тэр тансаг, төгс тохирсон амт бол... гайхалтай. За, нэг тиймэрхүү.
Нобита: Тэгвэл өглөө босохоороо намайг бас сэрээчих л дээ.
Дораэмон: Болно л доо. 5:00 цагт босно шүү.
Нобита: Ямар эрт юм бэ.
Дораэмон: Эртхэн очихгүй бол зарагдаад дуусчихдаг юм. Өөр аргагүй байгаа биз дээ?
Нобита: Би ч сүйрлээ! Ингээд өнгөрлөө!
Дораэмон: Өө хөөрхий. Тэгвэл үүнийг өгье дөө.
Нобита: Минидора юм уу?
Дораэмон: Эсвэл болих уу?
Нобита: Үгүй ээ, үгүй, зүгээр.
Дораэмон: За тэгвэл, маргааш өглөө эрт босох болохоор унтлаа. Сайхан амраарай.
Нобита: Санаа зовоод байна аа. Заавал сэрээгээрэй!
Минидора: За.
Нобита: Минидора, өглөөний мэнд.
Нобита ээж: Өнөө өглөө эрт босжээ.
Нобита: За, би явчхаад ирье. Минидора нээрээ эрт сэрээлээ шүү.
Нобита ээж: Нобита? Нобита, хэдий болтол унтах гээ вэ?
Нобита: Арай болоогүй. Минидора намайг сэрээнэ. 15 минут дутуу байна шүү дээ!? Намайг яагаад сэрээгээгүй юм бэ? Минидора! Хөөе! Цүнх! Цүнх!
Нобита ээж: Ноби, цайгаа уух уу?
Нобита: Тийм цаг байхгүй ээ! Ямар нэгэн юм гаргаад өг л дөө. Тийм ээ, энэ яг болно! Жижигхэн болохоор багтахгүй нь.
Хүүхдүүд: Өглөөний мэнд.
Багш: Өглөөний мэнд.
Нобита: Яах вэ? Гүйцгээе! Яалтай билээ. Энэ бас юу вэ? Нисээд яв гээд байгаа юм уу? Дахиад зөндөө олныг өг дөө! Ямар ч удаан юм бэ дээ. Гэхдээ л... энэ янзаараа явбал хангалттай амжих нь. Минидора, нисдэг сэнсээ болъё. Бараг ирчихсэн байхад даа. Хурдхан ямар нэгэн юм хий л дээ. Зогсчихлоо, буугаарай! Хаана ирчхэв ээ? Манай гэр байна шүү дээ! Одоо цаг хэд болж байна?
Робот цаг: 8 цаг 24 минут.
Нобита: Үгүй ээ! Одоо амжихаасаа өнгөрлөө.
Минидора: Зам заагч төхөөрөмж. Чи, чи, ми, ми!
Нобита: Дөт зам зааж өгдөг төхөөрөмж юм уу?
Минидора: Тийм ээ.
Робот: Тооцоолсон шаардлагатай хугацаа 5 минут.
Нобита: 5 минут аа? Амжих юм биш үү?
Минидора: Урагшаа!
Робот: Эхлээд тийшээ хамаг хүчээрээ гүй.
Нобита: Тэр чинь эсрэг зүг шүү дээ.
Робот: Дуугүй миний хэлснээр яв.
Нобита: Ойлголоо.
Робот: Зогс. Зүүн гар тийш эргэ. Ийшээ чигээрээ.
Нобита: Үүгээр явах юм уу?
Робот: Хурдан яв.
Нобита: За, мэдлээ дээ.
Робот: Түргэл, түргэл.
Нобита: Өршөөгөөрэй.
Робот: Зогс. Энд баруун гар тийш үсэр.
Нобита: Юу, яагаад?
Робот: Зүгээр л үсэр.
Нобита: За.
Робот: Минидора баруун хөлөө мултал. 2 гараа дээшээ.
Нобита: Сургууль ойрхон байна.
Робот цаг: 8 цаг 27 минут 30 секунд.
Нобита: Амжих нь байна.
Робот: За, одоо томхон үсрээд, шууд урагшаа!
Нобита: Амжчихлаа.
Робот: Үсэр!
Нобита: Өө, дахиад л уу?
Одоо жинхэнээсээ баларлаа.
Гарчиг: Минидорагийн тусгай пуужин
Нобита: Пуужин уу даа? Арай үүн дээр суу гээгүй биз дээ? Яаж суух юм болж байна аа? Чамаас барих юм уу? Ёстой тэгж чадахгүй! За за, ойлголоо.
Пуужин: Сургууль хүртэлх зай баруун хойд зүгт 300 метр. Хөдлөхөд 5 секунд, 4 секунд, 3, 2, 1.
Нобита: Дораэмон. Ямар ч байсан амжих бололтой шүү. Юу? Одоо яах юм бэ?
Багш: Бүгдээрээ, өглөөний мэнд!
Хүүхдүүд: Өглөөний мэнд, багш аа.
Багш: Сургууль хаана байна аа? За, ирцээ бүртгэе. Аояма?
Хүүхэд 1: Байна.
Багш: Иноүэ?
Хүүхэд 2: Байна.
Нобита: Энүүхэн энд байхад даа! Уг нь амжих байхад даа! Минидора ямар 1 юм байхгүй юм уу? Наадах чинь...?
Минидора: Харж бай.
Нобита: Юу? Наадахаар чинь гулсах юм уу?
Минидора: Яг тийм.
Нобита: Балай юм битгий яриад бай! Наадах чинь аюултай шүү дээ. Арай орчин үеийн төхөөрөмж байхгүй юм уу?
Багш: Гоода?
Хүүхэд 3: Байна.
Багш: Тэкисүги?
Хүүхэд 4: Байна.
Нобита: Яана аа? Яах вэ? Удахгүй миний нэрийг дуудах нь. Гэхдээ наадахаар чинь яаж гулсах юм бэ? Яагаад байгаа юм бэ?
Багш: Накаяма?
Хүүхэд 5: Байна.
Багш: Нэмото?
Хүүхэд 6: Байна.
Багш: Цонхоо хаагаад өг дөө. Дараагийнх нь... Ноби? Ноби?
Нобита: Байна.
Багш: Ноби!
Гарчиг: Жианыг ялах шидэт шившлэг.
ТВ дүр эр 1: Үгүй ээ, тийм юм хийж чадахгүй.
ТВ дүр эр 2: Юу гэнэ ээ? Биднийг эсэргүүцнэ гэнэ ээ?
ТВ дүр эр 3: Даварч байна шүү, чи.
ТВ дүр эр 1: Үгүй ээ, боль л доо!
Нобита: Хөөрхий амьтан.
ТВ дүр эм 1: Хүлээгээрэй.
Нобита: Ирлээ. Шидэт 5!
ТВ дүр эм 1: Одоо зогс!
ТВ дүр эм 2: Бидэнтэй тулах болж дээ.
ТВ дүр эр 2: Юу вэ? Та нар хэн гээч нь вэ?
ТВ дүр эм 3: Шударга ёсны хамгаалагч
ТВ дүр эм 4: Шидэт 5 байна!
ТВ дүр эр 1: Аюултай шүү, зугтаарай.
ТВ дүр эм 5: Үгүй дээ, үүнийг бидэнд даатгачих.
ТВ дүр эм бүгд: Шидэт хүчтэй дайчин охид!
ТВ дүр эр 2: Бидний буруу.
ТВ дүр эр 3: Биднийг уучлаарай.
Нобита: Хөөх, ёстой догь юм аа. Өнөөдөр ч бас сонирхолтой байлаа.
Дораэмон: Наадах чинь охидын үздэг нэвтрүүлэг биз дээ?
Нобита: Ямар хамаатай юм бэ? Эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай. Сонирхолтой л бол болоо шүү дээ.
Шизүка: Шидэт 5 үнэхээр сонирхолтой шүү, тийм ээ?
Охин 1: Үнэхээр догь шүү.
Нобита: Би ч бас их дуртай.
Сунэо: Хөөе, Нобита охидын нэвтрүүлэг үзээд байгаа юм уу?
Жиан: Ичмээр юм бэ?
Шизүка: Хөөе, үзсэн байсан ч яадаг юм бэ?
Охин 2: Тийм шүү дээ, тийм. Хүн бүрийн сонирхол өөр биз дээ?
Сунэо: Юу?
Жиан: Нобита, чамайг дээ!
Хөөе, Нобита!
Сунэо: Охидод өөрийгөө дөвийлгөөд л. Даварч байна шүү!
Нобита: Муухай юм бэ. Ийм үед ид шид ашигладаг бол ч... Тийм шүү, тэгье. Энд алга, байхгүй нь ээ. Хаана байгаа юм бол оо?
Хүү 1: Нобита номын санд байх чинь...
Хүү 2: Ямар сонин үзэгдэл вэ?
Нобита: Үнэхээр байхгүй юм байх даа?
Дораэмон: Айн? Юу байхгүй гэж?
Нобита: Үнэндээ...
Дораэмон: Юу? Ид шид хэрэглэх тухай ном гэнэ ээ?
Нобита: Тийм ээ.
Дораэмон: Ямар тэнэг юм бэ? Тийм юм яалаа гэж байх вэ дээ.
Нобита: Инээгээд байх зүйл биш ээ! Яадаг ч байсан ид шидтэй болмоор байхад.
Дораэмон: Ид шидтэй гэнэ ээ?
Нобита: Тийм. Дораэмон гуйя! Ид шидтэй болмоор байна шүү дээ.
Дораэмон: За за, ойлголоо доо. Намайг тавь л даа. Яалтай билээ дээ.
Гарчиг: Ид шидийн толь бичиг
Нобита: Хөөх, гайхалтай! Баярлалаа. Юу вэ? Хоосон юм байна шүү дээ.
Дораэмон: Өөрөө хүссэнээрээ бичдэг байхгүй юу.
Нобита: Өөрөө юу?
Дораэмон: Тийм ээ. Жишээлбэл... Шүүрээр тэнгэрт нисэхийн тулд... толгойн дээрээ 3 удаа даллана. Хийгээд үз дээ. Яг бичсэнээр чинь болно.
Нобита: Нээрээ гэж үү?
Дораэмон: Тийм ээ.
Нобита: Ээж шүүр хэрэглэж байна шүү дээ.
Нобита ээж: Яана аа, юу вэ? Өө...
Дораэмон: Баларлаа! Ээж чинь ид шидтэй болчихлоо.
Нобита: Яана аа? Ямар нэгэн юм хий л дээ, Дораэмон!
Дораэмон: Наад хуудсаа урах хэрэгтэй. Хурдлаарай!
Нобита ээж: Ёо, ёо, ёо.
Нобита: Ээж ээ, зүгээр үү?
Нобита ээж: Яаж ингэж шоглож зүрхэлж байна аа?
Дораэмон: Ид шидийн арга нь хэтэрхий амархан болчхож. Толгой дээрээ 3 даллах гэхээр.
Нобита: За тэгвэл шившлэг хэлдэг болгоё.
Дораэмон: Шүүрээр тэнгэрт нисэхийн тулд Сүй сүй гэж шившлэг уншина.
Нобита: Болж байна! За. Сүй сүй. Хөөх! Нисчихлээ, нисчихлээ! Гоё юм аа. Гэхдээ буухдаа яах юм бэ?
Дораэмон: Сүй, сүй гэдгийг урвуугаар нь хэлэхэд болно.
Нобита: Урвуугаар нь уу? Ойлголоо. Алив! Исүй... Амархан байлаа шүү. За ингээд, илүү олон ид шид бичээд, Жиан эд нарыг болгоод өгнө өө. За, би явлаа.
Дораэмон: Нобита!
Нобита: Жиан эд нар хаана байгаа юм бол оо? Ерөөсөө Жианы гэр лүү очъё. Гэхдээ яг тулаад ирсэн чинь аймаар санагдчихлаа. Нээрээ, харагдахгүй болчихъё. Харагддаггүй болохын тулд байхгүй, байхгүй гээд... За, байхгүй, байхгүй. Сонин юм аа, хэн ч байхгүй байна. За байз, буцаад хэвдээ орохдоо байхгүй гэдгийг урвуугаар нь... Урвуугаар нь хэлсэн нь ч байхгүй болох юм байна шүү дээ. Энэ шившлэг ч төвөгтэй юм аа. Байхгүй, байхгүй.
Такэшигийн ээж: Өө, ашгүй. Такэшигийн оронд цэвэрлэгээ хийж өгөхөөр ирсэн юм уу?
Нобита: Аан, үгүй ээ, би...
Такэшигийн ээж: Ашгүй дээ, ёстой тус болох нь. За тэгвэл, тэр хавийг цэвэрлээд өгөөрэй. Сайн нямбай цэвэрлээрэй.
Нобита: Үгүй ээ, нөгөө... Арай ч дээ, яахаараа би ийм юм хийх болчхов оо? Өө нээрээ тийм, ид шидээр цэвэрлэчихье. Бүгдийг нь цэвэрхэн болгохын тулд кирэй, кирэй гээд... Ингээд л болох нь тэр. Алив! Кирэй, кирэй! Хөөх, болчихлоо.
Такэшигийн ээж: Нобита! Дэлгүүрийн минь бараануудыг яачхав аа?
Нобита: Баларсан! Одоохон буцаагаад тавьчихъя. Алив, Икирэ, икирэ. За, ингээд болсон болов уу?
Такэшигийн ээж: Үгүй ээ, яаж...?
Нобита: Баяртай.
Такэшигийн ээж: Хөөе, цэвэрлэж өгөх ёстой байсан биз дээ?
Нобита: Шизука. Жиан хаана байгааг мэдэх үү?
Шизүка: Такэши юу, тэнд байгаа. Дугуйтай тэшүүрээр сүй, сүй гээд гулгаж байсан.
Нобита: Сүй, сүй. Ёстой уучлаарай. Жоохон ид шидтэй болчихсон юм л даа.
Шизүка: Ид шид ээ?
Нобита: Тийм. Боломж гарсных агаарт жоохон зугаалцгаая. Сүй, сүй.
Шизүка: Нобита, байз л даа.
Нобита: Хар даа, гоё байгаа биз дээ?
Шизүка: Гэхдээ яаж буух юм бэ?
Нобита: Амархан! Шившлэгээ хэлэхэд л болно.
Шизүка: Шившлэг ээ?
Нобита: Тийм ээ. Сүй сүй гэдгийг урвуугаар нь хэлэхэд л болно.
Шизүка: Сүй сүй гэдгийн урвуу нь.... Исү, исү юу?
Нобита: Шизүка! Исү, исү!
Шизүка: Ёо ёо...
Нобита: Шизүка. Уучлаарай.
Шизүка: Ид шид гэнэ шүү! Тэнэг юм аа.
Нобита: Шившлэг ч бас хэтэрхий амархан байж болохгүй юм байна даа. Дараагийнхыг нь улам хэцүү болгохоос. За байз... Жишээлбэл, хэн нэгнийг шидэхийн тулд... Ийм урт шившлэг байхад асуудалгүй байх.
Сунэо: Сайн уу, Нобита. Юундаа инээмсэглээд байгаа юм?
Нобита: Ашгүй яг. Туршаад үзье. Түүхий арвай, түүхий будаа, түүхий өндөг. Хажуугийн зочин дандаа хясаа иддэг хүн.
Сунэо: Наадах чинь юу вэ? Юу гээч нь болоод байна аа? Ээж ээ!
Нобита: Төгс. Үүгээр Жианыг болгоод өгнө өө. Өө, харлаа. Тэнд байна. За, эхлээд харагддаггүй болоод. Байхгүй, байхгүй.
Жиан: Хэн тэгсэн бэ, новш чинь! Юу? Юу вэ? Муу новш чинь! Юу болоод байна аа? Туслаарай!
Эм 1: Ёстой сайн хүү шүү. Хар даа, ээж нь байхгүй, байхгүй.
Нобита: За за, баяртай.
Жиан: Нобита, чи муу! Байз! Чи надаар даажигнаад байгаа юм уу, айн?!
Нобита: Туслаарай!
Жиан: Нобита!
Нобита: Хүлээ!
Жиан: Бас яав?
Нобита: Илүү ойртох юм бол шидчихнэ шүү.
Жиан: Юу гэнэ ээ?
Нобита: Хүнийг шиддэг шившлэг байгаа шүү. Түүхий арвай, түүхий будаа, түүхий өндөг. Буруу хэлчихлээ.
Жиан: Юу гээд бувтнаад байгаа юм бэ?
Дораэмон: Наад царай зүс чинь яачхаа вэ?
Нобита: Хэтэрхий хэцүү шившлэг болчхож.
Дораэмон: Ид шидтэй байж ялагдчих ч гэж дээ. Сонин хүн шүү.
Дораэмон 95-р анги
Дүрүүд
|
Дүр |
Тайлбар |
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Шизүка (Минамото Шизүка) |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жиантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Жиан (Года Такэши) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Эр 1 |
Загасчилж байгаа хүн |
Дораэмон 95-р анги
Нобита: Ямар хачин нохой вэ? Хэн нэгэнтэй төстэй юм гээч.
Дораэмон: Уйтгартай байгаа юм уу даа.
Нобита: Хөөх, ярьдаг нохой!
Дораэмон: Аар саар зүйлийг тоох хэрэггүй ээ. Гол нь чи уйтгартай харагдаж байна шүү.
Нобита: Чамд хамаагүй!
Дораэмон: Юу бодож байгааг чинь тааж үзүүлэх үү?
Нобита: Нохой юу гэж ойлгох вэ дээ.
Дораэмон: Өнөө өглөө нам унтаагүй бол хүүхдүүдтэй цуг ууланд явах байсан юм. Ингэж бодоод харамсаж байгаа. Үгүй юу?
Нобита: Дуугаа тат! Би албаар яваагүй юм. Ууланд алхах чинь шал тэнэг шүү дээ. Хүйтэн, ядарна, тэгээд бас уул юу нь сонин байна аа? Ердөө л газар жоохон овгор болсон байгаа төдий шүү дээ. Жаахан л гоё байгальтай газарт, жаахан л бүгдээрээ хамт дуу дуулж, жаахан л амттай өдрийн хоол идээд, жаахан л хөгжилтэй тоглоом тоглоод, үнэндээ бол би жаахан явмаар л байсан юм.
Дораэмон: Тэр хараач! За, тэгвэл одоо явъя аа.
Нобита: Дэмий донгосохоо боль! Одоо явлаа гээд амжихгүй шүү дээ. Дораэмон байсан юм уу?
Дораэмон: Тийм ээ. Нохойтой нийлдэг цавуугаар наалдчихсан байсан юм.
Нобита: Нийлдэг цавуу?
Дораэмон: Ямар ч амьтантай нийлж чаддаг, тухайн амьтны чадвартай болдог юм. Салгах болохоороо тусгай салгагч ашигладаг юм.
Нобита: Хөөх, гэхдээ наадах чинь ууланд алхахтай ямар хамаатай юм бэ?
Дораэмон: За за, ямартай ч үүргэвчээ аваад ир ээ. Наашаа ирээрэй, нааш ир. Ингээд л 30 минутын дотор бусдыгаа гүйцчихнэ шүү дээ.
Нобита: Аан, яах хэрэгтэйг ойлгочихлоо. Нийлдэг цавуугаа түрхээд... Хөөх, гайхалтай.
Дораэмон: За, явцгаах уу?
Нобита: Тэгье. Ямар гоё юм бэ?
Дораэмон: Харин тийм.
Нобита: Хар даа, уул харагдаж байна. Ойрхон л юм, тийм ээ?
Дораэмон: Агаараар нисэхэд бол шууд шулуун замаар ниснэ шүү дээ.
Гарчиг: Нобита + Тагтаа =?
Дораэмон: Найзууд тэнд явж байна.
Нобита: За, урд нь түрүүлээд очъё.
Дораэмон: Тэгье. Тусгай салгагч!
Нобита: Баярлалаа. Сайн яваад хариарай.
Шизүка: Гоё цэвэр агаартай байна шүү.
Жиан: Ийм сайхан цэвэр агаарыг мэдэрч чадахгүй гэхээр...
Сунэо: Өрөвдөлтэй ч бол доо.
Нобита: Хэн өрөвдөлтэй гэж?
Сунэо: Хөөх, яаж? Хэзээ энд...?
Нобита: Та нараас арай түрүүлээд хөдөлсөн юм л даа.
Дораэмон: Хүлээгээд л байлаа. Та нар удлаа шүү.
Жиан: Удсан гэнэ ээ?
Сунэо: Өөрийгөө хэлээч!
Шизүка: Тайвшир аа, Нобитатай уулзсан юм чинь хамтдаа хөгжилтэй алхацгаая л даа.
Нобита: За, явцгаая. Бүр ядарчихлаа.
Дораэмон: 10 минут ч алхлаагүй байна шүү дээ. Тэвчээргүй гэдэг нь.
Жиан: Хөөх, уулын орой харагдаж байна.
Сунэо: Ашгүй дээ.
Жиан: Дахиад жаахан л үлдлээ.
Сунэо: Уралдъя!
Шизүка: Хожигдоно гэж санахгүй шүү.
Нобита: Хүлээгээч, найзууд аа. Хүлээ л дээ! Ийм болохоор л явмааргүй байсан юм. Гэртээ унтаад байж байсан бол дээр байхгүй юу.
Дораэмон: Арай ч дээ, Нобита. Туулай юу?
Сунэо: Би түрүүллээ.
Шизүка: Бамбаруушин туулай гэнэ ээ?
Сунэо: Тийм ээ.
Жиан: Сатааруулж байгаа юм. Орхиод явъя.
Сунэо: Хүлээж бай л даа.
Нобита: Найзууд аа. Та нар ямар удаан явдаг юм бэ?
Сунэо: Хөөе, Нобита! Чи яахаараа ийм хурдан ирчхэв?
Жиан: Тийм шүү, нэг л сэжигтэй байна. Нобита! Дахиад л ямар нэг заль хэрэглэсэн биз дээ?
Нобита: Боль л доо. Тийм ээ, тэгсэн.
Дораэмон: Үнэндээ бол... Нийлдэг цавуу. Үүгээр амьтадтай нийлж, нисэж, үсэрч чадсан юм л даа.
Жиан: Хөөх!
Шизүка: Сонирхолтой юм аа.
Жиан: Надад ч бас хэрэглүүлээч.
Сунэо: Надаа ч гэсэн.
Дораэмон: За, тэгье ээ.
Нобита: Хөөрхөн байна. Ямар ч ялгаагүй юм биш үү?
Жиан: Намайг ямар үзэсгэлэнтэй болсныг хараач.
Сунэо: Тийм ээ, чи шилдэг нь.
Шизүка: Өөр олон янзын зүйлстэй нийлж үзье л дээ.
Дораэмон: Наашаа, наашаа.
Жиан: Янзтай! Сайхан байна шүү.
Сунэо: Үнэхээр загаснууд ингэж гоё сэлдэг байх нь ээ?
Шизүка: Нобита хааччихав?
Нобита: Хүлээ л дээ.
Жиан: Юу вэ, Нобита, яст мэлхий юм уу?
Сунэо: Их зохиж байна шүү.
Нобита: Яах ч аргагүй шүү дээ. Яст мэлхийг л баригдсан болохоор.
Жиан: Наад муу удаан амьтнаа орхи оо, явж сэлцгээе.
Сунэо: Өөр арга алга даа.
Нобита: Намайг хүлээ л дээ.
Шизүка: Хэдүүлээ ингэсгээд харьсан нь дээр байх аа.
Жиан: Тийм шүү, гэдэс ч бүр өлсчихлөө.
Дораэмон: За тэгвэл, тусгай салгагчаа... Яана аа, баларсан! Салгагч урсаад явчихлаа. Түүнгүйгээр хэдүүлээ загас чигээрээ үлдчихнэ шүү дээ.
Жиан: Юу? Гүйцээд авъя аа.
Нобита: Балрах нь.
Сунэо: Тусгай салгагч хаана байна аа?
Жиан: Ийм өргөн газар олоход хэцүү юм аа. Нэлээн өргөн болоод ирлээ шүү, тийм ээ.
Шизүка: Хааччихсан юм бол оо?
Жиан: Амттай харагдаж байна.
Сунэо: Хөөе, Жиан. Ухаантай бай л даа. Өт байна шүү дээ!
Жиан: Түүнийг ч мэдэж байна л даа. Бие маань... Миний бие...
Дораэмон: Ухаантай байгаарай, Жиан.
Шизүка: Өт шүү дээ.
Эр 1: Энэ ч ёстой том загас байна даа.
Жиан: Ёо, ёо, ёо оо....
Нобита: Хөөе, найзууд аа. Юу хийцгээж байгаа юм бэ?
Дораэмон: Харваас ойлгомжтой биш үү?
Шизүка: Такэшийг загасны дэгээгээр татаж гаргах гээд байна аа.
Нобита: Хэцүүдэх нь дээ. Би загасчилж байгаа хүнээс туслаач гээд гуйгаад үзье.
Дораэмон: Болохгүй ээ, Нобита!
Нобита: Сайн байна уу.
Эр 1: Усны мангас уу даа?
Нобита: Усны мангас аа?
Эр 1: Усны мангас!
Дораэмон: Мундаг байлаа шүү, Нобита.
Жиан: Их баярлалаа. Яг оройн хоолны шарсан загас болох гэж байлаа шүү.
Шизүка: Нээрээ, тусгай салгагч?
Сунэо: Нээрээ тийм, тэр байхгүй бол...
Дораэмон: Хайцгаая.
Нобита: Аан тэр тухайд гэвэл, түрүүний голын эрэг дээр тээглэчихсэн байсан шүү. Та нар яарч байсан болохоор анзаараагүй байх л даа.
Шизүка: Баярлалаа, Нобита. Энэ чигээрээ загасны амьдралаар амьдармааргүй байна шүү.
Нобита: Автобус ирж байна.
Шизүка: Ашгүй дээ, амжчихлаа.
Сунэо: Хурдан сууцгаая.
Нобита: Тийм шүү, хурдан суугаарай. Баларсан. Мөнгө байхгүй шүү дээ.
Дораэмон: Нээрээ тийм, яараад мөнгө авахгүй гараад ирсэн.
Шизүка: Надад ганц хүнийх л байгаа.
Нобита: Одоо яах вэ?
Дораэмон: Бусад хүмүүс бүгд харьчхаж.
Сунэо: Шизүка. Хурдлаарай, хурдлаарай.
Жиан: Хурдлахгүй бол сууж чадахгүй хоцорно шүү.
Шизүка: Өө, та 2 хүлээж байгаарай.
Дораэмон: Нөгөө...
Нобита: гуйх юм байна аа.
Дораэмон: Гайгүй амархан юм аа.
Шизүка: Бодохоос заваан юм аа.
Дораэмон: Гуйж байна шүү дээ.
Сунэо: Шизүка,
Жиан: автобус ирчихлээ.
Шизүка: За, очлоо. Ичмээр юм аа.
Нобита: За зүгээр ээ, царай муутай ч гэлээ хэдхэн уулзвар явна шүү дээ.
Дораэмон: Царай муутай гэж юу яриад байгаа юм? Шударга бус байна шүү.
Нобита: Уучлаарай, уучлаарай.
Гарчиг: Хүчтэй хүсэл эрмэлзэл
Дораэмон: Нобита?
Нобита: Юу?
Дораэмон: Удахгүй эхлэх цаг болж байна шүү дээ.
Нобита: Юуг тэр вэ?
Дораэмон: Юу гэнэ шүү. Өчигдөрхөн шийдвэр гаргасан биз дээ? Биеэ чанга болгохын тулд өдөр бүр гүйнэ гэсэн биз дээ?
Нобита: Нээрээ тийм билүү? Гэхдээ гүйхээр бүр ядарчихдаг юм. Маргааш эхлэхээс.
Дораэмон: Нобита!
Нобита: Яав аа?
Дораэмон: Чи дандаа л янз бүрийн шийдвэр гаргадаг мөртлөө нэгийг ч болтугай гүйцэд дуусгаж байсан уу? Ийм байдлаараа цаашдаа амьдралаа аваад явж чадна гэж бодоо юу?
Нобита: Нээрээ л тийм байх.
Дораэмон: Шизүкатай хүртэл гэрлэе гэсэн хүчтэй хүсэл эрмэлзэл байхгүй бол гэрлэж чадахгүй ч байж магадгүй шүү.
Нобита: Би хүчтэй хүсэл эрмэлзэлтэй болмоор байна.
Дораэмон: Хүчтэй түлхэхээр болчихдог юм биш шүү дээ.
Нобита: Уучлаарай.
Дораэмон: За, тэгвэл гаргаж өгөхөөс. Хүчтэй хүсэл эрмэлзэл.
Нобита: Юу вэ, хүн жинхэнээсээ санаа зовж байхад чинь.
Дораэмон: Тоглоогүй ээ. Нээрээ хэрэгтэй төхөөрөмж шүү.
Нобита ээж: Чиний хүсэл эрмэлзэл ч үнэхээр сул юм шив дээ. Хоолны дэглэм барина гэж хэлчхээд 3 хоног ч үргэлжлүүлж чадаагүй биз дээ?
Нобита аав: Аан, харин нөгөө…
Нобита ээж: Арай ч дээ.
Дораэмон: Нобита, харж байгаарай. Туршиж үзүүлье. Аав аа.
Нобита аав: Юу?
Дораэмон: Энэ чулуунд тангараглавал хоолны дэглэм барьж чадах байх.
Нобита аав: Нээрээ гэж үү? За тэгвэл, аар саар зүйл хивэхгүй хоолны дэглэм бариад үзүүлээд өгье.
Дораэмон: Хугацаа нь… туршилт юм чинь 5 минут болно байх.
Нобита аав: Тэгээд хэрвээ идчихвэл юу болох уу?
Дораэмон: Яасан ч идэж чадахгүй.
Нобита аав: Тэгвэл идээд өгье л дөө.
Дораэмон: Тэр хэлээ биз дээ?
Нобита аав: Байз л даа.
Дораэмон: Хөөе, нааш ир ээ!
Нобита аав: Дахиад идэхгүй дээ.
Дораэмон: Аймаар чанга юм аа.
Нобита: Яачхав?
Дораэмон: 5 минут өнгөрчихлөө.
Нобита: Аюултай төхөөрөмж байна шүү.
Дораэмон: Хэрэглэх үгүй нь чиний шийдвэр л дээ.
Нобита: Оролдоод үзье.
Дораэмон: Мундаг.
Нобита: Гүйлтийг хашраагаад өгье л дөө.
Дораэмон: Хичээгээрэй, Нобита.
Нобита: Хугацааг нь… 1 цаг.
Дораэмон: Эхэндээ 30 минут байхад болох биш үү?
Нобита: Би хийх л юм бол сайтар хийдэг юм шүү дээ. За, гүйе. Хөөх, бүрхэг үүлтэй болчихлоо шүү. Хүйтэн байна. Нээрээ л маргаашаас болъё. Өө нээрээ, даалгавраа хийхгүй бол. Даалгавар бол яах ч аргагүй биз дээ?
Дораэмон: Хүчтэй хүслийг нэг тохируулсан бол буцаах боломжгүй байдаг юм.
Нобита: Үгүй байлгүй дээ.
Дораэмон: Нобита!
Нобита: Ямар нэг юм хий л дээ.
Дораэмон: Юу ч байлаа гэсэн чулууны хүчийг дийлэхгүй шүү дээ.
Нобита: Арай ч дээ. Үхлээ. Амьсгаадаж үхэх нь. 1 цаг болчхоогүй юм уу?
Дораэмон: 5 минут л болж байна.
Нобита: Тоглоом биш шүү дээ. Яаж бүтэн 1 цаг гүйх юм бэ?
Дораэмон: Арай дэндүү хэрцгий юм. Хөөе, болиоч ээ. Дораэмон, хичээгээрэй. Унтраач ээ. Халаасандаа хийчихнэ шүү. Хөөе, халаас эвдэрлээ. Бууж өглөө!
Нобита: Гүйлээ. Гүйх болохоор битгий цохиод бай л даа.
Дораэмон: Ямар ч арга байхгүй ээ, Нобита. Яаж ийгээд 1 цагаа л гүйцээчих.
Сунэо: Залхуутай юм аа. Зараалд явах чинь. Нобита. Миний өмнөөс юманд явчхаад ирээч, тэгэх үү? Ногооны дэлгүүр лүү гүйчхээд ирвэл ямар вэ?
Нобита: Яг одоо надад саад болохгүй байсан нь дээр байх аа.
Сунэо: Юу гэнэ ээ, чи муу Нобита, ингэж хэлж болдог юм уу? Өвдөж байна. Ёо ёо.
Нобита: Хэлээд байхад чинь.
Дораэмон: Нобита гайгүй л байгаа даа. Нобита! Нобита, хичээгээрэй. Удахгүй 1 цаг боллоо. Итгэмээргүй ч гэсэн Нобита дуусгаж чадлаа. Нүд нь гархилж, хөл нь цуцчихсан ч гэлээ, ямартай ч 1 цаг гүйж чадлаа. Чи чадлаа, Нобита. 1 цаг гүйчихлээ шүү дээ.
Нобита: Би бүтэн 1 цаг уу даа?
Дораэмон: Тийм ээ, чи ч гэсэн хийвэл чаддаг юм байна.
Нобита: Би чадлаа!
Дораэмон: Хөөе ээ, 1 цаг гүйчихсэн шүү дээ.
Нобита: Яагаад вэ?
Дораэмон: Нобита, хугацаа нь 1 жил болчихсон байна шүү дээ.
Нобита: Яг үхэх нь ээ!
Дораэмон: За яах вэ, ингээд байвал…Хөөе, зогс чи! Тоглоомын хувиргалт. Нобита, ямар ч арга нөлөөлдөггүй ээ. Хаашаа ч хамаагүй зугтаарай.
Нобита: Хаашаа вэ?
Дораэмон: Хаашаа ч яах вэ, хурдал!
Нобита: Дадал гэдэг ч аймшигтай юм.
Шизүка: Юу вэ, хурдан гараач ээ.
Нобита: Уучлаарай. Өө нээрээ, Шизүка хувцсаа түр зээлээч.
Шизүка: Яагаад вэ, Нобита?
Нобита: Дүрээ хувиргачихвал болох болов уу? Ирж байна. Аврагдлаа шүү. Туслаарай, Жиан!
Жиан: Нобита, юу өмсчихсөн юм бэ? Битгий ойрт, холд.
Нобита: Чулуу... Хүчтэй хүслийн…
Жиан: Юу, чулуу гэнэ ээ? За, тайвшир аа. Чулуу зэргийг би няц цохиод өгье.
Нобита: Тэгээч гуйя, Жиан.
Жиан: Энэ одоо юу вэ? Муу новш чинь.
Нобита: Жиан ялчихвал сайн сан.
Жиан: Золиг гэж.
Нобита: Үнэхээр бүтэхгүй нь ээ. Ёо ашгүй дээ. Дораэмон, ямар нэг юм хий л дээ.
Дораэмон: Нобита. Том дөрвөлжин даавуу.
Нобита: Авраарай! Зогсчихлоо.
Дораэмон: Дөрвөлжин даавуун дотор 1 жил болчхож.
Нобита: Ашгүй аврагдлаа.
Дораэмон: Ингээд л гүйхээ больчихож байгаа юм уу? Чи нээрээ үнэхээр... Энэ удаагийн явдлаас жаахан ч болов сургамж авсангүй юу? Хүчтэй хүсэл эрмэлзэлтэй болох чинь яасан?
Нобита: Миний олж авсан сургамж бол... Хэт хүчтэй хүсэл эрмэлзэл аминд халтай.
Дораэмон: Тийм юм гэж байх уу?
Дораэмон 96-р анги
Дүрүүд
|
Дүр |
Тайлбар |
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Шизүка (Минамото Шизүка) |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жиантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Жиан (Года Такэши) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Сунэо аав |
Сунэогийн аав |
|
Охин 1 |
Ито Цубаса видео мессеж илгээсэн |
|
Эр 1 |
Бэйсболлын тамирчин |
|
Эр 2 |
Сунэогийн авга ах бололтой |
|
Үсчин 1 |
Алдартай үсчин |
|
Охид |
Шизука болон найз охид |
|
Үсчин 2 |
Сунэогийн байнга ордог үсчин ах |
|
Салхи: |
Дораэмоны халааснаас гарсан робот |
|
Нар: |
Дораэмоны халааснаас гарсан робот |
|
Эр 3 |
Загвар зохион бүтээгч, Милано, Итали хүн |
|
Сунэо ээж |
Сунэогийн ээж |
|
Дэмжигчид |
Дораэмоны халааснаас гарсан дэмжигчид |
Дораэмон 96-р анги
Сунэо: Би 2 сард төрсөн. Өөртөө төрсөн өдрийн мэнд хүргэе! Би Сунэо байна. Бүгдэд нь баярлалаа.
Сунэо аав: Сунэо, хэнээс зурвас ирсэн гэж бодож байна?
Охин 1: Ито Цубаса байна. Сунэо, төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.
Сунэо: Хөөх, Цубаса.
Эр 1: Төрсөн өдрийн мэнд, Сунэо!
Сунэо: Аав ёстой мундаг. Танил ихтэй.
Эр 2: Сунэо, ирээдүйн мөрөөдөл байгаа юу?
Сунэо: Би загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг.
Эр 2: Тэгвэл надад нэг танил Итали загвар зохион бүтээгч байгаа шүү. Танилцуулаад өгөх үү?
Сунэо: Нээрээ юу? Миний зохиосон загварын ноорог зургууд байгаа юм. Үзэж өгөх болов уу?
Эр 2: Мэдээж тэгэх байх. Өө, гэхдээ өмнө нь... чиний хувцас их энгийн юм. Мэдээжийн хэрэг тэр загварын тухайд үнэхээр нарийн мэдрэмжтэй болохоор. Ерөөсөө бэлгэд гоё хувцас авч өгье. Бас олны танил хүмүүсийн очдог үсчнийг бас танилцуулж өгье.
Сунэо: Нээрээ юу? Уучлаарай.
Үсчин 1: Тавтай морилно уу. Төрсөн өдөр нь болж байгаа Сунэо мөн үү? За, ийшээ сууна уу. Юу ч хэлэх хэрэггүй ээ. Надад даатгачих. Санаа төрлөө шүү. Шидэт гартан гэж дуудагддаг над дээр ирвэл баавгай ч бай, сармагчин ч бай царайлаг залуу болно шүү. Энэ сонирхолтой үс чинь намайг бүтээлч болгож байна шүү. Би сүүлийн үед Самбо бүжиг сурч байгаа юм. Тэгээд тэр хөдөлгөөнүүдийг хослуулахаар үнэхээр сайхан мэдрэмж төрдөг юм. Тэр, тэр, хар даа! Сунэо, болчихсон шүү. Жаахан шинэлэг байдлаар өөрчилж үзлээ. Ямар байна?
Гарчиг: Сунэо үсчинд очсон нь
Жиан: Юу байна, Нобита? Нааш ир дээ.
Нобита: Яасан? Юу болоо вэ?
Жиан: Нобита!
Нобита: Яасан бэ, яасан?
Жиан: Бананын хальс унасан байвал ихэнхдээ халтирч унадаг биз дээ? Яахаараа халтирдаггүй юм? Юу... Ааваас түр авсан энэ камераар яг эгзэгтэй мөчийг даръя гэж бодсон юм сан. Хурдан халтир! Халтираадах алив.
Нобита: Үгүй ээ, үгүй. Хүсэхгүй байна.
Жиан: Нобита, чи муу! Халтирахгүй гэж байгаа бол оронд нь дуулиантай сенсаци олж ир! Хэрвээ онцын сонин зүйл биш бол хохь чинь гэж мэдээрэй!
Нобита: За, ойлголоо. Бараг олддоггүй болохоор л сенсаци гэдэг биз дээ? Тийм амар олдоно гэж байхгүй шүү дээ. Сунэо юу даа? Юу хийж байгаа юм бол? Сайн уу?
Сунэо: Нобита!
Нобита: Толгой чинь яачхаа вэ?
Сунэо: Аан, нөгөө... толгой юу?
Нобита: Тийм ээ, юу зүүчихсэн юм бэ?
Сунэо: Юу ч биш ээ.
Нобита: Юу вэ, хэзээ дээ...?
Сунэо: Юу ч биш ээ, миний үс хачин болсон юм байхгүй шүү.
Нобита: Энэ чинь!
Жиан: Сунэогийн үс нь хачин болчихсон гэнэ ээ?
Нобита: Харин тийм ээ. Гайхалтай сенсаци байгаа биз дээ?
Жиан: Наадах чинь харин сонирхолтой юм. Заавал үүгээр зургийг нь дарна даа. За, явъя.
Нобита: Би ч гэсэн үү?
Сунэо: Ийм үстэй хэнд ч харагдаж чадахгүй ээ. Байнга очдог үсчиндээ хурдхан янзлуулахгүй бол. Өө, үгүй ээ, ажиллахгүй гэнэ ээ? Үсчин ах аа!
Жиан: Сунэо!
Сунэо: Жиан...
Жиан: Толгойд чинь ямар нэг юм тохиолдоо юу?
Сунэо: Үгүй ээ, юу ч болоогүй ээ. Жиан, наадах чинь юун камер вэ?
Жиан: Энэ үү? Энэ бол... эгзэгтэй үйл явдлын зураг авдаг камер байгаа юм.
Нобита: Ганцхан харуулчих л даа.
Сунэо: Сенсаци аа? Болохгүй ээ.
Нобита: Харуулмааргүй байгаа бололтой. За, би ч ингээд явъя даа.
Дораэмон: Хүнийг хайж олдог хэрэгсэл ээ? Яг ч бүр байхгүй биш ээ.
Гарчиг: Үнэрээр мөшгөгч хүчит хамар
Дораэмон: Үүнийг хамартаа зүүгээд үнэрээр нь мөшгөвөл...
Нобита: Хүссэн хүнээ хайж олох боломжтой биз? Түр аваад явъя даа.
Дораэмон: Хэнийг хайх гэж байгаа юм бол?
Жиан: Хаашаа явсныг нь мэдэх нь үү?
Нобита: Ийшээ л үнэртээд байна.
Сунэо: Хурдхан үсчин ахыг олохгүй бол. Дахиад л нөгөөдүүл.
Нобита: Эндээс үнэртэж байна. Тэнд Байна.
Жиан: Сунэо.
Нобита: Ийшээ. Энд байна. Юу? Оймс л юм уу?
Сунэо: Ёстой залхааж байна шүү. Үсчин ах хааччихдаг байна аа?
Жиан: Сунэо, золиг!
Нобита: Юун сүртэй юм. Ганц зураг авхуулчихад яадаг юм. Тэнд байна.
Жиан: Сунэо!
Шизүка: Байзнаарай! Юу болсныг сонссон. Сунэо, хөөрхий байгаа биз дээ?
Охид: Тийм шүү. Харин тийм.
Шизүка: Нобита. Чамайг буруу бодож байж.
Нобита: Тийм биш ээ, Шизүка. Би буруугүй.
Жиан: Явцгаая, Нобита.
Нобита: Үнэхээр тийм биш ээ. Надад итгэ л дээ.
Сунэо: Баярлалаа. Их тус боллоо.
Шизүка: Үс чинь жаахан хачин болчихсон гээд тоох хэрэггүй шүү дээ.
Охид: Тийм шүү дээ. Тийм болохоор зөвхөн бид нарт жаахан л харуулчих, тэгэх үү?
Нобита: Хөөе, Жиан! Ийм юм хийхээ больцгооё л доо.
Жиан: Дуугаа тат! Нэгэнт ийм болсон юм чинь ямар ч сонголт байхгүй. Дораэмоноос ороолтыг нь тайлах төхөөрөмж аваад ир!
Дораэмон: Наад царай зүс чинь яачхаа вэ? Дахиад л хэн нэгэнд дээрэлхүүлээ юу? Өршөөхгүй шүү! Хэн тэгсэн юм? Жиан уу?
Нобита: Сунэо, хүний өмссөн юмыг тайлуулдаг төхөөрөмж бий уу?
Дораэмон: Тэгэлгүй яах вэ, байгаа шүү.
Гарчиг: Хойд зүгийн салхи ба нарны хос.
Дораэмон: Үлгэрт гардаг хойд зүгийн салхи ба нар шиг хүний өмссөн хувцсыг тайлуулдаг робот байгаа юм.
Нобита: Аваад явлаа шүү.
Дораэмон: Тэгэлгүй яах вэ, аваад яв. Тэгээд наадахаараа Сунэог хашраагаад өг. Гэхдээ наадах чинь хувцсыг нь тайлуулдаг хэрэгсэл шүү дээ.
Сунэо: Ах аа. Өө, биш байна. Биш. Биш ээ. Ах аа.
Жиан: За, Нобита хийгээрэй.
Салхи: Хаанахын хэний хувцсыг тайлахыг хэлнэ үү.
Жиан: Сунэогийн ороолтыг.
Салхи: Ойлголоо.
Сунэо: Айн, юу вэ энэ одоо? Энэ одоо юу вэ?
Шизүка: Сунэо. Зүгээр үү?
Жиан: Ерөөсөө ороолтоо тайлахгүй л байна шүү дээ.
Нобита: Тэгвэл нөгөөхийг нь оролдъё оо.
Нар: За тэгэхээр хэний хувцсыг тайлуулах вэ?
Жиан: Сунэогийн ороолтыг хуу тат!
Нар: Ойлголоо. Одоо би жаахан тоглоодохъё. Эхэллээ шүү. Нарны туяа...
Сунэо: Хүйтэн байна, хүйтэн байна.
Нар: Нарны туяа.
Сунэо: Ашгүй гоё дулаацаад ирлээ шүү. Хөөх, халуун байна.
Жиан: Сенсаци болох нь дээ.
Дораэмон: Сенсаци гэж юу яриад байгаа юм?
Нобита: Дораэмон?
Дораэмон: Найз чинь харуулмааргүй байгаа юмыг дэлгэх чинь хамгийн муухай зүйл!
Нобита: Уучлаарай. Одоо больчих оо.
Салхи: Тэгэх боломжгүй л дээ.
Дораэмон: Өө, баларлаа. Энэ төхөөрөмж нэгэнт тушаал авсан бол ямар ч байсан гүйцэтгэх програмтай юм аа.
Шизүка: Халуун байна шүү.
Нобита: Дораэмон, ямар нэг арга байхгүй юм уу?
Дораэмон: Ямар ч арга байхгүй ээ.
Нар: Яагаад болохгүй байна?
Охид: Халуун байна.
Нобита: Шизүка.
Дораэмон: Бүгдээрээ сэрээрэй.
Үсчин 2: Сунэо.
Сунэо: Ах аа. Таныг зөндөө хайсан шүү.
Үсчин 2: Яасан бэ?
Сунэо: Алдартай үсчнээр үсээ засуулсан чинь аймаар муухай болгочихсон.
Үсчин 2: Юу? Наадах чинь тоогүй хэрэг байна даа. Гэхдээ зүгээр ээ. Хэвийн үс засалттай болгоод өгье. За, харуул даа.
Сунэо: За.
Үсчин 2: Аймшигтай.
Сунэо: Тийм байгаа биз дээ?
Шизүка: Юу нь тийм хачин байгаа юм бол?
Нобита: Харин ээ...
Сунэо: Энэ. Энэ хэсэг нь 3 биш, 4 хэсэг болгочихсон юм.
Бүгд: Ердөө энэ гэж үү?
Жиан: Ердөө энэ үү? Яана аа, аавын камер эвдэрчихлээ. Одоо яах вэ?
Гарчиг: Сунэо, баяртай.
Сунэо: Байна уу? Сүнэкичи ах уу? Одоо юу? Өмнө нь ярьж байсан хүн үү? Аан за, ойлголоо. Баяртай. Яадаг юм билээ?
Эр 2: За тэгэхээр, энэ хүн бол Италийн загвар зохион бүтээгч Милано гуай.
Эр 3: Сайн байна уу.
Эр 2: Пицца, капучино.
Эр 3: За, үзчих үү?
Сунэо: Тэгээч, гуйя.
Эр 3: Тун сайн байна. Гайхалтай. Манай тэнд очиж суралц. Маргааш ч байсан болно.
Сунэогийн ээж: Сунэо, хүү минь үнэхээр гайхалтай.
Эр 2: Милано гуай дизайны сургууль бас ажиллуулдаг юм л даа.
Сунэо: Дизайны хичээл... Италид сурна... Тэгээд бас... загварын ертөнцөд хөл тавина.
Дораэмон: Өө, чи халтуурдаад хийчихжээ?
Нобита: Яах вэ? Сунэогоос зээлсэн шүү дээ.
Сунэо: Өө, эвдэлчихсэн юм уу?
Нобита: Сунэо, уучлаарай. Албаар биш шүү.
Дораэмон: Осол гэх үү дээ.
Сунэо: За, зүгээр дээ, зүгээр.
Нобита: Сунэо, чи яачихсан юм бэ?
Дораэмон: Ямар нэгэн сайхан зүйл болоо юу?
Сунэо: Тийм ээ, сонсох уу?
Нобита: Үгүй, яах вэ...
Сунэо: Аан, сонсмоор байгаа юм уу? За яах вэ, үнэндээ бол...
Бүгд: Хөөх! Маргаашаас Итали руу явж сурна аа?
Нобита: Пицца хийх сургалтад явах юм уу?
Сунэо: Яахаараа вэ? Дизайны хичээлд явна. Итали улс гэвэл хувцас дизайн биз дээ?
Дораэмон: Гэхдээ ямар гэнэтийн юм бэ.
Сунэо: Тэгж л хүсэн хүлээж байсан авьяас минь. Бүр суут авьяас гэсэн шүү.
Нобита: Гунигтай биш байна уу?
Сунэо: Юу тэр вэ?
Нобита: Бүх найзуудаасаа салаад, тусдаа болох нь байна шүү дээ.
Сунэо: Огт үгүй. Нобитагийн тэнэглэхийг харахгүй харин ч сэтгэл амар байна.
Нобита: Юу гэнэ ээ? Харин ч надад амар байх болно. Юу вэ? Эцсээ хүртэл муухай гэдэг нь.
Дораэмон: Итали гэж үү? Өө нээрээ, сүүлийн гоё дурсамж бүтээж өгцгөөе л дөө. Үдэшлэг ч юм уу.
Нобита: Тоглоод байна уу? Сунэо надад өчнөөн муухай зүйл хийсэн байхад
яахаараа? Дуртайгаараа чи өөрөө л хий.
Жиан: Сонссон шүү. Итали руу явна гэсэн үү дээ.
Сунэо: Аль хэдийн цуурхал тарчихсан юм уу? Нууц байлгая гэж бодож байсан юм сан. Энэ юу вэ?
Жиан: Чамаас зээлсэн байсан Манга болон тоглоомууд. Зээлсэн чигээрээ байж байя гэж бодсон ч буцаагаад өглөө шүү.
Сунэо: Үгүй, хэрэггүй дээ. Өдийд ийм ихийг буцааж өглөө гээд яах вэ дээ.
Жиан: Үгүй ээ, өгөхгүй бол миний санаа амрахгүй.
Сунэо: Нээрээ зүгээр болохоор санаа зовох хэрэггүй ээ.
Жиан: Тийм үү? Сунэо.
Сунэо: Юу?
Жиан: Дээрэлхүүлбэл шууд надад хэлээрэй. Би нисэж очоод болгоод өгнө, за юу?
Сунэо: Баярлалаа. Итали уу? Үнэндээ... шууд л нисээд ирчих боломжгүй байх даа.
Жиан: Эцсийн эцэст инээмсэглэн замдаа гараасай гэж хүсэж байна шүү дээ.
Нобита: Юу, ямар хамаатай юм бэ?
Шизүка: Нобита, Итали улс маш хол шүү дээ. Ямар нэгэн зүйл хийж өгье л дөө.
Нобита: Шизүка тэгж хэлж байгаа бол...
Жиан: Сайн байна.
Дораэмон: Шийдлээ!
Шизүка: Ийшээ.
Сунэо: Ингэхэд юу юм бэ?
Шизүка: Зүгээр л очоод хараарай.
Бүгд: Сунэо. Баяр хүргэе!
Сунэо: Энэ чинь...?
Шизүка: Сунэог гаргаж өгөөд гоё дурсамж бүтээцгээе гэж бодсон юм.
Жиан: Ядаж л баяр хүргэе гэж бодоод.
Дораэмон: Тэмдэглүүштэй хэрэг шүү дээ.
Нобита: Юу ч хэлсэн байлаа гэсэн бид найзууд шүү дээ.
Сунэо: Найзууд аа...
Бүгд: Тулгая.
Дораэмон: Хүссэнээрээ идээрэй. Юу ч хамаагүй гаргаж өгч чадна.
Сунэо: Баярлалаа.
Шизүка: Ямар ч бэлэг бэлдэж чадсангүй, уучлаарай. Гэнэтийн байсан болохоор. Оронд нь хийлгэмээр байгаа зүйл байвал юу ч хамаагүй хэлээрэй.
Сунэо: Үгүй ээ, зүгээр.
Жиан: Нэрэлхэх хэрэггүй шүү дээ.
Нобита: Тийм шүү.
Дораэмон: Юу ч байсан болно.
Сунэо: Өө за, тэгвэл нөгөө... Шизүкагийн гарын бялууг идмээр байна.
Жиан: Тийм үү? Шизүкагийн гарын хоолыг идэх боломж дахиж олдохгүй ч байж магадгүй юм байна.
Сунэо: Харин тийм. Маргаашаас... алс холын харь оронд зөвхөн пицца л идэх нь дээ. Аан гэхдээ уучлаарай. Боломжгүй бол зүгээр шүү.
Бүгд: Шизүка!
Шизүка: Ойлголоо. Хурдхан хийгээдэхье.
Сунэо: Нээрээ юу? Баярлалаа. Би маш их баяртай байна.
Нобита: Нээрээ, Сунэо... өөр хүсэж байгаа зүйл байхгүй юу?
Дораэмон: Онцгойлон асууя.
Сунэо: Нөгөө... Загварын шоу хийж үзмээр байгаа юм. Боломжгүй байх, тийм ээ?
Бүгд: Дораэмон!
Дораэмон: Аан за, за.
Гарчиг: Хувцас сольдог камер.
Дораэмон: Боломж гарсных тайз ч гэсэн бэлдье.
Сунэо: Гоё юм аа. Дараа нь тэр, тэр шүү.
Дораэмон: За.
Сунэо: Гоё байна, гоё байна. Би ч мундаг юм аа. За, дараагийнх нь энэ шүү.
Дораэмон: Шизүка, одоо чиний ээлж боллоо.
Шизүка: За.
Сунэо: Хөөх, гоё байна. Гайхалтай. Гэхдээ яагаад ч юм сэтгэл хөдлөм дэмжигчид дутагдаад байна аа. Дарааллыг нь цээжилсэн байсан юм сан.
Бүгд: Дораэмон?
Дораэмон: За тэгвэл,
Гарчиг: Сэтгэл хөдөлгөм үзэгчид
Дораэмон: Шизүка, дахиад чиний ээлж.
Шизүка: За. Дора, үлдсэнийг нь хийгээрэй.
Сунэо: Ха, ха, ха, болж байна! Дараагийнх нь энэ. Хөөе, Дораэмон.
Дораэмон: За, за, одоохон.
Сунэо: За, хурдлаарай, хурдлаарай. Дараа нь энэ. За, дараагийнх нь энэ шүү.
Сунэо: За, ойлголоо. Ингэхэд Жиан хаачсан юм бэ? Хөөе, Жиан. Арай...?
Жиан: Холд! Удаан хүлээлгэсэнд өршөөгөөрэй. Сунэод зориулсан бэлэг болох Жианы хариуцсан... тоглолт. Сунэо!
Сунэо: Байз л даа. Арай дуусаагүй байна. Битгий саад болоод бай.
Дэмжигчид: Тийм шүү, тийм.
Жиан: Саад гэнэ ээ?
Сунэо: Өнөөдөр надад зориулсан үдэшлэг биз дээ?
Дэмжигчид: Үдэшлэг.
Жиан: Харин тэгээд л энэ шинэ хувцастай шинэ дуу дуулж үзүүлье гэж бодсон юм.
Сунэо: Тэр чинь харин төвөг болоод байна! Тэгээд бас юу вэ? Наад хувцас чинь үнэхээр мэдрэмж муутай юм.
Жиан: Юу гэсэн бэ? Мэдрэмжийн минь талаар шүүмж байгаа хэрэг үү?
Шизүка: За, май.
Сунэо: Зөндөө байна. Ил гаргахад тохиромжтой үе байна. Дуу нь бас аймшигтай юм. Дуу ч гэж, чимээ шуугиан л гэх юм уу даа.
Дэмжигчид: Шуугиан, шуугиан.
Нобита, Дораэмон: Жиан.
Нобита, Дораэмон: Жиан, болиоч ээ.
Сунэо: Уучлаарай, би арай хэтрүүлчихлээ.
Жиан: Уучлаарай гээд болчихно гэж бодоо юу? За, яах вэ санаж яваарай. Италиас буцаад ирэхээр чинь ёстой хашраагаад өгнө шүү. Тийм болохоор... заавал буцаж ирээрэй! Муу тэнэг!
Бүгд: Жиан, хүлээгээрэй.
Шизүка: Такэши!
Сунэо: Жиан.
Дэмжигчид: Заавал буцаад ирээрэй, Сунэо.
Сунэо: Үнэхээр... сүүлчийн мөчид ч чимээ шуугиантай шүү.
Дораэмон: Гунигтай болчихлоо, тийм ээ?
Нобита: Үгүй яах вэ, хол байсан ч гэсэн найз бол найз биз дээ?
Дораэмон: Тийм шүү.
Сунэо: Би явлаа.
Сунэо ээж: Та хаашаа явах гээ вэ?
Сунэо: Юу? Юун хаашаа гэж? Итали руу явъя. Яагаа вэ, өчигдрийн дизайнерын сургууль.
Сунэо ээж: Сургууль хажуугийн хотод байдаг шүү дээ, эрхэм минь. Өглөө ийм эрт явахгүй байсан ч болно оо.
Сунэо: Юу?
Сунэо ээж: Өнөөдрөөс хийх хичээл чинь ихсэх болохоор хичээж болгооно уу.
Эр 3: Энэ юу вэ?
Сунэо: Жинхэнээсээ Итали руу зугтмаар байна аа.
Back to episodes Go home