Дораэмон, 91-р анги
|
Дүрүүд |
|
|
Нобита |
Хүү |
|
Дораэмон |
Хүү |
|
Нобитагийн аав |
Эрэгтэй |
|
Нобитагийн ээж |
Эмэгтэй |
|
Сүнэо |
Найз хүү |
|
Шизүка |
Найз охин |
|
Такэши/Жайан |
Найз хүү, бүдүүн |
1-р хэсэг
Нобитагийн ээж: Хүүе ээ, энэ одоо юу вэ? Ямар замбараагүй юм бэ!
Сайхан цэгцэлцгээ! Ням гараг болохоор ингэж хэвтэж байх цаг байхгүй!
Нобита, Дораэмон: За!
Нобитагийн аав: Яг таарлаа шүү, зурагтын удирдлага хаана байна аа?
Нобитагийн ээж: Удирдлага уу? Май.
Нобитагийн аав: Баярлалаа.
Нобитагийн ээж: Цэвэрлэгээ хийх болохоор жаахан зай гаргаад өгөөрэй.
Нобитагийн аав: Яах нь вэ? Яг сонирхолтой хэсэг дээр нь явж байхад даа!
Нобита: Өлсчихлөө!
Дораэмон: Харин тийм.
Нобита: Ээж, хоол болоогүй юу?
Нобитагийн аав: Ээж ээ, өдрийн хоол идэх болоогүй юу?
Нобитагийн ээж: Угаалга дуусах хүртэл түр хүлээгээрэй.
Нобитагийн аав: Тэгээд хэзээ дуусах юм бол оо?
Нобитагийн ээж: Арай болоогүй ээ. Намайг байхгүй бол энэ гэр бүр замбараагүй болж, бүгд хоолгүй өлсөцгөөх байх даа!
Нобита: Гэдэс өлсөөд байна аа!
Нобитагийн аав: Дуусаагүй л байна уу?
Нобитагийн ээж: Удалгүй бүгд эмх замбараагүй гэрт өлсөж үхэхээс наагуур болох нь ээ. За за. Айн, нээрээ юу?
Нобитагийн аав: Юу болсон бэ?
Нобитагийн ээж: Ээж ухаан алдаж унасан гэнэ.
Нобита: Эмээ юу?
Нобитагийн аав: Хэцүү юм болжээ, чи минь яаралтай очих хэрэгтэй.
Нобитагийн ээж: Гэхдээ…
Нобитагийн аав: Гэрийн ажлыг би зохицуулна аа, тийм хэрэг гарсан байхад чи хурдан оч.
Нобитагийн ээж: За тэгье, тэгвэл би явлаа шүү. Өдрийн хоолыг…
Нобитагийн аав: Би хийгээд өгнө өө, санаа зоволтгүй, чи түргэн очиж үз.
Нобитагийн ээж: За, тэгвэл чамд найдлаа шүү.
Нобита: Аав аа, та хоол хийж үзсэн юм уу?
Нобитагийн аав: Үгүй ээ. Гэхдээ хичээгээд үзвэл чадахгүй зүйл гэж байхгүй дээ!
За, тэсэн ядан хүлээж байгаарай! Юунаас эхэлдэг юм билээ?
Нобита: Санаа зовчихлоо. Аав аа, та зүгээр үү?
Нобитагийн аав: Ногоогоо бүгдийг нь нэг дор ширүүн галаар хуурна аа! Эрэгтэй хүн ингэж хийдэг юм аа! Салхины агуу шидийг үзье!
Дораэмон: Амтат зоогийн ширээ!
Нобитагийн ээж: Аан, Нобита юу? Ээж нь сая л энд ирлээ, та хэд дажгүй юу?
Нобита: Бид нар давгүй байгаа. Аав яг одоо хоол хийж байна аа.
Нобитагийн аав: Юу болоод байна аа? Харь гаригийн хоол биш байлтай!
Нобита: Ингэхэд эмээгийн бие хэр байна? Ойлголоо.
Дораэмон: Ээж чинь яасан гэнэ үү?
Нобита: Болж өгвөл хурдан эргэж ирнэ гэнэ ээ. Аав аа!
Нобитагийн аав: Хоол захиалъя аа!
Нобита, Дораэмон: Гоё доо!
Нобитагийн аав: Хачин юм аа...Байнга л эндээ хадгалдаг юмсан…
Нобита: Гахайн мах, ханборгоцойтой тахианы мах авъя!
Нобитагийн аав: Уучлаарай…Мөнгө хаана байгааг мэдэхээ байчихлаа…
Нобита: Аав таны түрийвчинд байгаа юм биш үү?
Нобитагийн аав: Тэр нөгөө…Миний 500 иен!
Нобита: Одоо яах вэ?
Дораэмон: Гэдэс өлсөөд унах нь ээ...
Нобитагийн аав: Нээрээ тийм! Ийм үед байна шүү дээ?!
Нобита: Ийм үед яадаг гэж?
Нобитагийн аав: Унтаад өгдөг юм аа!
Нобита: Арай ч дээ!
Нобитагийн аав: Чи нойр авахдаа сайн биз дээ.
Нобита: Гэдэс өлсөөд байна аа!
Нобитагийн аав: Тэвчээд үз ээ!
Дораэмон: Өлсөж үхлээ.
Нобита: Турж үхлээ шүү дээ!
Дораэмон: Нээрээ тийм, нэг арга бий. Амтат зоогийн ширээ!
Нобита: Юу вэ? Идэх юм биш юм уу даа?
Дораэмон: Зүгээр дээ, зүгээр! Нобита, чи юу идмээр байна?
Нобита: Идэх л юм байвал юу ч байсан яах вэ!
Дораэмон: Тэгвэл карритай будаа, рамен хоёрыг гаргаж ир!
Нобита: Хөөх, мундаг юм аа!
Нобитагийн аав: Айн? Яаж ийм олон янзын хоол гаргаад ирэв ээ?
Дораэмон: Санаа зоволтгүй ээ.
Нобита: Дуртай хоолоо идэцгээе! Амттай байна уу?
Нобитагийн аав: Амттай! Ийм амттай загастай будаа би анх удаа идэж байна!
Нобита: Сайхан хооллолоо! Хоо, амттай байлаа шүү.
Нобитагийн аав: Их амттай байсан болохоор дахиад ч идмээр санагдаж байх чинь.
Дораэмон: За, амттан идэцгээх үү? Жимсний пуддинг, кофе гаргаад ир!
Нобита: Гэдэс дүүрчихлээ.
Нобитагийн аав: Дахиад идэхээргүй болтлоо идлээ шүү.
Нобита: Юу вэ, чи дахиад гаргах нь уу?
Дорамэон: Гаргаад ирсэн чинь идэж барахгүй бол дэмий болох биз.
Нобита: Наадах чинь ёстой үнэн шүү! Бүх найздаа сайхан хоол өгцгөөе!
Сүнэо: Би чинь нэг удаа тансаг ресторан орж, франц хоолыг курсээр нь идсэн хүн шүү дээ.
Такэши: Хөөх!
Сүнэо: Эхлээд Эскаргог бургунди маягаар хийсэн хоолноос эхэлсэн.
Такэши: Ямар юм аа? Эксаргогого?
Сүнэо: Айн? Эскарго гэж мэддэггүй юм уу?
Такэши: Мхн.
Сүнэо: Эмгэн хумс байхгүй юу! Эмгэн хумс!
Такэши: Паах, чи эмгэн хумс идсэн хэрэг үү?
Сүнэо: Дараа нь трюфтэй шөл!
Такэши: Трюф ээ?
Сүнэо: Нэг төрлийн үнэтэй мөөг байгаа юм.
Такэши: Хоох.
Сүнэо: Дараа нь далайн загасыг оргилуун дарсанд жигнэсэн хоол,
филэ стейк дээрээ торон мөөгтэй крем соус, матчатай амттан гээд. Тэр амтыг идэж үзэхгүй л бол ойлгохгүй дээ. Та нар ч юугаа мэдэх вэ дээ! Яах гээ вэ, Нобита?
Нобита: Наадах чинь амархаан!
Дораэмон: Та нарыг дайлахаар ирлээ.
Сүнэо: Юу гэнэ ээ?
Нобита: Итгэхгүй байвал наашаа хүрээд ир. Та юу захиалах уу?
Сүнэо: Бургунди маягаар хийсэн эскарго, трюфтэй шөл, оргилуун дарсанд болгосон загас.
Нобита: Түр хүлээгээрэй, энд бичээд өг дөө.
Сүнэо: Хн, энгийн хүмүүс ингэж балайрдаг юм!
Нобита: Ийм хоолнууд гарах болов уу?
Дораэмон: Гарахгүй хоол гэж байхгүй ээ!
Шизүка: Болчихлоо, гараад ирлээ!
Такэши: Хөөх! Сайхан юм аа!
Шизүка: Амттай байх даа!
Сүнэо: Хн, гол нь амтандаа шүү дээ!
Нобита: Сайхан хооллоорой!
Шизүка: Амттай байна!
Такэши: Гоё юм аа. Ийм амттай эмгэн хумсыг урьд өмнө нь идэж байсангүй.
Сүнэо: Сайхан юм аа. Ийм гоё хоолыг идэж үзээгүй юм байна гээч!
Такэши: Дараагийнх нь кацүдон!
Сүнэо: Хамтдаа кацүдон идчихээгүй бил үү?
Такэши: Тэгвэл гюүдон том порцоор, шөл нь ихтэйгээр авъя!
Сүнэо: Мундаг юм бэ! Тэгвэл би тэмпура идье!
Шизүка: Надад чихэрлэг төмс!
Нобита: За тэгье, юу ч байсан болно оо!
Нобитагийн эмээ: Гэхдээ гайгүй өнгөрлөө шүү, санаа зовж байлаа. Санааг чинь зовоосонд уучлаарай.
Нобитагийн ээж: Зүгээр дээ, гэхдээ анх сонсоод их гайхсан шүү.
Нобитагийн эмэ: Ах чинь хэзээд хэтрүүлдэг хүн шүү дээ.
Нобитагийн ээж: Өө, үгүй ээ, бүр орой болчихсон байна.
Нобитагийн нагац ах: Орой болсон юм чинь хоноод явбал яасан юм бэ?
Нобитагийн ээж: Гэхдээ хойшоогоо гэрийнхэндээ санаа зовоод байна.
Нобитагийн нагац ах: Заримдаа ч эхнэр маань хэсэг байхгүй байхад амар байдаг тал бий шүү.
Нобитагийн ээж: Тийм юм байхгүй ээ, тэд намайг гэртээ буцаж ирээсэй гээд өлсөөд хүлээж байгаа.
Нобита: Ёстой өлсөж ирлээ шүү.
Дораэмон: За, оройн хоолоо хийцгээе.
Нобитагийн аав: Хятад хоол байвал яаж байна?
Дораэмон: Болж байна, хурдан гаргаад ирье.
Нобитагийн ээж: Бороо орж байна. Ер нь буцахаа больдог ч юм билүү? Тэгж болохгүй юм байна. Бүгд гэдэс нь өлсөөд намайг хүлээж байгаа. Би ирлээ! Та хэдийн маань гэдэс өлсөж байгаа даа.
Одоохон хоол хийе.
Нобита: Зөндөө цадчихлаа.
Нобитагийн аав: Эргээд ирэв үү?
Нобита: Таны хувцас яагаа вэ? Гэдэс дүүрэн болохоор хөдөлж чадахгүй нь ээ.
Нобитагийн аав: Чи минь бас идэх үү? Амттай шүү.
Нобита: Айн, юу болсон юм бол оо?
Дораэмон: Мэдэхгүй байна аа.
Нобитагийн аав: Хэдүүлээ ямар нэг буруу юм хийсэн билүү?
Нобитагийн ээж: Мэдэхгүй ээ!
Хэсэг 2
Дораэмон: Цасан хүн цагийн ажил хийсэн нь
|
Дүрүүд |
|
|
Нобита |
Хүү |
|
Дораэмон |
Хүү |
|
Сүнэо |
Найз хүү |
|
Шизүка |
Найз охин |
|
Такэши/Жайан |
Найз хүү, бүдүүн |
|
Ямагон эр |
Эрэгтэй |
|
Тосгоны эрэгтэй1, Тосгоны эрэгтэй2, Тосгоны эрэгтэй3 |
Эрэгтэй |
|
Эрэгтэй хүмүүс |
|
Такэши: Энэ нууцлаг мангас чинь Ямагон мөн үү? Ууланд амьдардаг юм байх даа?
Нобита: Гималайн цасан хүн гэдэгтэй адилхан юм болов уу?
Сүнэо: Гэрэл зургийг Юхи телевизийн шоуны багийнхан авсан байна билээ. Яагаад энэ зураг миний гарт орчихов гэвэл манай аав телевизийн даргатай найз байхгүй юу.
Такэши: Чи өөрийгөө чухал хүмүүстэй найз гэх гээд байна уу?
Нобита: Гэхдээ зураг нь холоос бүдэгхэн харагдаад яг тодорхой биш байна. Жирийн нэг хүн байж ч магадгүй юм байна.
Сүнэо: Хн, онцгой зургийг минь муулах гэж байна уу? Тэгвэл өөрөө илүү сайн зураг авч ирээд харуулаач!
Нобита: Болж байна!
Сүнэо: Нобита! Чи магадгүй Дораемоноос чамайг уулын гүн рүү аваачихыг урьдын адил гуйх гэж байна уу?
Такэши: Бид нарыг ч гэсэн дагуулаад явчих!
Нобита: Ууланд хүрээд ирсэн сайхан байна аа! Ийм газарт Ямагон байж байвал гайхах юм алга!
Дораэмон: Үгүй дээ, тийм юм гэж үнэндээ байхгүй.
Нобита: Гэхдээ харсан хүн олон байгаа, зураг дээр ч байна шүү дээ.
Дораэмон: Тийм үү?
Нобита: Дораэмон, чи хамт явахгүй юм уу?
Дораэмон: Үгүй ээ, тэр бүү хэл байхгүй зүйл хайх чинь тэнэг хэрэг.
Нобита: За за!
Дораэмон: Хэчнээн жил хайсан ч боломжгүй дээ.
Эрэгтэй1: Ямагон байна!
Дораэмон: Хаана тэр вэ? Ямагон хаана байна?
Эрэгтэй1: Хөөе, Ямагон сармагчин шиг харагдах ёстой юм биш үү?
Эрэгтэй2: Надаас асууж байвал сармагчин гэхээс илүү илбэнх шиг харагдаж байна, тийм ээ?
Эрэгтэй3: Ямагон! Хаана байна?
Эрэгтэй4: Юу вэ, илбэнх юм уу?
Дораэмон: Илбэнх биш ээ, илбэнх биш шүү дээ!
Эрэгтэй хүмүүс: Ямагон! Ямагон! Ямагон!!
Дораэмон: Ямагоныг хайж байгаа хүмүүс гэдэг нь ойлгомжтой.
Нобита: Шийдвэрлэх мөчийг гартаа авах болно оо! Хурдан гараад ирээрэй! Хэрэв тэр үнэхээр гарч ирвэл яах вэ? Аа, яана аа?
Ямагон гараад ирлээ! Юу вэ, сармагчин байна шүү дээ!
Эрэгтэй хүмүүс: Ямагон байна! Ямагон! Гараад иржээ, Ямагон байна!
Нобита: Одоо чи харав уу?
Дораэмон: Үнэн байсан байжээ.
Эрэгтэй хүмүүс: Ямагон! Наашаа хараач!
Такэши: Ямагон байна!
Сүнэо: Тэнд байна!
Нобита: Нээрээ байдаг юм байна!
Эрэгтэй1: Яана вэ, буцаад явчихлаа.
Эрэгтэй2: Араас нь очдог юм билүү?
Эрэгтэй3: Болохгүй ээ, ангал дэндүү гүн байна.
Нобита: Дораэмон, нисдэг тэрэг! Хаашаа явчихав аа?
Такэши: Харин тийм.
Сүнэо: Энэ газар сэжигтэй биш байна уу?
Нобита: Хөөе, нө нө, нөгөө, энэ юу вэ? Яс уу?
Сүнэо: Айчихав уу? Ха ха ха
Такэши: Модны мөчир байна аа!
Нобита: Тийм байна!
Дораэмон: Ямагон энд байх ёстой доо!
Ямагон хүн: Болохгүй ээ, зугтъя!
Нобита: Яана вэ?
Дораэмон: Ямагон гэж байхгүй ээ гэж би чамд хэлсэн дээ.
Шизука: Аймшигтай! Бүх хүнийг хуурч байдаг.
Такэши: Уучилж чадахгүй!
Сүнэо: Бушуухан очиж Жеремид хэлье!
Такэши: Очиж хэлье.
Шизука: Яасан бэ?
Нобита: Хөдөө явах гээд их догдолсон ч...
Дораэмон: Ингэхээс өөр яах билээ дээ.
Нобита: Нээрээ тийм! Гималайд чинь жинхэнэ цасны хүнийг барьж авъя!
Дораэмон: Хүлээ! Тэгж болохгүй ээ! Уйдаж байгаа ч арай л хол газар байна! Дэлхий даяар ангуучид цасан хүнийг хайсан ч хэзээ ч олж чадаагүй!
Нобита: Мэдэж байна аа! Тиймээс л үнэ цэнтэй хэрэг шүү дээ! Хэдэн өдөр болсон ч хамаагүй олно оо! Зугатаарай! Хурдлаарай!
Дораэмон: Сэнстэй байж яаж байна аа!
Нобита: Би ч гэсэн!
Дораэмон: Хаалгыг энд тэндээс нь зажилж өгч байна!
Нобита: Хаалгагүй бол харьж чадахгүй болно шүү дээ.
Шизука: Баларлаа!
Дораэмон: Мөсөн зайрмаг гэдэг амттангийн амт! Мм, цасан хүн гуай?
Хэрвээ чамд хаалга тийм их таалагдаж байвал би чамд аваад ирье ээ. Нээрээ тийм дээ. Би ч хаалга мэтийн юманд дуртай биш л дээ. Өлсөж байгаа юм чинь идэхээс өөр яах билээ дээ.
Шизука: Ямар нэг идчихмээр өөр хоол байна уу?
Дораэмон: Өөрсдийн маань хоол л байна даа. Амттай шүү, идээд үзээрэй!
Дораэмон, Нобита: Аа, баларлаа!
Дораэмон: Үгүй байж, анх удаа ийм амттай зүйл идэж байгаа байх нь ээ.
Шизука: Өө нээрээ тийм. Нобита, зураг аваач ээ!
Нобита: Нээрээ тэгье! Алга, камер алга байна!
Шизука: Хаана хаясан юм бэ?
Нобита: Магадгүй нөгөө агуйд байх.
Дораэмон: Одоо тэгээд яах уу?
Нобита: За удахгүй эргээд ирье, хүлээж байгаарай! Олчихлоо!
Дораэмон: Хүлээ!
Шизука: Хаашаа явчихав аа?
Дораэмон: Хөөе!
Тосгоны эрэгтэй1: Яая даа, байз. Луйврын тухай цуурхал тарвал энэ тосгон маань сүйрнэ дээ. Хүмүүсийг хууран мэхэлсэн хойно хүртэх ёстойгоо хүртэлгүй дээ.
Ямагон эр: Түрүүний хүүхдүүд байна.
Дораэмон: Яагаад тийм зүйл хийсэн юм бэ?
Шизука: Аймшигтай.
Нобита: Харин тийм.
Тосгоны эрэгтэй1: Одоо шалтаг тоочих утгагүй хэдий ч анхандаа та нарыг хуурах санаа байгаагүй юм аа.
Ямагон эр: Би тосгоны жүжигт бабун сармагчны дүрд тоглох байсан юм.
Тосгоны эрэгтэй2: Амьтны хувцас өмсөж бэлтгэл хийж байхыг нь ууланд явж байсан хүмүүс харчихсан. Цуу яриа шууд л тарчихсан. Тэрнээс хойш бол ихээхэн шуугиан болсон.
Тосгоны эрэгтэй1: Зочид буудал энэ тэр гээд гэнэт л хөгжин дэвжээд, “Ямагон”-ы бэлэг дурсгал, “Ямагон”-ы мантуу гээд жигтэйхэн борлогдож эхэлсэн. Тэгээд хүний шунал хөдөлсөн. Нэгэнт баригдсан хойно одоо юу хийж чадах билээ дээ.
Тосгоны эрэгтэй2: Эргэж буцаад ядуу амьдралдаа л ордог байх даа. Тасүкэ-сан, та яаж тэгж их идэж чаддаг байна аа?
Ямагон эр: Би энд сууж байна аа.
Тосгоын эрэгтэй2: Тэгээд энд байгаа чинь?
Шизука: Хөөх, цасны хүн гуай, та тэгж их өлссөн байсан юм уу?
Сурвалжлагч эрэгтэй: Андуу эндүү юм болоогүй дээ. Ямагон үнэндээ солироос унасан амьтан юм байна!
Такэши: Тийм шүү!
Сүнэо: Бид хоёр энэ нүдээрээ харсан гээд байна!
Сурвалжлагч эрэгтэй: Харчихлаа!
Сүнэо: Юун Ямагон вэ! Баг өмссөн байхад чинь! Ах гуай, хурдан наад багаа тайл!
Такэши: Энийг нь хурдан тайлаарай!
Такэши, Сүнэо: Ийм их чангаагаад ч салж чадахгүй байна гэдэг нь…Хүн биш байна!
Дораэмон: Чимээгүй байгаарай, цасны хүн гуай!
Шизука: Хааяадаа Гималайгаас ирж байя гээд амлаж тохирсон байгаа.
Ийм зүйл байхад хэн ч хуурлаа гэхгүй байх.
Дораэмон: Цагийн ажил хийж байгаа гээд Дораякинаасаа чамд би өгнө өө.
Тосгоын эрэгтэй2: Хүүхдүүд та нарт баярлалаа.
Тосгоны эрэгтэй1: Энэ тосгоныг аварлаа.
Тосгоны эрэгтэй3: Доораяки шиг л амархан хэрэг дээ.
Тосгоны эрэгтэй2: Маш их талархаж байна.
Эрэгтэй хүмүүс: Ямагон! Тэнд цааш хараад сууж байна!
Дораэмон 92-р анги
|
Дүрүүд |
|
|
Нобита |
Хүү |
|
Дораэмон |
Хүү |
|
Сүнэо |
Найз хүү |
|
Шизүка |
Найз охин |
|
Такэши/Жайан |
Дээрэлхүү хүү |
|
Дэкисүги |
Хүү |
1-р хэсэг
Такэши: Болгоомжтой! Хаанаас гарч ирээд дайрахыг мэдэх аргагүй!
Сүнэо: Аварга могой! Ингэхэд үнэхээр байдаг юм уу даа? Ийм газар аварга могой байх уу?
Такэши: Байдаг юм аа! Хэчнээн хүн харснаа ярьсан байсан гээч!
Сүнэо: Тэгэхээр аварга могой гэж яг юу билээ?
Такэши: 20 метр урттай том могой шүү!!
Нобита: Иий!
Мини Дораэмон: Доорооон!
Нобита: Юу вэ, битгий сүрдүүл!
Сүнэо: Тэгвэл тэр могойг барьчихвал…чи бүр нэр хүндтэй, баатар шиг болно доо!
Такэши: Аан! Заавал барьж харуулна даа!
Нобита: Ийм юмаар барьдаг л байгаа даа?
Мини Дораэмон: Дороон! Би бол Мини Дораэмон!
Нобита: Зүгээр дээ. Мод шиг хөдлөхгүй байхад л болно. Намайг хүртэл хүчээр дагуулж явах болчихоод байна. Дораэмон чи хамт яваад өгөөч, тэгэх үү?
Дораэмон: Даанч одоо Тамагийн үеэл Микэг хайхаар явах ёстой байдаг.
Нобита: Муурын найз муурыг хайх юм уу?
Дораэмон: Алга болоод гурван өдөр болж байна.
Нобита: Тэр тийм сүртэй хэрэг гэж үү?
Дораэмон: Тийм хэрэг гарчихаад байна! Мууртай явж найзыг нь хайх хэрэгтэй байна, мэдэв үү! Тама, явцгаая!
Нобита: Хэрэг болохоор яваад өгдөг нь ямар учиртай юм бэ?
Дораэмон: Яах ч арга алга даа! Мини Дораэмон! Миний жижиг хувилбарыг хүлээн аваарай! Чамайг хүсвэл халааснаасаа юу ч байсан гаргаад л ирнэ.
Такэши: Нобита! Мини Дора чамд зууш гаргаж өгч болохгүй юм уу?
Нобита: Зууш гаргах аа? Амтат зоогийн ширээ байна! Самартай мантуу юу даа?
Такэши: Жижиг юм аа!
Сүнэо: Хөөх, янзтай байна!
Нобита: Надад ч гэсэн өгөөч! Надад өгсөнгүй шүү дээ! Хөөе, хамт явъя!
Ус байна!
Такэши: Яах вэ, тэр аварга могой ер гарч ирэхгүй шинжтэй шүү.
Сүнэо: Чамаас айгаад зугатчихсан юм биш үү дээ?
Такэши: Магадгүй шүү! Нээрээ тийм! Хэдүүлээ тэр мод руу авирвал түүний хаана байгааг харах боломжтой!
Сүнэо: Магадгүй шүү!
Такэши: Янзтай, уралдацгаая! Бэлдээд гүйлээ!
Сүнэо: Түр хүлээж байгаач ээ!
Мини Дораэмон: Жайан!
Нобита: Хүүе, түр хүлээ! Могой байна!
Мини Дораэмон: Агаарын их буу!
Нобита: Агаарын их буу! Өөдөсхөн юм аа. Үнэхээр энд байсан гээд байхад даа! Ийм аварга том могой!
Такэши: Энгийн л нэг могой юм биш үү дээ.
Сүнэо: Тийм ээ, тиймэрхүү юм зөндөө байдаг шүү дээ!
Нобита: Биш ээ! Урт биш, харин бие нь ийм бүдүүн байсан!
Сүнэо: Ямар ч байсан тийм том могой байж таарахгүй дээ!
Такэши: Яг л мангас шиг юм болох нь!
Нобита: Тэгээд иймэрхүү байсан ч билүү дээ.
Сүнэо: Чи зүгээр л өт харсан юм биш биз?
Такэши: Эцэст нь, аварга могой гэж юм ерөөсөө байхгүй юм байна!
Нобита: Чи ч гэсэн ёстой муухай, ганцаараа түрүүлээд зугатаад явчихдаг! Ер нь чамд хэрэг болох юм гэж байдаг юм уу даа!
Мини Дораэмон: До, До, Дороро!
Нобита: Яав? Чи нэг жаахан ухаан оров уу? Яасан бэ! Айн? Ар талд уу?
Ар талд яасан гэж? Энэ талд уу? Энэ талд юу ч алга байна даа!
Юу хийгээд байгаа юм бэ, чи чинь! Багтахгүй байна! Ёстой балай юмтай таарчихлаа. Одоо больж үзээч дээ! Хэрэг болох нь байтугай төвөг удчих юм.
Мини Дораэмон: Доро, Дороро!
Нобита: Хүссэнээ хийж байхгүй юу! Тэрэн шиг золигийг авчрах хэрэггүй байжээ. Ийм газар руу дэмий ирсэн байна шүү дээ! Хурдан харья. За, айх хэрэггүй дээ. Бэртчихсэн байх нь ээ. За. Одоо зүгээр дээ. Чи яагаад ийм газар руу хүрээд ирсэн юм бэ?
Мини Дора! Мини Дора, хаалга гаргаад ир! Ингээд ийшээ ор чи! Болчихлоо, Мини Дора, баярлалаа!
Такэши, Сүнэо: Аварга могойг олсон гэв үү?
Нобита: Тийн, одоо амьтны хүрээлэнд байгаа!
Такэши: Тийм зүйлд итгэж болох юм уу даа?
Сүнэо: Нээрээ зүгээр нэг өт барьсан юм биш үү?
Нобита: Нээрээ би том могойг барьсан гээд байхад даа!
Дораэмон: Аан, тэр Микэ юм уу?
Нобита: Түрүүн тэр ойгоос олсон муур Тамагийн хайж байсан Микэ байжээ?
Дораэмон: Тийм ээ, их тус боллоо. Баярлалаа.
Нобита: Зүгээр дээ.
Дораэмон: Би яваагүй, дажгүй явсан уу?
Нобита: Мэдээж.
Дораэмон: Айн, тийм үү?
2-р хэсэг
|
Дүрүүд |
|
|
Нобита |
Хүү |
|
Дораэмон |
Хүү |
|
Сүнэо |
Найз хүү |
|
Шизүка |
Найз охин |
|
Такэши (Жайан-нөгөө нэр) |
Дээрэлхүү хүү |
|
Жайко |
Такэшигийн дүү |
|
Дэкисүги |
Хүү |
Дораэмон: Царай юу, хүч үү, оюун ухаан уу
Нобита: Шизүка! Хамтдаа явцгаая! Ямар нэг амттан идээд, ойлгохгүй зүйлсээ биедээ зааж өгье!
Шизүка: Гэхдээ өнөөдрийн даалгавар онцгой хэцүү байгаа биз дээ?
Би хүртэл ойлгосонгүй.
Нобита: Тийм үү?
Шизүка: Дэкисүги! Хөөе! Гэрийн даалгаврын талаар чамаас асууж заалгах юм байна.
Дэкисүги: Болж байна. Гэхдээ би одоо хөлбөмбөг тоглох гэж байна.
Тэрний дараа байвал болох уу?
Шизүка: Мэдээж!
Дэкисүги: За тэгвэл!
Шизүка: Байж байгаад уулзъя!
Нобита: Амьдралд аз жаргал алга! Толгой гэж гавал, бас спортоор хүртэл хичээллэдэг. Тэгээд бас царайлаг шүү.
Дораэмон: Дэкисүги тийм зүйл хийдэг байх нь ээ.
Нобита: Гэтэл нэг хүү байна, толгой муутай, спортын авьяасгүй, царай ч гэж…
Дораэмон: Нобитагийн тухай ярьж байна.
Нобита: Заавал намайг гэхээ боль! Би юу хэлэх гээд байна вэ гэхээр бид бүгд ижилхэн хүн байтал яахаараа ийм шударга бус байдаг байна аа?
Дораэмон: Сайн болгодог төхөөрөмж
Нобита: Наадахаар чинь яах юм бэ?
Дораэмон: Үүгээр оюун ухаан, царай, толгойгоо сайжруулж болно.
Нобита: Яаж хийх юм бэ?
Дораэмон: P гэдэг нь Power-ын P, биеийн хүчний үзүүлэлт. L гэдэг нь Looks-ын L, өөрөөр хэлбэл царайлаг байдал, харин IQ нь оюун ухааны. Энэ товчлуураас дарахад л болчихно.
Нобита: Мундаг, мундаг! Хурдан даръя!
Дораэмон: Гурвууланг нь нэг дор дарж, чамайг сайжруулах боломжгүй ээ.
Аль нэгийг нь нэмэхэд, өөр үзүүлэлт нь дагаад буурна. Жишээ нь, толгойгоо сайжруулах гэвэл IQ-ийн товчийг дарж дээшлүүлнэ. Тэгэхээр хүч чадал, бас царайлаг байдал нь тэр хэрээр багасна.
Нобита: Одоогийнхоосоо царай муутай болчихвол баларна даа.
Дораэмон: Аа, тэгвэл хүчийг багасгавал царай нь хэвээрээ үлдэнэ.
Нобита: Яагаад ч юм бие нэг л хүндрээд явчихлаа.
Дораэмон: Учир нь биеийн хүч чадал нь буурчихсан байна. Даалгавраа хийхэд бол яг тохирно шүү дээ. За, дэвтрээ нээгээд үз дээ.
Нобита: Гэхдээ өнөөдрийн даалгавар айхтар хэцүү шүү дээ. Янзтай!
Даалгавар ёстой амархан санагдаж байна! Хийж чадлаа!
Итгэж чадахгүй нь ээ! Хэцүү даалгавар байсан ч хэдийнээ хийчихлээ.
Дораэмон: Зөв хэрэглэж чадвал үнэхээр хэрэгтэй эд байгаа биз?
Нобита: Шизукад харуулж баярлуулна даа! Гэхдээ тэрний өмнө
IQ-гаа хэвийн болгоход болдог болов уу? Янзын царайлаг болмоор байна! Өө тэгээд, гойдын зүйлгүй дээ.
Дораэмон: Яахав, анхны төрхөөсөө хэт өөрчлөгдөж болохгүй л дээ.
Нобита: Тэгвэл чи өөрөө яасан юм бэ, Дораэмон?
Дораэмон: Айн? Тэгвэл намайг царайлаг болгоорой! Хмм, за, нэлээн дажгүй юм байна гээч. Болж байна аа. Ээ, болиоч дээ!
Нобита: Гүйхээр амьсгаа давхцаад, хүч маань суларчихаж дээ.
Шизүка байна. Шизүка! Чамтай яг таарлаа, одоо Шизүка танай гэрт...
Шизүка: Нөгөө… чи хэн бэ?
Нобита: Хэн байх вэ дээ, Нобита л байна, хар даа.
Шизүка: Нобита чинь илүү сонирхолтой царайтай шүү дээ.
Нобита: Хүлээ, хүлээгээрэй, тийм байх аргагүй ээ. Хүлээ! Дэвтэр ямар хүнд байна аа. Юу вэ? Нобита, Нобита байна аа! Бие маань хүч алга аа.
Жайко: Нохой минь, болохгүй шүү дээ! Ингэж дураар загнах юм бол гэртээ харь! Чамайг хазчихаагүй биз?
Нобита: Тийм ээ, хазаагүй ээ. За тэгвэл...
Жайко: Түр хүлээгээрэй.
Нобита: Нөгөө...Үнэхээр их баярлалаа, дараа уулзъя.
Жайко: Нэр чинь хэн бэ? Гэр чинь хаана юм бэ?
Нобита: Манайх хол байдаг.
Жайко: Тийм үү? За тэгвэл танилцъя. Би бичээд авчихъя.
Нобита: Яасан ч тэгж болохгүй ээ!
Жайко: Арай дэндүү юм аа, яасан муухай зан гаргадаг юм бэ! Хаа нэг газар харсан царай байсан юм аа!
Нобита: Царайны оронд биеийн хүчийг нэмье. Шизүка!
Шизүка: Нобита!
Дэкисүги: Гоол!
Шизүка: Дэкисүги сан мундаг юм аа!
Нобита: Аан нээрээ, заримдаа үнэн байх ч хэтэрхий амархан юм гээч.
Дэкисүги: 1+1=8
Нобита: Биеийн хүчийг нь жаахан багасгаад орхиё.
Охидууд: Хөөх, мундаг юм аа!
Охин1: Дэкисүги үргэлж сайн тоглох юм. Тэгээд бас царайлаг.
Охин2: Тийм шүү.
Нобита: Угийн сайн болохоор бага зэрэг багасгахад нөлөөлөггүй байж л дээ. Ёстой дургүй хүрмээр нөхөр юм аа.
Шизүка: Юу хийгээд байгаа юм бэ, Нобита?
Нобита: Юу ч биш ээ, нөгөө...За, даалгавар байна аа, би чамд зааж өгье. Бүгдийг нь аль хэдийнээ хийчихсэн.
Шизүка: Худлаа ярь!
Нобита: Нээрээ шүү, яг энэ дэвтэрт байгаа.
Такэши: Яасан гэнэ ээ? Нобита нүүрээ хувиргаад явж байна ий? Тэвчих арга алга! Бүгд яваад Нобитаг аваад ир. Заавал хийх ёстой шүү.
Хөвгүүд: За, ойлголоо.
Нобита: Дэвтрээ хаана унагаад гээчихэв ээ?
Сүнэо: Нобита, чамайг олчихлоо!
Нобита: Сүнэо?
Сүнэо: Нобитаг оллоо!
Нобита: Айн, яав аа? Юу вэ, яасан бэ?
Хүү1: Харамсалтай нь чамайг тавьж явуулахгүй ээ.
Хүү2: Чи одоо хариугаа амсана аа.
Такэши: Хөөе муу Нобита! Чи манай Жайког уйлуулж зүрхэлнэ гэнэ ээ!
Нобита: Айн?
Сүнэо: Ямар өөдгүй хүн бэ! Уучлахгүй дээ!
Нобита: Түр байзаарай! Эндүүрэл байна!
Такэши: Дуугаа тат! Нотлох баримт нь энд байна!
Нобита: Мм, миний дэвтэр байна!
Такэши: Өөрөө хэргээ хүлээлээ! Сүүлийн үгээ хэл!
Нобита: Жайаны царайг засаад өг...Тэгсэн ч царай муутай хэвээрээ шив дээ. Айдас төрүүлж байна.
Такэши: Чамайг яасан ч зугтаалгахгүй!
Нобита: Миний царай, ухаан хоёр хамаагүй, хүч чадлыг минь хамгийн дээд хэмжээнд болго!
Такэши: Чамайг мартахгүй дээ, Нобита!
Дораэмон: Нобита одоо хүртэл гэртээ ирээгүй байна.
Шизүка: Би Нобитаг оройноос хойш дахиж хараагүй дээ.
Дораэмон: Юу, Шизүка танайд очоогүй хэрэг үү? Яасан юм бол оо? Хөөе Нобита! Нобита!
Нобита: Энэ чинь хаанах вэ? Би хэн билээ?
Дораэмон, 93-р анги
|
Дүрүүд |
|
|
Нобита |
Хүү |
|
Дораэмон |
Хүү |
|
Нобитагийн ээж |
Эмэгтэй |
|
Сүнэо |
Найз хүү |
|
Шизүка |
Найз охин |
|
Такэши |
Найз хүү, бүдүүн |
|
Ангийн багш |
Эрэгтэй |
|
Ацүяши |
Бейсболчин хүү |
|
Хүү1, Хүү2 |
|
1-р хэсэг
Нобита: Яана аа, хоцорлоо! Хоцрох нь ээ!
Дораэмон: Чамайг ямар олон удаа сэрээсэн билээ дээ.
Нобита: Өнөөдөр би чинь…
Дораэмон: Өглөө бүр, өглөө бүр…
Нобита: Даалгавраа хийгээгүй юм байна!
Дораэмон: Тэгээд би чамд хэлсэн биз дээ! Унтахаасаа өмнө шалгаж байгаарай гээд! Чи ёстой нээрээ…
Нобита: Дуугүй бай! Дораэмон агуу юм аа! Зүгээр нэг ингэж ярьчихаад юу ч хийдэггүй юм байж!
Дораэмон: Чи яаж яриад байгаа юм бэ?
Нобита: Надад ямар хэцүү байгааг мэдэх юм уу? Өдөр бүр сургууль, гэрийн даалгавар, найзуудтайгаа харьцах, бас гэрийн ажилд туслах ёстой! Ингэж их хичээсэн ч халаасны мөнгө ердөө 500 иен! Дораэмон чи яагаад ч Нобитагийн зовлонг ойлгохгүй шүү дээ! Чи бол их амархан амьдардаг! Гэртээ өнхрөөд л хэвтэж байдаг биз дээ!
Дораэмон: Би ч бас нэлээн завгүй хүн шүү!
Нобита: Хн…Хаах… Дораэмон болчихмоор байна!
Дораэмон: Айн? Тэгвэл нэг удаа Дораэмон болж үзэх үү?
Нобита: Юу?
Дораэмон: Цахилгаан солилцоо! Хоёулаа бие биенийхээ биед орж үзье!
Нобита: Солигодоно гэхээр би Дораэмон болно гэсэн үг үү?
Дораэмон: Тийм.
Нобита: Яагаад ч юм нэг л тиймэрхүү санагдаж байна.
Дораэмон: Хийх юм уу? Хийхгүй юм уу?
Нобита: Хийе ээ хийе. Тэгвэл даатгалаа шүү. Гэхдээ юу ч өөрчлөгдөөгүй байна шүү дээ.
Дораэмон: Үгүй дээ, дараа нь ойлгоно оо.
Нобитагийн ээж: Нобита!
Нобита: Яасан бэ?
Нобитагийн ээж: Айн? Дораэмоныг биш Нобитаг дуудсан юм аа.
Нобита: Би Дораэмон юм уу?
Нобитагийн ээж: Дораэмон биш юм уу?
Дораэмон: Харав уу?
Нобита: Тийм байна!
Нобитагийн ээж: Нобита, чи ер нь юугаа хийгээд байгаа юм бэ? Сургуульдаа явахгүй юм уу?
Дораэмон: Ааа, хоцорчихлоо, хурдан явъя!
Нобита: За, дэлгүүр рүү явдаг хэрэг ээ!
Дораэмон: Нобита болчихсон чинь чанга юм гээч!
Багш: Ноби!
Дораэмон: Цахилгаан солилцоо!
Багш: Хичээл аль хэдийн эхэлчихсэн байна шүү дээ!
Дораэмон: Би гэмшиж байна аа.
Багш: Өдөр болгон үнэхээр гэмшдэг гэж үү?
Дораэмон: Тэгэлгүй яахав! Би бүр дахин төрсөн хүн шиг болсон!
Багш: Аан! Тэр чинь сайн бодол байна даа. За тэгвэл гэрийн даалгавраа гаргаад ир.
Дораэмон: Өө, би хийгээгүй ээ.
Багш: Ноби!
Нобита: Муур уу даа? Дораэмон байна уу гэж үү? Би Дораэмон байна аа. Хөөх, би муурын хэлийг ойлгоод байна шүү дээ! Айн, зодоон? Хөөе, та нар зодолдохоо боль! Болохгүй шүү дээ!
Багш: За, Хонэкава!
Сүнэо: Хариулж мэдэхгүй байна.
Багш: Тэгвэл Гоуда?
Такэши (Гоуда): Мэдэхгүй ээ, багш аа!
Багш: Нобита?
Дораэмон: Дөрвөн бүхэл гуравны нэг!
Багш: Мэдээж л дээ. Зөв байна, Ноби!
Такэши: Нобита!
Сүнэо: Наанаа хүлээж бай!
Нобита: Ёо ёо ёо Одоо жаахан унтаж амрах минь!
Нобитагийн ээж: Дора! Урьдын адил уучлаарай, гэхдээ надад жаахан туслаад өгөхгүй юу?
Нобита: За.
Нобитагийн ээж: Их тус боллоо. За тэгвэл хувцас угаах, ванны өрөө цэвэрлэх, хашаа цэвэрлэх…тэгээд дээвэр дээр гараад эвдэрхий байгаа эсэхийг шалгаад, дараа нь Ямада дээр очоод зөвлөлдөөрэй.
Нобита: Жаахан биш байна шүү дээ! Дуусчихлаа, ядарч үхэх нь ээ!
Дораэмон: Би ирлээ! Явчихаад ирье!
Нобита: Байж бай! Нобита, тоглохоор явахынхаа өмнө эхлээд гэрийн даалгавраа хийж дуусгаарай.
Дораэмон: Хөгжилтэй юм бэ, Нобита чинь тийм зүйл хийх хүн биш дээ.
Нобита: Тийм л байх л даа.
Дораэмон: За баяртай!
Нобита: Хөөе, Нобита!
Дораэмон: Аан нээрээ, өнөөдөр гэрийн ажилд тусална шүү, Дораэмон!
Нобита: Яана вэ! Эд нарыг нэг нэгээр нь зүлгээд байвал шөнө болчихно шүү дээ! Байз, байзаарай!
Дораэмон: Би ирлээ!
Нобитагийн ээж: Нобита! Хэд хүртэл тоглодог юм бэ! Тэгээд бас энэ чинь юу вэ!
Цүнхнээс чинь ийм юм гараад ирлээ, энэ чинь юу вэ?
Дораэмон: А-а, тэр нь… тэр чинь…
Нобита: Ямар байсан бэ? Нобита, чамд хэцүү байсан уу?
Дораэмон: Харин чи? Намайг дуурайх хэцүү байсан биз?
Нобита: Тийм ч сүртэй байсангүй ээ.
Дораэмон: Надад ч гэсэн төвөггүй байсан.
Сүнэо: Энэ чинь бейсболын тоглолт шүү дээ!
Такэши: Дэмий дээ! Нобитаг хэзээ ч талбайд гаргахгүй!
Дораэмон: Яагаад? Би ч бас бейсбол тогломоор байна шүү дээ!
Такэши: Яагаад гэвэл чи муу тоглодог нь тодорхой байна шүү дээ.
Сүнэо: Гарсан ч алдаа гаргаж, дандаа гурван цохилтоор унадаг биз дээ.
Дораэмон: Тэгнэ гэж хэн мэдэж байгаа юм бэ? Би ч гэсэн хоумран цохиж чадах ч юм бил үү дээ!
Такэши: Нобита хоумран цохино гэж үү…
Сүнэо, Такэши: Нобитад хоумрайн байх боломжгүй ээ!
Дораэмон: Хөөе! Заавал хоумран хийж үзүүлнэ дээ.
Шизүка: Нобита!
Такэши: Сонирхолтой юм. Өөрөө тэгж хэлээд байвал гаргачихаж болно. Гэхдээ чи цохиж чадахгүй бол доо!
Сүнэо: Би чамайг нэг мөсөн балбана шүү!
Такэши: Миний хэлэх үгийг хэлчих юм!
Шизүка: Нобита, нээрээ дажгүй юу? Бүр ам гарчихдаг!
Дораэмон: Хоумран хийсэн бөмбөгөө Шизүкад өгнө өө! Тусгай бэлтгэл!
Нобита: Болохгүй ээ!! Хоумран гэж байхгүй ээ!
Дораэмон: Тийм болохоор л хийнэ ээ!
Нобита: Хийж чадахгүй зүйл шүү дээ!
Дораэмон: Заавал чадна!
Нобита: Боломжгүй дээ! Чи чинь Нобита шүү дээ.
Шизүка: Нобита!
Сүнэо: Оноо бараг бичигдээд дуусах нь ээ. 2 удаа гаргачихад болох нь ээ! Тэгээд дараагийн цохигч бол…! Баазыг дүүргэсэн Ацүяши!
Такэши: Болж байна! Эндээс Их Янкигийн ялалт нэгэнт шийдэгдлээ!
Сүнэо: Ацүяши, гутлын чинь үдээс тайлагдсан байна!
Ацүяши: Айн! Юу вэ! Уначихлаа, өвдөөд байна аа!
Дораэмон: За, одоо явцгаая!
Сүнэо: Яана аа, энэ чинь ямар сайхан боломж байв даа!
Такэши: Яалтай ч билээ дээ! Бусад тоглогч байхгүй юм чинь! Сэлгээ!
Нобита орлоо!
Дораэмон: Цус дуслах шахам ширүүн бэлтгэлийг би даван туулсан! Үзүүлээд өгнө дөө! Бэлтгэлийнхээ үр дүнг харуулна!
Хүү1: Хэхэ, бүр зориглоод урьдчилж мэдэгдэж цохино гэж үү?
Дораэмон: За, шидээд үз!
Хүү1: Чамаар цохиулах уу!
Такэши: Гүйгээрэй, Нобита!
Нобита: Хурдлаарай, Нобита!
Хүү2: Орсон!
Такэши: Ёстой сайн тоглолоо, Нобита!
Сүнэо: Оночихлоо шүү!
Нобита: Сайн хичээжээ.
Дораэмон: Жаахан ядарлаа. За, одоо гэрийн даалгавраа хийхгүй бол болохгүй. Дахиад багшид загнуулах нь байна.
Нобита: Тэрийг чинь би хийе ээ, тэгэх үү? Яагаад гэвэл…Нээрээ л их хэцүү юм байна л даа. Өөрөө хийж үзээд сайн ойлгочихлоо.
Дораэмон: Би ч бас Нобита болж явах чинь их хэцүү гэдгийг мэдлээ.
Нобита: Хоёулаа адилхан хэцүү юм бол би өөрөөрөө байх нь дээр юм байна.
Дораэмон: Тийм шүү, буцъя даа. Би би рүүгээ, чи өөр рүүгээ, тийм ээ.
Шизүка: Нобита!
Нобита, Дораэмон: Шизүка!
Шизүка: Нобита чи хийж чадлаа.
Дораэмон: Яасан бэ, Шизүка?
Шизүка: Нобита!
Дораэмон: Шизүка!
Шизүка: Сайн байсан болохоор энийг идээрэй, гэрийн жигнэмэг!
Дораэмон: Баярлалаа, гэхдээ хоумран хийж чадаагүй шүү дээ.
Шизүка: Зүгээр ээ, чи их сүрхий байсан. Хэцүү бэрх зүйлс олон тохиолдож болох ч, зоригтой байж, хичээгээрэй! За, маргааш уулзъя!
Нобита: Сайхан юм аа, надад ч гэсэн өгөөч?
Дораэмон: Шизүка, хөөрхөн гэдэг нь!
Шизүка: Нобита, маргааш уулзъя!
Нобита: Магадгүй...Магадгүй бүх зүйл ийм чигээрээ байвал...Аа, болохгүй ээ, дэмий юм байна! Үгүй, үгүй, үгүй, тэгэхгүй.
Дораэмон: Яасан бэ?
2-р хэсэг
|
Дүрүүд |
|
|
Нобита |
Хүү |
|
Дораэмон |
Хүү |
|
Сүнэо |
Найз хүү |
|
Шизүка |
Найз охин |
|
Такэши |
Найз хүү, бүдүүн |
Дораэмон: Чихрийн аж ахуй
Нобита: Гартаа шоколад барих аз жаргал аа гэж.
Чамайгаа яасан ч орхиод явахгүй ээ. Гэхдээ чамайг идчихвэл бид хоёр салах хэрэгтэй болно, тийм биз? эхдээ ээж идчихвэл тэр чигтээ дуусчихна шүү дээ.
Дораэмон: Үнэхээр мэдээжийн зүйлийг чин сэтгэлээсээ ярих юм аа.
Нобита: Учир нь би яг тэгж бодож байгаад л байна. Идээд ч дуусдаггүй тийм шоколад байдаг болоосой.
Дораэмон: Тэгвэл тэрнийг чинь хийчихье! Амттан хийдэг ургамал
Нобита: Ургамал аа?
Дораэмон: Энэ өвсөөр шоколад “худалдаж” авна гэж байгаа юм.
Нобита: Худалдаж авах аа? Өвсөөр авч болдог юм биш ээ!
Мөнгөөр худалдаж авна шүү дээ.
Дораэмон: Биш ээ! Фермд үнээ тэжээдэг шиг шоколадыг тэжээж өсгөнө гэсэн үг! Энэ өвсийг өгөөд шоколад өсөж үржинэ, тэгээд шоколадаа хүссэнээрээ идэж болно!
Нобита: Янзтай! Тэгвэл энд шоколадаа…Тавихад л болох уу?
Дораэмон: Тийм.
Нобита: Хөөх, идэж байна! Идээд байна! Үхэр шиг дуугараад байна!
Нобита, Дораэмон: Болчихлоо!
Дораэмон: Гэхдээ...
Нобита: Ганцхан ширхэг байгаад байдаг. Ганцхан чинь үржихгүй биз дээ?
Дораэмон: Тийм ээ, яалт ч үгүй тэгнэ. Ээж надад бас...
Нобита: Аан, чи нуучихаа юу? Болохгүй ч юм шиг, идмээр ч юм шиг санагдаад байна.
Дораэмон: Өвсөн дээр гишгэхгүйн тулд болгоомжтой байгаарай.
Нобита: Гэртээ хурдан харина аа.
Сүнэо: Манай Чиру-Чиру муужгай байхдаа үнэхээр өхөөрдөм хөөрхөн байсан шүү!
Шизүка: Манай Пи ч гэсэн дэгдээхэй байхдаа ёстой өхөөрдөм байсан!
Нобита: Манай Шоколадан бяцхан зулзага ч бас гарцаагүй хөөрхөн дөө.
Сүнэо: Шоколадны юу гэнэ ээ?
Нобита: Шоколадны хүүхэд!
Шизүка: Нобита чи нээрээ!
Нобита: Одоо очоод харахгүй юу! Юу вэ? Яагаад бүр сульдаад уначихсан юм бол оо?
Дораэмон: Би ирлээ! Өвс нь дуусчихвал болохгүй гэдгийг мэдэж байгаа биз дээ. Чи бараг л хоцорч, эд нар дуусах дөхсөн байна шүү. Нэг цагаас дээш тэжээхгүй бол зүгээр л жирийн шоколад болчихдог юм. Тэгээд ахиж хэзээ ч үнээ болж чадахгүй.
Нобита: Одооноос анхаарч байя аа.
Дораэмон: Өвсийг нь өгөөч ээ! Хүүе, нөгөө өвс! Өвс!
Нобита: Ямар их төвөгтэй юм бэ.
Дораэмон: Арчлах чадваргүй бол амьтан авч болохгүй шүү дээ.
Нобита: Гэхдээ ингээд байвал унтаж ч чадахгүй юм байна. Маргааш толгой манарсан хэвээрээ, бүхэл өдөржин анги дээр зүүрмэглэх байх даа.
Дораэмон: Аан нээрээ, тэгээд байвал бас л хэцүү юм аа! Тэгвэл ингэчихье! Нааш ир, ирээрэй!
Нобита: Хаачих нь вэ?
Дораэмон: Удахгүй мэднэ ээ. Амттангийн өвсийг тарьцгаая. Хурдан их өвстэй болохын тулд энд нэг цагийн дотор ургуулчихъя.
Нобита: Нээрээ л малын ферм шиг харагдаж байгаа даа. Хүн аваад явчихгүй байгаа даа?
Дораэмон: Тэр тал дээр болгоомжлох л хэрэгтэй байна. Гэхдээ өвсөн дотор шоколад байна гэж хэн санах вэ дээ?
Нобита: Тэр ч бас үнэн шүү.
Охид: Өглөөний мэнд!
Шизүка: Яасан бэ?
Нобита: Үгүй ээ, шоколад маань л…
Дораэмон: Хөөе, Нобита! Өө, Шизүка бас байгаа юм уу? Алив ээ, хурдлаарай!
Нобита: Шинээр олон гараад ирж!
Шизүка: Шоколадны зулзага ч бас өхөөрдөм юм аа!
Дораэмон, Нобита: Болчихлоо! Болчихлоо!
Шизүка: Шоко шоко гээд ямар хөөрхөн юм бэ!
Нобита: Бороо орох шинжтэй бол модон доор нуугдаарай. Өөр газар руу явж болохгүй шүү!
Такэши: Хөөе, юу хийгээд байгаа юм бэ?
Нобита: Яана аа!
Дораэмон: Юу ч биш ээ!
Нобита: Буцаад яв аа!
Сүнэо: Даанч хүрээд ирлээ, өөр арга алга даа. Юу вэ? Нээрэнгээсээ юу ч алга байна.
Дораэмон: Гялс өвсөн дотор нуучихсан шүү!
Нобита: Ашгүй дээ!
Шизүка: Зааж өгч болохгүй юм уу?
Нобита: Болохгүй ээ, болохгүй! Тэд нарт заагаад өгчихвөл шууд л идчихнэ. Дүүрэн болтол нь тэвчээртэй тэжээгээд өсгөх хэрэгтэй!
Шизүка: Тийм байна!
Дораэмон: Илүү олон болтол нь үржүүлээд өсгөе!
Шизүка: Том ферм болгоё!
Нобита: Өнөөдрийн амттан бол рулет бялуу! Үүнийг ч гэсэн өвсөөр худалдаж авч болох уу?
Дораэмон: Мэдээж хэрэг!
Шизүка: Нобита! Энийг өсгөөд өгөөч!
Дораэмон: Фермээ ч бас өргөжүүлье!!
Шизүка: Японы бүх амттан үржээд нэмэгдээд байвал, би амттаны дэлгүүр нээх болно!
Дораэмон: Ногоон бэлчээрийн өвс, гэгээтэй нарны гэрэл, хөгжилтэй тоглох амттангууд. Ай даа, ямар амар тайван дүр зураг вэ дээ.
Нобита: Тэгэхээр бид бол том фермийн эзэд боллоо гэсэн үг!
Дораэмон: Яг тийм!
Сүнэо: Тэд ямар нэг юм нууж байгаа нь тодорхой байна.
Такэши: Ашгүй, нэг мөр хайж олж мэдэцгээе!
Сүнэо: Мхн! Бариад авлаа!
Такэши: Харъя л даа.
Сүнэо: Хүүе, амьтан гэж бодсон чинь...
Такэши: Сонирхолтой юм аа! Дахиад хайцгаая!
Сүнэо: Дахиад нэгийг барьчихлаа!
Нобита: Хөөх, өнөөдрийн амттан кремтэй юм байна.
Дораэмон: Явж үржүүлцгээе!
Нобита: Энэ чинь?
Дораэмон: Юу вэ?
Нобита: Амттангууд маань бүр хэт цөөхөн болчихож!
Энэ чинь магадгүй…
Дораэмон, Нобита: Хулгайд алдчихав уу?
Нобита: Ямар олон байсан билээ дээ!
Дораэмон: Цаашид ч гэсэн ирж авах байх даа! Нобита, харих цаг болчихлоо.
Нобита: Үгүй ээ, эндэхээ үүрд манана!
Дораэмон: Ээж хүлээж байгаа шүү дээ!
Нобита: Гэхдээ шөнө хулгайд алдагдвал яана аа?
Дораэмон: Ммм…Жинхэнэ фермд бол харуул нохой байдаг, тэгээд чоно зэрэг аюулаас мал сүргээ хамгаалдаг юм.
Нобита: Харуул нохой шиг болж чаддаг амттан…Тийм юм ч гэж хаана байх вэ дээ.
Дораэмон: Аа, тийм байна!
Нобита: Айн?
Сүнэо: Хөөе, Жайан!
Такэши: За, гарлаа! Цадтал идэцгээе! Өө, тэнд байна! Зугтаалгаж болохгүй шүү!
Сүнэо: За! Кремний цохилт!
Такэши: Зогс! Хүлээ! Хаашаа явчихав?
Сүнэо: Өө, энэ чинь бохь байна!
Такэши: Сайхан том бохь байна даа!
Нобита: Эцэст нь би бас л санаа зовоод байдаг.
Дораэмон: Бүгдээрээ эсэн мэнд байгаасай даа.
Сүнэо: Болгоомжтой!
Такэши: Өнгөрсөөн!
Сүнэо: Зугатаарай! Энэ бохь чинь хүн залгичихлаа!
Дораэмон: Ингээд чихрийн бэлчээрт дахин амар амгалан бууж ирлээ…
Нобита: Унтаж амрах боломжтой боллоо!
Back to episodes Go home