Doraemon 2025 88-90

Дорэймон хүүхэлдэйн кино 88-р анги

Дүрүүд

Дүр

Тайлбар

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Минамото Шизүка

Нобитагийн хамгийн сайн найз охин

Сунэо

Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Года Такэши (Жайан)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Ноби Тамака

Нобитагийн ээж

Сүнэкичи

Сүнэогийн үеэл ах

Сүн-Үкүн

Шидэт өндөгний баатар

Синдбад

Шидэт өндөгний баатар

Синдерелла

Шидэт өндөгний баатар

Арсен Люпэн

Шидэт өндөгний баатар

Файт-иймон:

Шидэт өндөгний баатар

Момотаро

Шидэт өндөгний баатар

Кийтаро

Шидэт өндөгний баатар

Даяанч лам

Нобитад даяанч лам болохыг зааж өгсөн робот лам

 

Нобита:        Чадчихлаа!

Хар даа! Хар даа!

Эцэст нь хийж чадлаа!

Дораэмон:    Үнэн байна!

Нобита:        Цэцэрлэгт байхад минь авч өгснөөс хойш, өнөөдөр л анх удаа

Дораэмон:    Удаан хугацааны хүчин чармайлт амжилтад хүргэлээ дээ!

Нобита: За!

Би бүгдэд нь үзүүлээд ирье!

Нобита ээж: Жаахан туслаач.

Шүүгээний ард шошны соус унагаачихлаа.

Би хөдөлгөе, чи нөгөө талаас нь

аваад өгөөч.

Нобита: Өө?

Одоо би жаахан завгүй байна л даа.

Дораэмон:    Хүнд ажил хийхэд тийм ч

итгэлтэй биш байна даа.

Нобита ээж: Аль нь ч байсан хамаагүй хурдан хий!

Нобита: Тэгвэл, би үүнийг бүгдээрэнд нь үзүүлж

ирээд тусалъя.

Нобита ээж: Чи үүнийг чин сэтгэлээсээ хэлж байна уу?

Нобита:        Тийм ээ.

Дораэмон:    Анх удаагаа амжилттай болсон шүү дээ.

Нобита ээж: Наадхаа орхи!

Нобита: Дораэмон!

Үлдсэнийг нь чамд даатгая!

Дораэмон:    Ээж ээ!

Тайвшир!

Тайвшир л даа!

Нобита ээж: Муухай ааш гаргаж байгаа

болохоор л тэр.

Дораэмон:    За энэ бол...

Шидэт өндөг!

Энэ өндгийг хагалахад алдартай хүн гарч ирээд,  хүссэн зүйлийг чинь бүгдийг хийж өгнө!

Нобита ээж: Тийм үү?

Дораэмон:    Хэнийг сонгодог юм бил ээ?

Энэ байна!

Исүнбооши!

Нобита ээж: Өө, ямар хөөрхөн юм бэ!

Дораэмон:    За, шошны соус аваад ирээч.

Энэ байна, энэ байна.

Баярлалаа.

Нобита ээж: Баярлалаа, Исүнбооши-минь.

Өө?

Дораэмон:    Ажил нь дуусахаар алга болчихдог юм.

Жайан:          Энэ юу вэ?

Сүнэо:          Юунд нь тэгж онгироод байгаа юм бэ?

Нобита: Энэ шүү дээ.

Болгоомжтой байгаарай.

Би анх удаагаа амжилттай болсон юм шүү.

Жайан:          Нэг удаа амжилттай болсноороо юунд нь тэгж баярладаг юм бэ?!

Сүнэо:          Ямар азтай юм бэ!

Жайан:          Надад өгөөтөх!

Сүнэо:          Аа, нээрээ!

Одоо надаар хийлгээч!

Жайан:          Хүлээгээрэй!

Би үргэлжлүүлээд хийж үзмээр байна!

Хараач онгоц байна!

Сүнэо:          Надад энэнээс илүү сайн чаддаг юм байхгүй!

Нобита: Хүлээ!

Буцаагаад өг!

Жайан:          Дуугүй бай!

Сүнэо:          Надаар хийлгээч!

Нобита: Дораэмон!

Хараач!

Сүн Үкүн:    Одоо, буудлын өмнөх супермаркет руу!

200 грамм гахайн мах авчихна!

Нобита: Сүн-Үкүн дэлгүүр хэсэж байна!

Сүн-Үкүн зарц болж

Синдерелла шал арчиж байна

Өө!

Синдбад:      Аялалд гарцгаая!

Долоон тэнгисийг гатлаад загас уул руу

Яваад!

Нобита: Синдбад?

Юу болоод байна аа?

Сидерелла:   Хунтайж биш байна...

 

Нобита: Чи чинь...

Нобита ээж: Үнэхээр цэвэрхэн болсон байна!

Синдерелла чи мундаг шүү!

Коридор дуусмагц дараа нь цонхоо угаагаарай.

Удахгүй Хунтайжтайгаа уулзах байх аа!

Нобита: Энэ чинь яг юу болоод байна аа?

Дораэмон!

Дораэмон:    Ээж амтанд нь орчихоод...

Зөндөө ихийг дуусчихлаа...

Нобита: Энэ юу юм бэ?

"Шидэт өндөг" үү?

Сонирхолтой юм байна!

Надад өгөөч, надад өгөөч!

Дораэмон:    Хар даа, эхэллээ!

Болохгүй болохгүй!

Ингэж дэмий үрж болохгүй!

Нобита: Яагаад?

Ээж хэрэглэж болж байхад би яагаад болохгүй гэж?

Дораэмон:    Ойлголоо, ойлголоо.

Энэ одоо яадаг ч юм билээ...

Нобита: Дээр нь дэмий үрэх биш!

Би чухал кэндамагаа буцааж авах гэж байгаа юм!

Алийг нь сонгодог юм бил ээ?

Гулливер, эсвэл Сарутоби Сасукэ байх уу...

Арай биш юм шиг байна...

Энэ байна!

Яг тохирно!

Люпэн:  Би бол агуу хулгайч Арсен Люпэн байна.

 Юу хулгайлах вэ, хүү минь?

Нобита: За, тэгвэл шууд эхэлье!

Люпэн:  Юу?

Кэндама?

Би дэлхийн хамгийн алдартай хулгайч байхад ийм жижигхэн зүйл үү?!

Нобита: Уучлаарай.

Хэрвээ хүсэхгүй бол зүгээр ээ...

Люпэн:  Үгүй, би үүргээ биелүүлнэ.

Цаас, үзэг бэлд!

Нобита: Цаас, үзэг үү?

Люпэн:  Үүнийг аваачиж өг!

Нобита: Энэ чинь...

Дораэмон:    Урьдчилан сэрэмжлүүлэх хуудас.

Нобита: Ийм төвөгтэй юм хийх шаардлага байсан юм уу?

Люпэн:  Урьдчилж мэдэгдэлгүй хулгайлах нь миний хийгдэг зүйл биш!

Нобита: За, Ойлголоо!

Жайан:          Юу гэнэ ээ?

Урьдчилан сэрэмжлүүлэх хуудас.

Өнөөдөр үдээс хойш 2 цагт кэндамаг авна.

Онцгой болгоомжил. Арсен Люпэн.

Сүнэо:          Энэ чинь...

Жайан:          Тоглоод байна уу!

Ёоо!

Уур хүрч байна!

Яагаад Дораэмон үүнийг гаргаж ирсэн юм бол?

Сүнэо:          Гэхдээ, Люпэн гэдэг чинь дэлхийд алдартай хулгайч биз дээ?

Жайан:          Тийм мундаг юм уу?

Сүнэо:          Хулгайлах гэж байвал урьдчилж мэдэгдээд, юуг ч хулгайлж чаддаг гэсэн шүү.

Жайан:          Мм, миний кэндамаг хулгайлчихвал онцгүй дээ.

За, боллоо! Гэртээ сейфэнд хийчихье!

Сүнэо:          Тэнэг юм аа! Тэрийг чинь шууд л онгойлгочихно шүү дээ!

Жайан:          Тэгвэл яах ёстой юм бэ?

Сүнэо:          Аан, тийм ээ!

Жайан:          Тийм шүү!

Сүнэо:          Тийм!

Цагдаад өгчихвөл болно шүү дээ!

Жайан:          Өө!

Цагдаа ах аа!

Цагдаа:  За, байдлыг нь сайн ойлголоо.

Сүнэо:          Танд найдлаа шүү!

Жайан:          Сүнэо, чадлаа шүү дээ!

Сүнэо:          Тийм ээ!

Одоо санаа амар байх нь ээ!

Люпэн:  За, би авлаа.

Нобита: Ура!

Баярлалаа!

Дораэмон:    Ашгүй дээ!

Би одоо Шизүкад үзүүлчихээд ирье!

Жайан:          Хөөе!

Нобита!

Сүнэо:          Хачин юм хэрэглэхээ боль!

Нобита: Юу?

Дораэмон:    Юу болоод байна аа?

Нобита: Жайан тэд нар отоод хүлээж байсан байна!

Надад дахиад өндөг өг!

Дораэмон:    Ааа!

Дэмий үрж байна шүү дээ!

Нобита: Зүгээр өг л дөө!

Файт-иймон:       Файт-иймон!

Момотаро:   Эндээс төрсөн Момотаро, одоо чөтгөрийг ялахаар явах болно.

Кийтаро:      Хашивара уулын Кийтаро байна.

Юу ч байсан аваад ирье.

Нобита: Ваав, найдаж болох нь ээ.

Синдерела:  Би ямар нэг байдлаар тус болж чадах уу?

Нобита: Би сайн мэдэхгүй юм байна, гэхдээ...

Ямар ч байсан, кендама тоглохыг

Шизукад үзүүлэхийг л хүсэж байна!

Ойлголоо!

Момотаро:   Саад болж байгааг нь л ялчихвал болох нь ээ!

Файт-иймон:       За!

Кендамаг тоглуулж үзүүлэх хүртэл бид хэнийг ч саад болгохгүй.

Синдерела:  Ямар нэгэн байдлаар тус болчихвол сайхан л байна...

Кийтаро:      Энэ дэлхийд муу санаатай хүмүүс байхгүй болох болно.

Хэн нь ялахаа үзэцгээе!

Сүнэо:          Саракара мама!

Момотаро:   Тэмцээн эхэллээ!

Тэмцээн!

Тэмцээн!

Жайан:          Дайраад!

Туслаарай!

Нобита: За одоо хангалттай!

Синдерела:  Би тус болж чадсангүй...

Шизүка:       Ю-юу гэсэн үг вэ?

Нобита: За харж байгаарай!

Хоп!

Хоп!

Тэр!

Хоп!

Яагаа вэ?

Ёо!

Арай ч дээ?

Хачин юм аа...

Саяхан л болж байсан шүү дээ...

Шизүка:       Уучлаарай.

Би одоо төгөлдөр хуурын хичээлдээ явах ёстой...

Нобита: Аан, тийм үү?

Тэгвэл, дараа уулзъя даа...

Шизүка:       Түр баяртай.

Момотаро:   Хүлээгээрэй!

Файт-иймон:       Үргэлжлүүл!

Нобита: Одоо болилоо!

Бүгд алга болоорой!

Кийтаро:      Үгүй!

Момотаро:   Үүргээ дуусгатал алга болохгүй.

Нобита: Айн?

Тийм юм уу?!

Синдерела:  Тийм ээ.

Файт-иймон:       Кэндамагаа амжилттай хийх хэрэгтэй.

Нобита: Ииии!

Синдерела:  Ашгүй нэг юм тус болж чадлаа.

Нобита: Болохгүй байна...

Нобита ээж: Нөгөө...

Оройн хоол...

Фийт-иймон:       Хэнийг ч саад хийхийг зөвшөөрөхгүй!

Кийтаро:      Кэндамаг хийж дуустал!

Момотаро:   Хэдий болтол ч хамаагүй бид энд байх болно!

Синдерэлла: За, хүссэнээрээ хийгээрэй!

Нобита: Ааааа!

Дораэмон, туслаач!

Дораэмон:    Аа…

Өө, яана даа…

Гарчиг:  Нобита даяанч болох оо?

Нобита: Оройтчихлоо.

Хүүхэд: Нобита!

Нобита: Үгүй ээ, балралаа, балралаа!

Зөвхөн надад тусгайлан даалгавар өгчихлөө!

Жайан:          Юун тусгайлан гэж.

Өнөөдрийг хүртэл хийгээгүй даалгаврыг дахиж хийж ир гэсэн биз дээ?

Нобита: Нээрээ юуны талаар ярилцах гэсэн юм?

Шизүка:       Сүнэогийн үеэл Сүнэкичи ах биднийгзугаалгаар авч явна гэнэ!

Нобита: Өө?

Үнэн үү?

Би бас явна!

Сүнэо:          Чи чинь мартчих аа юу?

Жайан:          Чи зөндөө даалгавартай биз дээ!

Хүүхэд: Тийм зүйл яриад хэрэггүй.

Даалгавар чинь зугаалгаас илүү чухал шүү дээ.

Шизүка:       Харамсалтай нь, Тэкүсүгийн хэлдэг зөв шүү.

Нобита: Би үнэхээр залхаж байна.

Дораэмон:    Юунаас?

Нобита: Бүх юмнаас.

Дораэмон:    Өө, нөгөө л юмаа ярьж байна уу?

Нобита: Аа, аль нэг холын ууланд ганцаараа амьдардаг бол сайхан байхгүй юу!

Дораэмон:    Өө, чи бараг хийдийн даяанч лам шиг ярьж байна шүү.

Нобита: Даяанч лам?

Даяанч лам гэнэ үү?

Дораэмон:    Мэддэггүй юм уу?

Ийм зураг үзэж байсан уу?

Эртний Хятадын домог байдаг даа. Замбараагүй нийгмийг жигшээд

ууланд даяанчилж, бясалгал хийсээр ид шидтэй болсон хүнийг тэгж нэрлэдэг.

Нобита: Ид шидтэй?

Дораэмон:    Тийм.

Үүлэн дээр сууж тэнгэрээр ниснэ, саваагаа газар товшиход

булаг оргилж гарна, навчийг голд шидэхэд загас болж хувирна гэх мэт.

Нобита: Ёстой гайхалтай!

Шидэт юм шиг л байна!

Би даяанч лам болмоор байна!

Дораэмон:    Домог л гэсэн шүү дээ.

Тэгээд ч болохгүй.

Нобита: Тэгвэл энэ хялбар дасгал гэж юу юм?

Дораэмон:    Өө, баларсан.

Дэмий юмаа гаргачихлаа.

Нобита: Даяанч лам болох хичээл юм уу?

Дораэмон:    Жинхэнэ биш ээ.

Зүгээр л жаахан мэдээлэл өгөх төдий л.

Нобита: Зүгээр мэдээлэл байхад болно оо.

Дораэмон:    Тэрнээс наана даалгавраа хий л дээ.

Нобита: Хэрэв ид шидтэй болчихвол даалгавраа шууд амархан хийчихнэ дээ!

Дораэмон:    Түүний тулд маш хатуу бэлтгэл чамайг хүлээж байгаа шүү!

Нобита: “Хялбар дасгал” гэж бичсэн байсан шүү дээ.

Дораэмон:    Худлаа бичсэн байсан ч Нобита чамд бол хэцүү.

Нобита: Ямар ч хэцүү хичээл байсан, би шидтэн болж чадна гэвэл чадаж л таарна шүү дээ.

Дораэмон:    Өө, яах ч аргагүй боллоо.

За, сайн яваарай.

Нобита: Надтай хамт явахгүй юм уу?

Дораэмон:    Чи ганцаараа байхыг хүссэн биз дээ?

Нобита: Тэгвэл яахав дээ.

Би ганцаараа явчихъя.

Өө, ёстой гоё юм аа!

Энийг хийлэх хэрэгтэй юм байх даа?

Аа, гэртэй болчихлоо.

Энэ буурал надад хичээл хэрхэн хийхийг заах юм байна.

Надад нууц хүчийг заагаад өгөөч.

Гэхдээ төвөгтэй юманд дургүй шүү, түргэхэн болгоорой.

Лам:              Эхлээд ёс журам!

Багштайгаа ингэж ярьж болдог юм уу?

Нобита: Юу гэнэ ээ!

Чи чинь ердөө робот шүү дээ!

Гэхдээ энэ чинь “хялбар дасгал” биш бил үү?

Юу гэсэн үг вэ!

Лам:              Бонус байгаа юм.

Нобита: Яасан их зоригтой байна аа!

Одоо би чамайг өршөөхгүй шүү!

Лам:              Зоос, зоос.

Хөөе, бариад ав л даа!

Нобита: За!

Барина даа!

Нобита: Зогс!

Болгож өгнө дөө!

Зогс!

Ойлгож байна уу?

Зогс!

Лам:              Арслангийн уур хилэн!

За бууж өгсөн үү?

Нобита: Өршөөгөөрэй!

Лам:              За яахав, өршөөе.

Тэгэхэд, нууц хүчийг олмоор байна гэж хэллээ.

Тэрийг аваад юу хийх бодолтой байна?

Нобита: Мэдээж хэрэг...

Дэкисугийн шалгалтын хариуг нууц хүчээр харна,

эсвэл түүнийг ашиглаад Шизүкагийн...

лам:               Тэнэг толгой!

Юу гэнэ ээ!

Тийм сонин бодол огтхон ч байж болохгүй!

Нобита: Өө, юу гэнэ ээ?

Та миний юу бодож байгааг мэдэж байна уу?

Лам:              Мэдээж хэрэг.

Нууц хүч гэдэг нь цэвэр сэтгэлгүйгээр хэзээ ч олж чадахгүй.

Сургуулилт маш хатуу байна, чи бэлэн үү?

Нобита: Тийм ээ!

Лам:              За тэгвэл чамайг шавиа гэж үзье.

Хар даа!

Нобита: Яаж унах юм бэ?

Лам:              Ингээд л, ердийнхөөрөө уначихгүй юу.

Нобита: Ердийнхөөрөө гэж үү?

Ердийнхөөрөө, ердийнхөөрөө.

Лам:              Өө, сэтгэлийн дасгалаас дахин эхлэх хэрэгтэй болох нь.

Юу ч бодохгүй, юу ч хүсэхгүй байх ёстой.

Өөрөөр хэлбэл, сэтгэл дотроо хоосон болгох хэрэгтэй.

Нобита: Сэтгэлээ хоосон болгох гэнэ ээ?

Хоосон, хоосон.

Лам:              Тийм, толгой дотроо ч бас хоосон болго.

Биеэ сул байлга.

Унтаж бол бүр болохгүй!

Нобита: Сэтгэлээ хоосон болгоно.

За.

Харья!

Лам:              Хаашаа явж байгаа юм бэ?

Нобита: Өө, зүгээр ээ.

Саяын дасгалын тухай яриаг цуцалчихъя.

Лам:              Дасгал дуустал би чамайг явуулахгүй шүү!

Нобита: Би өлсөөд ямар ч дасгал хийж чадахгүй байна аа.

Лам:              Тийм бол болохгүй нь.

За, тэгвэл чамд би шидтэн хүний хоол хийж өгье.

Нобита: Өө, дайлах гэж байгаа юм уу?

Лам:              Ийшээ.

Нобита: Шидтэн хүний хоол гэж юу юм бол оо?

Лам:              Зөндөө их хуримтлагдсан байна шүү.

Нобита: Хөөе, хаана байгаа юм бэ?

Дайлах хоол чинь?

Лам:              Битгий санаа зов.

Энд байгаа хөвсгөр утаанаас хүссэнээрээ идэж болно.

Нобита: Хөвсгөр утаа гэдэг чинь зүгээр л манан шүү дээ!

Лам:              Утааг сор.

Гэдсээ дүүртэл идэж болно шүү.

Ингээд.

Энэ бол үнэхээр сайхан.

Анхилуун үнэртэй, тэрнээс гадна амттай байна.

Нобита: Ямар ч амт амтагдахгүй байна.

Зүгээр л манан шүү дээ.

Огтхон ч идсэн юм шиг санагдахгүй байна.

Лам:              Дасгал чинь хангалтгүй байна аа.

Дасгал хийсэнээр гэдэс чинь дүүрч, амт мэдрэх болно.

Чамд бүр илүү хатуу дасгал хийх хэрэгтэй болох шиг байна.

Нобита: Үгүй ээ, үгүй, үгүй, үгйү

Ямар өндөр юм бэ?

Лам:              Хоёр гараа дэлгээд, нэг хөл дээрээ зогсоно шүү.

Зүгээр болохоор хурдан хий!

Нобита: Арга алга.

Лам:              За, хичээгээрэй!

Нобита:        Тэгж чанга дуугарахаа болиоч дээ.

Лам:              Сэтгэлээ тайвшруулж чадвал энэ голоор ч гүйгээд гарах боломжтой.

Хус модны үзүүрийг бариад, түүний уян хатан байдалд биеэ даатгаарай.

Одоо бие сул тавь.

Нобита: Тэгвэл унах болно шүү дээ!

Авраарай!

Лам:              Сүнслэг туршлага хийх газар тэр байна.

Тэр дотор орж хүрхрээний усанд цохиулах ёстой.

Нобита: Энэ чинь арай ширүүн юм биш үү?

Намайг өршөө л дөө.

Лам:              Зугтахыг зөвшөөрөхгүй!

Үргэлжлүүл!

Нобита: Өө, хүйтэн байна!

Ингээд удаан байвал толгой манараад ханиад хүрнэ шүү дээ!

Зугтая!

Лам:              Шидтэн мэдчихлээ!

Нобита: Одоо боллоо.

Яах вэ…

Буцаж ч болохгүй нь.

Толгой хоосон болчихлоо.

Лам:              Сайн байна, энд хүртэл их зүйл сурлаа.

Гэвч нэгхэн агшин сэтгэл чинь үймэрвэл шууд хүч чадлаа алдах болно.

Сэрэмжтэй байгаарай.

Лам:              Өө, тэнд юу байна?

Сүнэкичи:    Хараач, энэ тал ч шарсан байна шүү.

Жайан:          Тэр нь ч амттай харагдаж байна!

Сүнэо:          Зугаалгаар явна гэвэл яалт ч үгүй

Сүнэкичи ахтай л явмаар юм байна.

Бүгдээрээ надад талархах хэрэгтэй шүү.

Шизүка:       Сүнэкичи ахад л талархах ёстой биз дээ?

Хүүхэд: Одоо Нобита даалгавраа хийж байгаа болов уу?

Шизүка:       Жаахан өрөвдмөөр юм даа.

Жайан:          Сайхан санагдаж байна!

Энд нэг дуу дуулъя!

Хүүхэд: Яасан бэ?

Шизүка:       Нобита байна шүү дээ!

Сүнэкичи:    Ийм уулын гүнд байна гэж үү?

Шизүка:       Нобита!

Нобита!

Нобита, лам:       Хөөх!

Шизүка:       Нобита.

Жайан:          Юу вэ, юу болоод байна!

Лам:              Бид хоёрын бэлтгэл сургуулилт хангалтгүй байна.

Нобита: За.

Дорэймон хүүхэлдэйн кино 89-р анги

Дүрүүд

Дүр

Тайлбар

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Минамото Шизүка

Нобитагийн хамгийн сайн найз охин

Сунэо

Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Года Такэши (Жайан)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Ноби Тамака

Нобитагийн ээж

Фүүко

Хар салхины туршилтаар гаргаж авсан хүүхэд

 

Гарчиг:  Хар салхины хүүхэд.

Нобита:        Зугатаадаггүй юм байна.

Шизүка:       Пиппи маш ухаантай шүү.

Нобита: Пиппи, ир.

Шизүка:       За, Пиппи.

Гэртээ харьцгаая.

Дораэмон:    Сайн дасгасан юм байна.

Шизүка:       Өндөгнөөс нь өсгөсөн болохоор тэр.

Нобита: Өндөгнөөс нь үү?

Шизүка:       Тийм ээ.

Ямар ч амьтныг чин сэтгэлээсээ хайрлавал, үнэхээр дасдаг юм.

Нобита: Тийм юм уу!

Тийм ээ.

Чин сэтгэлээсээ хайрлавал, ямар

ч амьтан дасдаг юм.

Дораэмон:    Ялангуяа шувуу.

Нобита: Би ч гэсэн өндөгнөөс нь өсгөөд, чин сэтгэлээсээ

хайрлаж үзэх юмсан.

Дораэмон:    Шууд л дуурайх гэж яарах юм аа.

Хамтдаа:      Ирлээ!

Дораэмон:    Хурдан, хурдан!

Энэ юу вэ?

Нобита: Юу гэж? Өндөг шүү дээ.

Дораэмон:    Түүнийг бол би мэдэлгүй яахав.

Идэх нь үү?

Нобита: Өсгөнө гээд шийдчихсэн шүү.

Инээх хэрэггүй шүү дээ.

Дораэмон:    Тахианууд хүнээс хамаагүй өндөр биеийн дулаантай байдаг юм.

Тэгээд.

Нобита: Одоо хараарай.

Би энэ өндөгийг дарж чаддагаа харуулна.

Дораэмон:    Өдөр унтах нь уу?

Нобита: Өндөгөө дулаацуулж байна.

Чи удахгүй хагарч гарч ирнэ ээ.

Тэгвэл би чамайг маш их хайрлаж өсгөнө өө.

Нэрийг нь яах вэ?

Пиёот?

Пиёоко?

Эсвэл...

Дораймон:   Сайхан хооллолоо.

Нобита: Пиёоко минь!

Дораэмон:    Би чадахгүй гэж хэлсэн шүү дээ.

Тэгээд ч дэлгүүрт зардаг ихэнх өндөг

дэгдээхий болдоггүй юм.

Нобита: Тийм байсан юм уу.

Дораэмон:    Тийм.

Төвөгтэй юм бэ!

Нобита: Өндөг байна!

Ямар амьтны өндөг вэ?

Дораэмон:    Ямар амьтны өндөг билээ?

Нобита: Ямар ч байсан яах вэ дээ!

Бас л дарж чадахгүй юм биш үү?

Дораэмон:    Тийм юм байхгүй ээ.

Хүний биеийн дулаан хамгийн тохиромжтой.

Бараг нэг цагийн дотор гарна гэж

бичсэн байна.

Нобита: Тэгвэл надад өг!

Би хайрлаж өсгөнө!

Дораэмон, сонс л доо!

Дораэмон:    Тэгэхээр байна ингэе.

Ямар ч амьтан гарсан хайрлах ёстой шүү!

Нобита: Тэгэлгүй яах вэ!

Хувалз гарсан ч би хайрлана гэж байна!

Дораэмон:    Ямар ч байсан хувалз биш гэдэг нь

тодорхой байх аа...

За.

Нобита: Хөөх!

Дораэмон:    Ийм том өндөг болохоор одоо

бяцалчихгүй байх аа.

Би энэ өндөг ямар амьтны өндөг болохыг судалж үзэх хэрэгтэй байна.

Нобита: Муухай харьцаж, хаяж болохгүй шүү.

За, за, ойлголоо!

Нобита ээж: Нобита!

Жоохон дэлгүүр орж...

Энэ гэдэс чинь яачихсан юм?

Нобита: Өндөг дарж байгаа юм.

Нобита ээж: Өндөг!

Өндөг!

Ээж нь амьтан тэжээхийг эсэргүүцдэг шүү!

Нобита, сонсож байна уу?

Амьтан тэжээвэл хариуцлага хүлээдэг юм шүү!

Нобита!

Нобита аав: Мм?

Зүгээр л байг.

Нобита ээж: Гэхдээ...

Нобита аав: Юу ч байсан хайрлах нь сайн хэрэг.

Нобитад ч бас тустай

Үгүй ээ, үгүй, амьтан тэжээх нь хүмүүжилд сайн гэж

хэлдэг биз дээ.

Нобита ээж: Тийм ээ...

Нобита: Юу гарах бол оо?

Анааш байж магадгүй.

Жижигхэн заан байсан ч болно, эсвэл зүгээр л нохой байсан ч болно.

Юу төрөх бол оо?

Төрлөө!

Дораэмон:    Нобита!

Энэ өндөгийг дарж болохгүй!

Нобита, энэ өндгийг дарж болохгүй!

Нобита: Энэ чинь юу вэ?

Дораэмон:    Оройтчихлоо.

Нобита: Сайн хүүхэд байна.

Би юу болохыг нь мэдэхгүй ч, хөөрхөн юм.

Энэ чинь юу юм?

Дораэмон:    Хар салхи.

Нобита: Хар салхины өндөг байсан юм уу?

Өө?

Хар салхи өндөгнөөс гардаг юм уу?

Дораэмон:    Үнэндээ тийм биш л дээ,

 22-р зууны эрдэмтэд туршилт хийх зорилгоор бүтээсэн юм.

Нобита: Тийм үү, чи хар салхины хүүхэд байсан юм байна.

Дораэмон:    Аюултай юм чинь хаячихъя л даа.

Нобита: Үгүй ээ!

Дөнгөж төрсөн байхад нь би хайрлаж өсгөнө!

Дораэмон:    Гэхдээ энэ чинь хар салхи шүү дээ!

Юу ч гарсан бай, битгий муухай хандаж хаяарай гэж

хэлсэн нь Дораэмон биз дээ!

Дораэмон:    Ингэж хэлэхээр чинь...

Нобита: Чи өлссөн юм байна.

Хар салхины хоол халуун агаар байдаг юм байна.

Дораэмон:    Яг таг хэлбэл, агаарын босоо урсгал.

Жинхэнэ хар салхи ч гэсэн далай дээр үүссэн хүчтэй

босоо агаарын урсгалаас үүсдэг юм.

Нобита: ОК!

Түр хүлээгээрэй.

За!

Амттай байна уу, Фүүко минь!

Дораэмон:    Фүүко гэж нэр хүртэл өгчиж ээ.

Их идүүлбэл томроод хэцүү болно шүү!

Нобита: Энд, энд!

Эхэллээ шүү!

За!

Чи бол муур байх нь ээ!

Жайан:  Хөөе!

Нобита!

Юу хийгээд байгаа юм бэ!

Юу нуугаад байгаа юм?

Нобита: Юу ч биш ээ!

Сүнэо:          Үзүүлэхгүй байгаа чинь дэндүү байна!

Нобита!

Жайан: Тийм шүү!

Тийм их зодуулахыг хүсээд байгаа юм уу?

Алив!

Нобита: Фүүко!

Жайан:  Юу яриад байгаа юм бэ!

Сүнэо:          Зодчих оо!

Нобита: Гайхалтай!

Фүүко байхад Жайан тэд нарт дээрэлхүүлэхгүй нь!

Ингээд боллоо.

Өнөөдрөөс эхлээд энэ бол Фүүко-гийн ор.

Сайхан амраарай.

Юу вэ?

Хамт хөнжилд ормоор байна уу?

Эрх л юм байна.

Юу вэ?

Хэцүүхэн хурхирч унтдаг юм байна.

Нобита: Өглөөний мэнд.

Нобита ээж: Өглөөний мэнд, Нобита.

Дораэмон:    Өглөөний мэнд.

Фүүко хаачсан?

Нобита: Унтаж байна.

Зүгээр ээ, Фүүко-г орхиод явахгүй.

Битгий уйл!

Би зүгээр л 00-д орох гэж байна!

Шээс хүрээд байна!

Явчихаад ирье!

Дораэмон:    Сайн яваад ирээрэй.

Нобита: Хаа сайгүй дагаад байхаар жоохон хэцүүхэн л байна.

Шизүка:       Хөөрхөн юмаа.

Нобита: Шизүкагийн бичсэн зүйлтэй адилхан байна.

Алхахад хэцүү байна шүү дээ, Фүүко.

Шш, шш.

Гэртээ байхдаа сургуульд авч явахгүй гэж уул нь хэлсэн юм.

Шизүка:       Нобитад их хайртай юм шиг байна.

Нобита: Фүүко, боль!

Дээрэлхэж болохгүй шүү.

Шизүка:       Нобита, зүгээр үү?

Нобита: Гэртээ буцаад харь!

Шизүка:       Өрөвдмөөр юм аа.

Нобита: Тэглээ гээд яахав дээ.

Нобита ээж: Өө, тэнд яачихаа вэ?

Дараа ааваар нь засуулахгүй бол болохгүй нь дээ.

Хэзээ ийм болчихсон юм бол оо?

Юу вэ?

Хэзээ цуглуулчихсан юм бол оо?

Би цэвэрлэгээний шидтэн юм болов уу?

За жоохон хойшоо болоорой!

Жайан:  Хөөе, Нобита!

Нобита: Юу, юу вэ?

Би яарч байна!

Жайан:  Бэйсбол тоглоцгооё!

Нобита: Бэйсбол уу?

Сүнэо:          Тийм ээ!

Жайанс-ийн бэлтгэл!

Жайан:  Тэгээд тэр хар салхины хүүхдийг авч ирж болохгүй шүү!

Нобита: Ойлголоо.

Гэртээ ирлээ.

Салхилуулсны дараа.

Жайан бэйсбол тоглоё гэж хэлсэн.

Чамайг авч ирж болохгүй гэж байна.

Тийм болохоор гэртээ байж бай.

Жайан:  Нобита!

Хэрэв нэг ч цохилт хийж чадахгүй

бол чамайг зүгээр байлгахгүй шүү!

Нобита: Яана аа.

Би, би, би, би, би!

!

Фүүко байсан бол салхиар хоумран хийлгэх байсан юм.

Жайан:  Явлаа!

Дораэмон:    Нобита!

Фүүко!

Сүнэо:          Гайхалтай!

Нобита: Тийм ээ!

Баазанд очих хэрэгтэй!

Дораэмон:    Ийм байдалд биш ээ!

Үнэхээр хийх ёстой!

Фүүко-гийн улмаас!

Нобита: Энэ, үүнийг Фүүко хийсэн юм уу?

Нобита аав: Өсөх тусам сахилгагүйтэх нь ихэсч байна.

Нобита ээж: Түүнийг хаяад ир!

Дораэмон:    Ер нь тайфуу-г гэртээ тэжээх боломжгүй юм.

Байгалийн үзэгдэл юм шүү дээ.

Гэхдээ одоохондоо зүгээр байна.

Удахгүй том болчихвол...

Нобита: Хаяж болохгүй гэж хэлсэн нь Драэмон биз дээ.

Дораэмон:    Тийм ээ!

Тийм л дээ, гэхдээ энэ тохиолдолд аргагүй юм биш үү?

Тайфуу гадаа байх нь илүү сайн.

Хараач, хараач.

Фүүко ямар их баярлаж байна.

Нобита: Фүүко, салхинд гарцгаая.

Фүүко!

Уучлаарай, Фүүко.

Уучлаарай, уучлаарай.

Чадахгүй нь!

Би чамайг хаяж чадахгүй нь!

Чадахгүй нь!

Харьцгаая.

Би яаж ийгээд зохицуулна.

Аав, ээж ээ.

Фүүко бол миний гэр бүл.

Дүү шиг юм!

Би түүнтэй үүрд хамт байхыг хүсэж байна!  

Дораэмон:    Хаяад ир! гэж хэлэгдэх нь ойлгомжтой.

Нобита: Тийм байдаг...

За!

Би өөрөөр хэлж үзэх болно!

Тэгвэл аав, ээж хоёр Фүүко үнэндээ сайн юм гэдгийг

ойлгоно!

За!

Дораэмон:    Дэмжиж байна.

Нобита: Хүндэт аав ээж минь.

Дораэмон:    Болохгүй.

Энэ бол захиа бичихэд хэрэглэдэг эхлэл юм.

Нобита: Тэгвэл, бүх хүчээрээ!

Нобита: Юу гэнэ ээ?

Нобита аав: Юу гэнэ ээ?

Нобита  ээж:       Нобита, чанга дуугаар хэлээч!

Зурагт:  Хамгийн хүчтэй 16-р Тайфуу одоо ч хурдтай ойртож байна.

Энэ хурдаараа умар зүг рүү чиглэвэл өнөө оройдоо Японд хүрэх

Тайфуу хүрэх магадлалтай газар нутгийн оршин суугчид

болгоомжтой байхыг анхааруулж байна.

Мөн далайн эрэг дагуух хүмүүс давалгаанд анхаараарай.

Нобита аав: Энэ чинь сүйрэл болно шүү.

Ийм олон сүйрэл болж байгаа нь Эл-Ниньогийн нөлөө юм болов уу?

Нобита: Аав, ээж ээ!

Зурагт:  Эл-Ниньо?

Мм?

Нобита аав: Юу байна, Нобита?

Нобита: Аа, үгүй...

Ээ, тэгээд...

Үнэн хэрэгтээ...

Мм?

Нобита аав: Юу вэ?

Нобита ээж: Би саяхан Эл-Ниньо гэж юу вэ гэж хэлээгүй юу?

Нобита аав: Өө, Эл-Ниньо гэж үү?

Тэр бол, юу гээч, далайн халуун усны уур дээш хөөрч...

Нобита ээж: Нобита, хаашаа явчихав?

Нобита:        Түр явчихаад ирье...

Сурвалжлагч. Яг одоо

Салхины хүчтэй хэсэгт ирсэн байна.

Та бүхний харж байгаагаар, зогсох хүртэл хэцүү байна!

Нобита: Фүүко?

Зүгээр ээ.

Дахиад жаахан шүүгээнд тэсээрэй.

Би аав, ээжээс чамайг битгий хаяаач гэж гуйна.

Нобита аав: Хаана байна?

Нобита ээж: Нобитагийн өрөөний дээр!

Нобита: Яа, яасан?

Нобита ээж: Саначихлаа!

Дээвэр нь эвдэрчихсэн байсан шүү дээ.

Нобита аав: Хаана байна?

Яг цонхны дээр!

Энэ хэвээрээ байвал дээвэр салхинд хийсэх нь.

Нобита ээж: Аа, болохгүй нь.

Нобита: Ээжээ!

Дораэмон:    Зүгээр бай!

Нобита аав:   Яаж ийгээд засах хэрэгтэй!

Нобита ээж: Та боль л доо.

Ноби та аав: Одоо яаж ийгээд болгоно.

Дораэмон!

Хар салхийг яаж ийгээд болиулаач!

Байшин хийсэх нь байна.

Дораэмон:    Яаж ийгээд гэж хэлсэн ч...

Боломжгүй!

Хар салхи бол асар их энергийн бөөгнөрөл!

Чиглэл нь өөрчлөгдөх боломжгүй!

Нобита: Гэхдээ!

Нобита аав: Аа, яана аа.

Нобита: Ааваа!

Яасан?

Юу вэ?

Юу вэ?

Цахилгаан тасарчихлаа!

Нобита ээж: Чи зүгээр үү?

Нобита: Ааваа!

Хүлээгээрэй!

Би очъё!

Дораэмон:    Битгий тэнэгт!

Нобита: Намайг тавиач, Дораэмон!

Би аавыг аврах ёстой!

Фүүко?

Фүүко!

Битгий!

Фүүко!

Фүүко!

Эргээд ир!

Нобита ээж: Та болгоомжтой.

Дораэмон:    Ааваа!

 

Сурвалжлагч:      Дахин давтан мэдээлж байна.

Гэнэт үүссэн жижиг хар салхи буюу  17-р хар салхи 16-р хар салхитай

мөргөлдсөн байна.

Дораэмон:    Нобита хурдлаарай, хурдлаарай.

Энийг хар даа.

Сурвалжлагч: Энэ бол үнэхээр ховор үзэгдэл юм

Хоёр хар салхи хоорондоо мөргөлдөж байна.

Нобита: Арай...

Дораэмон:    Фүүко тулалдаж байна шүү дээ.

Нобита: Фүүко чинь үнэхээр жижигхэн шүү дээ.

Дораэмон:    Нобитод үнэхээр хайртай болохоороо

хамгаалж өгч байна шүү дээ.

Нобита: Хичээгээрэй!

Сурвалжлагч:      Салхи тогтчихлоо.

17-р хар салхи болон 16-р хар салхи...

Хоорондоо мөргөлдсөн хар салхинууд

хоёул алга болчихлоо.

Нобита: Дораэмон

Од үнэхээр үзэсгэлэнтэй юм аа.

Фүүкогийн ачаар нэг ч үүл алга.

Дораэмон:    Яасан бэ?

Нобита: Гэнэт Фүүког санаад...

Дорэймон хүүхэлдэйн кино 88-р анги

Дүрүүд

Дүр

Тайлбар

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Минамото Шизүка

Нобитагийн хамгийн сайн найз охин

Сунэо

Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Года Такэши (Жайан)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Ноби Тамака

Нобитагийн ээж

Ноёнтон

Эрт үеэс 22-р зуунд цаг хугацааны машинаар ирсэн ноёнтон

Дораэми

Дораэмоны дүү, ирээдүйгээс ирсэн робот муур.

 

Нобита: Шохой юу?

Эрэгтэй:       Хар даа!

Юу хийгээд байгаа юм бэ!

Нобита: Аан?

Б-Би биш!

Эрэгтэй:       Гартаа барьж байгаа чинь тэгвэл юу юм!

Нобита: Энэ, энэ бол...

Гэмт хэрэгтэн би биш!

Би хэзээ ч хананд зураг зурахгүй!

Дораэмон:    Аан?

Саяхан хаа нэгтээ зураг зураагүй бил үү?

Нобита: Өнөөдөр бол өөр шүү дээ!

Хэн ч надад итгэхгүй байна!

Дораэмон:    За, ойлголоо.

Чамайг худал хэлээгүй гэдгийг баталъя.

Нобита: Юу...

Дораэмон:    Пиноккиогийн цэцэг!

Нобита: Пиноккио?

Дораэмон:    Нобита, чи өнөөдөр бас хоцорсон биз дээ.

Нобита: Хоцроогүй ээ.

Дораэмон:    Өнөөдөр бас дахиад шалгалтандаа

0 оноо авсан биз дээ?

Нобита: Тэгээгүй ээ!

Энэ юу юм бэ?

Дораэмон:    Энэ цэцгийн үнэрийг үнэрлэхээр, худал хэлэх бүрт хамар сунадаг юм.

Нобита: Буцаагаад өг л дөө.

Дораэмон:    Худлаа хэлснээ хүлээн зөвшөөрч, үнэнийг хэлбэл эргээд хэвэндээ орно.

Нобита: Ойлголоо.

Би өнөөдөр хоцорч, 0 оноо авсан!

Нобита ээж: Чи сая юу гэж хэлсэн бэ?

Дараа чамд сайтар сануулга өгөхгүй бол болохгүй нь ээ.

Түүнээс гадна, зочдод зориулж шүүгээнд хийсэн байсан дораякиг хараагүй биз?

Дораэмон:    Би, дораяки хаана байгааг мэдэхгүй ээ.

Идчихсэн.

Нлбита ээж: Дораэмон.

Гарчиг:  Пиноккиогийн цэцэг!

Нобита: Яг зөв.

Дораэмон:    Худлаа яриаг илрүүлдэг хэрэгсэл юм.

Эрэгтэй:       Тийм байна.

Энэ хананд зурсан зургийг чи зурсан хэрэг үү?

Нобита: Үгүй ээ!

Би биш!

Дораэмон:    Болчихлоо!

Сунасангүй!

Эрэгтэй:       Тийм байсан юм уу.

Уучлаарай, чамайг сэжиглэчихлээ.

Нобита: Зүгээр ээ!

Ойлголоо шүү дээ.

Аа!

Тэр хоёроос асуугаад үз дээ!

Эрэгтэй:       Юу?

Хүүхдүүд:    Аан?

Эрэгтэй:       Ханан дээр та хоёр зураг зурсан уу?

Хүүхдүүд:    Үгүй ээ, мэдэхгүй.

Эрэгтэй:       Хөөе!

Та нар!

Хүүхдүүд:    Уучлаарай!

Эрэгтэй:       Зогс, хөөе!

Нобита: Тустай цэцэг байна шүү!

Дораэмон:    Мөн дөө.

Шизүка:       Өө, Нобита!

Нобита: Аа, Шизүка!

Тэкисүги:     Сайн уу, Нобита!

Нобита: Тэкисүги.

Шизүка:       Энэ юу вэ?

Цэцэг юм уу?

Нобита: Энэ гоё байгаа биз дээ?

Штзүка: Гоё үнэртэй юм аа.

Нобита: Шизүка, хаашаа явж байгаа юм?

Хамт тоглохгүй юм уу?

Шизүка:       Бид хэд номын санд хичээлээ хийхээр явж байна.

Нобита: Өө би төвөг удчихав уу даа?

Шизүка:       Үгүй ээ, тэгээгүй.

Нобита: Төвөг удчихсан байна.

Дораэмон:    За явахгүй бол болохгүй нь...

Шизүка:       Энэ хоёр сонин юм аа.

Дораэмон:    Чамайг эвгүй байдалд оруулахгүй

гэж л худлаа хэлсэн шүү дээ.

Нобита: Ойлгож байна аа.

Жайан:  Хөөе, Нобита!

Дораэмон!

Сүнэо:          Хоёулаа инээдтэй царай гаргачихсан явж байна!

Жайан:  Сайхан харагдаж байна!

Сүнэо:          Сайхан үнэр байна!

Үнэхээр найзыгаа зөв сонгох ёстой юм байна.

Энэ тал дээр, Жайан, чи бол гайхалтай!

Царайлаг, сайхан сэтгэлтэй,

Үнэхээр чадалтай, гоё дуулдаг, жинхэнэ Од!

Ийм хүнтэй найз байгаадаа би үнэхээр аз жаргалтай байна!

Жайан:  Сүнэо!

Чиний хамар суначихжээ!

Сүнэо:          Юу яриад байгаа юм бэ!

Хамар сунана гэнэ ээ...

Миний хамар!

Нобита!

Дораэмоны хийж байгаа ажил уу?

Миний хамар!

Нобита: Энэ цэцгийн үнэрийг үнэрлэхээр, худал хэлэх бүрт хамар сунадаг юм.

Сүнэо:          Ямар ч аргаар хамаагүй!

Хурдан буцаагаатах!

Дораэмон:    Амархан!

Худал хэлснээ хүлээн зөвшөөрч, үнэнийг шударгаар хэлэх хэрэгтэй!

Сүнэо:          Сая хэлсэн бүхэн худал байсан!

Жайан бол хүчирхийлэгч, горилла шиг, дээрээс нь харамч,

тэгээд дуулахдаа тааруухан!

Зүгээр болчихлоо!

Үнэнч шударга байх нь хамгийн чухал!

Жайан:  Сүнэо, чи намайг ийм байдлаар бодож байсан юм уу!

Надад өг!

Энэ хэрэгслийг чинь ашиглая!

Жа-жаан!

Өнөөдөр би миний дуунд хүмүүс үнэхээр дуртай эсэхийг шалгамаар байна.

Хүүхдүүд:    Чи юу хийчих нь энэ вэ!

Амь насанд хүртэл аюултай байдалд байна!

Жайан:  Сүнэо, сэтгэгдэлээ хэл дээ?

Жахару!

Ясүо!

Чи?

Нобита!

Сэтгэгдэл?

За!

Нобита: Тэсэхгүй нь ээ!

Жайан:  Сэтгэлийн анд минь!

Тэсэхээ байтлаа сайн байсан гэж үү?

Сүнэо:          Тийм байна!

Аль ч утгаар ойлгогдохоор хэлэх ёстой юм байна!

Аан, Жайаны дуу үнэхээр сэтгэл хөдөлгөсөн шүү!

Жайан:  Та нар шиг шүтэн бишрэгчтэй би азтай хүн юм!

Өнөөдөр хоолойгоо сөөтөл дуулна шүү!

Хайр гэдэг юу вэ?

Сүнэо:          Зогс!

Нобита: Ашгүй дээ!

Сайн боллоо!

Хүүхдүүд:    Сайн боллоо.

Ашгүй дээ.

Сүнэо:          Тийм шүү.

Жайан:  Тийм үү?

Нулимс гартлаа сайхан байсан гэж үү?

Баярлалаа!

Өнөөдөр ингээд дууслаа!

Тэгвэл та бүхэн маргааш бас ирэх үү?

Бүгд:             Тэгнэ ээ.

Жайан:  Баларлаа!

Гарчиг:  21-р зууны ноёнтон!

Ноёнтон:      Юу вэ?

Өөдгүй амьтан!

Хүндэтгэлгүй амьтан!

Энгийн иргэн:    Уучлаарай!

Уучлаарай!

Ноёнтон:      Чиний буруугаас олзоо алдлаа!

Хэзээ ч өршөөхгүй!

Иргэн:           Мэдэхгүй явж байгаад санамсаргүй өнгөрч таарлаа!

Өршөөгөөч!

Ноёнтон:      Болохгүй!

Толгойг нь авна!

Тэр эрийг ордон руу аваачаад, гянданд хий!

Туслах:  За!

Дораэмон:    Хөгийн юм!

Ямар ч ноёнтон гэсэн хэтэрхий байна!

Нобита: Юу болоод байна аа?

Цаг хугацааны ТВ-ээр хуучны үйл явдлыг үзэж байтал,

ноёнтон ан хийж байсан!

Тэр үед энэ хүн хажуугаар нь явж таараад ан нь үргээд зугтчихсан!

Ноёнтон уурлачихсан!

Нобита: Наад ноёнтон чинь Жайан шиг юм аа.

Дораэмон:    Аврахаар явлаа!

Нобита: Яагаад тийм их анхаарах ёстой гэж?

Дораэмон:    Тэр хүнийг цаазална гэж байна!

Нобита: Цаазлах аа?

Гоймон, эсвэл удоноор дайлах нь уу?

Сайн хүн байна шүү дээ!

Дораэмон:    Тийм биш ээ!

Цаазлах гэдэг нь толгойг нь цавчих гэсэн үг!

НОбита:       Юу, толгойг нь?!

Өө!

Тэгвэл үхчих нь шүү дээ!

Дораэмон:    Одоо л ойлголоо!

Нобита: Ямар ч ноёнтон байлаа гэсэн хүний амийг амархан авахыг тэвчихгүй!

Дораэмон:    Тийм шүү!

Нобита: Аврахаар явцгаая!

Дораэмон:    Яаралтай гаргаж авцгаая!

Нобита: Ордон чинь том юм аа!

Дораэмон:    Гяндан хаана байдаг юм бол?

Салаад хайя.

Чи тэр зүгт, би энэ зүгт!

Нобита: За!

Төөрөх нь ээ!

Цагдааа байсан бол амар байхсан...

Гүнж байна!

Сайн байна уу?

Нэг юм асууя, гяндан хаана...

Охид:            Юу?!

Энэ сэжигтэй этгээд байна!

Хэн нэгэн ирээрэй!

Нобита: Би сэжигтэй хүн биш шүү дээ!

Самурай ч байсан зүгээр ээ!

Нэг юм асууя, гяндан хаана байгаа вэ?

Самурай:      Сэжигтэй амьтан!

Нобита: Аймаар юм аа!

Дораэмон:    Айсан нь би шүү дээ!

Самурай:      Сэжигтэй этгээд хаана байна?

Самурай 2:   Нисээд явчихсан.

Самурай:      Нисчихсэн гэдэг нь нинжа юу?

Ноёнтон:      Муухай!

Ийм муухай юмыг идэж чадахгүй!

Дахиж хийгээд ир!

Боол:             Уучлаарай!

Явлаа!

Ноёнтон:      Өө, боль!

Салхилъя!

Боол:             Аа, ноёнтон!

Ноёнтон:      Ээ, уур хүргэж байна!

Бүгд ноёнтон хүнийг юу гэж бодоод байгаа юм!

Үнэхээр хэрэггүй юм!

Энэ юу вэ?

Ийм газар нүх гаргаад, хэрэггүй юм!

Юу?!

Өө!

Хөөе чи зогс!

Нобита: Аймаар юм аа!

Бүгд аймшигтай байна!

Самурай:      Тэнд байна!

Тэнд байна!

Энд байна!

Ийшээ орчихлоо!

Хурдлаарай!

Дораэмон:    Нэвтрэх хэрэгсэл!

Самурай:      Тэнд байна!

Хурдал!

Алга болчихлоо!

Үл үзэгдэх нөмрөг үү!

Үнэхээр нинжа байна!

Дораэмон::   Энэ хаана юм бол?

Аа!

Нөгөө хүн байна!

Бид таныг аврахаар ирлээ!

За, зугтъя!

Иргэн:           Та нар намайг гаргасан гээд аюулд орохгүй юу?

Маш их баярлалаа!

Эхнэр:          Та ашгүй ирэв үү!

Хүүхэд: Аав аа?

Иргэн:           Энэ хүмүүс намайг зугтаалгасан шүү.

Нобита: Баяртай!

Иргэн:           Баярлалаа!

Дораэмон:    Сайхан боллоо, сайхан боллоо!

Нобита: Ингээд нэг хэрэг дууслаа даа.

За, харьцгаая!

Дораэмон:    Байхгүй!

Байхгүй, байхгүй, байхгүй!

Цаг хугацааны машины орох хаалга алга!

Ноёнтон:      Энэ ямар газар вэ!

Агуулах уу?

Хэн нэгэн байна уу?

Тэнд байгаа эмэгтэй.

Намайг дуудаж байгааг сонсохгүй байна уу?

Эмэгтэй.

Яаралтай хоол хий!

Амттай юм хийхгүй бол гянданд хийнэ шүү!

Нобита ээж: Та хэн бэ?

Гуталтай орж ирчихээд , томроод байх юм!

Ноёнтон:      Юу гэнэ ээ!

Над шиг хүний өөдөөс яаж яриад байгаа юм?

Чамайг шийтгэе.

Хачин шидтэй юм хэрэглээд байх чинь!

Санаж яв!

Нобита ээж: Ямар хүн бэ?

Дораэмон:    Цаг хугацааны утас.

Үүгээр 22-р зууны Дораэмитай холбогдъё.

Байна уу, Дораэми!

Дораэми:      Яаж байгаа юм бэ?

Цаг хугацааны машинаа алдчих гэж!

Нобита: Гэхдээ яг хаашаа явчихсан юм бол?

Дораэмон:    Тэр цаг үеийн хэн нэгэн хулгайлж зугтсан байх!

Дораэми:      Өө!

Тэгвэл тэр хүн хаашаа явсан юм?

Дораэми:      Цаг үеийг одоо үе дээр тохируулсан байсан учраас мэдээж энд ирсэн.

Нобита ээж: Сонс доо!

Саяхан нэг их зантай, үсээ боосон эрэгтэй хүн ирээд

Ээж нь бүр айчихлаа.

Нобита: Эргэлзээгүй.

Тэр ноёнтон байна.

Дораэми:      Яаралтай олоод, хуучин цаг үед нь буцаахгүй бол болохгүй.

Ноёнтон:      Тэнд байгаа хүүхэд.

Жайан:  Юу вэ?

Сүнэо:          Түүхэн киноны зураг авалт уу?

НОёнтон:     Бишүүрхэх хэрэггүй.

Нааш ир.

Цангаж байна.

Ус аваад ир.

Жайан:  Юу гэнэ ээ?

Тэнд усны цорго байгаа шүү дээ!

Очоод уугаарай.

Ноёнтон:      Усны цорго гэж үү?

Хэнийх нь вэ?

Ингэх юм уу?

Хүндэтгэлгүй амьтан!

Тэндээ зогс!

Жайан:  Энэ өвгөн чинь юу вэ?

Сүнэо:          Аюултай хүн байна.

Шиүзка:       Явцгаая.

Ноёнтон:      Хөөе!

Битгий яваач!

Намайг ордон руу хүргээд өгөөч.

Үнэхээр эелдэг биш хүүхдүүд юм.

Тэгээд, энэ ордон юу вэ?

Нууц хаалга байна.

Амттай харагдаж байна.

Зарлал:  Үйлчлүүлэгчдээ, хямдрал эхэллээ.

Ноёнтон:      Хүндэтгэлгүй амьтад!

Би ноёнтон шүү дээ!

Дээшээ явахгүй байна.

Дораэмон:    Өө орой болчихлоо.

Дораэми:      Орой болвол олоход улам хэцүү болно доо.

Нобита: Ямар их санаа зовоодог ноёнтон бэ!

Ноёнтон:      Бүр ядарч байна.

Тэрнээс гадна бас өлсөж байна.

Энэ үнэр чинь...

Хөөе, эмэгтэй!

Тэр хоолыг надад идүүлээтэх дээ.

Сайхан шагнал өгнө шүү.

Эмэгтэй:       Та хэн бэ!

Идмээр байвал өгөөч гэж хэлэх ёстой биз дээ!

Өөрийгөө хэн гэж бодоо вэ?

Ноёнтон:      Би ноёнтон! Би агуу хүн шүү!

Ойлгохгүй байна уу?

Эмэгтэй:       Чимээгүй бай!

Ноёнтон ч бай уу, хэн ч бай хамаагүй.

Гар!

Ноёнтон:      Хүнд байдалд орлоо.

Хурдан ордон руу буцах ёстой.

Гэхдээ энэ чинь яг хаана юм бэ?

Төмөр морь уу?

Ямар аймшигтай хот вэ!

Бороо юу?

Цаашид би яах болж байна аа?

 Дораэми:     Өө, энд алга!

Нобита: Энд ч бас алга.

Дораэмон:    Одоо яана аа?

Дораэми:      Хаашаа явчихсан юм бол?

Нобита: Бороо ороод эхэлчихлээ.

Оройн хоолны цаг ч боллоо.

Ингэсгээд харихгүй бол ээжид загинуулна даа.

Дораэмон:    Яах ч арга алга.

Түр гэртээ харьцгаая.

Ноёнтон:      Үнэхээр сүрлэг орд харш байна.

Үүнийг шинэ ордон болгоё.

Та нарыг боол болгож ашиглана.

Үнэхээр их өлсөж ядарч байна.

Хэн нэгэн надад туслаач.

Хүүхэд: Та яасан бэ?

Яагаад ийм газар байгаа юм?

Ноёнтон:      Аан би нөгөө...

Харих гэр орон байхгүй.

Хүүхэд: Ээ, гэр байхгүй юм уу?

За манайд хамт очъё.

Нлбита: Бороо их орж байна шүү.

Дораэмон:    Тэр ноёнтон зүгээр байгаа болов уу?

Эрэгтэй:       Энэ манай гэр.

Зүгээр гэвэл хонож болно шүү.

Ноёнтон:      Өөр арга алга даа.

Хүүхэд: Өвөө та ноёнтон юм уу?

Ноёнтон:      Тийм ээ, ноёнтон.

Хүүхэд: Ноёнтон гэж ямар хүнийг хэлдэг вэ?

Ноёнтон:      Ноёнтон гэдэг бол тэр улсынхаа хамгийн агуу хүнийг хэлдэг юм.

Хүүхэд: Яагаад агуу гэж?

Хүч чадалтай юм уу? Ухаантай юм уу?

Бусдаас илүү сайн ажилладаг юм уу?

Ноёнтон:      Ноёнтон агуу учраас ажил огт хийдэггүй шүү.

Хүүхэд: Тэгээд яахлаараа агуу юм?

Тийм биз дээ?

Эрэгтэй:       За хоол болчихлоо.

Сайхан хооллоорой.

Ноёнтон:      Загас ийм жоохон юм уу?

Эрэгтэй:       Тийм ээ.

Таалагдахгүй байна уу?

Ноёнтон:      Үгүй, үгүй.

Сайхан хооллоорой.

Эрэгтэй:       Яасан бэ?

Ноёнтон:      Амттай юм аа!

Ийм амттай будаа анх удаа идэж байна.

Амттай байна.

Амттай байна.

Амттай байна.

Амттай юм аа.

Нобита: Хөөе, Дораэмон?

Дораэмон:    Яасан бэ?

Нөгөө ноёнтонг олчихлоо.

Олчихлоо.

Тэр хүн биш үү?

Дораэмон:    Тийм байна, мөн байна.

Эрэгтэй:       Ноёнтоон, ажил нь хэр байна?

Ноёнтон:      Хичээж байна аа.

Эрэгтэй:       Хичээгээрэй!

Хичээгээрэй!

Нобита: Сайн унтаж байна шүү.

Дораэмон:    Сайн ажилласан болохоор тэр шүү дээ.

Нобита: Одоо өмнөх үе дээрээ буцаад очно доо.

Боол:             Ноёнтоон.

Ноёнтон:      Өө та нар уу?

Боол:             Таныг бид зөндөө их хайлаа.

Уучилж өршөөнө үү.

Ноёнтон:      Тийм үү?

Буцаад ирчихсэн юм уу?

Бүгдээрээ сайн уу?

Үнэхээр их талархаж байна.

Хүүхэд: Намайг Хосака гэдэг ноёнтоон.

Эрэгтэй:       Аа, тийм тийм.

Ноёнтон:      За би ч бас тусална аа.

Нуруу чинь яагаа вэ?

Хичээгээрэй.

Хичээгээрэй.

Боол:             Хичээгээрэй гэх нь зөв үү?

Ноёнтон:      Тийм ээ. Хичээгээрэй.

Хичээгээрэй.

Бүгд:             Хичээгээрэй. Хичээгээрэй.

Хичээгээрэй.

Хичээгээрэй.

Нобита, Дораэмон:   Хичээгээрэй. Хичээгээрэй.

Back to episodes Go home