2 Ивановынхан 7-07
Дүрүүд:
Эр:
Боря фермийн эзэн
Лёха фермийн ажилтан
Виктор Сергеевич Лёхагийн аав
Костя Маринагийн нөхөр
Стёпа фермийн малын эмч
Ваня Лёхагийн хүү
+Руслан
Эм:
Нина Борягийн эхнэр
Лида Лёхагийн эхнэр
Марина Лидагийн эгч
Вася Ванягийн найз охин
Даша
------------------------------------------------------------------------------------------------
Лида: Баярлалаа, Нинуля. Май, тэнд тавь.
Лёха: Аав!
Нина: Борюса ...
Боря: А?
Нина: Чи өнөөдөр надад хосуудын төрөлтийг тухайярина гэж амласан.
Боря: Би яг өнөөдөр амласан уу?
Нина: Чи төрсний дараа хариулж болно. Би чамайг шахахгүй. Сонсооч, гэхдээ чи хажууд байх нь надад чухал.
Боря: За...
Лёха: Хүүхэд төрүүлэх эр хүний хийхажилбиш.
Маша: Харин хайртай эмэгтэйгээ дэмжих нь эр хүний үүрэг.Өглөөний мэнд, бүгдээрээ!
Бүгд: Өглөөний мэнд!
Костя: Статистикаар бол, төрөх үеэр нөхөр ньоролцоход төрсний дараах үеийн хүндрэлийн тохиолдлыг дөрөв дахин бууруулдаг.
Вик: Нэг тэг.
Нина: Боря, зүгээр л миний гараас барьж байхад болно.
Лида: Ердөө л гараас нь барь, тэр дараа нь өөрөө бүгдийг хийнэ.
Костя: Гэхдээ энэ статистикаар бол төрөлтийг хамт өнгөрүүлсэн хосуудын 30% нь салах өргөдөлөө өгсөн.
Вик: 1:1
Лёха: Чи малын эмч Стёпкагаас асуу, тэр дэмжинэ. Тэгээд л салахгүй.
Боря: Сонсоцгоо, одоо болно. Нина, би үүнийг бодно.
Нина: Стёпкагийн тухайд уу?
Боря: Стёпа энд ямар хамаатай юм? Уучлаарай, хосуудын төрөлтийн талаар хэллээ.
Вик: Борюсик. Харин Стёпкад анхааруулахаа битгий мартаарай.
Боря: Өвөө.
Маша: Лидочка.
Лида: За?
Маша: Би өнөөдөр Александрыг хулгайлбал болох уу? Тэр намайг хотод аваачихыг би хүсч байна.
Лида: Энийг хулгайлж яах юм? Энэ ямар оросын эзэн хааны титэм биш! Аваачна аа, мэдээж. Шороо худалдаж аваарай. Шүүслэг ургамал суулгамаар байна.
Лёха: Би одоо хамжлагт албат уу? Би тэр Костяд агрегат угсрахад нь тусалсан нь дээр.
Костя: Алексей, хэрэв чи надад туслахгүй байвал надад маш их тус болно. Машаг хүргэж өг. Яг чиний чадварын түвшин.
------------------------------------------------------------------------------------------------
2 ИВАНОВЫНХАН:7-7
------------------------------------------------------------------------------------------------
Ваня: Манайд дахиад кофе үлдсэн үү? Ийм маягаар ажиллах боломжгүй. Бид 8-д эхлэнэ гэж хэн бодож олоов? Вася, Боря ахад биднийг ядаж 11 цагт эхэлж байя гэж хэлээч.
Вась: Хэрэв би Боря ахаас ингэж асуувал бид бүгд 7-д эхэлдэг болно.
Даша: Хожуу ирж бай, би чамайг аргалж байя.
Ваня: Анхны урамшуулалд чинь баяр хүргэе. Ер нь Боря ах ажиллагсадаа хэрхэн урамшуулдаг вэ?
Вась: Ихэвчлэн сагс өндөг.
Ваня: Надад сагс өндөг байхгүй. Надаас өдрийн хоол. За, за, хамтрагч нараа, удирдлага бидэнд баахан үүрэг өгсөн. Эхнийнх нь сав баглааны шинэ загвар зохиох. Хэн барьж авах вэ?
Даша: Би чадна.
Ваня: Супер, алга аа. Хоёрт, сурталчилгааны компанийн төсвийн тооцоог хийх. Вася?
Вась: Би тооны машинаа гэртээ мартчихаж.
Даша: Би оролдоод үзэж болно.
Ваня: Чи намайг гайхшруулж байна шүү. Ингээд гуравт, Боря ах энэ шүүгээг чөлөөлөхийг хичээнгүйлэн хүссэн. Бүгдийг жил, сараар нь ялгаж тавина. Вася, чинийх.
Вась: Чи тоглоод байгаа юм уу? Үүнтэй өглөө болтол зууралдана.
Ваня: Яахав, өнөөдөр илүү цагаар ажиллачих.
Вась: Уг нь би нэг залуутайгаа хамт өөрийнхөө үдшийг ажил дээр биш өнгөрүүлнэ гэж төлөвлөсөн. Тийм болохоор уучлаарай, би илүү цагаар чадахгүй.
Даша: Харин би чадна.
Вась: За тэр, янзтай.
Ваня: Найз залуугүй юм уу? Чам дээр нэмэх тавина. Даргын ажилтан гэдэг утгаар. Ихэнх хугацааг ажилдаа зориулах болно.
Даша: Би ойлголоо.
Ваня: Дашка, би чамгүйгээр юу хийж чадах бол.
Вась: Өөрөө ажиллах хэрэгтэй болно.
Ваня: Харин чи хаачих юм?
Вась: Явж өндөгний зорилтот сурталчилгааны талаар бодъё.
Ваня: Бодоорой.
------------------------------------------------------------------------------------------------
Рус: Сайн уу.
Боря: Сайн уу. Хэрэв чи өчигдөрийн явдалд уучлалт гуйхаар ирсэн бол чи уучлагдсан. Харин надад чамд өгөх ажил тэртээ тэргүй байхгүй.
Рус: Өөрсдөө үхрийнхээ сүүлийг мушгицгаана биз. Би танд баримт авчирлаа.
Боря: Аа, ойлгомжтой. Шуудангийн тагтаа юу?
Стёпа: Борис Павлович! Борис Павлович!
Боря: Яасан?
Стёпа: Хурдлаарай! Хурдлаарай, манайүнээ, манай Розочка тугаллах гэж байна!
Боря: Ингэхэд надгүйгээр хэн ч төрүүлж чадахгүй нь уу?
Рус: Розочка ааваараа хүйгээ таслуулахыг хүсч байна.
Боря: Тиймээ!
Стёпа: Жинхэнээсээ бол би аав нь. Розочкаг зохиомлоор хээлтүүлсэн юм. Хурдлаач!
Боря: За би очлоо, би очлоо, гүйцээ!Намайг энд хүлээж бай би удахгүй ирнэ.
Вась: Руслан!
Рус: Жаахан аа!
Вась: Би үүнийг хэлнэ гэж бодсонгүй, гэхдээ чи надад эр хүний хувьдхэрэгтэй.
Рус: Яасан, нөгөө москвагийн залуу 2-р араан дээрээ унтарчихсан уу? За тоглосон, яасан?
------------------------------------------------------------------------------------------------
Маша: Чи надад миний хорин насыг санагдуулчихлаа, үргэлж л мопедоо ухдаг байлаа.
Лёха: Тэгээд л ухлаа, асдаггүй. Чамайг хүргэж чадахгүй нь.
Маша: Асахгүй байна, тэгээд болоо юу?
Лёха: Энэ хаашаа ч явахгүй байхад хангалттай.Би чамд такси дуудъя, гэхдээ энэ төлбөртэй.
Маша: Чи жинхэнэ эр хүн.
Лида: Тэнгэр минь, та нар чинь яваагүй байгаа юм уу?
Лёха: Энэ асахгүй байна. Юу тохиолдсоныг бүү мэд.
Лида: Урдын адил клемм нь аккумлятороос сугарсан биз. Яг байна.
Лёха: Би яагаад анзаарсангүй вэ?
Лида: Анхааралтай байх хэрэгтэй.
Маша: За тэгээд, явж болох нь уу?
Лёха: Яваад гараа угаагаад ирье. Хүлээ, би туслая.
Лида: Юу?
------------------------------------------------------------------------------------------------
Вась: Дашка, царайлаг, ухаантай охин, гэвч ганцаараа гээд бод. Найз залуугүй гэсэн.
Рус: Тэгвэл түүнийг бурханд даатгачих.
Вась: Рус, битгий тэнэглэ.
Рус: А, үгүй ээ, би одоо тийм юмыг больсон. Одоо би ганцхан Анюткатай болзож байгаа. Сануулга. Анютка руу залгаад сюрпризын тухай олж мэднэ. Анюта, сайн уу.
Анна: Сайн уу.
Рус: Миний сюрприз чамд ямар байна?
Анна: Чи юу яриад байна? За, баяртай. Орой болтол над руу битгий залгаарай, мужаас манайд шалгалт ирсэн.
Вась: За яасан? Чиний чебурашка чамайг хулхидсан уу?
Рус: Түүнийг хүндэтгэлтэйгээр Милфа гэж дуудахыг хүсье.
Вась: За яахав, чамайг энд шаналахад чинь саад болохгүй байя.
Рус: Шаналах аа?
Вась: Шаналах! Гэтэл сайхан охинтой танилцаж болох байсан. Хөгширч байна, Рус.
Рус: Хөгширч байна гэнэ.
------------------------------------------------------------------------------------------------
Лёха: Лидок, явъя л даа. Салхи татуулан давхия.
Лида: Миний толгой руу салхи үлээх юм уу? Чи өөрөө шороо авч чадахгүй байна уу?
Лёха: Хар шорооны оронд шүүслэг ургамал худалдаж авна.
Лида: Одоо бушуухан яваач! Чи надад тэр шороог авчир байх зуур намайг түүн дотор булна. Леша! Энэ миний хайртай горшок байсан юм. Яг иймийг аваарай.
Лёха: Буруу юм авчихна. Явцгаая, өөрөө сонгоорой.
Лида: Чи гэж гай.
------------------------------------------------------------------------------------------------
Стёпа: Чимээгүй, чимээгүй! Чимээгүй, чимээгүй, Пчелка, дүлээрэй, дүлээрэй. Борис Павлович, та юунд зогссон юм бэ?
Боря: Тэгээд юу хийх юм?
Стёпа: Толгойг нь ил, тайвшруул. Тайвшруулаач.
Боря: Пчелочка бүх юм зүгээр...
Нина: Энэ мөчид чи дэргэд байх нь чухал.
Стёпа: Борис Павлович, тугал хөлөөрөө гарах нь. Эврээс нь барь.
Боря: Хаана вэ, энд эвэр алга.
Стёпа: Хошуунаас нь барь.
Нина: Боря, чи зүгээр л миний гараас барьж байх болно.
Стёпа: Тугалыг гаргаж авъя. Би бүгдийг бэлдсэн, бүх юм гар дор. Тэвчээрэй, тэвчээрэй, Пчелка.
Лида: Нинка өөрөө бүгдийг нь хийнэ.
Стёпа: Хүү байна, хүү. Хүйг нь хайчилмаар байна уу?
Боря: Би... үгүй ээ. Би... үгүй ээ...
------------------------------------------------------------------------------------------------
Маша: Чи гараа угаасан уу, эсвэл хөөстэй ваннад оров уу? Би бүр борлоод амжлаа.
Лёха: Лидокийг хилэгнэж байх зуур...
Лида: Нина, Чи Пашкатай хамт салхилаарай. Хүсвэл битгий гараарай.
Маша: Чи бидэнтэй явахааргүй л байсан даа.
Лида: Би энэ болхи юмтай сууснаас хойш миний бүх төлөвлөгөө бүр утгаа алдсан.
Лёха: Штурманы суудалд суу.
Маша: Би урд сууж болох уу? Дотор эвгүйрхээд байдаг юм.
Лида: Мэдээж, суу. Дээр нь бидэнд чиний дотор муухайрах дутаж гэнэ.
------------------------------------------------------------------------------------------------
Ваня: Супер, янзтай. Тиймээ, надад таалагдаж байна. Тэгээд бичиг нь: “Аваргын өндөг”.
Даша: Үгэн дээр дахиад бодох л хэрэгтэй.
Ваня: Даша, санал нэг, энэ чинь ердөө л анхны танилцуулга.
Вась: Гоё тахиа байна. Хоол идмээргүй байна уу? Кафе орж болно.
Ваня: Васек, яг одоо энд жинхэнэ тархины дайралт болж байна. Бид шинэ сурталчилгаа бодож байгаа. Чи өөрөө очоод бүгдэд нь аваад ирэх юм уу, тэгэх үү?
Вась: Өө, хэн нэгэн Дашад өдрийн хоол амласан.
Ваня: За яахав, концепци өөрчлөгдлөө. Тархины үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд нутгийн кафед орцгооё. Миний араас.
Даша: Явцгаая.
------------------------------------------------------------------------------------------------
Стёпа: Энэ, би балжингарамтай цай чанасан. Шинэхэн ургац.
Боря: Чи мэднэ, Стёпа, энд бүр хувин долоогоно тус болохгүй юм шиг санагдаад байна. Эхнэр намайг гараас нь барьж байгаарай гэсэн. Гэтэл тэр өвдөнө, харин би үүнээс бол тэвдэж эхлэнэ. Хэрэв тэр намайг тэвдэж байгааг харвал бас л адилхан тэвдэж эхлэнэ. Харин үүнээс болж би улам их тэвдэнэ. Би нээрэн маш их хүсч байгаа, гэхдээ маш их айж байна.
Стёпа: Харин бид чамайг өвчтэй амьтантай хүрэлцсэн, Төв Сибирийн шүлхий өвчин тээгч гэж хэлье. Би чамд магадлагаа бичиж өгнө. Гэхдээ энэ тухай хэнд ч битгий хэлээрэй.Тэгвэл чи төрөхөд очиж болохгүй.
Боря: Үгүй, үгүй, Стёпа!Би Нинаг хуурахыг хүсэхгүй байна; Би түүнд очиж бүх зүйлийг тайлбарлана. Харин чи надад балжингарамаасаа ахиад хийж өгөөч.
------------------------------------------------------------------------------------------------
Лида: Та хоёр өчигдөрхөн үнсэлцсэн юм шиг дуугай явах юм.
Лёха: Бид үнсэлцээгүй. Чиний уран сэтгэмжээр эмэгтэйчүүдийн роман бичмээр юм.
Лида: Би мэдэхгүй юм даа. Машка чам шиг хүнийг тоож ч харахгүй.
Маша: Харин миний бодлоор, чи Алексейг дутуу үнэлж байна.
------------------------------------------------------------------------------------------------
Ваня: Гурван бизнес ланч авъя.
Рус: Өө, чи, муу тэнэг,охидыг өчигдөрийн хоолны үлдэгдэлээр дайлах нь уу? Зөөгч, цуцал! Тэгээд цэсээ авчир.
Вась: Энэ бол Руслан, эндэхийн алтан залуучуудын төлөөлөгч.
Ваня: Тийм ээ, яагаад гэхээр эмээ нь түүнийг "Миний алт" гэж дууддаг юм.
Рус: Учир нь эмээ юу ярьж байгаагаа мэддэг.Би газардах уу?
Вась: Тэг ээ, Руслан, мэдээж, суу.Чамтай хамт байх нь илүү хөгжилтэй.
Рус: Сайн уу. Би Руслан.Чамд бол зүгээр лРус.
Даша: Даша. Таны хувьд би зүгээр л Дарья.
------------------------------------------------------------------------------------------------
Лёха: За, цэцэрлэгт зориулсан бүх юм тэнд байгаа.Бие, сэтгэлд зориулсан нь тэнд.
Лида: Харин чи цанаа хааш нь чиглүүлсэн? Харин надад: “Ганц хундага тогтоочихьё, дараа нь бохь зажилъя" гэж хэлээд үзээрэй.
Лёха: Би массажны сандал дээр очоод унтах минь.
Маша: Алексей, чи эр хүний хувьд эмэгтэйчүүдэд тортой хүнд юм бариулахгүй би гэж бодсон.
Лида: За тийм юм байхгүй.Тэргартаа хундага бариад чигчий хуруугаа ингэж гозойлгохоор өөрийгөө эр хүн гэж боддог .
Лёха: За, гүйцээ, явцгаая!
Лида: Надтай хамт явах шаардлагагүй. Чи Машатай хамт яв. Тэр ихэнхрий эмэгтэй; Тэр банкны картнаас илүү хүнд зүйл огт барьж үзээгүй. Өөртөө шинэ цамц худалдаж аваарай.
Лёха: Миний хуучин нь зүгээр.
Маша: Шинэ юм бүхэн шинэ сэтгэгдэл бэлэглэдэг юм. Би чамд цамц сонгоход тусалж чадна.
Лёха: Би өөрөө чадна.
------------------------------------------------------------------------------------------------
Рус: Уламжлалт бизнес хог, хөрөнгө оруулалт хэрэггүй болсон. Одоо бүх мөнгө криптээр. Би тун удахгүй компаниа нээн биткоин манидаж эхлэнэ.
Ваня: Харин зөвөөр нь “майнит”.
Рус: Зөв нь манидах, мани гэдэг үгнээс гарсан. Чи гэртээ хөнжил доогуур майниддаг болохоор манигүй байгаа юм.
Ваня: Юу?
Вась: Сонирхолтой сэдэв, тийм ээ? Үгүй ээ, Руслан, чи үнэхээр мундаг шүү.
Рус: Тиймээ, гол нь давалгааг эзэгнэх хэрэгтэй. Харин чи Дашуля яаж амьдардаг вэ?
Даша: Ердийн амьдралаар.
Ваня: Даша надад дизйнерээр ажилладаг.
Рус: Карьерийн мухардал. Сонсооч, миний туслахаар хүрээд ир.
Даша: Баярлалаа, би бодъё.
Ваня: Руслан, явж гараа угаая.
Рус: Удахгүй эргээд ирнэ.
Вась: Үнэн хэрэгтээ Руслан тун дажгүй залуу. Тиймээ.
------------------------------------------------------------------------------------------------
Рус: Сонс, Москва, шампунаа хоёр хэсэг хуваая. Чи толгойгоо угаа, харин би Дашад угааж өгнө.
Ваня: Би Дашагийн талаар яг чамтай ярилцах гэж байсан юм.
Рус: Васька хэдийн хэлсэн. Би энэ цайзыг эзлэнэ ээ.
Ваня: Өөрөөр, чамайг Дашатай унтуулах гэж Вася хэлсэн юм уу?
Рус: Васька энд хэн нь жинхэнэ мачо гэдгийг мэднэ дээ.
Ваня: Байна уу, Аня,, сайн уу, би Ваня Иванов байна. Саад болсонд уучлаарай, зүгээр л би одоо кафед байна, харин энд чиний Рус чамайг хуурах гэж байна.
Анн: Ваня, чи муудсан борщ идээгүй биз? Тэр тэнд юу хийх гэж байгаа нь надад огтхон ч хамаагүй. Гүйцээ. Нөхөд өө, та бүхнийг өөрийнхөө өрөөнд уръя. Бидний зөвлөгөөнийг үргэлжлүүлцгээе. Орцгооно уу.
Эм: Инээдтэй байна.
------------------------------------------------------------------------------------------------
Маша: Алексей, чи энд байна уу?Би чамд цамц сонгосон.
Лёха: Маша, яаж байна аа? Чи энд орж болохгүй!
Маша: Яагаад болохгүй гэж? Чи нүцгэн биш биз дээ?
Лёха: Үгүй ээ, би бараг ...
Маша: Чи сайхан бие хаатай юмаа.
Лёха: Байгаа нь л энэ. Маша, одоо боль, аль хэдийн...
Маша: Яана гэж, хашхирах уу?Алексей, би чамайг ойлгохгүй байна.Өнгөрсөн долоо хоногт миний өвөр лүү орсон, өчигдөр намайг үнссэн, одоо чи намайг үл тоож байна. Чиний тактик ийм байдаг юм уу?
Лёха: Ямар ч тактик байхгүй, энэ санаандгүй зүйл!
Маша: Яасан, би чамд таалагдахгүй байна уу? Миний юу нь болохгүй байна?
Лёха: Үгүй ээ, Маша, чиний бүх юм зүгээр. Чи үзэсгэлэнтэй, загварлаг, дэгжин.
Маша: Дараа нь "сэтгэл татам" гэж хэлээч.
Лёха: Энэ үгний утгыг сайн мэдэхгүй ч магадгүй тийм байх. Зүгээр л надад...
Маша: Ямар нэг хялбархан юм.
Лёха: Ердөө л Лидкад хайртай.
Маша: Тэгээд дураараа хайрлаач. Чамаас надад хайр хэрэггүй. Зүгээр л хүсдэг юм... Анхаарал хүсэх юм. Толгойг минь илж байхыг. Өгзөг дээр алгадахыг. Хэрэлдээд дараа нь эвлэрэхийг. Лидка та хоёрыг хар, та нарт мөнгө байхгүй...
Лёха: Үгүй ээ, зүгээр л бага.
Маша: Танихгүй хүмүүсийн гэрт амьдраад л.
Лёха: Тэд бараг төрлүүд шиг.
Маша: Гэхдээ Лидка чамд хайртай нь илт байдаг. Чи ч гэсэн түүнийг. Харин би яасан? Хуваарийн дагуу бэлэгтэй, баяраар секс хийнэ.
Лёха: Маша, одоо боль, яаж байна аа? Одоо болно, болно, болно. Манай оронд зөндөө баяр болдог.
Маша: Харин тийм. Хошигнож, хөгжилдмөөр...
Лёха: За боль, юу болж байгаа юм? Боллоо.
Лида: Лёша, чи тэнд үү?
------------------------------------------------------------------------------------------------
Нина: Борюся, чи надад балжингарамтай цай уулгах гэж ажлаа орхиод ирж байгаа юм уу?
Боря: Маш сайн тайвшруулдаг. Уучих. Би чамтай хамтын төрөлтийн талаар ярилцахыг хүссэн юм. Ойлгоорой, би зүгээр л...
Нина: Боря, чи ажлаа орхиж ирэлгүйгээр надад ердөө л ингэж мессеж бичиж болох байсан: “Нинулья, чи хүчтэй, чи мундаг. Чи мэдэх үү, Нинулечка, чи чадна. Өөрөө!”.
Боря: Нина, зүгээр л, ойлго, би...
Нина: Би юу ойлгох ёстой гэж, Боря?
Боря: Би ердөө л....
Вик: Тэр дунд сибирийн шүлхийтэй. Тиймээ, Борюсник?
Нина: Боря, энэ чинь ухаан санаад багтамгүй зүйл! Чи яах гэж өвчин зохиосон юм, Боренька? Виктора Алексеевичийг ятгасан гэнэ ээ!
Вик: Энэ бол миний иргэний байр суурь намайг чимээгүй байхыг зөвшөөрөөгүй!
Нина: Сонс, Борюсик, хэрэв чи шүлхийтэй бол фермдээ амьдарч болно!Намайг төрөх хүртэл! Бас дараа нь ч гэсэн амьдраарай!
Боря: Нина, хүлээ! Нина!
Вик: Зүгээр ээ, долоо хоногийн дараа Нина жүрж бариадэмнэлэг рүү гүйнэ.
Боря: Чи сонс...!..
Вик: Чи яаж байна аа? Гар, гар, гар!
Боря: Би чамайг яг одоо! ..
Хүмүүс: Палыч, гараад ир!Палыч, гараад ир! Хүмүүсээс үнэнийг нуухаа боль!Дахиад лбүгдийг нь гэрт нь хорино!
Эр: Би дахиж хогийн сав руу ормооргүй байна!
Эр: Харин би саяхан эхнэртэйгээ эвлэрсэн!
Боря: Түр хүлээ! Чимээ аядацгаа!Иргэд ээ, найз нөхөд өө, тосгоныхон! Та нар дуугай болооч!
Вик: Битгий шүлсээ үсчүүлээд бай, хүмүүсийг бүү хордуул! Түүнд энэ юу ч биш. Тэр өөртөө Москвагаас эмч авчруулна!
Эр: Харин бид түүний шүлхий өвчнөөр үхэх болно!
Нина: Боря, чи үнэхээр өвчтэй юм уу?
Боря: Нина...
Нина: Боря, намайг уучлаарай, би мэдсэнгүй.
Боря: Нина, сонс, би...
Вик: Түүнээс холд! Хүүхдээ бод!
Эм: Харин хэн биднийг бодох вэ?Энд байгаа бүх зүйлийг халдваргүйжүүлэх шаардлагатай!
Вик: Халдваргүйжүүлэхэд спирт хэрэгтэй!
Эр: Шууд шатаасан нь дээр!
Боря: Юу ч шатаах хэрэггүй!Энд ямар ч өвчин байхгүй! Байхгүй!
Эр: Зугтаарай хүмүүс ээ, тэд бүх зүйлийг богино хугацаанд арчиж хаяна!
------------------------------------------------------------------------------------------------
Нина: Чи жорлонд байгаа юм шиг яагаад түгжичихээв?
Лёха: Цамцаа өмсөж үзэж байна. Харин чи хар шороо авсан уу? Үгүй бол түүний хойноос 3 цаг явах болно.
Лида: Авсаан, авсан.
Лёха: А нөгөө горшок?
Лида: Тэнд горшокууд нь яг тийм биш, манайхыг наахаас. Алив цамцаа үзүүлээдэх.
Лёха: Яваад арай том өмсгөлтэйг аваад ирээч. Мөр бариад байна.
Лида: Ой, миний өргөн мөрт. Гэдэс шахахгүй байна уу? Ийм аймаар юмыг зөвхөн Машка л сонгоно. Аймаар юм. Лёша.
Маша: Би хараагүй ээ, хараагүй.
Лида: Лёша.
Эр: Эмэгтэй, та эндээс гарна уу?
Маша: Би чадахгүй нь.
Эр: Би одоо хамгаалагч дуудлаа.
Маша: Хэнийг ч дуудах хэрэггүй. Хамгаалагч аа! Хамгаалагч аа, туслаарай!Эрэгтэй, та эндээс гараач!Туслаарай!
Лёха: Маша! Маша!
Лида: Алив, эндээс зайлаад өг!
Эр: Та нар надаас холдоод өгөөч, галзуу юмнууд!
Лида: Хамгаалагч аа! Энд балиар юмнууд сэлгүүцэж явна! Чи зүгээр үү, галуу минь? Бүх юм нь зүгээр үү?
Маша: Би энэ дэлгүүрт дахиж хэзээ ч орохгүй.
Лида: Мэдээж, ямар үнэтэй байна, тийм л үйлчилгээтэй байдаг.
------------------------------------------------------------------------------------------------
Рус: Сонсооч, надад тэрбумын санаа байгаа. Хэдүүлээ гол руу явж нүцгэн сэлцгээе.
Ваня: Энэ нэг тийм нутгийн багын ажиллагаа.
Вась: Ваня, битгий яршигтай байгаач, яваад усны хувцсаа авчирсан ч болно. Халуун байна.
Рус: Дашуля, миний машин агааржуулагчтай. Явах уу?
Анна: Чи муу эргүү! Чи яаж байгаа юм, а?
Рус: Аня, энэ чиний харсан шиг юм биш, энэ ажил хэргийн уулзалт.
Анна: Ямар үхсэний чинь уулзалт! Чи ингэхэд намайг яаж хорлосноо төсөөлж байна уу? Энэ юу вэ, а? Чи намайг эвгүй байдалд оруулсанаа мэдэх үү, а? Муу тэнэг!
Рус: Анечка, би бүгдийг тайлбарлая.
Анна: Усан тархит!
Рус: Анечка, би бүгдийг тайлбарлая, нээрэн шүү!
Анна: Муу ухна!
Рус: Анечка, би бүгдийг тайлбарлая.
Анна: Тархигүй илжиг!
Ваня: Бүх юм дууссан.
Анна: Чи халагдсан, ойлгов уу?
Рус: Анечка, энэ чинь бэлэг. Тиймээ, тохиромжгүй, гэхдээ л чин сэтгэлийнх! Анечка, хүлээ, би бүгдийг тайлбарлая.
Вась: Сонирхолтой нь тэр яаж энд ирэв ээ?
Ваня: Би залгасан юм. Харин Рус яаж энд ирсэн байхав?
Вась: Би хаанаас мэдэх юм?
Ваня: Магадгүй, хэн нэгэн түүнд хэлсэн үү? Хүрээд ир, хөөрхөн, ганц бие охин байгаа. Зугаацаарай.
Вась: Юу?
Ваня: Юу?
Даша: Та нар бүр самуурчихсан уу? Нэг нь нийлүүлж, нөгөө нь салгаж байдаг. Багахан цалинтай Роза Сябитова. Өөрийнхөө хувийн амьдралыг би өөрөө мэднэ. Дайлсанд баярлалаа, амтгүй байлаа.
Ваня: Даша.
Вась: Чи яах гэж энэ бүхнийг хийж байгаа юм?
Ваня: Учир нь түүнд Рус хэрэггүй.
Вась: Тэгвэл хэн түүнд хэрэгтэй? Магадгүй чи юу?
Ваня: Надад Даша хэрэгтэй, учир нь би Боря ахад өрөө хурдан төлнө, ажлаа дуусгана, тэгээд л гүйцээ, эндээс зайлна.
------------------------------------------------------------------------------------------------
Эр: Таны шинжилгээ сөрөг гарсан. Хуурамч дуудлага бичнэ.
Боря: Би та нарыг дуудаагүй.
Эр: Танаас болж үймээн гарсан, төлөх л болж дээ.
Вик: Халдвар байхгүй байж мэднэ, гэсэн ч би дэлгүүр явлаа. Халдваргүйжүүлэхийн тулд. Хашир байхад илүүдэхгүй.
Нина: Боря, чи ямар гэгчийнцирк тоглочихов? Зүгээр л: “Нина, би бидний хүүхдийг төрөхөд хажууд нь байхыг маш их хүсдэг, гэвч би айж байна” гэж хэлж болох байсан.
Боря: Би юунаас ч айгаагүй. Зүгээр л чамд тусалж чадахгүй байх гэж айсан. Би сандраад эхэлдэг.
Нина: Боренька, бидэнд бэлтгэх хугацаа байна. Чи чадна.
Боря: Чадна аа.
Нина: Чадна.
------------------------------------------------------------------------------------------------
Маша: Лёша, чамд баярлалаа. Би өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг дахин мэдэрлээ.
Лёха: Зүгээр. Хандаж бай. Гэхдээ үнсэлцэхгүйгээр.
Маша: Үгүй ээ, ямар ч үнсэлцээнгүй. Шууд орондоо орно. За би тоглосон юм. Лида хаалга тогшиход би үнэхээр айсан.
Лёха: Миний ч гэсэн бүх амьдрал нүдэнд харагдаад өнгөрсөн. 20 жилийн өмнө хадам бид хоёрыг гардах дөхснийг хүртэл санасан.
Маша: Чи цонхоор цэцгийн мандал руу үсэрдэг чинь үү?
Лёха: Тэр үхэх хүртлээ надад үүнийг сануулсаар байсан.
Лида: Инээлдэж байна уу? Гурван аяга квас уулаа, гурван ч удаа зогслоо. Зөв үү? Зөв. Хөдлөөрэй.
Нина: Ой ээжээ, өвдөж байна!
Боря: Гүнзгий амьсгаа ав! Амьсгаа ав, гарга.
Нина: Би амьсгалж байна, амьсгалж байна! Өвдөж байна!
Боря: Хаана өвдөөд байна?
Нина: Хаа сайгүй!
Лида: Тайван! Төрөх нь үү? Сайн байна! Амьсгаадахаа боль. Алчуур, бүлээн ус, бас Стёпа руу залга.
Нина: Лида, чи яасан бэ, бид сургуулилж байна.
Лида: Анхааруулах хэрэгтэй ш дээ. Гэтэл би түргэн дуудчихсан. Та нар ч дээ.
Төгсөв
2025 он
Back to episodes Go home