Ivanovy_S7_E06

2 Ивановынхан 7-06

Дүрүүд:

Эр:

Боря                         фермийн эзэн

Лёха                         фермийн ажилтан

Виктор Сергеевич   Лёхагийн аав

Костя                        Маринагийн нөхөр

Стёпа                 фермийн малын эмч

Ваня                         Лёхагийн хүү

 

Эм:

Нина                  Борягийн эхнэр

Лида                         Лёхагийн эхнэр

Марина              Лидагийн эгч

Вася                         Ванягийн найз охин

Даша

------------------------------------------------------------------------------------------------

Вик:    Чи яасан бэ?

Лёха:  Хүлээж байгаач, ааваа, би оймсоо олохгүй байна.

Вик:    За, чи харав уу, орчлон өөрөө биднийг энэ Кулибинд зарцлагдахаа боль гэж дохио өгөөд байна.

Лёха:  Би дуртайяа, харин Лидка дараа нь надад тийм дохио илгээнэ!

Вик:    Гол учир нь энэ! Лёха, Костя өөрийн гэсэн Лидкатай гэдгийг бид мартсан.

Лёха:  Аав аа, Эзоп хэл бол таны хэрэг биш. Юу бодсоноо зүгээр л хэл.

Вик:    Манай Маша Костя фермд өглөөнөөс орой болтол ажиллаж байгаад харамсаж эхэлж байх шиг байна.Бид энэ сэдвийг ямар нэгэн аргаар өрдөх хэрэгтэй.

Лёха:  Тэгээд та үүнийг яаж хийх гэж байна?

Вик:    Би биш чи. Бид Машатай нөхөрсөгөөр ярилцах хэрэгтэй.Тэдний харилцаа хэцүү болж байгааг сануулаад ав. Нөхрөө ажлаас нь гэр бүлдээ буцааж авчрах цаг нь болсныг сануулчих.

Лёха:  Ухаалаг сонсогдож байна.

Вик:    Ингэхэд, энэ минийх.

Лёха:  Тэгвэл минийх хаана байна?

------------------------------------------------------------------------------------------------

Боря: За энэ. Сүрхий юм.

Костя: Энэ бол зүгээр л програм хангамж бүхий системийн блок. Төв удирдлага гэж хэлж болно.Одоо бид тоног төхөөрөмж худалдаж авах хэрэгтэй.

Боря: Тэгвэл худалдаад ав. Зардалд гарын үсэг зурсан.

Костя: Гэхдээ тэр эхний шатны зардал байсан.Одоо бидэнд дараагийнх нь хэрэгтэй.

Боря: Дахиад уу?Энэ багагүй мөнгө.Яг одоо надад мөнгө байхгүй.Бүгд эргэлтэнд байгаа.

Костя: Борис, чи намайг эхний төсөвөөр чамд автоматжсан үхрийн байр барьж өгнө гэж бодсон гэж үү?

Боря: Би бодоогүй, найдаж байсан.

Костя: Чи хачирхалтай найдлагтай юм. Мөн тэд ихэвчлэн улсынзахиалгатай холбоотой байдаг.

Боря: Ингэхэд, улсын захиалга чинь муугүй санаа.

------------------------------------------------------------------------------------------------

Анна:  Болгоомжтой, за юу?

Рус:    Хайр аа, хоёулаа хамт кино үзэх юм уу? Эсвэл баншны кафе оръё.Нэг бол жишээ нь, бид Анапа руу явж болно. Би зээл авъя. Үгүй ээ, хонгор оо, би тоглоогүй. Одоо нуугдахаа болих юм биш үү? Яаж ийгээд олны өмнө ил гаръя л даа.

Анна:  Руслан, сонс. Би Анапа явах зээлээс өөр ирээдүйгүй эртэй хамт ил гарч чадахгүй. Чи ямар нэг байдлаар өөрөө хөгжиж эхэл, дараа нь харъя.За, хангалттай. Одоо хоёр дахь хөлийг. Байна, Борис Павлович.

Боря: Сайн уу, Аня, сайн уу.Сонсооч, надад чиний тусламж хэрэгтэй байна.

Анна:  Таны төлөө юу ч болно.

Боря: Ерөнхийдөө нэг иймэрхүү. Миний багахан бизнест, үгүй ээ, тийм ч бага биш л дээ, та нарын улсын дэмжлэг хэрэгтэй байна.

Анна:  Аа... Чухам юу болсон юм?

Боря: Роботууд нэвтрүүлэх гэж байгаа юм. Ерөнхийдөө автоматжина.

Анна:  Би  дуртайяа, гэвч... дүүргийн төсөв тийм ч резин шиг биш.

Боря: Үгүй ер, чи энэ албаны хэллэгийг чадварлаг, хурдан сурсан байх шив. Чамд энэ бүхэн дээр хэн тусалсаныг чи мартсан нь харамсалтай.

Анна:  За яахав, ойлголоо. Нэг арга байна. Бид танд улсын зээл гаргаж өгнө, харин дараа нь та өөрийн хөрөнгөөр төв гүүрийг засаж өгөөрэй.

Боря: Оо, ингэвэл ч огт өөр шүү. За, би удахгүй очлоо.

------------------------------------------------------------------------------------------------

Даша: Тэгэхээр сав баглаанд зориулсан амьтадын зураг авалтыг бид лхагва гарагт хийнэ. Пүрэв гарагт бид радиод очиж сурталчилгааны бичлэг хийх ёстой.

Ваня:  Аан-хан, янзтай.

Даша: Миний ойлгосноор, Вася та хоёр эвлэрээгүй байх нь. Тийм үү?

Ваня:  Тиймээ, би түүнд цэцэг авсан, харин тэр буцааж өгсөн.

Даша: Чи тийм юмыг цэцгээр аргалчихна гэж үнэхээр бодсон юм уу?

Ваня:  Үгүй ээ, Даша. Би эхлээд спорт машин авахыг хүссэн, харин дараа нь би ядуу гуйлгачин гэдгээ санасан.

Даша: Чи ойлгохгүй байна. Бүсгүйчүүдэд мөнгө огт чухал биш. Тэд сайхан үйлдлийг үнэлдэг. Юу... Жишээ нь, хамтдаа ямар нэг романтик зүйл хийх хэрэгтэй. 

Ваня:  Яг үнэн! Үнэндээ би түүнд олигтойхон ч гэрлэх санал тавиагүй. Бөгж ч байхгүй, өвдөг ч сөхрөөгүй, цэвэр ёс төдий.

Даша: За тэр. Тэгвэл үүнийгээ залруулах яг цаг нь.

Ваня:  Дашка санаа өгсөнд баярлалаа. За байз...

------------------------------------------------------------------------------------------------

Лёха:  Саад болоогүй юу? Зүгээр л ганцаараа уйтгарлаж байгаа гэж бодоод. Костя цаг үргэлж фермд. Бодвол нөхрөө ямар харагддагийг мартсан байлгүй.

Маша: Харин чи яагаад ажилдаа очоогүй юм?   

Лёха:  Тэгэхээр... Юу, би... гэр бүлтэйгээ хамт байхаар шийдээд. Манайх тэгдэг юм. Харин Костяд мэдээж эхний байранд ажил нь. Ойлгохгүй юм, чам шиг ийм эмэгтэй яаж хоёрдугаарт байхыг зөвшөөрдөг байна?

Нина:  Маша, Машенька? Чи намайг уучлаарай. Би Борюсикт цамц худалдаж авсан юм, харин запонк сонгож чаддаггүй ээ.

Маша: Нэг бол түүнтэй хамт авсан нь дээр, тэр зүүх юм чинь.

Нина:  Харин би түүнд сюрприз барих гэсэн юм. Тэр бэлгэнд дуртай. Яг хүүхэд шиг баярладаг.

Лёха:  Хэн бэлгэнд дургүй байлаа даа? Харин Костя чамд сюрприз бариад удаж байна уу? А, тэр цаг үргэлж завгүй байдаг.

Маша: Бидэнд тиймэрхүү туршлага байгаагүй. Гэхдээ миний бодлоор, бид үүнийг залруулна. Энийг.

Нина:  Энийг. Баярлалаа.

------------------------------------------------------------------------------------------------

Ваня:  Энэ ямар гэгчийн үнэ вэ? Би бөгж худалдаж авах хэрэгтэй болохоос Воронежийн төвд байр биш. Одоо дээр нь энэ үнэт эдлэл намайг хагас жил спамдах болно. Хүлээ. Сүйт бүсгүйтэйгээ ирээд 50%-ийн хөнгөлөлт аваарай.

Даша: Үгүй дээ, энэ сюрприз болохгүй. Тэгээд ч романтик биш.

Ваня:  Дашка, чи юу гэнэ ээ? Тэд үнэндээ миний сүйт бүсгүй хэн гэдгийг мэдэхгүй. Би хэнийг ч дагуулаад очсон болно.

Даша: Тэгээд хэнийг? Намайг уу? Үгүй. 

Ваня:  Даша.

Даша: Ваня, үгүй.

Ваня:  Надад гуйх хэн ч алга.

Даша: Үгүй ээ, үгүй.

Ваня:  Харин чи энд хамгийн дажгүй нь. Утгаараа, хөөрхөн, залуухан.

Даша: За, тэгье.

------------------------------------------------------------------------------------------------

Анна:  За, баяртай. Ингээд боллоо. Тендерийн комисс хоёр цагийн дараа цуглана. Тэгээд бид тайван... Тэгээд та тайвнаар улсын хүүгүй зээлийн ялагч болно.

Боря: Би хэнийг ялах ёстой юм?

Анна:  Энэ л гол асуудал.Бидэнд ямар нэг хуурамч өрсөлдөгч хэрэгтэй.Энгийн хүн байвал бид түүнтэй бүх зүйлийг хуваалцах шаардлагагүй. За.

Рус:    Анна Сергеевна.

Анна:  За?

Рус:    Тэнд нэг муур капот дээр унтаад байна.Бид хаашаа ч яараагүй биз дээ? Түүнийг сэрээх харамсалтай л юм.Сайн уу.

Анна:  Харин манай өрсөлдөгч энэ байна. Русланы бичиг баримтыг  миний хуульч зохицуулна. Таны үүрэг бол түүнд хослол авч өгнө.

Рус:    Надад хослол ямар хэрэгтэй гэж?

Анна:  Чамайг захирал болгохыг хичээнэ. Барилгын компанийн.

------------------------------------------------------------------------------------------------

Маша: Хонгор минь, чи завгүй байна уу? Константин? Уучлаарай, чи ердөө ч хариу өгөөгүй.

Костя: Чи намайг ажилтайг мэднэ, би Рахманинов сонсдог.Чи яагаад гэртээ байдаггүй билээ?Ямар нэг юм болсон уу?

Маша: Одоохондоо юу ч болоогүй, гэхдээ тун удахгүй болно. Энэ. Чамд өгөх бэлэг. Чамд таалагдаж байна уу?

Костя: Чамайг эвгүй байдалд оруулж байхад яаж таалагдах юм?Яагаад надад анхааруулаагүй юм бэ?

Маша: Би чамд сюрприз барихыг л хүссэн.

Костя: Гэхдээ бид хоёр бэлгийн хуваарьтай гэдгийг чи сайн мэднэ. Чи түүнийг зөрчлөө, одоо би хариуд нь бэлэг сонгохын тулд хуваарьдаа цаг гаргах хэрэгтэй болох нь.

Маша: Би зүгээр л чамайг баярлуулахыг хүссэн.

Костя: Энэ чиний зүгээс маш хувиа хичээсэн үйлдэл. Ингэхэд, цорын ганц зөв шийдэл байна. Би чамаас энэ цагийг авахгүй, тэгвэл би ажлаасаахөндийрөх шаардлагагүй болно.

Маша: Гайхалтай.

Лёха:  Чи яг декабристийн эхнэр шиг. Лидка над руу ажил дээр хэзээ ч ирж байгаагүй. Харин нөхөртэйгээ байнга уулзалдах гэж фермд ажиллахаар ирэв үү?

Маша: Таасангүй. Би чамтай уулзахаар ирсэн юм. Бэлэгтэй. Энэ.

Лёха:  Надад уу?Яасан гэж?

Маша: Чиний хошин мэдрэмжийн төлөө. Тэгээд ч чамд олигтойхон ч цаг алга, тиймээс таалан зүүгээрэй.

------------------------------------------------------------------------------------------------

Ваня:  Даша, чамд таалагдаж байна уу?

Даша: Тиймээ.

Ваня:  Сүйт бүсгүйд таалагдлаа, бид үүнийг авъя.

Эр:      Та нар зүүж үзэхгүй юм уу?

Даша: Муу ёр. Гэрлээд хоосроно.

Ваня:  Аан тийм, хөнгөлөлт оруулахаа битгий мартаарай.

Эр:      Үүний тулд зураг авах хэрэгтэй.

Ваня:  Зураг ямар хэрэгтэй юм?

Эр:      Болзол нь тийм. Тайланд хэрэгтэй, сайтад тавина. Тэнд, тэр зураг авах хэсэгт очицгооно уу. Та нар яасан хөндий байх юм бэ? Дахиад нэг.

Ваня:  Вася, сайн уу. Хэрэв надтай сүүлчийн удаа уулзахыг хүсвэл би худалдааны төвд байх болно.

Даша: Би бэлэн.

Ваня:  Янзтай, Дашка. Би өвдөг сөгдөнгүүт чиний ээлж, за юу?

Даша: За. 

------------------------------------------------------------------------------------------------

Боря: Түүнийг хараач ээ, яг нөхөрт гарах болсон бүсгүй шиг.

Рус:    Зүгээр л надад 30 к-ийн хослол хэзээ ч байгаагүй.

Боря: Байх ч үгүй. Шошгын нь битгий тасдаарай, хослолыг буцааж өгнө.   

Рус:    Ойлголоо. Борис Павлович.

Боря: А?

Рус:    Та чинь туршлагтай хүн.

Боря: Тэгээд?

Рус:    Зөвлөгөө хэрэгтэй байна. Миний нэг гал хам байдаг, тэр нэг хүүхэнтэй явдаг юм. Тэр хүүхэн нь түүнээс арай илүү амжилттай явдаг, бүр илүү ч амжилттай. Харин манай найз түүнд хайртай, гар дээрээ авч явдаг.

Боря: Тэгээд?

Рус:    Харин хүүхэн нь түүнтэй уулзахаас татгалзаад байгаа юм. “Чи надтай нэг зиндаа биш” гэж хэлдэг. Өөрөөр, найз маань. Ерөнхийдөө, тэр яавал дээр вэ, а? Та эмэгтэйчүүдийг ойлгодог ш дээ.

Боря: Энд бүх юм энгийн.

Рус:    За.

Боря: Эмэгтэй хүн, тэр ойлгож байна уу...

Рус:    Дураараар юу?

Боря: Тиймээ. Тиймээс түүнтэй юу яах... яаж...

Рус:    Жаахан хатуухан уу?

Боря: Тиймээ.

Рус:    Хэрэв тэр адилхан дайрвал яахав?

Боря: Тэгсэн ч хамаагүй. Нөгөө юу гэдэг билээ? Түүнтэй...

Рус:    Аа, би ойлгосон. Түүнд би эр хүн гэж хэлнэ... Найз маань би эр хүн, тэр хүүхэн түүнд итгэх хэрэгтэй.

Боря: Яг зөв.

Рус:    Баярлалаа, Борис Павлович. Та ухаантай юмаа, ах аа.

Боря: Хандаж болно.

Рус:    Янзтай!

------------------------------------------------------------------------------------------------

Вик:    Тиймээ, Лёха, чи Костикийг шүүмжлэхдээ хэтрүүлчихэж. Машка чамд дурласан бололтой дог.

Лёха:  Надад уу?    

Вик:    Ямар надад биш дээ. Гэхдээ байж болох байсан. Ийм бэлгийг зүгээр ч нэг ингээд өгдөггүй юм.

Лёха:  Хэрэв Лидка мэдвэл тэр намайг ална даа.

Вик:    Ха!

Лёха:  Буцааж өгөх хэрэгтэй.

Вик:    Гомдчихно. Гомдсон эмэгтэй гестапогоос ч дор. Өөрөө өөрийгөө Лидкад барьж өгнө. Тиймээ, Лёха, чи өөрийгөө занганд хийлээ.

Лёха:  Энэ бүхнийг та сэдсэн.

Вик:    Хэрэгжүүлсэн нь чинийх. Хэрэв Костя мэдвэл ч, уу...

Лёха:  Яг үнэн. Костяд бэлэглэх хэрэгтэй. Маша хараад Костя бүгдийг илрүүлнэ гэхээс айна, тэгээд хав дарахаар шийднэ.

Вик:    Боломжийн хувилбар. Харав уу, шахаад өгвөл толгой нь сэтгэж байна. Миний ген!

------------------------------------------------------------------------------------------------

Вась:  Ваня? “Сүүлчийн удаа уулзана” чинь ямар учиртай юм? Чи өвчтэй юм уу?

Ваня:  За, хайр аа, тайван. Чамд байнга худлаа хэлдэг байсан хуучин надтай  уулзаач гэсэн юм. Энэ мөчөөс би өөр хүн.

Вась:  Ер нь яах гэж тийм юм бичдэг юм? Ваня?  

Ваня:  Аа, хайр аа. Явцгаая, тэнд ёстой янзтай газар байгаа, би чамд харуулах гэсэн юм.

------------------------------------------------------------------------------------------------

Боря: Ерөнхийдөө, би... Би ярихдаа их муу, гэхдээ би бүгдийг хийнэ. Хэрэгтэй гэсэн бүхнийг барина, мөн хэрэгтэй гэсэн бүхнийг ч нээнэ. Тэгээд тэнд тэр бүх юманд хичнээн их мөнгө орохыг Та нар өөрсдөө мэднэ. Миний хувьд болсон, би... Тиймээ. 

Анна:  Болчихсон уу, тиймээ? За... Гайхалтай. Танд маш их баярлалаа, баярлалаа. Харин одоо тендерийн хоёр дахь оролцогчид үг хэлэх боломж өгье. Би чамд хэлсний дагуу бүгдийг хийнэ шүү.

Рус:    Би эр хүн. Бас юу хэрэгтэйг би өөрөө мэднэ. Бүгдэд нь мэнд. Намайг Руслан гэдэг, би жирийн нэг залуу. Би төрсөн, том болсон, үүгээрээ бахархадаг. Тиймээ, тэнгэрийн одод л дутуу байсан. Гэхдээ эндэхийн хүн болгон намайг найдвартай хүн гэдгийг мэднэ. Учир нь үргэлж үгэндээ хүрч байсан. Жулдрай жаалын үг биш, жинхэнэ эр хүний үг. Энэ хорвоо дээр хэн ч надаас ичихгүй нь тодорхой. Харин надад итгэдэг хүмүүст хандаж хэлмээр байна, хугацаа өгчих, тэгвэл та нар ямар үр дүн гарсныг өөрсдөө харах болно. Учир нь үүний тулд надад бүх юм байна, залуу нас, эр зориг, тэмүүлэл. Баярлалаа.

Эм:     Миний бодлоор, бид ялагчтай боллоо.

------------------------------------------------------------------------------------------------

Дашка: Хөөе! Олег! Чи зургийг сайтад зориулсан гэж хэлсэн, тэрийгээ дэлгэцнээс татаач!

Эр:      Бүсгүй, та нар өөрсдөө зөвшөөрсөн гарын үсэг зурсан, одоо зураг бидний мэдлийнх. Тэр тусмаа сурталчилгааг бид биш харин серверийн өрөөнөөс дамжуулдаг.

------------------------------------------------------------------------------------------------

Ваня:  Одоохон Васек, жаахан хурдалцгаая.

Вась:  Ваня, чи яах гэж намайг ийш нь авчирав?

Ваня:  Одоо сюрприз барина. За байз, бид ийшээ явахгүй. Бас ийшээ биш.       Вася, хөнгөлөлт гэж янзын, тиймээ?

Вась:  Ваня! Ваня, чи надад юу болоод байгааг тайлбарлахаас нааш би дахиж хаашаа ч явахгүй.

Ваня:  Ойлголоо, Вася, би одоохон тайлбарлая.

------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Хөөе, ийшээ болохгүй!

Даша: Уучлаарай.

Эр:      Чи яаж байна аа? Хамгаалалт!

Даша: Уучлаарай.

Вась:  Тэгээд?

Ваня:  Юу “юу?”     

Вась:  Би харилаа.

Ваня:  Вася! Вася, чөтгөр гэж! Хайр аа!Хонгор минь, би худал хэлсэндээ үнэхээр уучлалт гуйхыг хүссэн юм.Хонгор минь, сонсооч.Би чамайг хуримын бэлтгэлдээ ямар их догдолж байгааг харсан ч хуримаа хойшлуулсанаачамд яаж хэлэхээ мэдэхгүй байсан.

Вась:  Өөрөөр, миний буруугаас чи худлаа хэлсэнюм уу?

Ваня:  Үгүй ээ, миний буруу. Хайр аа, би чамайг маш их эрхэмлэдэг.Мөн би чамайг бүх алдаанаасаа хамгаалмаар байна.

Вась:  Эсвэл алдаа гаргахгүй байж болох уу?

Ваня:  Гаргахгүй. Одоо зөвхөн сүүлчийнх нь залруулна.

Эр:      Зогсоорой!

Даша: Уучлаарай!

Эр:      Эмэгтэй, зогсоорой!

Ваня:  Васек, чи надтай гэрлэх үү?

Эр:      Чи зогсооч!

Вась:  Харин тэр энд юу хийж яваа юм?

Ваня:  Мэдэхгүй ээ. Хүнс авахаар ирсэн юм уу?

Вась:  Чи намайг бүр тэнэг гэж бодсон уу?

Ваня:  Яагаад?

Вась:  Та нар энэ бүхнийг миний төлөө зохион байгуулсныг би мэдэхгүй гэж чи үнэхээр бодож байна уу?

Ваня:  Тиймээ, Вася, чи биднийг мэдчихлээ, бүгд чиний төлөө.

Вась:  Чөтгөр гэж, нэгд, энэ маш романтик байлаа. Хоёрт, би зөвшөөрч байна.

Эр:      Зогс!

Вась:  Түүнийг аврах хэрэгтэй.

Ваня:  Явцгаая.

Вась:  Явцгаая.      

------------------------------------------------------------------------------------------------

Костя: Баярлалаа. Алексей, чи өөрийн ухаантай байна уу?

Лёха:  Сюрприз! Намайг мартана гэж бодсон уу?

Костя: Юуг?

Лёха:  Чи юунд тэнэг царайлсан юм? Тэмдэглэлт өдөр. Долоо хоног фермд ажиллаж байна.

Костя: Алексей, зүгээр л үнэнээ хэл, чи согтуурлын байдалтай байна.

Лёха:  Яачихсан хүн бэ, а? Мэндэлж амжаагүй байж хорон үг хэлчихдэг. Надаас өгөх бэлэг, мөнгө өнгөх хэрэггүй.

Костя: Ямар гэгчийн их зөрүүд зан бэ? Чамд баярлалаа, гэхдээ би татгалзсан нь дээр байх.

Лёха:  Юу гэнэ ээ? Жинхэнэ швейцарийнх, миний найз Стокгольмд амьдардаг юм.

Костя: Чамайг гонсойлгох болох нь, гэхдээ чамд энэ цаг хаанаас ирснийг би мэднэ.

Лёха:  Чиний юу яриад байгааг би огт ойлгохгүй байна.

Костя: Ганцхан юм гуйя, түүнийг хаацайлах хэрэггүй. Эрчүүдийг ашигладаг нь түүний сул тал. Хачирхалтай юм, би энэ тухай огт мэдэхгүй гэж тэр яаж бодож чадав аа.

Лёха:  Чи бухимдах хэрэггүй. Би энд ер хамаагүй. Харин Маша бодлоггүй юм хийсэн.

Костя: Үгүй дээ, би зарчмын хувьд эдгээр зүйлсээс татгалзаагүй, гэхдээ надад зүгээр урьдчилан хэлэх ёстой байсан юм. Бидэнд ийм юманд зориулсан тусгай хуваарь байдаг.

Лёха:  Эдгээр зүйлсийн хуваарь аа?

Костя: Тиймээ.

Лёха:  Харин чи өөрөө үүнд хэрхэн ханддаг вэ?

Костя: Мэдээж эерэгээр, учир нь би өөрөө үүнийг боловсруулсан.

Лёха:  Тэнгэр минь.

Маша: Алексей, чи дугуйны суудлыг тохируулахад надад туслахгүй биз? Константиныг ажлаас нь хөндийрүүлмээргүй байна.

Лёха:  Сонсооч, намайг та нарын энэ Содом, Гоморрудаа хутгалдуулахгүй байж болох уу? Эхнэр чинь буруу замаар явбал яваг, би энд огт хамаагүй.

Маша: Юу?

Костя: Юу?

------------------------------------------------------------------------------------------------

Ваня:  Хамгаалагч аа! Тэнд хүн живж байна!Тэр хүрэн улаан цамцат. АДЦ-ийн төлөө!

Вась:  Залуус аа, та нарт маш их баярлалаа. Энэ үнэхээр гайхалтай байлаа!

Ваня:  Тиймээ, Даша, Васькад зориулсан сюрпризд надад тусалсанд маш их баярлалаа. Агаарын бөмбөлөгүүд бүр тасархай байсан.

Даша: Юу ч биш. Хандаж болно. Нээрэн энийг чамд.

Вась:  Баярлалаа. Харин надад та нарт сюрприз байгаа.

Ваня:  Тийм үү?

Вась:  Би танай албанд ажилд орохоор шийдсэн. Тэгээд Боря ахад хурдхан өрөө төлнө. Гоё уу?

Ваня:  Янзтай.

------------------------------------------------------------

Маша: Одоо чамаас болж хүмүүс биднийг юу гэж боддогийг ойлгож байна уу?

Костя: Энд яагаад би гэж? Өөр ямар хүмүүс?Чи надад энэ хараал идсэн цагийг бэлэглэх гэж энэ хүмүүсийг явуулах ёсгүй байсан юм.

Маша: Би хэнийг ч явуулаагүй! Чамайг уурлуулах гэж зориуд түүнд цагийг өгсөн юм.

Костя: Би яагаад уурлах ёстой гэж?Бид хуваарийн дагуу бэлэг өгдөг сайхан уламжлалтай.

Маша: Хуваарь, хуваарь! Чамд хүн шиг ямар нэг юм байна уу?Би хуваарийн дагуу дурлаж чадахгүй!

Костя: Мартсанаас, май. Энэ чинийх.

Анна:  Энэ юу байсанэ бэ, а?

Рус:    Тэгж бодоогүй юу? Өөрийнхөө эр хүнд итгэх хэрэгтэй гэдгийг чамд сануулахаар шийдээд. Сайхан сэтгэлт хүмүүс надад хэлж өгсөн юм.

Боря: Тэнэг минь, чи юу хийчихэв ээ?

Рус:    Юу гэсэн үг вэ? Та өөрөө л би эр хүн гэдгийг түүнд ойлгуул гэж хэлсэн, тэгээд л би хэлсэн.

Боря: Аня, чи энэ нөхөртэй ийм тийм юм байдаг юм уу?

Анна:  Борис Павлович, та буруу дүгнэлт хийж байна.

Боря: Би бүгдийг зөв ойлгосон.

Анна:  Чи юундаа суусан юм?

Боря: Амрагаараа дамжуулж байгаад...

Анна:  Нэг юм хийгээч. Борис Павлович...

Боря: Харин намайг маллахаар шийджээ! Чи хэн гэдгээ мэдэх үү?

Анна:  Битгий хашхираач.

Боря: Чи бол могой!

Анна:  Би үнэндээ...

Боря: Чи өвсөний могой!

Рус:    Борис Павлович!

Боря: Юу?

Рус:    Хайрд минь битгий хүр! Аа!Хайрд минь битгий хүр... Аяар, аяар, би зодолдож болохгүй, би тэнсэнтэй байгаа.

Боря: Одоо нэмээд оршуулга болно.

Анна:  Больцгоо!Чи сая юу гэсэн бэ?

Рус:    Би зодолдож болохгүй, би тэнсэнтэй гэсэн.

Анна:  Борис Павлович, баяр хүргэе!Та дөнгөж сая засгийн газрын зээл авлаа!Ял шийтгэлтэй хүн тендерт оролцох эрхгүй.

Рус:    Баяр хүргэе, Борис Павлович.

Лёха:  Маша, намайг уучлаарай. Би бүхэнд буруутай Ердөө л Лидка хардах байх гэж бодоод би Костяад цагийг өгье гэж шийдсэн.

Маша: Чи азтай юм, ядаж л хэн нэгэн харддаг.

Лёха:  Харин чиний нүүрийг хэн ч алчуураар шавхуурддаггүй.

Маша: Тийм ээ, энэ бидний хуваарьт байхгүй.

Лёха:  За, харав уу... Тиймээс битгий гомдоорой.Костя хэдийгээр амиа боддог ч... тэр ямар эмэгтэйтэй учирснаа ойлгодог. Чам шиг ийм үзэсгэлэнтэй эмэгтэйг хайгаад ч олохгүй.

Маша: Лидка ч гэсэн бас чамтай азтай.

Лёха:  Юу... Би...  Гэрт, тэнд ... яаралтай ажил байгаа.

Төгсөв

2025 он

 

 

Back to episodes Go home