Ivanovy_S7_E04

2 Ивановынхан 7-04

Дүрүүд:

Эр:

Боря                         фермийн эзэн

Лёха                         фермийн ажилтан

Виктор Сергеевич   Лёхагийн аав

Костя                        Маринагийн нөхөр

Стёпа                 фермийн малын эмч

Ваня                         Лёхагийн хүү

Рус                     Ваня, Вася хоёрын найз

+Сергеич                  фермийн ажилтан

Эм:

Нина                  Борягийн эхнэр

Лида                         Лёхагийн эхнэр

Марина              Лидагийн эгч

Вася                         Ванягийн найз охин

+Даша

------------------------------------------------------------------------------------------------

2 ИВАНОВЫНХАН: 7-4

------------------------------------------------------------------------------------------------

Лида:  Леха!Ой, Ниночка, намайг уучлаарай. Уучлаарай, Ниночка, уучлаарай. Босооч чи, ажлаасаа хоцрох нь байна!

Боря: Өглөөний мэнд.

Лида:  Ой, мэнд.

Нина:  Борюся...

Боря: А?

Нина:  ....алив, өглөөний унд уухаар суу. Бингэнэ юутай идэх вэ? Өтгөрүүлсэн сүү, чанамал, зөөхий?

Боря: Үгүй ээ, би өглөөний ундаа ажил дээр уучихна, ажил ердөө ч амждаггүй.

Нина:  Боря, манай хүүхэд өнөө орой сонгодог хөгжмийн тоглолтонд очно гэдгийг чи мартсан уу?

Боря: А-а...

Нина:  Мартжээ.

Боря: Үгүй ээ, мартаагүй. Би... Би зүгээр л санасангүй. Гэхдээ би чамд амлая, зүгээр л тангаргалъя, ирэх 7 хоногт бид заавал очно. Би явлаа.

Нина:  Боря!

Боря: Ажил их байна, Нина.

Нина:  Үгүй ээ, хүүхэд нь аавтайгаа хамт өсөхийн тулд би фермд саальчнаар орох ёстой юу?

Лида:  За чи санаа зовох хэрэггүй. Төгс харилцаа гэж байдаггүй ээ гэж би чамд хэлдэг. Леша! Өө, манай гүйгчид. Бодвол чи унтмаар л байсан байх, тийм үү, харин тэр чамайг албадаж гүйлгэсэн үү?

Костя. Үгүй ээ, энэ бол бид хоёрын зөвшилцсөн шийдвэр. Тэр тусмаа бидний био хэмнэл хэдийн нэгдсэн.

Лида:  Хэрэв чи хар өглөөгүүр ажилдаа явах байтао эгч чи ч гэсэн гүйдэг гэж үү? 

Маша: Бид түүнд цагийн хуваарь гаргасан, тиймээс тэр хуваарийн дагуу гэр бүл, ажил хоёр ооялгаж салгадаг юм.

Лида:  Өө, сайхан юм. За, цааш гүйгээд бай.

Костя: 120/80-тай, яг сансарын нисэгчийнх шиг.

Нина:  Үгүй, ямартай ч төгс харилцаа бас байна.

------------------------------------------------------------------------------------------------

Ваня:  Хайр аа, чи хаачих гээв?

Вась:  Чамаас явж байна.

Ваня:  Ойлгосонгүй?

Вась:  Нойронд чинь чиний хошигнодог занг хулгайлчихсан уу? Манай машиныг юу ч үгүй болохоос өмнө Москва явах гэж байна.

Ваня:  Хайр аа, товчхондоо, Москвагийн тухайд....

Вась:  Чөтгөр гэж. Мартаагүй дээрээ. Ваня, хар даа, ямар даашинз олсныг. Одоо би хурим дээр гүнж, харин чи миний ханхүү болох болно. Янзтай юу?

Ваня:  Тиймээ, янзтай.

Вась:  Тийм үү? А, уучлаарай, чи юу гэх гэсэн бэ?

Ваня:  Тиймээ, Боря ах намайг шалж шахаад болдоггүй. Хэрэв чи ийм сайхан унаатай бол бизнес мэддэг л юм гэнэ. Намайг фермд нь туслаач л гэнэ. 

Вась:  Тэгээд юу гэж?

Ваня:  Энд жаахан үлдэх хэрэгтэй байна.

Вась:  Үлдэх ээ? Үгүй ээ, Ваня, бид чадахгүй. Би ресторан, дарвуулт завь сонгох ёстой. Бид үлдэхгүй, бидний хурим болно.

Ваня:  Хайраа, бидний хурим, янзтай. Харин тэр хооронд чи онлайнаар хэсч бай, сайтуудад зурагнууд, хоолны цэснүүд байгаа. Харин зөөгч нар нь алтан шүдтэй бол бидэнд тийм газар яагаад ч тохирохгүй.

------------------------------------------------------------------------------------------------

Нина:  Маша, бид энд кофе чанасан. Бидэнтэй нийлэх үү?

Маша: Кофе эрт үрчлээ гарахад нөлөөлдөг. Цай нь дээр.

Лида:  Чи шуудхан асуугаач. Маша, Нина чамаас хайрын тухай асуумаар байна гэнэ, ийм л учиртай.

Нина:  Тиймээ. Константин та хоёрын ийм төгс харилцааг яаж хадгалах вэ гэдгийг асуух гэсэн юм. Хамт гүйнэ. Тэр гэр бүл, ажлаа ялгаж салгадаг. Та нар бүр нэг нэгэндээ дуугаа өндөрсгөдөггүй. Харин Боря бид хоёр яг ямар нэг хана шиг... тэр намайг огт сонсодоггүй.

Маша: Константин бид хоёрын харилцаа бол.... энэ миний том хөдөлмөр.

Нина:  Аан-ха.

Маша: Эхлээд өөрийнхөө нөхрийг ойлгож, дараа нь та нар харилцаан дээрээ ажиллах хэрэгтэй.

Лида:  Яах араггүй галуу шүү, баахан ус асгаад л, гутал өмсөхөөр болж. Энгийнээр хэлж болохгүй юу?

Маша: Амархан уу... энэ нохой, мууранд л байдаг. Харин гэр бүлийн харилцаа маш нямбай ажиллахыг шаарддаг юм.

Нина:  Тэгвэл ямар ч харилцаан дээр ажиллаж болох нь ээ?

Маша: Мэдээж. Тодорхой аргачлалууд байдаг.

Лида:  Нэгийг бүгдэд нь. Чи ямар дэмий юмаа яриад байна аа? Чи юунд наадахаа сонссон юм? Бид бүгд дуртангууд, бүгд өөр өөр. Хэн нэг нь чихнийх нь арыг маажихад дуртай, өөр нэг нь тавагласан борщинд дуртай.

Маша: Тэнгэр минь! Зигмунд Фрейд авсандаа хөрвөөж байгаа даа.

Лида:  Ой! Хэрэгтэй юм уу...

Маша: Хоёулаа явж юм идье, тэгээд би чамд эрчүүдийн сэтгэл зүйн нарийн ширийнээс дуртайяа хуваалцаж болно.

Нина:  Явцгаая. Би хувцсаа солиод ирье. Лида, чи бидэнтэй юу? Аан тийм, Пашкаг Васятай хамт үлдээж болно.

Лида:  Би яагаад та нартай явах юм? Би сэтгэл зүй хөөхөөр галзуу хүн биш.

Маша: Тэгэлгүй яахав, чамд хоол ойр байдаг.

Лида:  За яахав, би явна. Гэхдээ энэ бүх дэмийрэл ямар ч утгагүй зүйл гэдэгт дахин итгэхийн тулд.

------------------------------------------------------------------------------------------------

Вик:    Борька хоцорлоо л гээд дахиад гунганаж эхлэнэ.

Лёха:  Бид хоцроогүй ш д, харин тэд л ажлаа эрт эхлүүлчихэж. Онгойлго, юундаа зогссон юм?

Эр:      Өнөөдөрөөс орохдоо зөвхөн тэр юмаар дамжина.

Лёха:  Ямар юмаар дамжих юм?

Эр:      Зүгээр л камер луу хар.

Эм:     Таны хоцорсон хугацаа 28 минут 43 секунд. Торгуулийн хэмжээ 2030 рубль 0 копейк.

Вик:    Энэ юу гээчийн чөтгөрийн машин бэ?

Костя: Ухаалаг хаалтын ажиллах үндсэн зарчим нь энэ. Ойрын ирээдүйд хоцорсон торгуулийн төлбөрийг шууд цалингийн картнаас нь авдаг болно. 

Боря: Ойлголоо.

Лёха:  Энэ юу гэгчийн тоон ГУЛАГ вэ? Энэ чинь хүний эрх зөрчиж байгааг чи мэдэх үү?

Боря: Энэ зөрчөөгүй, харин миний хүзүүн дээр сандайлж, ажил хийдэггүй хоёр шимэгчээс авсан өшөө авалт.

Костя: Би явж ажлаа хийе.

Боря: Мартсанаас, ойрын үед бүх ферм шинэлэг инновацтай болно. Хэрэв таалагдахгүй юм байвал өөр ажил хайгаарай.

Лёха:  Бид хямралын үеэр хамт олноо орхидог тийм хүмүүс биш.

Вик:    Чи том алдаж байна даа, Борюсик. Том алдаж байна. 

Боря: Явж ажлаа хий, өвөө.

------------------------------------------------------------------------------------------------

Боря: За алив, яриад бай, юу хийж чаддаг, ямар ажил хийж чаддаг аа.

Ваня:  Шуудангаар товч намтраа илгээчих үү?

Боря: Харин би нууц үгээ мартсан, тиймээс өөрийнхөө үгээр хэл.

Ваня:  Товчхондоо, би контентмейкер, медиабайер, фандрайзер, бага зэрэг жоббер байсан.

Боря: Ойлгомжтой, олон талт ажилтан байх нь. Хүлээ. Сергеич!

Сер:    Яасан?

Боря: Өөрийнхөө шинэ туслахыг хүлээж ав.

Сер:    Баяр хүргэе. Ажилд нь амжилт.

Боря: Юундаа зогссон юм. Явж ажилла.

------------------------------------------------------------------------------------------------

Маша: Авокадотой салад, бас рашаан авъя.

Эр:      Уучлаарай, гэвч манайд авокадотай салад байхгүй.

Маша: Ямар харамсалтай юм. Михаил, гэхдээ чи ямар ч асуудлыг шийдэж чадах эр юм шиг сэтгэгдэл надад төрүүллээ. Би авокадогийн тухай яриагүй.

Эр:      Бид нэг юм бодож олно.

Маша: Эрчүүдийн сэтгэл зүйн үндсэн зарчмуудын нэг нь энэ, өөрийгөө ялагч гэдгийг мэдрэх. Харин чи үүнийг түүнд өгөх ёстой.

Нина:  Мэдрэх тэгээд өгөх, аан-хан.

Лида:  Чи нээрэн түүнийг сонсоод байгаа юм уу? Тэр цайны мөнгөний төлөө авокадо олж ирэхээр явчихлаа.

Маша: Харин одоо, ямар ч эр хүнийг нийгмийн гарлаас нь үл хамааран түүнийг удирдаж болдогийг та нарт нотлох болно. Константин?

Вал:    Валера.

Маша: Оройн мэнд.

Лида:  Нина, би чамаас гуйж байна. Миний үзмэрч дээр очъё л доо, тэр бүгдийг нь зохицуулна. Би чамд амлаж байна.

------------------------------------------------------------------------------------------------

Вик:    Лёха, би ойлгохгүй байна, би одоо чиний өмнөөс ажиллах ёстой юу?

Лёха:  Чимээгүй! Би тэр эрдэмтэн хархыг сургахаар шийдээд. Түүнд захиа илгээсэн. Сануулга маягийн юм.

Вик:    Харин тэр хархны төлөө манай бүдүүнээ чамайг хална гэхээс айхгүй байна уу?

Лёха:  Үгүй ээ. Захиа нь нэргүй. Одоо тэр уншаад, өмдөндөө дусааж, хаанаас ирсэн тэр газар руугаа буцна.

Костя: Чи яах гэж энийг надад шургуулсан юм?

Лёха:  Чи надад юу харуулаад байгаа юм? Хаанаас...? Яагаад би гэж? Фермд хүн бага байна уу?

Костя: Энд таван үгэнд хоёр үг үсгийн алдаа байна. Мөн ард нь чиний цалингийн хуудас. Дахиад ингэх юм бол би Борист энэ тухай хэлнэ.

Вик:    За байз, аргаа өөрчилж, хэлэлцээний ширээний ард суух хэрэгтэй. Гэхдээ ширээн дээр миний ханд байх ёстой. Ойлгов уу?

------------------------------------------------------------------------------------------------

БИЧИГ:БУХ МИТЯЙ

------------------------------------------------------------------------------------------------

Сер:    Тэр намайг усаар норгосон.

Боря: За би ойлгож байна.

Эм:     Тэр миний бухыг бараг саах дөхсөн.

Боря: Тэр фермийг шинэчилж байна. За боллоо, чимээгүй! Нэг нэгээрээ ярь.

Сер:    Борис Павлович, энэ москвагийн залууг явуул. Тэр бид бүгдийг зовоохоос цаашгүй.

Эм:     Аан-хан. Хэн нэгнийг ална, эсвэл өөрийгөө ална.

Эм:     Яг үнэн!

Боря: Ойлголоо, би та нарыг сонслоо, бүх юмны учрыг нь олно. Харин одоо явж ажлаа хийцгээ, тэгэх үү.

Ваня:  Боря ах аа, уучлаарай. Зүгээр л энэ хамтрал минийх биш юм байна. Би төрөлхийн удирдах чадвартай.

Боря: Удирдах аа? А, тэгвэл удирдагч байх нь. Тэр тэргэнцэрийг харав уу? Одоо түүнийг удирдах болно. Бүх тахианы байруудаар явж, сангас, өтгө цуглуулна. Чи үүнийг чадна гэж бодож байна. 

Даша: Нэг бол тэр надад фермийн дэлгүүр будахад туслах юм уу?

Боря: Надад татгалзах юм байхгүй л дээ. Харин манай удирдагч зөвшөөрөхгүй л болов уу.

Ваня:  Яагаад энийг зөвшөөрөхгүй гэж. Тэгж яривал надад олон талын мэргэжилтэй СиВи байгаа.

Боря: Тийм үү?

Ваня:  Явцгаая, охион. Тэнд юу будах юм?

Боря: Амжилт хүсье.

Даша: Миний эмээ жолооч нарыг удирдагчид гэж нэрлэдэг юм.

------------------------------------------------------------------------------------------------

Маша: Үгүй ээ, та миний нэг танилтай маш адилхан юм... ийм эршүүд эрүүтэй. Би андуурсанд гайхах зүйл алга.

Эр:      Баярлалаа. Энэ нь хүн бүрт л тохиолддог!Өө, би чамд саад болсон байх. Амжилттай явааэр хүнд хийх зүйл үргэлж их байдаг. Уучлалт болгож би таныг дайлж болох уу?Гэхдээ би биш, харин нөхрийн картаар.

Эр:      Тэгвэл эсрэгээр нь хийе. Хамт суусанд талархсаны тэмдэг болгож би таны болон найз хүүхнүүдийн чинь тооцоог хамтад нь хийе.

Маша: Та их сайхан сэтгэлтэй юм. Жинхэнэ эр хүнтэй танилцах үргэлж таатай байдаг. Үдшийг сайхан өнгөрүүлээрэй.

Эр:      Баярлалаа, та ч гэсэн. Зөөгч өө.

Маша: За харав уу. Эр хүний амжилттай байдал, хүч чадлыг онцлох, дээр нь чиний сул дорой, эрчүүдээс хамааралтай байдал.

Нина:  Үгүй ер өө! Үгүй ээ, үнэхээр болж байна. Борюська надтай шууд л тоглолтонд явах байсан даа.

Лида:  Ажиллаад байх юу байна аа? Сүүлээ шарваад... тэгээд л гүйцээ.

Маша: Хэрэв чинийхээр энэ тийм амархан юм бол чи өөрөө оролдоод үзэх юм уу? Эсвэл хулчийсан уу?

Лида:  Амархан. Тэр. Өнөөдөр би та нартай үнэгүй таксигаар явна. Сайн уу. Ингэхэд бид яагаад ганц ганцаараа суугаад уйтгарладаг билээ?  Алив, хамтдаа уйтгарлацгаая.

------------------------------------------------------------------------------------------------

Костя: За.

Виз:    Үргэлж ажилласаар л, ажилласаар л. Тэгж яривал ажлаас болж морь хүртэл үхдэг.

Костя: Энэ маш ховор байдаг. Ер нь бол морьд маш тэвчээртэй амьтад. Та нар юу хүссэн юм?

Вик:    Аан, бид хамт хооллохоор урих гэсэн юм. Бидэнд бизнес ланч байна.

Лёха:  Өглөөний явдлын төлөө гэмээ цайруулах гээд. Амар амгаланг тогтоохын төлөө.

Вик:    Байгалийн бүтээгдэхүүн, зөвхөн сахиусан тэнгэрийн нулимс л тунгалаг.     

Костя: Би шашингүй үзэлтэн, бас архи уудаггүй. Гэхдээ санаанд чинь баярлалаа. Орох дээр драгерийн систем суулгах хэрэгтэй, архидалтаас зайлсхийхийн тулд.

Вик:    Хөөе!

Костя: Аав аа, энэ нэмэргүй. Энэ роботод зөвхөн ШУ л сонин, хүний гэсэн бүх юм хамаагүй.

Вик:    Тэгвэл бид ШУ-ны аргыг ашиглана.

------------------------------------------------------------------------------------------------

Даша: Уучлаарай, гэхдээ чи босох болох нь дээ.

Ваня:  Сонсооч, намайг аварсанд чинь баярлалаа, гэхдээ будагын ажил миний хийх юм биш байна.

Даша: Ойлголоо. Гэхдээ чи будагтай саван дээр суусан байна, харин миний өмнөх нь дуусчихсан.

Ваня:  А, уучлаарай. Сайн уу, хайр аа. Одоохон Боря ах аа, би танд стратегийн бүх төлөвлөгөөг гаргаад өгье.

Вась:  Ваня, чи яагаад хариулахгүй байгаа юм? Би чам руу янзын гоё рестораны зураг явуулсан. Гэхдээ тэр 80 мянгаар илүү үнэтэй, гэсэн ч үнэхээр тасархай.

Ваня:  80,000 юу ч биш, хайр аа. Аан гээч, би одоо жаахан завгүй байна. Намайг Боря ах яг бариад авчихлаа. Мэдэхгүй юм, тэр надаас шинэ Цукербергийг олж харсан байх. Надад өрөө өгье гэхээр нь би татгалзсан. Товчхондоо, жаахан ядарлаа. Орой очоод хамт бүгдийг шийдье. За, баяртай. 

Даша: Чи хүн хуурах онцгүй гэдгийг мэдэх үү? Тэр тусмаа найз охиноо.

Ваня:  Хоёр хүний харилцаанд хутгалдах онцгүй гэдгийг чи мэдэх үү? Тэр тусмаа танихгүй байж.

Даша: Харин би хутгалдаагүй, би ердөө л үнэнийг хэлж байна.

Ваня:  Харин би гуйсан уу? Энэ чинь одоо би чиний хувийн эд зүйлсийг аваад ухаж эхлэхтэй адилхан.

Даша: Битгий хүр!

Ваня:  Уучлаарай, би хүсээгүй юм. Энийг чи зурдаг уу?

Даша: Ажилгүй үедээ оролддог юм.

Ваня:  Оролддог гэдэг чинь? Энэ үнэхээр гайхалтай? Чи ингэхэд энэ үхрийн саравчинд юугаа мартсан юм? Чи энэ чадвараа хөгжүүлэх хэрэгтэй.

Даша: Байдаг л зурагнууд. Би бүр урлагийн сургуульд оръё гэж бодсон, тэгсэн ээж чи зургаар цатгалан явахгүй ээ гэсэн. Зарим талаар түүний зөв л дөө.

Ваня:  Яаж түүний зөв байх юм.  Чи ердөө л чамд авъяас байгаа гэдгээ харуулах хэрэгтэй. Харин үүний тулд энэ зурагнуудыг цүнхнээс гаргаж хүмүүст харуулах хэрэгтэй. Ингэхэд чи гудамжны урлагт ямар ханддаг вэ?

Даша: Маш сайн. Манай хөрш түүнээс болж намайг харааж байсан.

------------------------------------------------------------------------------------------------

Лёха:  За...

Костя: Мөөн! Ажлын байранд архидан согтуурах нь хөдөлмөрийн хуулийг шууд зөрчсөн хэрэг.

Вик:    Энэ архидалт биш, энэ ШУ-ны туршилт.

Лёха:  Тэгж яривал, чиний төлөө хичээж байна.

Костя: Архи та нарын тархины эд эсүүдийг сүйтгээд эхэлсэн бололтой. Та нарын улиг болсон архидалт надад яаж туслах юм?

Лёха:  Чиний драгерийн санаа мэдээж ийм! Гэвч манай эрчүүд чиний драгерийг нүд ирмэх зуур хуурна.

Костя: Тэгэхгүй. Драгер бол техникийн хөгжлийн үр дүн, энэ бол ШУ.

Вик:    Үгүй ээ, чи мэдээж ухаантай залуу, гэхдээ ардын аргыг чи дэмий л үл тоож байна.

Костя: Ардын арга бол бага боловсролтонгуудад зориулсан яриа.

Лёха:  Тэгвэл бид одоо туршилт хийж үзнэ.

Вик:    Тиймээ.

Лёха:  Харин чи явж өөрийнхөө драгерийг хүссэнээрээ сайжруул, найдвартай байхын тулд.

Вик:    Тэгээд талархах хэрэггүй.

Костя: Алив, больцгоо, та нар юу хийж байна аа? Та нарын улигт архидалтыг ШУ-аар халхавчилахыг би та нарт зөвшөөрөхгүй. Драгерийг хуурч болохгүй гэдгийг би одоо та нарт нотлоно.

------------------------------------------------------------------------------------------------

Вик:    Жишээ нь энэ сармисаар.

Костя: Нотлох гэсэн юм энэ.

Вик:    За яахав, сармис болсонгүй. Гэхдээ энэ чөтгөрүүдэд 100 гаруй янз бүрийн аргууд бий.

Костя: ШУ-ныг хуурч болохгүй.

Вик:    Харж байя.

------------------------------------------------------------------------------------------------

Лида:  Эндэхийнх үү?

Эр:      Эндэхийнх.

Лида:  Би ч эндэхийнх. Бидэнд адил зүйл олон байгааг харав уу, а? Байнга ресторанаар ордог уу?

Эр:      Үгүй ээ, зөвхөн бизнес ланчаар.

Лида:  А, тийм үү? Харин би чамайг бизнесмен гэж шууд л бодсон. Мөнгөтэй нь илт байна. Харин би хэтэвчээ гээчихсэн. Гэтэл би бушуухан харимаар байдаг. Чи намайг ойлгож байгаа биз дээ, а?

Эр:      Ойлгохгүй байна.

Лида:  Чи юундаа тэнэгтээд байгаа юм бэ? Юу нь ойлгомжгүй байна? Чи эндэхийнх, би эндэхийнх, нэг нэгэндээ туслах л хэрэгтэй. Тэгээд?

Эр:      Би явах болчихлоо.

Лида:  Үгүй хүлээгээч чи, эр хүн шиг байгаач.

Эр:      Би 00 орох хэрэгтэй.

Лида:  Тиймээ, би өгнө. Чи надад картынхаа дугаарыг өгчих.

Эр:      Эмэгтэй, та яаж байна аа? Солиотой юм уу?

Эр:      Энэ, энэ залуу тусламжийн дохио өгөөд байсан.

Эр:      Энэ эмэгтэй намайг дээрэмдэх гэж оролдсон.

Лида:  Би юу?

Эр:      Эхлээд мөнгө шалсан, одоо банкны карт.

Нина:  Тайван, тайван, хэн ч хэнийг ч дээрэмдээгүй. Энэ эмэгтэй бидэнтэй яваа.

Эр:      Эд бөөн дээрэмчид байх нь.

Маша: Нөхөд цагдаа нар аа, үл ойлголцол болчихлоо. Зүгээр л тайван учрыг нь олцгооё.

------------------------------------------------------------------------------------------------

Ваня:  Янзтай. Энди Уорхол зүгээр л атаархана.

Боря: Энэ чинь юу вэ? Энд юу яагаад дураараа авирлаад байна?

Ваня:  Боря ах аа, энэ бол гудамжны урлаг.

Боря: Юу?

Ваня:  Танайд ийм авъяас дэргэд чинь байна, гэтэл та мэдээгүй байдаг.

Боря: Эх, Ваня, Ваня... Чамд ер нь ямар нэг юм найдаж болох уу? За яахав, чи гэж залхуу золиг охиныг ийм балай юманд уруу татаж л байдаг. Энэ бүхнээ бушуухан хусаж арилга.

Ваня:  Арилга гэдэг чинь?  Боря ах аа, та нээрэн ямар гэгчийн арслан заан бэ?

Боря: Юу гэнэ ээ?

Ваня:  Юу ч биш. Та ер нь яаж өөрийнхөө энэ хөгшин сэтгэлгээгээр бизнест ядаж нэг юманд хүрсэн юм бэ? Энэ бол урлаг.   

Боря: Чи намайг хэн гэсэн бэ? Арслан заан уу?

Ваня:  Арслан заан.

Боря: Одоохон. Би энэ бүхнээ хусаж арилга гэж байна!

Ваня:  Боря ах аа, та чинь өвчтэй юм уу?

Боря: Би чамайг миний фермд дахиж харахгүй. Гүйцээ, халагдсан.

Ваня:  Сайн л биз.

Эм:     Залуус аа, танай энэ юу вэ?

Даша: Энэ манай фермийн дэлгүүр.

Эр:      Гайхалтай. Анх удаа ийм дэлгүүр харлаа.

Эм:     Янзтай.

Эр:      Таалагдаж байна уу?

Эм:     Тиймээ.

Эр:      Алив, орцгооё. Юу ч юм авч магадгүй. 

Эм:     Тэгье.

Боря: Ваня нааш ир. За айх хэрэггүй, оролдохгүй. Энэ нэг чиний юмыг юу гэдэг гэнэ ээ?

Ваня:  Гудамжны урлаг. Ер нь бол энэ маркетингийн албаны бэлэн концепци.

Боря: Миний фермд тийм алба байхгүй.

Ваня:  Харин одоо байгаа бололтой. Бас би түүнийг удирдахад бэлэн.

Боря: За яахав. Харин чи даварч болохгүй шүү. Хэрэв сарын сүүлчээр ямар ч үр дүнгүй байвал өтөг бууцтай тэргэнцэртэйгээ дахиж уулзана гэж мэд. Ойлгосон уу?

Ваня:  Тиймээ, шударга байна.

Боря: Шүдийг нь буд, хүн шиг харагдуулахын тулд.

Ваня:  Хийнэ, Боря ах аа.

Боря: Гүйцээ, ажиллацгаа.

------------------------------------------------------------------------------------------------

Костя: Та нарын цагаан гаа бас л хог.

Вик:    Чи яллаа, ШУ-ыг хуурах араггүй. 

Костя: ШУ-ны төлөө!

Вик:    Түүний төлөө.

Лёха:  Нэгэнт бид бараг хамтрагчид болохоор магадгүй чиний торгуулийн систем яаж ажилладагийг бидэнд хэлж өгөхгүй биз?

Костя: Хамтрагчид аа?

Вик:    Тиймээ.

Костя: Та нар надад юуны хамтрагчид гэж?

Лёха:  Тэгвэл найзууд.

Костя: Надад найз нар хэрэггүй. Найзууд бол цаг хугацааны хулгайч нар. Та нар туршилтынхан.

Лёха:  Тиймээ.

Костя: Миний ШУ-ны туршилтынхан болмоор байна уу?

Лёха:  Тиймээ, амархан. Аав бид хоёр ШУ-нд бол яг усан доторхи загас шиг. Ялангуяа химид.

Костя: Сайн байна. Жинхэнээсээ суут зүйлсийг хийх болно. Бид киборгийн зах зээлд дэвшил гаргана. Хятадууд цахилгаан машинтайгаа тоосонд булагдаж үлдэнэ. Ойлгосон уу? Бэлэн үү?

Лёха:  Юунд? Юу байна аа? Аав аа, гараа мэдрэхгүй байна!

Костя: Энэ лидокаин. Эсэргүүцэх хэрэггүй. Би одоо чамд зүслэг хийнэ, чип суулгана, тэгээд чи дэлхийн анхны киборг болно. Чи сонгогдсон нь!

Лёха:  Тэр намайг алах нь! Аав аа!

Костя: Энэ бүхэн ШУ-ны төлөө!

------------------------------------------------------------------------------------------------

Ваня:  Хүлээгээч. Ядаж л чамайг хэн гэдэг вэ?

Даша: Даша.

Ваня:  Би Ваня.

Даша: Би мэднэ.

Ваня:  Ингээд би одоо маркетингийн албаны дарга боллоо. Магадгүй, чи надад туслахгүй биз?   

Даша: Чи надаар түүнийг ч гэсэн будуулмаар байна уу?

Ваня:  Үгүй дээ, зүгээр л миний орлогч бол. Чиний шинэлэг санаанууд гайхалтай, харин энд энэ л асуудалтай. Тохирох уу?

Даша: Тохирлоо.

Вась:  Сайн уу. Би чамаар ороод гаръя гэж шийдээд.

Ваня:  Сайн уу. Даша, энэ Вася. Вася, энэ Даша. Бас Вася миний найз бүсгүй.

Вась:  Бас ирээдүйн эхнэр нь.

Ваня:  Тиймээ. Васек, би Боря ахад фермд нь тусалж байгааг чи мэднэ. Одоо би орлогч... Өө, би маркетингийн албаны дарга, харин Даша миний орлогч.

Даша: Тиймээ Борис Павлович маш их туслаарай гэсэн.

Вась:  Гайхалтай. Тэгээд бид хэзээ нь Москва явах вэ?

Ваня:  Бид одоо фермийг хэвэнд нь оруулаад шууд явна.

Вась:  Ойлгомжтой. За, за, суучих, явцгаая. 

------------------------------------------------------------------------------------------------

Нина:  Маша, чи яаж тохиролцож чадсан болоод цагдаа нар биднийг гэрт хүргэж өгдөг байна аа?

Маша: Юуны түрүүнд тэд эрчүүд, дараа нь бол цагдаа нар.

Нина:  Аан-хан.

Маша: За тэгээд, ууцгаах уу? Дуртай нь цай, дуртай нь стрессээ тайлахын тулд дарс.

Лида:  Надад стресс байхгүй. Хэрэв агсан тавимаар байвал тэрийгээ л хэлчих.

Маша: Би ямар их түрэмгийлэл сонсов оо?

Лида:  Тийм үү?

Маша: Эндээ гэхэд, эрчүүд үүнийг эмэгтэйчүүдээс зөнгөөрөө мэдэрдэг. Энэ тэднийг түлхдэг юм.

Нина:  Нээрэн үү?

Маша: Константин бид хоёрын харилцаанд түрэмгийлэлд зай байхгүй. Тэр надтай дээд зэргийн эелдэг байдаг.

Нина:  Би бичлээ.

Лида:  Бич ээ, бич.

Лёха:  Тэнд нөгөө.. Костя цагаан солио тусчихлаа! Над руу хутга барьж дайраад.

Вик:    Бас нүдний шилээ зүүсэн, архичин чинь!

Маша: Константин архи ууж болохгүй, тэр тархи идэвхтэй байлгах БАД уудаг.

Лёха:  Тийм үү?

Лида:  Өө, бурхан минь!

Костя: Тэд энд байна, хөгжлийн өчүүхэн муу дайснууд

Лёха:  Битгий ойрт!

Костя: Хэрэв та нар ШУ-ны төлөө золиослогдох чадваргүй бол яах гэж ер нь амьдардаг юм?

Маша: Та нар түүнийг яачихсан юм бэ?  

Лёха:  Бид яасан гэж?

Маша: Хайрт минь, явж унтъя. Энэ байдал чамд огт зохихгүй байна.

Костя: Амаа тат аа, хэрэгцээ багатай, улиг болсон манипуляц чадвартай эмэгтэй минь! Миний суут тархи чиний болхихоосон сэтгэлзүйн алхамуудыг таних чадваргүй гэж бодож байна уу? Би чамтай дэмий хоосон яриа өрнүүлж цагаа үрэх харамсалтай байна. Тийм учраас чи ухаантай гэж бодохыг чинь би зөвшөөрье. Шинжлэх ухааны төлөө миний хамгийн том золиослол үүнд оршиж байгаа юм! Ямар түрэмгий харц вэ? Би ванн руу явах хэрэгтэй байна.

Вик:    Бүгд энийг сонсов уу? Эсвэл ганцхан надад зөнөгрөл найрал хөгжимтэй хамт ирэв үү?

Боря: Нина! Би бодлоо л доо, хэрэв бид тоглолтонд явж чадахгүй бол тоглолт өөрөө бидэнд ирэг гэж.

Лида:  Магадгүй, энд манай тэнэгүүд базаахгүй байж болно, гэхдээ л тэд биднийг жинхэнээсээ хайрладаг. Чи намайг сонсов уу?

------------------------------------------------------------------------------------------------

Лида:  Лёша, хэрэв бид хоёр танилууд байгаагүй, харин ресторанд хажуугийн ширээнүүдэд сууж байсан бол чи даах байсан уу?

Лёша: Даах байсан.

Лида:  Юу, нээрэн гэж үү?

Лёха:  Мэдээж. Би гоолиг биетэйг чинь харсан, тэгэхээр их идээгүй гэсэн үг.

Лида:  Юу гээд тэнэгтээд байна? За тэгээд, гэрлээ унтраачих, а?

Лёха:  Зөрчихлөө. 

Лида:  Ой... Муу тэнэг.

Төгсөв

2025 он

           

 

Back to episodes Go home