2 Ивановынхан 7-03
Дүрүүд:
Эр:
Боря фермийн эзэн
Лёха фермийн ажилтан
Виктор Сергеевич Лёхагийн аав
Костя Маринагийн нөхөр
Стёпа фермийн малын эмч
Ваня Лёхагийн хүү
Рус Ваня, Вася хоёрын найз
Эм:
Нина Борягийн эхнэр
Лида Лёхагийн эхнэр
Марина Лидагийн эгч
Вася Ванягийн найз охин
------------------------------------------------------------------------------------------------
Маша: Өглөөний мэнд.
Лида: За, ингээд...
Маша: Бод доо, би өнөө өглөө тахиан дуунаар сэрсэн. Ямартай ч хөдөөний амьдралд сайхан зүйл байна. Дүү минь, уурлахаа больчих л доо. Үнэн хэрэгтээ би чамд олон талаар өртэй.
Лида: За зүгээр, хэнд ч юу ч тохиолддог хойно.
Маша: Би өөрийгөө Лешатай гэрлэчихсэн байнатөсөөлж бодонгуут...
Лида: Чи өглөө тэр БАД-аа /биологийн идэвхт нэмэгдэл/ хэтрүүлж идсэн юм уу? Леша чамд юугаараа таалагдаггүй юм? Өглөөний мэнд, хайрт минь. Юунд гараараа авдаг юм?
Лёха: Тэнд илүү хэрчим байсан. Чи юундаа тэнэглэсэн юм? Пашкаг сэрээчихлээ. Эхийгээ сонсчихож.
Маша: Бурхан минь, соёлгүй, бүдүүлэг гэдэг нь! Костя яг ингэж миний өгзөг рүү алгадана гэж би төсөөлж ч чадахгүй.
Лида: Чиний Костя бол зүгээр л хатаасан сам хорхой, харин миний Леша...
Лёха: Пашка хэр их овоолсныг очиж хар! Ийм! Шинэ дээд амжилт!
Маша: Бүдүүлэг эр.
------------------------------------------------------------------------------------------------
2 ИВАНОВЫНХАН 7-3
------------------------------------------------------------------------------------------------
Вась: Энэ усан онгоц 200 хүнийх, гэвч бид дээд тал нь 50 хүн болно. Та нар, бас москвагийн найзууд...
Лида: Гоё юмаа.
Вась: Бүртгэл шууд тэнд явагдана, өөрөөр, би Кремлийн арын фон дээр Ваняд “тийм” гэж хэлнэ. Гоё уу?
Нина: Гоё. Харин яагаад манайд биш гэж? Гадаа асрууд босгож болно ш дээ.
Вась: Ээж, хурим амьдралд ганцхан удаа болдог.
Вик: Дор хаяж анхных, тиймээ?
Лёха: Хотын өдрөөр баталгаажуул, салют дээр мөнгө хэмнэнэ.
Вик: Гэхдээ л Лёха, чи бөөрөө худалдахаас араггүй болно.
Лида: Тиймээ, давхар элгээ зарчих, тэрнийх илүү том.
Лёха: Даажигна, даажигна.
Вась: Үгүй ээ, юу ч худалдах хэрэггүй. Ваня бид хоёр өөрсдөө бүгдийг нь төлөхөөр шийдсэн.
Боря: А?
Лёха: Энэ чинь Ивановынх. Удам байна.
Боря: Харин бүх юманд хаанаас мөнгө олсон юм? Яах юм, зээл авах уу?
Мессеж: Хүндэт үйлчлүүлэгч. Таны зээлийн хугацаа хэтэрсэн байна. Та 3 хоногийн дотор зээлээ төлж, цахим төлбөрийн баримтаа илгээж бидэнд мэдэгдэх ёстой. Зээлээ төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан гаргуулна.
Вась: Үгүй ээ, Ваня одоо цалин сайтай ажилтай болсон.
Боря: Аа.
Ваня: Тиймээ, сая урьдчилгаа мөнгө илгээсэн байна. Би гарч ярилцах юм байна. Сайхан цайлаарай.
Лёха: Наадахаа анхааралтай тоолоорой.
Вась: Түүний цалин нь сард хоёр удаа ирдэг, эхлээд урьдчилгаа, дараа нь цалин.
Лида: Аан-хан, сайн байна, сайн байна.
Боря: Мэдээж, цалин, цалин, урьдчилгаа.
Вась: Би одоохон.
------------------------------------------------------------------------------------------------
Ваня: Байна уу, захирал аа, өглөөний мэнд. Тиймээ, би халагдах тухайд ярилцахаар залгасан юм. Зөвшөөрнө, би алдаа гаргасан, та ч гэсэн жаахан түргэн загнасан. Новш гэж.
Вась: Ваня! Ваня автомашины зээлийн төлбөрийн хугацаа хэтэрсэн мессеж надад ирлээ.
Ваня: Тэр яагаад чамд ирдэг билээ? Би гэрээн дээр өөрийнхөө дугаарыг бичсэн.
Вась: Гэрээг надтай хийсэн. Бодвол нэрээр нь олсон байх. Гэхдээ төлбөр нь яасан бэ?
Ваня: Төлбөр асуудалгүй, би бүр өчигдөр орой илгээсэн. Очоогүй байх нь, тэгвэл банкинд л саатал гарсан байж мэднэ.
------------------------------------------------------------------------------------------------
Лёха: За боллоо, кофе уух хэрэгтэй байна. Лидок, чи гарынхаа кофег чанахгүй биз?
Лида: Харин шидэт үг нь?
Лёха: Чанаж өгнө үү.
Костя: Алексей, та ажлаасаа хоцорч байгаа юм биш үү?
Лёха: А, ямар зорилгоор асууж байна?
Боря: Би Константин Аркадьевичийг инноваци хариуцсан орлогчоор томилсон.
Вик: Үгүй тэр эм тахиаг азарган тахианаас ч ялгаж чадахгүй. Ялгах уу?
Коля: Үүнд шууд шаардлага байхгүй. Миний нэн тэргүүний ажил бол байгууллагын доод шатны үйл ажиллагааг үр ашигтай болгох алгоритм боловсруулах, мэдээж түүний үүрэгтэм тахиаг азарган тахианаас ялгах боломж орно.
Лёха: Кофе уумаргүй болчихлоо. Лидок баяртай.
Лида: Баяртай, хайрт минь.
Лёха: Аав, миний хойноос.
Боря: Өө, би ч явъя.
Вик: Явж тэднийг харж байхаас.
Боря: Битгий уйтгарлаарай.
Маша: Костя, чи мартчихлаа.
Костя: Маша, цар тахлаас хойш хоёулаа бичил биетний солилцоог хязгаарлахаар тохиролцсон. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Линда: Бүх зүйл алгоритмын дагуу. Гэр бүлийн үр ашигтай ажлын төлөө. Би чамд хэлсэн, сам хорхой гэж.
------------------------------------------------------------------------------------------------
Костя: Тэгэхээр, бид энэ трансформатораас тахианы байр луу нэмэлт кабель оруулна, ингэснээр, бид үргэлж нөөц тэжээлтэй байх болно.
Лёха: Би иймэрхүү инновацийг гурав дахин их, хоёр дахин хямд санал болгож чадна.
Боря: За, Лёха, яг эндээс тэр хашаа хүртэл ух. Чамгүйгээр учрыг нь олно. Надад шаардлагтай кабель байгаа.
Лёха: Харин манай цахилгаанчин багахан архидалтын дараа урт хугацааны амралттай байгаа.
Коля. Би өөрөө чадна, би 10,000 хүртэлх вольтын цахилгаан угсралтын ажил хийх 3-р түвшний зөвшөөрөлтэй.
Боря: Сайн байна.
Вик: Тэр чинь чамайг цохиосой, муу туршигч!
Костя: Уучлаарай, юу гэнэ ээ?
Лёха: Цахилгаанчин гомдоно доо...
Вик: Тиймээ.
Лёха: ...тэгээд үргэлжлүүлж архидахаар явна.
Боря: Тэндээ үлдэж л байг. Явцгаая, кабель хаана байгааг би чамд зааж өгье.
------------------------------------------------------------------------------------------------
Ваня: Ээж, танд санаандгүй 50 к байхгүй биз?
Лида: 50к! Май, хоослогч минь.
Ваня: Аа, 50 мянга?
Лида: Хэд ээ?!
Ваня: Би маргааш АТМ орж мөнгө аваад шууд өгнө.
Лида: Мөөн, одоо сайхан сэтгэлт шидэт дагина нисэж ирээд надад болор шаахай бэлэглэнэ, харин чамд хулууг 50 к болгож өгнө.
Ваня: За, за, ээжээ, ойлголоо, би Боря ахаас зээлчихье.
Лида: Хүү минь, чи надад хэл дээ, өнөөдөр ямар нэг баяр байхгүй юу?
Ваня: Одоохон. Өнөөдөр Велесийн өдөр. Мөн Дэлхийн анаашны өдөр.
Лида: Велес ээ? Шашных байх нь, тийм үү? За яахав, өөрөө бодож олъё.
------------------------------------------------------------------------------------------------
Костя: Танд энэ олон цоож ямар хэрэгтэй гэж? Таныг хулгайгаас аврана гэж та боддог хэрэг үү?
Вик: Битгий гуаглаад бай, залуу.
Лёха: Тэр сүрхий харагдах гэж тэр. Холбоотой түлхүүрүүд хэр чанга хангинана тэр хэрээр чухал эзэн.
Боря: Зүгээр л би энд заримд нь огт итгэдэггүй.
Лёха: Харамсалтай.
------------------------------------------------------------------------------------------------
Боря: Ойлгосонгүй! Хаана...? Дамар хаана байна?
Вик: Гай боллоо.
Лёха: Нэг тийшээ өнхөрчихсөн үү?
Боря: Хаашаа өнхрөх гэж? 200 кг кабель, 2 метрийн дамар уу?
Коля: Тэгвэл бичлэг үзээд хулгайчийг илрүүлье.
Лёха: Энэ камерын тус яг фанеран замын цагдаа шиг, айлгахаас цаашгүй.
Вик: Тиймээ.
Коля: Хүлээгээрэй, камер холбогдоогүйг өөр хэн нэгэн мэддэг байсан уу?
Лёха: Та намайг юунд ингэж харсан юм? Манай оронд гэм буруугүйн таамаглалыг өөрчилчихсөн юм уу, аав аа?
Вик: Би мэдэхгүй ээ, би харин ч нотлох юмтай, радикулиттай. Энэ дамрыг байрнаас нь ч хөдөлгөж чадахгүй.
Лёха: Мэдээж.
Боря: Зүгээр ээ, би дамрыг олно, хэн нэгэн харсан л байгаа. Бас хулгайчийг ч олно.
Лёха: Яасан, хийх юм алга уу?
Вик: Тийм.
Лёха: Үгүй ээ, чамд хийх өөр юм байхгүй юу гэж байна. Аав бид хоёрт даатгачих. Миний бүх чадварууд дотроос дедукци шууд л... Аав?
Вик: Яг үнэн, тэр болПинкертон! Орой гэхэд дамрыг олсон байна!
Боря: Сайн байна. Хэрэв орой гэхэд дамар байхгүй бол би хоёуланг чинь хална,ойлгосон уу?
Коля: Харин би камерыг холбож, бүхэлд нь харагдахаар тохируулъя.
------------------------------------------------------------------------------------------------
Ваня: Сайн уу, Рус.
Рус: Юу байна? Чи ядаж малгай өмсөхгүй дээ, тэгэхгүй бол үс болсон нэг нөхөртэй уулзсаныг Анютад хэлж, дараа нь чамайг гэж нотлох юм болно. Сайн уу.
Ваня: Сайн уу.
Рус: Юу хүссэн юм?
Ваня: Энэ дискийг харж байна уу?
Рус: Тэгээд?
Ваня: Титан хайлш. Дэгжин хийц. Худалдаж авахгүй юм уу? Ердөө тавиар.
Рус: Худалдаж авах аа? Сэжигтэй санагдах чинь. Би энийг чамаас зүгээр авсан ч чадна.
Ваня: Яасан, чи тэнсэнгээс залхасан уу? Шинэ түвшинд гарахыг хүсч байна уу?
Рус: За яахав, тэгвэл бүгдийг нь 30-аар.
Ваня: Ядаж л дөчид, а?
Рус: Залуус аа! Эй! Дискэнд дугаарласан хүн байвал ирээд ав, надад 40 үнэтэй байна.
Ваня: За, за, Рус, ятгаж чадлаа. Харин Вася бидний наймааг мэдэхгүй байг. Түүнд бэлэг барих гэсэн юм.
Рус: Тэр чамайг эрхэндээ оруулчихжээ! Москва зүгээр охиныг бүр эвдэж. За яахав, тохирлоо. Удахгүй ирнэ.
------------------------------------------------------------------------------------------------
Вик: Хэн чамайг чалч гэсэн юм? “Хулгайчийг олно, хулгайчийг олно” гэнэ. Хаана хайх гэж байна? Толинд харах уу?
Лёха: Та битгий яншаад байгаач, аав аа, түүнд кабелийг нь буцааж өгнө. Яахав, болсонгүй. Статистикаар бол бизнес санааны зөвхөн 10% нь нэмэх гардаг.
Вик: Яагаад гэхээр, чиний тархины 90% нь хасах! Чи Борькад дамрыг хаанаас авсанаа яаж тайлбарлах гээв?
Лёха: Тэр дамрыг хараад шууд л мартана. Харин шалгааж эхэлбэл... Юу ч юм хэлнэ. За, Лидок?
Лида: Лёша, би залгасан учир нь, өнөөдөр бидний ойн баяр гэдгийг бүү мартаарай, өнгөрсөн удаа болоогүй шиг болохгүйн тулд.
Лёха: Болохгүй. Би утсан дээрээ тэмдэглэсэн, бас аавынх дээр ч хуулсан. Өнөөдөр ойн баяр байхгүй. Баяртай.
Лида: Хүлээ, хүлээ, Лёша! Надад цэцэг бэлэглэж чадах уу, а? Зүгээр л, ямар ч шалтгаангүйгээр.
Лёха: Лидок, би шалтгаангүйгээр бүр буйдангаас ч өндийдөггүй.
Лида: Тэгвэл өнөөдөр Велесийн баяр.
Лёха: Би адислагдсан, шашны баяр тэмдэглэдэггүй. Гүйцээ, орой уулзъя.
Лида: Тэгье ээ.
Лёха: Яагаад зогсчихов?
Вик: Чи адислагдаагүй! Би улаан коммунист байсан.
Лёха: Энэ үйл хэргийг чинь Велесийн өдрөөр тэмдэглэх хэрэгтэй.
Вик: Борькад кабелийг нь буцааж өгөөд түүгээр дайлуулах болно.
------------------------------------------------------------------------------------------------
Лида: Үгүй чи байдгаараа эвхэрчихэж! Чи унтаж байна уу, галуу минь?
Маша: Чи ямар нэг юм хүсээ юу?
Лида: Би юу? Тийм ээ, миний Лешка, мэдээж... ажлаа түр орхиод цээнэ худалдаж авч өглөө. Харин би: “Леша, надад цээнэ ямар хэрэгтэй юм? Тэнд бүхэл бүтэн цээнэ цэцгийн мандал байна” гэлээ. Харин чинийх цэцэг бэлэглэдэг биз дээ? Ядаж л мартын 8-аар?
Маша: Тиймээ, тэр намайг цэцгээр булдаг, түүний цэцэгүүд их дэгжин, зүгээр нэг цэцгийн мандлынх шиг биш.
Лида: Аа. Дэгжин гэж ямар? Төсөөлөлийнх юм уу? Үнэр гэж гайхалтай. Үгүй энэ зүгээр л...
------------------------------------------------------------------------------------------------
Эр: Манай шинэ цахилгаанчин гэж чи юу?
Коля: Юу гэж?
Эр: Өмнөх нь зарж ууж амжаагүй бүх юмнуудыг чамд өгөөрэй гэж Палыч хэлсэн. Энэ.
Костя: Ингээд болоо юу?
Эр: Үгүй ээ, бас бахь.
Костя: Энэ сангийн бахь байна.
Эр: Ямар ялгаа байна?
Костя: Нилээдгүй. Бахны хазуурын дотор гадаргуу нь тэгшхэн, шулуун байдаг, харин сангийнх... Байна?
Маша: Сайн уу. Юу хийж байна?
Костя: Сэнхрүүлэх ажил. Эндэхийн ажилтнууд үнэхээр мэдлэггүй юм. Юм болоо юу?
Маша: Үгүй, онц юмгүй.
Костя: Чи мэднэ, гэнэтийн дуудлага надад кортизол ялгаруулдаг.
Маша: Зүгээр л би бодлоо л доо... Магадгүй, чи надад цэцэг бэлэглэх юм уу? Мэдээж өөрөө биш л дээ, зүгээр л хүргэлтээр захиалчих.
Костя: Чи үгсийн сангаа анхаарах хэрэгтэй. Хоёрхон өгүүлбэрт "зүгээр л" гэсэн хоёр үг байна!
Маша: Тиймээ, уучлаарай. Тэгээд цэцэг яахаар болов?
Костя: Тэр Лида чамд ингэж муугаар нөлөөлж байна уу? Чамаас тэнэгдүү, учир шалтгаангүй хүсэлтэй байдаг л нэг авгай чиний дотроос гараад байна.
Маша: Саад болсонд уучлаарай.
Костя: За тэр, үүнийг сэтгэл санааны тусламж гэж үзье. Гүйцээ, орой уулзъя, надад ажил их байна.
Эр: Кортизол гэж юу вэ?
Костя: Тэгэхээр, сангийн бахины дотоод хазуур нь цилиндр дотортой байдаг.
------------------------------------------------------------------------------------------------
Гера: Лёха, чи яг хүүхэн шиг загнах юм. Утгагүй гэдэг нь. Дамрыг буцааж өгнө гэж юу гэсэн үг юм?
Лёха: Эрчүүд ээ, ийм болчихоод байна.
Гера: Та нар одоо биднийг жийхээр шийдсэн үү? Кабель дээр мөнгө хийх нь үү?
Вик: Муу өөдөсхөн минь, чи ахмад хүнтэй яаж ярьж байгаа юм?
Гера: Витя ах аа, бид худалдан авагчийг хэдийн олсон. Дээр нь 2,000-ыг урьдчилгаа болгож авсан.
Лёха: Та нарын урьдчилгааг нөхөж өгье. 3000. Эрчүүд ээ, энийг буцааж аваачихад туслаач.
Гера: Товчхондоо, орой нь урдчилгаа, өглөө нь туслая.
Эр: Үгүй ээ, Гера, гурван цагаас хойш толгой хэцүүднэ.
Гера: Яг үнэн. Орой туслая.
Лёха: Маргааш.
Гера: Маргааш.
Лёха: Найзууд ч бол доо. Өнхөрүүлье, ааваа.
------------------------------------------------------------------------------------------------
Вась: Ээжээ, та яах гэж өөрөө дэлгүүр явдаг юм, а? Хүргэлтээр захиалж болно ш дээ.
Нина: Би та нарт хуримын бэлэг харах гээд л.
Вась: А, бэлэг ээ? Харин энэ зүгээр л тэргэнцэр дээр уначихсан уу, а? Ой, би одоохон. За?
Ваня: Сайн уу, хайр аа. Нэг үгээр надад асуудал гарсан. Би хийжүүлсэн ус авахаар дэлгүүрт орсон юм, яг энд, гараад иртэл ийм болчихсон байна.
Вась: Яаж тэр вэ?
Ваня: Тиймээ, өнгөрлөө, Васек. Миний бодлоор худалдагчид учир байгаа байх. Тэр надад “Дюшес”-ийг бараг 30 минут бичсэн. Яана аа, манай терминал ажилладаггүй. Яана аа, надад 1000-ын хариулт байдаггүй” гээд л. Би одоо цагдаа дуудаж, түүнийг улайлгах болно. Тэр хурдан хэргээ хүлээнэ. Гүйцээ, Вася, холбоо дууслаа, асуудлыг шийдэж байна.
Вась: Тэг ээ. Баларсан юм.
Нина: Тийм дээ, худалдагчийг л буруутгадаг. Ялангуяа терминал үргэлж ажилладаггүй үед.
Вась: Тиймээ, би дугуйг ярьж байна. Зүгээр л тэр машин зээлэнд байгаа....
Нина: Зээлдэнд гэдэг нь?
Вась: Тэр тийм их биш, бид бараг төлөөд дууссан.
Нина: Чи ч гэсэн үү? Дээр нь надтай гэрээ байгуулсан гээд хэлчих.
Вась: Ээжээ, ямар ялгаа байна? Ваня бид хоёр удахгүй гэрлэнэ, бидний бүх юм асуудалгүй. Ваня өөрөө бүгдийг төлж байгаа.
Нина: Би найдаж байна. За, за, би та нарын хуримаар юу бэлэглэхээ одоо мэдлээ.
Вась: Мөнгө үү?
Нина: Дугуй, та нарыг шинэ амьдрал руу чинь хурдхан явуулахын тулд. Авах...
Рус: Сайн уу, сайхан хүүхнүүд ээ!
Вась: Шинэ дугуйнууд хэрэггүй, ээжээ. Би хуучныг нь олчихлоо.
------------------------------------------------------------------------------------------------
Лида: Чи юундаа чанга дарсан юм? Учиргүй дарж гэнэ. Очлоо, харахгүй байна уу? Хүүхэд сэрээлээ!
Маша: Энэ над дээр, би өөрөө онгойлгоно. Сайн уу.
Эр: Үүнийг танд.
Маша: Ой! Чамд цайны 500 рубль байна уу?
Лида: Цайны 500 рубль ээ? Май.
Маша: Ингээд болоо юу?
Лида: Цайнд бол хүрэлцэнэ, хоолонд өөрөө олно биз.
Маша: Ямар тансаг цэцгийн баглаа вэ!
Лида: Тийм дээ. Битгий дарагдчихаарай даа.
Маша: Миний нөхрийн халамж надад төвөгтэй биш.
------------------------------------------------------------------------------------------------
Вик: Аяар. Зогс. Зогс. Тамхилая.
Лёха: Аав аа, та намайг аравтай байхад тамхиа хаясан.
Вик: Би чамайг ээжтэй чинь хаясан бол дээр байж. Хэдийн хүүдийн тэтгэмжээ төлөөд тайван амьдарч байхгүй юу.
Лёха: Бас гуниглаад үхэх байсан биз. За яахав, тамхил. За, Лидок?
Лида: Леша. Би сая бодлоо о доо, чи надад бэлэг өгөөгүй удсан байна.
Лёха: Зурагтны удирдлагын зайг тооцохгүй юу?
Лида: Би байдаг л бэлгийг хэлж байна. Жишээ нь, сүрчиг.
Лёха: Лидок, сүрчгийг европт бодож олсныг чи мэдэх үү, яагаад гэвэл тэнд халуун ус байдаггүй байсан. Халуун усанд ор. Гүйцээ, баяртай, би завгүй байна. Өөрт нь сүрчиг авч өг гэнэ. Өглөө нь цэцэг, өдөр нь сүрчиг. Орой яах юм, машин уу?
Вик: Чи хаа нэгтэй алдаж дээ, тэгээд л тэр чамайг нүглээ наманчил гэж байна.
Лёха: Тийм гэж үү?
Вик: Тэгвэл тэр яах гэж сүрчиг хүссэн байхав?Байж ядсан байх уу?
Лёха: Тэгэхээр, одоохондоо тамхилаад барьж бай, одоо би Лидад цэцэг түүнэ.
------------------------------------------------------------------------------------------------
Нина: Чи энд юу хийж яваа юм?
Ваня: Би өөр хаана байх юм, Нина эгч ээ? Цагдаа нар хэргийн газрыг туузаар хааж, мэдүүлэг авсан. Санаа зоволтгүй, бид та нарын дугуйг олно. Машингүйгээр тэд хол явахгүй гэсэн. Харин би санаа зовохгүй байна, тэд хайх ч үгүй.
Нина: Хүлээ, би чамайг Васятай хамт Русланаас дугуйг нь авсан гэж бодсон. Харин тэр л хулгайлсан байх нь. Өөдгүй амьтан.
Ваня: Новш гэж. Чөттгөр...
------------------------------------------------------------------------------------------------
Рус: Хайр аа, юундаа давшлаад байгаа юм? Ганцхан танай жорлон ийм дисктэй гэж бодож болохсон.
Вась: Энэ ховор цуврал.
Рус: Харин тэр тусмаа! Харин хужаа нар бүх ховорыг дуурайлгаж хийдэг.
Вась: Аан-хан, мэдээж. Тийм болоод л Ваня дискээ алдсан тэр өдөр чамд эд нар бий болсон байх нь.
Рус: Санаандгүй таарсан.
Вась: Тэгж бодохгүй байна.
Ваня: За, боллоо, гүйцээ. Чи товчхондоо, яалт ч үгүй занганд орсон. Одоо чи үйлдэл болгондоо хариуцлага хүлээх болно. Үйл хөдлөл бүрийн төлөө. Намайг битгий барьж өгөөрэй, гуйя.
Рус: Сонс, Печкин, чи намайг хэн гэж бодоод байна? Би охин дугуйгаагаар чинь чиний дээгүүр гарахаас өмнө аваад зайл!
Ваня: Аа? Хоёулаа ийшлэх үү? Васяг айлгахгүйн тулд. А?
Рус: Тэгье. Чамайг өвсөн дээр хэвтүүлж, чи яг нохой шиг үүл тоолох болно.
Ваня: Харин хэн нь үүл тоолох бол доо!
Вась: Ваня, хэрэггүй. Рус, хэрэггүй, би чамаас гуйя.
2: Эндээ хүлээ!
------------------------------------------------------------------------------------------------
Ваня: За, уучлаарай, анд аа, дискийг буцаахаас араггүй. Ингэхэд... Би чамайг ганц цохиж болох уу? Яахав, Васькад итгүүлэхийн тулд.
Рус: Тэгвэл нэмээд 3000-ыг.
Ваня: Би чамд шилжүүлчихнэ, тэгэх үү? Яасан?
Рус: Харин ойд байдаг шиг биш шүү. Эр хүн шиг нударгаа сайн атгаад бүх биеэрээ цохь, ойлгосон уу? Алив.
Ваня: За, болох уу?
Рус: Тиймээ. Найз минь уучлаарай, би цэвэр рефлексээр хөдөлчихлөө.
Вась: Түүнээс хурдан холд! Бас бидний дискийг буцааж өг!
Рус: Тэгээд тэр тэрхятад дискээ буцаагаад аваач дээ!
------------------------------------------------------------------------------------------------
Вик: Олныг битгий тасдаарай, ямар үнээнд өгөх гэсэн биш.
Лёха: Юм багадахгүй ээ. Би өөрөө хэр гэм буруутайг мэдэхгүй.
Вик: Сарнайд битгий хүр, ямар нэг юм болбол хамаргүй болно. Балжингарав, балжингараваас ав! Тэд арай зөөлөн. Тэр, ард чинь! Ардчиньбайхаддаа. Зогс!
Лёха: Аав аа, наадахаа бариарай! Хурдал! Аав, түүнийг зогсоогоорой!
Вик: Зогс, түүнийг зогсоо!
------------------------------------------------------------------------------------------------
Боря: За юу болж байна?
Костя: Сүүлийн камерыг зоож байна, тэгээд л гүйцээ. Цэцгэн отвертка аваад өгөөч.
2: Боря!
Вик: Зугт, үхнэ шүү!
Лёха: Холдоорой!
Костя: Боря! Боря, доошоо бол!
------------------------------------------------------------------------------------------------
Вик: Амласан ёсоор дамрыг оллоо.
Лёха: Бас кабелийг ч хөвчихлөө.
Костя: Эрхэмүүд ээ, та нараас гуйя, намайг эндээс буулгаад өгөөч. Би сул бугуйтай.
Боря: Муусайн та нар....! Би та нарыг...!
------------------------------------------------------------------------------------------------
Вик:
Лёха: Боря! Боря!
Вик: Борюсик! Битгий!
------------------------------------------------------------------------------------------------
Вик: Бид түүнд дамрыг олж өгч байхад баярлалаа гэж болно доо.
Лёха: Тиймээ. Хүмүүжил гэж нойл.
Костя: Алексей, шатыг байранд нь тавьчих. Аан тийм, та нар мэдэж ав, би бүх камеруудыг асаасан, одоо та нарын бүх луйвар харагдана, бас үүлэнд хадгалагдана.
------------------------------------------------------------------------------------------------
Боря: Васягийн машин сайхан юмаа.
Ваня: Ер нь бол минийх.
Боря: Тийм үү? Тэгвэл зээл яагаад Васягийн нэр дээр байгаа юм?
Ваня: Түүний зээлийн түүх нь хамаагүй дээр. Ер нь тэгээд, Боря ах аа, энэ манай гэр бүлийн хувийн хэрэг, энэ ирээдүйн хөрөнгө оруулалт.
Боря: Зээлээ хаах хүртэл та нарын ирээдүй өлсөглөн явна.
Ваня: Бид өлсөхгүй ээ, энэ царцаагдсан хөрвөх хөрөнгө. Хэрэв хэцүүдвэл би үүнийг зүгээр л зарчихна, тэгээд л гүйцээ.
Боря: Яг эндэхийн нэг тэнэгт дугуйгаа худалдсан шиг үү?
Ваня: Тэр эднийг хулгайлсан ш дээ.
Боря: Тийм үү? Харин надад худалдаж авсан гэж хэлсэн. Би чамд юу санал болгохыг хүссэн гэхээр, Ваня, би чамд зээлээ хаахад чинь туслана, харин чи миний фермд ажиллана.
Ваня: Юу? Тэгээд би хэр удаан ажиллах болж байна?
Боря: Чи чинь залуу хүн, тэтгэвэрт гарах хүртэл өдий байна. Гар барих уу?
Ваня: Тэгье.
------------------------------------------------------------------------------------------------
Вик: Чшш! Чи үхсэнээ хийж энэ шатыг сунгасан юм? Болгоомжтой, нөгөө дөрвөн нүдэт камерууд ажиллаж байгаа гэсэн шүү.
Лёха: Сунгаагүй, харин харин Борягийн нэг халааснаас нөгөөд нь хийсэн юм. Би Лидкагийн өмнө буруугаа ч хүлээнэ, Борягийн нүдэнд ч харагдахгүй.
Вик: Май. Битгий уначихаарай, Ромео!
------------------------------------------------------------------------------------------------
Лида: Костя, чи миний Лёшаг хараагүй биз?
Костя: Тэр аавтайгаа хамт илүү цагийн ажилтай.
Лида: А, тэгвэл дахиад л согтуу ирэх нь. Харин та ийшээ биш, харин тийшээ.
Костя: Яагаад?
Лида: Маша бид хоёр өрөөгөө солилцсон юм.
Лёха: Лидок!
Маша: Костя, больчих, би одоо хүсэхгүй байна.
Лёха: “Костя"?
Маша: Леша
Лёха: Маша?
Лида: Маша өглөөний эхний нарны туяанаар сэрмээр байна гэсэн юм, тэгээд л.
Костя: Ухаалаг л шийдвэр.
Лида: Тийм үү?
Костя: Нар ургах үеэр сэрэх нь циркадиан хэмнэлийг /Циркадиан хэмнэл нь бие махбодид хэзээ унтах, сэрэх, хооллохыг зааж өгдөг мөчлөгүүд/ тогтворжуулдаг.
Лида: Нээрэн үү? Харин надад бол, өглөө нар нүд гялбуулахад би өөрийгөө азарган тахианаасаа эрт боссон эм тахиа шиг санадаг.
Лёха: Маша, намайг уучлаарай, би чамайг энд байгааг үнэхээр мэдээгүй. Үүнийг чамд. Ойлголоо.
Костя: Сайхан нойрсоорой, Лида.
Лида: Чи ч гэсэн сайхан зүүдлээрэй.
Костя: Би зүүд зүүдэлдэггүй, адал явдал хангалттай байна.
Лёха: Харин одоо жинхэнээсээ баларлаа даа.
Төгсөв
2025 он
Back to episodes Go home