2 Ивановынхан 7-02
Дүрүүд:
Эр:
Боря фермийн эзэн
Лёха фермийн ажилтан
Виктор Сергеевич Лёхагийн аав
Костя Маринагийн нөхөр
Стёпа фермийн малын эмч
Ваня Лёхагийн хүү
Рус Ваня, Вася хоёрын найз
+Амбан захирагч
+Сергеевич фермийн ажилтан
Эм:
Нина Борягийн эхнэр
Лида Лёхагийн эхнэр
Марина Лидагийн эгч
Вася Ванягийн найз охин
Анна Дүүргийн дарга
------------------------------------------------------------------------------------------------------------
Лёха: Тэгээд, хоёрхон хоног тэсэхэд хэцүү байна уу? Энэ чинь яг жүжиг шиг. Чи Нинкатай хамт манай тансаг байшинд зочлохоор ирсэн юм шиг дүрд тоглоно.
Боря: Харин би жүжгийг үзэн яддаг. Ойлгож байна уу? Бүх хүүхэд байхын. Учир нь текстээ байнга мартдаг. Үүнээс болж мод болдог байсан.
Ваня: Та нар юундаа шивнэлдсэн юм? Костя, Маша хоёр гүйж байгаа.
Боря: Энд хэн ч шивнэлдээгүй.
Лида: Тиймээ. Тэгээд чиний Костя Машатайгаа хамт эндээс аль болох гүйг.
------------------------------------------------------------------------------------------------------------
Маша: Энэ гэрт нэг л хачин юм болоод байх юм. Би шөнө ус уухаар явж байгаад Борис “ухаалаг байшин”-ийн нууц үгийг Алексейгээр хэлүүлж байгааг харсан. Нөгөөх нь ч хэлсэн.
Костя: Гайхаад байх юмгүй. Эдгээр бүдүүлэг хүмүүсийн хувьд бүгд ойлгомжтой. Алексей 4 тоо тогтоож чадсан нь амжилт.
------------------------------------------------------------------------------------------------------------
Лёха: Ядаж Лидкагийн төлөө. Тэр ядаж хоёр өдөр өөрийгөө хүн гэж мэдрэг л дээ.
Нина: Боря, чи юундаа маягласан юм? Ядаж л хүмүүстэй харилцъя. Тэд сэхээлэг. Эсвэл чи намайг цаашид гомдоохыг хүсээд байна уу?
Лида: Тайван, тайван.
Боря: Хангалттай!
------------------------------------------------------------------------------------------------------------
Маша: Эсвэл тэд луйварчид юм уу? Нотлох баримт цуглуулаад цагдаад хандах хэрэгтэй.
------------------------------------------------------------------------------------------------------------
Боря: Аан тийм, би мартах шахлаа. Нина, өнөөдөр Оросын бүртгэлийн албанаас халуун усыг бүртгэхээр ирнэ. Чи тэднийг угтаарай. Би бүх бичиг баримтуудыг бэлдсэн. Харин тэд юу хийхээ мэднэ.
Нина: Ойлголоо.
Лида: Баярлалаа, Боря.
Ваня: Васька бид хоёр гол руу явлаа.
Вик: Ваня, хэрэв чи эрэг дээрээс мөнгө олбол би хаясан юм шүү.
Лёха: Ихийг хаясан уу?
Вик: Их ч юм биш.
------------------------------------------------------------------------------------------------------------
2 Ивановыхан
------------------------------------------------------------------------------------------------------------
Ваня: Боллоо, сүүлчийнх нь үү?
Вась: Тиймээ.
Ваня: Бүгд багтчихлаа.
Вась: Хөөе? Рус, хашаа чамайг юугаар гомдоочихов? Яасан гэж тэрийг тоохгүй болов?
Рус: Чөтгөр гэж, нээрэн. Яахав, би сурснаараа. Юу байцгаана? Хөөх, янзтай!
Ваня: Хөөе, наад хөлөө болгоомжтой.
Рус: Аан гээч, Тарзан, машинаа түр өгөөч.
Ваня: Өгөхгүй. Бид хоёр пикниктэй, бас тэндээ контентын бичлэг хийнэ.
Рус: Чи эхлээд дуустал нь сонсчих. Өгчих тэгэх үү? Тэгж яривал, та хоёр өнгөрсөн удаа миний албаны машиныг үгүй хийсэн. Харин би Анютаг нэг чухал арга хэмжээнд аваачих ёстой. Тэнд амбан захирагч ирнэ.
Ваня: Амбан захирагч аа?
Рус: Тиймээ.
Ваня: Аан гээч, хайр аа, пикникээ маргааш хойшлуулах юм уу? Амбан захирагчтай танилцах уу?
Ру: За тэр!
Вась: Яах гэж? Бид 7 хоногийн дараа эндээс явна.
Ваня: Яагаад гэвэл, амбан захирагч ийм дугуйтай офисын боломжит худалдан авагч. Дээр нь тэр найзуудтай, амбан захирагчийн танилууд нь байна. Жинхэнэ мөнгөлөг үйлчлүүлэгчид.
Вась: Тэгье.
Ваня: За, Русик, тэгвэл тээш рүү ор. Юу ч битгий оролдоорой.
Рус: Кайф! А, харин би гэрээрээ орж оймсоо солих хэрэгтэй.
Вась: Чи оймстой л байна ш дээ.
Рус: Энэ спорт оймс. Би урт үстийн машиныг барина гэж бодож байсан юм.
Ваня: Наанаа юунд ч хүрч болохгүй, ойлгосон уу?
------------------------------------------------------------------------------------------------------------
Лида: Та нар Елабуги хүртэл гүйсэн юм уу? Цай хөрчихлөө.
Нина: Би одоохон халаагаад ирье. Болох уу?
Лёха: Манай цай танай цай.
Нина: Баярлалаа.
Вик: Харин манай коньяк бол манай коньяк. Мартсанаас...
Маша: Лидочка!
Лида: За?
Маша: Чи өчигдөр өмссөн даашинзаа надад түр өгч болох уу? Их загварлаг байсан.
Лида: Даашинз аа? Үдшийн үү? Цэвэрлэгээнд өгчихсөн. Тэр чинь өчигдөрийнх.
Маша: Ямар харамсалтай юм. Лёша, агааржуулагч аа хоёр хэм нэмж өгөөч. Чамд “ухаалаг байшин”-ийн нууц үг нь байдаг.
Лёша: Тэнд нэг тийм тэнц... төгсгөлүүд байдаг.
Боря: Транзисторууд.
Нина: Маша даараад байна уу? Цамц авчрах уу?
Стёпа: Борис! Борис Павлович!Тэнд хүүхдүүд үхэж байна!
Боря: Хаана?
Стёпа: Манай дутуу төрсөн дэгдээхэйнүүд үхэж байна!Трансформатор эвдэрч, цахилгаан байдаггүй, инкубатор хөрч байна! Яаралтай арга хэмжээ авахгүй бол бүх дэгдээхэйнүүд өнгөрөх нь!
Боря: Балай юм.
Маша: Хэрэв Алексей фермийн эзэн юм бол Борис энд ямар хамаатай гэж?
Стёпа: Ямар утгаар?
Лёха: Эзэмшигч бол эзэмшихийн тулд эзэмшигч байдаг.
Лида: Яг үнэн.
Лёха: Бас мөнгө олохын тулд. Харин удирддаг нь... дарга нь.
Боря: Тиймээ, бүх юм зөв.
Стёпа: Боря.
Боря: За? Ферм лүү явцгаая.
Стёпа: Борис Павлович!
Лёха: Миний машиныг авч болно.
Боря: Танд баярлалаа, Алексей Викторович.
Стёпа: Яаралтай....
Лёха: Хэрэгтэй бол залгаарай.
Маша: Алексей, чи явахгүй юм уу? Тэнд гамшиг болж байна. Бас Костяг аваад яв, түүнд сонирхолтой байх болно.
------------------------------------------------------------------------------------------------------------
Вик: Нинок, алив, би чамд туслая, чи ганцаардаад байх юм.
Нина: Мөнгө өгөхгүй шүү.
Вик: Тэр надад хэрэггүй ээ. Гэхдээ яагаад?
Нина: Уучихна.
Вик: Нина, тэр юм надад өчнөөн байна. Харин тэр нэг шинэ юмнаас хүртчихвэл ч... Чөтгөр гэж, үнэтэй дээ!
Нина: Би таныг шууд л мэдээд байсан юм.
Вик: Үгүй нээрэн, нэг тийм шилтэй цэнхэр. Амтлах урлагын оргил нь.
Нина: За яахав, бартертдая. Та цэцэрлэгт хэрээнүүдийг үргээх мануухай тавь, би танд мөнгө өгье. Амтлахын тулд.
------------------------------------------------------------------------------------------------------------
Эль: Энэ! Энэ байна! Нөгөөх чинь энэ. Нэгдсэн самбар гэдэг нь. Будаа болсон гэдэг шиг.
Костя: Мэдээж богино холбоос уу?
Лёха: Мэдээж.
Костя: Тэгвэл нөөц үүсгүүр хаана байна?
Лёха: Миний худалдаж авсан нөөц үүсгүүр хаана байна?
Эль: Аан, тэрийг Борис Павлович дүүргийн даргад өгчихсөн. Тэнд өнөөдөр яармаг худалдаатай. Хүмүүсийн хэлдэгээр архичдын баяр.
Костя: Хачирхалтай л шийдвэр. Бүр тэнэг гэж хэлнэ.
Борис: Эльдарович!
Эль: А?
Борис: Дахиад л дэмий чалчиж байна уу? Тэгэхээр... усны савны дор мод хий.
Коля: Бушуухан усны сав руу яв.
Эр: Явлаа, явлаа.
Коля: Боря, чи чинь дэлхийд хамгийн том тахианы шөл чанахаар шийдсэн үү, а?
Боря: Чи хаашаа тонилох оо мэдэх үү? Уучлаарай. Учир нь усыг 38 хэм хүртэл халаах ёстой, өндөг тээгчийн хэмд хүртэл. Дараа нь тийшээ өндөгнүүдийг хийнэ, тэгээд л бүх юм асуудалгүй болно.
Коля: Ухаантай байна.
Коля: Би хүлцэл өчье. Та нар халуун усанд ордог байх аа?
Лёха: Тэгээд?
Коля: Тэнд ямар хэмтэй вэ? 80 хэм үү? 100 юу?
Боря: Шуудхан хэл.
Коля: Халуун усанд тийм хэмд байж болно биз дээ? Харин 100 хэмийн усанд хэвтвэл юу болох вэ?
Боря: Юу юу гэж, өндөг чанагдана.
Коля: Мэдээж энэ ойлгомжтой, тиймээ. Гэхдээ юуны түрүүнд дэгдээхэйнүүд бүтэж үхнэ, миний мэдэхээр, тэд өндөгний хальсаар дамжуулж амьсгалдаг. Танай малын эмч энэ тухай юу ч мэддэггүй нь хачирхалтай.
Боря: Чөтгөр гэж! Гал түлэхийг зогсоо.
Лёха: Гал түлэхийг зогсоо.
Борис: Стёпа, хүрээд ир.
Лёха: Стёпа, ойртоод ир.
Борис: Чи юу хийгээд байна аа?
Стёпа: Яасан гэж?
Коля: Үгүй ээ, Борис мэргэжлийн хувьд тохирохгүй, түүнийг халах хэрэгтэй.
Лёха: Энэ тухай бодсон. Гэвч болохгүй, тэр гэр бүлийн найз.
Коля: Ядаж л түүнийг жолоочоор аваач.
Лёха: Энэ бас болохгүй.
Коля: Тийм бол түүнд зөв шийдвэр хэлж өгөөч, энэ мэдээжийн зүйл.
Лёха: Энэ мэдээж. Мэдээж. Жаахан хүүхэд ч таамаглах байсан. Энэ шууд мэдэгдэж байна.
Коля: Мэдээж. Тахиа хэний удам билээ? Үлэг гүрвэлийнх.
Лёха: Тиймээ.
Коля: Харин тэд өндөгөө хаана булдаг байсан бэ? Халуун элсэнд. Тэгвэл энэ өндөгнүүдийг аваад өтгөтэй нүхэнд булах хэрэгтэй. 38 хэм байдаг тийм гүнд.
Лёха: Шууд л өтгөтэй нүхэнд үү?
Коля: Энэ мэдээжийн зүйл.
Лёха: Яг хэлэх гэж байсан юм. Мэдээж, бүх өндөгнүүдийг аваад өтгөтэй нүхэнд хийнэ.
------------------------------------------------------------------------------------------------------------
Вик: Мэдээж энэ Жоконда биш, гэхдээ хэрээнүүдэд тохирно. Яг Нинька шиг зальжин. О, чамайг Нинька гэж нэрлэе. За, загалмай хийх хэрэгтэй.
------------------------------------------------------------------------------------------------------------
Маша: Нинатай юун эрчүүд хамт яваа юм?
Лида: А? А, эрчүүд Нинатай хамт, тиймээ. Халуун усны асуудлаар.
Маша: Танай халуун усны юу?
Лида: Мэдээж, минийх, өөр хэнийх гэж? Халуун ус минийх, байшин минийх, аан тийм, хүүхэд ч минийх.
Маша: Тэгвэл Нина яагаад тэдэнтэй ярилцдаг билээ?
Лида: Юу... Нина халуун усандаа мэргэжилтэн. Лешка бид хоёр ямар нэг юм худалдаж авна, барина, бидэнд зав байдаггүй. Нинка ийм л хүн, тэр бусдын эд зүйлстэй хутгалдах дуртай.
------------------------------------------------------------------------------------------------------------
Анна: Тиймээ, тийм, би энд байна. Жүжигчид бэлэн үү? Сайн байна, гүйцээ, надгүйгээр эхлүүлж болохгүй.
Ян: Амбан захирагч хаана байна?
Анна: Сайн уу.
Ам: Та яагаад өөртөө хожимдох эрх өгдөг юм бэ? Танд цагийн цалин чинь хүрэлцэхгүй байна уу? Тэгвэл бизнес хий л дээ, би мэдэхгүй юм.
Анна: Уучлаарай, би, бид...
Ваня: Зүгээр л Анна Сергеевнад амьтан үржүүлэх сэдвээр яаралтай цахим хурал хийх, бас бичиг баримтууд цэгцлэх болоод би өөрийнхөө дугуйтай офисыг санал болгосон юм.
Ам: Аан гээч, Анюта, сайхан машин байна.
Ваня: Танд таалагдсанд их баярлалаа.
Ам: Энэ машиныг хураавал яасан юм? Хотын жахиргаа... Жахиргаа.. Түй, юу билээ? Хотын захиргааны өмч. За чи тайвшир, бид наргисан юм. Та нарын машиних таалагдлаа.
Ваня: Би уг нь энэ маркын машины Орос дахь албан ёсны төлөөлөгч нь. Туршилтын жолоодлого хийж болно.
Ам: Алив, тэгье л дээ. Гэхдээ би жолоодно шүү. Хэн нэгэнд амь насаа даатгахад дургүй. Бас мэдээж энэ шалтгаанаар би амбан захирагч болсон.
Анна: Тиймээ.
Ам: Алив, түлхүүр ээ.
Ваня: Харин битгий хулгайлчихаарай.
Анна: Тэртээ тэргүй бид хураахаас хойш яах гэж?
Ам: Алив, харцгаая.
Анна: Би тоглосон юм, тайвшир.
Ваня: Тиймээ, би ойлгосон.
Рус: Амбан захирагч өндөр өсгийт өмсдөг үү?
Вась: Ойлгосонгүй? Тэр ихэнхдээ намхан гэж үү?
Рус: Би хаанаас мэдэх юм. Би түүнийг анх удаа харж байна.
------------------------------------------------------------------------------------------------------------
Боря: Алив ээ, Стёпа, бод, бод!
Стёпа: Мэдэхгүй байна. Нэг бол өндөгийг наранд тавих уу?
Боря: Наранд аа? Харин хэмийг нь чи яаж зохицуулах вэ?
Лёха: Боря, чи тахиа үлэг гүрвэлийн удам гэдгийг мэдэх үү?
Боря: Сонс, усан тэнэгийн удам аа, уур хүрч байхад хол бай, чамаас гуйя.
Лёха: Үгүй ээ, зүгээр л өтгөтэй нүхэнд...
Боря: Яг одоо чи тийшээ орно, тэр өтгөний нүх рүү. Алив яв, эндээс яваач.
Костя: Сонирхолтой захирагдах ёс.
------------------------------------------------------------------------------------------------------------
Вик: Нинькад зориулсан дэгжин араг яс боллоо.
Сер: Сайн уу, Алексеич.
Вик: Сайн уу.
Сер: Энийг чамд буцааж өгье.
Вик: За.
Сер: Чи одоо үхэх гэж байгаа юм уу?
Вик: Үгүй дээ, би энийг тэр Нинькад зориулсан юм.
Сер: Ээ бурхан минь. Яагаад ийм юм болчихов оо, а?
Вик: Яах юу байдаг юм? Маш амархан, нэг гээд л...
Сер: Тэгвэл чи бид хоёр уух хэрэгтэй. Нинькагийн сүнсийг амирлуулахын төлөө. Залуу хүн.
Вик: Ямар юмыг амир...
Сер: Надад байгаа, би авсан юм.
Вик: Үгүй ээ, мэдээж, уух л хэрэгтэй.
Сер: Хэрэгтэй.
------------------------------------------------------------------------------------------------------------
Нина: Та нар эндээ хүлээж байхгүй юу?
------------------------------------------------------------------------------------------------------------
Нина: За энэ, бичиг баримтууд.
Эр: Та бидэнд бас цахим хэлбэрээр нь явуулаарай, бид хоёр өдөрт бэлтгэчихнэ, дараа нь танай нөхөр бидэнтэй уулзаад энэ бүгдийг эзэмшигч гэсэн гарын үсгээ зурна.
Нина: Тэгье. Юу гээч, бүх юм зүгээр л амархан бүтлээ, бүр гайхмаар шүү.
Эр: Харин ч Борис Павлович мундаг байна. Тэр өөрийнхөө талаас бичиг баримтуудыг маш нямбай бүрдүүлсэн байсан.
Нина: Бид сайн хуульчтай зөвлөлдсөн юм.
Эр: Анх удаа ийм юм хийгээгүй нь шууд харагдаж байна.
Нина: Явцгаая, би та нарыг гаргаж өгье.
Эр: Баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------------------------
Костя: Борист санаа ямар санагдав?
Лёха: Бурхан минь, айлгачихлаа. Үнэнээ хэлэхэд, тийм ч сайнгүй. Өндөгнүүдийг өтөг дунд байлгах маш муу. Бод доо, чи төрлөө, гэтэл төрөх байр ба... юу, өтөг дунд байдаг. Энэ сайхан юм биш.
Костя: Тэгвэл та нарт илүү үр дүнтэй төлөвлөгөө байгаа юу?
Лёха: Бидэнд илүү үр дүнтэй төлөвлөгөө байгаа, тиймээ. Бас цахилгаан хаанаас авах талаар санаа байгаа. Аан тийм, Боря сэдсэн юм. Гэхдээ, найдвартай байхын тулд би өөрөө хийнэ. Харин чи одоохондоо санхүү рүү оч, тэнд компьютер дээр хөзөр байгаа.
Костя: Тэнд цахилгаан байхгүй.
Лёха: Тэгвэл хүүхнүүд чамд хөзөр өгөх биз. Тэд сайхан сэтгэлтэй.
------------------------------------------------------------------------------------------------------------
Нина: Энэ тийм яаралтай юу, Маша? Хүлээж болохгүй юу? Надад зав алга.
Маша: Би чамд саад болохгүй л байлаа, гэхдээ минийхээр тэнд нэг муур гацсан бололтой. Аймаар орилоод л байсан.
Нина: Тийм үү? Би юу ч сонсохгүй байна.
Маша: Би барьж байя.
Нина: Үгүй энд ямар ч муур... алга.
Маша: Муур байхгүй, харин харх байгаа.
Нина: Хаалгаа, Маша! Хаалга аа нээ! Энэюу гээчийн даажигнал вэ? Инээдтэй биш байна!
------------------------------------------------------------------------------------------------------------
Ам: Чи бид хоёрын ажил амаргүй, чи өөрөө мэднэ. Чи хэдэн удаа архины эмчилгээ хийлгэсэн бэ?
Эр: Евгений Александрович, бидэнд асуудал гарлаа. Та тайзан дээрээс олон хүүхэдтэй гэр бүлд өгөх ёстой байсан байшин эвдэрчихлээ.
Ам: Юуны чинь эвдрэх?
Эр: Харин тийм, нурчихсан.
Ам: Юуны чинь нурсан?
Анна: Бурханы аврал. Өөрөөр, байшин нурсан нь тоогүй, гэхдээ, тийшээ айл орсон үеэр нь биш сая нурсан нь сайн хэрэг. Тэр тусмаа олон хүүхэдтэй айл.
Ам: Харин би юу бэлэглэх вэ? Чи хаана амьдардаг вэ?
Анна: А... хамгийн шилдэг мужид.
Ам: Яг зөв. Чи мэдэх үү, манай муж дэлхийд анх удаа...
Эр: Тэгээд байшин хаанаас олох вэ?
Анна: Энэ ойлгомжтой. За, би одоо Иван руу залгаад бид түүнийг трейлерийг худалдаж авлаа гэж хэлье.
Ам: Харин энэ...?
Анна: Харин мөнгийг нь хариуцлаггүй барилгын компаниас гаргуулна.
Ам: Сайн байна! Дүүргийн дарга! Удахгүй дүүргийн засаг дарга болох байх шүү. Одоо явж ашигтай татвар төлөгчдөө баярлуулцгаая.
Анна: За.
------------------------------------------------------------------------------------------------------------
Боря: Хөөе, Лёха, чи наанаа юу сэдээв?
Лёха: Хүлээ, Боря, би бид бүгдийг аврана!
Боря: Чи тосгоныг цахилгаангүй болгоно гэдгээ мэдэх үү?
Эм: Муу швейцарын хог!
Нина: Агааржуулагч унтарчихлаа. Үгүй энэ, энэ л биш шүү. Маша, хаалгаа нээ!
Боря: Муу мал!
Лёха: Би бодохноо... бодохноо фазуудыг нь сольчихсон байх.
Боря: Фазуудыг нь сольсон гэнэ ээ? Би одоо чамд солиод өгье!
Лёха: Боря, би буруугүй! Цахилгааны утаснууд нь хулхи юм байна. Тосгон цахилгаанаас болж надаас хичнээн торгууль нэхэхийг чи мэдэх үү? Чи амьдралдаа ч тийм их мөнгө олохгүй.
Лёха: Харин би миний цалинг нэм гэж хэлдэг байсан.
Боря: Юу?
Лёха: Сая тоглосон юм.
Боря: Тэгсэн ч бай, чамайг нэг сайн сургах хэрэгтэй.
Лёха: Боря!
Боря: Энд хэн нь эзэн гэдгийг чамд мэдрүүлэхийн тулд.
Костя: Борис!
Боря: Юу гээв?
Костя: Би багачуулыг яаж аврахыг мэднэ.
Боря: Нээрэн үү? Тэгээд яаж?
Лёха: Тэр үхчихлээ.
Костя: Ухаан ор. Дэгдээхэйнүүдийг аврах цаг боллоо. Бас чиний фермийг. Нүүрээ угаа.
------------------------------------------------------------------------------------------------------------
Рус: Баярлалаа. Дотор эвгүй болчихлоо.
Вась: Мэдээж ш дээ. Чи ийм хөвөн хэдийг идсэн бэ? Долоог уу?
Рус: Юуны чинь долоо? Ердөө тавханыг. Би олныг идэж болохгүй, би хүүхэд байхын хөвөн чихрийн харшилтай. Ер нь тэгээд ч би дотоод хоосролоо дүүргэж байна.
------------------------------------------------------------------------------------------------------------
Ам: Та нарт амбаа... амба... орхиё, амбан захирагчийн сангаас чин сэтгэлээс шинэ байшинг чинь гардуулахыг зөвшөөрнө үү. Энэ зүгээр ч нэг байшин биш, энэ бол дугуйтай байшин!
Ваня: Юу гэнэ ээ? Энэ миний машин!
Вась: Ваня!
Рус: Хөөе, хаашаа ингэтлээ яарсан юм, би спорт оймсгүй ш дээ! Хөөе!
Ам: Гэрийн эзэнд энэ гайхамшигтай трейлерийн түлхүүрийг гардуулахыг зөвшөөрнө үү.
Ваня: Залуус аа, больцгоо! Больцгоо, сонсов уу, энэ миний машин, энийг бэлэглэж болохгүй.
Анна: Ваня, Ваня, би дараа нь чамд бүгдийг тайлбарлана.
Ваня: Би бүгдийг ойлгосон, надад юу ч тайлбарлах хэрэггүй. Захиргааны нөөцөөр дамжуулж хувийн өмчийг булаах нь уу? Тэгж ярихгүй!
Эр: Зүгээр байгаарай! Надад бэлэглэсэн юм!
Ваня: Харин би тэрийг худалдаж авсан, залуу! Өг гэж байна, нааш нь!
Ам: Хамгаалалт!
Вась: Ваня! Юундаа зогссон юм, Ваняг аврах хэрэгтэй!
Рус: Хэрэв бид одоо оролцвол хүүхдүүд нь аавынхаа төлөө үзэлцэнэ. Харин бид бөөн хүмүүсийн өөдөөс яах юм? Улавчаараа баахан нүднэ, тэгээд л гүйцээ.
Эр: Би чиний нүүрийг улаан нялга болгоод өгье!
Ваня: Тэг ээ, үз л дээ. Учир нь чи ажиллах хэрэгтэй байсан юм, ойлгов уу? Тэрнээс хүүхэд хийх биш! Ой, эхнэр чинь дахиад төрөх нь.
------------------------------------------------------------------------------------------------------------
Стёпа: Алив! Буулгаарай! Аяар, аяар.
Боря: Та нар юугаа хийгээд байгаа юм бэ? Алив,холдоцгоо, өндөгний алуурчид минь! Та нар чинь тэднийг цагаас нь өмнө оршуулж байгаа юм уу?
Стёпа: Борис Павлович, бид оршуулаагүй, харин аварч байна. Энэ өтгөтэй нүхэнд дулаахан байх болно.
Лёха: Эд нар үлэг гүрвэлийн удам гэж би чамд хэлсэн ш дээ.
Борис: Бурхан минь...
Сер: Борис Павлович, юу... Ингэхэд байна аа, би хөндлөнгөөс оролцсонд уучлаарай, гэхдээ хэлэх гараад...
Борис: Сергеевич, одоо чамтай манатай байна, гуйя.
Сер: Миний эмгэнэлийг хүлээн авна уу.
Боря: Ямар шалтгаанаар?
Сер: Нина сайхан эмэгтэй байсан. Би түүнд талтай байсандаа биш, гэхдээ шуудхан хэлэхэд, тийм л эмэгтэй байсан.
Боря: Сергеевич, чи юу солиороод байна? Яагаад байсан гэж?
Сер: Талийгаачийг өөрөөр юу гэж хэлэх юм? Яаж, бид эгэл жирийн л хүмүүс, тийм үү?
------------------------------------------------------------------------------------------------------------
Маша: Май, талархах хэрэггүй. Байшинг чинь аварлаа, могойг ч аюулгүй болголоо.
Лида: Ямар могой? Ботокс тархийг чинь дарчихсан юм уу? Манайд могой байхгүй.
Маша: Би чиний Нинаг хэллээ
------------------------------------------------------------------------------------------------------------
Нина: Онгойлгооч! Агаар дутаад байна! Намайг сонсч байна уу?
Лида: Ниночка, би энд байна. Одоохон нээлээ! Онгойхгүйбайна, Нина! Ингэх ч гэж!
Маша: Зүгээр ээ, сууж л байг, өөрт нь л хэрэгтэй.
Лида: Чи тэнэг юм уу? Тэр жирэмсэн, гэнэт эндээ төрвөл яана, а?
Маша: Чиний байшинг булаахад түүнд энэ саад болоогүй. Зүгээр ээ, би одоохон цагдаа дуудлаа, суух ёстой газраа удаан суух биз.
Нина: Лида! Энд агаар байхгүй байна! Би бүтэж үхлээ!
Лида: Ниночка, би нэг юм бодъё! Чи гол нь амьсгал, Ниночка, чи амьсгал!
Нина: Түргэлээрэй! Ойлголоо!
Маша: Ёо, чи тосгоны тэнэг хүүхэн байсан, яг хэвээрээ үлдэж. Тэр чиний байшинг булаахыг хүссэн. Чи нэмээд түүнд хүүхдээ бэлэглэчихээч!
Лида: Энэ түүний байшин! Юугаа харсан юм, сүх аваад ир! Амьсгалаарай, Нинаг амьсгал! Тэсээрэй, Ниночка! Алив, хонгор минь, амьсгал, сайн охин минь!
Маша: Сүх олдсонгүй, сэрээ байна.
Лида: Нина, одоохон!
Боря: Нина! Тэр хаана байна? Нина хаана байна?
Маша: Би түүнийг санаандгүй агуулахад түгжчихсэн.
Боря: Лида, холдоодох, би чамаас гуйя, надад эхнэртэйгээ салах ёс хийх боломж өгөөдөх.
Лида: Үхсэнийх нь салах ёс хийх? Чи нэг тийшээ явах нь уу?
Лёха: Лида, одоо нэмэргүй. Цогцосыг нь харуулчих.
Лида: Энэ хүүхэн Нинаг энд түгжсэн гээд байна. Харин Нина тэнд агааргүйдэж байна. Чи бүтэх нь үү?
Нина: Агаар огт байхгүй! Би бүтлээ!
Боря: Нина, чи яаж байна?
Нина: Борюся, би үхлээ!
Боря: Нина, тэсээрэй! Одоохон!
Нина: Би тэсэж байна, Боря!
Боря: Чөтгөр гэж, цахилгаан байдаггүй!
Костя: Аа, би одоохон.
Боря: Сонс, Лёха, хэрэв эхнэрт юм тохиолдвол, сайхан мэдээрэй. Сүх, лоом, хөрөө гээд бүгдийг аваад ир!
Лёха: Сүх үү, лоом уу?
Боря: Аль алиныг нь! Нина, чи жаахан тэвччих, одоохон!
Коля: Холдоорой.
Лёха: Холдоод өг!
Коля: Одоо наад сэрээгээ.
Боря: Чамд туслах юм уу?
Костя: Хэрэггүй.
Лида: Одоохон Нина, одоохон!
Нина: Юу?
Боря: Наанаа тэсээрэй!
Нина: За!
Коля: Боллоо.
Лида: Оо!
Боря: Нина! Би өнгөрлөө л гэж бодсон, би.. би би чамайгаа алдчихлаа гэж.
Нина: Ой, Боря, ингэж тэврээд байвал... яг алдана шүү.
Боря: Уучлаарай, уучлаарай.
Лида: Боллоо. Мэдээж чи биднийг айлгачихлаа.
------------------------------------------------------------------------------------------------------------
Маша: Чи намайг уучлаарай.
Нина: Маша, хамгийн түрүүнд, энэ ер нь ямар учиртайг мэдмээр байна.
Маша: Би чамайг Лидагийн байшинг булаах гэж байна гэж бодсон.
Коля: Үгүй гэж үү?
Лида: Энэ байшин бол Нина, Боря хоёрынх. Ферм бас л тэднийх.
Лёха: Лидок, баян биш эгчийнхээ дэргэд эвгүй биш байна уу? Хүн бүхэнд их мөнгө олдоод байдаггүй. Туршлага хэрэгтэй, тийм үү?
Лида: Одоо хангалттай. Дахиад хэн нэгнийг хохироомоор байна уу? Би сэтгэгдэл төрүүлэхийг хүссэн юм.
Костя: Ухаан муутай юм.
Маша: Тэр бүх насаараа тийм явсан. Эхлээд их сургуульд сурахгүй гэж эцэг эхийн хүзүүн дээр сандайлсан. Харин одоо баян найзындаа амьдардаг. Яасан, ичгүүртэй санагдсан уу, тийм үү?
Нина: Лида!
Лёха: Лидок! Лидок!
Маша: Би ч чиний өмнөөс ичиж байна. Тэнэг үсний засалтаас өөр өөрийн юм юу ч үгүй.
Лёха: Юу гээч, найз аа, гэхдээ хүн чанар байдаг юм. Чи сургуулиа төгсөөд сурахаар хот руу зайлахад Лида өвчтэй эцэг эхээ асарч үлдсэн. Чам шиг ядуу оюутанд мөнгө явуулах гэж хоёр ч ажил хийдэг байсан юм.
Маша: Би явуул гэж түүнээс гуйгаагүй!
Лёха: Харин түүнээс гуйх ч хэрэггүй, учир нь түүнд сэтгэл байдаг! Дээр нь хүн чанар!
Маша: Сэтгэл байдаг ч ухаан байдаггүй.
Лёха: Юу гээч, ингэе, зүгээр л өөрсдийнхөө юмнуудыг цуглуулаад энэ байшинг чөлөөл.
Боря: Хүлээ, Лёха, чи яахаараа миний байшинг мэдэж байдаг билээ? Тэгж яривал энэ миний байшин, миний зочид, би тэднийг үлдээнэ.
Костя: Мэдэхгүй юм, ийм их үндэслэлгүй доромжлолын дараа...
Боря: Юу гээч, Костя, ер нь бол миний фермд яг чам шиг ийм ухаалаг инженер хэрэгтэй.
Лёха: Би ойлгосонгүй, чи одоо тэднийг бүр үлдээж байгаа юм уу? Тэгвэл сонго, нэг бол биднийг, эсвэл тэднийг.
Боря: Тэднийг.
------------------------------------------------------------------------------------------------------------
Вась: Мэдээж үнэхээр ичгүүртэй. Би тэр олон хүүхэдтэй гэр бүлийн оронд байсан бол сэтгэл санааны хохиролын нөхөн төлбөр авах байсан. Энэ чинь зүгээр л...
Ваня: Вася, Вася, Вася!За, дарга аа, сайн уу.
Эр: Иван, чи намайг анхааралтай сонсч байна уу?
Ваня: Тиймээ, тийм, би таныг маш анхааралтай сонсч байна.
Эр: Чи миний компанийг интернет даяар шившиглэснээ мэдэж байна уу? Чи манай машинаас болж тэр олон хүүхэдтэй гэр бүлийн аавтай зодолдож байгааг хичнээн хүн үзсэнийг мэдэх үү?
Ваня: Сонсооч, тэнд ердөө л нөхцөл байдал...
Эр: Чи халагдсан, тэнэг ээ, чи халагдсан!
Вась: Яасан?
Ваня: Бидний машинд хийсэн бичлэгийг үзсэн гэнэ, тэгээд бүгдэд нь үнэхээр таалагдсан гэсэн. Тэдэнд шууд л таалагдаж.
Вась: Тийм үү?
Ваня: Тиймээ.
Вась: Ваня, одоо чиний карьер өснө гэдгийг би шууд мэдэрч байна.
Ваня: Тиймээ, тийм, тийм, би ч гэсэн.
------------------------------------------------------------------------------------------------------------
Лёха: Болно оо, болно, Лидок, чи түүнийг анхаарах хэрэггүй. Чи мэднэ дээ, амьдралд бүх юм буцаж ирдэг.
Лида: Яагаад ч юм бидэнд буцаж ирдэггүй.
Лёха: Хүсвэл чинь эндээс явцгаая, тэр нүдний шилтийн хорон санаат, яасан хэдрэгээс холхон шиг.
Лида: Хаашаа явах юм? Судаг руу юу? Би Пашкаг бодоод эвлэрнэ.
Лёха: Юу гээч, харин би тэвчиж чадахгүй, тиймээ. Би тэдэнд үзүүлээд өгнө, тэд миний Лидкаг гомдоосон тэр өдөртөө харамсах болно.
Төгсөв
2025 он
Back to episodes Go home