Ivanovy_S7_E01

2 Ивановынхан 7-01

Дүрүүд:

Эр:

Боря                         фермийн эзэн

Лёха                         фермийн ажилтан

Виктор Сергеевич   Лёхагийн аав

Костя                        Маринагийн нөхөр

Стёпа                 фермийн малын эмч

Ваня                         Лёхагийн хүү

Рус                     Ваня, Вася хоёрын найз

Эм:

Нина                  Борягийн эхнэр

Лида                         Лёхагийн эхнэр

Марина              Лидагийн эгч

Вася                         Ванягийн найз охин

Анна                         дүүргийн дарга

------------------------------------------------------------------------------------------------------------

Лёха:  Лидок, чам руугадаадаас гурван ч удаа залгалаа.

Лида:  Юу?

Лёха:  Бушуухан хариулаач. Алив. Өв залгамжлах ч юм билүү.

Лида:  За, больж үз! За, алив.

Мари: Дүү минь, Абу Дабигаас мэнд!

Лида:  Аа...

Лёха:  Маша, мэнд!

Лида:  Харин би шөнөжин галуу зүүдлээд. Би энэ ямар учиртай юм бол гэж бодсон.Гэсэн ийм учиртай байж. Сайн уу.

Мари: Харин би та нарт хоёр сонинтой. Хоёулаа гоё. Өнөөдөр Костя бид хоёрын хуримын ой болсон. Костя мэндлээрэй.

Лида:  Сайн уу, Кон...стантин.

Мари: Ажиллаад л. Шейхийн төслийг дуусгаж байгаа. Бид Эмиратад 3 дахь сардаа амьдарлаа. Харин та нар сайн уу. Та нар байшин авсан юм уу?

Лида:  Аа... энэ үү...

Лёха:  Дээшлүүлээд барь. Хар даа, өөрсдөө барьсан юм. Цөөрөмтэй. Шейхүүд хумсаа хэмлэнэ дээ. Ийм л байна.

Лида:  Тиймээ.

Лёха:  Тийм шүү. Бид өөрсдийн гэсэн гэр бүлийн бизнестэй. Тахианы олигархууд болсон.

Мари: Костя 7 хоногийн дараа амрана. Танайхаар зочлох санаатай.

Лёха:  Мэдээж, урьж байна.

Мари: Тэгвэл бид танайд үлдвэл яасан юм?

Лида:  Үгүй манайд...

Лёха:  Гайхалтай санаа!Хүрээд ир, бүгдэд нь өрөө хүрэлцэнэ. За, за, баяртай. Май.

Лида:  Чи солиорчихсон юм уу? Хэн чамайг чалчаадах гээв?  Одоо бид яах юм бэ?

Лёха:  Хэсэг хугацаанд утсаа салгачих, тэгээд л гүйцээ. Маш амархан.

------------------------------------------------------------------------------------------------------------

Боря: Лёха.     

Лёха:  А?

Боря: Чи яагаад дүмбэ оргиод суугаад байна? Чи өдрийг ямаршуу өнгөрүүлснээ ярихгүй юм уу. Ямар гай тарьсан, хаана шинээр цоож хийх вэ?

Лида:  Чи юунд л шууд гай тарьсан гэв ээ? Лёша мундаг,томоотой байсан.

Вик:    Тиймээ.

Лида:  Нээрэн,та нар явсан сонин оо яриач. Би асуухаа мартчихаж. Эмч юу гэсэн бэ?

Нина:  Амарч, хүчээ сэлбэж, сайн унтаж бай гэсэн.

Вик:    Зөв.

Нина:  Учир нь цаашидхөгжилдөөн эхлэнэ.

Лида:  Өөр яана гэж?Тиймээ, тэр үнэн. 

Вик:    Тиймээ.

Лёха:  Тийм шүү. Амрах хэрэгтэй. Сувилалд 7 хоногоор явсан ч болно ш дээ. Тахиа өндгөө дардаг шиг, та нар мөнгөө дарж суудаг.

Нина:  Борюся, нээрэн, би дуртайяа хаа нэгтэй очиж амармаар байна.

Боря: Мөн дөө! Би үүнийг сайн мэднэ. Чи ганцаараа явбал яасан юм? 

Нина:  Ганцаар аа? Хүүхдээ бас л би ганцаараа өсгөх үү?

Боря: Нина, чи юунд уурлаад эхлэв ээ, а?

Лёха:  Би чамд туслая. Би Борькагийн оронд чамтай хамт сувилалд явна. Санаа зоволтгүй.

Боря: Чи дуугай бай. Нөгөө талаас, одоо фермийн ажил сайн явагдаж байгаа. Бас Стёпа муугүй удирдаж байна. Тийм болохоор...

Нина:  ... амарч болно.  За тэгвэл, би маргааш хувилбаруудаас хайж эхлэнэ.

Боря: Яахав...

Лёха:  Юуг нь хайдаг юм? Би хэдийн бүгдийг нь олчихсон. Машинаар 2 цаг яваад л та нар диваажинд очно.

Боря: Үгүй ер! Лёха, ингэхэд, чи яагаад ингэтлээхөдөлгөөнтэй болчихов?

Лёха:  Бихөдөлгөөнтэйгэнэ ээ?

Боря: Тиймээ.

Лёха:  Зүгээр л та нар надад дотно хүмүүс болохоор.

Боря: Аа.

Лёха:  Лидок, аяга таваг хураахад надад туслаач. Аав!

Вик:    А?

Лёха:  Хүмүүс бодоход нь бүү саад бол.

Вик:    А!

Лёха:  Б!

Вик:    Аан тийм! Бод Борюсик, бод.     

Нина:  Боря, чи хар даа, энд спа бас массажтай юм байна. Бас усан сантай. Өрөөнүүд нь саруулхан.   

Боря: Сайхан юм. Гэхдээ ганцхан долоо хоногоос хэтрэхгүй. Тэгэхгүй бол  энэ Лёха нэг л биш байна.

------------------------------------------------------------------------------------------------------------

Лёха:  Гүйцээ, Борисыг Нинатай хамт зохицуулчихлаа. Одоо залга, тэд наашаа ирэг.      

Лида:  Чи хэн рүү ярих гээв? Чи юу сэдээд байна?

Вик:    Би ч гэсэн адилхан асуулттай.

Лёха:  Лидкагийн эгчийг, санаж байна уу? Тэр нөхөртэйгээ хоёр хоногоор ирнэ.

Вик:    Машка юу?

Лёха:  Тиймээ. Алив, санаач. Би Лидкатай танилцах хүртлээ Машатай уулздаг байсан.

Вик:    А-а!

Лёха:  Харин тэр өөр Ивановтой суугаагүй.

Лида:  Тэгээд, бид Борягийн амьдардаг гэж зүгээр л хэлчихэж яагаад болдоггүй юм?

Лёха:  Харин Маша чамайг дахиад 10 жил доош нь хийх болно.

Лида:  Тэр хэзээ намайг доош нь хийж байлаа?

Лёха:  Үргэлж!

Лида:  Хэзээ?

Лёха:  Залгах болгонд л гайхуулж маяглаж эхэлдэг.

Лида:  Харин чи хүний байшингаар гайхуулах санал гаргасан тийм үү?

Лёха:  Энэ яагаад хүнийх гэж? Бид энд яг тэд шиг эзэд нь. Би Борягийн бизнесийг босгосон, харин чи Нинагийн өмнөөс энд бүх ажлыг нь хийдэг.

Вик:    Тийм ээ, бид энд хоригт орсон олигархууд шиг сүүдэрт байдаг.

Лёха:  Бүх юм өөгүй.

------------------------------------------------------------------------------------------------------------

ХОЁР ИВАНОВЫНХАН 7-Р ХЭСЭГ 1-Р АНГИ  

------------------------------------------------------------------------------------------------------------

ДОЛОО ХОНОГИЙН ДАРАА    

------------------------------------------------------------------------------------------------------------

Боря: Өөрөөр, хэрэв ямар нэг юм болбол энэ систем шууд л онцгой байдлыг дуудах нь, тийм үү?

Эр:      Тэгнэ, Борис. “Ухаалаг байшин” байшин доторхи бүх үйл явцуудыг хянана.

Боря: Аан, сайн байна.

Эр:      Дараагийн гамшиг хүртэл гал түймэр, үерийг мартаж болно.

Лёха:  Боря!

Боря: А?

Лёха:  Юу болоод байна аа? Ус хаачив?

Боря: Одоохон.

Лёха:  Сайн уу?

Лида:  Боря! Сайн уу. Хаалган дээр яах гэж камер зүүсэн юм бэ?

Вик:    Боря, манай мини-бар яагаад нээгдэхгүй байна?

Боря: Хар даа, гай гамшгийн гурван бурхан.

Вик:    Сайн уу.

Боря: Тэгэхээр, энэ бол ухаалаг байшин. Өнөөдөр үүнийг бидэнтэй холбосон.

Вик:    Би лав мөрдөх зөвшөөрөл өгөөгүй. ОХУ-ын хуулийн 137-р зүйл.

Лёха:  Аав аа, манай хархнууд тэр ухаалаг байшингийг учрыг дор нь олно. Өнөөдөр гэхэд бүх утаснуудыг нь тас мэрнэ.

Эр:      Тэгж чадахгүй. Энд хортон амьтадыг үргээх программ суурилуулсан.  Шоргоолжноос эхлээд алмас хүртэл.

Боря: Ойлгосон уу?

Эр:      Мартсанаас, би ганцхан гэрийн эзэнд суурилуулах уу? Эсвэл өөр хэн нэгэнд нэвтрэх боломж өгөх үү?

Боря: Ганцхан хүнд!

Лёха:  Боря, намайг ч гэсэн нэмчих. Гал гарах ч юм билүү. Эсвэл ямар нэг сүйрэл болбол... Мэдээж миний буруугаас биш.

Вик:    Мэдээж. Тахал ч юм уу, эсвэл тогосны ханиад.

Лёха:  Тиймээ.

Вик:    Намайг нэмчих.

Боря: Мөрөөдөх ч хэрэггүй. Үүнийг авч хэлэлцэхгүй, гүйцээ! Асаа.

Систем /эм хоолой/:    Сайн уу. Одоо таны байшин найдвартай хамгаалалтанд орлоо.

------------------------------------------------------------------------------------------------------------

Вик:    Сайн яваарай. Харамч хог, бүх уух юмыг цоожилчихлоо шүү. Бүр шарх цэвэрлэгчийг.

Лёха:  Ярих ч хэрэггүй, дарангуйлагч. Хар даа, байшинг камеруудаар дүүргэчихсэн байна.

Лида:  Ой... Удахгүй Машка Костятай хамт ирнэ. Мэдээж Борька тэндээс тэдний тухай бүгдийг мэднэ дээ.  

Лёха:  Тэгвэл мэдэхгүй. Аав аа, бид энэ ухаалаг байшинг унтраах хэрэгтэй байна, үүний тулд Борягийн дуу хоолойг дуурайх хэрэгтэй.

Вик:    Маш амархан.

------------------------------------------------------------------------------------------------------------

Вик:    “Ухаалаг байшин” мини-барыг нээ.

Систем:      Дуу хоолой бүртгэлгүй байна.

Вик:    Би ковидтой. Хоолойгоо эмчлэх хэрэгтэй байна.

Сис:    Дуу хоолой бүртгэлгүй байна.

Вик:    Би энэ хяналтыг давахаас өмнө үхэх байх.

Сис:    Түргэн тусламж дуудъя.

Лёха:  Үгүй! Боль, цуцал!

Сис:    Дуудлагын цуцлахыг хүсч байна уу?

2:         Тиймээ!

Сис:    Дуу хоолой бүртгэлгүй байна. дахин оролдож үзнэ үү. Эсвэл 6 оронтой код оруулна уу.

Лида:  Тоглож болсон уу? Машкад худлаа хэл гэж хэн чамд хэлсэн юм, а?

Лёха:  Би чамайг л хамгаалсан.

Лида:  Аан-хан! Харин би дахиад л эгчийн өмнө шившиг болно.

Лёха:  Юу гээч, би зүгээр л цахилгааныг нь тасалчихъя, тийм шүү.

Лида:  Үгүй яах...?

Лёха:  Харин Боряд хөршүүдэд осол болж гудамж даяар тог тасалсан гэж хэлнэ.

Вик:    Гайхалтай, хүү минь!

------------------------------------------------------------------------------------------------------------

Ваня:  Бум! Найзууд аа, бүгдэд нь мэнд! Энэ бол аялалын блог. Та нарыг манай дугуйтай тухлаг байшинтай танилцуулъя. Энэ бидний шалгалтын оромж. Автомат хурдны хайрцагтай, бүрэн хөтлөгчтэй. Бүр миний хайр жолоодож чаддаг. Васек, бүгдэд нь мэнд хүргээрэй.

Вас:    Сайн уу.

Ваня:  Урагшаа! Янзтай, гүйцээ контентийг оруулчихлаа.

Вас:    Бид түрэгдсэн гэж чи бодохгүй байна уу?

Ваня:  Юу гэнэ ээ, санаа зоволтгүй. Би илтгэлээ багш нарттанилцуулахад тэнд хүүхдүүд босоогоороо надад алга ташиж байсан юм. Одоо бид манай энэ чух-чухыг рекламдана аа. Эсвэл чух-пинь. Энэ ямар нэртэй вэ?

Вас:    Би санахгүй байна.

Ваня:  Сонс, зээлийн гэрээнд чи гарын үсэг зураагүй шүү. Товчхондоо, одоо хоёулаа энэ ажлыг амжуулна, тэгээд машиныг газар дээр нь гялс борлуулна.

Вас:    Бид жинхэнэ хууран мэхлэгчид.

Ваня:  Яг үнэн.

Вас:    Новш гэж, Ваня, ард нэг тэнэг юм хоёр ч удаа гэрлээрээ дохилоо.

Ваня:  Чөтгөр гэж, хайр аа, зүгээр л зам тавьж өг. Орооцолдох хэрэггүй, хажуугаар гараг.

Вас:    Дүрэм бүгдэд нь адилхан, энд гүйцэд түрүүлэхийг хориглоно.

Ваня:  Хайр аа, гуйя, одоо больчих тэгэх үү. Тэр тайван яваг л даа. Чөтгөр гэж, учраа ололцох дутаж дээ. Тэгэхээр, Вася, одоо чи тэнэг юм шиг дүр үзүүл, анх удаа жолоо барьж байгаа, юу ч мэдээгүй гээрэй.

Вас:    Мөн ярив аа, тэсээрэй. 

Ваня:  Новш гэж, хайр аа, чи хаачих гээв? Бид одоо бүр дугуй ч үгүй болно. Янзтай, Васек. Биднийг шууд л энэ ойд булна даа.

------------------------------------------------------------------------------------------------------------

Нина:  Чи бид хоёр амрахаар явж байна гэхээр би нэг л итгэхгүй юм.

Боря: Ярих ч юм биш.

Нина:  Тиймээ. 

Боря: “Ухаалаг байшин”-д би санаа зовохгүй. Стёпа фермдээ миний итгэлийг алдахгүй гэж найдъя.

Нина:  Боря, гуйя, хариулах хэрэггүй. Борюсенька, чи ажлаа даатгаж сур. 

Боря: Үгүй ээ, хэрэв ямар нэг яаралтай юм байвал яахав?

Стёп:  Байна уу?

Нина:  Боря ярьж чадахгүй, тэр жолоо барьж байна, чи анхаарлыг нь сарниулаад байна.

Стёп:  Борис Павлович, аюул боллоо, яаралтай хүрч ир! Би энд ганцаараа барахгүй нь.

Боря: 5 минут.

------------------------------------------------------------------------------------------------------------

Боря: Эй! Надад энийг нээж өгөх хүн байна уу, үгүй юу?

Стёп:  Одоохон.

Боря: Степа!

Стёп:  Одоохон. Ой, та Нинаг авчирсан нь ашгүй дээ, дахиад нэг гар илүүдэхгүй. Ажилтнуудын тэн хагас нь ажилдаа гараагүй.

Боря: Хамгаалагч хүртэл үү?

Стёп:  Хамгаалагч ч гэсэн гуйсан, флуксус вентрис гэсэн.

Боря: Тэр нь юу юм?

Стёп:  Аан энэ үү,суулгалт.

Боря: Тэгээд, бүгдээрээ суулгалттай юм уу? Бусад нь хаачсан юм бэ?

Стёп:  Фермерээр нэг яриа гарсан, та хоёр...

Боря: Яасан гэж?

Стёп:  ... амралтаа авсан гэж.

Боря: Аа, ойлгомжтой. Тэгэхээр байна аа, Стёпа, чи одоо бүгдтэй нь яриад ажилдаа гар гэж хэл, харин татгалзсан нөхдүүдийг хална.  

Стёп:  Ойлголоо.

------------------------------------------------------------------------------------------------------------

Лёха:  Эхэлцгээе. Ас-саляму алейкум! Манай оромжинд тавтай морилцгоо.

Мари: Алексей, чи үргэлж яг хэвээрээ. Ой, сайн уу, сайн уу, Виктор Алексеевич. За тэгээд, даруухан та нарын байшин үнэхээр гоё юмаа.

Лида:  Над руу хөвөөд ир, галуухан минь, ядаж л чамайг тэврэе. Ой, тэврээд байх юу ч алга, яс арьс л байна.

Мари: Магтаал гэж ойлгоё. За, сайн уу, үеэл минь, би чиний эгч Маша. Харин энэ Костя ах нь.

Костя: Өдрийн мэнд.

Лёха:  Сайн уу, амьдай минь. 

Костя: Сайн уу. Адилхан Иванов гэдэг. Санаандгүй учрал байдаг.

Лида:  Тиймээ.

Костя: Байдаг л жишээ.

Мари: А, юу?

Костя: Хэн ч биш гэдгийг илэрхийлсэн нэр томъёо, жишээ нь “Вася Пупкин”. Харин би тийм биш.

Лида:  Ойлгомжтой.

Лёха:  Аав, ачааг нь зөөгөөрэй. Би чадахгүй, би халуун ус руу явлаа. За ингээд Ивановын эдлэнд тавтай морилцгоо.

Лёха:  Тиймээ, орцгоо, манайх эдлэнгээ үзүүлье.

Мари: За.

Лёха:  Харин эрүүгээ барьж байгаарай.

Лида:  За больж үз!

------------------------------------------------------------------------------------------------------------

Нина:  Би чамаас гуйя, хариулах хэрэггүй. Боря, тэд чамгүйгээр юу ч хийж чадахгүй юм.

Боря: Гэхдээ бас ингэж болохгүй, Нина.

Нина:  Аан гээч, чиний фермд галзуу эмэгчингүүд байдаг уу?

Боря: Байхгүй, яасан, бүгд тарилга хийлгэсэн.

Нина:  Хэрэв хариулбал бий болно.

Боря: Нина, би ингэж чадахгүй нь, нээрэн шүү. Байна уу?

Стёп:  Борис Павлович, бүх юм зүгээр, бүгд ажилдаа орсон.

Боря: За, харав уу, чи хүсвэл чадаж байна.

Стёп:  Гэхдээ маргааш бүгдээрээ ажилдаа гармааргүй байна гэнэ. Яах вэ? Тэдний нөхцлийг зөвшөөрөх үү? Хэрэв үгүй бол тэд яг одоо тараад явчихна.

Боря: 5 минут.

------------------------------------------------------------------------------------------------------------

Вася:  Машинаас яагаад хэн ч гарахгүй байна аа? Тэд албаар айдас төрүүлээд байна уу, яагаад байна?

Ваня:  Мэдэхгүй ээ, Вася, гэхдээ би айгаад эхэлчихлээ. Гүйцээ, хаалгануудаа түгж, юу ч битгий хариул, бүгдийг нь зөвшөөр, зөвхөн толгой дохиод бай.

Вася:  Ваня, чи тайвшираач. Эсвэл хоёулаа уучлалт гуйсан бичлэг хийх юм уу? Ваня? Тэр, хар даа, нэг хүн гараад ирлээ.

Рус:    Сайн уу, хонгорууд аа. Би зүгээр л мэндлэх гэсэн юм.

Вась:  Рус, чи бүр солиорчихсон юм уу?

Оус:    Ө, ө, ө! Зоригтой эхлэл. Москвагийнхан гэдэг нь шууд харагдаж байна. Найз аа, чи үсээ ургуулчихаж, дажгүй шүү. Ванек царайлаг, хэнд ч гологдохгүй. 

Ваня:  Рус, чи тэнэг юм уу? Чи бидний машиныг арай л эвдчихсэнгүй.

Рус:    Би та хоёрыг био жорлон ашиглаж байна гэж бодсон. Жинхэнэ машин яаж харагдах ёстойг харцгаа. А? Васек, чи явсны дараа миний ажил дээшилж эхэлсэн. Өөрийн гэсэн бизнес, хөрөнгө оруулалт, хувьцаа гээд л.

Вася:  Аан-ха. Мэндэлчихэв үү? Гүйцээ, бушуухан ухраад холд, бид явах хэрэгтэй байна.

Рус:    Саатуулахаа болъё. Өөрийгөө. Аа, би өнөөдөр жолоочгүй яваа. Баяртай, хосууд аа. Асуудал гарвал залгаарай. Аан тийм, бас наад био жорлонгоо битгий алдчихаарай. Баяртай!

------------------------------------------------------------------------------------------------------------

Мари: Үнэндээ, бид танай байшинг хараад шокд орчихлоо.

Лёха:  За хэрэггүй ээ.

Костя: Яагаад цахилгаан байхгүй байна?

Лёха:  Гэртээ “ухаалаг байшин” тавиулсан юм. Мэдээж нэг... нэг газраар тавиулсан юм, үргэлж шүү. Чадваргүй юмнууд. Юу ч ажилладаггүй, үргэлж гацна.

Вик:    Хамгаалагчаар нь доберман хөлслөе гэж бодсон юм. Лидка хамаг тахиаг нь тас хазчихна гэж айгаад.      

Костя: За, ямар учиртайг нь би хараадахъя.

Лёха:  Үгүй ээ... Хэрэггүй юм биш үү? Мэргэжилтнүүд учрыг нь олог.

Костя: Би тэр мэргэжилтэн нь. Миний ноүтбүк удахгүй унтрах нь. Харин та нарын яриаг дэмжих нь үнэнээ хэлэхэд надад...

Мари: Явж үз ээ.  Константин зүгээр л дэмий хоосон ярианд дургүй, тэр цаг үргэлж ямар нэг юм зохиож, программчилдаг юм. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн суутан байх хэцүү.

Костя: Энэ... тиймээ, тийм.

Лёха:  Би ч гэсэн ханиад хүрч ердөө 7 хоног хэвтсэн, тэгсэн фермийн ажил зогсчихсон. Гэтэл улс орон хямралтай, өндөг байдаггүй. Туркуудыг дайчлахаас өөр араггүй болсон. Өөр яана гэж?

Костя: Надад таван хором өгчих. Танай цахилгааны самбар хаана вэ?

Лёха:  Аа..

------------------------------------------------------------------------------------------------------------

Костя: За... Тэгэхээр, мэдээллээс харвал энэ танай байшин биш байна. Танай тохиргоон дээрадминистратор нь яагаад Борис гэгч байгаа юм? 

Лёха:  Техникт элдэв юм тохиолддог. Энд нэг юмыг нь андуурсан биз.

Костя: Зүгээр л үнэнээ хэлчих, та нар биднийг хуурсан. Та нар хэлэхдээ байшин шинэ гэсэн, гэтэл өөрсдөө хоёрдогч зах зээлээс авсан юм уу?

Лёха:  Зах зээлээс, тиймээ, цыгануудаас авсан юм.

Костя: Лицензийн хувьд бүх юм зүгээр.

Лёха:  Мэдээж.

Костя: Би одоо тохиргоог нь үйлдвэрийнх болгоно. Харин хэнийг администратороор тавих вэ?

Вик:    Намайг. Тэгээд тайван халуун ус руу явж болно.

Костя: 1, 2, 3 гэж хэлээрэй.

Вик:    1, 2... Юу билээ?

Костя: 3.

Вик:    3.

Лёха:  Баярлалаа.

Костя: Уучлаарай.

Вик:    Бид энэ “ухаалаг байшин”-г сайхан хуурлаа. “Ухаалаг байшин” миний барыг нээ.

Эм:     Нээлттэй.

------------------------------------------------------------------------------------------------------------

Нина:  Борюся! Чи тэнд яг бүгдийг нь зохицуулсан биз?

Боря: Зохицуулсан даа, зохицуулсан. Стёпа дахиж төвөг удахгүй, амлая. Маргааш сувилалаас видео холбоогоор бүгдийг нь хянах болно. 

Нина:  Би чамтай хамт байхыг хүссэн, Боря. Тэгэхээр ингэнэ, хэрэв бид одоо буцвал би төртлөө юу ч ярихгүй.

Боря: Нина, би фермээ зүгээр л ингээд хаяад явж чадахгүй.

Нина:  Боря, чи одоо нэг бол амралт дуустал утсаа унтрана, эсвэл намайг гэрт хүргэж өгнө, тэгээд бүр фермдээ амьдарсан ч болно! Сонго.

------------------------------------------------------------------------------------------------------------

Рус:    Яаж байна?

Вась:  Рус, битгий хаазлаад байгаач, дугуй чинь улам гүнзгий шигдэнэ.

Ваня:  Бас нэр төр чинь. За тэгээд Васек, ханав уу? Тоглож болсон уу?

Вась:  Юу? Би одоо буруутай юу? Сонс, чи тийм л сүрхий юм бол өөрөө биднийг эндээс гаргачих.

Рус:    Та хоёрын харилцааг ээ, бүр оч үсэрч байна. 

Ваня:  Рус, чи битгий оролц. Харин би гаргана. Тэнд лебедктэй татлага надад байгаа.

Вась:  Тийм үү?

Ваня:  Тиймээ.

Вась:  Бүрий болохоос өмнө гаргаадах.

Рус:    Нээрэн, манай эндэхийн шилүүсүүд галзуу, гурван ч анчинг барьчихсан.

Вась:  Энд шилүүс байдаггүй. Эсвэл суусар биз. Би хаанаас мэдэх юм? Би ямар ботаникч биш.

Вась:  А-а!

Рус:    А-а!

Ваня:  Бум, энэ бол аяны блог. Бас манай гайхамшигт машин дахиад ажилдаа орлоо.Товчхондоо, бид нэг хүнийг аврана, хажуугаар нь манай лебёдкийг туршина. Бид юу хийсэн бэ? Бид татлагаа модонд ороосон, одоо япон машиныг татаж гаргана. Васек, чи үүнийг хийх үү?

Вась:  Тиймээ.

Ваня:  1, 2, 3 гэхээр. 

Рус:    Харин огцом битгий татаарай, гупер ханзалчихав аа.

Ваня:  За, за. 1, 2, 3.

Вась:  Эхэлцгээе!

Ваня:  Е-е!

Рус:    О... Новш гэж, та нар юу хийчихэв ээ? Одоо дарга миний толгойг тасдана даа!

Ваня:  Үгүй тэгээд, энэ чиний машин биш үү? Өмхий худалч.

Рус:    Чшшш! Байна уу?

Анна:  Руслан, чи хаана байна?

Рус:    Аа, би юу... гэртээ, би өнөөдөр амарч байгаа.

Анна:  А, нээрэн, тийм. Харин машин хаана байна?

Рус:    Зогсоол дээр. 

Анна:  Байдаг газартаа юу?

Рус:    Мэдээж. Би өчигдөр түүнийг тэнд нь орхисон.

Анна:  А, мэдлээ, сайн байна. Гүйцээ, маргааш хоцрохгүй ирээрэй.

Рус:    Өнгөрлөө! Одоо бид гурвын арьсыг хуулна даа!

Ваня:  Бид ээ? Бид энд ямар ч хамаагүй. Чи өөрөө тэр даргатайгаа учраа ол.

Рус:    Сонс! За яахав, Васька миний экс найз охин, түүнийг уучилна. Харин чи... Чи мултрахгүй шүү. Хонгор минь.

------------------------------------------------------------------------------------------------------------

Анна:  Леночка, яаралтай цагдаа руу ярь. Миний машиныг хулгайлсан бололтой.  

------------------------------------------------------------------------------------------------------------

Боря: “Ухаалаг байшин” хаалгыг нээгээрэй.

Эм:     Дуу хоолой бүртгэлгүй байна.

Боря: Чөтгөр гэж. Ганцхан өдөр гэртээ эзгүй байхад л бүгдийг эвдчихэж.  Лёха!

Нина:  Орилох оо, болиоч! Одоохон Лида руу залгая.

Лида:  Байна? Сайн уу, сайн уу, Нина. Сайн явж хүрэв үү?

Нина:  Тиймээ, бид буцаад ирсэн. Лида, хаалга нээгээд өгөөч.

Лида:  Хаалга аа? Үгүй би гэрт байхгүй байна, дэлгүүр явсан.

Нина:  Шөнөөр үү? Хүлээ, тэгвэл Лёха, өвөө хоёр?

Лида:  Ууж согтоод дугжирцгааж байгаа биз. Харин та нар... та нар намайг хүлээж бай, би удахгүй.

Боря: Юу болоод байгаа юм, би ойлгосонгүй?

------------------------------------------------------------------------------------------------------------

Ваня:  Машиныг найдвартай даатгуулсан байгаа. Зүгээр л тайван хүнд туслаад явж байтал машин дээр хожуул унасан гээд хэлчих.

Рус:    Яг үнэн. Би хуурамч авто осол зохиодог.

Ваня:  Чи сайхан залуу.

Рус:    Сайхан залуу. Тиймээ?

Ваня:  Тиймээ.

Рус:    Тиймээс алив намайг цохь, Ванек.

Ваня:  Яах гэж?

Рус:    Би машинд байсан, зөв үү? Тэгвэл намайг шархдуулсан байх ёстой.

Ваня:  Болно, болно, гүйцээ, ятгах хэрэггүй. Үнэндээ би аль эртнээс үүнийг хийхийг хүсч байсан.

Вась:  Ваня...

Рус:    Бэлэн үү?

Ваня:  Тиймээ.

Рус:    Бүх хүчээрээ. Алив. Чи тоглоогүй биз? Хүүхэн шиг цохиж байна. Май. Дасгал хий.

------------------------------------------------------------------------------------------------------------

Цаг:    Мартсанаас, таныг манай дүүргийн даргын хувьд мэдээллэх юм байна, манай ойд шилүүс байдаг. Бүр гурван ч анчинг барьсан, харин цогцоснуудыг нь олоогүй.

Анна:  Тэд шилүүс гэсэн тийм итгэл хаанаас байна?

Цаг:    Би протокол хөтөлж байсан. Ямар нэг юм бичих хэрэгтэй.

Анна:  Тэд тэнд байна.

Цаг:    Шилүүс үү?

Анна:  Биш дээ. Тэр.

Вась:  Ваня, хэрэггүй юм биш үү? Рус, чи яаж ийгээд өөрөө толгойгоороо мод мөргөчих, тэгэх үү?

Рус:    Тиймээ, Вася, өөрийгөө хамгаалах зөн сэрдэг юм. Харин би эр альфа, эр альфа амьдарч, үржиж байх ёстой.

Анна:  Барих хэрэгтэй. Юу хүлээсэн юм?

Рус:    Тиймээс эхэл!   

Цаг:    Биед хүнд гэмтэл учруулсанаар авна.

Рус:    Хараал идсэн Чак Норрис. Алив, Васька, бидний хооронд болсон бүх юмны төлөө. Энэ бүх жилүүдэд.

Вась:  Чи итгэлтэй байна уу?

Рус:    Мэдээж. Би 16 удаа тархины доргилт авсан. Сураагүй биш.

Цаг:    Харин одоо барьж болно. Хэн ч хөдөлж болохгүй! Зэвсгээ хая!

------------------------------------------------------------------------------------------------------------

Костя: Танайд хүн ирлээ. Та нар онгойлгохгүй юм уу?

Лёха:  Энэ хөрш. Дахиад л илүү хүртчихэж. Ой, би түүнтэй ууж чадахгүй. Гүйцээ, боллоо, тайван байж болно.  

Костя: Би танай бүх дэлгэцүүдийг нэгтгэж тохирууллаа.

Лёха:  Баярлалаа. Ирээд л мөнгө гуйгаад байдаг юм. Архины цагаан солио /Белка гэдэг нь ийм нэршил/.

Боря: Лёха!

Костя: Тэгвэл цагдаа дуудаж болно ш дээ.

Лёха:  Юун цагдаа? Чи түүний царайг харсан уу? Тэр бүгдийг нь тарааж хаяна. Өөрсдөө дөнгөнө. Аав, та яаралтай Боряг хагас цаг нэг тийшээ аваад яв. Лидка бид хоёр зочдыг зохицуулъя. Лидок, суучих. Таван дусал. Одоохондоо зочинд хань бол, энэ, зурагт үзээрэй. Би одоохон.

Лида:  Би овчарк авах хэрэгтэй гэж хэлсэн дээ.  

------------------------------------------------------------------------------------------------------------

Боря: Өвөө!    

Вик:    Борюсик, ой, түргэн, надад түргэн дуудаарай!

Боря: Өвөө, хаалгаа нээ. Юун түргэн? Та нар чинь “ухаалаг байшин”-г эвдчихсэн юм уу?

Вик:    Борюсик, алив машин аа! Эмнэлэг рүү явцгаая. Борюсик! Ёо, түргэн... Зүрхээр хатгуулаад байх чинь.

Боря: Алив!

Вик:    Ой!

Лёха:  Боря, чи яаж энд ирэв?

Боря: Чи бүр цагаандаа гараа юу? Хүүхэн нааш нь авчраад. Тэгэхээр, Лидкаг хуурч байгаа юм уу?

Лёха:  Би хэнийг ч хуураагүй. Тэр бол Лидкагийн эгч Маша.

Боря: Илүү ухаантай юм бодож олдог ч болоосой. Үгүй чи эндээс холдооч!

Лёха:  Боря...

Боря: Тэр хүүхнээ хөөж явуул!

Лёха:  Хэрэггүй!

Костя: Эрэгтэй! Зогсч бай!

Боря: Харин энэ хэн бэ? Хамгаалагч нь уу? Чи миний хашааг эвдсэн юм уу? Алив, наашаа хүрээд ир!

------------------------------------------------------------------------------------------------------------

Анна:  Энд юу болоод байна, а? Машины засварыг хэн төлөх юм?

Ваня:  А, Рус таны жолооч болж таарах нь уу?

Анна:  Минийх биш. Захиргааных.

Вась:  Даатгал бүгдийг нь нөхнө ш дээ. Рус буруугүй ээ, зүгээр л дээр нь мод уначихсан юм. Бидэнд бичлэг нь байгаа.

Анна:  Та нар гэрч болно. Илтгэлдээ яг тэгж бичээрэй.

Цаг:    Яаж? Учрыг нь олох хэрэгтэй.

Анна:  Юу яаж? Яг шилүүс шигээ.

------------------------------------------------------------------------------------------------------------

Нина:  Борюся! Борюся, чи намайг сонсч байна уу?

Боря: Нина, Леха хаана байна?

Нина:  Чи яачихсан юм?

Лёха:  Боря, би энд байна. Харин чи битгий уурлаарай.

Боря: Би уурлаагүй байна, би зүгээр л галзуурах нь. Тэр энд юу хийснийг чи төсөөлж ч чадахгүй дээ. Лида мэдэхгүй байгаасай гэж залбиръя.

Лида:  Би бүгдийг мэднэ. Биднийг уучлаарай, гуйж байна.

Нина:  Лидагийн эгч нь нөхөртэйгээ ирж. Харин тэд энэ байшинг тэднийх гэж хэлсэн гэнэ.

Лёха:  Санаандгүйгээр. 

Нина:  Боря, энэ ердөө хоёрхон өдөр.

Боря: Ямар ч хоёр өдөр байхгүй.

Нина:  Хоёр өдөр, Боря! Чи өнөөдөр миний амралтыг бусниулсан, тиймээс тэсэх л болно. Эсвэл намайг гомдоосой гэж хүсч байна уу?

Боря: Ёо, энэ толгой нэг л...

Лида:  Алив, Боря, Боренька. Алив, хонгор минь, босоорой.

------------------------------------------------------------------------------------------------------------

Лёха:  Товчхондоо, энэ Боря, энэ Нина.

Мари: Аан, үйлчлэгч үү?

Лёха:  Яаж...? Үгүй ээ, найзууд, бараг төрлүүд. Манайд жаахан тийм юм болоод. Та нар эхэлж ирсэн, харин эд нарт гай тохиолдож, байшин нь шатчихсан. Тэгээд л хоёр долоо хоног байлгахаар болсон.

Боря: Эсвэл хоёр жил. Чи чинь сайхан сэтгэлтэй гэрийн эзэн.

Лёха:  За, болох байх.  

Мари: Та нар яагаад урьдчилж хэлээгүй юм? Би хүний толгой руу цохьсон. Өөрийнхөө кармаг муутгачихлаа.

Вик:    Хэн ирсэнийг хар даа.

Ваня:  Бүгдэд нь мэнд. 

Мари: Аа, энэ бодвол үйлчлэгч байх.

Лёха:  Дараа нь тайлбарлана, зүгээр л толгой дохиод бай. Энэ хүү, бэр хоёр.

Костя: Сайн уу.

Мари: Сайн уу.

Лёха:  Ямар санаандгүйгээр бүгдээрээ цуглачихав аа, а? Ивановынд тавтай морил. Алив, суугаарай, суугаарай.

Төгсөв

Орчуулсан: Лхашид Энхбаяр

2025 он

Back to episodes Go home