Good doctor S1-2

Өмнөх ангиар...

Мар-     Аутизм. Хүмүүстэй харилцахад хүндрэлтэй  сэтгэцийн нөхцөл байдал. Би сая мэс засалчыг дүрсэлж байгаа юм шиг байна уу?

Эмч-     Чи амийг нь аварлаа.

Шо-      Би Шонь Мурфи эмч.

Боё-                           Хэзээ ч битгий мартаарай. Чи ухаантай нь. Би чамаар бахархдаг, Шонь.

Шо- Манай дүү нүдний минь өмнө.. диваажинруу явсан.

Мел-                          Хүнд хэлбэрийн хомсдолтой ш дээ.

Ээр-     Шоныг ажилд авбал тэр хүмүүст хэмжээ хязгаар гэдэг бол тэдний бодож байгаа шиг зүйл биш ээ гэдэг итгэл найдварыг төрүүлнэ. Тэдэнд боломж байгааг харуулна.

Ээр-                           Хэрвээ Шонь миний хүссэн үр дүнг гаргаж чадахгүй бол..би ч гэсэн энэ эмнэлэгийн даргын албан тушаалаасаа огцорно.

Эр- ...01:55...Хаашаа вэ?

Шо- Сан Хосе Сэйнт Бонавенчур эмнэлэг. Би мэс заслын рэзидэнт эмч. Өнөөдөр ажлын минь анхны өдөр.

Эр- Давхар асуусан юм.

Шо- 1  давхар. Би автобусаар явна.

                                / Сайн эмч - 1 дүгээр бүлгийн 2 дугаар анги /

Жэ- Энэ бол Митчел Брэнд, 55 настай. Түрүү булчирхайн мэс засалд ороод 1 хонож байна.

Мел-                          Өглөөний мэнд, Митчел. Би Мелендез эмч байна. Миний рэзидэнт эмч Браунь, эмч Калү. Хагалгаа чинь амжилттай болсон.

Мич-                           Тиймээ. Би ахиад алхаж чадах уу?

Шо- Тиймээ, тэгэлгүй яахав. Энэ хүнийг Мичтел Брэнд гэдэг. 55 настай, Чикагогынх. Эхнэрээсээ салсан, 2 хүүхэдтэй. Өчигдөр түрүү булчирхайн хагалгаа хийлгэсэн. Олон хүндрэл гарч магадгүй, гэхдээ хөдөлгөөний мэдрэлд ерөөсөө нөлөөлөхгүй. Алхахгүй байх шалтгаан байхгүй.

Кл- Хөлөндөө санаа зовсон юм бишээ.

Шо- Аан ойлголоо. Бэлгийн сулралтай болж магадгүй.

Мел-                          Мурфи эмчээ, чи хоцорлоо.

Шо- Үгүй ээ, автобус хоцорсон. Цагийн хуваарь онлаянд тодорхой байсан, даанч 4 дүгээр автобус хоцорч ирсэн.

Мел-                          Чи хоцорсон.

Кл- 5-хан минут. Бид нар бүгд...

Мел-                          Анхны өдөр нь ш дээ. Цагтаа ирэх нь чиний үүрэг. Ирж чадаагүй бол чиний буруу гэсэн үг.

Шо- Яагаад миний гэж? Би буруу юм хийгээгүй, автобус...

Мел-                          Таарч дээ. Зөвлөл чамайг ажилд авсан нь зөв болжээ.

Шо- Баярлалаа.

Орд-                           Мелендез эмчээ, эрчимт эмчилгээнд яаралтай зөвлөлдөх хэрэгтэй байна.

Мел-                          Та зүгээр дээ. Ганц хоёр хоногоос гарч болно.

П-   Хоолны шингэц нь муудаад 4 хонож байгаа. Хавагнаж, өтгөн нь хатах, дотор нь эвгүйрхэх шинж тэмдэг илэрч байгаа.

Мел-                          Их өвдөж байгаа бололтой. Морфин өгсөн үү?

П-   Өгсөн. 10 миллграмаар. Өвчин нь намдаагүй.

Жэ- Томограф авхуулсан уу?

П-   Тиймээ, тэгээд та нарыг дуудсан юм.

Шо- Маш том байна.

Мел-                          Тийм байна. Юу харагдаж байна?

Кл- Яалт ч үгүй гол судас, зүүн бөөр нь байна.

П-   Бөөрний хавдар уу?

Мел-                          Гол судас нь өргөссөн байна уу?

П-   Үгүй.

Жэ- Мэдрэлээс үүдэлтэй хавдар, нэг бол цусны хавдар байх.

Шо- Саркомтой юм байна. Хорт хавдар.

Эм- Хортой гэнэ ээ? Намайг алж байна гэсэн үг биз дээ?

Шо- Тиймээ.

Кл- Яг ч тий биш. Бид зүгээр таамаг дэвшүүлж байна.

Шо- Үгүй ээ. Хортой хавдар мөн байна. Хортой биш байсан бол...

Кл- Хортой гэж хэлэхээ боль.

Мел-                          Гарч ярилцах уу?  Морфин өгөөрэй. Хүссэн хэмжээгээр нь.

Жэ- Чи өвчтөнг айлгачихлаа. Шулуухан байж болохгүй.

Шо- Яагаад? Түргэн арга хэмжээ авахгүй бол хавдар амь насанд нь аюултай.

      Аймар биш байна уу?  

Кл- Айдас өвчтөнд тус болохгүй.

Жэ- Хортой сарком мөн үү? Хэвлийн зүсэлт хийнэ гэсэн үг үү? Хэвлийн хөндийг доороос нь ташуу хэлбэртэй, тэгшхэн урт зүсэж, булчингийн эдийг нь өргөн хэмжээтэй тайрах нарийн мэс засал. Би орно шүү.  

Кл- 40 настай эмэгтэйг зүснэ гэсэн чинь бүр шүлс чинь гоожиж байх шив. Яг энэ хаалганы ард байгаа жинхэнэ эмэгтэй ш дээ.

Жэ- Дэргэд нь ийм юм ярьж болохгүй. Хаалганы гадна бол хамаагүй.

Шо- Сонирхолтой ажилбар, Клэйр. Амийг нь авраад дээр нь шинэ юм сурна.

Жэ- Харав уу?  

Мел-                          Браунь эмчээ, миний туслахаар ороорой.

Жэ- Гэхдээ эмчээ...

Мел-                          Хамаагүй чалчихаар ийм л юм болдог юм даа.

Жэ- Зөв сонголт байна гэж хэлэх гэсэн юм.

Мел-                          Баярлалаа. Жэрэд, мэс заслын баг бүрдүүл.

Шо- Эрхэмээ, би яах вэ?

Мел-                          Залхуутай ажил.

Шо- Тэр чинь юу юм?

Мел-                          Өнөөдөр миний мэс засалчид анхаарлаа сарниулж болохгүй. Тиймээс чи анхааралтай байлгахыг хариуцна. Тэд нарын хийх дургүй мөртлөө өдөр болгон хийдэг ажлуудыг..чи зохицуулаарай. Өвчтөнөөс заавал зөвшөөрлийг нь авах ёстой шүү.

Шо- Намайг шийтгэж байгаа юм уу?  

Мел-                          Үгүй.

Шо- За за.

Мел-                          Ингээд л болоо юу? Миний хариултыг хүлээн зөвшөөрч байгаа юм уу? Яагаад?

Шо- Та сэхүүн хүн. Сэхүүн хүмүүс худлаа ярих шаардлагагүй гэж үздэг. Та намайг юм сур гэж л ингэсэн байх. Залхуутай ажлаас би их юм сурах байхаа. Аа гээрэй.

Бурж-                         Хэр удах вэ?

Шо- 7 минут.  Хүндрэл байхгүй бол өвчтөнийг эмнэлэгээс гаргах бүрэн үзлэг 7 минут үргэржилдэг юм.

Бурж-                         Дунсмуйр эмч өвчтөнийг гарч болно гэсэн. Бидэнд ор хэрэгтэй байна.

Шо- За за. Дүрэм ёсоор бол мэс заслын тасгийн эмч давхар үзлэг хийх ёстой байдаг юм. Чихний үрэвсэлтэй юм байна.

Бурж-                         Тиймээ, тэгээд эмнэлэгт ирсэн юм.

Эр1-                           Сонсгол муудаад, чих жаахан шуугиад байгаа юм.

Бурж- Амоксициллин өгсөн. Одоо гэрлүү нь явуулна. Тэгээд л гэрлүү нь явуулахын тулд таныг дуудсан юм.

Шо- Чих болон толгойны томографын зураг авхуулаарай.

Эр1-                           Би эмнэлэгээс гарахгүй юм уу? Юу өвдсөн байна?

Шо- Баттай мэдчихээд хэлнэ ээ. Таныг айлгамааргүй байна.

Ээр-                           Шонь. Энэ доор юу хийж байгаа юм?

Шо- Энэ эмэгтэйн унгахыг хүлээж байна. Гэдэс дүүрэлт. Өвчтөний дэргэд энгийн байя гэж бодоод унгах гээд хэлчихлээ. Гэхдээ та эмнэлэгийн дарга болохоор танд гэдэс дүүрэх гэж хэлье.

Ээр-                           Талархаж байна аа. Яагаад ингэж байгаа билээ?

Шо- Хамрын мөгөөрс нөхөн сэргээх мэс ажилбарт орсон. Гарахаас нь өмнө гэдэсний түгжрэлтэй үгүйг нь шалгаж байгаа юм.

Ээр-                           Мелендез эмч чамайг өнөөдөр унгас хүлээж суувал илүү үр дүнтэй гэж үзсэн байх нь ээ?

Шо- Зөвхөн унгас хүлээгээгүй ээ.

Ээр-                           Бурханы аврал.

Шо- Бүх залхуутай ажлыг хийж байгаа.

Ээр-                           За за. Мэс заслын тасагт тавтай морил доо.

Шо- Баярлалаа.

Эм- Сая, сая унгасан байхаа.

Шо- Үгүй юм шиг байна. Ахиад жаахан хүлээе. Чухал шүү дээ.

Кл- Танд хэвлийн зүслэг хийнэ. Зүрх чинь зүгээр байна. Тэгэхээр танд хэвлийн зүслэг хийж, хавдарыг гаргаад...

Эм- Би үхэх үү?

Кл- Мелендез эмч бол миний мэдэх хамгийн сайн мэс засалч...

Эм- Хойшлуулж болох уу?

Кл- Тань шиг хүнд нөхцөлд хойшуулахгүй байсан нь дээр.

Эм- Ганцхан 7 хоног. Манай хүү ирэх 7 хоногт гэрлэх юм л даа.

Кл- Их жаргалтай хосууд байна. Эхний зүслэгний дараа...

Эм- Хуримаа хэдэн сарын өмнөөс төлөвлөсөн. Хойшлуулах хэрэгтэй болно...

Кл- Хүнд мэс засал гэхдээ амжилттай болвол..эдгэхдээ маш амархан байдаг юм. Юуг ч хойшлуулах хэрэггүй.

Эм- Үгүй бол яах вэ? Амжилттай болохгүй бол? Манай нөхөр 2 жилийн өмнө машины ослоор нас барсан. Марк манай ганц хүүхэд. Би хуримнаас нь өмнө үхэж болохгүй. Болохгүй.

Кл- Та үхэхгүй ээ. Хуриманд нь очно. Үзэсгэлэнтэй болоод. За.

Жэ- Ийм амлалт өгч болохгүй, Браунь эмчээ.

Кл- Сонсохыг хүссэнийг нь л хэлсэн.

Жэ- Манай эмнэлэгийн албан ёсны бодлого бий..гашуун ч гэсэн үнэнийг хэлэх нь хамаагүй дээр. Чи тэгсэн үү? Минийхээр лав үгүй байх.

Кл- Наадах чинь тэнэг бодлого. Мэс засалд орох ёстой, айлгалаа гээд юу ч өөрчлөгдөхгүй.

Жэ- Тиймээ. Бид нар өөрсдийнхөө сэтгэлийг бодож өвчтөнд худлаа ярих нь хамаагүй дээр юм байна л даа.

Кл- Үгүй ээ. Би сэтгэлээ засах биш өвчтөний сэтгэлийг засаж байна.

Жэ- Би өрөвдөлтэй.

Кл- Юу?

Жэ- Би өрөвдөлтэй. Би ийм бодолтой байна, тэвчээд сонсоорой, бидний хэн хэнд доромжлол шиг санагдана. Чи тэр эмэгтэйтэй цагийн өмнө танилцчихаад худлаа ярьж байна. Санаа зовсондоо өрөвдөж худлаа хэлсэн. Чамд ямарч ашиггүй өрөвдсөн худал үг, гэхдээ би яагаад ч чамаар өөртөө анхаарал тавиулж чадахгүй юм.

Мел-                          Сайн уу?

Мар-                           Зөвлөх хэрэгтэй байна.

Мел-                          Юу? Энийг асууж байна уу? Өвчтөн эрүүл чийрэг байна. Энэ дүрсэнд гадны юм алга.

Мар-                           Тийм болохоор л эмнэлэгийн сонирхолтой асуулт урган гарч байна. Энэ өвчтөнийг яах гэж томографын зураг авхуул гэсэн юм?

Мел-                          Би юу ч мэдээгүй юм байна.

Мар-                           Тиймээ. Танай багийн хүн авхуул гэсэн болохоор чи хариуцлага хүлээнэ, чиний буруу болно.

Мел-                          Юу..яаж?

Мар-                           Миний тасаг. Бүгдийг нь мэдэж байх нь миний үүрэг.

Мел-                          Би танд ажилладаг юм чинь энэ бүгд таны буруу болох юм бишүү?

Мар-                           Уучлаарай. Танд ажилладаг гэснээс хойш сонссонгүй.

Шо- Өвдөж байна уу?

Охин-                         Тийм.

Шо- Өвдөж байна уу?

Охин-                         Тийм.

Шо- Энд өвдөж байна уу?

Ав- Гэдэс нь эвгүйрхээд өвдөөд байгаа юм. Хичээлдээ явахгүй гэж албаар янгуучилж байна, ахиад л.

Шо- Энд өвдөж байна уу?

Эж- Хэнээс сурсан юм бол? Чи голф тоглохын тулд ажилруугаа өвдчихлөө гэж ярьдаг байхаа?  

Охин-                         Би сургуульдаа дуртай.

Шо- Би ч гэсэн. Өчигдөр орой юу идсэн бэ?

Охин-                         Овъёос.

Ав- Митлоаф хийгээгүй юм уу?

Эж- Хийсэн. Чамайг хүлээсээр байтал хөрчихсөн юм.

Шо- Ди Даймер, Лактат, Амилазагын шинжилгээ ав.

Мел-                          Ямар шинжилгээ гэнэ ээ?

Шо- Ди Даймер, Лактат, Амилазагын шинжилгээ.

Мел-                          Гэдэс өвдөхөд үү?

Шо- Тиймээ. Миний бодлоор магадгүй..гадаа ярилцах уу?

Эж- Нэг л биш гэж хэлээ биз.

Ав- Охиноо өвдсөнд баярлаад байгаа юм уу?

Эж- Чиний буруу болохоор баярлаж байна.

Мел-                          Тэгье, гарч ярилцая. Энэ хоёр ирсэнээсээ хойш муудалцаж байгаа юу?

Шо- Би анзаарсангүй. Тэд өвдөөгүй.

Мел-                          Ийм хүмүүсийг бид халдвар тараагч гэдэг юм. Халдвар тээвэрлэгч, өвчин үүсгэгч.

Шо- Эцэг эхчүүд үү?

Мел-                          Тийм. Аав ээж хоёр нь байнга хэрэлдээд байхаар охины гэдэс өвдөж байгаа юм. Эрүүл мэндийн асуудал биш. Гэрлүү нь явуул.

Шо- Гэдэсний зангирал гээд тоохгүй орхивол амь насанд нь аюултай.

Мел- Эмнэлэгийн бүх өвчтөн хумхаатай байж ч магадгүй. Тэглээ гээд өөрийнхөө таамаглалаар бүх өвчтөнд шинжилгээ хийгээд байж болохгүй. Жишээ нь, чиний халдвартай хүнийг томографын зураг авхуул гэсэн байна. Зөв шийджээ, суутан минь.

Шо- Баярлалаа.

Мел-                          Ёжлож хэлж байна.

Шо- Тэр хүн хэвийн, эрүүл. Гэрлүү нь явуул.

Мел-                          Юундаа ингээд байгаа юм бэ?

Бурж-                         Таны зөв болохоор.

Мел-                          Алдаа гаргаж байгааг нь мэдсээр байж юу ч хэлээгүй юм уу? Хүмүүсийг цагийг үрж байгааг нь мэдсээр байж тэмдэглэл хийгээд зогсож байсан юм уу? Энэ таны ажил уу?

Бурж- Туршлагаасаа хэлэхэд эмч нар сувилагчын үгийг үг гэж тоож харьцдаггүй, зөвхөн биднийг алдаа гаргахаар л загнахын тулд харьцдаг.

Мел-                          Одооноос шаардлагагүй шинжилгээ хийлгэхээ боль.

Шо- Хийхгүй болж яаж шаардлагагүй байсныг нь мэдэх юм?

Мел-                          Сувилагч хэлээд өгнө. Өнөөдөр сувилагч дарга.

Ээр-                           Би мэс заслын өмнө юм иддэггүй. Бөөлжиж магадгүй.

Мел-                          Өлсөхөөр бухимдаад байдаг юм.

Ээр-                           Шонь өвчтөнийг оношлосон гэсэн үү?

Мел- Оношлохдоо мундаг л даа. Цацраг судлалд ажилд оруулчихгүй.

Ээр-                           Рентгений эмч болох дургүй. Мэс засалч болохыг хүсдэг. Тэгээд л би ажилд авсан. Яаж ганцаараа зөрж байж ажилд авлаа. Мануухай болгох гэж аваагүй.

Мел-                          Рэзидэнт эмч нар бүгд ерөнхий үзлэг хийдэг.

Ээр-                           Бусад хүмүүстэй ханддаг шигээ хандаж байгаа хэрэг үү?

Мел-                          Харин та?

Ээр-                           Тиймээ, тэгж байгаа. Шонь энд байх бүрэх эрхтэй. Яг чам шиг алхам тутамд нь саад хийдэг хүмүүсийг давч гарч чадсан юм.

Мел-                          Саад хийдэг ээ?

Ээр-                           Тийм, саад хийдэг.

Мел-                          Өнөөдөр Шонь хэдэн өвчтөний сүнсийг зайлуулах шахсаныг мэдэх үү? Хэдэн дэмий шинжилгээ хийснийг нь?

Ээр-                           Тэгвэл зааж өг.

Мел-                          Зааж байгаа. Энд байх ёсгүй гэдгийг нь та хоёрт заагаад л байна ш дээ.

Ээр-                           За за. Албан тушаалаа ашиглахад хүргэж байгаа бол тэгье л дээ. Энэ миний эмнэлэг шүү.

Мел-                          Тэгвэл миний баг шүү. Багаа яаж удирдахыг минь битгий заа.

Кл- Сайн уу? Дажгүй юу?

Шо- Ёжлол ямар хэрэгтэй юм?

Кл- Заримдаа хүмүүсийг хөгжилтэй байдлаар шүүмжлэх арга гэх үү дээ. Хүнийг гомдоохгүйн тулд.

Шо- Худлаа хэлж байна гэсэн үг үү?

Кл- Худлаа биш, хүмүүс худлаа хэлж байгааг мэддэг.

Шо- Би худлаа ярихдаа муу.

Боё-                           Өнгөрсөн жил таарсан болохоор та намайг таних байх. Манай ангийнхан жил болгон Рашмор уулруу явах аялалын мөнгөө цуглуулах гэж школад зардаг.

Эр- За.

Боё-                           Гэхдээ энэ жил Рашморлуу явахгүй. Кенни явж чадахгүй юм л даа. Хорт хавдар туссан. Саманта нэг нь л явж чадахгүй бол бүгдээрээ явахгүй гэдэг санааг гаргасан. Тэр санааг нь бүгд дэмжсэн. Кеннид зориулаад эмнэлэгт үдэшлэг зохиохоор болсон.

Шо- Танай ангид 2 Кенни байдаг ш дээ. Кенни Ээл юмуу, Кенни Ээм юм уу?

Боё-                           Хэн ч өвдөөгүй ээ.

Шо- Худлаа ярьсан юм уу? Худлаа ярьж болохгүй ш дээ.

Боё-                           Тиймээ. Чи бид хоёр өлсөж үхэж болохгүй. Хоол авах мөнгө хэрэгтэй.

Шо- Хэлсэн үгэнд чинь үнэн юм байгаа юу?

Боё-                           Байгаа.

Шо- Бид Рашмор уулруу явахгүй. Хүмүүсийг өвчтэй гэж бодож байгаа бол эмнэлэгээс гаргаж болохгүй.

Кл- Мэдээж болохгүй, яагаад гаргана гэж?

Шо- Мелендез эмч Фрайдэй сувилагчыг өнөөдөр миний дарга болгосон. Би доктор Глассмэнд хэлэх ёстой юу?

Кл- Үгүй. Чи ямар ажил хийнэ гэж бодсон юм бэ?

Шо- Хүмүүсийн амийг аварна гэж.

Кл- Үгүй. Тиймээ, заримдаа хүмүүсийн амийг авардаг. Гэхдээ ажлын тухайд Мелендезийн хэлсэн болгоныг хийх ёстой.

Эмхо-                         Браунь эмчийг дуудаж байна. Браунь эмч мэс заслын өрөөрүү очно уу.

Кл- Би Клэйр Браунь эмч байна. Өнөөдөр би нэгдүгээр туслах, ерөнхий явцыг ажиглана. Өвчтөний нэр.

Су- Степани Уиллис.

Кл- Хуваарьт мэс засал уу?

Жэ- Хэвлийн гялтангын хальсны арын хавдарыг авах.

Кл- Мэс заслын үеэр хүндрэл гарах үгүйг бид тооцоолдоггүй.

Мел-                          Баярлалаа, Браунь эмчээ. 10-ын хутга.

Кл- 10-ын хутга.

Мел-                          Хавдрыг нь авъя.

Шо- Өршөөгөөрэй.

Бурж-                         Үгүй.

Шо- Халдвар орсон байж магадгүй.

Бурж-                         Үгүй ээ.

Шо- Арьсны өнгө нь үхэжсэн байна.

Бурж-                         82 настай, бүх юм нь өнгөө алдсан байгаа.

Мел-                          Булчингын давхарганаас нь цааш болгоомжтой байгаарай.

Жэ- Даралт нь 120-170. Зүрхний цохилт 60. Тогтвортой байна.

Кл- Өнгөн давхаргыг нь нээчихлээ.

Бурж-                         Та бөөлжисөө авчирсан юм уу?

Өвч-                           Тиймээ, та нарыг харах байх гэж бодоод.

Бурж-                         Бөөлжис шиг л юм байна.

Өвч-                           Үгүй ээ, үгүй, үгүй, өнгө нь энгийн биш байгаа.

Бурж-                         Чи энгийн өнгөөр бөөлждөг юм уу?  

Өвч-                           Тийм.

Шо- Өнгө нь жаахан өөрчлөлттэй байна. Энийг шинжилгээнд..таныг гэрлүү чинь явуулна аа.

Өвч-                           Явуулж болох юм уу? Би гэртээ харьж болохоор байна уу?

Шо- Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.

Боё-                           Аяндаа сурчихна аа. Хийгээд байвал.

Шо- Сайн байна уу?

Боё-                           Манай дүүгийн ангийн Кенни өвдчихсөн, тэгээд магадгүй..бидэнд мөнгө өгөөч.

Өвч-                           Тэгээд би зүгээр юм уу? Би зүгээр юм уу?

Шо- Эмнэлэгийн дүрмийн дагуу мөн надад өгсөн зааврын дагуу бол тиймээ.

Өвч-                           Гэхдээ...

Мел-                          Хавдар нь сайн харагдахгүй байна. Гүний Фалфоур хийгээд үзье.

Су- Гүний Фалфоур.

Мел-                          Сайн онгойлгоод хаана нь зүсэж болохоор байна харъя. Гол судсыг нь дараагүй хавдрын эс алга. Клэйр, чамд харагдаж байна уу?

Кл- Юу ч харагдахгүй байна. Зурган дээрхээсээ хамаагүй том хавдар байна. Гол судас нь ч харагдахгүй байна.

Мел-                          Энэ ч асуудал шүү.

Бурж-                         Хэрүүлч аав ээжтэй охины өвчиний түүх үү? 4 цагийн өмнө гэрлүү нь явуулчихаагүй билүү?

Су1-                           Мурфи эмчээ, Мелендез эмч таныг хагалгааны өрөөнд дуудаж байна.

Мел-                          Гараа угаах хэрэггүй. Хавдар хэвлийн гол судаснуудыг дарчихсан байна.

Шо- Их муу шүү.  Гол судасны ханыг дагасан байвал өвчтөний аминд хүрэхгүйгээр хавдарыг авах боломжгүй. Хэмжээг нь тодорхойлох биопсийн шинжилгээ хийх хэрэгтэй.

Мел-                          Баярлалаа.

Шо- Зүгээр ээ.

Мел-                          Ёжлож байна..ахиад.

Шо- Ойлголоо. Та миний хэлсэнийг мэдэж байсан болохоороо биопсийн шинжилгээ авсан байх нь.

Мел-                          Тийм. Би ч гэсэн эмч болохоор.

Шо- Тиймээ. Би танд хэрэгтэй юу?

Мел-                          Тиймээ. Лабораторируу очоод цаадуулыгаа яаравчлуул.

Шо- Би Шонь Мурфи эмч байна. Мэс заслын рэзидэнт эмч. Мелендез эмч биопсийн шинжилгээ хий гэсэн. Хариу нь хэзээ гарах вэ?

Арз- Би шинжилж дуусахаар.

Шо- Маш чухал юмаа.

Арз- Бүгд л чухал.

Шо- Бусад шинжилгээний жагсаалтыг харуулж болох уу? Аль нь илүү чухал гэдгийг хэлээд өгье, та тэр дарааллаар ажиллаарай. Би шударгаар хэлж өгнө өө.

Арз- Энд тэгж болдоггүй юм. Ээлжээ хүлээж бай.

Боё-                           Ахиад тогш.

Эр- Эндээс зайлаад өг, тэнэг минь.

Боё-                           Явцгаая. Хүлээж бай, хүлээж бай. Амьдралаас хүссэн юмаа авмаар байвал Шонь, нэг юмыг хийх ёстой. Хэзээ ч битгий ай. Та өөрөө тэнэг.

Шо- Мелендез эмчийн шинжилгээг яг одоо хийхгүй бол цонхруу чинь чулуу шиднэ шүү.

Арз- Тийм юм хийгээд яахав. Очоод сууж бай. Шинжилгээний хариу 15 минутын дараа гарна.

Мо- Завтай байна уу?

Мел-                          Хагалгааны өрөөнд нэг өвчтөн лабораторын шинжилгээний хариугаа хүлээгээд

      хэвтэж байгаа. Харин би энд дараа нь юу хийх вэ гээд толгойгоо гашилгаж сууна. Бас өөр сонголт байхгүй болохоор, тиймээ, харамсалтай нь зав байна аа.

Мо- За, дараа ярилцая даа.

Мел-                          Глассмэнь чамтай ярилцаа юу? Би аутизмтай эмчийг эсэргүүцдэггүй л дээ.

Мо- Танай багт орсонд дургүй байгаа биз дээ.

Мел-                          Тийм үү? Намайг тэгж хардаг юм уу?

Мо- Хувийн асуудал болгоод яахав.  

Мел-                          Намайг саад гэж харж байгаа биз дээ. Хүмүүстай харьцаж чаддаггүй эмч  надад хэрэггүй.

Мо- За за, хувийн асуудал болгоё. Чи эмнэлэгийн хэнийг хүндэлдэг вэ?

Мел-                          Чамайг, Глассмэнийг.

Мо- Тэгвэл хэнийг хүндэлдэггүй вэ? Буруу багт орсондоо сэтгэл чинь зовдоггүй гэж үү?

Жэ- Гол судасны ханаар тархаагүй байгаа бол зүслэг хийх боломжтой.

Кл- Хавдар нь тархаагүй байсан бол гадна талаас нь авч болох байсан. Зүсэлт хийгээд хавдрын эсийг чимхүүрээр хэсэг хэсгээр нь авч болно.

Шо- Гөлгөр булчингийн хорт хавдар байна.

Жэ Баларсан юмаа.

Шо- Тиймээ, харамсалтай.

Жэ- Мэс засал боломжгүй.

Кл- За, өвчтөнийг сэргээе дээ. 3 сарын хугацаа үлдсэнийг нь хэлээд, хөнгөвчлөх эмчилгээг санал болгоё.

Шо- Мэс засал боломжгүй бишээ. Маш, маш, маш хүнд мэс засал болно.

Жэ- Тиймээ, сохроор мэс засал хийнэ гэсэн үг.

Шо- Тиймээ. Яагаад гэвэл зүүн баар нь таглачихсан.

Жэ- Эрүүл зүүн бөөр.

Шо- Хоёр бөөр нь хоёулаа эрүүл, Жэрэд. Ганц  бөөр байхад л болно. Зүүн бөөрийг нь авчихад хорт хавдарыг авахад саадгүй болно.

Кл- Хавдарыг сайн харахын тулд эрүүл бөөрийг нь авна гэж үү?

Шо- Тиймээ.

Кл- Үхэж ч магадгүй ш дээ.

Шо- Тиймээ, тэгж ч магад. Би явлаа. Мэс заслын хутгыг буцалгах ёстой.

Кл- Суут юмаа, гэхдээ маш маш маш аймшигтай санаа байна.

Мел-                          Гэдсийг нь оёод өвчтөнийг сэрээ. 6 сарын хугацаа үлдсэнийг нь хамт явж хэлцгээх үү?

Жэ- Нэг боломж байгаа. Зүүн бөөрийг нь авбал хавдар сайн харагдана, тэгээд хавдарыг амжилттай авч чадна.

Мел-                          Сайн харахын тулд эрүүл бөөрийг нь авах юм уу? Солиотой юм.

Жэ- Харагдахгүй болохоор хагалгаа хийж болохгүй байгаа ш дээ.

Кл- Алдаа гаргах юм бол үлдсэн бага хугацаанаас нь бид хороож ч магадгүй.

Мел-                          Хэрэв амжилттай болвол...

Кл- Чи сэтгэл хөдлөлдөө автаад байна. Баатар болох гээд байх юм. Амжилтгүй болвол тэр эмэгтэй үхнэ. Хүүгийнхээ хуриманд очиж чадахгүй.

Жэ- Асуудал нь энэ биз дээ? Чи өвчтөнд эдгэрнэ гэж амалсан ш дээ.

Кл- Заавал хагалгаанд орох ёстой болохоор нь л би сайхан үг хэлсэн.

Мел-                          Дан ганц хуулиас болж өвчтөнд амлалт өгөхийг хориглодог юм биш. Жэрэдийн зөв. Чи буруу амлалт өгсөн байна.

Кл- Тэгсэн ч гэсэн...

Мел-                          Эсэргүүцэх хэрэггүй.

Кл- Хэн эсэргүүцсэн юм бэ? Ядаж өвчтөнийг сэрээгээд учир байдлыг нь тайлбарлаад, тэгээд зөвшөөрлийг нь авъя.

Мел-                          Бид тэр эмэгтэйд хэлсэн зүйлээ л хийж байна ш дээ. Хавдарыг нь авч байна. Харин чи өвчтөнд эрсдэлийг хэлээгүйгээ л тайлбарла. Мэс засал хийнэ ээ. Жэрэд, чи миний шинэ туслах шүү. Нарийн хайч.

Кл- Нарийн хайч.

Мел-                          Бүрхүүл эдийг зүсэж бөөрийг авлаа. Чи бөөрний хаалгыг салга.

Жэ- Хавчаар.

Су- Хавчаар.

Кл- Эв эрүүл бөөрний цусан хангамжыг нь тасалчихлаа.

Мел- Тайлбарлах хүн хэрэгтэй байсан бол Жеф Ван Гундиг хөлслөх байсан юм.

Ээр-                           Шонь, чи Тревортой уулзсан байхаа.

Шо- Тиймээ, би гэрлүү нь явуулсан.

Ээр-                           Тиймээ, гэхдээ гэртээ хариагүй, харилгүйгээр эмнэлэгийн дарга надтай ирж уулзсан. Чи энэ хүнийг өвчтэй гэж бодсон мөртлөө гэрлүү нь явуулжээ.

Шо- Яг ч тэгж хэлээгүй шүү дээ. Тэгж хэлэлгүйгээр явуулсан.

Өвч-                           Үгүй ээ. Энэ чинь юу гэсэн үг юм бэ?

Ээр-                           Юу гэсэн үг вэ, Шонь?

Өвч-                           Би эрүүл үү?

Шо- Магадгүй.

Өвч-                           Чи эмч ш дээ. Мэдэж байх ёстой биз дээ.

Шо- Үгүй ээ. Хэн ч юуг ч мэддэг байх ёсгүй. Хэн ч хэзээ ч зүрхний шигдээсээр үхэж болно.

Өвч-                           Энэ залуу хэн юм бэ? Би зүрхний шигдээс болох юм уу?

Ээр-                           Шонь харилцааны тал дээр жаахан хүндрэлтэй юм л даа, гэхдээ хэрвээ...

Өвч-                           Энэ юу гэх нь надад хамаагүй. Та юу гэмээр байна, би эрүүл үү?

Ээр-                           Өвчиний түүхийг чинь харсан. Та цоо эрүүл гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

Өвч-                           Бурхандаа баярлалаа.

Ээр-                           Шонь, хүмүүст баталгаа хэрэгтэй байдаг юм.

Шо- Би энэ хүнд гэртээ харьж болно гэсэн. Маш тодорхой хэлсэн.

Ээр-                           Гэхдээ үг, үйлдэл хоёр чинь зөрөөд байна шүү дээ.

Шо- Үгүй зөрөөгүй. Миний үйлдэл юу ч гэж хэлээгүй.

Ээр-                           Хүмүүст баттай юм хэлэхдээ итгэсэн үгүйг нь нягталж бай. Үнэхээр үгийг чинь сонсоод санаа нь амарч уу гэдгийг шалгаж бай. Ойлгосон уу?

Шо- Та хэзээ Треворын өвчиний түүхийг харсан юм?

Ээр-                           Хараагүй. Худлаа гэсэн үг бишээ. Чи гэртээ харьж болно гэж бодсон бол би ч гэсэн харьж болно гэж бодож байна.

Шо- Би өнөөдөр жаахан охиныг явуулсан. Тархины асуудлаас болж хэр олон хүний гэдэс нь хямардаг вэ?

Ээр- Туршлагаасаа хэлвэл..өдөр болгон.

Шо- Мартинь Ладаф гэдэг 10 настай охинд Ди Даймер, Лактат, Амилазагын шинжилгээ хийлгэмээр байна. Сэтгэлийн дарамтнаас болоод гэдэс нь хямарсан байж магад. Үгүй ч байж магад.

Арз- Сайн уу, Шонь?

Шо- Сайн уу, Карли?

Арз- Гэдэс нь хямарсан гэхэд ахадсан шинжилгээ байна. Чи асуудалд орж магадгүй.

Шо- Тэр яг үнэн.

Мел-                          Бөөрийг нь аваарай.

Жэ- За.

Мел-                          Сайн соруулаарай, Клэйр. Ямархуу янзын юмтай тулгараад байгаагаа харъя. Энэ байна.

Кл- Аймар юмаа.

Мел-                          Тийм байна. Энэ аймар юм одоо л харагдаж байна.

Арз- Бүгд хэвийн хэмжээнд байна.

Шо- Сүүн хүчлийн давс, сахарын хэмжээ нь жаахан их байна. Жаахан хүүхэд болохоор хэвийн хэмжээнээс бага байх ёстой. Хэвийн хэмжээнээс бага.

Арз- Ямар өвчтэй юм бол?

Шо- Баярлалаа.

Ав- Яасан бэ? 1 өнгөрч байна ш дээ.

Шо- Шинжилгээ хийсэн. Хариу нь олон талтай. Мартины ходоодны зангиралтай, тэгээд гэдэс нь эвгүйрхдэг юм байна.

Ав- Олон талт шинжилгээ чинь тэгж байна уу?

Шо- Генийн нөхцөл байдал. Шинж тэмдэг нь сэтгэлийн дарамттай их төстэй.

Ав- Өглөө залгаарай.

Шо- Өглөө охин чинь үхчихсэн байж ч магадгүй.

Ав- Энд байгааг дарга чинь мэдэх үү?

Шо- Үгүй. Намайг энд ирсэнийг мэдвэл уурлах байх.

Ав- Нэг гажиг юмнаас болж охиноо шөнө дундад сэрээмээргүй байна. Өглөө битгий залгаарай, би өөрөө даргаруу чинь яричихна.

Шо- Та ёжлож байна уу?

Эж- Ганц хүнийг явуулчихаж чадахгүй ямар хаашаа юм бэ?

Ав- Би хэлсэн ш дээ...

Шо- Таны зөв өө, би гажиг. Би тууштай болохоор гажиг санагддаг юм. Тууштай гэдэг нь нэг юмаа үргэлж боддог. Тиймээс Мартинь зүгээр байгаа гэдгийг мэдэхээс нааш хаалгыг чинь тогшоод л байх болно.

Эж- Мартинь? Мартинь? Мартинь?

Шо- Мартинь, сэрэх хэрэгтэй байна.

Эж- Хонгор минь?

Шо- Мартинь? Бөөлжчихөж.

Эж- Сэрэхгүй байна.

Ав- 911 дуудая.

Шо- Үгүй ээ, цаг алга. Машин байгаа юу?

Ав- Байгаа.

Ээр-                           Шонь? Юу болсон бэ? Яасан бэ? Хөөе? Чи надруу залгасан ш дээ, яасан юм? Хөөе, надруу хар, надруу хар. Бүгдийг нь тайлбарлах хэрэггүй. Гол юмыг нь хэлчих, за юу? Гол юмыг нь.

Шо- Манай, манай дүү.

Ээр-                           Тэсээрэй, Шонь. Тэсээрэй.

Шо- Судасны цохилт нь сул болохоор дотор эрхтэнүүддээ хүрч чадахгүй байна.

Эж- Юу? Юу гэсэн үг...Жерри.

Шо- Хурдан яваарай. Өвчтөн 10 настай, эмэгтэй. Цусан хангамж нь муудаж, гиповолемийн шоконд / зүрхний гаралтай шок / орсон байна. Хүчил төрөгч, дуслаар адреналин бас литр давсны уусмал хэрэгтэй байна.

Эрхо-                         Зам тавиарай.

Эр- Зөрөөдхөе.

Шо- Цохилт нь сайжирч байна. ЭХО-д харуулая.

Мел-                          За энэ дээ.

Кл- Хөөх.

Жэ- Бүгдийг нь авсан байхаа?

Мел-                          Байхаа гэнэ ээ?

Жэ- Үгүй ээ, бүгдийг нь авсан байна. Зүгээр л итгэж өгөхгүй байна.

Мел-                          Чиний санаа ш дээ. Өөртөө итгэлтэй байгаач.

Кл- Сайн ажиллалаа, эмчээ.

Шо- Тэр байна. Нарийн гэдэс нь дээд артерийн судсыг ороосон байна. Мартиныг яаралтай хагалгаанд оруулах хэрэгтэй.

Бурж-                         Мелендез эмчийн зөвшөөрөл хэрэгтэй.

Шо- Үгүй ээ, Мелендез эмч хагалгаанд орсон. Мартины хэвлийн хэсэг үхжиж, улмаар охиныг алж байна.

Бурж-                         Үгүй ээ. Чи ганцаараа шийдвэр гаргаж болохгүй. Мелендез эмч маш тодорхой хэлсэн.

Шо- Тодорхой хэлсэн. Шөнө дунд өнгөрчихөж, тэгэхээр маргааш гэсэн үг, одоо та миний дарга биш. Хагалгааны хуваарь гаргагч уу? Тиймээ, Мурфи эмч байна. Мэс засалд бэлд. 10-ын хутга.

Мел-                          Цааш нь би хийе. Сайн оношлосон байна. Мэс заслыг би хийе.

Шо- Степани зүгээр үү?

Мел-                          Тиймээ. Жэрэд гайхалтай санаа гаргасаны ачаар өвчтөн одоо алзахгүй. Гэрэл.

Эмхо-                         Гэрэл.

Шо- Би танд туслах уу?

Мел-                          Энгийн мэс засал, би өөрөө дөнгөчих байхаа. Гэртээ харь, унтаж амар.

Мар-                           Байж байг.

Мел-                          Доктор Андрюс. Хоёулаа Мурфи эмчийг ажилд авахад санал нэг байсан шиг...

Мар-                           Тэр тулаанд ялагдал хүлээсэн. Шонь энд байгаа, бид хүлээн зөвшөөрөх ёстой. Бусад рэзидэнт эмчтэй адилхан хандаарай.

Мел-                          Эрхэмээ, энэ миний баг.

Мар-                           Миний тасаг. Мурфи эмчээ.

Мел- Соруулалтаа хий. Баяр хүргэе.

Жэ- Явж юм ууна аа. Сэтгэл хөдлөөд унтаж чадахгүй нь. Надтай хамт уух уу? Яасан ч яахав уу?

Кл- Уумааргүй байна аа.  

Жэ- Нээрээ юу? Хоёулаа гайхалтай хагалгаанд орлоо ш дээ. Тэр эмэгтэйд хагалгаа хийж

      эдгээлээ. Чи яагаад байгаа юм? Уурлаад байгаа юм уу? Надаас жаахан суралцмаар юм даа.

Кл- Юу сурах юм? Хүний санааг хулгайлж уу? Шоны санаагаар баатар бол гэж үү?

Жэ- Үгүй ээ, би тэмцсэн. Шоны өмнөөс санааг нь хэрэгжүүлж өгсөн. Би магтаал хүртэх эрхтэй. Тэгвэл чи яагаад намайг матаагүй юм бэ?  

Кл- Матах нь гол биш ээ.

Жэ- Солиотой санаа гэж бодсон болохоороо намайг матаагүй биз дээ. Буруудвал намайг хариуцлага хүлээг гэж бодсон. Энэ чинь шудрага гэж үү? Буруудвал миний санаа, амжилттай болвол Шоны санаа гэж үү? Нэг юм хэлье. Чиний зөв гэдгийг хүлээн зөвшөөрнө өө. Багийнханаасаа уучлалт гуйя, хэрвээ чи хоёр нүүртэн биш гэдгээ батлах юм бол.

Кл- Тийм юмыг яаж батлах юм бэ?

Жэ- Өвчтөний мэдээ алдуулагч удахгүй гарна. Өвчтөнд үнэнийг хэл. Ухаан орохоор нь юу хийснээ хэл, яаж гайхамшигаар амийг нь аварсаныг дуулгаарай..шударгаар хэлээрэй..хэний санаа вэг гэдгийг ч. Бас чи эсэргүүцсэн гэдгээ. Үх гээд гэрлүү нь явуулах гэж байснаа хэлээрэй.

Ээр-                           Шоныг ойр зуурын ажлаас чөлөөлж мэс засалдаа буцааж авсан гэж дууллаа.

Мар-                           Та оролдож үзсэн гэл үү. Талархах хэрэггүй ээ.  

Ээр-                           Нөхөрсөг анхааруулга өгье. Шоньд туслах сонирхолгүй гэдгийг чинь мэднэ ээ. Бодвол чи Шоньд бага зэрэг эрх мэдэл өгөөд алдаа гаргангуут нь хөөж явуулаад, араас нь намайг ч гэсэн явуулах гэж байгаа биз дээ. Миний  тухайд чиний зөв.  Миний нас явж байгаа, дээр нь сэтгэл хөдлөлтэй болоо биз. Эрх мэдлээ хэтрүүлдэг байх. Харин Шоныг буруу бодож байна. Юуг ч даваад гарах тийм л хүүхэд.

Мар-                           Шонь амжилт гаргавал би дэмжиж тусалсан ачтан болно, бүтэлгүйтэх юм бол..би эмнэлэгийн дарга болно.

Кл- Бүх юм амжилттай болсон.

Эм- Баярлалаа, баярлалаа. БАЯРЛАЛАА.

Кл- Хүндрэл гарсан.

Эм- Гэхдээ би зүгээр үү?

Кл- Тиймээ,гэхдээ мэс засал...

Эм- Хамаагүй ээ. Чи намайг аварсан, баярлалаа. Хүү маань удахгүй ирнэ. Зүгээр гэж хэлсэн чинь ирнэ гэсээр байгаад ирж байгаа. Чи намайг аварлаа.

Кл- Та сүйт залуугын үзэсгэлэнт ээж нь байх болно оо.

Ээр-                           Очоод магтаалаа хүрт. Чи бүрэн эрхтэй.

Шо- Хэн магтуулах нь яагаад чухал юм бэ?

Ээр-                           Яагаад гэвэд магтуулдаг хүмүүс аар саар залхуутай ажилд зарагддаггүй болохоор тэр.

Ав- Мурфи эмчээ, маш их баярлалаа.

Эж- Баярлалаа.

2-р анги төгсөв.

 

 

Back to episodes Go home