Чжао Сивань Сяогийн сэтгэлт бүсгүй
Сюй Цяньхуань Цины найз бүсгүй
Шу Чжаогийн үйлчлэгч
Ван Батянь
Хэ Сяо
Цинь Хао
Пей эмч
Чэнь эмч
---------------------------------------
Цинь: Сяо ах аа, би танд нэг бүсгүйг танилцуулъя. Энэ бол би хойноос олон жил гүйсэн тэр бүсгүй. Сюй Цяньхуань.
Сюй: Чи юу яриад байна аа?
Сяо: Сюй Цяньхуань? Би чамтай унтсан санагдах юм.
-----------------------------------------------------------------------------------------------
Сяо: Намайг жаргаа. Дараа нь би дансанд чинь 500 мянган юань шилжүүлнэ.
Жилийн өмнө:Рич клуб
Сюй: Би дүүгийнхээ эмнэлэгийн зардлын төлөө үүнийг хийж байна. Энэ анхных нь...
Цинь: Сяо ах аа, юу дэмийрээд байна аа? Цяньхуань бол сурвалжлагч. Тэр тийм эмэгтэй биш. Тэр тусмаа... бүр клубт ээ? Тийм байх учиргүй, би түүнийг мэднэ.
Сяо: Бодсон чинь... жилийн өмнө Рич клубт надтай унтсан эмэгтэй Сюй сурвалжлагч биш байж л дээ. Би эндүүрсэн бололтой. Тэгээд, та нар надаас юу хүсээв?
Цинь: Энэ би чамд ярьж байсан ноён Сяо. Түүнд чиний дүүг аврах эм байгаа. Чи юугаа хүлээсэн юм бэ? Түүний тамхийг нь асааж өг. Санаа зоволтгүй, тэр үргэлж бидэнд туслана. Тэгээд дүү чинь аврагдана.
Сяо: Чамд ямар эм хэрэгтэй вэ?
Сюй: Зүрхний эм.
Сяо: Цинь Хао, энэ эмийг өгч болохгүй. Тэр зах зээлд хараахан гараагүй.
Цинь: Сяо ах аа, зүгээр л намайг бодоод тусалчих.
Сяо: Би энэ хүүхний төрөл садан биш. Тэр надад хэн ч биш. Яасан гэж түүнд туслах юм?
Цинь: Зүгээр л намайг бодоод тусалчих. Хэрэв өнөөдөр бүх юм бүтвэл тэр миний найз бүсгүй болно.
Сюй: Сяо Йе, тэр эм чинь ямар үнэтэй вэ? Би худалдаж авъя.
Сяо: Тийм ч их биш. 500 мянга. 500 мянга.
Цинь: Ердөө л 500 мянга юм уу? Би төлчихье.
Сюй: Энэ чамд ямар ч хамаагүй зүйл. Би үүнийг өөрөө шийдэж чадна. Сяо Йе. Чи надад дахиад хэдэн өдөр өгч болох уу? Би тэр мөнгийн заавал олно.
Сяо: Надад чамайг хүлээж байх тийм их хугацаа байхгүй.
Цинь: Сяо ах аа. Тэр чинь ердөө л эм. Тийм л үнэ цэнэтэй юм гэж үү? Туслахад юу нь буруу байгаа юм?
Сяо: Худалдаж авах хүн мөнгөө төлдөг. Дүрмийг зөрчиж болохгүй. Сюй Цяньхуань, бидний тоглоом дөнгөж эхэлж байна.
Цинь Сюй Цяньхуань, үүнд эмзэглэх хэрэггүй. Тэр хүйтэн, өөдгүй зантай хүн.
-----------------------------------------------------------------------------------------------
Цинь: Цяньхуань, санаа бүү зов. Би эмийг олох өөр арга заавал олно. Би эхлээд чамайг гэрт чинь хүргэж өгье.
Сяо: Наашаа хүрээд ир.
Цинь: Юу болсон бэ?
Сюй: Юу ч болоогүй. Чи намайг хүргэж өгөх гэсний хэрэггүй. Би ганцаараа алхамаар байна.
Цинь: Тийм бол би чамд хань болъё.
Сюй: Уучлаарай. Би ганцаараа баймаар байна.
Цинь: Ойлголоо. Тэг ээ. Гэртээ хариад мессеж бичихээ битгий мартаарай.
Сюй: За.
-----------------------------------------------------------------------------------------------
Сяо: Суучих.
Сюй: Сяо ноёнтоон, миний дүүд тэр эм яаралтай хэрэгтэй байна. Гуйя, тэр эмийг надад өгчихөөч.
Сяо: Би чамд хүссэн хэмжээгээр нь өгч чадна. Харин үнийн тухайд гэвэл...
Сюй: Цинь Хао чиний дүү чинь.
Сяо: Энэ чамтай унтах миний хүсэлд саад болохгүй.
Сюй: Үгүй.
Сяо: Та хоёр унтдаг биз дээ?
Сюй: Би түүний найз бүсгүй нь болохыг зөвшөөрөөгүй байгаа.
Сяо: Хэрэв чи надтай унтсаныг тэр мэдвэл чи түүнд найз хүүхэн нь байх хэрэг байна уу?
Сюй: Цинь Хао юу ч мэдэх ёсгүй. Тэр сайн хүн. Би түүнийг зовоохыг хүсэхгүй байна.
Сяо: Нээрэн үү? Энэ чонсамыг тэр чамд бэлэглэсэн үү? Үүнийг тэр чамд өгсөн үү? Урд нь энэ түүнд таалагддаг байсан.
Сюй: Энэ чамд ямар хамаатай юм бэ?
Сяо: Хэрэв чи миний машинд суусан л бол миний хүсч байгааг мэдэх ёстой. Чи хүсэхгүй байна уу? Би Хэ Сяо хэнийг ч хэзээ ч хүчилдэггүй.
Сюй: Ноён Сяо битгий л дээ.
Сяо: Явцгаая.
-----------------------------------------------------------------------------------------------
Сюй: Нянь Нянь.Нянь Нянь? Нянь Нянь!
Ни: Эгч ээ, та ирэв үү?
Сюй: Май. Нянь Нянь, чи гадагш гаралгүй их удсан байна.. Маргааш эгч нь чамайг сайхан хоолтой газар аваачина аа. За юу?
Ни: За.
-----------------------------------------------------------------------------------------------
Ни: Эгч ээ. Энд хоол идэхэд үнэтэй юу?
Сюй: Үнэтэй бишээ, би хоол идэхээр ийшээ байнга орж ирдэг. Идээд бай.
Ни: За.
Сюй: Нянь Нянь!Няньнянь.Няньнянь.Няньнянь.Няньнянь.Няньнянь. Ни Ни. Энд хүн байна уу? Түргэн дуудаад өгөөч!Нянь Нянь! Сяо ноёнтон. Чамаас гуйя, дүүг минь эмнэлэгт хүргээд өгөөч.
-----------------------------------------------------------------------------------------------
Сюй: Эмч ээ, миний дүү яаж байна?
Пей: Тэр зүрхний шигдээсээс үүдэлтэй татаж унадаг өвчтэй. Үүнд тусгайлсан эмчилгээ байхгүй. Цаашид ийм зүйл байнга тохиолдоно.
Сюй: Сяо ноёнтоон! Би танаас гуйя, дүүд минь туслаач! Гуйж байна.
Сяо: Сюй сурвалжлагч. Энэ хорвоод бүх юм өөрийн гэсэн үнэтэй. Чи юу гэж бодоов? Төлөхөөс өөр араггүй. Хэрэв чи эм хүсч байгаа бол хариуд нь нэг юм өгөх ёстой. Чи миний юу хүсч байгааг мэднэ.
-----------------------------------------------------------------------------------------------
Пей: Сяо, тэр жилийн машины осолд дээр Сюй сурвалжлагч эндүүрээгүй. Сюй буруугүй.
Сяо: Юу? Тэр хүүхэнд дурлачихсан юм уу?
Пей: Би дурлаагүй. Гэхдээ би түүгээр бахархадаг.
Сяо: Чиний сонголт хэзээд нь ийм амархан үгүй болчихов? Чамд ийм эмэгтэй таалагддаг юм уу?
Пей: А Сяо, одоо энийгээ зогсоо. Түүнийг зовоох хэрэггүй. Түүнд эмийг нь өгчих.
Сяо: Тэр хүүхний нийтлэлээс болж Шивань комд орсон. Шивань өдөр шөнөгүй ухаангүй байгаа цагт би Сюйг удаанаар тарчлаах болно.
Пей: Сяо...
-----------------------------------------------------------------------------------------------
Цинь: Цяньхуань.
Сюй: Цинь Хао!
Цинь: Цяньхуань, дүү чинь яаж байна?
Сюй: Цинь Хао, чи Хэ Сяотой ах дүүс, тийм ээ? Чи тэр эмийг авч чадна, тийм үү? Гуйя, чи тэр эмийг аваад өг, тэгээд дүүг минь авар. Би чинийх болно. Бид гэрлэх үгүй нь чухал биш.
Цянь: Санаа бүү зов. Би заавал нэг арга олно.
Сюй: Гэвч миний дүү хүлээж чадахгүй. Тэр хэзээ ч үхэж мэднэ.
Цянь: Би энэ удаа чадах бүхнээ хийсэн ш дээ. Хэ Сяо, тэр... Хөөе, чи хаачих нь вэ?
-----------------------------------------------------------------------------------------------
Цзян: Сяо ноёнтоон, Сюй сурвалжлагч ирлээ.
Сюй: Ноён Сяо, би нэг тохиролцоо хийх гэсэн юм.
Сяо: Би энийг чинь ойлгосон.
Сюй: Ноён Сяо. Би чамд нэг зураг үзүүлье.
Сяо: Гар чинь яагаад ингэтэл чичирдэг юм? Сюй сурвалжлагч гартаа нэг муухан зураг барьчихаад надтай наймаалцах гэсэн юм уу? Чи их амбицтай байх нь.
Сюй: Энэ чиний төрсөн эгч, бас нөхөртэй. Хэрэв энэ зураг нийтэд ил болбол энэ чиний гэр бүлд л муу юм болно, Хэ. Энэ чамд ямар ч ашиггүй зүйл.
Сяо: Чи хүссэн зүйлээ хийж болно. Ямартай ч, бид өөрсдийнхөөрөө тогломоор тоглоцгоож байна.
Сюй: Нэгэнт ноён Сяод хамаагүй юм бол би юу хийхээ мэднэ.
Сяо: Чи намайг сүрдүүлж яаж чадаж байна аа?
Сюй: Ноён Сяо, энэ ердөө л хэдхэн шил эм. Тэр албан ёсоор худалдаанд гарангуут би чамайг дахиж зовоохгүй.
Сяо: Сюй Цяньхуань, чи ухаалаг биш юм. Чи бүгдийг мэддэг гэж боддог уу? Чи хурдхан явсан нь дээр.
Сюй: Ноён Сяо, надад үнэндээ сонголт алга. Би ердөө л дүүгээ амьд үлдээмээр байна.
Сяо: Хэрэв хатагтай Сюй надтай тохиролцохыг хүсч байвал чи үүнийг өөр аргаар хийж болно.
Цзян: Ноён Сяо, Цинь Хао дайрч орж ирлээ. Бие хамгаалагч нар хүртэл түүнийг тогтоож дийлсэнгүй.
------------------------------------------------------
Сяо: Чи хаачих гэж байгаа юм? Тэвчээргүй гэдэг нь. Чи түүнтэй мэндэлмээргүй байна уу?
Цинь: Хэ Сяо, чи хаана байна?
Цзян: Ноёнтоон, тэр энд байхгүй.
Цинь: Намайг хуурах хэрэггүй.
Сюй: Чи юу хийгээд байна аа?
Сяо: Чи юу гэж бодоов?
Цинь: Хэ Сяо, чи хаана байна?
Сяо: Чи намайг шүршүүрт орж байгааг хармаар байна уу?
Цинь: Хэ Сяо, надад эмийг өгчих. Би тэгээд явлаа.
Сяо: Би чамд өгч чадахгүй.
Цинь: Энэ олон жил нөхөрлөхдөө би чиний өчнөөн өвчнийг эмчилсэн. Энэ ердөө хэдхэн хайрцаг эм ш дээ. Хэ Сяо, чи эмэгтэй хүнтэй байгаа юм уу?
Сяо: Тиймээ, би нэг эмэгтэйтэй байна. Чи хармаар байна уу?
Цинь: Чи үнэхээр нэг эмэгтэйгтэй байжээ.
Сяо: Чамайг хэн оруулсан юм? Эндээс яв.
Цинь: Би ажил ярьж байна. Надад эмийг өгчих. Би одоохон явлаа. Би чамайг жаргахад чинь саад болохгүй.
Сяо: Чи тэр хүүхний төлөө үнэхээр шийдсэн бололтой.
Цинь: Цяньхуань, би энэ амьдралдаа дурласан цорын ганц эмэгтэй минь тэр. Би түүнтэй гэрлэнэ.
Сяо: Би чамд эмийг өгч болно. Гэхдээ, чамд сануулчихъя, энэ эм худалдаанд хараахан гараагүй. Хэрэв асуудал үүсвэл чи хариуцлагыг нь хүлээнэ.
Цинь: Чи юу хэлэх гээд байна?
Сяо: Хэрэв дүү нь эм хэрэглэсний дараа үхвэл чинийхээр, Сюй хэнийг буруутгах бол? Чи үүнийг хүсч байна уу?
Цинь: Би хэдийн түүнд амласан. Би яаж түүнд хэлэх юм бэ?
Сяо: Зүгээр л намайг өгөхөөс татгалзсан гэчих. Тэр чамд өгч зүрхлэх болов уу?
Сюй: Цинь Хао тийм хүн биш.
Цинь: Түүний дүү нь хүнд өвчтэй. Хэрэв би дүүд нь эмийг өгч, харин тэр үхвэл... бид хоёр хэзээ ч хамт байж чадахгүй. Би түүнийг алдаж чадахгүй. Тэгвэл би дуугай байх болно. Чи л надад эмийг өгөхөөс татгалзсан. Тэгсэн ч Сюй үргэлж дэргэд минь байх болно. Би явж түүнийг хайлаа.
Сяо: Чи яагаад уурласан юм бэ? Чи надад л баярлах хэрэгтэй. Чи Цинь Хаод тохирох хүн биш.
Сюй: Ичгүүргүй амьтан.
Сяо: Хэрэв чи дүүгээ аврамаар байвал энд ганцхан арга байгаа. Миний нууц амраг бол.
Сюй: Мөрөөд!Сяо, би чамайг гомдоогоогүй. Чи яагаад намайг ингэж байгаа юм?
Сяо: Би энэ тухай яг одоо чамд хэлэх ёстой юу?
Сюй: Чи яагаад байна аа? Намайг тавиач! Чжао Шивань уу? Тэр яагаад энд байгаа юм?
Сяо: Тэр яагаад энд гэнэ ээ? Энэ чамаас болоогүй гэж үү? Хэрэв чи тэгэхэд олон нийтийн санал бодлыг дэврээсэн нийтлэл бичээгүй бол... Тэр чамд ямар гэм хийсэн гэж? Чи яах гэж ллдн нийтийг өдөөн хатгасан юм? Тэр ингэж л комд орсон. Энд 3 дахь жилдээ хэвтэж байна.
Сюй: Чжао групп хуурамч вакцин үйлдвэрлэж байсан. Хэдэн мянган хүмүүс үүнээс халдвар авсан. Хэрэв би энэ тухай мэдэгдээгүй бол бүр ч их хүмүүс хохирох байсан. Би сурвалжлагч. Миний үүрэг бол олон нийтэд үнэнийг хүргэх. Энэ миний хариуцлага, миний даалгавар.
Сяо: Чи эндүүрсэн гэдгээ хүлээхгүй л байна уу?
Сюй: Би эндүүрээгүй. Тиймээ, эхнэр нөхөр Чжао нар амиа хорлоцгоосон. Гэхдээ л тэд шангаа хүртсэн. Тэд хуурамч вакцин үйлдвэрлэж байхдаа үр дагварыг нь яагаад бодолцоогүй юм?
Сяо: Тийм байж. Нэгэнт чи буруугаа хүлээхгүй бол дүүдээ өгөх эмийг мартаж болно. Зүгээр л түүний цогцосыг хүлээж авах хүртлээ хүлээ.
Сюй: Ноён Сяо, хэрэв чи хатагтай Чжао Шивань миний буруугаас болж хохирсон гэж боддог бол намайг яллаж болно. Миний дүүг минь оролцуулах хэрэггүй, чамаас гуйж байна.
Сяо: Саяны чиний их зан хаачсан бэ? Надаас гуйгаад бай. За яахав. Хэрэв чи миний зугаа болбол... би дүүд чинь эмийг нь өгнө. Чамд бодох 3 хором байна.
Сюй: Чи өшөөгөө авмаар байна уу? Намайг заавал яг ингэж доромжлох ёстой юу?
Сяо: Нэг хором үлдлээ.
Ээж: Цинь Хуань, дүү чинь дахиад л татчихлаа. Эмч хэлэхдээ, хэрэв дүү чинь эм уухгүй бол маргааш хүртэл амьдрахгүй гэсэн.
Сюй: Ээжээ, санаа зоволтгүй, би арга олно. Ганцхан шөнө.
-----------------------------------------------------------------------------------------------
Сяо: Хэрэв чи үүнд харамсаж байвал одоо оройтоогүй байна.
Ээж: Цинь Хуань, дүү чинь дахиад л татчихлаа. Эмч хэлэхдээ, хэрэв дүү чинь эм уухгүй бол маргааш хүртэл амьдрахгүй гэсэн.
-----------------------------------------------------------------------------------------------
Сяо: Ороод ир.
Эр: Хатагтай. Энэ бол ноён Сяогоос танд өгч байгаа зүрхний эм.
Сюй: Яагаад ганцхан байгаа юм?
Сяо: Чи надтай ердөө ганцхан удаа унтсан. Мэдээж эм ганцхан л байна. Чи ийм бүдүүлэг юм уу? Чи бүр баярлалаа ч гэж хэлдэггүй. Сайн уу? Шивань ухаан орсон?
-----------------------------------------------------------------------------------------------
Сяо: Шивань, чи ухаан оржээ?
Ши: Сяо.
Сяо: Чи түүнд үзлэг хийсэн үү?
Пей: Аан, Шивань. Тэр хэвтэрт их удаан байсан. Хөлний булчин нь нь жаахан хатингаршсан. Тэр явж чадах хүртэл нилээн хугацаа орно.
Ши: Сяо, чиний бодлоор би тахир дутуу болох уу?
Сяо: Яаж тийм байх юм? Би чамайг сайтар харж хандана гэж эцэг эхэд чинь амласан.
Ши: Сяо, энэ 3 жилд чамд өөр эмэгтэйчүүд байсан уу?
Сяо: Чи юу бодоод байна аа? Чи дөнгөж сая ухаан орсон ш дээ.
Ши: Би зүгээр л тоглосон юм. Чи надад бүхнээс илүү хайртайг би мэднэ.
-----------------------------------------------------------------------------------------------
Ни: Эгч ээ, энэ шидэт эм үнэхээр сайн юмаа. Би хэзээ ч ийм тайван, сайхан унтаж үзсэнгүй. Тэгэхээр, би аврагдсан уу? Би үхэх хэрэггүй юу?
Ээж: Түй, түй, түй! Чи өглөөгүүр юунд ийм билиггүй юм ярьдаг юм? Больж үз!
Сюй: Манай гэр бүл 100 жил амьдрах болно.
Ни: Эгч ээ, энэ эмийг олж авах амархан уу?
Сюй: Их амархан. Зүгээр л зугаа болсон шиг...
-----------------------------------------------------------------------------------------------
Цинь: Цяньхуань. Би чам руу залгасан. Чи яагаад утсаа авдаггүй юм бэ?
Сюй: Цинь Хао, дахиж наашаа ирэх хэрэггүй. Бидний хооронд бүх юм дууссан.
Цинь: Цяньхуань. Энэ тухайд тайван ярилцъя л даа. Би мэднэ. Чи Нянь Няньд маш их санаа зовж байгаа. Харин би Хэ Сяотой уулзсан шүү. Гэтэл тэр надад эмийг өгөхөөс татгалзсан.
Сюй: Тэр чамд өгөөгүй ээ? Эсвэл чи эмийг авахаас айсан уу?
Цинь: Цяньхуань, чи бүгдийг мэдсэн үү? Би тайлбарлая. Би чамайг алдмааргүй байна. Би чамтай үүрд хамт байхыг хүсдэг.
Сюй: Одоо боль, Цинь! Чи надад цагаа үрэх хэрэггүй. Чи надад огт таалагддаггүй.
Цинь: Сюй, чи өөр хүнтэй болсон юм уу?
Сюй: Чамд ямар хамаатай юм?
Цинь: Сюй Цяньхуань, би олон жил чамайг хайрлаж, тусалж ирсэн. Чи намайг буяны ажил хиидэг боддог уу? Новш гэж, би чамд хэлчихье. Энэ амьдралд чи зөвхөн минийх л байх болно.
Сюй: Намайг тавиач!
Цинь: Сюй Цяньхуань! Намайг хүлээгээч!
-----------------------------------------------------------------------------------------------
Ши: Чи олж мэдсэн үү?
Шу: Таныг 3 жил комд байхад ноён Сяо ганцхан эмэгтэйтэй унтдаг байсан. Энэ эмэгтэй. Сюй Цяньхуань сурвалжлагч. Та нар түүнээс болж хохирсон. Сюй Цяньхуань гэдэг.
Ши: Энэ өлөгчин... Энэ хүүхнүүд үү! Энэ удаа би нэг далайлтаар түүнээс бүх өшөөгөө авах болно. Түүнд эрчүүдийг урхидах таалагддаг юм биз дээ?
Шу: Ойлголоо, би одоохон гүйцэдүүлье.
Ши: Сюй Цяньхуань... энэ удаа би чиний нэр хүндийг гутаах болно. Чи хог шаар болж, хэн ч чамтай холбогдохгүй болно. Чи Сяо-г яаж урхидсаныг харна, гайгүй!
-----------------------------------------------------------------------------------------------
Сюй: Ноён Ван.Таныг Чжаогийн эмийн компанид ажиллаж байсан гэж ярьдаг. Тэнд тодорхой хугацаанд даргаар ажиллаж байсан. Гэр бүлийн Чжао нар хуурамч эм үйлдвэрлэдэг байсныг мэддэг байсан уу?
Ван: Сюй сурвалжлагч аа. Би уг нь таныг урихыг анх санаачилсан. Гэтэл та бүр юу ч хийгээгүй байдаг, үнэн биз?
Сюй: Би дарсны оронд ус уучихъя.
Ван: Хэрэв та чин сэтгэлээсээ биш бол би өөр сэтгүүлч олсон нь дээр байх. Явж үз.
Сюй: Үгүй ээ.... Би тогтооё.
Ван: Ирээд дарс хундаглаадах.
Эм: За.
Ван: Тогтоочих. Бидний уулзалтыг баллах хэрэггүй. Энэ сайн дарс. За, алив.
Сюй: Ноён Ван, би согтсон байна. Зөвхөн энэ хундагыг л тогтооё.
Ван: Тохирлоо.
Сюй: Би энэ ярилцлагыг авах ёстой. Тэгээд миний нийтлэл үнэн байсныг Хэ Сяод нотлох болно.
Ван: Сюй сэтгүүлч ууж чаддаг байх нь. Сайн байна, одоо яв.
Сюй: Яагаад ийм халуун байна аа? Халуун байна...
Ван: Хонгор минь... чамд халуун байна гэсэн үү?
Сюй: Та яаж байна аа?
Ван: Яасан? Энэ чиний л буруу. Чи Хэ Сяогийн эхнэрийг доромжилсон. Намайг буруутгах хэрэггүй.
-----------------------------------------------------------------------------------------------
Пей: Би дөнгөж сая хагалгаагаа дуусгасан. Удахгүй очлоо.
Сюй: Пей эмч ээ, надад туслаач.
Пей: Сюй сурвалжлагч?
Ван: Бүсгүй, зогсож бай! Пей эмч үү? Чи энд яагаад байгаа юм?
Пей: Яасан? Би энд хооллодог юм. Би таны өмнө тайлагнах ёстой юу?
Ван: Хөөе, наад эмэгтэй чинь....
Пей: Ван Батянь. Хараад байхад, чи эхнэрийнхээ аруур цагийг зугаатай өнгөрүүлдэг байх нь. Итгэхгүй байж болно, гэхдээ би эхнэртэй чинь ярих болох нь.
Ван: Үгүй ээ, үгүй, үгүй. Хэрэв энэ эмэгтэй чамд таалагдсан бол түүнийг өөртөө үлдээ.
Пей: Эндээс яв.
Ван: За...
Пей: Сюй сурвалжлагч! Тайвшир.
-----------------------------------------------------------------------------------------------
Эм: Дээр дурдсан зорилгуудад хүрч, ажилтнуудыг ганцаарчилсан сургалтаар хангахын тулд дараах стратегийг ашиглана. Мөн түүнчлэн карьерийн хөгжил...
Сюй: Намайг тэврээч.
Пей: Сюй сурвалжлагч! Сяо… Сяо түүнийг одоо яах вэ? Бүх юм бичлэгээр тодорхой харагдана.
Сюй: Намайг тэврээч.
Сяо: Эмэгтэй хүн хүсээд байна уу?
Эр: Аа? Үгүй ээ, үгүй... Энэ... нөгөө сурвалжлагч Сюй.
Сяо: Намайг тэврээч. Алив...
Пей: Сайн уу.
Сяо: Энэ миний хэрэг биш. Наадахаа эмнэлэгт аваач.
Пей: А? Тэгвэл би Цинь Хаог хайж олохоос.
-----------------------------------------------------------------------------------------------
Сюй: Намайг үнсээч. Би чамд таалагддаг гэж чи өөрөө хэлсэн биз дээ?
Сяо: Сюй Цяньхуань. Чи намайг хэн гэдгийг мэдэх үү?
Сюй: Чи хэн бэ? Хэ Сяо юу? Надад туслаач дээ, надад үнэхээр халуун байна. Тэг л дээ.
Сяо: Сюй Цяньхуань. Чи өөрөө л гуйсан шүү.
-----------------------------------------------------------------------------------------------
Цинь: Пей эмч ээ, чи яагаад намайг ийм яаралтай дууддаг билээ? Тэгээд яасан... Пей... чи замын хажуудах хүмүүсийг харуулах гэж намайг ийм яаралтай дуудсан юм уу?
Пей: Цинь Хао. Тэр хэний машин билээ?
Цинь: Тэгээд?
Пей: Тэгэхээр чи юу ч мэдэхгүй байх нь ээ? Бүр нүдээ ч нээх хүсэл алга уу?
Цинь: Чи юугаа дэмийрээд байна аа? Хэрэв хийх юмгүй бол надад ажил байна. Цяньхуань намайг уучлаагүй л байгаа.
Пей: Хөөе.... За яая гэхэв... Тэр энэ талаар шууд мэдсэн нь дээр. Чи энэ машинд хэн байгааг надад мэдэж өгч туслахгүй биз?
Цинь: Мөөн... Энэ чиний машин биш гэж үү? Чи яачихсан юм? Чиний машинд нэг эмэгтэй өөр эртэй хамт байгаа юу?
Пей: Тиймээ. Тэнд хэн байгааг мэдэхэд туслаач?
Цинь: Тэгье, чамд туслая, хараад өгье.
-----------------------------------------------------------------------------------------------
Сюй: Энэ Цинь Хао юу? Тэр арай... Тэр биднийг харах ёсгүй.
Сяо: Надад жаахан хугацаа өгчих, би түүнийг сатааруулъя.
Цинь: Хаалгаа нээ. Яадаг муу... Буруу хүнээр оролдлоо доо. Чи яаж хаалгаа хааж зүрхлэв? Одоохон онгойлго! Хэ Сяо, яагаад чи билээ?
Сяо: Зайлж үз.
Цинь: Чиний машинд Хэ Сяо байна. Тэд их л дотно бололтой. Чамайг доромжилж байхад чи тэвчиж байгаа юм уу?
Сяо: Цинь Хаог холдуул.Цинь Хаог холдуул.
Пей: Би чиний өнгөрсөн амьдралд өртэй юу? Цинь Хао, Сюй сурвалжлагч бэртээд одоо эмнэлэгт байгаа.
Цинь: Юу? Би одоохон тийшээ явлаа.
Пей: Цинь Хаогийн одоогийн хөдөлгөөний хурдаар бол та нарт ердөө 5 хором байна.
Сюй: Намайг эмнэлэгт аваач.
Сяо: Тэгэх шаардлагтай юу?
Сюй: Би түүнээс нэг мөсөн сална.
-----------------------------------------------------------------------------------------------
Цинь: Цяньхуань.Цяньхуань, чи яаж байна?
Сюй: Би зүгээр.
Цинь: Өнгөрсөн удаад уучлаарай, энэ миний буруу байсан. Би чамд зүгээр л маш ихээр санаа тавина, учир нь би ийм л хүн. Би чамд үзлэг хийе. Цяньхуань. Чамд дээр...
Сюй: Цинь Хао. Дахиж надтай уулзах хэрэггүй. Чи бид хоёрт ирээдүй байхгүй.
Цинь: Цяньхуань, сайхан амарч ав. Маргааш уулзъя. Сяо юу?
Сюй: Чи яагаад одоо болтол яваагүй юм?
Сяо: Би найз Пэйд машиныг нь буцааж өгсөн гэж хэлэхээр ирлээ.
Цинь: Тэгэхээр машинд байсан эмэгтэй чи байжээ...
Сюй: Цинь Хао....
Цинь: Та хоёр унтсан уу?
Сяо: Энэ тухай Сюй сурвалжлагчаас асуу.
Сюй: Тиймээ, бид унтсан. Би үүнийг хүссэн юм.
Цинь: Яагаад? Би чамайг үнэхээр гэгээлэг, ариун гэж бодож явсан. Чамайг ийм завхай хүүхэн гэж үнэхээр бодсонгүй. Би чамд дэндүү их хайртай. Чи яагаад намайг ингэж байгаа юм?
Сюй: Цинь Хао, чи бид хоёр тохирохгүй! Хэн хүссэнтэйгээ унтах нь миний хэрэг. Сяо надад эм өгсөн. Чи бол надад туслаж чадахгүй.
Цинь: Сюй Цяньхуань. Чи ичгүүргүй амьтан!
Сюй: Надад ч гэсэн нүүр хэрэгтэй. Гэхдээ энэ гэмгүй нүүр миний дүүг аварч чадахгүй.
Цинь: Сюй Цяньхуань, чи үүнтэй тэмцэж чадна гэж боддог уу? Хэ Сяо зүгээр л чамаар тоглож байгаа.
Сяо: Цинь Хао. Чи яаж чадаж байна? Чи сая хэлснээ давтаадах.
Цинь: Сюй Цяньхуань, би чамайг тавьж явуулахгүй.
Сяо: Сюй сурвалжлагч, чи үнэхээр чадлаа. Хайрын төлөө залуугаа хөөж явууллаа. Энэ үнэхээр гайхалтай.
Сюй: Сонирхолтой нь, энэ ноён Сяог үнэхээр хөгжөөсөн үү?
Сяо: Мэдээж хөгжөөсөн. Чи нэр төртэй харагдахыг үнэхээр их хүсдэг. Чи шууд л нүх рүү уначихлаа. Тэндээс гарна гэж бүр бодох ч хэрэггүй.
Сюй: Бид эмнэлэгт байна.
Сяо: Харин энэ зугаатай биш гэж үү?
Сюй: Тийм бол эхлээд чи өнөөдрийн эмийг өгөөдөх.
Сяо: Би өнөөдөр чамтай хамт байсан болохоос чи надтай хамт байгаагүй. Чи өөрөө л өдсөн.
Сюй: Чи...
Сяо: За?
Шу: Ноён Сяо, хатагтай Шивань гараа түлчихлээ.
-----------------------------------------------------------------------------------------------
Шу: Хэрэв та ноён Сяогийн анхаарлыг татахыг хүсдэг бол өөрийгөө ингэж бэртээж болохгүй.
Ши: Хэрэв эргүү Ван Батянь тэр Сюй Цяньхуанийг янзалсан бол би Сяогийн анхаарлыг татах гэж ийм шийдвэр гаргахгүй л байсан.
Шу: Хатагтай, та итгэлтэй бай, ноён Сяогийн хувьд тэр өөдгүй хог зөвхөн зугаа нь. Тэр эзэн болон эхнэрт нь таныг сайтар харж хандана гэж амласан.
Ши: Гэхдээ Сяо надад зөвхөн сайхан сэтгэл гаргадаг. Тэр ердөө л надад санаа тавьдаг. Учир нь миний эцэг эх түүнд тусалсан болохоор л тэр. Надад бол энэ хангалтгүй. Хэрэв аав ээж хуурамч эм үйлдвэрлэж байсныг Сяо мэдвэл тэр намайг дор нь зайлуулна.
Шу: Хатагтай, та ноёнтноос хойшхи бүх бичиг баримтуудыг устгах хэрэгтэй. Тэр бүгд танд байдаг. Тэгвэл ноён Сяо энэ тухай хэзээ ч олж мэдэхгүй. Зөвхөн таны л хувилбар үлдэж, тэр зөвхөн танд итгэх болно. Бүх бурууСюй Цяньхуан дээр тохогдож, тэр цорын ганц буруутан болно.
Сяо: Чи яагаад ийм анхааралгүй юм бэ?
Ши: Сяо, би чамд оройн хоол бэлдэх гээд. Тэгээд санаандгүй түлчихлээ.
Сяо: Үүнээс хойш үүнийг Шу эгчид үлдээ. Эсвэл туслах үйлчлэгч хөлсөл. Өөрөө битгий оролд, ойлгосон уу?
Ши: Сяо, чамаас... Чамаас яагаад эмэгтэй сүрчиг ханхлаад байна?
Сяо: Би өнөөдөр их ажилтай байлаа. Явж шүршүүрт оръё.
-----------------------------------------------------------------------------------------------
Ээж: Сайн уу, Цяньхуань. Чи дүүдээ дахиад эм олж өгч чадах уу? Эмч завсарлаж болохгүй гэж хэлсэн.
Сюй: Ээжээ, санаа зоволтгүй. Би эм аваад оройтож очих байх. Байна уу?
Ши: Чи хэн бэ? Хэн бэ, чи?
Сюй: Би Сюй Цяньхуань байна. Би ноён Сяотой ярих хэрэгтэй байна.
Ши: Сяо, чамайг хайж байна. Энэ яаралтай гэж хэлсэн.
Сяо: Дугаар андуурсан байна.
Сюй: Дугаар андуурсан?
Сяо: Өнөө орой Ланьшаны цэцэрлэгт хүрч ир.
-----------------------------------------------------------------------------------------------
Сяо: Чи энд юу хийж яваа юм?
Сюй: Чжао Шивань ухаан оржээ?
Ши: Сюй Цяньхуань уу? Миний эцэг эхийг хохироосон чинь чамд хангалтгүй байна уу?
Сюй: Хатагтай Чжао, бүх юм яг ч тийм биш. Ноён Сяо намайг ир гэж өөрийн биеэр хэлсэн юм.
Сяо: Би чамд хэзээ хэлсэн юм?
Сюй: Чи ирж гэж мессеж бичээгүй гэж үү?
Сяо: Хэрэв эм чинь дууссан бол зүгээр л тэрийгээ хэл. Заавал худлаа хэлж, манайд ирэх шаардлаггүй.
-----------------------------------------------------------------------------------------------
Сюй: Энэ Чжао Шивань энэ бүхнийг хийснээс зайлахгүй. Түүнээс өөр хэн ч... Хэ Сяогийн утсыг авдаг өөр хэн байхав? Ноён Сяо, миний дүүгийн эм нь дуусчихсан.
Сяо: Миний зөвшөөрөлгүйгээр дахиж энд битгий ир. Түүнд эмийг нь өг.
Эр: Мэдлээ.
Ши: Сяо, түүнд битгий өг.
Сяо: Одоо түүний дүү нь хүнд өвчтэй байгаа. Энэ эмгүйгээр тэр үхнэ.
Ши: Чи түүнд тэр эмийг өгөхийг би зөвшөөрөхгүй. Түүний дүү амьдрах үхэх нь надад хамаагүй. Хэрэв чи түүнд эм өгвөл би үхээд өгье!
Сяо: Би чамайг ойлгож байна. Би түүнд эмийг өгөхгүй.
Сюй: Хатагтай Чжао! Эцэг эхэд чинь тохиолдсон явдалд би буруутай. Чи надтай хүссэн бүхнээ хийж болно. Гэвч би чамаас гуйя, миний дүүг битгий оролцуул! Тэр буруугүй.
Сяо: Цяньхуань. Түүнийг гаргаж өг.
Эр: Хатагтай Сюй, явъя.
Сюй: Ноён Сяо. Ноён Сяо, би танаас гуйя, надад эм өгөөч.
Ши: Сяо? Чи түүнтэй унтсан уу?
Сяо: Хэдийн орой болж. Явж амар.
Ши: Чи нүүрэн дээр нэг юм байна?
Сяо: Аа? Хаана?
Ши: Ойрт доо. Чи өнөөдөр надтай хамт үлдэж чадах уу? Надад ганцаараа аймаар байна.
Сяо: Би дэргэд чинь байна. Чи юунаас айсан юм?
Ши: Би чамд таалагдахгүй байна уу?
Сяо: Чиний бие одоо ч тааруухан байна. Ингэж аашлах хэрэггүй.
Ши: Яагаад болохгүй гэж? Чи дургүй байна уу?
Сяо: Чи эдгэрэх хүртлээ хүлээчих.
Ши: Чи нээрэн тэр эмэгтэйд хүрээгүй юу?
Сяо: Чи ямар хариу сонсмоор байна?
Ши: Сонсмооргүй байна! Сонсохыг ч хүсэхгүй! Надад одоо эцэг эх байхгүй. Ганцхан чи л надад байдаг.
Сяо: Би чамд санаа тавина гэж эцэг эхэд чинь амласан. Ойлгосон уу?
-----------------------------------------------------------------------------------------------
Сюй: Цзян туслагч аа. Би танаас гуйя, тэгэх үү, Сяо ноёнд миний дүү энэ эмийг тасалдуулж болохгүй гэж хэлээд өгөөч. Энэ чинь....
Цзян: Ноён Сяо үүнийг танд өгөөрэй гэсэн юм. Ноён Сяо та хоёрын харилцааг хатагтай Шиваньд мэдэгдэхгүй байх гэж тэр.
Сюй: Би ойлгож байна. Би бүгдийг сайн ойлгосон гэж ноён Сяод дамжуулаарай. Тэр надад эмээр тусалж байгаа цагт би дуугай байх болно. Бүх хүмүүсийн хувьд бидний хооронд юу ч байхгүй, байх ч үгүй.
Цзян: Хатагтай Сюй, таныг гаргаж өгөхийг зөвшөөрнө үү.
-----------------------------------------------------------------------------------------------
Сюй: Энэ. Дүү энэ эмийг цагт нь хэрэглэж байг.
Ээж: Цяньхуань. Дүү чинь үнэхээр хүнд өвдсөн. Тэр хэзээ сайжрах бол?
Сюй: Ээж. Та яг одоо түүнд эмийг нь өг. Энэ эм нэг жил хүрэлцэх ёстой. Энэ хооронд би хагалгааны мөнгө цуглуулна. Тэгээд дүү эдгэрнэ. Ердөө ганцхан жил хүлээх хэрэгтэй. Тэгвэл тэр эрүүл болно.
Ээж: Цяньхуань. Ээж нь чамгүйгээр чадахгүй байсан. Маш их баярлалаа.
Сюй: Ээжээ. Бид нэг гэр бүл.
Дин: Цяньхуань, маргааш Рич клубт арга хэмжээтэй. Чамд энэ боломж хэрэгтэй юу? Гэхдээ энэ жаахан аюултай.
Сюй: Мэдээж, би очно. Үүний төлөө урамшуулалтай юу?
Дин: Дарга хэлэхдээ, энэ материалыг олж авч чадсан тэр хүнд урамшуулалыг хоёр дахин нэмнэ гэсэн.
Сюй: Ойлголоо, маргааш уулзъя.
-----------------------------------------------------------------------------------------------
Дин: Цяньхуань. Магадгүй, бидэнд тэр материалыг өөр аргаар олж авах арга байгаа юу? Чи тийм газарт ингэж хувцаслаж очиж байдаг. Хэрэв чи асуудалд орвол яана?
Сюй: Эм миний дүүг тогтвортой байхад тусалдаг ч хагалгаанд их мөнгө хэрэгтэй болно. Би тэр материалыг авах ёстой. Бас түүний төлөөх урамшуулал.
Дин: Энэ бидний сүүлчийн нууц камер.
Сюй: Дөрвөн навчит хошоонгорын хэлбэртэй энэ зүүлт надад аз авчирна гэж найдъя.
-----------------------------------------------------------------------------------------------
Сюй: Тэр яагаад энд байдаг юм?
У: Ноён Сяо. Манай Рич клубт энэ бүсгүйчүүд хамгийн шилдэг нь. Ноён Сяо. Хар даа, энэ хөөрхөн хүүхнийг.
Сяо: У Фа. Чиний толгойд хэдэн секс байдаг вэ? Ийм үед чи хүүхэн бодсоор л байна уу?
У: Ноён Сяо. Энэ зүгээр л зугаацахын тулд.
Сяо: Чи айхгүй байна уу... Энд туршуул байж магадгүй гэдгээс?
У: Ноён Сяо, таны зөв шүү. Үнэндээ, энэ эмэгтэйчүүд хэн болохыг хэн мэдлээ? Тэдэнд камер ч байж мэднэ. Түргэлцгээ! Бүх хувцсаа тайлцгаа. Түргэл! Чи яагаад тайлахгүй байна?
Сюй: Ах аа. Би яаж туршуул байх юм?
У: Тайл.
Сяо: Чи яаж байна аа?
Сюй: Ноён Сюй. Би таныг сонгож байна. Та надад маш их таалагдсан.
Эр: Би анх удаа л сонслоо. Хүүхэн хэзээнээс зочноо сонгодог болчихов?
У: Наашаа хүрээд ир.
Сяо: Би түүнийг сонголоо.
У: Ноён Сяо. Хар л даа, энд хичнээн олон нүцгэн хүүхнүүд байгааг. Тэднээс нэгийг нь авбал яаж байна?
Сяо: Би, Хэ Сяо нүцгэн хүүхэн хэзээ ч харж байгаагүй гэж бодсон уу?
У: Мэдээж үгүй.
-----------------------------------------------------------------------------------------------
У: Ноён Сяо. Би бүгдийг ойлгож байгаа, би танд хүртэл өдий. Гэхдээ та миний ахыг бодоод...
Сяо: Чиний ахыг бодох оо? Чи гүйцэтгэгчийг олсон уу?
У: Би...
Сяо: Гоёл уу? Энэ ч муу шүү.
-----------------------------------------------------------------------------------------------
Сяо: У Фа. Чи намайг хүндэлдэг гэж ярьдаг. Гэтэл би чиний үнэнчийг олж харахгүй байна.
У: Ноён Сяо. Үнэндээ бол энэ бүхэн миний гараар хийгдсэн юм.
Сюй: Үгүй байлгүй дээ... Тэр камерийг унтраасан гэж үү?
Сяо: Ляогийн гэр бүлд гурван хүн байсан. Байшинг нь буулгаснаас болж тэднийг алсан юм. Энэ нилээн дуулиантай хэрэг байсан.
У: Ноён Сяо. Тэд өөрсдөө үүнд буруутай байсан. Тэр балай хөгшин явахыг хүсээгүй. Бүр үр хүүхдүүдээ ч бодоогүй. Тэр өөрөө бульдозерын өмнө хааж зогссон юм. Тэр өөрөө л үхлээ хайсан, үгүй гэж үү? Тэгсэн... дараа нь би бульдозерыг шалгаж үзэхэд тормоз нь эвдэрсэн байсан. Та нар намайг үүнд буруутгаж чадахгүй.
Сяо: Чи ямар харгис юм?
У: Яахав дээ... Ноён Сяо. Ойлгоорой. Би танд бүх үнэнийг хэлсэн. Тиймээс, танд үүн дээр туслах боломж байна уу? Би таны төлөө таны хүссэн бүхнийг хийхэд бэлэн байна. Чи чинь ямар гэгчийн хүүхэн бэ?
Сюй: Яасан, би таалагдахгүй байна уу?
У: Ноён Сяо. Тэр танаас бүр зуурчихаж. Энэ хүүхэн... Бүр нэг уйтгартай... Танд тэр ямар хэрэгтэй гэж? Шинэ, сонирхолтойг нь авахгүй юу?
Сяо: Чамд миний эд зүйлс тэгтлээ таалагдаад байна уу?
У: Үгүй ээ, үгүй. Зүгээр л үргэлжлүүл.
Сюй: Ноён Сяо. Чамтай хамт үлдэхийг зөвшөөрөөч.
-----------------------------------------------------------------------------------------------
Дин: Цяньхуань?
-----------------------------------------------------------------------------------------------
Сяо: Чиний энгэрийн зүүлт дажгүй юм. У Фа-ийд авсан бичлэг. Чи түүнийгээ яах гэж байна?
Сюй: Аа? Ноён Сяо, чиний хэлснийг ойлгосонгүй.
Сяо: Хэрэв Сюй сурвалжлагчийн нийтлэлд энэ хэрэгтэй биш бол чи яах гэж ширээний хүүхэн болж жүжиглэсэн юм? Хатагтай Сюй мэргэжлээ солихоор шийдсэн гэж хэлэх гээгүй биз дээ?
Сюй: Ноён Сяо, чи юу яриад байна? Чи энэ нийтлэлийн эсрэг байгаа юм уу? Энэ олон хүний амь настай холбоотой. Чи сая өөрөө бүгдийг сонссон. У Фа бүр гэмших ч үгүй байсан.
Сяо: Хэрэв тэр чамд хариу баривал яахав?
Сюй: Хэн нэгэн хариуцлага хүлээх л ёстой. Хохирогч нар хохироод өнгөрч болохгүй. Үнэнийг нуух боломжгүй.
-----------------------------------------------------------------------------------------------
Сяо: Би чамайг хорихгүй. У Фа үнэхээр шангаа хүртэх ёстой. Тэр баяжихыг хүсдэг. Гэхдээ хүмүүсийн амь насаар баяжиж болохгүй.
Сюй: Чи намайг зогсоохгүй юм биз дээ? Тэгвэл чи надад туслах уу?
Сяо: Би чамд юугаар туслах гэж?
Сюй: У Фа чамаас эмээдэг бололтой. Ноён Сяо намайг хамгаалж байгаа цагт энэ Наньхуайчэн хотод бүх бэрхшээлүүд намайг тойрох байх.
Сяо: Чи.. яг л нөгөө хэвээрээ... Бусадтай тулалдахдаа зэгсэн сайн.
Дин: Цяньхуань. Би чамайг аврахын тулд энд байгаа.
Цзян: Уучлаарай, ноён Сяо. Биднийг зогсоочихлоо.
Дин: Түүнийг тавьж явуул.
Сюй: Битгий.
Дин: Цяньхуань, чи зүгээр үү?
Сюй: Би зүгээр.
Дин: Санаа зоволтгүй, би чамайг хамгаална.
Сюй: Болиоч, би зүгээр. Ноён Сяод баярлалаа, тэр өнөөдөр намайг аварлаа. Ноён Сяо. Энэ миний сайн найз Диндин. Тэр машиныг чинь зогсоохыг хүсээгүй юм.
Сяо: Цзян Хуай, явцгаая.
Дин: Ноён Сяо? Магадгүй тэр нөгөө хар цагаан дээрэмчин Хэ Сяо биш биз дээ? Тэр яагаад чамд тусалсан юм? Та хоёр ямар харилцаатай вэ? Чи түүнд таалагддаггүй биз дээ?
Сюй: Чи дэндүү их бодох юм.
Дин: Болчихсон уу?
Сюй: У Фа бүхний төлөө хариуцлага хүлээхэд энэ хангалттай.
Дин: Тиймээ.
-----------------------------------------------------------------------------------------------
Сяо: Хэрэв тэр чамд хариу баривал яахав?
Сюй: Хэн нэгэн хариуцлага хүлээх л ёстой. Хохирогч нар хохироод өнгөрч болохгүй. Үнэнийг нуух боломжгүй.
Сяо: Цзян Хуай, чи У Фа-ийн гэмт хэргийн нотолгоог цуглуул.
Цзян: Мэдлээ. Ноёнтоон, та Сюй сурвалжлагчид туслахаар шийдэв үү?
Сяо: Би зүгээр л тэрийг Наньхуайчэнд хармааргүй байна. У Фа бол адгийн шаар.
-----------------------------------------------------------------------------------------------
Эр: Фа! Фа! Муу юм боллоо! Уюань тосгоныг албадан нураасан! Энэ тухай бүх мэдээгээр гарч байна.
У: Явж шалга! Тэгээд үүнийг нийтлэсэн хүнийг ол! Би түүний арьсыг нь хуулна!
Эр: Мэдлээ.
-----------------------------------------------------------------------------------------------
Сюй: Сайн уу, Диндин. Би ажлын чинь гадаа ирлээ. Чи хаана байна?
Дин: Хөөе. Би чамайг харлаа.
Сюй: Туслаарай!
Дин: Би одоо яах вэ? Цагдаа дуудах уу? Үгүй ээ! У Фан л Цяньхуаныг хулгайлсанаас зайлахгүй. Нээрэн тийм, ноён Сяо хэрэгтэй. Сайн уу, энэ ноён Сяо юу? Муу юм болоод....
-----------------------------------------------------------------------------------------------
Сюй: Намайг тавиач!
Эр: Ор, чи!
У: Хатагтай Сюй. Би чамтай дахин учирдаг нь тавилан юм даа. Хатагтай Сюй сурвалжлагч байжээ? Би чамайг ийм гэж огт санасангүй. Чи надаар даажигнаж яаж зүрхэлдэг байна?
Сюй: Чи... Битгий ойрт. Би ноён Сяогийн хүн. Тэр миний араас ирнэ.
У: Тэр ердөө л чамаар тоглосон төдий. Чиний бодлоор, хэрэв чи Хэ Сяотой унтсан бол тэр чамайг хамгаалах уу?
Сюй: Чи яах гэж байна?
У: Надтай хамт уумаар байна уу? Өнөөдөр хоёулаа зугаацана аа.
Сюй: Үгүй ээ, үгүй, үгүй, надад бүү хүр!
У: Чи бол ноён Сяогийн унтсан тэр хүүхэн. Чи түүнд сайн үйлчилсэн биз дээ. Харин өнөөдөр чи намайг баярлуулна биз? Алив, нааш ир.
-----------------------------------------------------------------------------------------------
У: Хүссэнээрээ хашхирч болно. Өнөөдөр энд зөвхөн бид хоёр байгаа. Тэр чамайг аврахгүй!
Сюй: Намайг тавиач!
Сяо: Боль!
Сюй: Намайг авраач, ноён Сяо!
У: Ноён Сяо... Та... Та яагаад энд байдаг билээ?
Сяо: Бид чамд хэлсэн.... миний эд зүйлс бүү хүр гэж.
У: Ноён Сяо. Би зүгээр л... Сюй сурвалжлагчтай ойр зуурын юм ярилцах гээд...
Сюй: Үгүй. Тийм юм байгаагүй. Аав аа. Аав. Би таныгаа их санаж байна! Намайг эндээс аваад яваач! Би үнэхээр залхлаа.
Сяо: Чи түүнд юу өгсөн бэ?
У: Би түүний дарсанд нь ердөө л жаахан... Зугаацах гэж нунтаг хийсэн.
Сяо: Цзян Хуай.
Цзян: За.
У: Ноён Сяо, гуйя, намайг өршөө. Миний буруу, намайг өршөөгөөч. Ноён Сяо...
Сяо: Чи үхмээр байна уу?
У: Үгүй ээ, үгүй, ноён Сяо. Ноён Сяо.
Цзян: Ноён Сяо. Сюй сурвалжлагч ухаан алдчих шиг боллоо.
Сяо: Пей Янь руу явцгаая.
Цзян: Мэдлээ.
-----------------------------------------------------------------------------------------------
Пей: Түүнд хий юм харах шинж тэмдэг илэрсэн. Дуслын дараа сэрэх ёстой.
Сяо: Цзян Хуай. У Фаны хэргийн нотлох баримтуудыг авч тэднийг ил болго. Тэр биднээс аль болох хол байхыг би хүсч байна.
Цзян: Мэдлээ.
Пей: Сяо, чи түүнд дурлачихсан уу?
Сяо: Чи юу яриад байна? Энэ хүүхэн ийм амархан үхэхийг би хүсэхгүй байна. Тэгвэл би яаж өшөөгөө авах юм?
Пей: Тэгвэл чи... үүнийг нэг харчих. Тэр үед Сюй сурвалжлагч хэтрүүлээгүй юм байна лээ. Сиваны эцэг эх нь нээрэн л хуурамч эм үйлдвэрлэж байж.
Сяо: Яаж ийм байдаг байна?
Пей: Сяо, би Шиваны эцэг эхийг таньдаг байсан. Хүнд цаг үед тэд чамд сайн хандаж, бас тусалсан. Гэхдээ чи үзэн ядалтаар харалган болж, гэмгүй хүнд хор учруулж болохгүй. Сюй сурвалжлагч буруугүй.
Сяо: Чи энэ нотолгоог хаанаас олсон?
Пей: Тэр үед энэ их дуулиантай хэрэг байсан. Мэдээж би ч үүнд анхаарлаа хандуулсан. Би удирдлагаас нь хэн нэгнийг мөрдөж эхэлсэн. Тэгээд Ван Батянь гэх хүнийг олсон. Тэр Шивантай ажил хэргийн холбоотой байж.
Сяо: Ван Батянь?
Пей: Тэр Ван Батяныг өнгөрсөн удаа Сюй сурвалжлагчтай уулзуулсан юм. Түүнд хар тамхи өгсөн хүн нь тэр. Ван Батяны хэлсээр бол Шиваны гарт Чжао компанийн бүх бичиг баримтууд байдаг. Тэр энэ хэрэгтэй холбоотой бүх нотлох баримтуудыг нууж байгаа.
Сяо: Шивань уу? Шиваньд ийм зүйл хийх шалтгаан байхгүй.
Пей: Сяо. Чи ойлгоогүй л байна уу? Шивань чамд дурласан. Тэр үед Чжаогийн гэр бүл та хоёрыг нийлүүлэхийг хүсдэг байсан. Энийг бүгд мэднэ. Одоо нүдээ нээж үз. Тэд хуурамч зүйл хийж байсныг чи мэдэх үед та нарын хооронд бүх юм дуусна.
Сяо: Надад Ван Батяныг олоодох.
-----------------------------------------------------------------------------------------------
Ши: Сяо, чи хүрээд ирлээ. Хар даа, би удахгүй явдаг болно.
Сяо: Баяр хүргэе.
Ши: Чи яачихсан юм бэ? Юу болсон юм?
Сяо: Чиний хөл удахгүй зүгээр болно гэхээр би баяртай байна. Би өнөөдөр зочин урьсан. Тэр чамд баяр хүргэхээр ирсэн юм.
Ши: Зочин?
Сяо: Цзян Хуай, түүнийг оруулаач.
Ван: Хатагтай Шивань! Хатагтай Шивань, надад туслаач дээ!
Ши: Сяо, энэ хэн бэ? Би түүнийг танихгүй.
Сяо: Мэдээж. Цзян Хуай, түүнийг зайлуул. Үнэнээ хэлтэл нь сайн нүд.
Цзян: Мэдлээ.
Ван: Битгий, хэрэггүй! Хатагтай Шивань. Та яаж намайг мэдэхгүй байх юм? Би таны эцэг эхэд чинь ажилладаг байсан. Та нар намайг хуурамч эм хийгээрэй гэж хэлсэн.
Ши: Яагаад над руу дайраад байгаа юм?
Шу: Хатагтай Сиваныг тавиач!
Ши: Миний бугуйвч. Намайг тавь.
Шу: Ноён Сяо. Энэ бугуйвч бол ноёнтны гэр бүлийн дурсгалт зүйл. Энэ хатагтайд маш чухал.
Сяо: Энэ бугуйвч тийм ер бусын уу?
Ши: Сяо. Хэрэггүй. Битгий Сяо.
Цзян: Ноён Сяо.
Сяо: Надад худлаа ярихыг би бүхнээс илүү үзэн яддаг.
Ши: Сяо, би чамд тайлбарлахыг зөвшөөрөөч. Миний эцэг эх хоёр ийм юм хийж байсан. Би үүнд огт хамаагүй. Би тэднийг өнгөрсний дараа л үүнийг мэдсэн.
Сяо: Тэд надад тусалсанд нь би талархадаг. Чиний хөл зүгээр болох хүртэл би чамайг энд амьдрахыг зөвшөөрнө. Дараа нь би чамд өөр байшин авч өгнө.
Ши: Хүсэхгүй байна. Би хаашаа ч явахгүй! Би чамайг орхимооргүй байна!
Сяо: Ван Батяныг, бас энэ хэргийн бүх нотлох баримтуудыг аваад цагдаагийн газарт өг.
Цзян: Мэдлээ.
Ван: Хэрэггүй ээ, ноён Сяо. Би шоронд ормооргүй байна. Ноён Сяо! Ноён Сяо, би алдаа гаргасан!
-----------------------------------------------------------------------------------------------
Пей: Түүний өмд нь хуниастай байсан юм. Тэр доошоо үсэрсэн чинь бөгс нь харлатлаа түлэгддэг байгаа.
Сюй: Ноён Сяо. Чи яагаад ирсэн юм?
Сяо: Сэтгэлгүй хүүхэн шүү. Сэрлээ ч гэж хэлдэггүй, ядаж залгаж болно доо. Ингэхэд, би л чамайг аварсан!
Сюй: Аа?
Пей: Хаанаас өмхий үнэртээд байна аа? Аа, би үзлэгтэй гэдгээ сая л саналаа. Би явлаа. Боломжийг ашигла.
Сяо: Би чамд цэцэг авчирлаа… чамд зориулж өөрөө сонгосон юм. Таалагдана гэж найдъя.
Сюй: Баярлалаа, ноён Сяо. Намайг аварсанд баярлалаа. Бас намайг эргэж ирж, цэцэг өгсөнд. Би чамайг оройн хоолоор дайлж яагаад болохгүй гэж?
Сяо: Би дургүйцэхгүй.
-----------------------------------------------------------------------------------------------
Сяо: Чи намайг оройн хоолоор дайлна гэсэн. Гэтэл танай гэрт орох юм уу?
Сюй: Тиймээ. Би бодсон, чи янз бүрийн амттан идэж залхсан байх. Тэгээд л чамайг гэрийн хоолоор дайлахаар шийдлээ.
Сяо: Хэмнэхээр шийдсэн үү?
Сюй: Чамаас юу ч нуух араггүй шүү. Гэхдээ би амттай хоол хийдэг. Зүгээр л өнөөдөр ээж дүүг аваад явсан. Тэд үзлэгт орох юм. Чи тайван байж болно.
Цзян: Сюй сурвалжлагч аа, би тортой юмыг чинь авах уу?
Сюй: Тэг ээ. Бид хоёртой үлдээд хамт хоол идээч.
Сяо: Цзян Хуай, чи маргаашийн уулзалтанд бэлтгэнэ гэж яриагүй билүү?
Цзян: Уулзалт аа? Маргааш бямба гараг биш үү? Аан... Маргааш билүү? Тэгвэл би зөндөө ажилтай байх нь. Дарга аа, би явлаа. Хатагтай Сюй, би явлаа.
Сюй: За яахав. Дараагийн удаа заавал хамт уулзана шүү.
Цзян: Тэгье ээ.
Сяо: Явцгаая, би өлсчихлөө. Намайг аваад орооч.
Сюй: Урагшаа!
-----------------------------------------------------------------------------------------------
Сюй: Ноён Сяо. Энд гэрэлтүүлэг муутай. Болгоомжтой байгаарай.
-----------------------------------------------------------------------------------------------
Сюй: Ноён Сяо, чи зүгээр үү?
Сяо: Хэн ийм газарт амьдарч чаддаг байна аа?
Сюй: Наньхуайчэн хотод зөвхөн тоосгон байшингуудаас гадна тансаг харшууд байдаг. Би чамайг хөтлөөд явъя.
-----------------------------------------------------------------------------------------------
Ни: Эгч ээ, та хүрээд ирэв үү?
Сюй: Та нар яагаад гэртээ байгаа юм?
Ни: Ээж, эгч найз залуутайгаа хүрээд ирж!
Ээж: Тэр арай... Чи яагаад эхлээд яриагүй юм бэ? Гэрт идэх юм байдаггүй.
Сюй: Аан, би бүгдийг авсан. Ээж, та хоёр өнөөдөр үзлэгт орох ёстой биш билүү? Нянь Нянийн бие одоо сайн байгаа. Бие нь сайн байгаа болохоор биднийг гэртээ харь гэсэн юм.
Ни: Ээж ээ, эгч, хүргэн ах хоёрыг саатуулах хэрэггүй, бушуухан оруулаач.
Ээж: Нээрэн тийм, тийм. Алив, орцгоо. Ороод дээшээ сууцгаа. Орцгоо.
-----------------------------------------------------------------------------------------------
Ни: Ээжээ, хүргэн ах царайлаг юмаа.
Ээж: Хэн... Чамайг хэн гэдэг вэ? Чи ам бүл олонтой юу? Эцэг эх чинь юу хийдэг вэ?
Сяо: Намайг Хэ Сяо гэдэг, эгч ээ.
Сюй: Ээж, та буруу ойлгосон байна. Тэр миний найз залуу биш. Энэ бол ноён Хэ. Энэ хүн Нянь Няньд эм өгсөн юм ш дээ.
Ни: Тэрийг худалдаж авах тийм ч амаргүй.
Ээж: Тэгвэл манай гэрт аврагч иржээ? Чи өлсөж байна уу? Би одоохон хоол хийе.
Сюй: Хэрэггүй ээ.
Ээж: Яагаад хэрэггүй гэж? Чи эндээ ноён Хэтэй ярилцаж бай. Нянь Нянь? Нянь Нянь!
Ни: Аа?
Ээж: Яваад ээжтэйгээ хамт хоол хийлц.
Сюй: Уучлаарай, ноён Сяо. Ээж дүү хоёрыг гэрт байна би бодсонгүй. Явж хоол идвэл ямар вэ?
Сяо: Чиний өрөө ямар вэ?
Сюй: Бид явахгүй юм уу?
Сяо: Би элдэв амттан идэж ханасан. Би гэрийн хоол амталмаар байна. Чи өөрөөгөө үзүүлэх үү?
-----------------------------------------------------------------------------------------------
Сюй: Ноён Сюй. Миний ээж дүү хоёр намайг яаж эм олсныг мэдэхгүй. Намайг бодож үүнийг нууцалж болох уу?
Сяо: Аав чинь хаана байдаг вэ?
Сюй: Сурвалжлага хийх үеэр үл ойлголцол болж, аав хохирогч болсон юм.
Сяо: Намайг уучлаарай.
Сюй: Зүгээр дээ. Их хугацаа өнгөрч. Хэтдээ би яг аав шигээ болно. Мууг илчилж, сайхныг мэдээлэгч сурвалжлагч болно.
Сяо: Чи хүсвэл уйлж болно. Үүнд ичих юм байхгүй.
Сюй: Би уйлахгүй гэж аавдаа амласан. Би дүүгээ халамжилж, ээжийгээ асрахыг л хүсдэг.
Сяо: Энэ өрөөнд бид хоёр л байна. Чи хэний төлөө хүчтэй юм шиг дүр үзүүлдэг юм? Энэ мөчөөс эхлэн би чамайг хамгаалах болно. Сюй Цяньхуань. Уучлаарай. Миний буруу байсан.
Сюй: Уучлаарай.
Ни: Хүргэн ах аа, хоол бэлэн. Би юу ч хараагүй шүү! Үргэлжлүүл. Үргэлжлүүлцгээ.
Сюй: Ноён Сяо. Хоол бэлэн болчихож.
Сяо: Сюй Цяньхуань. Энэ харилцаагаа дуусгая, тэгэх үү?
Сюй: Энэ юу гэсэн үг вэ? Чи миний дүүд дахиж эм өгөхгүй юу?
Сяо: Өнөө орой Ланьшаны цэцэрлэгт хүрээд ир. Надад чамд зориулсан зарим юм байгаа.
-----------------------------------------------------------------------------------------------
Ни: Хүргээн, баяртай.
Сюй: Нянь Нянь, битгий хашхичаад бай.
Ни: Эгч эгч ээ, би бүгдийг ойлгоно. Эгч ээ, би бүгдийг ойлгосон.
Ээж: Энэ ноёнтон сайхан эр байна. нээрэн, Нянь Няньд эм нь бараг үлдээгүй. Чи түүнээс дахиж гуйх болох нь.
Сюй: Ээжээ, би удахгүй дахиад олж ирнэ.
-----------------------------------------------------------------------------------------------
Цзян: Ноёнтоон. Энэ хоёр жилийн нөөц. Сюй сурвалжлагчийн дүү хагалгаанд орох хүртэл хангалтай.
Сяо: Би үүнийг дараа нь авъя, тэгээд Сюй Цяньхуанд өгнө.
Цзян: Нэгмөсөн бүгдийг нь үү?
Сяо: Энэ бүхэн миний л буруу. Би үүнийг Чжао Шиваны гэр бүлийн төлөө хийж байгаа. Би Сюйгийн өмнө би уучлалт гуйж байгаа юм. Би юу ч мэдэхгүй өширхөж байсан.
Цзян: Ноёнтоон, энэ явдал... Сюй сурвалжлагч та хоёр... хоёулаа хохирогчид. Миний харснаар, Сюй сурвалжлагч танд таалагддаг. Тэгсэн ч, хэрэв та Сюй сурвалжлагчид шууд бүх эмийг өгвөл дараа нь та түүнтэй уулзахад хэцүү болно.
Сяо: Тэр зөвхөн үүний төлөө надтай хамт байхыг би хүсэхгүй байна. Энэ түүнд шударга бус хандсан болно.
Цзин: Гэхдээ та... Тийм болоод та түүнд бүгдийг нь шууд өгмөөр байна уу? Та түүнд үүнийгээ юу гэж тайлбарлах вэ? Түүнд үнэнийг хэлэх үү?
Сяо: Чи яах гэж ирэв?
Ши: Сяо. Би чамд цай авчирлаа.
Сяо: Гэрт үйлчлэгч нар байгаа. Чи ингэх хэрэггүй.
Ши: Сяо, хэрэв би байгаагүй бол чи Сюй сурвалжлагчид тэгтлээ өширхөхгүй байсан байх. Чи надад байдлыг залруулах боломж өгнө гэж би найдаж байгаа. Би та нарын ярьсан бүхнийг сэм сонсоно гэж бодоогүй. Би ердөө л... энэ бэлдмэлийг Сюй сурвалжлагчид өөрөө өгч, түүнээс уучлалт гуйхыг л хүссэн.
Сяо: Энэ чамд тийм чухал уу?
Ши: Чи намайг үзэн ядаж байгааг би мэднэ. Санаа зоволтгүй. Хэрэв чи надад энэ боломжийг өгвөл би Сюйд энэ эмийг өгч, уучлалт гуйх болно. Дараа нь Ланьшаны цэцэрлэгээс явна.
Шу: Хатагтай, хэрэггүй.
Сяо: Би энэ эмийг маргааш чамд өгнө. Дараа нь би чамд сайхан байшин олж өгнө.
Ши: Сюй Цяньхуань. Нэгэнт Сяо минийх болохгүйгээс хойш чи ч гэсэн түүнийх болно гэж бодох ч хэрэггүй.
-----------------------------------------------------------------------------------------------
Сюй: Хатагтай Чжао. Би ноён Сяотой уулзахаар ирлээ.
Ши: Харамсалтай нь, ноён Сяо дөнгөж сая явчихлаа.
Сюй: Тийм бол би явлаа.
Ши: Сюй сурвалжлагч аа. Чи эмний хойноос ирсэн, тийм биз? Сяо та хоёр ямар харилцаатайг би мэднэ. Би урд нь өвчтэй байх үед тэр зөвхөн хүслээ хангах гэж чамтай хамт байдаг байсан. Одоо би ухаан орж, тэр чамд дахиж хэрэггүй болсон.
Сюй: Хатагтай Чжао. Би юунд буруутайгаа мэднэ. Би ноён Сяотой бүх харилцаагаа таслахыг танд амлаж байна. Гэхдээ... Хариуд нь надад энэ бэлдмэл хэрэгтэй. Би танаас гуйя. Энэ миний дүүд маш хэрэгтэй.
Ши: Битгий сандар. Би чамд энийг өгөхгүй гэж хэлээгүй. Нэгэнт энэ чамд их чухал болохоор надад нэг болзол байна.
Сюй: Хэлээч, би танд амлаж байна.
Ши: Би Рич клубт болсон чиний явдлыг сонссон. Чи тэнд зөөгч байсан гэнэ лээ. Бас чи анхны шөнөө тэнд худалдсаныг би мэднэ.
Сюй: Үүнээс болж л... Надад дүүгийнхээ эмчилгээнд мөнгө хэрэгтэй байсан юм.
Ши: Хөөе. Миний бодлоор чи их авъяслаг зөөгч байх.
Сюй: Би өөрийн гэсэн ажилтай.
Ши: Чи өдөр нь сурвалжлагчаар ажилладаг, харин орой нь үйлчлэгчээр. Хэрэв чи зөвшөөрвөл... Дараа нь... Би чамд эмийг өдөр бүр илгээж байх болно. Чи сайн ажиллах хэрэгтэй. Хэрэв чи сайтар хичээхгүй бол чиний орлого өдөрт 5000 юанаас бага байх болно. Дараагийн өдөр нь эм чамд очихгүй. Эргэлзсээр л байна уу? Би одоо сайхан зантай байгаа. Эргэлзээд байвал миний ааш хувирна. Сяо мэдээж надад татгалзахгүй. Эмээ хэрэглэх цаг ирэхэд тэр нь байхгүй бол чи яах болж байна?
Сюй: За яахав, би зөвшөөрлөө.
-----------------------------------------------------------------------------------------------
Ши: Сайн байна. Өнөө оройноос эхлээд зүгээр л ширээний хүүхэн болоорой. Хэрэв чамтай баян үйлчлүүлэгч таарч, тэр чамайг өөд нь татвал ажлаа сайн хийсэн гэж бод.
Сюй: Хатагтай Чжао, ноён Сяо энэ талаар мэдэх үү?
Ши: Сюй сурвалжлагч, чи юу гэж бодож байна?
Сюй: Сяо энэ Чжао Шиваньд дэндүү их хайртай... Бүр тэр мэдэхгүй байлаа ч Чжао Шиваны үйлдлийг дуугүй дэмжинэ. Ойлголоо. Би өнөө орой Рич клубт очно. Хатагтай Чжао, өөрийнхөө амлалтыг битгий зөрчөөрэй.
Ши: Санаа зоволтгүй.
-----------------------------------------------------------------------------------------------
Ши: Цинь Хао, би чиний сонирхож байгаа хүнийг Рич клуб руу явуулсан. Чи түүнийг өөрийн болгож чадах үгүй нь зөвхөн чамаас л шалтгаална.
Эр: Бодож байсанчлан хатагтай Сюй, мөн талийгаач хатагтай хоёр адилхан байна.
Цинь: Үнэхээр ч Сюйд миний эхтэй төстэй юм байдаг. Би яаж... түүнээс татгалзаж чадах юм?
-----------------------------------------------------------------------------------------------
Цзян: Ноёнтоон. Та дуудлага хүлээж байна уу?
Сяо: Үгүй. Би түүнд зөндөө их эм өгсөн, ядаж баярлалаа гэж хэлэхгүй гэж үү? Зөвхөн би л тэр өлөгчинг хооллосон.
-----------------------------------------------------------------------------------------------
Сяо: За, юу болсон бэ?
Сюй: Ноён Сяо. Та надад эмийг өг гэж хатагтай Чжаод хэлүүлсэн үү?
Сяо: Тиймээ. Чи баярлаж байна уу?
Сюй: Ноён Сяо, хатагтай Чжао хоёр надад үнэхээр санаа тавих юм аа. Мэдээж, би баяртай байна. Үүний тулд л би залгаж, ноён Сяод баярлалаа гэж хэлэх гэсэн юм.
Сяо: Бидний харилцаа яах вэ? Чи бодож үзсэн үү?
-----------------------------------------------------------------------------------------------
Сяо: Сюй Цяньхуань. Энэ харилцаагаа дуусгая, тэгэх үү?
Сюй: Тиймээ. Би энэ харилцаагаа таслана гэж чамд амлая.
Сяо: Юу? Чи миний юу... Хөөе ээ... Тэр яагаад утсаа тасалчихав аа. Боломжгүй ээ?
-----------------------------------------------------------------------------------------------
Эм: Яая даа... Би чамд хэлж байсан, чам шиг царайтай, галбиртай эмэгтэй гарцаагүй хамгийн алдартай хүүхэн болно гэж. Гэтэл чи үгэнд ороогүй, анхны шөнөө худалдчихаад яваад өгсөн. Тэнэг гэдэг нь.
Сюй: Энэ удаа би зөвхөн уух юмтай ажиллана, өөрийгөө худалдахгүй.
Эм: За яахав. Гэхдээ санаж ав, энэ газарт охидыг үйлчлүүлэгчидтэй унтахыг албаддаг. Эхлээд нүүрээ будаж янзал. Дараа нь даашинзаа энд байгаа хувцасаар соль. Ийм л дүрэмтэй. Хэрэв үүнийг зөрчвөл би чамд туслаж чадахгүй.
Сюй: Ойлголоо.
-----------------------------------------------------------------------------------------------
Эр: Үгүй ер... Сюй Цяньхуань уу? Хатагтай Чжао намайг явууллаа. Чи өнөөдөр их мөнгө хийсэн байх ёстой.
Сюй: Май! Ав! Бүгдийг нь ав! Надад энэ бохир мөнгө хэрэггүй!
Эр: Үнэхээр мөнгө сайн хийсэн байна. Одооноос би өдөр болгон ирнэ.Хатагтай Чжао чамд үүнийг өгөөрэй гэсэн.
-----------------------------------------------------------------------------------------------
Цинь: Цяньхуань.Цяньхуань. Хэ Сяо муу хүн гэж би чамд хэлдэг байсан. Тэр зүгээр л чамаар тоглож байна.
Сюй: Ноён Цинь. Чи надаар тохуурхах гэж ирсэн юм уу?
Цинь: Цяньхуань.Чи ердөө ч ойлгосонгүй. Би бүгдийг дахин эхлүүлэхийг хүсч байна.
Сюй: Хэ Сяо надтай унтдаг байсан. Чи бас үүнийг хүсч байна уу?
Цинь: Цяньхуань. Чи одоо зөвшөөрөхгүй байх нь чухал биш. Би чамд бодох хугацаа өгье. Цяньхуань. Би чамайг хүргэж өгье. Дэндүү орой болчихож. Одоо такси барих хэцүү. Хүсэхгүй байна уу? Эгч, дүү хоёрын санаа нь зовох байх даа.
-----------------------------------------------------------------------------------------------
Цзян: Хэтэрхий орой болчихлоо. Сюй сурвалжлагч ажилдаа байсаар байгаа юм уу? Та залгаж асуумааргүй байна уу?
Сяо: Үгүй ээ. Жаахан хүлээе.
Цзян: Ноён Сяо. Та үнэхээр Сюй сурвалжлагчид хуурамч эмийн тухай хэлэхээр шийдсэн гэж үү? Та айхгүй байна уу... тэр таныг үзэн ядна гэхээс.
Сяо: Айж байна. Гэхдээ би түүнд худлаа яримааргүй байна.
Цзян: Ноён Сяо. Энэ Цинь Хао биш үү?
Цинь: Цяньхуань. Чи ийм хувцастай... Ээж, дүү хоёр чинь сэжиглэнэ гэхээс айхгүй байна уу?
Сюй: Тэгээд яах юм бэ? Надад сольж өмсөх юм байхгүй.
Цинь: Үүнийг өмс.
Сюй: Энийг үү? Энэ маш үнэтэй харагдаж байна. Би үүнийг өмсөж чадахгүй.
Цинь: Энэ даашинз анхнаасаа чамд зориулагдсан байсан. Хувцсаа соль. Би гараад чамайг хүлээж байя.
Цзян: Ноёнтоон. Энэ энд юу хийж яваа юм? Сюй сурвалжлагч та хоёрын харилцаа өөрчлөгдсөнийг тэр мэддэг үү? Тийм болоод түүний араас хөөцөлдөөд байгаа юм уу?Сюй сурвалжлагч уу?
Цинь: Цяньхуань. Би мэдээд байсан юм. Энэ хорвоод зөвхөн чи л энэ даашинзыг өмсөх хувьтай.
Сюй: Арын цахилгааныг... би татаж чаддаггүй. Надад туслаач.
Цинь: Тэгье ээ.
Сюй: Цинь Хао! Чи зүгээр үү?
Сяо: Чи утсаа тасалж яаж зүрхэлдэг байна? Тэгэхээр, чи түүнтэй зугаацсан байх нь ээ?
Сюй: Ноён Сяо, бидний хооронд дахиж ямар ч харилцаа байхгүй. Би хэнтэй хамт байх нь чиний хэрэг биш!
Сяо: Миний хэрэг биш ээ? Сюй Цяньхуань, чи чинь овоо юм. Би чамд эмийг өгөнгүүт чи шууд л надтай харилцаагаа таслахаар шийдсэн үү?
Сюй: Юу гэнэ ээ? Чи үүндээ харамсаж байна уу? Гэтэл чи хатагтай Чжаогийн ардуур надтай унтдаг байсан биз дээ? Энэ ичгүүртэй харилцаагаа үргэлжлүүлмээр байна уу?
Цзян: Сюй сурвалжлагч, чи ноён Сяод яаж ийм юм ярьж чаддаг байна аа? Тэр үнэхээр хамт байх хүн...
Сяо: Надтай баймааргүй байна уу? Түүнтэй баймаар байна уу?
Цинь: Сяо. Чи өөрөө харж байна. Бид хоёр хамт байх тавилантай. Тэр зөвхөн миний эмэгтэй байх болно. Бас одооноос зөвхөн надтай унтдаг болно.
Сюй: Цинь Хао, дуугай болооч!
Цинь: Сяо. Цяньхуань та хоёр нэгэнт дахиж харилцаагүй болсон. Энэ юу гэвэл... бидэнд хамт байх боломж бас байна гэсэн үг. Тийм үү? Миний замаас зайл.
Сяо: Энэ хогийг тайлж хая.
Сюй: Чи галзуурсан юм уу?
Сяо: Тэр ийм даашинзанд яагаад дуртайг чи мэдэх үү? Санаж байна уу... Цинь Хао гэдэг нэрийг. Тэр завхай новш. Түүнийг 8 настай байхад ээж нь яг ийм даашинз өмсөөд байшин дээрээс үсрэхийг харсан гэрч нь тэр өөрөө. Түүнээс хойш тэр өөрчлөгдсөн. Тэр яг тийм даашинзыг оёсон хүнийг ч олсон. Тэгээд адилхан эмэгтэйтэй таарахаар шууд л тэр даашинзыг санал болгодог. Тэр тохирох эмэгтэйгээ олж чадалгүй их удаж байж чамтай учирсан. Өөрийгөө хар. Чи тэр даашинзыг нь өмссөн байна. Энийг яг чамд тааруулж оёсон.
Сюй: Чи... чи надад худлаа ярьж байна.
Сяо: Итгэхгүй байна уу? Тэднийд оч, тэгээд хар. Чамайг улаан буйдан хэдийн хүлээж байгаа.
Сюй: Улаан буйдан? Эргээд хараач!
Сяо: Миний хараагүй өөр юу чамд байна?
Сюй: Чи хүсээв?
Сяо: Нүцгэн гэртээ ормоор байна уу?
Сюй: Түүнд энэ даашинзыг нь буцааж өгч туслаач. Би хүрмийг чинь цэвэрлээд дор нь буцааж өгнө.
Сяо: Дахиж ийм хурц тод уруулын будаг бүү түрхэж бай. Бүдүүлэг харагдана.
Сюй: Би... би бүдүүлэг гэнэ ээ? Энэ бүхэн чамаас болсон.
Сяо: Чи юу яриад байна?
Сюй: Ноён Сяо. Жүжиглэхээ боль. Хатагтай Чжао надад бүгдийг нь хэлсэн.
Сяо: Тэр юу гэж хэлсэн бэ? Сонс... Надад үнэхээр харамсалтай байна.
Сюй: Хангалттай! Би чиний тайлбарыг сонсмооргүй байна. Цаашид бидний хооронд юу ч байхгүй.
Сяо: Гэхдээ л би мэдэрч байна, би чамд хамаагүй биш гэдгийг.
Сюй: Ноён Сяо. Ийм гэнэн байх хэрэггүй. Би чамд дурлаж чадахгүй.
Сяо: Гэхдээ өчигдөр танай гэрт бид үнсэлцсэн нь... Чамд сэтгэл байгаа нь илт байна.
Сюй: Би дүр үзүүлсэн юм. Чиний бодлоор, хэрэв эм байгаагүй бол би чамтай унтах байсан уу?
Цинь: Цзян Хуай! Чи одоо хэн бэ? Намайг тавь! Хэ Сяо. Миний ээжийн даашинзаар бүү оролд. Буцаагаад өг!
Сяо: Цинь Хао. Хэрэв Цинхуань дахиад чиний даашинзыг өмссөн харагдвал би чамайг ална.
Цинь: Үгүй ээ! Битгий! Хэрэггүй. Битгий.
-----------------------------------------------------------------------------------------------
Ши: Шу эгч ээ. Та бүх юмнуудаа цуглуулсан уу?
Шу: Тиймээ.
Ши: Сяо, чи хүрээд ирэв үү? Чи намайг гаргаж өгөхөөр ирсэн үү?
Сяо: Мэдээж би үүний тулд ирлээ. Чи Сюй Цинхуаньд юу гэж хэлсэн?
Шу: Ноён Сяо, түүнийг тавиач. Тавиач!
Сяо: Чиний хуурамч эмний хэргийн талаар би түүнд бүгдийг хэлсэн.
Ши: Сяо. Чи юу гэсэн бэ? Би өнөөдөр түүнд эмийг нь өгсөн ш дээ. Бас түүнээс уучлалт гуйсан. Чи түүнд тусалдаг. Харин надад итгэл байхгүй юу?
Сяо: Би чиний найруулж байгаа хорыг мэдэхгүй байсан нь дээр. Үгүй бол би чамайг үгүй хийнэ.
Ши: Чи Сюй Цинхуаньд дурласныг би мэднэ. Гэвч тэр чамд хайргүй. Тэр чамтай учир ургуулсан нь зөвхөн тэр эмний төлөө л байсан. Сюй эмээ авангуутаа шууд л чамтай харилцаагаа тасалсан.
Сяо: Дуугай бол! Цаашид надад дахиж бүү үзэгдээрэй.
Шу: Хатагтай. Сюй Цинхуань гэрээгээ зөрчих болов уу? Та түүнийг баар луу илгээснийг хэлэх болов уу? Хэрэв ноён Сяод хэлбэл яахав?
Ши: Хэрэв түүнд эм дахиад хэрэггүй болбол...
Шу: Хатагтай, та үнэхээр ухаантай шүү.
Ши: Хэ Сяо, чи надтай яаж харьцсан шиг би Сюй Цинхуаньд хоёр дахин хариуг нь барина.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Ноён Цинь. Оёдолчин даашинзыг маш их гэмтсэн байна гэсэн. Хуучин хэвэнд нь оруулах боломжгүй.
Цинь: Тэгвэл өөр оёдолчин ол! Үүнийг хуучин хэвэнд нь оруулж чадах нэгнийг.
Эр: Мэдлээ. Яг одоо үүнийг гүйцдүүлье.
Цинь: Хэ Сяо. Сюй Цинхуань зөвхөн минийх байх учиртай.
------------------------------------------------------------------------------------------
Ни: Эгч ээ. Та яагаад ийм байдалтай байгаа юм бэ?
Сюй: Би бонус авахын тулд нууц мөрдлөгө хийсэн юмаа. Би арай л баригдсангүй. Даашинз урагдсан болохоор энэ хүрмийг зээлсэн юм.
Ни: Эгч ээ, та ер нь... миний төлөө ингэтлээ аюулд орохгүй байж болох уу? Би үхэх нь чухал юм биш.
Сюй: Юу, юу гэнэ ээ? Тэнэг юм бүү ярь. Чи заавал урт удаан амьдрах болно.
Ни: Гэхдээ би таныг доош нь чангаамааргүй байна.
Сюй: Нянь Нянь. Ингэж битгий бод. Чи хараахан хүүхдээрээ байна. Бас надад тээр болоогүй. Чи амьдрах ёстой.
Ни: Эгч ээ! Эгч минь!
Сюй: Нянь Нянь. Чи амьд байгаа цагт надад өөр юу ч сонин биш.
------------------------------------------------------------------------------------------
Ци: Чи зүгээр үү? Энэ цайны мөнгийг үйлчлүүлэгч нар чамд өгсөн. Эднийг өгөх хэрэггүй.
Сюй: Ци эгч ээ. Та надад санаа тавьдагт их баярлалаа. Та надад байнга тусалдаг.
Ци: Би чамайг нэг хүн дээр аваачина. Чамд хэлэхэд, тэр эр энд ховорхон ирдэг ч гэлээ шинэ хүүхнүүдэд дуртай. Чи түүнтэй мэндчилэх ёстой шүү. Тэр их баян гэр бүлээс гаралтай. Нөгөө их зантай юмнууд хаана нь ч хүрэхгүй. Хэрэв чи түүнд таалагдвал чи...
Эм: Ци эгч ээ. Энэ өрөөнд хэн байгааг би сонслоо. Намайг хамт аваач.
Ци: Одоохон явж үз.
Эм: Ноён Сяо чамайг тоож ч харахгүй дээ.
Сюй: Ци эгч ээ. Та түүнийг хэн гэсэн бэ?
Ци: Ноён Сяо.
Сюй: Хөөе. Тэр... Нэр нь хэн гэнэ ээ?
Ци: Чи их зоригтой юмаа. Бүр түүний нэрийг асууж зүрлэх нь үү? Хөөе!
------------------------------------------------------------------------------------------
Ци: Орооч. Ноён Сяо. Би танд хамгийн хөөрхөн бүсгүйг авчирлаа. Тэр манай зочдын дуртай хүүхнүүдийн нэг.
Эр: Зочдын дуртай хүүхэн? Тэр юу хийгээд байна аа?
Ци: Хүндэт эрхэмүүд ээ. Эхлээд харчих. Тэр ийм сайхан галбиртай, царайтай. Яаж анзаарахгүй байх юм? Харцгаа.
Эр: Хн! Тэр бас сайхан хөлтэй гэж битгий хэлээрэй дээ.
Сяо: Эргээд хар.
Ци: Чи яачихаад байгаа юм?
Сяо: Чи бүгдийн өмнө өөрийгөө танилцуулах ёстой. Нэрээ хэл. Сюй... Ойртоод ир.
Эр: Хөөе! Энэ хүүхэн сонирхолтой юм гээч. Гомдсон дүр үзүүлэх хэрэггүй. Ноён Сяо. Та энэ эмэгтэйг таньдаг юм уу?
Сяо: Үүн шиг хүүхэнтэй танилцаж яах юм?
Эр: Ноён Сяо, таны зөв шүү. Яг үнэн! Ноён Сяод үзэсгэлэнт Шивань нь байгаа. Тэр жинхэнэ эрдэнэ. Тийм сайхан биетэй. Харин эний байж байгааг хар... Зөвхөн хамт ууж, унтаж байхад л таарна. Бүр харьцуулах ч хэрэггүй.
Ци: Тэр зөвхөн хамт сууна. Өөр юу ч хийхгүй.
Сяо: Тэгвэл дагалдагч байхаас татгалзсан байх нь. Магадгүй, түүнд бага мөнгө санал болгосон уу?
Эр: Алив, хонгор минь. Бидэнтэй хамт уу. Май, жаахан уучих.
Сяо: Бос. Хэн чамайг зочдыг ингэж зугаацуулахад сургасан юм?
Сюй: Ноён Сяо.
Сяо: Чи энд яах гэж байгаа юм?
Сюй: Энд мөнгө олох гэж ажилладаггүй гэж үү?
Ци: Ноён Сяо. Ноён Сяо, гуйя, та тайвшир.
Сяо: Зайлцгаа!
Сюй: Нэгэнт ноён Сяо зугаацах хүсэлгүй бол би ч гэсэн явъя.
Сяо: Би зугаацах хүсэлгүйд чи итгэлтэй байна уу?
Сюй: Солиотой амьтан!
Сяо: Чамд мөнгө хэрэггүй юу? Зочдыг зугаацуулж их мөнгө олдог уу? Үүнийг арай дээр хийж болно. Өнөө орой надтай унтвал... чи хагас саяыг авна.
Сюй: Хагас сая аа? Би тийм их үнэтэй юу?
Сяо: Хүсэхгүй байна уу?
Сюй: Мэдээж хүсч байна! Ноён Сяо үнэхээр өгөөмөр юм.
Сяо: Нүцгэл.
Сюй: Хүн амьдрах мөнгө олохын тулд баян хүмүүсийн төлөө юуг ч хийнэ. Өөрийгөө золиослох ийм л байдаг.
Сяо: Боль. Би боль гэж байна!
Сюй: Яагаад үгүй гэж? Би чиний хагас саяыг хэдийн авчихсан.
Сяо: Сюй Цинхуань. Чи ч овоо юм.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Хөөе? Мөнгө хаана байна? Яагаад ийм бага байна?
Сюй: Үйлчлүүлэгч гарын мөнгө өгөөгүй.
Эр: Энэ хүүхэн миний мөнгийг нууна гэнэ ээ? Гаргаад ир!
Цзян: Ноён Сяо. Би Сюй сурвалжлагчид туслах ёстой юу?
Сяо: Би чамайг шалгаарай гэсэн, тэнд юу байсан?
Цзян: Сюй сурвалжлагч эм авсан мөчөөс энд ажиллах болсон. Орой болгон ирж ширээнд хамт сууж, уух юм зөөдөг. Энэ хүнд олсон бүх мөнгөө өгдөг. Та юу гэх вэ? Сюй сурвалжлагч энэ хоёр ямар харилцаатай юм бол?
Эр: Чи надаас мөнгө нууж яаж зүрхлэв?
Сюй: Энэ ноён Сяогийн карт. Чи авч зүрхлэх нь үү?
Эр: Би яасан гэж айх юм? Чамд өгсөн болгоныг надад өгөх болно.
Сюй: Эм хаана байна?
Эр: Одооноос эхлэн... хэрэв дахиж надад худлаа хэлбэл чи энийгээ дахиж хэзээ ч авахгүй гэж мэд.
Сяо: Цинхуань.
------------------------------------------------------------------------------------------
Пей: Ноцтой юм юу ч алга. Тэр удаан хугацаанд дутуу нойртой явсан, бас согтууруулах ундаа ихээр хэрэглэж. Тэр сайтар унтах хэрэгтэй.
Сюй: Гуйя. Миний дүү тэр эмийг хэрэглэх ёстой.
Цзян: Тэр нөхөрт энэ эм хаанаас байдаг байна?
Сяо: Би урд нь таамаглах ёстой байж. Чи үүний төлөө өөр яахад бэлэн байна? Цзян Хуан. Эмийг олж ир. Дараа нь тэр нөхрийг надад олж авчир.
Цзян: Мэдлээ.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Сяо? Ноён Сяо?
Сяо: Намайг мэдэх үү?
Эр: Үгүй ээ. Мэдэхгүй.
Цзян: Зүгээр л чамаас асуусан бүхэн зүйлд хариул.
Эр: Тэгье ээ, тэгье, тэгье.
Сяо: Энэ чамд хаанаас байдаг билээ?
Эр: Хатагтай Чжао надад өгсөн юм.
Сяо: Чжао Шивань уу?
Эр: Ноён Сяо. Би юу ч мэдэхгүй. Би үүнд огт хамаагүй.
Сяо: Тэр чамд юу хий гэж хэлсэн бэ?
Эр: Тэр намайг өдөр бүр үүнийг хийж бай гэсэн. Мөнгө ав гэж. Бас Сюй Цяньхуаны олсон бүх мөнгө минийх болно гэсэн. Эм... Мөнгөний хариуд эм өгч байна гэсэн. С... Сюй Цяньхуаньд... энэ маш хэрэгтэй. Тиймээс тэр зөвшөөрөхөөс араггүй болсон.
Сяо: Энэ новшийг сургаж өг.
Цзян: Мэдлээ.
Эр: Хэрэггүй ээ! Битгий!
------------------------------------------------------------------------------------------
Сюй: Би яагаад энд байна аа?
Пей: Сэрчихсэн үү? Чи ухаан алдсан байсан. Сяо чамайг нааш нь авчирсан юм. Тэгэхээр... энэ тоникийг уучих.
Сюй: Энэ надад хэрэггүй. Би гэртээ харьж дүүдээ эмийг нь өгөх ёстой. Тэр хаана байна аа? Хаашаа алга болчихов? Пей эмч ээ. Миний цүнхэнд дүүд өгөх эм нь байсан. Миний дүүг авардаг тэр эм.
Сяо: Сюй сурвалжлагч аа, тайвшир. Эм надад байгаа.
Сюй: Надад өгөөч дээ! Ноён Сяо, би чамаас гуйя! Чамаас гуйж байна, надад эмийг өгчихөөч. Би чамаас, бас хатагтай Чжаогоос аль болох хол байна гэж амлая. Би та нарын хүссэнээр клубт ажиллахаар явсан. Би өөр юу хийх ёстой юм бэ? Миний дүү үүнгүйгээр үхнэ ш дээ!
------------------------------------------------------------------------------------------
Сюй: Миний дүү энэ эмгүйгээр үхнэ!
Сяо: Бос. Цзян Хуай хэдийн аваачаад өгчихсөн. Эм дүүд чинь байгаа. Сюй Цинхуань. Чи сурвалжлагч биш гэж үү? Чи яагаад үнэнийг олтол яваагүй юм бэ? Чи яах гэж Чжао Шиваны арганд орсон юм? Яагаад надаас асуугаагүй юм? Надад тэгтлээ итгэдэггүй юу?
Сюй: Би чамаас асуусан. Чи мэдэж байгаа гэж хэлсэн. Би хатагтай Чжао та хоёрыг хосууд л гэж бодсон. Тэгвэл түүний хийж байгаа бүхэн... Чи энэ бүхэнтэй санал нийлдэг үү? Чи намайг хааш нь аваачих юм?
Сяо: Чжао Шиваныд очицгооё. Тэгээд чи бүгдийг ойлгоно.
------------------------------------------------------------------------------------------
Ши: Сяо. Чи намайг гэж ирэв үү? Хар даа, миний хөл бараг эрүүл болсон.
Сяо: Чи Сюй Цинхуаньд бүх эмийг нь шууд өгсөн үү?
Ши: Сяо. Чи юу яриад байна аа?
Сяо: Надад хариул.
Шу: Ноён Сяо. Та юу яриад байна аа? Мэдээж хатагтай бүгдийг нь Сюй Цинхуаньд шууд өгсөн.
Сяо: Чамд ам нээх эрх хэн өгсөн юм? Чжао Шивань. Чамд өөрөө үүнийг хэлэх эрхийг өгье. Чамд өгөх сүүлчийн боломж.
Ши: Би... Сяо. Намайг сонсооч. Би Сюй Цинхуаньд сургамж өгөхийг л хүссэн. Чи түүнтэй унтахыг би хүсэхгүй байна. Чи түүнд хэрхэн дурласныг би хармааргүй байна. Чи зөвхөн надад л дурлах ёстой, Сяо.
Сяо: Чжао Шивань. Би чамд хэзээ хайртай байгаагүй. Хэрэв чиний эцэг эх байгаагүй бол... би бүр чамайг тоож ч харахгүй байсан.
------------------------------------------------------------------------------------------
Сяо: Хэрэв чиний эцэг эх байгаагүй бол... би бүр чамайг тоож ч харахгүй байсан.
Ши: Сюй Цинхуань. Энэ бүхэн чамаас болсон. Чи миний Сяог хулгайлсан. Би чамайг ална!
Сяо: Хараад байхад хөл чинь эдгэрч. Чамд дахиж асрагч хэрэггүй. Цзян Хуай.
Цзян: Бүгдийг гүйцдүүлье.
Шу: Би түүнд хэрэгтэй. Би түүнд хэрэгтэй, ноён Сяо. Хатагтайн хөл хараахан эдгээгүй байгаа. Битгий ингээч дээ.
Ши: Надад битгий ингэж хандаач! Чи тэгж болохгүй! Сяо!
------------------------------------------------------------------------------------------
Сюй: Ноён Сяо. Урд нь клубт би чамайг эндүүрч буруутгасан. Уучлаарай.
Сяо: Чамаас өшөө авах гэсэн Чжао Шиваньд би итгэсэн. Чиний үйдэлд тийм ч муу биш, тийм биз?
Сюй: Ноён Сяо. Өнөөдөрөөс эхлээд бид өргүй боллоо. Тиймээ?
Сяо: Тиймээ. Гэрт чинь хүргэж өгье.
------------------------------------------------------------------------------------------
Сюй: Би яагаад энд унтаж байдаг юм?
Цзян: Хатагтай Сюй. Ноён Сяо таныг сэрээхгүй байхыг надад тушаасан юм.
Сюй: Намайг эртхэн сэрээхгүй дээ.
Ни: Хүргэн ах, та юу?
Сюй: Нянь Нянь, битгий ингэж яриач! Тэр чиний хүргэн биш.
Ни: Хүргэн биш ээ? Тэгвэл тэр яах гэж надад зөндөө их эм өгсөн юм?
Сюй: Ноён Сяо, баярлалаа. Би явахгүй бол болохгүй.
Сяо: Яв даа. Явцгаая.
Ни: Эгч ээ. Тэр хүргэн биш гэж үү? Миний харснаар, тэр танд таалагддаг.
Сюй: Чи жаахан юм байж юугаа мэддэг юм? Би өлсөөд байна, хурдхан явцгаая.
------------------------------------------------------------------------------------------
Сяо: Ян Пей Хуашаны эмнэлэгийн эмч Чэн Пин-ийг маш сайн зүрхний мэс засалч гэхийг би сонссон.
Цзян: Тиймээ, гэхдээ тэр тэтгэвэртээ гараад гадаад руу явчихсан. Тиймээс.. Та Сюй сурвалжлагчийн дүүгийн хагалгаанд тусалмаар байна уу?
Сяо: Тэр эм түүний амьдралыг хөнгөвчилнө. Гэхдээ түүний амь насыг уртасгах хамгийн сайн арга нь зүрх шилжүүлэн суулгах.
Цзян: Та түүнд тэгтлээ дурлачихсан юм уу? Та үүнийг дүүгийнх нь төлөө хийгээгүйг Сюй сурвалжлагч мэдэх үү?
Сяо: Чи юу дэмийрээд байна?
Цзян: Зүгээр л Сюй Нянь Нянь шиг тийм ухаалаг охин өвчнөөс болж шаналж байгааг би хармааргүй байна. Тиймээ, тийм, тийм. Таны зөв. Танд огт таалагддаггүй юм шиг... Сюй Нянь Нянь таныг хүргэн ах гэхээр...
Сяо: Чи юугаа бувтнаад байна?
Цзян: Онц юм биш. Би таныг аль болох хурдан эмчтэй холбогдоход туслана.
------------------------------------------------------------------------------------------
Шу: Хатагтай. Жаахан юм идчих. Хэрэв ийм байдлаар удвал таны бие сульдана.
Ши: Одоо Сяо надад хэзээ ч дурлахгүй. Миний амьдралын утга учир юу юм? Би амьдрах ямар хэрэгтэй юм!
------------------------------------------------------------------------------------------
Цинь: Хатагтай Чжао ийм хурдан бууж өгсөн үү?
Ши: Цинь Хао юу? Чи яах гэж ирэв? Хэрэв чи байгаагүй бол... Би Сюй Цянхуньтай тэмцэж чадахгүй байна. Би яаж ийм байдаг юм?
Цинь: Би энд ямар хамаатай гэж? Энэ бүхнийг Хэ Сяо эхлүүлсэн. Тэр миний Цянхуаныг булаасан.
Ши: Тэгвэл чи... Сяог ялж чадахгүй нь ээ?
Цинь: Ганц ганцаараа биш. Харин чи яахав?
Ши: Чи надтай нэгдмээр байна уу?
Цинь: Чамд Хэ Сяо хэрэгтэй. Би Сюй Цянхуаныг хүсч байгаа. Бид хамтдаа бидэнд хэрэгтэй тэр юмаа авах болно. Миний сонссоноор, зүрхний тасгийн эрхлэгч Чэнь Пин чиний холын хамаатан байх аа?
Ши: Чи юу сэдээв?
------------------------------------------------------------------------------------------
Сюй: Ноён Сяо. Манай сэтгүүлд ярилцлага өгсөнд баярлалаа.
Сяо: Надад талархмаар байна уу? Надтай хамт хоол идсэн ч болно.
Цзян: Сюй сурвалжлагч аа. Ноён Сяо хэдийн ресторанд ширээ захиалсан. Би та нарыг хүргэж өгнө.
Ээж: Цинхуань. Хурдан хүрээд ир. Нянь Нянь улам дордчихлоо.
Сюй: Ойлголоо, удахгүй очлоо!
Сяо: Явцгаая.
------------------------------------------------------------------------------------------
Сюй: Ээж!
Ээж: Цинхуань.
Сюй: Бүх юм сайхан болно. Ээж, битгий сандар. Эмч ээ. Миний дүү яаж байна?
Пей: Хэрэв түүнд зүрх шилжүүлэн суулгахгүй бол... тэр гурвахан сар наслана.
Сюй: 3 сар аа?
Ээж: Хэрэв бид тохирох зүрхийг хүлээж чадахгүй бол яах болж байна? Түүний үхлийг хүлээх үү? Би өөрийнхөө зүрхийг Нянь Няньд өгч болох уу? Тэр залуухан.
Сюй: Ээж. Та юугаа яриад байгаа юм?
Ээж: Нянь Нянийг үргэлж жаргалтай байна гэж би бодсон. Тэр дүр үзүүлж байсныг нь би мэдсэнгүй.
Ни: Би дахиж тэсэж чадахгүй нь. Ээж, эгч хоёрынхоо амьдралыг хүндрүүлэх хүсэл алга. Аав аа. Та хэзээ намайг авах вэ? Тэнд та ганцаардаж байгаа. Нянь Нянь нь танд хань болохыг зөвшөөрөөч.
Сюй: Ноён Сяо. Бидний хооронд юу ч байхгүйг би мэднэ. Би чамд хэн ч биш. Гэхдээ л би чамаас гуйя. Миний дүүг аврахад чи тусалж чадах уу?
Сяо: Би чамд туслана. Чамд туслахын тулд би боломжтой бүхнийг хийнэ.
------------------------------------------------------------------------------------------
Сяо: Бүгдийг нь ухаж үз, гэхдээ... Сюй Нянь Няньд тохирох донорыг ол.
Пей: Сяо, гуйя, намайг дарамтлах хэрэггүй. Зүрх хөл дор хөглөрдөг эд биш.
Сяо: Чи олж чадна гэдэгт би итгэж байна. Би чиний багт тэрбум юань өгнө.
Пей: Надад 3 хоног өгчих. Би сүйт бүсгүйд заавал туслана. Тохирох донорыг ч олно.
------------------------------------------------------------------------------------------
Сюй: Пей эмч ээ. Та миний дүүд тохирох донорыг олсон гэсэн үү?
Пей: Тиймээ.
Сюй: Ашгүй дээ, миний дүү аврагдлаа. Баярлалаа, Пей эмч ээ.
Пей: Тэгэхээр байна аа... танай дүүгийн нөхцөл байдал их хүнд байна. Түүнд туршлагтай мэс засалч хэрэгтэй. Би өөрөө хиймээр л байна. Даан ч миний хагалгааны ширээн дээр түүнийг аврахгүй байж мэднэ.
Сюй: Тэгвэл би түүнийг хаанаас олох вэ? Ямар эмч энэ хагалгааг хийж чадах бол?
Пей: Чэнь эмчийг оролцуулах хэн нэгэн чамд хэрэгтэй. Чи ноён Сяогоос тусламж гуйж болно. Тэр тусалж чадна.
Сюй: Ноён Сяо? Ноён Сяо.
Сяо: Түүнийг олоход чинь би тусалж чадна. Чэнь эмч тэргүүлэх зүрхний мэс засалч. Би түүнтэй хагалгааны талаар ярилцана.
Сюй: Ямар нэг болзол байгаа юу?
Сяо: Чи юу гэсэн бэ?
Сюй: Ямар болзол вэ?
Сяо: Миний бүсгүй бол. Бүх юм жинхэнээс, илэн далангүй. Зүгээр л явалдахгүй.
Сюй: Би....
Сяо: Би чамд бодох хугацаа өгнө.
Сюй: Би амлаж байна. Хэрэв ээ... чи миний дүүгийн хагалгаанд нь тусалбал би чинийх болно гэж амлая.
Сяо: Сюй Цинхуань. Чи үүндээ огтхон ч харамсахгүй.
------------------------------------------------------------------------------------------
Чэнь: Би бүгдийг нь анхааралтай уншсан. Урд нь амжилттай тохиолдолууд байсан хэдий ч та нар ойлгох хэрэгтэй. Танай дүүгийн байдал илүү ноцтой, хүнд байна.
Сюй: Тиймээ, би ойлгож байгаа.
Чэнь: Магадгүй, дүү чинь хагалгааг даахгүй байж мэднэ. Та нар ийм үр дүнг хүлээж авч чадах уу?
Сюй: Чэнь эмч ээ. Хагалгаа амжилттай болох магадлал хэр вэ?
Чэнь: Би та нарт юу ч батлаж чадахгүй.
Сяо: Итгэлтэй бай. Үр дүнгээс үл хамааран би үргэлж чамтай хамт байна.
Сюй: Би хэдийн шийдсэн. Би танаас гуйя, миний дүүд хагалгаа хийж өгөөч.
Чэнь: За тэгье. Би аль болох хурдан хагалгааг зохион байгуулъя.
Сюй: Баярлалаа.
Чэнь: Чи надад хэлээгүй л байгаа... Энэ охин чиний хувьд хэн бэ? Тэр чамд маш их урам өгсөн.
Сяо: Миний найз бүсгүй.
Чэнь: Тэгвэл гайхах юм алга.
Сяо: Чэнь ах аа. Таны бодлоор, бид хоёр нэг нэгэндээ тохирох уу?
Чэнь: Маш их. Авъяаслаг эр, сайхан бүсгүй хоёр бие биедээ маш сайн тохирно.
Сяо: Чэнь ах аа, удахгүй уулзъя. Цзян Хуай. Ноён Чэнийг гаргаж өг.
Цзян: Ноён Чэнь. Ийшээ.
Сюй: Замдаа сайн яваарай.
Сяо: Чи надад талархахгүй юм уу?
Сюй: Баярлалаа.
Сяо: Үгийг тооцохгүй. Үнс.
Сюй: Баярлалаа, ноён Сяо.
Сяо: Бид нэг нэгнийгээ цоллох хэрэггүй юм биш үү? Энэ мөчөөс эхлэн намайг нэрээр нь дууд. Зүгээр л... Хэ Сяо. Чи хэл дээ.
Сюй: Юу... Хэ Сяо.
Сяо: Сайн байна. Одоо үүндээ дасаарай.
------------------------------------------------------------------------------------------
Ши: Ах аа.
Чэнь: Шивань уу?
------------------------------------------------------------------------------------------
Ши: Ах аа. Би одоо яг л ийм харагдаж байна. Энэ бүхэнд тэр Сюй Цинхуань л буруутай. Би танаас гуйя. Танаас гуйж байна. Түүний дүүд нь битгий хагалгаа хийгээч.
Чэнь: Чи яг л хэвээрээ байна. Зөвхөн чиний эцэг эхийн буруугаас болсон. Тэр үед та нар миний зөвлөгөөг сонсоогүй. Хуурамч эм үйлдвэрлээд л! Энэ та нарын өөрсдийн буруу! Мөн чиг... Би эмч хүн. Миний үүрэг бол хүмүүсийг аварч, бас эмчлэх. Би нэр хүндээ хувийн зүйлтэй хутгахгүй.
Ши: Мэдээж. Чам шиг хөгшин төгцөг... магтаалын төлөө томоохон хэрчмээс татгалзана гэнэ ээ?
Чэнь: Чи юу хэлэх гээв?
Ши: Чи мэдээж хүүгийнхээ амьдралын талаар юу ч мэдэхгүй. Аврахад бэлэн хэвээрээ юу... чамтай ямар ч хамааралгүй тэр хүмүүсийг?
Хүү: Аав аа, намайг авраач! Бас нэг сая хэрэгтэй. Тэд намайг алах нь.
Чэнь: Чи!
Цинь: Бид чамд бодох 3 хоног өглөө. Хүний хүнийг аврахаар шийдэх үү... эсвэл хүүгийнхээ цогцосыг авах уу?
Чэнь: Чи! Та хоёр!
------------------------------------------------------------------------------------------
Сяо: Би хагалгааны талаар тохиролцсон. Нянь Няны хагалгаа маргааш болно.
Сюй: Ашгүй дээ! Нянь Нянь! Чи эрүүл болох нь!
Ни: Эгчээ, би хилэн бялуу идмээр байна. Та надад худалдаж авч өгч болох уу?
Сюй: Тэгье. Би чамд авч өгье. Одоохон яваад ирье.
Сяо: Би хамт явъя.
Ни: Хүргэн ах аа. Эгч өөрөө яваад ирэг. Ээж ч гэсэн түр гэртээ харихаар явсан. Би ганцаараа үлдмээргүй байна. Үлдээд надтай юм яриач. Би энд ганцаараа, уйтгартай байна.
Сюй: Сяо. Түүнтэй ярилцаж бай.
Сяо: Болгоомжтой яваарай. Чи эгчийгээ явуулчихлаа. Надад хэлэх юм байна уу?
Ни: Танаас юу ч нуух араггүй. Хүргэн ах аа. Та манай эгчтэй гэрлэх үү?
Сяо: Хуримын дарс уумаар байна уу?
Ни: Яагаад үгүй гэж? Гэхдээ би мэднэ. Энэ хагалгаа нилээн эрсдэлтэй гэдгийг. Би ойлгож байгаа. Магадгүй би тэр өдөр хүртэл амьдрахгүй байх. Ээж, эгч хоёр миний амь насыг аврах гэж хичээхдээ их зовцгоосон. Их ч зүйл хийсэн. Үнэн хэрэгтээ би энэ талаар эртнээс бодсон юм. Харин тэр хоёрт хэлээгүй. Би тэднээс яваад өгч болно. Энэ тийм ч муу юм биш.
Сяо: Хагалгаа дуусах хүртэл хүлээзнэж бай. Чи эрүүл хүн болно. Би чиний амийг аврана гэж эгчид чинь амласан.
Ни: Эгчид минь сайн хандаж байгаарай.
Сяо: Амлая.
------------------------------------------------------------------------------------------
Ни: Хүргэн ах аа. Миний эгчийг битгий уйлуулаарай. За юу? Би эгчийгээ жаргалтай байхыг л хүсдэг. Манай эгч хамгийн сайхан инээмсэглэдэг.
Сяо: Хэтэрхий олон юм бодох хэрэггүй. Чи эрүүл болно.
Ни: Хүргэн ах аа. Миний эгчийг байнга инээмсэглэж байхад нь туслана гэж амла.
Сяо: За.
Ни: Хүргэн ах аа. Надад энэ хагалгааг зохион байгуулсан нь... Их үнэтэй туссан уу?
Сяо: Хэтдээ чиний хүргэн ахын хувьд... Би чамайг орхиж чадахгүй, тийм биз?
Сюй: Та хоёр юу ярилцав? Чи жаргалтай байх чинь.
Ни: Энэ нууц.
Сяо: Нууц.
------------------------------------------------------------------------------------------
Чэнь: Би чамд амлая. Өнөөдөр би хагалгаа хийхгүй. Гуйя, хүүг минь суллаач.
Цинь: Санаа бүү зов. Бүх юм дуусах хүртэл хүлээе. Тэр үед түүнийг суллана. Буцаагаад аавд нь.
Ши: Сюй Цинхуань. Энэ удаа чи ялагдсан.
------------------------------------------------------------------------------------------
Ши: Сюй Цинхуань. Чи өөрөө л миний эсрэг явж зүрхэлсэн.
Сюй: Чжао Шивань?
Ши: Хэрэв чамд хараахан хэлээгүй бол Хэ Сяогоос асуугаарай.
Сюй: Чи юу гээд байна аа? Байна уу?
Сяо: Юу болсон?
Сюй: Дөнгөж сая...
Сяо: Үргэлжлүүл.
Цзян: Ноён Сяо, гай тохиолдлоо!
------------------------------------------------------------------------------------------
Цзян: Ноён Сяо, гай тохиолдлоо!
Сяо: Яасан бэ?
Цзян: Бид Чэнь эмчтэй холбогдож чадахгүй байна.
Сяо: Чи юу гэсэн бэ?
Сюй: Юу болоод байна?
Сяо: Бүх юм зүгээр. Өнөөдөр Нянь Няны хагалгаа болно. Яг бидний төлөвлөсний дагуу. Чи түргэлэх хэрэгтэй шүү.
Ши: Сяо. Чэнь ах та нарт хэрэгтэй хагалгааг хийж чадахгүй. Хүрч ирээд хуучны сайхан цагаа дурсахгүй юм уу?
Сяо: Чжао Шивань, чи бас юу сэдээв?
Ши: Сяо, чи надад буцаж ирэхийг л би хүсч байна. Санаа зоволтгүй. Хэрэв чи ирвэл би ахад... Сюй Цинхуаны дүүд нь хагалгаа хийхийг зөвшөөрнө.
Сяо: Удахгүй очлоо.
Сюй: Чи хаачих гээв?
Сяо: Би яаралтай явах хэрэгтэй байна. Намайг эндээ хүлээж бай.
Сюй: Энэ Чжао Шивань байсан уу? Би чамаас гуйя. Битгий яваач.
Сяо: Цинхуань. Намайг сонс...
Сюй: Сонсохыг хүсэхгүй байна!
Сяо: Тайвшир. Би чамд амлая. Энэ сүүлчийн удаа. Түүнийг харж байгаарай.
Сюй: Хэ Сяо. Яагаад одоо гэж? Удахгүй Нянь Няны хагалгаа болно. Гэтэл чи тэднийд очих нь уу? Тэр зориуд ийм юм хийж байгаа.
Сяо: Хэрэв тэр намайг мэхэлж зүрхлэвэл би амьдарлыг нь там болгоно.
------------------------------------------------------------------------------------------
Чэн: Чи... чи яаж босов оо? Энэ удаа би өөрийнхөө гараар өшөөгөө авна. Цинь Хао, үүнийг чамд үлдээлээ.
Цинь: Мэдлээ. Сайхан мэдээ хүлээж байя.
Чэн: Шивань!
------------------------------------------------------------------------------------------
Ээж: Цинхуань. Дүүд чинь хүндхэн хагалгаа хийхээр болж байдаг. Би сандраад байна.
Сюй: Ээжээ. Санаа бүү зов. Хэ Сяо бүгдийг нь зохицуулсан. Нянь Нянь. Чи айж байна уу?
Ни: Би айгаагүй. Энэ ээж л байнга сандаргаж байдаг юм.
Сюй: Чи гэж...
Ни: Эгч ээ. Энэ танд өгөх миний бэлэг. Гэхдээ та маргааш нээгээрэй.
Сюй. Яагаад заавал маргааш гэж?
Ни: Эмээгээд... Хэрэв би хагалгаагаа даахгүй бол яахав? Тэгвэл маргааш танд өгч чадахгүй болно.
Сюй: Юу юу гэнэ ээ! Дахиж ийм юм бүү ярь. Хагалгаа заавал амжилттай болно. Тэгээд чи удаан амьдрах болно.
Ни: За. Тэгвэл би энийг танд маргааш өгье.
------------------------------------------------------------------------------------------
Ни: Бүх юм зүгээр дээ. Ээж. Та яваад хагалгааны өмнөх шинжилгээнүүд хэзээ эхлэхийг мэдээд өгөөч. Би жаахан сандраад эхэллээ. Яв л даа.
Сюй: Ойлголоо, ээж бид хоёр яваад бүгдийг мэдээд ирье. Хэрэв юм хэрэгтэй болбол над руу залгаарай.
Ни: Эгч ээ, хүргэн ах аа. Та хоёртоо аз жаргалтай хуримлаж, хүүтэй болохыг ерөөе.
Ши: Чи Сюй Нянь Нянь уу?
Ни: Тиймээ, би. Надаас шинжилгээнүүд авах юм уу?
Ши: Ямар ч шинжилгээ хийх хэрэггүй. Миний ирсэн учир... чамд үнэнийг хэлэх.
Ни: Чи хэн бэ?
Ши: Яасан? Эгчийгээ хайх гэж байна уу? Тийм үү? Өчнөөн жил... чи түүний хувьд гай болж байсан. Бүх юм эгчээс чинь шалтгаална. Түүний шийдвэрээс. Эгч чинь эрчүүдийг зугаацуулж бас тэдэнтэй унтаж өөрийгөө худалддаг байсан юм. Ийм аргаар тэр чиний эмчилгээний мөнгийг цуглуулж байсан.
Ни: Чи юу яриад байна аа?
Ши: Эгч чинь ихэвчлэн шөнөөр гэртээ эзгүй байдаг. Эсвэл шөнө дөл хүртэл. Та нар түүнийг халхавчин дор ажилладаг гэж боддог байсан байх.
------------------------------------------------------------------------------------------
Ни: Чи юу яриад байна аа? Би чамд итгэхгүй! Зайл!
Ши: Чи энэ бүх зургуудыг цуглуулаад түүний бузар үйлдлийг нь нууж чадна гэж бодсон уу? Чи хараахан ойлгоогүй юм уу? Эгч чинь яагаад ийм болсныг? Энэ бүхэн эм авахын тулд чиний төлөө юм ш дээ. Тэр зөвхөн ингээд зогсохгүй, үүний төлөө Хэ Сяогийн нууц амраг нь болсон. Хэ Сяо түүнтэй гэрлэнэ гэж бодож байна уу? Тэр ердөө л эгчээр чинь зугаацдаг.
Ни: Худлаа! Хүргэн ах эгчид маш сайн ханддаг.
Ши: Хүргэн ах аа? Тэгвэл чи өөрөө эгчээсээ асуу. Түүнийг Хэ-ийн гэр бүл хүлээж авах уу? Чи үхэхээс нааш эгч чинь зовсоор л байх болно. Тэр эцсээ хүртэл тийм л байх болно. Би түүнийг өрөвдөж байна.
Ни: Дуугай бол! Би удахгүй зүгээр болно. Хагалгааны дараа би хэвийн хүн болно.
Ши: Хагалгааны дараа? Чи их гэнэн юм.
Чэнь: Би андгайлж байна. Би Сюй Нянь Няньд хагалгаа хийхгүй. Энэ хагалгаа тэртээ тэргүй маш бага хувийн амжилттай. Энэ зөвхөн миний нэр төрийг л гутаана.
Ши: Харав уу? Чи үүнийг яг одоо хийж болно. Гүйж очоод эгчдээ хэл. Хагалгаа болохгүй гэдгийг. Магадгүй тэр өөр юм бодож олох байх. Жишээ нь, нэг эмч олоод түүнтэй унтах ч юм уу? Тэр үүнийг хичнээн удаа хийх бол доо? Тэр чамайг аварч мэдэх л юм. Хэрэв би чи байсан бусдын санааг зовоохгүй байх байсан. Нэгмөсөн үүрд унтсан нь дээр. Тэртээ тэргүй чи удаан амьд явахгүй. Энэ бүхний дараа... эгч чинь чамаас татгалзахгүй. Чиний амьдарсан өдөр болгонд эгч чинь гашуун зовлонг туулдаг юм.
------------------------------------------------------------------------------------------
Ши: Байна?
Сяо: Чжао Шивань, чи яах гээд байна? Ноён Чэнь хаана байна?
Ши: Сяо. Чи өөрчлөгдөж. Одоо чамайг уурлуулах их амархан болсон уу?
Сяо: Чжао Шивань, чи миний аргыг мэднэ. Чи тэрийг хаана байгааг хэлэхгүй байсан ч би олно. Энэ ердөө жаахан цаг авна. Тэр үед бүдүүлэг байсанд намайг бүү буруутгаарай.
Ши: Тэр Цинь Хаогийнд байгаа.
Сяо: Цинь Хаогийнд?
Сяо: Боль!
Чэнь: Ноён Хэ, намайг авраач.
Цинь: Хэ Сяо энд иржээ.
Сяо: Өнгөрсөн удаа би чамайг сургасан нь бага байна уу? Таны гар...
Чэнь: Миний гар... Би хагалгаа хийж чадах уу?
Цинь: Чи хийж чадах байсан ч одоо хагалгаа тэдэнд хэрэггүй болсон. Энэ мөчид Чжао Шивань үүнийг амжуулж байгаа.
Сяо: Чи юу гэсэн бэ?
------------------------------------------------------------------------------------------
Сяо: Цинхуань?
Сюй: Эмч ээ. Миний дүү яасан бэ?
Пей: Надад харамсалтай байна. Дүү чинь дэндүү их нойрсуулах эм ууж. Бид түүнийг аварч чадсангүй.
Сюй: Яаж тэр вэ? Тэр удахгүй хагалгаанд орох гэж байсан. Тэр амьдрах ёстой байсан. Бусад хэвийн хүмүүс шиг амьдрах байсан. Яагаад вэ? Яагаад? Яагаад?
Сяо: Тайвшир. Бид ямар учиртайг нь тодруулна. Үүний учрыг ол.
------------------------------------------------------------------------------------------
Сяо: Би та нарт нэг цаг өгье. Та нар Чжао Шиваныг барих ёстой. Цинхуань, чи сэрчихсэн үү?
Сюй: Надад бүү хүр.
Сяо: Цинхуань, би дэргэд чинь байя. Энэ миний буруу. Над руу хар.
Сюй: Зайл!
Сяо: Цинхуань. Би ердөө л чамтай ярилцах гэсэн юм. Хэрэв чи намайг сонсохыг хүсэхгүй байвал... би ярихаа болино.
Сюй: Чи надад хэрэгтэй байхад чи хаана байсан юм бэ? Хэ Сяо. Би одоо зүгээр. Чи заавал энд байх албаггүй. Хэрэв чи энд байвал энэ надад улам л зовлон болно.
Сяо: Санаа бүү зов. Нянь Няньд юу тохиолдсоныг би заавал олж мэднэ.
------------------------------------------------------------------------------------------
Пей: Сяо? Чжао Шиваныг ол. Энэ чамд туслана.
Ши: Хэрэв би чи байсан бусдын санааг зовоохгүй байх байсан. Нэгмөсөн үүрд унтсан нь дээр.
Сяо: Сюй Цинхуаньд санаа тавихад надад туслаач.
------------------------------------------------------------------------------------------
Ши: Сяо. Би Сюй Нянь Няньд хохирол учруулаагүй. Чи намайг нотолгоогүйгээр буруутгаж болохгүй. Харин тэр... Энэ түүний санаа байсан юм. Яагаад гэвэл, тэрСюй Цинхуанийг өөрийн болгож чадахгүй байсандаа тэр. Сяо.
------------------------------------------------------------------------------------------
Ши: Хэрэв би чи байсан бусдын санааг зовоохгүй байх байсан. Нэгмөсөн үүрд унтсан нь дээр.
Сяо: Чжао Шивань. Чамд Сюй Нянь Няны үхэл ямар хэрэгтэй?
Ши: Би Сюй Нянь Няны амийг авахыг хүссэн. Түүний эгч нь надаас чамайг булаасан. Би оронд нь дүүгийнх нь амийг авах юу нь муу гэж? А? Яадаг юм?
Сяо: Чи муу солиот. Түүний хөлийг нь хэрэгцээгүй болго. Энэ юмтай нь хамт хоёуланг нь цагдаагийн газарт хүргэж өг.
Цзян: Мэдлээ.
Ши: Хэрэггүй, Сяо. Үгүй ээ. Чи надад ингэж хандаж болохгүй. Чи болохгүй.
Цинь: Хэ Сяо. Үгүй ээ. Энэ бүхнийг Чжао Шивань л хийсэн. Энэ надтай ямар ч хамаагүй.
Сяо: Хэрэв чи ноён Чэнийг урхидахыг сэдээгүй бол түүний хүү мөрийтэй тоглоомын өрөнд орохгүй байлаа. Ноён Чэнь яаж та нарт итгэв ээ. Та нар яаж Сюй Нянь Няныг алж чадав аа? Чи эмэгтэй хүн байхыг хүсээгүй билүү? Түүнийг засчих. Тэгээд сэтгэцийн эмнэлэгт илгээ.
Цинь: Үгүй ээ. Хэрэггүй. Битгий.
Ши: Гуйж байна. Гуйя, намайг алаад өг.
Эм: Ноён Сяо бидэнд бүгдийг хэлсэн. Бид чамд шаналаас зугтаж үхэх боломж өгөхгүй. Чиний хүртэх цорын ганц зүйл бол үхлээс ч дор амьдрал.
Сюй: Нянь Нянь, чамд зовлон учруулсан хүмүүс бүгд өөрсдийн шийтгэлийг хүртсэн. Ээж бид хоёр чамайг их санаж байна.
Пей: Цинхуань. Энэ.... Нянь Няны өрөөг нь цэвэрлэж байх үеэр үүнийг олсон юм.
Сяо: Цин Цин, тайвшир. Миний бодлоор Нянь Нянь чиний уйлахыг харахыг хүсэхгүй байх. Энд дуу хураагуурт Нянь Нянь Чжао Шивантай хийсэн яриагаа бичсэн байсан. Харин түүний урд нь чамд хэлэхийг хүссэн үг нь бий.
Ни: Эгч ээ, та энэ бичлэгийг сонсох үед би хэдийн аавтайгаа хамт тэнгэрт байж мэднэ. Энэ бөгж та хоёрт өгөх миний бэлэг. Та хоёр маш жаргалтай байгаарай. Та хоёр намайг баярлуулна гэж найдъя. Эгч ээ, хүргэн ах аа, та хоёр жаргалтай хуримлаж, хүүтэй болохыг ерөөе.
Сюй: Нянь Нянь, чи харав уу? Эгч нь чамайг заавал баярлуулна.
Сяо: Нянь Нянь, би эгчийг чинь заавал аз жаргалтай болгоно.
Төгсөв
Back to episodes Go home