Nigawaka 12

Бичиг: Төгсгөлийн анги

Ёришигэ: Миний харсан таны амьд үлдэх ирээдүй баттай биш. Амьдрахаас татгалзвал мэдээж үхнэ. Гэхдээ дайнаар дамжуулж таны олох туршлага хэмжээлшгүй их. Аюулгүй буцаж ирээрэй, Токиюки-сама.

Эр: Хүүхэд, эмэгтэйчүүдээ эхлээд зугтаалга! Хамгаалалтын шугам хүртэл зугтаж чадвал, дайсны армийг тэнд зогсоож чадна! Бид буцаж эргэнэ! Арын дайсныг зогсоох болно!

Вада: Залуус аа! Мунхаг Хошинагийн арми буцаад эргэчихлээ! Газрын эзний тушаал! Эрчүүдийг нь ал! Эмэгтэй, хүүхэд, эд хөрөнгийг нь хувааж авцгаа!

Бичиг: Хөөцөлдөж тоглох, Нанбокүчо - Шатах чөтгөрүүдийн анги - Газрын эзний хамгаалагчид

Бичиг: Ийм царайтай

Кожиро: Шизүкүгийн хэлснээр бол Вада Ёнэмарү гэх нөхөр хувийн армийг нь удирдаж байгаа бололтой.

Бичиг: хэдэн цагийн өмнө - Хошинагийн цэргийн лагерь

Кожиро: Түүнийг ялчихвал дайсны армийн хүч суларна.

Фүбүки: Ялах? Эсрэгээрээ Кожиро. Эхлээд ашиглаж армийнх нь хүчийг сулруулах болно.

Вада: Алив, намайг дагацгаа! Тэр уул руу авирна! Юу?

Эр: Бүгд Хошинагийн армийг хөөхгүй юм уу?

Вада: Тэнэгүүд! Уулыг давж чадвал дайсны ард гарна! Хавчаад хүйс тэмтэрч чадна! Хурдан дагахгүй бол алчихна шүү?

Эр: Мэдлээ!

Фүбүки: Энэ ухрах тулаан тал газарт болно. Отолт гэх тактик ашиглалгүй, тоогоороо бага Хошинагийн арми сул талтай. Тэгэхээр яаж ийгээд дайсныг хуваах хэрэгтэй. Тэр үед түүний онцгой аргыг ашиглана!

Эр: Ёнэмарү-самагаас хоцорч болохгүй!

Эр2: Авираад бай! Юу вэ? Ёнэмарү-сама, энэ юу вэ?

Вада: Хөөе.

Эр: Ёнэмарү-сама, хэлээч!

Вада: Хөөе... хөөе... хөөе? Хөөе?

Гэнба: Би хэн бэ?

Эр: Хэн гээч вэ?

Гэнба: Хөб бай.

Шиномияа: Өчигдөр түүний төрхийг цээжлээд хувирчээ. Элчийн хамжлагууд сүрхий юм.

Гэнба: Ойлголоо. Каванакажимагийн Сувагийн харья хүмүүс ч хүчтэй байх нь.

Эр: Ямар байна, элч ээ? Үхэлд бэлтгэлтэй бид хүчтэй ч, амьдрах хүсэл дүүрэн бид ч мөн хүчтэй шүү!

Токиюки: За.

Эр: Тийм байсан ч зугтах тийм ч амар биш. Эмэгтэйчүүд, хүүхдүүд аюулгүй газарт очсоны дараа, бид ч бас дайсныг ардаа хаях хэрэгтэй. Нөгөө эрч хүчтэй хүү хаачсан юм?

Токиюки: Кожирог өөрийнхөө дураар хөдлөхийг зөвшөөрсөн. Та нарт нэмэр болох ёстой.

Кожиро: Цавчаад зугтана. Одоогийн би томчуудтай нүүр тулж тулалдахад сул талтай. Жижиг биеэ ашиглаж өндөр газарт гарч тусламж хэрэгтэй өөрийн талаа хайна. Үр нөлөөтэй нэг дайралт хийгээд дахиад өндөр газарт. Энэ маягаар давтаж байхад дайны байдал харагдаад эхэллээ. Одоо миний очих ёстой газар бол. Хошинагийн цэргийн хүчний тусламж хэрэгтэй байна. 4-5 хүн хэрэгтэй. Хөөе, ах хүү! Надтай хамт яв! Нүүр дүүрэн зураатай ах хүү, та!

Эр: Нүүр дүүрэн зураастай гэнэ ээ?

Кожиро: Гэнэт нухацтай царайлахаа боль, төөрөгдүүлээд байх юм! Та ч бас хамт яв, дөрвөлжин царайтай ах хүү.

Эр2: Дөрвөлжин царайтай? Тэгвэл би биш.

Кожиро: Битгий гэнэт зууван болоод бай! Жиших аргагүй болоод байна!

Эр3: Би? Намайг ч бас жишээч!

Кожиро: Мэдэхгүй! Мангас шиг л харагдаж байна! Ямартай ч хамт яв! Голын эргийг дагаж ордонд байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг онилж байгаа дайсан байна. Хэдүүлээ хамтдаа тэнд өөдөөс нь дайрах болно!

Эр: Явуулахгүй шүү!

Кожиро: Халзан ах хүү, муугүй юм аа!

Эр: Халзан биш! Сайн хар! Гэзэг ургадаг ч хусчихсан юм!

Кожиро: Хошинагийн хүмүүс ядаргаатай юм! Өөрийн хүмүүсийн нэрийг цээжлээгүй миний буруу. Дараа хоолоо идэх үед мэнд мэдэхээр очиж байя. Фүбүки! Яагаад энд байгаа юм? Чиний байрлал хол байгаа. Фүбүки! Фүбүки! Тэсээрэй! Зүгээр үү? Хөөе!

Фүбүки: Өлсөөд хөдөлж чадахгүй байна.

Кожиро: Чи ч бас ялгаагүй мунхаг амьтан юм аа? Ухаалаг байх гэж яасан ч их калор шаарддаг юм! Май шинэхэн бууз.

Фүбүки: Эрч хүчээр цэнэглэгдлээ!

Кожиро: Тэгвэл хурдан өөрийнхөө байр луу буц. Гуйж байна... чиний төлөвлөгөө зугтагч дайчдын тулгуур чулуу.

Фүбүки: Үгүй ээ. Сурах юм бол хэн ч байсан төлөвлөгөө боловсруулж чадна. Дайны талбараар явж тулалдаж, өөрөө урагшилж хүмүүстэйгээ ярилцах нэгэн. Тийм л жанжныг тулгуур чулуу гэнэ. Кожиро чи бол бидний тулгуур чулуу.

Кожиро: Авьяасын билэг нь ундарсан хүнээр магтуулахаар гоочилж байгаа юм шиг л санагдаж байна. Дөрвөлжин ах хүү бараг халзан ч үсээ хуссан ах хүү!

Вада: Хөөе. Өөр салааг минь устгаж гэнэ. Үхлээрээ нүглээ наманчил. Сува хийдийн жаалуудын нэг үү? Бөөсний толгой хэрэггүй л дээ.

Кожиро: Амаа тат, гахай минь. Өмхий гэдсийг чинь Чикүмар голд цацаад өгье.

Кожиро/Вада: Тулалдъя!

Өгүүлэгч: Япон морины дээд хурд цагт 40 км, мэргэжлийн боксчны цохилтын хурдтай бараг тэнцүү. Моринд мордоод цавчилтаа бэлдэж давхихад л, шууд цохилт мэт аварга том илд нисэж ирэх юм.

Кожиро: Нээрэн үү?

Вада: Вооа. Яасан бэ? Том дуутай төдий юм уу?

Кожиро: Хүчний ялгаа, хурдны ялгаа... ...бас хурдны ялгаа.

Вада: Алив ээ! Үүнийг хүрт!

Кожиро: Эгц урдаас нь хааж чадахгүй байна.

Эр: Кожиро! Одоо буц!

Эр3: Морины нуруун дээр чи ялж чадахгүй! Зүгээр зугт!

Кожиро: Би зугтвал та нар алуулна ах нар аа. Энд байгаа морьт дайчин тэр ганцаараа болно. Явган цэргүүд хурд, хүчээрээ морьтой нэгнийг дийлэхгүй. Тиймээс л тэр морьтой хоёр дайчныг хамгийн түрүүнд онилсон. Одоо би хасагдвал гахайн галзуурал эхэлнэ!

Вада: Дайралт амсах болгондоо доройтож байна. Дараагийн дайралтыг хаах хүч үлдээгүй.

Эр4: Хөөе! Кожиро!

Кожиро: Надад санаа зовох хэрэггүй! Хурдан үлдэгдлийг нь цэвэрлэ! Яаж бүгд миний нэрийг мэдэж байгаа юм?

Эр2: Өчигдөр элч гуай чамайг дэмжиж байсан юм.

Токиюки: Кожиро! Сайн байна, Кожиро! Үхэж болохгүй шүү! Кожиро гээд манай хамжлага! Түүнийг Кожиро гэдэг, миний найз!

Кожиро: Ичмээр юм. Гэхдээ...

Токиюки: Кожиро!

Эр2: Кожиро!

Кожиро: Эзнийхээ нүүрийг бодоод нэг дайралт хийх хэрэгтэй! Үгүй байлгүй дээ. Ийм биетэй байж бултсан гэж үү?

Вада: Муу жаал! Өөрийгөө дайчин гэх гээ юу? Чамд хариуг чинь барина даа!

Кожиро: Аргагүй л арми удирддаг жанжин өөр юм аа. Чимээ ихтэй нь жанжин гэдгийг нь илтгэж байгаа биз. Дараа би ч бас дуурайж үздэг юм уу даа. Гэхдээ баларлаа, тамирдчихлаа...

Вада: Хөөе, жаал аа. Унахаа болиоч. Амар үхүүлэхгүй. Эхлээд гараас чинь эхэлж...

Эр4: Хамгаалалтаа сулруулж морио зогсоох шив? Одоо чамд туслах цэрэг байхгүй! Одоо Кожиро!

Эр: Чиний гавьяа!

Кожиро: Баларлаа. Хөгжилтэй юм! Хамт тулалдах хөгжилтэй юм! Бултаач дайчдын Кожиро! Толгой чинь минийх! Үүнийг хүрт!

Бичиг: Газрын эзний үндсэн арми

Киёохара: Яагаад ингэж удаад байгаа юм? Манангаас болж харагдахгүй байна!

Сүкэфүса: Дайсны хамгаалалт их хүчтэй юм. Нэгэн бүхэл юм шиг л. Гэхдээ хэзээ нэгэн цагт тоогоороо давамгайлж ялах байх, яахав эмэгтэйчүүд, хүүхдүүд зугтчих л байх.

Киёохара: Юу? Араас нь хөө, Ичикава! Эмэгтэйчүүдийг нь би авч, өөрийн диваажиндаа аваачина!

Сүкэфүса: Гэхдээ би очвол таныг хамгаалах...

Киёохара: дайсан зугтаж байхад хамгаалах хүн хэрэггүй! Хөдөөний самурай цэргийн тактик ч мэдэхгүй юм уу? Өөрийн чинь амь нас чухал уу? Дайчин юм бол явж тулалдаж байгаад амиа өргө!

Сүкэфүса: Ёстой нэг...

Эр: Хошина-сама! Эмэгтэйчүүд, хүүхдүүд бүгд зугтлаа!

Хошино: Сайн байна! Бүгд ухрах хонхоо дуугарга! Арын хамгаалагчид үлдээд дайсны анхаарлыг тат! Элч ээ, чи ч бас болно. Зугт!

Токиюки: Тэгж болохгүй, Хошина-сан. Та нарыг зугт гэж ятгасан хариуцлага надад бий. Ийм хол ирчхээд би ганцаараа хөөгдөхийн айдсыг амсахгүй байх нь.

Хошино: Хөөх. Элч ээ, тэгтлээ биднийг бодож...

Токиюки: Хайран шдээ!

Эр: Ухар! Ухар!

Эр2: Хөөе ухрах хонх байна. Зугтъя!

Харуул: За.

Эр: Хошинагийн арми ухарч байна! Араас нь дайр!

Эр2: Зугтангаа харваж байна уу? Морьд саад болоод урагшилж чадахгүй байна.

Токиюки: Тэр муу жаал!

Эр2: Ялалт урд байхад...

Эр: Амин цэгтээ оногдоод үхэхийг хүсэхгүй байна.

Фүбүки: Ялж буй дайны үеийн дайсныг бодвол, тэд амиа золихыг хүсэхгүй болж эхэлнэ. Бас хамгийн аюултай арын хамгаалалтад, гол үүргийн гүйцэтгэсэн хүн...

Хошино: Гайхалтай! Элч ээ.

Бүгд: Элч ээ!

Фүбүки: нөхдийнхөө итгэлийг маш ихээр олох болно. Тэр үед, би өөрийнхөө илдээр дайныг дуусгах болно!

Сүкэфүса: Баларлаа! Газрын эзнийг онилж байна! Би хариуцлага хүлээж алуулах болно! Газрын эзээн! Баруун талаас дайсан!

Киёохара: Юу вэ? Чадваргүй Ичикава хашхираад байх юм. Одоо болсон хойно айсаар л байна уу?

Сүкэфүса: Намайг эзний хажуугаас холдохыг хүлээж байж! Өглөөний мананд өөрийгөө нуун! Армийн хөлийн чимээнд алхааны чимээгээ нууж! Бүгдийг нь тооцоолсон гэж үү?

Киёохара: Буцаж ирэхээ боль, хулчгар минь! Миний тактикийг дагахгүй нэгэн... Айн?

Сүкэфүса: Ноёнтоон! Та зүгээр үү?

Киёохара: Цавччихлаа! Цавччихлаа! Намайг алах гэлээ. Эзэн хааны томилсон намайг!

Фүбүки: Алах нь сайн төлөвлөгөө. Чадваргүй дайсны удирдагчийг амьд үлдээвэл хэрэг болно.

Эр: Эзэнтээн! Голын нөгөө талд! Маш их тооны туг! Тэнд манай цэргүүд байхгүй!

Киёохара: Миний толгойг онилох өөр салаа!

Сүкэфүса: Тайвшир. Цэргийн хөлийн чимээ алга. Туг л босгосон дайсны мэх байх.

Киёохара: Мулгуу! Одоо дайрч ирэхээр л харагдаж байна! Хурдан, Ёнэмарүгийн армийг буцааж дууд! Ухрах бөмбөрөө дуугарга!

Сүкэфүса: Хараал идсэн засгийн газрын ноён!

Эр: Сэтаро! Ёнэмарүгийн оронд урд эгнээний цэргийг удирд!

Сүкэфүса: Мэдлээ!

Бичиг: Хошинагийн нутаг

Сүкэфүса: Хошинаг голын цаана гаргаад, бид ч бас хамгаалалт байрлуулж газар нутгаа тусгаарлана. Амархан ялах байтал түүнээс болж нурчихлаа! Энэ новш бидний хувьд ч гай болж байна. Чх.

Эр: Дайсан ухарч байна!

Токиюки: Фүбүкигийн төлөвлөгөө амжилттай болж! Хуурамч туг босгосныг мэдвэл шууд буцаад ирнэ. Одоо хамгаалалтын нөгөө тал руу ухаръя!

Хошино: За!

Кожиро: Залуу эзэнтээн!

Токиюки: Кожиро!

Фүбүки: Нэлээн хоцорч байна шүү.

Кожиро: Айн?

Фүбүки: Гавьяа байгуулсан биз дээ?

Токиюки: Фүбүки!

Эр2: Гайхалтай шүү. Ёнэмарүг дуусгаж чадсан.

Хошино: Сайн байна! Нотолгоо болгож толгойг нь авсан уу?

Кожиро: Толгойг нь авалгүй орхисон. Түүнээс их зүйл сурсан. Бас толгойг нь авчирлаа ч та шагнаж чадахгүй биз дээ? Газар нутгийнхаа талыг нь дөнгөж алдчихаад.

Хошино: Амаа хамхи. Үнэн. Гэхдээ... ялагдчихаад сэтгэл сайхан байгаа минь анхны удаа.

Бүгд: Хошина-сама! Элч ээ!

Эр: Хошина-доно аюулгүй байна!

Эм: Элч гуай!

Эм2: Аргагүй л Хошина-доно!

Хошино: Газар нутгаа алдсан ч ялсан юм шиг л байна. Энэ инээмсэглэлийг зугтаад, амьд үлдэж байж л харах юм байна.

Өгүүлэгч: Умардын жижиг бүсийн захирагч Хошина, дараад нь газар нутгаасаа хөөгдөж өмнөд рүү очсон. Цаг хугацааны урсгалаар эзэн нь олон солигдсон ч...

Гэнба: Суух.

Өгүүлэгч: Тэр бүрд бүгдийг нь даван гарч, Мэйжи эрин хүртэл үргэлжлэх...

Хошино: Сайн байна!

Өгүүлэгч: аугаа жанжин болно. Бас юунаас илүү Токиюкигийн хувьд, удахгүй болох том үйлд чухал цэргийн хүч болж өгнө.

Хошино: Мёнжинд манай Хошинагийн арми, элч болон хамжлагуудад амь насны өртэй гэж. Нэг удаа авруулсан амь насаа ялагдаж, зугтсан ч нандигнаж танд тус болно гэж.

Токиюки: За.

Шиномияа: Элч гуай, бидний газар нутагт очооч. Сүйдтэй дайлж чадахгүй ч, талархлаа илэрхийлмээр байна.

Гэнба: Сайхан хооллоё доо! Хөөе жаал хүү, бэлгээс татгалзах дэмий шүү.

Токиюки: Хурдан хариад аюулгүй байгаагаа харуулмаар байна. Бусдын минь санаа зовж байгаа.

Кожиро: Ганцаараа үлдэж болно шүү. Залуу эзнийг бид байхад хамгаалж дөнгөнө.

Фүбүки: Би бэлэг авсан болохоор...

Гэнба: Сайн хүүхдүүд юм аа.

Токиюки: Баярлалаа. Кожиро, Фүбүки, Гэнба.

Кожиро: Би хоолоор дайлуулахгүй байсан ч... За!

Фүбүки: Манай эзний ялалт ч гайхалтай байлаа.

Гэнба: Энэ удаагийн дайн их үнэтэй шүү.

Аяако: Унтчихаж.

Шизүкү: Аав аа?

Ёришигэ: Дайн дууссан. Токиюки-сама удахгүй буцаж ирнэ.

Аяако: Ашгүй залуу эзэнтэн зүгээр байна!

Шизүкү: Буцаж ирэхээр нь тэмдэглэе.

Аяако: Тэгье! Амттай хоол их хийе!

Шизүкү: Буцаж иртэл нь бэлдэх хэрэгтэй.

Аяако: Эрч хүч оруулах мах бэлдье.

Шизүкү: Битгий түлчхээрэй.

Токиюки: Өөрийнхөө талд хүмүүс нэгтгэцгээе! Үхэхийг хүссэн дайчдын сэтгэлийг өөрчилж өөрсдийнхөө талд оруулна!

Кожиро: Айн?

Токиюки: Яасан бэ? Дайсан уу? Гэнэт яав аа? Солонго байна.

Фүбүки: Тийм ээ, харагдаж байна.

Кожиро: Хөөе, наашаа цацахаа боль.

Зэрэг: Болсон!

Back to episodes Go home