Nigawaka 11

Бичиг: 4 сар

Бичиг: Шинона тосгон

Токиюки: Бүгд баяртайгаар ургац хурааж байгаа.

Фүбүки: Саяхнаас жилд хоёр хураадаг болсон.

Шизүкү: Хоёр удаагийн хураалтад татвар авахгүй гэж амласан болохоор.

Фүбүки: Тариа... Тариа...

Кожиро: Чиний тариаг хайрлах хайр чинь хүнд юм.

Токиюки: Тариа хураах 4 сар. Одоо Шинано тосгоны иргэд баяртай байгаа байх.

Вада: Хоёр дахь хураалтын цаг!

Эр: Хүлээ! Хоёр дахь удаагийнх дээр татвар авахгүй гэсэн шдээ.

Вада: Амаа хамхи! Хожод сүүлээ шарваж байсан нохой юм байж! Гэмт хэрэгтнүүдэд нэг ч чийгийн улаан үлдэхгүй болтол нь, бүгдийг нь авна! Нэгийг ч үлдээлгүй! Эрчүүд ээ, хурдан зөө!

Киёохара: Хаврын татвар хүнд. Бага багаар дүүрэх миний халаас. Миний хорвоо өнөөдөр ч энх тайван.

Бичиг: Шинано Но Ками, Киёохара

Садамүнэ: Эзэн минь.

Киёохара: За?

Садамүнэ: Эхний ургац хураалтаас татвар авна гэсэн нь дүрэм билээ.

Киёохара: Тэр чинь урвагч Камакүра засаглалын дүрэм биз дээ? Эзэн хаан надад энэ газрыг захирахыг өөрийн биеэр зарлигдсан. Тэгэхээр Шинано миний дүрмээр байна! Миний ертөнц!

Садамүнэ: За.

Киёохара: Гэснээс Садамүнэ.

Садамүнэ: За?

Киёохара: Хөмсгөө үзэсгэлэнтэй зур гэж хэлсэн байх аа. Чи ч бас Кёод амьдарч байсан нэгэн. Энэ хөгийн хөдөөд уусаж үзэсгэлэн гоог мартаж болохгүй шүү. За, үзэсгэлэнтэй болчихлоо. Миний тамга шүү. Алив инээ.

Эр: Өршөө! Наад тариагаа л битгий аваач.

Киёохара: Одоо ч хуцаж байгаа нохой байна. Жишээ болгож хэдэн хүн ална гэж хэл.

Эр: Мэдлээ!

Киёохара: Хожогийн нохдыг хэдээр нь алсан ч эзэн хаан өршөөнө. Шаардлага үе гарвал би ганц үг хэлэхэд Кёогоос их арми ирнэ.

Эр: Тэр Киёохара гэдэг хорон амьтан! Тэвчээртээ хүрлээ.

Токиюки: Каванакажима?

Ёришигэ: Тийм ээ, тэндхийн иргэн Сувагийн язгууртан Хошина Яасабүро, газрын эзний харгислалыг тэвчилгүй цэрэг босгосон гэж мэдэгдэл ирсэн.

Токиюки: Дайсны газар Сувагийн язгууртан байдаг юм уу?

Ёришигэ: Тийм ээ, овгоо хамгаалахын төлөө арга буюу дайсны талд бууж өгсөн. Цэргийн хүчнээс нь харахад, Хошина ялах боломжгүй.

Моритака: Бид нэмэлт хүч илгээж чадахгүй. Дайсны төв рүү их арми явуулбал том дайн дэгдэнэ.

Ёришигэ: Тиймээс танай бүлэгт хүсэлт тавьж байна. Каванакажима руу яваад Хошина болон хамжлагуудыг нь ятгаж тулааныг зогсоож. Аюулгүй зугтаалгахыг хүсэж байна.

Кожиро: Залуу эзэнд нэлээн аюултай даалгавар өгч байна шүү. Тагнуулын ажилд тэгтлээ санаа зовж байсан байж.

Токиюки: Аан, тэр үед Ёришигэ-доно--

Ёришигэ: Токиюки-самагийн аюулгүй буцаж ирэх нь харагдаж байна, Кожиро. Харагдахгүй байгаа нь Сувагийн язгууртны тал хэдэн хүн үхэх эсэх нь. Хүрэх боломжгүй хол газарт байлаа ч, Сувагийн хийдэд итгэдэг бүхэн чухал хамтрагч. Хошина бол их үүрэг хариуцлагатай нэгэн. Жижигхэн дайнд үхүүлэхийг хүсэхгүй байна. Бас Токиюки-сама. Таны зугтах чадвар ч дараагийн шатандаа хүрэх ёстой. Одоо бол зөвхөн өөрөө зугтаж чадна. Армийг удирдах захирагчийн хувьд хангалтгүй. Цэргүүдээ аль болох олныг зугтаалгаж чадах, зугтахад сайн захирагч бол.

Токиюки: Очих хүртэл 2 өдөр үү?

Гэнба: Эмэгтэйчүүд хамт явахгүй байсан юм уу?

Токиюки: Ёришигэ-доногийн харсан ирээдүйгээр бол энэ удаад тэр хоёрт аюул тохиох бололтой.

Фүбүки: Дайн болох магадлалтай юм чинь тийм л байх.

Кожиро: Залуу эзний үхэхгүй ирээдүй гэдэг нь миний хамгаалалтаас хамаарах байх. Гэхдээ тийм зүйл хийж байхад манай талынхан алуулна. Надаас хамаарч үхэх хүмүүсийн тоо шийдэгдэх байх.

Токиюки: Фүбүки. Дэлгэрэнгүй төлөвлөгөө хэрэг болох үед найдаж байгаа шүү.

Фүбүки: Мэдлээ, эзэнтэн минь.

Токиюки: Хүмүүсийг зугтаалгах үед Гэнба тус болоорой.

Гэнба: Би юу?

Токиюки: Түүний хэрэгсэл чадварыг санаад авчих.

Гэнба: Юу? Зааж өгөх юм уу?

Токиюки: Кожиро, өөрийнхөө хүссэнээр хөдөл.

Кожиро: Үнэн үү?

Токиюки: Чи цэргийн захирагч болох нэгэн тул, намайг асарсаар байвал уйдах байлгүй.

Гэнба: Хөөе жаал аа, наад үгийг чинь тулалдах хүн хэлэх үед л догь байдаг юм.

Токиюки: Юу? Хүнийг тулалдаж чаддаггүй юм шиг ярихаа боль. Надад ч бас Фүбүкигээс сурсан нууц-

Гэнба: Хулчгарын илд!

Токиюки: Тийм ээ! Хулчгар... Хэн хулчгар гэж!

Гэнба: Хулчгар залуу эзэнтэн.

Токиюки: Дахиад хэлээд үзээрэй.

Фүбүки: Хошина хэдийн дайнд бэлдээд эхэлжээ.

Бичиг: Каванака

Фүбүки: Голыг хамгаалалт болгож, арынхаа газар нутгийг хамгаалах байрлал байх нь.

Гэнба: Цөөхөн тоотой тул ялах боломжгүй.

Токиюки: За удирдагч Хошина-донотой ярилцахаар явъя.

Эр: Сува хийдийн элч?

Токиюки: Тийм ээ, Хошина-донод чухал зүйл хэлэхээр ирлээ.

Эр: Сайн байна, жаахан элч ээ. За, дагаад яв.

Гэнба: Жаалын анхны сэтгэгдэл дажгүй юм аа.

Фүбүки: Манай эзэн ёс зүйтэй болохоор хүний сэтгэлийг хөдөлгөж чаддаг. Хэлэлцээр хийхэд тохирох юм байна.

Токиюки: Ичээчих юм, Фүбүки. Магтахаа ажил дуусахаар бол.

Эр: Сува хийдийн нэмэлт хүч үү?

Токиюки: Нэмэлт хүч байхгүй ч. Ярилцахаар ирлээ.

Эр: Нэмэлт хүч байхгүй юу? Ойлголоо.

Токиюки: За. Тиймээс яг одоо армиа ухрааж.

Эр: Өнөөдөр төлөвлөсөн ёсоороо үхнэ шүү!

Бүгд: За!

Токиюки: Юу?

Бичиг: Сувагийн язгууртан, Хошина Яасабүро

Эр: Ялах боломжгүй байсан ч, амь насаа золиод ч хамаагүй бахархлаа харуулах болно!

Бүгд: За!

Эр: Бид бол дайчин! Газар нутаг бол бидний амь нас!

Бүгд: За!

Эр: Амь насныхаа төлөө бол бүгд үхэхэд бэлэн!

Бүгд: Зүйтэй!

Эр: Гайхалтайгаар үхэцгээе!

Бүгд: Тийм ээ!

Токиюки: Үүнийг зогсоох юм уу? Анх уулзсан харуулын тайван царай юу юм бэ?

Эр2: Үхэцгээе! Гэдсээ хүүлүүлээд инээж байгаад үхье!

Токиюки: Царай төдий байж!

Кожиро: Бүү зугт залуу эзэнтээн! Хариуцлагатай байж ятгаад ир!

Токиюки: Бүтэхгүй, бүтэхгүй, бүтэхгүй!

Эр: Үхэцгээе!

Бүгд: Тийм ээ!

Токиюки: Үхэх бэлтгэл дүүрэн байгаа хүмүүст одоо болсон хойно зугт гэж хэлж чадахгүй ээ!

Эр2: Яаж үхэх вэ?

Эр3: Би 100 сумд сүлбүүлээд босоогоороо үхнэ.

Эр4: Тэгвэл би хоёр гараа тастуулаад дайсныг хазаад үхнэ.

Токиюки: Харж байна уу? Үхэхээ бүүр тэсэн ядаж байна!

Фүбүки: Тэдний амссан доромжлол нэлээн бахархлыг нь гэмтээсэн бололтой. Тийм зүйл болбол бахархлынхаа төлөө дайчид баяртайгаар үхлийг сонгоно.

Эр: Би зөвхөн толгой болсныхоо дараа дайсныхаа өгзгөөр орно. Тэгээд бүх дотор эрхтнийг нь идсэнийхээ дараа цээжээр нь инээж гарч ирээд үхнэ.

Токиюки: Тэр хүний хувьд бахархал бүү хэл аюултай төсөөлөлтэй хүн болчхож.

Шиномияа: Өршөөгөөрэй. Үнэхээр та нар Сува хийдийн элч нар уу? Захиа байгаа бол харуулаач.

Токиюки: Та хэн бэ?

Шиномияа: Намайг Шиномияа гэдэг

Бичиг: Сувагийн язгууртан Шиномияа Саэмонтаро

Шиномияа: Хошина Яасабүрогийн хөрш гэхэд болно. Энэ удаад туслахаар ирсэн юм. Жинхэнэ байна. Мёжин дайныг зогсоохыг хүсжээ.

Токиюки: Эцэст нь яриа ойлгохоор хүн гарч ирлээ!

Фүбүки: Шиномияа-доно, Хошина-доног зугтаалгахаар ятгаж чадвал хаа хүргэх вэ?

Шиномияа: Өмнөд зүгийг орхиод Умард руу явуулбал... манайхтай холбогдож хүчирхэг хамгаалалтын шугам үүсгэж болно. Гэхдээ...

Эр: Би үхэхээсээ өмнө 100 хүн алах болно!

Эр2: Аргагүй л манай эзэн!

Шиномияа: Яасабүрод юу ч гэж хэлсэн сонсохгүй байна. Мэдээж газар нутгаа хамгаалах хүсэлтэй нэгэн ч. Тэр эртнээс уурлачих юм бол зогсохоо мэддэггүй. Тайван байхдаа ажилдаа ч сайн нэгэн л дээ.

Эр: Үхье! Үхье!

Шиномияа: Яаж ийгээд үхүүлэхгүй байж болох уу? Хүн хүч хэрэгтэй бол би гаргая.

Эр: Хөөе, элч ээ! Мёжинд Хошина Яасабүро Сувагийн бахархал болохоор нэр төртэйгөөр үхсэн гээд хэлээд өгөөрэй!

Токиюки: Манайхаан, яах вэ?

Фүбүки: Дайтахаас өөр аргагүй.

Кожиро: Тийм дээ. Бага зэрэг цус урсгах болох байх.

Бичиг: Хошинагийн арми 159 цэрэгтэй

Фүбүки: Нэг өдрийн дотор хүйс тэмтрүүлж мэдэх цэргийн хүчтэй ч,

Бичиг: Газрын эзэн засгийн газрын нэгдсэн арми 580 цэрэгтэй

Фүбүки: өөрсдийнхөө чадвараар үүр цайх хүртэл тэснэ. Эзэн минь тулалдаж ядарсан Хошинаг нэг шөнийн дотор ятгаж, өглөө болохоос өмнө Умард руу зугтаалгана.

Гэнба: Зугтаах нь ялалт. Ийм ялалтын нөхцөлтэй байхад чамаас өөр баярлах хүн байхгүй байх.

Токиюки: За, хурдан бэлдэцгээе.

Киёохара: Ноход хуцаж байна. Миний цэргийн хүч байхад тэдний цогцос хөглөрөх болно. Хааны ордонд эдэлж боломгүй нүгэлт зугаа цэнгэл юм.

Сүкэфүса: Язгууртан хүн тушаал гаргалгүй араас харж байхад болох байтал.

Садамүнэ: Газрын эзний хамгаалагч хийх нэр төрийн хэрэг шүү, Ичикава! Би нүд маань хавдчихаад явж чадахгүй байна.

Сүкэфүса: Нүдээ аньсан төдий байж! Төвөгтэй гэдгийг нь мэдсээр байж.. зугтаа биз дээ, Садамүнэ-доно.

Киёохара: За! Миний ертөнцийг үгүйсгэсэн дээрэмчдийг цусанд нь хутгая! Урагшаа, Ёнэмарү!

Вада: Бэлдээд! Харва!

Бичиг: Газрын эзний дайчдын удирдагч Ёнэмарү

Шиномияа: Эхлээд энгийн дайны тактикаар харваж байх шив. Манай цэргийн хүчийг багасгасны дараа том армиар дайрч ирэх болно!

Эр: Болж байна! Аль болох олон хүн хамт аваад үхнэ дээ!

Вада: Хариу дайрахгүй юм уу? Тэд бүгд хулчгарууд юм уу? Юу вэ? Утаа юу?

Эр: Эргийн нөгөө тал харагдахгүй байна.

Эр2: Ийм байдалтай онилж чадахгүй.

Эр3: Хэн салхины доор гал түлсэн бэ?

Гэнба: Арвай хураагаад удаагүй болохоор шатаах дэрс их байна шүү.

Эр3: Хөөе! Тэр муу үнэг! Дайсан саад болж байна! Алаад галыг унтраа!

Гэнба: Ирж байна шүү.

Эр3: Чамайг даа? Хааччихав?

Эр: Тэнд байна!

Эр3: Тэнд хүртэл гал тавиад!

Гэнба: Цэргийн хүч, цагаа сайн гэгч нь гарздаарай. Баларлаа.

Киёохара: Харваж чадахгүй юм бол гол гатлаад дайрцгаа! Ёнэмарү!

Вада: Дайраад!

Эр: Эрчүүд ээ! Дайраад!

Фүбүки: Саатуулах төлөвлөгөө амжилттай болсон ч дайсны тоо хэт их байна. Нар буух хүртэл тэсэх болов уу?

Кожиро: Наад хогондоо цаг үрэхээ боль, ах хүү! Дайсан ирсээр байна! Дараагийнх нь хэн бэ, хог шаарууд аа!

Эр: Муугүй юм аа, элчийн хамжлага хүү!

Токиюки: Кожиро! Баярлалаа! Чиний ачаар тэд бидний яриаг сонсохоор болох байх! Ухрах талаар сонсож ч магадгүй юм.

Кожиро: Дараагийнх нь!

Эр: Сэтгэл хөдөлчихлөө! Юу гээч эрч хүч вэ! Тэр хүү ч бидэнтэй хамт үхэх юм уу?

Токиюки: Юу?

Эр: Бид ч бас ялагдахгүй ээ! Дайчин хүний төгсгөлийг харуулаад өгье! Үзэсгэлэнтэй биш гэж үү, элч ээ? Баяртайгаар үхлийг сонгох дайчны царай!

Токиюки: Кожирог хэний төлөө амиа зольж байгаа гэж бодсон юм?

Эр: Юу?

Токиюки: Дайнаа зогсоо, Хошина-доно. Надад өөрийн чинь үхэх эсэх огт хамаагүй.

Кожиро: Хэцүү байлаа шүү! Цавчуулаагүй үлдсэн газар алга!

Фүбүки: Сайн байлаа. Шизүкүгээс эм авсан.

Гэнба: Дайсан нар жаргах үед эрэг хүртэл ухарсан. Хүйс тэмтрэгдээгүй маань гайхамшиг шүү.

Кожиро: Үгүй ээ. Өөр цэргүүд байсан бол хүйс тэмтрүүлсэн байгаа. Тэд ийм тулаанд дассан улс байна. Хошинагийн хүмүүс хүчтэй юм. Амьд гарвал залуу эзэнд их хүч болж өгнө.

Эр: Хоолоо ид. Гэдсээ дүүргээд маргаашийн дайндаа бэлд.

Харуул: Би зүгээр ээ. Дайны талбарт түүхий махаар гэдсээ дүүргэчихсэн.

Кожиро: Энэ залуу хүчтэй гэхээс илүү аймаар юм!

Эр2: Тулаан! Хошина-сама элч хүү рүү илд далайж байна!

Эр: Бидний үхэл хамаагүй гэж хуцах шив.

Токиюки: Юу гэсэн үг юм, элч гуай?

Эр: Уур хүрснээс болоод өнөөдрийн дайнд амь гарчихлаа.

Токиюки: Амьд байгаа юм чинь болоо юм биш үү?

Эр: Үхэх цаг нь ирэх үед үхэхгүй байх нь амьдралын гутамшиг.

Кожиро: Юу болоод байна аа?

Эр: Бахархал! Нэр хүнд! Хамгаалах ёстой зүйлийнхээ төлөө эр хүнд үхэх цаг нь ирдэг юм! Чам шиг жаахан хүүхэд ойлгохгүй! Хамгийн шилдэг үхэх газраа сонгосон дайчин хойч үедээ дурсагддаг юм! Тиймээс би амь насныхаа оронд бахархлаа сонгоно! Овгийнхоо нэр хүндийн төлөө!

Өгүүлэгч: Овгийн ихэнх хүн нь зугталгүй амиа хорлож Хаан сэнтийгээс өөрсдөө буусан Хожогийн удам, хамгийн сайхнаар үхсэн гэж болно. Гэхдээ хэн ч Хожогийн хийсэн зүйлийг магтдаггүй. Ихэнх хүмүүст хүний үхэл сайхан эсэх хамаагүй.

Эр: Бидний үхлийг нулимс гарган магтах биз ээ!

Токиюки: Архи чинь гарав уу? Та нар үзэсгэлэнтэйгээр үхэх өөрсдөдөө согтсон төдий. Та нар амьд үлдвэл, муу газрын эзэдтэй тэмцсээр байж чадна. Ард иргэдийн найдвар болж чадна. Сайхнаар үхлээ гээд юу ч үлдэхгүй! Хүч чадалгүй хүүхдүүд л үлдэнэ. Үхэх бэлтгэл гэдэг чинь үзэсгэлэнтэй сонсогдож болох ч, иргэдийн эсэргүүцлийг үл тоож, миний хамжлагыг хутгалдуулж! Хувиа хичээж үхэх дайчны царай үзэсгэлэнтэй биш! Үнэнийг хэлэхэд та нарын царай гайтай байна!

Эр: Гайтай?

Эр2: Юу гээд байгаа юм бол?

Токиюки: Гэнэт хэвийн царай гаргахаа боль!

Гэнба: Хөөе, жаал сонин аашлаад байна. Цацсан архинаас болж согтчихоо юу?

Токиюки: Ойлгохгүй байгаа хүмүүст. Шийтгэл өгнө!

Фүбүки: Ийм арга байж! Аугаа зугтах аргаараа дайсны зүг рүү зугтаж өгзгөөрөө дайрна! Миний эзний л чадах шинэ дайралтын арга!

Кожиро: Сам хорхой шиг харагдаж байна.

Гэнба: Ичмээр юм.

Эр: Ойлгосон болохоор хүлээж бай! Миний архи гарчихсан!

Шиномияа: Яасабүро, Мёжин энэ хүүг дайныг зогсоохоор явуулсан.

Эр: Түүнээс өмнө энэ өгзгийг зогсоогооч!

Шиномияа: Элч нарын хүмүүсийн ачаар, бид өнөөдрийг давж чадсан. Гэхдээ хоёр дахь удаа гэж байхгүй. Маргааш тулалдвал бид баттай хиар цохиулна. Яах гэж байна?

Эр: Ойлголоо, Шиномияа. Чиний зөвлөснөөр умард руу ухаръя. Хөөе. Наад хүүхэд чинь хэдэн настай юм?

Кожиро: 9 настай.

Эр: Архи амсаж үзээгүй 9 настай хүү надаас илүү аймшигт зүйл туулж үзсэн юм шиг ярьж байна. Хачирхалтай хүүхэд юм. За шийдвэрээ гаргасан болохоор бүх хурдаараа ухарна! Гэр бүлтэй хүмүүс нь яаралтай авчир! Бамбар асааж мэдэгдэж болохгүй шүү!

Бүгд: Мэдлээ!

Киёохара: Хайран юм! Тиймхэн цэргийн хүчийг ганц өдөрт хүйс тэмтэрч чадахгүй ичгэвтэр байдалд орох гэж! Яагаад? Яагаад?

Вада: Өршөөгөөрэй!

Сүкэфүса: Сайн мэдээ газрын эзээн. Миний сонссоноор тэд гэр бүлээ цуглуулж байна. Удахгүй ухарцгаах биз. Гайхалтай юм! Тэд зугтвал тулалдалгүй ялалт таных.

Киёохара: Ичикага гээч ээ, чи тэнэг үү? Зугтах юм бол хөөгөөд хүйс тэмтрэх хэрэгтэй! Одоо зугтаалгавал дараа дахин дайрч ирнэ биз дээ? Миний газар нутаг мөнхийн энх тайван байх ёстой!

Сүкэфүса: Хүлээ! Сувагийн талд тагнуулч шиг хачин хүүхдүүд байдаг! Тэд оролцвол ихэвчлэн муу зүйл болж өнгөрдөг! Шаардлагагүй аюултай зүйл хийх дэмий.

Киёохара: Тийм бол бүүр ч тэр! Хошина болон хүүхдүүдийг одоо алахгүй бол гамшиг болно! Энэ дайнд зугтаалгавал ялагдана!

Токиюки: Толгой, өгзөг минь өвдөж байна.

Кожиро: Хэдхэн дусал архи цацсан төдий байхад шартаж байгаа юм уу? Фүбүкигийн ухрах төлөвлөгөөг санаж байна уу?

Токиюки: Төлөвлөгөөг санаж байна, Хошина-доног яаж ятгаж чадсанаа санахгүй байна.

Кожиро: Та тууштай хэлсэн шүү. Хошиног өгзгөөрөө болгож тавьсан.

Токиюки: Тийм үү? Би ч муугүй юм аа. Кожиро.

Кожиро: За?

Токиюки: Үхэлдээ яарсан Хошина-донод уур хүрч өөрийгөө ойлгох шиг болсон. Би юу ч болж байсан үхмээргүй байна. Амиа хорлох цаг байгаа бол бүх хүчээрээ амьдармаар байна. Тэр бол миний овгийн туулсан замаас өөр. Дайчны зам ч биш байх. Ийм өрөвдөлтэй би байсан ч чи хамт явах уу?

Кожиро: Мэдээж, таны үхэх биш амьдралын замналыг харахыг хүсэж байна.

Токиюки: Мэдсэн юм. Биднийг тийм ч амар зугтаалгахгүй бололтой. Зугтах нь ялалтын түлхүүр. За, зугтацгаая!

Кожиро: Болсон!

Бичиг: 12-р анги (1334-р он) Тэсээрэй, Токиюки. Камакүраг буцааж авах өдөр хүртэл

Back to episodes Go home