Nigawaka 10

Токиюки: Би тосгоныг хамгаалахыг хүссэний үр дүнд үхсэн дайчид бий. Удирдагч болохын тулд сэтгэлээ хурцлах хэрэгтэй.

Ёришигэ: Чожумарү. Энэ удаагийн явдалд дахин талархал болон өршөөл ирье.

Токиюки: Болчимгүй аашилсан би л өршөөл эрэх ёстой.

Ёришигэ: Үгүй ээ, их тус хүргэсэн. Фүбүкигийн олсны дагуу. Энэ тосгон хэний ч олж чадаагүй амин цэг байсан. Цаашид хамгаалах цэргийн тоог нэмэх болно.

Токиюки: Өнчирсөн хүүхдүүдэд юу болох вэ?

Ёришигэ: Хэсэгтээ Сувагийн хийдэд харж хандана. Бүгд Фүбүка болон танд талархаж байгаа болохоор эсэргүүцэхгүй байлгүй.

Токиюки: Ойлголоо.

Ёришигэ: Бас таны аюулд оруулсан тул, надад ч бас шударгаар хэлэх зүйл байна.

Токиюки: Ирээдүйг харж чадахаа болих үе?

Ёришигэ: Таны мэдэж байгаачлан тодорхой бус, бүрхэг ирээдүй хэдий ч, огт харахгүй болох үед сэтгэл үймэх юм. Бусдаасаа нууцлаарай. Бурхны хүч байгаа гэж бодвол тэнд бий. Түүнд найдах хүмүүс ч бий. Тийм болохоор Токиюки-сама, намайг хүчээ буцааж авахад туслахыг хүсэж байна. Танд ч бас хүчнийхээ үүслийг мэдүүлмээр байна. Энэ ертөнцөд цэргийн хүч, мэдлэгээр хэмжиж болохгүй хачирхалтай хүч байдаг гэдгийг.

Аяако: Могой загас? Таны тушаал бол Тэнрю гол дээр очоо бариад ирье.

Кожиро: Гэнэт яасан бэ?

Токиюки: Өршөөгөөрэй. Гэнэт идэхийг хүссэн юм.

Ёришигэ: Намайг бурхны хүчээ алдсаныг бусдаас нууцлаарай.

Токиюки: Бурхны хүчээ буцааж авахын тулд яагаад могой загас идэх ёстой гэж?

Ёришигэ: Өмнө нь могой загас идэхэд эдгэсэн юм. Алдсан ариун хүчээ буцааж олох олон арга байсан, өнгөрсөнд идсэн зүйлсээ нэг нэгээр нь туршиж үзэх хэрэгтэй. Могой загас бол Сувагийн тусгай хоол. Өвөл тослог болоод мах нь ч зөөлхөн... Бүх биеэр минь хүч урсаж байна! Гэхдээ хүч минь буцаж ирэхгүй байна. Могой загас биш бололтой.

Эм: Сибирийн сонгино?

Токиюки: Жаахан... идэж үзэхийг... хүсээд.

Фүбүки: Шарсан могой загас үнэртэж байна! Хаана байна?

Эм: Арын уулнаас аваад ирье.

Ёришигэ: Ууланд бэлтгэл хийдэг хувраг иддэг хоол. Хамар сэрд хийлгэх үнэр нь хорон энергийг хөөж байна. Гэхдээ энэ ч биш бололтой.

Эр: Энэ олс уу? Мэдээж болно оо.

Токицүгү: Удганы хувцас уу? Агуулахад зөндөө бий... Яагаад ийм зүйл хүссэн юм?

Токиюки: Хийдийн хувцсыг бага зэрэг сонирхсон юм. За.

Ёришигэ: Шинто шашинд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэнцүү үзэгддэг. Удганы үүрэг чухал юм. Энэ удаагийн хэргийг удгануудаас нууцлаарай. Хүүхэлдэй ашиглаж ариун хүчээ буцаан олох ёслол хийе.

Токиюки: Удган? Үгүй энэ болохгүй! Энэ чинь удган биш! Хэрэгтэй зүйл минь удган! Удган! Болчихлоо!

Аяако: Хачин биз дээ?

Кожиро: Тийм. Эрч хүч өгөх зүйл ихийг идээд.

Аяако: Удганы мануухай хийгээд.

Гэнба: Олсыг баттай хүлэхийн төлөө.

Кожиро: Залуу эзэнтээн. Та их зэрлэг юм аа.

Моритака: Арай Токиюки-сама ийм насан дээрээ тийм аймшигтай хилийг давсан гэж үү?

Гэнба: Ойлгохгүй байна даа, Моритака. Эрх жаалууд гаж донтон болдог юм.

Фүбүки: Тайвшир. Эзэн минь гаж донтон байлаа гээд та нарын үнэнч байдал өөрчлөлт гарахгүй.

Кожиро: Тийм дээ, бүгд залуу эзний засгийн газрыг буцаан авахын төлөө. Хэчнээн гаж донтой эзэн байсан ч!

Аяако: Би ч бас хамжлагын хувьд дайны урлагаа гаж донтой болгож өөрчилье.

Бүгд: Тийм ээ!

Кожиро: Гаж донтой нь баттай.

Аяако: Бидний гайхалтай залуу эзэнтэн.

Токиюки: Ёришигэ!

Ёришигэ: Яасан бэ? Цонхийчхоод.

Токиюки: Могой загас нэмж байх цаг биш! Миний хамжлагууд аймшигтайгаар буруу ойлгоод байна. Ойлгомжгүй чиний зараалд явснаас болж!

Ёришигэ: Муугүй шүү дээ. Жаахан нууцлаг эзэн зүтгэх хүсэл төрүүлнэ.

Токиюки: Гаж амьтан болчхоод байна! Хамт яв! Бүгдэд нь хэлээд буруу ойлголтыг залруул! Ариун хүчний чинь нууц энэ тэр надад падгүй!

Ёришигэ: За, за дахиад нэг л зүйл гуйя. Эндээс алхаад 4 км орчим Сува хийдийн ариун газар, Мория ууланд урсах уснаас аваад ирээч. Түүнээс уувал шууд эдгэх байх.

Токиюки: Тэгвэл эхлээд тэрийгээ хэлээч!

Ёришигэ: Могой загасны мах идмээр байсан юм!

Токиюки: Би юу хийгээд байна даа? Байнга болдог Ёришигэгийн дураараа тоглоомд хутгалдаж байна. Бас ариун хүч оршдог эсэх нь эргэлзээтэй. Өдийг хүртэл харуулсан хүч нь тохиолдол байж ч болно. Тийм их цэргийг удирдаж байгаа. Найдваргүй хүчинд найдах хэрэггүй байтал. Гэрэл? Тэр чинь бурханд өргөх Кагура бүжиг. Хий юм харж байна уу? Тоймгүй олон гэрэл хүрээлсэн юм шиг харагдаж байна.

Шизүкү: Ах аа! Яагаад энд байгаа юм?

Токиюки: Жаахан ус авахаар ирсэн юм. Чи харин энд юу хийж байгаа юм?

Шизүкү: Тэдэнтэй хамт таны ирээдүйн төлөө залбирсан юм. Сува болон энэ ертөнцийн энх тайвны төлөө.

Токиюки: Тэд?

Шизүкү: Аан. Таныг ийш нь явуулсан гэхээр аав харуулахыг хүсжээ. Ах аа. Түр бөхий дөө. Нүдээ аниарай. Ингээд танд ч бас хэсэг зуур харагдах байх. Нүдээ нээгээрэй.

Токиюки: Тэд юу вэ?

Шизүкү: Сува нутагт амьдардаг тэнгэрлэг араатнууд. Ямар ч хүч зээлдэггүй ч, энд залбирснаар хамгаалж өгдөг юм.

Токиюки: Сайн хартал Ботан байна!

Шизүкү: Саяхан нүүж ирсэн бололтой.

Токиюки: Зэрэглээ байсан ч харж байна. Энэ ертөнцөд ийм зүйлс.

Өгүүлэгч: Энэ эрин хүн болон хачирхалтай амьтад хамтран оршдог байсан сүүлийн эрин юм. Мангас харвал том газар хөдлөлт болно.

Бичиг: Хориотой

Өгүүлэгч: Тэнгү хотод нисэж байсан.

Бичиг: Баттай - Ирээдүйгүй

Өгүүлэгч: Тиймэрхүү домог түүхийн тэмдэглэлд үлдсэн байдаг.

Бичиг: Сува хийдийн хувраг

Ёришигэ: Монголын армийг живүүлсэн хувилгаан салхи байна шүү дээ, бид залбирсан тул тийм зүйл үүссэн.

Өгүүлэгч: Ийм зүйлсийг гавьяа болгон авч, олон хийд шагнал авч байсан. Энэ үед залбирах нь олон нийтийн ажил бөгөөд, асар их хөрөнгө ордог байсан юм.

Шизүкү: Аавын гуйлтаар яваа биз дээ? Май. Магадгүй ариун хүч нь суларсан байх.

Токиюки: Баярлалаа. Содон зүйлс түрхэн хугацаанд харсан. Гэхдээ бүгд бүрхэг. Энэ ертөнцөд нөлөөлөх чадваргүй оршихуй. Ёришигэ-доно яагаад үүнийг надад харуулсан юм бол? Бас Шизүки, чиний талаар ч сайн мэдэхгүй юм.

Ашикага: Сайн зурж. Тадаёшиг аваад ир. Диваажинг зурах яриагаа эхэлье. Тадаёши! Ирсэн чинь сайн хэрэг! Төрийн ажлаас болж ядрахгүй байна уу?

Бичиг: АШИКАГА ТАДАЁШИ

Тадаёши: Биеийн байдал төгс байна.

Бичиг: АШИКАГА ТАКАҮЖИГИЙН ДҮҮ

Тадаёши: Таны бие тэнхээ данги уу?

Ашикага: Шуудхан яриандаа оръё. Чамайг Камакүрагийн хамгаалалтыг зузаатгахыг хүсэж байна.

Тадаёши: Байнгын "зөн" чинь үү?

Ашикага: Тийм ээ! Хожогийн үлдэгдэл удахгүй үймээн тарих юм шиг санагдаад байна.

Тадаёши: Таны зөн үргэлж зөв байдаг. Хүүхэд байхад эрдэнэс нуусан газрыг 3 өдөр, 3 шөнийн турш болж байж кодолж бүтээсэн ч.

Тадаёши хүүхэд: За, ах байсан ч үүнийг тайлж чадахгүй!

Ашикага хүүхэд: Эрдэнэс хайх уу? Сонирхолтой юм аа! За, Моронаогийн өрөөний шалан доороос эхэлж хайя!

Тадаёши: Кодыг өгөхөөс өмнө зөнгөөрөө олчихсон.

Тадаёши хүүхэд: Гэрийн хэн ч тайлж чадахгүй код үүсгэсэн юм сан.

Ашикага: Чамайг зөнгөөрөө ялах ч, ухаанаараа барахгүй. Хэдийн төлөвлөгөө бодоод олчихсон биз.

Тадаёши: Тийм ээ. Камакүрагийн хамгаалалтыг нэмэх 100 арга бодож байна. Кёо болон Камакүраг ах дүүс бид тогтоож чадвал. Улс доторх дайчид бүгд Ашикагаг дагах болно.

Ашикага: Гэлээ гээд 100 чинь хэтэрхий байна. Үнэндээ 14 орчим биз дээ?

Тадаёши: Тийм зүйлийг зөнгөөрөө таах боломжтой гэж үү?

Өгүүлэгч: Тулааны урлаг, хүн татах, зөнтэй Такаүжи. Ухаалаг, логикоор боддог Тадаёши. Эсрэг тэсрэг хоёр хэдий ч, их дотно ах дүүс байсан юм.

Ашикага: Ойлголоо! Хар даа, Тадаёши. Дахиад буддагийн зураг зурсан! Будда гайхалтай шүү. Харах төдийд сэтгэлд амар байдаг.

Тадаёши: Ах аа. Китаяма бүсийн хамгийн сайн модыг олсон. Энэ өрөөний хананд тохирох байх гэж бодлоо.

Ашикага: Тийм үү?

Тадаёши: Ингэх үү? Модыг үнэгүй өгье. Харин энэ гайхалтай буддагийн зургийг би авч болох уу?

Ашикага: Чамд ч бас будда таалагдаа юу? Хүссэнээрээ ав. Камакүраг чамд найдлаа шүү.

Тадаёши: Хэн нэгэн! Саяхны ах минь зөн нь хурц гэх түвшинг давсан. Хүн мөн үү гэж сэжиглэх үе гарч байна. Буддаг л үлдээгээд үлдсэнийг шатаа.

Зэрэг: Мэдлээ.

Тадаёши: Ийм зургийг ахын дагалдагч нарт харуулж болохгүй. Ах минь өөрөө анзаарсан болов уу? Буддаг олз гэж харж байгаагаа.

Өгүүлэгч: Камакүраг булаасан Ашикага Такаүжи, мөн тэрийг нь хамгаалах Ашикага Тадаёши. Улсыг булаасан ах дүүстэй Хожо Токиюки мөргөлдөх хүртэл жил хагасын хугацаа үлдэв.

Ёришигэ: Шизүкү намайг тааруу байгааг мэдчих шив!

Токиюки: Тэр яг хэн юм бэ? Бас тэр хачирхалтай зүйлс?

Ёришигэ: Шизүкүгийн тухай хэлэх нь би биш. Хэзээ нэг өдөр өөрөө хэлэх биз. Ариун хүч минь сэргэж байна! Тэгж бодогдож байна.

Токиюки: Бодогдож байна аа?

Ёришигэ: Таны харсан ариун араатнууд ариун хүчийг хэлбэржүүлсэн зүйлс. Ариун хүч хүний нүд хүрэхгүй газарт орших хүч.

Токиюки: Хүний нүд хүрэхгүй?

Ёришигэ: Тан шиг л Токиюки-сама. Энэ ертөнцөд хүний нүд их болж, нийгмийн хяналт дэвшилтэд орвол, тан шиг чадварлаг оргодол оршихгүй. Саяхан тулалдсан хорон этгээдүүд ч бас адил. Хүний нүд хүрэхгүй газар байгаа болохоор л оршиж чадах хүмүүс юм. Гэхдээ одоо эдгээр хүч няцаагдах гэж байна. Бардамнал, сүсэг бишрэлээр газар авах боломжтой болох үед, хүмүүс илүү их газарт халдаж, амьдрах орчин нь нэмэгдэнэ. Хүний ертөнц нэмэгдвэл, нүдэнд харагдахгүй газар, хүч ч агшина. Энэ ертөнцийн гайхамшиг ч гайхамшиг биш болно.

Токиюки: Сува нуурын мөс голоороо хуваагдчихаж!

Ёришигэ: Сува нуурын нэрийн зүйл Омиватари. Одоо бүгд Сува Мёжин ариун хүчээрээ бий болгодог гэж итгэдэг. Гэхдээ илүү олон хүний нүдэнд хүрвэл, үүнийг байгалийн үзэгдэл гэж тайлбарлах өдөр ирнэ. өөрөөр бол хүний хүч нэмэгдэх тусам бурхны хүч замхарна. Хүн бодит байдлыг л хардаг болбол бурхад болон ариун хүч бүгд алга болно. Тэрийг л эриний урсгал гэдэг юм.

Токиюки: Та ч бас хэзээ нэг өдөр алга болох уу?

Ёришигэ: Бурхны хүч бүрэн сэргэлээ. Миний ариун хүч мөнхийнх!

Токиюки: Хүчний чинь үүсэл тэнд юм уу?

Ёришигэ: Миний хэлэхийг хүссэн зүйл бол- харагдахгүй хүчийг ашиглаж болох сүүлийн эрин! Бас таны хүч энэ эринд төгс тохирно. Та бол бурхан биш энгийн хүн. Одоо л дураараа амьдар. Одоо байгаа тоглоомын талбар хэзээ нэг хайлаад алга болно. Эриний өөрчлөлтийг тоолгүй хүссэнээрээ тогло!

Токиюки: Аан! Тэр ч яахав. Та өөрийнхөө тоглоомыг өөрөө цэвэрлээрэй.

Аяако: Ийм Ёришигэ-самаг хармааргүй байлаа.

Кожиро: Хэт өндрөөр үнэлж...

Моритака: Токиюки-самаг өөрийнхөө сонирхлын хэрэгслийг цуглуулахад ашиглах гэж.

Гэнба: Гайхалтай!

Шизүкү: Яагаад бүхний нүдэн дээр ил тэрийг хийж байгааг ойлгохгүй байна.

Моритака: Мэдэхгүй байна. Бурхны зөвшөөрсөн зугаа юм болов уу?

Гэнба: Хэтэрхий хөгжилтэй болохоор эсрэгээрээ таалах байх.

Өгүүлэгч: Хүнд харагдахгүй зүйл учраас бурхны хүч цуглардаг бололтой.

Ёришигэ: Болсон!

Бичиг: 11-р анги (1334-р он) Үхэлдээ яарсан Самурай

Back to episodes Go home