Nigawaka 9

Фүбүки: Сэлэмний мөн чанар бүл хүчээр зүсэх зүйл биш. Хутга болон хөрөөтэй адил. Оруулаад татах үед хамгийн сайн нөлөөтэй. Ухрангаа цавчих. Зугтахдаа сайн танд тохирох арга гэж бодохгүй байна уу?

Токиюки: Гэхдээ энэ аргаар бол дайсны амийг авч чадахгүй. Эцэстээ арьс махыг нь л тастаж чадна.

Фүбүки: Зүгээр дээ. Тэр л зугтахдаа ашиглах илд. Өргөсөн зүүн гар бол хөтөч. Дайсны илд гар болон сэлмийн тань хооронд ирэх үеийг хүлээ.

Токиюки: Ирлээ! Доод хэсгээ зүүн тийш болгоно. Сэлмээ зөнд нь орхиж буулгаад. Баруун тал руу татангаа бултана!

Шокан: Баруун бугуй минь уу. Дайсан онилоход хэцүү хэсэг, бас хөдлөхөд төвөгтэй болохоор хуяг байхгүй. Хуягтай дайчны сул талыг сайн мэдэж байх шив. Гэхдээ сүйдтэй сул тал биш. Бугуйн цус алдалтаар ухаан алдтал хугацаа орно. Арай тэр хүртэл надад алуулахгүй үлдэж чадна гэж бодоо юу? Энэ жижигхэн өрөөнд! Чамайг удаанаар буланд шахаж... хэдэн хэсэг болгосныхоо дараа цусыг нь тогтооход болно. Саяны царай юу вэ?

Кожиро: Муу урт жад ашиглагч.

Аяако: Өөрийнхөө хүрээнд оруулахгүй байна!

Эр2: Хөнгөн, жижигхэн, туршлага дутуу! Та хоёр энд үхнэ. Харамсалтай юм. 10 жилийн дараа чадварлаг мастер болох байж. Тэгсэн бол олон таашаалыг мэдрэх байсан юм. Хүч болон биеэрээ сул доройг үгүй хийх томчуудын таашаал, булаах таашаал, хүчиндэх таашаал... жаахан байхад минь намайг өөр дээрээ авч тэр бүхнийг заасан хүн бол удирдагч байгаа юм. Та нарын удирдагч Сувагийн Ёришигэгийн хийж чадахгүй зүйл.

Кожиро: Ёришигэ-сама биш ээ...

Эр2: Айн?

Кожиро: Одоогийн бидний удирдагч.

Эр2: Тийм үү? Хэн ч байсан адилхан. Чадваргүй удирдагч юм. Хүүхдэд олигтой таашаалыг мэдрүүлэлгүй... ийм жижигхэн тосгоны төлөө үхүүлэх гэж байдаг. Чимээгүй болчих шив. Таачихсан уу?

Кожиро: Тийм ээ. Гарцаагүй манай эзэн зугтах дуртай, туршлагагүй хүн.

Шизүкү: Гэхдээ сул доройг золиосолж томорсон та нараас илүү сул доройг хамгаал хэмээн... бидэнд тушаасан ахын минь дайчны чанар хамаагүй том.

Эр2: Ахиад байсан юм уу? Хүүхдийн тоглоомоор эсэргүүцэх хог шаар! Зөрүүд юм жаалаа. Жаал том хүний урт жадны хүрээ рүү орох боломжгүй.

Аяако: Түрүүнээс хойш жаал гээд лайтай юм!

Кожиро: 10 жил дутуу байна гэж хэлүүлээд сууж чадахгүй. Ёришигэ-самагийн зөгнөсөн өдөр хүртэл дахиад 1 жил хагас. 10 настай бид хүртэл томчуудыг ялж чаддаг болохгүй бол залуу эзний аугаа үйлд оролцож чадахгүй.

Эр2: Юу... Арай ч ийм нэргүй жаалуудад ялагдах гэж.

Кожиро: Тамд очиж чөтгөртэй уулз. Бидний эзэн бол Хожо Токиюки.

Эр2: Юу?

Кожиро: Камакүрагийн... хууль ёсны залгамжлагч!

Шокан: Байж боломгүй юм! Онохгүй байна! Муу шүү. Одоо цус алдалтыг зогсоох хэрэгтэй. Илд байтугай цацаж байгаа цуснаас минь бултсан уу? Энэ мангас юм байх даа?

Фүбүки: Хувирах илдний урлаг! Ийм ойлгомжгүй байдлаар сэлмээ удирдах урлаг ховор. Чамд заасан хүн байх ёстой. Багшийн чинь нэр хэн юм?

Эр: Хэлэх шаардлагагүй. Чадварлаг харцага бүхнийг нууна. Бүлгэм дотроо өөрийнхөө чадварыг харуулчихвал, бусад хог шаар, гол гишүүд шиг дайсан давуу талаа болгож ашиглаад хэрэггүй болчихно. Алиалагч болж эзний далбаан доор орж, чадахаараа их ашиг олно. Хурцалсан савраа ашиглах нь хормын төдийд.

Бичиг: БУДДА

Эр: Миний сарвууг анзаарсан нэгнийг алах үед. Эсвэл эзнийг алж энэ бүлгэмийг гартаа оруулах үед. Нуух явдал бол амьд гарах шилдэг арга! За амаа хамхиад үх!

Фүбүки: Нуух уу.

Эр: Үх!

Фүбүки: Шулуухан ирэх энгийн илдний цавчилтаас... бугуйгаараа эргүүлэх онцгой илдний барил. Хоёр илдний барил нь дайралт ирэх хүртэл ялгахад хэцүү юм. Гэхдээ түүний хувьд далайх үедээ тохойнх нь өндөр өөрчлөгдөж байна. Өөрөөр бол бүрэн нууж чадахгүй байна.

Эр: Ю-Юу?

Фүбүки: Төгс нуух юм бол аймшигтай илдний урлаг ч, ашиглагч нь чадвараа бүрэн ойлгоогүй бололтой. Бодсон шиг минь сүйдтэй зүйл нуугаагүй бололтой. Урам хугарчихлаа.

Эр2: Хос илд ашигладаг, тулааны урлаг нь хүртэл. Энэ жаал хэр их нууцтай юм бэ?

Фүбүки: Энэ тосгоны болон хүүхдүүдийн тактикийн ялалт. Нуугдсан эрдэнэсийг олох үед, хөрсөн бие минь бага зэрэг бүлээсдэг. Түүнд яагаад ч юм татагдаж байгаа. Ямар нэг аугаа зүйл нууж байгаа болохоор. За, чи одоо хэрэггүй. За тэгэхээр. Та ч бас дуусаж байгаа юу, Чожумарү-доно?

Шокан: Цөхөрлөө. Би үхнэ. Энэ жаалыг алахаас өмнө цусны дутагдлаас болж. Нэмэргүй нь, ухаан балартаад эхэллээ. Миний амьдрал энд дуусна гэж үү? Аав аа! Надад өвлүүлэх газар нутаг байхгүй гэдэг чинь юу гэсэн үг юм?

Аав: Уучлаарай. Өмнөх үеэс эхлээд газар нутгаа хувааж өгсний үр дүнд ийм давчуу газар нутаг л үлдэж. Цаашид бусад гэр бүл шиг, том хүүдээ бүх газар нутгаа өвлүүлнэ. Чи энд ахтайгаа хамт амьдарч түүнийг дэмж.

Шокан: Ахын боол бол гэж байгаа хэрэг үү?! Тулааны урлаг дайны тактикаа бэлтгэж ирсэн минь... өөрийнхөө газар нутгийг хамгаалахын төлөө! Газар нутаггүй дайчин бол дайчин биш. Байх газар хүссэн болохоор булаахаас өөр сонголт байгаагүй. Түүнээс цааш там байсан. Нэг л өдөр булаах минь таашаал болсон. Хүүхдүүдийг зарж. Өөртэйгөө адилхан ирээдүйгүй харанхуйд унагаж сэтгэлээ тайтгаруулсан. Дуусахад амрах газар байхгүй. Том дайнд хөлслөгдөж нөхцөл байдлыг эргүүлэхийг хүссэн ч. Ялагдсанаар нэрээ түгээж, чадсангүй.

Күсүноги: Чи үргэлж тамд байх юм аа? Араас чинь хүн очихгүй хол газар луу яв. Хаа нэгтээ гэрлийн үзүүр тусах байлгүй.

Шокан: Худлаа хэлэх хэрэггүй, Күсүноги-доно. Гэрлийн үзүүр хаана ч гарсангүй. Энэ юу вэ? Нүдний минь өмнө гэрэлтэж байгаа зүйл. Ялах боломжгүй. Энэ тамд ингэж энэрэнгүй инээх нэгэн хүн биш. Ийм миний төлөө ч инээх юм уу? Будда минь...

Өгүүлэгч: Энэрэнгүй илдээр эхэлж дуусах үед тамын ертөнц. Үхлийн гэсгээлийг хүртээх нь чөтгөр үү, будда юу? Чөтгөр зүрхт буддагийн илд.

Аяако: Гайхалтай залуу эзэнтээн. Бид нийлээд бараагүй том нөхөр байтал.

Токиюки: Фүбүкүгийн зааж өгсөн аргын ач билээ.

Кожиро: Тийм шүү. Баруун бугуйг нь хэрчээд зугтсаар ялж чадаж байдаг.

Аяако: Хулчгар илд гайхалтай!

Токиюки: Наад хэл амаа!

Фүбүки: Удирдагчийнх нь үхлийг зарлавал үлдсэн дайсан нь зугтах болно. За дахиад...

Кожиро: Нээрэн үү? Садамүнэ ирчихлээ!

Садамүнэ: Дахиад л чи юу, жаал аа?

Кожиро: "Дахиад чи юу чинь"? Бидний л хэлэх үг!

Аяако: Хүний газар нутгийг бузарлаж байгаа нь та нар!

Садамүнэ: Амаа хамхи! Энэ бол амьдрал!

Шизүкү: Нүдийг чинь могойд өгөөд бүтнээр нь залгиж байгааг ажигламаар байна.

Садамүнэ/Токиюки: Чи яачхаа вэ?

Кожиро: Сурахгүй юм аа, муу том нүдэт хөгшин.

Садамүнэ: Хүнийг мангас шиг үзэхээ боль!

Аяако: Наад нүд чинь бараг л мангасынх биз дээ?!

Садамүнэ: Юу гэнэ ээ?

Фүбүки: Энэ мөчид урд хаалгаар нэмэлт хүч ирдэг аргагүй л Огасавара Садамүнэ. Дайны зөн совинтой юм. Манай бусад хүмүүс ч үлдсэн дайсантай үзэлцээд завгүй байна. Ийм болсон бол ялах боломжгүй.

Бичиг: ӨМНӨД

Фүбүки: Тосгоны өмнөд хэсэгт дайсан байхгүй. Бүгдийг нь цуглуулаад тэндээс зугтах... Юу? Өмнөдөөс ч дайсны нэмэлт хүч үү?

Шизүкү: Тийм биш.

Гэнба: За!

Сүкэфүса: Тэр гал!

Аяако: Сува хийдийн нэмэлт хүч. Арай гэж амжлаа.

Садамүнэ: Баларлаа! Ухарцгаая! Ойролцоо тулалдаж байгаа Шоканы цэргүүдийг л цуглуул.

Сүкэфүса: Гэхдээ Садамүнэ-доно...

Садамүнэ: Сувагийн хол хүчинтэй тулалдах бэлтгэл базаагаагүй. Дайн гадаа болж байгаа атал хаалган дотор цус?

Моритака: Ёришигэ-сама Садамүнэ гэж үзэж болох нэгэн ухарч байна!

Ёришигэ: Хил хүртэл хөө. Токицүгү тосгоны ойролцоох дээрэмчдийг хүйс тэмтэр.

Бичиг: Ёришигэгийн хүү Сува Токицүгү

Токицүгү: Мэдлээ.

Кожиро: Зугтчих шив.

Гэнба: Сайн уу?

Кожиро: Гэнба!

Гэнба: Талархаарай. Би бүх хүчээрээ давхисан болохоор л амжсан шүү. Яахав замдаа, тачаангуй эмэгтэй хараад цус алдах үедээ... үхэх шахсан ч.

Кожиро: Чи үхэх гэхээ боль!

Эр: Тэнд?

Эр2: Өөр алга.

Эр: Тэнд дайсан байна.

Эр2: Энд хэн ч алга. Хай!

Токиюки: Ёришигэ-доно.

Ёришигэ: Аюулгүй байгаад тань талархъя.

Токиюки: Тийм ээ. Жаахан өвдөж байна, Ёришигэ-доно.

Сүкэфүса: Садамүнэ-доно Шокан...

Садамүнэ: Азтай золиг юм аа. Цусыг тогтооход жаахан оройтсон бол үхэх байлаа.

Шокан: Яагаад нэмэлт хүчтэй ирсэн юм?

Садамүнэ: Та нарыг хядлага хийж цаг уртасгаж байгаа гэсэн илтгэл ирсэн. Тэр боломжийг ашиглахгүй байхаар Сувагийн удирдагч гэнэн нэгэн биш. Хэн энгийн иргэдийг ал гэж хэлсэн юм? Хүнгүй газар нутагтай боллоо гээд татвар авах өсөхгүй. Мулгуу амьтан.

Шокан: Хүссэнээрээ шийтгэ.

Садамүнэ: Гэхдээ энэ удаагийн чиний тактик гайхалтай байсан. Жижигхэн газар нутаг өгөх болохоор тэндээ соёогоо хурцал. Удахгүй Суватай хийх шийдвэрлэх тулааны төлөө. Цаашид чамайг дээрэмчин байхыг хориглож байна. Дайчны хувьд л надад зүтгэ.

Шокан: Мэдлээ.

Садамүнэ: Нүднээс нь дээрэмчний хүсэл нь алга болчхож. Цустай хамт хорон байдал нь арилчхав уу?

Өгүүлэгч: Хорон этгээдүүд энэ үед эздийн захиргаанд орж замхарч байв. Жинхэнэ дээрэмчин самурай нар сүүлийн мөчид цэцэг дэлгэрүүлсэн тайз энэ эринд болсон билээ.

Эр: Тэнд.

Эр2: За тэнд.

Токиюки: Ёришигэ-доно. Энэ тосгон болон би ч Фүбүкигийн ачаар амьд үлдсэн. Сувагийн хийдээс тусгай шагнал.

Ёришигэ: Тийм үү? Мэдээж шагнал харамгүй өгнө!

Токиюки: Бас нэг зүйл. Фүбүкиг өөрийнхөө хамжлага болгомоор байна.

Ёришигэ: Гайхалтай!

Фүбүки: Хүлээ, Чожумарү. Найз болмоор байгаа ч хамжлага чинь бол гэвэл өөр хэрэг. Би улсын эзэнд зүтгэмээр байна. Таны эзэн Сувагийн эзэн бол яахав гэхэд...

Ёришигэ: Энэ бол эзэн. Энэ.

Токиюки: Камакүра засгийн газрын эзэн. Хожо Такатокигийн хүү Хожо Токиюки. Ямартай ч улсыг буцаан авахаар зорьж байгаа.

Фүбүки: Юу?

Токиюки: Нуусанд уучлаарай. Жинхэнэ төрхөө Ёригишэ-донотой зөвлөж байж илчлэх хэрэгтэй гэж шийдсэн юм.

Фүбүки: Ямар нэг том зүйл нууж байна гэж бодсон ч... Хэт том байна! Энгийн иргэний хувьд зүгээр л сайхан сэтгэлтэй зугтах дуртай хүүхэд. Гэхдээ түүн дээр Хожогийн хүүхэд гэх нөхцөл нэмэгдвэл... бүх чадвар нь аймшигтай зэвсэг болно! Энэ ч халуун юм аа. Намайг хөлслөх үнэ их шүү. Тэгсэн ч зүгээр бол танд зүтгэе. Энэ ханхүүгийн нуусан бүх чадварыг татан гаргаж аугаа үйлийнх нь тайз руу хамтдаа алхъя.

Шизүкү: Сува хийдэд шар будаа биш цагаан будаа идэж болно.

Фүбүки: Нээрэн үү? Диваажин юм биш үү?

Кожиро: Энэ ухаалаг юм уу, тэнэг юм уу? Хэлж мэдэхгүй юм.

Бичиг: Үргэлжлэл бий

Back to episodes Go home