Фүбүки: Стратегийн хурлаа ингээд эхэлье.
Шизүкү: Аяако бид хоёр уулын бэхлэлтээс цэргийн хүч авчиръя. Харин Гэнба яаралтай Сува хийд рүү буцаж нэмэлт хүч хүс.
Гэнба: Дайны шугамаас явах нь! Үхэлгүй өнгөрөх нь.
Кожиро: Энэ муу...
Фүбүки: Хүүхдүүд ч бас туслаарай. Дайсан ирэхээс өмнө аль болох их урхи бэлдэх хэрэгтэй.
Эм: Бидэнд даатга.
Эр: Материал цуглуулах хэрэгтэй.
Шизүкү: Дайн эхлэхээр хүүхдүүдийн аюулгүй байдал нэн тэргүүнд.
Гэнба: Эхлээд урхиа шалгаад... Зарим урхийг дахин ашиглаж болно.
Кожиро: Бие хамгаалагч хэрэгтэй байх нь ээ. Надад даатгачих.
Аяако: Тэгвэл ашиглаж байснаа ашиглаад сэргээхэд болох юм уу?
Токиюки: Фүбүки.
Кожиро: Урхиныхаа хэмжээг ихэсгэх хэрэгтэй.
Токиюки: Надтай түр ярилцаж болох уу?
Фүбүки: Ойлголоо. Гайхалтай бултах авьяас байна. Одоо над руу довтол! Сайн ойлголоо. Довтолгооны чинь чадвар хэт суга байх нь ээ. Тиймээс та байсан ч дайсныг алж чадах техник заалгахыг хүсэж байгаа юм бий.
Токиюки: Ганц савж байхад л бүтэн аяга хоол идчихэж байгаа чинь шархлуулж байна шүү! Чи заахдаа маш сайн. Түрүүний стратегийн хурал ч ойлгоход амар, илдний урлагт ч мэдлэгтэй. Гуйж байна. Би байнга хамгаалуулж суумааргүй байна.
Фүбүки: Чожумарү гэсэн байх аа. Шизүкүгийн ах уу?
Токиюки: Тэр бол дотно маягаар дуудах хоч гэх юм уу даа.
Фүбүки: Бусад хамжлагууд чинь ч их дотно байсан. Үнэхээр өндөр зэргийн язгууртан гэр бүлийнх байх.
Токиюки: Үгүй ээ, эцэг эх минь Сувагийн дайчид байсан ч түймэрт нас барсан. Хамаатан байхгүй тул, Сувагийн хийд намайг авсан. Харж байгаачлан тулааны урлагийн бэлтгэл хийж байгаагүй.
Фүбүки: Өнчин байх нь. Жаахан хүүхдүүдэд санаа тавьж байгаа нь адилхан нөхцөлд байсан болохоор байх нь. Зугтахаас өөр авьяас байхгүй ч, бусдыг бодох сэтгэл нь хүчирхэг зэвсэг. Байгаа шүү. Танд л тохирох нууц илдийн арга.
Токиюки: Нээрэн үү?
Фүбүки: Энэ техникийг зааж өгөх хүн байхгүй гэж бодсон ч, та бол хурдан сурч чадна. Миний бодлоор энэ ертөнцийн хамгийн зөөлөн, энэрэнгүй, мөн хамгийн харгис арга.
Dialogue: 0,0:00:00.00,0:00:00.00,Notepad,Бичиг: ЧӨТГӨР ЗҮРХТ БУДДАГИЙН ИЛД
Фүбүки: Чөтгөр зүрхт буддагийн илд гэж нэрлэе.
Токиюки: Чөтгөр зүрхт буддагийн илд?
Фүбүки: Гэхдээ энэ техникийг 1 эсрэг 1 дээр л ашиглах боломжтой. Тэгэхээр... Ингээд... Ингэвэл илүү дээр... Яг тохирох юм байна. Чожумарү.
Токиюки: За.
Фүбүки: Магадгүй дайсны гол хүч маргааш дайрч ирэх байх. Та дайсны удирдагчийг ялаарай.
Токиюки: За!
Фүбүки: Шизүкүгийн дуудаж ирэх нэмэлт хүч болон таны зугтах чадвар, тэнгэрээс заяасан ялалтын боломж!
Шокан: За хоёр талаас нь бүсэлчихлээ.
Эр: Эзэнтээн, урд хаалгаар биш уулан дээрээс дайрч байгаа нь ямар учиртай юм?
Шокан: Бидний явуулсан 3 салаа ирэхгүй байна гэхээр явахад амар газарт урхи маш их хэмжээгээр байгаа гэсэн үг. Төвөгтэй замаар явж гэнэтийн дайралт хийх нь илүү аюулгүй.
Эр: Аргагүй л удирдагч даа!
Өгүүлэгч: Энэ эринийг шуугиулж байсан хорон этгээдүүд бол газар нутгаа алдаж дээрэмчид болж өөрсдийн диваажинг бүтээсэн дайчид юм. Тулааны туршлага их бөгөөд дайны тактик ч удирдах хүч нь энгийн дээрэмчидтэй харьцуулахын аргагүй.
Шокан: Самурайгийн хувьд бэлтгэгдсэн ухаан, биеэ ашиглаж, харгисаар дээрэмдэнэ. Ямар гайхалтай хорон санаатнууд бэ. Томчуудыг алж хүүхдүүдийг боол болгоно. Тонуулын сайхан амт. Явъя.
Эр: Юу?
Эр2: Уулан дээр отолт байна!
Эр: Новшнууд! Авирч байгаад алаад өгье!
Шокан: Боль. Наадах чинь тэдний зорилго.
Dialogue: 0,0:00:00.00,0:00:00.00,Notepad,Бичиг: Тосгон
Шокан: Уул руу авирч байхад хүссэнээрээ харвана. Цөөхүүлээ тоогоор илүү дайсныг даран авах тактик. Үл тоогоод давш. Тэр стратеги өөрсдийнхөө цэргийн хүчийг ил болгож байгаагаас ялгаагүй. Дайсны тоо цөөхөн. Тосгоныг эзэлчихвэл дайн дуусна.
Фүбүки: За тэгэхээр... дайн эхэллээ.
Шокан: Мөс? Холоос харвал энгийн хавтгай газар ч, нэг хэсэг нь хөлдчихөж.
Фүбүки: Голын урсгалыг өөрчилж тосгоны хоёр талыг усаар дүүргэсэн. Сувагийн нуур ч хөлдөхөөр өвөл. Нэг шөнийн дотор мөсөн урхи бэлэн болно.
Эр: Юу хийгээд байгаа юм? Хурдан давш!
Эр2: Тийм амар биш байна! Уулан дээрх харваачид ч буугаад ирлээ!
Эр3: Баларлаа хоёр талаас хавчиж галт сумаар харваж байна!
Шокан: Зам байна. Яв.
Эр: Мэдлээ!
Шокан: Одоо нүхэн урхи... Ар араасаа.
Фүбүки: Хүүхдүүдийн бэлдсэн урхи ч төлөвлөсний дагуу ажиллаж байна.
Эр: Муусайн дээрэмчид! Мёжин эзний бэлэглэсэн Сувагийн ариун нутгийг бохирдуулж байдаг.
Фүбүки: Шизүкүгийн цуглуулсан Сува нутгийнхан цөөхүүлээ хэдий ч найдаж болохоор.
Эр: Фүжимори, Комацү! Баруунаас ирж байна шүү! Нөгөө талд очоод хамгаал!
Фүбүки: Хоёр талаас ирэх дайралтыг төлөвлөгөөний дагуу зогсоож байгаа. Энэ хэвээрээ дайсныг хүйс тэмтрэх боломжгүй биш... хэрвээ дайсан энгийн цэргүүд байсан бол.
Dialogue: 0,0:00:00.00,0:00:00.00,Eptitle,Бичиг: Фүран, Широ, Бяккоцү (Сэйггийн гол гишүүд)
Шокан: Ард байгаа хүмүүсээ тоох хэрэггүй. Шөнөөр харваж байгаа харваачид бүгдийг нь устгаж чадахгүй. Харин ч дайсныг анхаарлыг татсаар бай.
Эр: Мэдлээ.
Шокан: Эхлээд эсрэг талд байх харваачдыг хүйс тэмтрэхээр явъя. Удирдагчаа алдвал хамгаалалт нь тэр чигээрээ бутарна.
Эр: Тэгүүлэхгүй шүү!
Фүбүки: Огт сандралгүй мөс болон урхийг нэвтэлж хамгаалагчдыг хүйс тэмтэрчихлээ. Тэр дөрөв хэт хүчтэй юм. Ялангуяа дайны бүх нөхцөл байдлыг харж байгаа тэр залуу. Тэр бол дайсны удирдагч.
Эр: Хөөе яах юм бэ, Фүбүки? Бүгдээрээ тэр дөрвийг зогсоох хэрэгтэй.
Фүбүки: Үгүй ээ, та нар хэдийн үүрэгтэй байгаа. Хүмүүсээ явуулбал хамгаалалтын байрлал сүйрнэ.
Эр: Тэгвэл яах юм?
Фүбүки: Эндхийг... хүүхдүүд бидэнд даатга.
Эр: Миний нүд!
Кожиро: Дайсны халзан удирдагчийн толгойг онилно!
Аяако: Би илдийг нь зогсоох болохоор чи дуусга!
Фүбүки: Тэнэг! Наад стратеги чинь бүтэхгүй!
Кожиро: Муу...
Шокан: Жаалууд аа. Бүх биеэ хуягласан дайчинтай анх удаа тулалдаж байна уу?
Кожиро: Амаа тат!
Өгүүлэгч: Хуягтай дайчны илдийн урлаг өнөө цагийн мэдлэгээс тэс өөр. Нүүрээ дуулга, биеэ хуягаар, гар нь бүрэн хамгаалалттай. Онилж чадах нь хуягуудын голд байх жижигхэн завсар юм.
Кожиро: Энд!
Шокан: Одоо болчихсон уу, жаалууд аа? Санаа бүү зов, ах нь хүүхэд алдаггүй. Шүд болон хэлийг чинь сайхнаар хэрчээд, баруун хөлийн чинь шөрмөсийг хэрчээд боол болгох төдий. Түүнээс өөр зүйл хийхгүй.
Кожиро: Энэ залуу.
Аяако: Ямар ч авралгүй чөтгөр.
Шокан: Айх хэрэггүй! Та нар бол 3 канмоны үнэтэй шүү. Та нар 3 канмон болмооргүй байна уу?
Фүбүки: Дайсны удирдагчийн илдний эрдмийн баталгаажуулчхаад зугтаарай. Боломжтой бол нөгөө байшин рүү урхид.
Шокан: Энэ юу вэ?
Кожиро: Эзэнтээн бид явлаа, битгий үхээрэй!
Токиюки: За, баярлалаа.
Аяако: Залуу эзэнтнийг ганцааранг нь орхиж болох байгаа. Гурвуулаа хамтдаа тулалдсан нь.
Кожиро: Одоогийн нөхцөлд бол ганц дайсанд гурван хүн цагаа үрж болохгүй. Бас Фүбүкүгийн гаргасан төлөвлөгөө ёсоор бол залуу эзэнтэн ганцаараа байвал тэр халзныг ялж чадна. Бүх төлөвлөгөөг гаргаж ятгах чадвартай. Одоогийн дайны нөхцөл байдлыг бүгдийг нь тэр таамагласан. Заахдаа сайн, сэлмийн эрдэм нь ч сайн. Авьяасын бөөгнөрөл болсон нэгэн. Тэр Фүбүки гэх залуу.
Фүбүки: За би ч бас оролцож эхэлье. Хэнээс чинь эхэлж алах вэ? Өнөөдөр үнэхээр хөгжилтэй дайн болж байна.
Шокан: Гайхалтай! Намайг амжилттай түгжчихлээ! Тосгоны гаднах урхи гээд... Күсүноки-доногийн аймшигт хамгаалалтын тактик!
Токиюки: Күсүноки?
Шокан: Гэснээс хоёр канмоны жаал аа, арай чи ганцаараа надтай тулалдах юм уу?
Токиюки: Юу яриад--
Шокан: За. Чи түрүүний хоёроос илүү чанартай юм. Ганцаараа хоёр Канмоны үнэ хүрнэ. Хүлээ, чадвар сургавал 3 канмон болох байх. Богино хугацаанд сургаж болох чадвар юу билээ?
Токиюки: Энэ залуу... урхинд орж түгжигдсэн байж огт тоохгүй байна. Намайг үнэлээд эхэллээ. Нэг зүйл асууя. Тосгоны хүүхдүүдийн эцэг эхийг бүгдийг нь ал гэсэн нь чиний тушаал уу?
Шокан: Мэдээж.
Токиюки: Яагаад тийм харгис зүйл хийж байгаа юм? Ядаж эхийг нь амьд үлдээж болно биз дээ?
Шокан: Сайхан суулт байна. Дөрвөн канмоны жаал аа. Эцэг эхийг нь албал тэр мөч сайхан. Эцэг эхийг нь алж хүүхдийг нь зарвал түүнээс цааших нь сайхан. Тэр хүүхдүүд цаашид үргэлж амьдын тамд байна. Эцэг эхтэйгээ өнгөрөөсөн энх тайван болон эрх чөлөө үүрд буцаж ирэхгүй. Хөөрхий дөө. Цөхрөлөөр дүүрэн амьдрал хөөрхий дөө. Тийм зүйлс бодонгоо, хүүхдийг нь зарсан мөнгөөр архи уунгаа, зүрх сэтгэл минь баяр баяслаар дүүрч байдаг юм.
Токиюки: Сайн ойлголоо. Чөтгөр байгаад чинь баяртай байна. Эргэлзэхгүйгээр хороож чадна. Тулалдъя. Ялсан нь нөгөө хүнийхээ бүх ирээдүйг булаана. Чиний сайн чаддаг зүйл биз дээ?
Шокан: Зоригтой хүүхэд юм. Чамайг хэн гэдэг юм?
Токиюки: Сува хийдийн Чожумарү.
Шокан: Чожумарү?
Токиюки: Түрүүнээс хойш юу...
Шокан: Өршөөгөөрэй, Чожумарү-доно. Энэ мөчид чиний зоригийг үнэлж бараа биш дайчны хувиар үзэлцье.
Токиюки: Алдар чинь?
Шокан: Нэрээ олон сольж байсан ч, одоо бол Шокан гэдэг билээ. Их онцгой байна байх. Чамайг зарсан мөнгөөрөө уух сархад!
Dialogue: 0,0:00:00.00,0:00:00.00,Notepad,Бичиг: Нанбокүчо, хөөцөлдөж тоглох, Хуягт чөтгөр Шокан
Эр: Энэ жаал сүйдтэй биш юм байна!
Эр2: Би ганцаараа хангалттай. Хурдхан алчхаад удирдагчийг хайхаар явъя.
Фүбүки: Энд байна.
Кожиро: Хоёр удаа нөлөөлөхгүй юм шив.
Эр2: Давжаа, манай удирдагч хаана байна?
Кожиро: Манай цэргүүдэд бүслэгдээд өрөвдөлтэй царай гаргаад уйлж байсан. Биднийг ялбал уулзаж чадах ч, боломжгүй байх л даа.
Эр2: Том хүнийг дуурайж үзэх гээ юу? 10 жил эрт байна. Үх!
Эр: Болчимгүй, жаалууд болчимгүй! Широ ах манай хамгийн хүчтэй нь шүү! Хаачих гэж байгаа юм? Зугтах гээ юу? Аймхай амьтан байна.
Фүбүки: Түрүүн тулалдах үедээ мэдсэн юм. Нөхөртөө харуулахыг хүсэхгүй байгаа байх гээд, хол явахыг хүссэн юм.
Эр: Юу яриад байгаа юм?
Фүбүки: Чи биз дээ? Энэ дээрэмчид дунд хамгийн хүчтэй нь.
Шокан: Бултахдаа сайн юм аа, Чожумарү-доно. Чиний стратегийг таах уу? Давчуу өрөөнд бултангаа миний илд гацахыг хүлээж байгаа. Дутуу үнэлж байна шүү. Дээрэмчдийн хувьд давчуу газар тулалдах нь давуу талтай. Урд илдээ орхиод энэ богино илдээр тулалдвал алдаа гаргахгүй. Тэгвэл энэ жижигхэн өрөөнд ийм хүнд хуягтай байхад айх зүйл байхгүй. Бас чамд ийм давчуу газраас зугтах зам байхгүй. Хэт боловсроогүй стратеги байна. Өөрөө өөрийнхөө булшийг ухах шив, Чожумарү-доно!
Фүбүки: Хэрвээ ялж чадахгүй гэж бодох юм бол галыг унагаад таазаар зугтаарай. Чиний чадвараар бол арай арай гэж хүрэхээр өндөртэй. Шалан дээр тос асгасан болохоор амжилттай болбол шарж алж болох ч. Энэ ердөө нэмэлт төлөвлөгөө. Гол зүйл нь та өөрийн чадвараар дайсны удирдагчийг ялах юм.
Токиюки: Үнэхээр би цавчиж чадах болов уу? Ямар нэг цавчихыг бодох үед үлд минь сул болчихдог.
Фүбүки: Та илд ашиглах аргыг буруугаар ойлгож байна. Таны зэвсэг бол сайхан сэтгэл тань. Тулалдахаас илүү зугтахдаа сайн. Татахаас илүү түлхэхдээ сайн. Дайрахаас илүү хамгаалахдаа сайн. Тэр бүхэн таны сайхан сэтгэлээс болсон. Тэр сайхан сэтгэл тань хүн цавчихад тохирно. За хэлснээр минь өрөлтөө ав.
Шокан: Одоо болсон хойно буддад залбирах гээ юу? Нэмэргүй, нэмэргүй! Цочирдмоор үнэнийг хэлж өгье. Будда гэж байдаггүй юм!
Фүбүки: Үзэн ядалтаас болж хүчээ гаргах биш. Будда адил энэрэнгүй сэтгэлээр.
Dialogue: 0,0:00:00.00,0:00:00.00,Eptitle,Бичиг: 9-р анги (1334-р он) Миний будда
Шокан: Болсон!
Back to episodes Go home