Nigawaka 7

Бичиг: 1334 он Шогуны засаглал нурж унаснаас хойш хагас жил

Бичиг: Сувад нуугдаж байгаа Хожо Токиюкигийн анхны шинэ он

Аяако: Удаанаар, удаанаар.

Кожиро: Бараг л ирлээ, залуу эзэнтээн. Ирчихлээ.

Токиюки: Хөөх.

Кожиро: Юу гэж бодож байна залуу эзэнтээн? Бүрэн хөлдсөн байгаа биз.

Аяако: Өвлийн Сува нууран дээр хаана нь ч зогсоод тоглож болдог.

Токиюки: Гайхалтай.

Кожиро: Залуу эзэнтээн! Та зүгээр үү, залуу эзэнтээн?

Аяако: Залуу эзэнтээн, зүгээр үү?

Токиюки: Цочлоо шүү.

Өгүүлэгч: Засгийн газар нуран унаснаас хойш хагас жил өнгөрч. Токиюки Сувад анхны шинэ оноо угтав. Улс даяарх үймээн түр зуур зогсонги байдалтай байсан ч, жижиг мөргөлдөөн үргэлжилсээр байлаа! Мэдээж Сувад ч байнга энх тайван байсангүй.

Ёришигэ: Ирчихлээ. Ирээдүйг харж чадахгүй үе.

Бичиг: Шинано Засгийн газрын ордон

Садамүнэ: Би дахиад шинэ газар нутагтай болсон. Чам шиг нэгэн хэрэгтэй байна, Шокан.

Бичиг: Шокан

Садамүнэ: Хорон санаатны хувьд их нэр хүндтэй гэж сонссон.

Шокан: Хорон санаатан огт биш ээ. Одоо бол замаа өөрчилсөн. Үлдсэн амьдралдаа танд үйлчлэх замыг сонгосон. Тиймээс Сувагийн газар нутгийг бага багаа булаах тушаалыг тань... би биелүүлж чадна гэж бодож байна. Булаах нь миний амьдрах арга болохоор.

Сүкэфүса: Зүгээр юм уу, Садамүнэ-доно?

Садамүнэ: Надад хүчирхэг хүн дутуу. Дайчны шударга үзэлд баригдаад байвал энэ үймээнд үеийг давж чадахгүй.

Моритака: Огасавара дахиад сэжигтэй хөдөлгөөн хийгээд эхэлж.

Эр: Тийм ээ, хойд хил дээр дайсан тагнуул хийж байсан байна.

Моритака: Хэн нэгэн тагнуул явуул!

Эр2: Чадварлаг тагнуулаа бүгдийг нь ашиглачихсан. Баруун хил дээрх дайсны хөдөлгөөн ч сонин байсан болохоор.

Ёришигэ: Бүгдээс нь нууцлах хэрэгтэй. Заримдаа гэнэт огт ирээдүйг харж чадахаа больдог. Муу шүү. Ийм үед асуудал гарахгүй байх ёстой юм сан.

Токиюки: Тэр тагнуулын ажлыг чинь бид дааж авч болох уу?

Ёришигэ: Юу?

Моритака: Залуу эзэнтээн! Найдмаар юм бэ!

Эр: Ийм байж л дайчны тэргүүн болох нэгэн!

Эр2: Залуу эзэнтний төлөө!

Ёришигэ: Юу? Хүлээ.

Эр: Залуу эзэнтэн найдвартай юм.

Ёришигэ: Наадах чинь аюултай. Ямар нэг зүйл болбол Хожогийн удам тасарна!

Токиюки: Санаа бүү зов. Хүүхдүүд л болохоор сэжиглэх хүмүүс бага, бас миний зугтах чадварыг та хамгийн сайн мэднэ.

Кожиро/Аяако: Тийм.

Ёришигэ: Гэхдээ...

Моритака: Гайхалтай санаа байна! Кожиро, Аяако хоёр тагнуулд явж байсан туршлагатай. Ёс зүйтэй Токиюки-сама бол санаа амар найдаж чадна.

Эр: Энэ төлөвлөгөөг дагая, Ёришигэ-сама!

Эр2: Ёришигэ-сама!

Эр3: Ёришигэ-сама!

Бүгд: Ёришигэ-сама!

Ёришигэ: Үгүй ээ, замдаа дээрэмчинд алуулбал удам тасарна.

Кожиро: Дээрэмчин төдийхнөөс Аяако бид хоёр хамгаалж чадна. Гэнбагийн арга барилаар зугтаж чадна.

Гэнба: Дуудсан уу?

Ёришигэ: Хэрвээ замдаа төөрчихвөл удам тасарна.

Токиюки: Хагас жилийн турш газар нутгаар гүйж хөгжилдсөн. Одоо бол Сувагийн хаанаас ч гэртээ харьж чадна!

Ёришигэ: Үгүй ээ, зам дээрх хорхойг идээд шимэгчлүүлээд үхчхэж мэднэ. Хөөрхөн эмэгтэйтэй таараад хамраасаа цус алдаад үхчихвэл? Ичмээр өнгөрснөө санаад цочролд ороод үхчихвэл?

Токиюки: Үхье дээ. Түрүүнээс хойш яачхаад байгаа юм? Өнөөдөр нэг л сонин байна шүү, Ёришигэ-доно. Үргэлж л тайван суугаад аюултай газар луу явуулдаг бус уу.

Кожиро: Шийдвэрт хүрэхгүй нь. Одоо явж болох уу, Моритака-сама?

Моритака: Тийм, одоо энэ л хамгийн зөв шийдвэр. Залуу эзний аюулгүй байдал нэн тэргүүнд шүү.

Кожиро: Мэдлээ.

Аяако: Ойлголоо!

Ёришигэ: Хүлээ. Үнэндээ Токиюки-сама зугтахдаа сайн биш! Зугтахдаа догдолдог аугаа гаж нэгэн!

Токиюки: Бүдүүлэг юм! За тэгэхээр тагнуул хийхэд ямар бэлтгэлтэй байх юм?

Кожиро: Ачаа хөнгөн байсан нь дээр. Хоёр өдрийн хоол байхад хангалттай байх.

Гэнба: Мөнгө бол аль болох их хүсэж байна. Моритакаг хуурцгаая.

Шизүкү: Дахиад л ийм зүйл яриад эхэллээ. Бид ч бас будаа болон мөнгийг хамаагүй ашиглаж...

Бичиг: Токиюки-сама авч явах болно

Өгүүлэгч: Ёришигэ харж байв. Санаа зовсон харцаар харж байв.

Шизүкү: Аав аа!

Ёришигэ: Тэр байна шдээ. Токиюки-сама өлсөөд үхчихвэл удам тасарна...

Кожиро: Тоохгүй орхиод явцгаая.

Токиюки: За, хурдалъя!

Кожиро: Дулаан хувцас ийм байхад болох байх.

Аяако: Шизүкигийн тусгай хөвөнгөөр хийсэн хувцас дулаахан юм аа.

Токиюки: Энэ л байхад хангалттай.

Кожиро: Нимгэн хувцастай байхад бусдад сэжиглэгдэхгүй бас зугтахад амар.

Токиюки: Юу?

Өгүүлэгч: Ёришигэ ширтэж байв. Уйдсан карри дэлгүүрийн эзэн шиг... ...байнга ширтсээр байв.

Токиюки: Өнөөдөр үнэхээр хачин байна шүү, Ёришигэ-доно!

Ёришигэ: Хөлдөж үхэх... эсвэл дайсан сая цэрэгтэй бол удам тасарна? Удам, удам, удам.

Гэнба: Удамд донтох гэдэг нь үү?

Токиюки: Ёстой нэг. Яачихсан юм бол оо?

Шизүкү: Заримдаа тийм болох үе бий.

Токиюки: Тийм зүйл?

Шизүкү: Санаа зовомтгой болж амархан уурладаг.

Ёришигэ: Миний мочиг хэн идсэн бэ? Хэн бэ?

Шизүкү: Ус уух төдийд таргалах. Исгэлэн юм л идэх болох.

Кожиро: Жирэмсэн болчихдог юм уу? Юугаа боддог юм болоо?

Токиюки: Хэн мэдлээ. Үргэлж намайг дэмждэг ч...

Ёришигэ: Токиюки-сама! Болгоомжтой байгаарай.

Токиюки: Санаа зовж үдэж өгч байгаа нь жаахан баярламаар юм.

Бичиг: Накаяма тосгон (Сувагийн хойд хил)

Кожиро: Нар жаргахаас өмнө арай хийж ирлээ.

Аяако: Хальт харахад энх тайван байна шүү.

Шизүкү: Төлөвлөгөөгөө бататгая. Энэ хавийнх Сувагийн хил ч гэлээ, ийм газар болохоор тийм ч их мэдээлэл байхгүй. Тийм болохоор эхлээд Сува хийдийн элч болж мэдээлэл цуглуулна. Маргааш тосгоны эргэн тойрныг харцгаая. Дайсан байхаар нэгэн хэрвээ ирэх бол хэр их хүнтэй гээд. Тосгоныг хамгаалах бол хэр их цэрэг шаардлагатай эсэх мэдээллээ нэгтгээд илтгэхээр... Энэ юу вэ?

Токиюки: Бид бүслэгдчихлээ.

Кожиро: Энэ тосгон яачхаа вэ? Хэдийн дайсны гарт орчхож?

Аяако: Хос илд ашиглагч, өсвөр насных.

Кожиро: Эргэн тойронд байгаа дайснууд хэзээ дайрч ирэх бол?

Токиюки: Хурдан юм. Ийм насан дээрээ илдийг гайхалтай ашиглаж сурч.

Гэнба: Хөөе, би тулаанаас холуур хүн. Боломж байгаа дээр зугтъя, жаал аа. Тэр хоёр тэр хос илд ашиглагчийн өмнө цаг хожихоос өөр зүйл хийж чадахгүй.

Токиюки: Үгүй ээ, тэр хоёр хагас жилийн өмнөхөөсөө хүчтэй болсон байна! Ер нь бол хурд болон хүч нь надтай бэлтгэл хийж байсан үеэсээ тэс өөр байна! Тэгвэл... Тэр үед...

Кожиро: Сайн байна, залуу эзэнтээн! Таван удаа тулалдахад нэг удаа надаас оноо авч байна!

Токиюки: Үргэлж намайг дорд үзвэл харамсана шүү.

Кожиро: Хөөх. Та бэлтгэлээ үргэлжлүүлсээр байвал намайг гүйцэх байх. Би ч болгоомжгүй байж болохгүй бололтой.

Токиюки: Тэгвэл тэр ч бас?

Аяако: Залуу эзэнтээн, гайхалтай юм аа. Сэлэм түгжилтээр би ялагдаж байна.

Токиюки: Чамаар бэлдүүлсэн болохоор. Том болох үедээ чи надаар хамгаалуулах нэгэн болох байх.

Аяако: Ичих. Хүчтэй болсон залуу эзэнтнийг хурдхан хармаар байна. Өшөө нэг л алхам, хичээгээрэй. Хичээгээрэй.

Токиюки: Тэд намайг эрхлүүлж байж.

Гэнба: Тийм зүйлийг эртхэн анзаараач.

Ёришигэ: Кожиро, Аяако. Токиюки-самагийн зугтах чадвар найдвартай биш. Энх тайван зан араншинтай тул сул талаа харуулах нь их. Бултаж чадахгүй дайралтууд ч их байгаа. Тулаанд мэргэшсэн дайчин, онцгой чадвар ашиглах дайчин, хүний хязгаарыг давах гэж оролдож байгаа дайчин. Тийм мангасуудын өмнө бол Токиюки-самад зугтаж чадах баталгаа байхгүй. Тийм болохоор та хоёр хамгаалалтаа бууруулж болохгүй, өсөн дэвших самурай болоорой. Ямар ч дайснаас эзнийхээ амь насыг хамгаалж чадахаар.

Токиюки: Ямар зоригтой, үнэнч хамжлагууд вэ? Хэзээ нэг өдөр би тэгж нүүр бардам илд барьж чаддаг болбол...

Фүбүки: Шизүкү юу? Мартчихаа юу? Өмнө нь зүүн Шинанод хоолоор дайлуулж байсан.

Шизүкү: Фүбүки юу?

Фүбүки: Бүдүүлэг байдлыг минь өршөөнө үү. Тэр хоёроос араатны мэдрэмж төрсөн тул, зүсээ хувиргасан дайсан байх гэж бодлоо.

Кожиро/Аяако: Юу?

Фүбүки: Намайг Фүбүки гэдэг. Олон газраар хэсүүчилж үйлчлэх эзэн хайж байна.

Аяако: Тэгвэл энэ тосгоных биш юм уу?

Фүбүки: Тийм ээ. 3 өдрийн өмнө хоол гуйхаар энд ирсэн ч, Огасаварагийн тугтай хүмүүсийн дайралтад өртөж байсан болохоор тусалсан юм. Адилхан хэмжээтэй салаа гурав ирсэн. Яаж ийгээд дарж авсан ч хүнс минь дуусаж. Гаднатай холбоо барих ч морь байхгүй. Тиймээс аюулд ороод байлаа.

Токиюки: Гурван салааг...

Кожиро: Тийм байтал тосгоны хүмүүс бамбар бариад ажиглаж байгаа юм уу? Гаднын залуу хүүг тулалдуулж байдаг хулчгар юм даа.

Фүбүки: Аан тийм биш ээ. Ирэх үед минь бүх томчууд алагдсан байсан болохоор.

Токиюки: Бүгд өсвөр насны хүүхдүүд? Чи ганцаараа дайсны гурван салааг устгасан юм уу?

Фүбүки: Үгүй ээ, тэд ч бас найдаж болохоор тулааны хүч.

Эр: Тэнд байна!

Фүбүки: Саяных шиг бамбараар дайсны анхаарлыг татаж.

Эр: Хүлээж бай!

Фүбүки: Урхины нүх бэлдэж. Сүрлэн хүн ашиглаж дайсныг харвасан. Жаахан хүүхдүүд байсан ч зааж өгөх юм бол чадах зүйлс их бий. Мэдлэгтэй болж чадвараа хурцалж. Тэрийгээ ашиглах хүчирхэг эзэн хайж байна. Надад хүний авьяасыг таньж сургах нь зохих байх. Энэ ертөнцийн хаа нэгтээ зааж чадах эзэн байвал амар хэдий ч...

Токиюки: Гайхалтай.

Бичиг: Хоолойгоос нь гарч буй гар

Гэнба: Энэ тосгон Сувагийн хувьд амин цэг болсон байрлалтай гэнэ ээ? Тийм зүйлийг анх удаа сонсож байна.

Фүбүки: Бүгд анзаараагүй төдий. Энэ газар хүн ам багатай ч дайрахад амар байрлалтай. Зуун хамгаалагч байвал үл үзэгдэх бэхлэлт болж болно.

Бичиг: Накаяма тосгон

Фүбүки: Огасавар эндхийг эзэлж армиа байрлуулбал, улсын хил рүү дайрах үе дээ, гайхалтай давуу талтай болно. Сувагийн баян нутаг Асада тосгон руу, хавчин дайрч чадах болохоор.

Бичиг: Асада тосгон - Сува нутаг Огасавара

Фүбүки: Дайны тактикаар бол хоёр талаас нь хавчин дайрах. Ийм зүйл болбол Сува нутаг их хэмжээний газар нутгаа алдахад хүрнэ. Магадгүй энэ удаагийн Огасаварагийн армийг удирдаж буй хүн нь тийм дайны тактикийг ашигладаг нэгэн. Миний хувьд хамгаалж, цэргийн хүчний үнэ цэнтэйг баталж чадвал, том шагнал авна гэж бодсон болохоор.

Кожиро: Тэр ч яахав их идэх юм аа!

Гэнба: Бас будааны хутгуур зүүчхээд битгий дайны тактик яриад бай.

Эм: Фүбүки ах, 3 хоногт тосгоны хүнсийг дуусгасан.

Кожиро: Юу?

Фүбүки: Тийм, тиймээс тосгоныг хамгаалахдаа хязгаартаа тулаад байлаа.

Шизүкү: Тосгон аюулд орсон шалтгаан байна.

Токиюки: Дайны тактик нь гайхалтай байдал, хүнснийхээ тооцооллыг гаргаж чаддаггүй байх нь.

Фүбүки: Хүйтэн болохоор тэр байх. Хэчнээн идсэн ч дулаацахгүй байна.

Шизүкү: Нээрэн би чамтай анх уулзахад ч тэгж байсан. Бидний өргөл рүү нууцаар ороод идэж дуусгасан. Баавгай дайрсан гээд хуурсан хэдий ч, манай бурхан... өлсөөд байна гээд бөөн юм болсон.

Ёришигэ: Хясаа идмээр байсан юм.

Фүбүки: Тэр үед үнэхээр өршөөгөөрэй. Өлсгөлөн болон жаахан хүүхдийн гүйлтийг сөрж чаддаггүй юм. Үнэхээр ичиж байна.

Шизүкү: Ах аа?

Токиюки: Үгүй ээ, их тайван тактик ч гэж бодохоор харин ч бүтэлгүй хүн юм аа. Тактик ч бол ялах аргыг сонгоно. Жаахан хүүхдүүд байгаа тосгоныг зориуд хамгаалах тухай бодохгүй байсан. Хүүхдүүдийг сургаж тосгоныг хамгаалах хүчин болгосон. Хүүхдүүд хүртэл, эцэг эхээ алдсан байтал гэрэлтсэн харцаар харж байна. Эзэн хааны суудлыг буцаан авахын төлөөх хүчин болгож хүсэж байна! Бас нууцаар илдний эрдэм заалгаж... тэр хоёрт хүндлүүлмээр байна!

Шизүкү: Гэснээс, ах аа. Аавыг яагаад тэгтлээ санаа зовсныг гайхаж байна.

Ёришигэ: Ирээдүй. Ирээдүй!

Шизүкү: Таны аюулгүй байгаа ирээдүйг хараагүй байх. Энэ тосгон хэчнээн чухал байсан ч таны амь нас чухал. Тосгоныг түр орхиод хүүхдүүдийг дагуулаад, аюулгүй Сувагийн нутаг хүртэл зугтахыг санал болгож байна.

Токиюки: Үгүй ээ, боломжтой бол тосгоныг ч хамгаалмаар байна. Тэдний эцэг эхийг одоо ч чандарлаж оршуулаагүй байсан. Төрсөн нутаг, эцэг эхээ нэг дор алдах нь дэндүү өрөвдөлтэй. Сэтгэлд минь энх тайван мэдрэгдэж байгаа хугацаанд энд баймаар байна.

Шизүкү: Ах аа...

Токиюки: Фүбүки. Таны дайнд бид тусалж болох уу?

Фүбүки: Би л хамт тулалдах бол нэр төрийн хэрэг.

Эр: Эзэнтээн, тосгоны иргэдийг ингэж их алаад, Садамүнэд загнуулахгүй байгаа?

Шокан: Хамаагүй ээ. Өмнө нь хорон этгээд байсан нэгнээс ёс зүй хүсэх нь буруудсан зүйл. Бас... будда өршөөг. Ингэж хэлэх юм бол будда бүх нүглийг өршөөх болно. Хэрэгтэй байгаа биз дээ?

Эр: Будда шилдэг нь!

Шокан: Манай Сэйги бүлгэм, тавуулаа байвал ганц тосгоныг устгаж чадна. Хүчирхэг хүмүүсийн цугларал, тэр хүмүүс гурван удаа очоод буцаж ирээгүй тэр тосгон.

Эр2: Туслаарай!

Шокан: Дээрэмчний аргаар тонуулын сархдыг ууж чадахгүй бололтой. Дайчин болоод дайн хийцгээе. Болсон!

Бичиг: 8-р анги (1334-р он) Нуугдаж тоглох дайн

Back to episodes Go home