Nigawaka 6

Гэнба: Мэдэгдчихлээ. Тэд удахгүй биднийг бүслэх нь Хааны зарлигийг олчихлоо. Эндээс гарцгаая. Чамайг хамгаалах нь миний ажил биш. Үхмээргүй байвал сайн гэгч нь дагаад яв.

Сүкэфүса: Намайг дохио өгөхөөр, бүгд зэрэг дайраарай. Новш гэж.

Гэнба: Бас үүнийг нэмчихье!

Эр: Утаа болон гэрлээс болж хулгайчийг харж чадахгүй байна.

Эр2: Миний нүд!

Эр3: Утаанаас гар!

Сүкэфүса: Наашаа өг. Сонсож байна. Сонсогдож байна. Галаар анхаарлыг нь татаж, эсрэг талын хана руу авирч байна.

Гэнба: Юу...

Сүкэфүса: Новш гэж. Садамүнэ-доногийн харвах чадвартай дүйцэхгүй юм.

Эр: Урагшаа!

Эр2: Баруун хана!

Сүкэфүса: Тэр эрхэм хаана байна?

Эр: Ханыг даваад зугтчихлаа!

Сүкэфүса: Огасаварагийн нэрийн өмнөөс хулгайчдыг зугтаалгаж болохгүй!

Кожиро: Гэнбагийн дохио байна. Тэднийг урхидацгаая.

Аяако: За.

Эр: Тэнд. Мориор зугтчихлаа.

Сүкэфүса: Морьд давхиж эхлээд чимээ гарсан, гэхдээ хониноос морь хүртэл явах... хөлийн чимээ гараагүй. Тэр морьд магадгүй анхнаасаа бэлдчихсэн байсан. өгөөш болох нөхөд нь байх. Хүн алхах хөлийн чимээ ч алга. Тийм бол маш ойрхон байгаа. Тэр ойд, амьсгаагаа дарж байгаа. Хаана байгаа юм бол доо?

Гэнба: Садамүнэгийн бууны нохой, Ичикава Сүкэфүса. Энэ харанхуйд тийм аймшигтай сонсгол шударга бус байна шдээ. Харах өнцгийг булаах миний хуурмаг үзэгдлийн арга нөлөөлөхгүй. Баларлаа. энэ маягаараа бол баригдах нь. Одоо ч болов түүнийг худалдчих уу? Баллачихлаа. Хорвоог мэдэхгүй жаалд бодит байдлыг зааж... хөгжилдье гэж бодсон биш. Түүнийг... орхиод явчихъя. Би ганцаараа бол зугтаж чадна.

Токиюки: Болохгүй!

Гэнба: Миний чимээгүй алхааг гүйцэх хүн байхгүй!

Токиюки: Нуугдаж тоглоход, ийм зайнаас хөдлөхөд хамгийн түрүүнд олддог!

Бичиг: Хөөцөлдөж тоглох, Нанбокүчо.

Сүкэфүса: Олчихлоо.

Бичиг: Ичикава Сүкэфүса. Сайн сонсголтой залуу

Сүкэфүса: Новш гэж. Урт илд авчирсан нь алдаа байж. Удирдахад хэцүү юм.

Гэнба: Хөөе.

Токиюки: Зүгээр ээ. Илд нь модонд гацаад шалбараад өнгөрсөн.

Гэнба: Чамайг хаях гэж оролдсон намайг яагаад аварсан юм? Ганцаараа зугтаж болох байтал.

Токиюки: Түрүүн чамайг сэжиглэсэн. Чи үхчих юм бол уучлалт гуйж чадахгүй. Миний зүрх сэтгэл сул дорой, цаашид ч дахиад чамайг сэжиглэж магадгүй. Гэхдээ амлаж байна, Би түрүүлж чамаас урвахгүй.

Гэнба: Юу...

Токиюки: Чамтай хамт зугтах хөгжилтэй байсан. Би ганцаараа бол зугтаж чадахгүй, хүчирхэг чөтгөрүүдээс чиний чадварууд байвал зугтаж чадна. Тэгж бодоход л догдлох сэтгэл минь зогсохгүй нь. Хэдий чи цөхрөлд орсон байсан ч, хэдий чи урвалаа ч, зугтах үедээ заавал хамтдаа шүү!

Өгүүлэгч: Хэдэн арван хүнээс урвалт мэдэрсэн туршлагатай хэдий ч, Токиюкид хамтрагчаасаа урвасан удаа байхгүй. Урваж шарвах ойлгомжтой байсан энэ эрин үед, нэлээдгүй үнэнч дайчин байсан гэж хэлж болох байх.

Садамүнэ: Хулгайчид хаана байна? Новш гэж. Нас явахаар шөнө харахгүй юм.

Сүкэфүса: Тэнэг юм даа... Би хамт байна.

Садамүнэ: Ичикава-доно юу!

Садамүнэ /дотроо/: Хүндэтгэлгүй ярьсан уу?

Садамүнэ: Чи миний талд байвал, шөнөөр зугтах хулгайчдыг бүгдийг нь хөнөөж чадна!

Садамүнэ /дотроо/: Нас болон цол хэргэмээр илүү надтай яагаад хүндэтгэлгүй яриад байгаа юм?

Гэнба: Ойгоос гарах замд морьд нуусан байгаа. Удахгүй ирлээ.

Токиюки: За, явцгаая.

Гэнба: Нэлээдгүй цус алдаж байна. Үүнээс илүү хөдөлбөл хязгаартаа тулна. Юу? Аянга уу?

Токиюки: Буцаад ирчхэж. Энэ бол Садамүнэгийн сум.

Гэнба: Байж боломгүй юм. Морины чимээ нэг метрийн цаана байгаа. Ийм харанхуйд ийм сайн онилох учиргүй! Бидэнд морьд хүртэл өшөө зай байна. Түүнтэй хамт байвал тэр сумнаас бултаж чадахгүй. Новшийн эрх жаал.

Сүкэфүса: Миний чихэнд итгээд харва, Садамүнэ-доно.

Садамүнэ: Энэ гараараа хэдэн зуун дайсныг харанхуйд дарсан билээ дээ.

Сүкэфүса: За тэгэхээр Садамүнэ-доно. Эхлээд шархадсан жаалаас эхлэх үү?

Садамүнэ: Тэгье, Ичикава-доно. Наад сонсох чадвараараа миний ониог сайн тохируул.

Гэнба: Нүдэнд харагддаггүй бол үл тоож болох байтал. Харагдах өртэй болчхоор? Буцааж төлөхгүй бол болохгүй биз дээ?! Хоёр хөгшин хөгжилтэй зүйл хийж байх шив? Гайтай юм. Хоёулантай чинь үзэлцье.

Сүкэфүса: Айн? Наад үнэгний баг чинь. Өмнө нь сонсож байсан юм байна. Казама Гэнба гэдэг хулгайч жаал шив.

Садамүнэ: Казама?

Сүкэфүса: Тийм ээ, түүний эцэг хулчгар арга тактик ашиглаж байсан тул, дайчны ичгэвтэр хэмээн овгоосоо цөлөгдсөн. Тэгээд хулгайч болсон гэдэг.

Садамүнэ: Казама гэвэл Шинанод амьдардаг Сува овгийн хүн... Тэгэхээр чи Ёришигэгийн тушаалаар эзэн хааны зарлигийг хулгайлахаар ирж ээ?

Гэнба: Хааны зарлиг? Юу яриад байгаа юм? Би та нараар тохуурхаж хөгжилдөх гэж ирсэн төдий.

Сүкэфүса: Шувууд. Чимээний чиглэлийг мэдэхүй нь!

Гэнба: Аллагын талаар бол мэдэхгүй! Гэхдээ хувилах чадвараар мулгуу удирдагчид ялагдлаа юу?

Садамүнэ: Үгүй ээ! Үгүй ээ. Дэмий хөдөлгөөнөөр хуурах гэж! Гэхдээ гэнэн байна! Ийм зайнаас бол алдахгүй!

Сүкэфүса: Садамүнэ-доно.

Садамүнэ: Юу?

Гэнба: Үүнийг хүрт!

Садамүнэ: Нумыг хөвч тастах хэрэгсэл! Хулчгар юм!

Гэнба: Хулчгар? Миний хамсаатан ийм наргианд хөгжилдөж байсан. Та нарын л мэдрэмж хуучинсаг байгаа юм. Тэгээд л тэр агуулахад хуучирсан бичиг баримт л байж. Тиймээс хамсаатандаа ч хэлсэн... цаасыг хулгайлдаг юм биш. Шатааж тоглодог юм гэж.

Садамүнэ: Өө?

Өгүүлэгч: "Шиноби" гарч ирсэн хамгийн эртний баримт бичиг, энэ эрин үеийг дүрсэлсэн Тайхэки юм. Самурайн дайнаас шударга гэх зүйл алга болж байсан энэ эрин үед... нууцаар нэвтэрч хорлон сүйтгэх чадвартай хүмүүс маш их хэрэгцээтэй байсан. Нинжа нарын бий болсон эрин юм.

Садамүнэ: Алга болчихлоо? Агуулахын түймэрт анхаарлаа хандуулах агшинд!

Сүкэфүса: Садамүнэ-доно, хааны зарлиг одоо ч тэнд байгаа юм уу?

Садамүнэ: Шархадсан нэгнийг нь барьж хэн хийлгэснийг нь өчүүлэх болно!

Сүкэфүса: Энэ туурайн чимээ. Зугтаж байсан өгөөш болсон хоёр!

Садамүнэ: Энэ зайнаас гүйцэхгүй. Үнэг жаалын зальд бид бүгд чадуулчихлаа!

Кожиро: Аврахаар иртэл, хэмх нүдүүлчихсэн байна шдээ, эзэнтээн!

Аяако: Хөөе Гэнба, залуу эзэнтнийг жаахан ч болов нандигна л даа!

Кожиро: Тийм шүү, золиг минь!

Токиюки: Гэнба байсан болохоор л тэр хоёроос зугтаж чадсан. Хөгжилтэй байлаа. Дахиад хамтдаа нуугдаж тоглоцгооё.

Аав: Гэнба минь. Хэрвээ чи үнэнч сэтгэлээр зүтгэхийг хүссэн эзэнтэй таарвал, тийм байсан ч мөнгө ав. Дараа амьдрал хүртлээ зүтгээд ч хамаагүй, авсаар бай!

Гэнба: Болж байна. Нэг аймгийн газар нутгаар гэрээ хийе. Төлөхгүй байвал өршөөхгүй шүү. Хэрвээ чи төлөхгүй бол чиний хүүхэд, ач хүү, чиний бүх хамаатны араас явах болно.

Токиюки: Тэгэхээр миний хүүхдүүдтэй хөөцөлдөж тоглоно гэсэн үг үү?

Гэнба: Тийм биш ээ! Улсаа буцааж авч чадахгүй бол өршөөхгүй гэж хэлж байна!

Токиюки: Улсыг буцааж авсны дараа тоглоно гэсэн үг үү?

Гэнба: Яаж яваад тийм болчихдог билээ?

Аяако: Гэнба, үймэхээ боль!

Кожиро: Мөргөлдөх нь байна!

Эр: Харь! Хааны зарлиг байгаа эсэхийг баталгаажуулж чадахгүй бол нэвтрүүлэхгүй.

Эр2: Та нар болсон хойно хааны зарлиг гэж худлаа хэлж бидний газар нутгийг хулгайлах гэж байгаа биз дээ?

Эр3: Хааны зарлиггүй хүний тушаалыг дагалаа юу?! Уур чинь хүрч байгаа бол хааны зарлигийг харуул!

Садамүнэ: Новшийн Сувагийн иргэд дэмий тэмцэж гэнэ. Гэхдээ хааны зарлигийг сарын дараа бол дахиад авч чадна! Газраа өгөх хугацаа чинь уртассан төдий!

Эр: Баларлаа, эзэнтээн! Сувагийн газар нутгийг булааж чадахгүй болчихлоо.

Садамүнэ: Юу?

Бичиг: Киото

Эр: Би Камакүра засгийн газрыг унагасан юм.

Эр2: Би засгийн газрын 1000 орчим хамжлагыг устгасан. Такаүжийн бослогыг би тушаасан.

Эр3: Баларсан шүү. Буддатай хамт өнгөрсөн рүү явсан аялал Ихэнх нь худал өргөх бичгээр шагнал авахыг хүссэн этгээдүүд.

Эр4: Хүн бүрийн үнэн хэлж буй эсэхийг шалгавал хэдэн жил болж ч мэднэ! Тиймээс чухал төрийн хэрэг урагшлахгүй нь.

Хаан: Төвөгтэй юм!

Бүгд: Мэдлээ!

Эр: Эзэн хаан "төвөгтэй юм! гэж хэллээ"

Бичиг: Юмсыг байгаагаар нь үлдээ

Сүкэфүса: "Хожогийн газар нутгаас бусад газрыг хэвэнд үлдээ. Сувагийн газар нутагт ч өөрчлөлт оруулахгүй гэсэн."

Садамүнэ: Уур хүрч байна!

Сүкэфүса: Хүлээе. Дахиад өөр боломж олдоно.

Садамүнэ: Чамайг даа! Чимээгүй байсан уу? Сува!

Эр: Чадлаа! Аюулгүй үлдлээ!

Ёришигэ: Цаг сунгахыг амжилттай хийж чадлаа. Тэр маягаараа томоотой гэгч нь Огасаварад газар нутгаа тасалж өгсөн бол дахин буцааж авч чадахгүй байлаа. Хүчирхэг хамжлагатай болсонд танд талархаад барахгүй нь.

Кожиро: Гарцаагүй Гэнба ч их тус болсон шүү. Зан ааш нь тийм хэдий ч.

Гэнба: Надад ч бас хийгээд өг!

Кожиро: Түүний чадвар байвал, Такаүжигийн унтлагын өрөөнд нэвтрээд нууцаар... алах ч боломжтой.

Ёришигэ: Тэр боломжгүй. Такаүжийг аллагаар алж чадахгүй. Сайн боломж, Токиюки-сама. Өмнө нь хэлсэнчлэн та өөрийнхөө дайсныг мэдэх хэрэгтэй. Би хүртэл таамаглах аргагүй... Ашакага Такаүжи гэх эрийн тухай.

Мориёши: Эцэст нь цөөхүүлээ хөдөллөө.

Бичиг: Годайго эзэн хааны хүү Мориёши ханхүү

Мориёши: Эндэх бол чиний булш.

Ашикага: Эрхэм дээдэс ээ, Шогун болсонд баяр хүргэе. Эрхэм дээдэс ээ, яагаад тэгтлээ миний амийг авахыг хүснэ вэ?

Мориёши: Чи хэзээ нэг өдөр заавал эзэн хааны өөдөөс сөрнө. Эцгийн төлөө өөрийнхөө гарыг бохирдуулах болно!

Эр: Эзнийг хамгаал!

Мороноа: Доод түвшний цэргүүд юу ч болохгүй нь.

Ашикага: Дагах хүмүүс нь хулгайч, лам, оргодол гээд их найдмаар юм. Хүний татах увдистай нэгэн юм.

Эр: Эзэнтээн, зөвшөөрлөө өгөөч.

Ашикага: Үгүй ээ, бай нь ганц би. 1 эсрэг 1 үзэх юм бол буруу ойлголт нь арилах биз.

Эр: Болох юм уу, ах аа?

Мороноа: Асуудалгүй ээ. Ердөө нэг муу шогун болон тэнүүлчид.

Ашикага: Эрхэм дээдэс ээ!

Эр: Такаүжи байна! Алаад хая!

Ашикага: Гуй бүгд, тайвшир.

Эр: Айх хэрэггүй! Урагшаа!

Ашикага: Яадаг билээ. Олуулаа юм аа.

Мориёши: Ашакага Такаүжи. Миний зөн зөв байж. Чи бол энэ ертөнцөд байх ёсгүй мангас.

Ашикага: Түр хүлээнэ үү, эрхэм дээдэс ээ. Тун удахгүй хоёулхнаа боллоо. За, дуусчихлаа. Эрхэм дээдэс ээ, надад итгээч. Би эзэн хаанд маш үнэнч билээ.

Мориёши: Би түүнтэй огт дүйцэхгүй юм байна. Гэхдээ би ганцаараа биш. Нөхдийнхөө хүчтэй нэгтгэх юм бол хэзээ нэг өдөр заавал...

Эр: Юун үймээн бэ? Эрхэм дээдэс илдээ сугалчхаж.

Мориёши: Та нар, зөв цагтаа ирлээ. Хурдхан надад туслаа-

Эр: Такаүжи-сама. Такаүжи-сама байна!

Эм: Такаүжи-сама! Үнэхээр Такаүжи-сама байна!

Эр2: Та зүгээр үү, эзэнтээн? Бэртээгүй биз дээ?

Ашикага: Сүйдтэй зүйл болоогүй ээ.

Эр: Ашгүй дээ.

Эм: Такаүжи-сама...

Эр2: Танд санаа зовж байна. Юу ч гэсэн биеийг тань үзүүлье.

Мориёши: Өчигдөр хүртэл миний хамтрагчид байсан байж яагаад тийшээ? Эзэн хаан. Наад хүнээ л өөрийнхөө талд байлгаж болохгүй. Хүн биш нэгэн зүйл түүнтэй хамт байна. Эзэн хаантаан! Эзэн хаантаан! Эзэн хаантаан!

Эр: Такаүжи-сама. Такаүжи-сама. Такаүжи-сама. Такаүжи-сама. Такаүжи-сама. Такаүжи-сама. Такаүжи-сама. Такаүжи-сама. Такаүжи-сама. Такаүжи-сама. Такаүжи-сама. Такаүжи-сама.

Токиюки: Кёод тийм зүйл болоо юу?

Ёришигэ: Алах боломжгүй цэргийн хүч дээр нэмээд, байж боломгүйгээр хүн татах хүч. Энэ бол Ашикага Такаүжи байгаа юм. Эзэн хааны хүүгийн эсрэг эрх мэдлийн тэмцэл хийгээд шууд ялах нэгэн. Тэр бол таны мэдэх Ашикага Такаүжигээс өөр нэгэн. Дахиад асууя Токиюки-сама, оргил дээр нь байгаа нэгнийг сөрөх зориг байна уу?

Аяако: Залуу эзэнтээн! Гэнбад ямар нэг юм хий л дээ! Согтчихоод удгануудын өгзөгт хүрч! Бас өрөөгөөр гүйж үймэлдээд...

Гэнба: Эргэлдүүлэх, эргэлдүүлэх.

Аяако: Шалдалчхаад шээж байна. Тиймээс хүмүүс илдээ сугалах дээрээ тулчхаад байна!

Токиюки: Оргилд гарах тухай яриа гэнэт хамгийн доод яриа болчихлоо.

Кожиро: Явах уу, эзэнтээн? Тэр гайтай үнэгийг сайтар сургаад өгье.

Токиюки: За. Ёришигэ-доно. Та надад... хамтрагч өгсөн. Тулалдах чадвар болон өөртөө итгэх байдлыг өгсөн. Бүгд одоогоор жижиг байгаа хэдий ч... таны өгсөн чухал эрдэнэс. Такаүжи хэр их хүчтэй байсан ч бууж өгөхгүй. Эрдэнэсийг цуглуулж хэд хэдэн удаа оролдож үзэх хэрэгтэй!

Аяако: Хөөе!

Өгүүлэгч: Такаүжи болон Токиюки. Дийлдэшгүй арслан болон түүнтэй дөхөх ч үгүй туулай.

Эр: Үзүүлээд өг!

Аяако: Тийм ээ!

Өгүүлэгч: Арслан хараахан мэдээгүй байгаа. Жижигхэн туулай өөрт нь аймшигт тавилан авчрахыг.

Гэнба: Хөвсийх, хөвсийх.

Бичиг: 7-р анги (1334-р он) Өвлийн хүүхдүүд

Гэнба: Болсон!

Back to episodes Go home