Nigawaka 5

Моритака: 4 онооны зөрөөтэй.

Бичиг: Тайлбарлагч Моритака Сува

Моритака: Токиюки-сама оноог эргүүлэхэд 5 оноо хэрэгтэй!

Аяако: Хөөе. Тэр одоо юу вэ?

Моритака: Бүх хүчээрээ садаа болох нь. Үлдсэн сум нь хоёр. Ялахын төлөө толгой эсвэл хүзүүнд нь онох ёстой.

Садамүнэ: Бууж өг. Чи энэ нөхцөлд 4 онооны зөрөөг эргүүлэх боломжгүй!

Кожиро: Залуу эзэнтээн!

Аяако: Залуу эзэнтээн!

Эр: Тэмцээн шийдэгдэх шив.

Ёришигэ: Зугтаарай, Чожүмару! Энгийн нэг харвах чадвараар чи түүнийг ялна гэж бодоо юу? Зугтангаа харвах арга бодож ол!

Токиюки: Зугтангаа харвах?

Аяако: Еришигэ-сама, тийм зааврыг ойлгох юм уу?

Токиюки: Цэлмэчихлээ. Зугтаж байхад толгой сэргэж бүхнийг харж чаддаг болно. Нохойг онилбол Садамүнэ харахгүй өнцгөөс садаа болно. Хөдөлгөөнийг нь таамаглах аргагүй жижигхэн байг дайралтаас бултангаа ононо гэдэг миний хувьд боломжгүй. Үгүй ээ, чадна! Хормын төдийд ч гэсэн надад онож чадах мөч бий.

Садамүнэ: Биеэ эргүүлж харвах арга уу? Тэнэг. Биеэ эргүүлж харвалаа ч онилж чадахгүй болохоор харахгүй өнцөг гэдэг юм. Морин дээр суусан байдалтай байхдаа үүнээс илүү биеэ эргүүлж чадахгүй.

Токиюки: Би бол зугтахдаа сайн Хожогийн хүү. Зугтаж байхдаа юу ч байсан хийж чадна!

Эр: Урвуу хараад хүзүүг нь онолоо. 2 оноо!

Бичиг: Сува - Огасавара Нохой харвах тэмцээн 1333 он

Кожиро: Тийм ээ!

Аяако: Чадлаа!

Моритака: Ойлголоо!

Бичиг: Тайлбарлагч Моритака Сува

Моритака: Нохойг онилох юм бол Садамүнэ гарцаагүй харахгүй өнцгөөс нь гарах болно. Өнцөг болон зай нь төгс тохирсон, нохойноос хамаагүй том бай!

Ёришигэ: Тэр хоромд гаргах мэргэн шийдвэр. Акробат шиг харвалтыг нь амжилттай болгох тэнцвэрийн мэдрэмж, уян хатан бие. Тэр эрхмийн байгалиас заяасан авьяас нь зугтах үед л ил болох юм.

Кожиро: Шийдэгдлээ. Залуу эзний онцгой арга бол урвуугаа харвах.

Ёришигэ: Ирээдүйд илүү их залуу хөвгүүдийн сэтгэлийг хөдөлгөх нэрээр дуудагдах байх даа.

Кожиро/Аяако: Юу?

Садамүнэ: Болоогүй байна! Одоогоор 3 - 5 оноотой байна. Баруун гараараа харвадаг. Толгойгоо л хамгаалж чадвал, тэрээр оноог эргүүлэх боломжгүй!

Ёришигэ: Зугтангаа дайрах боломжийг бүрэн олгосон уг дайралтын нэрийг...

Бичиг: Парфян харвалт

Өгүүлэгч: Парфян харвалт. Эрт үед дундад Азын улс Парфян, дэлхийн хамгийн шилдэг байсан Ромын их армийг, дийлсэн хүчирхэг тулааны тактик билээ. Дайсан ойртох үед ухрангаа харвах. Энэ маягаар үүрд үргэлжлэх. Ромын хүчирхэг явган цэргүүд яаж ч чадалгүй бүх хүчээ барсан гэдэг.

Бичиг: Сува - Огасавара Нохой харвах тэмцээн 1333 он

Эр: Урвуу харвалтаар удирдагчийг нь онож 3 оноо авлаа!

Бүгд: Тийм ээ!

Эр: 6 - 5 оноогоор Чожүмару яллаа!

Кожиро: Тийм ээ!

Аяако: Тийм ээ! Урагшаа!

Токиюки: Таны чих рүү нь харвасан удган охины хариу. Чихэнд нь оносон нь тохиолдол ч гэлээ.

Ёришигэ: Ялалтад нь баяр хүргэе. Зугтангаа тулалдах хөгжилтэй байгаа биз дээ? Цаашид ч их тулааныг үзэх болно шүү! Садамүнэ-доно, амлалтдаа хүрэх цаг боллоо. Манай Сувагаас явж цаашид ирэхгүй байхыг хүсье.

Садамүнэ: Хөөрөхөө боль. Нохой харвах тэмцээн бол зүгээр л найр наадам. Урвагчийн талд орсон та нараас удахгүй газар нутгийг чинь буцааж авна! Хожогийн үлдэгдлүүдийг дараад нь тухтай гэгч нь хайна!

Бичиг: ЭНД БАЙНА

Садамүнэ: Ёришигэг дээ. Яагаад тэр жаалын талд оров? Баттай ялах болохоор гаргасан гэдэгт итгэж өгөхгүй нь. Бас тэр эрхэмсэг байдал... Тэр насандаа тийм ч амар олж авахгүй дээд зэргийн язгууртны эрхэмсэг байдал. Арай Хожогийн хүн үү? Үгүй ээ, тийм чухал хүнийг шууд миний өмнө гаргаж ирэхгүй! Ёришигэгийн юу бодож байгааг тааж чадашгүй нь!

Ёришигэ: Садамүнэ гярхай нүдтэй. Тиймээс л эргэлзэх байх. Нэгэн хүнтэй тохиролцож Хожогийн үлдэгдэл байж болох хүний талаарх цуу яриаг улс даяар тарааж байгаа. Бурхан болон хүнийг байгаа гэж бодвол тэнд бий. Тиймхэн зүйлээр л аугаа их хүчийг цуглуулах боломжтой. Улс даяар сэжигтэй гэж үзэх юм бол дайсан хүчээ хуваана, тэр хугацаанд бид хүчээ нөөх болно. Хүчирхэг болж өсөн томроорой. Зугтангаа урагшлах тулаан. Тэнгэр доорх аугаа аялал хэдийн эхэлсэн шүү!

Эр: "Самурайд ямар ч хэрэгцээгүй арга барил." Миний эзнийхээ төлөө сурсан аргийг тэгж хэлдэг байлаа. Хүчирхэг болох тусам итгэлээ алдаж. Удаан жил үйлчилсэн эзэн минь хүртэл хулгайд сэрдэнэ. Хөөгдсөн. Сайн сонс, чи миний арга барилыг залгамжилсан. Миний нэр болон арги барилыг өвлө. Мөнгөнөөс өөр зүйлд итгэ. Итгэл болон үнэнч байдлын хариу хэзээ ч буцаж ирэхгүй. Чадвараа хурцалж өөрийнхөө олж буй мөнгөнд л итгэ. Гэнба!

Аяако: Залуу эзэнтээн, хичээгээрэй. 1, 2. хичээгээрэй. За, дахиад жаахан!

Токиюки: Шогуны залгамжлагч би, яагаад ийм ажил хийх ёстой юм бэ?

Ёришигэ: Сува хийдийн Чожүмару бол одоогийн таны ашиглаж буй нэр. Энгийн үед ажил хийж байвал дасан ирэхэд сэжиглэгдэхгүй шүү.

Кожиро: Ирж болохоор дайсан гэвэл Садамүнэ л дээ. Тийм их ичгэвтэр байдалд орсон, өнөө маргаашдаа бол тийм ч амар царайгаа харуулахгүй биз.

Садамүнэ: Сайн уу?!

Токиюки: Юу?

Аяако: Инээмсэглээд ирж байна.

Кожиро: Бууж өгөхгүй шаар юм аа.

Садамүнэ: Хүлээлгэчихлээ, Сува. Эзэн хааны зарлигийг авчирлаа.

Аяако: Эзэн хааны зарлиг?

Кожиро: Өмнө нь авчирсан нь юу байсан юм?

Моритака: Өмнө нь Садамүнэ захирагчид томилох тушаал байсан.

Бичиг: Тайлбарлагч Моритака Сува

Моритака: Энэ удаагийнх магадгүй...

Садамүнэ: "Хожогийн талд орсон урвагч нарт. Сува бүсийн газар нутгийн нэг хэсэг болох хойд Сува нуурын хэсгийн газар нутгийг хураан авч Огасавагийн газар нутаг болгосугай."

Эр: Байж боломгүй юм.

Садамүнэ: 10 өдрийн дотор тус газар нутагт амьдрах хүмүүсээ нүүлгэ. Эзэн шиг ёс зүйтэйгээр ятгаарай.

Эр: Бид яах ёстой юм бэ? Өмнөх эзэд минь зовж зүдрэн байж захирах болсон газар нутаг! Огасава мэтэд нь хээвнэг булаалгаж чадахгүй.

Бүгд: Тийм ээ!

Эр2: Дайнаас өөр арга замгүй. Ёришигэ-сама бидэнд тушаалаа буулгана уу.

Ёришигэ: Эзэн хааны зарлигийг зөрчиж дайн гаргавал, төрийн дайсан болох болно. Одоо босох цаг биш. Өнөөдөртөө бүгд явцгаа. Чожүмару.

Токиюки: За.

Ёришигэ: Хийх ажил байгаа болохоор үлд.

Токиюки: Юу?

Ёришигэ: Бүлгээ бултаач дайчид гэж нэрлэсэн бололтой. Танд л зохих сайхан нэр байна.

Токиюки: Магтуулж байгаа юм шиг санагдахгүй байна. Бид цаашид яах юм? Энэ маягаараа Сувагийн иргэд...

Ёришигэ: Та бол шударга ёсны мэдрэмжтэй зөв хүн. Гэхдээ тийм байлаа гээд хангалтгүй. Үнэндээ бултаач дайчдад хөлслөхийг хүссэн хүн байна.

Токиюки: Юу?

Ёришигэ: Казама Гэнба гэдэг нэртэй хулгайч.

Токиюки: Хулгайч?

Ёришигэ: Бүх төрлийн арга залийг ашиглаж. Хаана ч байсан орж юу ч байсан хулгайлдаг.

Токиюки: Хөөх! Гэхдээ яагаад хулгайчийг өөрсдийн нэгээ болго гэж?

Ёришигэ: Танаас хүсэх зүйл байна. Түүнийг ашиглаж Садамүнэгийн харшаас эзэн хааны зарлигийг хулгайлах. Кёогоос ирсэн мэдээллээр бол эзэн хааны зарлигийг буулгуулахад их цаг авч байгаа. Одоо байгааг нь үгүй хийж чадвал нэлээн цаг хэмнэнэ.

Бичиг: Дараалал энд дуусаж байна

Токиюки: Тэгэх чинь буруу.

Ёришигэ: Тийм ээ. Гэхдээ цаашид, зөвхөн зөв замаар явбал үнэхээр зөв зүйлсийг хийж чадахгүй. Хорон нэгнийг ч ашиглаж... бүхнийг бэлдсэн эзэн болоорой.

Моритака: Зүгээр үү, Ёришигэ-сама? Токиюки-саматай хамт зөвхөн хүүхдүүдийг л явуулна гэж үү?

Ёришигэ: Тэгж харагдаж байгаа ч тэр бол захирагчийн хүү. Заавал хаанд тохирох нэгэн гэдэг нь харагдана.

Бичиг: Кикёгахара

Токиюки: Энэ тосгоны хаа нэгтээ байгаа бололтой.

Шизүкү: Өршөөгөөрэй.

Эм: За?

Шизүкү: Юм асууж болохсон болов уу?

Өвөө: Яасан бэ хөөрхөн, авхай нар минь?

Шизүкү: Хүн хайж байна л даа.

Эмээ: Нэрийг нь мэдэх үү?

Шизүкү: Тийм ээ, Казама Гэнба. Казама Гэнба. Казама Гэнба. Казама Гэнба. ...гэдэг хүн байгаа юм.

Кожиро: Хэр их үзэн ядагддаг юм бэ?

Аяако: Үнэхээр үзэн яддагийг нь мэдэхэд амархан байлаа.

Гэнба: Хэн ч намайг сөрж чадахгүй. Дайснаа болговол тамыг харах болохоор.

Кожиро: Модон дээр! Бас яагаад ч юм эзэнтэн ч модонд гарчхаж!

Гэнба: Би бол Казама Гэнба. 10 километрийн цаанаас намайг дуудагдах нь сонсогдсон болохоор ирлээ. Ирсэн шалтгаан чинь?

Токиюки: Сува хийдийн Чожүмару байна. Хувийн зүгээсээ чамайг хамтрагчаа болгох гэж ирлээ.

Гэнба: Юуны чинь, "Чожүмару" гэж? Чи Хожогийн жаал биз дээ? Огасавад мэдэгдвэл хэд болох бол?

Аяако: Залуу эзэнтээн, холдоорой!

Кожиро: Новш гэж. Хулгайчид итгэж болохгүй юм байна.

Гэнба: Үймэхээ боль мулгуу амьтад аа. Хэлэлцээр одоо л эхэлж байна.

Кожиро/Аяако: Миний хэтэвч!

Бичиг: Том байх нь сайн зүйл

Токиюки: Ямар хурдан арга вэ?!

Гэнба: Миний чадвар тийм ч хямдхан биш шүү. Садамүнэд хэлэхгүй болгохын тулд 100 канмон.

Бичиг: 100 канмон = 5 сая иен

Гэнба: Нэг ажлын хөлс 100 канмон!

Кожиро/Аяако: Үнэтэй юм!

Токиюки: Мөнгө үү?

Гэнба: Нэг ч канмон хямдруулахгүй шүү. Миний чадварыг хүсэж байвал мөнгө чи бид хоёрыг холбох гүүр болно.

Токиюки: Мөнгө.

Гэнба: Иймхэн зүйлээс айж байгаа бол ярьсан болохгүй нь. Мөнгөгүй бол хүн хөдлөхгүй. Хэчнээн гайхалтай гэр бүлд төрсөн ч бай. Одоогийн чи бол юу ч хийж чадахгүй зүгээр нэг жаал. Юуны чинь хаан болох нэгэн. Бодит байдлыг мэдэр, эрх жаал минь!

Токиюки: Мөнгө төлөхөд болох юм уу?

Гэнба: Тийм ээ. Чадвал шүү дээ! Өр тавих гээ юу?

Токиюки: Үнэхээр болох юм уу? Газар нутаг биш байхад?

Гэнба: Юу? Газар нутаг?

Токиюки: Үнэндээ цочирдлоо. Миний хамжлага болж... наад чадвараараа аугаа их үйлд туслах юм бол чи дайнд гавьяа байгуулсан жинхэнэ хамжлага болно. Кай эсвэл Мүсашигийн аль нэгийг авч болох байтал. Чи юу гээч шуналгүй юм бэ? Газар нутаг биш мөнгөөр хөлслөхөд болох байдаг!

Гэнба: Кай? Мүсаши? Цочирдов.

Аяако: Энэ хэвээрээ удаанаар.

Кожиро: Би ч бас эргэлзэнэ.

Шизүкү: Амьжиргааны зардалдаа санаа зоволтгүй. Сувагийн хийд батлан даах болно. Гэхдээ мөнгө байхад л үнэхээр болох юм уу? Ах аугаа үйлээ гүйцэлдүүлж улсыг захирвал, хэдэн мянган канмон халаасанд чинь орно шүү. Ж-И-Л бүр.

Кожиро: Ойлгож байна аа. Мөрийтэй тоглоом шүү дээ. Одоо шууд бага зэргийн шан харамж авах уу... эсвэл залуу эзэнд зүтгэж ирээдүйдээ мөрий тавих уу. Гэхдээ... чи ийм мөрөөдөл дүүрэн мөрийг тавихгүй гэж үү? Чамаас ингэж хүсэх өв залгамжлагч... ирээдүйд дахиж гарч ирэхгүй байх шүү.

Гэнба: Хоёр чихэнд минь шивнэхээ боль! Надаар шийдүүл! Новш гэж. Тааруулж тохуурхаад мөнгө салгах бодолтой байсан ч. За яахав.

Аяако: Толбо тогтох байх даа.

Гэнба: Хөөе, жаал аа. Хааны зарлигийг хулгайлмаар байна гэсэн байх аа. Нэг нөхцөл байна.

Бичиг: Огасаварагийн эдлэн

Садамүнэ: Эзэн хааны зарлиг ч их үр дүнтэй юм аа. Сувагийн газар нутгийг бага багаар нь өөрийн болгоно доо!

Гэнба: Хариуцлагагүй хөлслөгчид амиа даатгах бодол алга. Чи ч бас хамт явбал энэ ажлыг дааж авъя.

Токиюки: Тэр агуулахад хааны зарлиг байгаа.

Гэнба: Хийдийн удганы мэдээллийн дагуу байх шив. Айна гэж бодож байлаа.

Токиюки: Хамт явах нь мэдээж. Хааны зарлигийг хулгайлахыг хүссэн нь би болохоор.

Гэнба: Яасан эелдэг юм бэ дээ. Гэхдээ болгоомжтой байгаарай. Бүтэлгүйтвэл тийм болно шүү.

Бичиг: Хулгайчид

Кожиро: Түүнд итгэж болох юм уу? Зугтаж чадахгүй газарт оруулж байгаад залуу эзнийг худалдах гэж байвал яах юм?

Аяако: Зүгээр дээ. Ёришигэ-самагийн санал болгосон хүн шүү дээ. Бид ч бас нэг өдөр гэнэт залуу эзэнтний хамжлага болсон. Тэгээд одоо хөгжилтэй байгаа биз дээ?

Кожиро: Яахав, тийм дээ. Тэр залуу эзнээс л залхахгүй шүү.

Гэнба: Маш чанга 3 цоож.

Токиюки: Нээж чадах уу?

Гэнба: Тэр зэргийн зүйл юу ч биш. Гэхдээ асуудал нь агуулахын өмнөх хоёр харуул. Эцэстээ махан биетэй хүнээс илүү хүчтэй цоож байхгүй. Гэхдээ тэрийг онгойлгох нь миний чадвар. Айхгүй байгаа бол дагаад ир. Аймшигтай гэгч нь догдолж байна. Чи хийж гэж хэлсэн бүхнийг хийдэг юм уу? Аугаа самурайн хүү байж ичдэггүй юм уу?

Токиюки: Дайчны ичих байдал? Тийм зүйлсийг Камакүрагаас зугтахдаа орхисон. Бас хэн нэгэн хэлсэн болохоор биш. Би Сувагийн хүмүүсийн ачийг хариулмаар байна. Намайг халуун дулаанаар угтаж авсан тэдний ачийг хариулж чадах бол би ичмээр зүйл гэж бодохгүй.

Гэнба: Тэнэг гэдэг нь. Сайн сонс, шувуун тархит минь. Нэр төр, ач хариулах гэх мэт зүйлс эцэстээ заавал алдагдалд хүргэдэг Харагдахгүй байгаа зүйлс байхгүйтэй адилхан болохоор. Гэхдээ мөнгө эсвэл айдсыг харуулбал хүмүүсийг дагуулж болдог.

Токиюки: Мөнгө эсвэл айдас?

Гэнба: Жишээлбэл өмнө нь нөхөр нь араар тавьсан талаар судлуулсан эмэгтэй хөлсөө төлөлгүй зугтаад явсан тохиолдол бий. Тэгээд би түүний гэрт нууцаар орж. Будаанд нь жоом болон шээс холиод хоол хийчихсэн. Тэгээд сайхан гэгч нь агшсан байсан. Түүнээс хойш хэн ч айдсаар надтай сөрөхөө больсон.

Токиюки: Ийм болохоор л түүнд дургүй байж.

Гэнба: Хүн харагдаж байгаа зүйлсдээ л итгэдэг.

Токиюки: Гэнба?

Гэнба: Битгий хөдлөөрэй.

Садамүнэ: Хөөе.

Токиюки: Садамүнэ? Энд байж болохгүй. Гэхдээ хаашаа зугтах вэ? Бас Гэнба эндээс битгий хөдөл гэсэн. Гэнба? Арай анхнаасаа намайг энд урхидаж авчрах бодолтой байсан гэж үү?

Эр: Эрхэм ээ!

Садамүнэ: Хойд агуулахын хадаас хэдэн см зөрчхөж. Яг одоо очиж зас.

Эр: Гэхдээ агуулахаас холдож болохгүй гэж хэлсэн.

Садамүнэ: Мулгуу амьтад! Өнөө шөнө дайснууд дайрвал яах юм? Та нар толгойгоо өгч алдаагаа засах юм уу?

Эр: Гэнэн бодолтой байж. Яг одоо явлаа!

Эр2: Эрхэм ээ, таны чих ямар учиртай билээ?

Садамүнэ: Өхөөрдөм харагдахыг хүссэн юм! Нөлөөлөв үү?

Эр2: Тийм ээ! Надад шөнийн дайралт мэт л нөлөөллөө!

Гэнба: Нууцлаг аргаар урласан үнэгний баг. Ихэнх хүнд хувирч чадна.

Токиюки: Миний жинхэнэ төрхийг мэдэж байсан нь хэдийн Сувад нэвтэрсэн болохоор уу? Миний мэдэх хэн нэгэнд хувилсан гэж үү?

Гэнба: Чи түрүүн намайг урвасан гэж бодож ээ? Хааны зарлиг гэдэг нь энэ мөн үү?

Токиюки: Гэнба?

Гэнба: Юуг ч хулгайлж хэн ч болж чадна. Тийм нэгэн хамжлага чинь болбол хэн ч байсан сэжиглэнэ. Сэжиглэлгүйгээр намайг хөлслөх итгэл байна уу? Сая цэрэг чинь урвасан залуу эзэнтэн минь.

Эр: Агуулах дотор чимээ гарч байна. Шивнэлдэх. Хоёр эрэгтэй хүүхэд? Харуулуудад юу болсон бэ? Хойд хана? Яагаад тэнд байгаа юм? Горо.

Эр2: За!

Эр: Садамүнэ-доног сэрээ. Хикохачиро хамжлагуудыг сэрээ. Сэтаро хаалганы харуулуудтай холбоо барь.

Эр2: Мэдлээ!

Эр: Өнөөдөр шиг харанхуй шөнө би байгаа бол тэднийг олж чадахгүй байлаа.

Бичиг: 6-р анги (1333-р он) Шөнө Огасаварагийн харшаас эзэн хааны зарлигийг хулгайлах нь

Эр: Болсон!

Back to episodes Go home