Nigawaka 4

Бичиг: Эзэн хаан Годайго

Годайго: Ашикага Такаужи Камакурагийн төрийг эргүүлж их үйлс бүтээлээ. Энэ үйлсийг чинь сайшааж өөрийн нэрээс нэгэн ханзыг чамд дурсгая. Өнөөдрөөс Ашикага Такаужи хэмээн нэрээ бичсүгэй.

Ашикага: Туйлын нэр төрийн хэрэг билээ.

Бичиг: НТ 1333-Р ОН (Гэнкогийн 3-р он) 8-р сарын 5 Киото

Годайго: Чиний ачаар би төр улсаа эргүүлэн авлаа. Шинэ төр засагт чиний хүссэн суудал байгаа бол нэрэлхэлгүй хэлээрэй.

Ашикага: Би зүгээр нэг цэрэг билээ. Би бичиг цаасны үүрэгт тохирохгүй. Үүний оронд миний ард байгаа хамжлагууд маань ашиглахгүй байхад дэндүү хайран цэвэр ариун сэтгэлтэй, ухаалаг, зоригтой улс билээ. Тэднийг төрийн албанд оруулбал би ихэд баяртай байх болно.

Зэрэг: Хөөх.

Эр: Камакураг сүйрүүлсэн дайчныг тэр гэж сонссон.

Эр2: Ямар чөтгөрлөг төрхтэй бол гэж бодсон юм сан.

Эм: Хайлуулж орхихоор ямар эелдэг инээмсэглэлтэй юм бэ?

Эр3: Эргэлзэх зүйлгүй хүн л байна шүү дээ. Эзэн хааны хүсэл биеллээ. Шогуны засгийн газрын оронд эзэн хаан болон язгууртнууд дахин улсыг удирдан залах цаг үе ирлээ.

Моронао: Сайн ажиллалаа.

Ашикага: Яасан, Моронао?

Бичиг: Ашикага овгийн даамал Когийн Моронао

Моронао: Юу ч биш дээ. Таныг хүүхэд байхаас хойш зүтгэлээ. Таны инээмсэглэл сүүлийн үед улам л хүний төрхөө алдах боллоо.

Ашикага: Тийм зүйл бүү бод. Найдаж байгаа шүү. Бүгдээрээ эзэн хаанд хүчээ өгцгөөе.

Моронао: Мэдлээ.

Садамүнэ: Такаужи-сама. Намайг Шинаногийн захирагчид санал болгосонд талархаж байна.

Ашикага: Чи тийм шан хүртэх эрхтэй хүн. Миний хамжлага болж тулалдсан мэдээжийн ачтан шүү дээ. Гэвч танай Шинанод Хожогийн тэргүүн хамжлага Сува байсаар буй. Хожогоос амьд үлдэгсэд гарцаагүй тэнд бүгж байх учиртай. Чи бол хайж олж чадна.

Садамүнэ: Энэ шимэгч. Дөрөв нь эрэгчин, нэг нь эмэгчин байна. Найдаж болно, Такаужи-сама. Миний сум, харц улсдаа хамгийн шилдэг нь. Ямар ч шавж байсан олж хөнөөх болно.

Бичиг: Огасавара Садамүнэ

Кожиро: Нээрэн үү?

Аяако: Багс сум цавчиж чадахгүй хүн анх удаагаа л харлаа.

Ёришигэ: Токиюки-самагийн булчин нь дайрах үедээ ч хэзээд бултахад бэлэн байдалд байдаг. Үүнээс болж цавчих үедээ бэмбэгнэж орхидог.

Кожиро: Зүтгэл гаргаж бэлтгэлээ сайтар хийх хэрэгтэй.

Ёришигэ: Үгүй ээ, үүнээс эсрэгээр нь хийнэ. Дайрах булчинг нь бэлтгээд байвал зугтах булчин нь доройтно. Довтлох, бултах нь дундаж л болж Токиюки-самагийн гол онцлог алдагдана.

Аяако: Зугтах булчин гэж юу байсан юм?

Кожиро: Залуу эзэн, харвах тал дээр сайн юм аа.

Токиюки: Аав маань харваачийн тэмцээн үзэх дуртай байсан.

Эр: Хөөх, гайхмаар авьяастай юм аа, Токиюки-сама!

Токиюки: Баярлалаа.

Эр2: Голыг нь онолоо! Цэвэрхэн гэгч нь голыг нь онолоо! Токиюки-сама, мундаг байна шүү!

Токиюки: Дорой харагддаг ч харвааны бэлтгэл их хийдэг байсан.

Ёришигэ: Шийдэгдэх шив. Эхлээд харвах чадварыг тань тулгая. Жанжин хүн зугтаад л байвал цэргийнхээ ёс суртахууныг алдана. Токиюки-самагийн онцгой чадварыг сайжруулж зугтангаа дайсныг дарах аргад суралцуулмаар байгаа ч... Ийм төвөгтэй арга барилыг заах багшийг хаанаас олох билээ?

Эр: Ёришигэ-сама! Баруун Шинаногийн Огасавара Садамүнэ гэнэт зочлон ирлээ.

Ёришигэ: Садамүнэ?

Токиюки: Хэн юм?

Ёришигэ: Камакурагийн танил энэ тэр биш үү?

Токиюки: Мэдэхгүй юм байна. Аавын ордонд чөлөөтэй гарч орох зэрэг зиндаагүй байсан юм болов уу?

Ёришигэ: Тийм бол яахав. Юмыг яаж мэдэх вэ, тэр оромжид нуугдаад харж бай.

Садамүнэ: Ёришигэ-доно, уулзалгүй уджээ.

Ёришигэ: Энэ хүртэл явж ирсэнд тань баярлалаа. Ямар хэргээр ирээ вэ, Садамүнэ-доно?

Садамүнэ: Гэнэт ирсэнд минь өршөөнө биз. Мэнд мэдээд явъя гэж бодоод. Мэдэж байгаачлан төр мөхөж засгийн газар эзэн хаан Годайгод эргэн очсон. Тийнхүү эзэн хаанаас тушаал авч ирлээ. Огасавара Садамүнэг Шинаногийн захирагчаар томилсугай гэж зарлигдсан. Өөрөөр хэлбэл одооноос би чамд тушаал өгнө гэсэн үг.

Бичиг: Сува овгийн Сува Моритака

Эр: Саяхныг хүртэл Сувад зүтгэж байсан чи муу бидэнд тушаал өгнө гэв үү?

Садамүнэ: Камакурагийн төр мөх үед би босогч Хожотой тулалдан эзэн хаанд том гавьяа байгуулсан. Харин эсрэгээрээ Сувагийн та нар Хожогийн талд зогсон тулалдсан нь олонх. Газар нутгийг чинь булаан авсан ч үг хэлэх эрхгүй байр сууринд байгаа шүү. Яахав, энэ асуудлыг дараагийн удаа гээд хойш нь тавья. Өнөөдөр өөр нэг зорилготой ирсэн. Хожогийн овгоос эсвэл тэдний маш чухал хамжлагыг энд орогнуулж байгаа бол нэн даруй гаргаж өг.

Ёришигэ: Би яалаа гэж хүн нуух билээ? Харж ч байгаагүй хүнээ яаж гаргаж өгөх юм?

Садамүнэ: Хөөх, харж байгаагүй гэж үү? Нэлээн цаахна байгаа хуш модны сүүдэрт анхааралтай ажиглаж буй хоёр цэрэг байна. Ард нь тэмцэлдэхэд бэлэн эр жижиг чинжаалаас зуурчхаж. Хашааны цаана нуугдаж завсраар нь ширтэх бяцхан хүүхдүүд. Бүгд бүгдээрээ сэжигтэй харагдаад л байна даа! Миний нэвт шувт харах харцыг хуурч чадахгүй шүү, Ёришигэ. Заавал төд удалгүй барих л болно! Өнөөдөртөө бол мэнд мэдэх л гэлээ. Ингээд явлаа. Өө, тийм. Яарч ирсэн учраас гарын бэлэг байсангүй. Сува Мёожинд буга өгч буйг хүлээн авна уу.

Ёришигэ: Буга?

Садамүнэ: Сува хийдэд хуваагдсан чихтэй буга намнахад аз авчирдаг юм гэсэн.

Эм: Сакаэ!

Садамүнэ: Гэнэтийн бэлэг! Хуваагдсан чихтэй согоог хүлээн ав!

Кожиро: Тэр новш.

Аяако: Сакаэ-сан яасан бэ?

Шизүкү: Оёчихно гэсэн. Өөрөө бол сүйдтэй шарх биш гэж инээсэн л дээ.

Ёришигэ: Огосавара Садамүнэ нь улс даяар алдаршсан мэргэн харваач. Түүний хараа, хосгүй ажиглах чадвар нь энэ авьяасыг нь тэтгэдэг. Яггүй эр Шинаногийн захирагч болж дээ.

Кожиро: Новш. Тэр муу бүлтгэр нүдэт. Зүгээр нэг хийдийн охин рүү харваж байдаг. Арай ч дээ. Залуу эзэн юу гэж бодож байна?

Токиюки: Дайчны хувьд ичгүүртэй үйлдэл гаргалаа. Бүлтгэр нүдэт ч илэрхий галзуу амьтан. Зүгээр л...

Ёришигэ: Зүгээр л?

Токиюки: Харвалт нь үнэхээр үзэсгэлэнтэй байсан.

Ёришигэ: Ямар шударга, өршөөнгүй хүү вэ?

Токиюки: Мэдээж өнөөдрийн үйлдэл нь зөв биш л дээ.

Ёришигэ: Хорсолт дайсан нь атал чадварыг нь

Токиюки: Ааш авирыг нь уучилж чадахгүй нь.

Ёришигэ: үнэлж чадаж байна. Жанжин болох үед энэ шударга зан нь гарцаагүй хэрэг болох биз ээ. Бас төгс таарах багшийг нь оллоо. Шийдэгдлээ, Токиюки-сама. Дараагийн хөөцөлдөх тоглоом бол нуугдах.

Токиюки: Нуугдах аа?

Ёришигэ: Садамүнэд хоёр зорилго бий. Хожо овгоос амьд үлдэгсдийг олох, үүнийг шалтаг болгож Сувагийн нөлөөг доройтуулах. Таны зорилго ч мөн адил хоёр. Яасан ч жинхэнэ төрхөө ил гаргахгүй байх болон түүний харваачийн чадварыг булаах. Садамүнэ захирагчийн эрх мэдлээ ашиглаж цаашид биднийг удаа дараа хатгах л болно. Өөрөөр хэлбэл та түүний харвах урлагийг олон удаа харна гэсэн үг. Зарим үед нь өөрөө нуугдана, зарим үед нь дүр төрхөө нууна. Хэт ойртолгүй, хэт холдолгүй түүний харвахыг ажиглана. Нүд, сумнаас нь нуугдаж тоглоно гэсэн үг! Хэзээ баригдаж, хэзээ харвуулахаа мэдэхгүй байх хөөрөл! Догдлохгүй байна уу, Токиюки-сама?

Сүкэфүса: Цуу яриа чихэнд дуулдлаа л даа, Садамүнэ-доно.

Сүкэфүса: Гурван хоногийн дараа Сува хийдэд нохой харвалтын тэмцээн болно гэнэ.

Бичиг: Шинаногийн захирагчийн туслах Ичикава Сүкэфүса

Садамүнэ: Тэр тал дээр надад төлөвлөгөө бий. Сува Ёришигэгийн нөлөөллийг доройтуулж Хожогийн үлдэгдлийг хайх янзын төлөвлөгөө. Нохой харвалтын тэмцээнд би оролцоно. Тулаан өдөж, дүрэм тогтооно. Ялах аваас хүссэнээ авна.

Сүкэфүса: Сайхан санаа байна. Бүлтийсэн нүдээрээ чихэнд шивнэх ч заваан юм аа!

Бичиг: Нохой харвах тэмцээний өдөр

Кожиро: Новш. Юу ч онохгүй нь. Илүү сайжрахгүй бол.

Шизүкү: Токиюки-сама, та дараад нь. Хичээгээрэй.

Токиюки: Баярлалаа.

Ёришигэ: Шизүкү, олон хүн цугласан байхад Токиюки-самагийн нэрийг дурсах нь аюултай. Цаашид хуурамч нэр ашигла. Чи ч бас өөр дуудах нэр ол.

Шизүкү: Тэгвэл ах гэж дуудъя.

Токиюки: Юу?

Кожиро: Эзэн минь! Баларсан!

Эр: Гэнэтийн оролцогч! Шинаногийн захирагч Огасавара Садамүнэ тэмцээнд оролцохоор болжээ!

Эр2: Яагаад оролцох юм шиг аашлаад унав?

Эр: Бүр цөхрөлтгүй...

Садамүнэ: Шинаногийн гол арга хэмжээ бол нохой харвах тэмцээн. Шинаногийн захирагчийн хувьд наадмыг хөгжөөе гэж бодлоо. Болно биз дээ, Ёришигэ-доно?

Ёришигэ: Мэдээж, халуун дотноор хүлээн авна.

Эр: Таван сум өгч байгаа. Дүрэм ёсоор харвасан байршил болон харвасан байрлал дээр үндэслэж оноо өгнө.

Садамүнэ: Нохдыг сулла!

Эр: Нохойн гэдсэнд баруун гарын харвалт дөрвөн оноо! Нохойн толгойнд баруун гарын харвалт таван оноо! Нохойн хүзүүнд баруун гарын харвалт таван оноо!

Токиюки: Гайхалтай мэргэн юм. Баруун гарын бүх өндөр онооны харвалтуудыг онож байна.

Бичиг: Солгой

Токиюки: Баруун гарын харвалтад биеэ мурийлгадаг тул харвахад их хэцүү.

Бичиг: Баруун

Токиюки: Түүнчлэн нохойн цээжин биеийн бүх өндөр оноонуудыг онож байна. Ёришигэ-доно салгалаад байна уу даа? Садамүнэгийн чадвараас айгаа юу?

Ёришигэ: Тэгээд ч зогсохгүй ирээдүйд үүнийг амьтны хүчирхийлэлд тооцно шүү дээ. Энэ эринд бол энгийнд тооцогдоно. Асуудал болбол би баларна.

Токиюки: Хэнд юуг зөвтгөөд байгаа юм бэ?

Садамүнэ: Тэгэхээр би одоогоор хэдэд байна?

Эр: Д-Дангаараа бол нэгдүгээрт байна.

Садамүнэ: Хөөх? Гэнэтийн оролцогч 1-р байранд байгаад цочирдов уу? Энэ Дайны бурхан Сува хийдийн түвшин юм гэж үү?

Эр2: Битгий хөөр! Одоо ч хүчтэй оролцогчид хүлээж байгаа шүү!

Садамүнэ: Тийм бол тэр хүчтэй оролцогчидтой чинь нэгийн эсрэг нэг тэмцээнд мөрийцөх үү?

Эр2: Мөрий?

Садамүнэ: Та нарын мэдэж байгаачлан би Хожогийн үлдэгдлийг хайж яваа. Хэрэв та нарын нэг нь ч намайг ялахгүй бол Сува хийдээр биднийг хайгуул явуулах, сэжигтэй этгээдийн гэрийг нэгжүүлж огт садаа болохгүй гэдгээ амла.

Кожиро: Энэ новш дураараа болзол тулгаж байх шив.

Аяако: Цөөхөн эрчүүдтэй ирсэн атал их зоримог байна шүү.

Ёришигэ: Садамүнэ нь эзэн хааны томилсон хүн тул бид болгоомжгүй гар хүрч болохгүй. Эсрэгээрээ Садамүнэ нь манай Сувад хүссэнээ хийнэ гэж гарч ирвэл зүгээр өнгөрөхгүй. Энэ бол Ёришигэ бид хоёрын тулалдахгүйгээр давшиж ухрах тулаан. Наад мөрийнд чинь оролцъё. Бид ялах аваас та нар ч мөн эрх мэдлээ ашиглан манай нутгийг нэгжихгүй. Ингэвэл яаж байна?

Садамүнэ: Өгөөш үмхлээ дээ. Чамд Сувагийн эзний хувьд бардам зан бий. Иргэдийнхээ өмнөх дуудлагыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Мөрийнд ялагдаж ичгүүрт унаж дээ! Үүний дараагаар Хожогийн дүрвэгсэд олдох аваас гэмт хэргийг чинь илчилнэ! Сува мөхөж, Огасаварад бууж өгнө! Тэгээд танайх ямар хүчтэй оролцогч оруулах гэж байна даа?

Ёришигэ: Хүчтэй оролцогч? Танд бол энэ жаал хангалттай биз. Чожумару гэдэг юм. Сувагийн хамгийн муу оролцогч учраас тантай үзүүштэй тоглолт гаргах биз.

Садамүнэ: Намайг өдөөд байна уу, Ёришигэ-доно?

Ёришигэ: Тийм шүү. Зүгээр ялчихвал уйтгартай учраас нэмэлт дүрэм оруулъя. Нэгнийхээ биеийг оносноор оноо авах дүрэм оруулъя. Айн? Голдоо ортлоо чичирч айгаа юу даа? Түрүүн оносон сүмийн охинтой адилгүй энэ хүү зэвсэгтэй шүү!

Аяако: Болиоч, Ёришигэ-сама! Залуу эзний тулааны арга барил туулайнх шүү дээ! Сува сүйрэх нь!

Кожиро: Царайгаараа санаа алдаад ялагдах хүн шүү дээ. Эзний сул талыг бүү дутуу үнэл!

Токиюки: Яг тийм!

Шизүкү: Аав, хөөгдөж буй хүнийг албаар хөөгчийнх нь эсрэг тавьж байгааг ойлгохгүй нь.

Ёришигэ: Тэр зэргийн үнэ цэн байгаа учраас тэр. Мастертай хийх тулаанаар чи асар ихээр сайжирна. Токиюки-сама, та түүнтэй үзэлцсэнээр танд томоохон өсөлт бий болох ирээдүй харагдаж байна. Тодорхой хэлье. Тулааны дараа та догь чадвартай болох болно. Тэгж магадгүй мэдрэмж төрж байна. Яах юм бол доо?

Токиюки: Тодорхой хэлээч!

Ёришигэ: Тэгэхээр өнөөдөр яах вэ? Хожогийн жанжны хувиар аюулыг сонгож өсөн дэвжих, эсвэл зугтах. Аль нь байсан ч таны дур.

Токиюки: Шударга бус ярих юм. Та үргэлж ингэж хүссэнээ хийлгэдэг. Тэр эрийг ялна гэж шийдсэн л бол... Шизүкү, сум өгөөд аль.

Аяако: Хачин хүн шүү. Байнга зугтдаг атлаа. Эндхийн хамгийн хүчирхэг дайснаасаа зугтсангүй.

Шизүкү: Надад ч бас ирээдүй нь илэрхий харагдлаа. Тэр хүн цаашид үргэлж сэтгэлдээ шийдсэн чухал зүйлээсээ хэзээ ч зугтахгүй.

Садамүнэ: Жаал аа, намайг үл хүндэтгэсэн төлөөсийг чинь төлүүлнэ дээ.

Токиюки: Буруутгах бол Ёришигэ-самаг л буруутга.

Садамүнэ: Чиний чадваргүй нь харваас л илт байна. Ялах санаатай юу, жаал аа?

Токиюки: Харин л дээ. Бурхан л мэдэх байлгүй.

Эр: Эхэл!

Садамүнэ: За яадаг юм билээ? Байнгынх шигээ нохой онож оноо цуглуулах уу? Үгүй! Жаал бол миний бай! Жаал аа! Тэгтлээ намайг уурлуулах гээ юу?

Ёришигэ: Онох албагүй. Анхныхаа онолтоор бүрэн өөртөө анхаарлыг нь чиглүүл. Өдсөн тулаанд заавал орох нь дайчин гэх амьтан юм шүү дээ. Гарцаагүй хариу харвах л болно. Эхлээд үүнээс нь булт. Садамүнэ нь харвалт бүрдээ бүх анхаарлаа төвлөрүүлэхийн тулд хурдтай дараалан харвах дургүй. Дараагийн сум ирэх хүртэл хугацаа бий. Энэ хооронд нохой харваж оноо ав. Таны хажуугаар амархан онох улаан нохой гүйх учиртай. Тэр бол хөгжөөх зорилготой бэлтгэгдсэн нохой юм!

Токиюки: Тийм зүйл байгаа юм уу?

Садамүнэ: Сайн онилооч, жул минь! Чамайг оновол л би бугын махны шагналаа авна шд!

Токиюки: Дахиад нэг!

Садамүнэ: Ингэхэд болно.

Эр: Солгой гарын бие дэх сум! Нэг оноо!

Эр2: Жаал эхний оноог авлаа!

Садамүнэ: Золигийн жаал!

Ёришигэ: Дараад нь зугтахад төвлөр. Таныг мэдэхгүй хүний хувьд оноход их хэцүү байх болно.

Бичиг: Дээд лигийн дээд хурд 160 км/ц орчим

Бичиг: 3-р Кэйсэй хурдны галт тэрэгний дээд хурд 160 км/ц орчим

Садамүнэ: Муу шүү. Сүүлийн сум үлдлээ. Би хараахан оноо аваагүй байдаг. Онохгүй бол ялагдах нь баттай болно.

Ёришигэ: Сандарч эхэлсэн Садамүнэ нохой руу ониогоо чиглүүлэх болов уу? Энэ удаад сонгогдсон ноход Сува хийдийн зугтахдаа хамгийн сайн ноход байгаа. Садамүнэ хүртэл тийм амархан онохгүй. Үүнийг давуу талаа болгож та үлдсэн сумаараа Садамүнэг онилоорой. Тэвдэж, сандарч бай чинь болсон айдастаа тайван байдлаа алдаж нохойг онилж чадахаа ч болино.

Моритака: Муу шүү. Харахааргүй хэсэгт оччихлоо. Энэ байрлалд хэчнээн биеэ эргүүллээ гээд онилж чадахгүй. Дайнд ялахад нум сумтай байлаа гээд болчихгүй. Зайлшгүй давуу тал олж авахын тулд морь унах ёстой. Энэ одоо нохой харвах тэмцээн байлаа болилоо. Дайны талбар дээр л үзэх морьт харвааны тулаан болж!

Кожиро: Моритака-сама.

Шизүкү: Сува хийдийн тайлбарлагчийн хаан.

Моритака: Чожомару цөхрөлтгүйгээр харахгүй байрлалаас гарах гэж морио тойруулж байна. Садамүнэ жолоогоо атгахгүйгээр амархан хөөж очиж байна.

Өгүүлэгч: Огосавара Садамүнэгийн зэвсгийн эрдмийг эзэн хаан Годайго хүртэл магтаж байсан удаатай.

Эзэн: Сайн байна.

Эр: Эзэн хаан "сайн" гэж хэллээ!

Өгүүлэгч: "Дайчин хүн Огасаварагаас үлгэр жишээ авах хэрэгтэй."

Бичиг: Хаан

Өгүүлэгч: Эзэн хааны өөрийнх нь тусгай зөвшөөрлөөр "хаан" ханзыг гэр бүлийн тэмдэгт оруулахыг нь зөвшөөрсөн. Огосавара Садамүнэгийн тулааны урлагийн сахилга бат нь 21-р зууны өнөө цагт хүртэл өргөн тархсан байдаг.

Садамүнэ: Морио залах, бултах хоёрт анхаарал чинь хуваагдах мөчид... Тэрхэн мөчид миний харцнаас мултарна гэж бүү сана.

Бичиг: Бүхнийг харагч Чөтгөр Садамүнэ Огарасава

Эр: Баруун гараараа толгойд нь онолоо. Таван оноо!

Эр2: Хөөх, эргүүлчихлээ!

Эр3: Дөрвөн оноогоор ялж байхад эргүүлэх ч хэцүү дээ!

Садамүнэ: За, би бүх сумаа дуусгачихлаа. Чи хүссэнээрээ нохой ч байна уу, хүн ч байна уу онилж болно. Угийн би энэ байрлалаа яасан ч орхихгүй. Чи нохой руу ониллоо ч би мориороо урдуур нь дайраад орчихно. Дууссан, жаал аа.

Токиюки: Цус гарч байна. Өвдөж байна. Ялахгүй нь. Айж байна! Жинхэнэ сум байсан бол үхэх байлаа.

Садамүнэ: Яагаад зугтав? Айгаа юу? Дэмий тэмцэлдэнэ үү?

Токиюки: Зугаатай юм!

Садамүнэ: Болж байна!

Бичиг: 5-р анги (1333-р он) Тооцоо бодсон нь!

Back to episodes Go home