Хүү- ...01:43...Ноёнтон? Ноёнтон?
Эм- Ноёд хатагтай нараа, Сан Хосе олон улсын нисэх буудалд тавтай морилно уу.
Эрхо- Болгоомжтой!
Эм1- Адам!
Эр- Адам?
Эм1- Бурхан минь!
Эр- Адам? 911 дуудаарай!
Эм1- Бурхан минь!
Эмч- Би эмч, алив хараадхая, би хараадхая. Гүрээний судас нь зүсэгдсэн байна. Цэвэрхэн даавуутай хүн байна уу? Байна уу, хүмүүсээ?
Эм1- Миний цүнхэнд солих шинэ хувцас байгаа.
Эмч- Болно оо.
Шо- Наад хүнээ алж байна ш дээ.
Эмч- Амийг нь аварч байна. Цус алдаад байна.
Шо- Буруу газар нь дараад байна.
Эмч- Анатоми 101-ын хичээл дээр гүрээний судас хаана байдаг гэж заасныг би сайн санаж байна.
Шо- Насанд хүрсэн хүн байсан бол наана чинь зөв л дөө. Насанд хүрээгүй..хүүхэд байна. Та мөгөөрсөн хоолойн дээр нь дараад байна, тэгэхээр одоо амьсгалахгүй байгаа гэсэн үг. Жаахан дээд талд нь дар. Ингэж. Шил орчихож. Хүү алзахгүй ээ.
Эмч- Чи хэн бэ?
Шо- Сайн уу, би эмч Шонь Мурфи. Сан Хосе Сэйнт Бонавенчур эмнэлэгийн мэс заслын резидент.
/ Сайн Эмч - 1 дүгээр бүлгийн 1 дүгээр анги /
Мар- Аутизм. Хүмүүстэй харилцаж, хэл яриагаа ашиглахад хүндрэлтэй хийсвэр ухагдахуун бүхий сэтгэцийн нөхцөл байдал. Ингэж л тодорхойлно. Би сая мэс засалчыг дүрсэлсэн үү?
Ээр- Мурфи Борооны Хүн биш. Өндөр чадамжтай, өөрийгөө аваад явах чадвартай. Ажил төрлөө зохицуулах чадвартай.
Мар- Өндөр чадамж аа? Манай ажилтан авах шинэ стандарт уу?
Ээр- Тийм байсан бол чи энд байхгүй л байсан. Уучлаарай. Заавал ингэх шаардлагатай гэж үү? Заавал уу? Дарга нарын зөвлөлийн тусгай хурал, би та нарт хайртай л даа, гэхдээ миний ажилд авсан хүнийг ингэж хэлэлцэх хэрэг байна уу? Толь бичиг эргүүлж суухдаа Дарга гэдэг үгний тодорхойлолтыг хайж үзсэн үү?
Мар- Та миний хэлтэст, намайг эсэргүүцсээр байхад Мурфиг мэс заслын резидентээр авчихлаа.
Од- Маркус, бүх юмыг хувийн зүгээс хардагаа боль.
Мар- Би тэгсэн юм уу?
Од- Чи анх орсон цагаасаа л тэр ажлыг хийхийг хүссэн. Энэ өрөөнд байгаа бүх хүн мэднэ. Бас Ээрон, тиймээ, энэ таны эмнэлэг. Гэхдээ миний удирддаг сангаар энэ эмнэлэг санхүүждэг. Тиймээс бүгдээрээ аятайхан ярилцацгаая, тэгэх үү? Наанаа зогсчихоод битгий гайхсан дүр исгээд бай. Та биднээс нууцаар оруулах гэж байсан ш дээ.
Ээр- Бусад хүмүүстэй л адилхан та нарт санал болгосон шүү дээ.
Од- Энэ зөвлөл аутизмтэй гэж оношлогдсон мэс засалчыг ямарч эргэлзээгүйгээр ажилд авахыг зөвшөөрнө гэж та үнэхээр бодлоо гэж үү? Тэгээд шийдвэрээ зөвтгө л дөө.
Ээр- Шонь Мурфиг 14 настай байхад нь би анх танилцсан. Тухайн үед би Вяоминд амьдарч байсан юм. Мурфи ер бусын залуу байсан одоо ч тэр хэвээрээ. Тиймээ, аутизмтай, гэхдээ бас дауны хам шинжтэй..хэдэн хэдэн салбарт суут түвшиний ур чадвартай. Бараг төгс санах ойтой. Асар өргөн оюун ухаантай. Мурфиг аливааг хардаг, олон талаас нь дүн шинжилгээ хийдэг, тэр нь..тэр нь зүгээр л гайхамшигтай. Бид нар зах зухаас нь ч ойлгож чадахгүй. Тэр чанар нь жинхэнэ хөрөөнгө. Ямарч эмчийн хувьд үгүйсгэх аргагүй чанар, ялангуяа мэс засалч.
Мар- 14-тэйгөөс нь мэднэ гэсэн үү? Таны хувьд санаа тавьдаг хүүгээс чинь өөрцгүй хүн байх нь.
Мо- Доктор Андрюс, эхнэр чинь танд их уурлана даа. Энэ хэргийг ураг төрлийн асуудал болгох гэж байгаа бол..бүртгэл дээр ажилладаг эхнэрийн чинь тэнэг дүүг ажлаас нь халмаар юм байна.
Жэ- Хөөе?
Жиж- Уучлаарай. Клэйрийг харсан уу?
Жэ- Гэрлээ унтраачихгүй юу?
Жиж- За. Клэйрийг харсан уу?
Жэ- Яасан? Гэрлээ унтраачихгүй юу?
Жиж- Мелендез 104-ын өвчтөнд хагалгаа хий гэсэн, гэтэл Клэйр зөвшөөрлийн нь аваагүй байна. Пэйжэрээ авахгүй байна. Цаадахыгаа харав уу?
Жэ- Үгүй. Одоо явж үз, гэрлээ унтраагаарай.
Жиж- За.
Жэ- Тэд нар чамайг...
Кл- Сонссон.
Жэ- Яршигтай амьтан шүү.
Кл- Үгүй ээ. Зүгээр л чамд дургүй байхгүй шүү.
Жэ- Тэнэг байгаа биз, тиймээ?
Кл- Магадгүй ээ. Баттай хэлэхийн тулд эхлээд юу яриад байгааг чинь мэдэх хэрэгтэй байна.
Жэ- Бид.
Кл- Ердөөсөө ч тэнэг биш. Харин ч бүр хөгжилтэй гээч.
Жэ- Нууж байгаагаа хэлж байна аа, энэ харилцаагаа.
Кл- За за. Жэрэд, бидэнд харилцаа гэж байхгүй. Секс л байгаа. Гэхдээ надтай унтдагаа хүмүүст хэлмээр байвал..хэл хэл.
/ Цээжний хөндий дотор интракратик даралт нэмэгдсэнээс болж венийн судас өргөсдөг /
Шо- Хүүгийн зүүн гарын венийн судаснууд өргөсч байна.
Эм1- Тэр нь муу юу?
Эмч- Надад харагдахгүй байна.
Шо- Интракратик даралт.
Эмч- Үгүй ээ. Цээж нь хөдөлж байна. Хүү амьсгалж байна.
Шо- Үгүй ээ, цээж нь гаж хөдөлгөөнтэй байна. Зүүн уушиг нь догодолтой байна.
/ Гэмтлийн пневмотракс буюу амь насанд заналхийлдэг ховор шинж тэмдэг. /
Шо- Тиймээ. Хурц хутгатай хүн байна уу? 12 см-ээс урт иртэй? Алга уу? Хиймэл амьсгаа хийхэд бэлдээрэй. Тун удахгүй амьсгал нь зогсоно шүү.
Өвч- Би зүгээр байна аа.
Кл- Мелендез эмч өнөөдөр мэс засалд ороорой гэсэн. Та титэм судасны хагалгаанд орох ёстой, маш яаралтай. Зөвшөөрөх хуудсанд гарын үсгээ зурах уу?
Өвч- Үгүй.
Кл- Айж байгаа биз дээ?
Өвч- Айгаагүй ээ.
Кл- Тэгвэл айх хэрэгтэй. Цээжийг чинь зүсэж яраад..зүрхийг чинь зогсоож байгаад..засаад..ахиад шинээр ажиллуулна. Та үнэхээр энэнээс айхгүй байгаа юм уу?
Өвч- Зүгээр ахиад зөвлөлдмөөр байна.
Кл- Каллум, өчигдөр таны амьдрал өөлөх юмгүй байсан. Та теннис тоглож, ойн баяраа нүсэр тэмдэглэсэн. Өнөөдөр эмнэлэгийн орон дээр өсвөр насан дээрээ яваа хүүхдүүдээ магадгүй үүрд баяртай гэж хэлэх учраа олж ядаж байна.
Өвч- Яагаад ингээд байгаа юм бэ?
Кл- Яагаад гэвэл би худлаа ярихыг тэвчихгүй. Та надад худлаа ярьвал миний хариулт нэмэр болохгүй. Гэхдээ та айж байгаа бол би тусалж чадна.
Өвч- Айж байна.
Кл- За.
Хару- Та энд байж болохгүй.
Шо- Хутга хэрэгтэй байна. Хүмүүсийн авч явахаа мартсан хутгануудыг хаана хадгалдаг вэ?
Хару- Хутга аа? Болно оо. Өөр юу хэрэгтэй вэ?
Шо- Бас метр 80-ын урттай нарийн гуурс, цэвэр архи, бээлий, ачаа боодог тууз хэрэгтэй, гэхдээ архыг нь татваргүй барааны дэлгүүрээс, гуурсыг хийжүүлсэн ундааны машинаас авчихна.
Хару- Тэр бүхэнд чинь амжилт хүсэе. Харин би чамд хутга өгч чадахгүй.
Шо- Үгүй ээ, хутга хэрэгтэй байна. Их, их..эмнэлэгийн түргэн тусламж хэрэгтэй байна, түргэн тусламж. Тэр байна. Тэр, баруун дээд талынх, хурц хутга байна. Надад аваад өгөөч?
Хару- Би юу гэж чамд хутга өгч байх юм бэ? Би...
Шо- Цаг бага байна.
Хару- Зэвсэг, зэвсэг!
Эрхо- Холд, замаас холдоорой! Хутгаа хая.
Хару- Эргүү мал. Чамайг буудаагүй нь аз гэж бод.
Эм1- Үгүй ээ, хүүгийн минь амийг аврах гэж байгаа юм.
Мел- 104-ын зөвшөөрлийг авав уу?
Кл- Тохиролцоо хийсэн. 6 цагт сэтгэл судлалын Макс эмчтэй уулзаад..8 цагт зөвшөөрлийг нь авна. Өглөө хамгийн түрүүнд хагалгаанд оруулна.
Мел- Анатомыг нь харсан биз дээ, Браунь эмчээ? Зүрх нь асуудалтай болохоос толгой нь биш.
Кл- Хагалгаанд ороход сэтгэлзүйн хувьд бэлэн биш байна. Бэлэн болно, удахгүй.
Мел- Бие махбодь нь бэлэн байгаа. Очиж зөвшөөрлийг нь ав. 6 цагт хагалгаанд оруулна.
Кл- Би танд мэс заслын өвчтөнгүүдийн хандлага, үр дүнгийн хамаарлыг харуулсан 17 судалгаанаас иш татаж хэлэх юм уу?
Мел- Би чиний дээд албан тушаалтан гэдгийг сануулах хэрэг байна уу? Дээд албан тушаалтан гэдгийг эсрэг утгыг мэднэ биз дээ?
Кл- Доод албан тушаалтан, гэхдээ...
Мел- Мэдээж. Доод албан тушаалтан минь..доод тушаалтан ч юмуу. Аль нь ч болно.
Кл- Гэхдээ миний буруу гэсэн үг биш.
Мел- Тийм биш л дээ. Гэхдээ чиний буруу юм шиг аашлах ёстой.
Кл- Цочирдолд орчихсон байгаа. Өчигдөрхөн залуухан, эрүүл саруул байсан. Өнөөдөр үхэх шахсан. Ухаан бодлоо цэгцлэх боломж олго л доо.
Мел- Доктор Калү? 104-ын өвчтөнгөөс зөвшөөрлийг нь аваад ирж чадах уу?
Жэ- Тэгэлгүй яахав.
Мел- Баярлалаа.
Кл- Тэрний зөв гэж бодож байгаа юм уу?
Жэ- Миний дарга гэж бодож байна. Намайг даргыгаа эсвэл унтдаг хүүхнээ сонго гэвэл..сонголт байхгүй, тийм биз дээ?
Шо- Өршөөгөөрэй? Түр өршөөгөөрэй?
/ Уушиг гэмтэж агаар уушигны эргэн тойрны цээжний гялтангын хэсэгрүү орж уушигруу
буцаж орохгүй байхыг Хүнд хэлбэрийн пневмотракс гэнэ. /
Шо- 2 хавирганы доогуур зүсэх хэрэгтэй.
Эмч- Шилээр яах юм бэ?
Шо- Бэртэл нь бүрэн гайгүй болтол агаар үргэлжлүүлэн алагдаж улмаар хуримтлагдана. Хоолойны тусламжтайгаар агаар гадагшилж..шилэн доторх ус агаарыг буцаад орохоос сэргийлнэ.
Эмч- Гар аргаар хийсэн нэг чигийн хавхлаг. Амьсгалж байна. Чи амийг нь аварлаа. Амийг нь аварлаа.
Ээр- Шонь, чи хаана байна аа? Би, би..Аль болох хурдан залгаарай. Алдаа боллоо.
Мо- Санал нэг байна. Шинэ эмч хамаагүй, гол нь та шүү дээ. Таныг өгөөш болгоод байна, та өгөөш нь болоод байна.
Ээр- Магадгүй.
Мо- Юу магадгүй гэж? Ямар алдаа яриад байгаа юм бэ?
Ээр- Чи Андрюсын дүүрүү дайрсан ш дээ.
Мо- Боль доо. Инээдтэй л байсан ш дээ.
Ээр- Их инээдтэй байсан, бас үл хүндэтгэсэн.
Мо- Та хүндлээгүй шүү дээ. Тэгэхээр чинь би хүндэлдэггүй юм байна л гэж бодсон.
Ээр- Хүндэлдэг болохоор хүндэлж байгаагаа харуулдаг эсвэл айдаг болохоороо хүндэтгэж байгаагаа харуулдаг. Минийх аль ч ангилалд нь орохгүй.
Мо- Минийх ч гэсэн.
Ээр- Оруулах хэрэгтэй. Өвөө чинь энэ эмнэлэгийг байгуулсан болохоор л чи тэр өрөөнд байгаа.
Мо- Бидний яриа ийм дээрээ тулаагүй гэж бодъё, зайлшгүй юман дээр төвлөрөхөө болиод..ялагдаж байгаагаа бод. Ингэж ял. Хувийн зүгээс, өөртэйгөө холбож битгий ярь. Тэд энийг л хүсч байгаа, хүссэнээр нь байгаад байвал та ялагдана.
Шо- Сан Хосе Сэйнт Бонавенчур эмнэлэгрүү явах хэрэгтэй байна.
Эр- Тийшээ явж байгаа.
Шо- Сайн байна.
Эт- Зүгээр энгийн хүн шиг байхад юу нь тийм хэцүү байдаг юм бэ?
Мам- Тэгж мэдэхгүй шүү дээ.
Эт- Худлаа. Одоо тэгээд яах юм? 3 дахь сургуулиасаа хөөгдчихлөө ш дээ.
Мам- Өөр сургууль олно оо.
Эт- Үгүй ээ, оллоо гээд юу ч өөрчлөгдөхгүй ш дээ. Тэд Шоны аргыг болж чадахгүй, аргагүй ш дээ.
Бид хоёр аргыг нь олж чадахгүй байхад. Энэ удаа бас яасан юм бэ? Юу болсон юм бэ?
Мам- Хүүхэд өвтгөөд байна ш дээ.
Эт- Чи юу хийчихсэн юм бэ? Шонь!
Мам- Үгүй ээ.
Эт- Тэнэг туулайгаа тэврэхээ боль.
Шо- Өөрчлөгдчихлөө. Хүүгийн зүрхний цохилт өөрчлөгдчихлөө.
Эр- Хэвээрээ байна. 86 байсан.
Шо- Үгүй ээ, арай өндөр байсан.
Эр- Үгүй, 86 байсан. 86 хэвээрээ байна.
Шо- Энд хүрч байсан. Далайц нь бага байвал хүчдэл нь бага гэсэн үг. Далайц нь бага байвал хүчдэл нь бага гэсэн үг.
Эм1- Юу болоод байгаа юм бэ? Юу гэсэн үг вэ?
Эр- Энэ хүн цагт 65 км-ын хурдтай яваа машин доторх 20 жилийн настай төхөөрөмжийг уншихыг хичээж байна.
Кл- Яаж гарын үсгийг нь зуруулсан юм бэ?
Жэ- Зөвшөөрөлд гарын үсгээ зур үгүй бол гэртээ харь гэж хэлсэн. Тэгээд хоёр баримтыг өгөөд нэгийг нь сонго гэсэн.
Мел- Үхэх ч магадгүй эсвэл бүр мөсөн тахир дутуу болно гэдэг эмнэлгийн анхааруулгатай баримтыг онцгойлж хэлсэн үү? Сайн байна. Хайч, чимхүүр аваад өг. Доор байгаа гол судсыг нь тусгаарлана.
Са- Судасны хавчаар.
Кл- Наадах чинь юу вэ? Зүрхний зүүн тосгуур доор..цагаан юм байна. Уушигны нэг хэсэг үү?
Мел- Идээ байна. Сүрьеэтэй байсан юм уу?
Кл- Үгүй ээ, сүрьеэгүй...
Мел- Үгүй ээ, яг одоо бишээ..өвчиний түүх нь...
Жэ- Залуу байхдаа өвдөж...
Мел- Идээт үрэвсэл байна, энэ ...Соруулаад, шингээгч даавуу бэлд. Даралт нь унаж байна.
Кл- Хоёр литрийн давсны уусмал.
Мел- 1 дүгээр түвшинд тааруул. Цусны улаан эс бэлдээрэй, хурдал. Хянах самбарыг ажигла, 60-аас доошоо унагаж болохгүй шүү. Хурдан соруулаарай, юу ч харагдахгүй байна.
Са- Сорууллаа.
Мел- Маргаашийг хүлээсэн бол өрөөндөө үхэх байж гэж хэлвэл энэ өвчтөн лав нэг их уурлахгүй биз.
Эрр- Доктор Мелендез, 8 настай эрэгтэй өвчтөн. Пневмотракс-ыг нь тогтворжуулсан, гэхдээ
дотоод гэмтэл нь тодорхойгүй. Хэнд хариуцуулах вэ?
Мел- Клэйр, энд чиний хэрэг байхгүй. Энэ өвчин алзахгүй ээ..одоохондоо.
Эр- 8 настай эрүүл чийрэг хүү, дээрээс нь самбарны шил унаж бэртсэн. Олон тооны шархтай.
Шо- Эхо...
Кл- Зүрхний цахилгаан бичлэгтэй Гэмтэлийн 3-руу оруул, цусны шинжилгээ авч, бүтэн биеийн томографт оруул.
Шо- Эхо хэрэгтэй байна. Эхокардиограмм.
Кл- Энэ хүн хэн бэ?
Эр- Нисэх буудалд анхны тусламж үзүүлсэн хүн.
Шо- Би эмч. Өвчтөнд эхокардиограмм хэрэгтэй. Хааш нь аваачиж байгаа юм бэ?
Кл- Мэс засалруу. Зүхний амин үзүүлэлтүүд нь бүгд хэвийн хэмжээнд байна. Биеийн байцаалт чинь байна уу?
Шо- Үгүй ээ. Хүүгийн..зүрх нь, зүрх нь.
Кл- Зүрх нь зүгээр байна аа. Эндээ байж бай.
Шо- Адамд эхокардиограмм хэрэгтэй.
Кл- Үгүй. Дэг журамтай бай, үгүй бол эмнэлэгээс гаргана шүү.
Шо- Эхо..эхо.
Мел- Юу вэ?
Кл- Нэг чигийн хавхлаг. Хүүг пневмотракстай гэж үзэж байгаа.
Мел- Догь юм гээч.
Кл- Эхокардиограмм хийх шаардлагатай юу?
Мел- Одоогийн шинж тэмдэгийг нь харахад эхокардиограмм хийх шаардлагагүй гэж зааж байна. Хийх хэрэг байхгүй. Би юмнаас хоцроо юу?
Кл- Үгүй ээ, эрхэмээ.
Мел- Хутга.
Ээр- Манайх уг нь туулай эмчилдэггүй л дээ, ялангуяа...
Боё- Хамгийн ойрын эмч энэ л байсан юм, яаралтай тусламж хэрэг болоод.
Ээр- Тиймээ, тэрийг ойлгож байна. Би малын эмч байлаа ч гэсэн туулай..үхчихэж. Харамсалтай байна, хөвгүүдээ.
Шо- Бороо орохоор бүх юм өөр үнэртдэг. Одоо бид яах вэ?
Ээр- Одоо оршуулах л хэрэгтэй байх даа. Мэдэхгүй ээ, сайхан оршуулга хийж өг.
Шо- Диваажинруу явсан уу?
Ээр- Тиймээ, тэгсэн. Тэгсэн, мэдээж.
Шо- Үгүй ээ, диваажинруу явуулмааргүй байна. Энд байлгамаар байна.
Боё- Ахиж ийм юм болохгүй ээ.
Шо- Угаасаа болж чадахгүй. Туулай үхсэн.
Боё- Тэрийг мэдэж байна аа. Бид хоёрт ахиж хэзээ ч иймэрхүү юм тохиолдохгүй гэж хэлж байна. Яагаад гэвэл хоёулаа гэртээ харихгүй. Ахиж хэзээ ч харихгүй. Бид хоёр хамт байна, энэ л байхад болно.
Мар- Мэс засалч хүн зөвхөн мэдээлэл өгөөд зогсохгүй харилцах ёстой. Бусдыг ойлгодог, өрөвч сэтгэл. Мурфи эмч тэгж чадах уу? Ажлын ярилцлаганд ч ирж чадахгүй байна ш дээ. Гэтэл та энд суучихаад Мурфитэй адилхан чадварлаг залуу мэс засалч байхгүй гэж байгаа юм уу..тийм асуудалгүй мэс засалч?
Ээр- Үгүй ээ. Ийм л болохоор..яг ийм л болохоор..Шоныг ажилд авах ёстой. Чадварлаг болохоор нь ажилд авах ёстой, бусдаас өөр болохоор нь. Хэзээ энэ эмнэлэг хар арьстан эмч нарыг ажилд авдаггүй байлаа? Хэзээ энэ эмнэлэг эмэгтэй эмч нарыг ажилд авдаггүй байлаа?
Мар- Африк гаралтай Америкыг, эмэгтэйчүүдийг аутизмтай харьцуулж байгаа юм биз дээ. Тэг ээ үргэлжлүүл.
Ээр- Тэгье ээ. Логик үндэслэл нь яг адилхан шүү дээ. Зан байдал гэдэг үг шиг..өө үгүй ээ. Өвчтөнүүд яаж хүлээж авах бол оо? Биднийг хүмүүсийг яаж эмчилж байгаагаар шүүдэг биз дээ? Эмч гэдэг утгаар биш хүн гэдэг талаас нь хэлж байна. Ялангуяа бид нартай адилхан давуу тал байхгүй хүмүүс. Шоныг ажилд авбал тэр хүмүүст хэмжээ хязгаар гэдэг бол тэдний бодож байгаа шиг зүйл биш ээ гэдэг итгэл найдварыг төрүүлнэ. Тэдэнд боломж байгааг харуулна. Шоныг ажилд авбал манайх сайн эмнэлэг болно. Шоныг ажилд авбал бид илүү сайн хүмүүс болно.
Мар- Бид сайн хүмүүс болно. Алдаатай даатгалд их мөнгө үрсэнээрээ.
Мел- Энэ хүү хэдтэй гэлээ?
Жэ- 8.
Мел- Шингээгч саваа. 5 минутын өмнө зүрхний хэмнэл нь хэд байсан бэ?
Жэ- 86.
Мел- Яг уу?
Жэ- Тиймээ. Чулуу шиг л байна. Бараг өөрчлөгдөөгүй.
Мел- Үгүй ээ. Нэг юм өөрчлөгдсөн. Нэг л өөр байна. Түрүүн чи эхо асуугаад байсан. Эмнэлэгийн шалтгаангүй мөртлөө тэгж асуусан. Яагаад?
Кл- Нэг чигийн хавхлагыг хийсэн гээд байгаа тэр хачин залуу хүүд эхокардиограмм хэрэгтэй гээд ахин дахин шалаад байсан.
Мел- Шалтгаанаа хэлсэн үү?
Кл- Их хачин хүн байсан.
Са- Цусны даралт нь унаж байна. Ямар сонин юм бэ. Цус нь тогтсон ш дээ. Бүх юм хяналтанд байна.
Мел- Эхо хий.
Жэ- Эрхэмээ, хүүг задалчихсан байна ш дээ, нэлээн удна.
Мел- Сайн байна. Тэгвэл яагаад эхо хийх шаардлагатай вэ гэдгийг хурдан олж мэдэх юм байна. Браунь эмчээ, хамт явъя. Нөгөө хачин залууг олъё. Биеийг нь тогтвортой байлгаарай. Яагаад эхо хийх ёстой юм?
Шо- За. Хүү..хүү..за..хүү..би...
Кл- Эхокардиограмм хийх хэрэгтэй гэж байгааг чинь ойлгож байна. Гол нь яагаад гэдгийг ойлгохгүй байна.
Шо- Зүрхний цахилгаан бичлэгний эрчим нь үл ялиг багасаад байгааг анзаарсан юмаа.
Мел- Цахилгаан урсгал..би ч гэсэн анзаарсан. Зүрхний хэмнэл нь хэвийн мөртлөө долгионы далайц нь унасан.
Шо- Зүрхний үнхэлцэгийн үрэвсэл.
Мел- Зүрхний цацалтын эзлэхүүн буурвал...
Шо- Бусад эрхтэнүүдэд даралт учруулна.
Мел- Тэгсэнээр эрхтэн ажиллагаагүй болно.
Шо- Тиймээ.
Мел- Байзаарай. За, одоохон буцаад...баярлалаа. Эхо хийсэн байна. Хэвийн байна гэнэ ээ. Зүрхний үнхэлцэгийн үрэвсэл биш.
Шо- Үгүй ээ. Мөн байх ёстой. Өөр, өөр тайлбар байхгүй.
Мел- Эхо хэвийн байна. Бид цагаа дэмий үрлээ гэсэн үг.
Шо- Үгүй ээ.
Кл- За за, хөөе. Надтай хамт яв. Нааш ир.
Мел- Харуул даа.
Шо- Ахиад. Ахиад. Ахиад. Тэр.
Жэ- Хэвийн л харагдаж байна.
Шо- Хэвийн биш ээ. Зүрхний баруун тосгуурт нь доголдол байна.
Жэ- Үгүй ээ, байхгүй.
Шо- Тиймээ, байна, тэр байна. Бараг ялгагдахгүй.
Мел- Чиний зөв байлаа ч гэсэн Зүрхний үнхэлцэгийн үрэвсэл гэж үзэх боломжгүй.
Кл- Ер нь бол тийм л дээ. Гэхдээ..магадлалтай. Хүүгийн дээрээс шил унасан..гүрээний судсыг нь зүссэн. Шилний хэлтэрхий цусны эргэлтрүү нь орсон бол яах вэ? Хэрэв хэлтэрхий гүрээний судсаар нь доошоо ороод Брахиоцефалик хураагуур судасруу нь ороод улмаар дээд венийн каундруу орсон байх. Хэрэв дээд венийг гэмтээсэн бол зүрхний араар цус алдаж, зүрхний тэлэх болон дамжуулах чадварт саад учруулсанаар зүрхний ажиллагаа багасаж эхэлнэ.
Жэ- Ямар их хэрвээ вэ.
Мел- Доктор Чень, 14-ын 2 тариур бэлд.
Од- Доктор Глассмэний Шонь Мурфи эмчийг ажилд авах шийдвэр бүгд зөвшөөрч байна уу? Эсэргүүцэж байгаа нь?
Нари- Өршөөгөөрэй.
Ээр- Эмнэлэгийн яаралтай хэрэг гараа юу?
Нари- Үгүй ээ, эмнэлэгийнх биш...
Мар- Тэгвэл чи саад болж...
Нари- Мэдэж байна аа. Та нар интэрнэт ороод үз дээ.
Мо- Юу? Ямар сайт?
Нари- Бараг бүгдэнрүү нь. Твиттер, ютүб, орон нутгийн мэдээний сайт ч болно.
Эмч- Амийг нь аварлаа.
Нари- Ютүбийн бичлэгийг нь 200 мянга гаруй хүн үзсэн байна лээ. Манай эмч нарын нэг юм шиг байна.
Од- Шонь Мурфи эмч энэ хүүг аваржээ?
Нари- Хүү мэс засалд орж байгаа. Мелендез эмч амьд үлдэх үгүйг нь хэлж мэдэхгүй байгаа.
Ээр- Сүйт залуу чинь хутга сайн барих юмаа.
Мо- Надад яагаад Андрюс эмчийг хүндэл гэж анхааруулсан юм? Юу болоод байгаа юм бэ?
Ээр- Би үргэлж энд байж чамайг хамгаалж чадахгүй.
Мо- Ялагдана гэж бодож байгаа юм уу?
Ээр- Хүн болгон ялагддаг..эцсийн эцэст.
Мо- Таны залуу мөн үү?
Шо- Зурагт авч болох уу?
Боё- Үгүй.
Шо- Яагаад?
Боё- Ядуу болохоор. Бид автобусанд амьдарч байна ш дээ.
Шо- Ээж биднийг хайж байгаа болов уу?
Боё- Үгүй. Ээж бид хоёрт хайртай, гэхдээ энэ нь дээр гэдгийг мэдэж байгаа. Чамд бэлэг авсан.
Шо- Миний төрсөн өдөр биш ш дээ.
Боё- Тэгсэн ч гэсэн авсан. Алив.
Мел- Келли. Браунь эмчээ, чиний зөв байж.
Шо- Би дарсан өргөст хэмхэнд дургүй.
Ээр- Мэднэ ээ.
Шо- Өргөст хэмх идмээргүй байна.
Ээр- Би авчихсан. Чи тэр хүүгийн амийг аварлаа.
Шо- Ашгүй дээ. Нэрийг нь Адам гэдэг. Гэмтлийн пневмотракс. Өлсөж байна.
Ээр- 45 минутын дараа зөвлөл ахиад хуралдана. Намайг буцаад иртэл энд байж байх уу?
Шо- За.
Ээр- За.
Мел- Хүнд хэлбэрийн хомсдолтой ш дээ.
Ээр- Тэр хомсдолын ачаар өнөөдөр хүүхэд аврагдлаа.
Мел- Маргааш тэр хомсдолоос нь болж үхэж ч мэднэ.
Ээр- Анх чамайг ажилд авсанаа саначихлаа, чи шийдвэр гаргах хэмжээнд байгаагүй байхаа. Одоогоор хүний аминд хүрээгүй байна уу, тийм үү?
Мел- Аз болж залуу нас, тэнэглэлд эмчилгээ байдаг. Цаг хугацаа, туршлага.
Ээр- Тэнэглэлд эмчилгээ байдаг гэнэ ээ? За за. Гэнэтийн олз гэмээр юм байна. Шонь аутизмын оновштой. Надад туслаач дээ. Туслахгүй гэж ойлгоё доо. За за.
Мел- Хүлээж бай. Тэр хүү ямар учиртай юм? Танд яагаад ийм чухал байгаа юм?
Ээр- Яагаад болохгүй гэж?
Мел- Яагаад гэвэл ажилдаа хувийн амьдралаа хутгаад ирвэл олигтой юм болдоггүй.
Ээр- Мэдэхгүй ээ. Хувийн амьдралаа хутгасанаар бид..бид хамааралтай болгож байгаа юм.
Мел- Тэгээд бахархаж байна уу, урам угарч байна уу?
Ээр- Заавал нэгийг нь сонгох ёстой юу?
Кл- Сайн уу? Хотод шинээр ирсэн биз дээ?
Шо- Тиймээ.
Кл- Асуух юм их байгаа биз дээ.
Шо- Үгүй.
Кл- Энэ газрыг бас хүмүүсийг нь сонирхож байгаа биз дээ.
Шо- Доктор Глассмэнь надад эмнэлэгийн газрыг зургыг өгсөн. Бас надад Сан Хосегын онлаянь газрын зураг байгаа.
Кл- За. Гайхалтай.
Шо- Нэг асуулт байна.
Кл- За?
Шо- Яагаад анх танилцахад надад бүдүүлэг аашилчихаад хоёр дахь удаагаа уулзахад сайхан аашлаад одоо найзууд болох гээд байгаа юм бэ? Аль үед нь жүжиглэж байсан юм?
Ээр- Шонь, бэлэн боллоо.
Мар- Санал хураалт тодорхой байсан ш дээ, яагаад бас хуралдаж байгаа юм? Ганц мэдээллээс болж хуралдаж байгаа юм уу?
Мо- Хүний амь аварсан болохоор нь хуралдаж байна.
Мар- Тэрэнд бурхандаа баярлалаа. Гэхдээ бидний яриа огт өөрчлөгдөхгүй.
Ээр- 6 сарын хугацаа өгчих. Хэрэв “Гойд сайн биш” байх юм бол...
Мар- Гойд сайн биш гэдэг чинь хүн үхнэ ээ гэсэн үг.
Ээр- Би чамайг баярлуулмаар л байна, эмчээ. Хэзээ ч, яаж ч байсан алдаа гаргадаггүй хүн ажилд авмаар байна. Харамсалтай нь бурхан тэр ажлыг авчихсан.
Мар- Мурфид бидний хэнд ч байхгүй тийм ухаан байгааг би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бидний хэн ч хийхгүй алдааг Шонь хийвэл та хүлээн зөвшөөрч чадах уу? Тэгвэл та хариуцлагыг нь хүлээхгүй л биз дээ.
Ээр- Хэрвээ Шонь миний хүссэн үр дүнг гаргаж чадахгүй бол..тэр даруй ажлаас нь чөлөөлнө. Би ч гэсэн энэ эмнэлэгийн даргын албан тушаалаасаа огцорно.
Од- Мурфи эмчийг бодлыг сонсоогүй байна. Хувь тавиланг нь шийдэхээсээ өмнө тэр хүний санаа бодлыг нь сонсоё.
Ээр- Шонь.
Од- Мурфи эмчээ. Мэс засалч болохыг хүссэн шалтгаанаа хэлэхгүй юу?
Шо- Би яагаад тэд нартай найзлах ёстой юм?
Боё- Хүн болгонд найз хэрэгтэй, Шонь. Гоё оо, за юу? Нуугдаж тоглосон ч болох байх.
Шо- За.
Боё- Агуулахад байлдаж тоглоно.
Хо- Хөөе, араас дагахаа болиоч ээ.
Боё- Хөгжилтэй гэж хэлсэн биз дээ. Нээрээ яасан гээч?
Шо- Бороо ороход мөхөөлдөс шиг үнэртсэн өдөр..миний туулай нүдний минь өмнө диваажинруу явсан. Хуучин барилгын зэс хоолойнууд түлэгдсэн хоол шиг үнэртсэн өдөр..манай дүү нүдний минь өмнө диваажинруу явсан. Би тэднийг аварч чадаагүй. Гунигтай. Хэнд нь ч том хүн болох боломж гараагүй. Тэд том болох ёстой байсан юм. Үр хүүхэдтэй болох ёстой байсан, үр хүүхдээ хайрлах ёстой байсан. Би бусад хүмүүст энэ боломжыг нээж өгмөөр байна. Бас их мөнгөтэй болоод..зурагт худалдаж авмаар байна.
Од- Мурфи эмчээ. Би чамд Сан Хосе Сэйнт Бонавенчур эмнэлэгт тавтай морил гэж хамгийн түрүүнд хэлмээр байна. Чамайг байгаад бахархаж байна.
Ээр- Шонь, Мелендез эмчийн баг мэс засалд орох гэж байна. Чи сонирхож байгаа бол орж болно.
Мел- Энд нэлээн замбараагүй байна шүү. Мурфи.
Шо- Соруул.
Боё- Хэзээ ч битгий мартаарай. Чи ухаантай нь. Юуг ч хийж чадна. Би чамаар бахархдаг, Шонь.
Мел- Олон ийм юм хараа байлгүй. Би анх харсанаа саначихлаа. “Энэнээс ч аймар юм байгаа” гэж боддог байсан. Чиний хувьд энэ бол бараг үнэн байх. Чи сайн хүүхэд, мэдээж маш ухаантай. Гэхдээ энд байх ёсгүй. Тиймээс манай багт орох юм бол чи зөвхөн соруулах ажиллагааг л хийнэ.
Шо- Анагаахд байхдаа олон мэс засалчтай таарч байсан. Та тэднээс хамаагүй дээр. Таниас суралцах юм надад их байгаа. Та их сэхүүн. Сэхүүн байвал сайн мэс засалч болоход тус болох уу? Хүний чинь хувьд таныг зовоодог уу? Үнэ цэнэтэй юу?
1-р анги төгсөв.
Үргэлжлэх хугацаа 41:41.
Back to episodes Go home