Аяако: Ийшээ юм уу?
Шизүкү: Тийм. Гүүрийг давчихвал дайсны ухарсан зам руу орно.
Аяако: Өө, балар аа. Аалзны тор залгичихлаа.
Кожиро: Жаахан аяар гэм дээ.
Ёришигэ: Токиюки-сама.
Аяако: Заваан юм.
Ёришигэ: Анхны тулаандаа ялсан сэтгэгдэл ямар байна?
Токиюки: Анхны тулаан л юм даа. Зугтахдаа л төвлөрөөд нэг мэдэхэд дайсны толгой миний урд байж байсан. Та... Талархлаа илэрхийлье.
Аяако: Сүйдтэй юм биш дээ.
Ёришигэ: Хөөцөлдөж тоглох аргаар дайнд ялах нөхцөл гэж бий. Та тулааны талбарт хамгийн түрүүнд онилуулах чухал болох учиртай. Зэвсэг чинь болж чадах итгэл даах хамжлагуудтай болох. Энэ хоёр шаардлагыг биелүүлэхэд та Хожо овгийн хүүхэд гэсэн бахархлаа марталгүй хүмүүсийг татаж чадах зөв хүн болох учиртай. Тэгж чадваас хэзээ нэг өдөр та ямар ч чөтгөр байлаа гэсэн ялж чадна.
Токиюки: Ойлголоо. Би заавал энд эргэж ирнэ. Мөн бүхий л үймээнийг тарьсан Ашикагаг дарна!
Ёришигэ: Баатарлаг гэдэг нь. Бас саяхан өөр нэг ирээдүйг харлаа. Тийшээ сэлмээ шийдвэл аймшигтай юм болох нь гэж.
Кожиро: Эзэнтэн!
Аяако: Болгоомжтой!
Өгүүлэгч: Токиюки сүйрсэн Камакурагаас амь мөлтөс зугтаж чадав. Бяцхан биед нь дэндүү томдох их хувь заяа түүнийг хүлээж байв. Дараад нь улсын чичиргэх энэ хүүд шинэ ертөнцдөө өсөн томорч эхэлнэ. Гэвч...
Ёришигэ: Өглөөний мэнд, Токиюки-сама. Өчигдөржин зугтааж явсан хүн гэхэд их давгүй харагдаж байна!
Токиюки: Ёришигэ-доно! Хийдийн охидын зохисгүй авир ямар учиртай юм?
Аяако: Токиюки-сама, царцаа идээд үз.
Ёришигэ: Гашуудаж байгаа Токиюки-самад өглөөний цай өгч, биед чинь хүргэж дулаацуул хэмээн тушаасан юм!
Токиюки: Бас энэ одоо юу вэ?
Ёришигэ: Таны харж байгаачлан урхи бэлдсэн юм! Таныг энэ замаар зугтаах ирээдүйг олж харлаа. Энэ газар бурхны энергиэр дүүрэн тул миний ариун хүчийг нэмэгдүүлдэг юм.
Токиюки: Ирээдүйг харсан гэнэ. Одоо ч энэ луйвраа ярьсаар.
Ёришигэ: Тиймийн тул... Хаашаа ч зугтлаа гэсэн шууд мэдчихнэ. Учир нь энэ бол миний талбай. Миний хүрээ! Сува их хийдийг хартугай! За. Одооноос бушуу тулааны болон эрдмийн хичээл эхлүүлцгээе.
Токиюки: Айн? Хараахан сэтгэлзүйгээ бэлдээгүй байхад.
Ёришигэ: Камакурагийн төрийн сэргэлтийн бэлгэдэл болсон хүү цагийг дэмий өнгөрөөж болохгүй! За, хоёр дахиа давтъя! Ирээдүйгээс сурсан үгнээс үүнийг "давтдаг хошигнол" гэдэг ба гурав дахиа нөлөөлдөггүй юм гэсэн.
Токиюки: Надад падгүй! Гаргаад аль!
Шизүкү: Уучлаарай, Токиюки-сама. Аав байнга л ингэдэг юм. өөрийн нөхцөлөөр байнга хүчилнэ. Байнга хачин зан гаргана, ойлгогдохгүй зүйлс ч ярина.
Ёришигэ: Шизүкү, энэ амттай юм шиг байна.
Шизүкү: Муу санаагүй болохоор санаа зоволтгүй ээ.
Токиюки: Наадхыг чинь сонсоод хэний санаа амардаг юм?
Шизүкү: Аав, яагаад хийд рүү хүрэх замд нүх ухчихсан юм бэ?
Ёришигэ: Уучлаарай.
Токиюки: Амийг минь аварсанд талархаж байгаа ч энэ хүнд дараагийн явдлуудад илүү бодитой төлөвлөгөө байгаа л юм байх даа? Цүрүгаока Хачимангу хийдээс хамаагүй жижигхэн хийдийн лам намайг аварч, Камакураг эргүүлэн авч Ашикага Такаужиг ялах хүч байгаа гэж огт бодогдохгүй байна.
Бичиг: Хэд хоногийн дараа
Кожиро: Яаж өдрөөс өдөрт ингэж залхалгүй зугтдаг байна аа?
Аяако: Нүх ухахаас бүр залхаж гүйцлээ.
Кожиро: Тэр залуу эзэн... шогуны залгамжлагч болохоор эрхлээд юм бүхнээс зугтах зуршилтай болчихсон юм биш үү?
Ёришигэ: Тийм биш. Дотроо бол үнэнч шударга хүн. Утсан хүүхэлдэйн хаан болох хувь тавилантайгаар өсөж амьдралд нь том зорилго байгаагүй тэр хүний хувьд хичээнгүйлэн суралцахын утга учрыг ойлгоогүй хэрэг. Дутагдалтай байгаа нь гэвэл би л юм байна. Токиюки-самад хараахан нотолж харуулаагүй. Надад түүний зорилгод тусалж чадах хүч байгаа эсэхийг!
Токиюки: Ийм өдөр зугтаачихна гэж хэн ч санахгүй биз. Өнөөдөр дайны урлагт суралцана аа? Над шиг хүн сурлаа гээд ямар ч утгагүй. Одоо болно биз дээ? Суралцах шаардлага байхгүй. Таны хүссэнийг хийнэ. Би тулааны талбарт зугтаахад л хангалттай биз дээ? Хэдий таны арми ялагдаж байсан ч гэсэн!
Ёришигэ: Токиюки-сама, Ёришигэ би ялагдана гэж байхгүйг бурхны нэрээр андгайлъя. Яагаад гэвэл би... Жинхэнэ бурхан учраас. Бороо садаа болоод харуулах гэсэн зүйлээ харуулж чадахгүй нь. Одоо... Үүлийг арилгая.
Токиюки: Г-Гайхалтай!
Ёришигэ: Сува Мёожинд итгэдэг дайчдаас бүрдсэн Сува шашин нь миний дор хүчин чадал, төмөр мэт нэгдсэн итгэлээрээ бахархдаг. Итгүүлж чадсан болов уу? Таныг бурхан дагаж байгаа. Бурхны дуудлагаар нэг дор 10,000 эр мориндоо мордож та баатарт тэнцэх шалгуурт хүрвэл баатар, бурхан хоёр нэгдсэнтэй адил болж бүр олон цэргүүд бидэнтэй нэгдэх болно. За, өнөөдөр юу хийцгээх вэ?
Токиюки: Ширээн дээрээ очоод хичээл хийнэ.
Ёришигэ: Наадхыг чинь л сонсмоор байлаа! Хөөрхөн гэдэг нь!
Токиюки: Таны наад хөгширсөн хацар чинь хумс шиг хатгаад байна! Энэ хүнд итгэе дээ. Зөгнөсөн ёсоороо намайг баатар болгох байх аа.
Ёришигэ: Тэгэхээр ам өчгийг нь авчихлаа. Та нар бүгд харьж болно шүү!
Эр: Бороонд чанга байлаа шүү.
Токиюки: Хөөе, түрүүнийхээс идэвх нь шал ондоо байна шдээ!
Ёришигэ: Тэд байнга ийм идэвхтэй байна гэж байхгүй шдээ. За, харьж хичээлээ хийцгээе! Дайчин худал хэлж болдоггүй юм. Алив!
Токиюки: Намайг хуурсан байна!
Өгүүлэгч: Сува Ёришигэ нь Токиюкиг хамгийн сайнаар ойлгож хүүгийн ирээдүйг гэгээрүүлсэн юм. Богино хугацаанд хэмжээлшгүй нөлөө үзүүлсэн юм. Баатрын өндөг бурхны гарт чимээгүйхнээр соёогоо хурцалж эхэлсэн юм.
Ёришигэ: Цэвэрхэн уналаа шүү!
Токиюки: Дуугаа тат!
Ёришигэ: Сува дахь амьдралд дассан бололтой дог шүү. За, дараад нь холбоотнуудаа нэмэгдүүлье. Зөвхөн танд зүтгэх хамжлага цуглуулъя.
Кожиро: За.
Токиюки: Хамжлага.
Ёришигэ: Тийм. Эзэн туслахын харилцааг бий болгож амиа гаргуунд гарган тулалдах албадыг "хамжлага" гэж нэрлэдэг. Хамжлагын хүч нь эзний хүч гээд хэлчхэд нэг их хэтрүүлсэн хэрэг болохгүй билээ. Эмгэнэлт явдлаар гэр бүл, хамжлагуудаа алдсан Токиюки-сама та эхнээс нь дахин бий болгох шаардлагатай. Дахин нэг удаа танилцуулъя. Кожиро бол таны үеийн хамгийн шилдэг сэлэмчин. Нэг өдөр цэрэг армиа даатгах удирдагч болно.
Кожиро: Сайн уу, залуу эзэн.
Ёришигэ: Аяако нь эгнэшгүй бяр чадалтай, урлагийн авьяастай нэгэн. Тулаанд хүртэл хатагтай хэвээр үлдэнэ.
Аяако: Залуу эзэн!
Ёришигэ: Шизүкү бол анхааралтайн дээр хэд хэдэн нууц урлаг мэднэ. Үйлчлэгчийн хувиар ар гэрийн ерөнхий асуудлыг дааж авна. Гурвуул тантай нас чацуу ч итгэл хүлээлгэж болно. Эхлээд тэдэнтэй сайтар дотносож чадварыг нь хэрхэн ашиглахаа мэдэж авах хэрэгтэй. Хүүхэд байх үеэсээ хамт гэр бүл шиг өсвөл ирээдүйд нягт сүлжигдсэн, найдвартай хамжлагуудтай болно. Мөн энэ удаад ч авьяастай нэгнийг олбол нэмж урьсаар л байна. Хамжлагуудын тоогоо нэмэгдүүлсээр байна. Ирээдүйд үүнийг "баатрын аялал" гэж нэрийдэх болно.
Токиюки: Хэнд хамаатай юм?
Кожиро: Тэгвэл юу хийх вэ, залуу эзэн? Тушаах аваас юу ч байсан хийе.
Токиюки: Юу ч байсан уу?
Аяако: Мэдээж шүү дээ. Хамжлагууд тань юм чинь.
Токиюки: Тэгвэл хөөцөлдөж тоглоё!
Кожиро: Наадах чинь л биш шүү.
Токиюки: Шууд татгалзчихлаа!
Кожиро: Эзэн та нэг гүйвэл оройд нь хүрчихдэг шд.
Аяако: Харин тийм. Зугтахад тийм их энергитэй байх гэж.
Кожиро: Угийн хөгжилдөх гэж байгаа бол Ашикага руу урвасан самурай нарын гэр лүү орцгооё. Баангуутаа гэрээр нь дүүрэн нялж орхиё.
Токиюки: Дүүрчихсэн юм!
Аяако: Нэг нь үхэх хүртэл суниая.
Токиюки: Там биш дээ!
Шизүкү: Шоргоолжны үүрийг дүүртэл нь бөмбөлөг хиймээр байна.
Токиюки: Яачихсан юм бэ? Миний хамжлагууд яг... яачихсан юм бэ?
Аяако: Залуу эзэн, анд гарвал ямар вэ? Зугаатай бас бэлтгэл ч болчихно.
Токиюки: Хийдийн хүн амьтны аминд хүрч болох юм уу?
Шизүкү: Зүгээр ээ. Сува Мёожин нь бас Ан авын бурхан л даа. Бусад Шинтогийн шашинтай адилгүй ан авлаж, махыг нь иддэг.
Токиюки: Хачин бурхан бэ?
Эр: Ёришигэ-сама. Токиюки-самагийн бүлэг анд гарсан бололтой.
Ёришигэ: Харсан. Тэгж яваад айхавтар гай зовлонтой таарна.
Шизүкү: Бүү.
Кожиро: Хөөх. Таны жишгээр гэхэд их ойрхон байлаа.
Токиюки: Жишиг гэдэг нь юу гэж байгаа юм?
Кожиро: Навчны наанаас харах хэцүү юм аа.
Токиюки: Хөөх.
Кожиро: За, эзэнтэн! Дахиад нэг!
Аяако: Тэнд! Туулай ч хурдан юм аа.
Токиюки: Яг мангас.
Кожиро: Тийм шүү. Туулайг улаан нялга болгохыг нь хэдэн удаа харсан гэж бодно.
Аяако: Байз!
Кожиро: Тэр юу вэ?
Шизүкү: Хажуу аймагт цуурхаж байсан юм. Хүн иддэг аварга үхэр чөтгөр ууланд үзэгддэг гэж.
Ёришигэ: Токиюки-сама. Таны өшөө авах хүн бол үүнээс илүү догшин араатнуудыг захирдаг нэгэн билээ. Нөхөдтэйгөө хүчээ нийлүүлж амжилттайгаар наад араатнаа буулгаж авч харуул.
Кожиро: Арьсыг нь ч нэвтэлсэнгүй. Дээшээ! Дээшээ ухар! Хоёулхнаа бол яагаад ч гартаа оруулахгүй нь. Залуу эзэнд замчилж, зугтъя!
Аяако: За!
Шизүкү: Үгүй ээ, ялж чадна.
Кожиро: Шизүкү!
Токиюки: Хэзээдээ аюулгүй газар оччихов оо?
Шизүкү: Кожиро, Аяа та хоёр хоёулхнаа биш. Одоо Токиюки-сама хамт байгаа.
Токиюки: Юу?
Шизүкү: Энэ араатнаас зугтангаа тэр хар мод руу аваач. Энэ үед Кожиро, Аяа хоёр түрүүлж очоод хүлээнэ. Та хоёр бол мэднэ биз? Тэр модны дор юу байгааг?
Кожиро: За. За, эзэн! Тэнд очтол танд даалгалаа шүү!
Токиюки: Хөөе, байз! Даатгалаа гэж... Бас бултангаа авчир байхдаа яахав дээ! Арай дэндэнэ! Энэ чинь хамжлага нь... эзнээ оролцуулах төлөвлөгөө юм биш үү?
Аяако: Ингэж хэлж байгаа атлаа аймшигтай сайн бултаж байна шүү. Болж байна!
Кожиро: Манай эзэн ч бултахдаа эгнэшгүй авьяастай юм аа.
Аяако: Дахиад жаахан тааруулаад өгье! Бэлэн болсон шүү! Модны доошоо!
Кожиро: За!
Токиюки: Хөөе! Одоо дараад нь үүнийг яах юм бэ?
Кожиро: Хүрээд ир, гахай минь. Хожо Токиюкигийн бүлэг рүү соёогоо харуулсанд чинь харамсуулаад өгье.
Шизүкү: Сум ч, сэлэм ч. Цохионоос уналаа ч үхэхгүй. Гэхдээ уучлаарай. Тэнд бурхны илд хүлээж байгаа.
Токиюки: Гоё байна шүү.
Аяако: Сувагийн онцлог нь халуун рашаан л даа.
Токиюки: Ёстой нэг.
Аяако/Кожиро: Тийм ээ!
Токиюки: Нүд ирмэхийн зуур л дарж орхилоо.
Кожиро: Үүнийг нядлаад идмээр байна.
Токиюки: Сум ямар ч нөлөөгүйг мэдээд тус бүрийнхээ чадварт түшиглэж, нөөц бололцоогоо давуу талаа болгож, үл мэдэгдэх мангастай тулахдаа огт тээнэгэлзсэнгүй.
Аяако: Залуу эзэн! Рашаан руу очъё!
Кожиро: Гэхдээ энэ яг юу байсан юм бол?
Шизүкү: Аягүй бол дээр үеэс үлдсэн араатан биз ээ. Үр төлөө үлдээх өөрийн төрөл нь үгүй болсон. Хань болох төрөл нь байсан бол хорон санааны нөлөөнд автахгүй байсан биз ээ.
Кожиро: Цаашид Токиюкигийн бүлгийн төлөвлөгөөний хурлыг халуун рашаанд хийж байя!
Аяако: Гоё юм!
Шизүкү: Мөсний тасалгаанаас мөс авчраад жүржийн шүүс хийгээд ирье.
Аяако: "Токиюкигийн бүлэг" гэхээр дайсанд амархан мэдэгдэнэ. Илүү тодорхойгүй нэр бодож олъё!
Кожиро: Тийм шүү. Залуу эзний "зугтаах чадварт" голлож тулгуурлах болохоор "Сүүлээ хавчаад зугтдаг бүлэг" гэвэл?
Токиюки: Хөгийн гэдэг нь!
Аяако: Амттанд хорхойтнуудын бүлэг!
Токиюки: Яасан ч үгүй!
Шизүкү: Хоёрт орохоор төрсөн бүлэг.
Токиюки: Болохгүй ээ!
Аяако: Дүрвэгсдийн бүлэг!
Токиюки: Гомдмоор юм!
Кожиро: Нисэж, оргож, зугтагсдын бүлэг!
Токиюки: Урт юм! Бүхнээ алдсан миний сэтгэлийг сэргээх гэж надад энгийнээр, найзууд шиг хандаж байв. Тийм атлаа намайг эзэн нь гэдгийг мартдаггүй.
Аяако: Оллоо! "Бултамтгай дайчид" гэвэл яаж байна?
Шизүкү: Яаж бодож олов?
Аяако: Бултамтгай ханхүүгийн дайчид шүү дээ!
Токиюки: Бултамтгай дайчид. Дажгүй сонсогдож байна. Надад хэтэрхий сайн хамжлагууд заяаж дээ. Энэ нутагт бүгдээрээ хамт хүчирхэг болж торниё!
Кожиро: За, өнөө араатны амттай хэсгүүдийг эхлээд идье. Ёришигэ-самад дараад нь мэдэгдэнэ ээ.
Аяако: Юу?
Кожиро: Юу? Яагаад бидний олзыг бүхэлд нь идчихэв ээ, тэнэг бурхан чинь!
Ёришигэ: Хорон муугийн нөлөөнд автсан хөөрхийлөлтэй араатан! Миний ариун ходоодонд сүнсийг нь ариусгаж байгаа юм.
Кожиро: Амаа тат! Мах эргүүлж өгөөд аль! Муу ховдог бурхан!
Токиюки: Энэ бурхны ходоод яачихсан юм бэ?
Садамүнэ: Харагдаж байна. Харагдаж байна шүү. Сувагийн Ёришигэ их хорон зүйл сэдэж байгааг. Яасан ч зугтаалгахгүй.
Аяако: Болсон!
Бичиг: 4-р анги (1333-р он) Садамүнэ гарч ирэв
Back to episodes Go home