Nigawaka 2

Мүнэшигэ: Күнитоки-сама. Мүнэшигэ байна.

Бичиг: Тониюки, Күнитоки хоёрын нагац

Күнитоки: Нагац аа... Камакурагийн байдал яаж байна? Токиюки яасан бэ?

Мүнэшигэ: Сува Ёришигэ-доногийн тусламжтайгаар зугтсан гэж дуулсан. Бид ч мөн нар мандахад бушуу хөдөлье.

Күнитоки: Нагац аа...

Мүнэшигэ: Зүгээр ээ. Доод зиндааны самурай бидний царайг мэдэхгүй. Яаж ийгээд молиго үмхүүлье. Нуугдаж бай.

Күнитоки: Тэр чинь аюултай!

Мүнэшигэ: Та бол Такатоки-доногийн даалгасан Хожогийн эрхэм хүү. Амиа золиослоод ч хамаагүй хамгаалах болно.

Күнитоки: Нагац ах аа...

Мүнэшигэ: Тийм, мөн юу юунаас илүүтэй хайрт охин дүүгийн минь хүүхэд шүү дээ. Би бүтэлгүйтэх аваас та зугтаарай.

Күнитоки: Нагац ах аа! Юу? Нагац аа. Нагац аа! Нагац аа!

Токиюки: Аав! Бүгд!

Ёришигэ: Токиюки-сама. Токиюки-сама. Токиюки-сама! Токиюки-сама! Токиюки-сама. Токиюки-сама. Унтаж байхдаа яасан ч амттай харагддаг юм. Идмээр санагдмаар.

Шизүкү: Аав, Токиюки-сама хар дараад байх шиг байх юм. Хэчнээн хүүхэд унтаж байхыг харах дуртай байлаа гээд.

Ёришигэ: Алив! Хацрыг нь тоншоод авахад гайгүй байлгүй!

Токиюки: Яаж байна, чи? Яаж байна?

Ёришигэ: Аргагүй л хурдан зугтдаг Токиюки-сама мөн дөө. Ирээдүйд "Сэрээх шоглоом" гэж нэрлэнэ ээ.

Токиюки: Надад падгүй! Тоглож байх цаг мөн үү, Ёришигэ-доно. Чиний эзэмшилд нуугдана гэж хэлсэн атал хэд хоногийн турш Камакурад бүглээ шүү дээ!

Ёришигэ: Камакурагаас гарах гарц миний бодсоноос илүү чанга хамгаалалттай байгаад байна. Харуул нь зөөлрөх хүртэл хэсэгтээ тэсье.

Токиюки: Харуул уу? Бүгд бүгдээрээ л танил туг. Шогунд үнэнчээр зүтгэхээ андгайлсан самурай нар амархан урваж Камакураг мөхөөж орхилоо. Бүгд Такаужи-донод удирдуулж... Тийм эелдэг инээмсэглэлийнх нь цаана Шогуныг устгах санаа сэдэж байх ч гэж дээ.

Шизүкү: Санаа бүү зов, Токиюки-сама. Энэ хувцастай байхад сүмээ шатаалгасан Шинто шашны лам нар гээд хуурчхаж болно.

Токиюки: Ёришигэ-доно. Та надад зугтах чадвараараа өшөөгөө авч улс орноо эргүүлж ав" гэж хэлсэн. Гэвч самурай урагшаа харж тулалддаг. Хөөцөлдөж улсын эрхийг авдаг самурай гэж сонсоо ч үгүй юм байна. Та үнэхээр намайг улсаа эргүүлж авч хүмүүсийнхээ өшөөг авч чадна гэж боддог юм уу?

Ёришигэ: Мэдээж!

Токиюки: Цочоочихлоо!

Ёришигэ: Миний бурхны нүдэнд таны баатар болж буй нь харагдаж байгаа. Тиймээс Токиюки-сама, түр зуурдаа энэ дарамтыг тэсчих. Түр зуурдаа... Хөлөгт тоглоом тоглонгоо хүлээе! Шизүкү, шоо тавцангаа бэлд!

Шизүкү: За, аав. Харж байгаагүй тоглоом байна. Ядуурлын бурхан гэж юу юм?

Ёришигэ: Наадхаа тоглож байхдаа сурчихна. За, Токиюки-сама ч гэсэн хүрээд ир. Айн?

Токиюки: Энэ хоёрт ер нь л итгэж болохгүй нь. Төрөөс амьд үлдсэн хүмүүсийг би өөрөө олох ёстой!

Эр: Энд олигтой юм ер алга өө.

Эр2: Үнэ хүрчхээр юу ч алга.

Эр: Өнөө цаазыг би харсан шүү.

Эр2: Аан, өнөө Хожогийн Күнитоко-самагийн уу?

Эр: Аанха. Сэлэм гялс толгой бөндгөс гээд л.

Эр2: Хачин сонирхолтой хүн шүү.

Токиюки: Худлаа!

Эр: Айн? Чи хэн бэ?

Токиюки: Тийм байх учиргүй! Ах минь... ах минь!

Эр: Ах аа?

Эр2: Ах гэдэг чинь? Күнитоки-самаг хэлж байна уу?

Эр: Чи хаанахын хүүхэд вэ?

Токиюки: Би...

Ёришигэ: Энэ хүү манай хийдийн ламхай байгаа юм. Хожо овог ихэд дэмжлэг үзүүлдэг байсан тул Күнитоки-самагийн нэрийг сонсоод бухимдсан биз ээ. Тийм биз?

Токиюки: Т-Тийм. Юу л даа, Күнитоки-самад яг юу тохиолдсон юм бэ?

Эр: Күнитоки-самаг хариуцаж явсан цусан төрлийн нагац Годаийн Мүнэшигэ гэгч нуугдаж байсан газрыг нь Ниттагийн цэргүүдэд зааж өгсөн байна.

Өгүүлэгч эм: Зээ дүүгээрээ дамжуулан эрх мэдэлд хүрч өөрийн цусан төрөл болох хааны удмын 9 настай хүүг дайсандаа зарсан эр. Годаийн Мүнэшигэ нь Японы түүхэнд хамгийн хэрцгий феодал болж үлдсэн юм.

Эр: Күнитоки-сама ч мөн Хожогийн удам. Цаазаар авхуулах ял авсан даа. Түрүүхэн харсан юм. Үнэхээр өрөвдөлтэй үхлээр үхсэн шүү.

Шизүкү: Токиюки-сама?

Токиюки: Урвалт. Урвалт. Урвалт. Толгой гүйцэхгүй нь. Үеэс үед манайд зүтгэж ирсэн Ашикага овог урвалаа. Хамжлага самурай нар бүгд урвалаа. Нагац хүртэл урвалаа. Итгэж болох ганц ч хүн алга.

Эр: Токиюки-сама.

Эр2: Токиюки-сама.

Эр3: Токиюки-сама.

Ёришигэ: Токиюки-сама! Миний ариун гэрэлд эрүүл ухаан нь оров уу?

Токиюки: Хэдэн удаа ингэж гэнэт гэрэлтэх гээ вэ?

Ёришигэ: Харагдаж байна. Годаийн тэвчин суух ирээдүй харагдаж байна. Би ариун хүчээрээ ирээдүйг хардаг гэж хэлсэн байх аа?

Шизүкү: Бүдэгхэн ирээдүй үе үе харагддаг.

Ёришигэ: Эргэн тойронд нь дайсны цэргүүд олноороо бүсэлсэн байх ба сайн хамгаалагджээ.

Токиюки: Нагац одоо хаана байна?

Ёришигэ: Сонирхож байна уу?

Токиюки: Тийм.

Ёришигэ: Тийм бол... Очиж харах уу? Хөөцөлдөж тоглоход яаж ялдгийг би чамд харуулъя! Ахынхаа өшөөг авах талаар бодох нь таны улс орноо эргүүлж авах анхны алхамд тооцъё!

Мүнэшигэ: Новш! Яагаад намайг хаячхав аа? Дайнд гавьяа байгуулсан эр байхад! Хожогийн хүүхэд шүү дээ! Татвар эмийн хүүхэд болохоор тэр юм байх даа? Татвар эмийн хүүхдийн толгой үнэ цэнгүй гэсэн үг юм биз дээ? Миний амьдралын шоонд Күнитокиг хөнөөх нь тоо нь хангалтгүй байна. Тийм бол зүй ёсны залгамжлагчийг онилъё л доо! Би бол чадна. Жинхэнэ залгамжлагч Токиюкиг бариад өгвөл бүгд намайг үнэлэхээс өөр сонголтгүй болно!

Ёришигэ: Чөтгөрлөг авираасаа болж нөхдөдөө үзэн ядагджээ. Бүхнээ алдсан бололтой. Шуналт харгис этгээд дэлхийн төгсгөл хүртэл хөөн элдэх чөтгөр болчихжээ.

Мүнэшигэ: Токиюки! Зугтаачихна гэж бүү санаарай!

Ёришигэ: Хөөцөлдөж тоглоход баттай ялах эхний алхам нь өрсөлдөгчөө мэдэх. Нуувч руу буцъя, Токиюки-сама.

Токиюки: Айн?

Ёришигэ: Баттай ялах хоёр дахь аргийг зааж өгье. Бараг л ирэх гэж байгаа байх.

Шизүкү: Тийм шүү, аав.

Ёришигэ: Дайсныхаа төрхийг мэдсэн хойно ялахад илүү амар болох шив? Итгэл байна уу?

Токиюки: Би тулааны урлагт өмнө нь нухацтай хандаж байгаагүй.

Ёришигэ: Санаа зоволтгүй. Танд танилцуулах хэдэн найзууд бий. Тэд таны хөл гар болж тулааны талбарт ихэд тус нэмэр болно.

Кожиро: Ёош, Шимосагийн шошийн бүх талбайг худалдаж аваад орлогоо хоёр дахин нэмэгдүүлнэ ээ!

Аяако: Хөөе, Ядуурлын бурхныг дамжуулахаа боль!

Шизүкү: Ядуурлын хааны бурханд хувирах нь дээ.

Токиюки: Нэг их туслалцаа үзүүлэхээр харагдахгүй байх юм. Наадах чинь тэглээ ч алс ирээдүйн хөлөгт тоглоом юм биш үү?

Кожиро: Таатай байна, залуу эзэнтэн. Нэзү Кожиро гэдэг. Тусалж дэмжээрэй.

Аяако: Мочизүки Аяако гэдэг. Таатай байна, залуу эзэн.

Ёришигэ: Тэд бол Сува гэр бүлд зүтгэдэг Нэзү болон Мочизүки овгийн хүүхдүүд байгаа юм. Сува овогт зүтгэдэг гэхээр тэдний дээр байдаг Хожо овогт мөн зүтгэдэг гэсэн үг. Мөн хоёул Токиюки-саматай чацуун дээр тулааны урлагт гарамгай. Энэ удаа өшөө авахдаа тэдний хүчинд найдаж болно.

Токиюки: Н-Намайг Хожо Токиюки гэдэг. Таатай байна.

Зэрэг: Мэдлээ!

Шизүкү: Токиюки-сама ямар санагдав?

Аяако: Хөөрхөн юм байна лээ! Зөөж авч явмаар байна.

Кожиро: Хүчтэй биш нь тодорхой. Гэхдээ гэр бүл нь хүйс тэмтрүүлсэн ханхүүд зүтгэ гэх Ёришигэ-сама ч хачирхалтай юм.

Аяако: Хүчтэй биш бол хамгаалах хэрэгтэй.

Кожиро: Тийм ээ.

Ёришигэ: За, Токиюки-сама. Хөөж ирэх чөтгөртэй халз үзэх үү дээ?

Шизүкү: Ирж байна.

Мүнэшигэ: Ямар амттай харагдаж байна аа?

Токиюки: Нагац ах Годаийн?

Мүнэшигэ: Токиюки-доно! Токиюки-доно биш гэж үү дээ? Эсэн мэнд байгаад тань баяртай байна! Ёришигэ-доно Сува руу зугтсан гэж дуулаад энд байж магадгүй гэж бодсон юм. Ганцаараа байгаа юм уу? Гэхдээ Годаийн нагац нь байхад айлтгүй ээ. Хамтдаа зугтъя.

Токиюки: Нагац ах.

Мүнэшигэ: За?

Токиюки: Яагаад ахыг минь худалдсан юм?

Мүнэшигэ: Айн? Тийм бий, тийм бий.

Аяако: Яг алах гэж байхад!

Кожиро: Эзэн минь!

Мүнэшигэ: Намайг хайж ирэхийг урьдаас таамаглаж өшөөгөө авахын тулд найзуудаа нууж, хөөнөөс хөөх гэж байж. Надад эргэлзээгүй дүр эсгэсэн чинь ч мундаг байлаа. Хүүхэд гэж бодохооргүй үнэмшилтэй байлаа! Гэхдээ Токиюки-доно, намайг Күнитоки-доног хамгаалуулахаар даалгасан шалтгаан нь нагац нь болохоор хамжлага нь болохоор биш. Хамгаалахаар даалгах хэмжээний би хүчтэй юм. Хоёр жаал цааш нь харуулаад, хөлийг чинь тайраад чамайг зарна. Тэгж би хөлөгт тоглоомд ялна!

Ёришигэ: Шоо шидэгдлээ. Энэ нь тулаан уу? Зүгээр нэг тоглоом уу? Амиа дэнчинд тавьсан ороо бусгаа хорвоогийн хөөцөлдөөнд ингээд эхний шоогоо хаях нь!

Мүнэшигэ: Яасан бэ, Токиюки-доно? Ахынхаа өшөөг авах боломж урд чинь байна шүү!

Кожиро: Эзнээс холд, адгийн шаар аа!

Мүнэшигэ: Садаа болоод байна! Хөөе!

Кожиро: Новш!

Мүнэшигэ: Алив ээ, алив!

Аяако: Эзэн минь, миний ард ор!

Кожиро: Боломж гарахгүй, бас ямар хүчтэй юм бэ?

Аяако: Залуу эзэн, өөрийгөө хамгаалах хооронд яаж ч чадахгүй нь.

Токиюки: Үүний дараа яавал дээр юм, Ёришигэ-доно? Угийн том хүний эсрэг хүүхдүүд үзэлцэж байна. Гэнэтийн дайралт бүтэлгүйтвэл ялах боломжгүй!

Мүнэшигэ: Гурван жаалын гэнэтийн дайралт л төдийхөн. Тэглээ гээд яана гэж? Нөхцөл байдалдаа дасан зохицох нь миний давуу тал! Амьд үлдэхийн тулд эзнийхээ хүүхдийг зарах хэмжээнд! Битгий хэцүү болгоод бай, Токиюки! Чиний ах эсэргүүцэл үзүүлээ ч үгүй! Ашикага төрийг эргүүлж, цөвүүн цаг авчирсан. Хөлөгт тоглоомын шоо эргэхэд дор нь хөлбөрч чадах нэгэн л амьд гарч чадна! Хмм? Токиюки! Токиюки, Токиюки, Токиюки, Токиюки! Чи бол өнгөрсөн үеийн үлдэгдэл! Хувь тавилангаа хүлээн зөвшөөрч миний дээш хүрэх шат бол!

Кожиро: Эзэн минь!

Ёришигэ: Кожиро, Аяако! Та хоёр ухар!

Аяако: Яагаад?

Ёришигэ: Зүгээр хүрээд ир. Та хоёр ч мөн залуу эзнийг нэг сайн хараад ав. Ороо бусгаа цагт хувьсаж чадах нь хэн нь гэдгийг.

Кожиро: Нээрэн гэж үү, залуу эзэн? Хурдтай цавчилтуудыг нэвт шувт харж байна.

Аяако: Бас ихэд хөгжилдөж байх шиг. Бэлтгэлээр сурч авах хөдөлгөөн яавч биш.

Кожиро: Бурхнаас бэлэглэсэн...

Аяако: зугтаах авьяас!

Ёришигэ: Токиюки-сама хулчгар биш. Чин сэтгэлээсээ зугтаах дуртай юм. Ганц алхам алдвал аминд халтай. Баригдвал шууд үхнэ. Ийм аюулаас сэтгэлийнхээ угаас хөгжилдөж чаддаг амьд үлдэх зөн совинтой мангас юм. Дайны өмнө энх тайван Камакурад миний харсан энэ хүн эелдэг, даруухан, сайхан сэтгэлтэй, бусдыг гэсэн хагарлыг үзэн ядсан, ядаргаатай бэлтгэлээс зугтдаг зуршил нь дутагдал нь байв. Хаана ч дайралдаж болох ийм энгийн хүү дайны талбарт бол ширүүнээс ширүүн дайрах дайсантай баяртайгаар хөөцөлдөж тоглох хөөр баяртай мангас болно! Шизүкү, Кожиро, Аяако. Ийм эзэнд зүтгэх нь зугаатай биш гэж үү?

Кожиро: Зугтахаараа алдартай жанжин гэж дуулж ч байгаагүй юм байна. Гэхдээ Ёришигэ-сама тэгж хэлж байгаа бол сонирхолтой л юм.

Аяако: Зүгээр л найз нь болмоор байна!

Шизүкү: Аанха.

Ёришигэ: За тэгвэл. Дахиад нэг яваад оч!

Кожиро/Аяако: Мэдлээ!

Ёришигэ: Хамгаалах гэж оролдоод дэмий. Токиюки-самагийн зугтах авьяаст итгэ. Үүний хариуд... ...довтолгоо нь дэндүү дорой.

Мүнэшигэ: Муу золигийн жаал!

Ёришигэ: Та хоёр дайрах боломжийг нь гаргаж өг!

Мүнэшигэ: Хэрэв тэр тасралтгүй зугтсаар намайг алах гэж онилж байгаа бол яваандаа...

Токиюки: Та хэд!

Кожиро: Довтлох цаг боллоо!

Аяако: Дайснаас залуу эзэнтнийг хамгаалах биш...

Мүнэшигэ: Токиюки! Та муусайн!

Кожиро: Зугтах үед нь дайсныг өмнө нь аваачина. Одоо, залуу эзэнтэн!

Токиюки: Ах, аав, Камакурагийн иргэд ээ. Энэ толгойгоор өшөөг чинь авахад хангалтгүй. Ядаж л... Нөгөө ертөнц рүү хүрэх замдаа авч явах дурсгал болог!

Күнитоки: Айн? Хаанаас уначхав?

Токиюки: Би баатар болоод байхдаа яахав дээ. Та хүртэл намайг шоолж байна.

Күнитоки: Үгүй ээ, шоолсон юмгүй.

Токиюки: За, оръё оо. Оройн хоолонд юу хийсэн бол?

Күнитоки: Токиюки! Хичээгээрэй! Хичээвэл... чадах байх аа.

Токиюки: Юу гэнэ вэ? Сая хуурамч бөө шиг л сонсогдлоо.

Күнитоки: Айн? Тийм гэж үү?

Токиюки: Магтсан юм биш ээ.

Күнитоки: Оройн хоолонд юу байгаа бол?

Токиюки: Би зоодой загас идмээр байна.

Күнитоки: Гоё сонсогдож байна!

Шизүкү: Явъя!

Бичиг: 3-р анги (1333-р он) Бурхан нутагласан ой

Back to episodes Go home