Өгүүлэгч эм: Тулаанд эр зоригтойгоор үхэх. Нэр төртэй амиа егүүтгэх. Тулаан, үхлээр л дайчин нэр төрөөр шагнуулдаг. Энэ бол тэрхүү ороо бусгаа цагт бадрангуй амьдарч явсан баатар... Ашикага Такаужигийн гол дүрээр хүүрнэх түүх... ...биш юм.
Эр: Токиюки-сама!
Бичиг: 1333-р он - Камакура Вакамияаожи шогуны газар
Эр: Сур харвааны бэлтгэлийн цаг болчихлоо! Одоо зугтааж чадахгүй гэж мэд, Токиюки-сама! Уучлаарай. Ямар шаламгай юм бэ?
Эр2: Мулгуу амьтан! Биширч байх цаг мөн үү? Халтираад уначихна шүү дээ, Токиюки-сама! Буугаад ир л дээ! Бэртчихнэ шүү дээ! Нэг нь зогсоогоод аль!
Энки: Юундаа шуугилдаад байгаа юм? Ашикага-доног үдэж өгөх гэж байхад!
Эр: Харин Токиюки-сама л...
Такасүкэ: Залуу эзэн яасан гэж?
Эр: Айн? Ямар шаламгай юм бэ?
Энки: Одоо болно. Яв!
Эр: Гэхдээ л...
Ашикага: Өршөөгөөрэй, хажуугаар чинь зөрчихье. Нуугдаж тоглохдоо сайн хэвээрээ л байх шив, залуу эзэнтэн.
Токиюки: Т-Такаужи-доно.
Ашикага: Ашикага Такаужи. Ингээд өнөө орой өмнөх хаан Годайгогийн бослогыг дарахаар хөдлөх гэж байна. Хожо овог болон манай ирээдүйн удирдагч танд үнэнчээ харуулахыг хүсэж байна.
Токиюки: И-Итгэл хүлээлгэж байгаа шүү. Камакура болон дайчдын гэр бүлийн төлөө ялгуусан гавьяа байгуулаасай гэж залбирна аа.
Ашикага: Тэгвэл... хүлээлгэчихлээ.
Эр: За.
Киёоко: Ашикага мэтэд сандарч мэгдэхээ болиоч.
Токиюки: Киёоко.
Киёоко: Та бол шогуны хууль ёсны залгамжлагч. Нэг өдөр түүнд тушаал өгөх байр сууринд очно шүү дээ. Бас миний ирээдүйн нөхөр байж тэргүүнээ өргөж яв.
Токиюки: Чамтай гэрлэнэ гэснээ санахгүй байна.
Эр: Такиюки-сама! Хаашаа явчхав аа?
Эр2: Ойрхон нуугдаж байгаа байлгүй.
Токиюки: Уучлаарай, Киёоко. Дараа уулзъя!
Киёоко: Яваад өглөө.
Эр: Ёстой нэг. Гүйх, нуугдахдаа их сайн хүү юм. Адилхан самурай адил Такаужитай огт адилгүй юм. Ирээдүйд шогуныг залгамжлах байлаа ч эцэг шигээ утсан хүүхэлдэйн үүрэгтэй удирдагч болох биз.
Энки: Болно биз, Такатоки-доно.
Такасүкэ: Тиймээс энэ хэргийг бидэнд даалгана уу.
Такатоки: За.
Киёоко: Утсан хүүхэлдэйн удирдагч байсан ч яадаг юм бэ, аав аа? Баян тансаг амьдарч болох юм чинь. Токиюки-сама авьяасгүй, зугтамхай хэдий ч эелдэг хүн. Над шиг цуутай гэр бүлээс гаралтай хүнд гэрлэхэд төгс тохирох нэгэн!
Эр: Огт олдохгүй нь ээ.
Эр2: Залуу эзэн жинхэнээсээ нуугдвал мөрийг нь ч олохгүй.
Эр: Өмнө нь хуягийн авдарт хоёр хоног нуугдахад бөөн юм болж байсан даа?
Эр2: Ингэж чирэгдэл болж байхаар шууд бэлтгэл хийсэн нь илүү амар баймаар.
Эр: Нэр төдий ч гэсэн шогуны залгамжлагч болох хүн шүү дээ.
Эр2: Хулчгар, залуу зан нь хүмүүст муу үлгэр дуурайл болно доо.
Күнитоки: Токиюки. Аав доройн дээр удирдах итгэл дутмаг. Чи бушуухан түүнийг залгамжилж үз.
Токиюки: Ах том нь юм чинь залгамжлах ёстой биз дээ?
Күнитоки: Яагаад ч бүтэхгүй. Татвар эмийн хүү би залгамжлах аваас энх тайвныг үймүүлнэ. Дургүй зүйлээсээ нүдэн дээр нь зугтах нь манай удмын цусанд байдаг.
Токиюки: Юундаа бахархдаг байна?
Эр: Токиюки-сама! Олсон доо!
Эр2: За, сум харвааны бэлтгэлээ хийе!
Эр: За!
Эр2: За!
Зэрэг: За! За! За!
Токиюки: Ах аа, авчих.
Күнитоки: За. Токиюки!
Зэрэг: Токиюки-сама!
Эр2: Токиюки-сама! Хүлээ л дээ!
Эр: Токиюки-сама!
Зэрэг: Токиюки-сама! Залуу эзэнтэн!
Эр: Эзэн!
Эр2: Залуу эзэнтэн!
Токиюки: Би энэ Камакурад дуртай. Энх тайван амьдрах хүмүүсийн инээмсэглэлд дуртай. Хэргэм зэрэг, нэр хүнд хэрэггүй. Энэ хотод амьдарч л байвал болох нь тэр. Залхуу, хулчгар. Тийм байсан ч хамаагүй. Утсан хүүхэлдэй надад үзэг, зэвсгийн хүч байх ямар хэрэг байна?
Шизүкү: Залхуу ч, хулчгар ч биш. Энэ нь таны дотор нойрсох мангасын төрх төдий. Аав тэгж хэлдэг юм.
Токиюки: Чи хэн бэ? "Аав"?
Ёришигэ: Сонссон шиг зугтахдаа сүрхий хүү юм аа.
Токиюки: Юу вэ? Хэн бэ? Юу болоод байна?
Ёришигэ: Тантай танилцсандаа таатай байна. Би бээр Шинано аймгийн лам. Сува Ёришигэ гэгч байна.
Токиюки: Шинаногийн ламтан? Тэр яахав, хэзээдээ авирчихаа вэ?
Ёришигэ: Анхнаасаа л байж байлаа. Таныг энэ мод руу авирах ирээдүйг харчихсан байсан юм.
Токиюки: Толгой орчмоороо айхавтар ауратай юм аа.
Ёришигэ: Өршөөнө биз ээ. Төрөлхийн цэвэр ариун хүчтэй төрж яагаад ч урсгалыг нь зогсоож чаддаггүй юм! Багасгачихъя. Би Камакураг дайснуудаас хамгаалахаар залбирах гэж ирсэн юм. Залбирал дууссан гэдгийг аавд нь мэдэгдэхээр ирлээ. Энэ охин бол Шизүкү. Нууц урлаг, бүхий л ажилд сайн тул миний гар хөлийн үзүүрт зарагддаг юм.
Токиюки: Сэжигтэй эр вэ? Яаж намайг энд авирсныг мэдэв?
Шизүкү: Аав ирээдүйг харах авьяастай. Залбирал нь харин худлаа л даа.
Ёришигэ: Шизүкү, сүүлийнхийг нь хэлэх хэрэггүй. Эргэлзсээр байвал илүү харуулж итгүүлье л дээ. Харагдаж байна шүү, Токиюки-сама. Та бол ирээдүйд... болох нь ээ. Үгүй ээ, биш. Түүнээс илүү... Харин ч... Тэгчихвэл... жаргалтай амьдрах ч юм шиг... Гэхдээ жаргалын хэмжүүр гэдэг хүн хүний хувьд өөр... Тэгж ч бас болох юм... Амьдралын сургамж болох байх. Тэр тухайд... Жамаараа болох ч юм шиг, үгүй ч юм шиг...
Токиюки: Юу гэнэ ээ? Бүгд тодорхойгүй байна шдээ!
Ёришигэ: Ерөнхийд нь мэддэг юм аа! Тэгээд ч бүгдийг нь харвал сонирхолтой биш шд! Гэхдээ саяныхаар харагдлаа! Хоёул хошин шогч байсан бол гоочлогч байх байж дээ!
Токиюки: Утгагүй юм яриад байгаа нь хэн билээ?
Ёришигэ: Бас хоёр жилийн ирээдүйг тань харлаа. 10 хүрээд та тэнгэрийг хүртэл донсолгох баатар болно. Дайны эзэн болно. Зарим нь танаас айж, зарим нь таныг шүтнэ. Улсын ирээдүйг хүртэл өөрчилж чадах биз ээ. Тэрийг бол мэдэж байна. Учир нь энэ маш хүчтэй... Шош шиг л хэмжээтэй болчхож!
Шизүкү: Аав, шууд ийм ихээр нь хэлчхээр.
Ёришигэ: Аюул мэдрэх сүрхий зөнтэй юм.
Токиюки: Ойрхон байлаа. Хуурамч бөө нартай хутгалдах хэмжээний халаасны мөнгө би авдаггүй шүү дээ. Тэнэг эр вэ? Над мэтийг хуурлаа гээд элэг доог л болохоос цаашгүй шд. Намайг баатар гэж хэлэхдээ тэгж нухацтай харах гэж.
Күнитоки: Тийм хүн хэсүүчлээд явж байх гэж.
Токиюки: Үнээн. Сэжигтэй хүн байсан.
Күнитоки: Гэхдээ би бол тэр хүний хэлснийг бага зэрэг ойлгож байна. Чиний зугтаах чадвар аав бид хоёрынхтой харьцуулшгүй. Ямар нэг зөв нөхцөл нь бүрдвэл чи лав баатар болно доо. Тийм совин татаж байна. Айн?
Токиюки: Яасан?
Күнитоки: Харин... хаашаа явчхав аа?
Токиюки: Модонд хавчуулагдсан юм болов уу?
Ашикага: Одоо Кёо руу довтолж бослогыг дарна. Биднийг бурхны тэнгэрлэг хамгаалалт ивээлдээ авах болтугай! Явъя!
Эр: Төлөөлөгч! Төлөөлөгч өө! Мэдээ авчирлаа! Годайго хаантай Такаужи нууцаар харилцаж Кёо дахь арми бут ниргүүлсэн байна. Такаужигийн эр зоригийг сонссон дайчид цугларч Ниттагийн арми нүд ирмэхийн зуур уур нь дэлбэрсэн гэнэ. Үүгээр зогсохгүй Такаужигийн ууган хүү Ёшисада Ниттат даалгаж Сэнжоуг жанжнаар томилсон байна. Камакура руу ч гэсэн арми илгээсэн байна.
Бичиг: Тулааны урлагийн багш Сабуро Кано болон Жиро Шиота тулаанд амь үрэгдэв
Бичиг: Шогуны хамжлага Сэтцүгийн Чикааки амиа хорлов
Бичиг: Түүний охин Киёоко хүчиндүүлж, хэрцгийгээр алуулав
Бичиг: Баатар болох хүү
Бичиг: бүхнээ алдах ёстой байв
Эр2: Чамайг даа. Яагаад урвав-
Ашикага: Хоолой сонсогдож байна. Хэний хоолой вэ? Намайг бүхний захирагч байхад хөтөлж буй нь хэн бэ?
Бичиг: Хамжлагуудыг оролцуулаад Хожо овгийн 800 орчим хүмүүс амиа хорлов
Токиюки: Аав...
Бичиг: 1333-р оны 5-р сард Камакура шогуны төр нуран унав
Ёришигэ: Хүлээж байлаа, Токиюки-сама. Эцэг тань сүүлийн мөчдөө хүүгийнхээ өсөж том болохыг харахгүйдээ харуусаж надад таныг алуулалгүй зугтаалга гэж тушаасан юм. Цаашид таныг манай нутаг Шинаногийн Сувад орогнуулах болно.
Токиюки: Сува Ёришигэ... Яагаад энд ирсэн юм?
Ёришигэ: Одоо цаг алга. Хүрээд ир. Миний бурхны нүдэнд энэ эмгэнэлт явдал харагдсан юм. Биелж болох өчүүхэн боломжид зориулж бэлтгэл хангасан. Энэ толгодыг даваад хүмүүс болон морьдоо бэлдсэн. Бушуухан явцгаая.
Токиюки: Үгүй ээ. Би ч бас эцэг болон овгийнхоо хамтаар гэдсээ хүүлнэ.
Ёришигэ: Хүүлүүлэхгүй. Та үхэх аваас Японы ирээдүй хэрхэх билээ?
Токиюки: Юу болно гэж?
Ёришигэ: Юу болох нь... За байз... Би шийдэх нь ч бас хаашаа юм... Үхлээ гэхэд сүйдтэй өөрчлөлт гарахгүй... Үгүй ээ... тэдний хувьд бага зэрэг өөрчлөлт гарах л байх... Тийм ч том таагүй явдал бол биш...
Токиюки: Хорвоо дээрх там. Урвагч самурайгаас болж Камакурагийн бүх зүйл сүйрэв.
Ёришигэ: Ашикага Такаужи. Ингэтэл нь хүйс тэмтрэх ч гэж.
Токиюки: Такаужи... чи... Хэн бэ?
Ашикага: Шимоцүкэгийн хамжлага. Ашикага Такаужи гэдэг. Такаужи надаас зугтааж чадахгүй шүү, залуу эзэнтэн!
Токиюки: Дөнгөж саяхны тэр инээмсэглэл... Бүгд худал байсан гэж үү?
Ёришигэ: Өшөөгөө авъя, Токиюки-сама. Ёришигэ би гарцаагүй тус болно.
Токиюки: Энэ инээмсэглэл ч мөн худал. Баараггүй худал. Яв. Хуурамч бөөд итгэнэ гэж санаа юу?
Ёришигэ: Бүдүүлэг гэдэг нь! Ариун энерги халин урсаж байгаа намайг хуурамч гэж дуудна гэнэ ээ?
Шизүкү: Аав, хуурамч нь хуурамч юм чинь шалтаг гаргах хэрэггүй.
Ёришигэ: Намайг өмгөөлөөч ээ!
Токиюки: Би яаж өшөөг нь авч чадах билээ дээ. Үүнийг харвал ойлгомжтой биз дээ? Минамотогийн Ёримото хүртэл Хэйкэ овгийг мөхөөхөд 5 жил орсон. Тийм атал ердөө 24 жилийн дотор бүхэл улсыг сүйтгэсэн эр байсан билүү? Та тэр өдөр намайг баатар болно гэж утгагүй үгс чалчсан ч Ашикага Такаужи шиг хүчирхэг нэгэн л ирээдүйд баатар гэж дуудуулах биз ээ. Ялагдсан нэгэн үхэхгүй бол дайчны хувьд гутамшиг. Намайг ч гэсэн бусадтай минь адил дайчны ёсоор үхүүлээд аль.
Ёришигэ: Тийм бий. Тэгвэл үх дээ. Хожогийн хүүхэд! Цөхрөлийн гүнээс ч гүн, үхлийн ёроол дахь ёроол руу шидэгдэх үед л...
Токиюки: Хөөе.
Ёришигэ: Таны доторх баатар гялалзана!
Токиюки: Хөөе. Үхвэл яах байсан юм?
Ёришигэ: Үхэхгүй бол гутамшигтай гэж хэлсэн атлаа сая ихэд баяртайгаар амь гарч чадсан нь таны доторх баатар. Сайн зугтаж, нуугдах нь баатрын мундаг чадвар.
Эр: Дээшээ! Харваж ал!
Ёришигэ: Та бол амьд үлдэх совинтой мангас. Амьд үлдэх авьяасаараа хэнээс ч илүү гарч амьдрал, үхлийн хоорондох түгшүүрт машид хайртай хүн. Эзнийг минь хороож, бүхэл бүтэн улсыг булаасан Такаужид хэцүү л юм болох нь дээ. Дараад нь хэн бүхнээс түрүүлж хөнөөх ёстой нь Камакура төрийг залгамжлах хэнээс ч илүү амьд гарах авьяастай хүн учраас. Такаужи хөнөөснөөрөө баатар болбол та амьдарснаараа баатар болно. Та хоёр бол эсрэг хувь тавилантай баатрууд юм. Мэдээж зугтааж нуугдаад байвал ялахгүй. Холбоотон, цэргийн хүч, ухаан... Ялахын төлөөх бүхнийг би танд өгье. Энэ хэвээр та амьд байсаар байвал Такаужи нэг л өдөр хөнөөхөөр ирнэ. Тэр болтол зугтааж, нуугдаж, хүчтэй болж ирэх чөтгөрийг дарж авах хэрэгтэй. За, сэнтийг булааж авах хөөцөлдөөн эхэллээ дээ!
Токиюки: Ёришигэ-доно, таны зорилго юу юм? Сүйрсэн улсын хүүхдийг авраад та юу олж долоох юм?
Ёришигэ: Энэ бүгд Хожо овогт үнэнчээр зүтгэхийн төлөө юм! Хуурамч бөө тэгж хэллээ гээд итгэхгүй байх л даа. Нэг өдөр хэлье дээ. Таныг Камакураг эргүүлж авсан тэр мөчид.
Токиюки: Би ч шившиг юм даа. Овог минь мөхчхөөд байхад хамт үхэх нь дайчны хувьд зүй ёсны хэрэг байхад. Танаас болж амьдрахын жаргалд сэрж орхилоо. Ёришигэ-доно, хариуцлагыг нь үүрээрэй.
Ёришигэ: Мэдээж. Тамын ёроол хүртэл танд зүтгэх болно.
Өгүүлэгч эм: Ёришигэгийн зөгнөсөн ёсоор хоёр жилийн дотор Токиюки бүх Японыг доргионо. Нэр төртэйгөөр үхэх нь мэдээжийн хэрэг байсан энэ эринд энэ хүү юунаас ч байсан зугтсаар шогуныг буулгаж авахаар онилсоор байх болно. Шаламгай самурай ханхүүгийн үймээнтэй амьдрал эхлэх нь тэр.
Бичиг: 2-р анги (1333-р он) Эелдэг нагац
Back to episodes Go home