ГДР 14р анги
Хоолой- Черчиллийн үеэс эхлэн империализмын үзэл сурталчид Европыг коммунистууд хуваасан гэж мэдэгдсээр ирсэн. Гэвч үнэн бол өөр билээ. Европыг хоёр эсрэг блок болон хуваах улс төрийн санаачлагыг социалист орнууд эхлүүлээгүй. Баруунд хэн нэгэн үүнийг мартсан бол Варшавын гэрээ нь НАТО-гийн түрэмгий блок байгуулагдсанаас хойш зургаан жилийн дараа байгуулагдсаныг сануулъя.
Бичиг- 14р анги
Сүүлийн үг ямагт олон нийтийн санаа бодлоос хамаардаг
Францын эзэн хаан Наполеон Бонапарт
ххх
Неч- "Шинэ форум"-ын ард манай өрсөлдөгчдийн гадаад тагнуулчид байгаа гэж Штази үзэж байна. Тэд жагсаалаар халхавч хийж Улсын аюулгүй байдлын яаманд нэгжлэг хийнэ
Чиг- Бидний даалгавар юу вэ?
Неч- Архив хаана байгааг заасан газрын зургийн дискийг олох. Тэр Вольфын хавтаст байгаа. Мэдээллийг Хельга Шульц өгсөн
Чиг- Тэгээд яагаад Штази өөрсдөө авахгүй байгаа юм бэ?
Жда- Вольф зөвхөн Хельгад итгэдэг, харин түүнийг бүх тагнуулчид мэднэ
Конс- Биднийг ч бас мэднэ шүү дээ
Неч- Бид дөрвүүлээ. Бидэнд илүү их боломж бий
Жда- За. Зэвсгээ авсан уу?
Конс- Тэгэлгүй яах вэ.
Жда- Үлдээ. Барилга энгийн иргэдээр дүүрэн байгаа. За, явцгаая. Явъя
Конс- Чи түүнд итгэж байна уу?
Неч- Яагаад ийм асуулт гарч ирэв?
Конс- Хэрэв тэр өөрөө архивын араас явсан бол яах вэ?
Неч- Цаг хугацаа харуулна
Конс- Пөөх, тэд энд ёстой нэг бужигнуулжээ
Чиг- Жержины бригад хаачсан юм бэ?
Неч- Жержины бригадыг үүргээс нь чөлөөлж, оронд нь цагдаа нарыг тавьсан. Тэдэнд оролцохгүй байх тушаал өгсөн
Жда- Энэ жинхэнэ хорлон сүйтгэх ажиллагаа байна даа
Неч- Хурдал
Хоолой эр- Залуусаа, бидэндээр зочид ирлээ
Жда- Юу хийх үү?
Неч- Яах гэж ирсэн түүнийгээ
Жда- Орьё
Конс- Хараал ид. Эд нарыг бүгдийн нэгжинэ гэж үү? Энд чинь хэдэн зуун хавтас байна
Неч- Маркус Вольфын хувийн эд зүйлсийг нэгжих хэрэгтэй
Конс- Мөн ажил хөнгөвчилж өгөв өө. Тэгвэл би энд
Вайсман- Энд КГБ байна. Нечаев багтайгаа байна. Архивт нэг юм хайгаад байна
Печ- Тэдний гарах гарцуудыг хаа. Гэхдээ битгий оролдоорой. Яах гэж ирснийг нь харцгаая
Вайс- Мэдлээ
ххх
Эм- Аймшигтай. Юу л болоод байна даа. Итгэмээргүй юм. Айчихлаа
ххх
Чиг- Миша
Конс- Мм? Санаа зовох хэрэггүй, Василий, алив
Чиг- Энэ чинь архив шүү дээ
Конс- Тэгээд юу гэж?
Чиг- Чи ч бүдүүлэг хулгайч юм даа. Тэгээд ч би замбараагүй юманд дургүй
Конс- Чи өөрөө бүдүүлэг хулгайч.
Печ- Тэд цонхоор гарч явж чадах уу?
Вайс- Цонхнууд сараалжтай
Печ- Барьж авах үедээ буудах хэрэггүй. Буу цагдаа нарыг өдөөн хатгана
Чиг- Залуусаа. Оллоо
Неч- Мөн байна
Жда- Яаж явах уу?
Неч- Санаа байна
Неч- Нэгдэх, хоёрдох, гуравдахь, дөрөвдэх. Амжилт! Миша, яасан бэ?
Конс- Аюулаас холуур
Вайс- Түүнийг дагалаа
Неч- Чамд алдах эрх байхгүй шүү
Печ- Түүнийг барь
Конс- Чиний мэхнүүд хог юм аа. Жүдогийн эсрэг шүү. Фух!
Печ- Алекс! Хэлэлцээр хийе! Манай улс шиг.
Горбачёв, Буш хоёр Мальтад Германы хувь заяаг шийдсэн.
Неч- Би улс төрөөс хэтэрхий хол хүн
Печ- Тэгж санагдаж байгаа юм! Чамайг шатрын хүү шиг ашиглаж байна! Алекс? Алекс! Миний амь үнэтэй. Би бидний гол дүрмийг мэднэ, тагнуулч тагнуулчаа алдаг
Неч- Гэхдээ дүрэмд үл хамаарах зүйл гэж байдаг биз дээ?
Чшшшш зогс! Хедыг надад өг
Лук- Хавтасыг газар тавь
Чиг- Чи өөрөө сайн мэдэж байгаа. Бид чамайг ямар ч байсан олно
Конс- Юу болов?
Чиг- Муу новш
Жда- Хавтас хаана байна?
Чиг- Лукьяновт байгаа.
Жда- Миша, араас нь хөө! Хурдал, алив, яв, яв!
ххх
Хоолой- Румыны Батлан хамгаалахын шинэ сайд Виктор Стэнкулеску Чаушескугийн гэр бүлийн шүүх хурлыг зохион байгуулжээ. Тэднийг Румыны жаран мянган иргэнийг хөнөөж, хүн амыг үй олноор нь хядан устгасан, гадаадын дансанд нэг тэрбум доллар гарган эдийн засагт хохирол учруулсан хэргээр буруутгаж байгаа юм. Чаушеску уурандаа эдгээр буруутгалыг няцааж,
Гор- Рая, орхичих.
Хоолой- Шүүхийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. Тэр мөн өөрийгөө сэтгэцийн өвчтэй гэж хүлээн зөвшөөрөх саналаас татгалзсан байна. Эцэст нь гурван цаг үргэлжилсэн шүүх хурлын дараа тус улсын Ерөнхийлөгчийг цаазаар авах ялаар шийтгэв. Албан ёсоор шүүх Чаушескуд ялыг давж заалдах арван хоногийн хугацаа өгсөн. Гэсэн хэдий ч, Стэнкулеску давж заалдах хугацааг хүлээлгүйгээр цэргүүдэд
Раи- Үгүй, Миша, би дууг нь хаалаа, би үүнийг сонсож чадахгүй нь
Хоолой- Ерөнхийлөгчийг эхнэрийнх нь хамт буудан хороохыг тушаажээ
Гор- Би үүнийг хүсээгүй. Энэ... энэ биш ээ.
Раи- Чи өөрөө л Румыны ард түмнийг түүний эсрэг бослого гаргахад өдөөн хатгасан шүү дээ. Чаушескуг Европын сүүлчийн дарангуйлагч гэж нэрлэсэн
Гор- Гэхдээ тэр хяналтаас гарсан. Аюултай байсан. Тэгээд хэнийг ч сонсохгүй, атомын бөмбөг бүтээж байсан... Би... би ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байсан. Ийм байдалд хүрнэ гэж би бодоогүй. Хэрэв сайн бодвол түүний хувьд энэ бол зүй ёсны төгсгөл
Раи- Миша, түүнийг шүүж, буудсан хүмүүс... яг л тэр хүмүүс. Олон жилийн турш түүнд үнэнч байна гэж тангараглаж байсан хүмүүс. Бүх зүйл яаж ингээд эргэчихэв ээ
Гор- Юу гэж хэлэх гээд байна? Хэнд ч итгэх хэрэггүй гэж үү? Би улс төрч хүн, Рая. Надад хэн нэгнийг түших нь хэрэгтэй. Би ингэж чадахгүй
Раи- Юу гээч, би Мальтын дараа бодлоо. Үнэндээ сүүлийн жилүүдэд бид амсхийх чөлөөгүйгээр өөрсөдтэйгөө тэмцэж байна. Өөрсдийн цаг мөчтэйгөө. Үүнээс хэцүү зүйл байхгүй бололтой. Юу болох вэ? Ирээдүйд бидэнд юу тохиолдох вэ? Маш олон зүйл тодорхой биш байна. Сэтгэл түгшиж байна. Яагаад ч юм амьдралдаа анх удаа айж байна
Гор- Бүх зүйл сайхан болно. Би чамд амлаж байна
Раи- Миша. Чи анзаарав уу, Чаушескуг буудсан хана Берлиний ханатай адилхан юм
Гор- Чи хэтэрхий их санаа зовжээ
Раи- Үгүй, үгүй, Миша. Энэ бүхэн хананаас болж байна. Тэр байхад надад Европыг хувааж байгаа юм шиг санагддаг байсан, харин одоо одоо надад яагаад ч юм тэр байхгүй бол бүр дордох юм шиг санагдаж байна
Гор- Зүүн Германыг алдсанаар бид Европ дахь сүүлчийн холбоотонгоо алдаж байна. Ирээдүйд манай улстай юу болохыг би төсөөлж ч чадахгүй байна. Тэгээд ч Германы залуучууд, шинэ үеийнхэн улс орны хуваагдлаас болж байнга зовох ёсгүй шүү дээ
Раи- Миша. Магадгүй чи амрах цаг болсон юм биш үү? Мм? Чи аль хэдийн маш их зүйл хийсэн. Яваад, ном бичицгээе
Гор- Би юу ч хийгээгүй байна. Юу ч хийгдээгүй байна, Рая! Би хаашаа ч явахгүй! Улс орноо Ельцин шиг хүмүүст орхихгүй! Надад итгэж байгаа, Рая! Чи үүнийг ойлгож байгаа биз дээ, айн. Надад найдаж байгаа. Хэрэв би явбал, улс орныг шууд хэсэг хэсэг болгон салгана
Раи- Миша, гэхдээ надад үнэхээр аймшигтай байна. Хэрэв бидний араас Чаушескугийн араас ирсэн шиг ирвэл яах вэ.
Гор- За, ийм байна. Бид бол тэр биш. Чи ойлгосон уу? Ингээд л болоо. Би юу хийхээ мэднэ.
ххх
Али- Ахмад Константинов. Ахмад Аликин, КГБ-ын мөрдөн байцаах хэлтэс.
Конс- За, юугаа хийгээд зогсоод байгаа юм бэ, ахмад аа. Лукьянов явж байна
Али- Бидэнд бүү саад бол
Конс- Эхлээд юу болоод байгааг тайлбарлах уу?
Лук- Виктор Иванович
Аа...
Чер- Бүү гайх. Нэвтрэх ажиллагаанд бэлдэж байна
Лук- Хүссэн ёсоор тань бүгдийг хийсэн. Хавтаст диск байгаа, тэнд газрын зурагт архив хаана нуусныг заасан байгаа
Чер- Сайн байна. Дэслэгчээ. Чамайг ахмад болгоно. Нечаевыг хил давуулаагүй.
Газрын зураг хаана байна?
Лук- Нечаев түүнийг дискэн дээр байгаа гэж хэлсэн. Тэд түүнийг Штазигийн байрнаас гаргах гэж оролдсон.
Чер- Хэзээ хэлсэн бэ?
Лук- Барилгын гадаа. Би чагнасан
Чер- Чамайг гөлөг шиг л хуурчээ
Али- Нөхөр генерал, зэвсгээ хураалгана уу. Зэвсгээ өгнө үү. Дахиж давтахгүй шүү! Иргэн Черных Виктор Иванович.
Таныг Оросын Зөвлөлт Холбоот Социалист бүгд найрамдах улсын(РСФСР) эрүүгийн хуулийн 64-р зүйл, эх орноосоо урвасан хэргээр баривчилж байна
Али- Суугаарай. Баярлалаа, Володя.
Лак- Би юу ч ойлгохгүй байна. Виктор Иванович урвагч та нарын нэг гэж хэлсэн. Надад та нарыг мөрдөж, бүгдийг илтгэх даалгавар өгсөн.
Али- Дэслэгч Лукьянов. Виктор Иванович таныг Вольфын архивыг олж аваад, түүнтэйгээ хананы цаана гарахын тулд нууцаар ашигласан. Хошууч генерал Черных бидний хяналтад эртнээс байсан. Түүнийг зүгээр л хэргийн газарт нь барих хэрэгтэй байсан юм
Конс- Өөрөөр хэлбэл, яаманд ямар ч газрын зураг байгаагүй гэсэн үг үү?
Али- Үгүй. Энэ бүгдийг Нечаев зохиосон. Гэхдээ, та нарыг бодитой тоглуулахын тулд тэр та нарт юу ч хэлэхгүй байхыг санал болгосон. Зөвхөн хурандаа Жданов л мэдэж байсан
Конс- Бодитой гэнэ шүү. Тэр чинь бараг л Васяг буудчих шахлаа
Лук- Би хүсээгүй. Санамсаргүй...
Конс- Санамсаргүй гэнэ ээ!
Али- Ахмад Чигирь зүгээр, харин Хошууч Нечаев... Тэр яамны байрнаас алга болсон
ххх
Неч- Александр
Неч- Валерий Семёныя танай охины аль хөлөн дээр төрсний толбо(мэнгэ) байдаг вэ?
Хед- Түүнд тийм мэнгэ толбо байхгүй
Неч- Зав. Байхгүй
Печ- Шалгаарай. Шударга солилцоо, Алекс
Неч- Ажилтандаа буугаа сумгүй болгоод хол хая гэж хэл
Печ- Фред зэвсэгээ хая. Хэлснээр минь хий
Неч- Дахин уулзана аа
Хед- Саша. Намайг энэ новшоор солилцох хэрэггүй байсан юм
ххх
Све- Ааваа
Хед- Света
Све- Ааваа, аав, аав минь
Саша! Тэр яагаад явчихав аа? Тэр яагаад явчихав аа?
Жда- Мэдэхгүй
ххх
Гор- Гудамжинд юу болоод байгааг чи харахгүй байна уу? Тэнд хэдэн мянган хүний жагсаал болж байна. ЗХУ задарч байна. Шинэчлэлийг үргэлжлүүлэхийн тулд надад илүү их эрх мэдэл хэрэгтэй. Чи үүнийг ойлгохгүй байна уу?
Яков- Бидний өмнө хоёр тулгамдсан асуудал байна. Москвагаас салан тусгаарлахыг хүсэж буй бүгд найрамдах улсууд. Мөн хагас саажилттай эдийн засагт зах зээлийн харилцааг нэвтрүүлэх.
Гор- Эдгээр асуудлыг шийдэхийн тулд надад консерватив намын элитээс зайгаа барих хэрэгтэй байна. Энэ надад маневр хийх илүү их эрх чөлөө өгнө. Миний гар хөлийг чөлөөлнө, чи яав аа?
Яков- Эс бөгөөс Михаилыг болон биднийг, бүх багийг ЗХУКН-ын(ЗХУын Комунист нам)Төв Хорооны ойрын нийтийн хурал дээр албан тушаалаас нь огцруулна
Гор- Дашрамд хэлэхэд, тэр нэг сард болно. За, одоо ер эхлэх үү? Үндсэн хуулийн зургадугаар зүйлийг хүчингүй болгох уу? Хийцгээе, айн?
Шев- Чи оронд нь хүмүүст юу санал болгох вэ?
Гор- Үгүй, чи миний саналын эсрэг байна уу?
Шев- Үгүй, Миша, би эсрэг биш байна. Гэхдээ би үүнийг цагаа олоогүй гэж үзэж байна. Энэ чинь манай систем тэнцвэргүй болсныг бүх дэлхийд харуулна. Бидний сул талыг илчилнэ. Харин энэ нь эргээд олон улсын хэлэлцээр дэх бидний байр суурийг сулруулна
Яков- Харин миний хамгийн бага санаа зовоож байгаа зүйл бол дэлхий бидний тухай юу гэж бодох. Энэ бол Михаилыг эрх мэдэлд үлдээх цорын ганц арга. Дараагийн хурлыг тэр давж гарахгүй
Шев- За, тийм байж. Цаг нь болсон гэж бодьё. Гэхдээ та нар ерөнхийлөгчийн сонгуулийг яаж явуулах юм? Бүгд найрамдах улсуудад том юм эхэлнэ гэдэгт би итгэлтэй байна! Хориг, бойкот
Гор- Намайг ард түмэн сонгох ёстой. Чи ойлгохгүй байгаа юм уу? Эс бөгөөс би хууль ёсны бус болно
Яков- Эдуардын зөв. Хэрэв бүгд найрамдах улсууд сонгууль явуулахаас татгалзвал энэ холбооны засагт том цохилт болно. Анхны ерөнхийлөгчийг бид их хурал дээр сонгож болно. Харин дараагийнхийг нь ард нийтийн санал хураалтаар
Шев- Сайн сэтгэжээ, Александр Николаевич
Гор- Анхан
Шев- Гэхдээ 6-р зүйлийг хүчингүй болгосноор үйл ажиллагааны эрх чөлөөг зөвхөн бид ч биш бүгд хүртэнэ. Ельцинээр удирдуулсан ардчилсан сөрөг хүчин ч мөн адил. Бид түүний гар хөлийг чөлөөлнө
Гор- Тийм ээ, Ельцин бол мэдээж том толгойны өвчин, гэхдээ өөр сонголт байхгүй. Намыг эрх мэдлээс зайлуулна. Ингээд л болоо. Эсвэл тэд эсвэл бид
Яков- Би ЗХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг бий болгох шаардлагын тухай төсөл бэлдье. Мөн үндсэн хуулийн ЗХУКН-ын удирдах үүргийн тухай заалтыг хүчингүй болгох талаар.
Шев- Олон хүн эсэргүүцнэ, Миша. Маш олон хүн. Шалтгаан нь энгийн байх болно. Коммунист намын удирдах үүрэггүйгээр социализм байхгүй болно. Харин энэ бол ЗХУ-ын хувьд хамгийн дээд ололт.
Гор- Тэгвэл өөр зүйл бий болох болно. Бид чинь Европыг шинэчлэхийг хүсэж байсан биз дээ? Өөрсдөөсөө эхэлцгээе. Би ЗХУ-ын ерөнхийлөгч болно. Болно, Эдик.
ххх
Лук- Вася яаж байна?
Конс- Мм?
Лук-Вася яаж байна?
Конс- Тэр яах вэ дээ? Шүргээд гарсан шарх. Хэвтэж байгаад л гарна. Харин чи, Витя, сайн байлаа. Давж гарлаа.
Лук- Тоглоод байна уу? Дахиад л бүтэлгүйтчихлээ.
Конс- Бид чамайг тэгж ингэж хавчиж байсан, гэтэл чи өөрийгөө илчлээгүй. Хүн болгон ингэж чадахгүй.
Жда- Сууцгаа сууцгаа. ТТГ Лэнгли дэх манай холбоочныг илрүүлэхийн тулд манай байгууллага дотроос шинжээч олох гэж оролдсон. Тэгээд Черных танай охиныг тэдэнд барьж өгсөн
Хед- Гэтэл би түүнээс Светаг харж хандаарай гэж гуйсан юмсан.
Жда- Тийм ээ, тэгээд бид бараг л Светлана гэх шилдэг шинжээчээ алдах шахсан. Светагийн тухай мэдээлэл Майерсын Берлинд дамжуулах ёстой байсан цаганд нууцлагдсан байсан. Энэ бол онцгой байдлын үеийн холбооны суваг. ТТГ-ын тагнуул, Штазигийн хурандаа Зейдель түүнийг Эванст дамжуулж чадаагүй, учир нь бид түүнийг мөрдөж байсан. Тэр үед Черных Лукьяновт цагийг хулгайлж, харин нууц мэдээг америкчуудад зориулж тохирсон газарт үлдээхийг тушаасан.
Лук- Би тэр мэдээллийг америкчуудад зориулагдсан гэж мэдээгүй. Намайг нууцаар ашигласан. Энэ бол нууц ажиллагаа, харин... нууц мэдээг түүнд урвагчийг илрүүлэхийн тулд дамжуулж байна гэж хэлсэн
Хед- Виктор Ивановичийн хүмүүсийг удирдах дуртай мэх нь. Хуурамч сэдэл өгч ашиглах.
Жда- Москвад Черных Светланаг шинжээчийн хувьд биш, харин Нечаевын эхнэрийн хувьд өдөөн хатгах гэж оролдсон
Чер- Хачирхалтай зүйл анзаараагүй юу? Оройтож ирэх, гэнэт гадуур явах, томилолт?
Жда- Нечаевыг урвагч, магадгүй баруун руу гарч явж магадгүй гэж битүүхэн хэлж байсан. Тэр Светаг тэсвэр алдаж, нөхрийнхөө араас Берлин рүү явна гэж найдаж байсан.
Конс- Тийм болохоор Черных тийшээ Сашаг явуулсан уу? Асуудал Вольфын архивт биш байсан гэж үү?
Жда- Архивт ч бас байсан. Харамсалтай нь, Черных алдаагүй. Светлана тэсвэр алдаж, нөхрийнхөө араас Берлин рүү явсан. Харин энд ТТГ түүнийг сэтгэл санаагаар нь унагааж, Нечаев
бүгдээс урвасан гэдгийг нотлох, ойлгуулахаар төлөвлөж байсан
Хед- Светланаг хулгайлсан нь Черныхыг энд томилолтоор ирэх боломжийг олгосон. Тэр бүгдийг тооцоолсон байна.
Жда- Тэр хананы цаана гарч зугтахаа эртнээс төлөвлөж байсан. Харин Света болон архивтай бол америкчууд түүнийг алтаар хучих байсан
Конс- Муу новш вэ! Хоёр талд зэрэг ажиллаж байж. Уучлаарай
Жда- Харин Нечаевыг тэр яг 87 онд болсон шиг буруутан болгохоор төлөвлөж байсан. Гэхдээ тооцололдоо алдсан.
Света нөхрөө урвагч гэдэгт америкчуудад итгээгүй.
Конс- Черных Саша дээр алдсан. Тэр түүнийг 12-р хэлтэст хоёр жил ажиллахдаа ур чадвараа алдсан гэж бодсон байх, гэтэл... Тийм юм байхгүй.
Хед- Нээрээ, Александр Николаевич хаана байгаа вэ? Би түүнийг миний солилцооноос хойш хараагүй
Жда- Бидэнд нарийн мэдээлэл алга. Гэхдээ Нечаеваас бүх ялыг хэрэгсэхгүй болгосон, тэр удахгүй заавал эргэж ирнэ.
Конс- За, эхлүүлсэн зүйлээ дуусгаад л ирэх байх
ххх
Хель- Баяр хүргэе, та өөрийн урвагчаа оллоо. Хуурамч архивын төлөвлөгөө амжилттай боллоо.
Неч- Жинхэнэхийг нь олох л үлдлээ
Хель- Энэ танд Маркус Вольфоос. Дотор нь Карл Майерсын архивыг нуусан газрын координат байгаа
Неч- Тэр яагаад бодлоо өөрчилчихөв?
Хель- Энэ бэлэг биш, харин төлбөр.
Неч- Төлбөр өө? Юуны?
Хель- Архивт нэг аудио хуурцаг байгаа. Түүнийг Кремльд дамжуулж өгөөрэй
Неч- Түүн дээр юу байгаа юм бэ?
Хель- Европт ирээдүйд болох дайнаас урьдчилан сэргийлэхэд туслах зүйл
Хель- Гэхдээ болгоомжтой байгаарай. Үүнээс болж танд таагүй зүйлс тохиолдож магадгүй. Том таагүй зүйлс.
Неч- Тэд хэзээд байж л байсан.
ххх
Бичиг- Баруун Берлин
Зей- Ахмад Шульц?
Хель- Хурандаа Зейдель
Зей- Та энд юу хийж байгаа юм?
Хель- Та Жержений бригадыг Улсын аюулгүй байдлын яамны байрны хамгаалалтаас гаргасан. Ингээд та бидний дайснуудад зам нээж өгсөн
Зей- Юун дэмий юм…Та юу яриад байна аа?
Хель- Та өөрөө бидэнд урвагчидтай хэрхэн харьцахыг заасан. Энэ надаас болон Маркус Вольфоос шүү
Зей- Үгүй, гуйя
Фосс- Тийм ээ, мэдээж, би ойлгож байна…Харъя….Баяртай.
Руди- Орос оо, би чамайг хайж байлаа. Бид тэр үед дуусгаагүй
Конс- Чи дахиад хүсэж байна уу, герман аа?
Фосс- Руди, боль. Түүнийг тавь
Конс- Ахмад Константинов. Хельга Шульц таныг хаанаас олохыг хэлсэн
Фосс- Тэр таны талаар залгаж ярьсан
Конс- Танайх яг хамгаалалтын компани мөн үү? Эсвэл та нар дайтах гэж байгаа юм уу?
Фосс- Шинэ цаг үе, бүгд найрамдах улсыг хамгаалах шинэ арга хэрэгсэл. Танд юу хэрэгтэй вэ, ахмад аа?
Неч- Нечаеваас
Фосс- Яагаад өөрөө ирээгүй юм бэ? Айгаад уу? Хананы дэргэдэх тохиролцооны талаар түүнээс асууна гэж үү?
Конс- Саша одоо Маркус Вольфтой шинэ гэрээтэй болсон. Тодорхой зүйл байхгүй
Фосс- Би яагаад Нечаевт туслах ёстой гэж?
Конс- За, дэд хурандаа, танай Штазид ямар байсныг би мэдэхгүй, гэхдээ манай КГБ-д илүү дутуу асуулт асуудаггүй юм
Фосс- Та нарт америкчуудын хаягийг олж өгөөсэй гэж хүсэж байна уу?
Конс- Тийм. Мөн Саша түүнтэй аюулгүй уулзах боломжтой байх хэрэгтэй
Фосс- Александр Николаевичт намайг зөвшөөрч байна гэж дамжуулаарай
Конс- Зөвлөлтийн зэвсгээр наймаа хийхэдичмээр биш байна уу?
Фосс- Манай улс бидэнд туслахаас татгалзсан. Тэгэхээр, энэ та нарт одоо хэрэггүй гэсэн үг.
Конс- За, за. Бариарай.
Руди- Энэ оросууд залхааж гүйцлээ. Яагаад гэж тэдэнд туслах ёстой юм бэ?
Фосс- Нечаев Бүгд Найрамдах Улсыг аварч чадна гэж Вольф бичсэн байна
ххх
Бичиг- Баруун Берлин хотын зах
ххх
Бичиг- Москва
Индиан- Келли зохистой дайчин байсан. Миний овог түүний тухай дуу зохионо. Тэр дуунд тэр бидэнтэй үүрд хамт үлдэнэ.
Эв- Изабель, би энэ хотод ирэхдээ түүнийг илүү цэвэр, илүү сайн болгохыг мөрөөдөж байсан. Бүгдэд шударга ёс тогтоохыг мөрөөдөж байсан. Гэтэл энэ зөвхөн надад л хэрэгтэй байж. Хүн бүр өөрөөр амьдрахыг хүсэж байсан ч, хэн ч юу ч өөрчлөөгүй.
Бүгд л тэдний оронд хэн нэгэн үүнийг хийхийг хүлээж байсан. Хүмүүс өөрсдийн амьдралаа үзэн яддаг гэдгийг ойлгох хүртэл нь би бүгдэд тусалсан. Гэхдээ тэд түүнийг өөрчлөхөөс бүр илүү их айдаг. Миний аврах гэж оролдож буй хүмүүс минь надаас урвана гэдгийг би мэдэж байна. Гэхдээ энэ нь юу ч хийхгүй байх шалтгаан мөн гэж үү? Эр зориг гэдэг бол үхтлээ айж байсан ч морио эмээллэхэд оршдог. Би баатар биш. Би энгийн ковбой. Гэхдээ би ядаж оролдож үзсэн.
Хэрэв ганцхан хүн итгэж, намайг дагавал, би амьдралаа дэмий өнгөрүүлээгүй гэсэн үг. Харанхуй цаг үе үүрд үргэлжлэхгүй. Эмээл дээр өнгөрүүлсэн нэг ч цаг чинь дэмий үрэгдэхгүйгээр амьдар.
Инг- Бүх зүйлд баярлалаа, Келли. Баяртай, хайр минь. Би чиний тэмцлийг үргэлжлүүлнэ.
Гор- За, ингээд л.
Раи- Миша. Энэ миний чамд яриад байсан Совэкспортфильмын ажилтан. Тэр Жек Эвансын сүүлийн кинон дээр ажилласан. Түүнтэй зураг авалт дээр биечлэн уулзаж байсан.
Гор- Сайн байна уу
Неч- Өдрийн мэнд, Михаил Сергеевич. Нечаев Александр Николаевич. КГБ-н Нэгдүгээр ерөнхий газрын хошууч.
Гор- За, Александр Николаевич. Жек Эвансын талаар бидэнд бүгдийг ярьж өгөөч. Өөрийнхөө дүрүүдтэй адилхан уу. Амьдрал дээр кинон дээрх шигээ юу, эсвэл?
Неч- Жек их эрсдэлтэй залуу байсан. Үргэлж эцсээ хүртэл явдаг байсан. Яг л киноны бүх дүрүүд шигээ зоригтой хүн байсан
Гор- Харин би түүнийг өрөвдөж байна. Аймшигтай. Эмгэнэлтэй үхэл шүү дээ
Неч- Тийм. Хувь заяа Жектэй харгис тоглоом тоглосон. Гэхдээ энэ нөхцөл байдалд, хэдийгээр ёжтой сонсогдож магадгүй ч, түүний үхлийн ачаар бид маш чухал мэдээлэл олж авсан бөгөөд үүнийг би танд дамжуулах ёстой, Михаил Сергеевич. Таны зөвшөөрлөөр, үүнийг тусдаа хийж болох уу?
Гор- Надад Раиса Максимовнагаас нуух зүйл байхгүй.
Неч- Мэдээж. Ойлгож байна. Гэхдээ энэ туйлын нууц, нөхөр Төв Хорооны ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга аа
Гор- За?
Неч- Та энэ хуурцгийг сонсох ёстой.
Гор- Түүн дотор юу байгаа юм бэ?
Неч- Хэлэлцээр. Рейган, Буш болон канцлер Коль нарын. 85 оны 5р сар.
Гор- Юу? Та нар үүнийг сонссон уу?
Неч- Албан үүргийн дагуу сонсохоос өөр аргагүй байсан, тийм.
Гор- Яагаад чи надад үүнийг авчирсан юм бэ? Хэрэв энэ хуурамч бол, чи мэдэх үү?...
Неч- Энэ хуурцгийг би Штазигийн тагнуулын газрын дарга асан Маркус Вольфоос авсан, тэр энэ ярианы үнэн зөвийг баталж байгаа
Гор- Эндээс зайл! Хуурцгаа ч бас аваад яв! Жулдрай. Эндээс зайл!
Неч- Мэдлээ. Хэрэв сонирхол тань хөдөлбөл? Уучлаарай.
Гор- Рейган, Буш болон Коль бүгдийг урьдчилан төлөвлөсөн байж. Энэ чинь намайг 3 сард ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоход, харин 5 сард тэд аль хэдийн бүгдийг шийдчихсэн байсан гэсэн үг, новшнууд
Раи- Юуг шийдсэн гэж, Миша?
Гор- Намайг хурууныхаа үзүүрээр удирдана гэж. Миний гараар ханыг нурааж, Германыг нэгтгэж, дараа нь бүх Зүүн Европыг тасдаж авах. Бидэнгүйгээр, Рая, нийт европын холбоог байгуулахын тулд
Раи- ЗХУ-гүйгээр Европыг нэгтгэх боломжгүй
Гор- Тэд шинэчлэн байгуулалт ЗХУ-ыг сүйрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа, тэгсэн хэрнээ над руу инээмсэглэж, бүх зүйл дээр толгой дохиж байдаг, хоёр нүүртэнгүүд. Энд тэдний яриа байна
Раи- Тэгвэл сонс л доо.
Гор- Хүсэхгүй байна! Сонсохгүй! Би бүгдийг зөв хийсэн! Зөв! Та нар намайг сонсож байна уу!?
Яагаад, Рая? Яагаад шинэчлэн байгуулалтад итгээгүй юм бол? Би чин сэтгэлээсээ бүгдээрээ хамт байхыг хүссэн шүү дээ... Дэлхий нийтэд, бүгдэд сайн сайхныг хүссэн
Раи- Чи түүнийг дахиад босгоно, Миша. Чамд энд, ЗХУ-д түших хүн бий
Гор- Хэн, Рая? Яковлев, Шеварднадзе? Эдуард хэлэлцээрийн талаар мэдэж байгаад юу ч хэлээгүй байж болно. Надад түших... түших хүн алга. Хэн ч алга. Бүгд мэдэж байсан. Бүгд! Бүхнийг өөрчлөх цаг болсныг. Засгийг, системийг, сэтгэлгээг. Гэхдээ хэн ч хүсээгүй. Бүгд айж байсан. Харин энэ бол миний хувь тавилан
Раи- Миша!
Гор- Надад итгээгүй, Рая. Хэн ч. Өөрийнхөн ч, харийнхан ч.
ххх
Нэвтрүүлэгч- Гадаад хэргийн сайд Эдуард Амросиевич Шеварднадзе огцорсон нь цэлмэг тэнгэрээс аянга буух мэт сонсогдов. Эдуард Амросиевич Шеварднадзе.
Шев- Ирээдүй бол ардчилал, эрх чөлөөнийх. Маш их баярлалаа.
Нэвт- ЗХУ-ын Ерөнхийлөгч Горбачёв Михаил Сергеевич эрүүл мэндийн байдлын улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүй болсонтой холбогдуулан ЗХУ-ын Үндсэн хуулийн 127-р зүйлийн дагуу Холбооны Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг ЗХУ-ын дэд Ерөнхийлөгч Янаев Геннадий Ивановичид шилжүүлж байна. Гүнзгий бөгөөд бүх талын хямралыг даван туулах зорилгоор.
Эр- Улс төрийн мэдээний агентлагаа, яг одоо ямар цэргүүд манай талд байгааг бидэнд хэлээч?
Ель- Бид хатуу зогсох болно.
Хүмүүс- Ельцин, Ельцин, Ельцин
Гор- Би ЗХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалын үйл ажиллагаагаа зогсоож байна.
Back to episodes Go home