гдр 13р анги
Хоолой- Черчиллийн үеэс эхлэн империализмын үзэл сурталчид Европыг коммунистууд хуваасан гэж мэдэгдсээр ирсэн. Гэвч үнэн бол өөр билээ. Европыг хоёр эсрэг блок болон хуваах улс төрийн санаачлагыг социалист орнууд эхлүүлээгүй. Баруунд хэн нэгэн үүнийг мартсан бол Варшавын гэрээ нь НАТО-гийн түрэмгий блок байгуулагдсанаас хойш зургаан жилийн дараа байгуулагдсаныг сануулъя.
Бичиг- 13р анги
Хамгийн гол нь өөрөө өөрийгөө битгий хуураарай
Оросын зохиолч Фёдор Достоевский
Све- Чи энд юу хийж байгаа юм?
Инг- Чамд Сашагаас захиа ирлээ. Би түүнд хариуг нь өгөх ёстой
Све- Яв. Би хамгаалагч дуудна шүү
Инг- Захиаг унш
ххх
Неч- Хэрэв асуудлыг мөнгөөр шийдэж болж байгаа бол энэ нь асуудал биш, харин зайлшгүй гарах зардал юм.
Вол- Нууц даалгавартай КГБ-ын ажилтан болон германы тагнуулын дарга хоёр ертөнцийн нуранги дээр тохиролцохыг хичээж байдаг…Тийм ээ, танай сэтгүүлч найзын зөв. Бүх зүйл там руугаа явж байна
ххх
Све- Энэ юу гэсэн үг юм?
Инг- Цаасанд тусгай бодис шингээсэн байгаа. Арьсаар дамжин цус руу орно. Тэгээд хэдэн минутын дараа чи үхнэ. Бодисын мөрийг хэн ч олохгүй…Харамсалтай байна
Захиа бичиг- Захидал халдваргүй. Ингрид, танд өгч байгаа миний бэлэг. Эдвард Печиус
Све- Захиа халдваргүй гэж бичсэн байна
Инг- Хаха, Печиус
ххх
Неч- Та яагаад гадаад тагнуулын сүлжээгээ өөрийн залгамжлагчид хүлээлгэж өгөөгүй юм бэ? Улсын аюулгүй байдлын сайдад?
Вол- Милькед гадаад тагнуулын үйл ажиллагааны талаар нарийн мэдээлэл өгөхийг би эрс эсэргүүцэж байсан
Неч- Энэ хувийн асуудал уу? Мильке таныг тэтгэвэрт гаргахад шууд оролцсон гэж би ойлгосон. Тийм биш үү?
Неч- Үгүй ээ. Хувийн зүйл байхгүй. Мильке тагнуулын ажилд ханддаг өөрийн өвөрмөц арга барилтай. Ер нь улсын аюулгүй байдлын тогтолцоонд бүхэлд нь тэгж ханддаг байсан
Неч- Мэдээлэл алдагдахаас айсан уу? Штазид "урвагч" байгаа юм уу?
Вол- Штази гэж байхгүй болсон
Неч- Тийм ээ, тийм. Энэ бодолд ерөөсөө дасахгүй юм. Тэгвэл хэрэв та гадаад тагнуулын сүлжээгээ өөрийн залгамжлагчид өгөхийг хүсээгүй юм бол архив үүсгэж, нуух ямар хэрэг байсан юм бэ? Албандаа эргэж орно гэж бодсон уу?
Вол- Үгүй. Би хүсээгүй. Би цаг нь ирэхээр тагнуулын албанд нэг хүн гарч ирнэ гэж хүлээж байсан. Тэр хүнд би архиваа итгэж хүлээлгэн өгөх байсан юм.
Неч- Таны архив ирээдүйд маш их хэрэг болно.
Врл- Тагнуулууд надад итгэсэн. Би тэднээс хэзээ ч урвахгүй. Миний хариулт бол - үгүй.
Неч- Ноён Вольф. Ноён Вольф. Санавал та 11р сарын эхээр жагсаал дээр үг хэлж байсан. Тан руу эсэргүүцэн шуугилдаж байсан. Тэд таныг олон жилийн турш хамгаалж ирсэн хүмүүс байсан. Тийм биш гэж үү? Эрт орой хэзээ нэгэн цагт таны тагнуулын сүлжээ илчлэгдэж, таныг худалдахгүй гэх баталгаа хаана байгаа юм
Вол- Харин тийм ч амаргүй байдалд байгаа та өрсөлдөгчид рүүгээ урвахгүй гэх баталгаа хаана байна? ЗХУ-д байдал тогтворгүй байна. Москвагаас ч мэдээлэл алдагдаж болно. Би архиваа өгөхгүй
Неч- Архивыг бүгд хайж байгаа. Эрт орой хэзээ нэгэн цагт олно. Магадгүй би хамгийн сайн сонголт нь байж болох юм
Вол- Александр. Танд өгөх миний зөвлөгөө. Миний араас хөөцөлдөхөө боль. Цаг хугацаагаа гамна. Энэ бол хүний хамгийн үнэ цэнэтэй нөөц юм. Тэгээд тэр нөхөгдөшгүй. Баяртай
ххх
Све- Харамсалтай байна
Инг- Чи мэдэж байсан уу?
Чи мэдэж байж. Үзэн ядаж байна
Инг- Би чамайг ална. Би чамайг ална аа
Жда- Света!
Све- Би чамайг барьж байна. Барьж байна
Инг- Бүгд тонилцгоо
Све- Үгүй ээ, үгүй
ххх
Бичиг- Дрезден. КГБ суурин хороо
Ажилт- Нөхөр ахмад аа
Конс- За
Ажилт- Бид амжчихлаа. Бүгдийг шатаасан. Гадаа ямархуу байна?
Конс- Тайвширч болно. Тэд тарж байна
Ажилт- Энэ, таны хайсан зүйл
Конс- Анхан. Баярлалаа маш их
ххх
Жда- Сайн байна. Сайн байна. Алив алив за
Жда- Сайн байна.
Зүгээр дээ болчихлоо, тайван чшшш
Све- Тэр намайг алах гэж байсан
Жда- Бүх зүйл зүгээр, тайвшир
ххх
Конс- Ахмад Константинов. Нечаев залгавал, дамжуулаад өгөөч, тэр ойлгоно оо. Энэ Жданов байна
ххх
Бичиг- Ватикан
Гор- Таны Ариун алдар. ЗХУ-д өөрчлөлт хийхэд надад яг та л урам өгсөн гэдгийг цөөхөн хүн мэддэг дээ
Бичиг- Ромын Пап 2р Иоанн Павел
Иоанн- Яг юу танд тэгтлээ урам зориг өгсөн юм бэ?
Гор- Таны хувийн үлгэр жишээ. Та өнөөдөр бүх зүйл боломжтой гэдгийг хүмүүст харуулсан шүү дээ. Коммунист Польшоос гаралтай хүн, ойлгож байна уу, гэнэт Ромын пап болчихсон.
Иоа- За, энэ зөвхөн миний гавьяа биш л дээ. Бидний хүн нэг бүрд бурхны таалал байдаг
Гор- Би таны 79 онд Польшид хэлсэн үгийг сайн санаж байна. Та хүмүүст "Бүү ай" гэж хэлсэн. Тэгээд би, мэдэж байна уу, Зөвлөлт Холбоот Улсад шинэчлэн байгуулалтыг эхлүүлж байхдаа тэр үгийг давтсан
Иоа- Надад дэлхий дээрх өөрчлөлтүүд хурдан явагдах ёсгүй гэж таны хэлдэг чинь таалагддаг
Гор- За...
Иоа- Бүтцээс гадна сэтгэлгээг ч бас өөрчлөх хэрэгтэй гэдэг нь. Хэн нэг хүн дэлхийг зөвхөн барууны загвараар өөрчлөх гэж оролдож болохгүй. Европ хоёр уушгиар амьсгалах ёстой. Баруун болон зүүн. Польш, славян хүний хувьд би үүнийг маш сайн ойлгож байна
Гор- Энэ үнэхээр гайхалтай. Ямар гайхамшигтай жишээ вэ.
Иоа- Би энэ тухай тэртээ 80 онд л, Латины төлөөлөгч, гэгээнтэн Бенедиктээс гадна Европын ивээн тэтгэгчдийг зарлаж байхдаа бодож байсан юм
Гор- Уламжлал уу?
Иоа- Тийм ээ. Уламжлал, уламжлал. Зүүн славян, оросын уламжлалыг төлөөлдөг Кирилл, Мефодий хоёрыг. Энэ бол миний итгэл үнэмшил
Гор- Би тантай бүрэн санал нийлж байна. Та мэдэж байна уу, би… Би бүх зөрчилдөөнийг арилгахыг хүсэж байна, ойлгож байна уу. Тэгээд Европыг нэгдмэл нэгэн цогц болгоход хүрэхийг зорьж байна
ххх
Све- Бид хаана ирчхэв?
Жда- Черных чамд шинэ байр гаргаж өгөхийг үүрэгдсэн
Све- Юра, би өөрөө явж чадах байсан. Чи эмнэлэг рүү буцаж очиж хэвтэх хэрэгтэй
Жда- Саша байхгүй болохоор түр би чамайг хариуцна
Све- Би өөрийгөө хамгаалж чадна
Жда- Би харсаан
Све- Би Саша бид хоёрын гэр лүү явмаар байна
Жда- Света, тэр болохгүй ээ
ххх
Чиг- Розетканаас(залгуурнаас) оллоо. Манай микрофон байна
Чер- Ямар чөтгөр нь вэ? Хэн чагнах зөвшөөрөл өгсөн юм?
Чиг- Санаа зовмоор л далий муруй сулгасан байна. Манайхан гэж бодохгүй байна
Чер- Тэгвэл хэн энд эзэгнэв? ТТГ юу? БНД юу? Францууд уу?
Чиг- Хэрвээ гадаадын тагнуулууд ажилласан бол дохиог өсгөгч дамжуулагч байх ёстой. Гэхдээ бид үүнийг илрүүлэх байса.
Чер- За яахав. Учрыг нь олно оо. Ажиллацгаа
Агент- Виктор Иванович
Чер- За ингээд Нечаев өөрөө гүйгээд ирлээ
ххх
Лиза- Светлана. Сайн байна уу. Танай хаалга онгорхой байлаа. Би танай хөрш. Дээд давхарт. Лиза Покровская. Элчин сайдын зөвлөхийн охин
Све- Таатай байна. Лиза, цай уух уу?
Лиза- Аан, зүгээрээ хэрэггүй. Баярлалаа. Аав маань чагнаж байж магадгүй гэсэн
Све- Надад нуух юм байхгүй
Лиза- Александр Николаевич намайг хааяа холбоочноор ашигладаг. Тэр залгах байх би таныг хүсвэл юм дамжуулж хэлж чадна
Све- Сашад би түүнтэй уулзмаар байна гээд хэлээд өгөөч
ххх
Иоа- Танай улсад айлчлахыг урьсанд тань би талархаж байна
Гор- Юу гэж дээ! Та ЗХУ-д айлчлах нь биднийг олон хүний ойлгуулж байгаа шиг хорон муугийн эзэнт гүрэн биш гэдгийг хүмүүст, бүх дэлхийд дахин нэг удаа харуулах боломж олгоно, ойлгож байна уу
Иоа- Таны үйлс, таны үйлдэл эдгээр үгсийг няцааж байна. Та бол нөлөө бүхий хүн. Магадгүй дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг. Та хүмүүсийг чөлөөлж байна. Та Фатимагийн зөгнөлд гэрээслэгдсэн зүйлийг хийж байна
Гор- Та ямар зөгнөлийн тухай яриад байна аа? Католик сүм гурван зөгнөлөөс зөвхөн хоёрыг нь л нийтэлсэн гэдгийг би мэдэх юм байна
Иоа- Гурав дахь зөгнөлийн цаг нь болоогүй байна. Гэхдээ та мэдэх ёстой, эдгээр зөгнөлийн онцгой үүрэг даалгавар танай улсад ноогдож байгаа юм
Гор- Мессиа гэж хэн юм бэ, айн?
Иоа- Та энэ үгийн утгыг сонирхоогүй нь лавтай
Гор- Орчуулгыг нь би мэднэ
Иоа- Та мэдэх үү. Надад орчин үеийн дэлхийн оюун санааны байдалд өгөх нэлээд гунигтай үнэлгээ байна. 20-р зуун дуусч байна. Энэ зуунд зарим хүмүүс нөгөө хүмүүстээ зориулж олон тооны төөрөгдлийг, мөн зовлон шаналлыг бэлдсэн. Мессиа бол
итгэл найдвар юм. Би танаас илүү сайн ирээдүйд тэмүүлэх итгэл найдварыг харж байна. Гэхдээ дэлхий дээрх бүх зүйл төгсгөлтэйг битгий мартаарай. Тэгээд, хувь заяагаа биелүүлсний дараа, мессиа явдаг. Тэгээд түүний явах нь магадгүй түүний хамгийн гол зорилго нь байж болох юм
ххх
Хель- Вольф юу гэж хэлсэн?
Неч- Тэр надад итгэхгүй байна
Хель- Та харин юу найдаж хүлээж байсан юм?
Неч- Хельга, та түүнийг сайн мэдэж байсан. Архиваар юу солилцож болохыг хэлж өгөөч?
Хель- Битгий андуураарай Александр. Би танд ажилладаггүй
Неч- Тийм л дээ гэхдээ та Ждановтой хамтардаг
Хель- Зөвхөн өөрсдийн ашиг сонирхлын үүднээс
Неч- Одоо таны ашиг сонирхол эклер, кофе юу? Би үүнд хэзээ ч итгэхгүй
Хель- Олон жилийн турш бид нөхөр Вольфын хамт яаман доторх урвагчийг хайсан
Неч- Манай байгууллагаар дамжуулан түүнийг олохыг хүссэн юм уу? Танай "урвагч" манайхтай холбоотой юу?
Хель- Тэд хоорондоо электрон цаг солилцдог байсан. Москвад би тантай адил зочид буудал дахь солилцоог ажиглаж байсан. Ульрих Майерс, дараа нь Эванс нарын үхэл дамжуулалтын гинжин хэлхээг тасалсан
Неч- Өөрөөр хэлбэл Эванс таныг урвагч руу хөтлөх ёстой байсан юм уу?
Хель- ТТГ өөрсдийн урвагчаа хамгаалахын тулд түүнийг алсан
Неч- Танд ийм мэдээлэл хаанаас ирсэн юм бэ?
Хель- Өчигдөр Ингрид ирсэн. Танд захидал үлдээсэн
Неч- Та түүнийг уншсан биз дээ
Хель- Мэдээж. Би чинь Штазигийн хүн шүү дээ
Неч- Лиза
Лиза- Тийм ээ, би бичиж байна, Александр Николаевич.
Мхн. Би Светланад дамжуулъя.
Чер- Елизавета. Чи маш их тус боллоо. Баярлалаа.
Лиза- Гэхдээ Александр Николаевич үргэлж эелдэг, анхааралтай байдаг. Тэр сайн хүн.
Чер- Та түүнтэй ойр ойрхон холбогддог байсан уу?
Лиза- Үгүй. Тийм ч их биш. Гэхдээ Жэкийг... тэр намайг дэмжсэн.
Чер- Тэр чиний итгэлийг олох гэж оролдсон юм. Энэ бол түүний ажил. Сайн хүний дүр эсгэх. Гэтэл үнэн хэрэгтээ зальтай, овжин, ёжтой
Лиза- Тэр чин сэтгэлээсээ байсан. Би хуурамч бол таних байсан
Чер- Тэгэхээр тэр ажлаа онц сайн хийсэн байна. Харин чи талархсандаа түүний холбоочин болсон байна
Лиза- Би өөрөө танд бүгдийг ярьсан. Би та нарыг учрыг нь олоосой гэж хүсэж байна
Чер- Мэдээж. Бид учрыг нь олно. Яв.
Лиза- Надад би түүнээс урвачихсан юм шиг мэдрэмж төрж байна.
Чер- Чи түүнд татагдсан байна. Урвагчид үргэлж ингэж өөрсдийн дэмжигчдээ боловсруулдаг.
Лиза- Александр Николаевич урвагч биш.
Чер- Охин минь, чамд нэг зөвлөгөө өгье. Өөрийнхөө найзуудын хэн нэгнийх нь урвалтад бэлэн бай. Ялангуяа хамгийн их итгэдэг хүмүүсийнхээ. Дайснууд урвадаггүй. Найзууд л урвадаг.
ххх
Жда- Бүгд миний командыг хүлээ!
Чер- Тэдэнд хэдэн минут өг. Сонор сэрэмжийг нь сулруул. Тэгээд эхэл
Жда- Ойлголоо
Неч- Юу болсон юм?
Све- Ингрид намайг алах гэж оролдсон
Неч- Түүнийг баривчилсан уу?
Све- Саша, тэр үхчихсэн. Цонхоор уначихсан
Неч- Ойлгомжтой
Све- Ойлгомжтой… Харин 87онд холбоочинтой уулзахад чи миний аавыг барьж өгнө гэдэг чинь ойлгомжтой байсан уу чамд?
Чер- Юрий Анатольевич, эхэл
Жда- Бэлдээрэй
Неч- Би ТТГазар Зөвлөлтийнхөнд өдөөн хатгалга бэлдэж байгааг мэдсэн. Сонголт хийх шаардлагатай болсон. Хедийн бүтэлгүйтэл үү алан хядлахын хохирочид уу хоёроос
Све- Шударга бус сонголт байна
Неч- Сонголт үргэлж шударга бус байдаг
Жда- Бүх гарцуудыг нь хаа, түүнийг маш хурдан чимээгүй барина шүү
Све- Асуудал нь вагонд байгаа юм. Эцсийн эцэст тэр миний аав
Неч- Тийм болохоор чи намайг барьж өгөө юу?
Жда- Түүнийг барь!
Конс- За би байна. Бариарай. Би өөрөө, өөрөө!
Агент эр- Машин руу хар!
Агент эм- Тэр харагдахгүй байна
Аг эр- Алив
Жда- Нечаевыг хай
Конс- Урвагч!
Жда- Миша, Миша.
Конс- Тонил цаашаа
Чер- Новш. Удаад Нечаевыг алдчихлаа
Жда- Олно оо
Све- Виктор Иванович. Та над руу Лизаг явуулаа юу? Жигшүүртэй юм. Энэ чинь гутамшиг
ххх
Ажилт- Юрий Анатольевич, уучлаарай, гэхдээ Виктор Иванович түүнийг биечлэн байцаах хүртэл нөхөр Константиновтой ямар нэгэн холбоо тогтоохыг хориглосон
Жда- Юу болсон бэ?
Конс- Та өөрөө сайн мэдэх байх, Юрий Анатольевич.
Жда- Тайлбарла
Ажилт- Нөхөр хурандаа
Жда- Түр хүлээ. Ярь.
Конс- Та 87 онд Сашаг урхинд оруулсан. Холбоочныг нь америкчуудад барьж өгсөн.
Жда- Миша, чи андуурч байна.
Конс- Та урвагч, Юрий Анатольевич. Саша үүнийг чинь нотолно
Ажилт- За, явцгаая.
Жда- Би хамаагүй.
Конс- Тийм үү? Энийгээ Сашад очиж хэлээрэй. Таны ачаар түүнийг Берлин даяар хайж байна. Гэтэл тэр танд итгэж байсан
Ажилт- За, болно.
Конс- Бид бүгд танд итгэж байсан.
Ажилт- Болно! Больцгоо!
Конс- Биднийг ёстой нэг булхайтай нь хамт худалдчихлаа!
Чиг- Май. Цоо шинэ юм шиг боллоо. Таван жилийн баталгаа өгье.
Конс- Баярлалаа, Вася. Надад одоо яг хангалттай их цаг байна
Чиг- Энэ юу вэ, илтгэл үү?
Конс- Тийм. Виктор Иванович өөрөө чимээ шуугиангүйхэн зайл гэсэн
Чиг- Тэгээд чи зөвшөөрсөн юм уу?
Конс- Вася, би бүхнийг зөв хийсэн. Тийм ээ магадгүй би хаа нэгтээ хэтрүүлсэн байх. Гэхдээ би өөрийнхөө төлөө биш. Би ажлын төлөө, найз нөхдийнхөө төлөө. Хэрэв тэр дээр байгаа нөхдүүд юу ч ойлгохгүй байгаа бол, би тэмээ биш гэдгээ нотлохгүй
Чиг- За, хэтрүүлсэн гэдэг чинь зөөлдөж байна
Конс- Вася. Зүгээр нэг бодоод үз л дээ, хэрэв Саня Майерсын террорист халдлагад амжаагүй бол яах байсан бэ? Эсвэл цэцэрлэгт хүрээлэн дэх тэр бөмбөг хуурамч биш байсан бол?
Харин Света? Түүнийг бараг авснаас гаргаж ирсэн шүү дээ!
Чиг- Миша. Бага хор хөнөөл ч хор хөнөөл хэвээрээ л үлддэг
Конс- Анхан. Тэгээд чи намайг гараа хумхиад зүгээр суу гэж байна уу?
Чиг- Холбоотод очоод юу хийх гэж байна?
Конс- Мэдэхгүй. Ленинград руу явна. Эхнэр лүүгээ. Охид руугаа. Тэднийг Москва руу шилжүүлэх гэж байсан ч бурхны авралаар бүтээгүй. Вася, хэрэв чи өөр юм хэлмээр байвал, хэлээрэй. Дээрээс дараад зогсоод байлгүй!
Чиг- Нечаеваас Эвансын цаг олдсон
Конс- Хэн нэгэн хийсэн байна
Чиг- Тэгээд тэр хийсэн хүн нь чагнах төхөөрөмжийг мэргэжлийн бус суурилуулсан байсан. Яг иймийг Сашагийн байранд нэгжлэг хийх үеэр олсон
ххх
Све- Чи Сашаг урвагч гэдэгт итгэж байна уу?
Жда- Черных тэгж итгэж байгаа. Тэр холбоог бүхэлд нь самарсан
Све- Би чамаас найзын хувиар асууж байна.
Жда- Хедыг Нечаев илчилсэн
Све- Үгүй. Тэр америкчуудын өмнө холбоочныг санамсаргүй илчилчихсэн. Энэ бол алдаа. Энэ урвалт биш.
Жда- Би түүнд холбоочинтой холбоо барихгүй байх тушаалыг биечлэн өгсөн. Тэр энэ тушаалыг үл тоомсорлосон. Үүнийг юу гэж нэрлэх вэ? Адал явдал хайсан хэрэг үү? Эсвэл...
Све- За...хэлээд дуусга л даа. Яагаад дуугүй болчихов?
Жда- Эсвэл Нечаев ТТГ-ын агентуудыг Хед руу зориуд дагуулж очсон уу? Ийм хувилбарыг би үгүйсгэж чадахгүй
Све- Анхан, тийм. Надад Печиус яг адилхан зүйлийг хэлсэн, Саша Хедыг зориуд барьж өгсөн гэж. Би итгэхгүй байна. Энэ яаж ч харагдаж байсан, би итгэхгүй
Жда- Ганцхан итгэл хангалтгүй
Све- Надад хангалттай…Чамд ч бас хангалттай байх ёстой. Юра би чамаас гуйя. Урвагчийг ол. Сашаг биш гэдгийг батал
ххх
Хель- Дэд хурандаа Фосс яамнаас гарсан. Араас нь намайг халсан
Вол- Таны даалгавар хэвээр үлдэнэ. Улсын аюулгүй байдлын яамны урвагчийг ол
Хель- Гэхдээ яам одоо байхгүй
Вол- Ийм тохиолдолд урвагчийн гар чөлөөтэй болно. Тэгээд тэр
манай нууцаар идэвхтэй наймаалцаж эхэлнэ. Бүгд Найрамдах Улс болон Зөвлөлт Холбоот Улсын эсрэг дайсан хэн ч байсан.
Энд НАТО ирнэ. Миний бодлоор ЗХУ нэгдсэн Германы шинэ бай болно
Хель- Гэхдээ бид аль хэдийн дайснууд байсан шүү дээ. Яаж ийм зүйл боломжтой гэж?
Вол- Алдсан байхыг байхыг хүсэж байна, Хельга. Гэхдээ бидний ажил биднийг гутранги үзэлд сургадаг. Европыг томоохон дахин хуваарилалт хүлээж байна. Герман дахин тивийн гол хорон санаатан болохгүй гэж би найдаж байна
Хель- Таныг сонсоход, Маркус, шинэ дайнаас зайлсхийх аргагүй юм шиг.
Вол- Одоогоор үүнээс урьдчилан сэргийлэх багахан найдвар байна. Таны мэдээллээр би хошууч Нечаевтай уулзсан. Тэр миний ажиллагаанд маш сайн тохирох хүн гэж би бодож байна.
Хель- Тэр хэтэрхий бие даасан. Удирдах боломжгүй.
Вол- Тэр бүгдийг давж тоглохыг хүсэж байна. Тэгээд арилжааны сонирхлоор удирдуулдаггүй, тиймээс үүнийг ашиглацгаая
ххх
Бичиг- Мальта арал
Раи- Миша, чи Буштай хийсэн хэлэлцээний дараах хэвлэлийн бага хурал дээр гайхалтай ярьсан. Чиний хэлсэн "Дэлхий нэгэн эрин үеийг орхиж, шинэ эринд шилжиж байна" гэдэг үг надад таалагдсан. Тэгээд... цааш нь яалаа?
Гор- Юу гэж? Энэ яаж сонсогдож байна гэж? Бид урт удаан замын эхлэлд зогсож байна. Энэ бол бат бөх энх тайвны эрин үе рүү хөтлөх зам. Хүчирхийллийн үйлдэл, үл итгэлцэл, аюул занал. Сэтгэл зүйн болон үзэл суртлын тэмцэл. Энэ бүхэн замхран арилах ёстой
Раи- Мөнхөд замхран арилах
Гор- Яг тийм.
Яков- Ер нь бол, Михаил, чиний туслах сайн байна. Тэр яаж ийгээд нэг гол санааг нь барьж аваад, дараа нь үгээр сайхан илэрхийлж чадах юм. За...
Гор- Сонс доо, туслах гэж юу гэсэн үг вэ, айн? Би АНУ-ын ерөнхийлөгчид АНУ-тай хэзээ ч дайн эхлүүлэхгүй гэж хэлэхдээ... Энэ чинь миний өөрийн үг шүү дээ
Раи- Гэхдээ чи саммит дээр Бушид дэндүү олон амлалт өгчихсөн юм биш биз
Гор- За, мэдэж байна уу... Хэх!
Яков- Хэлээч, Раиса Максимовна, таны санааг юутэгтлээ зовоогоод байна вэ?
Раи- Буш биднээс ЗХУ-ыг зүүн европын орнуудын хэрэгт оролцохгүй гэсэн тохиролцоог салгаж авсан. Мөн Германыг нэгтгэх зарчмын зөвшөөрлийг.
Яков- Тийм л дээ. Түр хүлээгээрэй. Бид чинь эртнээс зөвшөөрч байсан зүйлээ л амласан шүү дээ. Харин ерөнхийлөгч Буш ЗХУ-д шинэчлэн байгуулалтыг дэмжинэ гэж амласан
Раи- Амласан. Зөвхөн амаар л амласан. Албан ёсны протоколгүй. Ямар нэгэн гарын үсэгтэй гэрээ ч үгүй.
Бид үнэхээр ингэтлээ Америкийн ерөнхийлөгчид итгэж байна уу?
Гор- Рая, чи санаж байгаа биз дээ, би чамд Буштэй анх уулзсан тухай ярьж байсан. Черненкогийн оршуулгын ёслолд. Тэр үед л тэр Рейганы дараа ерөнхийлөгч болно гэдгээ мэдэж байсан. Тэгээд надад ерөнхийлөгч болохын тулд ЗХУ-тай харилцахдаа хатуу үг хэлэхээс өөр аргагүй гэж анхааруулсан. Гэхдээ үнэндээ сэтгэл нь бидэнтэй хамт байгаа. Тэр ч бас бидэн шиг тогтвортой энх тайвныг хүсэж байгаа. Варшавын гэрээг нэг шинэчлэх хэрэгтэй байна, тийм ээ. Александр Николаевич, чи санаж байна уу, би Бушид буцааж нэг өгүүлбэр хэлсэн дээ? Яагаав далайн тухай.
Яков- Мэдээж, санаж байна. Тэгэлгүй яахав. Бид Хүйтэн дайныг Газар дундын тэнгисийн далайн дулаан усанд живүүлнэ гэж
Гор- Тийм, гоё үг биз дээ!
Яков- Тийм ээ гоё
Гор- Тээр! Үнэндээ би худлаа хэлсэн юм.
Раи- Худлаа гэнээ?
Гор- Тэр далайн тухай, мм… ус нь дулаан байгаагүй. 16 градус байсан. Би нарийн асууж тогтоосон
Раи- Миша!
Гор- Харин ер нь бол сэтгэгдэл минь хоёрдмол байна. Саммит сайн болох шиг болсон. Гэвч надад нэг л тийм сэтгэгдэл төрсөн. Буш бидний уулзалтыг ашиглаж Москваг тоох шаардлагагүй гэж мэдэгдэхийг хүссэн юм шиг. Тэр биднээс Зүүн Европ дахь цэргийн хүчнээ цөөлөхийг бараг л шаардсан шүү дээ
Яков- Хана унасны дараа түүнийг барьж байх нь ямар ч утгагүй
Раи- Александр Николаевич, та хаашаа яараад байгаа юм бэ? Саммитын өмнө ЗХУКоммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчоо маш тодорхой заавар өгсөн шүү дээ. Зүүн ба Барууны нэгдлийн тухай ямар ч яриа зөвхөн Варшавын гэрээ, НАТО-г зэрэгцээ татан буулгасан нөхцөлд л боломжтой.
Яков- Раиса Максимовна, та мэдэж байна уу, Буш олон удаа албан бусаар прибалтчуудыг ЗХУ-аас яаран гарах хэрэггүй гэж сануулж байсан.
Гор- Мм?
Раи- Бүр тэгж үү?
Гор- Тийм ээ.
Яков- Тэр бас германчуудад нэгдэх гэж бүү яар гэж сануулсан. Тогтворгүй Зөвлөлт Холбоот Улс Америкт ашиггүй.
Гор- Мэдээж хэрэг ашиггүй. Тэгээд яах юм? Бид үүний төлөө армиа Германаас гаргах ёстой юу?
Яков- Харин энэ Герман улс нэгдсэний дараа юун арми манатай болно. Зүүн Германыг барууны стандартад нийцүүлэх хэрэгтэй болно. Мөнгөний шинэчлэл, эрүүл мэнд, боловсрол.
Гор- Энэ чинь ямар амар ажил биш дээ! Мм
Рая, би Коляд атаархахгүй байна л даа. Тэр зүүн германчууд зүүдэндээ л нэг дор уут марк, мерседес, тэгээд… бас… өгзгөн дээрээ үнсэлт хүртэнэ гэж харж байгаа
Раи- Миша!
Гор- Уучлаарай. Боллоо. Хүйтэн дайн дууссан. Цааш явах хэрэгтэй. Бид Европыг шинэчилнэ
Раи- Миша. Мальтад хийсэн тохиролцоогоороо чи 45 оны Ялтын бага хурлын шийдвэрүүдийг олныг нь цуцалж байгаа гэдгээ ойлгосон уу?
Гор- За боль оо! Өнгөрсөн рүү харахаа боль! Яасан ч юм бэ дээ! Түүгээр түүхчид л оролдоно биз дээ! Харин бид ирээдүйг бүтээнэ. Боллоо. Боллоо. Яриа дууслаа. Маргааш болцгооё.
Яков- Зөв хэллээ. Рая, сууна уу.
ххх
Жда- Виктор Иванович, би учрыг нь олмоор байна
Чер- За олцгооё. Чинийхаар Нечаев юу хүсэж байгаа юм шиг байна?
Жда- Өөрийнхөө зөв гэдгийг нотлохыг
Чер- Печиус Нечаевыг Светланагийн өмнө өөрийн тагнуулч гэж илчилсэн
Жда- Ингэж барьж өгдөг юм уу? Энэ жүжигтэй илүү төстэй байна
Чер- Санал нэг байна. Гэхдээ, хэрэв тагнуулч бүтэлгүйтсэн бол? Харин илүү чухал эх сурвалжийн итгэлийг олох хэрэгтэй болсон бол яах вэ? Тэгвэл бүх зүйл үнэмшилтэй харагдаж байна, тийм биз? Дээрээс нь, энэ байна. Нечаевын байрнаас олсон
Жда- Нечаев ийм юмыг өөртөө хадгалахаар тэнэг хүн биш. Хэн нэгэн хийсэн байж болно
Чер- Мхн
Жда- Бас Нечаев урвагч бидний дунд байгаа гэдэгт итгэлтэй байгаа
Чер- Нечаев чамайг урвагч гэж үзэж байгаа…Ахмад Константиновын мэдүүлэгт үндэслээд. Чи 87 онд Берлинд Хедийг илчлэгдэхэд хүргэсэн холбоочныг хариуцаж байсан. Тэгэхээр, урвагч нь эсвэл чи эсвэл Нечаев
Жда- Виктор Иванович. Бидэнд бүх зүйлийг алган дээр тавьж өгч байна. Печиусын Нечаевын тухай үг, энэ цаг гээд л. Саша урвагч биш. Би түүнийг маш эртнээс мэднэ, түүнийг урвасан гэдэгт итгэхгүй байна. Түүнийг хэн нэгэн зүгээр л тийм болгож харагдуулж байна
Чер- Юуны тулд?
Жда- Магадгүй тэр ямар нэг зүйлийн сэжүүр олсон байх? Урвагчийг эсвэл Вольфын архивыг олсон байх. Харин биднээр зүгээр л шатрын хүү шиг тоглож байна
Чер- Юрий Анатольевич. Би чиний найзаа гэсэн сэтгэлийг маш сайн ойлгож байна. Гэхдээ нээрээ л Нечаев юм биш биз? Магадгүй тэр биднийг хуурч мэхлээд байгаа юм биш биз? Товчхондоо… Найздаа туслахыг хүсэж байна уу? Түүнийг яаж олохоо бод
ххх
Найруулагч германаар
Ингрид германаар
Али- Юу болоод байна Саша?
Неч- Эвансыг алчихлаа!
Конс- Витя, алив зогсдоо. Чамайг байцаачихсан уу?
Лук- Тийм. Та нарыг ч бас уу?
Конс- Тийм, тийм. Бүгдэнтэй ярилцсан. Нечаевын гэрт байсан чагнагчийн талаар асуусан уу?
Лук-Анхан. Гэхдээ энэ чинь чиний мэргэжлийн ажил шүү дээ
Чиг- Чи бодоод үз дээ, Нечаевын залгуурт(розетканд) микрофоныг фазын утсанд нь холбосон байсан. Харин тэр нь шуугина. Нэг бол тэг дээр дарах эсвэл газарт хаях ёстой байсан. Ойлгож байна уу?
Лук- Би энэ тал дээр мэдлэггүй шүү дээ
Чиг- Витя, бид Эвансын байранд байхад чи намайг микрофон суулгаж сургаад өгөөч гэж гуйж байсанаа санаж байна уу? Нөгөө, тагнуулч болох гэж байгаа гээд
Лук- Мм, тийм ээ
Чиг- Тэгэхэд чи бас фаз дээр алдаа хийсэн шүү дээ
Конс- Аа, муу новш минь! Чи Сашагийнд цагийг нууцаар хийсэн үү? Хэл, гөлөг минь! Би чамайг одоохон хананд нялна шүү! Тийм болохоор л Майерстай машиныг шатаагаагүй байх нь, тийм үү? Хэнд ажилладаг юм чи?
Чиг- Амьсгал, амьсгал!
Лук- Та нарт, залуусаа. Би та нарын талын хүн. Үнэндээ би... би хүсээгүй. Надад тушаасан
Конс- Ямар новш нь чамд тушаасан юм бэ?
Чиг- Хэл, Витя! Эсвэл чамайг манай төв рүү шилжүүлнэ. Тэнд очоод сөрөх тагнуултай ярилцаарай
Лук- Генерал. Тэр намайг та нарт зориуд томилсон. Жүжигчний хувиар Майерсын дор. Мөрдөж, бүхнийг ажигла гэж тушаасан...
Чиг- Тэгэхээр чи бидний дунд оруулсан тагнуул байсан байх нь ээ?
Конс- Ямар генерал вэ, новш минь?
Лук- Черных
Конс- Та нар түүнд намайг хэлсэн гэж битгий хэлээрэй. Тэр намайг ажлаас хална шүү дээ.
Конс- Эндээс тонил, матаач минь! Зайл, өмхий новш оо!
Жда- Энд ярилцъя.
Конс- Хөөх, тэд бидний дараа бүдийг ямар хурдан цэвэрлээ вэ. Яагаад энд гэж?
Чиг- Энд чагнах төхөөрөмж байхгүй
Конс- Аан
Жда- Та нар ер нь хэнийг сэжиглэж байгаагаа ойлгож байна уу?
Чиг- Юрий Анатольевич, тийм болохоор бид тан дээр ирсэн юм
Жда- Юу гэсэн үг вэ? Би урвагч биш болсон уу?
Конс- Лукьянов танд ажиллаж байсан байж болно. Харин Черныхоор халхавч хийж
Чиг- Миша
Конс- Юун Миша гэж? Вася, миний буруу юу?
Жда- Үнэн гэвэл, ахмад Константинов, Лукьяновыг энд авчрах санаа минийх биш байсан юм. Харин генерал Черныхынх
Чиг- За, гэхдээ биднийг маргалдаж байх хооронд жинхэнэ урвагчийг алдаж магадгүй гэж та нарт санагдахгүй байна уу?
Жда- Хэрэв Лукьянов худал ярьж байгаа бол яах вэ? Тэгээд урвагч нь тэр бол?
Чиг- За, тэгвэл сөрөх тагнуулыг оролцуулах хэрэгтэй. Тэд Лукьянов, Черных хоёртой учрыг нь олог
Жда- Генерал Черныхын эсрэг Лукьяновын мэдүүлэг дэндүү өчүүхэн. Та нар гол зүйлийг ойлго. Хана гэж байхгүй болсон. Черных баруун руу тайван гарч явж чадна
Конс- Хэрэв генерал Черных энэ тухай мэдвэл л тэр шүү дээ
Жда- Тэр мэднэ, Миша. Черных асар том сүлжээтэй
ххх
Неч- Ингрид яах гэж Светкаг алах гэж? Тэр Печиуст хэрэгтэй шүү дээ жда- Үүнд итгэхэд хэцүү л дээ, гэхдээ тэр түүнийг биологийн бөмбөг болгон ашигласан. Тэр түүнийг вирусээр халдварлуулсан. Эмнэлэгт бид түүнийг саатуулна гэж тооцоолсон. Харин байцаалтын үеэр тэр биднийг бүгдийг халдварлуулах байсан
Неч- Тэгж бодъё
Жда- Чиний байрнаас Черных Эвансын хулгайлагдсан цагийг олсон.
Неч- Дэмий юм
Жда- Тийм. Гэхдээ Чигирь, Константинов хоёр хэн нууцаар хийснийг нь олж мэдсэн.
Неч- Хэн?
Жда- Лукьянов
Неч- Сонирхолтой л юм
Жда- Лукьянов түүнийгээ Черныхын тушаалаар хийсэн гэж хэлээд байгаа
Неч- Черных түүгээр халхавч хийсэн байна
Жда- Бид үүнийг яаж шалгах, тэднийг үргээхгүй байх вэ гэж толгойгоо гашилгаж байна.
Неч- Ингээд л болоо юу?
Жда- Үгүй, Саша, ингээд болоогүй. Чиний эхнэр чамд үргэлж үнэнч байсан
Неч- Харин зуслан дээр?
Жда- Үргэлж
ххх
Шев- Өдрийн мэнд
Ель- Би таны асуудлыг шийдэж чадна, Эдуард Амросиевич.
Шев- Надад ямар асуудал байгаа билээ?
Ель- Гамсахурдиа!
Шев- Энэ асуудлыг би өөрөө чадна
Ель- Эргэлзэж байна. Гамсахурдиа бол үндсэрхэг үзэлтэн. Түүнд ард түмний дэмжлэг их бий
Ель- Харин та бол барууныг баримтлагч, либерал. Над шиг ардчилагч. Бид нэгдэх хэрэгтэй.
Шев- Борис Николаевич, та зөвхөн Горбачёвтой өрсөлдөхийн тулд хэт давруу ардчилагч болсон шүү дээ
Ель- Нүдээ нээ, ойлгож байна уу, Эдуард Амросиевич. Горбачёв Орос дахь эрс өөрчлөлтүүд түүний явуулж буй шинэчлэн байгуулалтын үр дүн болно гэдэгт бүгдээ тавьсан. Тэгээд ялагдсан! Тэр улс орныг сүйрэл рүү хөтөлж байна
Шев- Борис Николаевич. Магадгүй танд хуучны гомдол тань нөлөөлөөд байна уу? Горбачёвын 87 оны 10 сард Төв Хорооны нийтийн хурал дээр танд хийсэн тэр олны өмнөх цаазыг санаж байна
Ель- Горбачёв гэнэнээр намын удирдлага ардчилсан шинэчлэлд бэлэн байна гэдэгт итгэсэн. Гэхдээ тэр тэднийг дийлэхгүй. Жил, хоёр жилийн дараа түүнийг арчиж хаяна. Түүний хажууд байгаа бүхнийг ч бас
Шев- Би Михаил Сергеевичийн эсрэг явахгүй
Ель- Тэгэх ч хэрэггүй
Шев- Та надаас юу хүсээд байгаа юм бэ?
Ель- Надад битгий саад бол. Цаг нь ирэхээр би Горбачёвын эсрэг босно. Харин та бүү оролц. Хүлээ. Зусландаа чимээгүй байж бай
Шев- Оронд нь юу юм?
Ель- Гүржийг өөртөө аваарай.
Би танд армийг үлдээе. Хэрэв ямар нэг бүс нутаг үймээн дэгдээвэл гэж бодоод зэвсэглэлийг
Шев- Би бодъё
Ель- Гэхдээ битгий удаарай. Би удаан хүлээхгүй. Шийд, эсвэл та надтай хамт эсвэл өөртөө л гомдоорой, ойлгож байна уу.
ххх
Гор- Рая! Чи яагаад унтахгүй байгаа юм бэ? Чи яагаа вэ?
Раи- Хар дарсан зүүд, Миша. Чи унт даа
Гор- Үгүй дээ. Тэгэхээр одоо ярь. Эсвэл биелчихнэ
Раи- Би хүмүүсийг зүүдэллээ. Маш олон хүн. Тэд бүгд хаа нэг тийшээ явж байсан. Бид ч бас, Миша, тэдэнтэй хамт явж байсан. Гэтэл гэнэт тэд бүгд чам руу эргэж хараад, хуруугаараа зааж, энэ чи гэж хашхирч байсан. Чи буруутай гэж. Чамайг барих гэж оролдож байсан. Би зөвшөөрөөгүй, түлхэж байсан. Тэгтэл тэд намайг барьж аваад, олон түмэн хаа нэг тийшээ авч явсан. Харин чи бидний араас гүйж, намайг дуудаж байсан. Хашхирч байсан. Бүх зүйл яг бодит юм шиг байсан. Тэд чамайг яаж үзэн ядаж байсныг би мэдэрсэн. Тэд чамаас ямар нэг зүйлийн төлөө өшөөгөө авахыг хүсэж байсан. Тийм болохоор тэд намайг чамаас булааж авсан. Тэд чамд өвдөлт мэдрүүлэхийг хүссэн
Гор- Энэ зүгээр л муухай зүүд
Раи- Би чамайг алдахаас маш их айж байна, Миша
Гор- Чи бид хоёрын хуримыг санаж байна уу? Мм?
Раи- Тийм. Чи бүх мөнгөө надад шифон даашинз авахад зарцуулсан
Гор- За... Раи- Харин бөгжинд мөнгө үлдээгүй
Гор- Чи юу гэж хэлснээ санаж байна уу?
Раи- Юу гэж?
Гор- Чи "одоо тэгээд гэрлэхгүй гэсэн үг үү? Чам шиг залууг би хэзээ ч алдахгүй" гэж хэлсэн. Чи тэгж хэлсэн.
Раи- Тийм үү? За, тэгвэл тэгж хэлсэн байх нь
Гор- Тийм л байх болно, Рая. Тийм л байх болно. За, боллоо. Унтъя. За?
Раиса Максимовна. Унтаарай.
Back to episodes Go home