GDR_12

ГДР 12р анги

Хоолой- Черчиллийн үеэс эхлэн империализмын үзэл сурталчид Европыг коммунистууд хуваасан гэж мэдэгдсээр ирсэн. Гэвч үнэн бол өөр билээ. Европыг хоёр эсрэг блок болон хуваах улс төрийн санаачлагыг социалист орнууд эхлүүлээгүй. Баруунд хэн нэгэн үүнийг мартсан бол Варшавын гэрээ нь НАТО-гийн түрэмгий блок байгуулагдсанаас хойш зургаан жилийн дараа байгуулагдсаныг сануулъя.

 

Бичиг- 12р анги

Бидний итгэдэг худлаас бидний амьдарч буй үнэн урган гардаг.

Германы зохиолч Оливер Хассенкамп

 

ххх

Неч- Вась, намайг хүргээд өгчихлөө одоо яв

Чиг- Саш, чамайг ажлаас түдгэлзүүлсэн, Черныг чамайг ажигла гэж тушаасан

Неч- Хаана, манай гэрт үү? Тэр гадаа чинь 2 гар манай орцыг хамгаалж байна. Би хаачихав дээ?

Чиг- Энэ бол тушаал. Өнөөдөр би чамтай, харин маргааш Миша

Неч- Ждановаг Карлсхорст руу шилжүүлсэн үү?

Чиг- Тийм

Неч- Утасаар залгаж болох уу?

Чиг- Мэдээж, залга

 

ххх

Бичиг- Зүүн Берлин. Карлхорст цэргийн эмнэлэг

 

Жда- Баярлалаа. Сайн уу Саша

Неч- Юра чи яаж байна?

Жда- Давгүй ээ

Неч- Би Светаг наад эмнэлэг рүү аваачсан. Өрсөлдөгч түүнийг зайлуулах гэж оролдсон. Үгүй ээ, би түүнийг ямар байгааг мэдэхгүй. Черных намайг мэдээллээс тасалчихсан. Түүнийг ол

Жда- Олно

Неч- Түүнд намайг ирнэ гэж хэлээрэй

Жда- Хэлнэ ээ

 

Чер- Түүний биеийн байдал ямар байна

Эмч- Урьдын адил ухаангүй хэвээр байна. Жирэмслэлтээс үүдэлтэй дааврын идэвхжилийн улмаас үл мэдэгдэх сэтгэцэд нөлөөлөх эм нь маш хүчтэй...

Чер- Светлана жирэмсэн гэж үү?

Эмч- Цусны шинжилгээгээр ойролцоогоор гурван сартайг харуулж байна. Ерөнхийдөө, энэ бүхэн нийлээд өвчтөнийг ухаангүй шахам байдалд хүргэсэн

Чер- Тэр ухаан орох уу?

Эмч- Би хэлж чадахгүй нь

Чер- Ийм хариулт надад таалагдахгүй байна

Эмч- Бид чадах бүхнээ хийнэ, Виктор Иванович

Чер- Түүнийг Москва руу зөөвөрлөх хэрэгтэй

Эмч- Би түүнийг хэдэн өдөр ажиглахыг хүсэж байна. Нислэг түүнийг аюулд оруулна. Түүнийг ч, хүүхдийг ч. Бид зохицуулна аа, Виктор Иванович

Чер- Түүнийг ухаан орохоор нь нэн даруй мэдэгдээрэй

 

ххх

Гор-За, залуусаа, шууд тохиролцъё. Ямар ч нууц уулзалт байхгүй. Энэ миний арга барил биш. Тийм. Та нар намайг ямар нэгэн хор найруулга руу татан оруулж байна.

Рыжков- Михаил Сергеевич, түүний авирыг тэвчих боломжгүй!

Гор- За, Ельцин гэдэг чинь тэвчих ёстой залуу бүсгүй биш шүү дээ.

Бичиг- Н. И. Рыжков. ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга

Гор- Тэр энд ч, хилийн чанадад ч архинаас гардаггүйг та ойлгож байна уу. Гэтэл ард түмэнд энэ нь таалагдаж байна. Яг л ард түмний хүн гэсэн үг

Бичиг- А. И. Лукьянов. ЗХУ-ын Дээд Зөвлөлийн даргын нэгдүгээр орлогч. Горбачёвын холбоотон

Анатолий- Бид ард түмнийг төлөвлөсөн зорилго руу хөтлөхийг хичээж байна. Мэдээж энэ нь ард түмний хүсэлтэй үргэлж нийцээд байдаггүй. Харин тэр хэнийг ч, хаашаа ч хөтлөхгүй байна. Тэр шинэчлэн байгуулалтаас болж ухаанаа алдсан ард түмнийг дагаж, түүнийг өөрчлөхийг оролдохгүй байна. Тийм учраас бид харийн хүмүүс, харин тэр дотны хүн нь болж байна.

Рыж- Тэр АНУ-д есдүгээр сард хийсэн айлчлалынхаа үеэр юу ярьсныг санаж байна уу?

Анат- ЗХУ-ын Дээд зөвлөлд Балтийн бүгд найрамдах улсууд Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнээс гарах боломжийн тухай хуулийн асуудалд тодорхой хариулт өгөх хэрэгтэй гэж олон нийтэд мэдэгдсэн

Рыж- Борис хүмүүсийн сонсохыг хүссэн зүйлийг л ярьдаг. Түүнийг зогсоох хэрэгтэй.

Гор- За, хэл л дээ. Яаж? Түүнд юу ч наалддаггүй шүү дээ. Нэг хүүхэнтэй саваагүйтээд тэрнээс нь болж тэр хүүхний нөхөр эхнэрээ гүүрнээс гол руу шидчихсэн. Гэтэл ард түмэн "Толботой баавгай түүнээс өшөөгөө авч байна" гэж хашхирцгааж байна. Хэвлэлд түүний онгоцны дугуй руу шээж байгаа зургийг нь тавьсан. Тэгээд яасан? Энэ нь Горбачёвын суртал ухуулга болж хувирсан. Ийм нөхцөлд түүнд яаж шахалт үзүүлэх юм бэ? Та нар түүний нэр хүндийг тэр шээстэй дугуйтайгаа хамт тэнгэрт тултал өсөөсэй гэж хүсэж байна уу, уучлаарай?

Анат- Тэгээд юу хүлээнэ гэж? Ард түмэн түүнийг мөрөн дээрээ суулгаад Кремль рүү оруулахыг уу? Харин биднийг хөөж явуулахыг уу?

Гор- Ямар тодорхой арга хэмжээ авах вэ? Та нар юу санал болгож байна?

Рыж- Магадгүй түүнийг буцаагаад, хаанаас ирсэн газар тэр Урал руу явуулах уу? Эсвэл бүр цааш нь

Гор- За, ийм байна. Намайг Ерөнхий нарийн бичгийн дарга байх хугацаанд энд хэлмэгдүүлэлт гэж байхгүй.

Рыж- Михаил Сергеевич, та үргэлж шинэчлэн байгуулалт бол үндсэндээ хувьсгал гэж хэлдэг. Тэгэхдээ та Ленин, түүний өв уламжлалыг байнга иш татдаг. Гэтэл тэр хувьсгалыг цагаан бээлийтэй хийдэггүй гэж заагаагүй гэж үү? Хэрэв та хүч хэрэглэхэд бэлэн биш бол улс орныг удирдах гэж яах гэж зүтгэсэн юм бэ? Тэгээд биднийг бас дуудсан. Гэтэл та өөрөө энэ гэмт хэрэгтний өмнө бөхөлзөж байна. Ельцин юуны ч өмнө зогсохгүй. Би танд баттай хэлье!

Гор- Түүнийг хүмүүс дагаж байна. Харин ард түмний санал бодол миний бүр хувийн амбицаас ч дээгүүр байдаг

Рыж- Та түүнийг өөгшүүлж байна. Харин тэр улам даварч байна. Ийм хурдацтай явбал ЗХУ-аас эвэр туруу л үлдэнэ.

Гор- Николай Иванович. Чи ч нэг дэндүү зориг орчихож, айн. Энэ чинь юу гэсэн үг вэ, надтай уулзаж Ельцинийг ярилцахаар ирчихээд, над руу дайрч эхлэдэг? Анатолий, чи ч гэсэн ийм бодолтой байна уу?

Анат- Михаил Сергеевич, бүгд найрамдах улсуудад хямрал нүүрлэж байна. Улс төрд, эдийн засагт. Борис энэ бүхнийг өөртөө ашиглаж байна. Тэгээд түүнийг хэн ч зогсоохгүй байна. Бид юу гэж бодох ёстой вэ?

Гор- За, ийм хэрэг үү? Магадгүй та нар аль хэдийн миний эсрэг хуйвалдаан зохиочихсон уу?

Анат- За, болиоч дээ, ямар ч хуйвалдаан байхгүй. Бид хэзээ ч тийм зүйл хийхгүй. Бусдынхаа өмнөөс хэлж чадахгүй л дээ. Бүхнийг өөрийн хяналтад авах цаг одоохондоо байна. Цаг байгаа ч, маш бага. Одоо шийдвэр таных.

Гор- За. Рая? За, чи яагаад уйлаад байгаа юм бэ? Чи хаана байна? За, очлоо.

 

ххх

Фред- Өдрийн мэнд! Намайг дагаад яв

 

Печ- Танд хэрэгтэй зүйл энд байна. Онгойлгохдоо бээлий хэрэглээрэй. Одоо аюулгүй. Гараа өг.

Инг- Яах гэж?

Печ- Хор тайлагч. Санамсаргүй хордохоос сэргийлнэ. Гараа.

Таны обьект Карлхорст зөвлөлтийн цэргийн эмнэлэгт байгаа

Инг- Би яаж тийшээ орох юм? Цэргий эмнэлэг чинь ЗХУ-ын газар. Гадаад паспортоор нэвтрэх ёстой

Печ- Өөрөө сайн бод. Үүнээс өмнө их бүтээлчээр даалгаваруудаа хийдэг байсан шүү дээ. Би өглөө танай аавын бараар ороод гарсан. Их сайхан шар айрагтай юм байна лээ. Дээд давхарт, хамгаалагчтай тасаг

 

ххх

Чер- Та хошууч Нечаевын сүүлийн 7 хоногт хийсэн үйлдлүүдийг юм гэж дүгнэж байна?

Конс- Сайн шуурхай ажиллагаа гэж л хэлнэ

Чер- Морг дэлбэлсэн, террорист халдлага, Зүүн Германы армийн хурандааг хулгайлсан гээд, та үүнийг сайн ажиллагаа гэж нэрлээд байгаа юм уу?

Конс- Хошууч Нечаев заримдаа гэнэтийн шийдвэр гаргах хандлагатай нь үнэн. Гэхдээ яг түүний энэ стандарт бус үйлдлүүд л илүү том асуудлаас сэргийлсэн. Вольфын архив Штазигийн ч, Тагнуулын төв газрын ч, өөр хэний ч гарт ороогүй

 

ххх

Неч- Виктор Иванович, би нэг зүйлийг ойлгохгүй байна. КГБ-н нэгдүгээр ерөнхий газрын шинжээч яаж Зүүн Герман руу зорчих зөвшөөрөл авсан юм бэ, тэр тусмаа нөхөр нь тэнд байхад. Энэ бол заавар зөрчсөн үйлдэл

Чер- Та бурууг Москва руу чихэх гээд байна уу?

Неч- Илт хориглосон тушаалыг хэн зөрчсөнийг л олмоор байна

Чер- Та Берлиндэх сүүлийн долоо хоногуудад болсон үйл явдлуудыг илтгэлдээ нэлээн дэлгэрэнгүй тусгасан байна лээ. Нөхөр Чигирь, би хошууч Нечаевын үйлдлийн талаар таны хувийн үнэлэмжийг сонсмоор байна

Чиг- Би санал нийлэхгүй байна

Чер- Сайн байна. Үргэлжлүүл.

Чиг- Виктор Иванович, би хошууч Нечаевын шийдвэртэй санал нийлэхгүй байгаа ч, тухайн үүссэн нөхцөл байдалд түүнд өөрөөр хийх сонголт байгаагүй гэж таамаглаж байна

Чер- Гарцаагүй байдал гэж байдаггүй, нөхөр Чигирь. Сонголт үргэлж байдаг

Чиг- Ялагдахад бэлэн байвал үргэлж байдаг. Хошууч Нечаев ялагдлыг хүлээн зөвшөөрдөггүй

Чер- Тэр чам шиг тэнэгийн араас гүйсэн. Учраа олох гэж.

Надаас хэдэн хоногийн чөлөө сөгдөх нь холгүй гуйсан

Неч- Харин би үүнийг нарийн төлөвлөсөн ажиллагаа гэж харж байна. Светланаг хулгайлсан. Түүнийг ангуучилж байсан. Тэгээд хэн нэгэн Москвагийн ТТГ-т тусалсан

Конс- Та Александр Николаевичэд итгэх хэрэгтэй. Тэр архивыг олно

Чер- Надад юу хийхийг заах гэсний хэрэггүй

Конс- Та зүгээр л миний хувийн бодлыг асуусан, Виктор Иванович. Би ч хэллээ

Чер- Чамайг харахад та найзынхаа талд илт орж байх шив дээ

Конс- Би үнэний талд байна

Конс- Хүн бүрийн үнэн өөр байдаг, нөхөр минь. Юуг сонгож байгаагаа дахиад нэг бодсон чинь дээр байх. Хошууч Нечаевт албаны шалгалт явуулж байгаа. Энэ шалгалт түүний багийн гишүүн бүрд хамаатай. Хэн нь гэрчээр, хэн нь сэжигтнээр татагдах нь…зөвхөн та нараас л шалтгаална.

Намайг ТТГ-т ажилладаг гэж буруутгаж байна уу?

Неч- Одоогоор зүгээр л боловсруулаагүй баримтууд. Асуултудыг дараа нь

Чер- Нөхөр Нечаев, та юу ч цуглуулахгүй. Учир нь таныг аль хэдийн ажлаас чинь түдгэлзүүлсэн.

Неч- Светлана яасан бэ?

Чер- Тэр ухаангүй (комд) байгаа. Түүнийг аварсанд чинь хувиасаа баярлалаа. Гэхдээ хэрэг шүүхээр шийдэгдэх үед, тэгэх нь ч ойлгомжтой, миний дэмжлэгт найдах хэрэггүй

Неч- Виктор Иванович. Би танаас хэзээ ч хөнгөлөлт хүлээж гуйж байгаагүй. Шүүх дээр ч таны өрөвдөх сэтгэлтэй сэтгэлгүй болчихно

Чер- Чиний илтгэл ойлгомжтой ч мэдээлэл багатай байна

Лук- Би өөрийнхөө гэрчилж, байсан тохиолдлуудаа л бичсэн

Чер- Гэхдээ чи багтай холбоотой байж, тэдний яриаг сонссон шүү дээ. Тэр ч бас сонирхлыг татаж байна

Лук- Намайг тэднийг мат гэж үү?

Чер- Яагаад шууд матах гэж? Би үнэнийг л олохыг хүсэж байна. Гэм буруутай нь зохих шийтгэлээ хүлээх ёстой. Харин чиний илтгэлээс харахад, баг бүхэлдээ шүүхээр орох ёстой. Надад үүнийг ойлгоход туслаач.

Нөхөр Нечаев, маргааш өглөө та Москва руу явна. Нисэх хүртлээ танд элчингийн хорооллын нутаг дэвсгэрээс гарах хориотой. Эсэргүүцвэл сахилгын байранд суулгана шүү

Неч- Мэдлээ. Явахыг зөвшөөрнө үү

Чер- Яв

 

ххх

Хель- Бид гурван ээлжээр хорин дөрвөн цаг ажиллаж байна. Хүмүүсээ хуваарил

Ахлах- Гүйцэтгэе, ахмад Шульц

Хель- Михаэль, цаас устгагч өшөө хэрэгтэй байна

Фосс- Байсан бүгдийг хэлтсүүд чимээгүйхэн хуваагаад авчихсан. Шваниц айж байна. Бүх зүйл аяндаа замхарна гэж найдаж байгаа

Хель- Тэгвэл баримт бичгийг устгах тушаал яах юм? Энэ чиний хувийн шийдвэр байсан

Фосс- Лейпцигийн талаар сонссон уу? Жагсагчид КГБ-ын байр луу бараг л дайрч орсон. Ард түмэн биднээс айхаа больж байна. Бидэнд хугацаа маш бага байна

Хель- Чи маш эрсдэлтэй юм хийж байна, Михаэль.

Фосс- Дахиж үгүй. Би тагнуулаас гарна. Өшиглөж гаргахаас нь өмнө өөрийн хөлөөрөө явсан нь дээр

Хэль- Тэгвэл Вольфын архив яах уу?

Фосс- Би түүнийг олоод устгана. Гэхдээ надад чи энд чадлаараа удаан байх хэрэгтэй байна

Хель- Мэдээж, надад найдаж болно.

Фосс- Ус ашигла. Цаас устгагчаар амжихгүй байгаа бүхнээ усаар норгож, зутан болго

Хель- Би галын тухай бодож байлаа

 

ххх

Бичиг- Москва. Кузнецский мост дахь хувцас оёдлын газар

Тамара- Раиса Максимовна

Раи- Айн?

Там- Би танд цай бэлдчихлээ

Раи- За, баярлалаа, Тамара

Там- Уучлаарай, юу ч бодолгүйгээр хэлчихлээ

Гор- Рая!

Гор- Миша, ирсэнд чинь баярлалаа

Гор- Юу болов?

Раи- Тамарагаас сүүлийн үеийн мэдээний талаар асуу даа

Гор- Сайн байна уу

Раи- Москва даяар намайг Лондонд Американ Экспрессийн алтан картаар алмаазан ээмэг авсан гэж шуугиж байна гэнэ

Гор- Юун утгагүй юм бэ?

Раи- Тэгээд одоо бүгд чи бид хоёрыг гадаадад данстай гэж бодож байна. Үгүй бол карт хаанаас гарч ирэх үү?

Гор- Бас юу гээч карт вэ?

Раи- Тэгэж л хүмүүс яриад байна

Гор- Хэн ийм хов жив гаргаад байна?

Раи- Ельцин л юм шиг байна

Гор- Юу?

Раи- Бас тэр намайг Карл Марксын булш руу очихоос татгалзаж, оронд нь Тауэр дахь титэм болон хааны эрдэнэсийг үзсэн гэж ярьж. Чи төсөөлж байна уу?

Гор- Яадаг гахай вэ! Бүгд түүний эсрэг байгаа нь дэмий биш шүү

Раи- Ельцин бол эрх мэдэлд шунасан хүн. Тэр хүссэнээ авах хүртлээ тайвшрахгүй. Тэр бүх асуудалд чамайг олон нийтийн өмнө буруутгаж байгаа. Тэгээд шинэчлэн байгуулалтыг чи удирдаагүй, харин би Кремльд боловсон хүчний асуудал хариуцдаг учраас ийм зүйл болж байгаа гэж нэмж хэлсэн.

Гор- Рая. Хэрэв тийм байсан бол тэр одоо Свердловскт сууж байх байсан. Лигачевыг сонсдог би ямар тэнэг юм бэ! Тэгтэл чи түүнийг дэвшүүлэхгүй байхыг зөвлөж байсан шүү дээ

Раи- Чи мэдэх үү, чиний туслах нэг удаа надад хэлсэн юм. Ельциний АНУ-д хийсэн айлчлалын талаар "энэ бол гутамшиг, ичгүүр" гэж хэлсэн. Гэтэл Буш болон бусад хүмүүс түүнийг өөр нэг боломжит хувилбар гэж харж байгаа. Миша, үүнийг зөвшөөрч болохгүй

Гор- Тийм зүйл болохгүй, Рая. Би чамд амлая.

Раи- Энэ ямар байна?

Гор- Рая. Чи иймээрээ ч миний хувьд хамгийн сайхан нь. Харин үүнийг өмсвөл яг л Английн хатан хаан шиг харагдана

 

ххх

Конс- Саша

Неч- Мм

Конс- Ярилцах хэрэгтэй байна.

Неч- Яаралтай юу?

Чиг- Яаралтай. Черных биднийг дарамталж чамайг бас чамайг ухаад байна

Неч- Мм, шинэ зүйл биш байна

Конс- Бид бүгд ярилцлаа тэгээд ер нь бид чиний талд

Неч- Залуус аа. Та нарын хэн чинь урвагч юм?

Чиг- Чи нээрээ яриад байна уу одоо?

Неч- Мхн

Чиг- Нечаев!

Неч- Юу?

Конс- Саня

Неч- Урвагч миний 87онд Баруун Берлин рүү хууль бусаар нэвтэрснийг мэдэж байсан. Би Матиас Рустын илгээмжтэй онгоцны тухай мэдээлэл аваад холбоочинтой уулзсан

Холбоочин- Хэтс яаралтай дамжуулж байна. Онгоц хөөрсөн

Неч- Онгоц ямар зэвсэг ачиж яваа юм?

Холб- Биологийн. Үй олноор нь хөнөөх ямар нэгэн вирус

Неч- Америкчуудад түүнийг урвагч мэдээллэсэн. Бас түүгээр дамжиж Хедийг мэдсэн. Тийм

 

Лук- Александр Николаевич, таныг цэргийн шүүхэд өгнө гэдгийг ойлгож байна уу?

Конс- Чи галзуурчихаа юу? Саня!

Неч- Холбоочинг маш цөөхөн хүн мэддэг байсан. Хэрэв түүнийг өөрийнх нь удирдагч нь барьж өгсөн бол яах вэ?

Конс- Чи түүний нэрийг хэзээ ч мэдэж чадахгүй.

Неч- Мэднэ ээ. Гэхдээ би ядаж оролдож үзнэ

Чиг- Өнгөрсөн жил Дрезден рүү хурандаа Корнейчук шилжиж ирсэн. Тэр чиний түүхийг судалж байсан. Тэр холбоочны удирдагчийг таньдаг байсан.

Неч- Тэр одоо ч Дрезденд байгаа юу?

Чиг- хоёр сард уушгины хатгалгаагаар нас барсан, гэхдээ...

Неч- Хараал ид

Чиг- Гэхдээ Дрездений архивт түүний илтгэлүүд үлдсэн байгаа

 

Конс- Чи биднийг дэмий л ингэж байна даа, Саша. Бид чамд туслах гэж тэгэхэд бүгд хамт хана руу явсан

 

ххх

Мар- Ингрид!

Инг- Марика!

Мар- Чи хаашаа алга болчихов оо? Хувцас чинь юу вэ?

Инг- Хурандаа нараас нуугдаж байна. Тэд залхааж гүйцлээ

Мар- Тэгвэл бэлтгэл? Найруулагч чамайг ирээгүй өдөр маш их орилсон. Удахгүй нээлт болно шүү дээ

Инг- Чөтгөр лүүгээ тонилог. Надад өөр төлөвлөгөө байна. Хананы цаана би Дитер Болентой танилцсан. Дитер надаас хоёр дахь Си-си Кетчийг олж харсан. Бид хэд хэдэн дуу хийхээр ярилцсан. Гэхдээ дуу бичүүлэх, дүрсжүүлэхэд мөнгө хэрэгтэй байна. Надад туслах уу? Би дээш гараад чамайг татья. Чиний араас гүйгээд байсан Карлсхорстын цэргийн эмнэлэгийн нөгөө эмч залууг санаж байна уу? Тэр Баруун Германаас дүрс бичлэг, аудио бичлэг хууль бусаар авчрах боломжтой хүн хайж байсан. Намайг түүнтэй холбоод өгч чадах уу?

Мар- Хэрэв энэ ажил бүтвэл намайг битгий мартаарай!

Инг- Тэгэлгүй яах вэ!

Мар- Чи КГБ-гаас айхгүй байна уу?

Инг- Тэр л тэднээс айг. Надад Фосс байхад л хангалттай. Чи түүнд матахгүй биз дээ?

Мар- Мэдээж, матна. Би чинь Штазигаас цалинждаг шүү дээ

Инг- Түлхүүрээ. Баярлалаа

 

ххх

Конс- Өө сайн уу. Чамайг харах миний ээлж боллоо. Май уух уу? Капитал эд. Гол нь одоо чөлөөтэй зардаг болсон

Неч- Намайг ажигласаар л байгаа юу?

Конс- Тэгэлгүй яахав! Хоёр нь тэнд машинд. Дахиад нэг нь дээд давхарт,хурхирч байгаа. Чамайг дээшээ дээврээр гараад зугтаалгахгүй гэж. Харин би нэг л олж хардаггүй ээ, чемодан чинь хаана байна? Москва явахгүй юм уу?

Неч- Би арай дуусаагүй байна. Тэгээд ч Светка энд байгаа

Конс- Дрезден явах юм байна, тэ?

Неч- Намайг бичиг баримтад ойртуулахгүй. Гэхдээ архивын талаар нэг санаа байна.

Конс- Аан, надад итгэхгүй байгаа юм байна.

Неч- Би чамайг асуудалд оруулмааргүй байна. Черных хариу нэхнэ. Чи түүнд худлаа хэлж чадах уу?

Конс- Чиний төлөө бол чадна.

Неч- Баярлалаа, Миша

Конс- Хэрэв хүсвэл би Дрезден рүү явчихаад ирье. Чи ажлаа хий

Неч- Энэ дагалдагчдаасаа салах хэрэгтэй.

Конс- Чамд төмс байна уу?

 

Ажилтан 1- Хөөе! Чи юу хийчихэв?

Неч- Залуусаа, ахмад Константинов намайг хотоор зугаалуулна, тэгээд ойлочих уу?

 

Конс- Ха-ха. Боллоо доо. Чамайг хаашаа хүргэх үү?

Неч- Штази руу. Холбоочны удирдагчийнх нь нэрийг олж мэдээд Лиза Покровскаягаар дамжуулж өг.

Конс- Анхан.

Неч- Түүнд намайг өөрөө холбоо барина гэж хэлээрэй

 

ххх

Бичиг- Зүүн Берлин. Карлсхорст цэргийн эмнэлэг

Цэрэг- Баримтаа үзүүлнэ үү! Нээ! Ороорой, нөхөр генерал!

 

Чер- Сайн уу. Энэ витаминуудыг чамд. Бүгдийн угаасан

Све- Баярлалаа Виктор Иванович

Чер- Амтархан идээрэй

Све- Яагаад эмнэлэгийн хоол дандаа ийм амтгүй байдаг юм бэ?

Чер- Чамд юу авчирч өгөх үү?

Све- Банш

Чер- Өө, энэ чинь л манайх! Удаан байцааж чамайг зовоохгүй ээ, дараа нь илтгэлдээ бүгдийн дэлгэрэнгүй биччих. Товчхон асууя, хэн байсан бэ?

Све- Берлин дахь ТТГ-н резидент. Эд Печиус

Чер- Юу хүссэн юм?

Све- Лэнглид манай агентыг олохыг

Чер- Өөр юм байгаа юу? Света? Хэл

Све- Тэр Сашаг урвагч гэж хэлсэн. Тэгээд Хедыг барьж өгсөн гэсэн

Чер- Тэдэнд нотолгоо байгаа юу?

Све- Үгүй. Зөвхөн үгс. Би Сашатай ярилцаж болох уу?

Чер- Түүнийг ажлаас түдгэлзүүлсэн. Өнөөдөр Москва руу ниснэ. Эмч нар зөвшөөрөх л юм бол чи ч бас

Све- Хэрвээ Саша урвагч юм бол..

Чер- За болсон. Битгий ургуулж бодоод бай. Амар. Одоо чухал нь чи аюулгүй байна. Банш би зохицуулна аа. Бас Жданов чамтай уулзах гээд хүлээж байна

Све- Дараа болж болох уу? Би ганцаараа баймаар байна

Чер- Ойлголоо. Амар даа

 

ххх

Неч- Өдрийн мэнд, Хельга

Хель- Өдрийн мэнд, Александр, кофе уух уу?

Неч- Үгүй ээ. Би ажлаар явна. Надад Маркус Вольф хэрэгтэй байна

Хель- Тэр тантай юм ярихгүй

Неч- Миний бодлоор, энэ таны хүлээж байсан ирээдүй биш. Бүх зүйл өөрчлөгдлөө. Штази тарлаа. Та одоо хэнийг хамгаалах юм? Яг л эзэнгүй нохой шиг. Энэ мэдээллээс их олон хүний хувь тавилан хамаарна. Тэр дундаа таных ч бас

Хель- Лейптигештрассаас холгүй Оребра гээд шар айрагны газар байгаа. Вольфын орох дуртай газар. Гэхдээ таны оронд байсан бол би тийшээ явахгүй. Та Берлинд их сайн харагдаад авсан. Вольфын ард олон тагнуулчид сууж байгаа

Неч- Тэд юунд найдаж байгаа юм?

Хель- Тэд Вольфын архивыг хайж байгаа, бас бусдын гарт оруулахгүй гэж хичээж байгаа

 

ххх

Ельцин- Сандал авчир!

Гор- Зүгээр дээ, зогсож бай. Өө, за! Босоод..эндээс зайл.

Ель- Та надад сандал өгөөгүй шүү дээ

Гор- Та өөртөө хэтэрхий их юм зөвшөөрч байна, Борис Николаевич. Та яагаад Раиса Максимовнад америк банкны карт байдаг, тэгээд Лондонд бүх эд зүйлс, үнэт эдлэл худалдаж авдаг гэсэн цуу яриа тараагаад байгаа юм бэ?

Гор- Энэ тухай барууны хэвлэлүүд бичсэн, ойлгож байна уу

Гор- Таны үгээр(ярианаас), ойлгож байна уу. Надад болон Раиса Максимовнад хахууль өгсөн гэж хэлэхийг та өөртөө зөвшөөрсөн.

Ель- Би тэгж хэлээгүй.

Гор- За, мэдээж, хаа нэгтээ ам алдсан л биз. Ээлжит нэг шил юмны ард уу, айн? Тийм биз? Хэ-хэ.

Ель- Танаас илүү нарийн егөөдөл хүлээж байлаа, Михаил Сергеевич. Тэгээд ч эрүүл байх нь буянтай зүйл биш. Харин зүгээр л муу зуршилгүйн илрэл

Гор- За, боль доо!

Ель- Гэтэл намайг Москвагийн хотын хороонд томилоход та зөвшөөрсөн шүү дээ. "Ойлгож байна уу, туршлагатай бүс нутгийн түшмэл, бидэнд шинэчлэн байгуулалтыг хэрэгжүүлэхэд тусална" гээд л

Гор- Би таныг илүү ихийг хийж чадна гэж бодож байсан юм. Харин одоо харахад таны улс төрийн зүтгэлтний хувьд боломж чадал чинь маш хязгаарлагдмал юм

Ель- Би чинь хаанаасаа яаж таны агуу байдалтай тэнцэх билээ, ойлгож байна уу.

Гор- Тийм болохоор Төв Хорооны нийтийн хурал дээр та намайг хувь хүний тахин шүтлэг бий болгосон гэж буруутгасан юм уу, тийм үү? Дашрамд хэлэхэд, Лигачев тэр үед танд үг хэлэх эрх өгөөгүй, харин би өгсөн. Мартчихсан уу?

Ель- Би үнэнийг хэлсэн. Та үнэндээ өөртөө маш их хайртай. Михаил Сергеевич. Та өөрийгөө бараг дэлхийн улс төрийн од, гаригийн хувь заяаг шийддэг гэж боддог, ойлгож байна уу. Гэтэл энэ хооронд ЗХУ-ын эдийн засаг сүйрэлд ойртож байна. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувьд хүрлээ. Үйлдвэрүүд хаагдаж байна ойлгож байна уу. Дэлгүүрүүд хоосорлоо. Хүмүүст идэх юм алга. Та намайг Москвагийн хотын хорооноос халахдаа юу гэж хэлснээ санаж байна уу? Чи улс төрд дахиж хэзээ ч эргэж ирэхгүй гэсэн. Харин би эргэж ирсэн. Тэгээд та юу хийсэн бэ? Юу ч хийгээгүй!

Гор- Та яагаад индэр дээр байгаа юм шиг дээрээс дарамтлаад байгаа юм айн? Та намайг асуудлуудыг мэдэхгүй гэж бодоо юу?

Ель- Хэрэв мэдэж байгаа бол яагаад юу ч хийхгүй байгаа юм бэ? Таны санааг Эх орноос илүү германчууд зовоож байна, ойлгож байна уу.

Гор- Би ЗХУ-ын ирээдүйн талаар бодож байгаа юм шүү. Мөн түүний дэлхийд эзлэх байр суурийн талаар.

Ель- Харин би Орос улсын талаар бодож байна. Бүх газар нутаг, газрын хэвлий, үйлдвэрүүд, тэдгээрийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн хөдөлмөрийн үр шим. Бүх Оросын нутаг дэвсгэр дээрх зүйлс зөвхөн Оросынх. Мөн эдгээрээр бусад бүгд найрамдах улсуудтай, гадаадын улс орнуудтай худалдаа хийх болно. Ямар ч зуучлагчгүйгээр өөрөө. Холбоотны засгийн газар, ойлгож байна уу.

Гор- Тэгээд юугаар худалдаа хийх гэж байна даа? Таны үйлдвэрүүд чинь бүгд нурж байна шүү дээ! Харин худалдааны холбоо сүлбээ ялзарсан утас шиг л тасарч байна

Ель- Хэрэгтэй холбоо сүлбээ нь тогтож үлдэнэ. Харин хэрэггүйг нь сэргээхгүй. Тэр Балтын орнуудад гараараа даллаад л харамсах ч үгүй, ойлгож байна уу

Гор- Өө! Харин энэ бол салан тусгаарлах үзэл

Ель- Таны тэр Яковлев чинь жилийн өмнө Латвид очоод нутгийн үндсэрхэг үзэлтнүүдтэй тэврэлдэж байсан. Мөн тусгаар тогтнолын тухай ярьсан байсан. Энд салан тусгаарлагч нь би биш. Би улс орны тэргүүн болох үед...

Гор- Та тэргүүн болохгүй. ЗХУ хэзээ ч чинийх болохгүй, чи үүнийг ойлго.

Ель- Надад ЗХУ хэрэггүй. Минийх Орос байх болно. Харин та нэгэн сайхан өдөр сэрээд цонхоороо хартал ямар ч Холбоо гэж байхгүй болсон байх болно. Тэр үед та юу хийх гэж байна? Аан, харин үүнийг би шийдэх болно, ойлгомжтой юу?

Гор- Та эрх мэдлийн төлөө тэгж Холбоог нураахад бэлэн болтлоо их улайрч байгаа юм уу? Ай, яа. Би биш танай Буш таныг чинь зэрлэг хүн гэсэн. Тиймээс ав, ид, битгий хахчихаарай

Ель- Буш миний өмнө долигонох болно! Яагаад гэвэл Орос цөмийн гүрэн хэвээр үлдэнэ

Гор- Хүүхэд байхдаа тэсрэх бөмбөгийг алхаар дэлсдэг байсан хүнд цөмийн гүрнийг би лав даатгахгүй байсан.

Ель- Энэ үнэн биш, ойлгож байна уу! Би хуруугаа модны үйлдвэрт алдсан!

Гор- Өө тийм үү? Тэгвэл энэ чинь бүр дор юм байна!

Ель- Зайл!

Гор- Чи өөрөө зайл! ЗХУ-ыг чи хэзээ ч авахгүй! Яг өөрийнхөө хурууг харахгүй шиг. Муу тэнэг амьтан!

 

ххх

Цэрэг- Өдрийн мэнд. Бичиг баримтаа үзүүлнэ үү.

Инг- За нөхөр дэслэгчээ

Цэр- Мөрдэснүүдийг сайн мэддэг юм уу?

Мар- Бид цэргийнхэнд дуртай шүү

Инг- Бидийг Валентин Соколов эмч хүлээж байгаа. Ингрид Клее ба Марика Франке

Цэр- Багажийг шалга

Цэр 2- Бүгд хэвийн байна

Цэр- Нээ.

Хүлээгээрэй. Та чинь нөгөө Ингрид Клее байна шүү дээ

Инг- За

Цэр- Надад гарын үсгээ өгөөч

Инг- Хэ хэ. Амжилт хүсье нөхөр дэслэгчээ

Цэр- Хаагаарай

 

ххх

Руди- Өдрийн мэнд хатагтай, уух уу?

Фосс- Наашаа ир

Руди- Чи яаж байна аа? Намайг яагаад?

Фосс- Хурандаа Ждановын төлөө. Би чамайг түүнийг хамгаал гэж тушаасан

Руди- Над руу дайраад зодолдсон шд

Фосс- Хогийн л зодолдсон байна чи

Руди- Гурвын эсрэг үү?

Фосс- Дахиад алдаа гаргавал ална шүү. Ингрид буцаж ирнэ. Түүнийг олоод амьд авч ир. Хуруугаа ч хүргээд үзээрэй

 

ххх

Соколов- Ингрид, чи зүгээр л супер!

Инг- Юу ч үлдээлгүй

Сок- Бүгдийг нь ууя

 

ххх

Бичиг- КГБ-н суурин хороо

Конс- Хөөе, амьд хүн байна уу? Бүгд хааччихав? Хөөе. Зогс. Ахмад Константинов, Берлины КГБ-н резидент. Бүгд хаана байна?

Офицер- Нөхөр ахмад аа, суурин хорооны дарга. Ажилчдын ихэнхи нь зугтсан, үлдсэн нь бичиг баримт, архивуудыг хашаанд шатааж байгаа

Конс- Архив руу дагуулж яв. Хаана юм? Юу болоод байгаа юм?

Оф- Ард түмэн Штазийн хэлтсийг эвдэн сүйтгэж, хорь орчим хоригдлыг сулласан. Тэд суурин төлөөлөгчийн газрыг эзлэхээр бэлдэж байна. Гэхдээ бид хамгаалалтад цэрэг ирүүлэхээр цэргийн анги руу залгахыг оролдож байна

Ажилтан- Алив хурдал

Конс- Ахмад Константинов. Хурандаа Корнейчукийн 87оны архив надад хэрэгтэй байна

Ажилт- Чи галзуурчихаа юу? Юу болж байгааг харж байна уу? Тэд нар одоохон орж ирлээ шдээ.

Конс- Корнейчукийн албан бусаар нэвтэрсэн тухай илтгэлийг ол. Та нар түүнийг шатаачихсан юм уу?

Ажилт- Одоохондоо үгүй, 87оны баримт тэнд байгаа.

Конс- За, тэгвэл илтгэлийг нь олоод ир, энэ хамгийн чухал нь. Би жагсагчдыг саатуулж байя. Буу өг. Чи юу хийгээд зогсоод байгаа юм, цэргийнхэн рүү үргэлжлүүлэн залга!

Жагсагчид- Штазийг устга!

Штазийг устга!

Штазийг устга!

Конс- Энэ бол зөвлөлтийн цэргийн обьект.

Эр- Тэгвэл танай машинууд яагаад германы дугаартай байгаа юм бэ?

Конс- Бүгд найрамдах улстай хийсэн холбогдох гэрээний дагуу.

Эр- Чи хэн юм бэ?

Конс- Орчуулагч

Эр- Энэ бол Штазийн барилга! Бид мэдэж байна!

Конс- Би дахин хэлье. Энэ барилга нь Улсыг Аюулаас Хамгаалах Яамтай эсвэл БНАГУ-ын (Зүүн Германы) армитай ямар ч холбоогүй. Би та бүхнийг энэ обьектын нутаг дэвсгэрийг орхин явахыг хүсч байна.

Эр- Чи Штазийн тагнуул уу?

Хүмүүс- Штазийг устга!

Конс-  Та нарын дунд согтуу хүн их байна. Биеэ зөв авч явахыг зөвлөж байна. Ингэж байгаад дараа нь хуулийн өмнө хариуцлага хүлээх вий

Эр- Эхнэртээ л зөвлөгөөгөө өг. Бас юун хууль? Хана байхгүй болсон. Зүүн Герман гэж байхгүй. Хараал идсэн Штази ч гэж одоо байхгүй

Хүмүүс- Эрх чөлөө

Эрх чөлөө

Конс- Хана байхгүй болсон нь ЗХУ-ын сайхан сэтгэл юм шүү. Бас нөхөр Горбачёвын сэтгэл. Энэ та нарын хувьд баяр байж болох ч ийшээ ороод бүхнийг сүйтгэж болно гэсэн үг биш. Энэ барилга бол ЗХУ-ын өмч. Би энд манаанд гарч байна, та нарт орохыг чинь зөвшөөрөхгүй

Эр- Түүнийг сонсож ханалаа, эрх чөлөөт германчуудаа дайраад!

Конс- Миний буунд 7 сум үлдсэн. Нэгийг нь өөртөө үлдээнэ. Харин та нараас зургааг нь би тавцан дээр тавина шүү. Ингэх хэрэгтэ юу гэдгээ сайн бодоцгоо.

 

ххх

Али- Болох уу? Баярлалаа. Ууж болно шүү, таных дуусчихаж

Вольф- Хэрэггүй баярлалаа. Би таны өргөлтөөр(акцентаар) ЗХУ-нх гэдгийг мэдлээ. Би оросоор сайн ярьдаг

Али- Хөөх, үнэхээр сайн ярьдаг юм байна. Дрезденскийн Ф6 юу? Харин Зүүнд Ф6 уснаас юугаараа ялгаатай юм гэж ярьдаг. Усанд мод байхгүй. Та яаж наадахаа татдаг байна аа ойлгохгүй юм

Вол- Би дасчихсан

Али- Мм. Сайн зүйлд дасдаг байх нь. Одоо ч ийм зүйл танайд их байдаг болно

Вол- Өөрийнхөө боломжинд таарснаа л татдаг

Али- Авна уу

Вол- Та надаас салах шинжгүй нь ээ тэ. Яах гэснээ хэл

Али- Би таныг таньсан юм аа. Та бол генерал Маркус Вольф. Штазигийн гадаад тагнуулын албаны дарга байсан

Вол- Залуу, ийм нэр усгүйгээр ярья. Шар айрагны газар бас саунд бүгд тэгш эрхтэй

Али- Дайны дараа та л энэ гадаад тагнуулын албыг байгуулсан шүү дээ. Би таны тухай маш их сонссон.

Вол- Танд надаас асуух мэргэжлийн асуулт байгаа юм уу?

Али- Намайг Кирилл Аликин гэдэг. Би Москвагаас ирсэн сурвалжлагч. Тантай уулзаж байгаа минь миний хувьд үнэхээр том аз. Мэдээж би танаас олон зүйл асууж, мэдэхийг хүсэж байна. Та ярилцлага өгөх үү? Сайхан материал болно гэдгийг амлаж байна. Бас миний биеэр сайн компанит ажил болно. Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Бүх зүйл там руу явж байна. БНАГУ-ын (Зүүн Германы) эрх баригчид Штазийн ажилтнуудад яаж хандсан бэ? Бүгдийг нь өшиглөөд гаргасан. Танд ярих зүйл байгаа гэдэгт би итгэлтэй байна.

Вол- Миний орой болгон ирдэг бааранд тохиолдлоор таарсан гэдэгт би итгэхгүй байна

Али- Ойлголоо… Тантай хүн уулзахыг хүсэж байна. Арын хаалган дээр нэг хүн байгаа

 

Неч- Ноён Вольф, Александр Нечаев.. би

Вол- Би таныг хэн болохыг, надаас юу хүсэж байгааг чинь мэднэ

Неч- Бүр сайн хэрэг. Явцгаая. Цаг алдаад яахав.

Энэ хүнийг саатуул

Эр 2- Хөөе. Зогс. Зогсооч

 

 

 

Back to episodes Go home