ГДР 11р анги
Хоолой- Черчиллийн үеэс эхлэн империализмын үзэл сурталчид Европыг коммунистууд хуваасан гэж мэдэгдсээр ирсэн. Гэвч үнэн бол өөр билээ. Европыг хоёр эсрэг блок болон хуваах улс төрийн санаачлагыг социалист орнууд эхлүүлээгүй. Баруунд хэн нэгэн үүнийг мартсан бол Варшавын гэрээ нь НАТО-гийн түрэмгий блок байгуулагдсанаас хойш зургаан жилийн дараа байгуулагдсаныг сануулъя.
Бичиг- 11р анги
Бидний итгэдэг зүйл одоохондоо алдагдаагүй байна
Германы яруу найрагч, философич Фридрих фон Шиллер
ххх
Гор- Рай чи юу гэж бодож байна? Нэгдсэн Германы нийслэл хот дахиад л Берлин болох уу? Эсвэл тэр Бонн уу? Эсвэл бүр Бразил шиг шинийг барих юм болов уу?
Раи- Миний бодлоор үүнийг хэлэлцэхэд дэндүү эрт байна
Гор- Харин би оройтчихоогүй байгаасай гэж бодож байна. Эд нар юу сэдчихсэнийг хар л даа. Төв Хорооны олон улсын хэлтсийн Фалин намайг болон Эдикийг тойрч Зүүн Герман дахь Коль руу нууц зурвас илгээхээр шийдэж
Раи- Тойрч гэнэ ээ? Тэр өөртөө арай л их ачаалал аваад байгаа юм биш үү?
Гор- Би ч бас тэгж бодож байна. Мэдээж би бүгдийг мэдээд, түүнд ёстой нэг хатуухан хэлээд өгсөн! Тэгснээ хэрвээ бид хивсэн доогуур сэмхэн гүйцэлдүүлчихвэл яадаг бол гэж бодлоо, айн? Мм? Тэгээд Колийн хариу үйлдлийг харцгаая
Раи- Миша, чи Кольд юу санал болгох гэж байгаа юм бэ?
Гор- Зүүн болон Баруун Германаар Холбооны улс байгуулах төсөл. Ингэснээр тэд хэсэг хугацаанд зэрэгцэн оршино
Раи- Холбооны улс байгуулах нь Герман нэгдэхээс юугаараа дээр юм бэ?
Гор- Холбооны улсын төсөл нь Зүүн Германы оршин тогтнолыг албан ёсоор царцааж байгаа юм. Баруун Германд залгиулахаас нь хамгаална гэсэн үг. Харин нэгдэл нь дараа нь болно. Бас зөвхөн бидний тавьсан нөхцлөөр. Бид германчуудад "Битгий яарцгаа, бүх зүйл боломжтой" гэж хэлнэ л гэсэн үг. Коль тэнэг биш шүү дээ, америкчууд ч гэсэн Германыг дахин сэргээсэй гэж хүсэхгүй байгааг тэр ойлгож байгаа. Тэгэхээр тэр хаашаа яарах вэ дээ? Хамтдаа цаг хожицгооно
Раи- Тийм л дээ, ийм төслийг олон нийтэд ил санал болгож болохгүй. Чи яаж Баруун Герман руу зурвасаа хүргэх юм бэ?
Гор- Харин энд.. энд л хамгийн сонирхолтой хэсэг нь байгаа юм. Фалин Андроповын үед бий болгосон Баруунтай тогтоосон албан бус харилцааг сэргээхийг санал болгож байгаа. Тэр Бонн руу сэтгүүлч-тагнуулч явуулна. Тэр нь бидний саналыг Колийн туслахад дамжуулна..нөгөө...
раи- Тельчикт үү.
Гор- Тийм! Гадаад хэргийн яамны ямар ч журамгүйгээр. Айн?
Раи- Яг л тагнуулчтай кино шиг уу?
Гор- Тийм ээ.
Раи- Чи Эдуардад хэлэх үү?
Гор- Үгүй. Одоохоондоо үгүй. Сүүлийн үед Эдик арай л ихдэх шиг санагдаад байна. Чи тэгж бодохгүй байна уу?
ххх
Зей- За, сэтгэл чинь ханав уу? Хананы талаар муу ёрлоод байсан чинь биелэв үү?
Фосс- Нөхөр хурандаа, шалтгааныг үр дагавартай хольж хутгах хэрэггүй. Би зайлшгүй болох зүйлийн талаар л ярьсан
Зей- Тийм ээ. Хана нурна гэдгийг бүгд мэдэж байсан. Гэхдээ яагаад заавал яг одоо гэж?
Фосс- Хана хэзээ ч нурсан байсан, адилхан цагаа олоогүй л хэрэг болох байсан. Систем бүхэлдээ хяналтаас гарсан. Бид одоо юуг ч удирдахаа больсон
Зей- Хэтрүүлэх хэрэггүй, Михаэль. Хана нурсан нь хувьсгал биш. Систем хэвийн ажиллаж байна. Бүх зүйл байрандаа байна! Санаа зоволгүйгээр давж гарна
Фосс- Та өнөөдөр ханан дээр очсон уу?
Зей- Ханан дээр үү? Хараач! Бүх сувгаар гарч байна! Ард түмэн баярлаж байна! Оргилуун дарс, салют! Бүгд тэврэлдэж байна. Яг л...
Фосс- Нэгдэл аль хэдийн болчихсон юм шиг тэ? Бөглөө онгойсон. Дахиж бид Жинийг буцааж лонхонд нь хийж чадахгүй.
Зей- Намайг наад сүржин ярианаасаа чөлөөлөөд өг. Надад тодорхой саналууд хэрэгтэй байна. Мильке хоёр хоногийн өмнө огцорч ухаалаг алхам хийсэн. Харин бид энэ бүгдийг цэгцлэх ёстой боллоо. Нэг цагийн дараа би Швайнцтай уулзалттай
Фосс- Та юу хийхээ мэдэж байгаа. Та аль хэдийн хийж ч байгаа. Бидэнд 90 мянган ажилтан, хоёр зуу орчим мянган мэдээлэгч бий. Тэдний тухай бүх мэдээллийг устгах хэрэгтэй. Архивыг цэвэрлэ.
Зей- Түр хүлээ. Энэ чинь бидний бүх ажлыг зогсооно шүү дээ.
Фосс- Та ойлгосонгүй, нөхөр хурандаа. Бидэнд одоо ажил гэж байхгүй. Бид толгойгүй гүйж яваа тахианууд
ххх
Све- Би таны хүссэн бүх зүйлийг бичсэн
Чиг- Ухаантай бичжээ. Мэдэх арга алга. Нэг хана тэгээд л болоо. Гэхдээ ТТГ ийм хямдхан аргаар өөрийгөө илчлэхгүй.
Неч- Хана нь хуучин. Архитектур нь гот, гэрэлтүүлэг муутай. Зоорь уу?
Чиг- Берлинд ийм зоорь зөндөө л байдаг...
Неч- Хэрэв энэ Берлин мөн л бол.
Конс- Хотын захад аваачсан байж ч болно
Неч- Тийм байж болно. Хотын захад. Вася, асаагаад бичлэгийг гүйлгээд үз. Бид ямар нэг зүйлийг орхигдуулсан байж магадгүй. Надад явах ажил байна
Конс- Саня, түр хүлээ. Хоёр үг солих хэрэгтэй байна
Конс- Чамаас мөрдэсийг чинь махан биетэй чинь хамт салгаж авна
Неч- Миша, би Светаг гаргаж авчихвал, дараа нь тэд юу хүссэнээ хийг, цаазалсан ч яахав
Конс- Бид түүнийг хамтдаа олно оо
Неч- Манай ажилтнууд хөдөлтөл дэндүү их цаг орно. Цаг алга. Надад нэг санаа байна. Гэхдээ би хэнийг ч хэрэгт татахыг хүсэхгүй байна. Бүтэлгүйтвэл би өөрөө хариуцлагаа үүрнэ
Конс- Ганцаараа гэдэг арай ахадна
Неч- Би ингэж шийдсэн. Жданов Хельга Шульцтай яаж холбогддог байсныг мэдэх үү?
Конс- Тийм.
Неч- Түүнийг надад олж өг
Конс- Яах гэж?
Неч- Тэгэх хэрэгтэй байна
ххх
Крю- Та бүхэн тоомжиргүй хандсанаас болж Берлиний нөхдүүд олон тооны алдаа гаргалаа. Илэн далангүй ярилцъя, Эдуард Амвросиевич. Өнөөдөр Герман. Харин маргааш хэн бэ? Болгар уу, Чехословак уу?
Яз- Чехословакт нөхцөл байдал үүнээс илүү хурцдаж байна. Гайл тэргүүтэй зөвлөлтийн эсрэг үзэлтнүүд засаглалд шунаж байна. Улс орныг Чех, Словак болгон хуваах асуудал яригдаж байна. Энэ юунд хүргэхийг ойлгож байна уу?
Шев- Дэлхийн нэгдүгээр дайны дараа зохиомлоор байгуулагдсан улс, шаардлагатай бол нэг социалист орны оронд хоёр улстай болно биз
Як- Арай л хялбар бодож байгаа юм биш үү, Эдуард Амвросиевич?
Шев- Хялбар. Яагаад гэвэл би жанжин штабын оперативын зургаас илүү өргөн цар хүрээгээр сэтгэдэг, нөхөр Маршал.
Крю- Таны бодлоор Зүүн Европ бүхэлдээ хүссэнээрээ задарч болно гэж үү? Тэгээд энэ бүхэн бидэнд таалагдаж байгаа юм уу?
Шев- Задрах биш, харин шинэчлэн байгуулагдаж байна. Энэ бол цаг үеийн шинэ сорилт. Энэ л бидний хувьд чухал
Яз- Та өөрийн үзэл нэгт нөхөр Яковлевын хамт ямар нэгэн либерал сэтгэлгээг өөрсдөдөө бий болгожээ. Эцэст нь бид эдгээр ардчилсан үнэт зүйлстэйгээ үлдэж, харин Социалист лагерийг алдаж дуусна
Крю- Прага, Будапешт, Варнад нөхцөл байдал хурцдаж байна. Дашрамд хэлэхэд, бидэнд Балтийн орнууд, Украин, Гүрж байгаа шүү
Шев- Михаил Сергеевич би ч бас гудамжинд танк гаргахыг биш гар барих дипломат бодлогыг дэмждэг. 56 оны Унгар, 68 оны Чехословак бидэнд хэрэггүй
Яз- Эдуард Амвросиевич, хариул л даа, таны тэр дипломат бодлого 89 онд Берлинд тус болсон уу?
Шев- Тус болсон. Бүх зүйл цус урсгалгүйгээр өнгөрсөн, Дмитрий Тимофеевич. Энэ амжилт биш гэж үү?
Крю- Баруун нь Зүүнийг залгих уу? Энэ амжилт уу? Бид Барууныхан руу гар барихаар гараа сунгасан. Гэтэл тэд тохойгоор нь тасдаад авна.
Яз- Владимир Александрович, таны зөв, бид германчууд биш. Бидний бүх зүйл их цус урсгаж дуусна.
Яков- Нөхөд өө, Михаил Сергеевич хэлэлцээрт урьж байна.
Яз- Яг л хананд вандуй шидсэн юм шиг!
ххх
Неч- Яагаад хилийг ийм хурдан нээсэн юм бэ?
Хель- Гюнтер Шабовски хилийн хязгаарлалтыг цуцалсан тухай зарласан. Гэхдээ баримт бичигт хэзээнээс гэдгийг заагаагүй байсан. Сэтгүүлчид хэзээнээс гэж асуухад тэр "хамаагүй" гэж хэлсэн. Яаманд өглөөнөөс хойш бүгд сандралдаад. Ийм зүйлд хэн ч бэлэн биш байсан
Неч- Ямар ч таагүй зүйл гэнэтийн байдаг. Түүнд удаан бэлдсэн байсан ч гэсэн
Хель- Та эрсдэл гаргаж байна, Александр. Михаэль таныг баривчлахгүй гэдэгт итгэлтэй байна уу?
Неч- Харж л байя. Би таны зөвшөөрлөөр түүнтэй ганцаарчилж ярилцъя
ххх
Фосс- Александр Николаевич, та бууж өгөхөөр шийдээ юу?
Неч- Харамсалтай нь үгүй
Фосс- Надад танд шөнө машин дэлбэлснийг оролцуулаад үзүүлэх урт жагсаалт байгаа
Неч- Наддээр ямар гомдол байж болох уу? Бид алан хядах ажиллагаанаас урьдчилан сэргийлж, би таны амийг аварсан. Машинд байсан тэр бөмбөг танд зориулагдсан байсан, эсвэл Ингридийн танд ханддаг онцгой хандлагыг тайлбарлах хэрэгтэй юу?
Фосс- Би түүнийг ийм зүйл хийж чадна гэдэгт итгэж байсан
Неч- Эмэгтэйчүүд ээ гэж...
Фосс- Таныг хамтран ажиллагсад чинь хайж байгаа. Би танд ямар хэрэгтэй юм бэ?
Неч- Эхнэрээ аврахад минь туслаач. Бас Баруун Берлин дэх Тагнуулын төв газрын нууц байрыг илрүүлэхэд.
Фосс- Өчигдөр байсан бол би зөвшөөрөх байсан. Гэхдээ өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн. Удахгүй эндэх Баруун Германы нутаг дэвсгэр болж, хуучны дайснууд найзууд болно.
Неч- Гэхдээ таны хувьд биш. Та үүнийг ойлгож байгаа шүү дээ
Фосс- Аймхай улс төрчид бүгд найрамдах улсыг үгүй хийсэн. Таны санал одоо хүчингүй болсон, Александр.
Неч-Би дэд хурандааг яриулж чадсан. Тэгээд эхнэрийг минь аврахад тусалсны тань хариуд архивыг танд өгөхөд бэлэн байна. Ингэхээр илүү ойлгомжтой юу?
Фосс- Та түүнийг надад өгнө гэж амла
Неч- Хариуд нь та ч гэсэн амласандаа хүрвэл
ххх
Бичиг- Баруун Берлин. Америкийн хяналтын бүс
Инг- Сайн уу аав аа. Надтай ярилцаач, гуйя танаас.
Клаус үхсэн
Би чадна л гэж бодсон
Пекарь- Үүнд чи буруутай
Инг- Би түүнийг аврах гэж хичээсэн
Пек- Чи түүнийг тэр алан хядагч нар луугаа татаж оруулсан
Инг- Тэр өөрөө хүссэн
Пек- Чи л түүний толгой залгичихлаа, муу хараал идсэн новш
Инг- Тийм болог. Би буруутай. Алдаа гаргасан. Гэхдээ би үнэхээр уучлал хүртэх эрхгүй юм гэж үү? Би гэмшиж байна аав аа
Пек- Миний уучлалыг лав хүртэхгүй. Бурханыхыг ч хүртэхгүй. Чи бүгдийн алсан. Эхлээд эхийгээ дараа нь Клаусыг. Ямар юмны гэмшил? Чи бол тамын чөтгөр
Инг- Ээж өөрийгөө дүүжилсэн
Пек- Дуудлага худалдаа дээрэмдсэн зурагнуудыг чинь зурагтаар харсныхаа дараа. Яв. Үүрд харагдалгүй яв!
Инг- Ааваа намайг уучлаарай. Гуйя, уучлаач
Пек- Клаусын бие хаана байна?
Инг- Мэдэхгүй.
Надад.. надад танаас өөр хэн ч үлдээгүй аав аа
Пек- Харин надад л хэн ч үлдсэнгүй
ххх
Фосс- Яагаад энд гэж?
Неч- Энд би ТТГ-ын ажилтантай уулзсан. Эд Печиус, таних уу?
Фосс- Бас нэг ядаргаа.
Неч- Эндэхийн пастор. Түүнийг мэдэхгүй байхад нь ашиглаж байж магадгүй.
Фосс- Хайгаад үзье. Хэрэв тэр манай бүртгэлд байвал. Өөр юу байна?
Неч- Би цагийг эь тооцож үзсэн. Уулзах санал тавьснаас хойш бас Печиус ирэх хүртэл 7 минут өнгөрсөн. Тэр энд намайг хүлээгээд дэмий тэнэж явсаагүй л байх.
Хель- Сүмээс түүн рүү залгасан байж болно
Фосс- Хэрэв Печиус машинаар ирсэн бол хайлтын радиус илүү том болно
Хель- Тэдний дуудлагыг шалгая
Неч- Нууц байр энд байгаа гэдэгт би итгэлтэй байна. Сүм бол хамгийн тохиромжтой халхавч
Фосс- Сүмийг нэгжих саналтай байна уу?
Неч- Тийм
Фосс- Надад баттай итгэл хэрэгтэй байна. Католик сүм манай улсад нэлээд нөлөөтэй. Тэд жагсаал цуглаан болон 9р сарын тэр нөхцөл байдлыг өдөөж байсан
Неч- Тэд, эсвэл Тагнуулын төв газар.
Фосс- Би энэ асуудлыг яаманд шийдэхийг оролдъё. Явцгаая.
Неч- Хельга, та Светаг хулгайлсан хүний зургийг харсан. Тэр хэн бэ?
Хель- Майкл Импсон. Эд Печиусын баруун гар. Маш аюултай хүн. Бидэнд түүнтэй хийх өөрсдийн тооцоо бий
ххх
Печ- Та юу гэж шийдэв?
Све- Надад Хедтэй биеэчлэн уулзах уулзалт хийгээд өг
Печ- Ойлголоо
Све- Ийм амархан уу?
Печ- Ийм амархан
Све- Тэгвэл надад даихад нэг асуулт байна. Та нар яаж манай нөхрийг урвуулсан юм?
Печ- Та түүний сул талуудыг мэднэ. Өөрөө асуултандаа хариулж чадна
Све- Зүгээр л хоосон үг. Та нарт юу ч байхгүй. Хед ч та нарт байхгүй. Сашагийн тухай ч бүгд худлаа
Печ- Хүн гэдэг их олон зүйлд дасаж чаддаг. Бүр биеийн өвдөлтөнд ч. Гэхдээ хамгийн хэцүү нь ертөнцийг харах өнцөг нь нурахад. Түүнээс эцсээ хүртэл зуурдаг.
Бурхан минь, таны зүрхий цохилтыг ээ. Та тайван байх хэрэгтэй.
Све- Дефибриллятороор яах гэж байгаа юм бэ?
Печ- Энэ бол туршилтын эм гэж бид хэлсэн шүү дээ. Энэ маш олон гаж нөлөөтэй. Ой санамжаа алдах, нойргүйдэх, зүрх зогсох зэрэг. Бид таныг яг аварч чадна. Яг шүү. Та бидэнд маш хэрэгтэй. Харин таны хүүхэд…
Све- Юу?
Печ- Бурхан минь. Нээрээ мэдээгүй юу?
Печ- Та жирэмсэн
Све- Болно. Худлаа
Печ- Би танд цусны шинжилгээг харуулж чадна
Све- Худлаа ярихаа боль! Болиоч!
Печ- Таван сартай.
Све- Би жирэмсэн байх боломжгүй. Болно!
Печ- Вакцин жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлдгийг бид мэдэхгүй. Одоо л мэдэх нь дээ. Ярь
Све- Гуйя
Печ- Ярь.
Фосс- Танай сүмийг Тагнуулын төв газрын ажилтнуудын нууц байр гэж үзэх үндэслэл бидэнд байна.
Пас- Энэ бол бурхны гэр. Эндээс зөвхөн түүнийг л олж болно. Өөр юу ч байхгүй.
Фосс- Шалгая.
Хель- Нэгжлэг хийх зөвшөөрөл.
Неч- Тэдний хаана байгааг хэл. Өөртөө цаг хэмнэ.
Пас- Төөрсөн сүнс өөрийгөө юу гэж бодож байгаагаас огт өөр зүйл байдаг. Хэрэв хэн нэгэн эндээс хоргодох газар хайж байгаа бол, энэ нь сүнслээр эдгэрч, өөрийгөө олохын тулд юм.
Неч- Ажилтныг нь байцаах уу?
Пас- Кристиан багаасаа дүлий хэлгүй. Тэр та нарт тус болж чадахгүй байх
Фосс- Биднийг зоорь руу дагуулж яв.
Пас- Найрал дуучдыг оройн мөргөлийн бэлтгэлээ үргэлжлүүлэхийг зөвшөөрнө үү
Неч- Хэрэв хэн ч байшингаас гарахгүй гэвэл зөвшөөрч байна
Неч- Намайг дагаад яв.
Импсон- Эд! Асуудал гарлаа. Даралт нь ихсэж байна. Зүрх нь зогсож магадгүй. Та намайг сонсож байна уу? Светлана! Сонсож байна уу? Түүний зүрх дийлэхгүй
Неч- Та хувь тавиланд итгэдэг үү?
Пас- Би бурханд итгэдэг
Неч- Сайшаалтай юм. Хэрвээ би эхнэрээ амьд олохгүй бол ийшээ буцаж ирнэ тэгээд бурхан биднийг шүүх болно
Хель- Александр
Пас- Би таны төлөө залбирна
Печ- Явцгаая
Имп- Явах аа? Бид зүгээр л явчихаж болохгүй. Бид түүнийг Берлинээс ийшээ авчирсан. Тэр бидэнд маш их хэрэгтэй, бид өөрөөр Лендли дотор орос урвагчийг олж чадахгүй
Печ- Би явцгаая гэж хэллээ
Имп- Штази аль хэдийн Сүмд байна. Түүнийг энд үлдээж болохгүй
Печ- Биднийг олоосой гэж хүсэж байна уу?
Имп- Үгүй ээ баярлалаа
Печ- Бүгдийг чөтгөр аваг
Агент- Нөхөр хурандаа! Бид дууслаа, юу ч олсонгүй
Фосс- Александр Николаевич. Бид хэнийг ч олсонгүй
Неч- Үргэлжлүүлж хайх хэрэгтэй
Фосс- Эсвэл та алдсан. Энд америкчууд байхгүй
Неч- Үгүй би алдаагүй
Све- Саша…
ххх
Печ- Нечаев. Дутуу үнэлжээ. Тэр одоо биднээс салахгүй
Имп- Нууц байр илэрчихлээ. Пасторыг оросын цогцсыг цэгцлэг гэе
Печ- Зөвшөөрч байна.
Неч- Надад хэдэн хүн өг. Би дахиад нэг явж үзье.
Фосс- Бид дууссан, Александр Николаевич.
Неч- Тийм бол пасторыг авч явж, чанга байцаалт хийе.
Фосс- Тэр манай бүртгэлд байхгүй. Бидэнд таны үгнээс өөр түүнд үзүүлэх зүйл алга
Неч- Би түүнээс мэдээллийг шахаж гаргана
Фосс- Пасторыг аваад явбал яамны цонхны дор дахин нэг жагсаал болно. Берлиний гудамжинд болж байгаа эмх замбараагүй байдал танд багадаад байна уу?
Неч- Би түүнтэй энд ярилцаж болно. Гэхдээ намайг Штази дэмжиж байгаа гэдэгт тэр итгэлтэй байх хэрэгтэй.
Фосс- Эвлэр, Александр Николаевич. Таны арга барилыг мэдэх тул гуйя, Ариун эцгийг хулгайлах хэрэггүй.
Неч- Та надад юу санал болгож байна вэ? Эхнэр минь амьсгал хураагааад цогцсыг хаа нэгтээ замын хажууд хаяхыг тайван хүлээгээд орхих уу? Өөрийгөө миний оронд тавиад үз л дээ.
Фосс- Би танд анхааруулсан шүү. Эс бөгөөс таныг яг одоо баривчилна. Ахмад Шульц, Александр Николаевичийг хэлсэн газар нь хүргээд өг.
Хель- Мэдлээ, нөхөр Фосс
Фосс- Буцацгаая!
Хель- Та хаачих уу Александр?
Неч- Хаачих ч үгүй. Би энд үлдэнэ. Сүмийг гаднаас нь ажиглана
Хель- Та юунд найдаад байгаа юм?
Неч- Эрт орой хэзээ нэгэн цагт ТТГ алдаа гаргана. Бид тэднийг айлгачихсан. Тэгэхээр одоо тэд Светаг өөр газар луу зөөх гэж байгаа. Харин би хажууд нь байна.
Хель- Та таагүй харагдаж байна, Александр, та унтаж амрах хэрэгтэй
Неч- Талархлаа, би таны зөвөлгөөг заавал хэрэгжүүлнэ ээ
Хель- Таныг хүргэж өгтлөө би тантай байх ёстой
ххх
Хөт- Герман нэгдэнэ гэдэгт одоо хэнд ч эргэлзээ алга. Харин хэзээ, яаж гэдэг л асуулт үлдээд байна.
Хөт- Радио сонсогчиддоо сануулахад, 1989 оны 10-р сарын 23-нд Унгар улс социалист дэглэмээс татгалзсан ЗХУ-ын анхны дагуул улс болсон юм.
Шев- Коль парламентад үг хэлж дууслаа. Германыг нэгтгэх үе шаттай төлөвлөгөөний 10 зүйлийг зарлалаа.
Гор- Ямар бас чөтгөрүүд нь вэ? Ямар төлөвлөгөө юм бэ?
Шев- Зүйлүүд нь энгийн. Эдийн засаг, тээвэр болон бусад нийтлэг бүтцүүд. Зүүн Германы засгийн газрын бүх нийтийн сонгууль. Чөлөөтэй нэвтрэх, гарах.
Гор- Тэгээд бидний эрх ашиг яах вэ? Тэр энэ талаар ядаж ямар нэг юм хэлсэн үү?
Шев- Энэ л хамгийн сонирхолтой нь байна, Михаил. Германыг нэгтгэхэд бид тэдэнд хэрэггүй бололтой. Коль бүхнийг өөрөө шийдэж байна.
Гор- Тэр бидэнгүйгээр болчихно гэж юугаа бодоод байна аа?
Шев- Хана нурсны дараа германчууд хүчээ мэдэрсэн. Одоо тэднийг зогсоох зүйл ховор
ххх
Конс- Бүгдээрээ л Баруун Берлин рүү хошуурч байна. Бид ч гэсэн явчих уу? Германчуудтай хамт давхиад капитализмыг нүднийхээ булангаар ч болов харья?
Чиг- Би резидентурыг хариуцна. Лукьянов ганцаараа хариуцлага үүрэх ёсгүй
Конс- Тийм шүү, тэр бас дэмий юм ярьж мэднэ
Чиг- Тэгээд ч бидний байгуулсан гавьяаны төлөө биднийг ханан дээр шууд л дэлсээд авна. Нэг бодол толгойноос гарахгүй байна.
Конс- Ямар?
Чиг- Хэрэв урвагч нь Штазигаас юм бол, Саша хурандааг Светланагаар сольж байгааг тэр яаж мэдэх боломжтой юм бэ?
Конс- Тэр мэдээгүй шүү дээ
Чиг- Гэтэл Тагнуулын төв газар мэдэж байсан. Тэгэхээр мэдээллийг Штазигаас биш өөр газраас авсан гэсэн үг, тийм үү?
Немка- Оросууд аа, бидэнтэй хамт эрх чөлөөний төлөө ууцгаа!
Конс- Баярлалаа, би уудаггүй! Тамхи байна уу? Баярлалаа!
Чиг- Баярлалаа!
Немка- Удахгүй танайд ч гэсэн эрх чөлөө ирнэ!
Конс- Өөрийнхөө эрх чөлөөнд хахаад үхчихэв дээ.
Чиг- Гэсэн хэдий ч, энэ Нечаев байж магадгүй.
Конс- Чи дөнгөж сая надад таалагдаж эхэлж байхад! Дахиад л хуучнаа сөхөж эхлэв үү?
Чиг- Өөрөө бодоод үз л дээ. Светлана түүнийг ухаж байсан шүү дээ. Черныхыг. Галгүй утаа гэж байдаггүй.
Конс- Саня Светкаг хайж, хамар амаараа газар ухаж байна! Бүхэл бүтэн Берлинийг хсамарлаа. Чи үүнийг яаж тайлбарлах юм бэ? Эхнэрээ барьж өгчихөөд, дараа нь өөрөө аварч байгаа хэрэг үү? Анхаарал сарниулахын тулд Зүүн Германы армийн хурандааг хулгайлсан гэж үү?
Чиг- Тэгээд яагаав? Үнэмшилтэй л харагдаж байна. Гайхалтай халхавч.
Конс- Би чамайг одоо цохиж унагана шүү!
Чиг- Би юу ч батлаагүй байна. Гэхдээ баримтуудыг үл тоомсорлож чадахгүй.
Конс- Үгүй ээ. Саня л биш
ххх
Шев- Дашрамд хэлэхэд, Коль Варшавын гэрээний бусад орнуудыг Европын эдийн засгийн нийгэмлэгт найрсгаар урьсан
Гор- Тэр яг миний нэгдсэн Европын гэр гэсэн төлөвлөгөөгөөр явж байна шүү дээ! Бид Зүүн Европыг яаж барьж тогтоох юм бэ?
Шев- Урьсан гэдэг нь хүлээж авсан гэсэн үг биш. Нэгэн цагт Хрущев НАТО-д элсэхийг гуйж байсан.
Гор- Үгүй ээ, Эдуард! Энэ бол сэтгэл түгшээсэн дохио. Маш ноцтой. Юу нь буруу болчихов оо?
Шев- Хана нурсан! Бүх зүйл буруугаар эргэсэн! Би чамд анхааруулж байсан. Киссинжерийн үгэнд анхаарал хандхуулах хэрэгтэй гэж би хэлж байсан. Тэр үед зэвсгээрээ нэг сүрдүүлэх байсан юм. Тэгсэн бол одоо Кренцийн царайг харах сонирхолтой байх байсан даа.
Гор- Харин минийхийг чи аль хэдийн харчихсан байх нь.
Шев- Нэг киноны баатрын хэлснээр, надад нэг л эргэлзээтэй санагдаад байна. Хянуур бюргер Колийг ийм эсэргүүцэлд юу түлхэв? Барууныхан Германы нэгдлийн санааг тийм ч таатай хүлээж авахгүйг тэр мэдэж байгаа шүү дээ. Гэтэл Коль их л зориг орчихож. Хэн нэгэн түүнд ямар нэгэн зүйл амласан бололтой.
Гор- Би Колийн сүсэгтэн биш шүү.
Шев- Чи харин итгэлт хүн нь. Зарчмын хувьд улс төрийн товчооны мэдлээс гадуур Кольтэй ярилцаж болох байсан. Түүнд ямар нэг зүйл санал болгож амлах.
Гор- Чи юу хэлэх гээд байна, айн? Чи үүнийгээ больсон нь дээр шүү. Тэгээд ч чамд, ар нуруун дээр чинь хүртэл нүд байдаг шүү дээ. Дашрамд хэлэхэд, киноны тухайд. Бид Раиса Максимовнатай хамт "Хар сарнай - гунигийн бэлгэ тэмдэг" киног үзсэн. Жүжигчин Абдуловт нэг их сонирхолтой үг байдаг.
Би Шеварднадзед их найдлага тавьж байсан юм. Тэр юу хэлэх гэснийг нь мэдэхгүй юм, Эдуард.
Шев- Ойлгохгүй байна
Гор- Харин чи ойлгохыг хичээ.
Шев- Боломж гарвал Абдуловоос эсвэл найруулагчаас нь асууя
Гор- Хэрэв Колийн ард америкчууд байгаа бол бид үүнийг мэдэх ёстой, Эдуард.
Шев- Чи тэднээс яаж асуух юм бэ? Бушид уулзах санал тавьж, дээд хэмжээний уулзалт хийнэ. Миний бодлоор яг одоо хамгийн тохиромжтой цаг.
Шев- Сайхан санаа байна, Миша.
Гор- Чи тэгж бодож байна уу?
Шев- Итгэлтэй байна.
Гор- За тэгвэл үүнийг зохицуул.
ххх
Неч- Миний бодлоор Штазид урвагч байна
Хель- Яагаад тэгж бодов?
Неч- Жек Эвансын үхэл намайг огт тайван байлгахгүй байна
Хель- Та золгүй явдалд итгэдэггүй юм уу?
Неч- Яг тийм. Москвад Тагнуулын төв газар Штазигийн шуудан хүргэгчид нэг илгээмж дамжуулсан. Эванстай холбоотой байсан танай хүмүүсийн хэн нэг нь түүнийг хүлээж авах ёстой байсан. Тийм учраас л Жекийг зайлуулсан. Түүгээр дамжуулан урвагчийг илрүүлэх боломжгүй болгохын тулд.
Хель- Сайн таамаглал байна. Гэхдээ батлахад хэцүү.
Хэрэв урвагч нь би бол яах вэ? Эсвэл Михаэль.
Неч- Сайн таамаглал байна. Гэхдээ нэг л зохицохгүй байна. Яагаад ч юм бүү мэд. Гэхдээ Жданов танд итгэдэг. Харин Фоссыг би танай албаны байранд сууж байхдаа сайн судалсан. Тийм сэтгэлгээтэй хүн бол шүтэн бишрэгч бөгөөд өөрийн хэрэгтээ үнэнч байдаг.
Хель- Та яг л Михаэль шиг нэг зүйлдээ хэт автсан хүн. Юугаар ч хамаагүй эрсдэл гаргахад бэлэн.
Неч- Эрсдэл бол эрхэм үйлс.
Хель- Үүний тулд өндөр зорилго хэрэгтэй. Тамхи татах уу?
Неч- Үгүй, баярлалаа.
Пас- Яваад тэрэг аваад ир.
Бурхан минь, гэнэтийн үхэл бидний эгч дүүг авч одсоны улмаас биднийг гашуудаж буйг та харж байна.
Неч- Аа!
Хель- Доошоо хэвт! Хэвт гэсэн шүү!
Неч- Светка. Света. Свет, Свет! Амьд байна. Машин руу хурдал. Хурдлаач
Хель- Битгий хөдөл. Та амьд гэдэгт нь итгэлтэй байна уу?
Неч- Тийм ээ. Тэр амьд байна. Эмнэлэг хурдан явах хэрэгтэй
Хель- Ямар? Элчингийн үү?
Неч- Ямар ч хамагүй ээ, гишгэ
ххх
Зүүн Берлин. Карлхорст. Зөвлөлтийн цэргийн эмнэлэг
Цэрэг- Зогс. Бичиг баримтаа. Бичиг баримтаа гэж би хэллээ
Неч- Би Александр Нечаев Берлины… хаалгаа онгойлго
Цэр- Бичиг баримтаа үзүүл
Неч- Ахлаг дэслэгч гуай мөрдэсийг чинь бөгсөнд чинь чихнэ шүү.
Цэр- Онгойлго наадахаа.
Неч- Хаалгаа нээ
Цэр- Эмч дууд
Неч- Хурдал. Хурдлаач
ххх
Расторгуев- Виктор Иванович, хурандаа Расторгуев. Хошууч Нечаев Карлхорлстод эхнэрээ авчирсан байна
ххх
Фред- Ингрид Клее?
Инг- Та андуурсан байна
Фред- Тантай нэг хүн ярилцмаар байна. Би таныг хүргээд өгье
Инг- Би таныг танихгүй, бас тантай хаашаа ч явахгүй
Фред- Гэхдээ би таныг танина. Рита Вогт. Тэр хүлээх дургүй
ххх
Гор- Колиос миний Холбооны улс байгуулах төслийн талаар хариу ирлээ. Чи төсөөлж байна уу? Тэр бүхнийг өөртөө ашигтайгаар эргүүлж чаджээ. Өөрийнхөө хүссэн зүйлийг л сонссон байна.
Раи- Миша, дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч.
Гор- Португалов миний төслийг Тельчикт дамжуулсан. Тэр уншсан. Тэгээд л халуун усанд түлэгдсэн юм шиг Коль руу гүйж очсон. Гэхдээ бүхэл бүтэн текстнээс тэд зөвхөн "Бүх зүйл боломжтой" гэсэн хоёрхон үгийг л сугалж аваад үүнийг үйл ажиллагааны дохио гэж хүлээж авна гэж хэн санах билээ?
Раи- За, үүнийг өөр өнцгөөс хараад үз л дээ. Коль чамд бүрэн эрх олгосонд талархах болно.
Гор- Ямар бүрэн эрх гэж? Би түүнд юу ч өгөөгүй. Бүр энэ бүхнийг түр азнахыг хүссэн шүү дээ. Ямар ичгүүргүй амьтан бэ! Тэр аль хэдийн Варшавын гэрээний орнуудыг Европын эдийн засгийн холбоонд элсэхийг урьж байна.
Раи- Магадгүй тэр ойлгоогүй байх? Чи түүнтэй энэ талаар дахин нэг ярилцахыг хүсэхгүй байна уу?
Гор- Тэр бүгдийг ойлгосон, Рая. Бүр өөрийнхөө төлөвлөгөөгөөр түүнд түлхэц өгсөнд надад талархсан гээд бод доо. Тэр Германыг нэгтгэх зүйлүүдээ "бүх зүйл боломжтой" гэдгээс сугалж авсан, тийм биз? Чи төсөөлж байна уу?
Раи- Миша, явж алхацгаая, сэтгэл чинь сэргэнэ. Алхаж байхдаа ямар нэгэн зүйл бодож олох байлгүй, за?
ххх
Бичиг- Баруун Герман. Зүүн Герман руу гарах хяналтын 2р цэг
Инг- Чиний буруугаас Клаус үхсэн новш оо. Бүгд чиний буруугаас!
Печ- Бидэнтэй хамтран ажиллах нь чиний шийдвэр байсан, Рита. Үр дагаврыг нь хүлээж ав.
Инг- Тонил! Би чамд ямар ч өргүй. Би явлаа! Надад битгий хүр!
Печ- Намайг хэлэх үед л чи дуусна|болино. Чи Зүүн Герман руу буцна. Ойлгосон уу?
Инг- Буцаж очсоноос үхсэн нь дээр!
Печ- Чамайг эрэн сурвалжилж байгаа, Рита. Цагдаагийн албан хаагчийг хөнөөсөн хэргээр. Насан туршдаа шоронд ялзрах болно. Ухх
Иг- Хэрэггүй. Би чиний хүссэн бүхнийг хийсэн. Би дахиж чадахгүй нь. Гуйя, үгүй. Хүсэхгүй байна. Гуйя. Би аль хэдийн бүхнээ алдсан.
Печ- Сүүлчийн даалгаврыг биелүүлбэл би чамайг явуулна.
Инг- Үгүй.
Инг- Ямар даалгавар юм?
Печ- Дэлгэрэнгүйг дараа хэлнэ. Зүүн Германд уулзья
Инг- Миний ахын цогцос надад хэрэгтэй байна
Печ- Ойлголоо
Инг- Манай аавд өгчихөөрэй. Чамайг удахгүй үхнэ гэж найдья
Back to episodes Go home