Гдр 10р анги
Хоолой- Черчиллийн үеэс эхлэн империализмын үзэл сурталчид Европыг коммунистууд хуваасан гэж мэдэгдсээр ирсэн. Гэвч үнэн бол өөр билээ. Европыг хоёр эсрэг блок болон хуваах улс төрийн санаачлагыг социалист орнууд эхлүүлээгүй. Баруунд хэн нэгэн үүнийг мартсан бол Варшавын гэрээ нь НАТО-гийн түрэмгий блок байгуулагдсанаас хойш зургаан жилийн дараа байгуулагдсаныг сануулъя.
Бичиг- 10р анги
Жинхэнэ эрх чөлөө цөхрөлийн нөгөө талд эхэлдэг.
Францын философич, зохиолч Жан Поль Сартр
ххх
Конс- Вася. Чи хэзээ янзалж дуусах юм бэ айн? Би чамайг мэргэжлийн гэж бодсон. Тэгтэл чи ухаад л ухаад л байх юм
Чиг- Энэ сэгийг хаях болчихож. Шинийг ав
Конс- Чи надад мөнгө бэлэглэчих тэгвэл шинийг авчихья.
Өө Жданов ирлээ… Нохой шиг л ууртай байна
Жда- Цагдаагийн албанд байгаа манай хүн өглөө Зүүн Германы хурандаа Гельмунд Хауэр хулгайлагдсан гэж хэллээ. Гэрчүүдийн мэдээлснээр хулгайлсан хүн нь Нечаевтай их төстэй байсан гэнэ.
Конс- Юрий Анатольевич. Хулгайлах нь Фоссын тоглоом байж болно шүү дээ. Нечаевыг гүтгэж байна.
Жда- Мөн цагдаад Майерсын нарийн бичгээс өргөдөл ирсэн байна. Түүний байр луу хэн нэгэн нэвтэрсэн гэж байна
Конс- Ямар нарийн бичиг?
Жда- Миша. За, чи одоо охин шиг царайлах хэрэггүй шүү! Тэр Штазид хэдэн жил ажилласан. Чи юу гэж бодож байна? Тэр анзаарахгүй өнгөрнө гэж үү?
Конс- Мм...
Жда- Би Нечаевт туслахгүй байхыг тушаасан.
Лук- Гэхдээ бид юу ч хийгээгүй
Жда- Лукьянов, магадгүй чи хийгээгүй байх. Харин танай хоёр нөхөр...
Чиг- Харин бид түүнд биш өөрсдөдөө тусалсан. Нечаев Вольфын архивыг хайж байгаа. Үнэндээ бид ч бас.
Жда- Бид холбоотнуудаа хулгайлдаггүй. Энэ бол эрүүгийн гэмт хэрэг! Бид дүрмийн хүрээнд ажиллах ёстой!
Конс- Дайсан дүрмээрээ тоглохгүй байхад бид зааврын дагуу ажиллах ёстой гэж үү?
Жда- Ийм аргуудаар чи Тагнуулын төв газрын суурин төлөөлөгчийн газар луу шууд ачигдах болно.
Жда- Хэрэгтэй бол явна. Саша тэнэг биш. Бас бодлогогүй хүн ч биш!
Жда- Тайлбарла даа
Конс- Хэрвээ хурандааг тэр хулгайлсан бол эрсдэлтэй алхам хийх шалтгаан байсан гэсэн үг
Жда- Энэ эрсдэлтэй алхмууд нь суурин төлөөлөгчийн газар болон элчин сайдын яамыг хүнд байдалд оруулж байна
Лук- Цагдаа нар Нечаев гэдгийг мэдэж байгаа юу?
Жда- Одоогоор үгүй. Энэ бол та нарын боломж! Нечаевыг олоод барихад нэг хоног өгье! Эс бөгөөс би түүнийг Берлиний цагдаад гэмт хэрэгтэн гээд эрэн сурвалжлуулна. Харин та хоёр Москва руу явна.
Конс- Тэгвэл Светлана яах юм?
Жда- Светланаг эрэн хайх ажиллагааг генерал Черных биечлэн хариуцаж байгаа. Бас Берлин дэх суурин төлөөлөгчийн газар
ххх
Инг- Чи дуугүй болохгүй юу?
Отто- Ингрид энэ хэн юм?
Инг- Зүүн Германы армийн хурандаа
Отто- Ингрид чи солиорчихоо юу?
Инг- Тэр бол бидний ханаар гарах тасалбар
Отто- Юун билет? Чи түүнийг яаж тээвэрлэх гэж байгаа юм?
Инг- Тайвшир. Надад тусла. Түүний барьж бай. Густавд их сайн нойрны эм байгаа. Тэгэхээр хурандаа одоо хэдэн цаг сансар луу ниснэ
Отто- Одоо явах гэж үү?
Инг- Тийм
Отто- БИ бэлэн биш байна. Бэлдэх хэрэгтэй
Инг- Би лав зайллаа. Харин чи надтай юу өөрөөрөө явах уу гэдгээ шийд
Отто- Руди яах юм?
Инг- Чөтгөр лүүгээ тонилог. Тэр Штазигийн тагнуул
Отто- Үгүй. Тэр тийм биш. Тэр хувьсгалыг дэмждэг үзэл сурталч. Улаан армийг ч дэмждэг
Инг- Битгий ийм гэнэн бай Отто. Тэр Фоссын өчнөөн бохир ажлыг нь хийж өгсөн.
Намайг мэдэдгүй гэж бодоо юу? Зайлаг тэр Руди чинь. Бодит ертөнцөд тавтай морил.
Миний хэлснийг авчирсан уу?
Отто- Ханыг дэлбэлэх гэж байгаа юм уу?
Инг- Тэр хана надад ямар ч муу юм хийгээгүй. Явья
ххх
Бичиг- Зүүн Берлин. Зүүн Германы Аюулгүй байдлын яам
Таксист- Уучлаарай, дахиад хэр удаан хүлээх үү?
Неч- Удахгүй ээ..битгий санаа зов
Неч- Ямар ажил вэ дээ!
Отто- Ингрид, чиний төлөвлөгөө надад таалагдахгүй байна. Би явмаар байна.
Бөмбөгийг яаж ашиглахыг зааж өгье.
Инг- Оройтсоон, Отто! Буцах зам байхгүй. Хэрэв бид ханыг давж явахгүй бол, Михаэль биднийг олоод буудна
Отто- Чамайг ч бас уу?
Инг- Намайг магадгүй шууд биш. Харин чамайг бол тэгнэ.
Отто! Отто. Битгий ай. Бид үүнээс ч хэцүү зүйлсийг хийж байсан. Явцгаая, бид чиний машиныг амжиж очиж авах хэрэгтэй
ххх
Руди- Энэ Ингрид гэж үү? Эрэгтэй л хүн байх шиг байна даа
Клаус- Ингрид бол ухаантай охин. Ийм хямд худалдагдахгүй
Руди- Амаа тат
Клаус- Яагаад чамайг биш түүнийг ахлагчаар тавьсныг мэдэх үү? Яагаад гэвэл чи новш. Яасан? Тахир дутуу хүнийг цохих нь уу? Чи бол Фоссын гөлөг
Руди- Амаа хамхи Клаус
Клаус- Дахиад хөдлөөд үзээрэй! Чи үхнэ шүү!
Руди- Чиний л дараа байх даа
Фосс- Амаа татацгаа! Хоёулаа!
ххх
Бичиг- Берлиний хана. 4-р хяналтын цэг - Баруун Берлин рүү гарах гарц
Инг- Хурандаа машинд байгаа. Түүндээр тэсрэх бөмбөг тавьсан байгаа. Зөвхөн Отто л өөрийнхөө удирдлагаар унтрааж чадна. Хэрвээ тэр 30 минутын хугацаанд биднийг гарах гарцны орчим харахгүй бол хурандаагаа хэсэг хэсгээр нь цуглуулах болно шүү.
Фосс- БИ бүгдийг мартаж уучлахад бэлэн байна
Инг- Уучлах аа?
Фосс- Зүгээр л хурандааг өгчих
Инг- Клаус хаана байна?
Клаус- Дүү минь би энд байна
Инг- Хоёулаа гадагш явна аа
Фосс- Оттог ийшээ ир гэж хэл
Инг- Түүнтэй холбогдох боломжгүй
Фосс- Руди!
Инг- Чи тэгвэл дараагийнх нь шүү. Аливээ Михаэль. Биднийг хилээр гарга. Эсвэл Отто машиныг хурандаатай нь дэлбэлнэ шүү, амлая. Эргэлзэхгүй байж болно
Фосс- Явья. Машиныг нь шалга. Худлаа ярьсан байвал хэл
Инг- Машинд ойртохгүй байхыг зөвлөе, урвагч аа
Фосс- Баруун Германд чамайг террорист гэж барьж өгөхөд надад юу саад болох юм? Харин дараа нь чамайг шилжүүлж авна
Инг- Би чиний талаар дэндүү ихийг мэднэ Михаэль. Би дуугүй байхгүй
Фосс- Чамд насаараа хоригдох ял өгнө
Инг- Чи ч бас сууна
Клаус- Энийг харилцан баталгаат сүйрүүлэлт гэнэ. Хүйтэн дайны үеийн сургаал
Руди- Худлаа хэлээгүй байна, муу шулам. Машинд тэсрэх бөмбөг байна
Инг- Аливээ Руди. Машин руу орж ухаач, алив. Чамайг ч бас хучилтнаас хусах болно!
ххх
Чиг- германаар ярина
Неч- Ждановт утасаа өгдөө
Чиг- Нечаев байна
Жда- Саша, чамайг бууж өгөхийг гуйж байна
Неч- Юра. Ял шийтгэлээ дараа нь бол. Онцгой байдал үүсээд байна. Ингрид 4-р шалган нэвтрүүлэх гарц руу явж байна. Штазитай холбогдоод, хилээ хаалга. Түүнийг Баруун руу гаргаж болохгүй. Түүнийг Баруун руу гаргаж болохгүй!
Жда- Ингридыг чинь чөтгөр аваг! Чамд наана чинь юу болоод байгаа юм бэ?
Неч- Юра, хурандаа түүнтэй хамт байгаа
Жда- Тэгээд чи хурандаагаас юу хүсээд байгаа юм?
Неч- Би өрсөлдөгч фирмтэй тохиролцоо хийсэн. Би тэдэнд хурандааг, тэд надад Светкаг. Эс бөгөөс тэд түүнийг ална
Жда- Харин Тагнуулын төв газар хурандаагаар яах гэж байгаа юм?
Неч- Тэр бол Вольфын архивын түлхүүр.
Жда- Юу гэнэ ээ? Чи архивыг Светланагаар солих гэж байгаа юм уу?
Жда- Хэддүгээр шалган нэвтрүүлэх цэг ээ?
Неч- 4-р. Тэр Ингридийн машинд байгаа. Машиныг цэцэрлэгт хүрээлэнд тавьсан. Тэр түүнийг дэлбэлнэ. Эсвэл тэр Фоссын гарт орно. Цаг алга!
Жда- Очлоо
Чиг- Юрий Анатольевич. Нечаевын эхнэрийг архиваар солих нь урвалт гэж би үзэж байна.
Конс- Вася, чи чинь эхнэргүй бил үү?
Чиг- Бурхан өршөөсөн юм
Конс- Тийм дээ, тэгвэл чи ойлгохгүй л дээ
Чиг- Би юуг ойлгох ёстой гэж? Бид ах дүү, амраг садны төлөө америкчуудад туслах ёстой гэж үү? Ийм алба надад ямар хэрэгтэй юм бэ? Үгүй шүү, энэ надад хамаагүй!
Конс- Чи мөрдэсөндөө санаа зовж байна уу?
Чиг- Мөрдэс энд ямар хамаатай юм? Би ямар нэг зүйл буруу хийгээд байгаа юм уу?
Конс- Чи тэнэг юм даа, Вася. Чи их хялбар бодох юм. Светлана бол бидний хувьд харийн хүн биш
Чиг- Надад бол харийн хүн
Конс- Тэгвэл чи яах гэж Сашад тусалсан юм?
Чиг- Нийтийн үйлсийн төлөө
Конс- Чи үүний дараа новш л боллоо доо
Чиг- Ядаж л урвагч биш юм даа. Энэ архивууд олон мянган амь амьдралыг аварна
Конс- Тэгээд чи биднийг матаж илтгэл бичих үү?
Чиг- Мм, хэрэв шаардлагатай бол бичнэ дээ. Би суурин төлөөлөгчид илтгэх ёстой.
Жда- Миша, түүнийг суурин төлөөлөгчийн газар руу хүргээд өг. Очоод бүх зүйлийн талаар мэдэгд. Нарийн бичгийн тухай. Бүх зүйлийн тухай
Конс- За, юугаа хийгээд зогсчихов? Явцгаая
Лук- Би та нартай хамт явъя
Конс- Үгүй, үгүй, Витя. Чи эндээ, харшид үлд
Лук- Би тусламаар байна. Би нөхөр Чигиртэй санал тийм ч сайн нийлэхгүй байна.
Конс- Сайн байна, Витя. За, явцгаая.
ххх
Диктор- 10 минутын өмнө хэвлэлийн бага хурал дээр Германы Социалист Нэгдсэн Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн Гюнтер Шабовски иргэд улс орноосоо чөлөөтэй гарч болно гэж мэдэгдлээ.
Жда- Ингээд
Дикт- Бүгд Найрамдах Улсын нутаг дэвсгэрийг орхин явах..
Неч- Хана нурчихлаа
ххх
Хүмүүс- Онгойлго
Хилийг нээчихсэн. Биднийг гарга
Хилийн манаач 1- Юу болоод байна?
Х ман 2- Мэдэхгүй
Х ман 3- Зогс! Ухарцгаа
Х ман 1- Үгүй ээ. Энэ өдөөн хатгалга
Фельдфебель- Битгий гал нээгээрэй. Бүгд Найрамдах Ардчилсан Герман улсын иргэд ээ. Яаралтай тарцгаа! Шалган нэвтрүүлэх цэг хаалттай. Бүгд ухар. Бүгд ухарцгаа!
ххх
Конс- Мөрдэс дээр чинь нүх гаргаад өгөх үү? Шинэ од зүүхэд зориулаад. Эсвэл бүр одонгоор шагнуулж ч магадгүй шүү
Чиг- Миша, чи Филипп Футын вагоны тухай оньсогыг санаж байж магадгүй юм
Конс- Нөгөө зам дээр нэг хүнийг дайрах уу эсвэл таван хүнийг үү гэдгийг шийдэх ёстой юу?
Чиг- Яг зөв. Ихэвчлэн нэгийг нь сонгодог
Конс- Тийм, тэр нь ч ойлгомжтой
Чиг- Гэтэл тэр нэг хүн чинь таньдаг хүн чинь байвал сонголтоо өөрчилдөг. Тэгээд таван танихгүй хүнийг дайрчихдаг. Танилдаа өртэй мэт мэдрэмж төрдөг
Конс- За, харин чи хэнийг сонгох юм?
Чиг- Би өөртөө аль эрт сонголтоо хийчихсэн. Хэнд ч дасаж болохгүй. Хэнд ч
Конс- Мхн
Чиг- Найз нөхөддөө ч, эхнэртээ ч, хүүхдүүддээ ч
Конс- Амар амьдардаг юм байна даа чи, Вася
Чиг- Магадгүй юм. Гэхдээ юу ч бүтсэнгүй. Яагаад гэвэл та нар миний хувьд танихгүй харийн хүмүүс биш. Хэл амтай чөтгөрүүд минь. Харин Жданов, Светлана хоёрын хооронд ямар нэг хувийн зүйл байгаа юм шиг санагдаад байна. Дөрөвдүгээр шалган нэвтрүүлэх цэг
Лук- Гэхдээ биднийг дараа нь шийтгэнэ шүү дээ
Конс- Заавал тэгнэ. Гэхдээ чи машиндаа үлдэнэ, дахиад ямар нэг буруу юм живүүлчихгүйн тулд
Лук- Үгүй. Би хамт явна
Конс- Бидэнд өөрсдийн баатрууд маань хангалттай. Хэрвээ ямар нэг зүйл буруугаар эргэвэл хэн нэгэн нь ярьж өгөх ёстой шүү дээ. Ойлгосон уу?
ххх
Фельд- Бид яах уу?
Би дээшээ залгасан. Бүгд сандарчихсан байна.
Фельд- Хэн та нарт улсын нутаг дэвсгэрийг чөлөөтэй орхиж болно гэсэн юм?
Өвгөн- Гюнтер Шабовски
Фельд- Надад хилийг нээх тушаал ирээгүй
Фелд- Бүгдээрээ ухар. Ухарцгаа
Хүмүүс- Ухраарай
Инг- Юу болсон юм?
Фосс- Мэдэхгүй. Тэгээд чи яаж хилээр гарах юм бэ дээ?
Инг- Клаусын тэргэнцэрийг гаргаад ир
Фосс- Байхгүй
Инг- Чи муу тэнэг амьтан. Түүнийг гаргаж ирээд зөө
Клаус- Хар даа Рита, дахиад хэзээ ийм зүйл хараа билээ. Штазигийн хурандаа намайг өөрөө Зүүн Германы нутгаас зөөж гаргаж байна
Инг- Михаэль биднийг гарга эсвэл Отто бөмбөгийг дэлбэлнэ
Фосс- Энэ хүмүүс яах юм? Террорист халдлага үйлдэх гээ юу?
Инг- Юу намайг зогсоох юм? Би чамд аль хэдийн тийм юм одон удаа хийж өгч байсан байх аа
Отто- Үгүй ээ үгүй. Оросоо хэрэггүй!
Неч- Бөмбөгийг салга
Отто- Тэр жинхэнэ биш, тэр чинь хуурамч
Неч- Хуурамч гэнэ ээ? Хуурамч гэж юу гэж байгаа юм?
Инг- Юундаа зогсоод байгаа юм? Биднийг гарга гэж тушаа. Яваач. Яв
Фосс- Аюулгүй байдлын яамны хурандаа Михаэль Фосс. Хаалгыг нээхийг тушааж байна
Фельд- Надад тийм эрх байхгүй
Фосс- Би нээ гэж тушааж байна!
Фель- Тэднийг нэвтрүүл
Инг- Хоёулаа нуугдана. Надад үлдсэн мөнгөөр шинэ бичиг баримт хийнэ.
Инг- Бид эрх чөлөөтэй боллоо Фаус
Инг- Отто! Отто
Отто- Би бомбыг салгачихсан
Инг- Сонсов уу чи?
Фосс- Хагацья даа Ингрид
Инг- Бүгд найрамдах улстайгаа тонил бэлгий сулралтай новш минь. Тэр улстайгаа үхээрэй. Чамайг хараал идэг түй
Инг- БИд чадлаа Отто
Отто- Ингрид чи буцаж очих уу?
Инг- Яах гэж?
Отто- Тэр хэрвээ намайг энийг хийхгүй бол…
Инг- Юу хийнэ гэж?
Отто- Штазигийн агентууд Зүүнд миний эцэг эхийг ална гэсэн
Инг- Отто! Чи юу хийх гээд байна?
Отто- Намайг уучлаарай Ингрид. Уучлаарай
Клаус- Хайртай шүү чамд. Бид оройтчихлоо бас ялагдчихлаа
Эр- Эрх чөлөө. Бидэнтэй яваач
Инг- Туслаарай. Надад туслаач. Гуйя туслаач дээ. Надад туслаач.
Инг- Клаус
Цэрэг- Байлдагч! Над дээр!
Конс- Болиулж чадах уу?
Чиг- Юрий Анатольевич, надад ажиллах боломж өг. За за за. Ямар гээч схем бэ?
Чиг- Анхан, байна, байна
Чиг- Хн утгагүй юм, хуурамч байх нь
Чиг- Энэ хуурамч юм байна
Жда- Хутгаа өг дөө
Жда- Хэвтээрэй!
ххх
Конс- Вася. Вася
Чиг- Зүгээрээ зүгээр
Конс- Юрий Анатольевич. Юра. Юра. Амьд уу?
ххх
Гор- Би нэг л ядраад байна, ойлгож байна уу… За, тээр
Раи- Сонсож байна. Тэр амарч байна. Яаралтай зүйл үү? Аль сувгаар вэ?
Нэвтрүүлэгч- Саяхныг хүртэл үйл явдал иймэрхүү байдлаар эргэхийг таамаглах хүн цөөн байсан. Бас зөвлөлт-америкийн өөрчлөлт ийм байх болно гэж төсөөлсөн хүн бүр ч цөөн байлаа.
Агуу их өөрчлөлтүүдийн дохио болно гэж...
Гор- Энэ юу вэ?
Нэв-цуврал өөрчлөлтүүдийн... Домог ёсоор
Раи- Чи түүнийг нураачихлаа!
Гор- Хэнийг?
Раи- Чи хар даа, ямар их баяр хөөр болж байна. Үүнийг чи бүтээлээ
Нэв- Берлиний хана...
Нэв- Төмөр хөшигний энэхүү үндэсний бэлгэдэл...
Гор- Ийм хурдан гэж үү? Бидэнд дор хаяж нэг жил байгаа гэж бодсон, тэгээд...ямар нэг юм хийх хэрэгтэй... Энэ... Улс төрийн товчоог цуглуулах хэрэгтэй
Раи- Бүх зүйлийг чи аль хэдийн хийчихсэн. Тэд чамд: "Горби, туслаач" гэж хэлж байсныг санаж байна уу? Тээр. Чи тусалсан
Гор- Энэ юу гэсэн үг вэ? Би зүгээр л гараа угаачихсан болж байна уу?
Раи- Чи юунд ингэтлээ сандраад байгаа юм бэ?
Гор- Энэ дэндүү эрт байна, Рая! Би үүнд бэлэн биш байна!
Раи- Үгүй ээ, бид бэлэн. Бас бид юу хийхээ мэднэ
Гор- За! Хэн гэнэ ээ? Доор хүлээж байг.
Шев- Ийм орой уучлаарай. Гэхдээ дэлхийн асуудлууд зүгээр өнгөрөх боломж олгосонгүй.
Гор- За энэ юу вэ? Чиний бодлоор шалтаг байна гэж үү? Би ойлгохгүй байна.
Шев- Түүхэн мөч, Михаил. Үүний ач холбогдлыг хойч үе үнэлэх болно
Гор- Тэгэхээр Германд хана нураад, хариуцлагыг нь би энд хүлээх үү? Тийм үү?
Шев- Битгий яар. Маргааш өглөө ард түмний сэтгэл санааны талаарх тайлангууд ирнэ. Дийлэнх олонх нь фрицүүд өөрсдөө шийдэг гэж хэлнэ гэдэгт би итгэлтэй байна. Бусад нь сайн хэрэг. Тэдэнд мөнгөө үрэхээ больё. Бид өөрсдөө идэх юмгүй үлдэх нь гэж хэлнэ. Битгий санаа зов. Бүгд дэмжинэ.
Гор- Герман нэгдэх үед ард түмэн биднээс Эх орны дайнд юуны төлөө байлдсан юм бэ гэж асууна шүү дээ. Юуны төлөө вэ?
Шев- Тэгвэл асуулт багатай байхаар хийх хэрэгтэй. 45 жил өнгөрчээ, Михаил. Эцсийн эцэст, бүгдэд таалагдах албагүй.
Гор- Бид эхлээд Баруун Германтай бүх зүйлийг хэлэлцэхийг хүсч байсан шүү дээ. Тохиролцохыг. Тэгээд дараа нь энэ ханыг өөрсдөө нураах байсан
Шев- Харин чи бульдозерын өмнө улаан тууз хайчлах байсан уу, тийм үү?
Гор- Чи наад хошигнолоо боль доо. Хошигногч!
Шев- Миша. Энэ мөчид чи дэлхийн түүхийг өөрчилж байна. Олон хүн ийм зүйлээр сайрхаж онгирч чадах уу?
Гор- Христ болохын тулд эхлээд загалмай дээр өлгөгдөх хэрэгтэй. Мэдэж байгаа биз дээ, би хүсэхгүй байна.
Шев- Христ өөрийн замаа сонгоогүй. Харин чи сонгож байна. Тэгээд ч загалмай дээр зовлон шаналалтай өлгүүлж болно. Эсвэл харьцангуй тав тухтай ч байж болно. Удаан биш.
Гор- Маргааш бид ард түмэнд юу гэж хэлэх вэ?! Би чамаас асууж байна.
Шев- "үнэн" сонинд тэргүүн өгүүлэл бэлтгэе.
"Бүгд Найрамдах Ардчилсан Германы засгийн газрын одоогийн шийдвэр бол хуучин үзлээс бүрэн тасарч буйг гэрчлэх зоригтой, ухаалаг улс төрийн алхам юм". Харин дараа нь чиний хэв маягаар. Шинэ улс төрийн сэтгэлгээний тухай. Дайтахаас илүү нөхөрлөсөн нь дээр. Хийх үү?
Гор- Чөтгөр аваг. Хийцгээе
ххх
Хөтлөгч германаар
Све- Яаая. Хаашаа чирээд байгаа юм? Яаая
Импсон- Дахин ямар хэлэлцээр байхгүй
ххх
Сув- Зогсоорой
Неч- Эмч дууд. Яаралтай
Сув 2- Юу болсон юм бэ?
Неч- Мэс засалчаа дууд
Сув 2- Хүлээн авах руу асрагч нарыг дамнуургатай дууд!
Неч- Хурдлаарай! Түргэн!
Сув 2- Тайвширна уу. Юу болсон юм бэ?
Неч- Ямар нэг тэнэг нь машинд хайрцагтай салют дэлбэлчихэж
Сув 2- Сэхээн амьдруулах тасаг руу хурдан! Энд хүлээж байгаарай. Та шархадсан юу нь вэ?
Неч- Энэ манай хамтран зүтгэгч. Совэкспортфильм!
Сув 2- ЗХУ уу? Яагаад шархадсан хүнээ Элчин сайдын яамны дэргэдэх эмнэлэгт хүргээгүй юм бэ?
Неч- Яагаад гэвэл танайх хамгийн ойрхон байсан! Шархадсан хүнийг л анхаарч өгнө үү!
Сув 2- Мэс засалч сэхээн амьдруулах тасагт байгаа
Неч- Хурдлаарай, тэр манай анд нөхөр!
Сув 2- Өвчтөний мэдээллийг бүртгэгчид өгнө үү.
Сув 1- Тайвшир, намайг дагаад яв
ххх
Хель- Багажинд цэргийн дүрэмттэй биеийн хэсэг байсан. Тэр алга болсон хурандаа Хауэр байж магадгүй
Фосс- Гэрчүүд байгаа юу?
Хель- Машиныг гурван хүн эвдэж нээхийг оролдсон. Дөрөв дэх хүнтэй зодоон болсон. Тэр зугтсан. Дэлбэрэлтийн өмнө энгийн иргэдийг тараасан. Хүний амь эрсдэхээс сэргийлсэн.
Фосс- Гэмт хэрэгтнүүдийн гадаад төрх?
Хель- Цагдаа нар гэрчүүдээс мэдүүлэг авч байгаа
Фосс- Мэдүүлгүүдийг цуглуул тэгээд миний ширээн дээр тавь
Хель- Михаэль! Цагдаа нарын хэлснээр чи хананд тэднээс түрүүлж ирсэн гэсэн
Фосс- Шабовскийн юу хийснийг харж байлаа. Бүгдийг гаргах зөвшөөрлийг хэн өгсөн юм бэ? Яагаад шууд устгах гал нээх тушаал байгаагүй юм бэ?
Хель- Мильке Кренцээс энгийн иргэд рүү гал нээх зөвшөөрөл хүссэн. Кренц хориглосон.
Фосс- Урвагчид!
Хель- Михаэль, чамайг бүгд сонсож байна
Фосс- Тэгээд тэд намайг яах юм бэ? Бас хэн? Улсын аюулгүй байдлын яаманд дахиж хамгаалах зүйл үлдсэнгүй. Хил гэж байхгүй болсон
ххх
Конс- Сань, явж амар. Хагалгаа дуусахаар би чамайг сэрээе
Неч- Ингээд эхэллээ
Конс- Юу вэ?
Неч- Олон түмэн үргэлж хөтлөгдчихдөг. Энэ бүхэн юунд хүргэхийг тэд мэдэдгүй. Харин удирдагчид зүгээр л өөрсдийнхөө тоглоомыг тоглож байдаг
Лук- Германчууд дахиад дайн эхлүүлнэ гэж бодож байна уу?
Неч- Заавал германчууд байх албагүй. Европын шуналын ертөнц хэтэрхий том.
Конс- Сань, битгий сүйд майд бол. Хэн хэнтэйгээ байлдах юм бэ? Горбачев барууныхантай нөхөрлөхийг оролдож байна шүү дээ
Неч- Европын бүх хил болзолт байдлаар л тогтоогдсон. Тэднийг дайны дараах Потсдамын энх тайван л бэхэлж байгаа.
Конс- Хм, сүртэй юм ярих юм.
Неч- Бүх зүйл маш энгийн, Европт мөргөлдөөн үүсгэхийг хүсвэл
"Үндэсний социализмын үүр цайлт" нэртэй хагарлын чулууг шид, тэгээд л цус урсана. Биднийг бүсэлж, биднийг хуурсан. Эрдэнэсийн авдрыг нээчихлээ
Чиг- Харин би үүнийг тэдний л асуудал гэж бодож байна. Бид энд анхнаасаа л түр зуур байгаа
Конс- Вась. Германчууд 41 онд өөрсдөө л манайх руу дайрсан. Харин бид энд тэдэнд сануулах гэж байгаа юм
Чиг- Бид тэднийг тэгж нэг сайн балбасан болохоор тэд дахиж бидэн рүү зүглэхгүй бас санаж явах болно гэж бодож байна. Харин ард түмнийг үүрд хуваах нь буруу шүү дээ. Нэгдэг л дээ. Би хувьдаа жишээ нь Москва, Киевийн хооронд хана байхыг хүсэхгүй байсан. Германчууд хамтдаа амьдрах эрхтэй
Неч- Тэдний эрхийн талаар хэн ч маргаагүй. Асуудал бол тэд яаж нийлэх вэ гэдэгт байгаа юм. Тэдний хэн нь хэнийгээ түрүүлж "залгих" вэ.
Лук- Европт дайн эхэлнэ гэдэгт би итгэхгүй байна. Дэлхийн хоёрдугаар дайн бүгдэд хангалттай байсан. Яг л зуун жилийн вакцин шиг.
Чиг- Дэлхийн нэгдүгээр дайны дараа ч гэсэн бүгд ингэж бодож байсан. 20 жил л хүрсэн.
Неч- Энэ энх тайван хэр удаан үргэлжлэхийг л харцгаая
Сув 2- Хагалгаа амжилттай болсон. Хэлтэрхийнүүдийг цээжнээс нь авсан.
Неч- Ойлголоо
Сув 2- Танай нөхөрийн биеийн байдал хүнд гэхдээ тогтвортой байна. Тэгээд би нэг зүйл анхааруулах гэсэн юм. Би цагдаа дуудсан. Та нарын галт төхөөрөмжийн тухай ярианд би итгэхгүй байна. Дэлбэрэлтийн хүч илт илүү хүчтэй байсан. Би явах хэрэгтэй байна. Баяртай!
Неч- За, баярлалаа.
Лук- Манайханд мэдэгдэх хэрэгтэй
Неч- За, Витя, чи өөрөө мэдэгд дээ
Лук- Би тэдэнд юу гэж хэлэх үү?
Неч- Юу гэх вэ дээ, үнэнийг л
Конс- Одоо яах вэ, Сань?
Неч- Өрсөлдөгчдөөсөө яаж салахыг ойлгох хэрэгтэй.
Конс- За, тэгвэл харш руу явж ярилцъя
Неч- Ямар харш?
Конс- Аан, Жданов биднийг нууц харш руу нүүлгэсэн. Суурин төлөөлөгчийн газар хаана байгааг мэдэхгүй
Неч- Хэрвээ утасны шугамаар баригдвал яах вэ?
Коммутатор луу хоосон дуудлага очиж байгаа. Хайхад уднa.
Неч- За, ойлголоо.
Чиг- Эрчүүдээ! Бидэнд дахиад бэлэг ирлээ.
Неч- Энэ надад. Биднийг ажиглаж байна
Фред- Илгээмжийг хүргэсэн
ххх
Фред- За яасан, Вася, зассан уу?
Чиг- Одоо шалгая
Неч- За, май. Шалга, хөгжилд. Асаа
Конс- За яасан, Кулибин? Энэ байна шүү дээ. Бүх юм ажиллаж байна. Сэг. Сэг шүү дээ тэ, Вася?
Печ- Асуулт асууж болох уу?
Све- Би таны хүссэн бүхнийг бичсэн. Ааа
Печ- Миний эелдэг байдлыг миний сул тал гэж бүү бод. Худалч минь
Све- Ааа. Би үнэнээ бичсэн! Ааа
Печ- Алекс, ямар ч хурандаа биш. Зөвхөн архив. Танд гурван өдөр байна. Эс бөгөөс би эхнэрийг чинь хэсэг хэсгээр нь буцааж явуулна.
Конс- Сань! Чи Тагнуулын төв газарт хурандаагийн талаар хэлсэн юм уу?
Неч- Айн?.. Үгүй, хэлээгүй.
Конс- Тэгвэл тэр Хауэрын талаар андуурч хэлсэн гэж үү. Хэн нэгэн мэдээлэл задлаад байна.
Неч- Энэ бол андуурал биш. Энэ бол дээрэлхэлт. Тэр биднээс нэг алхам түрүүлж яваагаа харуулж байна
Чиг- Харин кассет машинд байсан. Энэ бол нэг алхам биш. Энэ бол зуун метрийн давуу тал. Тэд хаанаас биднийг эмнэлэгт байсныг мэдсэн юм бол
Конс- Биднийг хэн нэгэн илт мэдээлж байна
Неч- Штазигаас задруулсан байж магадгүй. Хурандаагийн цогцсыг олсон, харин Жданов эмнэлгээс дохио дамжуулсан
Конс- Тэгээд шөнөдөө Тагнуулын төв газарт мэдээлж амжсан гэж үү?
Неч- Чи бидний дунд урвагч байна гэх гээд байна уу?
Конс- Үгүй, Жоохоноо үгүй ээ. Тархи нь хүрэхгүй
Неч- Миша дэмий юм ярихаа боль
Конс- Тэгээд хэн гэж?
Чиг- За хангалттай ба эрчүүдээ, дэмий юмаар оролдохоо больё! Бидэнд хийх ажил толгойтой үснээс их байна. Бидний бие биедээ итгэхгүй байх л дутаж гэнэ
Неч- Вася, дахиад асаа. Бичлэгийг дахиад үзье. Сэжүүр хайя.
Светаг хаана барьж байгааг мэдье
ххх
Печ- Берлиний хана нурчихсан. Гэтэл та зөрүүдлээд л байх юм.
Све- Яаж нурсан гэж?
Печ- Тэгээд л нурчихсан. Баруун германчууд, зүүн германчууд дөчин жил бие бие рүүгээ тэмүүлж, уулзаад, ханыг эвдчихсэн бүрмөсөн.
Све- Би танд итгэхгүй байна, энэ бол ээлжит өдөөн хатгалга.
Печ- Та намайг дайсан болохоор байнга худал хэлнэ гэж бодож байна уу?
Све- Та намайг тамлах гэж байна уу?
Печ- Өө, бурхан минь, мэдээж үгүй. Мэдээж үгүй.
Све- Танд миний цус ямар хэрэгтэй юм бэ?
Импсон- Тан дээр туршиж байна
Све- яаая
Имп- Шинэ туршилтын бэлдмэл. Үнэний ийлдэс.
Све- Юу? Ха ха
Имп- КГБ яг ийм юмыг бүтээж байгаа
Печ- Хоёр жилийн өмнө бид туршилтыг эхлүүлсэн КГБ-ын агент дээр Хед гэдэг нэртэй. Та түүнийг танина шүү дээ? Үгүй гэж үү? Өө, бурхан минь танина гэдэгт итгэлтэй байна. Энэ чинь танай аав шүү дээ.
Харин түүнийг хэн бидэнд барьж өгснийг мэдэх үү? Бас мэдэхгүй юу?
Танай нөхөр.
Све- Саша урвагч биш. Та нар түүнийг холбоочинтой уулзах хүртэл нь мөрдөж, дараа нь холбоочныг нь тодорхойлоод тэгээд манай агентыг илрүүлсэн
Печ- Аанхан, КГБ-д ийм хувилбар байдаг байх нь, ойлгомжтой.
Ойлгомжтой, ойлгомжтой. Танай нөхөр, Алекс…Эхлээд танай аав Хедийг бидэнд барьж өгсөн. Дараа нь таныг.
Све- Нотол.
Печ- Хэрэв та хамтарч ажиллавал Хедэд тусалж чадна.
Све- Тэр амьд уу?
Печ- Энэ миний бяцхан нууц байх болно. Биднийг найзууд болох хүртэл.
Back to episodes Go home