Гдр 9р анги
Хоолой- Черчиллийн үеэс эхлэн империализмын үзэл сурталчид Европыг коммунистууд хуваасан гэж мэдэгдсээр ирсэн. Гэвч үнэн бол өөр билээ. Европыг хоёр эсрэг блок болон хуваах улс төрийн санаачлагыг социалист орнууд эхлүүлээгүй. Баруунд хэн нэгэн үүнийг мартсан бол Варшавын гэрээ нь НАТО-гийн түрэмгий блок байгуулагдсанаас хойш зургаан жилийн дараа байгуулагдсаныг сануулъя.
Бичиг- 9р анги
Хэн хүсэж байгаа нь арга олдог, хүсэхгүй байгаа нь шалтаг олдог.
Эртний Грекийн философич Сократ
Беттина- Яах нь энэ вэ?
Инг- ӨДрийн мэнд
Бет- Өдрийн мэнд. Уучлаарай хатагтай. Та надад туслаж болох уу? Цоож болдоггүй, хаалгаа онгойлгож чаддаггүй ээ.
Инг- Хараадахья. Цоож чинь бохирдсон юм шиг байна. Өөрөө хар даа
Бет- Засварчин дуудах хэрэгтэй юу?
Инг- Цэвэрлэх гээд оролдоод үз
Бет- Та намайг аварлаа. Кофе уугаад гарах уу?
Инг- Уучлаарай дараа больё. Би яараад байна
Бет- Баярлалаа. Баяртай.
ххх
Инг- Чиний бохирдуулсан цоож чинь тус боллоо
Неч- Гайхалтай
Инг- Одоо яах уу?
Неч- Компютерийн мэргэжилтэн олох хэрэгтэй
Инг- БИ тийм хүн мэдэхгүй
Неч- Би мэднэ ээ
Инг- Яасан? Яав аа?
Неч- Чамайг театр луу хүргэж өгөх үү?
Инг- Харин чи зүгээр л ингээд хотоор зугаалахаасаа айхгүй байна уу? Михаэль чамайг хайж байгаа
Неч- Үгүй ээ, айхгүй байна. Ер нь Фосс зүгээр ч нэг намайг эмнэлэгээс зугтаалгаагүй байх. Гол нь яах гэж гэдэгт л байна
ххх
Жда- Светлана Нечаев хоёрын асуудал шийдэгтэл эндээс ажиллана
Конс- Гоё л харш байна. За яах уу? Хүүхнүүд дуудах уу? Бүжиг зохион байгуулах уу? Ай?
Жда- Бидний энд байгааг хэн ч мэдэж болохгүй. Энэ миний резиденттэй тохиролцсон зүйл
Конс- Тэгвэл яаж ажиллах юм? Бичиг баримт, тоног төхөөрөмж яах юм?
Жда- Дээд давхарт өрөө байгаа. Тэнд хэрэгтэй бүх зүйл байгаа. Ямар нэг юм дутуу байвал авчирна
Конс- Шугам хаалттай байна
Жда- Тийм, зөвхөн элчин рүү ярина. Хот руу болохгүй. Бүтэн нууцлалын горимд байна
Чиг- Энд өмнө нь юу байсан юм?
Конс- Генералын вилла. Засвар хийх гээд хаачихсан юм
Чиг- Тэгээд бид энд удах уу?
Жда- БИднээс л шалтгаална
ххх
Неч- Кирилл. Кирилл Аликин
Али- Саша
Неч- Сайн уу
Али- Чи хаана зодолдчихов оо?
Неч- Боксын тэмцээн зохиосон юм. Зугаацаад
Али- Ойлгомжтой. Хөгшөөн, хэр удаан уулзаагүй юм бэ? Эвансаас хойш юм байна. Эванс хөөрхий, тэгчихдэг. Өө нээрээ, би бараг л хамгийн сүүлчийн ярилцлагыг нь хийсэн шүү дээ мэдэж байна уу? Дараа нь бүх сонины газрууд минийхийг л хэвлэж гаргасан. Тийм байна даа
Неч- Хөгшөөн, чиний тусламж хэрэгтэй байна. Нэг хүнтэй уулзах хэрэгтэй байна. Туслах уу?
ххх
Гор- Кренц бидний ардуур маш идэвхитэй Польштой холбоо тогтоох арга хайж байна, чи ойлгож байна уу?
Яков- Тэр мөнгө салгахыг хүсэж байгаа
Гор- Аан нээрээ надаас саяхан салгасан. Бид түүнд Хонеккерийн суудлыг бэлэглэсэн. Гэтэл тэр одоо загас идэж, гэрлийн бүрхүүл дээр дүүжиндэж наадахыг хүсэж байна, ичгүүргүй амьтан. Энэ бол нөгөө хүлээж байсагүй гэдэг нь
Яков- Үгүй ээ, миний бодлоор энэ мөнгөний асуудал биш. Кренц зүгээр л нэгдсэн шинэ Германд өөртөө ямар нэг нөхцөлийг тохиролцож авахыг хүсэж байгаа
Гор- Бидэнгүйгээр шүү. Гэхдээ Эдуардаас гуйя, тэр Баруун Герман дахь манай элчин сайдтай холбогдог. Тэгээд Кольд миний нэрийн өмнөөс Кренцтэй ямар ч тохиолдолд холбоо барихгүй байхыг сануулаг
Яков- Коль зөвшөөрөх болов уу?
Гор- Харин бид түүнд Кренц Германы нэгдлийг эрс эсэргүүцэж байгаа гэж хэлнэ. Харин Кренцтэй бид өөрсдөө учраа олно
Яков- За, Кренц бол түр зуурын хүн шүү дээ
Гор- Бид түүнийг Москва хот Берлинтэй эцсээ хүртэл хамт байна гэдэгт итгүүлэх хэрэгтэй
Яков- Коль Кренцийг бидний хяналтад дуртайяа өгнө гэж би бодож байна
Раи- Та хоёр тэнд юу шивнэлдээд байна аа? Би та хоёрыг одоо салгаад суулгана шүү.
Яков- Раиса Максимовна, бид энд Михайлтай хамт Гуравдугаар Александр юугаараа агуу байсныг дурсан ярьж байна.
Раи- Тэр улсын төсвийг 9 дахин нэмэгдүүлсэн. Мөн Транссибирийн төмөр замыг барьсан. Энэ бүгдийг тэрээр хаанчлалынхаа 13 жилийн дотор хийсэн. Дашрамд хэлэхэд, үлгэр дуурайлал авахад гайхалтай жишээ шүү
Гор- Мэднэ дээ, бид мэднэ. Тэр Орос бол зөвхөн оросуудад зориулагдсан гэж үздэг байсан. Түүний хувьд Баруун Европ бол дэлхийн зах хязгаар. Үгүй ээ, бидэнд энэ хэрэггүй.
Раи- Миша. Чи бол огт өөр хүн. Чи Нэгдүгээр Петр шиг Европ руу цонх нээнэ
Гор- Зүүн Германаар дамжуулан.
Яков- Гэхдээ сахлаа хусахгүй байцгаая
Раи- Дэггүй жаалууд, арын ширээнийхэн.
Гор- Хамгийн гол нь Зүүн Германыг бид зүгээр өгөхгүй гэдгийг Кольд хэлэх хэрэгтэй. 16 сая шинэ харьяат иргэдтэй болохыг хүсвэл, өөрөө хичээг. Өө! Энэ чинь нөгөө…нөгөө
Раи- Александр Николаевич. Би танд найдсан шүү. Хэдэн зуун болж л нэг музейд ирлээ. Миша… Мишад амралт хэрэгтэй.
Яков- За, Раиса Максимовна, улс төрийн талаар дахиж ганц ч үг дуугарахгүй
Гор- Дашрамд хэлэхэд, өнөөдөр бид ийм соёлын хөтөлбөр байгаа юм бол
Яков- Тийм ээ
Гор- Магадгүй бид кинонд явж болох юм? Ай? Нөгөө Жэк Эвансын. Дуучин, ковбой, аан… Ямар санаа байна?
Яков- Ямар байна, Раиса Максимовна?
Раи- Миша, ковбойнуудын тухай кино яах юм бэ? Петер Флейшманы "Бурхан байх хэцүү" гэдэг шинэ кино гарсан. Тэрийг үзэж болно шүү дээ.
Гор- Үгүй ээ, за... Одоохондоо драм үзэх хүсэл алга. Чи өөрөө л надад амралт хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ. Үнэхээр сайхан юмаа, аан!
ххх
Неч- Ждановыг яагаад дагуулж ирээгүй юм бэ?
Чиг- Саша, бидэнд чамаас асуух асуулт байна
Неч- Залуусаа асуулт бол хүлээж болно. Илүү чухал ажил байна
Чиг- Үгүй, хүлээж чадахгүй
Конс- Манайхан яагаад чиний ардаас тагнуул тавьсан юм бэ?
Неч- Черных намайг Хедагийн бүтэлгүйтлийн дараа мөшгиж байгаа
Конс- Москвад чи ТТГ-ын агенттай уулзалттай байсан
Неч- Түүнийг тандах хэрэгтэй байсан юм
Чиг- Тэгээд анчны байшингийн дэргэд бас америкчууд байсан.
Неч- Тэд РАФ-ынхан (Улаан Армийн Фракц)
Чиг- Саша, ер нь юу болоод байгаа юм бэ?
Неч- Залуусаа үүнийг дараа ярилцья. Светаг гаргах хэрэгтэй байна. Та нар надтай хамт уу?
Конс- Жданов чамд туслахыг хориглосон
Неч- Надад тийм байж харин Светад?
ххх
Печ- Танд шийдвэр гаргах хэцүү байгааг ойлгож байна. Та намайг тоохгүй, надтай юм ярихгүй байж болно оо. Би их тэвчээртэй хүн гэхдээ манай удирдлагууд тийм биш. Тэд..сайнаар биш муугаар хийхийг шахаад байгаа. Надад танд хүссэнээ хийх бүтэн боломж бас хувилбарууд байна. Ялангуяа над руу дайрсны чинь дараа. Гэвч би танд хамгийн сүүлчийн боломжийг олгомоор байна. Энэ өнөөдөр өглөө авсан зураг. Таныг энд пионер, баатар болж тоглож байх хооронд тэр түүнтэй хамт таныг амьдралаасаа хасаад л байж байна
ххх
Неч- Би ерөөсөө ойлгохгүй юм. Яагаад Штази Вольфын архивыг дундаас нь авчихаагүй юм бол. Яг л хамарных нь дор л нуугаад явж байхад
Конс- Яагаад гэж?
Неч- Вольф архивыг нуухын тулд Штазигийн холбоосуудаа ашиглаагүй. Эсвэл нэг юм түрээсэлсэн. Эсвэл шинээр барьсан байх
Чиг- ЮУ гэдгийг нь мэдэх үлдлээ
Неч- Майерсын нарийн бичиг. Түүний гэрт Майерсын бүх мэдээлэлтэй компютер байгаа. Уулзалтууд, хаашаа явсан гэх мэт. Түүнийг шалгаад хаана нуусныг нь мэдэж болно. Хөршүүд нь лхагва гарагт түүнийг найзуудтайгаа хөзөр тоглодог гэсэн. Тийм болохоор бидэнд 2-3 цаг байна. Тэр байна
Чиг- Одоо юу?
Неч- Өөр боломж гарахгүй. Ямар ч байсан би явна. Гэхдээ би компютерийн талаар юу ч мэдэхгүй. Чамтай байвал амар байх. Хаалгыг онгорхой үлдээчихье
Чиг- Жданов бидний мөрдөсүүдийг хураана даа
Конс- Би энд ажиглаад байж байя
ххх
Чиг- Саша асуудал гарлаа
Неч- Юу болов?
Чиг- Нууц үг
Неч- Алгасаж болохгүй юу?
Чиг- Хэрвээ биос суулгасан бол боломжгүй дээ
Неч- Вася дэс дараалалтай бас оросоор хэл дээ. Юу нь болохгүй юм?
Чиг- Нууц үгийг нь хай. Нэг газараа бичсэн байж магадгүй
Неч- Өө. Матиас. Нөхрийнх нь нэр. Хийгээд үз
Чиг- Энэ хэтэрхий амархан байх байлаа
Неч- Кс кс кс . Кс. Киса
Киса
Тайван. Тайван
Леопильд. Ааштай эр
Неч- Леопольд гээд хийгээд үз
Чиг- Боллоо
Неч- Майерсын хуваарийг хай. 84, 85 оны уулзалтуудыг
Неч- Энэ юу гэж байгаа юм?
Чиг- Хэд хоног зууралдаж байж учрыг нь олох нь дээ
Неч- Эд нарыг нь аваад явж болохгүй юу?
Чиг- Болно
Конс германаар
Неч- Тэр цагаасаа өмнө ирж байна. Хэр удах уу?
Чиг- Саша дахиад файлууд байна
Неч- Хурдлаарай, гуйя
Бет- Зогс!
Панк- Зугтаарай. Гүйгээрэй. Хурдал
Бет- Зогсооч! Цагдаа!
Конс- Би барьж авна аа
Бет- Цүнх буцааж өг!
Панк- Энэ тахианы цүнхэнд юу байгааг харья. Бид азтай байна. Сайхан олз
Конс- тохирсноороо 20 марк
Панк- 20 марктайгаа зайлсан чинь дээр
Панк- Хамар! Өвдөж байна! Хамар хугалчихлаа!
Панк 2- Хөөе, 20ио яах юм?
Конс- Таных, хатагтай
Бет- Та юу хийчихэв, араатан. Баярлалаа
ххх
Конс- Болсон уу?
Чиг- Эчин рүү хамт явья. Ждановт бүхнийг талбарлая
Неч- Болохгүй. Намайг Москва руу буцаана
Конс- Тэгвэл одоо яах болж байна?
Неч- Нэг бодол байна
ххх
Раи- Энийг хар даа Миша
Гор- Юу юм?
Раи- Энэ бол Врубелийн ханын зураг. "Мөрөөдлийн гүнж" гэдэг нэртэй. Энэ нь Эдмон Ростаны шүлэглэсэн жүжгээс сэдэвлэн бүтээгдсэн. La Princesse Lointaine. Орос орчуулгаараа "Мөрөөдлийн гүнж" гэсэн нэртэй болсон. Энэ бол нэг тийм романтик түүх
Гор- Александр Николаевич
Раи- Эрхэм дээд тэмүүллийн тухай...
Гор- За, чи ойлгож байгаа биз дээ, бид Кольд юу ч зүгээр өгөхгүй? Бид наймаалцана
Яков- Михаил. Одоо бидний зорилго бол германчуудаас нөхөн төлбөр салгах биш, харин эвсэл байгуулах. ЗХУ ба нэгдсэн Германы хооронд. Тэгвэл бид Европ дахь хамгийн том тоглогчид болж, Америкийг дэлхийн тавцангаас шахан гаргана. Энэ нь бидэнд болон германчуудад хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас л нэг зууны дотор хоёр ч ийм дайн болсон
Гор- Үгүй ээ, за, Германтай яаж ийгээд нөхөрлөж болж л байсан шүү дээ. Ленин ч, дашрамд хэлэхэд, Сталин ч бас.
Яков- Тийм ээ, 30-аад онд. Би яг одоо хоёрдугаар их хуралд зориулсан илтгэл бэлтгэж байгаа. 39 он. ЗХУ ба Германы хооронд харилцан үл довтлох гэрээ. Тэнд маш нууц ямар баримтууд байгаа гэж бодно. Тэнд маш…. Тэнд маш олон нууц заалтууд бий. Манай түүхий эд, манай нөөц баялаг. Харин германчуудад технологи. Энэ нь миний амнаас гарахад тэрс үг шиг сонсогдож магадгүй. Гэхдээ хэрэв ЗХУ руу дайрсан тэр тэнэг Фюрер байгаагүй бол түүх яаж өрнөх байсныг төсөөлөөд үз дээ
Гор- Чи гагцхүү, Александр Николаевич, энэ тухайгаа чангаар хэнд ч битгий хэлээрэй. Тэгэхгүй бол ард түмэн, чи мэднэ дээ, нэг их ойлгохгүй.
Яков- Тийм учраас л би индэр дээрээс биш, чамтай ярьж байна. Хар л даа, Миттеран, Тэтчер нар Германы нэгдлийг эсэргүүцэж байгаагаа цухуйлгасан. Америк шууд эсэргүүцэж байгаагаа хэлсэн. Энэ нь бидэнд ашигтай гэсэн үг. Тиймээс ард түмэнд энэ бол шинэ дэлхийн дэг журам, бидний дэлхийн дэг журам гэдгийг тайлбарлах хэрэгтэй.
ххх
Печ- Би таны хамтран ажиллахад бэлэн болсныг маш их үнэлж байна. Гэхдээ би таны үнэнч шударга байдлыг шалгах хэрэгтэй байна.
Све- Шалга
Печ- Таны боловсруулж буй системийг Баруун Германд ашигладаг гэдгийг мэдэх үү?
Све- Магадгүй. Энэ бол тагнуулын газрын дохиоллын систем
Печ- Та бидэнд Баруун Берлинээс хэн нэгнийг барьж өгч чадах уу?
Све- Би хэнийг ч танихгүй
Печ- Бидэнд хэн КГБ-д ажиллаж болох талаар сэжүүр байгаа. Таны тусламжтайгаар бид тэднийг өдөөн хатгана. Хэрэв бүх зүйл бүтвэл, тэгвэл Лэнглигийн талаарх яриандаа эргэж орно.
Све- Миний нөхцөлүүдийн талаар юу болж байна?
Печ- Зөвлөлт Холбоот Улс руугаа буцах уу?
Све- Тийм
Печ- Та өөрийгөө илчилчихсэн гэдгээ ойлгож байгаа биз дээ...
Све- Би учрыг нь олно
Печ- Би танд Америк руу яв гэж санал болгож байна. Бидэнд ажилла. Ялангуяа Зөвлөлт Холбоот Улс удахгүй дуусна.
Дорнын блок бол…. зөвхөн эхлэл. Америк хэзээ ч зөвхөн Германыг нэгтгэх зорилго өөртөө тавьж байгаагүй
Све- Та Зөвлөлт Холбоог устгаж чадахгүй
Печ- 37 секонд
Све- Юу?
Печ- 37 секонд л болсон юм Титаник мөсөн уултай мөргөлдсөнөө мэдснээс хойш. Мөргөлдөхөөс өмнө итгэл найдвараар дүүрэн аварга хөлөн онгоц. Future-н төлөвлөгөө. 37 секунд гэмтэлгүйгээр өөрийнхөө үхэлээ мэндчилэн угтсан
Све- Их сүртэй юм
Печ- Тийм ээ. ЗХУ-ын тоолуур аль хэдийн явж эхэлсэн. Германы нэгдэл бол танай мөсөн уул. Та түүнийг харж байна уу? Гэхдээ тэр та нарыг живүүлж байгааг ойлгохгүй байна. Живүүлэх байна?
Све- Живүүлж байна
Печ- Живүүлж байна
Све- Би ЗХУ-д буцаж очмоор байна. Энэ бол миний нөхцөл.
Печ- Тэгэлгүй яахав. Надад системийн нэмэлт тэмдэг хэрэгтэй байна. Танай агентын хувьд. Америк дахь аврах завийн тухай бодоорой
ххх
Фосс- Би түүнийг авч явья
Цагдаа- Сайн яваарай!
Инг- Саша, чи унтах хэрэгтэй. Чи ядарсан харагдаж байна
Неч- Тийм ээ. Надад Хельгагийн коктейл хэрэгтэй байна
Инг- Чамд Хельгагийн коктейл хэрэггүй. Чи унтах хэрэгтэй.
Неч- Би Вольф яаж сэтгэдгийг ойлгох хэрэгтэй байна. Тэр архивыг хаана нуусан байж болох уу? Тэр юу ч түрээслээгүй! Бариагүй!
Инг- Архив нь ямар хэмжээтэй юм бэ?
Неч- Миний бодлоор, тэр микрофильм, дискетүүдээс бүрдэж байгаа байх. Бараг л хоёр хайрцаг.
Инг- Харин бичиг баримтууд нь?
Неч- Магадгүй. Гэхдээ тэдгээрийг хадгалахад хэцүү байх байсан. Ийм төрлийн материал нэг өрөө дүүрнэ. Магадгүй хоёр өрөө.
Инг- Берлинд үү?
Неч- Берлинд үлдээх нь аюултай. Гэхдээ шууд хүрэхэд боломжтой байх ёстой. Мэдэхгүй юм, магадгүй Берлиний ойролцоо. Зогс. Цэргийнхэн. Майерс хамгийн их хамтран ажилладаг байсан хүмүүс бол цэргийнхэн. Үндэсний ардын армийн хурандаа Гельмут Хауэр. Тэр Майерстай хамгийн олон удаа уулздаг байсан. Газрын зураг хаана байна?
Радербург. Энд хамгийн олон идэвхтэй хоргодох байр, Хауэрын цэргийн анги байдаг.
Инг- Чи яаж мэдэж байгаа юм бэ?
Неч- Дурдагдсан байсан. Майерс Радербургийн цагдаагийн газарт очсон байсан. Армийн ачааны машин болон трабант хоёрын хооронд гарсан шөнийн ослын хэрэг. Орон нутгийн оршин суугч нас барсан. Миний бодлоор, энэ л архивыг тээвэрлэж байсан мөч байсан. Надад хурандааг хаа нэгтээ нуух газар хэрэгтэй байна.
Инг- Хурандаа өглөө болтол хүлээж чадахгүй гэж үү? Чи үнэхээр унтах хэрэгтэй
ххх
Неч- Хурандаа Хульмунд Хауэр?
Хауэр- Хэн асууж байна?
Неч- Улсын аюулгүй байдлын хошууч Шефер
Хау- Ямар зүс царай муутай байх юм, хошууч аа?
Неч- Би Карл Майерсын машинд түүнийг дэлбэлэх үед хамт явж байсан юм. Та хоёр танил байсан, бас түүнтэй уулзаж байсан, тийм үү?
Хау- Энэ хэдэн жилийн өмнө болсон явдал
Неч- Энэ нь Майерсын эсрэг үйлдсэн террорист халдлагатай шууд холбоотой гэсэн сэжиг бидэнд байна. Та надтай хамт явж ярилцах боломжтой юу?
Хау- Чиний улсын аюулгүй байдлын хошууч байх нь миний Фридрихштадт Паласын бүжигчин байхтай адилхан
Неч- Бид дээрэлхүү хүмүүст нэг их дуртай биш шүү
Хау- Надад хамаагүй!
ххх
Неч- Томас!
Томас- Тэр ярилцахад бэлэн болсон
Неч- Та Карл Майерстай юуны тухай ярилцсан бэ?
Хау- Чамд зайл гэж хэлэхээр тохиролцсон! Би бол Бүгд найрамдах улсын армийн хурандаа. Би чамд юу ч хэлэхгүй.
Та нар намайг алж болно. Би амсхийсэн. Нөгөөдөхөө дууд
ххх
Вол- Би Маркус Вольф. Улсын аюудгүй байдлын генерал. Манай байгууллагын ажилчдыг бүгдийн бүхэл бүтэн үндэстний өмнө хариуцлага хүлээх буруутан ямаа болгох хэрэггүй!
Хат- Цагдаагийн газрын мэдээлснээр хагас саяаас доошгүй берлинчүүд Александр талбайд гарч, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөөнийхөө төлөө нээлттэйгээр тэмцэж байна
Неч- Түүнд итгэж болох уу?
Инг- Густав надад өртэй. Би түүнд бизнесийг нь босгоход тусалсан
Неч- Хар тамхи уу.
Инг- Хууль бус наймаа. Архи, брендийн хувцас. Техник хэрэгсэл, пянз. Түүнийг зарим хүмүүстэй танилцуулсан. Хананы цаана.
Неч- Харин чи үүнээс юу хождог юм бэ?
Инг- Тодорхой хэмжээний хувь. Би чамд хэлсэн шүү дээ, би хананы цаана гарна гэж. Үүнд мөнгө хэрэгтэй.
Неч- Тэгвэл чи юугаа хүлээгээд байгаа юм бэ? Хэрэв мөнгө байгаа бол.
Инг- Ах. Миний ах. Би чамд түүний тухай ярьж байсан шүү дээ.
Неч- Ярьж байсан
Инг- Би түүнийг Фоссоос хулгайлах ёстой.
Би ганцаараа чадахгүй.
Неч- Чадахгүй
Инг- Тэгвэл надад тусла л даа Саша..гуйя. Ах бид хоёрт туслаач
Неч- Ингрид битгий өрөвдөх сэтгэлээр оролд. Эхлээд хурандаагийн учрыг ольё. Бусдыг нь дараа больё
Густав- Томас дуудаж байна
Хау- Сайхан сэтгэлт цагдаагийн дүрд тоглохоор шийдээ юу? Юунд найдаад байгаа юм? Намайг бүгдийн хэлвэл явуулна гэж үү?
Неч- Явуулна
Хау- Би шууд бүгдэнг чинь барьж өгнө
Неч- Хэнд? Штазид уу? Биднийг энэ байгууллагын ажилтнууд биш гэдэгт та яагаад ийм итгэлтэй байгаа юм?
Хау- Миний ээж сүсэг бишрэлтэй эмэгтэй байсан юм. Тэр сатаныг хүний дүрээр газар дэлхийгээр явж, хүмүүсийг сорьдог гэдэгт итгэдэг байсан. Багад минь тэр өмнө чинь хэн байгааг, хүн үү эсвэл сатан уу гэдгийг яаж ялгахыг хэлж өгсөн юм.
Неч- Тэгээд яаж?
Хау- Сатанаас чоно үнэртдэг. Харин Штазид байдаг хүмүүсээс нохойн үнэр үнэртдэг. Харин та нараас баас үнэртэж байна. Та нар намайг хулгайлахдаа алдсан. Би ар хударгаар ажилладаг хүмүүсийг үзэн яддаг. Би бол цэрэг, би дайсантайгаа нүүр тулан уулздаг тулааны талбарт байдаг. За, цааш нь яахаа бодсон уу? Хумс хуулах уу, цавь руу нь цахилгаан гүйлгэх үү?
Неч- Ер нь бол би хүчирхийллийг дэмжигч биш. Гэхдээ өөр арга замгүй үед…Хэрэв та ярихгүй бол тэд таныг ална. Тэгвэл би танд тусалж чадахгүй. Надад хэрэгтэй зүйл бол Карл Майерст архивын зориулалтаар өгсөн бункерын координат, мэдээллийг хэлэх
Хау- Би үхлээс айхгүй байна.
Неч- Энэ бол миний танд санал болгож чадах цорын ганц зүйл. Танд 5 минут байна
Инг- За, яасан?
Неч- Түүнд битгий хүр, би түүнд бодох хугацаа өгсөн
Инг- Харин чи хаачих гэж байгаа юм?
Неч- Удахгүй ирнэ
ххх
Неч- Сайн байна уу.
Пастор- Та мөргөлд ирсэн үү? Мөргөл байж байгаад болно
Неч- 5:44т юу болохыг хэлээд өгөөч?
Пас- Юу ч болохгүй.
Неч- Тийм бол МФ 5:44 гэдэг нь юу гэсэн үг болохыг тайлбарлаж өгнө үү?
Пас- Харин би танд хэлье, дайснаа хайрлагтун. Та нарыг хараагчдыг ерөөгтүн. Та нарыг үзэн ядагчдад сайныг хүсэгтүн. Та нарыг гомдоон хавчигчдын төлөө залбирагтун. Энэ бол Матай номны Есүс Христийн үгс. 5ын 44р эшлэл. Та энд хүлээж байж болно, би таны тухай мэдэгдье
ххх
Печ- Светлана.
Све- Юу болохгүй байна? Би таны хүссэн бүхнийг бичсэн
Печ- Тийм ээ, асуулт байна. Суу
Све- Аа!
Печ- Миний эелдэг занг сул дорой байдал гэж бүү бодох хэрэггүй. Хэрэггүй. Худалч! Та бүгдийг худлаа хэлж байна!
Све- Би үнэнийг л бичсэн!
Печ- Би тэнэг хүн шиг харагдаж байна уу?
Све- Би үнэнийг бичсэн! Аа-аа!
Печ- Түүнд иод, боолт авчирч өг! Эсвэл та бидэнтэй хамтран ажиллана. Эсвэл би таныг бидэнтэй хамтран ажиллахад хүргэнэ.
Све- Аа!
ххх
Печ- Зөвхөн мөн чанар нь цэвэр хүмүүс л ийм сайхан унтаж чадна
Неч- Би өөрийнхөө мөн чанарт санаа зовох зүйлгүй
Печ- Итгэлтэй байна уу?
Неч- Бүрэн итгэлтэй байна
Печ- Хурдан, бодолгүйгээр хариул, Ингрид үү, Светлана юу?
Неч- Миний эхнэр яасан бэ?
Печ- Тэр одоогоор зүгээр байгаа. Одоогоор. Гэхдээ бид танаас үр дүн хүлээж байна. Цаг явж байна. Эрсдэл бүү гарга. Та энд миний нутаг дэвсгэр дээр байна. Миний хүмүүс хамт байгаа. Ойлгосон уу?
Неч- Надад Вольфтой хамт архивыг нуусан хүн байгаа. Түүнийг эхнэрээрээ солилцоход бэлэн байна.
Печ- Танай хүн хоосон зүйл биш гэдэгт хэн надад баталгаа өгөх юм бэ?
Неч- Архивыг олтол би тантай хамт үлдэнэ
Печ- Би үүнийг удирдлагатайгаа ярилцъя
Неч- Хариуг нь би яаж мэдэх юм?
Печ- Би таныг олно. Берлин бол маш, маш жижигхэн хот. Би танаас нэг асуулт асуумаар байна. Та юуны төлөө тэмцэж байгаа вэ?
Неч- Намайг урвуулах гээ юу?
Печ- Би таныг бага зэрэг судалсан. Та мөнгө сонирхдоггүй. Гэхдээ таны амбиц...
Неч- Лэнглид карьер санал болгож байна уу? Хямдхан юм. Хэтэрхий хямдхан
Печ- Би таны амийг үнэлсэн. Гэхдээ та амьдралаа юунд зарцуулж байгаагаа бодоод үзээрэй. Зүүн Герман удахгүй унана, дараа нь Зөвлөлт Холбоот Улс унана. Тэр үед та хэний талд байх вэ? Тэмцэх вэ.
Неч- Достоевскийн хэлснийг санаж байна уу? Хэрэв надад үнэн Христэд байхгүй гэж хэлбэл, би Христийг дагана. Би тангараг өргөсөн. Та ч гэсэн адилхан биз дээ?
Еч- Манайд үүнийг гэрээ гэж нэрлэдэг.
Неч- Тиймээс, намайг Эх оронтойгоо гэрээтэй гэж бодоорой. Хэрэв Зөвлөлт унавал..Эх орон бол мөнх. Ингээд мэхийе
ххх
Неч- Ингрид хаана байна?
Гус- Явчихсан
Неч- Хашаа?
Хашаа явсан юм хэл?
Гус- Би хэлнэ шдээ. Юунд ингэдэг юм
ххх
Фосс- За
Инг- Би тохиролцмоор байна.
Фосс- Юуг?
Инг- Солилцооны тухай
Фосс- Чи архивыг олсон юм уу?
Инг- Надад Армийн хурандаа Мигель Мудхауэр байна. Тэр Майерсд Вольфын Архивыг нуухад тусласан
Фосс- Чамайг худлаа хэлээгүйг чинь би яаж мэдэх юм?
Инг- Нечаев түүнийг барьсан. Ахыг минь өг
Фосс- Түүнтэй хананы цаашаа явна гэж үү?
Инг- Би хурандааг хэзээ ч алсан чадна. Чамд архив хэрэгтэй юу? Шийд Михаэль
Фосс- Яагаад ганцхан Клаус гэж? Бусад найзуудаа авмааргүй байна уу?
Инг- Бурханаар тангараглая, би түүнийг алчихна шүү Михаэль. Надад Клаус хэрэгтэй. Чамд шийдэхэд 5 секунд байна
Инг- Машинаас холд. Чи юу гэж шийдэв? Чи намайг сонсож байна уу?
Фосс- Зөвшөөрч байна
Инг- Клаусыг Берлин рүү авчир. Би 2 цагийн дараа залгаад яг хаана гэдгийг хэлнэ. Холд. Би зайл гэсэн шүү
Фосс- Яваад Клаусыг ийшээ аваад ир
Руди- Түүний заавраар бүжих гэж үү?
Фосс- Амаа тат
Руди- Бүх юм дуусахаар би түүнийг ална.
Фосс- Чи түүнд хуруугаа ч хүргэхгүй. Ойлгосон уу?
Руди- Ойлгосон. Ойлгосон!
Фосс- Чи хэнд ажилладгаа бүү март. Миний тушаасныг хий.
Руди- За!
Фосс- Чиний нөгөө найзад яаралтай зурвас илгээх хэрэгтэй.
Руди- Би яаж дамжуулахаа мэднэ
ххх
Яз- Бидний мэдээллээр энэ оны долдугаар сард Питешти хотод жилд нэг кг хүртэлх зэвсгийн плутони үйлдвэрлэх хүчин чадалтай дахин нэг шинэ төхөөрөмжийг ашиглалтад оруулсан.
Крю- "Хавар" нэртэй агентаас Румынд аль хэдийн 10-аас дээш кг атомын бөмбөг хийхэд зориулсан баяжуулсан материал байгаа гэсэн мэдээлэл ирсэн
Яз- Тийм ээ, манай шинжээчид ч гэсэн ийм хурдацтай явбал Чаушеску 95 он гэхэд атомын бөмбөгтэй болно гэдгийг баталж байна
Крю- "Хавар" агент Чаушескуг өөрийнх нь төслийн мэдээлэл баруунд задрахаас маш их айдаг гэж үзэж байна. Биднээс бол тэр айхгүй. Биднийг үүнийг нь залгичихна гэж бодож байгаа. Харин АНУ мэдвэл тэд гадаад банк дахь дансыг нь хааж, Румыныг дахин өрөнд оруулахад хүргэнэ.
Гор- За тэгвэл энэ мэдээллийг Америкчуудад өгье.
Яз- Сонс доо, Чаушеску мэдээж новш. Гэхдээ тэр бол манай новш. Бид өөрсдийн холбоотноо америкчуудад барьж өгнө гэж юу байх юм?
Гор- Энэ тэнэг амьтан бүгдийг сургамжаараа залхаалаа. Тэр улс орноо сүйрүүлчихлээ шүү дээ!
Крю- Танд сануулъя зарим мэдээллээр бол Чаушеску Хонеккер, Хятад, Израилаас атомын бөмбөг бүтээх үйл явцыг хурдасгахыг гуйсан.
Гор- За тээр.
Крю- Оронд нь тэр өөрчлөн байгуулалтаас найдвартай хамгаална гэж амласан. Зүүн Герман ч, Румыныг ч, тэдэнтэй нэгдсэн Югослав, Албанийг ч
Гор- Сонсов уу? Тэр бидний эсрэг явж байна! Дашрамд хэлэхэд, 70 онд Хятадын Варшавын гэрээний эсрэг гэрээ байгуулах санааг дэмжсэн шүү дээ
Крю- Михаил Сергеевич, би танд "Хавар" агент нь Румыны армийн Цэргийн тагнуулын газрын дарга гэж илтгэсэн. Чаушескуг тойрон хүрээлж, түүнийг засгийн эрхээс зайлуулах зорилготой бүлэг хүмүүс аль хэдийн бүрэлдэн бий байна. Тэд тусламж гуйж байна. Мөнгө, зэвсэг, хүн хүчээр
Яз- Сонсооч, за мэдэхгүй юм, миний бодлоор энэ хэрээс хэтэрлээ. Михаил Сергеевич, ингэж болохгүй шүү дээ. Бид өөрсдийн гараар гэж үү.
Гор- Яагаад заавал өөрсдийнхөө гараар гэж? Владимир Александрович. Румынд жишээ нь нутаг дэвсгэрийн маргаан Унгартай байдаг гэж сонссон.
Крю- Трансильванид хоёр сая орчим Унгар хүн амьдардаг. Тэнд хэд хэдэн нууц бүлэг үйл ажиллагаа явуулдаг. Тэд Трансильванийг Румынаас салгахын төлөө байдаг. Тэд аль хэдийн Америкаас тусламж гуйж хандсан. Гэхдээ Америк айсан. Нэг ёсондоо зайгаа барьсан. Одоо бид Америктай дотно харилцаатай байгаа шүү дээ
Гор- За яг үүн дээр нь тоглоё. Америкчуудад цөмийн төслийнх нь талаар мэдээлэл өгье. Ингэснээр бид дотно харилцаагаа бэхжүүлнэ. Ингээд тэдний гарыг сул тавьж салан тусгаарлагчдыг дэмжихэд нь тусална
Яз- Михаил Сергеевич…
Гор- Та суу даа! Миний үгийг бүү тасал, Дмитрий Тимофеевич. Харин бид тэднийг өөрсдийн зүгээс дэмжинэ. Ойлгосон уу?
Крю- За, Бухарест дэх нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэхийн тулд жуулчдын дүрээр хэд хэдэн тусгай хүчний бүлэг илгээж болно
Гор- За энэ ажлыг хариуцаж ав, Владимир Александрович. "Хавар" агентад хүссэн бүхнийг нь дамжуул.
Крю- Гүйцэтгэе, Михаил Сергеевич
Гор- Дмитрий Тимофеевич, за та юун сүртэй юм бэ? Та ойлгож байна уу, ингэснээрээ бид хоёр дахь цөмийн Хятадыг хил дээрээ үүсэхээс сэргийлж байна. Дашрамд хэлэхэд, хүсээгүй холбоотноосоо салж байна. Бид Чаушескуг хэнээр солих вэ гэдгийг бодох хэрэгтэй
Крю- Энд бодох юм юу байх вэ? Нэг тийм найз бий, Михаил Сергеевич, тэр бол Румыны Төв Хорооны нарийн бичгийн дарга асан Ион Илиеску
Гор- Зөвшөөрч байна. Харин бид түүнээс дэмжлэгийнхээ хариуд Цөмийн энергийн олон улсын агентлагт цөмийн төсөл эхлүүлснээ зарлахыг, тэгээд тэдний удирдлага дор түүнийгээ хаахыг шаардана!
Яз- Тэгээд цөмийн материалыг нь яах вэ?
Гор- Өөрсдөө авчраад, дахин боловсруулна! Амархан шүү дээ!
Back to episodes Go home