GDR_08

ГДР 8р анги

Хоолой- Черчиллийн үеэс эхлэн империализмын үзэл сурталчид Европыг коммунистууд хуваасан гэж мэдэгдсээр ирсэн. Гэвч үнэн бол өөр билээ. Европыг хоёр эсрэг блок болон хуваах улс төрийн санаачлагыг социалист орнууд эхлүүлээгүй. Баруунд хэн нэгэн үүнийг мартсан бол Варшавын гэрээ нь НАТО-гийн түрэмгий блок байгуулагдсанаас хойш зургаан жилийн дараа байгуулагдсаныг сануулъя.

 

Бичиг- 8р анги

Та нар хүмүүст итгэж бас найдах хэрэгтэй эс бөгөөс амьдрах боломжгүй(Хүнд итгэх итгэлгүй бол амьдрах боломжгүй)

Оросын нэрт зохиолч Антон Чехов

 

ххх

Бичиг- Зүүн Берлин. ЗХУ-н элчин сайдын яамны байр(хороолол)

Конс- Штазинийхан энэ хавиар дүүрэн байна, бүр нуугдахаа ч больж

Чиг- Тэгэхээр тэдэнд Нечаев байхгүй гэсэн үг

Конс- Бид нар тэднийг Саша дээр аваачина гэж бодоцгоож байна, мөн ч тэгнэ байхдаа

Жда- Төвөөс 5 минутын өмнө тушаал ирсэн. Ажилтнуудыг элчингийн дүүргээс гарахыг хориглосон байна

Чиг- За тэгээд яах уу? Болих уу? Хаашаа ч явахгүй гэсэн үг үү?

Жда- Бидэнд хугацаа байна. Би тушаалыг 10 минут барьж байхыг гуйсан

Конс- Тэгвэл энэ гадуурх Штазигийн тагналтыг яах уу?

Жда- Бүх зүйл хэвээрээ. Нэвтрэх өгөөш болон цэгийг ашиглана төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

Чиг- Төвийн тушаалыг зөрчөөд…

Конс- Вася чи одоо болтол ойлгохгүй байгаа юм уу? Энэ Берлин дэх сүүлчийн томилолт. Бидэнд алдах юм байгаа юм уу?

Жда- Мөрдөс чинь үлдэнэ, би амлаж байна.

Елизавета?

Лиза- Юрий Анатольевич, битгий сэв суулгаарай гэж гуйя

Жда- Константинов, өөрийн юм шиг гамтай байгаарай

Конс- Энэ машинаар уу?

Жда- Өөрсдөө л арай нүдэнд тусахуйц юм гуйсан биз дээ

Конс- Юрий Анатольевич

Жда- Елизавета, та бидэнд их тус боллоо. Гэхдээ энэ тухай аав тань мэдэхгүй байсан нь дээр

Лиза- Таны хэлснээр больё

Жда- Баярлалаа

Чиг- Миний оронд Лукьяновыг авсан нь дээр байсан юм

Лиза- Гар тормосыг нь татчихсан байгаа шүү

Жда- Баярлалаа. Болгочихно биз дээ?

 

ххх

Жда- Анзаарчихсан уу?

Конс- Анхан

Чиг- Биднийг дагаж байна

Жда- Гэхдээ тэднийг орхиж болохгүй (дагуулах) ёстой гэдгийг санаарай

Конс- За за

 

Жда- Сүүлээ (дагуул) хаячхаад болзсон газар луугаа яваарай

Конс- Мэдлээ

 

Чиг- Амжилт хүсье, Юрий Анатольевич

Жда- Болтугай

 

ххх

Отто- Тэр Ингридэд хэрэгтэй

Руди- Түүнд тусалбал тэр бидэнд хана давахад тусална гэж Ингрид хэлсэн. Тэр шулам намайг бааранд урхинд хаясан. Бусдын гараар намайг цааш харуулахыг хүссэн

Отто- Ингрид тэгэх хүн биш

Руди- Тэр оростойгоо зугтаад харин биднийг хаяна

Отто- Руди, Ингрид бидэнд хэзээ ч худлаа ярьж байгаагүй. Клаус ингэвэл хэзээ ч уучлахгүй

Руди- Тэгээд Клаус хаана байна? Түүнийг амьд гэдэгт итгэлтэй байна уу? Бид Ингридийн үгээр л амьд гэж мэдэж байгаа шүү дээ

 

Руди- Ирчих шиг боллоо

 

Жда- Би зэвсэггүй ээ

 

ххх

Отто- Биднийг дагаж байна

Руди- Салаадах. Чамайг ганцаараа ир гэж тушаасан байх аа. Өөрийгөө гавла

 

Конс- Яав, Василий, гацчихав уу? Одоо гаражийн аж ахуйн дарга дугуйны төлөөсөнд арьсыг чинь хуулна даа.

Чиг- Харин чинийхийг 2дох дугуйны төлөөсөнд

 

ххх

Гор- Тэр яг ингэж хэлсэн гэж үү? Зүүн Герман дахь Зөвлөлтийн цэргийн бүрэлдэхүүнийг хөдөлгөхийг зөвлөж байна, гэж үү?

Шев- Добрынин баталсан, энэ яг түүний эшлэл

Гор- Тэгэхээр чи энэ бүхнийг урьдчилаад тодруулчихсан хэрэг үү?

Шев- Миша, иймэрхүү мэдээллийг давхар шалгах нь миний үүрэг.

Гор- Миний ойлгосноор энэ чинь албан бус мэдэгдэл, Киссинжер болон АНУ-д сууж байсан манай хуучин элчин сайд хоёрын хоорондох хувийн яриа биз дээ

Шев- Киссинжер өөрийнх нь үг чамд хүрээсэй гэж хүсэж байгаа

Гор- Намайг Зүүнд цэргийн сургуулилт эхлүүлээсэй гэж үү? НАТОг айлгах гэж үү? Яах гэж?

Шев- Ингэснээр чи Кренц  Коль хоёрт Зүүнд хамгийн том цэргийн бүлэглэл байрлаж байгааг сануулна. Тэр олон хүнийг яриулахад хүргэнэ

Гор- Тэгээд бид түүний үгийг сонсох ёстой гэж үү?

Шев- Киссинжер тэтгэвэрт гарсныхаа дараа ч хамгийн том, нөлөө бүхий эрхмүүдийн нэг хэвээр байгаа.

Гор- Германыг нэгдэж болзошгүй явдалд тэр маш их дургүй байгаа гэж надад илтгэсэн

Шев- Өө Миша, дүргүйцсэн хүн олон бий. Андриеотти гэхэд л Германд дэндүү хайртай болохоор хэд хэдэн Герман улс байхыг илүүд үздэг гэсэн. Миттеран болохоор Зүүний германчууд хэзээ ч баварчуудын ноёрхолтой эвлэрч чадахгүй гэж баталж яриад байгаа. Харин Тэтчер бүр Колийг Германы өшөө авах үзлийн биелэл гэж нэрлэсэн

Гор- Эдуард, харин энэ Европынх гэгдэх үзэл бодлуудыг бид хоёр эвдэх хэрэгтэй, ойлгов уу? Гэхдээ би нэгдсэн Европын гэрийг танкаар барихыг зөвшөөрөхгүй.

 

ххх

Неч- Шуудайг авдаа

Юра, байшин руу ор

 

Жда- Саша, чиний найзууд ч гэж..

Неч- Тэд миний найзууд биш Юра

Жда- Тэгэхдээ Ингрид Клеегийн найзууд. Чи дахиад юунд  хутгалдчихав?

Неч-Людериц штрассе гудамжинд намайг Лэнглигийн хүмүүс саатуулсан. Хэн нэгэн намайг барьж өгч, Юра. Хэн бэ?

Жда- Тийм ээ, би ч гэсэн энэ талаар бодсон Ямартай ч, Саша, дур мэдэн ажиллахаа боль. Чи надтай хамт Москва руу буцна.

Төвөөс чамайг эргүүлэн татаж байна, энэ бол тушаал.

Неч- Би урвагчийг олохоор Берлинд үлдэнэ.

Жда- Террорист халдлага. Майерсын аллага. Одоо бас ТТГ, энэ чамд хангалтгүй байна уу?

 

ххх

Шев- Зүүн Германд төрийн тогтворгүй байдал бүрэлдэн бий болж байна. Энэ нь даамжирсаар эмх замбараагүй байдалд хүрч болзошгүй. Биднийг юуг ч удирдаж чадахгүй байгаа нь бүгдэд илэрхий болно. Тэгвэл Кольтэй яаж тохиролцох вэ?

Гор- Одоохондоо тохиролцох юм юу ч алга. Хана байж л байна, байж л байг. Зүүнд хэн эзэн нь болохыг бүгд л мэдэж байгаа.

Шев- Гэхдээ бид нэр нүүрээ алдаж болохгүй шүү дээ, Миша.

Надад заримдаа чи сэрээд л Берлиний хана алга болчихсон байхыг хүсдэг юм шиг санагддаг. Аяандаа шүү. Асуудлууд нь ч өөрөө шийдэгдчихсэн байхыг.

Гор- Юу?! Чи арай хэтрүүлээд байгаа юм биш үү, Эдуард? Асуудал харин ч одоо л эхэлнэ. Би Европын удирдагчдыг ойлгож байна. Тэд үглэж байгаа! Үглэсээр ч байх болно! Үглэнэ. Гэтэл Киссинжер хүчээр шууд шийдэх тухай ярьж байна.

Шев- Киссинжерийг Зөвлөлт-Америкийн харилцаа үргэлж зовоодог байсан. Тэр энэ харилцааны гол зүйл бол хүчний тэнцвэрийг хадгалах явдал гэж үздэг. Агуу гүрнүүдийн аль нь ч доромжлогдсон дарлагдсан байдалд байж болохгүй. Олон улсын харилцаанд хэт их тэнцвэргүй байдлыг хэзээ ч гаргаж болохгүй. Би бол Киссинжерийн үгийг ялаа шиг хөөж орхихгүй байсан.

Гор- Чи чинь дайнч болчихож л доо. Би чамайг Язовын оронд Батлан хамгаалахын сайдаар томилоод харин түүнийг дипломатч болгочих уу, тэгэх үү?

Шев- Миша. Киссинжер бидэнд тодорхой дохио өгч байна.

Гор- Харин би үүнийг өдөөн хатгалга гэж үзэж байна. Америкчууд биднийг бодлогогүй үйлдэл хийлгэхийн тулд давхар тоглож байна. Гэхдээ би өөрийгөө хэнээр ч залуурдуулахгүй. Хэнээр ч. Сонсож байна уу?

Шев- Би чамтай бүрэн санал нийлж байна, Миша. Манай хүчнийхэн чам дээр яг ийм саналтай ирэхэд чи тэдэнд яг адилхан зүйл хэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Гор- Мэдээж хэлнэ. Яг өнөөдөр бүгдийг нь цуглуулж байгаад сонсоно. Тэгээд би ч хэлнэ.

 

ххх

Отто германаар ярина

Конс- За орох уу?

Чиг- Жданов дохио хүлээ гэсэн

Жда- Чиний энэ баатарлаг зан намайг ямар их залхааж байна гээч. Явцгаая, бүх зүйлээ илтгэлдээ дэлгэрэнгүй бич. Террор халдлагаас эхлээд шүү. Өөрөө баларчихаад, бусдыг араасаа чирж байна уу? Чамайг одоогоор ажлаас чөлөөлөөгүй. Зүгээр л учрыг нь олох гэж байгаа юм. Черных ууртай байна

Неч- Тэгвэл бүх бурууг надад тох.

Жда- Чи хил хязгаар давсан

Неч- Света ТТГ-д байгаа. Биднээс болсон. Надаас болсон. Мэдэхгүй юм…

Эда- Энэ бол бохир арга

Неч- Тэр ер нь яаж гарсан юм бэ? Элчингийн байрнаас гарах хориотой байсан биз дээ

Жда- Тэр чиний дуучин эмэгтэйг дагасан. Майерсын алуурчныг хайж явсан

Неч- Ингрид энд ямар хамаатай юм?

Жда- Чи харин надад хэл дээ

Неч- Юра, би зөвхөн чамд л итгэдэг. Тийм болохоор дуудсан юм. Манайхны дотор мэдээллэгч байна.

Би Светаг гаргаж авах ёстой.

Жда- Ээлжит адал явдал. Чи ганцаараа юу хийж чадах юм бэ? Эсвэл надтай хамт явна эсвэл цэргийн шүүхээр орно. Энд их бүгчим юм

Неч- Цэргийн шүүх одоо хамгийн бага санааг минь зовоож байна.

 

Конс- За, дохио ирлээ. Явцгаая.

Чиг- Явъя.

Конс-Буугаа газар тавь. Хурдал.

Отто- Бид танай хүнийг авчирсан. Бүгдийг зэвсэггүйгээр ярилцъя.

Чиг- Буугаа буулга

Конс- Буугаа хая

ОТТО, РУДИ- Чи өөрөө хая.

Неч- За, тайвширцгаа. Чимээгүй! Буугаа буулга, Миша. Миша, буугаа буулга!

Руди- Хараал идсэн Ингрид

Конс- Ингрид үү?

Неч- Юра. Залуусаа аваад яв. Дэмий юм болоогүй дээр нь.

Жда- Саша, чи бидэнтэй хамт явна

Неч- Би өөрийнхөөрөө, Юра

Жда- Саша, тэнэгтэлгүй буугаа буулга.

Конс- Саня! Өөрийнхөн рүүгээ буу шагайх чинь муухай шүү

Неч- Миша, Юрий Анатольевич чамд бүгдийг тайлбарлаад өгнө, тийм үү, Юра?

Жда- Миний чамд өгөх зөвлөгөө бол сайн дураараа.. бууж өгөх.

Цэргийн шүүх дээр үүнийг чинь тооцож үзнэ

Неч- Давтаж байна шүү, Юра

Жда- Нечаеваас бусдыг нь устга

Конс- Мэдлээ!

 

Жда- Миша явцгаая. Хурдан машин руу

 

ххх

Руди- Хараал идсэн оросууд. Гэхдээ нэгийг нь би хуссаан

Неч- Явах хэрэгтэй. Буунуудаа буулга, үгүй бол гэмтэнэ шүү

Отто- Штазигийн агент бас яг ингэж хэлж байсан гэхдээ дараа нь Клаусын нуруу руу нь буудчихсан

Руди- Отто бага чалч

Неч- Фосс уу? Би Фоссд ажилладгийг чинь мэднэ

Руди- Ингрид муу чалчаа шулам

Неч- Эндээс явах хэрэгтэй. Цаг бага байна

Руди- Хаашаа?

Неч- Ингридтэй холбож өг, цаашаа бид өөрсдөө хийнэ

 

ххх

Язов- Зүүн Герман, Зүүн Герман. Зөвхөн газрын зураг дээр л ийм том байгаа юм.

Бичиг- Д. Т. Язов. Батлан хамгаалахын сайд

Яз- Харин тушаал л буувал, Михаил Сергеевич, баруун бүсийн цэргийн хүчийг ашиглахад бид аянгын хурдаар хүчээ дэлгэнэ. Бүх гол обьект, эрчим хүчний систем, тээврийг шууд хяналтдаа авна. Холбооны Бүгд Найрамдах Улсын хил рүү цэргүүд нэн даруй хөдөлнө. Тэдний оронд Белоруссээс шинэ анги нэгтгэлүүдийг татаж болно. Гэхдээ зөвхөн танк гэхэд л долоон мянга бий. Бие бүрэлдэхүүн гэвэл 300 мянгаас давна.

Гор- Тийм, тийм. Хэрвээ шаардлага гарвал нэг хоногийн дотор Парист хүрнэ гэж маршал Огарков хэлж байсан шиг санагдах юм?

Крючков- Бидэнд Парист хүрэх шаардлагагүй, Михаил Сергеевич.

Гор- Улс төрийн товчоонд манай холбоотнууд өөрсдийн асуудлыг бие даан шийдвэрлэж, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг өөрсдөө хүлээх ёстой гэсэн үзэл бодол бий. Энэ нь Зүүн Германд ч бүрэн хамаатай.

Крю- Гэхдээ энд бид ямар нэг Болгар улстай харьцаж байгаа юм биш шүү

Яз- Учир нь Зүүн Герман бол Европын төв дэх бидний хамгийн чухал батлан хамгаалах түшиц болох газар юм, Михаил Сергеевич. Хэрэв ямар нэг зүйл буруугаар эргэвэл бид дайсны гарт их чухал стратегийн хөзөр атгуулж мэднэ.

Гор- Дмитрий Тимофеевич, ямар дайсан гэж?

Яз- Болзошгүй дайсан

Гор- Яг тэр. Болзошгүй. За, би Берлиний удирдлага үүнд яаж хандахыг асуухгүй байна гэж бодъё. Харин Германы арми яаж хүлээж авах вэ?

Крю- 68 онд тэд "Дунай" ажиллагаанд оролцож байсан. Тэгээд өөрсдийгөө маш сайн харуулсан.

Яз- Энд яг үнэндээ тийм ч амар зүйл биш л дээ. Учир нь германчууд чехүүдийн эсрэг үргэлж өөрсдийгөө харуулна. Тэдэнд эртний тооцоо бий. Гэхдээ бидний ар нуруу руу буудахгүй. Ямартай ч, одоохондоо тэгэхгүй.

Гор- Тэгээд тэд яах юм? Бас долоон мянган танк. Гэхдээ бид тэндээс ямар нэг юм цомхотгосон бил үү? Би санахгүй байна.

Яз- Цомхотгосон. Хоёр дивиз, мөн алсын тусгалтай опера-тактикийн пуужингуудыг.

Гор-Гэхдээ…

Яз- Тэдгээр нь дотоодын ажиллагаанд бидэнд хэрэггүй л дээ, Михаил Сергеевич.

Гор- Бүх бичиг баримтыг надад үлдээ. Энэ бүхнийг сайтар бодох хэрэгтэй. Иймэрхүү зүйлийг яаруу сандруу, ганцаараа шийддэггүй юм.

Крю- Тэгвэл Улс төрийн товчооны ээлжит бус хурлыг зарла л даа, Михаил Сергеевич.

Гор- Шаардлагатай бол зарлана аа.

Крю- Шийдвэрийг та л гаргана. Гэхдээ санаж яваарай. Бүх Европын ирээдүй таны гарт байна.

 

ххх

Чиг- Хэрвээ түүнийг ТТГ барьсан юм бол яагаад тавиад явуулчихав?

Жда- Мэдэхгүй

Конс- Хэлсэн юм ингээд л болоо юу? Нэг л таарахгүй байна даа. Хулгайлаад л тавиад л

Жда- Нечаев бидний дунд урвагч байна гэдэгт итгэлтэй байна

Чиг- Хэнийг сэжиглэж байгаагаа хэлсэн үү?

Жда- Надаас бусад нь бүгд . Тийм болохоор Сашатай холбоо барих хэрэггүй

Конс- Тэр өөрөө ч бид нартай буудалцах гэж оролдлоо шүү дээ

Жда- Нечаев бидний тусламжгүйгээр чадахгүй. Тийм болохоор холбоо барих хэрэггүй. Үгүй бол надаас хар толботой халагдана шүү. Чигирь!

Чиг- Мэдлээ

Жда- Константинов

Конс- Мэдлээ

Жда- Май

Конс- Хайран юм, Вася

Чиг- Аливээ алив

 

ххх

Печ- Оройн мэнд

Све- Би таны зурганд хууртахгүй

Печ- Цэцэрлэгт хүрээлэнд танай нөхөр манай агенттай уулзсан

Све- Өдөөн хатгалга бол миний мэргэжлийн нэг хэсэг. Та тэгж хэлж байсан бил үү?

Печ- Та нөхөртөө хайртай юу?

Све- Хайртай

Печ- Сайн байна. Ойлголоо.

Танай нөхөр танаас урвасан.

Эхлээд тэр таныг тэр эмэгтэйтэй араар чинь тавьсан, дараа нь тэр таныг юу хийдгийг бидэнд ярьсан.

Све- Үгүй, энэ худлаа. Миний нөхөр биднийг юу хийдгийг мэдээгүй.

Печ- Агуулахад түүний жүжиг танд ямар санагдав?

Све- Би танд итгэхгүй байна, энэ бол зохиомол зүйл

Печ- Биднийг түүнийг явуулахад тэр шууд нөгөө эмэгтэй рүүгээ гүйсэн. Хэрвээ тэр бидэнд ажилладаггүй байсан бол бид тэгэх байсан уу? Хамгийн гол нь чөтгөрийн хамгийн том ялалт бол өөрийгөө байхгүй гэдэгт хүмүүсийг итгүүлж чадсанд оршдог.

Све- Яв. Би танд юу ч хэлэхгүй

 

ххх

 

Руди- Орос оо, чи ер нь хэн юм бэ?

Неч- КГБ-н ажилтан. Бас Ингридийн найз. Би та нарт Штазитэй холбоотой асуудлыг шийдэхэд тусална

Руди- Би яагаад чамд итгэх гэж?

Неч- Ингрид надад итгэдэг

Руди- Харин би түүнд итгэдэггүй. Та хоёр юу сэдэв?

Неч- Та нарыг Фоссоос салгаж өгөх

Руди- Тэгээд ямар төлөвлөгөөтэй юм? ЗХУ руу зугтах уу? КГБ-д ажиллах уу? Эсвэл би чамайг бариад өгчихвөл яах уу? Чи үнэтэй юу? Хэн илүүг өгөх бол? Америкчууд, баруун германчууд, францчууд уу? Британичууд уу, айн? Чамайг зараад өөртөө эрх чөлөөгөө худалдаж авна. Эсвэл би чамайг Фосс дээр аваачаад өгвөл яах вэ? Шууд тохиролцвол яана, айн, орос оо? Отто түүнийг барид өгчих үү? Алив буцаад суу.

 

Отто- Руди чи юу хийж байна аа. Руди, үгүй ээ. Боль Руди. Болиоч

Руди

 

ххх

Раи- Александр Николаевич сайн байна уу?

Яковлев- Сайн Раиса Максимовна, сайн байна уу

Раи- Гэртээ байгаа юм шиг байгаарай

Яков- Баярлалаа. Хараад байх нь ном их нэмэгдсэн байна шүү. Та хэзээ уншиж амжаад байна аа?

Раи- Харамсалтай нь амжихгүй байгаа. Тэтгэвэрт гарахаараа л унших байх даа

Яков- Тийм дээ

Раи- Цай юу кофе юу?

Яков- Үгүй үгүй баярлалаа. Би танд бас бэлэгтэй ирсэн. Энэ. Луис дэ Гевара. Доголон чөтгөр. Классик пикареск роман. 64 оны эхний хэвлэл. Хийж чаддаг байсан байгаа юм шүү тэ? Энэ хэвлэл, цаас гээд. Таны номын санд энэ байхгүй гэж найдья

Раи- Баярлалаа. Энэ бэлэг нэг цаад утгатай биз дээ?

Яков- Мэдээж. Төв хорооны хэдэн нөхөд намайг доголон чөтгөр гэж нэрлэдгийг та мэдсэн үү?

Раи- Тэгвэл л Төв хорооныхон их боловсролтой юм

Яков- Үгүй дээ, зүгээр л тохиолдол. Тэд энэ романыг бол уншаагүй шүү. Би үнэхээр л доголон

Раи- Бас үнэн хэрэгтээ чөтгөр гэж үү?

Яков- Шинэ онигоо сонсмоор байна уу? Горбачев эхнэртэйгээ одойчуудын циркэнд ирж гэнэ.

Раи- Александр Николаевич, болино уу. Дахиад л яаж би Мишагийн өмнөөс шийдвэр гаргаж, хаа сайгүй түүнийг дагаж явдаг тухай ярих гэж байна уу?

Яков- Та таалаа

Раи- Хамгийн харамсалтай нь энэ бүгд инээдтэй биш. Танд үүнийг Төв Хороонд ярьсан байх.

Яков- Тийм ээ, мэдээж. Гэхдээ би энд бэлэг өгөх гэж, онигоо ярих гэж ирээгүй. Өнөөдөр Крючков, Язов магадгүй Ахромеев нар Михаилээс Германд байгаа Зөвлөлтийн цэргийн бүлгийг байлдааны бэлэн байдалд оруулахыг шаардсан. Аан... Германд байгаа баруун цэргийн бүлэг. Би одоо болтол дасаж чадахгүй юм

Раи- Та үнэнгээсээ ярьж байна уу?

Яков- Тийм. Тэд энэ санаагаа хавраас хойш тээж явсан. Харин одоо Хоннекер унахад түүнийгээ сэргээхээр шийджээ

Раи- Миша зөвшөөрөхгүй

Яков- Та тэгж бодож байна уу? Заримдаа энхийг сахиулагчийн алдарт аугаа стратегчийн алдрыг нэмэх нь ашигтай байдгийг та мэдэх үү? Германчууд хүчтэй гарт дуртай. Гэхдээ тэр үед бид цэргийнхэн болон чекистүүдийн барьцаанд орно. Ингээд шинэчлэл өөрчлөлтөд төгсгөл ирнэ.

 

ххх

Отто- Руди. Чи түүнийг алах нь байна. Болиоч, боль

 

Отто- Оросоо чи амьд уу? Оросоо. Бос. Чи эмнэлэг явах хэрэгтэй. Дууслаа

Неч- Буугаа өг

Молочник- Ямар осол вэ? Танай найз амьд уу? Тусламж хэрэгтэй юу?

Неч- Бидэнд таны машин хэрэгтэй байна

Отто- Би Рудиг хаяхгүй

Неч- Түүнд тусла

 

ххх

Фосс- Өнөөдөр шар айраг алга. Яриа тийм ч нөхөрсөг биш болох нь ээ?

Жда- Тэр манай ажилтныг хулгайлсан

Фосс- Энэ манай хүн биш

Жда- Михаэль, хэрэв би үүнийг Штазигийн хэн нэгэн гэж бодсон бол энд ирэхгүй байсан. Түүнийг олоход туслаач

Фосс- Тэгээд хэнийг хулгайлсан юм бэ?

За, би өөрөөр хэлье. Танай ажилтан аль тагнуулын байгууллагын хувьд хамгийн үнэ цэнэтэй вэ?

Жда- Тагнуулын төв газар

Фосс- Би манай мэдээллийн сангаас шалгая

Жда- Надад яаралтай хэрэгтэй байна

Фосс- Юра, бидний хооронд санал зөрөлдөөн байгааг би ойлгож байна, гэхдээ ТТГ бол бидний хамтын дайсан

Жда- Бид яаж яваад дайснууд болчихов оо?

Фосс- Бид өөрсдийн замнал, өөрсдийн үндэс суурьдаа итгэх итгэлээ алдсан. ЗХУ өөрчлөн байгуулалтыг эхлүүлсэн. Гэхдээ энэ бол гоо сайхны засвар биш. Та нар суурь үндсийг нурааж эхэлсэн

Жда- Өөрчлөлтийн цаг ирсэн. Зөвхөн тэнэг хүн л юунд ч эргэлздэггүй. Харин хүчтэй хүн алдаагаа хүлээн зөвшөөрч, бүгдийг засахыг хичээдэг. Бид яг засахыг хичээж байна

Фосс- Та нар юун дээр алдав? ЗХУ дэлхий дахинд өөрийн нөхцөлийг тулгаж байсан. Та нараас айдаг байсан, та нартай тооцоо боддог байсан. Гэтэл Горбачёв бүрэн эрхт түнш болохоор шийдсэн. Харин та нартай хэн ч нөхөрлөхийг хүсэхгүй байна. Хуурамч инээмсэглэл, хоёр нүүртэй гар барилт. Хамтран ажиллах тухай худал амлалтууд

Жда- Хүчтэй байхын тулд бидэнд нөөц хэрэгтэй. Маш их нөөц. Хүйтэн дайн биднийг туйлдуулсан. Энэ бол өөрчлөн байгуулалтын эх үүсвэр юм

Фосс- Аж ахуйн тооцоо, өрсөлдөөн. Та нар өөрсдөө капитализмын вируст хаалга нээж өгсөн, тэр та нарыг дотроос чинь идэж байна

Жда- Бид бүгдийг засна.

Фосс- Та нар юу ч засахгүй, та нар бидний дараагийнх нь. Ангал руу унаад Варшавын гэрээний бүх орныг араасаа чирсэн. Румын, Унгар, Польшид юу болж байгааг хар даа. Ийм л гоо сайхны засвар байна даа. Та нар бидний нийтийн байшинг нураасан.

 

ххх

Отто- Би чиний төлөө Рудиг алчихлаа. Ингрид чамайг бидэнд зугтахад тусална гэсэн. Эндээс гаргана гэж амла

Неч- Харамсаж байна. Намайг Ингрид рүү хүргээд өг

 

Отто- Баруун орц. 3 давхар 12 тоот

Неч- Дараа уулзья

 

ххх

Инг- Саша? Ямар новш нь вэ?

Неч- Би удахгүй. Дараа нь хөө

Инг- Чи аймшигтай харагдаж байна. Юу болсон юм?

Неч- Чиний хамсаатнууд их хэцүүхэн юм. Би Хельга Шульцтай ярилцах хэрэгтэй байна. Эмийн хайрцаг өгөөч.

 

ххх

Жда- Байрнаас Нечаевын хийсэн дуудлагыг мэдэж байсан хүмүүсийн жагсаалтыг би шалгаж эхэлсэн. Тэнд маш их хүн байна лээ. Шалгаж дуустал удна.

Чиг- Би их том тойрог бүрхэж авлаа. Юрий Анатольевич… ааан бид Нечаевыг ямар нэг өөрийнхөө тоглоомыг эхлүүлчихсэн гэж таамаглаж болох уу?

Жда- Кофенд баярлалаа

Конс- Энэ чи хийдэг гэж үү Вася?

Чиг- Тиймээ, чамд ч бас санал болгож байна. Гарын эв дүйг хөгжүүлж, эхэлсэн ажлаа дуусгаж сурахаас гадна зүгээр л тайвшруулдаг юм

Конс- Чамайг яагаад Берлин рүү явуулсан юм бэ?

Чиг- Миний анкет их сайн.

Конс- Анкет уу?

Чиг- Чи тэр тухай ярьж байна уу? За, илэн далангүй ярилцъя. Би урвагч биш.

Конс- За яахав, илэн далангүй ярина гэвэл ярилцъя. Хэрэв Саша урвагч байгаа гэж хэлж байгаа бол. Би түүнд итгэж байна

Чиг- Бид бүгдийг олон удаа шалгасан

Конс- Ямар ч хүнийг ухаад үзэхэд ялзрал нь ил гарч ирдэг. Бүр хамгийн багыг бодож хүлээж байсан хүнээс ч. Вася, чи бидэнтэй хамт байгаад удаагүй байна. Чи бидний талаар бага мэднэ

Чиг- Надад та нар бие биедээ хэтэрхий их итгэдэг юм шиг санагдаж байна

Конс- Өөр яах юм бэ? Өөр арга байхгүй.

Чиг- Би Светланатай уулзсан. Тэр Нечаевын талаар мэдээлэл хайж байгаа. Тэр түүнд итгэдэггүй юм уу?

Хаалгаа хаа.

Инг- Михаэль. Би бүгдийг бидний тохиролцсоны дагуу хийнэ.

Би мэднэ ээ

 

Инг- Удирдлага та нарт сэтгэл хангалуун байна хөвгүүд ээ. Явж амар. Би эмийн сан явах хэрэгтэй байна, хүргэж өгөх болох уу?

Би яг ингэнэ гэж бодсон юм. Вестфалийн хиамтай сэндвич шүү

Инг- Хельга Шульц? Ийм орой уучлаарай, Ингрид Клее байна

 

ххх

Отто- Сувилагчаа, туслаарай, энд хүнд тусламж хэрэгтэй байна

Санитар- Хурдан насилк авчир

 

ххх

Неч- Шприцэнд юу байгаа юм?

Хель- Александр, би таныг алахыг хүссэн бол хоолойг чинь хэрчих байсан

Инг- Саша, санаа зовох хэрэггүй. Энэ туслах болно

Хель- Манай цэргийнхэнд тусладаг коктейль. Витаминууд, өдөөгч, өвчин намдаагч. Манай бүтээл. 24 цагийн дотор таныг сэргээнэ.

5 минутын дараа зүгээр болно. Би танд хэдэн ампул үлдээе, гэхдээ хэтирүүлж болохгүй, тэгвэл донтоно шүү

Инг- Данке

Чи яаж байна?

Неч- Амьдрах болно оо

 

ххх

Печ- Өглөөний мэнд

Све- Өглөөний мэнд

Печ- Өглөөний цайны дараа яриагаа үргэжлүүлэх үү? Эсвэл цайгаа уунгаа юу?

Све- Та хорин доллараа алдлаа. Гэхдээ та намайг тооцоолсон байсан. Та нарт юу ч олдохгүй!

Хаалга онгойлго!

Би тэднийг таныг үхүүлэхгүй гэж мэдсэн юм аа. Та тэдний хувьд маш үнэ цэнтэй

Печ- Болгоомжтой

Све- Чимээгүй

Печ- Миний бодлоор, элгэнд хүрээгүй бололтой

Све- Хутга зэвэрсэн байсан. Таны цусанд бохирдол орох нь гарцаагүй. Хэрэв та үүнийг гаргаж авах гэж оролдвол цус алдалтыг зогсооход танд ердөө хэдхэн минут л байгаа

Печ- Чадах юм уу, тийм үү? Хүн алж.

Све- Чальчихаа боль, яв!

Печ- Хаашаа явах юм, хаашаа явах юм, хаашаа?!

Све- Би мэдэхгүй, та надад хаана гарах хаалга байгааг хэл!

Печ- Орсон газраараа л гарна

 

Све- Хурдал

Фред- Зэвсэгээ буулга

Све- Замаас холд

Фред- Түүнийг хурдан тавь

Све- Би холд гэж хэлсэн шүү

Фред- Зэвсэгээ хая

Све- Буугаа буулга.

Фред- Түүнийг тавь

Све- Би түүнийг ална шүү

Фред- Зэвсэгээ буулга

Све- Тонил

Печ- Светлана бидний амийг солилцох боломж чинь маш бага. Намайг аварна харин таныг үгүй. Баттай үгүй. Өглөөний цай руугаа буц. Танд амьдрах шалтгаан байгаа шүү. Байгаа.

 

ххх

Хель- Та яагаад надад итгэхээр шийдсэн юм Александр?

 

Хель- Фоссд хатагтай Клеег чагнах нь ашиггүй. Тэгвэл тэр өөрөө баларна

Неч- Яагаад?

Хель- Надад итгэ, биднийг сонсохгүй байгаа

 

Неч- Жданов танд итгэдэг, харин би Ждановт.

Хель- Та юу хүсээд байгаа юм?

Неч- Маркус Вольф руу гарах гарц. Штазигийн гадаад тагнуулын хууучин дарга

Хель- Вольф тантай ярилцахгүй

Неч- Та хүргэж өг, цаашаа би өөрөө хийнэ

Хель- Тэр өөрийн тагнуулын сүлжээг өөрийг нь залгамжлагч Гроссманд ч, Улсыг Аюулаас Хамгаалахын сайд Милькед ч өгөөгүй

Неч- Яагаад?

Хель- Тэд муудалцсан. Мильке Вольфыг албан тушаалаас нь буулгахад тусалсан. Түүний карьерыг сүйтгэсэн. Гэтэл тэд чинь өөрийн хүмүүс шүү дээ. Тийм байхад Вольф тагнуулын архиваа холбоотнуудад яах гэж өгөх юм бэ?

Неч- Тэр түүнийг хадгалж чадна. Хэрэв бид олохгүй бол ТТГ, МИ-6, Холбооны Тагнуулын алба (ВНД) эсвэл өөр хэн нэгэн олно

Хель- Германчууд нууцаа сайн хадгалж чаддаг.

Неч- Харин яагаад Штази архивыг олохын тулд өөрсдийнхөө өрөөнүүдийг нэгжихгүй байгаа юм бэ?

Хель- Бид хайсан. Гэхдээ Вольф тэнэг биш. Тэр үүнийг найдвартай газар нуусан

Неч- Хаана? Таамаглаж чадах уу?

Хель- Үгүй

Неч- Гэхдээ архивыг хувилж, савлаж, зөөж байсан хүмүүс байсан биз дээ?

Хель- Хүн бүр өөрийнхөө хэсгийг л хийсэн. Ажлын жижиг хэсгийг хийгээд, бүхэл зургийг мэддэггүй байсан. Бүхэлд нь зөвхөн Вольф, Майерс хоёр л мэддэг байсан.

Неч- Хельга, надад итгээрэй, хана удахгүй нурна. Тэгэхэд зэрлэг ан эхэлнэ. Тагнуулын төв газар эсвэл өөр хэн нэгэн байх нь хамаагүй. Тэд Вольфыг болон түүний архивыг хайх болно

Хель- Вольф Германаас урвахгүй.

Миний танд өгөх зөвлөгөө: үүнийг хайхаа боль. Оройтоогүй дээрээ Москва руу яв.

Неч- Та миний талаар хэнд ч битгий хэлээрэй.

Хель- Хэнд? Ждановт уу, эсвэл Фосст уу?

Неч- Хэнд ч.

 

ххх

Чиг- Харин байшингийн дэргэдэх тэр хоёр хэн гэж чи бодож байна?

Конс- Хэн байх вэ дээ. ТТГыхан.

Чиг- Яагаад тэр гэж?

Конс- Бие засах газар миний нүдсэн нөхөр баарны дэргэд энэ нүдний шилттэй үргэлж хамт байсан. Зүгээр л тэгсэн гэж бодож байна уу?

Чиг- Миша.

Конс- Мм?

Чиг- Энэ хэн гэдгийг мэдэх үү?

Конс- ТТГ-н агент. Хавар мэдэгдсэн. Магадгүй, давхар тоглоом байгаад Саня түүнийг өөртөө элсүүлэхийг хүссэн юм болов у?

Чиг- Эсвэл Нечаевыг элсүүлсэн байж болох уу? Светлана энэ тухай мэдээд, тэр түүнээс салсан.

Конс- Вася. Зөвхөн Саня л биш.

Чиг- Ангийн байшингийн дэргэд болсон явдлын дараа ч чи түүнд итгэсээр л байна уу?

Конс- Тийм

Чиг- Ждановт үзүүлье

Конс- Үгүй. Тэр оролцох хэрэггүй гэж хэлсэн. Бид өөрсдөө ажиллана

Чиг- Тэгвэл хавтас ямар хэрэгтэй юм?

Конс- Байранд бидэн шиг нэгжлэг хийж магадгүй. Харин энд байгаа материал илт нээлттэй эх сурвалжаас биш байна. Светланаг конторын өмнө эвгүй байдалд оруулж болохгүй. Эргэж ирэхээр нь өгье

 

ххх

Раи- Ийшээ тавьчих. Миша. Миш, чи үүнийг харах хэрэгтэй. Миш, чи надад анхаарлаа хандуулж болох уу?

Гор- Чи байж бай л даа айн? Энэ маш чухал

Раи- Чамд бүх л юм чухал шд

Гор- Би хүчнийхний саналуудыг харж байна

 

Гор- За?

Раи- Үнэхээр ийм зүйлд хүрнэ гэж үү? Танкууд уу? Берлины гудамжаар уу? Бидэнд 56 оны Будапешт, 68 оны Праг хангалтгүй байсан гэж үү?

Гор- Сонс доо, тэр үед маш өөр нөхцөл байдал байсан. Бас германчууд ер нь бидэнд тусласан шүү

Раи- Гэхдээ одоо өөр цаг үе, Миша. Тэгээд дараа нь чи ингэж түүхэнд үлдмээр байна гэж үү?

Гор- Ямар гэж? Заавал цус бас гэдэс дотор замууд дээр байх гэж үү? Энэ бол зүгээр л хүчээ харуулж байгаа хэрэг. Зөвлөлт Холбоот Улс ойрхон байгаа бөгөөд дэг журам тогтоож чадна гэсэн анхааруулга. Цаг хугацаа аймшигтай хурдан өнгөрч байна, ойлгож байна уу?

Раи- Миша, бид зүгээр л зэвсгээрээ сүрдүүлэхийг хүсэж байсан ч манай танк руу "Молотовын коктейль" шидэх ямар нэг тэнэг хүн үргэлж олдоно биз дээ? Тэгээд л болоо, гинжин урвал эхэлнэ.

Гор- Тэгвэл бид Варшавын гэрээг бүхэлд нь алдана шүү дээ. Румын, Унгар, Польшууд. Тэд нар бидний сул талыг мэдэрнэ

Раи- Эсвэл бидний хүчийг. Армийг ашиглахгүй байж чадах тэр хүчийг. Хэрэв одоо хүчнийхэн ялбал бид барьцааны хүмүүс болно. Тэгээд л бүх зүйл дуусна. Чиний хийсэн бүх зүйл. Өөрчлөн байгуулалт, шинэчлэл. Хамгийн сайн хувилбараар чи Крючков, Язов хоёрын утсан хүүхэлдэй болно.

Гор- За. Харин хамгийн муу нь юу вэ?

Раи- Миша. Чи маргааш тэдэнд юу хэлэхээ мэдэж байгаа шүү дээ. Өглөө бодож олно биз. Ямар нэгэн гоё томьёолол.

Гор- Тэд үнэндээ юу бодоод байна аа? Ард түмэн биднийг зүгээр л ойлгохгүй шүү дээ! Эцсийн эцэст Афганистан бидэнд хангалттай. Би шийдвэрээ гаргасан. Боллоо. Гаргасан.

Раи- Миша. Би юу худалдаж авсныг харах уу?

 

ххх

Инг- Би чиний оронд байсан бол Хельгад итгэхгүй байсан

Неч- Чи Майерсыг сайн таньдаг байсан уу?

Инг- Тийм ч сайн биш.

Неч- Миний ой санамж намайг хуураагүй бол чи түүний нууц амраг байсан биз дээ.

Инг- Хуураагүй байна. Гэхдээ өөрийнхөө хүслээр бол биш юм шүү. Энэ юу вэ?

Неч- Майерсын хэн хэнтэй ажиллаж байсныг бичиж байна. Май хар даа. Энд магадгүй түүний хамгийн их итгэдэг байсан хүн байгаа байх

Инг- Бетина Лангенберг. Энэ түүний нарийн бичиг. Тэр бүх ажлыг нь мэддэг байсан. Майерс бүр түүнийг Штазигаас гадаад хэргийн яам руу авчирсан. Тэр бүр түүний дугаар хадгалах дэвтэр нь ч болдог байсан. Нэг удаа орой Майерс түүний гэр лүү залгаад нэг хүний дугаар хайлгаад байсан. Тэгсэн тэр шууд хэлж өгсөн. Бас өмнөх уулзалтын жижиг сажиг болгоныг санаж байсан

Неч- Тэгвэл материалаа гэртээ хадгалдаг байсан уу?

Инг- Компютерд хадгалдаг байсан. Майерс яамнаас түүний гэрт компютер өгүүлчихлээ гээд онгирч байсан

Неч- Майерсыг сайн мэдэдгүй л гээд байсан

Инг- Би Михаэльд цуглуулсан мэдээллээ ярьж байна

Неч- Фосс чамайг юугаар барьдаг юм бэ?

Инг- Түүнд миний ах байгаа

 

Инг- Саша харин чи юу хайгаад байгаа юм бэ? Би чамд туслая

Неч- Оронд нь юу юм?

Инг- Би хананы цаадах руу явмаар байна. Клаустай хамт

Неч- Чамайг тэнд баривчлана

Инг- Надад шинэ бичиг баримт хийж өгөх хүн байгаа. Тэгээд би Америк руу явна. Тэнд поп од болно, яг Мадонна шиг. Би Фоссын хүүхэлдэй байхаас залхаж байна. Тэр намайг ална Саша. Бас ахыг маань ч ална

Неч- Бүх зүйл сайхан болно оо

Инг- Бид хэрэггүй болох үед л

Неч- Бүгд сайхан болно. Тайвшир

Инг- Бид нэгэндээ тэсалж чадна. Хамтдаа явья

Неч- Би эхнэрээ аврах хэрэгтэй байна. Би түүнийг бариад өгчихсөн

Инг- Ойлголоо. Дараа нь чи надтай хамт явах уу?

Неч- Харин чи надтай ЗХУ руу явах уу?

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home