ГДР 7р анги
Хоолой- Черчиллийн үеэс эхлэн империализмын үзэл сурталчид Европыг коммунистууд хуваасан гэж мэдэгдсээр ирсэн. Гэвч үнэн бол өөр билээ. Европыг хоёр эсрэг блок болон хуваах улс төрийн санаачлагыг социалист орнууд эхлүүлээгүй. Баруунд хэн нэгэн үүнийг мартсан бол Варшавын гэрээ нь НАТО-гийн түрэмгий блок байгуулагдсанаас хойш зургаан жилийн дараа байгуулагдсаныг сануулъя.
Бичиг- 7р анги
Алчихгүй л бол хэцүү бүх зүйл намайг илүү хүчирхэг болгодог
Германы философич Фридрих Нишце
ххх
Печиус- Манай залуус арай хэтрүүлсэн байна. Таныг өөрөө эсэргүүцэл үзүүлээд байсан гэсэн. Та намайг хэн болохыг мэдэх үү?
Неч- Баруун Берлин дэх ТТГ-ын дарга
Печ- Та дөнгөж сая бидний таамгийг баталчихлаа. ТТГ-ын Лэнгли дэх төв байранд КГБ-ийн өт шургалсан байна.
Неч- Та их баян төсөөлөлтэй юм.
Печ- Мм
Неч- Гэхдээ тэр өт бол надтай хамааралгүй
Печ- Тантай хамааралгүй. Гэхдээ та бидэнд түүнийг олж өгөхөд тусална. Сүүлийн хэдэн жил тэр бидэнд маш их төвөг удлаа. Агентуудын жагсаалтан дахь түүний нэр Маркус Вольф. Маркус Вольфын архив. Та тэрийг хайж байгаа биздээ?
Неч- Тэр танд хэрэгтэй юм уу?
Печ- Маш их
Неч- Тэгвэл энэ таны асуудал
Печ- Танд тэгвэл Карл Майерсын хуучин амраг… Фридрих паласын герман бүжигчин ямар хэрэгтэй юм?
Та түүнийг аль хэдийн урвуулчихсан уу мистер Нечаев? Эсвэл зүгээр Алекс гэх үү?
Неч- Тэр үүнд ямар ч хамаагүй. Зүгээр л түр зуурын явдал
Печ- Түр зуурын явдал. Та эхнэртээ хайртай юу?
Печ- Карл Майерс эмнэлэгт танд юу гэж хэлсэн бэ?
Неч- Юу ч хэлээгүй. Бид хүүгийнх нь талаар ярилцсан
Печ- Ойлгомжтой.
Манай ажилтны гарт хортой тариур байгаа. Хэрвээ та хэлэхгүй бол эхнэрийг чинь 1 минутын дараа ална.
Маркус Вольфын архив хаана байна?
Неч- Берлиний ойролцоо, Штазигийн нууц харшид. Зүүн зүгт 30аад км-ийн зайд. Би мэдэж байгаа бүхнээ хэллээ. Би та нарын адил л хайж байгаа
Печ англиар ярина
Печ- Би танд итгэлээ. Та архивыг хаана байгааг мэдэхгүй юм байна. Би танд тус хүргэлээ шүү. Эхнэр чинь танд дахиж саад болохгүй нь. Та бүжигчин рүүгээ буцаж болно
Неч- Би чамайг олно. Тэгээд ална
Печ- Ерөндөг. Чи бидэнд Маркус Вольфын архивыг олж өгнө. Олох хүртэл чинь эхнэр чинь бидэнд байна
ххх
Сэтгүүлч- Герр Горбачёв. Берлиний хана бол хоёр Германыг ойртуулах замд тулгарч буй бодит бөгөөд улс төрийн саад тотгор гэж барууны ихэнхи германчууд үздэг. Таны тэмүүлээд буй нэгдсэн Европын ордон Берлиний хана оршин байхад боломжтой гэж та үзэж байна уу?
Гор- За, сонсооч... Энэхүү нэгдсэн Европын ордонг байгуулахад цорын ганц саад тотгор нь Берлиний хана гэж бүх зүйлийг дүгнэх нь... Энэ чинь зүгээр л утгагүй хэрэг шүү дээ.
Дашрамд хэлэхэд, энэхүү нэгдмэл Европын ордонг байгуулахад бидэнд маш олон асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Бүх ард түмний ашиг сонирхлын үүднээс, тэдний сонголт, уламжлал, түүхийг хүндэтгэнэ. Эцэст нь, хамтран ажиллах тэгш эрхт нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.
Сэт- Гэхдээ Хүйтэн дайн албан ёсоор дуусаагүй байна.
ЗХУ-ын харилцааны хувьд та нар өдөөн хатгалга гэж хүлээн авдаг тохиолдлууд гарсаар байна. Жишээлбэл, хоёр жилийн өмнөх Матиас Рустын нислэг. Та иймэрхүү зүйлд яаж ханддаг вэ?
Гор- Тэр нислэг бол цэвэр танхайрал. Тэр залуу биднийг дэлхий дахинд нээлттэй гэдэгт итгэсэн.
Сэт- Тийм учраас таны агаарын довтолгооноос хамгаалах хүчин(алба) онгоцыг нь сөнөөгөөгүй хэрэг үү?
Гор- Мэдээж. Бид түүнийг ЗХУ-ын нутаг дээгүүр хийсэн нислэгийнх нь туршид ажиглаж байсан. Тийм ээ, бид арга хэмжээ авахад бэлэн байсан. Гэвч бид ямар ч дайсагнасан зүйл олж хараагүй.
Сэт- Гэвч эцэст нь та Матиас Рустыг шоронд хийсэн.
Гор- Тэр улсын хилийг зөрчсөн шүү дээ. Бүр хууль бус. Миний бодлоор үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой.
Сэт- Өнөөдрийнхөө яриандаа эргэн оръё. Зөвлөлт Холбоот Улс Зүүн болон Баруун Герман нэгдэхээс эмээж байна уу?
Гор- Зүүн ба Баруун Герман хоорондоо ойртох нь ч, хоёр Герман нэгдэх нь ч хөршүүдийнхээ эсвэл өөр хэн нэгний үндэсний ашиг сонирхолд аюул занал, хор хохирол учруулах ёсгүй. Герман нэгдвэл үүнийг бодолцох ёстой гэж би бодож байна. Ялангуяа эдгээр хоёр олон улсын байгууллагын цэрэг-стратегийн тэнцвэрийг алдагдуулахыг хүлээн зөвшөөрөх аргагүй юм.
Сэт- Энгийнээр хэлбэл, та НАТО-г зүүн зүгт тэлэхийн эсрэг байна зөв үү?
Гор- Мэдээж хэрэг. Энэ бол 1975 онд Хельсинкт тавигдсан бүх Европын аюулгүй байдлын суурийг нурааж буй хэрэг шүү дээ. Ийм юм болж болохгүй. Эс бөгөөс энэ Хүйтэн дайн хэзээ ч дуусахгүй.
Сэт- Баярлалаа, Михаил Сергеевич. Гайхалтай ярилцлага боллоо. Маш сонирхолтой байлаа.
Гор- Танд ч бас баярлалаа. Хүмүүсийн хэлдгээр, битгий өвдөөрэй.
Сэт- Баярлалаа.
Гор- Сайн сайхныг хүсье. Баяртай.
Сэт- Баяртая
ххх
Неч- Сайн уу
Густав- Аан, нөгөө орос. Юу байна?
Неч- Надад Ингрид хэрэгтэй байна
Гус- Чи нэг л тааруу харагдаж байна. Хэтрүүлчихээ юу?
Май. Эмчил
ххх
Хель- Ждановынд Нечаев байхгүй
Фосс- Итгэлтэй байна уу?
Хель- Худал бол Жданов муугүй байсан, гэхдээ эхний хариу үйлдлийг нь харвал… өөрсдөө үнэхээр түүнийг хайж байгаа бололтой
Фосс- Чөтгөр аваг. Тэгвэл тэр хаана байгаа юм?
Хель- Нечаевын эхнэрийг хэн нэгэн хулгайлсан гэж Жданов хэлсэн. Миний мэдэж байгаагаар бид лав биш
Фосс- Тэр бидэнд ямар хэрэгтэй юм?
Хель- Энэ чиний санаа байсан Михаэль. Хэрэв Нечаев биднээс зугтаачихсан бол түүнд саад болох хэрэггүй. Оронд нь Вольфын архивыг хайх боломжийг өгөх хэрэгтэй. Тэр Ингридтэй холбогдох болно. Түүнээр дамжуулж архивыг олсныг нь мэдэж болно. Эхнэр нь саад л болно
Фосс- Нечаевт эхнэр нь огт хамаагүй. Тэр Ингридэд галзууртлаа дурласан. Түүний төлөө юу ч хийхэд бэлэн байгаа
Хель- Тэгвэл эхнэрийг нь хэн хулгайлчихав?
ххх
Инг- Густав тэр хаана байна? Баярлалаа, би чамд өртэй боллоо
Инг- Саша
Саш
Неч- Чимээгүй бас хэн ч байхгүй газар луу би явах хэрэгтэй
ххх
Бундестагын гишүүн- Берлиний хана унавал бидэнд ноцтой сорилт болно. Учир нь Зүүн Германаас Баруун руу нүүхийг хүсэгчдийн тоо их. Олон тооны цагаачдыг хүлээн авч, нийгэмшүүлэх нь манай бүх нийгмийн албадын ачааллыг эрс нэмэгдүүлнэ.
Лук- Юрий Анатольевич, тэд нэг л удаад байна.
Жда- Дагуулуудыг цэвэрлэж байгаа байлгүй
Неч- Хэн нэгэн Нечаевыг аваад явчихаж.
Чиг- Тэр нууц байранд байсан ч яваад өгсөн байна. Хашаанд зодоон болсныг хөршүүд нь харсан байна.
Конс- Тэд түүнийг хаана байгааг яаж мэдсэн юм бол?
Лук- Бидний утсыг чагнасан юм болов уу?
Чиг- Тэр элчин сайдын яам руу залгаагүй, тусгай утас руу залгасан. Чагнах боломжгүй нууц байр.
Жда- Хэрэв Саша өөрөө нууц байр руу орохдоо харагдчихаагүй л бол
Конс- Үгүй, Юрий Анатольевич, Саша хэзээ ч тэгж баригдахгүй. Тэр ямар ч мөрдлөг дагуулыг салгах байсан.
Жда- Өөр санаа байна уу?
Конс- Би мэдэхгүй юм, гэхдээ элчин сайдын яамнаас хэн нэгэн Сашаг барьж өгсөн байж болох уу?
Жда- Бидний дунд урвагч байна. Василий. Надад Нечаевын утасны яриа болон нууц байрны талаар мэдэж байсан бүх хүний нэрс хэрэгтэй байна
ххх
Неч- Ус өгөөч
Инг- Хэн чамайг ингэв?
Неч- Өрсөлдөгч фирм
Инг- Тэдэнд юу хэрэгтэй юм?
Неч- Би хаана байна?
Инг- Найзын ангийн байранд
Неч- Аан, Логово Фоссын уу?
Инг- Саша энд чамд аюулгүй. Энд Штазигийн чагнагч байхгүй. Энэ байшинг шалгахгүй. Харин Михаэль ийшээ маш ховор ирдэг. Чи надад итгэж болно.
Берлинд чи нуугдаж чадахгүй. Тэнд урвагчид их байгаа. Чамайг маш хурдан олно. Элчин рүү явдаггүй л юм бол
Неч- Элчин рүү болохгүй ээ.
Чи яагаад Фоссд ажилладаг юм?
ххх
Хөтлөгч германаар ярина
Бичиг- 1985 он. Баруун Берлийн. Америкийн дуудлага худалдааны сектор
Хөт- Амадео Модильин улаан үстэй охидын хөргөөр цуврал бүтээл гаргасан. Эхлэх үнэ 80 мянган марк. 80 мянган марк нэг. 80 мянган марк хоёр
Хөт германаар
Инг- За, та нар бэлэн үү?
Хөт- 90 мянган марк
Эм- Ноёнтоон утасаар 200 мянган марк гэлээ
Эм германаар
Хөт- 200 мянган марк нэг. 200 мянган марк хоёр. 200 мянган марк гурав
Инг- Бүгдээрээ сайн уу? Гараа өргө. Хувийн өмч гэдэг нийтээс хулгайлсан гэсэн үг. Бид улаан армийн фракц байна. Хувийн өмчийг эсэргүйцэгчид
Клаус- Май унш. Унш!
Инг- Баярлалаа хонгор минь
Хөт- Хотын партизаны үзэл баримтлал. Хотын партизаны дайн нь парламентын ардчиллыг логикийн хувьд үгүйсгэж байна. Өөрсдийнх нь төлөөлөгчдийг аль хэдийн сүйтгэсэн.
Инг- Хурдлаарай найзууд аа
Хөт- Энэ бол цорын ганц бөгөөд зайлшгүй арга хэмжээ юм
Инг- Баярлалаа
Хөт- Мөн Зүүн Германы засгийн газраас баталсан онцгой байдлын хуульд болон цагдаа нарын ашигладаг гар тэсрэх бөмбөгний дүрэмд өгч буй хариу юм
Инг- Хурдан хөдөл. Хатагтай ичих хэрэггүй
Хатагтай- Үгүй
Инг- Орчин үеийн дэлхийд энхийн гэрээ хэлэлцээр эсвэл ямар нэг ардчилалыг баталгаатай байлгах орон зай, хүч гэж алга. Дэлхийд төгсгөл ирлээ!
Клаус- Битгий буудаарай. Тайлаач. Хурдан
Хат- Үгүй ээ, энэ минийх. Энэ минийх
Отто- Ийшээ, хурдлаарай
Инг- Клаус. Клаус над руу хар даа. Над руу хар
Клаус- Рита, маш хөгжилтэй байлаа
Инг- Хөгжилтэй, хөгжилтэй байлаа. Чанга, сайн барь
Отто- Бид цагдаа нарыг алчихлаа. Бид ингээд дууслаа
Руди- Хотоос зайлах хэрэгтэй
Отто- Хаашаа зугтах гэж? Герман даяар биднийг хайх болно
Инг- Клаус
Руди- Европоос холдох хэрэгтэй
Инг- Клаус, битгий үхээрэй. Битгий үхээрэй гуйя
Руди- Рита, бид хаана нуугдах юм? Рита, бид хаана нуугдах юм?
ххх
Инг- Энэ явдлын дараа бид Зүүн Германд нуугдсан юм. Харин Михаэль тусласан. Өөр нэрнүүд бас шинэ амьдрал өгсөн
Неч- Тийм болохоор чи хүмүүсийг алдаг юм уу?
Инг- Надад өөр сонголт байхгүй
Неч- Тэгвэл Майерсын тухайд? Эвансыг ч бас чи юу?
Инг- Үгүй. Михаэльд хаа сайгүй агент байгаа. Саша. Чи яагаад нөгөө хэд рүүгээ буцахгүй байгаа юм?
Неч- Намайг зугтааж байхад америкчууд барьж авсан. Тэд бүгдийн мэдэж байсан. Уламжлалт тэмдэг, хаяг гээд бүгдийг. Эндээс үндэслэвэл хэн нэгэн намайг барьж өгсөн байна
Инг- Танайхнаас
Неч- Одоо хэн манайх хэн дайсан гэдэг нь ойлгомжгүй байна
Инг- Би манайх Саша. Надад итгэ.
Неч- Чи Берлин рүү явах хэрэгтэй байна
ххх
Све- Хей, би ярилцмаар байна
Намайг сонсож байна уу?
Печ- Өдрийн хоолны цаг болсон байна. Харин та дөнгөж сэрлээ. Светлана Нечаева. Анхны гол КГБ-н шинжээч. 34 настай
Све- Саша хаана байна? Танайд уу?
Печ- Танд нөхөр чинь биш бид хэрэгтэй.
Кофе?
Све- Би танихгүй хүнтэй өглөөний цай уудаггүй.
Печ- Намайг Эд гэдэг
ххх
Шев- Баяр хүргэе Михаил Сергеевич. Чи Европт бидний үзэл бодлыг хүргэж чадлаа. Чиний ярилцлагыг зөвхөн германчууд төдийгүй францчууд, англичууд ч үзсэн. Хэвлэлүүд чиний үгийг их дуулиантайгаар хэлэлцэж байна.
Гор- Харин НАТО-ийн тухай миний хэлсэнд тэд яаж хариу өгч байна?
Шев- Үндсэн санааг ойлгосон. Хэрэв манай болон тэдний системийн эсрэгцэл байхгүй бол Германд НАТО хэрэггүй болно. Миша, тэд өөрсдөө түүнээс сална.
Гор- Юу гэж дээ, Эдуард. Рейган тэгэхийг зөвшөөрөхгүй, үгүй. Тэр “Оддын дайн” гэдэг хөтөлбөрөө дэмий хийсэн гэж үү? Мм?
Шев- Чиний зөв. Мэдээж АНУ шахалт үзүүлж, НАТО-д зориулсан санхүүжилтийг нэмэгдүүлэхийг шаардана. Гэвч европчууд харамч. Тиймээс тэд чиний нэгдсэн европын ордны санааг зуурч аваад байна.
Гор- Тэд Хүйтэн дайны энэ бүх он жилийн дараа бидэнд итгэх болов уу, айн?
Шев- Ашиг сонирхлын тухай ярихад өнгөрсөн гомдлыг бүгд шууд мартдаг. Япончууд Гитлерийн талд тулалдаж байсан, тэгэхэд одоо юу болж байна? Дэлхий тэр чигээрээ тэдний технологийг ашиглаж байна. Хэн ч анзаарч тэдэнд Перл Харборыг сануулахгүй байна.
Гор- Харин бид энэ найрал хөгжимд тэргүүлэх хийлч байх ёстой. Бид л Европт нөхцөлөө тулгах хэрэгтэй. Бид.
Шев- Михаил, бодитой байцгаая. Бид бол аварга том машин, цагийн сорилтод хариу үзүүлэх боломжгүй. Манайд хамгийн өчүүхэн асуудлын шийдвэр гаргахад хүртэл заавал Москвагаас зөвшилцөх ёстой.
Гор- Тийм ч…
Шев- Ямар ч жижиг санаачилга байсан дардаг. Ер нь л манайх шиг асар том, төвөгтэй оронд бүхнийг нэг газраас шийдэх боломжтой гэж үү? Тэгээд бүр бүхэл Европыг удирдах гэж үү?
Гор- Өөрөөр яах юм, Эдуард? Өөрөөр яана гэж, айн? Бүгдэд нь эрх чөлөө өгвөл бүгд тараад явчихна. Чи Тбилисид дөрөвдүгээр сард юу болсон гэдгийг мартсан гэж үү? Тэгвэл Балтад? Чи мэднэ дээ, жаахан ч болов жолоогоо сул тавихад бүгд замбараагүй болно!
Шев- ЗХУ-ыг шинэчлэх шаардлагатай. Төвлөрлийг сааруулах хэрэгтэй. Үүнийг чи өөрөө байнга хэлдэг шүү дээ. Хамгийн чухал гол зүйлсийг Москвад үлдээнэ. Батлан хамгаалах, шинжлэх ухаан, гадаад бодлого, гадаад худалдаа гээд. Харин бусдыг нь бүгдийг нь холбоотнуудад өгнө. Бид найдваргүйгээр хоцорсон, Михаил. Өөрсдийгөө тэжээж чадна. Энэ үнэн. Гэхдээ өсөлт, хөгжилд боломж хүрэлцэхгүй. Байгалийн баялаг бидэнд шавхагдашгүй. Харин тэр баруун германчууд технологитой. Тэгвэл хамтдаа бол бид хүчтэй! Дахин дугуй зохион бүтээх шаардлагагүй болно.
Гор- Хмм, мэдэх үү. Хөгжих тухайд бидэнд немцүүдээс зөвлөгөө хэрэггүй. Тэднийг эхлээд өөрсдийг нь нэгтгэх ёстой.
Шев- Мэдээж тийм ээ, Миша. Чиний зөв. Бид гол нь. Германы нэгдсэний дараа хэрхэн амьдрахаа чи шийднэ. Бид тэднийг нэгдэхэд нь тусалъя. Харин тэд үүний хариуд талархаж бидэнд бидний хүссэн бүхнийг өгнө.
Гор- За, Эдуард. Бид тэдэнтэй уулзаж ойлголцох гэж үзье. Гэхдээ зөвхөн бага багаар.
ххх
Зей- 68 онд Прага дахь чехүүдтэй бид оросуудаас хавьгүй хатуу харьцаж байсан. Та үүнийг мэдэх үү?
Фосс- Би тэнд 27 дугаар гвардын дивизийн бүрэлдэхүүнд байсан.
Зей- Тэгвэл чөлөөг хүссэн бүхнийг хатуу чанга дарангуйлахад юу саад болж байна?
Фосс- Кренц.
Зей- Кренц үү?
Фосс- Тэр ард түмнээс айдаг.
Зей- Энэ чинь зоригтой мэдэгдэл байна, бас бүр миний өрөөнд шүү
Фосс- Та өөрөө өөрийгөө чагнадаггүй биз дээ, нөхөр хурандаа?
Зей- Тэгвэл та намайг?
Зей- Нечаевыг олсон уу?
Фосс- Бид элчин сайдын яамны хэсгийг хатуу бүслэсэн. Бүр тэдний бүх ажилтнуудыг хянаж байгаа. Хэрэв Нечаев тийшээ орох гэж оролдох юм бол тэд хотод түүнтэй холбогдох гэж оролдох болно. Тэд түүнийг хотод олж холбогдох гэснийг бид даруй мэднэ.
Зей- Хэрвээ тэр одоо ч Берлинд байгаа бол л.
Фосс- Тэр энд байгаа. Би түүнийг сайн судалсан. Нечаев бол эхлүүлсэнээ дуустал нь явдаг төрлийн хүн. Тэр санаагаа биелүүлтлээ зугтахгүй.
Зей- Милькэд юу гэж хэлэх вэ? Тэр тэсрэлтэнд буруутгах толгойнууд шаардаж байгаа.
Фосс- Толгойнуудыг нь өгөх болно.
ххх
Инг- Лиза Покровская юу?
Лиза- тийм, Лиза Покровская
Инг- Би тан руу ярьсан. Ингрид Клее. Таны найз Жэк Эванс өнгөрсөнд би маш их харамсаж байна
Лиза- Жек миний найз гэдгийг та хаанаас мэдсэн юм?
Инг- НамайгАлександр Нечаев явуулсан. Түүнд танаас гуйх яаралтай гуйлт байна
ххх
Жда- Мэдээлэл чинь үнэхээр чухал гэж найдья. Надад цаг бага байна Анатолий Эдуардович
Пок- Тэр чухал гэж хэлсэн
Жда- Тэр ээ?
Пок- Танилц, миний охин Елизавета.
Лиза- Аав энэ мэдээлэл зөвхөн Юрий Анатольевичэд зориулагдсан
Пок- Лиза
Жда- Нөхөр Покровский
Лиза- Александр Нечаев тантай уулзмаар байна гэсэн
Жда- Тэр хаана байна? Та түүнийг хараа юу?
Лиза- Тэр над руу Ингрид Клеег явуулсан.
Ингрид маргааш уулзалтыг зохион байгуулна. Гэхдээ зөвхөн та болон Нечаев л байх ёстой. Өөр хэн ч болохгүй. Түүнд бас та түүнийг мөшгихөө болино гэсэн баталгаа хэрэгтэй
Жда- За, тодорхой ярь даа
ххх
Крючков- Барууны хэвлэлийн тойм, Михаил Сергеевич.
Гор- Энэ хэрэггүй хогоо чи надад битгий тулга, Владимир Александрович. Би чамаас тодорхой асуусан.
Крю- Таны зөв байсан нь батлагдсан. Матис Рустын нислэгийн сэдвийг ярилцлагадаа санаатайгаар хөндсөн байна. Баруун Германы сэтгүүлчид Рустын нислэгийг зориудын өдөөн хатгалга гэж үзэж байна.
Гор- Бид тэдэнтэй тэдэгүй мэдэж байгаа.
Кою- Манайхны хувьд энэ бол бидний өдөөн хатгалга байж болох тухай. Михаил Сергеевич.
Гор- Юу? Тэд тэндээ бүр солиорчих оо юу? Хэрвээ энэ манайх руу чиглэсэн өдөөн хатгалга байсан бол тэр Цагаан ордны урдах ногоон талбайд газардах байсан биз. Мэдэхгүй юм.
Крю- Манай мэдээллээр энэ хувилбарыг ТТГ-аас тэдэнд шахсан байна.
Гор- Муу новшнууд! Эхэндээ Рейган биднийг Солонгосын боинг онгоцыг унагаасан муу ёрын эзэнт гүрэн гэж хашгирч байсан. Дараа нь нууцаар япончуудад солонгосын нисгэгчид буруутай гэж шивнээд, яагаад гэвэл автожолоодлогоо буруу тавьсан гээд. Одоо Рустыг ч бидэнд бэлэг болгон шидсэн гэж үү?
Крю- Барууны хэвлэлд тэд энэ сэдвийг янз бүрээр турхирч байна. Тэд Рустын нислэгийг ялангуяа таныг сонирхсон гэж үзэж байна, Михаил Сергеевич.
Гор- Тэд тэнд хортой мөөг идчихээ юу?
Крю- Рустын нислэг нь барууны тусгай албадын сайн төлөвлөсөн өдөөн хатгалга байсан гэж хамгийн магадлалтай санагдаж байна, бас чухал нь энэ үйлдэл тодорхой удирдлагын зарим этгээдийн зөвшөөрлөөр, мэдээллээр хийж гүйцэтгэсэн байж болох юм. Барууны хэвлэлд бичигдсэн юман дээр үндэслэсэн ерөнхий дүгнэлт энэ. Дэлгэрэнгүй эндээ байгаа.
Мөн Рустын нислэгийн хэрэгт таарахгүй байгаа зөрчил маргаан байна. Бидний мэдэж байгаагаар баруунгерманы сэтгүүлчид мөрдөн шалгалтын явцын яг эдгээр баримтууд дээр тулгуурлаж байна.
Гор- Наадахыг чинь сайн ойлгосонгүй. Энэ чинь аль хэдийн өнгөрсөн хэрэг шүү дээ. Яагаад тэд одоо энэ бүгдийг дахин сөхөх хэрэгтэй гэж?
Крю- Магадгүй Барууны олон нийтийн нүдэнд таны энх, тайтгаруулагч гэх нэр хүндийг алдуулахыг хүсч байгаа байх, эсвэл Германтай харилцааг хурцатгахын тулд.
Гор- Тийм юм биз дээ! Нисдэг онгоц унагавал тэд гомдоллоно. Нисдэг онгоц унагаахгүй бол тэд мөн л гомдоллож байна уу? За боллоо. Чөлөөтэй явж болно, Владимир Александрович. Яв. Үгүй ээ, энэ материалыг надад үлдээ. Би илүү нарийвчлан танилцана.
ххх
Неч- Майерсын машины дэлбэрэлтээс чи яагаад намайг аварсан юм бэ? Дараа нь миний араас бааранд ирсэн
Инг- Яагаад гэвэл чи миний обьект болохоор
Неч- Тийм гэж үү?
Инг- Саша чи надаас юу хүсээд байгаа юм бэ?
Неч- Чамайг… Би чамайг хүсэж байна
Инг- Эхнэр чинь яах юм?
Неч- Урьд нь энэ чамд саад болдоггүй байсан
Инг- Одоо саад болж байна. Дахиад л нэг нууц амрагийн дүрд би баймааргүй байна
Неч- Ингрид, чи миний нөхцөлийг маш сайн мэдэж байгаа шүү дээ. Тэр араар минь тавьсан, бид сална. Болоо. Өөр юу гэж?
Инг- Тэр чамайг буцаахыг хүсвэл яах юм?
Неч- Хэрэв би буцахыг хүсэхгүй бол?
Инг- Хэрэв?? Чи түүнд одоо ч хайртай юм уу?
Неч- Харин чи өөрөө надаас юу хүсээд байгаа юм? Юу хэрэгтэй юм?
Инг- Би чамтай хананы цаана гарч удаан жаргалтай амьдармаар байна. Гэхдээ чи Фосстой учраа олоход минь туслах ёстой.
Неч- Тэгэхээр чи намайг чамайг өмнө яаж ашигладаг байсан шиг ашигламаар байгаа юм уу? Би зөв ойлгосон уу?
Ингрид. Ингрид
ххх
Печ- Бас гэдэг үгэнд цэг тавья. Нээрээ энэ хэлц инглишээс ирсэн гэдгийг та мэдэж байсан уу?
Све- Францаас ирсэн шүү.
Печ- Та миний хэлэх гэж байгаа бүхэнг няцаах уу? Бид хамтрана гэдэгт би их найдаж байна.
Све- Та миний нөхрийн нүдэн дээр намайг алах гэж оролдсон.
Печ- Уучлалт хүсэж байна. Өдөөн хатгалга бол миний ажлын нэг хэсэг.
Све- Та багадаа вивисектор болохыг хүсдэг байсан уу тэ? Муур, нохой, орог зусгийг тамлан зовоохыг.
Печ- Та бидэнд үнэтэй олдвор. Тан шиг мэргэжилтэй ажилтанг гадаад явуулсанд би гайхаж байна.
Све- Би энгийн аналитик шинжээч, ямар ч онцын нууц мэдэхгүй.
Печ- Хмм.
Све- Анхан. Холбооны код, шифрүүд. Намайг хулгайлсны дараа мэддэг бүх зүйлийг аль хэдийн сольсон.
Печ- Агуулахад би таны нөхөрт Лэнглидэх урвагчийн тухай ярьсан.
Све- Энэ надтай огт хамаагүй.
Печ- КГБ-д та барууны орнуудын агенттай холбогдох холбоог боловсруулдаг гэж байсан. Бүх тэр албан ёсны тагнуулын схем, гарц системүүдийг. Гуйя, гуйя, гуйя үүнийг битгий үгүйсгэ. Бидэнд КГБ-д баттай эх сурвалж бий.
Све- Миний ажил танд ямар ч тус болохгүй.
Печ- Харин ч маш их тусална. Их тус болно. Та надад бүх зүйлийг дэлгэрэнгүй ярьж өгнө.
Све- Тэгээд та миний судалгааг ашиглана гэж үү? Лэнгли орчимд аюулын дохио өгч манай агентыг барих гэж үү?
Печ- Сайн төлөвлөгөө гэдэгтэй санал нийлж байна уу?
Све- Энэ амжилт олохгүй.
Печ- Мм?
Све- Мхн. Миний хэлж болох байсан бүх зүйл аль хэдийн илчлэгдсэн.
Печ- Москвад энэ бүгдийг мэдэж байгаа. Гэхдээ АНУ дахь таны агент мэдэх болов уу? Түүний заавар, холбоо хуучирсан, таны зөвлөгчтэй хамт. Гол болон нөөц сувгууд ч
Све- Удахгүй солино.
Печ- Бидэнд цаг хомс байна. Сайнаар гуйя. Муугаар бол та нөхрийнхөө жишээг харсан. Танд бодох нэг шөнө байна.
Тэгэхдээ та хэн таныг илчилсэнг нь сонирхож байна уу?
ххх
Гор- Энэ байна. Сонсдоо. Хил давсны дараа Рустын онгоц гурван цаг хорин минутын турш радарын дэлгэцнээс алга болж, бараг дүүрэн шатахууны савтай газардсан.
Яковлев-Би санаж байна…
Гор- Сонс гээд байна! Зөвлөлтийн Агаарын довтолгооноос хамгаалах системийн хамгийн эмзэг цэгүүдийн нэг бол байршил бүсүүдийн хоорондох хил юм. Тасралтгүй радарын талбай нь Зөвлөлтийн хилийн дагуух нарийн зурвасаар үргэлжилж, цаашлаад үхлийн бүсүүд болдог. Руст яагаад ч юм нислэгийнхээ маршрутад яг тэдгээрийг сонгосон.
Өө, хараач! Тэдэнд бүр нислэгийн таамагласан замын зураг хүртэл байна. 18 настай сонирхогч нисгэгч энэ үхлийн бүсүүдийн хилийн талаар хаанаас мэдэх боломжтой байсан бэ? Хамгийн гол нь! ЗХУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах системд дүрэм гэж бий. 24 цаг тутамд ийм бүсүүдийн хилийг өөрчлөх ёстой. Гэтэл Рустын ниссэн өдөр тийм тушаал ирээгүй! Үгүй ээ, чи тэдний юу руу чиглүүлээд байгааг ойлгож байна уу? Би Рустыг манайд нисэж ирэхийг зөвшөөрсөн мэтээр.
Як- За, чамайг цэргийнхэнд цэвэрлэгээ хийж, чиний бодлогод дургүйцсэн хүмүүсийг зайлуулах шалтаг бий болгосон гэх гээд байна..
Гор- Үгүй ээ, энэ чинь дэмий балай юм!
Як- Үгүй. Битгий тэгж хэл. Харин ч эсрэгээрээ. Сайн бэлдэж.
Тэд түүхийн сургамжийг маш сайн ойлгож. Тэгээд түүнийгээ давтахаар шийджээ.
Гор- Чи юуны тухай яриад байна?
ххх
Инг- Уулзахыг зөвшөөрсөнд баярлалаа, Михаэль.
Фосс- Энэ бол чиний хэний өмнө хариуцлага хүлээх ёстойг мартахгүй байхын тулд шүү.
Өдрийн мэнд
Клаус- Рита!
Инг- Клаус.
Чи яаж байна?
Клаус- Миний энэ нохойн амьдралд юу өөрчлөгдөх вэ дээ?
Төмөр тор байхгүй ч би шоронд байна. Энэний хүзүүвчтэй.
Энэ шимэгч чамаас яагаад ч салахгүй нь уу? Чөтгөрийн цус сорогч!
Фосс- Клаус. Чи зөвхөн миний ачаар л амьд байгаа шүү.
Клаус- Үхсэн нь дээр байсан юм. Намайг бууд. Алив. Яг одоо
Инг- Хэрэггүй, гуйя. Би амлаж байна, би заавал эндээс гаргана. Тэвччих
Кла- Намайг алчих, Ингрид. Өөрийгөө чөлөөл
Инг- Жоохон л тэсчих. Хайртай шүү, ахаа
ххх
Як- 1945 оны тавдугаар сард герман онгоц «Юнкерс-52» манай агаарын довтолгооноос хамгаалах албыг шалгахаар шийдээд 1200 километр нисч, Москвад Тушин нисэх онгоцны буудалд газардсан.
Гор- Мхн.
Як- Үүний дараа улсын цэргийн дээд удирдлагад дарамт ихэсч, хүчтэй хязгаарлалт эхэлсэн.
Гор- түй! Чи бас тэр зүг байх нь ээ!
Як- Михаил. Чи санаж байна уу, 83-аад онд чи над дээр Канад руу ирээд шинэчлэн байгуулалтын анхны санаа, анхны алхмуудыг бид ярилцсаныг?
Гор- Юу гэж? Миний ой тогтоолт сайн шүү.
Як- Цэргийн аж үйлдвэрийн лоббиг таслан зогсооё. Төрийн захиргааны эрх мэдлийг аль болох хязгаарлая гээд л. Гэхдээ хоёулаа алдаа гаргасан. Манай тусгай албуудын эвэр бидний бодсоноос илүү бат бөх байсан. Мөн хэн нэгэн чиний нурууны ард барууны тусгай албадтай холбогдож, Рустын нислэгт нөлөөлсэн. За энэ хавтсыг чамд хэн өгсөн бэ?
Гор- Хэн гэж? Крючков. Чи битгий илүү юм яриарай даа. Чи өөрөө КГБ-гийн даргын албан тушаалд түүнийг санал болгосон. Бас Батлан хамгаалахын сайд Язовыг ч чи дэвшүүлсэн.
Як- Чебриков тэтгэвэрт гарахаасаа өмнө надад хэлж байсныг би чамд хэлж байгаагүй юм. Би мэднээ, чи Крючковыг дэвшүүлсэн. Гэхдээ санаж ав. Тэр үнэхээр маш муу хүн.
Гор- Гэхдээ энэ бол урвалт шүү дээ.
Як- Зөөлөн ааш, дуулгавартай байдлын цаана хатуу төмөр сэтгэл, шургуу зан нуугдаж байгаа. Чи анзаарсангүй юу?
Гор- Анзаарсангүй! За чи тэрний оронд эдгээрийг яахыг хэлдээ? Онгоцонд биологийн зэвсэг байсан гэж хэлбэл тэд ам нээхгүй болох болов уу?! Нэг мөр эцсийн эцэст!
Як- За, тоох хэрэггүй! Бид өөрсдийгөө зөвтгөж байна гэж л тэд хэлэх болно. Чи мэдэх үү, Хятадууд юу гэж ярьдгийг? Алмааз хог татадгүй.
Гор- Инээдтэй байна уу?Айн.
Тэгвэл инээдтэй биш байна
ххх
Флсс- Зүгээр л санаж ав, би хүссэн болохоор та нар амьсгалж байгаа юм. Нечаев чамайг амархан олохоор болго.
Инг- Яаж? Сонинд зар тавих уу?
Фосс- Тэр чиний даалгавар. Олоод, итгэлийг нь олоорой.
Инг- Яаж?
Фосс- Эрэгтэй хүмүүс доотхоороо боддог юм. Түүнд эхнэр нь өгч чадаагүй зүйлийг өг.
Инг- Михаель. Тэр тэнэг биш. Тэр намайг амархан барьчихна.
Фосс- Чи давж гарна, анх удаа ч биш
Инг- Михаель гуйя, намайг энэ ажлаас гарга. Өөр ямар ч хүн байж болно. Гэхдээ би дахиж Нечаевыг хармааргүй байна
Фосс- Хэн чиний обьект болохыг чи шийдэхгүй
Инг- Чамд ч бас би түүнтэй байгаа нь таалагдад…гүй биз дээ
Фосс- Нэг ч хүүхэн улс бид хоёрын хооронд орж чадахгүй. Чамайг архивт хөтөлж аваачих хүртэл түүнтэй бай. Харин миний эсрэг явбал таньдаг бүхнийг чинь ална шүү. Ахаас чинь эхлээд. Дараа нь найзуудыг чинь. Марикаг
Инг- Чөтгөрийн фашист
Инг- Хэрвээ Нечаев над дээр ирэхгүй бол яах юм?
Фосс- Ирнэ. Чи түүний хувьд чухал
Ингр- Чи яаж мэдэж байгаа юм?
Фосс- Тэр чамайг Майерсын эмнэлэгт харсан. Гэхдээ надад барьж өгөөгүй
Back to episodes Go home