GDR_06

Гдр 6р анги

 

Хоолой- Черчиллийн үеэс эхлэн империализмын үзэл сурталчид Европыг коммунистууд хуваасан гэж мэдэгдсээр ирсэн. Гэвч үнэн бол өөр билээ. Европыг хоёр эсрэг блок болон хуваах улс төрийн санаачлагыг социалист орнууд эхлүүлээгүй. Баруунд хэн нэгэн үүнийг мартсан бол Варшавын гэрээ нь НАТО-гийн түрэмгий блок байгуулагдсанаас хойш зургаан жилийн дараа байгуулагдсаныг сануулъя.

 

Бичиг- 6р анги

Толгойн доторх шоронгоос илүү аймшигт шорон гэж үгүй

-Зөвлөлтийн дуучин, рок хөгжимчин Виктор Цой

ххх

 

Фосс- Босоорой, Александр Николаевич. Эх орон тань таныг санажээ. Надтай хамт явна уу.

Неч- Санаж бас Хайрлаж байгаа.

Фосс- Танай Нечаев.

Жда- За, ямаршуу байна, Саша?

Неч- Зүгээр ээ, Юрий Анатольевич. Өрөөндөө ганцаараа. Хоол нь янзын. Үнэнийг хэлэхэд, идээгүй л дээ. Таныг нэхээд байсан. Кино үзүүлсэн.

Жда- Сонирхолтой юу?

Неч- Эротик.

Жда- Дээрэлхээгүй биз?

Неч- Үгүй. Тэд намайг найзуудынхаа хамгаалалтад байгааг, надад ямар ч аймшигтай зүйл тохиолдохгүйг мэдэж байсан шүү дээ.

Жда- Ял тулгасан уу?

Неч- Тэдний ял гэж нэрлээд байгаа зүйлийг манайд бол Хуулийн сургуулийн нэгдүгээр дамжааны ямар ч оюутан бут ниргэх байсан. За яах вэ...

Хөвгүүд бас Светка яаж байна?

Жда- Бүгд чамайг хүлээж байгаа. Санаж байгаа.

Фосс- Цаг боллоо.

Жда- Саша! Бид чамайг гаргаж авна, би чамд амлаж байна. Авч явах гэж байна уу?

 

ххх

Жда- Саша аюулд орсон, түүнийг гаргаж авах хэрэгтэй. Фосс араандаа зуучихаж үнэхээр.

Конс- Бидэнд хэр их хугацаа байгаа вэ?

Жда- Минийхээр бол маш бага.

Конс- Штази түүнийг устгаж чадна гэж үү?

Жда- Штази гэж би бодохгүй байна. Миний бодлоор Штазийн удирдлага дэд хурандаа Фоссын юу хийж байгааг мэдэхгүй байгаа.

Конс- Юу гэсэн үг вэ?

Жда- Дипломат арга замыг мартаж болно гэсэн үг. Тэд хэдэн сараар ч сунжруулж магад. Фосс өөрийнхөөрөө тоглож байна

Конс- Тэгвэл энэ Фоссын талаар ямар нэг юм олоод нүүрэн дээр нь шидчихвэл яасан юм бэ?

Жда- Штазийн хувьд Михаэль Фосс маш тунгалаг цэвэр нэр хүндтэй хүн. Коммунист, ажилдаа үнэнч. Албан тушаалаа танил талын бус, үнэнч шударгаар бүтээсэн. Тагнуулын албаны төгс ажилтан.

Конс- Михаэль, нэг нэрт байгаа шд, тэрийг нь бид аргалж чадахгүй гэж үү?

Жда- Би тэгж хэлээгүй

Конс- Юрий Анатольевич, биднийг дагаж байна.

Жда- Илт дагаж байна уу?

Конс- Тийм ээ.

Жда- Фосс энэ хотын эзэн хэн бэ гэдгийг харуулж байна.

Конс- Одоо бид түүнд харуулна.

 

Конс- За, тэгээд хэн нь энд эзэн бэ?

Жда- Миша, дахиад нэг ийм дрифт хийвэл гэр лүү чинь буцаана шүү!

Конс- Мэдлээ, фуххх.

 

ххх

Конс- Аан, чи энд байсан юм уу. Би чамайг хайгаад л байлаа.

Чиг- Юрий Анатольевич Сашатай ярилцсан уу?

Конс- Юу?

Чиг- Юрий Анатольевич Сашатай ярилцав уу?

Конс- Аан. Тийм ээ, ярилцсан. Бүтэлгүйтсэн.

Чиг- Юу бүтэлгүйтсэн гэж?

Конс- Мм, Штази Нечаевыг суллахыг хүсэхгүй бол бид түүнийг албан ёсоор тэндээс гаргаж чадахгүй.

Чиг- Тэгвэл албан бусаар?

Конс- Бодож байна. Чи.. шоронг нь шүршихийг гэж санал болгоод байна уу?

 

Фёдоровский- Сайн уу, залуусаа. За, Нечаевын талаар мэдээ байна уу?

Конс- Бүх зүйл сайн байгаа, тэр даалгавартай байгаа.

Фёд- Ямар даалгавар?

Конс- Германы шоронг шалгаж байгаа

Фёд- Ингэх хэрэггүй л байсан юм даа, Миша. Би ч гэсэн түүнд санаа зовж байна... Ойлголоо. За за . Баяртай гэж хэлэхээр орж ирсэн юм.

Конс- Анхан

Фёд- Москва руу нислээ

Конс- Эх оронд мэнд дамжуулаарай

Фёд- Мхн

Чиг- Яагаад түүнийг татаж байгаа юм бол?

Конс- Тэр Сашаг 2 жил дагасан. Саша одоо байхгүй юм чинь тэр резидент баазад ямар чөтгөрөө хийх юм? Зайлсан нь л дээр

 

Конс- Вася

Чиг- Хуучин барааны дэлгүүр хог шахаж мэднэ шүү гэж би чамд сануулсан даа. Шалгах хэрэгтэй байсан юм

Конс- Чи надтай шалгахаар хамт яваагүй биз дээ.

Чиг- Тэгээд одоо миний буруу юу?

Конс- Үгүй ээ. Чиний буруу биш. Вася янзалчихаач, гуйя. Нэг шил юм өгье

Чиг- Би кофег илүүд үздэг л дээ.

За яахав, үлдээ

Конс- Баярлалаа

 

ххх

Марика- Бурхан минь Фосс, баяр хүргэе

Фосс- Ингрид хаана байна?

Марика- Бэлтгэлийн өрөөнд хүлээж байгаа

 

ххх

Фосс- Яагаад Монро гэж?

Инг- Чи түүний тоглосон инээдмийн киног үзүүлсэн болохоор. Тэр чамд таалагддаг шд

Фосс- Түүнтэй уулзуулж өгөөч гэж гуйж байгаа юм уу?

Надад ч бас чамд өгөх бэлэг байгаа.

Бусадтай тоглодог шигээ надтай ч бас болно гэж бодоо юу?

Фосс-Битгий надад хүр

Фосс- Энэ чамайг өдөөж(сэрлийг) байна уу?

Инг- Чамайг уу? Намайг уу?

Инг-Михаэль

Фосс- Хар

Инг- Үгүй

Инг- Михаэль намайг уучлаарай, уучлаарай. Михаэль. Уучлаарай

Фосс- Намайг тушаахаар түүнийг ал. Ойлгосон уу?

Инг- Алах өөр хүн ол

Фосс- Үгүй, чи хийх болно. Бас чи надаас холжож чадахгүйг мартаж болохгүй шүү

Инг- Тэгвэл намайг түүнтэй уулзуулж өг, Михаэль

 

ххх

Шев- Хоёр хүн шатар тоглохоор суучихаад

сайн тоглож чаддаггүй байхаас дор юм гэж үгүй. Шаг.

Гор- Сонс доо, би залуудаа үнэхээр сайн тоглодог байсан гээч. Гэхдээ энэ их цаг авдаг зүйл гэдгийг ойлгоод орхичихсон юм. Тэгэхээр нэг иймэрхүү.

Шев- Тэгвэл тэнцье(хэний ч ялалт биш) гэж санал болгож байна

Гор- За тэгье.

Шев- Ямар ч байсан үр дүн нь ойлгомжтой. Цаг гарздахын нэмэр. Яг одоо финнүүдтэй байгаа шиг, байсан байрандаа л үлдэе.

Гор- Чи юу...намайг Финландад айлчлахыг эсэргүүцээд байна уу?

Шев- Мэдээж үгүй. Эсэргүүцэхгүй байна. Гэхдээ л ерөнхийлөгч Койвисто чамайг хичнээн олон удаа урьсан билээ.

Яг одоо Хойд Европт цөмийн зэвсэггүй бүс байгуулах талаар тохиролцох цаг нь мөн үү?

Гор- Сонсооч, Германы нэгдлийн үед дэнс аль тал руу хэлбийхийг бид мэдэхгүй шүү дээ. Кренц нөлөөгөө алдаж байна. Бидний өмнө НАТО-г өргөжүүлэх асуудал тулгарч байна. Тийм болохоор чи финнүүдэд Балтын тэнгисийн флотын бүрэлдэхүүнээс манай шумбагч онгоцнуудыг гаргана гэж амласан хэрэг үү?

Шев- Цөмийн пуужинтайг нь уу?

Гор- За яахав, Хүйтэн дайнд ЗХУ Финландыг татан оруулахгүй байх ухаан дутаагүй. Гэхдээ бидэнд төвийг сахих байдал хэрэгтэй. Чи санал нийлэхгүй байна уу?

Шев- Санал нийлж байна. Чи бүгдийг зөв хийсэн, Миша. Зүүн германы хувьд ч чи зөв алхам хийсэн. Дэмжлэг үзүүлнэ гэж

Кренцэд амласан чинь ч зөв болж

Гор- За тэгээд надад өөр ямар арга байсан юм? Тэр бараг л уйлах шахсан шүү дээ.

Шев- Энэ бол яг л эртнээс үр дүн нь ойлгомжтой байдаг тохиолдол. Берлин өрөнд баригдсан. Түүнийг нь нэмээд хэрэггүй.

Гор- Тэгэхээр чи Зүүн Германд мөнгө өгөхгүй байхыг санал болгож байна уу.

Шев- Мэдээж. Яах гэж? Чи тэнд ямар сайхан хэллээ дээ. Зөвлөлт Холбоот Улсын ард түмний дараа Зүүн Германы ард түмэн бол бидний хувьд хамгийн эрхэм нь гэж.

Гор- За би ч тэгэхэд чин сэтгэлээсээ л хэлсэн юм.

Шев- Үнэхээр ч хамгийн үнэтэй нь шүү дээ. Миша. Өөр ямар ч ард түмэн манай төсөвт ийм үнэтэй тусдаггүй.

Гор- Хэрэв Кренц Хоннекерийн шиг Баруун Германаас зээл хүсвэл яах вэ?

Шев- Тэр аль хэдийн хүсчихсэн. Гэхдээ түүнд өгөхгүй.

Гор- Тийм үү? Чи итгэлтэй байна уу?

Шев- Чи өөрөө л Герман Кренцтэй ч, Кренцгүй ч нэгдэнэ гэж хэлсэн шүү дээ.

Чи түүнд дэмжлэг санал болгож, нүүрийг нь хадгалж үлдлээ. Гэхдээ тэр дэмжлэг хэзээ байхыг нь чи хэлээгүй. Хүлээж байг.

Гор- Өөрөөр хэлбэл бид Берлинд шаглаж(шаг хийж) байна гэсэн үг үү? Арай эрт юм биш үү?

Шев- Зүүн Герман тоглоомд оролцоогүй байна, Миша. Энэ бол бидний болон Барууныхны хоорондох шинэ Германы төлөөх өрөг.

 

ххх

Неч- Би дэд хурандаа Фосстой яаралтай ярих хэрэгтэй байна.

Хель- Өглөө болтол хүлээж болох уу?

Неч- Үгүй. Болохгүй. Би Карл Майерсийн аллагын хэргээ хүлээмээр байна. Үүнийг протоколд тэмдэглэж, дүрс бичлэгээр баримтжуулахыг шаардаж байна.

 

ххх

Аликин- Уучлаарай, хатагтай. Хэрэв таны үсний засалт өөр байсан бол би таныг... их адилхан байна гэж хэлэх байлаа.

Инг- Би тэр эмэгтэй биш. Бид хоёрыг байнга андуурдаг юм.

Алик- Харамсалтай нь би германаар ярьдаггүй. Гэхдээ та үнэхээр адилхан юм.

 

ххх

Конс- Константинов байна

Све- Тэр бааранд ирсэн байна, магадгүй уулзалттай байх. Хэрэв тэд өөр өөр замаар явбал дагаж, аюулгүй байдлыг хангахаар чи хүрээд ирж чадах уу,?

Конс- Света, чи түүнийг үргэлж дагаад байж чадахгүй шүү дээ.

Све- Түүнийг хамсаатнууд дээр нь биднийг аваачих үед бид бүгдийг нь барина. Тэгээд Сашагаар солилцоно.

Конс- Чи хаана байна?

 

ххх

Конс- Би өнөөдөр маш их ганцаардаж байна, харахад та ч бас ганцаараа бололтой. Бие биенийхээ орон зайг гэрэлтүүлбэл яасан юм?

Инг- Зайл, тэнэг ээ.

 

Инг- Чи яагаад намайг хаа сайгүй дагаад байгаа юм бэ?

Све- Уучлаарай, би оросоор ойлгохгүй.

Инг- Ойлгохгүй юу тэ?

 

Инг- Дахиад нэг л харагдах юм бол ална шүү. Түүнийг энд барьж бай. Би яваадахья

 

ххх

Руди- Орилвол наад толгойгоор чинь энэ ханыг цохино шүү. Ойлгов уу? Чи орос уу?

 

ххх

Конс- Явья

Машинд хүлээж бай

 

ххх-

Све- Их гэмтсэн үү?

Конс- Үгүй ээ, энэ дор үе байсан. Би чамд битгий оролц гэж анхааруулсан шүү дээ

Све- Тэр намайг бугуйвчаа буцааж өгөх гээд хүлээж байсан.

Конс- Тийм үү? Би лав эргэлзэж байна

 

Конс- Аан нээрээ, ирж харсан чинь солих хэрэгтэй болсон байна. Өнөөдөр ямар гээч өдөр вэ дээ!

 

ххх

Фред- Юу болсон бэ? Танд тусламж хэрэгтэй юу?

Конс- Үгүй ээ

Све- Миша

Све- Миша! Миша!

 

ххх

Раи- Чи унтраахгүй байж болох байсан, Миш. Би энэ залуусыг муугаар боддоггүй.

Гор-  Улс төрийн товчоон дээр би 4 жилийн өмнө Цой-ийн «Перемены»-г иш татсаныг санаж байна уу?

Раи- Анхан

Гор- Тэгэхэд бүгд над руу нүдээ бүлтийлгээд хараад байсан шүү дээ. Ялангуяа тэр Громыко.

Раи- Тийм, төсөөлөгдөж байна. Хэ-хэ. Шинэ ерөнхий нарийн бичгийн дарга хагас хориотой рок иш татаж л байдаг.

Гор- Бүх зүйл үнэндээ тэндээс эхэлсэн

Раи- Сонсдоо. Соёлын яам Цой-д гавьят цол өгчихвөл яасан юм? Мм? Тэр кинонд ч тоглож байсан. Би Губенкотой яриад цухас хэлчихье

Гор- Тийм л дээ. Зөв алхам болно гэж бодож байна

Раи- Өөр юу гээч? Цой-н ойрын том тоглолт хэзээ байна харах хэрэгтэй, мм? Тэрэнд нь чи очино гээд бод доо

Гор- Мхн

Раи- Залуусын дунд жинхэнэ шуугиан болно. Тэд бүр чамайг гар дээрээ өргөх байлгүй

Гор- Хэхэ, гар дээр өргөх бол хэрэггүй ээ

Раи- Яагаад? За за, тийм л дээ. Би зүгээр тоглосон юм. Гэхдээ санаа бол муугүй байгаа биз?

Гор- Тийм ч итгэлтэй биш байна

Раи- Асаа асаа

 

ххх

Неч- Би айж байна. Та бид 2 энд хоёулахнаа байна.

Фосс- Та намайг барьцаалах гээд байна уу? Ял чинь л нэмэгдэнэ

Неч- Намайг ТТГ урвуулж элсүүлсэн гэх баримын тухайд та худлаа сүрдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөр

Фосс- Гэхдээ Карл Майерсийн аллагад буруугаа хүлээснийг чинь харвал таны хувьд худлаа сүрдүүлэг байгаагүй бололтой

Неч- Би таныг Штазигийн удирдлагатай зөвшилцөлгүй өөрийнхөөрөө тоглож байна гэж бодсон.

Фосс- Та ч өөрийнхөөрөө тоглож байна. Гэмээ хүлээж камерын өмнө энэ тухайгаа олонд зарлаад л. Тэгээд шүүх дээр яах уу? Мэдүүлгээсээ буцах уу?

Неч- Шүүх хүртэл ядаж амьдрах хэрэгтэй

Фосс- Энэ тал дээр таны зөв. Александр Николаевич шүүх хүртэл та бүрэн миний мэдэлд байна

 

ххх

Лук- Кофе уумаар байна уу? Магадгүй Светлана Штазид байгаа байх. Тэд түүгээр дамжуулан Нечаевыг дарамтлахыг хүссэн байх, харин тэр...

Чиг- Витя! Штазийг фашистуудтай битгий андуур. Штази бол манайхан.

Жда- Фосс тийм зүйл хийхгүй байсан.

Жда- Нечаевыг баривчлах боломжтой учир шалтгаан байсан. Гэхдээ КГБ-ын ажилтныг хулгайлах нь хэтэрсэн хэрэг.

Конс- Энэ зураач төстэй зурсан байна. Би зочид буудлын баарны ажилтанд үзүүлсэн. Тэр зургийг нь хараад, энэ нүдний шилтийг таньсан. Надад кофе хийгээд өгөөч.

Тэр оройн явдал хүртэл түүнийг хараагүй гэсэн. Ай.

Жда- Тэгээд нөгөө чиний ариун цэврийн өрөөнд зодсон нөхөр яасан юм?

Конс- Тэр ухаан ороод, аврах гарцаар зугтчихсан. Тэнд ариун цэврийн өрөөний хажууд хаалга байсан.

Чиг- Миша! Энэ занга байж.

Конс- Би ч бас тэгж бодож байна. Светаг зочид буудлын бараас хулгайлах гэж байсан.

Чиг- Харин чи тэдэнд саад болсон.

Конс- Хамаг учир нь саад болж чадаагүйд л байгаа юм.

Лук- Хэрвээ түүнийг Нечаеваас бололгүй хулгайлсан юм бол, яах гэж?

Жда- Би Света юун дээр ажиллаж байсныг тодруулах гэж оролдсон. Мэдээлэл нууцлагдсан байсан. Москвад бүгд сандарч байна. Тэр ер нь Берлиний нутаг дэвсгэрт байх ёсгүй байсан юм билээ.

Чиг- Тэгээд яаж томилолт авч чадсан юм бол?

Жда- Генерал Черныхаас хэдэн өдөр гуйж авсан.

Гэхдээ элчингийн бүсээс гарахыг түүнд хориглосон байсан. Харин чи түүнтэй мөрдөгч болж тоглосон! Бүжигчний араас хөөцөлдөөд л. Энэ чиний алдаа!

Конс- Түүнд ямар ч хориг байгаагүй.

Жда- Чи энэ ажилдаа анхны өдрөө гарч байгаа юу айн?

Чиг- Хоёр хүн сураггүй алга болсон. Резидентурт аянга ниргэж, цахилгаан цахиж байна. Сонирхолтой нь яагаад биднийг эргүүлэн татаагүй юм бол?

Жда- Яагаад гэвэл энэ нь архивын эрэлд саад болно (эрлийг царцаана). Архив бол бидний нэн тэргүүний зорилт.

За, залуусаа, ийм байна. Алдаа гаргаж ханалаа. Дахиад нэг алдаа гаргавал, бүгдийг чинь эргүүлэн татна.

Лук- Светлана, Нечаев хоёр эхнэр, нөхөр. Хэрвээ тэд урвагчид байгаад энэ бүхнийг төлөвлөсөн бол яах вэ?

Конс- Витя, наад амаа мэд дээ

Чиг- Би ч бас тэднийг урвасанд итгэхгүй байна..

Жда- Гэхдээ бүх хувилбарыг шалгах хэрэгтэй.

Чиг- Витя алив, кофе өгөөч

 

ххх

Неч- Шалтгаан, үр дагавар гээд яагаад бүгд болохгүй байгааг мэдэх үү? Тал бүрийн эргэлт дараангийхдаа нөлөөлдөг. Харин та нэг талтай нь л зууралдаад нөгөөг нь мартаад байна. Зургийг бүхэлд нь харах хэрэгтэй

Фосс- Өөрийгөө бусдаас ухаантай гэж битгий бод

Неч- Бэлтгэл хий

Фосс- Нэг юм асууя

Неч- Хэрвээ гэнэт Вольфын архив уу Ингрид уу гэсэн сонголт гарч ирвэл яах уу?

Неч- Архивыг олчихоод дараа нь шийдье

 

ххх

Кристиан- Хүчирхийллийг эсэргүйцэж байна. Ард түмэн чинь бид байна. Ариун дайнд бурхан л үйлчилнэ. Ариун дайнд бурхан л үйлчилнэ, харин бид түүнийг л дагах ёстой. Бид хүний хүчирхийлэлд биш бурханы хүчинд л итгэх ёстой

Фосс- Юу болоод байна?

Офицер- Зам хаагдсан байна, нөхөр Фосс. Тэмцэгчид байна

Крис- Нүдийг нүдээр. Шүдийг шүдээр. Сонсов уу та нар? Нүдийг нүдээр, шүдийг шүдээр.

Гэсэн хэдий ч та нар муугийн эсрэг бүү тэмц. Нүдийг нүдээр, шүдийг шүдээр гэхийг та нар сонссон. Гэхдээ мууг бүү эсэргүүц гэж хэлмээр байна. Хэрвээ хэн нэгэн баруун хацрыг чинь цохивол нөгөө хацараа ч гэсэн түүнд өг.

Неч- Миний бодлоор та нүдийг нүдээр гэсэн дүрмийг баримтлаад байх шиг байна. Эсвэл хацараа өгөх юм уу

Фосс- Хэрвээ таныг зодож байхад хацараа өөрөө тавьж өгвөл та хүчээ алдана. Сул дорой болж удирдахад амархан болно.

Неч- Надад бол үргэлж хүч ихтэй нь хариуцлага ихтэй юм шиг санагддаг. Эсвэл ариун судрыг бас ярилцмаар байна уу?

Фосс- Ариун судар уу? Тэр чинь зүгээр л домог

Неч- Үгүй бол яах уу? Тэр номонд бичигдсэн бүгд үнэн бол яах уу?

Фосс- Та бид 2 нөхөд(найзууд) болж болох юм Александр Николаевич

Неч- Тэгвэл намайг тавьж явууулаач. Тэгээд заавал нөхөрлөе

Фосс- Надад таны буруугаа хүлээсэн баримт бий. Удирдлагаас танд мөрдөн шалгах ажиллагаа явуулах тушаал өгсөн

Неч- Юунд тулгуурлаж? Майерсын эмнэлэгт би байсан болохоор уу? Эсвэл халдлагад оролцсон гэж үү? Эсвэл бүүр энгийн, зүгээр л Берлинд ирсэн болохоор уу?

Фосс- Шалтгаан нь та КГБ-д ажилладаг учраас. Харин бусад нь үр дагавар нь. Эхнийх нь сүүлийнх болж, сүүлийнх нь эхнийх болно. Үүнийг битгий мартаарай

 

ххх

Орчуулагч- Би Майерс руу түүнд орж болохгүй гэсэн. Гэтэл энэ эрэгтэй маш бухимдалтай түрэмгий байсан

Неч- За боль доо энэ чинь зүгээр л тууштай байдал. Яаралтай мэдээ байсан юм

Орч- Би Майерс руу залгаж хэлтэл тэр оруулчих гэсэн. Тэгээд тэр шат руу явсан

Неч- Би хэлээд байна шүү дээ, яг ийм л юм болсон. Би энэ эмэгтэйгээс намайг ирсэн гэж хэлээд өг гэж гуйсан

Орч- Та энэ хүнийг таньж байна уу?

Цэрэг- Мэдээж. Орлогч сайд алагдсан өдөр байсан хүн

Орч- Биднийг нэгжлэг хийсний дараа тэр өрөө рүү нь орсон

Неч- Сувилагч өрөөнд байсан уу?

Цэрэг германаар

Орч- Таныг орохоос өмнө сувилагч өрөө рүү ороогүй

Неч- Яагаад вэ, үгүй шдээ. Намайг сувилагчийн араас яаж хөөж байсныг эмнэлэгийхний тал нь харсан

Фосс- Александр Николаевич, таныг хэргийн газраас яаж гарч явсныг эмнэлэгийнхэн бүгд харсан

Орч- Тэр өрөөнд 3 минут л болсон байх. Тэгээд гүйж гарч ирээд эмч дуудсан

 

ххх

Цэрэг германаар

Неч- Бид ийшээ орсон. Нэг зүйлээ давтаж хэлэхээс би залхаж байна. Майерс дусал хийлгээд орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд яриа эхлүүлээд би түүнээс яаж…

Карл- Та яагаад намайг аварсан юм? Та миний өнгөрснийг мэдэж байгаа шүү дээ

Инг- 5 минутын дараа үйлчилж эхэлнэ.

 

Неч- Энэ ариун цэврийн өрөө юу? Сонсооч, бид ийшээ маш удаан явж ирсэн, дахиад тэвчиж чадахгүй нь. Гуйж байна

Офицер- Хаалгаа онгойлго!

Хаалгыг эвдэл!

Офи- Нэг давхар доошоо гишгэх тавцан байгаа

Фосс- Доор байгаа бүх хүнийг гаднахыг бүсэл гэж хэл

Офи- Мэдлээ, нөхөр Фосс

Цагдаа- Бүгдийн дууд! Бүгдийн дууд!

 

ххх

Цаг-Түүнийг явуулж болохгүй

 

ххх

Конс- Үгүй

Биш

Биш

Үгүй ээ

Жда- Эд нар бидний мэдэх Берлин дэх дайсны тагнуулын газрын бүх агентууд

Конс- Гүй ээ, нүдний шилт ч ариун цэврийн өрөөнд байсан гар ч энд алга

Жда- Хэрэв энд байхгүй бол нүдний шилт ч ариун цэврийн өрөөнд зодсон чинь ч нөөц агент юм байна

Конс- Хууль бусынх гэж үү?

Жда- Эсвэл саяхан ирсэн байх. Бидэнд германчуудын тусламж хэрэгтэй

Конс- Энэ бүхний дараа тэд яаж зөвшөөрөх юм?

Жда- Бид тэдэнтэй дайтаагүй шүү дээ. Хэрэв Берлинд ямар нэг юм төлөвлөгдөж байгаа бол бидний асуудал тэдний ч асуудал болж мэднэ

Конс- Тэгвэл Саша, Света хоёрын хувилбарын тухайд? Чи намайг уучлаарай, би бүгдийнх нь дэргэд хэлэхийг хүсээгүй юм. Гэхдээ үгүйсгэх аргагүй шүү дээ.

Жда- Нечаев ажлаасаа гарахыг хүсэж байсан. Чи тэгээд түүнийг урвуулан элсүүлсэн бол энэ тухайгаа ярих байсан гэж бодож байна уу?

Конс- Магадгүй тэр Баруун руу явах замаа ингэж бэлдэж байсан байх

Жда- Чи түүнийг хэр удаан мэдэх юм?

Конс- 77 оноос хойш

Жда- Хэрэв түүнийг урвуулсан бол чи анзаарахгүй байсан гэж үү?

Конс- Хэрэв Светаг урвуулсан бол яах уу? Тэгээд тэр түүний араас явж байгаа бол?

Жда- Константинов, одоо болно. Надад төвөөс ирсэн оньсого шиг асуудал хангалттай байна. Светаг хулгайлсан гэдэг хувилбар дээр ажиллая. Тэгээд цаашаа болдгоороо болог

 

ххх

Офи- Дээврээр явсан байна

Фосс- Алдчихлаа

Офи- Дайсан хэтэрхий хурдан байлаа

Фосс- Зайл

Хүмүүсээ дууд

 

ххх

Раи- Миша, чи энд байна уу?

За, уулзалт чинь ямар болов?

Гор- Ямар гэж үү? Би яагаад түүнд бүгд тийм хайртайг ойлгох шиг боллоо

Раи- Тийм үү? Яагаад гэж?

Гор- Тэр таалагдах гэж хичээдэггүй, яг л байгаагаараа байдаг

Раи- Мм, энэ ч бас өөрийгөө танилцуулж байгаа нэг хэв маяг шүү дээ Миша. Өөрийн сонсогч үзэгчиддээ дотно мэт харагдах ородлого

Гор- Харин надад энэ нь таалагдаж байна. Улс төр бид чинь хүмүүст таалагдах ёстой. Хүмүүсийн зүрх сэтгэлийг яг.. яг Рузвельт шиг эзэмдэх ёстой

Раи- Би ийм бодолд автмааргүй байна. Тэгээд ч рок од гэж юу юм? Түүнээс юу хамаарна гэж? Маш бага зүйл л хамаарна. За сайндаа л борлуулсан пянзных нь тоо. Харин улс төрчөөс бүх зүйл хамаарна. Сонсогчид нь ч тэр рок од нь ч өөрөө

Гор- Бид юу шийдэж чадна гэж? Айн? Жилийн өмнө Спитакад газар хөдлөлт болсон. Бид түүнийг зогсоож чадах байсан уу? Мэдээж үгүй шүү дээ

Раи- Уран бүтээлчидтэй харьцаад байгаа чинь чамд сөргөөр нөлөөлөөд байна шүү. Битгий хувь тавиланд итгэгч бай

Гор- Чи харин үүнийг сонс доо

Тэр тийм эсвэл үгүй гэдэг үгийг санахгүй

Тэр цол хэргэмийг ч, нэр алдрыг ч санахгүй

Тэр зүүд гэж бодолгүйгээр одонд хүрч

Тэгээд Нар хэмээх одноос түлэгдэнэ унах чадалтай

Раи- Сайхан л юм. Гэхдээ утга учир багатай

Гор- Рая, тэр биднийг хуурмаг ертөнцөд амьдарч байна гэж дуулаад байна. Ууг нь бид ямар нэг юм хийж чадна. Харин бид.. бид энэ худал хуурмагтаа л үхнэ. Тэгээд үүнийгээ ухаарах ч үгүй

Раи- Хувь тавилангийн ямар нэг дохио хайгаад байгаа юм уу?

Чи бүхнийг зөв хийж байгаа. Харин дуу гэдэг.. зүгээр л дуу өөр юу ч биш.

Гор- Чи нээрээ арай Губенкотой яриагүй байгаа юу?

Раи- Юуны талаар?

Гор- Нөгөө гавьят цол олгох тухай, үгүй юу? Тэгвэл хэрэггүй шүү. Ойлгож байна уу? Тэр нарны тухай дуулж байхад бид цол гэж байдаг. Хэрэггүй

 

ххх

Орч- Өдрийн мэнд

Жда- Хельга, бидэнд таны тусламж хэрэгтэй байна. Нечаевын эхнэр хулгайлагдсан

Хель- Биднийг хийсэн гэж бодож байна уу?

Жда- Та нар уу?

Хель- Зөвлөлтийнхнийг хулгайлахдаа хүрчээгүй байна аа бид

Жда- Бас нэг зүйл. Фосс хяналтаас гарч байна

Хель- Юрий Анатолич. Бид та нарын дайсан биш.

Жда- Фосс яг бидэнтэй дайтаад байна

Хель- Михаэль өөрийнхөө төлөө л тэмцэж байгаа. Харин та нар түүний замд хөндөлсөөд байна. Нечаевын эхнэрийг тэр хулгайлаагүй

Жда- Та үүнд итгэлтэй байна уу?

Хель- Итгэлтэй байна

Жда- Танаас нуучихсан ч юм билүү

Хель- Хэрэв тийм бол бидэнд том асуудал тулгарна. Фосс надад итгэдгүй. Би танд тагнуулчийн хувьд хэрэгцээгүй

Жда- Нечаевын эхнэрийн тухай юм олж мэдэхийг хичээгээрэй

Хель- Нечаев биднээс зугтчихсан байхад уу?

Жда- Яаж тийм юм болсон юм?

Хель- Гадаад хэргийн яамны эмнэлэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулж байх үед. Хэн нэгэн тусалсан байж магадгүй гэдгийг Михаэль үгүйсгэхгүй байгаа. Бид бүгд сэжигтэн болсон.

Үнэнийг хэлэхэд, таныг энэ талаар мэдэж байгаа гэж бодсон. Нечаев тантай аль хэдийн холбоо барьсан гэдэгт итгэлтэй байлаа

 

ххх

Жда- Хэрэв Нечаев Штазигаас мултарсан бол…

Конс- Хэрэв?

Жда- Би Фоссын зүгээс ямар ч өдөөн хатгалт байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр, хэрэв Нечаев Штазигаас зугтсан бол элчингийн бүсэд хөл тавихгүй

Конс- Биднийг германчууд аль хэдийн бүсэлчихсэн. Бид хороололд хоёр ч ажиглагчийг илрүүлсэн. Тэд бүр нуугдахаа ч больсон байна

Жда- Тэд түүнийг айлгаж, хотоос барихыг хүсч байгаа.

Берлиний цагдаа нарт Нечаевын байршлын баримжаа байгаа гэж Шульц хэлсэн

Лук- Нечаевт нуугдах газар байгаа юу?

Чиг- Тийм байгаа. Бид Берлинд нэг нуусан байртай

Жда- Хэрэв тэр тэднийг олвол…

Конс- За сонсож байна. Баярлалаа. Жижүүр залгалаа. Дуудлага ирсэн байна. Франц Эдуардыг асуусан гэнэ

Чиг- Ридцштрассын 13

Жда- Энэ байр хэр удаан холбоо тогтоогоогүй вэ?

Чиг- 2 жил. Бид удаан хадгалж байгаа

 

 

ххх

Танихгүй хүн 1- Хэвт!

 

Фред- Хурдан түүнийг босго

 

Фред- Хурдлаач, хурдан

 

Фред- Түүнийг босго. Хурдал. Алив

 

Фред- Түүнийг ач

 

 

Back to episodes Go home