GDR_05

ГДР 5р анги

 

Хоолой- Черчиллийн үеэс эхлэн империализмын үзэл сурталчид Европыг коммунистууд хуваасан гэж мэдэгдсээр ирсэн. Гэвч үнэн бол өөр билээ. Европыг хоёр эсрэг блок болон хуваах улс төрийн санаачлагыг социалист орнууд эхлүүлээгүй. Баруунд хэн нэгэн үүнийг мартсан бол Варшавын гэрээ нь НАТО-гийн түрэмгий блок байгуулагдсанаас хойш зургаан жилийн дараа байгуулагдсаныг сануулъя.

 

5р анги: 5р анги

Бидний үйл хэрэгт хагас дутуу найз гэж байдаггүй. Хагас найз гэдэг бол үргэлж хагас дайсан гэсэн үг.

Зөвлөлтийн зөгнөлт зохиолчид Аркадий ба Борис Стругацкий

Руди- Үх новш минь

 

ххх

Неч- Түргэн. Түргэн дуудаарай. Түргэн

 

Конс- Саня.

Саня чи амьд уу?

Алив ухаан ороогүй дээр нь.

Неч- Чи байж бай даа. Хүлээ. Түр хүлээ

Конс- Чи хаачих нь уу?

Неч- Алив

Конс- Чи ч

 

Конс- Зогс!

Неч- Юу болов оо? Тэсрэх бөмбөг байна, харахгүй байна уу?

Конс- Новшнууд

Неч- Аан, энэ байна. Ерөөсөө аятайхан ажиллаж чадахгүй юм аа. Дагаад яв

 

ххх

Хон- Террористууд. Тэд миний орлогч сайдыг дэлбэлэхийг завдлаа. Аз болоход, амжилтгүй.

Гор- Эрих чамд хаанаас террористууд гараад ирэв?

Хон- Чиний хайртай Баруун Берлинээс чинь, Михаил.

Гор- Эсвэл Зүүн Берлинд хэн нэгний тэвчээр нь барагдсан юм биш үү?  Надад олон хүн чиний одоогийн бодлогод сэтгэл дундуур байгаа гэж мэдээлсэн шүү. Олон хүн.

Хон- Хэрэв тийм бол чи хүлээн зөвшөөрч байна уу?

Гор- Хэзээ ч үгүй! Чи юу яриад байна аа? Би ер нь хүчирхийллийн эсрэг хүн.

Хон- Би террорист халдлагын тухай яриагүй байна. Харин миний одоогийн бодлогын тухай.

Гор- Бидэнд нэг ийм зүйр үг бий, Эрих. Хөгшин морь газар эвдэхгүй ч гүн хагалахгүй, ойлгож байна уу? Гүн хагалах цаг ирлээ Эрих!

Хон- Энэ чиний хувийн бодол уу? Эсвэл Улс төрийн товчооны бодол уу?

Гор- Энэ бол одоогийн зайлшгүй нөхцөл байдал! Ялангуяа, германчууд надад "Горбачев, биднийг авраач!" гэж хашхирч байхад. Яагаад тэд чамд ингэж хэлдэггүй юм бэ, Эрих?

Хон- Бид хоёр бие биенээ сайн ойлгодоггүйг би мэдэж байна. Гэхдээ бидний дунд ангал үүснэ гэж бодсонгүй. Бидний юмсыг харах өнцөг хэтэрхий өөр байна. Өнөөдөр тэд миний орлогч сайдыг дэлбэлэхийг оролдсон бол маргааш тэд ханыг дэлбэлнэ. Тэгээд бид бүгдээрээ дуусна. Социалист орнууд, Варшавын гэрээний орнууд, ЗХУ. Ялангуяа... чи, Михаил. Надад үнэхээр харамсалтай байна. Би чамайг үдэж чадахгүй нь. Надад маш их ажил байна.

Раи- За? Ямаршуу болов?

Гор- Тэнэг амьтан!

Раи- Миш

Гор- Үгүй ээ, за, өөрийнхөндөө хэлж болох байсан биз дээ? Одоо цаг үе бужигнаантай байна. Би 78 настай. Би 4 удаа хагалгаанд орсон, за! Боллоо! Би хийх зүйлээ хийсэн! Би явлаа! Намайг бурхны авралаар явуулаач! Үгүй. Зүтгээд л байх юм, ойлгож байна уу! Зүтгээд л байх юм!

Раи- За, тайвшир. Түүхэнд үлдэж болох байсан. Гэтэл өөрийн ард түмэндээ хараагдах боллоо

 

ххх

Конс- Сань. Чи яаж байна? Зүгээр үү? Амьд уу? Алив, эндээс зайлцгаая. Бид яах гэж эмнэлэг явж байгаа юм бэ? Сань, би одоо олны нүдэнд өртөхгүй байсан нь дээр гэж бодож байна.

Майерсыг долоо хоногийн дараа эмнэлгээс гаргана. Тэр үед л түүнтэй уулз.

Неч- Улаан Армийн ажиллагаа Зүүн Германд- Энэ хачирхалтай биш гэж үү.

Конс- Хуучин нацистуудыг хаана алах нь ямар ялгаа байх вэ дээ.

Неч- Улаан Армийнхан өмнө нь хэзээ ч Зүүнд ажиллаэ байгаагүй. Тэд Штазитай нягт хамтран ажилладаг байсан. Штази Майерсын нүглийг мэднэ. Хэн ч түүнийг дэлбэлээгүй.

Конс- Тэгэхээр улаанууд өөрсдөө бие даан ажилласан гэсэн үг үү?

Неч- Чиглэсэн дэлбэрэлт. Энэ санамсаргүй хэрэг биш, Миша.

Конс- Чи тэдэнд машины бүтцийг задруулсан гэх гээд байна уу? Майерсын явах зам, өдрийн хуваарийг ч уу?

Неч- Тэдэнд хэн нэгэн тусалсан.

Конс- Тэр нь Штази биш.

Неч- Улаануудын гараар Майерсаас салахыг хүсэж байгаа маш нөлөө бүхий хэн нэгэн. Бидэнд архивын талаар одоог хүртэл нэг ч сэжүүр алга.

Конс-Өвгөнийг эмнэлгээс хулгайлах гэж байна уу, тийм үү?

Неч- Энэ ч, явцаасаа л болно доо.

 

ххх

Неч- Ноён Майерсд хүүгийнх нь асуудлаар хүмүүс ирлээ гээд дамжуулаад өгөөч

Сув- Ноён Майерс дээр хүн орж болохгүй

Неч- Зүгээр л утасдчих. Баруун Германы орлогч сайд хэнийг хэзээ хүлээж авахаа өөрөө шийдэг. Бүсгүй жоохон түргэлж болох уу?

Сув- Нечаев ирлээ. Тийм.

2 давхарт

Неч- Баярлалаа

 

ххх

Цэр 1- Зогсоно уу. Бид таныг шалгах ёстой. Орно уу

 

Карл- Та яагаад намайг аварсан юм? Та миний өнгөрснийг мэдэж байгаа шүү дээ.

Неч- Яагаад гэвэл би хүнд итгэдэг. Хамгийн муу хүн байсан ч

Цэр 1- Бүсгүй, зогсоно уу

Неч- Хүн болгон уучлагдах эрхтэй гэдэгт итгэдэг. Та бид 2 бай

Карл- Нэг удаа Ульрих надаас дайнд юу хийсэн юм бэ гэж асуусан. Би худлаа хэлэхийг хүсээгүй, түүнд үнэнээ хэлсэн. Том хэрүүл шуугиан болсон. Тэр хэзээ ч над шиг болохгүй гэсэн. Хэзээ ч. Тэгээд тэр явсан. Би түүнийг намайг уучлаасай гэж бүх насаараа хүссэн! Та надад хүүтэйгээ эвлэрэх найдвар бэлэглэлээ. Би хамтран ажиллахад бэлэн байна.

Неч- Таны хүү нас барсан, ноён Майерс.

 

Ноён Майерс! Эмч дуудаарай, яаралтай.

 

ххх

Неч- Ингрид.

 

Неч- Ингрид

Ингрид

 

Руди- Ямар чөтгөр нь вэ Ингрид? Чи яагаад намайг тэр оросыг буудахыг болиулж байгаа юм?

Инг- Энд хэнийг алах алахгүйг би шийднэ. Тэгээд чамд би тайлагнах албагүй.

Руди- Чи биднийг мэхэллээ, новш минь

Инг- Хэрэв би мэхэлсэн бол одоо чи Штазигийн өмнө суугаад айсандаа өмдөндөө шээгээд байж байх байсан юм

Руди- Амаа тат хөгийн амьтан

Отто- Руди солиорчихоо юу? Бидэнд ганц будалцаан л дутаж гэнэ.

Руди- Тэр урвагч Отто. Улаан арми урвагчдыг яадгийг мэдэх үү?

Отто- Руди битгий дэмий юм бодоод бай

Инг- Буудаач тэгээд

Руди- Тэр чиний амраг уу? Чи түүнтэй унтсан уу?

Инг- Тийм унтсан, дахиад унтана. Шаардлагатай бол хэдэн ч удаа. Тэр бол миний даалгавар. Надад тушаал байгаа. Оросыг алахгүй гээд. Алж болохгүй. Клаус та нарыг надад итгэ гэж тушаасан

Руди- Клаус энд алга

Инг- Би түүнд бүгдийг нь эндээс гаргана гэж амласан. Амласандаа ч хүрнэ. Ганцхан надад битгий саадбол. Та нар надтай хамт уу үгүй юу?

Отто- Руди, түүний зөв. Буугаа буулга

Руди- Чи эцсийн эцэст биднээс урвах л болно

Инг- Тэгвэл бууд. Буудаач

Эсвэл амаа татаад хийрхэхээ боль

Руди- Зайл даа чи

Отто- Ирлээ дээ

 

ххх

Неч- Аяар аяар. Фосс. Оройн мэнд Александр Николаевич. Та намайг таньдаг ч би таныг үгүй

Фосс- Михаэль Фосс, Улсын аюулаас хамгаалах яамны дэд хурандаа. Нээрээ би танай дарга хурандаа Ждановтой муугүй танилууд

Неч- Би ЗХУ ын иргэн, консул хэрэгтэй байна

Фосс- Баруун Германы Гадаад хэргийн яамны орлогч сайдын аллага бол маш ноцтой гэмт хэрэг. Консул танд тус болохгүй. Танд дипломат лархан эрх байхгүй.

Неч- Миний бурууг эхлээд нотлох хэрэгтэй

Фосс- Түүнийг аваад яв

Неч- Би ЗХУ ын иргэн, консул хэрэгтэй байна

 

Би ЗХУ ын иргэн, консул хэрэгтэй байна

Би ЗХУ ын иргэн, консул хэрэгтэй байна

 

ххх

Кашпировский- Өвөрмөц байдлаар хариу үйлдэл үзүүлдэг хэд хэдэн бүлэг хүмүүс бий. Ихэнхи хэвийн хүмүүс одоо хаа нэгтээ нүдээ аниад, ердийн байдалд, хагас оюун санаатай байж байгаа

 

Жда- Өдрийн мэнд Хельга. Юра халуун ус бэлд

Хельга- Эхлээд та нар ямар нэг луйварчдыг зурагтаар үзүүлдэг. Дараа нь ЗХУ Германыг яаж амьдрахыг заана.

Жда- Би хагалгааны дараах сорив нь эдгэсэн хүнийг биечлэн танина

Хельга- Плацебогийн нөлөө

Жда- Хельга. Хельга таныг Ленинградын тортноос татгалзахгүй гэж найдаж байна

Хель- Танд цай хамт уучих хүн олдохгүй байна уу?

Жда- Харин би танд таныг сул чөлөөтэй болсныг хэлэхээр ирлээ

Хель- Чөлөөтэй? Чөлөөтэй. Эцэст нь чөлөөтэй боллоо. Энэ үгний дараахан Мартин Лютерийг буудаж алсан

Жда- Хельга. Зүүн ба Баруун Герман голын цутгал ус адил нэгдэх нь гарцаагүй гэдэг бүгдэд ойлгомжтой. Хоннекер өвчтэй. Комсомолын гишүүн асан Кренц бол таамаглашгүй нэгэн. Нэгдсэний дараа эхний цохилт Штазид ирнэ. Та юу хийх юм?

Хель- Өө, та чинь намайг элсүүлэх гээд байна уу хурандаа

Жда- Холбоотнуудыг элсүүлж болохгүй. Танд найз нөхдөө хэрхэн сонгох талаар бодож үзээрэй гээд санал болгож байна

Хель- Би Тангараг өргөсөн офицер хүн.

Жда- Давтан хэлье энэ элсүүлэлт биш. Бид Зүүн Германы нутаг дэвсгэр дээрх ажилтнуудынхаа гарыг суллах хэрэгтэй байна. Фосс бүх нөхцөлийг биелүүлсний дараа та гэртээ харина

Хель- Тэнцвэргүй хэлэлцээр байна

Жда- Дэмий татгалзаж байна даа. Амсаад үз. Маш амттай торт

Хель- Дуртайяа. Гэхдээ та намайг найзлахыг ятгахаа больсон тохиолдолд

 

ххх

Покровский- Нечаев тэнд байгаа гэдгийг цагдаа нар үгүйсгээд байна

Конс- Гэхдээ би түүнийг баривчилж байхыг өөрийн нүдээр харсан

Пок- Түүнийг яагаад баривчилсныг эхлээд та тайлбарлаж өгч болох уу? Нечаев тэр эмнэлэгт юу мартчихав аа?

Конс- Мэдэхгүй боломжгүй л дээ. Гэхдээ түүнийг барьж суулгаад аваад явсан

 

Пок- Зөвлөлтийн иргэнийг хулгайлсан явдал бол олон улсын ноцтой дуулиан шүү.

Конс- Тийм ээ.

Пок- Германчууд тэгж аашлахгүй, гагцхүү тэдэнд Нечаевын эсрэг ямар нэг ноцтой зүйл байгаа бол л.

Пок- Илэн далангүй ярилцъя. Тэр ямар юманд хутгалдчихав?

Конс- Хэлэх боломжгүй.

Лук-Ойлгомжтой. Албаны мэдээлэл.

 

Пок- Нөхөр Константинов. Та харсан зүйлдээ бүрэн итгэлтэй байна уу?

Конс- Анатолий Эдуардович, би сохор биш шүү дээ.

Пок- Бүгдийг элчин сайдад илтгэнэ ээ.

Конс- Нечаев нэг сувилагчийн араас гүйсэн. Би царайг нь сайн харж чадаагүй. Харанхуй байсан. Гэхдээ залуухан юм шиг байсан. Үс нь хар. Түргэний машинаар явчихсан. Би араас нь явсан ч гүйцээгүй, тэгээд тэд нотлох баримтыг устгасан.

Чиг- Тэд үү?

Конс- Тийм, тэд гурвуулаа байсан. Магадгүй террорист халдлага зохион байгуулсан хүмүүс байх. Саня Майерсыг эмнэлэгт гүйцэд устгана гэдэгт итгэлтэй байсан.

Лук- Тэгээд яагаад энэ тухай цагдаад хэлж болохгүй гэж?

Конс- Витя. Толгойгоо жаахан ажиллуул л даа, айн?

Чиг- Мэдээгээр Майерс террорист халдлагын үеэр авсан гэмтлийн улмаас нас барсан гэж хэлсэн. Эмнэлэгт болсон явдлын талаар ганц ч үг алга. Тэгэхээр, энэ бол албан ёсны хувилбар.

Конс- Үгүй ээ, цагдаагийнхан нэг л юм нуугаад байна.

За, тэгэхээр та нар эмнэлэг рүү явцгаа, ажилтнуудтай нь ярилц. Тэнд, мэдэхгүй ээ, цагдаагийн ажилтан болж дүр эсгэ.

Лук- Эсвэл Штази юу?

Конс- Витя! Бурхан болох нь дээр юм биш үү? Битгий давраарай, болгоомжтой байгаарай. Тэнд юу болсныг олж мэд. Сувилагчийг хайцгаая.

Чиг- Түр хүлээгээрэй. Төлөөлөгчийн газрын дарга мөрдөн байцаах ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн юм уу?

Конс- Би Ждановт илтгэнэ. Майерс бол түүний ажиллагаа. Бүх асуудлыг хурдан цэгцлэг. Бид цаг алдаж болохгүй.

Светлана, сайн уу!

Све- Би Сашаг хайж байна.

Конс- Аан. Саша, тэр явсан. Хэд хоногоор.

Све-Надад хэлээгүй шүү дээ.

Конс- Тийм ээ. Бидний ажил ямар билээ дээ, чи мэднэ шүү дээ. Уучлаарай. Бид явах хэрэгтэй, Витя. Хэнд ч ганц ч үг хэлж болохгүй.

Лук-Ойлголоо.

 

ххх

Хель- Намайг эмнэлэгийн хорионд орсон гэж танд итгэхгүй  байх

Жда- Надад биш танд итгэх ёстой

Хель- Халдварын ул мөрийг хайх болно. Шинжилгээ хийхээр цус авна.

Жда- Эмч нар таныг сахуу туссан байж магадгүй гэж сэжиглэсэн, гэхдээ аз болоход батлагдаагүй.

Хель- Бид Москвагаас яаралтай явсан. Берлинд юу болсон юм?

Жда- Таныг буцааж байгаа нь бидний сайн санааны дохио. Үйлчилгээний солилцоо.

Хель- Мөн давхар агент нэвтрүүлэх.

Жда- Хельга, бид Штазигий хамтрагчид. Бие биенийхээ ажилтнуудыг булааж элсүүлдэггүй. Гэхдээ таны бидэнд үзүүлсэн ямар ч тусламж таны талд тооцогдох болно.

Хель- Бүгд найрамдах улс хэзээ унах вэ?

Жда- Нэгдэх вэ.

Хель- Бидний ажилд хагас дутуу найз гэж байж болохгүй. Хагас дутуу найз гэдэг бол дайсан. Танай номд ингэж бичсэн байдаг бил үү?

 

ххх

Вольф- Танд илүү их бэлтгэл хийх хэрэгтэй. Буудлагын бэлтгэл шүү, Михаэль.

Фосс- Харин би үрэлэн суманд дургүй. Овилдог гол төмөртэй бууг илүүд үздэг. Олз нь ч том байх тусмаа сайн.

Во-Олз томрох тусмаа өөрөө таныг ангуучлах магадлал өндөрсдөг юм.

Фосс- Таны мэргэн үгэнд үргэлж дуртай байсан, нөхөр хурандаа генерал.

Во- Цол хэргэмгүй гэж гуйсан шүү дээ. Би тэтгэвэртээ гараад дөрвөн жил болж байна. Одоо бид зүгээр сайн найзууд. Дарга, цэргийн харилцаатай биш.

Фосс- Мэдлээ! Нөхөр Вольф.

Во- Дөрвөн жил өнгөрөхөд яаманд намайг аль хэдийн мартчихаж. Зөвхөн ахмад Шульц та хоёр л хааяа эргэж тойрдог юм. Түүгээр нээрээ сонин юутай байна?

Фосс- Оросууд түүнийг буцааж өгөхөд бэлэн байна.

Во- Тэд түүнээс юу хүсээ вэ?

Фосс- Өөрөөс нь л асууя.

Во- За яахав, Михаэль. Та зөвхөн надтай ан хийх гэж ирээгүй бололтой. Ичиж зоволгүй хэл. Яах гэж ирэв?

Фосс- Таны хуучин орлогчийн аллагын талаар. Карл Майерсын.

Во- Хөөрхий Майерс. Хэн түүнийг хөнөөснийг олсон уу?

Фосс- КГБын ажилтан. Би түүнийг манай подвалд хэдэн өдөр дарж байна.

Во- Энд оросууд ямар хамаатай юм? Террорист халдлагыг улаан арми хийгээгүй гэж үү?

Фосс- Тэднийг сохроор ашигласан. Тэгээд тэд гол зорилгыг мэдээгүй байсан

Во- Ямар зорилго?

Фосс- Майерсыг айлган сүрдүүлж. Та хоёрын хэдэн жилийн өмнө хамтдаа хийсэн нууц мэдээллийн архивын хуулбарыг хаана нуусныг мэдэхийг хүссэн.

Во-Карлыг Дурсъя. Таныг Мильке явуулав уу?

Фосс- Бидний яриа зөвхөн миний санаачилга.

Во- Тэгээд КГБ-д миний архив ямар хэрэгтэй юм?

Фосс- Харин ТТГ, ХТГ, МИ-6 болон бусад тагнуулын албадад ямар хэрэгтэй юм бэ? Таны нууц агентын сүлжээ бүгдэд нь хэрэгтэй байна.

Во- КГБ бидний эсрэг ажиллахгүй. Тэд бол бидний холбоотнууд.

Фосс- Биднийг хана нэгтгэдэг. Тэр хана байхад л бид холбоотнууд.

Во-Хоннекер эрх барьж байх цагт Баруунтай нэгдэх боломжгүй.

Фосс- Хоннекерийн эрх мэдэл дуусах дөхөж байна. Энэ бол ойлгомжтой. Горбачёв эртнээс Өрнөдийнхний өмнө сүүлээ шарваж, улсын эрх ашгийг үл тоон өөрийнхөөрөө тоглож байгаа.

Во- Би таныг юу хэлэх гээд байгааг ойлгохгүй байна, Михаэль?

Фосс- Таны архивыг хэн ч олох ёсгүй. Түүнийг дахин нуух хэрэгтэй. Ер нь бол устгах хэрэгтэй.

Во- Би Карлтай хамт түүнийг найдвартай нуусан.

Фосс- Майерст хүрчихсэн. Таны араас ч ирнэ.

Во- Тэгвэл тэдэнд өгөх юм надад бий.

Фосс- Хүн бүрт өөрийн гэсэн үнэ бий. Та өөрөө бидэнд үүнийг заасан.

Во- Би та нарт олон зүйл заасан. Хамгийн түрүүнд нууц агентуудынхаа итгэлийг олохыг заасан. Би манай тагнуулын албыг бүтээсэн, Михаэль. Энэ архивт миний бүх амьдрал бий! Хамгийн үнэ цэнэтэй дэлхий даяарх олон зуун агентуудын нэрс. Тэд зөвхөн надад итгэдэг. Би тэднээс хэзээ ч урвахгүй. Ямар ч мөнгөний төлөө урвахгүй. Би хүн чанараа худалддаггүй.

Фосс- Харин бусад нь худалддаг. Биднийг үгүй болоход гарцаагүй нэг Иуда гарч ирнэ, тэр өөрийнхөө 30 мөнгөн зоосыг авахыг хүснэ

Во- Тэд хэзээ ч юу ч олохгүй. Чи улсдаа итгэхгүй, дэмий юм, Михаэль. Бас манай хүмүүст. Бид чиний бодож байгаагаас хавьгүй бат бөх. Үүнд миний болон чиний ажлын ач тус ч бий.

Фосс- Би улстөрчдөд итгэдэггүй. Тэд бүгд худалдагдсан хүүхнүүд. Бас хүн бүр өөрийн гэсэн үнэтэй.

 

ххх

Жда- Өдрийн мэнд

Офицер- Өдрийн мэнд

Жда- Фрау Шульц, эцэст нь хувийн хүсэлт байна. Биднийг мэхлэх гэж оролдох хэрэггүй.

Хель- Та нар өөрсдийгөө л битгий мэхлээрэй.

Конс- Юрий Анатольевич, яаж ийм юм гэж байдаг юм бэ? Түүнийг тэдэнд өгчих гэж үү?

Жда- Тийм ч том гарз биш. Тэр бол Штазитай тохиролцох сайхан шалтаг. Одоо хамгийн гол нь Сашаг олох хэрэгтэй. Нечаев яагаад эмнэлэгт хамгаалалтгүй байсан юм?

Конс- Би хэлсэн шүү дээ. Тэр надад хэрэгт оролцохгүй байхыг тушаасан. Өөрөө зохицуулна гэсэн.

Жда- Ёстой нэг аз туршсан тэнэгүүд! Төлөөлөгчийн газрын дарга таныг Москва руу буцаахыг хүсэж байна.

Конс- Дипломатууд яаж байна?

Жда- Хичээж л байгаа. Албан ёсоор бүх хаалгыг тогшиж байгаа ч германчууд бүгдийг үгүйсгэж байна. Өөрсдөө хай гэж байна.

Конс- Хэрэв бид сувилагчийг олвол тэд Нечаевыг буцааж өгөх үү?

Жда- Сэжүүр байгаа юм уу?

Конс- Тийм ээ, би тэдний түргэний машинаас олсон. Эртний, хямд биш эд. Зүүнд хүн болгон авч дийлэхгүй. Лукьянов, Чигирь хоёр эртний эдлэлийн дэлгүүрүүдээр гүйж байгаа. Хэнд худалдсаныг нь олох гэж оролдож байгаа ч магадлал багатай.

Жда- Тэднийг буцааж дууд.

Конс- Ойлгосонгүй.

Жда- Эхлээд албан бус эх сурвалжаар оролдож үзье. Нечаевтай уулзах талаар тохиролцохыг хичээе. Штазиг бухимдуулах хэрэггүй. Одоо бидний гол зарчим бол нөхөртөө хор хүргэхгүй байх явдал.

 

ххх

Цагдаа- Гарцгаая. Гараа.

Фосс- Москвагийн хариуг авахыг хүсэхгүй байна уу?

Хель- Энэ чинь намайг шалгаж байгаа юм шиг л байна, Михаэль.

Фосс- Чи оросуудынд удаан байсан. Бид холбоотнууддаа итгэдэг. Гэхдээ би сайн санааны дохио зангаанд итгэдэггүй.

Хель- Жданов үүнийг харилцан туслалцаа гэж нэрлэсэн.

Фосс- Урвуулан элсүүлэх гэж байгаа юм шиг л байна. Санал нийлж байна уу?

Хель- Би бүх зүйлийг илтгэсэн, гэсэн ч албаны шалгалтад орох хэвээрээ гэж үү?

Фосс- Ингэж хэлье. Чи миний хувийн хяналтад байгаа.

 

Неч- Тоглоом шоглоомгүй болзоо.

Хель- Манайд унтахад хэр байна?

Неч- Нэлээн тухтай. Ор зөөлхөн. Өрөөнд цонх бий. Хоол унд ч боломжийн. Номын сангаас ном өгсөн.

Хель- Таны өмнөөс баяртай байна. Ингэж тэнэгтэхээс залхахгүй байна уу? Та тэвчээртэй хүн юм, гэхдээ ийм баатарлаг үйлдэл хэнд хэрэгтэй юм бэ?

Неч- Би танай хамтрагчид олон удаа давтаж хэлсэн. Юуны тухай яриад байгааг ойлгохгүй байна гэж.

Хель- Та яах гэж эмнэлэгт ирсэн юм бэ?

Неч- Карл Майерсыг аврах гэж.

Хель- Тэгээд яагаад зугтаж, цагдаа нарт эсэргүүцэл үзүүлсэн юм?

Неч- Би эсэргүүцэл үзүүлээгүй.

Хель-Майерсын өрөөнөөс хордуулсан физиологийн уусмалтай уут бид олсон. Энэ шинжилгээний дүгнэлт.

Неч- Тийм бол танай шинжээчид тэр уутан дээр миний хурууны хээ байхгүйг тогтоосон л байх

Хель- Та бээлийтэй байсан байж болно.

Неч- Тийм бол олдох байсан.

Хель- Зугтаж байхдаа хаясан.

Неч- Мөрийцсөн ч болно. Танай хүмүүс эмнэлгийг ёстой нэг самарсан байх. Түүний өрөөнд орсон сувилагчийг олсон уу?

Хель- Танаас өөр хэн ч тэр сувилагчийг хараагүй.

Неч- Гэхдээ тэр байсан. Штази үүнийг үгүйсгэж байгаа нь тодорхой нэг бодолд хүргэж байна.

Хель- Ямар?

Неч- Карл Майерсын үхэл хэнд ашигтай байв? Хорлогчид өрөөнд нэвтрэхэд хэн тусалсан бэ? Алуурчин хамгаалалтын байршлыг мэдэж байсан бөгөөд зохих зөвшөөрөлтэй байсан. Үүнд холбоо сүлбээ хэрэгтэй. Бүр дээгүүр.

Хель- КГБ-тай хамгийн шилдгүүд нь ажилладаг. Би үүнийг биечлэн шалгаж итгэсэн. Таныг урьдчилан бэлдсэн гэдэгт итгэлтэй байна.

Неч- Та биднийг хэтрүүлэн үнэлж байна, Фрау Шульц. Террорист халдлага болон аллагын хооронд 2 цаг өнгөрсөн. Энд танай байгууллагын хүн л хэрэгтэй. Майерсын хамгаалагч танай хүн үү?

Хель- Та яах гэж Майерсыг террорист халдлагаас аварчихаад

дараа нь эмнэлэгт очсон юм бэ?

Неч- Би түүнийг аварсан шүү дээ. Дараа нь би түүнийг яах гэж алах билээ? Логик нь хаана байна?

Хель- Тэр танд хэрэгтэй мэдээллээ өгсөн, та түүнийг гэрч гэдэг утгаар нь зайлуулсан. Аллагын ийм шалтгаан танд ямар санагдаж байна?

Неч- Би консулаа шаардаж байна.

Хель- Хэрэв та жирийн гэмт хэрэгтэн байсан бол бид таны эрхийн тухай ярьж болох байсан. Гэвч та зөвхөн аллагад бус, террорист халдлагад ч холбоотой. Харин террористуудтай яриа огт өөр байдаг. ЗХУ-д ч ялгаагүй. Бид таныг хүссэнээрээ удаан байцааж чадна. Гэхдээ танд өгөх миний зөвлөгөө бол ярьж эхлэх, тэгээд Майерсын аллагаас эхлэх. Ульрих Майерсын. Төсөөл дөө, Александр. Үхсэн Ульрих Баруунд нисч ирээд, машинд суугаад осолдчихсон. Ийм юм гэж байдаг аа.

Неч- Надад номын сангаас ямар ном өгснийг мэдэх үү? Монте Кристо Гүн. Инээдтэй байгаа биз?

Хзль- Би танд шуудай авчирч өгөхийг гуйя.

 

ххх

Фосс- Сайн байна. Чи түүний их занг дарж чадлаа. Сандалыг шинжилгээнд өг.

Зейдель- Шинжээчдийн хэлснээр, орлогч сайд руу дайрсан террорист этгээдүүд нарийн чиглэсэн дэлбэрэлт ашигласан. Цэнэгийн хувьд тэд Хуягт хаалганы металлыг ашигласан. Гайхалтай ухаалаг юм.

Фосс- Та намайг үүнийг хэлэх гэж дуудсан юм уу?

Зей- Би танаас юм асуух гэж дуудсан юм. Террористуудад бидний боловсруулсан энэ технологи хаанаас олдсон бэ? Би таныг улаан армийн тэр бүлгийг устгасан гэж бодож байсан, Михаэль.

Фосс- Надад маш бохир ажилд хүмүүс хэрэгтэй байна.

Зей- Бид Майерсыг Вольфын архивыг олоход ашиглахаар төлөвлөж байсан. Түүнийг устгахгээгүй

Фосс- Майерсыг КГБ судлаж байсан, тэгээд тэр тэдний агент болсон байхыг үгүйсгэхгүй. Устгах нь цорын ганц зөв шийдэл байсан.

Зей-Та хэтэрхий их зүйлийг өөр дээрээ авч байна, нөхөр Фосс. Иймэрхүү шийдвэр гаргах нь таны эрх мэдэлд байхгүй.

Фосс- Нөхөр хурандаа. Улсын аюулгүй байдлын сайд, нөхөр Мильке бидэнд нэг л даалгавар өгсөн: Вольфын нууц мэдээллийн архивыг олох. Дээрээс нь та өөрөө надад бүрэн эрх чөлөө олгосон.

Зей- Энэ орос ярьж эхэлсэн үү? КГБ Майерсыг урвуулсан уу?

Фосс- Дуугүй л байна. Бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж байна. Бид түүнийг байцааж байгаа биш, харин тэр биднийг байцааж байгаа юм шиг.

Зей- Тэгвэл түүнийг шахаад өг! Надад түүнийг Майерсын аллагад холбоотой гэх нотлох баримт хэрэгтэй байна. Дээгүүр ноцтой дуулиан дэгдээд байна.

Фосс- Мэдлээ, нөхөр хурандаа. Би бүгдийг нь бэлдэж өгнө.

Зей- Михаэль, та Маркус Вольфоос ямар нэг юм олж мэдсэн үү?

Фосс- Юу ч үгүй. Би Майерсын үхэл түүнийг айлгана гэж бодсон. Вольф бол ёстой чулуун хүн!

Зей- Чулуун хүн.

 

Ххх

Конс- Свет, тэр арай ирээгүй байна.

Све- Би Ждановыг харсан. Том буу хүрээд иржээ, юу болоод байгаа юм?

Конс- Юу ч бишээ жирийн л ажил. Зүгээр л хяналт тавихаар ирсэн тэгээд л болоо

Све- Энэ Майерсын эсрэг террорист халдлагатай холбоотой юу? Миша, би чинь шинжээч хүн, юмыг ойлгохтойгоо шүү дээ.

Конс- Света! Энд ярихаа больё

Све- Сашагийн очдог байсан мюзик-холлд Ульрих Майерс гэдэг илбэчин байсан, түүнийг алчихсан. Харин аавыг нь террорист халдлагын дараа. Саша ямар нэг байдлаар холбоотой юу?

Конс- Чи шинжээч хүний хувьд мэдэж байгаа биз дээ би юу ч хэлж чадахгүй.

Све- Тэр хаана байгаа юм, та нар түүнийг нуугаад байгаа юм уу?

Конс- Света.

Све- Би их юм гуйгаагүй биз дээ? Би зүгээр л мэдмээр байна.

Миний нөхөрт юу тохиолдсон юм бэ? Тэр чамд найдаж болно гэж хэлсэн. Тэр чамд итгэдэг.

Конс- Саша Штазид байгаа. Ноцтой хэрэгт орсон. Манайхан түүнийг гаргаж авах гэж оролдож байгаа ч...

Све- Тэр юу хийчихсэн юм бэ?

Конс- Света! Дахиж асуулт битгий асуу. Жданов биднийг хүртэл тэр хэрэгт оролцохыг хориглосон.

Све- Би тусалж чадах уу?

Конс- Үгүй. Хүлээ. Бид бүгдийн адил. Бүр сайн нь гэвэл Москва руу буц. Чиний амралт дууссан шүү дээ.

Све- Хүлээ гэж үү? Хүлээ гэж үү? Чи надад ийм зүйл санал болгож байгаа юм уу? Энэ чиний төлөвлөгөө юу? Би та нарыг найзууд гэж бодсон.

Конс- Чиний нөхрийг аллагад буруутгаж байгаа. Гэхдээ алуурчин тэр биш, харин энэ бугуйвчны эзэн. Бид үүнийг хэнд худалдсаныг олох гэж оролдсон. Гэхдээ Жданов зогсоочихсон.

 

ххх

Инг- Би бас орос эмээтэй

Неч- Тийм байх нь ээ.

Инг- энэ бугуйвчийг харж байна уу?

Неч- Ямар гоё юм бэ.

Инг- Түүний бэлэг

 

Жда- Бараг аялгагүй ярьдаг юм байна.

Фосс- Надад Москвад сайн багш нар байсан. Чи надад их зүйл заасан.

Жда- Би чамаас найзын хувьд асуумаар байна. Штази Нечаеваас юу хүсээд байгаа юм бэ?

Фосс- Үнэнийг. Нечаев Майерсын хажууд юу хийж байсан юм?

Жда- Саша алаагүй, чи үүнийг мэдэж байгаа. Сувилагчийг хай.

Фосс- Ахмад Шульцийн төлөө баярлалаа. Гэхдээ та нарт түүнд тулгах зүйл байхгүй. Харин Нечаевд бол бий.

Жда-Тэгээд Сашагийн оронд чи юу хүсэж байна?

Фосс- Мэдээлэл. Танай баг Берлинд юу хийж байгааг.

Жда- Чи намайг юу гэж хэлэхийг мэдэж байгаа шүү дээ.

Фосс- Ойлгож байна. Шар айрагт баярлалаа.

Жда- Михаэль. Би бүхнийг бид хоёрын хооронд тайван, чимээгүйхэн шийдэхийг хүссэн. Би өөрөөр ч чадна. Чамд асуудал хэрэгтэй юу?

Фосс- Та нар өөр юу хийж чадах юм бэ? Үүнээс илүү юу? Юрий, чи эргэн тойрноо хар даа. Танай удирдагчид л энэ бүх балиар юмыг гудамжинд гаргахад өдөөн хатгасан. Танай Горбачев Хоннекерыг барьж өгсөн.

Жда- Хэн та нарыг бүтээснийг битгий март  Бид 40 жил та нарыг тэжээж байна. Бас хамгаалж байна.

Фосс- Биднийг Өрнөдөд мөлжсөн яс шиг хаяж байна.

Жда- Чи бид хоёр хувь заяаг шийдэгчид биш. Бид цэргүүд байсан, цэргүүд хэвээрээ үлдэнэ. Тушаал биелүүлдэг цэргүүд.

Фосс- Тийм учраас л би ирсэн юм. Чамд хүндэлдэг болохоор

 

ххх

Раи- Миша чи амрах хэрэгтэй. Маргааш их хүнд өдөр болно. Миша

Гор- Одоохон. Нийтлэлдээ хэдэн зүйл биччихье. Чи харин сонсоод үз дээ. Бид юуг өөрчлөн байгуулж байгаагаа, ямар нийгэм рүү явж байгаагаа илүү бүрэн гүйцэд, бүх талаас нь ухаарахаар алхам алхмаар явж байна. Ингэснээр бид юу хийж байгаагийнхаа утга учрыг хангалттай ойлгох болно. За. Ямар байна? Таалагдаж байна уу?

Раи- Чи үүнийгээ хэнд бичиж байгаа юм бэ?

Гор- Сонинд гарах нийтлэлд

Раи- Үгүй ээ, чи ойлгосонгүй. Үүнийг хэн унших юм? Ер нь хэн сонин уншдаг юм? Улсад ариун цэврийн цаас байхгүй болохоор л сонин худалдаж авдаг.

Гор- Захарка!

Раи- Миша! Хүмүүс чамайг сонсоосой гэж хүсэж байна уу? Тэгвэл тэдний ойлгох хэлээр ярь. Ромын Пап лав нийтлэлдээ зориулж ийм зүйлс бичдэггүй.

Гор- Үгүй ээ, чи ч харьцуулах юмаа олж дээ! Би хаана, Пап хаана байна?

Раи- Тэгээд яагаад чамайг бүгд сонсдог юм?

Гор- Яагаад гэвэл надад цөмийн пуужин байгаа, ойлгов уу?

Раи- Харин Папад ямар ч пуужин байхгүй, гэхдээ хүмүүс түүний үг бүрийг анхааралтай сонсдог. Яагаад гэвэл үг бол түүний зэвсэг.

Гор- За яах вэ, би олны өмнө үг хэлэх гэж байгаа юм уу?

Раи- Үгүй. Би тэр тухай яриагүй. Чи эдгээр зүйлсээ өөртөө зориулж бичиж байна, харин хүмүүст зориулж бичих ёстой. Тэдэнд хүсэж байгаа зүйлийг нь өг.

Гор- Би юу? Би тэдэнд өөрчлөн байгуулалтыг өгсөн шүү дээ.

Раи- Чи тэдний хувь заяаг тодорхойлдог. Чамд бүх дэлхий найдаж байна. Чи бол дэлхийн аврагч.

Гор- Хэтрүүлж байна.

Раи- За, Миша. Би чиний өөртөө хүлээн зөвшөөрөхөөс айдаг зүйлийг л хэлж байна. Чи хүйтэн дайныг зогсоосон. Пап биш чи. Одоо чиний үг энэ гариг дээр хамгийн чухал нь. Чи бол аврагч, Миша. Энэ бол чиний хувь тавилан.

Явж амарцгаая.

Гор- За, за.

 

ххх

Неч- Таалагдахгүй байна уу? Яалаа гэж, их таалагдаж байна даа

Фосс- КГБ ийм юм хийдэггүй л гэж битгий хэлээрэй. Тамхи татдаг уу? Та гэрлэсэн байх аа, тийм үү?

Неч- Гэрлэсэн хүмүүст ийм зүйл тохиолддог. Та миний ёс суртахууныг шүүх гэж байна уу?

Фосс- Та Ингрид Клее гэж хэн болохыг мэдэх үү?

Неч- Бүжигчин. Миний бодлоор дуучин байх аа, тийм үү?

Фосс- Мөн Улаан Армийн Фракцын бүлгийн дайчин.

Неч- Мм. Хүн ажлаасаа гадуурх чөлөөт цагаараа юу ч хийж болох эрхтэй. Тийм биш гэж үү?

Фосс- Банкны дээрэм, Баруун Германы цагдаа нарын аллага. Энэ бүгдийг таны амраг хийсэн. КГБ таны террористтой энэ ёс бус холбоог мэдэх үед танд юу тохиолдохыг төсөөлж байна уу?

Неч- Надад энэ нь таалагдаж байна. Харин танд?

Фосс- Гайхахгүй байна уу?

Неч- Та нар террористуудыг ийм таатай аргаар урвуулдаггүй гэж үү? Миний толгойг эргүүлэхээ боль. Та намайг Майерсын аллагад холбогдолгүй гэдгийг маш сайн мэдэж байгаа.

Яагаад та намайг хийгээгүй хэрэгт минь ингэж зөрүүдлэн буруутгах гээд байгаа юм бэ? Шуудхан хэлээч? Танд надаас юу хэрэгтэй юм бэ?

Фосс- Та эмнэлэгт Майерстай юуны тухай ярьсан бэ?

Неч- Дахиад хэлье, бид танай хувилбараар Зүүнд үхчихсэн ирсэн түүний хүүгийн тухай ярьсан.

Фосс- Үүний төлөө та эмнэлэгт нууцаар нэвтэрсэн гэж үү? Ийм их эрсдэл хийж.

Неч- Харин таны хувилбар ямар вэ?

 

ххх

Инг- Өдрийн мэнд. Бергер эмч дуслыг соль гэж тушаалаа.

Карл- За

Сув- Нечаев ирлээ. Тийм. Түүнийш оруул

Инг- 5 минутын дараа үйлчилж эхэлнэ. Тэгээд та дээрдэх болно

 

Цэрэг- Зогсоно уу. Бид танд нэгжлэг хийх ёстой

 

ххх

Све- Браво

Инг- Уучлаарай, та хэн бэ?

Све- Рита Бремен. "Зонтаг" сонин. Би "Штадпалас"-ын тухай томоохон тойм материал бэлдэж байгаа юм. Хэдэн ярилцлага авахаар төлөвлөж байна.

Инг- Одоо хэн ч байхгүй байна. Маргааш хүрээд ирээрэй.

Све- Та нөгөө алдарт Ингрид Клее мөн үү? "Штадпалас"-ын од. Тантай танилцсандаа маш их баяртай байна. Би танаас ярилцлага авахыг хүссэн юм.

Инг- Үгүй ээ. Уучлаарай, би одоо бэлэн биш байна. Маргааш хүрээд ир.

Све- Ядаж хэдэн зураг авч болох уу?

Инг- Үгүй. Баяртай. Рита Бремен.

Све- Маш харамсалтай байна!

Back to episodes Go home