Гдр 4р анги
Хоолой- Черчиллийн үеэс эхлэн империализмын үзэл сурталчид Европыг коммунистууд хуваасан гэж мэдэгдсээр ирсэн. Гэвч үнэн бол өөр билээ. Европыг хоёр эсрэг блок болон хуваах улс төрийн санаачлагыг социалист орнууд эхлүүлээгүй. Баруунд хэн нэгэн үүнийг мартсан бол Варшавын гэрээ нь НАТО-гийн түрэмгий блок байгуулагдсанаас хойш зургаан жилийн дараа байгуулагдсаныг сануулъя.
4-р анги: 4р анги
Хүн буцаж чадах хэмжээндээ л хол явах хэрэгтэй
Британийн рок хөгжмийн зүтгэлтэн, дуучин Мик Жаггер.
Хоолой-Дарагдашгүй киноны гол дүрд Жек Эванс.
Эв- За Билл дахиад уулзах шив
Билл- Чи намайг ямар их залхааж байна гээч Келли, Хэрээний хөндийд чамайг алаагүй дээ харамсаж байна
Эв- Чи яг л хүүхэн шиг бууддаг болохоор онохгүй байсан Билл. Гэхдээ чамаас илүү бууддаг хэдэн арван хүүхнийг би мэднэ
Билл- Тэр үед гүү саад болчихсон юм
Эв- Тэгвэл энэ удаад юу саад болох бол?
Билл- Итгээрэй Кэлли, юу ч саад болохгүй
ххх
Инг- Келли, үгүй ээ. Билл чамайг хараал идэг. Келли гуйя
Найр- Авлаа. Ингрид мундаг байлаа, Жек чи үнэхээр гайхалтай байлаа. Жек бос оо, зураг дуусчихсан
Инг- Жек. Жек
Найр- Битгий жүжээд бай
Инг- Жек, Жек. Жек
Найр- Тэр нэг л биш байна, эмч дууд, яаралтай эмч дууд!
Инг- Хурдлаарай, хурдан эмч дуудаарай. Зогсоод байлгүй хурдал
Алик- Юу болоод байна аа Саша?
Неч- Эвансыг алчихаж
Неч- Цаг нь алга. Явья
Лук- Тэгээд одоо яах уу?
Неч- Берлин явж рапорт бичнэ
Лук- Энэ…
Неч- Цагдаа нар учирыг нь олог. Мөрдөн байцаалтын дүгнэлтийг нь дараа асууя.
ххх
Неч- Эмгэнэл илэрхийлье. Аймшигтай, утгагүй осол болж
Лиза- Худлаа. Та нар бүгд худлаа ярьж байна. Бохир хэрэгтээ татаж оруулаад одоо тэр… Үхчихлээ. Жек үхчихлээ. Үзэн ядаж байна!
Неч- Тайвшир
Лиза- Бүгдэнг чинь үзэн ядаж байна. Бид явчих ёстой байсан юм
ххх
Неч- Майерс өөрийгөө ард олонтой ойр гэж харуулж байна. Өдөрт 3 удаа усанд сэлдэг. Хүүгээ нас барсны дараа ч зуршилаа өөрчлөөгүй.
Конс- Тэр нь сонин гэдэгтэй санал нийлж байна. Герман хүнээс (немц) юугаа ч хүлээхэв
Неч- Мхн
Конс- Тогтсон өдөр явдаг юм байна. Даваа лхагва ням гаригт. Аан бас нэг юм. Том Майерсын араас би тандалт тавьсан. Ерөнхийдөө бол энэ Фред Шеннон
Неч- Америкийн соёлын элчийн туслах.
Конс- Яг бидэн шиг киноныхон
Неч- Бас л адилхан архивын араас хөөцөлдөж байгаа бололтой
Конс- Тэнд юу байгаа нь тодорхой. Нээвэл хэнд ч багадахгүй л байх
Неч- Эрдэнэсийн авдар. Өөр арга алга, түргэлцгээе. Маргааш даваа гараг. Майерс дээр очих хэрэгтэй
Конс- Юутай явах уу? Ямар хувилбар байна? Феникс эсвэл Беларусь уу?
Неч- Би Беларусийн талд
Конс- Би ч бас. Саша нөгөө…
Неч- Мм?
Конс- Чамайг мэдэх хэрэгтэй гэж бодлоо. Ер.. май
Неч- Хэнд ч нэг ч үг хэлж болохгүй. Зургийг би өөртөө үлдээлээ
Лук- Нөхөр майор. Хальс хэвлэлтээё гарлаа.
Конс- Өө Витя, дахиад л алдчихав уу?
Неч- Бид бүгдээрээ л алдсан. Талбайд дэндүү олон хүн байсан. Гадуурх ажиглалтад тавани хүн тавьсан ч чадахгүй байсан
ххх
Конс- Тайван тайван
Блондин- Та хэн бэ?
Конс- Тэд ярилцаг
Неч- Ноён Майерс
Карл- Бид танил бил үү? Нэг л санахгүй байх чинь
Неч- Танихгүй ээ, хэрэв өөр нөхцөл байдал байсан бол би бүтэн тосгоныг шатаасан хүнтэй харьцахыг хүсэхгүй байсан.
Карл- Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна
Неч- Яагаад вэ? «Өвлийн ид шид» ажиллагаа, 43 оны хоёрдугаар сар, Беларусь. Леонович
Карл- Би сая сая жирийн германчуудын адил дайчилгаагаар гранатын батальонд алба хааж байсан. Би 18-тай байсан. Би ердөө л ахлах байлдагч байсан.
Неч- Бараг л удирдагч. Оршин суугчдыг байшин руу оруулахад удирдагч Карл Майерс галлагчийг аваад эхлээд дээврийг нь шатаасан. Дараа нь 2 талаас нь ханыг нь. Энэ бол танай цэргийн ангийн нөхрийн мэдүүлэг. Байлдагч Фридолин Лемкегийн. Энэ бичиг баримттай танилцахыг хүсвэл манай хүнд байгаа.
Карл- Та Зүүнийх үү? ТТГ юу? Үгүй ээ, Барууных, тийм үү?
Неч- Ямар ялгаа байна?
Карл- Тийм л дээ, танд юу хэрэгтэй юм?
Неч- Маркус Вольфд хийхэд нь таны тусалсан Штазигийн архивын хуулбарууд руу гарах гарц.
Карл- Би Штазид ажилладаггүй. Та андуурсан байна
Неч- Гэхдээ та Гадаад хэргийн яам руу шилжихээсээ өмнө ажиллаж байсан шүү дээ. Вольфыг огцорсны дараа.
Карл- Би танд хэрэг болох хүн биш. Таны сүрдүүлэг ч тус болохгүй
Неч- Хариулахаар яарах хэрэггүй. Дайны гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаггүй
Карл- 7 хоногийн өмнө байсан бол би чөтгөртэй ч хамтарч ажиллахыг зөвшөөрөх байсан. Гэвч одоо миний Ульрих үхчихсэн байхад миний цэргий хэрэг ил боллоо гээд би юу алдах юм? Өрөө төлөх цаг ирсэн. Ганцхан би ч биш. Танд амжилт хүсье
Неч- Танд ч бас
ххх
Черных- Хельга Шульцын асуудал ямар шатандаа явна?
Жданов- Ажиллаж байна, Виктор Иванович
Чер- Удаан байна шүү. Надтай түүний дарга холбогдсон. Дэд хурандаа Фосс. Түүнтэй яаралтай ярихыг хүсэж байгаа. Ямар нэг юм шийдэх хэрэгтэй, германчууд сэтгэл дундуур байна. Маргааш Эрих Мильке өөрөө залгавал гайхах зүйл алга
Жда- Зүүн Германы аюулгүй байдлын сайд нь жирийн нэг ахмадын хэргийг хөөцөлдөнө гэж үү?
Чер- Шульц чухал хүн. Яагаад гэдгийг нь мэдэхгүй. Гэхдээ мэдмээр л байна.
Жда- Надад хугацаа хэр байгаа вэ?
Чер- Ихдээ 7 хоног. Яаж эвтэйхэн Штазид буцаж авчрах уу бодож ол. Нечаев яасан?
Жда- Ажиллаж байгаа
Чер- Ажил гэдэг чинь үйл явц, надад үр дүн хэрэгтэй байна. Тэр хаана байгаа юм? Эванс нас барсан. Цаашаа яах уу? Карл Майерс хэргийн ахиц байна уу?
Жда- Виктор Иванович би Начаевтай холбогдоод танд бүрэн тайлан өгье
Чер- Түүнийг яаравчлуул Юрий Анатольевич. Цаг бага байна. Өмнө нь хэдэн сараар сунжруулж болдог байлаа. Одоо бол долоо хоног, бүр өдрөөр тоологдож байна. ТТГ Майерсыг акул шиг тойрон эргэлдэж байна. Бид түрүүлэх ёстой
Жда- Мэдлээ. Бас нэг зүйл байна. Светланагийн талаар. Түүнийг Москва руу буцаах цаг нь болсон юм шиг байна
Чер- Тэр өөрийнхөө зардлаар чөлөө авсан. Би зөвшөөрсөн. Тэглээ ч тэд эвлэрэхгүй бол түүний хэрэг нэг их байхгүй. За яв даа
ххх
Балетмейстер германаар ярина
ххх
Мар- Ингрид хардаа чиний нөгөө зурагчин чинь
Инг- Тэр зурагчин биш, бас тэр надад ажил өгч магадгүй
Мар- Ямар? Ор хөнжлийн үү?
Инр- Маш инээдтэй байна
Неч- Оройн мэнд хатагтай Ингрид. Тэр явдлаас хойш таныг хэр байгааг мэдэх гээд орж ирлээ
Инг- Одоо хүртэл шоконд л байна
Неч- Анхан
Инг- Найруулагчийг баривчилсаныг та мэдсэн үү? Генрих Жек 2 асуудалтай байсан гэнэ. Харин дараа нь киноны аюулгүй байдлын ажилтан, Биллийн дүрд тоглосон жүжигчин хоёрыг баривчилсан. Захирал өөр найруулагч авна гэж байна лээ. Тэгээд орлон тоглогч аваал киног хийж дуусгана гэсэн. Тэгээд киногоо Эвансын дурсгалд зориулж гаргана.
Неч- Орой ямар төлөвлөгөө байгаа вэ? Би машинтай явж байгаа далимд нь ярилцья.
ххх
Инг- Та дургүйцэхгүй биз дээ? Ачааллын дараа хөлөө амраах хэрэгтэй. Гэхдээ таныг цочирдуулж байвал би хураачихья
Неч- Яагаад юу ч болоогүй байхад өөрийгөө шийтгээд байгаа юм? Ийм зүйлийг харах таашаалаас минь бүү салгаач.
Инг- Та магтаал хэлж сайн чадах юм аа
Неч- Нөхцөл байдал шаардаад байгаа болохоор
Инг- Биднийг эхнэр чинь харвал юу гэх бол, сонин байна шүү
Неч- Надад ч бас сонин байна. Бид салж байгаа
Инг- Гэхдээ бөгжөө зүүсэн хэвээр байна
Неч- Зуршил
Инг- Тэгвэл хэтэвчиндэх зураг?
Неч- Байдаг
Инг- Тэгвэл хараахан шийдээгүй л байгаа юм байна
ххх
Федоровский- Эндхийнх. Грюнер. Крымийнх шиг биш л дээ мэдээж, гэхдээ шар айрагны орны хувьд муугүй шүү
Све- Шар айрагны болон дарсны орнуудын ялгадаг нь протестант болон католик шашинтнуудын гэж ялгахтай таардаг гэдгийг чи мэдэх үү?
Фед- Тийм үү? Хм. Харин би Европын хойд хэсэгт зөвхөн уур амьсгалаасаа болоод энийг нэрдэг гэж үргэлж боддог байлаа. Усан үзмэнд энд хүйтэддэг.
Све- Тийм байх нь
Фед- Бидний гэнэтийн уулзалтын төлөө. Чамайг харсандаа баяртай байна
ххх
Инг- Ямар ч кино байхгүй биз дээ? Та надад сэтгэгдэл төрүүлэхийн тулд бүгдийг зохиожээ.
Неч- Яагаад? Хүсэл л байвал би бүгдийг зохицуулж чадна
Инг- Би бүжгийн сургууль л төгссөн. Жүжиглэхийг би өөрөө сурсан
Неч- Би ч бас өөрөө л сурсан. Соцэкспортфильмд танилынхаа шугамаар орсон.
Инг- Авьясгүй түшмэл байж болно, харин жүжигчин бол яагаад ч болохгүй
ххх
Фед- Саша зүгээр үү?
Све- Тийм ээ, яагаад асууж байгаа юм?
Фед- Зүгээр л. Даруулга, би одоохон. Швецарь бяслаг яаж байна?
Све- Гайхалтай, би дуртай
Фед- Дуртай гэж мэдсэн юм. Түр хүлээгээрэй
За, болгооно уу. Чи гайхалтай харагдаж байна. Чиний төлөө
ххх
Неч- Би материалуудаас харсан, минийхаар бол та Эвансын амрагийг дүрийг муугүй гаргасан байна лээ
Инг- Муугүй?
Неч- Гүй ээ маш сайн гэх гэсэн юм. Тийм болохоор намайг хуурамчийн тоонд оруулах хэрэггүй ээ
Инг- Эмэгтэй хүнийг өөрийн болгох гээд хуурах нь нүгэл биш биз дээ?
Неч- Номлогчид тантай санал нийлэхгүй байх
Инг- Манай аав үргэлж надтай санал нийлдэггүй байсан. Би дасчихсан
Неч- Танай аав ямар хүн байсан бэ?
Инг- Мм?
Неч- Аав тань юу хийдэг байсан бэ?
Инг- Талхчин
ххх
Инг- Долоохон хоногт гэр бүр нохойн орон шиг болгожээ
Руди- Бид энд амьдраагүй ажиллаж байна. Сайн уу Ингрид. Би бохирын сувгийн гарцыг цоолчихсон.
Инг- Чамайг хэн ч сонсоогүй гэдэгт итгэлтэй байна уу?
Руди- Би ханыг бараг л маажсан
Инг- Отто тэсрэх бөмбөг яасан?
Отто- Бараг бэлэн
Инг- Бид ажиллагааны хугацаанд архийг хорихоор болсон доо
Руди- Тэр чинь маргааш шүү дээ Ингрид
ххх
Горб- Эдуардын зөв. Хоннекер ч, өөр хэн ч байсан Зүүн Германыг барьж дийлэхгүй.
Раи- Юунд нь гайхаад байгаа юм бэ, Миша. Чи үүнийг л тооцоолж байсан шүү дээ.
Гор- Бидэнд дор хаяж хоёр жилийн хугацаа байгаа гэж би бодож байсан. Гэхдээ явах нь гарцаагүй
Раи- Сунжруулж яах юм бэ? Нохойн сүүлийг хэсэг хэсгээр нь таслах хэрэггүй
Гор- Герман унавал бүх юм нурна. Яг л доминогийн хөлөг шиг. Варшаавын гэрээ дуусгавар болно. Бид үүнд бэлэн биш байна
Раи- Миша, Эдуард зориуд нөхцөл байдлыг хурцатгаад байна гэж чи бодохгүй байна уу? Магадгүй түүнд чиний мэдэхгүй хувийн сонирхол байгаа юм биш биз?
Гор- Түүний сонирхол бол миний сонирхол. Тэр миний хүсэж байгааг л хийдэг
Раи- Тэгвэл яагаад тэр чамайг Колийн өвөр лүү ингэтлээ чармайж түлхээд байгаа юм бэ?
Гор- Чи юу гэх гээд байна? Тэр хувийн ашиг сонирхлынхоо төлөө бүтэн улсыг сүйрүүлнэ гэж үү?
Раи- Трояны дайн ч гэсэн хувийн ашиг сонирхлоос эхэлсэн шүү. Борис Еленаг хулгайлаад л тэгээд… бодоод үзээрэй Миша
Гор- бид Зүүн Германы 40 жилийн ой руу нисэж байна, ойлгож байна уу. Яг л тахлын үеэр найр наадамд яваа юм шиг сэтгэгдэл төрж байна.
ххх
Све- Сайн уу. Чи салахаа больсон юм уу эсвэл эцэст нь нмайг сонсохоор шийдээ юу?
Неч- Света нүүр будалтын тал дээр чиний тусламж хэрэгтэй байна
Све- Би ер нь бол нүүр хувиргагч биш л дээ
Неч- Би мэднэ ээ. Манай нүүр хувиргагч байхгүй байгаа болохоор чи тусал
Све- Хэзээ чи надтай ярилцах цаг гаргаж бүхнийг тодруулах юм бэ?
Неч- Свет, хоёулаа заавал цаг олно оо. Тайван суугаад, ярилцаад, бүхнийг тодруулна, за юу? Харин одоо чи надад тусла. Болж байна уу?
Све- Ойлголоо. Миний гоо сайхны хэрэгсэл хангалттай гэдэгт итгэлтэй байна уу?
Неч- Хүрэлцэхгүй бол дахиад олоод ирнэ.
Све- Гэхдээ чи дараа нь бид хоёр ярилцаад, бүх зүйлийг ойлголцоно гэж амлана шүү
Неч- Заавал тэгнэ ээ. Би гарлаа
ххх
Хоникер- Чамайг ирсэнд бүгд баяртай байна Михаэль
Маргот- Ойн баяр ийм амаргүй цагт таарсан нь харамсалтай
Гор- Хүмүүс өөрчлөлтийг мэдэрчихсэн байна. Дэлхий бага багаар нээгдэж байна. Салхи сэвэлзэж байна, өөрчлөлтийн салхи Эрих. Өөдрөг байцгаая
Маргот- Энгийн л улс төрийн процесс явагдаж байна. Надад бол энэ салхинас болж бүгд өвдөх юм шиг санагдаж байна. Варшавын гэрээ задрах нь хэвийн зүйл үү?
Гор- Юу ч задрахгүй ээ, чи чинь яагаа вэ? Натогийн заналхийлэл ч хэтрүүлэг
Марго- Тэд өөрсдөө аль хэдийн тарчихсан гэж үү? Би сонсоогүй юм байна
Гор- Тэд бид нарт ямар дайсан байхав? Тэдэнд огт өөр зорилго байх болно. Дэлхийн терроризм. Арабууд. Бас Хятад ч гэсэн. Тэд тэгж л байг. Харин бид энэ хооронд дэндүү өндөр байгаа цэргийн зардлаа багасгана. Тийм ээс!
МАРГОТ (германаар)
ХОНЕККЕР (германаар)
ХОНЕККЕР (германаар)
Марго- Би НАТОтой хананы наана цаана зэрэгцэн амьдарч байна. Бас тэдний зорилго нэг л байсан бас байх болно. Зөвлөлт холбоот улс. Би одоо СССР ийн тухай ярьж байна. Ийм хурдан гайхалтай анд найз болох боломжгүй. Коль зүүдэндээ хүртэл яаж ханыг нураахаа хардаг. Хана нурна. Социализм нуран унана. Зөвхөн Германд ч биш, Европд ч бас. Бүр дэлхий даяар.
Гор- Саяхан чи өөрөө надад хэлсэн шүү дээ: социализмыг ямар ч бух, ямар ч илжиг зогсоож чадахгүй гэж.
МАРГОТ (германаар)
ХОНЕККЕР (германаар)
Марго- Хүмүүс ойлгомжтой бас тодорхой зүйл сонсмоор байгаа. Хялбарчилсан ч бай хамаагүй. Гүй ээ мэдээж бид давж гарна. Гэхдээ Варшавын гэрээ задарч, танай энэ дахин төлөвлөлттэйгөөр л…
Гор- Чи юу хэлэх гээд байна? Дахин төлөвлөлт ЗХУ-ыг сулруулна гэж үү? Үгүй дээ, Эрих, үгүй! Танайд ч бас тэр хэрэгтэй шүү. Түр хүлээ л дээ. Бид маш удаан байрандаа зогслоо. Урагшлах хэрэгтэй
Гор- Тийм ээ, цэ геен, Эрих. Цэ геен! Ингэж.
Марго- Заримдаа урагшлах нэг алхам хүндрэл рүү ч нэг алхам байж магадгүй
ххх
Све- Өөр илүү төстэй хүн олдсонгүй юу?
Неч- Өөр хүн байхгүй
Лук- Харин намайг аль хэдийн Майерс шиг болгож нүүр хувиргасан
Све- Ажиллая даа
Неч- Сайн байна. Залуусаа гарцгаая. Алив Миша, явья
Све- Саш наашаа ир дээ. Би.. би чадахгүй нь. Би чадахгүй нь хар л даа. Хачин юм л болж байна. Би чадахгүй нь ээ, гар бүр салганаад байна. Болохгүй нь
Неч- Дахиад л замынхаа голд болих гэж үү?
Све- Би нүүр хувиргагч биш
Неч- Гэхдээ чи сурч байсан биз дээ
Све- Тэр чинь хэзээ билээ дээ? Би бүгдийн мартчихсан. Хэрэг болохгүй гэж бодсон
Неч- Хэзээ ч юуг ч дуустал нь хийхгүй юм даа. Явахыг хүссэн ч яваагүй
Све- Үгүй!
Неч- Намайг буцаахыг хүссэн ч бүгдийг эсрэгээр нь хийж байна
Лук- Би гарчих уу?
Неч- Суу, будалт арилгачихна
Све- Би юу хийх ёстой юм Саш, юу юм?
Неч- Ухаан ор. Битгий сандар. Чи мэргэжлийн хүн. Чи бүгдийн чадна. Чамд энэ бол маш амархан л зүйл. Гар чинь өөрөө бүгдийг санах болно. Авив
Све- Би хичээе за юу?
Неч- Хичээх хэрэггүй, хийх хэрэгтэй. Би чамд итгэж байна
Све- Саш, бид бэлэн
Конс- Адилхан л байна
Неч- Витя, инээмсэглэлээ арилга. Нүднийх доор хөхрүүлж болох уу? Их ядарсан туйлдсан харагдах ёстой
Конс- Тэгвэл аав нь хүүгийн тамласан байна гээд бодчих юм биш үү?
Чиг- Ядаж л тэгвэл юм ярьж эхлэх байлгүй
Неч- Вася зөв ярьж байна. Бидэнтэй холбоо хурдан тогтоох болно. Миш, намайг халхлаарай
Конс- Чи хаачих нь уу?
Неч- Өөрийгөө халхавчаар хангах хэрэгтэй байна
Конс- Вить, тамхи барь даа
Бас сонин гартаа барьчих. Алив өөр лүүгээ эргүүл
Наад царайгаа аятайхан айн. Юун уй гашуу болоод явчихав? Энгийн л байцаалт
ххх
Гор- Тэд нийгмийн бас улс төрийн сонирхлын мөргөлдөөнөөс, үндэсний дайсагнал үзэлтнүүдээс бий болсон…
ххх
Отто- Гараа даллаач!
Инг- Новш!
Отто- Тэр тэсрэх бодисгүй. Алив. Алив.
Инг- Отто болно! Чи бүгдийг тооцолов уу?
Отто- Хурд 16 метр/сек байх үед, машин уртнаас шалтгаалаад 2 секунд хоцорно
Инг- Тэд эргэлтийн дараа шаардлагатай хурд авч амжина гэдэг итгэлтэй байна уу?
Отто- Тийм хэрвээ хэрэгтэй бол секунд нэмнэ.
Инг- Зайг нь сольсон уу?
Отто- Бэлэн
ххх
Руди- Бүх хот хаачихаж. Замыг тойрох хэрэг гарлаа. Маргааш ч адилхан байх болно.
Инг- Бид тооцолсоон
Руди- Найдвартай биз? Унтарч барихгүй юу? Илүү энгийнээр хийвэл яадаг юм бэ? Тагийг минажуулья. 5 кг орчим пластид. Чиглэсэн дэлбэрэлт.
Отто- Цагдаа нар бүгдийг нь зуун удаа шалгана. Бүх дохиог ч дарах болно.
Руди- Новшнууд. Урвагчид. Яг л 33 оны нацистууд шиг. Юу болж дууссаныг мартсан уу?
Инг- Энэ бас хэн бэ?
Руди- Чи хүн дагуулчихсан юм уу?
Инг- Руди үгүй ээ. Буугаа хураа. Би өөрөө. Аан, Александр. Та яаж намайг олоов?
Неч- Мюзик холлоос хаягийг чинь авлаа
Инг- Тэнд энэ хаяг байхгүй
Неч- Таны зөв. Би худал хэлэхдээ муу. Та надад таалагддаг. Тийм болохоор зориг гаргаж таныг дагасан юм. Тэгээд би энд байна. Тэгээд шууд асууя. Кофе уух уу?
Инг- Манайд найзууд маань байна. Тэднийг орхивол бүдүүлэг байх
Неч- Мм. Яагаад орхино гэж? Хамт л байя. Тэгээд ч бүгдэнг чинь кофегоор дайлж чадна. Эцэст нь танай найзуудыг ч. Мэдээж хэрвээ найзууд чинь илүү хатуу ундаа илүүд үздэггүй бол.
Инг- Та ятгаж чадах юм аа Саша. 5 минут
Неч- 5 минут
Инг- Надад 5 минут хэрэгтэй
Инг- Орьё доо
Руди- Нэг л биш байна. Надад тэр таалагдахгүй байна. Тэр нэг л юм шиншлээд байна
Отто- Тайвшир. Тэр зөв хийсэн. Одоо буудах цаг биш
Инг- Өө үгүй ээ. Алхая
Неч- Таны хэлснээр больё
ххх
Гор- Чи тэднийг чин сэтгэлээсээ ингэж байна гэх гээд байна уу?
Раи- Хэн хэлээд байгаа нь л чухал Миш
Гор- Залуу идэвхтнүүд, намын гишүүд… Тэднийг эртнээс сонгосон байгаа
Раи- Хэрвээ энэ идэвхтнүүд юм бол энгийн германчуудын толгойнд юу болж байгаа гэсэн үг үү?
Гор- Чи тэр хөгшины зөв гэх гээд байна уу?
Раи- Мм?
Гор- Өө сайн байна
Раи- сайн?
Гор- Рая
Раи- Мм?
Гор- Чи алтан гартай
Раи- Баярлалаа. Тийм ээ. Ноцтой хямрал тулаад байна. Хоннеккер түүнээс айж, юу хийхээ мэдэхгүй байна.
Гор- Миний зөвлөгөөг тэр авахгүй шдээ. Би түүний хувьд ашиг хонжоо хайгч.
Раи- Дахиад нэг ярилц. Германчууд эрх баригчидтай хэлэлцээ хийхийг хүсэж байгааг тайлбарла. Зүгээр нэг ээлжит л цочроосон уриа лоозон биш гэдгийг хэл
Гор- Рая би Хоннекер ядаж өөрийгөө аврахын тулд ч юу ч хийхгүй байх гэж айэ байна. Тэр чинь хуучин сургуульт комунист шүү дээ. Харин гол нь түүний өвчин тархиных нь сүүлийн хэсгийг устгачихаж
Раи- Тэгвэл явах ёстойг нь тойруу аргаар ойлгуул
Гор- Үгүй. Тэр тойруу аргыг ойлгохгүй. Тийм юмыг ойлгох гэж яг л анааш гэсэн үг. Шууд л хэлэх хэрэгтэй
Раи- Тэгвэл шууд хэл
Гор- Шууд…
ххх
Инг- Тэгээд та надаас яг юу хүсээд байгаа юм бэ дээ?
Неч- Та Москвад байхад л надад таалагдсан. Энэ үнэн шүү
Инг- Хмм. Гэвч одоо л довтолж эхэлж байгаа юм биз дээ
Неч- Манайхан анхных тохиолдол, хоёр дахь нь зүй тогтол эсвэл хувь тавилан гэж ярьдаг
Инг- Оросууд та нар их романтик. Бид бие биенээ ойлгохгүй, Саша. Амармаар байна уу?
Неч- Ямар утгаар?
Инг- Шууд утгаар
ххх
Инг- Явья явья
Инг- Энэ бол жинхэнэ Берлин, Саша. Тэр талбай дээр үхсэн Ленин дээр шүлсээ урсгаж байгаа хөгшчүүл биш. Ком!
Инэ- Густав. 2 шар айраг. Тэр Штазийнх. Зөвлөлтийн ажилтан.
Жинхэнэ үнэнтэй нүүр тулаад тулгамдчихаад байна. Түүнд амралт хэрэгтэй
Густав- Нөхөр, Баруун Герман, архи! Ил тод байдал. Горби. Өөрчлөлт. Май
Неч- Данке. Баярлалаа
Инг- Харин надад чиний гарын ганцийг
Инг- Авах уу
Неч- Үгүй ээ миний юм биш.
ххх
Инг- ЗХУ-д секс байхгүй гэж ярьдаг даа
Неч- Хүүхдүүдийг байцаанаас олдог гээч
Инг- Чи хүүхэдтэй юу?
Неч- Байхгүй
Инг- Хэн хүсдэггүй юм чи юу эхнэр чинь уу? Өө за за! Боллоо эхнэрийг чинь оролдохгүй. Яасан бэ Саша. Цаашаа хоёулаа яах уу?
Неч- Мм, давтаж болох юм, мм?
Инг- Энэ биш ээ
Неч- Энэ хэний гэр юм?
Инг- Найзын. Зураач. Сэдэв битгий өөрчлөөд бай. Чамтай секс ч гут. Гэхдээ бид цаашдаа юу хийх юм? Орноос гадуур
Неч- Одоо яг энийг шийдэх гэж үү?
Инг- Яагаад үгүй гэж? Чи надад үерхэд хэрэгтэй гэж бодоо юу? Үерхэл миний юм биш. Үерхэл, харилцаа үргэлж асуудал. Надад тэрэнтэй тэрэнгүй асуудал их байгаа.
Неч- Гэхдээ бид дахиад уулзана биз дээ?
Инг- Берлины хана нурвал эсвэл чи борш хийж сурвал тэгэх байх. Зальтай. Чи намайг Москва авч аваад гэрлэх санал тавиад, би чамд бяцхан Сашануудыг төрүүлээд тэгээд би банш борш хийж сурахыг хүсээд байна гэж үү?
Неч- Би боршд дургүй
Инг- Тээр. Одоо л нэгнээ таньж эхэллээ. Чи боршд дургүй. Харин би дээр гарах дуртай
ххх
Руди- Өдрийн мэнд. Өнөөдрийн цаг агаар ч. Хундага архи ч одоо илүүдэхгүй дээ
Цагдаа- Тийм шүү. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
Руди- Та ч бас
Руди- Цагдаа юу ч анзаараагүй биз? Зүгээр үү?
Инг- Бүх зүйл зүгээрээ, айх хэрэггүй
ххх
Неч- Санав уу?
Конс- Чи хаашаа алга болчихов?
Неч- Миш, битгий.
Конс- Өөрөө битгий. Чамайг бараг хайж эхлэх гэж байлаа
Неч- Аан
Конс- Светка оройжингоо утасдаж тархи толгой өвтгөлөө. Чи уусан юм уу?
Неч- Би юу? Үгүй
Конс- Май ав
Неч- Муугүй шүү тэ?
Конс- Одоо гол нь Майерс наадханд чинь итгээд нууц архивыг өгвөл. Май
ххх
Руди- Би байрандаа ирлээ
Отто- Явуулахад бэлэн. Эхлэе
Руди- Юу хийхийг минь заахаа боль
Отто- За за. Үнсгэлжингээ хүлээе
Отто- Танай нөгөөх байна
Инг- Тэр энд юу хийж байгаа юм?
Отто- Мэдэхгүй
Неч- Герр Майерс, өдрийн мэнд
Карл- Надад цага алга залуу
Неч- Ульрихтай хамааралтай юм л даа
Карл- Миний хүү ямар хамаатай юм?
Отто- Залуу үнсгэлжин рүү суулаа, сүйх тэрэг хөдлөж байна
Руди- Ингрид юу болоод байгаа юм? Сонсож байна уу?
Инг- Би зохицуулна
Руди- Ингрид чи сонсож байна уу намайг? Ингрид хариул
Карл- Энэ өчигдөр явуулсан. Тэд яагаад намайг алуурчнаар бүртгэснийг мэдэхгүй. Гэхдээ Штази хамгаалалтаа 3 дахин нэмэгдүүлсэн. Явах замыг шалгаж байна. За, та Ульрихын талаар юу мэдэж байгаа юм?
Отто- Би 2 дахь цэг дээр байна.
Неч- Таны хүү амьд одоо ЗХУ-д байгаа
Карл- Зургийг хуурамчаар хийж болно
Неч- Бидэнд бичлэг байгаа
Карл- Тэгвэл осол цогцосыг яаж?
Неч- Тэр бол түүнийг хулгайлсныг нуун дарагдуулах гээд зохиосон зүйл
Карл- Түүнийг юунд буруутгаж байгаа юм?
Неч- Тагнуулын хэрэгт. Гэхдээ бидэнд тэр хэрэггүй
Неч- Замаа соль, энэ урхи байна
Карл- Санаа зоволтгүй. Мерседес хуяглагдсан. Зайнаас дэлбэлэх дохионы дуу намсгагч асаалттай.
Неч- Тэд үүнийг тооцоолсон гэж та бодохгүй байна уу?
Карл- Энэ улаан армийнхан дайн тоглож буй тэнэг хүүхдүүд. Театрын сүржин зүйлд дуртай жүжигчид. Тэдний тэсрэх бөмбөг надад аймар биш
Карл- Харин танд тэгээд юу хэрэгтэй юм?
Неч- Маркус Вольфын архив
Карл- Та яагаад надад наадах чинь…
Неч- Би таныг хаана байгааг нь мэдэж байгааг мэднэ. Энэ л хангалттай
Карл- Оронд нь өгөх юм?
Неч- Аюулгүй байдал. Завидово дахь зуслан. Бүрэн хангамж
Карл- ЗХУ?
Неч- ЗХУ
Руди- Ингрид юу болоод байгаа юм?
Карл- Ульрихыг яах юм?
Неч- Бүх ялыг хэрэгсэхгүй болгоно. Тэгээд тэр хаана амьдрахаа өөрөө сонгох эрхтэй болно.
Back to episodes Go home