ГДР 3р анги
Хоолой- Черчиллийн үеэс эхлэн империализмын үзэл сурталчид Европыг коммунистууд хуваасан гэж мэдэгдсээр ирсэн. Гэвч үнэн бол өөр билээ. Европыг хоёр эсрэг блок болон хуваах улс төрийн санаачлагыг социалист орнууд эхлүүлээгүй. Баруунд хэн нэгэн үүнийг мартсан бол Варшавын гэрээ нь НАТО-гийн түрэмгий блок байгуулагдсанаас хойш зургаан жилийн дараа байгуулагдсаныг сануулъя.
3р анги: 3р анги
--Алдаа гаргахаас зайлсхийх гэсэн хүсэл өөр нэг алдаанд хүргэдэг. Эртний Ромын яруу найрагч Гораций
Раиса- Энэ ямар байна?
Горбачёв- Ийм хувцастай тэгээд хаачих юм бэ?
Раиса- Ядаж Зүүн Германы 40жилийн ойд явья
Горбачёв- Сайхан(гоё) л байна, гэхдээ ЗХУ шүү дээ ойлгож байгаа биз дээ
Раиса- Тод биш хувцас... Гэхдээ хоёулаа чинь Зөвлөлтийн нүүр царай. Хоннекер дээр бөөнийсөн юм(хөвөнтэй хүрэм) өмсөөд очиж чадахгүй
Горбачёв- Яагаад шууд бөөнийсөн(хөвөнтэй) гэж. За…
Раиса- За, Тэгээд, юу сэтгэлийг чинь зовоогоод байна?
Горбачёв- Хүлээн авалтын дараахан над дээр хэдэн хүн ирсэн, ойлгож байна уу. Украины Ардын хөдөлгөөний удирдагчид. Нөгөө яруу найрагч Драч, бас Тягнибок гэгч. Гэхдээ чи төсөөлөөд үз дээ, хүмүүс бидний хийж байгаа бүхнийг хоёр гараа өргөн дэмжиж байна. Тэд Украины хэл, соёл, түүхийг сэргээхийг хүсэж байгаа.
Щербицкий бульдозероор бүхнийг дарсан шүү дээ. Харин тэднийг нам болгон бүртгэхийг хүсэхгүй байгаа.
Раиса- Уур хүрмээр юм. Чи туслана биз дээ
Горбачёв- Тиймээ, тэр дор нь ямар ч саад бүү учруул гэж Киевийнхэнд тушаасан. Би өөрөө биечлэн шалгана гэж хэлсэн.
Раиса- Харж байна уу, чамд хайртай бас чамд найдацгааж байна. Нийтийн хурал дээр чиний илтгэлийг чин сэтгэлээсээ алга ташиж хүлээж авсан. Хуучны хүч хэрэглэдэг арга барил үеэ өнгөрөөсөн гэж чи их сайн(гоё) хэлсэн. Бид социализмыг устгаж байгаа юм биш, харин шинэчилж байгаа юм.
Горбачёв- Гэхдээ, надад алга ташсан нь бид эцэст нь тэр Щербицкийг огцруулсантай холбоотой. 27 жил Украиныг удирдана гэдэг.. Тэр бүгдийг нь залхаасан
Раиса- Миша, өөрийгөө дутуу үнэлэх (дорд үз) хэрэггүй
Горбачёв- Горбачёв эх орондоо нөлөөлөх хөшүүргээ алдаж байна гэнэ. Харин Баруун Германд жинхэнэ Горбачёвыг шүтэн бишрэх үзэгдэл(горбомания) болж байна. Би тэднийг үнэхээр алдаж байгаа гэж үү?
Раиса- Чи юуг ч алдаагүй ээ. Бас Баруун Герман ч чамд хайртай. Коль чамайг хамтрагчаа гэж харж байгаа. Америкчуудтай муудалцахгүйгээр Зүүн Германы асуудлыг шийдэхэд чи түүнд хэрэгтэй.
Горбачёв- Коль пуужингуудаа татаж НАТОгоос гарвал л би Зүүн Германыг өгнө.
Раиса- Харин түүнд бүх зүйл шууд хэрэгтэй НАТО ч, Зүүн Герман ч.
Горб- Тийм юм харин болохгүй! Герман нэгдэх эсэхийг дайнд ялагдсан германчууд биш, зөвхөн бид л шийднэ. Бид ярьж тэд сонсоно. Болоо!
Раи- ЗХУ ба Зүүн Германы харилцаанаас Европын ирээдүй хамаарна гэдгийг Коль ойлгож байгаа болов уу?
Горб- Сонсооч, тэр надтай уулзахдаа намайг найдвартай хамтрагч гэж өөрөө хэлсэн. Тэр хөгшин Хоннекер ч бас Зүүг Германы 40 жилийн ойд биднийг урьсан. Үнэндээ, явах тийм ч хүсэл алга. Гэхдээ би би түүнд юу гэж хэлэх үү?
Раи- Миш чи чадна аа. Харин холбоотнууд өөр өөрсдийгөө хариуцлаг
Горб- Бид Германы нэгдэх явцад оролцох ёсгүй гэж чи хэлэх гээд байна уу?
Раи- Хэрэв тэд бидний нөхцлийг биелүүлбэл. Зүүн Германыг Америкийн пуужингаар солино
ххх
Нечаев- Оройн мэнд Елизавета. Зөвшөөрөх үү? 2 эспрессо, баярлалаа
Сонсооч, нуршаад яахав… Та Жэк Эвансонтой хамт явахыг хүсэж байгаа юм уу?
Лиза- Таныг намайг ятгахаар буцаж ирнэ гэж мэдэж байсан юм
Нечаев- Хэн ч таныг ятгахгээгүй ээ. Эсрэгээрээ туслах гэсэн юм. Манай Москвагаас ирсэн сэтгүүлч найз Жекээс ярилцлага авахыг маш их хүсч байна гэнэ. Та надад энэ талаар тусалж чадах уу?
Лиза- Танд Жэкэд сэдсэн ямар нэгэн төлөвлөгөө байгаа юм уу?
Неч- Үгүй, огтхон ч байхгүй
Лиза- Би итгэх гэж үү
Неч- Хоёр жилийн өмнө таны аав намайг нэлээн ноцтой асуудлаас аварсан. Тиймээс би одоо өрөө төлж байна гэж хэлж болно.
Лиза- Гэхдээ тэр чинь...
Неч- Уурлаж гаргасан үйлдэлдээ уучлалт гуйсны дараа Анатолий Эдуардович шийдвэрээ өөрчилсөн
Лиза- Яаж?
Неч- Таныг аз жаргалтай байлгахын төлөө тэр юу ч хийхэд бэлэн байгаа. Тэтгэвэртээ гарч, бүр мөсөн чөлөөлөгдөхөд ч бэлэн. Энэ хангалтгүй гэж үү?
Лиза- Түүний зан биш л байна даа
Неч- Данке
Лиза- Жэк юу хийх ёстой юм?
Неч- Тэр явахыг хүсч байгаагаа бичгээр илэрхийлэх ёстой. Энд байгаа бүгдэд таалагдахаар бичих ёстой. Таныг гэх сэтгэлээ илэрхийлж ч болох юм.
Лиза- Тийм зүйлийг хэвлэхгүй дээ
Неч- Бүрэн бүтнээр нь хэвлэнэ. Би амлаж байна. Таны аав энэ ярилцлагыг уншина.
Лиза- Таны найз хэзээ ярилцлага авахыг хүсэж байгаа юм?
ххх
Аликин- Саша, чи яаж бүтээв? Эванс сүүлийн жилүүдэд ерөөсөө ярилцлага өгөхгүй байгаа шүү дээ.
Неч- Харин “Маяк”-ийн тусгай сурвалжлагчид татгалзаж чадсангүй. Хальс чинь хүрнэ биз?
Алик- Гомдоож байна шүү, хөгшөөн
Неч- Жэк, танд орчин үеийн зөвлөлтийн дуу хөгжим таалагддаг уу? Зөвлөлтийн рок. Жишээ нь Александр Башлачёв
Эванс- Башлачёв?
Неч- Тийм
Эванс- Сонсож байгаагүй юм байна
Алик- Ийшээ зогсоорой
Неч- Сонсоогүй гэжүү? Цээжинд цахилгааны оч, малгай цасанд, бас хонхыг хангинуул…
Лиза- Шүгэл бүжиг, алдарт бөө мөргөл. Би хонхны дуутай тэр цагт хайртай
Неч- Хөөх
Эванс- Чи бас мэддэг юм уу?
Лиза- Би чамд өөрийнхөө талаар бүгдийг арай ярьж амжаагүй байна
Неч- Александр Башлачёв гайхалтай дуучин байсан. Харамсалтай нь, нэг жилийн өмнө түүний цаг гэнэт зогссон
За боллоо.
Алик- За Жэк, одоо гэртээ байгаа юм шиг сайхан ааштай байгаа юм шиг
Неч- Сонсооч, яагаад бид зураг авалтыг гадаа хийж болохгүй гэж?
Эванс- Яагаад гадаа гэж?
Неч- Хүмүүс танд хайртай. Та тэдэнд хөгжмөө зориулж зохиодог юм чинь одоо гараад дуулж өгвөл сайхан гудамжны тоглолт болно.
Алик- Ер нь их гайхалтай санаа байна. Ард түмний дуучин ард түмнийхээ төлөө дуулна. Чимэглэлгүй, жүжиглэлтгүй. Бас энэ ярилцлагын гайхалтай эхлэл ч болж чадна.
Лиза- Надад ч бас таалагдаж байна
Эванс|англиар|- Би бэлэн
Неч- Ингэвэл өөр хэрэг шүү
Хүн1(германаар)
Хүн2(германаар)
ххх
Лукьянов- Олчихлоо
ххх
Алик- Тэр үнэхээр гайхалтай! Энэ энергийг ээ, тийм ээ?
ххх
Констатинов(германаар) орчуулга- Уучлаарай би Ульриха Майерсын үеэл байна. Түүний цогцсыг морг руу авч явсан юм, гэхдээ аль морг гэдгийг нь би мэдэдгүй.
Санитар германаар орчуулга- Тийм, тэр үнэхээр энд ирсэн
Констатин орчуулга- Би түүний цогцосыг харж болох уу?
Санитар орч- Харамсалтай нь болохгүй. Би шүүх эмнэлгийн шинжээчийг хүлээж байна
Констан орч- Яг яасан юм бэ? Надад усанд живсэн гэж хэлсэн
Сан орч- Цагдаа нар шалгаж байгаа. Цагдаа нар шалгаж байгаа.
ххх
Алик- ЗХУ-д таныг хэзээ дахин Москвад ирэх бол гэж сонирхсон олон шүтэн бишрэшчид чинь байгаа?
Эванс- Би Москвад маш их очихыг хүсэж байна. Хэзээ нэгэн цагт очино оо, гэхдээ одоо бол би гэртээ ирэхийг хүсч байна. Ирэх?
Лиза- Харих
Эванс- Аан гэртээ харих
Алик- АНУ юу? Яагаад?
Эванс- Манай хамаатнууд надад захиа бичсэн. Тэгээд би Америкчууд та нарын энд хэрхэн амьдардгийг ойлгодоггүй юм байна гэдгийг ойлгосон. Абсолютли. Тэд биднийг энд өлсгөлөн, хүйтэн бас маш ядуу гэж боддог. Би дуу зохиож, Америкчууд та нарын тухай үнэнийг хэлж өгөхийг хүсч байна. Өөрчлөн байгуулалт, ил тод байдал, бас Зөвлөлт холбоо хэрхэн өөрчлөгдснийг, бас хүйтэн дайн эцэст нь дууссаныг хэлж өгмөөр байна
Алик- Үнэхээр сайхан үгс байна, Жек. Энэ үгээр би ярилцлагыг дуусгамаар байна. Танд баярлалаа
Эв- баярлалаа
Неч- Баярлалаа, баярлалаа. Жек, би таныг ЗХУ-д зураг авалт хийх боломжийн талаар ярилцмаар байна.
Мэдээж, зохих хэмжээний цалин байгаа.
Эв англиар-Мэдээж
Неч- Гайхалтай
Эв- студи руу явах уу?
Неч- Тэгье, яагаад үгүй гэж? Жек та Америк руу ганцаараа явах уу?
Эв- Лизатай хамт явмаар байна. Та биднийг зогсоох гэж байна уу?
Неч- Үгүй ээ, юу гэж дээ, та нар чөлөөтэй хүмүүс. Та зүрх сэтгэлдээ нийцсэн газраа амьдрах бүрэн эрхтэй.
Яагаад америк гэж? АНУ зөөлхөнийг дэвсдэг ч, унтахад хатуу. Тэд та нарыг хуурна.
Эв- Та яагаад тэгж бодож байгаа юм?
Неч- Мэддэг болохоор, гэхдээ гол асуудал энэ биш. Эцэг эх нь хайртай охиноо ямар статустайгаар(байр сууриар) гэрээсээ явж байгааг мэдэхийг хүсч байгаа. Лиза таны амраг уу, эсвэл эхнэр нь үү?
Дуугүй байх нь танд ашиггүй, Жек.
Эв- Би Лизатай гэрлэхийг хүсч байна
Неч- Ойлголоо
Эв- Тэрний аав хэзээ үүнийг хүлээн зөвшөөрөхгүй
Неч- Яагаад та ингэж бодож байгаа юм? Бүх зүйл танаас шалтгаална
Эв- Та юу хүсэж байгаа юм? Намайг Кэй ЖИ Би(КГБ)тэй хамтарч ажилла гэж үү? Тэд аль хэдийн надаас асуусан
Неч- Муу л асуусан байна, би илүү сайн чадна
Эв- Би хэзээ ч та нартай хамтран ажиллахгүй. Хэзээ ч үгүй!
ххх
Неч- Вася, бидэнд юу байна?
Чигирь- Хаалганы доор суугаад сонссон нь амар байсан юм
Неч- Тийм л дээ
Лукьянов- Яагаад бид Эвансыг албан ёсоор чагнаж болохгүй гэж?
Неч- Яагаад гэвэл энэ бол манай мэргэжлийн онцлог. Албан ёсоор биш нууцаар ажиллах.
Бид Штазигийн зөвшөөрөлгүйгээр Эвансыг чагнаж чадахгүй.
Лук- Тэгвэл зөвшөөрөл хүсвэл яасан юм?
Неч- Штази бидэнд Эванс яагаад хэрэгтэйг сонирхох болно. Харин энэ нь бидэнд огт хэрэггүй.
Эхлээд хамгийн чухал нь хэн, ямар зорилгоор Москва дахь тагнуулчтай холбоо тогтоох гэж оролдож байна вэ гэдгийг ойлгох ёстой
Чиг- Нээрээ тийм, Эванс энд юу сонсож байгаа юм бол? Утасны харилцуураас би тэдний нууц сонсох төхөөрөмжийг олсон.
Неч- Нэлээд таамаглаж байсан л зүйл
Лук- Яах гэж?
Неч- ЗХУ-ын Экс-Америкийн иргэн бидэнд ч, барууны нөхдөд ч ашиггүй.
Лук- Түүнийг бидэнтэй хамтрана гэж та бодож байна уу?
Неч- Түүнд юу илүү чухал гэж чи бодож байна? Эрх чөлөө юу хайр уу?
Неч- Тэгэхээр бид энэ асуултад хариулмагц гол зорилго түүнийг бидэнд итгүүлэх болох болно. Бид энд яах гэж цугласан юм? Ямар нэг зүйл өөрчлөгдсөн үү?
ххх
Неч- Чи яах гэж ирсэн юм?
Света- Чамайг харахыг хүсээд
Неч- Харсан уу? Сайн байна. Түлхүүр буцааж өг
Света- Саш, тэр зуслан дээр чи бүгдийг буруу ойлгочихсон
Неч- Би зөв ойлгосоон. Анхны хайр үүрд шүү дээ.
Света- Би түүнийг чиний төлөө дуудсан
Неч- Гүй ээ би ямар хамаатай юм? Гуравдагч илүү биш л дээ тэ
Света- Саша миний хүссэн юм… Би тэнд байх хэрэгтэй байсан юм…
Неч- Өө энэ тайлбаруудаасаа намайг хасчих
Све- Чи намайг сонсохгүй байна. Энэ чухал. Юун түрүүнд энэ чиний хувьд чухал зүйл
Неч- Ирэх хэрэггүй байсан юм. Утасаар яриад л гэрлэлт цуцлуулахаа шийдчих байсан юм
Све- Гэрлэл цуцлах аа?
Неч-Салах
Све- Салах аа?
Неч- тиймээ тийм
ххх
Германаар ярина, орчуулга:
Марика- Зурагчингаа л бодоод байна уу?
Ингрид- Яагаад тэгж бодоов?
Марика- Ингрид би чамайг сайн мэднэ. Энэ мөрөөдсөн харцыг. Фосс мэдвэл хоёуланг чинь ална
Ингрид- Марика балай юм ярихаа боль
Мар- Би бол түүнтэй байхаас татгалзахгүй ээ. Миний бодлоор тэр орондоо муугүй байх
Мар- Чөтгөрийг дурсахаар гэж чиний Фосс чинь
ххх
Чиг- Светлана Нечаева? Ахмад Чигирь, таныг олуулахаар намайг явууллаа
Све- Намайг уу?
Чиг- Элчингийн бүсээс гарах хориотой
Све- Би мэднээ, би холдохгүй. Зүгээр л зугаалж агаар амьсгалах гэсэн юм. Берлин үнэхээр үзэсгэлэнтэй хот юм
Чиг- Сууна уу, би таныг хүргэж өгнө
Све- Намайг яаж олохыг хэн хэлсэн юм?
Чиг- Таны тухай зааврыг Жданова Юрий Анатольевичаас авсан
Све- Та үргэлж ийм албан ёсны байдаг уу?
Чиг- Зөвхөн ажил дээрээ
Све- Та надад Берлины сонирхолтой газрыг харуулах уу?
Чиг- Мэдээж, хэрвээ зөвшөөрөл авбал. Та сууна уу
ххх
Германаар ярина, орчуулга:
Шинжээч- Новш.
Санитар- Залгуурууд зүгээр байна. Дэд станцид нэг юм болсон гэнэ. Би цахилгаанч руу ярьсан
Шин- Новш гэж! Би өглөө ирнэ
ххх
Шеварднадзе- Чиний хүссэнээр Зүүн Германд хийсэн дүн шинжилгээ. Энэ үйлдвэрүүдэд ажилладаг ажилчин оюутнуудын сэтгэл санааны тайлан. Алдарт тоног төхөөрөмжийн Такраф үйлдвэрийн залуу ажилчдын ярианаас: Бид эссичүүдээс илүү муу амьдарч байна.
Горб- Хэнээс гэнэ ээ?
Шевар- Зүүнийхэн баруун немцүүдийг ингэж нэрлэдэг. Тэдэнд тэтгэмж бий. Улс нь бизнес хөгжүүлэхэд тусалдаг. Харин бидэнд бол өрөвдөлтэй хэдхэн фенинг. Конвейерт(тээвэрлэгч машинд)үхтлээ ажилла гэсэнтэй адил. Харин үргэлжлүүлээд өөр нэг нь түүний авга ах Гамбургт чинээлэг, аз жаргалтай амьдарч байгаа тухай ярьсан байна.
Харин эхнийх нь хэрэв Сталин биднийг хуваагаагүй бол гэж дүгнэлт хийсэн байна.
Шевар- Бид ч бас тэдэн шиг, бүр илүү сайхан амьдрах байсан. Эссичүүд ер нь залхуу улсууд.
Горб- Ийм юм тэгээд их байна уу?
Шевар- Хэтэрхий их Михаил. Энэ бас нэг. Гумбельтын их сургуулийн оюутнуудын ярианаас. Горбачёв бусад зөвлөлтийн нарийн бичгийн дарга нар шиг биш. Хэрэв бид гадаа Германийг нэгтгэхийг дэмжихээр гарвал тэр Хоннекерт биднийг танкаар дайрах боломж өгөхгүй. Өөр нэг нь: Горбачёв олон дайсантай. Түүнийг албадна. Хариуд нь: битгий тэнэглэ, тэр агуу хүн. Түүнтэй хамт Европын бүх ард түмэн, Зөвлөлтийн ард түмэн байна. Харж байгаачлан бүх зүйл Ленины дагуу болж байна. Объектив нөхцөл байдал үүсч байна. Хөгшин Хонеккер түүнийг зохицуулж чадна гэдэгт би итгэлгүй байна.
Горб- Тэгвэл Штази яах юм?
Шевар- Штази яана гэж? Бүгд тэрс үзэлтнүүд байхад. Хэнтэй дайтах юм? Цорын ганц гарц бол ард түмнийхээ дуу хоолойг сонсох. Тэгээд урсгалын дагуу сэлэх. Эс тэгвээс биднийг арчиж хаяна!
Горб- Энэ чинь юу болж байна аа? Тэд бидэнд итгэж, бидэнд найдваж хүлээж байгаа, ойлгож байна уу? Энэ бол манай бүх үзэлтнүүдээс урвахтай адил.
Шевар- Юун урвалт? Энэ шинэ бодит байдал. Тэгээд түүнтэй эвлэрэхээс өөр арга байхгүй. Чи өөрөө л энэ олон тоннын жинтэй, төмөр замдээр зэвэрчихсэн вагоныг хөдөлгөсөн шүү дээ.
Горб- За даа… Илүү зөөлөн байх хэрэгтэй. Ганцхан хөдөлгөөнөөр Зүүн Германыг устгачихаж болохгүй. Тийм биз?Хэлэлцэх замаар явах хэрэгтэй. Баруун Германыг буулт хийхэд нь итгүүлэх ёстой.
Шевар- Энэ устгал биш харин нэгтгэл. Тэгээд үүнээс зугтаж чадахгүйг бид бүгд мэдэж байгаа. Харин ийм нөхцөл байдалд Хоннекер яахыг харцгаая. Ямар ч байсан гэсэн чи удахгүй түүн дээр очиж Бүгд Найрамдах улсын ойд оролцоно шүү дээ.
Горб- Харин тэр надаас эвгүй асуулт асуугаад эхэлбэл би түүнд юу гэж хэлэх юм бэ? Бүхнээс харахад л үнэхээр асууж эхлэх шинжтэй.
Шевар- Тэгвэл чи түүнд эвгүй хариулт өг. Тэр хөгшин нэг л үүлэн дээр хөвсөн хүн. Надад бол одоо Барууныхны төлөвлөгөө илүү сонирхолтой байна.
Горб- Баруун Герман чинь НАТО шүү дээ Эдуард. Тэд пуужингаа Польшийн хил рүү хөдөлгөчих вий гэж айж байна.
Шевар- НАТО чинь Варшавын гэрээг эсэргүүцэхийн тулд л оршиж байгаа байгууллага. Тэр байхгүй болвол НАТО ч байхгүй болно. Хэрэв бид бүгд удахгүй найрсаг хөрш болчихвол НАТО хэнтэй дайн хийх юм бэ? Эсвэл чиний хэлэх дуртай шиг нэгэн том Европын байшин болно.
Горб- НАТО-гийн ард Америкийн аварга том цэргийн лобби байгаа. Олон зуун тэрбум доллар гэсэн үг. Тэгээд ийм мөнгөнөөс хэн татгалзах юм бэ, би ойлгохгүй байна. Тэд өөр дайсан хайж эхэлнэ
Шевар- Хэнийг? Хятадыг уу? Иракийг уу? Хойд Солонгосыг юм уу? Сайн л биз, биднээс хол байвал л болоо.
Мэдээж энэ бүх зүйл маргааш болохгүй, бүр нөгөөдөр ч биш. Гэхдээ Хоннекер, Коль хоёрын дундаас сонго гэвэл би сүүлийнх дээр нь тавина.
Чи л шийднэ дээ.
ххх
Константинов- Моргийг… Би бүхнийг цэвэрхэн хийсэн.
Неч- Чи нэлээн их дуу чимээ, гал хийсэн байна.
Неч- Чамд юу байна, Вась?
Чиг- Сексийн дараа Эванс Лиза хоёр хамт нэг шил дарс уугаад унтсан.
Конс- хэ хэ, чи бүгдийг нь мэддэг юм байна шүү, Вась!
Чиг- Тийм ээ, хэлээд ч хэрэггүй. Өөртөө ч ой гутмаар.
Лук- За, нэг дайлъя гэж шийдлээ. Намайг албан ёсоор «Совэкспортфильм»-д авсан.
Чиг- Манайд ингэдэг ёс байхгүй.
Неч- Миша
Конс- айн?
Неч- Битгий дураараа аашил. Буцаагаад өг. Витя! Хураа. Одоо ингэх цаг биш.
За тэгэхээр ингэе! Би Витятай Эвансыг дагана. Харин Майерс чам дээр. Хамтын ажиллагаанд хүрэх боломж, арга зам хайя. Бүгд «Луч» ажиллагааны хүрээнд.
Конс- Ойлголоо
Лук- Энэ юу юм?
Неч- Нэг юм
Лук- Тодорхой хэлвэл?
Конс- Хэрэв чамд нэг юм л гэсэн бол нэг юм л гэсэн үг
Неч- Санал нэг байна. Энд нэг шил юмгүй бол ойлгогдохгүй юмаа даа.
Лук- Тэгвэл жоохон жоохон уучих уу?
Неч- Энэ зүгээр л хошигнол. Хошигнол, Витя. Би Майерстой нүүр тулж, ярилцаж болох нэг газар ол. Энэ чухал шүү
Конс- Ойлголоо
Неч- Вась, чи гол хариуцагч шүү. За, хөдөллөө. Чи яагаад суучихав?
ххх
Лук- Тэр байна. Цаг баримталдаг байх нь.
Неч- Германд хурдан эмх журамд дасдаг юм.
Лук- Немцүүд албаддаг юм уу?
Неч- Өөрөө л. Өглөө сэрмэгцээ ороо хурааж, өрөөгөө цэвэрлэнэ. Эд зүйлсээ янзалж тавина. Мэдэхгүй ээ, тэд нар энд нэг юм цацаад ч байгаа юм шиг.
ххх
Германаар ярина, орчуулга:
Фосс- Майерс хөзрийн мөрийтэй тоглоомд гүн орчихсон. Магадгүй үүнээс нь болж шийтгэсэн байх.
Зейдель- Тэгвэл морг дахь дэлбэрэлт тохиолдол гэж үү? Та өөрөө үүнд үнэхээр итгэж байгаа юм уу?
Фосс- Би боломжит хувилбаруудын нэгийг л хэлсэн
Зей- Майерсын үхэл аавтай нь илүү холбоотой байх. Түүний аав орлогч сайд, Баруун Германтай холбоотой бүлэгт ажилладаг. Ихэнхи тагнуулууд аав нь хүүтэйгээ юу ярьдгийг мэдэхийн тулд их мөнгө төлөхөд бэлэн байгаа.
ххх
Германаар ярина, орчуулга:
Эв- Баярлалаа баярлалаа. Би одоо шинэ дуугаа толилуулья. Энэ дуугаа өөрийн найз бүсгүйдээ зориулж бичсэн тэр өнөөдөр ирж чадсангүй. Чамдаа зориулья.
Зей- Эвансын тухайд тэр үнэхээр муугүй дуулдаг шүү
Фосс- Би түүний хайрын нялуун дуунуудыг үзэн яддаг.
Зей- Гэхдээ бидэнд дутагдаж байсныг өгсөн шүүдээ
Фосс- Түүнийг хэн сонсдог юм? Өндөр настнууд уу? Залуусын шинэ хөгжим бол хип-хоп, металл, диско. Энэ бүхэн биднийг нөгөө талаас орж ирэх хир буртагнаас хамгаалж байсан далан болсон тэр ханыг эвдэж байна.
Зей- Тантай санал нийлэхгүй байж чадахгүй нь, Михаил. Харин Эвансын тухайд бол түүнийг нэг мөр тодорхой болгох хэрэгтэй. Түүнийг АНУ руу буцахыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Бид түүний төлөө маш их зүйл хийсэн шүү дээ.
ххх
Халдагч германаар, орч- Гараа өргө
Эванс англиар, орч- Битгий хөдөл
Неч- Буугаа буулга, Би байна, Нечаев
Эв- Тэр намайг алах гэж байсан та харсан уу?
Неч- Жек буугаа буулгана уу, гуйж байна
Эв англиар, орч- Би өөрийгөө хамгаалсан. Та нар бүгдийг харсан
Неч- Та зүгээр үү?
Эв англиар, орч- Тэр үхчихсэн үү?
Неч- Та түүнийг алчихлаа
Эв- Би зүгээр өөрийгөө хамгаалсан
Неч- Америк цамц байна, гутал нь бас
Эв- АНУ тэнгисийн цэрэг
Неч- Үргэлж итгэлтэй бай гэсэн уриа. Одоо та ойлгож байна уу Жек? Таныг мэхэлсэн байна
Эв- Би алуурчин биш, надад итгэх ёстой
Неч- Дараа нь ярьж өг. Эхлээд наад буугаа өг, хурдал Жек! Багажаа онгойлго!
Одоохондоо энд хэн ч алга. Түүний гараас барь.
Би жолоодно
Эв- Та тэнд тохиолдоор байгаагүй биз дээ?
Неч- Бид төлөвлөгдсөн халдлагын талаар урьдчилан мэдэж байсан. Харин би таныг хянаж байлаа. Би таны анд. Мөн Лизагийн анд. Тэнгисийн цэргийг би зохицуулна.
Нээрээ Жек, цаг хэд болж байна?
Эв- Би цаг зүүдэггүй. Энэ бүхэн цагнаас болж, би ойлгох ёстой байсан юм
Неч- Танд хэн хадгалах газраас цагийг ав гэж тушаасан юм?
Эв- Над руу зүгээр л залгаад юу хийхийг хэлдэг
Неч- Хүргэгчийг та хэзээ ч харж байгаагүй юу? Яаж та үүнд хутгалдчихав Жек?
Эв- Жерманигаас тийшээ очих үед надад асуудал тулгарсан юм
Неч- Хар тамхи уу?
Эв- Тэд надад туслаад харин жилийн дараа тэдэнд нэг юм хийж өгөөч гэж гуйсан
Неч- Ухаантай байгаарай, Жек. Манайд хэлдгээр болоогүй байхад битгий гутар. Бид таны аюулгүй байдлыг хангана. Бид үргэлж хажууд чинь байна. Харин оронд нь та бидэнд тусална. Тэд тан руу залгаад юмаа нуусан байршлыг хэлж өгсөн даруйд надад мэдэгд.
Лиза руу залга
Тиймээ заавад гудажны утаснаас.
Над руу холбогдож чадсангүй, чухал мэдээлэл гэж хэл
Эв- Би Лизаг энэ тухай мэдээсэй гэж хүсэхгүй байна
Неч- Тайван бай. Тэр юу ч мэдэхгүй. Текст ийм байна: Дэфа худалдааны талаар уулзмаар байна.
Эв- Дэфа худалдааны талаар уулзмаар байгаа.
Неч- Та одоо тэдний бүтээлд тоглож байгаа биз дээ?
Эв- Би «Хагарсан хавцал»-ын «Келлит Шутс»-ийн дүрд тоглож байгаа
Неч- Гайхалтай. Гайхалтай байгаагаа бодоод л байж бай. Бусад бүх зүйлийг бид зохицуулна.
Эв- Энэ бүгд дууссаны дараа Лиза бид хоёр явж чадах болов уу?
Неч- Хэн ч саад болохгүй
Эв- Гэхдээ одоо бол би Америк явмааргүй байна
Неч- Бид таныг «Совэкспортфильм»-аар дамжуулан ЗХУ-руу албан ёсоор аваачина.
ххх
Англиар, орчуулга:
Лиза- Их орой болсон байна, чи хаана байсан юм?
Эв- Үзэгчид явуулахгүй байсан юм
Лиз- Юу болсон юм?
Эв- Юу ч биш ээ. Би зүгээр ядраад
ххх
Радиогоор хоолой- Хүнд өөрчлөлтүүд. Гэхдээ бид Герман Колын хэлсэнтэй санал нийлж байгаа...
Константинов- Вась энэ улстөрийн мэдээллийг бол болио. Харин бага багаар амьсгаа авья
Чиг- Нечаев намайг «Луч» ажиллагаанд оруулсан. Чамайг бүх дэлгэрэнгүйг мэдэж байгаа гэж хэлсэн. Товчхон ярьж өгөөч?
Конс- Чи мэдэж байгаа шүү дээ, бид Зүүн Герман руу хэнийг ч явуулж чадахгүй. Харин «Луч» бол германичуудаас санамсаргүй харилцаанаас итгэж болох мэдээлэл авна.
Тусгай албаныхантай, Гадаад хэргийн яамны албан тушаалтнуудтай ажиллах.
Чиг- Майерс бол гадаад хэргийн орлогч сайд. Бид түүнээс юу хүсэж байгаа юм?
Конс- Хоёр жилийн өмнө Саня Майерсаар дамжуулан Маркус Вольфын агентын архивыг авах санааг гаргаж байсан.
Чиг- Штазигийн гадаад тагнуулын ахмад дарга байсан хүн.
Конс- Анхан
Чиг- Тэтгэвэрт гараад 3 жил болж байгаа. Тэгвэл Хивигийн тухайд?
Конс- Тэнд маш сонирхолтой олон зүйл бий, хамгийн чухал нь Штазигийн бүх хууль бус агентуудын жагсаалт. Тэрний араас бүгд л хөөцөлдөж байгаа. Барууны тагнуулууд.
Чиг- Чи бодож үзсэн үү, Ульрих Майерс орлогч сайдын хүү байж таардаг нь сонин тохиолдол биш үү?
Конс- Зүгээр л хэн нэг нь эцэг дээр нь хүүгээр нь дамжуулан хүрэх гэж оролдоод байна. Гэхдээ бид бүгдээс түрүүлэх ёстой.
Маркус Вольфын архив нь манай нэн тэргүүнд тавигдах даалгавар.
Чиг- Яагаад өмнө нь энийг хийгээгүй юм? Яагаад Нечаевын санаа одоо л гарч ирэв?
Конс- Учир нь Саня удаан хугацаагаар генерал Черныхийн тусгаарлалтад байсан юм. Бүхнээс түүнийг холдуулсан. Харин энд Майерс гарч ирээд. Товчхондоо түүнд сүүлийн боломж өгсөн. Архивыг олохгүй бол албанаас хална
Чиг- Хийгээч. Талаар нь
ххх
Неч- Буу. Хэлээдэх, сая ямар новш нь байсан бэ?
Лук- Айн?
Чи домогийг бараг үгүй хийх шахлаа, одоо энэ багаажинд хийгээд өглөө хүртэл суулгачихна шүү.
Лук- Хэрэггүй ээ. Тэр зүгээр гараа буруу үед сунгачихсан.
Неч- Сонс, чиний тайлбар надад сонин биш. Чи мэргэжилтэн шүү, тэнгисийн цэрэг, алуурчин! Бидний, бүгдийн гол даалгавар!
Лук- Хоёрхон өдрийн л тусгай бэлтгэл шд ээ
Неч- Москва руу буцаж очоод чиний алба дуусна шүү
Лук- Би архив руу буцна гэж бодсон юмсан
Неч- Цацагт хяруул ч тэгж бодсон. Харин одоо хурдан машинд суу. Хурдал
ххх
Конс- Хараал ид, өө зажилчихаж
Неч- Миш ороод хоночих уу?
Конс- А? Тэг тэг. Тухтай байгаарай. Фух! Яагаад эвлэрээгүй юм бэ?
ххх
Чиг- Өдрийн мэнд
Све- Та мэдэхүү, энд кофе нь их амттай.
Чиг- Та дахиад л бүсээс гарсан байна
Све- Василий, та хэдэн оноос Берлиний тагнуулд ажиллаж байна?
Чиг- 85 оны 4 сараас
Све- Саша 87 онд ханыг давж орж байсан. Тэнд нэг агент амь үрэгдсэн. Тэр хүний нэр хэн билээ?
Чиг- Яах гэж байгаа юм?
Све- Сашаг агент Хедийн бүтэлгүйтэлд буруутгаж байна. Би үнэн эсэхийг мэдмээр байна.
Чиг- Харамсалтай нь юугаар ч тусалж чадахгүй нь. Тэр төрлийн мэдээлэлд хандах эрх зөвхөн резидентэд байдаг. Харин тэр тантай ярихгүй байх.
Све- Энэ яриа бидний дунд л үлдэх болно гэж найдъя?
Та ийм кофе хаанаас авч болохыг мэдэх үү? Би хэдийг Москва руу авч явмаар байна.
Чиг- Явцгаая, би дэлгүүр зааж өгье. Ойрхон шүү.
ххх
Конс- Найз минь. Дөнгөж сая хажуугаар шаргал үст залуутай хөгшин жийргэвч өнгөрлөө. Тэд энд хэр их ирдэг вэ, мэдэх хэрэгтэй байна. Баярлалаа, өөрөөсөө юу ч битгий харамлаарай.
Лиза- Жек, би оройн хоолонд рагу хийсэн
Эв- За, баярлалаа
ххх
Лук- Кино яаж хийдгийг харахыг үргэлж мөрөөддөг байлаа.
Неч- Чи харахгүй. Бид аяллаар яваагүй, ажилтай явж байна
Найруулагч- Эванс хаана байна?
Туслах- Намайг залгахад тэр шартсан байх шиг байсан
Найр- Асуудал нэмсэнд баярлалаа
Милич- Тэр муу жүжигчин биш, итгээрэй. Зүгээр л энэ жанр, энэ дүр түүнд нэг их урам зориг өгөхгүй байна
Найр- Надад түүний урам зориг түй ч падлийгүй! Их цалин авсан юм чинь одоо надад 20 дубль дараалан үхэж үзүүлэх болно.
Мил- Тэр ирлээ
Найр- Эванс
Эв- Сайн уу Генри
Мил- Сайн уу (dear)
Найр- Жек. Ийм чухал өдөр! Төгсгөлийн үзэгдэл
Эв- Тийм ээ, эцэст нь намайг буудах нь
Мил- Чи баатарлагаар үхнэ, Жек. Чиний үхэл омгийн бослогын дохио болно. Чи яасан бэ?
Эв- Гэнэт бодлоо л доо, би нээрээ үхчихвэл яах уу? Миний дараа юу үлдэх юм бол? Тэнэг дуунууд, хэдэн дундаж кино л үлдэх үү?
Мил- Энд ер нь бол найруулагч байгаа шүү
Найр- Бидэнд орой хүлээн(банкет)авалттай
Найр- Би чамтай нэг зохиол ярьмаар байсан юм. Гэхдээ чи татгалзах байх гэж айж байна. Тэр дундаж л
Эв- Уучлаарай би чамайг гомдооё гэж бодоогүй шүү
Лук- Хөөх, энэ чинь Драгон Милич байна шүү дээ
Неч- Тиймээ тэр
Лук- Би бүх киног нь үзсэн
Неч- Хаачих нь уу?
Лук- Би ганцхан гарын үсгийг нь л авна
Неч- Бид ажиллах гэж ирсэн шүү. Дагаад яв
ххх
Инг- Хардаа тэр дахиад ирсэн байна. Та мөн гэж үү Александр? Өдрийн мэнд
Неч- Өдрийн мэнд. Танд цагийг яаа гэл ээ?
Эв- Ширээн дээр үлдээх
Неч- Анхан. Хэлснээр нь хий
Эв- Би аль хэдийн
Неч- Анхан. Жек, битгий санаа зов. Бүх зүйл зүгээр. Бүгд бидний хяналтанд байгаа.
Лук- Тийшээ хэн ч ойртоогүй. Обьектанд сүүл байхгүй.
Энэ энд юу хийж байгаа юм?
Неч- Ажил
Алик- Саша, урилганы асуудалд тусалсанд баярлалаа, зүгээр…
Неч- Милич яаж байна?
Алик- Хатуу хөгшин, чи мэднэ дээ, тэр амьдрал дээр ч индиан дүрээсээ гардаггүй гэж санагддаг. Москва буцвал, поляна надаас шүү. Ойлгосон уу?
Неч- Тийм ээ, мэдээж, мэдээж. Ажилдаа ор доо
Инг- Одоо та зочин уу? Энд юу хийж байгаа чинь үнэхээр сонирхолтой байна
Неч- зугаалж байна. Би танд зураг авалт санал болгосон. Хэрэв би Берлинд байвал Та зөвшөөрнө гэсэн. Ингээд би энд байна.
Инг- Та харж байгаа биз дээ, би завгүй байна
Неч- Би Берлинд удна аа
Инг- Та зурагчин биш
Неч- Зөв. «Совэкспортфильм». Бид Зүүн Германтай хамтарсан хэд хэдэн төсөл дээр ажиллаж байгаа
Инг- Харин миний зургийг зүгээр л зугаацаж дарсан юм уу?
Неч- Хобби. Би шинэ сонирхолтой царай хайж явна. Гэхдээ хэдийн олчих шиг боллоо. Кинонд тогломооргүй байна уу?
Инг- Тагнуулуудын тухай юу?
Неч- Хайрын тухай. Энд та том дүрд тоглодог уу?
Инг- Канкан бүжигт хоёр гурав удаа хөлөө савна. Чанга, хуурамчаар инээнэ. Дараа нь ямар нэгэн ковбой дээр үсэрч, өөрийгөө амархан гэдгээ харуулна.
Неч- Өөрийнхөө яг эсрэгийг тоглох хэцүү юу?
Инг- Магадгүй би үнэнгээсээ тийм хүн байх
Неч- Таныг яг жинхэнэ ямар хүн гэдгийг мэдмээр байна
Инг- Яах гэж?
Неч- Мэдмээр байна
Марика- Ингрид, биднийг хүлээгээд байна.
Инг- Бидний замууд өөр өөр Саша
Back to episodes Go home