"Зүүн Герман ажиллагаа" цуврал
"ЗҮҮН ГЕРМАН АЖИЛЛАГАА" цуврал 2 дугаар анги
Метраж 50:35 Дүрүүдэд:
НЕЧАЕВ - Александр Николаевич Нечаев эр, КГБ-ын хошууч, гол дүр
ЖДАНОВ - Юрий Анатольевич Жданов эр, КГБ-ын хурандаа
СВЕТА - Светлана Нечаева эм, КГБ-ын шинжээч, Нечаевын эхнэр
ИНГРИД - Ингрид Клее эм, Мьюзик-холлын жүжигчин, нууцлаг бүсгүй
ГОРБАЧЕВ - Михаил Горбачев эр, ЗХУ-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга
ЧЕРНЫХ - Генерал Виктор Иванович Черных эр, КГБ-ын дээд удирдлага
КОНСТАНТИНОВ - Михаил Константинов эр, КГБ-ын ахмад
ЧИГИРЬ - Василий Чигирь эр, КГБ-ын ахмад
КГБ АЖИЛТАН - КГБ-ын ажилтан эр
ХУУРАМЧ МАЙЕРС - КГБ-ын дэслэгч Лукьянов эр, МАЙЕРС-ийн дүрд тоглогч
ПОКРОВСКИЙ - Анатолий Эдуардович ПОКРОВСКИЙ эр, ЗХУ-ын Элчин сайдын орлогч
ЛИЗА - ПОКРОВСКИЙН охин
ЭВАНС - Джек Эванс эр, Зүүн Германд цагаачилсан Америкийн дуучин
ВЛАДИМИР - Владимир Александрович Крючков эр, КГБ-ын дарга
ФОСС - Михаэль Фосс эр, Штазигийн дэд хурандаа
МАЙЕРС - Ульрих МАЙЕРС эр, илбэчин
ХЕЛЬГА -
МАРИКА –
Хельга эм,
Марика эм,
Ингридтэй
Ингридийн
холбоотой, Штазигийн нууц ажилтан
найз
ШҮҮХИЙН ШИНЖЭЭЧ – Германы Шүүхийн шинжээч эр
ШАР ҮСТ – БЛОНДИН эр
1
Бусад жүжигчид (Уран бүтээлчид, Штазигийн ажилтнууд, ТТГ болон КГБ-ын ажилтнууд)
Харилцааны зарчим :
ӨГҮҮЛЭГЧ(Закадраас)
НЕЧАЕВ(эр) – ЖДАНОВ(эр)
НЕЧАЕВ(эр) – ХЕЛЬГА(эм)
НЕЧАЕВ(эр) – ЖДАНОВ(эр)
КОНСТАНТИНОВ(эр) – НИСГЭГЧ(эр)
НЕЧАЕВ (эр)– СВЕТА (эм)
НЕЧАЕВ (эр)– ЖДАНОВ (эр)
КОНСТАНТИНОВ(эр) – НИСГЭГЧ(эр)
НЕЧАЕВ (эр)– ИНГРИД (эм)
НЕЧАЕВ (эр)– МАРИКА (эм)
ОНГОЦ БУУДАЛД ОЛОН ЭРЭГТЭЙ ДҮРҮҮД. АЖИЛТАН ЭМЭГТЭЙ
ЧЕРНЫХ(эр) – КГБ-ЫН АЖИЛТАН(эр)
СВЕТА (эм) – ЖДАНОВ(эр)
ОЛОН ЭРЭГТЭЙ ДҮРҮҮД. ЛИЗА (эм)
ЧЕРНЫХ (эр) – ЖДАНОВ(эр)
НЕЧАЕВ (эр) – КОНСТАНТИНОВ(эр)- ЧИГИРЬ(эр) - ХУУРАМЧ МАЙЕРС(эр
НЕЧАЕВ (эр) – ПОКРОВСКИЙ (эр)
НЕЧАЕВ (эр)– ЛИЗА (эм)
НЕЧАЕВ (эр) – КОНСТАНТИНОВ(эр)- ХУУРАМЧ МАЙЕРС(эр)
ГОРБАЧЕВ (эр) – ВЛАДИМИР (эр)
СВЕТА (эм) – ЧЕРНЫХ (эр)
ФОСС (эр) – ШҮҮХИЙН ШИНЖЭЭЧ (эр)
ххх
Бичиг:
Киног бүтээгчид тамхи, архи, мансууруулах бодисын хэрэглээг сурталчлахгүй, мөн хүчирхийллийг эсэргүүцэж, үзэгчдийг эрүүл амьдралын хэв маягт уриалж байна.
2
Бодит явдлаас сэдэвлэсэн уран сайхны бүтээл.
ӨГҮҮЛЭГЧ эр (Закадраас):
- Черчиллийн үеэс эхлэн империализмын үзэл сурталчид коммунистууд л Европыг хуваасан гэж мэдэгдсээр ирсэн. Гэвч үнэн бол өөр билээ. Европыг хоёр эсрэг тэсрэг блок болгон хуваах улс төрийн санаачлагыг социалист орнууд эхлүүлээгүй. Баруунд хэн нэгэн үүнийг мартсан бол НАТО-гийн түрэмгий блок байгуулагдсанаас хойш зургаан жилийн дараа л Варшавын гэрээнд гарын үсэг зурсныг сануулъя.
Бичиг:
ИРИ НТВ
WINK ORIGINALS НМГ Студия
RUSSIAN WORLD STUDIOS
Бичиг:
"Оросын Ертөнц Студи" толилуулж байна.
Бичиг:
“ЗҮҮН ГЕРМАН АЖИЛЛАГАА”
2 дугаар анги.
“Дэлхийн нэг хэсэгт дэвсэн эрвээхэйн далавч, нөгөө хэсэгт нь хар салхи үүсгэдэг” Америкийн математикч, цаг уурч, хаосын онолыг үндэслэгчдийн нэг Эдвард Нортон Лоренц.
ххх
Харилцааны зарчим : НЕЧАЕВ(эр) – ЖДАНОВ(эр)
НЕЧАЕВ:
– Нечаев. Тийм ээ.
3
ЖДАНОВ:
– Гэрчүүдийн мэдүүлгээр Майерс өөрийн ухаангүй явсан байна.
ЖДАНОВ (Закадраас):
– Орилж, хувцсаа тайлж хаяаад л. НЕЧАЕВ:
– Хий юм харах уу? ЖДАНОВ:
– Болзошгүй. НЕЧАЕВ:
– Угу. Элдэв юм хольсон байх. ЖДАНОВ:
– Асуудлын гол нь яагаад ТТГ түүнийг Берлинд цагийг хүлээлгэж өгөхөөс өмнө зайлуулсан бэ гэдэгт байна.
НЕЧАЕВ:
– Аа, ЦРУ биш бол, яах уу? Тэр цагийг хүлээлгэж өгөх мөчид Хельга Шульц өрөөнд орж ирсэн. Байцаах уу?
ЖДАНОВ:
– Хэрвээ тэр Штазигийнх бол, ноцтой үндэслэлгүйгээр түүн рүү ойртож болохгүй.
ЖДАНОВ (Закадраас):
– Ноцтой үндэслэлгүйгээр. Харамсалтай нь, мэдээж. ЖДАНОВ:
– Хайран өгөөшөө алдагдлаа. Майерсаар дамжуулж курьер рүү, түүгээр дамжуулж арай том, том этгээдэд хүрэх боломж байсан юм.
НЕЧАЕВ:
– Юрий Анатольевич, нэг санаа байна. Гэхдээ түүнийг хэрэгжүүлэхийн тулд түүний үхлийн талаар хэн ч мэдэх ёсгүй.
ххх
Харилцааны зарчим : НЕЧАЕВ(эр) – ХЕЛЬГА(эм)
НЕЧАЕВ:
– Явж цай чана даа. ХЕЛЬГА (Закадраас):
– Хэрвээ хүсвэл оросоор ярьж болно.
4
– Би холбоотнуудынхаа хэлийг сурсан. ХЕЛЬГА:
– Тийм ээ, би аль хэдийн таны хэн болохыг ойлгосон. НЕЧАЕВ:
– Би ч бас аль хэдийн таны хэн болохыг ойлгосон. ХЕЛЬГА:
– Та Майерс дээр яах гэж очсон юм бэ? НЕЧАЕВ:
– Та андуураад байна, Хельга. НЕЧАЕВ (Закадраас):
– Энд асуулт асуух хүн нь би. НЕЧАЕВ:
– Харин та тэдэнд дуулгавартайгаар хариул. ХЕЛЬГА:
– Намайг ямар нэг зүйлд буруутгаж байгаа юм уу? НЕЧАЕВ:
– Бид өчигдөр Майерсыг хэт их согтуурсан байхад нь саатуулсан.
НЕЧАЕВ (Закадраас):
– Товчхондоо, тэр хэт хэвийн бус байдалтай байсан. Одоо гэрчүүдийг байцааж байгаа.
ХЕЛЬГА:
– Тэгээд би энд ямар хамаатай юм бэ? НЕЧАЕВ:
– Та ЗХУ-ын нутаг дэвсгэрт мансууруулах бодис тараасан хэрэгт буруутгагдаж байна.
ХЕЛЬГА (Закадраас):
– Майерс уух дуртай. – Тэгж ярьцгаадаг юм.
НЕЧАЕВ (Закадраас): – Яг тийм.
ХЕЛЬГА (Закадраас):
– Миний бодлоор бол жирийн л архины цагаан солиор байх. НЕЧАЕВ:
– Харин бидний мэдээллээр бол Майерс хүчтэй мансууруулах бодисын нөлөөнд орсон.
– Энэ зүйлийг түүний магнитофоноос олсон. Таньж байна уу?
– Та яах гэж Майерсыг чагнасан юм бэ? ХЕЛЬГА:
5
– Яагаад намайг хардаад байгаа юм бэ? Танай зочид буудал тагнуулуудаар дүүрэн.
ХЕЛЬГА (Закадраас):
– Тэдний хэн нь чагнасан юм бол? ХЕЛЬГА:
– Магадгүй та хөөрхйи Майерсыг хордуулсан ч юм бил үү? НЕЧАЕВ:
– Надад тэгэх ямар хэрэг байхийн? ХЕЛЬГА:
– Тэгвэл бас надад ямар хэрэг байхийн? НЕЧАЕВ:
– Майерс онгоцны буудалд илгээмжээ хүлээлгэж өгөхөөс сэргийлэх гэж.
НЕЧАЕВ:
– Та л бид хоёрын тэр яриаг чагнасан биз дээ. ХЕЛЬГА:
– Консулыг минь дуудахыг шаардъя! НЕЧАЕВ:
– Бид түүнийг саатуулсан тухайгаа консулд чинь заавал мэдэгдэнэ ээ.
ХЕЛЬГА:
– Ямар учраас саатуулсийн? НЕЧАЕВ:
– Гадаад иргэнийг тагнасан хэргээр. ХЕЛЬГА:
– Тэр ч бас гадаадын иргэн, манай улсын! ХЕЛЬГА:
– Харин та намайг саатуулвал би том шуугаан амлаж байна, танд!
НЕЧАЕВ:
– Бид бол тийм зүйлд бэлэн, харин та?
ххх
Харилцааны зарчим : НЕЧАЕВ(эр) – ЖДАНОВ(эр)
ЖДАНОВ (Закадраас):
– Говардын цаганд алмаазтай контейнер байна. Майерст шифрлэгдсэн мэдээлэлтэй контейнер.
НЕЧАЕВ:
6
– Хэн нэгэн Москвад алмаазыг мэдээлэлээр солисон байна. – Асуудал гол нь хэн, хэнтэй солисон бэ гэдэгт л?
ЖДАНОВ:
– Лавтайяа ТТГ! Говард тэдний агент. Харин хэнтэй солисон нь… Манай шифр тайлагчид толгойгоо гашилгаж байгаа ч... Тэр мэдээллийг тайлж чадахгүй л байна.
НЕЧАЕВ:
– Түлхүүргүйгээр тайлах бараг боломжгүй.
– Гэхдээ яагаад ийм найдваргүй суваг ашигласан юм бол? – ТТГ Москва, Берлинд өөрсдийн резидентуртэй шүү дээ. – Шууд дипломат шуудангаар явуулчихгүй яасан юм бол?
ЖДАНОВ:
– За, яахав, магадлалтай л юм.
– Тэд магадгүй мэдээлэл алдагдахаас сэрэмжилж, нөөц сувгаа ашиглахаар шийдсэн байх.
НЕЧАЕВ:
– Боломжтой…
– Тэгвэл цагны араас явах хэрэгтэй! ЖДАНОВ:
– Яаж гэдгийг бодсон уу? НЕЧАЕВ (Закадраас):
– Берлин рүү хүн явуулна. НЕЧАЕВ:
– Майерсын хоёр дүрээр.
– Хэн ирж, илгээмжийг авахыг харъя. ЖДАНОВ:
– Чи 3 цагийн дотор ажиллагааны төлөвлөгөөг боловсруулаатах.
НЕЧАЕВ:
– Майерсын дүрд тоглох жүжигчин хэрэгтэй. НЕЧАЕВ (Закадраас):
– Герман хэл сайн мэддэг байх ёстой шүү. ЖДАНОВ:
– Жүжигчин олно оо.
– Харин чи баг бүрдүүл. НЕЧАЕВ (Закадраас):
– Константиновыг өгөөч. Тэр ийм ажлын арвин туршлагатай. – Ийм ажиллагаанд.
ЖДАНОВ (Закадраас):
– Константиновыг ав. ЖДАНОВ:
7
– Би бас Берлин дэх резидент рүү залгаж, ЖДАНОВ (Закадраас):
– Та нарт нэг шуурхай ажилтан нэмж өгнө.
– Домог чинь чамд танил. Совэкспортфильмд ажиллах. НЕЧАЕВ:
– Аа, Хельга Шульцыг яах вэ? Түүнийг тавьж явуулж болохгүй.
НЕЧАЕВ (Закадраас):
– Тэгвэл тэр Хуурамч Майерсийг минь дор нь мэдчихнэ. ЖДАНОВ:
– Боломжтой хэмжээнд нь хоргоож байя аа. ЖДАНОВ (Закадраас):
– Германы талд бид аль хэдийн мэдэгдсэн.
– Тэдэнд “Халдвартай, тусгаарлалтын өрөөнд байгаа, холбоо барих боломжгүй” гэж хэлсэн.
ЖДАНОВ:
– Саш, чамд 2 цаг 59 минут байна.
ххх Харилцааны зарчим :
КОНСТАНТИНОВ(эр) – НИСГЭГЧ(эр)
НИСГЭГЧ (Закадраас):
– Ахмад аа! – Константинов, ахмад аа! Бууж байна! НИСГЭГЧ:
– Бүсээ зүү! НИСГЭГЧ (Закадраас):
– Онгоцонд минь угаасаа тамхи татдаггүй шүү! КОНСТАНТИНОВ:
– Мэднэ ээ.
ххх
Харилцааны зарчим : НЕЧАЕВ(эр) – СВЕТА(эм)
СВЕТА:
– Саш, ярилцъя, тэгэх үү? НЕЧАЕВ:
– Аанхаа. СВЕТА (Закадраас):
8
– Чиний зуслан дээр очсныг би мэдэж байгаа. – Чи бүхнийг буруу ойлгосон.
НЕЧАЕВ:
– Аан.
– За, намайг онгоцны буудал дээр хүлээж байгаа. СВЕТА:
– За хүлээж л байг! НЕЧАЕВ:
– Өө. Гэхдээ онгоцыг надаас болж саатуулахгүй л дээ. СВЕТА:
– Тэгвэл би чамтай хамт явна. НЕЧАЕВ:
– Хаашаа? Берлин рүү юу? СВЕТА:
– Хаашаа ч байсан яах вэ! – Саш! – Намайг сонсооч!
НЕЧАЕВ (Закадраас):
– Дараа, дараа. СВЕТА:
– Дараа хэзээ вэ? НЕЧАЕВ (Закадраас):
– Дараа! СВЕТА:
– Чи хэзээ буцаж ирэхийн? НЕЧАЕВ:
– Бодъё оо… Удахгүй ээ. СВЕТА:
– Тэнэг минь ээ, би чамайг аврахыг л оролдож байна шүү, Нечаев.
ххх
Харилцааны зарчим : НЕЧАЕВ(эр) – ЖДАНОВ(эр)
ЖДАНОВ (Закадраас):
– За тэгээд, ЖДАНОВ:
– Төстэй байна уу?
– Чи түүнтэй ойр дотно харьцаж байсан. НЕЧАЕВ:
9
НЕЧАЕВ:
ЖДАНОВ:
– Амилуулах гэдэг бол бурхан л хийдэг ажил.
– М-м.
– Харин энэ бол Мосфильмын нүүр хувиргагчдын чадварлаг ажил.
НЕЧАЕВ:
– Нэр чинь хэн бэ? ХУУРАМЧ МАЙЕРС:
– Дэслэгч Лукьянов. НЕЧАЕВ:
– Жүжигчин биш юм уу. ЖДАНОВ:
– Эрсдэл гаргахгүй байхаар шийдсэн. – Өөрсдийн хүнээ авсан.
– Лукьянов архивт ажилладаг. Тэр… НЕЧАЕВ:
– Тэгэхээр тэр тусгай ажлын туршлага ч байхгүй юм байна. ХУУРАМЧ МАЙЕРС:
– Би чадна аа. ЖДАНОВ (Закадраас):
– За, домгоо Германаар Берлиний аялгатай ярь даа. НЕЧАЕВ:
– Угу.
ХУУРАМЧ МАЙЕРС (германаар ярьж байна)
ХУУРАМЧ МАЙЕРС (Закадраас, германаар ярьж байна) ЖДАНОВ:
– Вить, Вить, Вить, Вить, театрын хэт жүжиглэл хэрэггүй шүү.
ЖДАНОВ (Закадраас):
– Хадгалалтын камерт хүрч оч.
– Илгээмжээ хийчихээд, машинд суу.
ЖДАНОВ:
– Шуурхайгийнхан чамайг хамгаална. ХУУРАМЧ МАЙЕРС:
10
– ЖДАНОВ:
–
Байхгүй ээ.
Угаасаа эхнэр, хүүхэдгүй. – Эцэгтэйгээ муудалцчихсан.
НЕЧАЕВ (Закадраас):
– Нисэх буудлын схем. – Оператив тээвэр. – Цээжил. ЖДАНОВ:
– Машиныг ахмад Константиновт хүлээлгэж өгнө. – Маршрутыг цээжилсэн үү?
ХУУРАМЧ МАЙЕРС:
– Цээжилсэн. – Харин би ахмад Константиновыг яаж таних вэ?
НЕЧАЕВ:
– Тэр өөрөө чамайг олно оо. ХУУРАМЧ МАЙЕРС (Закадраас):
– Тийм, ойлголоо. ХУУРАМЧ МАЙЕРС:
– Харин жинхэнэ Майерс яасан бэ? ЖДАНОВ:
– Гэр рүүгээ нисэж байгаа.
ххх
Бичиг:
ЦЭРГИЙН НИСЭХ БУУДАЛ “БРАНДТ” БЕРЛИН ХОТООС 36 КМ
Харилцааны зарчим : КОНСТАНТИНОВ(эр) – НИСГЭГЧ(эр)
НИСГЭГЧ:
– Удах уу?
– Ачаагаа ачих ёстой. КОНСТАНТИНОВ:
– Явж, тамхилаж бай. НИСГЭГЧ:
– Уг нь энд би эзэн нь шүү. КОНСТАНТИНОВ:
– За тэгвэл, эзэн минь, явж тамхилаа.
11
ххх
ОНГОЦОНД
Харилцааны зарчим : НЕЧАЕВ (эр)– ИНГРИД (эм) НЕЧАЕВ (эр)– МАРИКА (эм)
НЕЧАЕВ:
– Баярлалаа.
ОНГОЦНЫ ҮЙЛЧЛЭГЧ (англиар ярьж байна) МАРИКА (германаар ярьж байна):
– Ульрих шөнөжин Зөвлөлтийн эрүүлжүүлэхэд байсан. – Тэнд өглөө болгон архиар шар тайлдаг гэсэн.
– Гэхдээ түүний царайгаар бол мэдэгдэхгүй ээ.
ИНГРИД (германаар ярьж МАРИКА (германаар ярьж
байна) байна):
– Ганц хором. НЕЧАЕВ:
– Уучлаарай, бүсгүй минь. Надад ус, марганц авчирч өгөөч.
ОНГОЦНЫ ҮЙЛЧЛЭГЧ:
– Тэгье ээ.
МАРИКА (германаар ярьж байна):
– Хөөрхий минь, шнапс уух уу?
– Надад “Титаникийн сүйрэл” байна. НЕЧАЕВ (германаар ярьж байна):
– Фройлен, ямар ч Титаник тус болохгүй ээ!
– Зөвлөлтийн шарталт бол дэлхийн хамгийн хүнд шарталт. МАРИКА (германаар ярьж байна):
– Ульрих өглөө бүр шартдаг. ОНГОЦНЫ ҮЙЛЧЛЭГЧ:
– За, аваад ирлээ. НЕЧАЕВ:
– Маш их баярлалаа.
НЕЧАЕВ (Закадраас, германаар ярьж байна):
– Уугаарай. – Дээрд нь ээ. – Амлаж байна. ИНГРИД (германаар ярьж байна):
– Ульрих.
ИНГРИД (Закадраас, германаар ярьж байна): – Бид чамд хайртай.
12
ИНГРИД (германаар ярьж байна): – Та бас энд явна аа?
НЕЧАЕВ (германаар ярьж байна):
– “Хэзээ ч битгий хэзээ ч үгүй гэж хэл!” ИНГРИД (германаар ярьж байна):
– Томилолт уу? НЕЧАЕВ (германаар ярьж байна):
– Би ийм моделийг алдаж болно гэж үү.
МАРИКА (германаар ярьж байна):
– Энэ царайлаг залуу энд юу хийж яваа юм бол? ИНГРИД (германаар ярьж байна):
– Мэдэхгүй байна.
ххх
Бичиг: БЕРЛИН
ШЕНЕФЕЛЬД НИСЭХ БУУДАЛ
Харилцааны зарчим :
ОНГОЦ БУУДАЛ ОЛОН ЭРЭГТЭЙ ДҮРҮҮД. АЖИЛТАН ЭМЭГТЭЙ
ШАР ҮСТ:
– Ульрих! ШАР ҮСТ (Закадраас):
– Ульрих!
НЕЧАЕВ (Закадраас, германаар ярьж байна):
– Өө, уучлаарай. – Анхаарал сарнисан байна. ШАР ҮСТ (Закадраас, германаар ярьж байна):
– Яаж байна аа? НЕЧАЕВ (германаар ярьж байна) ШАР ҮСТ (германаар ярьж байна):
– Анхааралтай байгаач ээ.
ЧИГИРЬ:
– Машин бол халхавч. КОНСТАНТИНОВ:
– Аанхаа.
13
НЕЧАЕВ (Закадраас):
– Витя. – Витя. ХУУРАМЧ МАЙЕРС:
– Би энд байна.
– Тэр хэн байсан бэ? НЕЧАЕВ:
– Мэдэхгүй ээ. ХУУРАМЧ МАЙЕРС:
– Одоо яах уу? НЕЧАЕВ:
– Наанаа сууж бай.
– Константиновыг хүлээ. – Ойлгосон уу?
ХУУРАМЧ МАЙЕРС:
– Тийм ээ.
ЧИГИРЬ:
– Василий Чигирь. НЕЧАЕВ:
– Нечаев Александр.
– Манеж дээр хууччуул л байна уу? КОНСТАНТИНОВ:
– Манай холбоо.
– Майерс хаана байна? НЕЧАЕВ:
– Жорлон орсон.
– Түүнийг хүн угтсан. – Өндөр, ШАР ҮСТ.
– Саарал пальтотой. КОНСТАНТИНОВ:
– Курьер нь хадгалалтын камерт хүлээж байсан. – Тэгэхээр хамаатан нь бололтой.
НЕЧАЕВ (Закадраас):
– Тэр байна. КОНСТАНТИНОВ (Закадраас):
– Угу. НЕЧАЕВ (Закадраас):
– 12 цагийн чиглэлд. КОНСТАНТИНОВ (Закадраас):
– Тийм.
14
НЕЧАЕВ (Закадраас):
– Миш, халхлаарай. НЕЧАЕВ:
– Тэр намайг харсан. ШАР ҮСТ (Закадраас):
– Ульрих! ШАР ҮСТ (Закадраас):
– Ульрих! – Ульрих!
ШАР ҮСТ (Закадраас, германаар ярьж байна): – Яагаад тоглоод байна вэ?
ШАР ҮСТ (германаар ярьж байна):
– Цагдаа чамайг энд орохийг харсан. КОНСТАНТИНОВ (Закадраас):
– Витя, балайтахаа боль. – Машин хүлээж байна. ХУУРАМЧ МАЙЕРС (Закадраас):
– Очлоо.
ШАР ҮСТ (германаар ярьж байна): – Муу Иванууд.
КОНСТАНТИНОВ (Закадраас):
– Витя! – Гараад ир! КОНСТАНТИНОВ:
– О! ХУУРАМЧ МАЙЕРС:
– Та Константинов уу? КОНСТАНТИНОВ:
– Тийм ээ. Михаил.
– Илгээмжээ хайрцагт хийчих.
- Зогсоол дээр Улаан фольцваген байгаа. Гуравдугаар эгнээ, баруун талаас дөрөв дэх.
– Раци урьд хайрцагт байгаа. ХУУРАМЧ МАЙЕРС:
– Би хаашаа явах юм бэ? КОНСТАНТИНОВ:
– Чи гол нь сандарч болохгүй. – Би чамайг чиглүүлнэ. – Харин үргэлж холбоотой бай.
ХУУРАМЧ МАЙЕРС:
– Харин тэр? КОНСТАНТИНОВ:
– Би түүнийг хариуцна.
15
ШАР ҮСТ (германаар ярьж
ШАР ҮСТ (германаар ярьж
байна)
байна):
– Ульрих, зогс. – Намайг сонсохгүй байгаа юм шиг битгий аашил. – Аав чинь чамайг хүлээж байна. – Чөтгөр ав!
КОНСТАНТИНОВ (Закадраас):
– Цагчин, аюул. – ШАР ҮСТ араас нь дагалаа. НЕЧАЕВ:
– Нөхцөл байдалд тохируулж ажиллая. КОНСТАНТИНОВ:
– Ойлголоо. – Мөрдөж байна. НЕЧАЕВ:
– Илгээмжийг авсан уу? НЕЧАЕВ (Закадраас):
– Илгээмжийг авсан уу? ЧИГИРЬ (Закадраас):
– Тогтоогдоогүй. КОНСТАНТИНОВ (Закадраас):
– Витя! КОНСТАНТИНОВ (Закадраас):
– ШАР ҮСТ араас чинь явж байна. ХУУРАМЧ МАЙЕРС:
– Зугтаах уу? КОНСТАНТИНОВ (Закадраас):
– Үгүй. – Тайван яв. – Замын дүрмээ баримтал. – Чи чинь герман хүн шүү дээ.
ХУУРАМЧ МАЙЕРС:
– Би Зүүн Германы дүрмийг мэдэхгүй. КОНСТАНТИНОВ:
– Орос хүнд сайн зүйл, герман хүнд… ХУУРАМЧ МАЙЕРС (Закадраас):
– Үхэл. КОНСТАНТИНОВ:
– Сандрах хэрэггүй ээ. – Би одоо зохицуулна. КОНСТАНТИНОВ (Закадраас):
– Рациа битгий гэрэлд цохиулчихаарай. ХУУРАМЧ МАЙЕРС (Закадраас):
16
– Ойлголоо. АЛИКИН:
– Бүсгүй минь, том цүнх байх ёстой. НЕЧАЕВ (германаар ярьж байна):
– Уучлаарай, одоохон.
– Бүсгүй минь, чемодан минь хаа байна? АЖИЛТАН ЭМЭГТЭЙ (германаар ярьж байна):
– Жаахан хүлээнэ үү. НЕЧАЕВ (Закадраас):
– Бас Германчууд гээд байгаа шүү. АЛИКИН:
– Өө, нөхөр минь, та манайх уу? – Зөвлөлтийнх үү? НЕЧАЕВ:
– Манайх, манайх. – Зөвлөлтийнх. АЛИКИН:
– Би анх удаа гадаад явж байгаан. – Шууд 33 гай тохиолоо. – Уг нь угтах ёстой байсан, угтсангүй. – Тэгээд л…
АЛИКИН (Закадраас):
– Тээш минь алга болсон. НЕЧАЕВ:
– Ядаж бичиг баримт чинь байгаа биз дээ? АЛИКИН:
– Баярлалаа, байгаа. – Алив, танилцъя аа. – Татах уу? НЕЧАЕВ:
– Үгүй ээ, уухгүй ээ. НЕЧАЕВ (Закадраас):
– Та багаасаа төрчихөө юү? АЛИКИН:
– Үгүй ээ, би жуулчин биш.
– “Маяк”-ын тусгай сурвалжлагч Аликин.
НЕЧАЕВ:
АЛИКИН:
– Кирилл
– Нечаев
Аликин.
Александр, “Совэкспортфильм”-ынх.
– Танилцсандаа тайтай байна. НЕЧАЕВ (Закадраас):
– Бодвол, редакцийн даалгавар байхдаа? АЛИКИН:
– Би Хоннекерээс өөрөөс нь ярилцлага авна.Зүүн Германы 40 жилийн ойн тухайд.
17
НЕЧАЕВ:
АЛИКИН:
– Пөөх!
– Горбачевоос ч бас ярилцлага авна.
НЕЧАЕВ:
– Та ч дээгүүр зиндааны шувуу байна аа. АЖИЛТАН ЭМЭГТЭЙ (Закадраас, германаар ярьж байна) АЖИЛТАН ЭМЭГТЭЙ (германаар ярьж байна)
АЛИКИН:
– Энэ юу гээд байна аа? НЕЧАЕВ:
– Таныг 37-р өрөөнд оч, чемодан чинь олдсон гэнээ. АЛИКИН (Закадраас):
– Үнэхээр сайхан мэдээ байна. – За тэгвэл, данке гэе дээ.
НЕЧАЕВ:
– Нэг зөвлөгөө өгье, тэр стресс тайлагч аа битгий ил задгай гаргаад байгаарай.
АЛИКИН:
– А-а, ойлголоо. АЛИКИН:
– Танд ч бас данке гэе ээ. – Удахгүй уулзана гэж найдаж байна.
НЕЧАЕВ:
– Данке, данке.
НЕЧАЕВ (Закадраас):
– Энэ залуу курьер биш байна.
ШАР ҮСТ (германаар ярьж байна): – Чөтгөр ав!
НЕЧАЕВ:
– Гайхалтай, Эванс өөрийн биеэр! – Танихгүй байна уу?
ЧИГИРЬ:
– Таних ёстой юм уу? НЕЧАЕВ (Закадраас):
– Жек Эванс, америкийн дуучин, АНУ-аас ЗХУ руу улс төрйин шалтгаанаар цагаачилж ирсэн юм. Таван жил амьраад Зүүн Герман руу шилжсэн.
18
ЧИГИРЬ:
– Би хөгжим сонирхдоггүй. НЕЧАЕВ:
– Кино ч гэсэн үү? ЧИГИРЬ:
– Зөвхөн ажил. НЕЧАЕВ:
– Машин авчир.
ХУУРАМЧ МАЙЕРС (Закадраас):
– Тэр намайг шахаж байна. – Яах вэ? КОНСТАНТИНОВ:
– Сандрах хэрэггүй. КОНСТАНТИНОВ (Закадраас):
– Урд хайрцаг нээ. – Газрын зураг байгаа. КОНСТАНТИНОВ:
– Гроссельмюгерзе нуурыг ол. – Шпре зам. ХУУРАМЧ МАЙЕРС (Закадраас):
– Ойлголоо.
ШАР ҮСТ (германаар ярьж ШАР ҮСТ (германаар ярьж
байна) байна):
– Сохор уу чи? – Хаашаа явж байна аа? КОНСТАНТИНОВ (германаар ярьж байна):
– Амжина гэж бодсон юм. ШАР ҮСТ (германаар ярьж байна):
– Тэнэг минь. КОНСТАНТИНОВ (Закадраас):
– Гроссельмюгерзе нуурыг ол. – Шпре зам. КОНСТАНТИНОВ (Закадраас):
– Нуур руу чиглэсэн шороон зам сална. ХУУРАМЧ МАЙЕРС (Закадраас):
– Би чадахгүй. КОНСТАНТИНОВ (Закадраас):
– Сонголт байхгүй, Витя. – Тэр чиний багажанд байгаа. КОНСТАНТИНОВ (Закадраас):
– Түүнийг гаргаж, жолооны ард суулга. – Машиныг мод руу мөргүүл.
– Бензины – Машиныг
хоолойг тасал. шатаа.
– Ойлгосон уу?
– Бүх зүйл осол мэт харагдах ёстой.
19
ХУУРАМЧ МАЙЕРС:
– Баларсаан.
ххх
Харилцааны зарчим :
ЧЕРНЫХ(эр) – КГБ-ЫН АЖИЛТАН(эр)
КГБ-ЫН АЖИЛТАН:
– Өдрийн мэнд, Виктор Иванович. ЧЕРНЫХ:
– Суу.
– Берлин рүү ниснэ шүү.
– Даалгавар хуучнаараа, Нечаев.
– Хаашаа явсан, хэнтэй явсан, хэнтэй уулзсан. КГБ-ЫН АЖИЛТАН (Закадраас):
– Ойлголоо, гэхдээ би Нечаевыг хоёр жил дагаж байна. КГБ-ЫН АЖИЛТАН:
– Тэр намайг хараад л өөрийг нь мөрдөж байгааг, шууд ойлгоно.
ЧЕРНЫХ (Закадраас):
– Берлинд чамд гадна ажиглалт хийх хүн өгнө. ЧЕРНЫХ:
– Өөрөө Нечаевт битгий харагд. ЧЕРНЫХ (Закадраас):
– Мэдээлэл сайн цуглуул.
– Надад хувийн шугамаар дамжуулж бай. КГБ-ЫН АЖИЛТАН:
– Ойлголоо. ЧЕРНЫХ:
– За, чемоданаа бэлд.
ххх
Харилцааны зарчим : СВЕТА (эм) – ЖДАНОВ(эр)
СВЕТА (Закадраас): – Ороорой.
ЖДАНОВ (Закадраас): – Сайн уу.
20
– Чи Сашатай ойлголцож чадсан уу? СВЕТА:
– Үгүй. – Тэр юу ч сонсохыг хүсэхгүй байна. – Берлин явсан. – Харин чи?
ЖДАНОВ:
– Үгүй. – Хөмсгөө ч хөдөлгөөгүй. – Юу ч болоогүй юм шиг. – Яг л чулуу шиг.
СВЕТА:
– Тийм ээ. – Тэр чинь л Саша шүү дээ. СВЕТА (Закадраас):
– Ер нь тэр яагаад ингэж уурлаад байгааг, би ойлгохгүй
ЖДАНОВ:
–
юм?
Магадгүй, намайг амлалтаа биелүүлээгүй гэж бодсон
байх. ЖДАНОВ:
– Академид би чамд зүгээргүй байсан.
– Харин чи миний хамгийн сайн найз Саша Нечаевыг сонгосон.
СВЕТА:
– Би санаж байна. ЖДАНОВ:
– Тэхэд би түүнд, чамд дахин сэтгэлээ илэрхийлэхгүй, гэж амлалт өгсөн юм.
– Магадгүй тэр намайг амлалтандаа хүрээгүй гэж бодсон байх.
СВЕТА (Закадраас):
– Би юу ч мэдээгүй.
– Би түүнтэй яримаар байна. ЖДАНОВ:
– Утасдаач. СВЕТА:
– Үгүй, би өөрийн биеэр очмоор байна. ЖДАНОВ:
– Үгүй ээ. – Чамд гадагшаа явах боломж байхгүй. СВЕТА:
– Чи надад Берлинд очих аялал зохион байгуулж чадах уу? – Удаан хугацаагаар биш ээ, түүнд бүхнийг
тайлбаралчихаад л ирнэ.
ххх
21
Харилцааны зарчим :
ОЛОН ЭРЭГТЭЙ ДҮРҮҮД. ЛИЗА (эм)
НЕЧАЕВ (Закадраас):
– Чи тагнуулд удаан ажиллаж байна уу? – Гэрлэсэн үү?
– Зөвлөлт орноо санаж байна уу?
– За даа, Вася, чамтай ч яриа өрнүүлэх хэцүү юм аа. – Чи ч объектыг тийм ч их сонирхохгүй байнаа даа.
ЧИГИРЬ:
– Тэр чинь их алдартай хүн үү? НЕЧАЕВ:
– 70-аад онд бараг бүх индүүнээс дуу нь сонсогдож байлаа. ЧИГИРЬ:
– Би хувцас индүүддэггүй. НЕЧАЕВ:
– Чи ч сонирхолтой хүн юм аа, Чигирь.
КОНСТАНТИНОВ:
– Шатаасан уу? … Юу гэнэ ээ? ХУУРАМЧ МАЙЕРС:
– Чадаагүй. КОНСТАНТИНОВ:
– Чадаагүй гэдэг чинь юу гэж байгаан? – Машин хаана байна?
ХУУРАМЧ МАЙЕРС:
– Би анхааруулсан шүү дээ. – Мэргэжлийн хүн биш гэж.
КОНСТАНТИНОВ:
– Суу.
– Хаана байгааг нь заа! ХУУРАМЧ МАЙЕРС:
– Аанзаа.
ЭВАНС (англиар ярьж байна) ЭВАНС (англиар ярьж байна)
НЕЧАЕВ:
– Би
– Чи
өөрөө.
хажуугаас ажигла.
22
ЛИЗА:
– Жэк, чи бүтэн цаг хоцорлоо. ЭВАНС:
– Элчин сайдын яаманд саатаад.
– Гэхдээ тэд намайг хориглохгүй гэж хэлсэн.
– Одоо би АНУ-руу явах буцах боломжтой боллоо. ЛИЗА:
– Би чамтай хамт явна аа. ЭВАНС:
– Мэдээж! – Гэхдээ...аав чинь юу гэх бол? ЛИЗА:
– Аав юу гэж хэлэх нь надад падгүй ээ.
ххх
Харилцааны зарчим : ЧЕРНЫХ (эр) – ЖДАНОВ(эр)
ЖДАНОВ (Закадраас):
– Би уухгүй ээ. ЧЕРНЫХ:
– Өнөөдөр Хэдийн төрсөн өдөр. ЖДАНОВ (Закадраас):
– Мартчихжээ. ЧЕРНЫХ:
– Хоёр жил ямар ч мэдээ алга.
– Гэхдээ түүнийг амьд л гэж итгэж сууна.
– Харин чи, Нечаевын талаар гуйх гэж ирээ биз? ЖДАНОВ (Закадраас):
– Виктор Иванович. ЖДАНОВ:
– Та хоёр жил түүнийг зөвхөн Вольфын архив хайх ажил төдийхэнд л оруулж байсан. – Яагаад бодлоо өөрчилөв?
ЧЕРНЫХ (Закадраас):
– Берлинд одоо эмх замбараагаа алдаад байна. ЧЕРНЫХ:
– Зүүн Германы Улс төрийн товчоо аль талд зогсохоо мэдэхгүй сандарч байна, манай талд уу, эсвэл Барууны талд уу. –.
23
– Одоо бол, бохир усанд загас барих, сайхан үе. Берлинд бидэнд онцгой туршлагатай хүн хэрэгтэй байна.
ЖДАНОВ:
– Гэсэн ч та одоо Нечаевт итгэхгүй хэвээр л үү? – Хедээс болоод уу? – Нечаев түүнийг сүйрүүлсэн хүн биш.
ЧЕРНЫХ:
– Хед Баруун Берлин дэхь манай хамгийн үнэ цэнтэй нууц агент байсан.
Бичиг:
ЗАПАДНЫЙ БЕРЛИН, 1987
ЧЕРНЫХ (Закадраас):
– Тэр 83 онд дэлхийг аварсан. ЖДАНОВ:
– “Туршлагатай харваач” НАТО-гийн командын сургуулилт. ЧЕРНЫХ:
– Тийм ээ. ЧЕРНЫХ:
– Түүний мэдээлэл ЗХУ ба АНУ-ын хоорондох цөмийн дайныг зогсоосон.
ЧЕРНЫХ (Закадраас):
– Тэр өндөр нууцлалтай байсан. ЧЕРНЫХ:
– Нечаев шиг туршлагатай ажилтан яаж түүнийг сүйрүүлэв гэдгийн учрыг олох гэж би хоёр жил тархих гашилгаж байна. Би тохиолдолд итгэдэггүй.
ЖДАНОВ:
– Гэхдээ Нечаевын буруутайг нотлох баримт байхгүй! Зөвхөн таамаглал л байна.
ЧЕРНЫХ:
– Бидний л алдаа. ЖДАНОВ:
– Үнэндээ Александр буруугүй ч байж мэднэ? ЧЕРНЫХ:
– Тийм учраас би Нечаевт биш, чамд итгэсэн. ЧЕРНЫХ:
– Тэр Берлинд ажиллах хамгийн тохиромжтой хүн гэдэг чиний дүгнэлтэд.
ЖДАНОВ (Закадраас):
– Тэр алдахгүй ээ, Виктор Иванович. ЧЕРНЫХ (Закадраас):
24
– Найдаж л байна. ЧЕРНЫХ:
– Гэхдээ чи түүнийг толгойгоороо хариуцна шүү. – Өөр зүйл байна уу?
ЖДАНОВ:
– Нечаевын эхнэр Берлинд очихыг хүсээд байна… ЧЕРНЫХ:
– Тэр боломжгүй ээ.
ххх
Бичиг:
ЗҮҮН БЕРЛИН
“Союзспортфильм”-ийн төлөөлөгчийн газар
Харилцааны зарчим :
НЕЧАЕВ(эр) – КОНСТАНТИНОВ(эр)- ЧИГИРЬ(эр) - ХУУРАМЧ МАЙЕРС(эр)
КОНСТАНТИНОВ:
– Өө, юу вэ энэ чинь, ёстой бэлтгэл сайтай байна, тансаг амьдарч байна шүү.
– За, Вася? Кино хийх үү? Чи найруулагч бол. Би зураглаач болъё, тэгэх үү?
ЧИГИРЬ:
– Германчуудтай хамтарсан кино төслүүд хайх гэдэг домог ердөөл халхавч.
КОНСТАНТИНОВ:
– Вася, битгий гоншигно. Би энэ домгуудын тухай бүгдийг мэднэ. Василий, камерын өмнө хоёрхон үг хэлээч.
ЧИГИРЬ:
– Зохиолийг чи бичвэл, би зургийг нь авна аа. КОНСТАНТИНОВ:
– За...нөхөр Лукьянов хаана байгааг хэлж өгч тус болохгүй биз?
ЧИГИРЬ:
– Хажуу өрөөнд хар. КОНСТАНТИНОВ:
– За, хамт орьё л доо! ЧИГИРЬ:
– Би тайлан бичих ёстой. КОНСТАНТИНОВ:
25
– Аа, бич ээ бич. ЧИГИРЬ:
– Марзан амьтан.
ХУУРАМЧ МАЙЕРС (Закадраас):
– Ямар ялгаа байна аа, угаас нуураас тэр машин олдохгүй. НЕЧАЕВ:
– Тэр олдох хэрэгтэй. ХУУРАМЧ МАЙЕРС:
– Яах гэж? НЕЧАЕВ (Закадраас):
– Аавыг нь тайвшруулахын тулд. – Осол. – Харамсалтай тохиолдол.
ХУУРАМЧ МАЙЕРС:
– Би мэдээгүй шүү дээ. КОНСТАНТИНОВ (Закадраас):
– Чамд шатаа л гэсэн бол, шатаа! НЕЧАЕВ:
– Миша, битгий шах. КОНСТАНТИНОВ:
– Битгий шах гэнэ шүү! НЕЧАЕВ:
– Тэр ШАР ҮСТ Майерсыг онгоцны буудал дээр харсан болохоор, хүү нь буцаж ирсэн гэж аав нь бодож байгаа. Энэ сайн хэрэг.
КОНСТАНТИНОВ:
– Харин цогцос хөвж гарвал яах вэ? Шууд ч, далд утгаар ч..?
НЕЧАЕВ:
– Буу дууграагүй байхад унахгүй шүү. – Хөвж гарвал л арга бодьё.
– Хамт явцгаая. Эвансын холбоо баригчийн нэрийг сайн сонсож чадаагүй.
НЕЧАЕВ (Закадраас):
– Гэхдээ зурагнаас таньж болно. КОНСТАНТИНОВ:
– Харин тэр бөгжийг өгсөн үү? НЕЧАЕВ:
– Үгүй. Ер нь бол тэрэнд анхаарах сөхөө байгаагүй юм шиг надад санагдсан.
26
– Эванс одоо гэртээ байгаа. Эхлээд Чигирь ажиглалт хийнэ. Харин чи өглөө есөн цагт түүнийг соль.
ХУУРАМЧ МАЙЕРС: – За.
КОНСТАНТИНОВ:
– Саш, энийг Москва буцаа. Дахиад л баллана шүү. ХУУРАМЧ МАЙЕРС:
– Би чадна аа. КОНСТАНТИНОВ:
– За за, дуугай явья. Тэр чадна аа. НЕЧАЕВ (Закадраас):
– Маргааш эцэш Майерсыг хотоор даг. Холбоо тогтоох боломж олох хэрэгтэй байна.
КОНСТАНТИНОВ:
– НЕЧАЕВ:
–
Аанхаа.
Эвансын найз охиныг олж ир.
КОНСТАНТИНОВ:
– Цогцосны хувьд ойлгомжтой аавынх нь реакцаар хөвж гарсан эсэхийг ойлгож болно.
– Харин тэр охиныг хаанаас олох вэ? НЕЧАЕВ:
– Энэ чинь л их сонирхолтой. Эндээс.
ххх Бичиг:
ЗҮҮН БЕРЛИН
ЗХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Харилцааны зарчим :
НЕЧАЕВ (эр) – ПОКРОВСКИЙ(эр)
НЕЧАЕВ:
– Сайн байна уу, Анатолий Эдуардович? Намайг санаж байна уу?
НЕЧАЕВ (Закадраас):
– Хоёр жилийн өмнөх Берлиний хана нэвтэрсэн хэрэг. НЕЧАЕВ:
– Та намайг Зүүн Германы хилчдээс авсан. НЕЧАЕВ (германаар ярьж байна)
ПОКРОВСКИЙ:
27
– Уучлаарай, би их яарч байна. Нарийн бичгийн даргад бүртгүүлээд, уулзалтын цаг аваарай.
НЕЧАЕВ:
– Дуртайя аа.
– Ер нь би Елизаветагийн талаар уулзах гэсэн юм. ЗХУ-ын элчин сайдын орлогчийн охин хуучин америк иргэнтэй болзож байгаа нь яаралтай шийдэх асуудал шүү. Та ч бас тэгж бодож байна уу?
ПОКРОВСКИЙ:
– Морил, Александр… НЕЧАЕВ:
– Николаевич. Та, Елизаветаг америк дуучин Жек Эванстай болзож байгааг, мэдэж байгаа гэж ойлгож байна.
ПОКРОВСКИЙ:
– Би түүнийг америк хүн гэж хэлэхгүй. Тэр Зүүн Германд удаан амьдарсан, ЗХУ-д ч амьдарч байсан.
НЕЧАЕВ:
– Сүүлийн сард Эванс хоёр ч удаа Берлин дэхь Америкийн консулийн газар очсон. Энэ талаар та юу гэж бодож байна?
ПОКРОВСКИЙ:
– Александр Николаевич, танай байгууллагын хүмүүст энэ бүх зүйл яаж харагдаж байгааг би ойлгож байна. ПОКРОВСКИЙ (Закадраас):
– Гэхдээ би танд охиныхоо өдрийн тэмдэглэлийг үзүүлье. Эхнэр маань санамсаргүйгээр нуусан газраас нь олсон юм. – Лиза маань Эванст хайртай. Эванс АНУ руу буцахыг хүсэж байна. Охин түүнтэй хамт явахыг хүсэж байгаа.
НЕЧАЕВ (Закадраас):
– Та энэ талаар юу гэж бодож байна? ПОКРОВСКИЙ:
– Үүнээс болж би ажил албаа алдаж болох асуудал ч яамай байнаа. Халвал халааг. Угаасаа, би жилийн дараа тэтгэвэрт гарна. Харин ганц охиноо Америк руу яаж явуулах болж байнаа?
ПОКРОВСКИЙ (Закадраас):
– Хэрэв би ятгаж эхэлбэл, тэр зөрүүдлэж уламж ч тэмүүлнэ. Тэр дурлаасаа болоод сохорч, дүлийрсэн.
НЕЧАЕВ:
– Та Эллиг Америк яг явах гэж байгаа гэдэгт итгэлтэй байна уу?
ПОКРОВСКИЙ (Закадраас):
28
– Тэр, түүнтэй хаашаа ч хамаагүй, хувь тавилангаа сохроор даган явж, хамт л байхыг хүсэж байгаагаа тодорхой бичсэн...
НЕЧАЕВ (Закадраас):
– Эванс америк иргэншлээсээ татгалзсан. – Харин америкчууд ийм зүйлийг уучилдаггүй.
ПОКРОВСКИЙ (Закадраас):
– АНУ бидэнд гай тарих дуртай. ПОКРОВСКИЙ:
– Одоо тэдэнд, социализмыг магтан дуулдаг дуучин сүүлээ хавчин гэртээ буцаж ирлээ гэж шуугих, сайхан боломж тохиолоо.
НЕЧАЕВ:
– Би үүнийг авчих уу?
ххх
Харилцааны зарчим : НЕЧАЕВ (эр) – ЛИЗА(эм)
НЕЧАЕВ:
– Сонирхолтой ном юм шиг байна, тийм үү? ЛИЗА:
– Та үүнийг уншаагүй юм шиг л аашлаж байх шив. НЕЧАЕВ:
– Юу гэж дээ. Би бусдын өдрийн тэмдэглэл унших дургүй. – Нечаев Александр.
ЛИЗА:
– Та КГБ-гээс явна нуу? – Аав таныг явуулсан уу.
НЕЧАЕВ:
– Уучлаарай, би цагаа гэртээ мартчихжээ.Цаг хэд болж байгааг хэлж өгөөч?
ЛИЗА:
– Сэдвээ битгий өөрчил. Аав л таныг намайг ятгуулах гэж явуулсан уу?
НЕЧАЕВ:
– Өө, энэ ямар сонирхолтой юм бээ.
– Энэ юу вэ? Хөөх, механик цаг байна. Одоо хүмүүс ихэвчлэн электрон цаг хэрэглэдэг болсон.
ЛИЗА:
29
– Та яаж авчихваа? НЕЧАЕВ:
– Гарын ур төдий.
– Лиза, аав чинь таныг үүрд алдахаас айж байна. ЛИЗА:
– Тэр албан тушаал, эрх ямбаа алдахаас л айж байгаа байх. НЕЧАЕВ:
– Охиноо, хайрлах сэтгэл нь бүхнээс дээгүүр шүү. Тэр ач зээгээ асрахийг мөрөөддөг.
ЛИЗА:
– Харин би хайртай хүнтэйгээ хамт байхыг мөрөөддөг. НЕЧАЕВ:
– Таныг зөвхөн Жек Эванс хайрладаг биш гэдгийг санж яваарай.
ххх
Харилцааны зарчим :
НЕЧАЕВ (эр) – КОНСТАНТИНОВ(эр)-ХУУРАМЧ МАЙЕРС(эр)
НЕЧАЕВ (Закадраас):
– Эванс юу хийж байна? ХУУРАМЧ МАЙЕРС:
– Өдөржин гэртээ суусан. Гитараа нүдээд л, нэг юм зохиогоод л... Гэрээсээ цухуйсан ч үгүй.
НЕЧАЕВ:
– Хүн амьтан ирэв үү? Сантехникч, шуудан зөөгч энэ тэр?
ХУУРАМЧ
НЕЧАЕВ:
МАЙЕРС:
– Үгүй ээ. Аа, тэр цаг аль хэдийн Лизад очсон байж болох
уу?
– Миний бодлоор,охин юу болоод байгааг огт мэдэхгүй ээ. ХУУРАМЧ МАЙЕРС:
– Тэгвэл Эванс юуг хүлээгээд байгаа юм бол? НЕЧАЕВ:
– Эвансыг нууцаар чиглүүлж байж магадгүй. Холбоо тогтоохоос өмнө, бидэн шиг ажиглаж байгаа байх. Чи сэжиг авхуулчихаагүй биз?
ХУУРАМЧ МАЙЕРС:
– Үгүй ээ, үгүй. – Би, яг Чигирийн зааснаар, ямар ч алдаагүй ажилсан.
30
КОНСТАНТИНОВ:
– Лукьянов! – Чөтгөр ав! Майерсын цогцос хөвөөд гараад ирсэн. Би хэлээд л байсан. Аав нь тийшээ очсон.
НЕЧАЕВ:
– Хурдан байна шүү. ХУУРАМЧ МАЙЕРС:
– Тэгээд асуудал нь юу юм бэ? Та нар өөрсдөө л тэрийг олог гэж хүссэн биз дээ?
НЕЧАЕ:
– Шатсан олдоосой гэж. Харин одоо живсэн цогцос оллоо. Шүүх шинжилгээнийхэн үхлийн цагийг тогтоочихно. Тэгээд л мөрдөн байцаалт эхэлнэ. Бидэнд ямар ч хэрэггүй.
КОНСТАНТИНОВ:
– Үхлийн цагийг тогтоох боломжгүй болгох хэрэгтэй. НЕЧАЕВ:
– Санал оноо байна уу? КОНСТАНТИНОВ:
– Чамд таалагдахгүй. НЕЧАЕВ:
– Цэвэрлэ. Тусламж хэрэгтэй юу? КОНСТАНТИНОВ:
– Үгүй, өөрөө зохицуулчихна!
– Харин энэ нөхрийг нүднээс холдуул! ХУУРАМЧ МАЙЕРС:
– Би Москва буцах уу? НЕЧАЕВ:
– Хөгжимчинтэй үргэлжлүүлэн ажил аа. Цаг түүний гарт байгаа эсэхийг баталгаажуулах хэрэгтэй.
– Байна уу, хэвлэл мэдээллийн алба уу? Намайг Аликинтай холбож өгнө үү? Маш яаралтай. Тийм ээ. Баярлалаа.
– Чи энд байсаар л байна уу? – Бүгд л алдаг юм. Ажил үргэлжил!
НЕЧАЕВ (Закадраас):
– Кирилл үү, сайн уу? Сонсооч, Жек Эвансаас ярилцлага авах боломж байна. Чи сонирхох уу?
ххх
Бичиг:
В. А. КРЮЧКОВ
31
ЗХУ-ЫН КГБ-ЫН ДАРГА
Харилцааны зарчим :
ГОРБАЧЁВ (эр) – ВЛАДИМИР (эр)
ГОРБАЧЁВ:
– Владимир Александрович, тайлбарлаад өгөөч ээ. – Тэр гүүрэн дээр яг юу болсон юм бэ?
– Нөхөр Бакатин надад илтгэл ирүүлсэн.
– Хэргийг шалгахад олон зөрүүтэй зүйл байна гэж бичсэн. ВЛАДИМИР:
– Вадим Викторович ямар хувилбар баримталж байгаа вэ? ГОРБАЧЁВ:
– Та КГБ-ын дарга байж, Дотоод хэргийн сайд надад юу бичиж байгааг мэдэхгүй гэж үү?
– Шуудхан хэл. Энэ Борис Николаевичийн амь насанд халдсан оролдлого уу?
ВЛАДИМИР:
– Манай байр суурьбол, Михаил Сергеевич, гүүрнээс унасан нь харамсалтай осол.
ГОРБАЧЁВ:
– Тэгээд таныхаар, Ельцин шөнө гүүрээр явж байгаад санамсаргүйгээр ус руу унасан, болж байна уу? Тийм үү?
ВЛАДИМИР:
– Харанхуй байсан. – Халтирсан.
ГОРБАЧЁВ:
– Харин нөхөр Бакатин надад, гүүрний өндөр 6 метр, харин голын гүн 1.5 метр Ельцин тийм өндрөөс унасан бол амьд үлдэж өрөө цагдаагийн хэсэгт очиж чадахгүй, гэж илтгээд байна. Энэ чинь илт логикгүй байна. Та намайг тэнэг гэж бодоод байна уу?
ВЛАДИМИР:
– Нэг хувилбар нь нөхөр Ельцин найз руугаа бус, амраг руугаа явж байсан. Романтик уулзалт нь бүтэлгүйтэж, түүнийг ус цацаж хөөсөн. Харин гүүрэн дээрх түүхийг өөрөө зохиосон.
ГОРБАЧЁВ:
– Сонсооч, хов жив цуглуулж яах вэ? – Би сониуч зангаасаа болж асуугаагүй. Энэ чинь амь насанд халдсан хэрэг байж магадгүй. Борис Николаевич, ард түмний дэмжлэг авахын
32
тулд өөрөө энэ хувилбарыг дэмжих магадлалтай, ойлгож байна уу?
ВЛАДИМИР:
– Хэний бодол вэ? ГОРБАЧЁВ:
– Раиса Максимовнагийн. Гэхдээ би түүнтэй бүрэн санал нийлж байгаа гэдгийг, та мэднэ.
ВЛАДИМИР:
– Михаил Сергеевич, бид гүүрэн дээр болсон явдалд ямар ч хамаагүй. Та санаж байгаа байх, Борис Николаевич сэтгэл гутралын шинжтэй амиа хорлох оролдлого хийж байсан. Энэ удаагийнх дахин нэг бүтэлгүй оролдлого. Гэхдээ хэрвээ анхаарал татах зорилготой бол, амжилттай.
ГОРБАЧЁВ:
– Энэ бүхэн маш буруу цагт тохиолдож байна… – Би одоо Зүүн Германтай асуудлаа зохицуулах ёстой. Тэр нөхөртэй биш, ойлгож байна уу, Владимир Александрович. Гуйя, энэ явдлыг хяналтдаа ав. Дарах хэрэгтэй. Ямар би танд заалтай биш дээ.
ВЛАДИМИР:
– Хийнэ ээ, Михаил Сергеевич. ГОРБАЧЁВ:
– За тэгвэл боллоо.
ххх Харилцааны зарчим :
СВЕТА (эм) – ЧЕРНЫХ (эр)
СВЕТА:
– Байна уу, би Светлана Нечаева байна. Берлинтэй ярих захиалга өгөх гэсэн юм. “Совэкспортфильм” Александр Нечаев. Аан за, хүлээж байя аа.
ЧЕРНЫХ:
– Светлана, болохгүй ээ. Гуйгаад хэрэггүй. Чи манай зааврыг надаас дутахааргүй мэднэ шүү дээ.
СВЕТА:
– Виктор Иванович, надад үнэхээр хэрэгтэй байна. Сашатай уулзмаар байна.
ЧЕРНЫХ:
– Утасдаач.
33
СВЕТА:
– Тэр ярихыг хүсэхгүй байна. ЧЕРНЫХ:
– Яг хүүхдүүд шиг аашилцгаах юм аа! СВЕТА:
– Надад хэрэгтэй байна. Хэдхэн хоног. Берлин шүү дээ, манай хяналтын бүс. Надтай юу тохиолдох юм бэ?
ЧЕРНЫХ:
– Илт зүйлийг тайлбарлах хэрэгтэй юу?
– Гэр бүлийн хоёр зэрэг гадаад явах хориотой гэдгийг мартая гэхэд чиний албан тушаалын түвшин Берлинд очиход хориотой.
СВЕТА:
– Сашагийн сэтгэл санаа маш тогтворгүй байгаа. Тэр тэнд юу ч хийж мэднэ.
ЧЕРНЫХ:
– Тэр үү, эсвэл чи юу? СВЕТА:
– Би ажиллаа тайван хийж чадахгүй байна. Гар ч хөдлөхөө болилоо, үнэн шүү. Би чадахгүй нь.
ЧЕРНЫХ:
– Гурван өдөр. Элчин сайдын яамны хашаанаас нэг ч алхам гарч болохгүй. Эвлэрээд л буцна шүү!
СВЕТА:
– Баярлалаа, Виктор Иванович.
ххх Харилцааны зарчим :
ФОСС (эр) – ШҮҮХИЙН ШИНЖЭЭЧ (эр)
ЦАГДААГИЙН АЖИЛТАН (германаар ярьж байна): – Нэвтрэх хориотой, холдоорой. – Уучлаарай, нөхөр дэд хурандаа.
ШҮҮХИЙН ШИНЖЭЭЧ (германаар ярьж байна) ФОСС (Закадраас):
– Та цонхыг буулгасан уу? ШҮҮХИЙН ШИНЖЭЭЧ (Закадраас):
– Машиныг цонх нь онгорхой байхад гаргасан. ФОСС:
34
– Тэр салхи татуулан давхихах дуртай байсан байх. Эсвэл цонхыг буулгаж байж гар тоормосыг сулласан. Машин хаанаас унасан юм бэ?
ШҮҮХИЙН ШИНЖЭЭЧ:
– Налуу эргээс.
– Түлхүүр түлхээстэй байсан.
– Машин унах үед хөдөлгүүр асааастай байж. Гэрчүүд ч тэгж хэлж байна. Тэд хөдөлгүүрийн дуу сонсжээ.
ФОСС:
– Гэрч гэнээ? ШҮҮХИЙН ШИНЖЭЭЧ:
– Хоёр хүү. Эсрэг талынх нь эрэг дээр загасчилж байсан. – Тэд л цагдаа дуудсан.
ФОСС:
– Машин хэзээ унасан юм бэ? ШҮҮХИЙН ШИНЖЭЭЧ:
– Өчигдөр оройн 6 цагийн орчим. ФОСС:
– Хагас хоног өнгөрсөн байна. Яагаад тэр даруйд нь татаж гаргаагүй юм бэ?
ШҮҮХИЙН ШИНЖЭЭЧ:
– Кран, шумбагчдыг дуудах гэж удсан. Энд ширүүн урсгалтай. Машинд дөхөж очоход хэцүү байсан.
ФОСС:
– Зөөлөн эдийн урагдал, зүсэгдэл ирмэг хатсан байгаагаас харахад, тэр унахаасаа өмнө аль хэдийн нас барсан байж магадгүй. Моргт энэ талаар сайн анхаараарай. Надад үхлийн яг тодорхой цаг нь хэрэгтэй.
– Хохирогчийн хэн болохыг тогтоож чадсан уу? ШҮҮХИЙН ШИНЖЭЭЧ:
– Чадсаан. Ульрих Майерсийн нэр дээрх бичиг баримт олдсон.
ХОЁРДУГААР АНГИ ТӨГСӨВ.
Back to episodes Go home