"Зүүн Герман ажиллагаа" цуврал
"ЗҮҮН ГЕРМАН АЖИЛЛАГАА" цуврал 1 дүгээр анги
Метраж 53:48 Дүрүүдэд:
НЕЧАЕВ - Александр Николаевич Нечаев эр, КГБ-ын хошууч, гол дүр
ГЕРХАРД – Герхард(Дитрих) эр, тагнуулчдад мэдээлэл дамжуулагч холбоочин
ЖДАНОВ - Юрий Анатольевич Жданов эр, КГБ-ын хурандаа
СВЕТА - Светлана Нечаева эм, КГБ-ын шинжээч, Нечаевын эхнэр
ИНГРИД - Ингрид Клее эм, Мьюзик-холлын жүжигчин, нууцлаг бүсгүй
ГОРБАЧЕВ - Михаил Горбачев эр, ЗХУ-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга
РАИСА - Райса Горбачева эм, Горбачевын эхнэр
ЧЕРНЫХ - Генерал Виктор Иванович Черных эр, КГБ-ын дээд удирдлага
ЮЛИАНА - Юлиана эм, театрын зохион байгуулагч
МАЙЕРС - Ульрих МАЙЕРС эр, илбэчин
МАРИНА - МАРИНА эм, бие үнэлэгч
ХЕЛЬГА - Хельга эм, Ингридтэй холбоотой, Штазигийн нууц ажилтан
ГОВАРД -
БАРМЕН –
Говард Хейли эр, Америк сэтгүүлч
БАРМЕН эр
ЭЭЖ - Нечаевын ээж
ТТГ1 - Тагнуулын төв газар(ТТГ)-ын ажилтан1 эр
АЦО - АДХЦ (Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг)-ийн офицер эр
АЦН - Агаарын цэргийн хүчний нисгэгч эр
МӨРДӨН БАЙЦААГЧ - Мөрдөн байцаагч эрэгтэй
ШҮҮХИЙН ШИНЖЭЭЧ - Шүүхийн шинжээч эрэгтэй
Бусад жүжигчид (Уран бүтээлчид, Штазигийн ажилтнууд, ТТГ болон КГБ-ын ажилтнууд)
1
Харилцааны зарчим :
ӨГҮҮЛЭГЧ(Закадраас)
НЕЧАЕВ (эр) – ГЕРХАРД (эр)
НЕЧАЕВ (эр)– ЖДАНОВ (эр)
НЕЧАЕВ (эр)– СВЕТА (эм)
ГОРБАЧЕВ (эр) – РАИСА (эм)
НЕЧАЕВ (эр)– СВЕТА (эм)
НЕЧАЕВ (эр)– ЖДАНОВ(эр)
НЕЧАЕВ (эр)– ЮЛИАНА (эм)
СВЕТА - ЧЕРНЫХ(эр)
НЕЧАЕВ (эр)– ИНГРИД (эм)
НЕЧАЕВ (эр)– ЮЛИАНА (эм)
НЕЧАЕВ (эр)– ЭЭЖ (эм)
НЕЧАЕВ (эр)- ЖДАНОВ (эр)
НЕЧАЕВ (эр)- МАРИНА (эм)
НЕЧАЕВ (эр) -
НЕЧАЕВ (эр) -
НЕЧАЕВ (эр) -
ЖДАНОВ (эр)
ХЕЛЬГА (эм)
МАЙЕРС (эр)
ЖДАНОВ (эр) - СВЕТА (эм)
МАЙЕРС (эр)– ЖОЛООЧ (эр)
НЕЧАЕВ (эр) – ЭЭЖ (эм)
ххх
Бичиг:
Киног бүтээгчид тамхи, архи, мансууруулах бодисын хэрэглээг сурталчлахгүй, мөн хүчирхийллийг эсэргүүцэж, үзэгчдийг эрүүл амьдралын хэв маягт уриалж байна.
Бодит явдлаас сэдэвлэсэн уран сайхны бүтээл.
ӨГҮҮЛЭГЧ эр (Закадраас):
- Черчиллийн үеэс эхлэн империализмын үзэл сурталчид коммунистууд л Европыг хуваасан гэж мэдэгдсээр ирсэн. Гэвч үнэн бол өөр билээ. Европыг хоёр эсрэг тэсрэг
2
блок болгон хуваах улс төрийн санаачлагыг социалист орнууд эхлүүлээгүй. Баруунд хэн нэгэн үүнийг мартсан бол НАТО-гийн түрэмгий блок байгуулагдсанаас хойш зургаан жилийн дараа л Варшавын гэрээнд гарын үсэг зурсныг сануулъя.
Бичиг:
ИРИ НТВ
WINK ORIGINALS НМГ Студия
RUSSIAN WORLD STUDIOS
Харилцааны зарчим : ӨГҮҮЛЭГЧ эр (закадраас) НЕЧАЕВ (эр) – ГЕРХАРД (эр)
Бичиг:
ЗХУ. Бүгд Найрамдах Эстони Улс. 1987 он
Бичиг:
Баруун Берлин. Францын эзэмшлийн сектор.
ГЕРХАРД (Герман хэлээр) ОРЧУУЛГА (Закадраас):
- Хед яаралтай дамжуулж байна. Онгоц аль хэдийн хөөрчихсөн, агаарт байна.
НЕЧАЕВ (Герман хэлээр) ОРЧУУЛГА (Закадраас):
- Онгоц ямар зэвсэг тээвэрлэж яваа юм бол? ГЕРХАРД (Закадраас Герман хэлээр) ОРЧУУЛГА (Закадраас):
- Биологийн зэвсэг. Үй олноор хөнөөх ямар нэгэн вирус.
ӨГҮҮЛЭГЧ эр Закадраас (АЦО-1):
- Хөнгөнмоторт онгоцоо, хариу өгнө үү. Та Зөвлөлт Холбоот Улсын агаарын хилийг зөрчлөө. Давтан хэлье.
ӨГҮҮЛЭГЧ эр Закадраас (АЦО-2):
- 14 цаг 10 минутад Зөвлөлтийн агаарын орон зайд хөнгөнмоторт спортын онгоц илэрлээ. Нисгэгч дуудлагад хариу өгөхгүй байна. Яаралтай арга хэмжээ ав.
ӨГҮҮЛЭГЧ эр Закадраас (АЦО-3):
- 964, анхаар. Хил зөрчсөн онгоц Кохтла-Ярве хотоос Селигер нуур руу чиглэн нисэж байна.
3
НЕЧАЕВ (Герман хэлээр) ОРЧУУЛГА (Закадраас): - Та сүүл дагуулж ирсэн юм биш биз?
ГЕРХАРД (Герман хэлээр) ОРЧУУЛГА (Закадраас):
- Тагнуулын төв газрынхан (ТТГ) уу? Би бүгдийг зааврын дагуу хийсэн, тэд энд байх ёсгүй дээ.
НЕЧАЕВ (Герман хэлээр) ОРЧУУЛГА (Закадраас):
- Дахиад нэг нөхөр. Эргэж битгий хараарай.
ӨГҮҮЛЭГЧ эр Закадраас (АЦО-1):
- Гранитаас 964-д. Байг үргэлжлүүлэн мөрд. Гал нээж болохгүй шүү.
НЕЧАЕВ (Герман хэлээр) ОРЧУУЛГА (Закадраас):
- Инээмсэглээрэй, Дитрих. Зургийг чинь авч байна.
ТТГ1 (Герман хэлээр) ОРЧУУЛГА ( эр Закадраас): - Машинаасаа буун уу.
ӨГҮҮЛЭГЧ эр Закадраас (АЦН):
- Гранит аа, 964 илтгэж байна. Байг илэрүүллээ. Цагаан өнгийн хөнгөнмоторт 52 загварын онгоцыг овоо хараандаа аваад,тушаал хүлээж байна.
ТТГ1 (Герман хэлээр) ОРЧУУЛГА (эр Закадраас): - Машинаасаа гар!
НЕЧАЕВ (Герман хэлээр) ОРЧУУЛГА (Закадраас): - За, одоохон.
НЕЧАЕВ (Герман хэлээр) ОРЧУУЛГА (Закадраас): - Хед өөр юу дамжуулсан бэ?
ГЕРХАРД (Закадраас Герман хэлээр) ОРЧУУЛГА (Закадраас):
- Довтолгооны бай...цохилтын радиус...үй олон хүний амь нас сүйрнэ. Онгоцыг сөнөж болохгүй шүү! Хэрэв онгоцыг буудаж унагавал, вирус идэвжинэ! Тэд 1983 оны Солонгосын "Боинг"-той холбоотой болсон явдлыг давтахыг хүсч байгаа. Тэд нисгэгчийг харанхуйгаар ашиглаж байна. Залуу тэнэг нисгэгч юу авч яваагаа мэдэхгүй байгаа.
4
НЕЧАЕВ (Герман хэлээр) ОРЧУУЛГА (Закадраас):
- Хед итгэлтэй байна уу? Нисгэгч нь камикадзе бол яах вэ?
ГЕРХАРД (Закадраас Герман хэлээр) ОРЧУУЛГА (Закадраас): - Энэ бол ТТГ-ын өдөөн хатгалга.
НЕЧАЕВ (Герман хэлээр) ОРЧУУЛГА (Закадраас):
- Урьд хайрцагт гар буу байгаа. Надад аваад өг. ГЕРХАРД Гер (Закадраас Герман хэлээр) ОРЧУУЛГА (Закадраас):
- Май аваарай.
ӨГҮҮЛЭГЧ эр Закадраас (АЦН):
- Гранит аа, 964 илтгэж байна. Хил зөрчигч орон сууцны хорооллын дээгүүр нисэж байна. Хүчээр газардуулах боломж алга.
ӨГҮҮЛЭГЧ эр Закадраас (АЦО-1):
- Гранитаас 964-д. Хил зөрчигч орон сууцны хорооллоор нисэж өнгөрөнгүүт устга. Ойлго уу.
ӨГҮҮЛЭГЧ эр Закадраас (АЦН):
- Ойлголоо. Гүйцэтгэе.
Цэрэг (Герман хэлээр) ОРЧУУЛГА (Закадраас): - Зогс! Бүү хөдөл!
ТТГ1 (Герман хэлээр) ОРЧУУЛГА (Закадраас): - ТТГ байна аа!ТТГ!
ӨГҮҮЛЭГЧ эр Закадраас (АЦН):
- Гранит аа, 964 илтгэж байна. Хил зөрчигч онгоц хэт доогуур нисэж байна. Их буу ашиглах боломж алга, пуужингаа бэлдэж байна.
ӨГҮҮЛЭГЧ эр Закадраас (АЦО-1): - Ойлголоо.
НЕЧАЕВ (Герман хэлээр) ОРЧУУЛГА (Закадраас):
- Онгоцыг сөнөөж болохгүй. Яаралтай мэдээлэл илгээгээч. Хил зөрчигчийн онгоцыг буудаж болохгүй! Энэ бол өдөөн хатгалга. Сөнөж болохгүй!
ӨГҮҮЛЭГЧ эр(Горбачев ТВ-ээр үг хэлж байна) :
5
- Хүн төрөлхтөн 21-р зуунд хэрхэн хөл тавих вэ? Бид ирээдүйг итгэл найдвар, бас тодорхойгүй байдал дунд хүлээж байна. Өнгөрсөн зуунууд, мянган жилүүдийн түүх бараг бүхэлдээ дайн дажны, харгис тэмцлийн түүх байв. Зарим дайн тулаан нь цөхрөлд хүргэж, харилцан сүйрэлд унагасан. Эдгээр нь үндсэрхэг үзэл, улс төрийн ашиг сонирхлын зөрчил, үзэл суртлын болон шашны үл нийцэл зэрэг нийгмийн гүн зөрчлөөс үүдэлтэй байлаа. Гэсэн ч хүн төрөлхтөн дайн дажин, дайсагналын хажуугаар харилцан уялдаатай, салшгүй ертөнцийг бүтээх нэгэн чимээгүй, гэхдээ хүчтэй үйл явцыг давхар туулж ирсэн. Энэ үйл явц нь улс орнуудыг харилцан хамааралтай болгож, хамтын оршихуйг зайлшгүй шаарддаг болсон. Өнөөдөр хүч хэрэглэх заналхийлэл нь гадаад бодлогын хэрэгсэл байж чадахгүй, байх ч ёсгүй гэдэг нь улам бүр тодорхой болж байна. Ялангуяа цөмийн зэвсгийн хувьд энэ ойлголт бүр ч илүү хамаатай. Иймд хүн бүр, ялангуяа эрх мэдэл бүхий хүмүүс эхлээд өөрсдийгөө хязгаарлаж, гадаад ертөнцөд хүч хэрэглэх аливаа оролдлогыг бүрэн үгүйсгэх шаардлагатай. Энэ бол хүчирхийлэлгүй, энх тайван ертөнцийг цогцлоох анхны бөгөөд хамгийн чухал алхам юм. Бидний энэ замыг сонгож, дагаж мөрдөхийг уриалж байна.
ххх
Бичиг:
"Оросын Ертөнц Студи" толилуулж байна.
“ЗҮҮН ГЕРМАН АЖИЛЛАГАА” 1 дүгээр анги.
"Бид учрыг нь мэдэхгүй үйл явдлууд санамсаргүй мэт санагддаг." Эртний Грекийн гүн ухаантан Демокрит.
ххх
Харилцааны зарчим : ӨГҮҮЛЭГЧ эр (закадраас) НЕЧАЕВ (эр)– ЖДАНОВ (эр)
6
ӨГҮҮЛЭГЧ эр (ТВ нэвтрүүлэгч ):
- Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс байгуулагдсаны 40 жилийн ойн өмнөхөн тус улсад ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимтэй өрнөсөөр байна. Хэдэн зуун мянган герман иргэд Будапешт, Варшав, Прага хот дахь Баруун Германы элчин сайдын яамдыг бүсэлж, улс төрийн орогнол эрэлхийлж байна. Энэ нь БНАГУ-д нийгэм, улс төрийн гүн хямрал нүүрлэснийг илтгэх тод томруун шинж тэмдэг болжээ. Ард иргэдийн дургүйцэл ил тод илэрч, олон нийтийн эсэргүүцэл улам бүр өргөжиж байна. Германы Социалист эв нэгдлийн намаас ч сэхээтнүүдийн төлөөлөл дуу хоолойгоо илэрхийлж эхэлжээ. Тэдний зарим нь улс оронд өрнөж буй нөхцөл байдлыг илэрхийлэн, өөрчлөлт шаардаж буй ард түмний хүсэл эрмэлзлийг төлөөлж байна.
НБД эм:
- Хэвлэл. Шинэ хэвлэлээ аваарай. Александр Николаевич аа.
НЕЧАЕВ:
- мм? НБД эм:
- Хүнсний захиалгад тахианы мах өгч байна. Унгарынх...Та авах уу?
НЕЧАЕВ:
- Тэгнээ, авалгүй яах вээ.
Бичиг:
1989 он.
Ясенево. КГБ-ын нэгдүгээр ерөнхий газар
ЖДАНОВ:
- Баярлалаа, Елена Сергеевна.
Кассчин эм:
- За... КГБ-ын ажилтан эр:
- Компот өгөөч.
ЖДАНОВ:
- Сайн уу, Саша? НЕЧАЕВ:
7
- Мэнд үү, Юрий Анатольевич? ЖДАНОВ:
- Суучих уу? НЕЧАЕВ:
- Тэг тэг. ЖДАНОВ:
- Уулзаагүй уджээ. НЕЧАЕВ:
- Тийм шүү, удлаа. Би ч яахав бахь байдгаараа доор 12-р тасагт ажилсан болоод л.
ЖДАНОВ:
- Дээш ээ, бидэн рүү тэмүүлсээр л байна уу? НЕЧАЕВ:
- Даанч тэнд намайг хэн ч хүлээгээгүй л дээ. ЖДАНОВ:
- Саша, бид энэ талаар ярилцсан шүү дээ. Черных генералыг тайвшрахыг хүлээ.
НЕЧАЕВ:
-Бүхэл бүтэн хоёр жилийн турш тайвширдаггүй, яачихсан хүн бээ.
ЖДАНОВ:
- Өө! Муу чөтгөрийн чих нь хангинасан юм байхдаа! НЕЧАЕВ:
- Черных ороод ирсэн үү? ЖДАНОВ:
- Тэглээ. НЕЧАЕВ:
- Цаадах чинь Берлиний нэвтрэх дээр бүтэлгүйтсэнийг минь хэзээ ч уучлахгүй нь ээ.
ЖДАНОВ:
- Түүнийг бас ойлгох хэрэгтэй ээ. Тэгэхэд цаадах чинь хамгийн сайн найзаа алдсан шүү дээ.
НЕЧАЕВ:
- Тэглээ ч намайг бас ойлгож болохгүй юу? Тэгэхгүй л дээ, тэгснээс намайг золиос болгосон нь амар байх л даа.
ЖДАНОВ:
- Чи хяналтаас гарч, тэнд бараг л авто замын уралдаан үүсгэсэн шүү дээ.
НЕЧАЕВ:
8
- Юра сонс, хэрэв би тэр уралдааныг үүсгээгүй бол тэр онгоцноос болж үүссэн хямрал яаж дуусах байсныг бурхан л мэдэх байх.
ЖДАНОВ:
-
НЕЧАЕВ:
Манайхан Рустын онгоцыг ямар ч тохиолдолд сөнөхгүй байсан.
- Хангалттай. Би бүүр цадгалдчихлаа.
ххх
Харилцааны зарчим : НЕЧАЕВ (эр) – СВЕТА (эм)
НЕЧАЕВ:
- Уух уу? СВЕТА:
- Бид юу тэмдэглэж байгаа билээ? НЕЧАЕВ:
- Ажлаас халагдах.
СВЕТА:
- Тэгээд чи юу хийх вэ? НЕЧАЕВ:
- Чамайг архиар шахахгүй ээ. Хоёулаа байраа, байшингаа зараад, Сочи явъя аа, тэнд орох оронтой больё. Ядаж л дулаан газар шүү дээ.
СВЕТА:
- Саша минь, уучлаарай. Магадгүй чи ажлаасаа залхсан байх. Харин би залхаагүй.
НЕЧАЕВ:
- Ойлгож байна аа. Тэгвэл би ганцаараа явна аа. Салат аа хөргөгчид хийгээрэй.
ххх
Харилцааны зарчим : ГОРБАЧЕВ (эр)- РАИСА (эм)
ГОРБАЧЕВ:
9
- Раяа, яагаад дуугүй байгаа юм, алив ээ...Ярилцлага минь таалагдав уу?
РАИСА:
- Миша, их сайхан ойлгомжтой тодорхой байсан. Ажил хэрэгч шинжтэй.
ГОРБАЧЕВ:
- Тийм үү. Гэхдээ миний бодлоор тийм ч сайн биш. Би эргэлзэж, олон ч чухал зүйлийг хэлээгүй.
РАИСА:
- Санаа зовох хэрэггүй ээ, илүү ихийг хэлэх болноо. ГОРБАЧЕВ:
- Хамгийн гол нь Зүүн Германд намайг Баруун Германы талд байна гэж бодохгүй байгаасай, ойлгож байна уу?
РАИСА:
- Үнэндээ, чи хэний ч талд биш, харин бүхнээс дээгүүр байгаа шүү дээ.
ГОРБАЧЕВ:
- Би 4 жилийн турш бүгдэд Европын нийтлэг нийгэмлэгийн төслийг амлаж байна. Гэхдээ би дуусгаагүй л байна.
РАИСА:
- Чи энэ тухай долдугаар сард Страсбургт болсон Европын Зөвлөлийн Парламентын Ассамблейн хурал дээр хэлсэн. Тэд хүлээх болно.
ГОРБАЧЕВ:
- Гэвч, би хүлээж чадахгүй! Нөхцөл байдал хурцдаж байна. Би одоо Зүүн Германыг Баруун Германтай хэрхэн нэгтгэхээ шийдэх хэрэгтэй байна. Энэ миний төлөвлөгөөний гол цэг нь.
РАИСА:
- Миша, чи тэдэнд энэ санаагаа тайлбарласан. Социалист болон капиталист үзэл санаа, үзэл суртлын өрсөлдөөнийг цэргийн блокуудын хор хөнөөлтэй өрсөлдөөнөөс салгах тухай. Ингэснээр хүйтэн дайн дуусна.
ГОРБАЧЕВ:
- Европыг өөрчлөн байгуулах санааг миньВашингтон няцааж
РАИСА:
-
ГОРБАЧЕВ:
байна гэж надад албан бус сурвалж мэдээлсэн.
Хм?
- Сонсооч, тэдэнд өөр хувилбар байгаа гэнээ.
10
РАИСА:
-ГОРБАЧЕВ:
-
РАИСА:
Ямар?
АНУ-ын удирдлаган доорх Европын холбоо.
-ГОРБАЧЕВ:
-
РАИСА:
Миша, зүгээр л шийд.
Гэвч, би...
- Европын ирээдүйг Америк шийдэхгүй ээ. Манай эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн социалист орнууд Баруун Европын орнуудаас илүү хүчирхэг, хүн ам ч олон. Тэгэхээр Европт хэн, яаж интеграцчлахыг хэн шийдэх вэ, бид? Тэд биднийг сонсох л болно, Миша!
ГОРБАЧЕВ:
- Тийм ээ, би үргэлж СЭВ-ийн орнууд болон Баруун Европыг нэгтгэхийг хүсч байсан, барууныхан биш, би. Мөн Германыг нэгтгэх, энэ нь... миний төлөвлөгөөний хэрэгжих боломжтой гэдэгт бүгдийг итгүүлэх сайн үлгэр жишээ болох ёстой.
РАИСА:
- За тээр. Ингэж л хий, Миша. Хий. Коль чамаас нэгтгэх санааг хүлээж байгаа. Берлиний ханыг нураах цаг
ГОРБАЧЕВ:
-РАИСА:
болжээ.
Аа..Хонкер, яах уу? Тэр яагаад ч зөвшөөрөхгүй.
- Аравдугаар сард түүнтэй ярилц. Гэхдээ тэр гол зүйлийг ойлгох ёстой. Шинэ Европ нэгдмэл Германаас эхлэх бөгөөд чи архитекторынх нь хувьд Шинэ Европын Холбоог удирдах ёстой. Тиймээ, чи, Миша, өөр хэн ч биш!
ГОРБАЧЕВ:
- За, гүйцээ! Ингээд, би шийдвэрээ гаргалаа.
Ххх
Харилцааны зарчим : НЕЧАЕВ (эр) – СВЕТА (эм)
НЕЧАЕВ:
- Чамайг хүргэж өгөх үү?
11
СВЕТА:
- Саша, би 12 цагт... НЕЧАЕВ:
- Аан за, тэгвэл баяртай. СВЕТА:
- Орой уулзъя аа.
СВЕТА (Утсаар):
- Юр, Сайн уу? Тийм ээ, Света байна. Хоёулаа уулзах хэрэгтэй байна.
ххх
Харилцааны зарчим : ӨГҮҮЛЭГЧ эм (закадраас) НЕЧАЕВ (эр) – ЖДАНОВ (эр)
ӨГҮҮЛЭГЧ эм (ТВ нэвтрүүлэгч Закадраас):
- АНУ болон бүх Атлантын холбоо Зөвлөлт Холбоот Улс болон Варшавын гэрээний бусад улсуудтай хамтран ажиллахад бэлэн гэж тэр хэллээ.
ЖДАНОВ:
- Саша, чиний тусламж хэрэгтэй байна. НЕЧАЕВ:
- Юу болоов? ЖДАНОВ:
- Москвад Берлиний мьюзик-холл "Фридрихштадт Палас театр" аялан тоглолтоор ирсэн. Чи тэнд жаахан эргэлдэх хэрэгтэй.
НЕЧАЕВ:
- Хөөх...Гэхдээ танай тасгийнхан яачихсан юм бэ? ЖДАНОВ:
- Завгүй ээ. НЕЧАЕВ:
- Юрий Анатольевич, хэрэв энэ бүхэн бидний өчигдрийн ярианаас болсон бол... Уучилаарай хэрэггүй ээ.
ЖДАНОВ:
- Саша, энэ бол чамайг харж үзсэн бэлгийн чанартай ажил биш. Чи хурц нүдтэй, надад туршлага чинь хэрэгтэй байна.
НЕЧАЕВ:
12
- Черных юу гэх бол? ЖДАНОВ:
- Зүгээр ээ, түүнд 12-р хэлтсийн ажилтнууд зөвхөн гадаадын хэвлэлүүд судлаж суудаггүй бас зөвлөлтийн нутаг дэвсгэр дээр гадаадын иргэдийг хянах ажилтай гэдгийг сануулчихна.
НЕЧАЕВ:
- Аанхаа. Миний халхавч дүр, сэтгүүлч үү? ЖДАНОВ:
- Чиний дуртай "ТАСС-ын гэрэл зурагчин". НЕЧАЕВ:
- Өө-өө. Бидний бай хэн бэ? ЖДАНОВ:
- Америк сэтгүүлч Говард Хейли германчуудтай нэг зочид буудалд байрлана. Тэд хоорондоо илгээмж дамжуулах уулзалт хийх магадлалтай. Хяналт тавь.
НЕЧАЕВ:
– Хөөх, тансаг амьдарч байна шүү! ЖДАНОВ:
– Тэнд чинь үнэтэй бар бий. Чамд хэн нэгнийг дайлах хэрэг гарна... ямар өөрийн мөнгөөр дайлалтай биш.
НЕЧАЕВ:
– За, энэ ч харин сайхан хэрэг байна шүү.
ххх
Харилцааны зарчим : НЕЧАЕВ (эр) – ЮЛИАНА (эм)
ЮЛИАНА:
– Би ойлгосонгүй, тахиа дүрсэлж байгаа юм уу, хаашаа юм бэ? Бас нэг тюль маягийн юм ч байх шиг.
Хөөе, нөхөөр. Нөхөөр! НЕЧАЕВ:
– Орлогч захирал Иванченко зөвшөөрсөөн. ЮЛИАНА:
– Тийм үү, бичиг баримт байна уу? НЕЧАЕВ:
– ЮЛИАНА:
–
Байгаа.
Нечаев.
13
НЕЧАЕВ:
– М-м? ЮЛИАНА:
– Би чамайг яагаад танихгүй байна? НЕЧАЕВ:
– Хөөх энэ юу вэ? Яагаад гэвэл би үргэлж ингэж явдаг учраас...
ххх
Харилцааны зарчим : СВЕТА (эм) - ЧЕРНЫХ (эр)
ЧЕРНЫХ:
– Нэрэлхэлгүй, торт сайн идээрэй. СВЕТА:
Баярлалаа, Виктор Иванович. Яриандаа амт оруулахыг хүсээ
ЧЕРНЫХ:
СВЕТА:
юү...
Нөхөртэйгөө хэр харилцаатай байна даа?
– Зүгээр ээ. ЧЕРНЫХ:
– Нөхрөөс чинь сэжигтэй зүйл анзаарагдаж байна уу? Оройтож ирэх, гэнэт алга болох, томилолт гээд л?
СВЕТА:
– Таниас гуйя, ямар юмных нь томилолт байх вээ? Тэр хоёр жил Москвад сууж, уйдаж гүйцлээ.
ЧЕРНЫХ:
– Өөрөө л буруутай. Түүнээс болж бид найзыг минь алдсан. Бас чиний аавыг.
СВЕТА:
– Саша зүгээр л алдаа гаргасан. ЧЕРНЫХ:
– Би тийм алдааг санаандгүй гаргадаг гэж итгэдэггүй. BASF компанийн худалдааны төлөөлөгч Вернер Лэнг гэгч. Гурван сарын өмнө Жданов Нечаевт түүнийг элсүүлэх боломжийг судал гэж даалгасан. Бид Лэнгийг Тагнуулын төв газрын агент, тэгээд харин ч тэр өөрөө нөхрийг чинь судалж, элсүүлсэн байж магадгүй гэж сэжиглэж байгаа.
СВЕТА:
14
– Саша хэзээ ч ТТГ-тай хамтарч ажиллахгүй. ЧЕРНЫХ:
– Олег Гордиевский ч олон жил өөгүй харагдаж байсан. Гэтэл урвагч байсан нь илэрсэн.
СВЕТА:
– Виктор Иванович, та өөрөө мэдэж баймаар даа, Саша ясны эх оронч, манай хүн. Та юунд ингэж байдаг юм бэ?
ЧЕРНЫХ:
– Хедийн сүйрлээс шалтгаалж би нөхөртэй чинь холбоотой сэжиг таамаг бүрийг шалгах үүрэгтэй.
СВЕТА:
– Та түүнийг удаан шалгах уу? ЧЕРНЫХ:
– Цэвэр гэдэгт ньитгэлтэй болтлоо. Чи өөрөө мэдэж байгаа шүү дээ, ийм л ажил. Шалга, дахин шалга. Дахиад, дахиад, дахиад л.
СВЕТА:
– Та намайг ч бас сэжиглэж байгаа юу? ЧЕРНЫХ:
– Чамд бол итгэж байнаа. Гэхдээ би аавд чинь чамайг харж хандаж байхаа амласан. Нөхрөөс чинь болж чамруу хэн нэгэн сэжиглэсэн харц чулуудахыг би хүсэхгүй байна.
СВЕТА:
– За, ойлголоо. Тортоор дайлсанд баярлалаа. Би явлаа. ЧЕРНЫХ:
– Светлана. Хэрвээ нөхрийн ч үйлдэл гэнэт хачин санагдвал...
СВЕТА:
– Би танд заавал илтгэх ёстой, мэднэ ээ.
ххх
Харилцааны зарчим : НЕЧАЕВ (эр) – ИНГРИД (эм)
НЕЧАЕВ:
- Опиум Лоран үнэртэй ус байхгүй биз? БАРМЕН (эр):
- Илүүгээ эгчид бэлгэлчихсэн.Гэхдээ олдоно. НЕЧАЕВ:
15
- Тэгвэл тэр илүүгээсээ өөр нэг ширхгийг. Бас нэг лаазтай пиво өгчих.
БАРМЕН (эр):
- Импортынхоос уу? НЕЧАЕВ:
- Роденберг байвал. БАРМЕН (эр):
- Үгүй ээ, байхгүй. НЕЧАЕВ:
- Тэгвэл лаазтай л бол ямар нь ч яахав.
ЮЛИАНА:
- Нечаев, үдэшлэг дуусахаар битгий яваарай. Надад чамд зориулсан төлөвлөгөө байна.
НЕЧАЕВ:
- Уг нь сайхан л санал байна. Даанч надад өөр төлөвлөгөө байна.
ГОВАРД (эр):
- Сонсооч, энэ Горбачёв ёстой агуу хүн. За, хүйтэн дайны төгсгөлийн төлөө!
ИНГРИД (герман хэлээр) ОРЧУУЛГА (эмэгтэй, Закадраас): - Би зураг зөвхөн мөнгөөр л авхуулдаг шүү.
НЕЧАЕВ:
- М-м.
ИНГРИД (герман хэлээр) ОРЧУУЛГА (эмэгтэй, Закадраас): - Шампан дарс.
НЕЧАЕВ (герман хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас):
- За, тэгээд миний ажлын хөлсөнд хэдийг өгөх гэж байна? ИНГРИД (герман хэлээр) ОРЧУУЛГА (эмэгтэй, Закадраас):
- Ккк...та их хөгжилтэй хүн байна шүү. Германаар ч маш сайн ярьдаг юм байна.
НЕЧАЕВ (герман хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас):
- Ээж минь үргэлж л “Саша, герман хэлийг сайн сурвал сайхан герман бүсгүйтэй учирна шүү. Тэгээд түүнтэй цаг агаар энэ тэрхэн л ярьж уйдаахгүй шүү дээ.”гэдэг байсан юм.
ИНГРИД:
- Би орос хэл мэднэ. НЕЧАЕВ:
16
- Пөөх. Хаана сураа вээ? ИНГРИД:
- Зүүн Германы сургуулиудад орос хэл заадаг. Бас эмээ минь орос хүн.
НЕЧАЕВ:
- Тийм үү, гайхалтай. ИНГРИД:
- Энэ бугуйвчийг харж байна уу? НЕЧАЕВ:
- Ямар гоё эд вээ. ИНГРИД:
- Эмээгийн бэлэг. Ингрид Клее. НЕЧАЕВ:
- Александр Нечаев. ИНГРИД:
- Та намайг их жогтой л ширтээд байсан даа. НЕЧАЕВ:
- Яаж? ИНГРИД:
- Яг нь л болзоонд урих гэж байгаа юм шиг. НЕЧАЕВ:
- М-м. Би ч дуртайяа, даанч... ИНГРИД:
- М-м. Бид нар нөгөөдрийн нислэгээр буцна. НЕЧАЕВ:
- Харамсалтай. ИНГРИД:
НЕЧАЕВ:
ИНГРИД:
- Тийм ээ. Тэгэхээр одоо л... эсвэл хэзээ ч үгүй.
- М-м.
- Ойлгомжтой, тэгэхээр хэзээ ч үгүй байх нь ээ. НЕЧАЕВ:
- “Хэзээ ч үгүй” гэж хэзээ ч битгий хэлж бай.
МАЙЕРС (герман хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас): – Энэ таных уу?
ЮЛИАНА:
– Луйварчин...ккк! МАЙЕРС:
17
– ЮЛИАНА:
–
Луйварчин...ккк
Луйварчин...ккк!
Эм (герман хэлээр) ОРЧУУЛГА (эмэгтэй, Закадраас):
– Ульрих аа, чи илбээ огт танихгүй хүнд дээр үзүүлдээ! МАЙЕРС (герман хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас):
- За, одоохон...
Эм (герман хэлээр) ОРЧУУЛГА (эмэгтэй, Закадраас): –За, алив Ульрих, зоригтой хий!
МАЙЕРС (англи хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас): – Уучлаарай, ноёнтон. Энэ чинь юу вэ?
ГОВАРД (англи хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас): – Энэ үү? Бурбон.
МАЙЕРС (англи хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас): – Бурбон уу? Амсаж болох уу?
ГОВАРД (англи хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас): – Чи уг нь дажгүй залуу юм, гэхдээ үгүй ээ.
МАЙЕРС (англи хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас): – За яахав ээ, та цагтай юу?
ГОВАРД (англи хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас):
– Цаг аа? Өө, чөтгөр алгад, нээрээ миний цаг хаана байна аа?
МАЙЕРС (англи хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас): – Хундаганд.
ГОВАРД (англи хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас): – Та Берлиний ханыг алга болгож чадах уу?
МАЙЕРС (англи хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас):
– Үгүй ээ,үгүй. Би илбэчин болохоос улстөрч биш. ГОВАРД (англи хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас):
– Зөв өө,зөв. Баярлалаа.
МАЙЕРС (англи хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас): – Амжилт хүсье, ноёнтоон!
ГОВАРД (англи хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас): – Хүндэтгэл илэрхийлье ээ.
МАРИНА (англи хэлээр) ОРЧУУЛГА (эмэгтэй, Закадраас): – Ганцаардаж байна уу, ковбой?
ГОВАРД (англи хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас): – Тийм ч их биш ээ... гэхдээ, хэд вэ?
18
МАРИНА (англи хэлээр) ОРЧУУЛГА (эмэгтэй, Закадраас): – Ямар бүдүүлэг юм бэ.
ххх
Харилцааны зарчим : НЕЧАЕВ (эр) - ЮЛИАНА (эм)
ЮЛИАНА:
– Нечаев, чи ч тэнхээтэй эр юм аа! Би ийм эрчүүдэд дуртай! Одоо энэнийг өрөөнд нь оруулж хаячихаад, өрөөнд минь орж жаргая.
НЕЧАЕВ:
– Ер нь бол би гэр бүлтэй хүн шүү. ЮЛИАНА:
– За больж үз, гуйя, Нечаев! Герман бүсгүйг дагаж гүйж байхдаа гэр бүлтэйгээ мартчихсан байсан уу! Юундаа маяглаж үнэд ороод байгаан, Нечаев! За, шулуухан хэлчихье чи надтай хононо, үгүй бол чамайг германчуудтай хууль бус наймаа хийсэн гэж би ТАСС-д чинь матна. Ферштейн? За, үнсээч ээ, хурдан!
МАРИНА:
– Хүмүүс ээ, туслаарай! Хурдлаарай! Энд хүний бие муудаж унаад, амьсгаагүй хэвтэж байна. Хурдлаарай, гуйя, туслаарай!
НЕЧАЕВ:
– Алив, барьж бай! МАРИНА:
– Та нар юундаа зогсоод байгаа юм бэ!
Намайг шүршүүрээс гараад иртэл тэр амьсгаагүй хэвтэж байсан. Би яагаачгүй шүү, хуруу ч хүрээгүй...
НЕЧАЕВ:
– Чимээгүй байгаад өгөөч! МАРИНА:
– Наадах чинь амьд уу? НЕЧАЕВ:
– Цагдаа дууд!
МАРИНА:
19
– Тэр согтуу байсан болохоороо намайг өрөөнд нь хүргэж өгөөч гэж гуйсан юм. Би хүргэж өгсөн, хөлөрчихсөн болохоор зүгээр л шүршүүрт орсон.
МӨРДӨН БАЙЦААГЧ (эрэгтэй):
– Хөлөрсөн юм биз дээ? МАРИНА:
– Бид хоёрын дунд юу ч болоогүй шүү! МӨРДӨН БАЙЦААГЧ (эрэгтэй):
– Дараа нь юу болсон? МАРИНА:
– Дараа нь юу гэж? Би түүнийг сэрээхийг оролдоход, ямар ч хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Тэгээд л...
ШҮҮХИЙН ШИНЖЭЭЧ (эрэгтэй):
– Хэдэн үг сольё оо. Хүч хэрэглэсэн эсвэл тариа хийсэн ул мөр алга. Урьдчилсан байдлаар зүрхний шигдээс. Илүү тодорхой дүгнэлт задлан шинжилгээнээс гарна. КГБ-ынхан хурдан ирлээ шүү.
МӨРДӨН БАЙЦААГЧ (эрэгтэй):
– Ашгүй тэд хэргийг авах нь, амар зүгээр. ШҮҮХИЙН ШИНЖЭЭЧ (эрэгтэй):
– Тийм дээ.
ххх
Харилцааны зарчим : НЕЧАЕВ (эр) – ЭЭЖ (эм)
ЭЭЖ:
– Ганцхан Сашка л ингэж хонх шатаах шахна даа. Сайн уу? НЕЧАЕВ:
– Сайн уу, ээж ээ? ЭЭЖ:
– За, ор ор. НЕЧАЕВ:
– Сэрээчихсэн үү? ЭЭЖ:
– Үгүй ээ. Ажилдаа явах гэж байлаа. Хүүгээ санасан шүү. Өлсөж явна уу?
НЕЧАЕВ:
– Нохой шиг л өлсөж байна. ЭЭЖ:
20
ЭЭЖ:
НЕЧАЕВ:
– Ёроолыг нь гартал иднээ! Ээж ээ?
– Айн?
– Төрсөн өдрийн мэнд хүргэе! ЭЭЖ:
– Хоёр сарын дараа шүү дээ, мартчихаа юу? НЕЧАЕВ:
– Үгүй ээ, санаж байна. Таалагдаж байна уу? ЭЭЖ:
– Өө, мэдээж... “Опиум” байна шүү дээ. НЕЧАЕВ:
ЭЭЖ:
НЕЧАЕВ:
– Аанхаа.
– Светатай хэр байна?
– Бид хоёр сайн байгаа. ЭЭЖ:
– Үнэн үү? НЕЧАЕВ:
– Үнэн. Бүх зүйл сайн. ЭЭЖ:
– За тэгвэл, гараа угаа. НЕЧАЕВ:
– Аанхаа. Ээж ээ, та засвар хийгээ юү? ЭЭЖ:
– Владимир Иванович тусалсаан. НЕЧАЕВ (утсаар):
– Аа. Байна уу, Свет. Тийм ээ. Сонсооч, би өнөөдөр ээжийнд хонлоо. Маргааш ч бас, хонох байх. Тийм ээ. Чи… Уучлаарай. За за, үгүй ээ чадахгүй ээ, яараад байна. Уучлаарай.
ЭЭЖ:
– Саш аа. НЕЧАЕВ:
– Айн? ЭЭЖ:
– Горбачёв, Шеварднадзе хоёрыг урвагч гэж яриад байх юм. НЕЧАЕВ:
21
– Хүмүүс үргэлж л балай юм ярьж байдаг. Тэнэг юманд битгйи итгэ ээ.
ЭЭЖ:
– Ай аа, сайхан л амьдарч байлаа. Энэ өөрчлөлт, ил тод байдал энэ тэр ямар хэрэгтэй юм бол. Бөөн л бохир заваан зүйлс цацалцаад эхлэлээ.
НЕЧАЕВ:
– Тэгж байж л хурдан цэвэр ариун болно. ЭЭЖ:
– Бүгд Найрамдах улсуудад юу болоод байгааг уншиж байна уу? Горбачёв чинь улсыг минь сүйрүүлнэ дээ.
НЕЧАЕВ:
– Тэнэг юм битгий ярь аа, та. Бужигналдаж байгаад л уур нь гарч тайвширцгаана. Тэнд чинь тэнэг хүмүүс сууж байгаа биш шүү дээ. Энэ “Огонёк” уншихаа больж үз!
ЭЭЖ:
– Ажил дээр чинь юу гэж ярьцгаах юун? НЕЧАЕВ:
– Манай ажил дээр бол буудалцах хүртлээ доошоо орохгүй ээ гэцгээж байна.
ххх
Харилцааны зарчим : НЕЧАЕВ (эр) - ЖДАНОВ (эр)
НЕЧАЕВ:
– Амрыг эрье ээ! Юрий Анатольевич, Амрыг эрье! ЖДАНОВ:
– Амрыг эрье ээ! Амрыг эрье ээ!
– Би чамайг германчуудыг хянаж бай гэж явуулсан. Гэтэл чи цогцостой орооцолдчих юм аа.
НЕЧАЕВ:
– Говард яасан байна? ЖДАНОВ:
– Албан ёсоор бол зүрхний шигдээс. НЕЧАЕВ:
– Аа албан бусаар бол? ЖДАНОВ:
Цус нь цэвэр, зүрх нь бүрэн ажиллагаатай. Секс ч хийж амжаагүй... гэтэл гэнэтхэн л зүрхний шигдээс!?
22
НЕЧАЕВ:
– Хэнд ажилладаг байсан юм бол? ЖДАНОВ:
– Тагнуулын төв газарт. Гэхдээ тийм ч чухал үүрэгтэй биш. Илгээмж дамжуулагч маягаар л Зөвлөлт рүү тэнэж ирдэг. Бидний таамаглаж байгаагаар, тэр зочид буудалд гар хоосон буудлаагүй байх.
НЕЧАЕВ:
– Сонин л юм. Германчуудын чухам хэн нь тэр илгээмжийг авах ёстой байсан бол?
ЖДАНОВ:
– Германчууд маргааш ниснэ. Зочид буудлыг ухаж төнхөөдөх, Саша.
НЕЧАЕВ:
– Аа, хоёрдугаар хэлтэс? ЖДАНОВ:
– Тэд цогцсыг хариуцаг ээ. Чиний ажил бол илгээмжийг олох.
ххх
Харилцааны зарчим : НЕЧАЕВ (эр) - МАРИНА (эм)
БАРМЕН(эр):
– Тийм ээ, санаж байна. Тэр хүн оройжингоо л виски шимжсэн. Дараа нь ус гуйгаад. Эм ууна гэж.
НЕЧАЕВ:
– Уусан уу? БАРМЕН:
– Хараагүй шүү.
МАРИНА:
– Дахиад та юу? Би танайханд бүгдийг хэлсэн шүү дээ. НЕЧАЕВ:
– Америк иргэн ямар эм уусан юм бэ? МАРИНА:
– Эрийн чадал нэмэгдүүлдэг эм гэж байсан. Согтууд нь нөгөөх нь сайн босдоггүй юм байх аа. Бүтэн атгыг залгичихсан шүү.
23
НЕЧАЕВ:
– Эм нь ямар савтай байсан? МАРИНА:
– Бор өнгийн жижигхэн...шилэн сав. НЕЧАЕВ:
– Эмнээс нь та аваагүй биз? МАРИНА:
– Яах гэж? Миний бүх юм босдог...!
МАРИНА:
– Чи ч тансаг өрөөнд буужээ. Тасархай.
ххх
Харилцааны зарчим : НЕЧАЕВ (эр) - ЖДАНОВ (эр)
ЖДАНОВ:
– Спортын сэргээш. Цусны эргэлтийг хурдасгаж, даралтыг нэмэгдүүлдэг. Гэхдээ сөрөг нөлөөтэй ээ. Хүч оруулдгийн.
НЕЧАЕВ:
– Хэрэгтэй л эд байна. ЖДАНОВ:
– Ер нь бол хоргүй бэлдмэл. Гэхдээ архитай хэтрүүлэн хэрэглэвэл зүрх зогсоох аюултай.
НЕЧАЕВ:
– Тэр өөрөө хэтрүүлэв үү, эсвэл хэн нэгэн туслав уу? ЖДАНОВ:
– Саш, би чамайг илгээмж олуулахаар явуулсан байх аа. НЕЧАЕВ:
– Аанхаа. ЖДАНОВ:
– Гэтэл чи аллагад хутгалдаад байх юм. НЕЧАЕВ:
– Энэ бүх зүйлс хоорондоо холбоотой шүү дээ, Юрий Анатольевич. Бүгд холбоотой.
ЖДАНОВ:
– Чи, Говард германчуудын дунд зүгээр ч нэгэргэлдээд байгаагүй гэж бодож байна уу?
НЕЧАЕВ:
24
– Яг тийм. ЖДАНОВ:
– Хамтлагт Штазигаас хэн байна? НЕЧАЕВ:
– Хельга Шульц гэж нэг эмэгтэй бий. Эрх мэдлээ хэт хэтрүүлэн аашилдаг болохоор нь бүгд түүнд бөхөлздөг юм.
ЖДАНОВ:
– Түүний хийсэн ажил уу? НЕЧАЕВ:
– Штазигийн ажилтнууд манай нутаг дэвсгэр дээр гадаад хүмүүсийг хордуулна гэж үү. Хэрээс хэтэрсэн хэрэг. Тийм зүйл хийхийн тулд Москвагийн дайтай том "төмсөг" хэрэгтэй.
ЖДАНОВ:
– Өө, Саш минь дээ, урьд нь би панкуудыг зөвхөн Хамбургт л харж байсан. Гэтэл одоо тэд Улаан талбайгаар зугаалж байна.
За за, Штази Говардыг сонирхож байсан эсэхийг олж тогтооё.
ххх
Харилцааны зарчим : НЕЧАЕВ (эр) - ХЕЛЬГА (эм)
ХЕЛЬГА (герман хэлээр) ОРЧУУЛГА (эмэгтэй, Закадраас): – Сэрүүлэг. Би эмээ цагаар уудгийн.
ГОВАРД (англи хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас): – Миний цаг хаана байна аа?
МАЙЕРС (англи хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас): – Хундаганд.
ГОВАРД (англи хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас): – Баярлалаа.
МАЙЕРС (англи хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас): – Амжилт хүсье, ноёнтоон!
ХЕЛЬГА (герман хэлээр) ОРЧУУЛГА (эмэгтэй, Закадраас): – Юугаар туслах уу?
НЕЧАЕВ (герман хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас):
25
– Одоо ямар ч тусламж хэрэггүй ээ. Зөвшөөрөлгүй орсонд уучлаарай, фрау.
ХЕЛЬГА (герман хэлээр) ОРЧУУЛГА (эмэгтэй, Закадраас): – Болих ажил байна, офицер оо.
ххх
Харилцааны зарчим : НЕЧАЕВ (эр) - МАРИНА (эм)
НЕЧАЕВ:
– За тэгэхээр, балетын хорхойтнууд минь, уучлаарай, би балеринатай яаралтай ярилцах хэрэгтэй байна. Тиймээс сайонара, бүгд гарцгаана уу.
МАРИНА:
– Хүүш ээ, би ажиллаж байна шүү дээ! НЕЧАЕВ:
– Цахилгаанаа татаарай, даарчихна шүү! Гарцгаана уу, гарцгаана уу, гарцгаана уу! Хурдан хурдан! Заавал, заавал, нөхдөө. Ийм л байна даа. Яах ч арга алга! Тийм ээ, тийм ээ, тийм ээ! Энийг чинь л Оросоос олох хайр, гээд байгаа юм шүү дээ!
МАРИНА:
– Би чамаас болж хичнээн ногоон алдаж байгааг, ер нь төсөөлж байна уу!
НЕЧАЕВ:
– Харин чи, одоо валютын хэрэгт ямар ял өгч байгааг мэдэх үү!
МАРИНА:
– Үгүй, мэдэхгүй. НЕЧАЕВ:
– Тиймээс би л чиний ганц аврал. Таларахаад яахав ээ, хө. Зүгээр л надад америк эрийн цагийг өгчих.
МАРИНА:
– Би түүнээс юу ч аваагүй ээ. НЕЧАЕВ:
– Өө хөөрхий тийм үү? Ер нь чи түүнийг алж, түрийвчийг нь цөлмөсөн юм биш биз?
МАРИНА:
– Юу гэнэ ээ, би түүнд гар ч хүрээгүй! Огт хүрээгүй! НЕЧАЕВ:
26
– Хэлтэс рүү явах юм уу! МАРИНА:
– Би хаашаа ч явахгүй ээ! НЕЧАЕВ:
– Тэнд чамд эротик массаж өгнө өө! МАРИНА:
– Үгүй ээ, үгүй! Тавиач ээ! Тавь! За за! НЕЧАЕВ:
– Аль түрүүний ингэх хэрэгтэй байсан юм! МАРИНА:
– Наадхаа аваад, хахаж үхээрэй!
ххх
Харилцааны зарчим :
НЕЧАЕВ (эр) - МАЙЕРС (эр)
МАЙЕРС (герман хэлээр): НЕЧАЕВ:
– Би өрөөнд чинь орж ярьцвал таньд ашигт байх болно шүү.
МАЙЕРС (герман
МАЙЕРС (герман
хэлээр):
хэлээр):
НЕЧАЕВ:
– Ер нь бол би нас барсан Америкийн сэтгүүлчийн талаар ярьцах гэсэн юм.
МАЙЕРС:
– Би Говардыг танихгүй ээ. НЕЧАЕВ:
– Сонирхолтой юм. Бүүр сонирхолтой болж байна. Би түүний нэрийг хэлээгүй шүү дээ. Тэгэхээр та түүнийг танил болж таарч байндаа? Тийм үү, үгүй юу?
МАЙЕРС:
– Бид виски уусан.
МАЙЕРС (герман НЕЧАЕВ (герман
МАЙЕРС (герман
хэлээр): хэлээр):
хэлээр):
МАЙЕРС:
– ...Фокус НЕЧАЕВ:
– Цагны фокус, би санаж байна. Та түүний цагийг тайлж аваад, дараа нь яг адил өөр цаг өгчихсөн, тээ?
27
МАЙЕРС:
– Алдаа гарсан! НЕЧАЕВ:
– Алдаа гэнэ ээ. Ноён Майерс, та солгой биш, тээ. МАЙЕРС (герман хэлээр):
НЕЧАЕВ:
– Би энэ фокусыг мэднэ ээ. Би энэ заль мэхийг мэднэ. Та баруун гараараа Ховардын цагийг тайлж авсан. Харин зүүн гартаа ижилхэн өөр цаг барьж байсан.
- Зүү! МАЙЕРС:
– Би яг тийм ижилхэн цаг хаанаас олох билээ? НЕЧАЕВ:
– Би бас тэгж асуумаар байна, хаанаас? НЕЧАЕВ:
– Тагнуулд ажилладаг хүн гэхэд мэдрэлийн систем чинь хэтэрхий сул юм аа.
НЕЧАЕВ (герман МАЙЕРС (герман
хэлээр): хэлээр):
- Та КГБ-д ажилдаг уу? НЕЧАЕВ:
– Тийм учраас л би энд асуулт тавьж байгаан. МАЙЕРС:
– Би таныг Хельгигийн хүн гэж бодсон. НЕЧАЕВ:
– Хельга гэж хэн бэ? МАЙЕРС (герман хэлээр):
Штазигийн нууц ажилтан. МАЙЕРС:
– Та түүний төмөр шиг нүдийг харсан уу? НЕЧАЕВ:
– Ноён Майерс, битгий амаа үдээд бай! Та тагнуулд яаж элссэн бэ? Яаж элссэн?
МАЙЕРС (герман хэлээр):
Би тагнуул биш ээ. МАЙЕРС:
– Зүгээр л цаг дамжуулахыг зөвшөөрсөн юм, би. НЕЧАЕВ:
– Хэн танаас цаг авчрахыг хүссийн, хэн? Хэн хүссэн юм бэ?
МАЙЕРС (герман хэлээр):
28
МАЙЕРС (англи Ten
хэлээр): thousand marks.
НЕЧАЕВ:
– 10000 марк. МАЙЕРС (герман хэлээр): НЕЧАЕВ:
– Цааш нь. МАЙЕРС (герман хэлээр): НЕЧАЕВ:
– Таван мянгыг нь авчихсан гэнээ. Одоо гол асуулт. Та цагийг Берлинд хэнд, хэзээ өгөх ёстой байсан? Хэнд, хэзээ?
МАЙЕРС (герман хэлээр): НЕЧАЕВ:
– Тэгэхээр, нисэх буудалд нэг хайрцаг байгаа байхнээ. МАЙЕРС (герман хэлээр):
НЕЧАЕВ:
– Тийм ээ, мэдээж, үзүүл! Үзүүл ээ. МАЙЕРС:
46 дугаар хайрцаг. НЕЧАЕВ:
– Тайвшир, тайвшир, ноён Майерс. Амьсгаа ав. НЕЧАЕВ:
МАЙЕРС:
НЕЧАЕВ:
– Уль, цаг!
– Цаг.
– Уль, цаг.
МАЙЕРС (герман хэлээр): НЕЧАЕВ:
– Баярлалаа.
ХЕЛЬГА (герман хэлээр) ОРЧУУЛГА (Закадраас):
– Ульрих! Бүгд баарт цугларчихсан, аян тоглолтын төгсгөлийг тэмдэглэх гэж байна. Таныг л хүлээгээд байна.
НЕЧАЕВ:
– Ноён Майерс, танд маш их баярлалаа! За.. за.. Магнитофон. Моден Токинг. Тийм ээ.
МАЙЕРС (герман хэлээр):
29
НЕЧАЕВ:
– Нөгөө юу гэдэг билээ, аан, Данке! МАЙЕРС (герман хэлээр) ОРЧУУЛГА (Закадраас):
– Би очлоо. Өө, чөтгөр ав!
ххх
Харилцааны зарчим : ЖДАНОВ(эр) - СВЕТА(эр)
ЖДАНОВ:
– Тэр будилаад. Дараа нь арай гэж л хүргэж өгсөн шүү. СВЕТА:
– Угаасаа... хөөрхий дөө, би санаж байна. Харин энэ хэн бэ, Зинаида Ивановна юу? Энэ мөн үү.
ЖДАНОВ:
– Тийм ээ, тийм, мөөн. СВЕТА:
– Малгай нь ямар загварлаг юм бэ. Тэр үед би анзаарч хараагүй юм байна.
ЖДАНОВ:
– Хүлээгээрэй. За, энэ химич Альберт Иванович байна. СВЕТА:
– Үгүй ээ, хүлээ. Үгүй, тэр биш байнаа. Тэд зүгээр л бүгд адилхан харагддагийн.
ЖДАНОВ:
– Тийм байна. СВЕТА:
– Харж байна уу, бүгд адилхан. Энд, хаа нэгтээ, би байх ёстой. Хаа нэгтээ. Хаана байнаа?
ЖДАНОВ:
– Энэ байна. СВЕТА:
– Би өөртэйгөө огт адилгүй харагдаж байна. Ёстой инээдтэй юм аа.
ЖДАНОВ:
– Чи надад үргэлж таалагддаг байсан. СВЕТА:
– Юр, бид яагаад дандаа өнгөрснийг дурсаад байнаа? Аль хэзээний...Академид бүх зүйлд цэг тавьсан шүү дээ.
ЖДАНОВ:
30
– Тийм ээ. СВЕТА:
– Би чамайг Сашагийн талаар ярилцах гэж дуудсан юм. ЖДАНОВ:
– За, Саша яасан гэж? Би түүнийг гадаад ажиглалтад татсан. Маш сайн гүйцэтгэсэн.
СВЕТА:
– Түүнийг дарамтлаад байна, эцсийн цэгт нь тулгачихсан. Түүнд яг одоо, ганц удаагийн даалгавар биш, тогтмол ажил хэрэгтэй байна. Хэрвээ чи түүнийг өөрийнхөө бүлэгт татаж чадвал ч...
ЖДАНОВ:
– Би яг одоо түүнийг багтаа буцааж татах гэж оролдож байна. Черных эсэргүүцэхгүй байх гэж найдаж байна.
СВЕТА:
– Виктор Иванович үнэхээр Сашаг ухаж төнхөөд байгаа юу? Би зүгээр л ойлгомоор байна. Тэр түүнийг сэжиглээд байна уу? Эсвэл Хедийн төлөө уучилж чадахгүй байгаа юм уу?
ЖДАНОВ:
– Виктор Ивановичийн толгойд юу байгааг хэн ч мэдэхгүй. Гэхдээ Саша даалгавраа амжилттай биелүүлбэл, би Черныхээс хамгаалах нэг хөзөртэй болно. Тэгвэл би түүнийг 12-р тасгаас буцаагаад өөртөө авна.
СВЕТА:
– Баярлалаа, Юра, чи жинхэнэ найз. ЖДАНОВ:
- Санаж байна уу? СВЕТА:
– Явах цаг чинь боллоо. ЖДАНОВ:
– Тийм ээ.
СВЕТА (утсаар):
– Байна уу? Үгүй ээ, тэр ирээгүй ээ. За, хэрвээ ирвэл, би түүнд дамжуулнаа.
ххх
МАЙЕРС – ЖОЛООЧ (эр)
31
МАЙЕРС (герман хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас): –
ЖОЛООЧ эр(Закадраас):
– Замаас зайл! ЖОЛООЧ эр:
– Муу тэнэг! Архичин!
МАЙЕРС (герман хэлээр) ОРЧУУЛГА (эрэгтэй, Закадраас): –
ххх
Харилцааны зарчим : НЕЧАЕВ(эр) - ЭЭЖ(эм)
ЭЭЖ (Закадраас):
– Саш, чи юу? НЕЧАЕВ:
– Пүү, цочоочихлоо. ЭЭЖ:
- Чамайг бүгд хайгаад байна. НЕЧАЕВ:
– Хэн хайж байна? ЭЭЖ:
– Юрий Анатольевич, Света чинь залгасан. Юу болоо вэ, хүү минь?
НЭГДҮГЭЭР АНГИ ТӨГСӨВ.
Back to episodes Go home