Mecardball S2_E36-44

Мекардбол 36-45

36р анги

Пэт:      Аймар байгаа биз. Дөнгөж хүрсэн ч амийг чинь авна шүү.

Рэд:      Наад муу төмрийг чинь удахгүй чулуу болгоод өгнө өө.

Хун:      Кираян аа ялаарай.

Пэг:      Одоо дэмжиж байх цаг биш хурдан зугтах хэрэгтэй.

Хун:      Өө миний ухаан санааг дээ. За Кираян аа үлдсэн юм аа цэгцлээрэй.

Пэг:      Дракус босож чадах нь уу?

Дра:      Тийм ээ. OMS хэзээ нэг цагт энэ өдрийг хариуг авна аа.

Хар:      Пэтан бултаарай.

Бин:      Рэдрон бамбай. Энэ муу ч гэсэн конвергенцийн хүчийг хэрэглэдэг юм байна.

Ён:        Акан их өвдөж байна уу?

Ак:        Биеийн өвчнөөс сэтгэлийн шарх илүү хүнд байдаг. Би Пэтанд ялагдлаа гэж үү дээ.

Галт:     Акан аа Пэтан бол чамайг ялахыг хүсэж тамаас ч хэцүү газарт тулалдсан. Тэр хичээл зүтгэлийг дутуу үнэлэж байдаг чи ч болоогүй байна даа.

Ак:        Ичиж байна багш аа.

Галт:     Өрсөлдөгчөө хүлээн зөвшөөрсөн мөчид чи илүү хүчтэй болж чадна. Ойлгосон уу?

Ак:        Багш таны хэлсэн үгийг сэтгэллдээ сайтар тогтоож авна аа.

Ён:        Механимал биш биз дээ? Акан чи амарч бай. Кэнон Түбает чиний чадварыг үзье дээ. Механимал урагшаа. Мекардбол суулгаад... Кэнон Түбает явцгаая.

Бин:      Рэдрон энд дуусгая. Конвергенцийн хүч. Сүнс.

Рэд:      Бүр хүчтэй болчих шиг боллоо.

Бин:      Тэгэлгүй яах вэ. Би конвергенцийн төхөөрөмжөөр бэлтгэл хийсэн юм чинь. Энэ бол хулгайчид тусласны чинь шийтгэл.

Ён:        Пэтан аюулд орлоо кэнон Түбает. Хөлдүү амьсгал.  OMS-н Бин би чамтай өрсөлдөх болно.

Бин:      Юу ч хэлэлгүй дундуур орсны чинь шийтгэл Рэдрон дайраад.

Ён:        Метал гар. Кэнон Түбает мундаг юм бэ.

Хар:      Чи хүртэл нэмэгдэх хэрэггүй шүү дээ.

Ён:        Юун нэмэгдэх вэ? Тамирчнаа сольсон л гэж бод оо.

Хар:      Дасгалжуулагч нь би тамирчнаа солиод байх хэрэггүй.

Пэт:      Энэ бол юу ч биш.

Ён:        Кираян болгоомжтой.

Тэйл:    Сцептер жад.

Хар:      Ингэж хуурч байгаа хэрэг үү?

Бин:      Хуурсан юм биш ээ тактик гэдэг юм. Титмийн цацраг.

Ён:        Миний үгэнд ороод амарч бай гээд байхад. Кэнон Түбает. Самшин охин тэнгэрийн хүчийг харуулъя. Конвергенцийн хүч мушгиа кэнон.

Бин:      Агуу гар хөл.

Рэд:      Тэгвэл.   

Хар:      Пэтан хурдан бултаарай.

Пэт:      Бие.

Ён:        Кэнон Түбает хурдан Пэтаныг авраарай.

Хар:      Болохгүй нь ээ мекард бол үүсгээд орон зайн гажилт.

Бин:      Энэ тал дуусчихлаа Мабүридан яасан бэ?

Рэд:      Алга болчихсон.

Бин:      Хулгана шиг хурдан бултах юм аа. Далайн талын суулгагч нарыг дарчихлаа.

Улаан:  Аргагүй л OMS-н шилдэг шиг байна шүү. Мабүридан яасан бэ?

Бин:      Эд нар саад болсноос болоод алдчихлаа.

Улаан:  Алдчихсан гэв үү ойлголоо. Тригстерийг ч алдаад Мабүриданыг ч алдаад шилдэг гээд хүндлээд байхаар улам л таалагдахгүй юм.

Шар үст:     Мабүридан намайг хэн гэдгийг мэдсэн болохоор энэ дэлхий дээр та нарт нуугдах газар олдохгүй дээ.

Ён:        Өвдөж байна. Энэ чинь цөл үү? Юу гэж байгаа юм бэ? Саяхан л гэрийнхээ үүдэнд тулалдаж байсан даа.

Хар:      Хар Комагийн хойноос очсон гараг хэцүү нөхцөлтэйн дээр хар нүхний ойр байсан гэж хэлсэн дээ. Тэнд үүсгэгч мекардболыг ашиглаж байхдаа шинэ техник олж нээсэн. Мэдээж одоохондоо бол хаана очихоо мэдэж чадахгүй л байгаа.

Ён:        Шилжих юм уу? Мундаг юм бэ. Кираян наад техник ээ надад бас заагаад өг. Хоёулаа нэг тал шүү дээ.

Хар:      Харж байгаад л болъё.

Ён:        Амласан шүү. Гэхдээ одоо яаж гэртээ очих уу?

Хар:      Дахиад л орон зайгаар шилжинэ дээ.

Пэт:      Хүлээ энэ хавьд мекардбол байх шиг байна. Тэгээд бүр маш их.

Хар:      Мекардбол оо? Хаана байгаа юм бэ?

Пэт:      Тэр Пирамид.

Ён:        Механимал байна.

Локо:     Би бол агуу миний өмнө өвдөг сөгдсөн хүний бүх зүйлийг өршөөх болно.

Пэт:      Чи хэн бэ?

Ло:        Би бол Пирамидын мекардболыг хамгаалагч бурхны механимал Локо байна.

Ён:        Пэтаны хэлснээр пирамидад мекардбол байсан байх нь ээ.

Ло:        Мекардболд гар хүрэх талаар санахын ч хэрэггүй. Гар хүрсэн байвал би өршөөхгүй шүү.

Хар:      Хэрвээ чамайг ялчихвал яах уу?

Ло:        Хэзээ ч ялагдахгүй гэхдээ ялагдвал мекардбол та нарынх болно.

Хар:      Болж байна. Пэтан гэмтсэн болохоор кэнон Вайлдаар тулалдана аа. Механимал урагшаа. Мекардбол суулгаад.

Вайлд:  Кираян таньтай хамт тулалдаагүй удсан байна.

Хар:      Тийм ээ. Тэр Локо гэдэг механималтай тоглоод үзэх үү?

Ён:        Хэн зөвшөөрсөн юм бэ? Түрүүн чи дасгалжуулагч байсан бол одоо би дасгалжуулагч наад золигийг чинь бид хариуцъя.

37р анги

Ён:        Кэнон Түбает хөлдүү амьсгал.

Хар:      Мега мекардбол кэнон.

Ло:        Мулгуу хогнууд ийм юмаар намайг ялна гэж байхгүй шүү. Эргэлттэй цагираг.

Хар:      Шидэлттэй шумбалт.

Ло:        Ийм зальжин арга ашиглана гэнэ ээ бэлтгэлттэй л байгаарай. Тамын хар нүх.

Хар:      Ча Ён Үн.

Ён:        Кэнон Түбает хурдан наанаасаа мултар.

Хар:      Ча Ён Үн хаана байна аа? Ча Ён Үн. Хариул л даа.

Ло:        Дараа нь чиний ээлж. Баатрын илд.

Хар:      Кэнон Вайлд эргэлттэй нисэлт.

Ло:        Энэ чигээрээ явбал далавч чинь эвдрэнэ. Хурдан миний өмнө өвдөг сөгд.

Хар:      Гайгүй байлгүй бүх хүчээ барсан ч хамаагүй өвдөг сөгдөнө гэж байхгүй. Кэнон вайлд шидэлттэй шумбалт. Хамт үхмээргүй байгаа бол хурдан сал.

Ло:        Нөгөө ертөнцрүү явах замд ханьтай явбал ганцаардахгүй л юм байна. Дураараа бол. Чамайг хулчгар гэдгийг сайхан харлаа.

Ён:        Метал гар. Энийг мэдээгүй биз дээ?

Хар:      Одоо шүү. Конвергенцийн хүч гажуудлын кэнон.

Ло:        Эргэлдэгч цагираг. Болохгүй ээ.

Хар:      Гажуудлын кэнон гэнэт алга болоод өөр талаас гараад ирдэг. Тийм болохоор хамгаалах боломжгүй.

Ён:        Тийм байх нь ээ сайн байна Кираян.

Ло:        Чи яаж элснээс гарч ирсэн юм бэ?

Ён:        Тэр бол амархан. Элс яг намаг шиг сорж байсан ч кэнон Түбаетийн хөлдүү амьсгалаар хөлдөөчихөөр хатуурчихдаг юм билээ. Тэгээд гараад ирлээ.

Ло:        Би та нарыг хэтэрхий дутуу үнэлжээ. Ялагдсанаа хүлээн зөвшөөрлөө. Пирамидын мекардбол та нарынх боллоо.

Эр:        Мижүригийн тэсрэлтийн энергийг конвергенцийн энерги болгох туршилтаа эхлэе. Мижүри бэлэн болсон уу?

Ми:       Тэгэлгүй яах вэ би хэзээд бэлэн байдаг.

Бэр:      Чи авъяастай болохоор наанаа байгаа гэж бодоо юу? Танай ээж зөвлөлийн даргаас гуйсан болохоор л чи наанаа байгаа. Тэрний ачаар  конвергенц хэрэглэх тусгай бэлтгэлд суугаад хүчирхэгжсэн.

Ми:       Дургүй хүрчихлээ өөрийнхөө жинхэнэ хүчийг харуулах болно оо. Бүгдийг нь хэмх цохиод өгнө дөө.

Эр:        Тэсрэлтийн эерги шар зурваст хүрлээ.

Хан:      Удирдах төхөөрөмжийг ажиллуул.

Эр:        Удирдлагын төхөөрөмжинд хүрэх боломжгүй. Тэсрэлтийн энерги шар зурвасыг давлаа.

Хан:      Туршилтыг зогсоо.

Эр:        Туршилтыг зогсоо.

Улаан:  Бин Мижүри хоёрыг ирэхээр далайн суулгагчийг дарж дэлхийг гартаа авна гэж бодсон чинь харин ч бүр мекардбол оо алдаад өөрийнхөө хэн гэдгийг харуулчихлаа. Энэ бүхнийг бүтэн эргүүлэх шийдвэрлэх ганц цохилт хэрэгтэй. Тэр л болчих юм бол энэ дэлхий.

Хан:      Бүтэлгүйтлээ. Мижүригийн тэсрэлтийн энерги хэтэрхий хүчирхэг болохоор.

Улаан:  Мижүри яах вэ дөнгөж эхлэж байгаа болохоор жоохон хүлээзнэх хэрэгтэй. Гэхдээ нэгддэг механималын хөгжүүлэлт яагаад ингэж удаад байгаа юм бэ?

Хан:      Уучлаарай дахиад жоохон хугацаа өгвөл.

Улаан:  Ойлголоо. Өө нээрээ энийг зүгээр л сонирхоод асууж байгаа шүү. Эртээд оргосон Тригстер байна аа. Та Тригстерд ухамсарт эго суулгасан юм уу?

Хан:      Юу? Яалаа гэж дээ. Надад эго бүтээх хэмжээний чадвар байхгүй. Би явъя даа.

Улаан:  Дургүй хүрмээр амьтан нэг л юм нуугаад байна даа. Өнөө шөнө хийгээрэй.

Ай:        Цөлд очсон оо?

Ён:        Тийм. Кираяны орон зайн шилжилтийн чадвараар.

Сэр:      Оройн зайн шилжилт гэв үү?

Ён:        Кираян хар нүхний ойролцоох гарагаас сурсан техник гэсэн.

Хар:      Тэрний ачаар цөлийн механимал Локог олсон.

Ло:        Би бол агуу миний өмнө өвдөг сөгд.

Ай:        Сонирхолтой механимал байна даа.

Ло:        Надруу жадаар дайрна гэнэ ээ наад жадаа хурдан ав.

Хар:      Тэгээд дээр нь пирамидын доороос мекардбол олсон.

Ай:        Пирамид аа? Аавын судалгааны материалд бас тэр талаар байсан. Пирамидад сансрын энерги цуглуулах хүч байдаг болохоор доор нь мекардбол нуух боломжтой гэсэн байсан. Уучлаарай би түрүүлээд явлаа. Дахиад муур ороод ирсэн юм байх даа. Хэн бэ? Хулгайч биш биз дээ?

Эр:        Энэ өрөө Хан докторын судалгааны өрөө юм шиг байна. Энд байгаа бүх юмыг ав. Компьютер, ном бичиг цаас бүгдийг.

Ай:        Аавыг мэдэж байна. Тэгэхээр энгийн нэг хулгайч биш гэсэн үг дээ. Ён Үн ээ хурдан манайд ирээрэй.

Ён:        Ён Үн ээ хурдан манайд ирээрэй. Гэрт аавыг таньдаг гадны хүмүүс ороод ирлээ. Цагдаад бас хэлээрэй. Байна уу? Сэра баларсан шүү. Ай Ин аюулд орлоо.

Сэр:      Каллигөү Ай Инийг хайж ол.

Кал:      Гэрт хэн ч алга.

Ён:        Ай Инийг аваад явчихсан юм байх даа?

Сэр:      Ямар ч байсан салаад хайя. Би ийшээ явлаа.

Ай:        Ён Үн ээ хүлээж байгаад ирэхгүй болохоор чинь би ганцаараа үл таних хүмүүсийн машинд суучихлаа. Энэ хүмүүс нас барсан аавын минь нууцыг мэддэг бололтой. Миний гар утасны дохиог дагаад яваарай.

Ён:        Акан Ай Иний дохиог олж чадах нь уу?

Ак:        Нэг оролдоод үзье. Олчихлоо. Тэр ачааны машинаас дохиож ирж байна.

Ён:        Тэгвэл анзаарагдалгүйгээр дагаад яваарай.

Ак:        Форспончэр.

Ён:        Чи чинь Мижүри.

Ми:       Дахиад уулзах сайхан байна.

38р анги

Ми:       Гинжит хатгалт. Шулуун цохилт.

Цоол:    Уучлаарай дайрахаасаа өмнө мэндлэх ёстой байсан юм.

Ак:        Өвтгөчихөөд эм өгч байдаг. Хүчтэй юм аа.

Ён:        Акан наадахтай чинь тулалдаж байх цаг байхгүй. Хурдан Ай Иний араач яв. Ингэж байгаад Ай Инийг алдах нь.

Ми:       Хэн тэгж дураар чинь явуулна гэсэн юм бэ? Надтай хамт зугаац.

Ён:        Зугаацмаар байгаа бол чи Бинтэй зугаац. Бөмбөлөгөн пуужин харваад.

Ак:        Харваад.

Ён:        Акан одоо шүү тунелрүү ор.

Ми:       Зугтаад нэмэргүй ээ. Форспончэр дагаад яв.

Форс:    Ойлголоо бяцхан бүсгүй.

Ак:        Хүлээ.

Ми:       Юу болоод байна аа.

Кал:      Гайхаад байх хэрэггүй миний хуурмаг пуужин.

Сэр:      Каллигөү. Алликун долгион.

Ми:       Форспончэр гинжит тэмтрүүл.

Сэр:      Ганц ивэртийн цохилт.

Форс:    Бие минь. Конвергенцийн хүч. Мушгиа конус.

Ми:       Форспончэр би хаана байна аа?

Форс:    Мэдэхгүй ээ ямар нэг сонин орон зайд гацчих шиг боллоо. Хаашаа явах вэ? Толгой эргээд нүдээ ч нээж чадахгүй нь ээ.

Сэр:      Мижүри Форспончэр хоёрыг түр төсөөллийн орон зайд хорьчихлоо. Гэхдээ хугацаа нь болохоор удахгүй гараад ирнэ. Ай Ин яасан бэ?

Ён:        Алдчихлаа. Ай Иний гар утасны дохио алга болчихлоо.

Сэр:      Гар утасны дохио хүртэл үү? Арай Ай Инд.

Ён:        Үгүй ээ Ай Инд муу зүйл тохиолдох ёсгүй тохиолдож ч болохгүй. Ай Ин аа хаашаа явчихсан юм бэ? Хан Ай Ин.

Эр:        Энэ хайрцаг ямар хүнд юм бэ?

Эр2:      Угаас номнууд хүнд шүү дээ.

Хан:      Яаж байгаа нь энэ вэ? Манай гэрт очсон хэрэг үү?

Улаан:  Таны гэртээ орхиод ирсэн юмнуудаасаа болоод судалгаагаа хийж чадахгүй байгаа байх гээд туслах гэсэн юм. Одоо бүх юм чинь байгаа болохоор нэгддэг механимал хүлээж байя. Аль болох ойрын хугацаанд шүү.

Хан:      Юу вэ? Ай Ин аа.

Ай:        Аав аа юу болоод байгаа юм бэ? Би тэсрэлтээс болоод нас барсан гэж бодсон юм намайг хуурсан хэрэг үү?

Хан:      Аа тэр. Уучлаарай чамд хэлэх боломжгүй шалтгаан байсан юм аа.

Ай:        Тэр шалтгаан чинь юу юм бэ? Би таныг ямар их санасан гээч. Та өөдгүй юм бэ.

Хан:      За бүгдийг нь хэлье. Аав нь олон жилийн өмнөөс мекардболыг судлаж байгаад яагаад ч давах аргагүй хананд тулсан үе байсан юм. Тэгэхэд тэд гарч ирсэн.

Улаан:  Хан доктор оо мекардболын талаар асуух зүйл байна.

Хан:      Мекарболыг мэддэг юм уу? Тэдэнд мекардбол механимал төдийгүй чухал баримтууд байсан. Би судлаачийн хувьд судалгаа хийх юмсан гэсэн хүслээр тэдэнтэй гар барьсан. Сүүлд нь л маш аймшигтай төлөвлөгөөтэйг нь олж мэдсэн.

Ай:        Аймшигтай төлөвлөгөө юу?

Хан:      Тэр бол хүн төрөлхөтнийг өөрсдийн дураар өөрчлөх юм.

Ай:        Юу?

Хан:      Ай Ин аа аав нь одоо хүн төрөлхөтнийг аврах зүйл хийж байгаа. Энийг ааваас нь өөр хийж чадах хүн байхгүй. Тийм болохоор аавдаа итгээд гэртээ хариж байвал ажлаа дуусгаад яваад очъё.

Ай:        Энд үлдэлгүй хамт яв л даа танд туслах далайн талын суулгагч байгаа бас Самшин охин тэнгэр ч байгаа.

Хан:      Энэ бол миний эхлүүлсэн зүйл болохоор би дуусгах ёстой. Ойлгосон уу?

Пэг:      Юу бодоод байгаа юм бэ?

Хун:      OMS нууцыг л. Зөвхөн бид мэдэж байна гэхээр хайран юм. Тийм болохоор далайн талын суулгагч нарт хэлдэг юм билүү.

Пэг:      Юу? Далайн талд уу?

Хун:      Үнэндээ бло далайн талын суулгагч нарыг ашиглаад OMS-с хариугаа авна гэсэн үг.

Эмээ:   Ай Ин алга болчихсон оо?

Ён:        Тийм.

Сэр:      Мижүри бас Форспончэр гарч ирж байхыг бодоход OMS-тэй холбоотой байх.

Эмээ:   Хангалттай боломжтой. Ай Иний аав Хан Жинхи докторын дэлбэрэлтийн хэрэг OMS-н оролцоотой гэсэн яриа гарч байсан.

Ён:        Би арай жоохон эртхэн очсон бол.

Цэн:      Ийм юм байх гэж механимал байна.

Бүгд:     Механимла аа?

Хар:      Мабүридан энд юу хийж байгаа юм бэ?

Хун:      Эртээд Кираян та аварсан болохоор хариуг нь барихаар ирлээ. OMS-н тухай багахан мэдээлэл өгөх гээд. OMS-н зөвлөлийн даргын гэр ч юм уу суурь талбайн хаяг ч гэдэг юм уу.

Ён:        Юу? Тэрийг үнэхээр мэддэг юм уу?

Пэг:      Тэгэлгүй яах вэ тэр газар бол.

Хан:      Хогийн цэг дээр хайрцгийг тавьсны дараа дотор хэрүүл хэл ам хийнэ тэр үед гадагшаа гараарай. Хаалга нээх код 3821.

Ай:        Аав аа үнэхээр хамт явахгүй юм уу?

Хан:      Өчигдөр ч гэсэн хэлсэн дээ. Энэ ажлаа дуусгачихаад л буцаад очно оо. Алив. Амлая.

Улаан:  Хан доктор оо суурь талбайгаа цөлийн 4р ертөнцрүү шилжүүлэх гэж байна. Хурдхан нисдэг тэргэнд суугаарай. Хайрцган дотор байгаа хүүтэйгээ хамт.

Хан:      Тэрийг яаж?

Эр:        Хайрцаг сэжигтэй санагдаад бид ч гэсэн ажиглаж байсан юм.

Хан:      Тэрийг нь ч мэдэхгүй. Гэхдээ. Ай Ин аа зугтаарай.

Ай:        Аав аа.

Эмээ:   Одоо бидний өрөө төлөх ёстой цаг. Очоод OMS-г буулгаж аваад Ай Инийг олоод ир.

Хамт:    Ойлголоо.

Ён:        Мекардбол суулгаад.

Хар:      Мекардбол суулгаад.

Сэр:      Механимал урагшаа.

Ён:        Механимал урагшаа.

Эмээ:   Та нараас дэлхийн хувь тавилан шалтгаална. Мекардболын сахиусан тэнгэрүүдээ урагшаа.

Эр:        Бүх гишүүд нэн даруй цөлийн талбарлуу шилжээрэй. Бүх гишүүд нэн даруй цөлийн талбарлуу шилжээрэй. Энэ талбарыг хааж байгаа удахгүй устгах болно.

Ай:        Устгана аа?

Эр:        Онц байдал. Онц байдал. Далайн механималууд дайрч байна. Далайн золигнууд уу.

Ён:        Болчихлоо. Акан орцгооё.

39р анги

Бин:      Аймшиггүйгээр энд ирж байна.

Ён:        Би бол найзынхаа төлөө энэ ертөнцийн хаана ч байсан очно.

Ми:       Өө тийм үү? Айлын гэрт урилгагүй ирсэн юм чинь бэлтгэлтэй байгаа байлгүй дээ. Форспончэр дайраад.

Цоол:    Та бүхнээс суралцах болно. Гинжит хатгалт.

Хар:      Бүгд бултаарай.

Урал:    Кираян дахиад уулзаж чадахгүй нь гээд санаа зовж байлаа. Чамайг ямар хэрэггүй суулгагч байсан гэдгийг одоо л харуулаад өгье. Тэнгэрийн жад.

Хар:      Уралдаанч Грифон. Юу ч болж байсан чамайг бол би өөрөө дарна. Пэтон.

Пэт:      Гинжит тэмтрүүл.

Бин:      Рэдроны илд.

Тэйл:    Агуу гар хөл.

Галт:     Битгий дураараа оролцоод бай. Бөөн пуужин харваад.

Сэр:      Биллич. Аянгын тэсрэлт.

Пай:      Зөөлөн аянга.

Вайлд:  Мэга мекардбол кэнэн.

Урал:    Планкс бамбай.

Сэр:      Бин Мижүри 2той бид тулалдана. Чи Ай Инийг авраарай.

Ён:        За найдлаа шүү. Акан явцгаая.

Ак:        Жижигхэн болохоор орж багтахгүй нь ээ Ён Үн ээ.

Ён:        Яах уу?

Эр:        Дайснууд дайрч байгаа тул газар дээрх гарцуудыг нураалаа. 4р ертөнцрүү шилжихийн тулд газар доорх замыг ашиглана уу. Газар доорх зам аа? Цахилгаан шатруу яв.

Ён:        Ай Ин аа Хан Ай Ин. Ай Ин аа.

Ай\:       Ён Үн мөн үү? Аврага Чоно оо.

Эр:        Энэ чинь арай.

Ён:        Аврага чоно Ай Инийг авраарай. Мекардбол суулгаад.

Хамт:    Механимал байна.

Ён:        Ай Ин аа уучлаарай би их удсан уу?

Ай:        Үгүй ээ. Тэр яах вэ эндээс хурдан гарах хэрэгтэй. OMS-энэ талбараа дэлбэлэнэ гэсэн.

Ён:        Юу?

Эр:        Уучлаарай далайн механимал дайрснаас болоод Хан докторын хүүг алдчихлаа.

Улаан:  Өөр арга алга одоо даруй энэ газраас гарцгаая. Талбарыг дэлбэлээд.

Эр:        30 секундын дараа дэлбэрнэ.

Ён:        Акан хурдан гаргаарай. Талбарыг дэлбэлэнэ гэнэ.

Ак:        Дэлбэрэнэ ээ? Яана аа. Хурдан суугаарай.

Ми:       конвергенцийн хүч. Уралдаанч Грифон  шумбадаг жаднууд.

Хун:      Тийм ээ. Яг төлөвлөсөн ёсоор явж байна.

Пэг:      Хэн нь ялах бол.

Хун:      Харин л дээ хоёулаа ялагдаасай.

Пэг:      Аа тэгвэл ч сайхан шүү.

Триг:     Болгоомжтой.

Хун:      Энэ механималууд мундаг юм аа. OMS-н талбарыг үнсэн товорго болгочихлоо шүү дээ.

Пэг:      Бидний хүслээр болоогүй ч гэсэн тал нь бол амжилттай шүү.

Хар:      Гэнэт яагаад дэлбэрчихсэн бэ?

Сэр:      Кираян Ён Үн яасан бэ?

Хар:      Яана аа OMS-н талбараас арай гараагүй байх аа.

Ак:        Ирт бамбайгаар хамгаалсан нь их юм тэгээгүй бол балрах шахлаа.

Ай:        Уучлаарай. Надаас болоод Акан та хоёр хүртэл.

Ён:        Юун уучлаарай гэж найзын хувьд хийх ёстой зүйлээ л хийсэн. Тэр яах вэ Хан докторын нууцыг олно гээд байсан юу болсон бэ?

Ай:        Битгий гайхаарай аав амьд байгаа.

Ён:        Нээрээ юу? Ямар мундаг юм бэ? Тэгээд доктортой уулзсан уу?

Ай:        Тийм тэгээд аав маш чухал нууц хэлсэн тэр бол.

Ак:        Ён Үн ээ дайръя. Рэдрон байна.

Бин:      Хаашаа зугтсан юм бол гэсэн чинь энд байжээ.

Ён:        Юун зугтах найзыгаа олох гээд явсан юм.

Бин:      Тайлбар тавих хэрэггүй ээ. Энэ удаад зугтана гэж саналтгүй шүү. Конвергенцийн хүч илчлэгч илд.

Ён:        Аканы ирт бамбай. Акан бид ч гэсэн урагшаа. Конвергенцийн хүч. Аканы сум.

Бин:      Рэдроны бамбай.

Ён:        Акан болгоомжтой.

Бин:      ОДоо чи бид хоёр ямар ялгаатайг тодорхой харуулаад өгье. Сүнс.

Ён:        Акан.

Бин:      Ингээд дууслаа даа.

Бил:      Аянгаар буудлаа.

Рэд:      Чи муу.

Бин:      Сүнс.

Сэр:      Биллич зүгээр үү?е

Бил:      Би зүгээр байгаа юм шиг байна уу?

Ак:        Ён Үн ээ Сэра хурдан бултаарай. Энэ муугийн конвергенцийн хүч хамаагүй хүчтэй байна. Ялах боломж үнэхээр алга.

Ай:        Үгүй ээ нэг арга байгаа.

Ён:        Тэр чинь юу юм бэ?

Ай:        Түрүүн аав хэлсэн гэсэн дээ. OMS-н суулгагч нар бага байхаасаа конвергенцийн төхөөрөмж дээр бэлтгэл хийдэг болохоор тоног төхөөрөмж л гэж боддог гэсэн 2 мекардболыг нийлүүлж нэгтгэж л мэднэ. Харин Сэра та хоёр шиг төрөлхийн чадвартай суулгагч нарт хязгаар гэж байхгүй болохоор зөвхөн мекардбол төдийгүй суулгагч нар хүртэл хоорондоо конвергенц хийж болно гэсэн.

Сэр:      Суулгагч нар хоорондоо юу? Болж байна. Ча Ён Үн туршаад үзье.

Ён:        Тэгье. Мекардбол болон

Сэр:      Мекардбол суулгагчийг конвергенцийн хүчээр.

Рэд:      НЭг л сонин мэдрэмж төрөөд байна. Хурдхан шиг дуусгая.

Бин:      Тэгье.

Ён:        Аканы сум.

Сэр:      Зөөлөн аянга.

Хамт:    Бин сайн яваарай.

Бин:      Гайгүй байлгүй. Рэдрогийн долгион. Би ялагдлаа гэж үү? Байж боломгүй юм.

40р анги

Ён:        Кираян, Сэра бид хоёр Бинийг ялчихлаа.

Хар:      Бинийг ялсан аа?

Ён:        Тийм. Ай Иний зааж өгөсөн аргыг хэрэглэсэн юм аа.

Хар:      Ай Инийг аварчихсан уу? Ашгүй дээ. Би ч гэсэн наадруу чинь очлоо. Пэтан болгоомжтой.

Трон:    Чи чинь Пэтан уу?

Пэт:      Кэнон Трон чи энд яаж?

Трон:    Би ч яах вэ өмнөх шигээ л хурдлаж жаргаж байна. Чамайг харах нь ээ хүслэж байснаараа суулгагчтай болжээ дээ.

Пэт:      Тийм ээ миний суулгагч Кираян.

Хар:      Бие биенээ таньдаг юм уу?

Пэт:      Тийм ээ намайг хэрэн тэнэж явахад танилцаж байсан ууртай механимал кэнон Трон гэдэг юм. Ингэж харагдаж байгаа ч дэлхийд хурдаараа тэргүүлнэ.

Трон:    Уулзахад сайхан байна суулгагч аа. Гэвч намайг өөрийн болгох гээд хэрэггүй. Би хэн нэгний дор байх дургүй. Тулалдах бол бүр ч дургүй.

Хар:      Үгүй ээ тэр их өвөрмөц механимал байх нь ээ.

Трон:    За би явлаа. Би нэг газартаа 1 минутаас удаан байдаггүй.

Урал:    Мижүри Кираяныг олчихлоо.

Ми:       Болж байна. Уралдаанч Кираян хүчтэй шумбалт.

Хар:      Пэтан зогсоо. Хурдан холдоорой энд аюултай.

Трон:    Зугтаж чадах байсан ч надаас болоод уу?

Ми:       Уралдаанч Грифон тамын шүршүүр.

Вайлд:  Мэга мекардбол кэнон.

Хар:      Баярлалаа кэнон Вайлд.

Вайлд:  Зүгээр дээ одоо энэ мууг сургаад өгөх үү?

Хар:      Тэгэлгүй яах вэ. Конвергенцийн хүч гажилттай кэнон.

Трон:    Хөөх мундаг юм аа.

Урал:    Планкс бамбай.

Ми:       Хаачсан бэ? Зөрчихсөн үү?

Трон:    Ийм юм байх гэж энэ чинь жинхэнэ шинэ ертөнц байна шүү дээ. Өдий хүртэл давхих л хамгийн гоё нь гэж бодож байсан чинь тулалдах ч гэсэн их сонирхолтой юм байна.

Ми:       Ийм заль хэрэглэнэ гэнэ ээ уучлаж чадахгүй.

Пэт:      Кираян аа уралдаанч Грифон нэг л биш ээ.

Хар:      Надтай тулалдаж байснаасаа өөр байснаасаа өөр байна. Бүр сүнс нь зайлчихсан бололтой.

Ми:       Тэгэлгүй яах вэ уралдаанч Грифоныг би удирдаж байгаа юм чинь.

Пэт:      Кэнон Вайлд туслаарай.

Ми:       Хүчтэй шумбалт.

Трон:    Пэтан би жоохон туслах уу?

Пэт:      Чи тулалддаггүй шүү дээ.

Трон:    Түрүүн намайг аварсан болохоор юу ч гэмээр юм бэ дээ тулалдах гэнэт таалагдсан ч гэх үү? Хөөе суулгагч аа мекардбол суулгаарай.

Хар:      Мекардбол уу? Ойлголоо мекардбол суулгаад.

Трон:    Зогсохгүй давхина ялалтын дуу. Явлаа бүх хурдаараа.

Ми:       Уралдаанч Грифон юу болоод байна аа.

Урал:    Би ч гэсэн сайн мэдэхгүй байна.

Улаан:  Мижүри одоо шууд Бинийг аваад цөлийн талбарлуу эргээд ир.

Ми:       Бин яасан юм бэ? Би ч гэсэн завгүй байна.

Улаан:  Бин далайн суулгагчид ялагдчихсан.

Ми:       Юу? Хэлснийг чинь хийе ээ. Уралдаанч Грифон тэнгэрийн жад.

Хар:      Бүгд холдоорой.

Эмээ:   Эсэн мэнд эргээд ирсэн байна ашгүй дээ. Хан докторыг алга болсонд гайхаад л байсан юм. Үнэхээр миний бодож байснаар амьд байгаа бол сайн хэрэг.

Ай:        Та мэдэж байсан юм уу?

Эмээ:   5 жилийн өмнө дэлбэрэлтээс болоод амиа алдсан гэхэд ойлгомжгүй зүйл их байсан юм. Гэхдээ Хан доктор хамт ирээгүй юм уу?

Ай:        Тийм ээ. Хүн төрөлхөтний төлөө хийх юм байгаа гэсэн тэрийг зөвхөн аав л хийж чадна гээд. Тэнд үлдсэн. Гэхдээ хэзээ нэг цагт заавал эргэж ирнэ гэж надад амласан.

Ён:        Доктор заавал эргэж ирнэ ээ.

Эмээ:   OMS-г буулгаж авсан гээд дутуу үнэлэж болохгүй хаа нэг газарт хуйвалдаан хийж л байгаа шүү.

Сэр:      Мэднэ ээ.

Пэг:      Дотор нь юу ч алга. Бүгдийг нь аваад явсан бололтой.

Хун:      Урам хугарчихлаа хэдэн ширхэг мекардбол хаяад явсан байх гэж бодсон юмсан. Тригстер чи өөр талбар мэднэ гэл үү?

Триг:     Тэгэлгүй яах вэ тэр талбар цөлд байгаа.

Хамт:    Цөл өө?

Хөх:      Их л бардам байгаад байсан одоо яах болж байна?

Улаан:  Угаасаа 1р ертөнц Мижүригийн тэсрэлтээс болоод өөрийн зарим үйл ажиллагаагаа алдчихсан байсан талбарын байршил ч ил болсон болохоор хаях гэж байсан юм.

Хөх:      Арчаагүй тайлбар байна. Цаашдаа яах талаар одоо даруй төлөвлөгөө гарга. Үгүй бол наад суудлаа өг.

Улаан:  Одоо хэрэгжүүлж байгаа нууц төлөвлөгөө.

Хөх:      Нууц төлөвлөгөө хэрэггүй ээ одоо шууд авах арга хэмжээ, арга хэмжээ.

Улаан:  ОДоо хэрэгжүүлж байгаа нууц төлөвлөгөө л бүтчих юм бол төлөвлөж байсан ёсооороо дэлхийг атгаж чадна.

Шар:     Тэр нууц төлөвлөгөө чинь юу юм бэ?

Улаан:  Тэгж байгаад мэдэж авна аа. Хурлаа ингээд дуусгая.

Бин:      Зөвлөлийн дарга аа уучлаарай.

Улаан:  Яалаа гэж эсэн мэнд эргээд ирсэнд баяртай байна. Рэдрон яасан?

Бин:      Шархадсан  ч гэсэн удахгүй тэнхэрчихнэ ээ.

Улаан:  2уулаа сайн байлаа эргэж очоод амарч бай. Далайн суулгагч мэтэд ялагдаж байдаг. Ингэх гэж 10 жилийн турш тэгж их хөрөнгө оруулсан гэж бодож байна уу? Хан доктор оо одоо гол суулгагч аа БИн биш Мижүри болгож өөрчилье.

Хан:      Болохгүй ээ Мижүри одоо тэсрэлтын туршилтанд орж байгаа тэр тэсрэлтийн энергийг нь ч бид удирдаж чадахгүй байгаа. Нэгдмэл механималд энэ чигээр нь ашиглавал.

Улаан:  Би дахиад хэлэхгүй. Нэгдмэл механималд Мижүри сууна.

Хан:      За ойлголоо.

Ми:       Амийг чинь аварч байхад яаж баярлалаа гэж хэлэх ёстой юм биш үү?

Бин:      Сонсмоор байгаа бол хэлээд өгье. Зайлаад өг.

Ми:       Юу гэнэ ээ? Хөөш.

Эр:        Мижүри  L1туршилтын бүсэд очиж туршилтанд бэлдээрэй.

Ми:       Юу? Би L2 биш юм уу?

Эр:        Өнөөдрөөс өөрчлөгдсөн.

Бин:      Би яах уу?

Эр:        Хэсэгтээ амар гэж зөвлөлийн дарга тушаасан.

Ми:       Аа за.

Бин:      Арай.

Улаан:  Аргагүй л OMS-н шилдэг нь гэсэн чинь Тригстерийг ч алдаад Мабүриданыг ч алдаад миний хүсэж байсан төрх биш ээ.

Бин:      Намайг хаях гэж байгаа юм уу?

Рэд:      Яалаа гэж зөвлөлийн даргын хамгийн хайрладаг суулгагч нь Бин чи шүү дээ.

Тэйл:    Хүнд хэзээ ч итгэж болохгүй. Хаягдах бол мөчийн асуудал.

Бин:      Тийм бол би түрүүлээд хаяна.

Рэд:      Бин тэр чинь урвалт.

Тэйл:    Гайгүй байлгүй Бин чи хүссэнээ хий. Дотроос чинь гарч байгаа чөтгөрийн төрхийг ил гарга.

41р анги

Сэр:      Тэр байна. Тэр бол шинээр байгуулсан лусын ордон. Лусын ордонруу дайрсан OMS-н төв байрыг устгаад их газрын суулгагчдыг өөр тийш шилжүүлсэн байх.

Лус:      Тэр газартаа өөр төлөвлөгөө гаргаж байгаа байлгүй. Ямар ч байсан их сайн байлаа.

Сэр:      Юу хаантаан үнэндээ таниас гуйх зүйл гараад ирлээ. Саяны тулаануудад мекардбол оо маш их хэрэглэсэн. Их газарт байгаа мекардбол бүгд OMS-н гарт байгаа болохоор далайд байгаа мекардболыг ашигламаар байх юм.

Лус:      Эвгүйтэх юм бол далайн энергийн урсгал гэмтэж магадгүй. Хэрвээ тэгэх юм бол их газар төдийгүй дэлхийд тэр чигт нь нөлөөлнө.

Сэр:      Далайд нөлөөлөхгүй байхаар мекардболыг хайж болохгүй юм болов уу?

Лус:      Ойлголоо. Шатус.

Ша:       За та дуудсан уу эзэн хаантаан.

Лус:      Шатус Сэрад туслаад мекардболыг олоорой.

Ша:       Мекардболыг уу ойлголоо.

Сэр:      Баярлалаа хаантаан. Мекардбол суулгаад. Механимал урагшаа. Шатус одоо явж далайн мекардболыг олцгооё.

Загас:   Хамт явъя аа.

Ён:        Амраагүй удсан байна шүү.

Ак:        Тийм дээ OMS гарч ирснээс хойш цаг хугацаа нүд ирмэхийн зуур л өнгөрлөө.

Ён:        Харин тийм ээ богинохон хугацаанд ямар их юм болов оо? Анх Бинтэй уулзахдаа их цочирдож байсан даа.

Бил:      Зөөлөн аянга.

Ён:        Азаар Билличийн ачаар аврагдсан л даа.

Ак:        Гэвч агуулахруу дайрсан шүү дээ.

Ён:        Тийм ээ тэрнээс болоод Хуху эмээг зовоосон.

Эмээ:   Хууль бусаар майхан барьсан гээд дүүргийн хүмүүс майхныг маань хураах гээд ирж байна.

Ён:        Дээр нь Мижүри хүртэл хүрээд ирсэн.

Ми:       Сайн уу намайг Мижүри гэдэг.

Ён:        Биданд Кираян эргэж ирсэн. Тэгээд Пэтаныг тийм хүчтэй болоод эргээд ирнэ гэж огт бодоогүй.

Ак:        Би анх удаа Пэтанд ялагдсан ч гэлээ их сайхан санагдсан. Тэрний ачаар Пэтантай улам дотно болсон.

Ён:        Хамгийн хүнд үе бол Ай Ин алга болсон үе байсан. Акан Ай Иний дохиог олж чадах нь уу?

Ак:        Нэг оролдоод үзье.

Ён:        Бинийг ялна гэж бодоогүй дээ.

Хамт:    Сайн яваарай Бин.

Ён:        Ай Ин аа сая чамайг бодож байлаа. Хан докторын өгсөн материалуудыг шалгаж үзсэн үү?

Ай:        Тийм. Нэг сонирхолтой юм оллоо. OMS-н суулгагч нар конвергенцийн төхөөрөмж ашиглаад бэлтгэл хийдэг гэсэн тэр тэр төхөөрөмжийг ашиглах бүрт маш их цахилгаан хэрэглэдэг бололтой. Мэдээж мөнгө ч их ордог.

Ён:        Тийм дээд зэрэглэлийн төхөөрөмж хэрэглэдэг хүүхдүүдтэй бид нүцгэн гараараа тулалдаж байдаг ёстой шударга биш юм аа.

Ай:        Гэхдээ суулгагчийн конвергенц байгаа шүү дээ тийм болохоор өнөөдрөөс бэлтгэлээ хийнэ ээ.

Ён:        Жоохон амрах нь гэж бодсон юмсан. Тэр яах вэ Сэра далай явчихсан болохоор бэлтгэлээ хийж чадахгүй дээ. Өө нээрээ чадна.

Хар:      Суулгагчийн конвергенц гэсэн үү?

Ён:        Тийм. Тэрүүгээр Бинийг ялсан юм.

Хар:      Тэгвэл туршаад үзье л дээ.

Ай:        За эхлээрэй.

Пэт:      Би чадахгүй юм байна. Гар хөл чичрээд байна.

Ак:        Би тэгээд дуртай байгаа юм уу?

Ён:        Та хоёрыг дотно болсон гэж бодсон юмсан.

Пэт:      Дотно болох гараас нь атгах хоёр чинь өөр.

Хар:      Пэтан ямар ч байсан тэвчээд туршаад үзье.

Пэт:      Кираян л байгаагүй бол.

Ён:        Мекардбол ба мекардбол.

Хар:      Суулгагч ба суулгагч.

Хамт:    Конвергенцийн хүчээр.

Ён:        Яагаад байна аа? Алдаа гарсан юм байх даа?

Ай:        Та хоёрын давтамжинд асуудал байна. конвергенцийн хүч бол мекардболын энерги болон суулгагчийн энерги нийлж байж давтамж үүсдэг. Та хоёрын давтамж тохирч байж хүчтэй долгион бий болно. Эсрэг байх юм бол хүч устана.

Хар:      Зохицуулах арга.

Ай:        Байхгүй ээ болтол нь л туршина.

Хар:      Үнэхээр хариуцлагагүй үг ч гэлээ одоо яая гэх вэ.

Тро:      Суулгагч аа надад амласан амлалтаа хэзээ биелүүлэх юм бэ?

Хар:      Нөгөө амлалт уу?

Ён:        Хөөх Кираянтай хамт хүүхпийн парк дээр ирнэ гэж бодож байсангүй.

Хар:      Би ирмээр байсан юм биш ээ тэрнээс болоод л.

Ён:        Уралдааны машины зам байна шүү дээ.

Хар:      Кэнон Траг надтай хамт тулалдсаны хажууд хүссэнээр нь давхиулна гэж амлачихсан юм аа.

Тро:      Замыг харсан чинь миний хурд бүр оволзоод л байна. Хурдхан давхимаар байна.

Ак:        Ён Үн ээ би ч гэсэн давхиад үзэх үү?

Ён:        Акан чи юу?

Эр:        Ийм юмаар удирддаг юм уу?

Ён:        Тийм ээ манай уралдааны машинууд жоохон өөр л дөө.

Хар:      Жоохон ч биш ээ өөр гэхэд дэндүү өөр л дөө.

Тро:      За сайхан зугаацаад өгөх үү? Хязгааргүй давхилт дээд хурд.

Хар:      Кэнон Трон мундаг байна шүү.

Тро:      Юунд нь гайхсан юм бэ энэ бол байдаг л юм шүү дээ.

Ён:        Акан сайн байна.

Тро:      Ийм юм байх гэж чи намайг доромжлож байна.

Ак:        Хүчтэй дрифт.

Тро:      Дрифт хийж байдаг мундаг байна шүү найз аа гэвч наадах чинь сонирхогчдын хийдэг зүйл. Жинхэнэ уралдаанч бол зөвхөн урагш тэмүүлдэг. Тэгээд жинхэнэ уралдаад бол эргэлтэн дээр л ялгардаг.

Ак:        Кэнон Трон хэтэрхий наалдаад байгаа юм биш үү? Ингэж байгаад хоорондоо мөргөлдвөл бид хасагдана шүү дээ.

Тро:      Чиний ард наалдаж агаарын эсэргүүцлийг бууруулж байна. Ийм маягаар хүчээ гамнаж байгаад яг одоо шууд урд чинь гарна. Энэ чинь л уралдаан шүү дээ.

Хар:      Ялчихлаа.

Ён:        Кираян чамайг ингэж баярлаж байгааг анх удаа л харж байна. Инээж байгааг чинь ч гэсэн.

Хар:      Би инээгээгүй ээ. Чи буруу харсан байна. Битгий инээгээд бай.

Ён:        Би юу? Инээгээгүй ээ. Чи буруу харсан байна.

Ак:        Кэнон Тро их мундаг техник байлаа.

Тро:      Сүртэй техник биш ээ Акан чиний ачаар ёстой сайхан давхилаа. Дараа дахиад хамт давхих уу?

Ак:        Татгалзах юм алга. Тэр үед чамайг заавал ялна аа.

Шат:     Энэ бол дэлхийн хамгийн гүн хэсэг.

Сэр:      Энд мекардбол байгаа юм уу?

Шат:     Тийм гэхдээ болгоомжтой байгаарай киракин хамгаалж байдаг юм.

Загас:   Киракин гэхээр чинь.

Хамт:    Энэ чинь киракин уу?

Найм:   Анхааруулчихъя. Эвээр хэлж байхад буцсан чинь дээр шүү.

Сэр:      Киракин бид дэлхийг хамгаалахын тулд мекардбол авахаар ирлээ. Мэдээж лусын хаан ч гэсэн зөвшөөрсөн.

Найм:   Энэ далайд лусын хааны үг нөлөөлөхгүй зөвхөн миний хүч л нөлөөлнө.

Сэр:      Тийм бол өөр арга алга даа. Шатус найдлаа шүү.

Шат:     Ойлголоо харваад.

Загас:   Хэт авиан дайралт.

Шат:     Одоо шүү. Гар дайралт.

Сэр:      Мекардбол байна. Шатус мекардбол түүгээрэй.

42р анги

Сэр:      Мекардбол байна. Шатус мекардбол түүгээрэй.

Загас:   Далайн гахайн идэвхижүүлэгч. Сэра эгч ээ дуусах болоогүй юу?

Сэр:      Бараг дуусаж байна.

Шат:     Юун дуусах вэ мекардбол өчнөөн их үлдсэн байна.

Сэр:      Лусын хаанд амлачихсан. Далайд нөлөө үзүүлэхгүйгээр мекардбол түүнэ гээд.

Шат:     Тэрийг огт бодоогүй юм байна. Би дутуу бодсон байжээ.

Сэр:      ОДоо дээшээ гарцгаах уу?

Найм:   Орохдоо дураараа орсон ч гарархдаа бол дураараа гарахгүй шүү.

Сэр:      Эндорфин Киракэнийг саатуулаарай.

Загас:   Ойлголоо. Хэт авиан дайралт.

Найм:   Би мекардболын хулгайчийг л барина.

Шат:     Ингэж бариад байх юм бол гарах аргагүй дээ.

Сэр:      Санаа зоволтгүй ээ. Мекардбол суулгаад механимал урагшаа. Биллич Киракэнийг гэмтээлгүйгээр эндээс гарах хэрэгтэй байна. Гаргаж чадах уу?

Бил:      Үгүй ээ тэр хэцүү юмыг амархан хэлж байна шүү. Гэхдээ яана аа тэр хэцүү юмыг чинь би хийж чадна шүү дээ. Урагшаа. Цахилгаан талбар. Цахилгааныг ашиглах усын хүчилтөрөгчөөс нь ялгасны дараа аянгаар буудлаа.

Хан:      Мижүригийн нэгддэг механималын туршилтыг эхлүүллээ.

Ми:       Бин одоо чини надтай өрсөлдөж чадахгүй ээ.

Улаан:  конвергенцийн төхөөрөмжөөр бэлтгэл хийж байснаас илүү хүчтэй болсон байна. Энэ зэргийн байхад нэгддэг механималыг удирдахад хангалттай биш үү?

Хан:      Тоон үзүүлэлтээс харвал хангалттай илүү гарах ч энергиэ тогтмол барих чадваргүй гэдэг нь Бинээс ялгаатай л даа. Дээд үзүүлэлт нь Бинийхээс өндөр ч дундаж үзүүлэлт нь Бинээс доор.

Улаан:  Олон юм ярих хэрэггүй.

Хан:      Сонирхол татаад л асууж багйаа юм шүү Бинийг яагаад өөрөөсөө түлхээд.

Улаан:  Шалтгаан байхгүй. Огт байхгүй.

Хөх:      Тэгж сүржигнэх хэрэггүй ээ. Угаасаа чи бид хоёр хоёулаа зөвлөлийн даргын анхаарлаас гарсан. Цаашдаа нэг тал гэсэн үг. Дайсны маань дайсан бол миний тал шүү дээ.

Бин:      Юу хэлмээр байгаа юм бэ?

Хөх:      Ганц зүйл зааж өгөх гэсэн юм. Чиний биенд мекардболын энергийг удирдах процессор суулгасан байгааг чи мэдэх үү?

Бин:      Миний биед үү?

Хөх:      Тэрийг ашиглаад л мекардболын энергийг хүчтэй болгодог. Гэхдээ тэр төхөөрөмжинд энергийн хязгаар тавьчихсан. Чиний хүчийг хязгаарлахын тулд.

Бин:      Хязгаарлах гэв үү? Шалтгаан нь юу юм бэ?

Хөх:      Харин л дээ зөвлөлийн дарга далайн суулгагчаас илүү чамаас айдаг юм байлгүй.

Бин:      Надаас айдаг гэж үү? Байж боломгүй юм. Тэгчихээд далайн суулгагч нарт ялагдсан гээд надаас зай бариад байна гэхээр ямар ч авцалдаа алга.

Хөх:      Үнэнийг мэдмээр байвал надтай хамтарвал ямэр вэ дээ.

Эр:        Хиймэл дагуул далайгаас мекардболын дохио илрүүлсэн байна.

Улаан:  Далайн суулгагчид мекардбол цуглуулаад байгаа юм уу?

Эр:        Тийм юм шиг байна. Байрлал нь ч гэсэн хуучин лусын ордоны ойролцоо байна.

Улаан:  Туршилтаа зогс оо.

Ми:       Ийм хурдан дуусчих юм уу? Ид хөгжилдөж байхад.

Улаан:  Мижүри очих газар байна. Дагаад яваарай.

Ми:       За.

Бин:      Нэг зүйл тодруулах гэсэн юм. Надад энерги хязгаарлах төхөөрөмж суулгасан уу?

Хөх:      Хан доктор гэр бүлтэй хүн гэртээ эргээд очих хэрэгтэй.

Бин:      Зөвлөлийн даргын тушаал уу? Үнэн байжээ. Дахиад ганцхан зүйл. Тэрийг салгаж болох уу?

Хан:      Тэр бол боломжгүй.

Сэр:      Шатус баярлалаа. Чиний ачаар олон мекардбол оллоо.

Шат:     Бүр иччихлээ. Би баярлалаа гэдэг үг сонсох гэж тусласан юм биш ээ дэлхийн төлөө тусласан.

Загас:   Шатус ах аа та цаанаа л мундаг юм аа. Сэтгэл татам.

Бил:      Надад бол таалагдахгүй байна.

Хүү:      Зогс.

Ён:        Ча Ён Үн тамирчин өшиглөөд.

Багш:    Ча Ён Үн чи, чи. Ийм чадвараа нууж байсан хэрэг үү.

Юүри:   Зөөлхөн өшиглөхгүй дээ. Багш бэртэх шахлаа шүү дээ.

Ён:        Үгүй ээ нээрээ үнэхээр зөөвөл өшиглөсөн шүү дээ. Сэра далайруу явсан ажил чинь бүтэж байна уу?

Сэр:      Ён Үн ээ наашаа хурдан ирээрэй. Далайгаас олсон мекардболыг OMS  булаах гээд байна.

Ён:        Юу? Ойлголоо. Шууд очлоо.

Хан:      Энерги хязгаарлагчийг зогсоох нууц үгийг зөвхөн зөвлөлийн дарга л мэдэж байгаа.

Хөх:      Тэгвэл өөр арга байхгүй юм уу?

Хан:      Нэг арга байх нь байгаа.

Бин:      Тэр чинь юу юм бэ?

Хан:      Үхэл.

Ми:       Тэнгэрийн жад.

Сэр:      Биллич аянгын цохилт.

Ак:        Аканы илд.

Бил:      Баярлалаа Акан.

Ми:       Хүүе ээ эгдүүтэй ах хүрээд ирлэээ. Эгчийг аврах гээд хар хурдаараа иржээ. Уралдаанд Грифон 1 шат ахиуллаа. Тамын шүршүүр.

Ён:        Аканы ирт бамбай.

Ак:        Ийм юм байх гэж. Өмнөхөөсөө хамаагүй хүчтэй болчихож.

Ми:       Аа дөнгөж сая маш мундаг бэлтгэл хийж байгаад ирсэн юм.

Ён:        Сэра суулгагчийн конвергенц ашиглах хэрэгтэй юм шиг байна.

Сэр:      Ойлголоо.

Хамт:    Мекардбол ба мекардбол. Суулгагч ба суулгагч. Конвергенцийн хүчээр.

Ён:        Аканы сум.

Сэр:      Аянгын тэсрэлт.

Бил:      Аянгын тэсрэлт.

Ми:       Уралдаанч Грифон планксийн бамбай.

Урал:    2уулаа болоод ч тэр үү хүчтэй юм аа.

Сэр:      Ён Үн ээ Бин байна.

Ён:        Ядаж байхад. Ганц Мижүри ч ахдаж байхад.

Ми:       Хүүе Бин энд яаж яваа юм бэ?

Бин:      Өрөө төлөх ёстой л дөө.

Ми:       Аа эртээд эд нарт чадуулснаа юу? Яана аа би эхлээд устгах гэж байна.

Бин:      Тэр биш ээ Тэйлдрагон титмийн цацраг цацаад.

Ми:       Яаж байгаа нь энэ вэ? Яагаад бидэнрүү дайраад байгаа юм бэ?

Бин:      Түрүүн хэлсэн дээ чадуулсныхаа хариуг авч байна гэж. Тэгээд эд нараас бас авах ёстой.

Цэн:      Та зүгээр үү?

Хар:      Бие чинь өвдөө юу? Түргэн дуудах уу?

Эмээ:   Би биш ээ Ён Үнд л ямар нэг зүйл тохиолдох шиг боллоо доо.

Хар:      Ча Ён Үнд үү?

43р анги

Бин:      Эртээд тайвширч байж чадуулсан ч энэ удаад бол шал өөр намайг харна аа. Тэйлдрагон агуу гар хөл.

Бил:      Аянгаар цохиолд.

Ак:        Аканы илд.

Ён:        Хүчтэй юм аа. Шал өөр болчихож.

Сэр:      Би ч гэсэн тэгж бодсон.

Бин:      Шөл өөр намайг харна гэж түрүүн хэлсэн дээ.

Хан:      Энерги хязгаарлагчийг зогсоох нууц үгийг зөвхөн зөвлөлийн дарга л мэдэж байгаа.

Хөх:      Тэгвэл өөр арга байхгүй юм уу?

Хан:      Нэг арга байх нь байгаа.

Бин:      Тэр чинь юу юм бэ?

Хан:      Үхэл.

Бин:      Би үхэх ёстой гэсэн үг үү?

Хан:      Үхсэн юм шигээр энергийн процессорыг хуурна.

Бин:      Хуурна гэсэн үү?

Хан:      Тэр хөлдөөгч төхөөрөмжинд орж биеийн дулаанаа бууруулсныхаа дараа процессорт өндөр давтамж өгч ажиллагааны алдаа гаргах юм бол процессор үхсэн гэж дүгнээд нууц үгээ цуцлана.

Хөх:      Яамаар байна.

Бин:      Би оръё. Хэдийгээр хуурамч үхэл байсан ч тэр шаналал зовлон нь аймшигтай байсан. Одоо та нарт тэр шаналалаа мэдрүүлнэ ээ. Конвергенцийн Рэдрон илчлэгч илд.

Хамт:    Зугтаарай.

Бин:      Тэйлдрагон сцептер жад.

Ак:        Биллич.

Ён:        Болохгүй нь ээ мекардбол суулгаад. Механимал урагшаа.

Бин:      Илчлэгч илд.

Ми:       Бин чамайг хэмх цохино доо. Уралдаанч Грифон яагаад байна аа?

Форс:    Түрүүний авсан гэмтлээс болоод тэсрэлтийн энергийг даагаагүй юм шиг байна. Бяцхан бүсгүй ямартай ч энэ тулаанаас зугтаая.

Ми:       Бин чи харж л байгаарай.

Галт:     Далавчны нөлөөлөл.

Бин:      Тэйлдрагон Рэдронд туслаарай.

Галт:     Бөөн пуужин харваад.

Рэд:      Рэдрон бамбай.

Хамт:    Галт шувуун хамгаалагч.

Бин:      Одоо бүгдийг нь нөгөө ертөнцрүү явуулна.

Хар:      Ийм юм байх ёсгүй Акан Биллич. Тэгвэл конвергенцийн хүч хурдан хаалт.

Бин:      Иймхэн юмаар намайг зогсоох гээ юу?

Хар:      Юу болсон бэ?

Сэр:      Хүч нь дэндүү их нэмэгдчихэж тэрнээс болоод бид ялагдаад байна.

Хар:      Охин тэнгэр ээ та зүгээр үү? Хааччихсан юм бол оо гарцаагүй л байсан даа.

Бин:      Ча Ён Үн сайн яваарай. Конвергенцийн хүч. Эргээд. Тэр чинь.

Ён:        Охин тэнгэр хэзээ тэнд.

Эмээ:   Ён Үн ээ шинэ Самшинийг даатгалаа шүү.

Аав:      Хань аа яасан бэ? Зүрх чинь өвдөө юу? Хурдхан эмнэлэг оръё.

Ээж:     Үгүй ээ зүв зүгээр яльгүй хатгуулсан юм аа.

Аав:      Чиний хүзүүний зүүлт.

Сэр:      Ён Үн охин тэнгэр хоёр алга болчихлоо.

Хар:      Байж боломгүй юм.

Ло:        Кираян Биллич аюулд орлоо.

Хар:      Үүсгэгч мекардбол орон зайн гажуудал.

Бин:      Орон зайн шилжилт үү? Эртээд ч гэсэн ингэж зугтаасан. Мижүри. Бүгд явчихжээ. Биднийг л үлдээгээд шүү дээ.

Хар:      Сэра чи зүгээр үү?

Сэр:      Тийм. Гэхдээ Ён Үн охин тэнгэр хоёр яасан бэ?

Хар:      Мэдэхгүй ээ бүгд эсэн мэнд л байгаасай.

Эр:        Зөвлөлийн дарга аа Мижүригээс холбоо тасарчихлаа.

Улаан:  Холбоо тасарсан гэв үү? Холбооны гэмтэл юм уу?

Хөх:      Үгүй ээ Мижүрирүү Бин дайраад юу ч үгүй эвдэрчихсэн.

Улаан:  Юу гэнэ ээ? Тэрийг та яаж мэдэж байгаа юм бэ?

Бин:      Би хэлсэн юм.

Улаан:  Бин чи юу? Хэрвээ наад үг чинь үнэн бол чамайг урвасан хэргээр баривчлаж байна. Одоохон Бинийг баривчил. Яаж байгаа чинь энэ вэ намайг тавь.

Хөх:      Ноён Женова одооноос эхлээд OMS-г би удирдах болно.Чамайг OMS-н зөвлөлийн дарга төдийгүй OMS-н гишүүнээс хасаж байна. Тэгэхээр баг ч зүүх хэрэггүй болно.

Үст:       Намайг эмэгтэй хүн байхаар гайхсан уу?

Хөх:      Наад багаараа нүүр царай дуу хоолойгоо нуусан байх нь. Ингэж хуурах гэж.

Үст:       Та нар ингэгчихээд зүгээр өнгөрнө гэж санаа юу? Урвалт чинь илрэх юм бол бусад ертөнц зүгээр байхгүй л байх.

Хөх:      Угаасаа энэ байгууллагад Бин Хан доктор хоёр л байхад болно.

Үст:       Үнэхээр тийм болов уу?

Бин:      Хүлээгээрэй чамайг өмнө нь харж байсан даа. Софиа.

Үст:       Санаж байх шив жоохон байхдаа харсан болохоор мэдэхгүй гэж бодсон юмсан.

Бин:      Яаж мэдэхгүй байх вэ дээ чамтай уулзаад л хэд хоногийн дараа ээж аав минь нас барсан.

Цэн:      Ён Үнийг олчихлоо.

Сэр:      Нээрээ юу? Хаанаас тэр вэ?

Цэн     Тэрүүгээр явж байсан ачааны хөлөг онгоцон дээр Акан унасан байна.  Эмнэлэгт хүргэчихсэн байгаа ч ухаан ороогүй бололтой.

Хар:      Охин тэнгэр яасан бэ?

Ээж:     Өршөөгөөрэй. Сэра. Кираян бас байжээ. Сайн байан уу?

Цэн:      Сайн.

Ээж:     Манай Ён Үн ирээгүй юм уу? Өмнө нь энд банш хүргэж ирдэг байсан даа.

Цэн:      Нөгөө.

Сэр:      Энд байхгүй ээ жоохон асуудал гараад.

Ээж:     Асуудал гэхээр мекардболоос болсон уу?

Сэр:      Мекардболыг мэддэг юм уу?

Ээж:     Бүх юмаа эргээд саначихсан.

44р анги

Ээж:     Тэгээд Ён Үн их газрын суулгагчтай тулалдаж байгаад ийм болчихсон юм уу?

Сэр:      Тийм ээ Чури.

Ээж:     Чури. Миний нэрийг яаж мэдсэн юм бэ?

Сэр:      Би ч гэсэн далайгаас ирсэн л дээ.

Ээж:     Тийм байх аа анх харахад л танил юм шиг байсан юм. Хараад таниагүйд уучлаарай.

Сэр:      Лусын хаан танд мэнд хүргээрэй гэсэн.

Ээж:     Хаан аав сайн байгаа юу?

Сэр:      Тийм ээ эрүүл саруул байгаа.

Ээж:     Хар кома яасан? Хар кома одоо хүртэл дэлхий дээр байгаа юу?

Хар:      Үгүй ээ хар кома дахиад эргэж ирэхгүй ээ.

Ээж:     Кираян чи ч гэсэн далайгаас ирсэн юм уу?

Хар:      Миний аавын нэрийг Амнэтт гэдэг.

Ээж:     Юу гэнэ ээ? Чи Амнэтт хааны хүү юм уу?

Ми:       Уралдаанч Грифон хэлсэн ёсоор чинь сар манддаг ууланд ирчихлээ.

Урал:    Тэр оргилын ойролцоо шувууны үүр байгаа бахй.

Форс:    Хаана шувууны үүр байгаа юм бол? Энэ чинь мекардбол мэдрэгдээд байх юм. Шувууны үүр байна. Дотор нь мекард бол ч байна.

Сэр:      Яг өндөглөчихсөн юм шиг харагдаж байна.

Шувуу:  Өөрөө хэн болчихоод бусдын үүрэнд санаархаад байна.

Фор:      Би бол Форспончер уралдаанч Грифоны гуйлтаар ирлээ.

Шувуу:  Уралдаанч Грифон гэсэн үү?

Урал:    Анши ичгүүргүй гуйлт гэдгийг мэдэж байгаа ч амийг минь авраач.

Шувуу:  Надаас урваад байсан биш үү? Санаагаар болдог бол хэмх цохимоор байгаа ч хуучны цагаа санаад энэ удаад туслана аа суулгагч аа наадахаа миний үрэнд хийчих. Ариун шар шувууны хүчээр эргэн амилах хүч өгөөч.

Ээж:     Аавд чинь тийм зүйл тохиолдсонд сэтгэл өвдөж байна. Амнэтт бид хоёр анх дайснууд байсан боловч сүүлдээ найзууд болсон. Гэвч гэнэт надруу дайрснаас болоод л.

Хар:      Тэр бүгдийг Валла болон хар Кома зохион байгуулсан дайралтыг ч гэсэн аав биш Валла хийсэн.

Ээж:     Нээрээ юу?

Хар:      Тийм ээ аавын ой дурсамжийг хадгалсан мекардболын ачаар мэдэж авсан юм.

Ээж:     Тийм байх нь ээ. Тэгсэн юм байж. Одоо л ойлголоо.

Сэр:      Гэхдээ яаж бүх зүйлээ эргэж санасан юм бэ?

Ээж:     Сэра чиний өмнө өгсөн энэ сувднаас болоод.

Сэр:      Наад сувдыг чинь үнэндээ лусын хаан өгсөн юм.

Ээж:     Хаан аав уу?

Сэр:      Тийм ээ сувд бол лусын гүнжийн нулимс гэдэг. Лусын гүнжийн нулимсанд шархыг анагаах хүч байдаг.

Эмээ:   Ён Үн ээ нүдээ нээ. Ён Үн ээ. Ча Ён Үн.

Ён:        Хуху эмээ. Хуху эмээ би хаана байгаа юм бэ? Яагаад ийм харанхуй байгаа мю бэ?

Эмээ:   Энэ бол амьдралаас хол газар үхэлтэй ойр газар.

Ён:        Юу? Тэгвэл би үхчихсэн юм уу?

Эмээ:   Үгүй ээ чи биш би.

Ён:        Юу? Хуху эмээ та юу?

Эмээ:   Саяхан эмнэлэг орсон чинь эмч намайг 200 наслах юм байна гэсэн. Би чинь 300 гаран настай шүү дээ.

Ён:        Таныг тийм хөгшин гэж мэдээгүй юм байна.

Эмээ:   Би оворгүй царайтай л даа үнэндээ тэр эмчийн зөв. Би үхэх цагаа зөрчөөд нэмээд бүтэн 100 жил амьдарчихсан. Ямар ч байсан нэмэлтээр амьдарсан 100 жилдээ шинэ Самшин охин тэнгэр төрөхийг хүлээн тэвчсэн одоо явах цаг болсон юм шиг байна.

Ён:        Тэр чинь юу гэсэн үг вэ? Явна гэв үү? Хаашаа явах гээд байгаа юм бэ? Явуулахгүй ээ.

Эмээ:   Ён Үн ээ дэлхий болон шинэ Самшинийг даатгалаа шүү.

Ён:        Хуху эмээ болохгүй ээ битгий яв л даа.

Галт:     Би ч гэсэн Аканыг даатгалаа шүү.

Ён:        Галт шувуун хамгаалагч болохгүй ээ. Ээж ээ.

Ээж:     Ён Үн ээ өглөөний хоолоо идчхээд хичээлдээ яв аа. Ён Үн ээ ухаан орчихсон уу? Миний хүү. Золиг минь ээжийнхээ ямар их айсныг мэдэх үү?

Ён:        Ээж ээ би яачихсан юм бэ?

Ээж:     Их газрын суулагч нартай тулалдаж байгаад бэртсэн гэж Сэра хэлсэн.

Ён:        Та их газрын суулгагчийг мэддэг мю уу?

Ээж:     Энэ сувдан зүүлтний ачаар бүх юмаа эргээд санчихсан.

Ён:        Ашгүй дээ танд ярих юм маш их байгаа. Гэхдээ Сэра Кираян хоёр яасан бэ?

Ээж:     Өчигдөр орой болтол байж байгаад амрах гээд явсан.

Ён:        Сэра Кираян хоёр зүгээр байгаа юм байна. Хуху эмээ яасан бэ? Зүүдэндээ Хуху эмээг харсан.

Ээж:     Санахгүй байгаа юм уу? Чамайг дайралтанд өртөхөд Хуху эмээ галт шувуун хамгаалагч чамайг хамгаалах гэж байгаад алга болсон гэж Сэра хэлсэн дээ.

Ён:        Юу? Тэгвэл түрүүний тэр зүйл зүүд биш бодит юм уу?

Юүри:   Ён Үн бүр өөр хүн шиг харагдаад байх юм.

Ай:        Хуху эмээг өөрөөс нь болоод нас барсан гээд шаналаад байгаа бололтой.

Юүри:   Яана аа Хуху эмээ нас барчихсан юм уу?

Ай:        Одоохондоо баталгаатай зүйлийг бол мэдэхгүй их газрын суулгагч нартай тулалдахад Ён Үнтэй хамт байсан гэсэн. Тэрнээс хойш харагдахгүй байгаа.

Ён:        15000вон.

Эмээ:   Энүүгээр төлж болох уу? Ён Үн ээ 100 удаа тулалдаад бүгдэнд нь ялсан хүнээс илүү аймар хүн хэн гэдгийг мэдэх үү? 100 удаа ялагдсан ч 100 удаа хөл дээрээ босдог хүн. Цаашдаа чиний бэлтгэлийг би өөрөө хариуцна.

Ён:        Хуху эмээ та өөрөө юу?

Эмээ:   Одоо шууд өнөөдрөөс эхлээд бэлдэнэ ээ Урагшаа.

Хөх:      Софиа чи өөрийнхөө хэн гэдгийг илчил. Яагаад ноён Женовагийн дүрд тоглосон юм бэ?

Үст:       Урвагчид хариулахаас татгалзаж байна.

Хөх.      Бүтэн 3 хоногийн турш ийм байна. Бидний тэвчээрт хүртэл хязгаар байгаа.

Бин:      Тэгвэл би ганц л зүйл асууя. Надад энерги хязгаарлах төхөөрөмж суулгачихаад далайн суулгагчид ялагдсан гэж хөөсөн шалтгаан чинь юу юм бэ? Бүтэн 10 жилийн турш хамт байсан байж ядаж энэнд хариулаач.

Үст:       Чамаас айгаад дэлхийг гартаа оруулахын тулд чиний хүч хэрэгтэй байгаа ч чи хэтэрхий хүчтэй болчихвол над дээр гишгээд дээш гарах болохоор. Харин Мижүри гэнэн болохоор надаас урвана гэж байхгүй.

Бин:      Та худлаа хэлж байна. Намайг урвах байх гэсэндээ биш үнэнийг мэдчихвэл надаас мултарч чадахгүй гэсэндээ л суулгасан.

Үст:       Үнэн гэв үү?

Бин:      Миний ээж аавыг яасныг чинь хэлж байна.

Эр:        Онц байдал. Механимал ирж байна.

Хөх:      Механимал аа?

Бин:      Өмнө нь харж байгаагүй механимал байна.

Эр:        Өөр бас байгаа.

Бин:      Тэр чинь Форспончэр. Тэгвэл Мижүри юу?

Ми:       Анши тусласанд баярлалаа.

Шувуу:  Бүү баярла би ч гэсэн уралдаанч Грифонд хууртаж байсан болохоор чамд ямар байгааг сайн мэднэ.

Форс:    Бяцхан бүсгүй минь ирчихлээ.

Бин:      Өөрөө энд ирж байдаг. Зоригийг чинь хүлээн зөвшөөрч байна аа.

Ми:       Нэг тал гэж бодсон чинь надруу дайрна гэнэ ээ.

Бин:      Уучлаарай гэхдээ чамтай нэг тал байсан удаа байхгүй.

Ми:       Тэглээ ч гэсэн хүн тэгж болохгүй. Анши шатаагч хар салхи.

Бин:      Рэдрогийн бамбай.

Ми:       Форспончэр гинжит хатгалт.

Шувуу:  Скарлетийн цохилт.

Рэд:      Хүчтэй юм аа.

Бин:      Ингээд өрөө төлсөн гэж бодоод албан ёсоор тоглох уу даа. Конвергенцийн хүч

 

 

Back to episodes Go home