Mecardball S2_E27-35

Мекардбол 27

Ён:        Хар Кома алга болсноос хойш дэлхийд дахиад энх тайван тогтсон. Гэхдээ Хуху эмээ Сэра хоёр хэзээ нэг цагт болох OMS-тэй хийх тулаандаа бэлдэн тэднийг судлаж байгаа. Би ч гэсэн Юүри болон Ай Иний тусламжтайгаар - гаргаж авахаар ажиллаж байгаа. Ээж маань завгүй хэвээрээ аав маань шинэ бизнес судлаж байгаад ээжид загнуулсаар л.

Аав:      За очлоо.

Ён:        Харин Кираяныг явснаас хойш Мабүридан яг л усанд сэлэх загас аятай механималыг ашиглаад муу зүйлс хийсээр байгаа. Яг одоо ч гэсэн.

Пэг:      Би одоо баян болсон.

Па:        Өө муу өөдгүй хог намайг хулгай хийхдээ ашиглаж байдаг.

Пэг:      Олон юм яриад байлгүй хурдан наад цагдаа нараа төөрүүл.

Па:        Төөрүүл ээ. Чи битгий надад тушаагаад бай. Би өөрөө мэдэж байгаа. Энэ бол юу ч биш. Чи чинь Акан уу.

Ак:        Пакира ичмээр юм бэ механимал байж ингэж болдог юм уу?

Па:        Би хүссэндээ ингэж байгаа юм уу? Энэ мабүридан л хийлгээд байна.

Ён:        Мабүридан хулгайлсан гулдмайгаа орхиод хурдан хэргээ хүлээ.

Пэг:      Хэргээ хүлээ гэнэ шүү. Пакира төмөр толгой.

Па:        Төмөр толгой.

Пэг:      Болохгүй нь ээ Пакира зугтаарай.

Галт:     Галан хуй.

Ак:        За явлаа.

Ён:        Хоцорчихлоо ядаж байхад хичээлд явахад мабүридан гарч ирээд байхдаа яах вэ дээ.

Ак:        Тэр яах вэ хоцорсон гээд багш чинь их л уурлах байх даа.

Ён:        Харин тийм. Нэгэнт хоцорсон юм чинь нүүр тулна даа.

Ак:        Нүүр тулах аа?

Багш:    Чи чи Ча Ён Үн муу хог.

Ён:        Хоцорсонд уучлаарай буруутай гэдгээ би ч эгсэн мэдэж байгаа. Тэгсэн ч гэсэн сайн зүйл хийж байгаад хоцорсон болохоор таныг далай мэт агуу сэтгэлээрээ ойлгоно гэж итгэж байна. Ангийн багш та бол мундаг хүн.

Багш:    Хэлэх үг алга. Хоцорчихоод бардам байх гэж. Чам шиг ийм сайхан ширэн нүүртэй шавьтай байж үзсэнгүй дээ. Ча Ён Үн чи амжилтанд хүрнэ ээ.

Ак:        Нүүр тулна гэж энэ юм уу? Ёстой мундаг гэх үү ичдэггүй гэх үү?

Цэн:      OMS нь дэлхийн хэмжээний бүлэг болчихсон байгаа. Хэдэн зуун жилийн турш мекардболыг ашиглан ургац тариа будаа, энерги эрдэнийн чулуу газрын доорх баялаг зэргийг цуглуулан улам хүчирхэгжээд байгаа.

Ул:        Тэгж олж авсан хүч чадлаараа хүмүүсийг аргандаа оруулж чадсан ч гэлээ. Дэлхийг хамгаалах гэсэн цэвэр ариун зорилготой механималуудтай эв түнжингүй болсон.

Эмээ:   Тэгвэл одоо мекардбол байгаа ч гэсэн механималгүй гэсэн үг үү?

Жа:       Багшруу дайраад байсан Дэспионд OMS-с тушаал өгөөд байсныг харахад OMS-н төлөө ажилладаг механимал ч гэсэн байгаа байх аа.

Цэн:      Бидний сонссон мэдээллээс харах юм бол өөрсдөө механимал бүтээдэг гэсэн яриа ч бий.

Эмээ:   Өөрсдөө бүтээдэг ээ? Тийм бол нэг их амархан гэж бодох өрсөлдөгч биш дээ. Дахиад сайн тодорхой судлаадах.

Хамт:    За.

Вэга:     Сэра нэг л эвгүй энерги ойртож байгаа нь мэдрэгдээд байна. Тэгээд бүр маш хүчтэй энерги байна.

Сэра:    Аль зүгээс ирж байгаа юм бэ?

Вэга:     Далайн зүгээс. Лусын ордноос.

Сэра:    Лусын ордон оо. Түр гарчихаад ирье. Механимал урагшаа. Мекардбол суулгаад. Кэнон Пайтон тэнгэрт гараад.

Улаан:  Зарлах ёстой нэг мэдээлэл байна. Одоо удахгүй их газар болон далайн дайн эхлэх болно.

Хамт:    Юу гэнэ ээ?

Хөх:      Тэрийг одоо хэлдэг нь яаж байгаа юм бэ? Эхлээд зөвлөлдөх хэрэгтэй шүү дээ.

Шар:     Тийм шүү. Зөвлөлийн дарга та яагаад бүх зүйлийг дураараа шийддэг юм бэ?

Улаан:  Бин хүссэн юм. Хэнд ч итгэж чадахгүй гээд.

Хамт:    Юу?

Бин:      Нөгөө харж байгаагүй ч сонсож байсан лусын ордон тэнд байна.

Рэдрон:       Бидний анхны тулаан болох нь. Энэ өдрийн төлөө л 10 жил хүлээж бэлтгэл хийж зовсон. Бин Реэйнхарт сайхан тулалдацгаая.

Бин:      Галт сум.

Лус:      Юун шуугиан бэ? Далайн гүн дэхь галт уул дэлбэрсэн хэрэг үү?

Эр:        Үгүй ээ хаантаан механималын дайралт.

Лус:      Механимал гэв үү? Ямар механимал бидэнрүү дайраад байгаа юм бэ?

Эр:        Өмнө нь харж байгаагүй механимал байна. Их газрын механимал юм шиг байна.

Лус:      Их газар гэв үү? Тийм байх ёсгүй. Хэчнээн  муу харилцаатай байлаа ч гэсэн гэнэт дайрна гэнэ ээ? Даруйхан саад босгоод Кракенийг дуудаарай.

Рэд:      Миний энергийг булаагаад байна.

Бин:      Ердөө иймхэн юмаар намайг зогсооно гэж байгаа юм уу? Хэлэх ч үг алга. Рэдрон энерги ялгарал. Рэдроны илд... Ингээд далайн мекардбол суулгагч хүрээд ирлээ дээ.

Сэр:      Хэн болчихоод лусын ордонруу дайраад байгаа билээ? Өөрийнхөө хэн гэдгийг хэл.

Бин:      Юун хэн гэж? Удаан уулзах биш дээ. Рэдрон дайраад.

Сэр:      Кэнон Пайтон. Драгон кэнон.

Рэд:      Ийм муу ядарсан аргаар дайрах хэрэг үү?

Пай:      Миний кэнон уу?

Сэр:      Кэнон Пайтон цахилгаан цахилуулаад.

Пай:      Үгүй ээ бүр зугтах ч үгүй байна.

Рэд:      Зугтаад байх шаардлага байхгүй юм чинь.

Сэр:      Ийм юм байх гэж.

Бин:      Рэдрон хариуг нь өгөөрэй.

Пай:      Анх удаа харж байгаа дайралтын загварчлал ийм амьтан гэж байдаг аа?

Бин:      Одооноос үзүүлбэрээ эхлүүлье.

28р анги

Ён:        Сэра лусын ордонруу юу?

Эмээ:   Ямар нэг муу зүйл тохиолдсон бололтой.

Ён:        Юу болсон юм бол оо? Бэритэл. Лусын ордонруу явах замыг зааж өгч чадах уу?

Бэр:      Хэд л бол хэдэн удаа зааж өгч чадна. Бушуухан явцгаая.

Бин:      Рэдрон нохойн тулаан.

Рэд:      Юу? Шууд дуусгахгүй юм уу?

Бин:      Жоохон тоглож байгаад болъё.

Пай:      Сэра ирж байна.

Бин:      Овоо юм аа_ гэвч.

Сэр:      Пайтон том биетэй болохоор ашиггүй байна. Эндорпинийг дуудна аа. Мекардбол суулгаад.

Бин:      Гайгүй байлгүй.

Сэр:      Байж боломгүй юм.

Лус:      Бүгд зугт. Ордоныг орхиод өөр аралруу явцгаана. Хурдан гар  гээд байна. Ордон нурж байна.

Пай:      Их эзэн хаантаан.

Сэр:      Кэнон Пайтон хаантаныг авраарай.

Бин:      Угаасаа та нар дууссан.

Ён:        Аканы илд.

Сэр:      Ён Үн ээ чи яаж энд.

Ён:        Хуху эмээгээс сонсоод ирлээ.

Бэр:      Би зам зааж өгсөн.

Бин:      Тэр чинь. Тулалдаж байхыг нь харж байгаагүй юм байна. Ашгүй дээ урагшаа Рэдрон.

Сэр:      Кэнон Пайтон одоо шүү лусын хааныг авраарай. Хаантаан.

Лус:      Сэра албатуудыг.

Ак:        Энэ муу чинь овоо юм гээч.

Ак:        Бэритэл туслаарай.

Бэр:      Бэритэлийн сүүл. Өө тэгвэл алуурчин пуужин харваад.

Ён:        Юу вэ? Бүгдийг нь хамгаалаад байна.

Бин:      Одоо ингээд дуусгах уу даа. Конвергенцийн хүч. Илчлэгч илд.

Ак:        Кэнон Пайтон болгоомжтой.

Бил:      Сайхан амарлаа шүү. Одоо ингээд чөлөөлөгдчихсөн үү? Үгүй ээ лусын ордон.

Пай:      Чи чинь Билличи үү?

Бил:      Кэнон пайтон уулзаагүй удсан байна. Гэхдээ лусын ордон юу болчихсон юм бэ?

Пай:      Их газрын механимал лусын ордонруу дайрсан.

Бил:      Юу гэнэ ээ? Аймшиггүйгээр лусын ордонруу дайрна гэнэ ээ? Намайг сонсоорой суулгагч нь хэн гэдгийг мэдэхгүй ч миний суулгагч болоод өгөөрэй.

Сэр:      Ойлголоо. Мекардбол суулгаад механимал урагшаа.

Бил:      Бүгд сэтгэл санаагаа сайтар бэлдээрэй. Цахилгаан талбар.

Пай:      Арай энэ чинь.

Бил:      Тийм ээ цахилгаан ашиглан уснаас хүчил төрөгчийг нь ялгаж байна. Аянгаар буудлаа.

Бин:      Түрүүний тэр юу байсан бэ?

Рэд:      Мэдэхгүй ээ гэнэт дэлбэрэлт болоод бүгд зугтчихсан байна.

Бин:      Өөрийг чинь хааны суудлаас буулгаж байна.

Сэр:      Хаантаан та зүгээр үү?

Лус:      Би ч гэсэн хөгширсөн юм байлгүй хүч хэд хөдлөсөн чинь амьсгаадаж байна. Ямар ч байсан аварсанд баярлалаа.

Ён:        Энэ хүн лусын хаан юм уу?

Сэр:      Надтай хамт хар Комаг дарсан Ча Ёнүн байгаа юм.

Лус:      Ча Ён Үн гэхээр. Чури хүү төрүүлсэн ээ?

Сэр:      Тийм ээ таны зээ хүү.

Лус:      Уулзахад сайхан байна Ён Үн ээ.

Ён:        Сэрагаас олон сонссон ч гэсэн таньтай өөрийн биеэр уулзаж байгаа минь нэр төрийн хэрэг. Өө нээрээ манай ээжийг таньдаг уу? Лусын ордоны гүнж гэсэн нэрийг нь Чури гэдэг.

Лус:      Танилгүй яах вэ дээ.

Аав:      Хань аа яасан бэ? Зүрх бол аюултай шүү. Эмнэлэгт үзүүлье.

Ээж:     Үгүй ээ тэгэх хэрэггүй. Амьсгал л жоохон бөглөрөх шиг боллоо. Жоохон амрахаар зүгээр болчих байх.

Лус:      Их газрын мекардбол суулгагчид дайныг эхлүүллээ. Хар Комагаас ч илүү хэцүү тулаан болох бололтой. Угаас нэг тал байж байгаад холдвол илүү аймшигтай болдог жамтай.

Сэр:      Санаа бүү зов. Саншим охин тэнгэр ч гэсэн туслаж байгаа.

Бил:      Лусын хаантаан би одоо чөлөөлөгдчихсөн үү?

Лус:      Чи уг нь бүр их шийтгүүлэх байсан юм.

Бил:      Юу?

Лус:      Намайг аврахад гавъяа байгуулсан болохоор уучиллаа. Гэхдээ чи Сэратай хамт тулалд.

Бил:      Өө баярлуулан гомдоох юм аа.

Ак:        Ямар буруу зүйл хийсэн болоод.

Пай:      Тэрийг дараа сонсъё.

Лус:      Хар Комаг л зайлуулчихвал дуусна гэж бодсон чинь дахиад өөр дайсан гараад ирэх юм. Сэра Ён Үн та хоёрт энэ ертөнцийн хувь тавиланг даатгаж байна.

Бин:      Лусын хааны сууж байсан сандлын хэсэг нь.

Рэд:      Зөвлөлийн дарга та өөрөө харах байсан юм. Анхны дайралт гэхэд итгэхийн аргагүйгээр бид гар нийлж чадлаа. Далайн 4механималаар тоглочихлоо.

Улаан:  Далайн золигнууд их л айсан байх. Анхнаасаа тэгж дайрна гэж огт бодоогүй байлгүй.

Бин:      Дараа нь яах уу?

Улаан:  Далайн суулгагчийг ардаас нь хөдөлгөж байгаа Самшин.

Бин:      Самшин. Хөгжилтэй л юм байна.

Эмээ:   OMS-н золигнууд өмнө нь а ч гэж чадахгүй нуугддаг байсан одоо бүр айж ичихээ байжээ.

Ай:        Нөгөө талын суулгагч чинь хэн юм бэ?

Ён:        Хэлээгүй болохоор мэдэхгүй ээ. Гэхдээ маш хүчтэй юм билээ.

Сэр:      Хамгийн хачин нь кэнон Пайтоны зэвсэг огт нөлөөлөхгүй байсан.

Ай:        Тийм юм биз дээ?

Сэр:      Самшин эмээ  OMS-с хариугаа авмаар байна.

Эмээ:   Өшөө юу авна аа. Одоо далай болон их газрын хоорондох дайн эхлэлээ.

29р анги

Ай:        OMS-н суулгагчтай тулалдахад зэвсэг чинь огт нөлөөлөхгүй байсан гэхээр судлаж үзлээ конвергенцийн энергиэс болсон юм шиг байна. Өдий хүртэл конвергенцийн энергиэр зөвхөн дайрдаг гэж бодоод байсан чинь хамгаалах ч боломжтой байж. Тэгэхээр OMS-н суулгагчийг ялахын тулд.

Сэр:      Конвергенцийн энерги хэрэгтэй гэж үү.

Эндо:    Сэра эгч яасан юм бэ?

Вэга:     Нэг л юманд хичээгээд байгаа боловч болохгүй байх шиг ээ.

Пай:      Лусын ордон нурахад сэтгэл нь хямарсан байх л даа.

Бил:      Тийм дээ би ч гэсэн лусын ордон нурсан байгааг хараад их цочирдсон л доо.

Пай:      Гэхдээ Биллич. Лусын хаан чамайг яагаад хөшөө болгочихсон хэрэг үү?

Бил:      Тэр үү? Аа тэгэхээр. Би хорвоотой илүү танилцах гээд цахилгаан загасны нуруун дээр суугаад олон далайгаар аялаж яваад 3 жилийн дараа лусын ордонд эргэж ирсэн. Найзууд ээ би хүрээд ирлээ. Би Биллич байна. Үгүй ээ яагаад бүгд намайг хараад л унаад байна аа? Их эзэн хаантаан Биллич миний бие эргээд ирлээ.

Лус:      Биллич эндээс явахдаа ч гэсэн хэл ам татлаад байсан эргэж ирэнгүүтээ дахиад хэрэг тариад байгаа хэрэг үү?

Бил:      Хэрэг тарих гэв үү? Би юу ч хийгээгүй шүү буруу ойлгоод байна аа. Буруу ойлгоод байна.

Лус:      Муу хог чинь аймшиггүйгээр намайг хүртэл. Биллич лусын ордоны амар амгалангийн төлөө чамайг хөшөө болголоо.

Бил:      Тэгсэн 3 жилийн турш цахилгаан загастай хамт явснаас болоод биед цахилгаан хуримтлагдчихаж.

Пай:      Тэгсэн ч тэр цахилгааны чинь ачаар бид OMS-с аврагдсан байна.

Сэр:      Тийм ээ. Өчигдөр аз таараад аврагдсан ч гэлээ дандаа азтай байна гэж байхгүй. Конвергенцийн энерги гаргаж авах хүртэл шүү дээ.

Бин:      Хэн бэ?

Улаан:  Хар Комагийн жижиг бүлэг. Гэвч эд нарт санаа зовоод байх хэрэггүй. Бидний гол зорилго бол далайн механимал. Тэгээд тэдний байрладаг газар нь.

Бин:      Дараагийн зорилго байх нь ээ.

Цэн:      Лусын ордонруу дайрсны дараа OMS-тэй холбоотой хүмүүст нууц зурвас дамжуулсан байна. Агуулга нь бидний хүлээсэн өдөр ирлээ.

Эмээ:   Хүлээсэн өдөр гэв үү?

Цэн:      Далайтай хийх дайныг хэлж байгаа бололтой.

Эмээ:   Тийм юм биз дээ? OMS-тэй холбоотой мэдээлэл яасан?

Ул:        Зөвлөлийн хэдэн гишүүдийн нэрсийн жагсаалтыг олсон ч зөвлөлийн дарга хэн бэ гэдгийг мэдэж чадаагүй байна.

Эмээ:   Яаравчлах хэрэгтэй. Тэд аль хэдийн дайнаа эхлэчихээд байна.

Цэн:      Манай агуулахын дээр өмнө харагдаж байгаагүй механимал байна гэв үү?

Хамт:    Энэ чинь одоо. Болохгүй ээ.

Багш:    За ингээд өнөөдрийн хичээл.

Хүүхдүүд:   Юу вэ? Юу вэ.

Багш:    Энэ чинь юу болоод байна аа? Юм дэлбэрээд байна уу?

Ай:        Тэр чинь боомтын агуулах байдаг газар даа.

Ён:        Арай OMS үү?

Ай:        Ён Үн ээ.

Ён:        Хуху эмээ. Эмээ хариулаарай.

Ак:        Ён Үн ээ гал дотор нэг хүн байна.

Ён:        Тэр чинь.

Бин:      Хаашаа зугтсан юм бол гэсэн чинь энд байсан байх нь ээ.

Ён:        Чи Хуху эмээг. Акан дайраарай. Аканы илд.

Бин:      Рэдрон. Нохойн тулаан. 

Сэр:      Ён Үн ээ охин тэнгэр яасан бэ?

Ён:        Мэдэхгүй ээ намайг ирэхэд агуулах аль хэдийн шатаад эхлэчихсэн байсан.

Сэр:      Лусын ордоноор зогсохгүй Самшимийг хүртэл үү? Вэгаболт илдний шуурга.

Рэд:      Наадах чинь юу ч биш.

Вэга:     Аянган шуурга. Сэра миний дайралтаас хамгаалаад байна.

Бил:      Тийм бол цахилгаан талбар. Явлаа.

Сэр:      Биллич.

Ён:        Хайпер кэнон дайраад. Механимал урагшаа. Грандбол суулгаад... Биллич зугтаарай. Хайпер кэнон гинжит кэнон. Хайпер кэнон бол нөлөөлдөг юм байна.

Бин:      Үнэхээр нөлөөлөх үү? Конвергенцийн хүч илчлэгч илд.

Рэд:      Галт сум.

Ак:        Аканы илд.

Ён:        Би ч гэсэн конвергенцийн энерги хэрэглэнэ ээ. Конвергенцийн хүч. Аканы сум.

Бин:      Сүүлийнх болохоор хэлчихье. Намайг Бин Рэйнхарт.

Рэд:      Намайг Рэдрон гэдэг.

Жэт:     EMP талбар.

Рэд:      Энэ чинь.

Сэр:      Туслаач гуйж байна. Конвергенцийн хүч. Болчихлоо. Вэгаболт дэд шувууны дайралт.

Бин:      Эд нарыг дээ. Рэдрон дайраарай.

Рэд:      Хүлээгээрэй Бин энергийн саванд асуудал үүсчихлээ.

Бин:      Юу? Азтай золигнууд.

Сэр:      Ён Үн ээ зүгээр үү?

Ён:        Аварсанд баярлалаа. Гэхдээ Хуху эмээ. Хуху эмээ.

Сэр:      Та зүгээр байжээ.

Эмээ:   Угаасаа сэргэлэн туулай олон нүхтэй байдаг жамтай. Тэр яах вэ лусын ордоны дараа надруу хүртэл дайрч байдаг миний ялах хүслийг өдөөж байх шив. OMS-н муу сайн золигнууд.

30р анги

Улаан:  Өнөөдөр би чухал асуудал байгаа тул OMS-н бүх гишүүдийн хурал зарласан юм. Манай эртний мекардбол суулгагчид олон жилийн тэртээ далайн мекардбол суулгагч нараас холбоогоо таслан мекардболыг амар тайван ашиглаж хүн төрөлхөтний түүхийг өөрчилсөн. Тэр явцдаа олон жилийн турш механималуудаас холбоо тасарснаас болоод далайн хүч болон хар кома мэтийн гадны хүч бидний аюулгүй байдалд нөлөөлж байсан гэвч одоо бидэнд ч гэсэн механимал болон мекардбол суулгагч байгаа.

4:          Тэр чинь үнэн юм уу?

Улаан:  Тийм ээ. Нэг үгээр бол дахин тулалдах боломжтой бүлэг болоод байна. Тэгэхээр одоо далайн мекардбол суулгагчийг зайлуулж их газар төдийгүй далайг хүртэл гартаа оруулна гэдгээ амлаж байна.

5:          Дэлхийг буулгаж авлаа гээд юу өөрчлөгдөх юм бэ? Одоо ч гэсэн хангалттай их мөнгө эрх мэдэлтэй байгаа шүү дээ.

Улаан:  Энэ ертөнцийг өөрсдийг хүслээрээ өөрчлөх боломжтой болно.

4:          Хэдэн мекардбол суулгагч байгаа юм бэ?

Улаан:  Одоохондоо бол 1. Тэгээд нэмээд 1 хүн ирнэ.

Мижүри:      Сайн байна уу? Би Мижүри байна.

Бин:      Мижүри? Чи юу хийгээд байна аа?

Ми:       Хараад ойлгохгүй байна уу? Дасгал хийж байна шүү дээ дасгал. Уулзахад таатай байна Бин Рэйнхарт. Чиний талаар сонссон.

Улаан:  Танилцаарай. Манай 2 дахь суулгагч.

Бин:      2 дахь суулгагч аа?

Улаан:  3дугаар ертөнц дээр бэлтгэл хийж байхад нь би дуудаж авч ирсэн юм. Рэдрон ч гэсэн сэргэчихсэн байгаа болохоор туршилт болгоод Мижүритэй тулалдаад үзвэл ямар вэ?

Бин:      Энэнтэй юу? Татгалзаж байна.

Улаан:  Тэгвэл одоо яая гэх вэ? Мижүри ганцаараа туршаад үз дээ.

Ми:       Би зүгээр ээ. Тэгвэл дараа уулзъя. Дургүй хүрмээр юм. Хэмх цохино доо.

Улаан:  Мижүри эхлээрэй.

Ми:       Мекардбол суулгаад. Механимал урагшаа.

Улаан:  Доми механимал хөдлөөрэй.

Ми:       Форспончэр. Өөрсдийн чадварыг харуулъя.

Цоол:    Болж байна бяцхан бүсгүй минь.

Ми:       Форспончэр дайраад.

Улаан:  Нэмээд хэлэхэд тэр Форспончэрт зэвсэг байхгүй.

Бин:      Зэвсэг байхгүй юм бол яаж тулалдах юм бэ?

Улаан:  Бүх бие нь зэвсэг.

Пэг:      Гуйж байна болгоомжтой яв л даа. Аюултай шүү дээ.

Хун:      Уйтгартай юм аа.

Пэг:      Бас яагаад олон аашлаад байгаа юм бэ? Энэ машиныг авмаар байна гэсэн биз дээ?

Хун:      Тэгсэн л дээ Дракус юм уу Пакираг унах нь хамаагүй сонирхолтой юм аа.

Пэг:      Тэр бол мэдээж шүү дээ. Яаж харьцуулж болох вэ дээ.

Хун:      Пэгсан би бодож үзлээ л дээ механималаар хүний юм хулгайлалгүй дэлхийг буулгаж авах уу?

Пэг:      Дэлхийг буулгаж авах аа?

Хун:      Тийм ээ механимал ч байна нуучихсан мекардбол ч байгаа шүү дээ.

Пэг:      Тийм дээ нэг л амьдрах юм чинь насаараа хулгай хийнэ гэж байхгүй. Гэхдээ тэр жижигхэн золигнуудыг яах уу? Кираян ч ялж чадаагүй шүү дээ.

Хун:      Тийм болохоор л илүү их хичээж механимал ч олъё мекардбол ч олъё гэж байхгүй юу? Ямар вэ дээ. Дэлхийг буулгаад авчихвал тал талаар нь авах уу?

Пэг:      Хэлсэн үгнээсээ буцахгүй урваж шарвахгүй шүү.

Хун:      Мэдээж шүү дээ.

Ён:        Хуху эмээ таны шинээр орсон төв чинь энэ юм уу?

Эмээ:   Юу вэ? Наад урам царай чинь юу вэ?

Ён:        Болж өгвөл сайхан газарт орохгүй дээ.

Эмээ:   Энэ бол түр төв төдий. Судлаж байгаа болохоор битгий санаа зов.

Цэн:      Агуулахын үлдэгдэл дундаас арай хийж оллоо. Мекардбол нь хэвээрээ байна.

Эмээ:   Наадах чинь их сайн хэрэг байна. Гэвч цаашид яах билээ? OMS-үүд биднээс олон мекардболтой байгаа даа.

Ён:        Тэгвэл илүү олон мекардбол хайж олъё.

Галт:     Акан мөр чинь яаж байна?

Ак:        Өвдөж байгаа ч хөдөлгөхөд асуудалгүй ээ. Гэвч Ён Үн ээ энэ хөндийд яах гэж ирсэн юм бэ?

Ён:        Өмнө нь эндээс маш олон мекардбол олсон шүү дээ. Тэгээд л юмыг яаж мэдэх вэ гээд.

Галт:     Хүлээгээрэй энэ чинь мекардбол биш ээ механимал байна.

Ак:        Тэр чинь Мабүридан уу?

Хун:      Аа ядаж байхад энэ нэг юмтай таараад байхдаа яах вэ дээ? Дракус ямартай ч зугтаарай.

Ён:        Мабүридан ч гэсэн мекардбол хайж байгаа юм болов уу? Акан хойноос нь хөөгөөрэй. Акан бөмбөлөгөн пуужин харваад.

Ак:        Харваад. Хэн бэ?

Галт:     Тэр механимал чинь.

Ак:        Та хэн гэдгийг нь мэдэх үү?

Галт:     Хамгийн хүчтэй тулааны мастер Форспончер.

Ён:        Тулааны мастер Форспончер оо?

Ми:       Сайн уу? Намайг Мижүри гэдэг.

Ён:        Мижүри. Чи хэн болоод бидэнрүү дайраад байгаа билээ?

Ми:       Дайрсан юм биш ээ хамт тоглоё л доо. Бин надтай тогломооргүй байна гэсэн.

Ён:        Бин ээ? Бин гэдэг чинь OMS үү?

Ми:       Өө манай компанийг мэддэг юм уу? Тийм ээ мөн би OMS. Надтай тоглоё гэж байгаа биз дээ? Баярлалаа.

Цоол:    Та бүхнээс суралцах болно.

Ми:       Форспончэр. Гинжин хатгалт.

Ак:        Аканы ирт бамбай. Аканы илд.

Галт:     Акан холд. Форспончэртэй зууралдах юм бол ялах боломжгүй. Ён Үн ээ Форспончэрийг надад даатга. Галт шувуун хамгаалагч далавчин цохилт.

Хамт:    Ямар аймар юм бэ?

Хун:      Тэр механимал одоо хаанаас гараад ирэв ээ?

Пэг:      Далайн талынх биш гэдэг нь т-одорхой. Хар Кома ч биш.

Ми:       Хүчтэй болохоор маш их таалагдаж байна. Форспончэр чи ч гэсэн хүчтэй гэдгээ харуулаад өг. Шулуун цохилт. Форспончэр устгаад өг.

Цоол:    Ойлголоо. Бяцхан бүсгүй.

Ак:        Энэ чинь Пэтаны 2алхат пуужин байна даа.

Ён:        Пэтан гэхээр Кираян уу?

31р анги

Пэг:      Кираян эргээд ирлээ шүү дээ. Хэрэг нэг л бишдээд байна даа.

Хун:      Бишдээд байх юу байдаг юм бэ? Одоо Кираянтай хамааралгүй болсон. Хоёулаа зүгээр чимээгүй л ажиглаж байя.

Хар:      Ча Ён Үн дахиад уулзаж байна шүү.

Ён:        Кираян яаж ирсэн юм бэ?

Хар:      Тэрийг дараа тайлбарлая. Нөхцөл байдлыг харах нь ээ чамруу дайрч байгаа бололтой. Би жоохон туслая. Пэтан эргэлдэгч алх.

Пэт:      Эргэлдэгч алх.

Ми:       Хөөх гоё гоё ганцаараа чадахгүй болохоор найзыгаа хүртэл дуудсан байх нь ээ. Форспончэр бид хоёр тийм хүчтэй гэсэн үг байх.

Цоол:    Та бүхнээс суралцах болно.

Ак:        Пэтан аюултай шүү. Наадахтайгаа ойроос зууралдах юм бол ялах аргагүй.

Пэт:      Хүний асуудалд ороод яах вэ. Уучлаарай гэхдээ би хуучны Пэтан биш. Намайг хэр их хүчтэй болсныг зүгээр л харж бай.

Ми:       Форспончэр гинжин хатгалт.

Цоол:    Миний гинжин хатгалтыг тоох ч үгүй байх чинь.

Галт:     Акан Пэтан өөр болчихсон байна.

Ак:        Өөр гэв үү? Тийм байна өмнө нь ойртож наалдаад дайрах юм бол яаж ч чаддаггүй байсан.

Галт:     Тэгээд дээр нь хурд нь бас өөр болоод хамгаалах чадвар ч хүчтэй болж.

Ми:       Зэвүү хүрчихлээ ингэх юм бол. Конвергенцийн хүч. Форспончэр шулуун цохиилт.

Пэт:      Айхтар эд байх нь.

Ми:       Өө яана аа уучлаарай хэтэрхий зөөлөн байсан уу? Хана нураагаад гарахаар болгодог байж дээ.

Хар:      Хөгжилтэй охин байна.

Ак:        Ён Үн ээ хоёулаа туслая.

Ён:        Ойлголоо.

Хар:      Ча Ён Үн хүлээгээрэй энэ тулааныг бүхэлд нь Пэтанд даалгамаар байна.

Ён:        Пэтанд уу? За.

Хар:      Конвергенцийн хүч. Пэтан гинжит тэмтрүүл. Дэндүү зөөлхөн байсан уу? Би ч гэсэн цөмлөөд гараасай гэж бодсон ч.

Ми:       Ямар мундаг ах ва. Тэр ахаас ч илүү царайлаг юм. Өнөөдөр ёстой хөгжилтэй байлаа. Надтай тулалдах гээд 2 ч царайлаг ах дайрч байна. Би нээрээ мундаг юм аа.

Ён:        Юу вэ? Дураараа андуураад байх юм.

Ми:       Гэхдээ яана аа би явах болчихлоо. Нууцаар гарсныг маань мэдчихвэл намайг загнана дараа сайхан тулалдана аа. Форспончэр явцгаая.

Цоол:    Их олон зүйл сурлаа одоо явлаа.

Хун:      Тэр механималыг дагаад явъя.

Ён:        Ёстой толгой эргүүлсэн хүүхэд байна.

Хар:      Ча Ён Үн энэ хүүхэд хэн бэ?

Ён:        OMS гэдэг их газрын мекардбол суулгагч. Чамайг явснаас хойш OMS-үүд Сэрагийн лусын ордон Хуху эмээгийн агуулахруу хүртэл дайраад бүгдийг нь эвдчихсэн.

Хар:      Агуулахруу хүртэл үү?

Ён:        Одоо бол түр зуур гүүрэн дор байрлаж байгаа тээр тэнд. Хүүш. Хуху эмээ хаачих гэж байгаа юм бэ?

Эмээ:   Хууль бусаар майхан барьсан гээд дүүргийн хүмүүс майхныг маань хураах гээд ирж байна.

Эр:        Наанаа зогсоорой эмээ. Робот. Хурдан зугтаарай.

Эмээ:   Ёох. Дэлхийг хамгаалах гэж байхад дүүргийн захиргаа туслахгүй юм.

Хамт:    Харин тийм ээ.

Сэр:      Кираян.

Хар:      Энэ байшинд байрлаарай надад хэрэггүй.

Эмээ:   Таалагдаж байна. Манай төв байр болоход яг тохирох юм байна.

Галт:     Пэтан түрүүн тулалдаж байгааг чинь харсан өмнөхөөсөө их өөр болсон байна шүү.

Пэт:      Харсан байх нь ээ.

Галт:     Уулзаагүй удаагүй санагдах юм. Ийм өөр болчих гэж. Ямар нэг юм болсон хэрэг үү?

Пэт:      Багш таниас холдоод удаагүй ч гэлээ Кираян бид хоёрын хувьд их урт хугацаа байсан.

Ён:        Урт хугацаа гэв үү?

Хар:      Бидний байсан газарт цаг хугацаа эндэхээс илүү удаан өнгөрдөг. Пэтан би кэнон Вайлд хар комагийн сэжүүрийг олж өөр хэмжээст ертөнцөд очсон хар Комагийн ул мөрийг хар нүхний ойр хавид байдаг гараг дээрээс олсон. Тэр гарагийн цаг хугацаа их эндхээс 10 дахин удаан явдаг. Тэгээд нөхцөл байдал нь маш хүнд болохоор энд тулалдахаас илүү хүнд байдаг.

Сэр:      Амьтад яагаад тэнд байдаг билээ?

Хар:      Тэр гараг дээр амьдардаг амьд биетийг л хар Кома надад өгсөн юм шиг байна.

Пэт:      Тэр газарт амиа дэнчинд тавин тулалдаад байхаар л чадвар нэмэгдсэн хэрэг. Тэрний ачаар багш таны надтай хүйтэн хөндий харьцаж байсны учрыг ойлгосон. Нэг үгээр бол амиа дэнчинд тависан юм шигээр тэмцэх чин сэтгэл надад дутаж байж.

Галт:     Одоо л миний шавь шиг байна даа.

Сэр:      Хар Кома яасан бэ?

Хар:      Хаа нэг тийшээ алга болчихсон. Тэр яах вэ их газрын суулгагч нар хэдэн хүн байна?

Ён:        Дахиад нэг хүн байгаа. Маш хүчтэй болохоор байнга л ялагдаад байгаа.

Хар:      Тэгвэл би туслах уу? Чамд би өртэй шүү дээ.

Ён:        Нээрээ юу? Тэгвэл сайхан л байна. Кираян энэ далимаар хоёулаа найз болох уу?

Хар:      Одоохондоо зүгээр нэг тал л болъё.

Ён:        Надад бол зүгээр ээ. Дайсан л биш бол болоо.

Улаан:  Тэйлдрагон олон талаараа чамаас шал өөр механимал.

Бин:      Тэгээд яагаад?

Улаан:  Хоёр шалтгаан байгаа. 1рт манлайлагч бол өөртэйгээ тохирдоггүй албатыг ч удирдах ёстой. 2рт Тэйлдрагоны нууц чадварыг ил гаргаж чадах юм бол Рэдроныг хол хаяж чадна.

Бин:      Ямар механимал юм бол сонирхол татчихлаа. Энэ ой л гэсэн дээ.

Рэд:      Бин тэр ой дотор механимал байна.

Бин:      Тэйлдрагон сэрээрэй.

Тэйл:    Хэн болчихоод намайг сэрээгээд байна вэ.

Бин:      Би бол Бин, Бин Рэйнхарт.

Тэйл:    Бин Рэйнхарт хажуу тийшээ бол. Чи нарны гэрлийг хаагаад байна.

Рэд:      Чи муу үнэхээр залхуу эд байх нь ээ.

Улаан:  Тэйлдрагон маш чадварлаг хэдий ч байнга ялсаар байгаад тулалдах хүслээ алдсан. Нэг үгээр бол хэдийн сэтгэл ханаж залхуугийн туйл болсон.

Бин:      Тэйлдрагон би чамд нэг санал тавья. Хоёулаа хамтраад энэ хорвоог гартаа оруулъя.

Тэйл:    Хачин залуу вэ. Бусад мекардбол суулгагч нар дэлхийн амар амгалан хамгаалъя л гэдэг дээ.

Бин:      Намайг тэр сул дорой суулгагч нартай битгий харьцуул.

Тэйл:    Тэгвэл ганц л юм асууя чи сайн тал уу муу тал уу.

Бин:      Би сайн тал ч муу тал ч биш хүчтэн. Сул доройг үзэн ядагч хүчтэн.

Тэйл:    Тэр чинь л өөрөө муу тал. Тийм болохоор таалагдаж байна.

Бин:      Тэйлдрагоныг өөрийн механимал болгочихлоо.

Улаан:  Сайн байна.

Шар:     Бин Мижүри тэгээд 3 дахь механималаа олчихжээ.

Улаан:  Тийм ээ одоо ингээд нүүр тулсан тулаан хийсэн ч болох байх.

Шар:     Нүүр тулсан тулаан аа?

Улаан:  Мижүри тамаас 4 дэхь механималыг олчихвол шүү дээ.

32р анги

Ми:       Надтай тоглоогүй дээ. Би ч гэсэн чамтай хамт тоглохгүй ээ. Тэглээ ч гэсэн хараагүй юм шиг царайлах юм аа. Ёстой таалагдахгүй байна. Чи чинь хэн бэ?

Дэс:      Би бол Дэспион чамд нэг механимал танилцуулмаар байх юм.

Ми:       Энэ хувцас чинь хамаг бие бариад тухгүй байна шүү дээ яагаад ийм юм өмс гээд байгаа юм бэ?

Дэс:      Миний танилцуулах механималтай уулзахын тулд өөр арга байхгүй ээ.

Ми:       Хэнтэй уулзуулах гээд ингээд байгаа юм бэ?

Дэс:      Уралдаанч Грифон чамтай уулзахаар ирлээ. Уралдаанч Грифон.

Урал:    Диспион энд яах гэж ирээ вэ?

Дэс:      Чамд танилцуулах суулгагч байна.

Урал:    Диспион надаар тоглоод байгаа юм уу? Ийм хүүхдийг суулгагч гээд дагуулаад ирж байдаг.

Дэс:      Тайвшир. Эхлээд туршаад үз. Хохироод байх юм байхгүй юм чинь.

Урал:    Болж байна. Хөөе охин миний суулгагч болохын тулд.

Ми:       Мэднэ ээ мэднэ. Чиний нуруун дээр гарч чадвал суулгагч болж чадахгүй бол амиа алдана гэл үү? Эсрэгээрээ би нуруун дээр чинь гарсан мөчид чи жоохон зовох л болно доо.

Урал:    Юу вэ. Надаас айсан царай огт алга шүү дээ.

Ми:       Мекардбол суулгаад.

Урал:    Юу хийгээд байгаа юм бэ? Миний нуруун дээр гарч чадахгүй бол чи амиа алдана гээд байхад.

Ми:       3, 2, 1. Одоо.

Урал:    Гэнэт хүч.

Ми:       Уучлаарай. Бүр энергигүй болчихсон мекардбол ашигласан юм аа.

Урал:    Өөдгүй хог. Намагй хуурна гэнэ ээ.

Ми:       Надтай харьцахын тулд жоохон зовно гэж түрүүн хэлсэн дээ.

Урал:    Чи намайг сайн мэдэхгүй байх шиг байна. Би бол тамаас ирсэн уралдаанч Грифон шүү.

Ми:       Занганд орчихлоо. Ялчихлаа. Чамайг уурлуулаад албаар өөртөө ойртуулсан юм. Мэдээгүй биз дээ?

Урал:    Нэг удаа  биш бүр хоёр ч удаа хууртлаа гэж үү? Чиний удирдлаганд орж байхаар тамд унанаа. Байж боломгүй юм ийм их хүч өгдөг суулгагч нэг ч байгаагүй энэ хүүхэд яг хэн бэ?

Ми:       Уралдаанч Грифон чи миний үгэнд л ороход болно за юу.

Урал:    Болж байна чамайг өөрийн суулгагч болгоё.

Шар:     Уралдаанч Грифон ч гэсэн Мижүригийнх болсон байна.

Улаан:  Ингэхээр ер нь бүгд бэлэн болчихлоо. Бин Мижүри тэгээд Рэдрон болон Форспончэр. Тэйлдрагон болон тамаас ирсэн уралдаанч Грифон гээд одоо тэр золигнуудыг урхидаад үзэх үү?

Ён:        Кираяныг эргэн ирсний төлөө.

Бүгд:     Төлөө.

Ээж:     Хүүе ээ нөгөө хариулт мөнгөө авахгүй явчихсан хүн байна.

Ён:        Чи энд ирж байсан юм уу?

Хар:      Өмнө нь ээжийг чинь аавынхаа өстөн гэж андуураад ирж байсан юм.

Ээж:     Ён Үны найз юм уу?

Ён:        Найз ч болоогүй л дээ зүгээр нэг тал гэсэн.

Ээж:     Нэг тал аа?

Эр:        Тооцоогоо хийе.

Ээж:     За одоохон очлоо.

Цэн:      Мекардбол их хэмжээгээр олдсон оо?

Ён:        Өмнө Кираянтай хөндийд тулалдахад ч гэсэн тэгсэн шүү дээ.

Хар:      Тэгэхэд надад мекардбол байгаа газрыг Дэспион зааж өгнө гэсэн болохоор очсон шүү дээ.

Галт:     Дэспион гэвэл OMS-н тагнуул.

Хар:      OMS-н тагнуул аа?

Сэр:      Тэгвэл OMS мекард бол ашиглан биднийг тулалдуулсан байх нь ээ.

Эмээ:   Тийм л байх. Тэгэхэд таамаглаж байсан ч баталгаа байхгүй болохоор дуугүй өнгөрсөн юм. Адилхан арга ашиглаж байдаг. Тэгвэл одоо эсрэгээр нь ашиглаад үзэх үү?

Ён:        Эсэргээр нь үү?

Улаан:  Энэ газар бол дээр үед дайнд ашиглана гэж бэлдсэн газар доорх орогнох байр. Олон зуун хүнийг хамгаалах гэж бэлдсэн ч одоо бол далайн мекардбол суулгагчийн булш болох болно.

Бин:      Ирж байна. Механимал урагшаа. Бөмбөлөгөн амилуулагч. Тэйлдрагон чиний чадварыг хармаар байна.

Тэйл:    Хэнтэй тулалдах вэ гэдгээс шалтгаалаад өөр болно оо. Хүчтэй байх тусам би ч гэсэн хүчтэй болдог.

Бин:      Ердөө ганц юм уу?

Эрвээ:  Энд тэндгүй дүүрэн мекардбол байна шүү дээ. Энэ одоо зүүд биш юм уу?

Ён:        Зүүд биш болохоор хурдхан мекардболыг аваарай.

Эрвээ:  Ямар гоё юм бэ.

Улаан:  Тэднийг мекардболоор урхидаад тайвширчихсан байхад нь дайрна.

Бин:      Тэйлдрагон. Титмийн цацраг.

Эрвээ:  Ямар арчаагүй нь мекардбол түүж байхад дайраад байгаа юм бэ?

Ён:        Тэгнэ ээ. Хуху эмээгийн бодож байснаар байна.

Эрвээ:  Хүүе ээ Ён Үн ээ чи мэдэж байсан хэрэг үү? Тэгээд яагаад надад хэлээгүй юм бэ?

Ён:        Угаасаа дайснаа хуурахын тулд эхлээд өөрийгөө хуурах ёстой байдаг юм. Паемос мекардболоо орхиод дайраад. Очин харвалт.

Бин:      Агуу гар хөл.

Тэйл:    Ийм амархан дуусах юм уу? Уйтгартай юм бэ.

Бин:      Эд нар чинь.

Сэр:      Биднийг чиний урхинд орно гэж бодсон уу?

Бин:      Эсрэг тал маань 3 юм биз дээ? Харин ч сонирхолтой болчихлоо.

Тэйл:    Миний хүсэж байсан зүйл бол яг ийм тулаан.

Бин:      Бүгдийг чинь нэг дор зайлуулаад өгье. Конвергенцийн хүч. Сцептер жад.

Ак:        Энэ чинь хэн бэ? Их хүчтэй юм.

Пэт:      Тэйлдрагон. Залхуу тулааны гоц авъяастан ч гэдэг.

Жа:       Тийм ээ би ч гэсэн сонсож байсан байнга тулаанд ялдаг болохоор бүх зүйлээс залхаад төрсөн ойруугаа буцсан гэсэн дээ.

Сэр:      Бүгд болгоомжтой.

Хар:      Уралдаанч Грифон чи яаж?

Ми:       Би галт уулруу очоод аваад ирсэн. Сайн байгаа биз дээ?

Урал:    Кираян уулзаагүй удсан байна. Дахиад уулзана гэж бодсонгүй. Тулалдахаасаа өмнө ганц үг хэлчихье. Чи миний суулгагч нар дундаас хамгийн муу нь байсан.

Хар:      Чи ч гэсэн миний механималууд дундаас хамгийн муу нь байсан. Хөөе охион чи амьд үлдмээр байгаа бол наад муугаа хая. Наадах чинь чиний биеийг энерги болгож ашиглана.

Ми:       Тийм юм болохгүй ээ тэгээд намайг хөөе охин биш OMS-н 3р ертөнцийн шилдэг Мижүри гэдэг.

Хар:      Ча Ён Үн уралдаанч Грифоныг би хариуцъя.

Ён:        Ойлголоо Сэра бид хоёр тэр чөтгөр шиг эдийг хариуцъя.

Улаан:  Хөгжилтэй тулаан байна. Дараагийн суулгагчийг ч гэсэн бэлд.

33р анги

Ми:       Уучлаарай. Би албаар тэгээгүй шүү дээ. Алдаа байсан юм аа алдаа.

Бин:      Чи л байгаагүй бол тэднийг устгаж чадах байсан юм. Дахиад миний хэрэгт битгий ор. Сцептер жад.

Сэр:      Конвергенцийн хүч. Цагирган цохилт.

Ён:        Акан бид ч гэсэн дайрна. Конвергенцийн хүч. Аканы сум.

Хамт:    Харваад. Харваад.

Тэйл:    Эднийг хардаа бүр таалагдаж байх чинь.

Ми:       Уралдаанч Грифон хүчирхэгж. Тамын шүршүүр.

Урал:    Кираян чамд тамыг амтлуулаад өгье.

Хар:      Гинжит тэмтрүүл.

Урал:    Кираян мэтэт чадуулна гэнэ ээ. Мижүри юу хийгээд байгаа юм бэ? Хурдан дайр.

Ми:       Битгий дураараа тушаагаад бай. Чи механимал болохоос эзэн биш.

Урал:    Юу? Энэ чинь галт ууланд мэдрэгдэж байсан энерги байна.

Пэт:      Би бүр ч хүнд нөхцөл байдалд тулалдаж байсан энэ зэргээс бултах бол юу ч биш.

Эм:       Анхаар. Анхаар. Хиймэл нарны хөргөлтийн систем эвдэрлээ удахгүй суурь талбар хаагдана бүгд эндээс гарна уу. Анхаар. Анхаар. Хиймэл нарны хөргөлтийн систем эвдэрлээ удахгүй суурь талбар хаагдана бүгд эндээс гарна уу.

Ён:        Сэра яах ёстой вэ?

Сэр:      Эндээс гарахаас биш хурдлаарай.

Бин:      Балай юм дуусгаж чадах байсан юм.

Бэрин:  Бин. Бин Рэйнхарт мөн биз дээ?

Бин:      Хэн билээ?

Бэрин:  Би Бэрин байна. 2р ертөнцөд хамт бэлтгэл хийж байсан шүү дээ.

Бин:      Тийм билүү? Сайн санахгүй байна.

Бэрин:  Их зантай хэвээрээ шив. Сагсуу амьтан. Бин надад сая олноор үйлдвэрлэсэн механимал өгсөн. Туршилтын тулаан хамт хийх үү?

Бин:      Харамсалтай нь завгүй байна.

Бэрин:  Дургүй хүрмээр амьтан.

Ми:       Надтай тулалдах уу? Би уйдаад байсан юм ашгүй дээ.

Бэрин:  Энэ чинь 3р ертөнцийн шилдэг Мижүри юу?

Ми:       За сайн тулалдаарай.

Бэрин:  Гуйлтыг минь биелүүлсэнд баярлалаа.

Цоол:    Та бүхнээс суралцах болно.

Ми:       Юун соёлтой юм бэ? Өнөөдрийн бүх уур бухимдал стресээ тайлаад өгнө өө. Урагшаа.

Бэрин:  Трикстер урагшаа.  Дайралт маань нөлөөлөхгүй байна. Трикстер ялах магадлал хамгийн өндөртэй дайралтын техникийг олж тооцоол.

Эр:        Ойлголоо. Аватар хууралтыг санал болгож байна.

Бэрин:  Болж байна. Аватар хууралт.

Цоол:    Ийм арчаагүй хуурах арга хэрэглэж байгаа юм уу? Жинхнийг нь хайж олно доо.

Ми:       Энд байсан юм уу? Гинжит хатгалт.

Цоол:    Шулуун цохилт.

Ми:       Иймхэн чадвараар дайрч байдаг. Авъяасгүй гэхэд хэтэрхий авъяасгүй юм биш үү?

Бэрин:  Битгий сагсуураад бай. Чи авъяастай болохоор наанаа байгаа гэж бодоо юу?

Ми:       Тэр чинь юу гэсэн үг юм бэ?

Бэрин:  Танай ээж зөвлөлийн даргаас гуйсан болохоор л чи наанаа байгаа. Тэрний ачаар  конвергенц хэрэглэх тусгай бэлтгэлд суугаад хүчирхэгжсэн. Тийм болохоор өөрийгөө гоц гэж андуураад хэрэггүй.

Ми:       Худлаа. Битгий худлаа хэл.

Бэрин:  Чамаас бусад OMS-үүд бүгд мэдэж байгаа бодит үнэн.

Ми:       Үгүй ээ. Үгүй гээд байна. Ээж ээ би явмааргүй байна.

Эм:       Мижүри  чиний төлөө л ингэж байна.

Улаан:  Мижүри өнөөдрөөс эхлээд энд байрлана.

Эм:       Мекардбол суулгагч л болчихвол авахыг хүссэн бүхнээ авч чадна.

Ми:       Хүүхэлдэй бас гүнж үү?

Эм:       Тийм. Чиний төсөөлсөн бүх зүйл.

Ми:       Би ээжийгээ л авахыг хүссэн. Ээж тэрнээс хойш надтай уулзах гэж нэг ч ирээгүй. Өөдгүй өөдгүй. Дургүй, бүгд өөдгүй.

Цоол:    Бяцхан бүсгүй боль. Зогс боль.

Ми:       Дургүй дургүй гээд байна бүгдэнд нь дургүй.

Шар:     Зөвлөлийн дарга аа Тригстер аюулд орчихлоо.

Улаан:  Мижүри  бүр аюултай байна. Бин Мижүриг зогсоо.

Эр:        Мекардболын энерги буурч байна. Автомат хамгаалалтын зэвсгээ ашиглаад.

Ми:       Шулуун цохилт.

Триг:     Онц байдал онц байдал. Мекардбол суулгагчийг гарга.

Бин:      Мижүри тайвшир энэ чинь бэлтгэл.

Ми:       Тавь. Тавь гээд байна.

Бин:      Гуйж байна тайвшир, тайвшир гээд байна.

Рэд:      Энэ Форспонцчэр золиг ямар хүчтэй цохидог юм бэ? Ухаан орохоор нь хариугаа авна аа.

Бин:      Золиг чинь уйлаад байна шүү дээ.

Эр:        Олноор үйлдвэрлэгдсэн Тригстер номер нэг онц байдлын түвшнийг цуцлалаа.

Триг:     Намайг устгалд орох түвшинрүү түлхсэн тэднийг би өршөөхгүй. Тийм болохоор одоо өөрийн хүч зүтгэлээр өөрийгөө хамгаална. Тийм муу суулгагчид яагаад намайг даатгаж байгаа юм бэ? Бараг л үхэх шахлаа. Энэ байгууллага таалагдахгүй байна. Эндээс гарна аа.

Эр:        Хүлээ гадагш гараад яаж амьдрах болж байна. Мекардбол байхгүй бол чи дуусна шүү дээ.

Триг:     Тийм ээ тэгнэ. Тэгвэл мекардбол аваад явах уу? Тэр дотор мекард бол. Тэгвэл нээгээд үзэх үү дээ. Сайхан даа.

34р анги

Пэг:      Энд яах гэж ирсэн юм бэ?

Хун:      Хэд хоногийн өмнө Кираянтай тулалдаад байсан механималыг санаж байна уу?

Пэг:      Өө энэ хавь хүртэл дагаад алдчихсан шүү дээ.

Хун:      Судлаад үзсэн чинь OMS гээд их газрын мекардбол суулгагчийг механимал байсан.

Пэг:      OMS- ээ?

Хун:      Миний бодлоор бол OMS-н төв байр энэ хавьд л байдаг байх. Тэгээд тэнд гарцаагүй мекардбол байгаа байх.

Дра:      Болгоомжлоорой. Механимал байна.

Триг:     Тригстер агаарын буудлага.

Хун:      Энэ ч гэсэн OMS байж таараа. Дракус ихэр кэнон.

Триг:     Тригстер аватар хууралт.

Хун:      Овоо юм аа. Ийм байдлаар дайрах юм бол бид ч гэсэн Дракус задраад.

Триг:     Энэ чинь одоо яах вэ?

Эр:        Зугтахыг санал болгож байна.

Хун:      Хэн зугтахыг чинь зөвшөөрсөн юм бэ?

Пэг:      Супер ихэр кэнон.

Триг:     Энэ чинь далайн механимал юм уу?

Эр:        Дүн шинжилгээ хийж байна. Хар Кома байна.

Хун:      Хүүе юун хар Кома вэ? Мэдээж саяхныг хүртэл тийм байсан ч одоо бол биеэ даасан. Харин чи OMS мөн биз дээ?

Триг:     Би ч гэсэн түрүүхэн гэхэд OMS байсан ч одоо бол биш.

Эр:        Энд эргэлдээд байвал баригдана. Хурдан зугт.

Триг:     Уучлаарай би яаралтай ажилтай байгаа.

Хун:      Өө чи OMS-д хөөгдөөд байгаа юм уу?

Триг:     Яаж мэдсэн юм бэ?

Хун:      Саяхныг хүртэл OMS байсан ч одоо биш гээ биз дээ? Тэгэхээр OMS-д хөөгдөж байгаа л гэсэн үг.

Триг:     Овоо юм гээч. Анх удаа уулзаж байж ийм юм гуйх эвгүй ч намайг нуугаад өгч чадах уу? Надад туславэл мекардбол өгье.

Хамт:    Мекардбол гэсэн үү?

Шар:     Тригстер мекардбол хулгайлаад зугтчихлаа.

Улаан:  Тригстер уу? Дотор нь хэн суусан юм бэ?

Шар:     Хэн ч суугаагүй байхыг бодоход ганцаараа явсан юм шиг байна.

Хөх:      Зөвлөлийн дарга аа Тригстер гэдэг чинь олноороо үйлдвэрлэгдсэн биз дээ? Тэрэнд бас сэтгэл чадвар суулгасан хэрэг үү?

Улаан:  Хиймэл оюун ухаан суулгасан өөрөө л өөрийгөө удирддаг болсон бололтой. Тэр яах вэ хэр их хохирол амссан бэ?

Шар:     Суурь талбар хаагдаж мекардболын бараг тал нь алга болсон байна.

Хөх:      Суурь талбар хаагдаж мекардбол алга болсон. Энэ нөхцөл байдалд та хариуцлага хүлээх ёстой.

Улаан:  Хариуцлага аа хүлээнэ ээ тийм болохоор амаа жоохон хамхи.

Ми:       Ээж ээ.

Улаан:  Тригстер мекард бол хулгайлаад зугтчихлаа. Тригстерийг хайж олоод мекардболыг олоод ир.

Цэн:      Өдөр эмнэлэг орсон гэсэн эмч юу гэж байна?

Эмээ:   Намайг 200 наслах юм байна гэсэн.

Ул:        Тийм эрүүл байна гэсэн үг байх нь.

Эмээ:   Тийм үү? Би энэ жил 300 настай шүү дээ. Тийм дээ удаан амьдарч. Очоод кэнон Түбаетийг аваад ир.

Цэн:      Кэнон Түбаетийг үү?

Эмээ:   За. Ирлээ.

Ён:        Механимал байна.

Эмээ:   Нэрийг нь кэнон Түбает гэдэг. Саншим охин тэнгэрийн билгэ тэмдэг болсон механимал байгаа юм.

Ён:        Саншим охин тэнгэрийн билгэ тэмдэг гэв үү?

Эмээ:   Харж байгаачлан кэнон Түбает бол хоёр толгойтой луу. Зүүн толгой нь далайг билгэддэг баруун толгой нь их газрыг билэгддэг. Саншим бол далайн мекардбол суулгагч болон их газрын мекардбол суулгагчийн гэрлэж төрүүлсэн эхний охин бөгөөд дэлхийн бүх амьд биетийг анхаарач халамжилдаг. Гэвч их газрын мекардбол суулгагчид урваж далайгаас холбоо таслан Саншимийн эрх мэдэл миний үе дээр дуусчихсан. Ён Үн Сэра та хоёроос гуйх юм байна. Дахиад их газар далайн мекардбол суулгагчийн хувьд хамтран миний залгамжлагч болох юм бол энэ кэнон Түбаетыг дамжуулаарай.

Ён:        Эмээ та өөрөө өгч болно шүү дээ.

Эмээ:   Зүгээр хариулж болохгүй юм уу?

Сэр:      Таны хэлснийг биелүүлэх болно оо.

Эмээ:   Тэгвэл би явж амарлаа.

Ён:        Өнөөдөр нэг л ядарсан харагдаад байх юм.

Хун:      Хөөх энэ бүгд мекардбол юм уу?

Триг:     Дахиад хэрэгтэй бол надад хэлэхэд л болно. Мекардбол хаана байгааг заагаад өгнө.

Хун:      Тийм үү? Дракус Тригстер. Пакира. Тэгээд мекардбол байна. Одоо энэ дэлхий биднийх. Тийм ээ.

Па:        Тийм ээ тэгэх ёстой. Нэгэнт хулгайлж байгаа бол хүний эд зүйл биш энэ дэлхийг хулгайлсан нь дээр.

Хун:      Газар хөдлөлт үү?

Па:        Механимал байна.

Триг:     Энэ чинь Рэдрон уу? Намайг яаж хайж олсон юм бэ?

Бин:      Олноор үйлдвэрлэсэн механималд байршил тогтоогч суурилуулсан байдаг юм.

Триг:     Тийм байх нь ээ хэтэрхий амархан олчихоор нь гайхлаа.

Бин:      Тригстер хулгайлсан мекардбол оо өг. Мекардбол оо эргүүлээд өгчихвөл амийг чинь өршөөе.

Триг:     Мекардбол оо тэр чинь юу юм бэ? Би мэдэхгүй. Андуураад байгаа юм биш үү?

Рэд:      Өөрөө өдөж байх шив.

Бин:      Рэдрон дайраад. Галт сум.

Рэд:      Яана аа Тригстерийн аватор хууралт байж.

Бин:      Рэдрон Тригстерийг хайж ол.

Рэ:        Тригстер байршил тогтоогчоо салгаж хаяад зугтсан бололтой.

Бин:      Надаар тоглоно гэнэ ээ. Рэдрон илчлэгч илд.

Хун:      Уучлаарай. Бидэнд одоо тулаанаас илүү мекардбол хэрэгтэй. Дараа тулалдана. Пэгсан давхиарай.

Пэг:      Сайн бариарай. Давхилаа.

Па:        Мабүри ард гал байна.

Хун:      Болохгүй нь ээ мекардбол суулгаад механимал урагшаа.

Па:        Халцгай. Та нарыг дээ намайг галын бамбай болгож байна гэнэ ээ.

Бин:      Угаасаа зугтлаа гээд хаана очих нь тодорхой л доо.

Хамт:    Болохгүй ээ.

Хун:      Бидэнрүү дайрч байгаа юм биз дээ? OMS хэмх цохино доо.

35р анги

Галт:     OMS-н механималтай тулалдахын тулд конвергенцийн энергиэ илүү хүчтэй болгох эсвэл ойртож наалдан тулалдах л хамгийн зөв. Тийм болохоор өнөөдөр наалдан тулалдах бэлтгэл хийнэ.

Пэт:      Багш аа би эхлээд Акантай тулалдмаар байна.

Ак:        Юу? Надтай юу?

Пэт:      Өмнө нь амласан биз дээ? Намайг хүчирхэгжээд эргээд ирэхээр тулалдана гэсэн. Арай зугтах гээгүй биз дээ?

Ак:        Юун зугтах ханатал чинь тулалдана.

Ён:        Кираян ялагдсан нь баншаар дайлвал яаж байна?

Хар:      Баярлалаа амтархан идье дээ.

Ён:        Юу гэж байгаа юм бэ? Би дайлуулах гээд байхад. Акан яасан ч ялагдаж болохгүй шүү.

Ак:        Санаа бүү зов Пэтанд ялагдана гэж байхгүй.

Пэт:      Тэр бол чиний л бодол.

Галт:     Тулаан эхлэлээ.

Ак:        Хурд нь нэмэгдээд дээр нь холоос ч ойроос ч сул тал алга.

Пэт:      Гэхдээ яах уу надад чиний сул тал харагдаад байна.

Галт:     Тэр чинь миний заасан техник биш л байна даа.

Пэт:      Барилдааны техник ашиглаж үзсэн юм.

Жа:       Пэтан үнэхээр өөр болчихож. Өмнө нь бүр уур хүртэл 2 алхаа л ашигладаг байсан чинь одоо зэвсгээ хүртэл хаяж чаддаг болжээ.

Галт:     Хэт туйлшрахгүй байснаар сул талаасаа ч салсан байна.

Ак:        Тэгвэл би ч гэсэн зэвсгээ хаялаа. Пуужин идэвхижүүлэгч.

Пэт:      Ингэх гэж байгаа бол.

Жа:       Акан бардам болохоор байнга харахад сайхнаар тулалддаг байсан ингэж хаа хамаагүй тулалдаж байгааг нь харсангүй.

Галт:     Тулаанд хүчтэй нь ялдаггүй ялсан нь хүчтэй байдаг юм. 2уулаа улам л хөгжөөд байна.

Триг:     Өнөөдөр дайрсан хүмүүс бол

Ён:        OMS-н зөвлөлийн даргын үнэн төрх. OMS-н Бин гэдэг суулгагч Рэдрон гэдэг механимал.

Хун:      Ганц зүйл асуумаар байна.  OMS яг ямар байгууллага юм бэ?

Триг:     Нэг үгээр бол мекардбол ашиглан дэлхийг удирдаж байгаа хүмүүс.

Пэг:      Байгууллага гэхээр хамгийн том хүн гэж байгаа байлгүй дээ.

Триг:     Зөвлөлийн дарга гээд хүчтэй босс байгаа. Байнга баг өмсдөг болохоор хэн гэдгийг нь мэдэхгүй. Гэхдээ тэр хүний амьдардаг газарт бол очиж байсан.

Хун:      Тийм үү? Хаана байдаг юм бэ?

Триг:     Хаана гэдгийг нь сайн мэдэхгүй ч тэр үеп хийсэн бичлэгээ харуулъя.

Эр:        Энэ бол бидний хөгжүүлж байгаа олноор нь үйлдвэрлэх механимал Тригстер. Hardware нь Рэдрон болон Форспончероос санаа авсан software  нь Хан докторын хөгжүүлсэн хиймэл оюун ухааныг ачаалласан.

Улаан:  Хан доктор хиймэл оюун ухаан хөгжүүлсэн юм уу? Конвергенц төхөөрөмж хөгжүүлэх гээд завгүй байх ёстой доо.

Пэг:      Хүлээ. Тэр чинь Эл цамхаг биш үү?

Хун:      Мөн байна. Эл цамхаг. Тэгээд бүр нилээн өндөр давхарт бололтой. БОлж байна. Бидэнрүү дайрсан юм чинь хариуг нь барих хэрэгтэй биз дээ?

Улаан:  Миний санаагаар болж байгаа юм нэг ч алга. Суулгагч ч механимал ч дургүй хүрмээр зөвлөлийн гишүүд ч. Тэгээд бүр саад болсон юмнууд хүртэл. Цонх онгойчихсон юм байх даа. Арай.

Хун:      Сайн уу зөвлөлийн дарга аа. Өчигдөр сайхан дайрсан шүү. Тэгээд хариуг нь барих гэсэн юм.

Пэг:      Энийг аваад унт. Шууд унтах ёстой доо.

Хун:      Тэр багнаас болсон байх.

Пэг:      Тийм бол бариарай.

Хун:      Би барьчихлаа. Пэгсан хурдан дайраарай.

Пэг:      Нуруу нуруу. Чи, эмэгтэй юм байна.

Хун:      Хүүе ээ байж боломгүй юм.

Шар үст:     Миний баг. Намайг хэн гэдгийг мэдсэн болохоор амьд үлдээнэ гэж байхгүй.

Пэг:      Зугтаарай.

Улаан:  Онц байдал. Бинийг хөдөлгөөрэй.

Пэг:      Ямар их айв аа.

Хун:      Тригстер чи OMS-н зөвлөлийн даргыг эмэгтэй хүн гэдгийг мэдсэн үү?

Триг:     Эмэгтэй байсан юм уу? Огт мэдээгүй.

Дра:      Хүлээ ардаас дагаад байна.

Триг:     Рэдрон байна. Өчигдөр дайраад байсан механимал.

Бин:      Галт сум.

Хун:      Пуужин байна. Драс цахилгаан цохилт.

Бин:      Рэдроны илд.

Хун:      Пэгсан нэгдье.

Хамт:    Дра. Кус.

Хун:      Дракус ихэр кэнон.

Рэд:      Инээдтэй юм.

Пэг:      Ихэр кэноныг шидчихлээ.

Хун:      Тэгвэл энийг ч гэсэн зогсоогоод үз л дээ. Супер ихэр кэнон.

Бин:      Рэдрон бамбай.

Дра:      Миний супер ихэр кэноныг.

Хун:      Ийм амархан хамгаалчих хэрэг үү?

Бин:      конвергенцийн хүч. Илчлэгч илд. Хулгайчийг шийтгэ.

Дра:      Зүүн гар мэдээгүй болчихлоо.

Пэг:      Одоо яана аа ингээд тулалдах аргагүй боллоо. Дракусыг орхиод зугтах юм бол энэнд бариулна.

Триг:     Би зохицуулъя намайг гарга.

Хун:      Чи юу? Тэгвэл найдлаа шүү мекардбол суулгаад. Механимал урагшаа.

Бин:      Энэ чинь хэн бэ? Ингээд харах нь ээ хулгайч нар хамт явжээ.

Триг:     Бин мекардболыг эргүүлээд өгвөл амьд үлдээнэ гэл үү? Эргүүлээд өгье.

Рэд:      Хэрэггүй ээ. Угаасаа бид булаах гэж байна. Ямар ч байсан энийг эхлээд.

Хун:      Кираян. Кираян аа баярлалаа.

Пэг:      Танихгүй хүмүүс гэдэ байсан чинь.

Хар:      Баярлах хэрэггүй ээ миний төлөө их ядарсан. Хуучны сэтгэл гэж бодоорой.

Бин:      Хөгжилтэй л юм. Дахиад ингээд холбогдчихдог. Тэгвэл эртээд дуусгаагүй тулаанаа дуусгах уу даа.

 

Back to episodes Go home