Fisher_S01_E08

8р анги

Нат- Үгүй ээ, үгүй!

 

Коз- Прокурор. Яаралтай шинжилгээ хийлгэх хэрэгтэй байна. Манай шинжээчийн үзэж байгаагаар энэ цус хүнийх биш. Хэнийх гэдгийг мэдэх хэрэгтэй байна

Профессор 2- Сайн байна уу! Та нар яагаад шууд орж ирээд ийм өнгөөр яриад байгаа юм бэ?

Бок- Ажил маань ийм

Коз- Яагаад гэвэл цаг алга. Энэ байна, шинжил.

Про 2- Манайх шинжлэх ухааны хүрээлэн,шүүхийн шинжилгээний газар биш. Угаасаа яриа таарахгүй нь. Албан ёсны хүсэлт бичээд яам руу явуул. Хэрэв биднийг татан оролцуулах шаардлагатай гэж үзвэл тэгээд надад мэдэгдэнэ.

Бок- За, сонсооч. Та зүгээр л цусны дээжийг нэг хараад өгөөч. Нэг минутын ажил. Тэгээд бид явлаа.

Про 2- Энэ бол зарчмын асуудал. Би бүх насаараа та нарын системтэй тэмцэж ирсэн. Одоо харин,ашгүй, энэ тухай дуугарч чадах нь. Та нар надад бол бүгд яллагчид. Бүгдээрээ. Та нарын эсрэг надад өөрийн тооцоо бий.

Коз- Харин чи, өөрөө насанд хүрсэн хүн шиг биш, энэ системийн хамгийн жижигхэн, бүх машиныг жолоодохыг хүсэж байгаа мэт аашилж байна. Яаманд өөрийгөө сануулахыг хүсэж байна уу? Би зохицуулж өгнө.

Про 2- Баяртай

Бок- Би албадаж, одоо амьд байж ч болох гурван хүүгийн цогцсыг танаар тодорхойлуулна. Тэр хүүхэд болгоны зовж шаналсан, аймшигтайгаар яргалуулсан минут бүхэн таны хүн чанар дээр байх болно. Түүнээс гадна тэр алуурчин өөр хүүхдүүдийг алах болгонд нь би тан дээр авчирна. Эцэг эхчүүдийг нь ч бас энд авчирна.

Про 2- Таны энэ галтай үгэнд та нарын мөн чанар илэрч байгаа юм. Хариуцлагаа дандаа бусад руу түлхэнэ. Болсон!

Коз- Би машинд хүлээж байя. Тэгэхгүй бол би түүнийг одоо ална.

Бок- Сонсооч! Би уучлалт хүсэж байна. Гуйя. Би таныг яамдууттай ямар асуудалтай байсныг мэдэхгүй. Гэхдээ энэ бидний цорын ганц сэжүүр. Хөвгүүд одоо ч гэсэн амьд байж магадгүй. Ойлгож байна уу, энэ бидний цорын ганц боломж. Туслаач, би гуйя. Хүндэтгэлтэйгээр.

Про 2- Танай байгууллагынхан эхлээд миний аавыг эрүүдэн шүүж алсан. Харин долоо хоногийн өмнө миний хүүг баривчилж, зодсон. 

Бок- Таны хүүгийн овог нэр, хэн баривчилсныг хэлээд өгөөч?

Про 2- Хэн баривчилсныг мэдэхгүй. Хүүгийн нэр Марков Илья Ильич. Аэропорт  дүүргийн цагдаагийн хэлтэс.

Бок- Байна уу! Боков байна. Марков Ильягийн “Аэропорт” дүүргийн баривчилгааны бүх материалыг бэлдээд өг. Тиймээ тийм. Маргааш өглөө ширээн дээр минь бэлэн байлга. Яаралтай!

Про 2- За, би цусны дээжийг харъя. Маш муухай дээж байна. 48 цагийн дараа ирээрэй. Би дүгнэлээ өгнө.

Бок- Новш! Новш

Уучлаарай! Гэхдээ надад тийм 48 цаг байхгүй! Цаг биш минутаар хэмжигдэж байхад би хаанаас тэр 48 цагийг олох вэ?

Про 2- Албан ёсны дүгнэлт 48 цагийн дараа гарна. Харин миний туршлагаар бол энэ морины цус байх. 

 

Бок- Прокурор. Танай ажилтан Сергей хэрэгтэй байна

Нягтлан- Тэр хүн одоо бүгдэд хэрэгтэй байна! Бид ч бас түүнд зориулж хундага өргөөд сууж байна!

Бок- Танайд ганц Сергей бий юу? Ямар ажил хийдэг юм?

Ня- Юу? Манай Сергей Головкин чинь улсын тэргүүний зоотехникч! Улсдаа хамгийн алдартай. Одоо ВДНХ дээр медаль авахаар явсан. Бидэнтэй хамт нэг хундага өргөөч? Удахгүй тэд ирнэ. Захирал зөвшөөрсөн.

Коз- Дараа ууя. Танайд өөр Сергей бий юу?

Ня- Үгүй, өөр байхгүй.

Бок- За, танай ажилтнуудаас шаргал Жигули хэнд байдаг вэ?

Ня- Юу болоод уурлаад байгаа юм бэ? Тэр Сергейд байгаа.

Коз- Тэр Сергейн хаягийг өгөөдөх, хурдал!

Ня- Тэр эндээ, манайд, улаан буланд амьдардаг. Москва руу байнга явуулахгүй гэж байр өгсөн.

Коз- Хангалттай! Энд хэн дарга вэ?

Ня- Захирал ВДНХ явсан, би ерөнхий нягтлан.

Бок- За тэгвэл бидэнтэй хамт явна. 

Ня- Тэгвэл би дарга болж таарах нь. 

Бок- Дагаад яв. 

Ня- Юу гэнэ ээ? Хаашаа?

Бок- Явья. Таныг хэн гэдэг үү

Ня- Вера Викторовна.

 

Коз- Түүнийг шагнуулж байх хооронд бид ямар нэг ул мөр олж амжих ёстой.

Бок- Хөлний хэмжээ нь тохирч байна.

Ня- Уучлаарай, гэхдээ та нарт гэрт нэгжлэг хийх зөвшөөрөл бий юу? Ийм гавьяат хүний гэрт орж ирээд бүхнийг үймүүлэх нь зохисгүй. Тэр хүн медальтай ирэхэд, гэр нь үймчихсэн байвал яах болж байна? Зөвшөөрөлгүй бол болохгүй шд. 

Бок- Энд подвал байгаа юу?

Ня- Энэ чинь улаан булан шүү дээ! Ямар подвал байх вэ?

Бок- Машин нь хаана зогсож байгаа вэ?

Ня- Тэр өөрөө машинаараа ВДНХ явсан. Ер нь бол гавьяат хүн шүү дээ, жолооч гаргаж өгөх ёстой байсан.

Коз- Гараж өгсөн үү?

Ня- Мэдээж хэрэг. Москвичтой байх үеэс нь л гараж өгсөн.

Бок- Улаан уу?

Ня- Улаан, бараг час улаан их сайхан машин.

Коз- Гаражийг нь үзүүл.

Ня- Надад гаражийн түлхүүр байхгүй. Намайг буудна гэсэн ч цоожийг эвдлүүлэхгүй шүү та нараар.

Бок- Та үгээ сайн бодож хэлээрэй. Туршлагатай том хүн байж, ийм юм ярьж болохгүй.

Коз- Гаражинд подвал бий юу?

Ня- Яах гээд подвал подвал гээд байгаа юм бэ? Манайд хаана нь наад подвал чинь байхгүй

Бок- Та дотогш сүүлд хэзээ орсон бэ?

Ня- Өнөөдөр Сергей Александрович явахад би шагайсан. Тэнд ямар ч подвал байхгүй. Бүх зүйл цэвэрхэн, цэгцтэй, илүү зүйл огтхон ч байхгүй.

Коз- Сэжигтэй зүйл ажиглагдсан уу?

Ня- Үгүй, ажиглаагүй

Бок- За, ээж минь, тэгвэл түгжээг эвдье, эсвэл түлхүүрийг нь өг!

Ня- Би танд хэлсэн шүү дээ, надад ямар ч түлхүүр байхгүй.

Коз- Тэгэхээр энэ газар биш байна. Бохь байна. Хөвгүүд энд байсан нь тодорхой. Морины жүчээний гараж руу яаралтай баг явуул! Жүчээрүү яаралтай баг явуул. Харин бид ВДНХ руу явлаа.

Рациар хоолой- Ойлголоо

Коз- Явцгаая

 

Хөтлөгч- Антонина Петровна, та яаж манай өргөн уудам оронд хамгийн их сүү сааж чадсан бэ?

Инээд, алга ташилт.

 

Морин Жүчээний Дарга- Юу арчаад байгаа юм?

Сергей/ уяач- Нэг юм асгачихаж. Улаан дарс ч юм шиг…

М Ж Дарга- Аан, Дээр нь давс цацчих тэгвэл арилна. Үнэн шүү. Суу, суу. Чамайг их даруухан хүн гэдгийг мэднэ, Сергей Саныч. Гэхдээ өнөөдөр бол бүгд хийсэн бүтээснээ шагнуулах өдөр. Бас чи тайзан дээр гарч, медаль авч, үг хэлнэ. Учир нь чи үүнийг бүрэн хүртэх эрхтэй!

 

Хөтл – … ба комбайнч эмэгтэйчүүдэд!

Хөтл- Одоо бид тракторчдыг хүндэтгэх ёслол руу шилжиж байна.

 

Цагдаа 1- Биднээр эндээс юу олуулах гээд байгаа юм бол?

Цаг 2- Бүхнийг сайтар шалга гэсэн. За, чи тэндээс эхэл, би энэ талаас.

Цаг 1- Юу шалгах вэ дээ? Чи харахгүй байна уу, энд юу ч алга. Хүүхдүүд ч үгүй, цус ч үгүй.

 

Хөт- Эдгээр хүмүүсийг харахад жирийн мэт боловч үнэндээ тэд жинхэнэ баатрууд! 

Коз- Зоотехникийн ажилтнуудыг шагначихсан уу?

Хөт- Даруухан, хөдөлмөрч, жинхэнэ шинэ Оросын иргэд.

Эр 1- Тийм ээ, дөнгөж сая.

Хөт- Бид та нараар бүгдэнгээр чинь бахархаж байна! Баяр хүргэе!

Коз- Өндөр нуруутай, хүрэн пиджактай зоотехникч хаашаа явсан бэ?

Эм 1- Тэр дээш явах шиг болсон, тэр аврах шатаар.

Коз- За, би дээшээ гаръя.

Бок- Прокурор. Зам тавь, зам тавь! Машиныг чинь улсад хураалаа.

 

Бок- Гараа! Гараа өргө! Хүүхдүүд хаана байна?

Сергей/ уяач- Би чадахгүй…

Бок- Новш!

Сергей/уяач- Би юу ч мэдэхгүй. Би юу ч мэдэхгүй

Бок- Хүүхдүүд хаана байна?

Сергей/уяач- Би хэзээ ч хэнд ч муу юм хийгээгүй. Би үхэж байна, туслаач.

Бок- Уржигдар чи гурвыг машиндаа суулгаад авч явсан. Хаана байна тэд? Хүүхдүүд хаана байна, хэл!

Сергей/уяач- Битгий дар л даа. Гуйя. Би тэднийг дурсгалын хөшөө хүртэл хүргээд буулгасан. Үнэн шүү!

Би хэнд ч муу юм хийгээгүй, гуйя, гуйя

Бок- Новш, хэрэв чи одоо л хэлэхгүй бол би чиний толгойг за буудна шүү! Хаана байна, хариул!

Сергей/уяач- Би мэдэхгүй, тангараглаж байна! Би мэдэхгүй! Мэдэхгүы шдээ

Бок- Тэгвэл яагаад зугтсан юм?

Сергей/уяач- Чи хөөгөөд байсан. Намайг хүүхэд байхаас зугаацах гэж хүмүүс хөөж, зоддог байсан

 

Цаг 1- Би ямар нэг сэжигтэй зүйл харахгүй байна

Цаг 2- Энд юу харж болох вэ дээ. Хана  хуудсан төмрөөр хийгдсэн, юу ч нуух боломжгүй. Шал тогшиж үзсэн бас цэвэр. Өөр юу хийж болох уу?

 

Нат- Туслаарай! Бид энд байна! Хэн нэгэн! Туслаач!

Се уач- Тамхи өгч болох уу? Баярлалаа

Коз- Би чамайг одоо юунд ч буруутгахгүй. Энэ яриаг дараа больё. Би чамаас зүгээр л хүний ёсоор хүүхдүүдийг олоход туслаач гэж гуйж байна. 13ны өдөр өдөржин юу хийснээ ярьдаа

Се уяач- Би босоод, өглөөний цайндаа гоголь-моголь(kogel mogel) уусан. Дараа нь морьдоо(адуунуудаа) самнахаар явсан. Ленкагийн өргөсийг авч өгсөн. Яаж тэгж шигддэг нь байна, ойлгохгүй юм. 

Коз- Ленка гэж найз чинь уу?

Се уяач- Үгүй ээ, морь

Бок- Чи найз бүсгүйтэй юу?

Яагаад? Чи чинь эрүүл саруул том эр хүн байхад

Се уяач- Надаас бууц л үнэртдэг, тийм юм охидод таалагддаггүй.

Коз- Өргөсийг чи юугаар авсан бэ?

Се уяач- Хутгаар. Том байсан болохоор зүүгээр авах боломжгүй

Коз- Ямар хутга? Дүрсэл

Ск уяач- Хутга...Энгийн хутга. Ир нь 20 сантиметрийн урттай.

Боз- Хутга чинь одоо хаана байна?

Се уяач- Жүчээнд л байгаа. Өөр хаана байхав.

Коз- Дараа нь юу хийсэн бэ?

Се уяач- Дараа нь гүүг үржүүлсэн. Тэгээд хоол идсэн. Дараа нь хоёр цаг унтсан.

Бок- Үүнийг хэн баталж чадах вэ?

Се уяач- Үржүүлэлт хийхдээ туслахтайгаа байсан. Харин унтахдаа бол ганцаараа.

Коз- Хэдэн цагт унтсан бэ?

Се уяач- Мэдэхгүй ээ, 4-6 цагийн хооронд л байх. Дараа нь адуу сургаж, дараа нь таксинд явсан.

Бок- Хаашаа?

Се уяач- Белорусский вокзал руу. Минскээс хүмүүс 2 цагт ирэх байх гэж бодсон чинь байгаагүй. Тэгээд би Салютын хажуугаас нутгийн гурван хүүг суулгаж Горки руу хүргэсэн. Тэгээд шөнө гурван цагийн үед унтсан.

Бок- Тэгээд жүчээ руугаа буцаж ирснийг чинь хэн батлах вэ?

Ёе уяач- Харуул Евсеич. Тэр надад хаалга нээж өгсөн.

Коз- Хар даа. 4-6 цагийн хооронд Ваня Логов алуулсан. Чамд алиби байхгүй. Чиний мөр аллагын газарт илэрсэн мөртэй таарч байгаа. Чамд улаан Москвич байсан, Фишерт ч бас. Лаваль жүчээ дээр алуулсан.

Се уяач- Мхн. Тэгэхээр та нар намайг буруутай болгох гэж байна уу?

Бок- Чи буруугүй гэж үү?

Се уяач- Үгүй, би өмнө нь танд хэлсэн. Та нарт би таалагддаггүй, тиймээс бүгд над дээр бууж байна. Миний амьдрал тэр чигээрээ тийм байсан. Хүүхэд байхаас л намайг дандаа дарлаж ирсэн. Би сайн зүйл хийх тусам улам их дарлуулдаг байсан. Дахиад л тэгж байна. 

Коз- Түүнийг аваад яв

Се уяач- Та нар ч бас адилхан.

Коз-  Камерт ганцааранг нь үлдээж болохгүй.

Се уяач- Та нарт би таалагдахгүй.

 

Цаг 3 - Павлов, сэр! Энэ иргэнийг сайн харж байгаарай, өөрийгөө гэмтээхгүй байх ёстой. Өглөө чамаас асууна шүү.

Павлов- Ахлагчаа гэрэл унтраагаад өгөөч. Би чинь муур шдээ харанхуйд харж чадна.

Хөөе, унт л даа. Яагаав эргэлдээд байгаа юм? Юу гишгэлээд байгаа юм? Ахлагчаа!

 

Пав- Ахлагчаа, тэр ямар нэг юм шидсэн. Нэг юм нуугаад байна.

Тэр угаалтуур луу руу ямар нэг юм хийчихлээ.

Бок- Юу хийчив?

Пав- Мэдэхгүй, загалмайтай байх шиг байсан одоо харин алга

Бок- Юу хаячив?

Се уяач- Өөрийнхөө амьдралыг

Бок- Яагаад зогсоод байгаа юм бэ? Явж ус хаа!

 

Бок- Энэ загалмай хэнийх вэ?

С. уяач- Миний загалмай. Түүнийг би үүрэх ёстой.

 

Коз- Нас барсан хүүхдүүдийн цустай харьцуулахад хангалттай юу?

Шин 2- Одоо шалгаад үзье.

 

Ваня ээж- Энэ үнэн үү? Та нар түүнийг олсон гэж үү? Хүүг минь алсан алуурчныг надад харуулаач. Би гуйя.

Бок- Энэ Ванягийн загалмай юу?

Ва ээж- Би түүнд хэзээ ч битгий тайлаарай гэж хэлсэн. Тэр ч тайлаагүй. Тэгэхээр та нар түүнийг тайлсан хүнийг олжээ. Би тэр хүний нүд рүү харахыг хүсэж байна.

Бок- Би танаас гуйж байна, битгий ийм юм биднээс гуйгаач. Та тэр хүнийг харлаа гээд зовлон тань нимгэрч багасахгүй. Та өшөө авахыг хүсэж байгааг ойлгож байна. Надад итгээрэй, энэ адгуусыг буудна. Тэр дахиж хэнд ч зовлон учруулахгүй.

Ва ээж- Тэр ч бас хэн нэгний хүү шүү дээ. Хүмүүс яагаад ийм болчихдог юм бол?

Бок- Манай ажилтан таныг гэрт тань хүргэж өгнө. Энд танд хийх зүйл байхгүй. Валер, аваад яв.

Коз- Явцгаая

 

Нат- Сонсооч, чи үнэхээр сайн байна! Бүх зүйл бараг дуусаж байна. Аймшигтай хэсэг ард үлдлээ. Гуйя, тэсээрэй! Би чамайг эндээс гаргана. Амлаж байна! Одоо ямар нэг арга бодноо. Зөвхөн чи л тэсээрэй, за юу?

За, мөрөн дээр минь суу. Дахиад жаахан амар. Хүү минь, амар, жаахан амар.

 

Коз- Бидэнд чамайг дээд хэмжээний ял руу аваачих нотолгоо бий. Тиймээс үнэнээ хэл. Ямар нэг хөнгөлөлт байна уу харья.

Се уяач- Би хэнийг ч алаагүы

Бок- Гэхдээ та Ваня Логовын загалмайг хаях гэж оролдсон. Тэр загалмайнаас хүүгийн цус илэрсэн. Ээж нь ирсэн. 

Ваня Логовагийн ирээ загалмайг таньсан

Се уяач- Загалмайг би машинаасаа олсон. Хөвгүүдийг буулгасныхаа дараа. Шууд хаях ёстой байсан юм. Надтай ямар ч холбоогүй.

Коз- Сонс доо, ийм давхцал гэж байдаггүй юм. Хэрэв бид чамайг барьсан бол нотолгоо заавал гарч ирнэ.

Бок- Чиний буруугүй гэдэгт бидэнд эргэлзээ байхгүй.

Коз- Чи тийм ч муу залуу биш шдээЧ Ямар нэг юм буруу болсон, чи алдаа гаргасан. Одоо зөв юм хий. Өөртөө боломж олго. Хэлээч, хөвгүүд хаана байна?

Се уяач- Хөвгүүд… би тэднийг талбай дээр буулгасан. Болоо

Бок- Би одоо чиний ээж рүү залгаж, энд авчирна. Тэр үед чи худлаа хэлж байна уу, үнэн ярьж байна уу гэдгийг хэнээс ч илүү сайн мэднэ. Ээж чинь чамайг ойлгоно.

Се уяач- Ээжийг минь битгий оролдоорой. Миний ээжийг битгий оролдоорой.

Бок- Тэгвэл Ванягийн ээжтэй уулзуулна.

Се уяач- Миний ээжийг битгий дууд.

Бок- Түүнд хэлнэ, хүү чинь хүүхдийн алуурчин болсон гэж.

Се уяач- Миний ээж рүү бүү залга! Би бүгдийг хэлнэ! Залгах хэрэггүй

Би бүгдийг хэлье! Гуйя, хэрэггүй!

Бок- Чимээгүй!

Се уяач- Би бүгдийг хэлье!

Бок- Валентина Михайловна, та мөн үү?

Се уя- Би бүгдийг хэлнэ, гуйя, ээжид минь битгий хэлээрэй!

Бок- Хүүхдүүд хаана байна?

Се уяач- Би алсан. Бүгдийг нь.

Коз- Эхлээд чи Ваняг алсан биз дээ?

Сер- Би мэдэхгүй. Магадгүй Ваня… Нэрийг нь мэдэхгүй.

Коз- Түүнийг Ваня гэдэг байсан. Хаана, яаж алснаа ярь.

Сер- Хэрэв чи өөрийнхөө хүүг авчирвал би харуулъя.

 

Коз- Чи яагаад өөрийгөө алах гэж оролдсон юм?

Сер- Би өөрийгөө алах гээгүй. Зүгээр л өөрийнхөө цусаар хүүгийн цусыг дарах гэсэн юм. Би үхэхийг хүсэхгүй байна.

Коз- Тэгэхээр хүүгийн цус чиний өмдөн дээр наалдсан гэж хэлээд байна уу?

Сер- Тийм ээ, хүүгийн... арьсыг нь хуулж байхдаа цусанд будагдчихсан

Бок- Чи арьсыг нь хуулсан юм уу?

Сер- Тийм

Бок- Хэзээ, хаана? Цогцос хаана байгаа юм?

Сер- Явъя, би үзүүлье.

 

Ва ээж – Та нар алуурчныг харсан уу? Цагдаа 3- Тийм ээ, харсан. 

Ва ээж- Ямар хүн байсан бэ?

Ва ээж– Ямар хүн байсан юм?

Цаг 3- Жирийн нэг эр. Гудамжинд таарвал анзаарахгүй. Бохир заваан, ярвагар. Нэг үгээр хэлбэл уяач. Яаж бид ийм хүнийг өнгөрөөж орхив оо? Тэр олон жил адууны хашаанд байсан байхад.

Ва ээж- Манай жүчээгийнх гэж үү?

Цаг 3- Тийм. Хүүхдүүд түүнд сайн байсан. Түүнийг хайрладаг байсан. Гэтэл ингэж байдаг! Тэр Москвад оршин суух хаягтай ч, жүчээний улаан буланд амьдардаг байсан. Иймээс шалгалтад ороогүй. Ийм тохиолдлоор хэчнээн амь нас үрэгдэв ээ. Гаражтай, машинтай, амар сайхан амьдарч байсан.

Ва Ээж- Яаж ийм юм болдог байна аа?

Цаг 3- Тэр хүмүүст дургүй байсан гэж би бодож байна. Зөвхөн адуу болон өөрийн машинаа л хайрладаг байсан.

 

Сер- Би тэднийг энд, наад модны дэргэд хаясан. Намаг газар бүхнийг залгидаг.

Бок- Зургаан жил өнгөрлөө. Цогцос бараг амьд юм шиг л хадгалагдсан байна. Энэ яаж болдог юм?

Коз- Намагт хүчилтөрөгч орох боломжгүй. Тиймээс цогцос олон зуун жил бараг ялзралгүй хадгалагддаг. Заримдаа ёроолоос хий гарч тэд гадарга руу хөвдөг.

Бок- Байз даа, тэгвэл шинэ цогцос бол дээр нь байх ёстой биз дээ? Зөв үү?

Коз- Мхн

Бок- Тэгэхээр, за, надад яг хаана хаяснаа зааж өг.

Сер- Тэнд, модны хажууд.

Бок- Яг аль модны хажууд?

Сер- Тэр модны.

Бок- Яг аль вэ?

Сер- Энэ мөчрийн хажууд.

Бок Тэгвэл би яагаад цогцос харахгүй байга юм?

Валера, бүгдийг нь энд дууд! Усанд шумбагчдыг ч бас.

Коз- Бүгдээрээ энд цуглар, шумбагчдыг бас дууд.

 

Нат- Жаахан л тэсээрэй, би одоо жоохон амраав тэгээд чамайг дахин мөрөн дээрээ авъя. За юу?

Бүгд зүгээр, айх хэрэггүй. Магадгүй хэн нэг нь гал түлж байгаа байх. 

Бид энд байна! Эй! Доор байна! Туслаарай!

 

Ва ээж- Бурхан минь, хүү минь! Би чамайг сонсож байна! Би очиж байна, очиж байна!

Би чамайг сонсож байна! Одоо очлоо!

Харуул- Чи галзуурсан юм уу? Ус аваад ир!Ус хурдан!

Ня- Чи солиорчоо юу! Шоронд орно шүү!

 

Бок- Энэ хэн бэ?

Сер- Би нэрийг нь санахгүй байна. Зам дээр зогсож байсан, би машиндаа суулгасан.

Коз- Чи яагаад түүнийг хоёр цүнхэнд хийсэн юм?

Сер- Хүнд хүн байсан.

Бок- Энд өөр хэн байгаа вэ?

Сер- Танай мөрдөн байцаагч эмэгтэй.

Коз- Хэзээ?

Сер- Өчигдөр

Коз- Новш! Тэр хаана байгаа юм? Зааж өг! Хаана? Хаана байна? Зааж өг! Олдохгүй бол өөрөө шумба! Энд үү, эсвэл тэнд үү?

Сер- Би хэлье, би хэлье, ойрхон байгаа.

Коз- Түүнийг гарга!

Сер- Туслаарай

Бок- Алив!

Сер- Үгүй, хэрэггүй хэрэггүй…

Коз- Тэр хаана байгаа юм?

Сер- Гаражинд.

Коз- Би тэнд байсан, тэнд хэн ч байгаагүй.

Сер- 2лаа барья. Хэрэв тэр тэнд байвал намайг сулла.

 

Коз- Хаана байна?

Сер- Уяач тэнэг, тэнэг л гээд байдаг. Би ерөөсөө ч тэнэг биш.

Коз- Дуугүй бол

Бок- Би булчихна шүү!

Коз- Хаана байна? Энд хүн байхгүй байна!

Сер- Та нар мөрдөн байцаагч биздээ хайгаач! Дахиад жаахан хай!

Бок- За, эцэг эхийг нь энд авчир, хамтдаа хайна.

Сер- Үгүй, ээжийг минь битгий оролдоорой!

Бок- Аа? Үгүй юу?

Сер- Ээжийг минь битгий!

Бок- Айн? Үгүй юу?

Коз- Хий!

Сер- Үгүй, үгүй, би бүгдийг хийе!

Бок- Чи хэлсэн шүү, бүгдийг хийе гэж!

Сер- Доор подвал байгаа.

Бок- Бид тэнд шалгасан!

Сер- Та нар муу шалгасан. Тэнд агаар багатай, тэд бүгд хөхөрсөн байгаа байх. Түргэл!

Бок- Хаана?

Сер- Тэнд, ус зайлуулахын доор нэг люк байгаа. Огцом татах хэрэгтэй

Коз- Одоохон, огцом!

Сер- Та нар хүүхэд алсан, цусыг нь мэдэрч байна уу?

Нат- Үгүй! Үгүй! Үгүй…

Үгүй! Үгүй. Битгий онгойлго!

Сер- Та нар хүүхэд алсан! Гар чинь цустсан!

Коз- Зогс! Зогс! Тавь!

Нат- Үгүй! Битгий онгойлго! Үгүй!

Хараач, олс байна, үгүй ээ!

Коз- Битгий хөдөл! Наташ!

Тавь!

Сер- Та нар бүгд цусанд хутгалдсан! Та нар хил давсан!

Бок- Май май май

Сер- Та нар хил давсан!

Бок- Чи юу хийж байгаа юм?

Сер- Гар хангалга

Бок- Яах гэж?

Сер- Тавьмаар байна

Коз- Одоохон. Тэсээрэй

Новш!

Нат- Аяархан аяархан!. Түүнийг ав!

Коз- Нааш ир. Нааш ир. Битгий ай!

Нат- Тэр бол уяач! Тэр жүчээ дээр ажилладаг! Тэр хүн!

Коз- Бид түүнийг барьсан! Чи шархадсан уу?

Нат- Үгүй, би зүгээр

Бок- Зогс! Нааш ир!

Нат- Одоо бүгд зүгээр. Хүлээгээрэй. Бүгд зүгээр. Бүгд дууслаа. Чи сайн байлаа. Энэ сайн хүмүүс. Энэ бол Женя ах, тэр чамайг ээж дээр чинь аваачна.

Бок- За, явцгаая. Наташа эгчийгээ таьчих.

Нат- Бүгд зүгээр.

Бок- Би чамайг ээж дээр чинь аваачна.

Явцгаая!

Нат- Тэр бүгдийг алсан.

Коз- Уучлаарай… уучлаарай, нархан минь.

Сер- Аа, ингэж уулзадлаа! Удаан уулзсангүй!

Бок- Тайвшир, тайвшир…

Сер- Фишер арван нэгийг алах хүртэл явна! Арван нэг, арван нэг! Арван нэг, арван нэг, арван нэг…

Нат- Би чамайг алах болно!

Бок- Валера, хаалга онгойлго!

Наташа!

Нат-  Би түүнийг алах болно!

Бок- Наташа, тайвшир! Тайвшир!

Коз- Тайвшир. Женя, барь!

Нат- Түүнийг арьснаас нь хуулаад үзье! Тэгээд харья. Новш

Бок- Тайвшир! Шүүх шийднэ. Мөрдөн шалгалтыг дуусгая.

Коз- Ямар шүүх вэ! Шинэ засаглал цаазын ялыг цуцална гэж байгаа! Наташатай санал нэг байна, одоо л түүнийг алах хэрэгтэй! Шууд энд!

Бок- Чи юу яриад байна аа? Валера, чи бас солиорсон уу? Чи тэгвэл түүнээс юугаараа ялгаатай байх юм бэ?

Коз- Надад хамаагүй. Чи харсан биз дээ?

Бок- Тийм ээ, харсан. Гэхдээ бид шүүхийн хэлснийг хийнэ! Бид бол хууль. Түүнийг ав, түргэний машин руу яв

Коз- Энэ бол гэмт хэргийн газар! Шалгагдаж дуусах хүртэл хаалттай!

Фишер ЭЭЖ – Миний хүү тэнд байгаа! Миний хүү! Гуйя, туслаач!

Олон хүний дуу чимээ.

Элла– Ээжээ!

Нат– Элла!

Нат ээж – Охин минь!

Олон хүний уйлаан, орилоон.

Эм – Бурхан минь, үүнийг яаж давж туулна аа?

Фишер ЭЭЖ – Хүү минь! Хүү минь! Миний хүү!

 

Back to episodes Go home