7р анги
бичиг- 1992 он
Петя- Эхлээд зоос хийх байсан юм, дараа нь нурна даа
Саша- Өө
Петя- За одоо чи өөрөө мөчирнүүдийг тавь.
Витя- Ванька хааччихав? Ваня!!!
Ваня- Энд байна. Би бодсон чинь энэ бүх юм балай санагдчихлаа.
Петя- Хутга өгдөө
Ваня- Май
Саша- За, тэгэхээр, одоо би асаангуут, галтай байгаа дээр хүн бүр цусаа дусаах хэрэгтэй.
Ваня- Тэгээд энэ чинь яаж автомат тоглоом дээр хожиход яаж туслах юм уу?
Саша- Айгаад байгаа юм уу? Тэгээд л шууд хэлээч. Тэгвэл бид чамтай тоглохоор явахгүй, чи азгүй болно. Харин бид өнөөдөр бөөн мөнгө хожино.
Витя- Би эхэлье, айх юм юу байна.
Петя- Хурдал л даа, бараг унтарлаа
Ваня- Би цуснаас айдаг.
Петя- Яах гэж ингэж байгаа юм?
Саша- Чи өөрөө хэдэн удаа ингэлээ дээ.
Витя- Ёстой, яг сая л аз эхэлж байсан ш дээ!
Саша– Тийм болохоор л биднийг хөөж гаргасан. Бид бүх мөнгийг нь хожчихно гэж ойлгосон байх.
Витя– Тэгээд одоо хаана хонох уу? Вокзал хаалттай. Цахилгаан автобус 4:17-д л явна. Хамгийн ухаантай нь Ваня байжээ, гэр лүүгээ явчихсан.
Петя – Олег, оруулчих даа
Харуул – Гэр лүүгээ яв, энд дахиж орж болохгүй
Петя – Мөнгө байж байгаа. Зүгээр л тоглочихъё.
Харуул- Мөнгө байгаа юм бол таксинд сууж харь.
Саша- Залуусаа, Серёжа ах хүргэж өгнө гэнэ, явцгаая.
Петя- Чи үнэхээр новш юм даа, Олег!
Уяач – Сайн уу, нөхөд өө? Бүх мөнгөө алдчихав уу? Огт мөнгөгүй юу? Мөнгө олмоор байна уу?
Бүгд – Тийм!
Петя- Серёжа ахаа, та ёстой гоё юм бодож олжээ!
Витя– Тийм байна! Бид харуулын машины ачаанд суугаад зуслан дээр очоод хулгайлна, харин чи түүнийг сатааруулна.
Бүгд- Гаргаачээ! Хөөе инээдтэй биш байна. Гарга
Уяач- Чимээгүй! Би одоо онгойлгохоор зөвхөн Саня гарна. Зөвхөн Саня! Өөр нэг нь оролдвол бүх ясыг чинь хугална шүү!
Петя- Ааай
Уяач- Фишер гэж сонссон уу? Тэр чинь би байна. Зөвхөн Саня! Тийшээ зогс. Дуугарвал бүх ясыг чинь бяцална шүү.
Витя! Алив, алив. Би чамд туслая. Одоо нэг нэгээрээ доош орно. Саша яв.
Витя- Серёжа ахаа, битгий л дээ, гуйж байна, би хүссэнийг чинь хийе, зүгээр явуулчих.
Уяач- Мэдээж чи хийнэ, хамгийн эхэнд чи хийнэ. Доошоо буу!
За яасан, Драчун, гараад ир!
Радио хөтлөгч- Бид мэндчилгээ хүлээн авсаар байна, мөн хамгийн дуртай дуунуудыг тавьсаар байна. Хэрэв танд сонин эсвэл онцгой зүйл тохиолдсон бол бидэн рүү одоо шууд залгаарай! Байна уу! Сайн байна уу, та эфирт байна, өөрийгөө танилцуулна уу!
Ваня ээж- Сайн байна уу, би Одинцовскийн районы Горки тосгоны Ваня Локовын ээж байна.
Хөт- Аан, Өдрийн мэнд, өдрийн мэнд, Ванягийн ээж ээ! За яриарай
В ээж- Миний хүү алга болчихлоо! Надад туслаач! Хэн нэгэн харсан байж магадгүй. 12 настай, Ваня. Би Фишер түүнийг алчихсан байх гэж айж байна!
Хөт- Окей. Би… таны Ваня удахгүй эргэн ирээд бүх юм сайн сайхан болно маш их найдаж байна. Мөн… утсаа бүү тавиарай, манай редактор мөрдөн байцаагчидтай холбогдож Фишер гэж хүн дахиж байхгүй гэдгийг батална.
Бок- Одинцовогийн Локово байна яриарай.
Туслах- Тан руу радиогоос залгаж байна
Бок- Чи юу вэ, Валера, тэнгэр ширтэж нүглээ наманчилж байна уу?
Коз- Женя чи, Тэнэг байсан, тэнэгээрээ үлджээ.
Бок- Ха! Чи таван жил надад үүнийг хэлэхийг хүсээ юө? Сайн уугийн оронд уу? Хэлсэнд баяр хүргэе!
Коз- Би чамайг бүр мартчихаж. Чамтай чамгүй хийх ажил надад хангалттай байна. Надад нэг нисдэг намынхан байнаа. Бослогын дараах тав дахь нь.
Бок- Гэрээслэл үлдээсэн үү?
Коз- Одоогоор олдоогүй. Харин өнгөрсөн долоо хоногт Төв Хорооны дарга үлдээсэн. Юу гэж бичсэн гээч?
Бок- Намын алт Лубянкад байгаа гэж үү?
Коз- Зөвхөн чандарлах. Тэгээд л болоо. Хоёрхон үг.
Бок- Ер нь бол, хүн ийм өндрөөс үсрэхэд ухамсартай байвал ихэвчлэн хажуу тийшээ унадаг. Энэ бол инстинкт. Харин энэ хүн яг шулуун унасан байна. Тэгэхээр тэр ухаангүй байсан эсвэл нисэж байхдаа зүрх нь хаагдсан
Коз- Тийм, эсвэл ухаан алдсан хойно нь шидсэн байж магадгүй.
Бок- Тийм дээ. Чам шиг алдарт мөрдөн байцаагч хурдан л учрыг нь олно биз. Чамайг аюулгүй байдлын албаны даргыг байцааж мулталсан гэж яриад байна лээ, эсвэл худлаа юу?
Коз- Ха. Тэр дарга чин шударга, зарчимтай хүн байна лээ. Тухайн нөхцөл байдалд зөв шийдвэрийг л өөртөө гаргасан юм билээ
Бок- Тэгэхээр тэр чамайг мулталсан юм байна, тийм үү? Ха…
Коз- Чамд ер нь юу хэрэгтэй юм бэ? Би ажиллаж байгааг харахгүй байна уу?
Бок- Нэг пацан алга болсон. 12 настай, Горки тосгоноос. Гэрээсээ гараад эргэж ирээгүй.
Коз- Тэгээд?
Чи мэдээ үздэггүй юу? Өдөр болгон зуу зуун хүн сураггүй болдог. Чиний мөрөөдлийн улс чинь баригдаж байна.
Бок- Фишер эргэж ирлээ гэж би бодож байна
Коз- Женя, би бүхнийг ойлгож байна, чи хүнд үе туулсан. Эхнэр чинь өнгөрсөн, дараа нь архинд орсон. Гэхдээ 5 жилийн турш тэнд нэг ч хүн олдоогүй, хэн ч алга болоогүй. Тэгээд тэр хаанаас эргэж ирэх үү? Тамын орноос уу? Битгий тэнэг юм ярь!
Бок- Тэгэхээр чамайг багт оруулах хэрэггүй гэж ойлголоо, зөв үү?
Коз- Ямар баг? Хайгуулын уу? Ойгоор дуудаад “Ау” гэж явах уу? Баярлалаа, надад энд хийх зүйл хангалттай.
Бок- Мэдээж, одоо шударга намынхны тархийг асфальтаас хусаж суух нь дээр тийм үү? Ха! Сайн байна, Валера, хий хий, зөв ажил шүү!
Коз- Чөтгөр лүүгээ тонил Женя
Нат- Битгий хараарай. Энэ… энэ чиний төрсөн өдрийн гэнэтийн бэлэг.
Элла- Төрсөн өдрөөрөө хүссэн бүхнээ гуйж болно гэж эмээ хэлсэн
Нат- Хэзээ ч хэнээс ч юм битгий гуй
Элла- Би гуйгаагүй, зүгээр хэлж байна. Гражуудын хажуугийн хоосон талбайд гөлөгнүүд байна. Тэд маш жижигхэн, маш хөөрхөн. Хэрэв надад нэгийг нь хэн нэгэн бэлэглэвэл би дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болно!
Нат- Эллочка, чамайг баярлуулах өөр аргыг бодъё. Бид нохой тэжэээ дийлэхгүй.
Элла- Би өөрөө салхилуулж, хооллож, усална. Үнэн шүү.
Нат- Би ганцаараа бүхнийг хийж байна, чамайг, эмээг, өөрийгөө арай гэж тэжээж байна. Тэгээд… бидэнд нохойг хооллох ч юм байхгүй. Тэр өлсөж зовоосой гэж чи хүсээд байгаа юм уу?
Элла- Тэр гөлөгнүүдийг зүгээр л устгана. Харин манайд дандаа талх, чанамал байдаг. Би өөрийнхийгөө өгнө.
Нат- За маргалдахаа больё, тэгэх үү? Нохой болохгүй.
Элла- Чи маш муухай хүн. Зөвхөн өөрийгөө л боддог.
Нат- За сайн хэрэг тэгвэл ямар ч нохой болохгүй гэдэг илүү ойлгомжтой биз
Уяач- Та нар муухай аашилсан. Тамхи татна, муу сурна, хүний байшинг тонох гэж оролдсон. Энэ бол… муу. Хариуцлага хүлээх ёстой. Миний энд нэг олс байна, одоо тааруулж үзнэ, хэнд нь яг таарах бол? Өөрсдөө юу гэж бодож байна?
Та нар өлсөж байгаа биз дээ? Би өөрөө маш их өлсөж байна. Тэгвэл хамгийн тарган, хамгийн бүдүүн нэгийг нь туузан дээр тавиад эхэлж явуулъя, тийм үү?
Амттай байхдаа…ха
Цагдаа- Ваня! Ваня! Ау!
Бок- 100 метрийн цаана эхний аллага болсон газар байгаа.
Цагдаа- Ваааняаа! Вааняя! Ваня!
Коз- Мэдээгүй хүмүүст хэлэхэд, би Валерий Козырев байна. Би Улсын онцгой байдлын хорооны хэргийг хариуцаж байгаа. Мөн өчигдөр нас барсан Төв Хорооны аж ахуйн хэлтсийн даргын хэрэг… энэ л шалтгаанаар бид энд цугласан. Хоёр хэрэг холбоотой эсэхийг одоогоор хэлж чадахгүй. Үндсэн хувилбар бол амиа хорлолт.
Гэхдээ мөрдөн шалгалтын явцад шинэ баримтууд гарч ирэхийг үгүйсгэхгүй. Өөр асуулт байна уу?
Сур- Хэргийг мөрдөн шалгах ажил хэр удаан үргэлжлэх вэ? Энэ бол ил тод төрийн эргэлт байсан, яагаад хэргийн материалыг шүүхэд шилжүүлэхгүй байгаа юм бэ?
Коз- Та энд санамсаргүй ороод ирсэн нь шууд л ойлгогдож байна. Би таныг анх удаа харж байна. Би таны хамт олонд олонтаа хэлсэн зүйлээ дахин давтая: мөрдөн байцаалтаар бүх нөхцөлийг тогтоохын тулд цаг хугацаа шаарддаг. Бид ийм чухал асуудалд алдаа гаргах эрхгүй. Мөрдөн байцаалт дуусвал хэрэг шүүхэд шилжинэ. Өөр асуулт?
Сур 2- Харин Фишерийн хэрэг танд чухал биш байсан уу? Энэ сүртэй хэрэг биш байсан байх? Мэдээж, тэнд чинь ямар нэг дарга биш, зүгээр л хүүхдүүдийг алж байсан. Та нар эхний тааралдсан хүнийг буруутгаад хэргийг хаачихсан, харин өөрсдөө том карьер хийгээд явж байна. Таны хүү аюулгүй байгаа болохоор та ч сайхан унтдаг байх даа, тэ?
Коз- Фишерийн хэргийн сэжигтэн нас барсан тул хаагдсан. Түүнээс хойш дүүрэгт хүүхдийн аллага гараагүй гэдгийг онцолмоор байна! Миний хүүг дахин дурдах юм бол маш муугаар дуусна шүү. Өөр асуулт?
Сур 2- Та дахиад л худлаа ярилаа. Би саяхан Горкид сурвалжилга хийсэн. Тэнд нэг хүүхдийг тасчин алаад сахиусан тэнгэр шиг тавьсан байсан. Энэ чинь Фишерийн бичгийн хэвтэй адилхан биш үү?
Коз- Би энэ хэрэгт ямар ч хамаагүй. Миний ойлгосноор хэвлэлийн бага хурал дээр үндсэн асуудлаар өөр асуулт байхгүй юм шиг байна? Бүгдэд баярлалаа.
Сур 3- Улсын онцгой байдлын хорооны хэргээр бүртгэгдсэн бүх амиа хорлолтууд гипнозын нөлөөн дор болсон гэж үнэн үү? Тэднийг бүгдийг нь программчилсан гэсэн үг үү? Та юу гэж бодож байна?
Нат- Игорь! Сайн уу! Би энүүгээр өнгөрч яваад чамд чихэр авчирлаа. Май
Иг- Баярлалаа. Гэхдээ надад танд хэлэх зүйл алга. Би тэр болсон бүхнийг одоо ч санахгүй байна.
Нат- Би мэдэж байна, энэ чиний сэтгэлзүй ингэж ажиллаж байгаа юм. Чиний тархи зүгээр л бүгдийг арилгачихсан. Ойлгож байна уу? Гэхдээ хэрэв…
Маль- Игорь!
Нат- Хэрэв бид тэр газар луу очвол…
Маль- Игорь!
Нат- бүгдийг яг болсон шиг нь сэргээвэл, чи заавал…
Маль- Түүнтэй юу ч битгий ярь!
Нат- чи заавал бүгдийг санах болно. Чи сонсож байна уу? Фишер эргэж ирсэн! Зөвхөн чи л түүнийг санаж чадна, ойлгож байна уу? Чиний толгойд л нууц тайлал нь байгаа!
Маль- Хүн болгон өөрийн шүүгч нь. Биднийг тайван орхи. Та яг солиотой! Машинд суу, яв! Таныг харахаас ч дургүй хүрч байна. Би та нараас болж байнга хүүтэйгээ хамт байх ёстой болоод байна! Та надад аюултай хүн шиг санагдаж эхэлсэн, тиймээс би хүүгээсээ холдохгүй
Энэ чинь юу вэ? Тэр чамд өгсөн үү? Миний хүүд ямар ч чихэр битгий өг! Сонссон уу? Та түүнийг хордуулах гэж байгаа юм уу эсвэл гэмтээх гэж байна уу? Би мэдэхгүй! Та нар иймэрхүү юманд мэргэжлийн хүмүүс шүү дээ!
Шин 2- Алуурчин зарим хавиргыг хугалсан, заримыг нь тайрсан, заримыг нь бүр буталсан байна.
Бок- Энэ юу вэ?
Шин 2- Чөтгөр бүү мэд
Бок- Чөтгөр гэж энд ганцхан чи л байна. Харин энэ бол хутганы үзүүрийн хэлтэрхий. Үүнийг гаргаад сайн шинжил! Чи их сургуульд сураагүй юм уу? Хурдан, хурдан!
Коз- Чи тамхи татдаг хэвээрээ биз дээ?
Бок- О! Импортынх байх нь! Хаанаас авсан юм? Намынхнаас хулгайлсан уу?
Шин 2- Уучлаарай, өөр нэг чухал юм байна. Бид биеийг олсон талбайн мөрийг хуучин хэргүүдийн мөртэй харьцууллаа. Ул мөр яг таарч байна.
Коз- Бид тэр үед алдаа гаргасан гэдэгт итгэж чадахгүй нь.
Бок- Харин би хэзээ ч эргэлзэж байгаагүй. Нэг ч минут. Гэхдээ тэр ингэж удаан нуугдаж суусан гэдэгт л итгэхэд бэрх байлаа.
Коз- Чи яаж биеийг ингэж хурдан олов?
Бок- Би Сливкогийн дэвтрийг ухаж үзсэн. Тэнд тэр хүү минь төрөхөд би больё гэж шийдсэн гэж бичсэн байсан. Харин ч удаан тэслээ. Тэгсэн ч ой руу явдаг хэвээр байсан, өмнө аллага хийсэн газрууд руугаа явж хөнгөрдөг байсан гэж бичсэн байна лээ. Дараа нь тэнд нэг хүүтэй таараад л… толгой нь эргэчихсэн!
Коз- Тэгээд чи эхний гэмт хэргийн газрын ойролцоо цогцсыг олсон гэсэн үг үү?
Бок- Мхн
Коз- Тэгвэл нотлох баримтууд яасан?
Бок- Валер, чамд энэ хамаагүй биз дээ? Чи чинь хорооны нөхдийг хариуцлагаас аврах хэрэгтэй биз дээ. Харин энд бол зүгээр л хүүхдүүд. Тэгэхээр юу гэж
Коз- Боль оо. Намайг ч бас багт оруул. Би шөнөжин унтаагүй, Женя… ямар ч хороо надад хамаагүй.
Бок- Би таван жил унтаагүй, Валер. Чи ялагдлаа. Добровольскаяг ч бас дуудаж болох юм биш үү? Бас л нэг үнэт ажилтан.
Коз- Тэр одоо ажилтан биш. Бас чи шоолох хэрэггүй. Тэр үнэхээр асуудалтай байгаа. Би бүр Белоусов руу явуулсан, стрессийн улмаас сэтгэцийн эмгэг үүссэн гэж хэлсэн
Бок- Ммм… Уучлаарай, мэдсэнгүй. Гэхдээ анхнаасаа л тархи нь сул гэдэг нь илт байсан.
Коз- Болиоч
Бок- Тэгээд чи яаж надтай хамт ажиллах гэж байна? Би чиний дарга гэдгийг тэсвэрлэх үү?
Коз- Хэсэг хугацаанд бол тиймээ
Бок- За тэгвэл Ванягийн сургууль руу явж хүүхдүүдээс асууя. Чи тэдэнтэй сайн ойлголцдог биз дээ?
Сурагч 1- Ваняг тасдаад хаячихсан гэж үнэн үү?
Бок- Худлаа
Коз- Гэхдээ чи үнэн гэдэг маш чухал үгийг саналаа. Энэ бол маш чухал ойлголт.
Бок- Танайхаас хэн Ванятай найзалдаг байсан бэ?
Сурагч 2- 7Б-ийн Сашка, Петька хоёр
Сурагч 1- Бас 7А-ийн Витя. Тэд үргэлж хамт явдаг байсан.
Бок- Одоо тэд хаана байна?
Сурагч 1- Ммм… Мэдэхгүй, өнөөдөр ерөөсөө хараагүй.
Сур зах- Витя, Саша, Петя гурвуул сайн хүүхдүүд. Гэхдээ, ар гэр нь амьдралын болоцоо муутай. Эцэг эх нь тэднийг анхаардаггүй. Сурлага нь дунджаас доогуур, гэхдээ тэд чинь өсвөр насныхан. Тэднийг хянаж байх хэрэгтэй!
Бок- Харин Ваня?
Сур зах- Харин Ваня бол сайн бүтэн гэр бүлээс гаралтай. Аав нь төрсөн биш, хойт. Ээж нь дахин гэрлэснээс хойш Ваня түүнийг зориуд сөргөлдүүлэх гээд муухай аашилдаг болсон. Ээж нь над дээр ирээд яах ёстой, юу хэлэх ёстой гэж зөвлөлддөг. Харин Ваня тэр нөхөдтэй нийлээд… тамхи татаж эхэлсэн. Ууг нь тэднээс дүү
Бок- Хэдэн насаар?
Багш - Уучлаарай, Надежда Петровна, өнөөдөр тэр гурван хүү ерөөсөө сургууль дээр ирсэнгүй. Өчигдөр ч бас байгаагүй.
Бок- За явья
Уяач- Нэг, хоёр, гурав, дөрөв, тав. Дүүжилчих үү эсвэл огтолж хаях уу? Дуугарахгүй юу? Тэгвэл огтолж хаяна
Зүрхийг нь идэж үзмээр байна уу?
Петя ээж- Чи байсан газар луугаа яв. Үгүй бол цагдаа дуудна, ойлгов уу?
Бок- Би цагдаа байна. Хаалга нээ.
П ээж- ор ор
Бок- Таны хүү Петя гэртээ байна уу?
П ээж- Гайхалтай, эхлээд цагдаа аав дээр нь ирдэг байсан. Одоо хүү дээр нь. Тэдний нэг нь ч байхгүй, нэг нь ч. Би ээлжнээс ирсэн, ирэхэд аль нь ч байгаагүй. Шөлөө ч уугаагүй.
Бок- Та хэзээ хамгийн сүүлд тэднийг харсан бэ?
П ээж- Санахгүй байна. Уржигдар өмнө юм уу даа.
Бок- Цагдаад өргөдөл бичиж өгсөн үү?
П ээж- Би юу ч мэдэхгүй.
Бок- Тэр одоо хаана байж болох вэ?
П ээж- Би яаж мэдэх юм бэ? Тэр надад тайлан тавьдаг биш
Бок- За ойлголоо. Өрөөг нь хаана юм ядаж мэдэх үү?
Бок- Энэ зураг дээр хэн хэн байна?
П ээж- Энэ бол Петька, энэ Витя, энэ бол 7-р ангийн Сашка. Зураг дарсан нь жижиг Ваня. Түүний ээж нь маш гэнэн хүн. Бараг 100 удаа утасдаж, “Ваня алга болчихлоо” гэсэн байх аа. Витя, Саша хоёр ч бас алга болчихлоо гээд л.
Бок- Ойлголоо. За, үзэг цаас аваад таны хүүхэд сураггүй болсон тухай өргөдөл бичье.
Элла- Ээж ээ, бид удаан явах уу? Би эмээ дээрээ очмоор байна!
Нат- Бид яг л эмээ рүү чинь явж байна шүү дээ.
Элла- Би шээмэо байна.
Нат- Одоо жаахан явахаар шээ.
Нат- За, энд машины хойно суу.
Элла- Энд бүгд харагдаад байна. Эмээ намайг дандаа бут руу аваачдаг
Нат- За явья. Бут байна
Элла- Энд ч бас харагдаад байна.
Нат- Элла! Эргээд машиндаа суу!
Элла- Гэхдээ би арай....
Нат- Хурдал! Зогс! Яв!
Коз- Яаж ингэж хайхрамжгүй хандаж чаддаг байна аа? Хүү чинь алга болсон ч тоох ч үгүй. Та нар ер нь яадаг хүмүүс вэ?
Витя ээж- Бид жирийн л хүмүүс. Генералтай суугаагүй. Бид тэднийг хоолоор хангах ёстой, харин дагаж мөрдөх биш.
Коз- Тэгвэл удахгүй хооллох хүн ч үгүй боллоо. Харин та нар анзаарах ч үгүй.
В ээж найз- Тэгвэл бид таныг хооллоё? Ундалья? Оронд чинь оруулж өгье. Мм? Та үнэхээр жаахан ойр дотно харилцахыг хүсэхгүй байна уу?
Коз- За, өргөдлөө бичээд цагдаад өг.
Коз- Ийм хүмүүс бол шавьжнаас ч дор.
Бок- Яахав дээ тэд ердийн л хүмүүс, амьд гарах гэж л хичээж байна.
Коз- Тэр нь ч бүтэхгүй дээ. Бүх гарах гарцыг хааж, машин бүрийг шалгах ёстой.
Бок- Нэг ээжийг хүлээх үлдлээ. Чөтгөр ав, тэр хаашаа алга болчихов оо? Ажлаасаа гараад гэртээ ч очоогүй.
Горокоос Горок 10 хүртэл бүгдийг хаа. Машин бүрийг зогсоо.
Замын цагдаа 1- Баярлалаа. Сайн яваарай!
Нат- Сайн байна уу, нөхөр цагдаа, яаралтай ажиллагааны баг дуудаарай.
з цаг 1- Мэдлээ, нөхөр командлагчаа
Нат- Та ойлгосонгүй. Би прокурорын ахлах мөрдөн байцаагч!
З цаг 1- Баримтаа үзүүлнэ үү.
Нат- Баримт одоо надад алга.
З цаг 1- Тэгвэл сайн тайлбарла эсвэл ажилд минь бүү саад бол.
Нат- Тэнд ойд хүний биеийн хэсгүүд байна!
З цаг 1- Алив, үлээ дээ!
Нат- Та ойлгохгүй байна уу? Чи тэнэг үү? Тэнд хүний биеийн хэсгүүд байна гээд байна! Шууд баг дууд!
З цаг 1- 18-р хэсэг рүү хүмүүс явуул, энд нэг эмэгтэй үймээн гаргаад байна
Уяач- Шинэхэн дээр нь амс! Та 2 хүч хэрэгтэй! За нэг амс даа, шинэхэн шүү!
Оо! Яагаад ийм эмзэг юм бэ дээ? Петяг хармааргүй байна уу? Тэгвэв одоо үүнийг засъя.
Коз- Чамайг хэн гэж дуудах вэ?
З цаг 1- Лейтенант Егоров.
Коз- Лейтенант Егоров, над руу нэг охин залгасан, тэр хаана байна?
З цаг 1- Тэнд 2 давхарт суугаа.
Коз- Ээж нь бас хэрэгтэй байна явья.
З цаг 1- Явцгаая
Энд байна
Нат- Валер! Би ойд биеийх хэсгүүд харсан, хүүхдийнх байх шиг байсан! Би тэр газрыг тэмдэглэсэн, зам дээр канистр тавиад, ойд цагаан алчуур зангидсан. Тэнд… Бид явах хэрэгтэй, би бүгдийг нь харсан!
Коз- Эхлээд Эллаг авья, дараа нь бүгдийг нь шалгая.
Нат- Чи намайг зүгээр л эндүүрсэн гэж бодож байна. Гэхдээ би эндүүрээгүй! Би үнэнээ хэлээд байна! Би бүгдийг харсан, үнэхээр шүү!
Коз- Чи мэргэжлийн онцлогийг яалтай билээ тэ. Бүгдийг зөв хийжээ.
Нат- Элла!
Коз- За Элла, явъя, чамайг эмээд чинь хүргэж өгье!
Нат- Уучлаарай, охин минь!
Бок- Би зөв ойлгосон уу? Та хүүхдийнхээ алга болсон тухай өргөдөл бичиж байгаад оройтож ирэв үү?
Саша ээж- Тийм, алга болсон. Өчигдрөөс хойш ирээгүй.
Бок- Ийм юм байнга болдог уу?
С ээж- Тийм, олон удаа.
Бок- Харин та анх удаа санаа зовж байна уу?
С ээж- Одоо чинь Фишер эргэж ирсэн гээд байгаа шүү дээ. би айэ байна. Маш санаа зовж байна!
Бок- Харин таны хүү гэртээ байхгүй үедээ ихэвчлэн хаана байдар вэ,?
С ээж- Петягийнд эсвэл Ваня Локовынд. Гэхдээ Ваняг алаад хаячихсан. Аймаар.
Бок- Ваня алга болсны дараа таны хүү гэртээ байсан уу?
С ээж- Тийм, Ванягийн ээж ирж хүүгээ хайсан. Харин манайд байгаагүй.
Бок- Саша танд хаана байсан тухайгаа хэлсэн бүү? Ванятай хамт байсан уу?
С ээж- Би жижүүрийн ээлжнээс ирээд унтчихсан. Би асуугаагүй
Бок- Та хаана жижүүр хийдэг вэ? За ойлголоо… Тэгээд та хүүгийнхээ тухай юу мэддэг юм бэ? Тэр хаашаа явдаг, юу хийдэг, юу сонирхдог гэдгийг мэдэх үү?
С ээж- Сургуульд… гадаа… мэдэхгүй.
Бок- Тэгвэл та юу мэддэг юм бэ? Та өөр хүүхэдтэй юу? Би тэднээс асууж болох уу? Явцгаая!
С ээж- Босоорой, хүүхдүүд ээ. Цагдаа Сашаг хайж байна.
Бок- За хүүхдүүд ээ, Саша хаана байна? Хэн мэдэж байна?
Дүү эм- Тэр Света Петренкогийнд байгаа, 3-р орцонд.
Бок- За
С ээж- Юун шинэ мэдээ вэ?!
Бок- Энэ юу байр вэ?
С ээж- 21 дүгээр байр юм уу даа
Бок- За, ядаж үүнийг мэдэж байна, сайн байна ээж гуай. Та хаалгаа түгжээрэй.
Коз- Элла эмээдээрээ байсан нь дээр байх. Харин чи гэртээ бай, Хариу гарахаар би чам руу шууд залгана. Амлаж байна уу?
Нат- Тийм, ойлголоо. Эллагийн төрсөн өдөр, харин би бүр машин ч үгүй. Би дахиад бүгдийг сүйрүүлчихлэ
Коз- Бүгд зүгээр болно оо. Чи бялуу хий, ямар бэлэг бодоод олчих. Тэр чамд хайртай, ойлгоно. Чи тэдний төлөө бүхнээ орхисон шүү дээ.
Нат- Чи ч бас сайн аав, гэхдээ хүү чинь чамаас холдоод дотуур байранд орчихсон
Коз- Бидний харилцаа төвөгтэй. Тэр эрх танхи өссөн, эхийнхээ ачаар
Нат- Ха надад эхнэрээ битгий муу гэж яриарай. Чи түүнээс салах гэж байгаа, тэр чиний амьдралыг эвдсэн гэж. Үүнийг би аль хэдийн сонссон, Валера.
Нат- За
Нат ээж- Наташенька!
Нат- За ээж!
Н ээж- Өглөө гөлөг авахаа мартав даа?
Нат- Үгүй ээ, мартахгүй, мартахгүй!
Н ээж- Бие чинь яаж байна?
Нат- Зүгээр ээ!
Н ээж- Уухгүй гэж амла!
Нат- Мэдээж уухгүй! Баяртай
Н ээж- Ойлголоо
Бок жолооч- Евгений Афанасьевич, уучлаарай. Нөгөө охин тэр явж байх шиг байна.
Бок- Света, битгий ай. Би цагдаа, чамтай ярих хэрэгтэй байна. Чи энд амьдардаг уу?
Света- Тийм
Бок- За, хамт явъя, би чамайг хүргэж өгье.
Би Сашаг хайж байна, чиний хөрш. Түүний дүү нь чамайг хамт байгаа гэсэн.
Све- Юу? Надтай юу? Тэр тэнэг юм уу?
Бок- Өө ойлголоо, тэр танайд байхгүй юс байна. Харин чи тэр хаана байж болохыг мэдэх үү,?
Све- Би түүнийг Фишер алаад хаячихсан бодож гэж байна яг Ваня шиг.
Бок- Би итгэлтэй байна, тэгээгүй. Гэхдээ бид түргэн олохгүй бол тэр үнэхээр алах болно. Чи түүнийг хамгийн сүүлд уржигдаг харсан уу?
Све- Үгүй ээ. Тэр найзуудтайгаа өдөржин хамт байсан. Дараа нь надтай хамтдаа “Салют” руу авна гэж амалсан. Би оройжин түүнийг хүлээсэн, харин тэр ирээгүй.
Бок- Салют гэж нь юу вэ? Кафе юу?
Све- Автомат тоглоомын газар.
Бок- Хаана байдгийг мэдэх үү?
Све- Би үзүүлж чадна
Бок- Зүгээр сайн тайлбарла
Све- Белорусскийн вокзалаас цаана, тэнд асуувал бүгд мэднэ
Бок- За, гэр рүүгээ ор. Шөнө ганцаараа явах хэрэггүй.
Све- Та Сашаг заавал олоорой
Бок- Валера, чи хаана ч байсан надад одоо хэрэгтэй байна. Белорусски дээр хэдийд ирж чадах вэ?
Коз- Би энд ойрхон байна.
Бок- Тэгвэл хурдан ир, тэнд бүгдийг тайлбарлая. Явъя.
Харуул- Зөвхөн клубын гишүүд л орж болно.
Коз- Энд цорын ганц гишүүн байгаа нь…чи өөрөө.
Бок- За түргэн замаас холд. Одоо тусгайгийнхан ирээд чамд хурдан ойлгуулна шүү.
Хар- Юу?
Бок- Бүгд байгаа газартаа үлдээрэй, хөдөлж болохгүй. Ахлагч нь хэнбэ?
Ад- Би байна.
Коз- За, би та нарт хүүхдүүдийн зураг үзүүлье. Тэд энд ирсэн, түүнээс хойш сураггүй болсох. Анхааралтай хараад хэлээрэй, хэзээ, хаана, хэний хамт харсан бэ? Жижигхэн зүйл ч чухал.
Бок- Харсан уу?
Ад- Тийм, харсан. Бүгдийг нь. Олон удаа ирдэг байсан.
Ад- Сүүлд хэзээ харсан?
Ад- Долоо хоногийн өмнө.
Бок- Харин өчигдөр хараагүй гэж үү?
Ад- Би долоо хоног энд байгаагүй, өөр хүн байсан.
“Энэ миний мөнгө!”, “Үгүй, минийх!”, “Би цэнэглэсэн шүү дээ!”
Бок- Эй!
Бок- Эй, пацанаа! Нааш ир! Би чамайг заавал олно, зүгээр ууртай болох байх. Одоохондоо уургүй байна! За одоо мөдхөн ноходтой цагдаа ирнэ, тэгээд гэрэл ч хэрэггүй болно! Өө, энд хэн байна даа?
Чамайг хэн гэдэг вэ?
Хүү 4- Гриша
Бок- Тэгээд чи яагаад зугтаав, Гриша?
Хүү 4- Та нар сургуульд хэлчихнэ, ээж аавд ч хэлчихнэ. Харин надад сүүлчийн сануулга өгчихсөн байгаа.
Бок- Юу гэж?
Хүү 4- Намайг энд ирдэг гэж
Бок- Чи юу вэ? Бидэнд тэр сонин биш. Харин Пётр Ильиныг мэдэх үү?
Хүү 4- Тийм
Бок- Өөр гарц бий юу энд?
Хүү 4- Тийм
Бок- За, эр хүний ёсоор, чи надад бүхнийг ярь. Цагдаа энэ тэр бололгүй эндээс гарна. Өчигдөр Петя энд байсан уу?
Хүү 4- Тийм..
Бок- Хэнтэй хамт байсан? Дараа нь хаашаа явсан?
Хүү 4- Витька Сашка 2 хамт байсан. Ер нь Ваня ч байдаг, гэхдээ тэр удаа байгаагүй. Тэд автомат дээр бохь наагаад байсан. Харин Теймураз, газрын эзэн л дээ, харчхаад аймшигтай уурласан. Дараа нь Олег тэднийг хөөсөн.
Бок- Олег гэж хэн юм?
Хүү 4- Үүдэнд зогсдог бүдүүнээ. Дараа нь би тэднийг хараагүй.
Бок- За яв, Гриша.
Хүү 4- Баярлалаа!
Үйлчлүүлэгч- Үгүй ээ, би ажиллаж байсан. Та шалгаж болно.
Бок- За, энэ гахайг сэргээе.
Коз- Зөөлөн!
Энэ пацануудыг өчигдөр харсан уу?
Бок- Энд бохь наагаад байсан шдээ, тэгээд чи тэднийг эндээс хөөсөн. Дараа нь тэднийг алаад, чи сэтгэлээр унаад алчихсан юм биш үү?
Хар- Чи өөрөө хүрээд үз дээ, бүхнийг сүйтгэчихсэн. Зажилж наагаад л, зажилж наагаад л… адгийн шаарнууд!
Коз- Дараа нь?
Хар- Би тэднийг хөөсөн. Гэхдээ тэдний юу хийхийг нь хараад зогсож байсан. Их норчихвол буцааж оруулъя гэж бодсон. Гэтэл нэг “Серёжа ах” тэднийг аваад явсан.
Бок- Чи харсан уу?
Хар- Үгүй ээ. Зүгээр нэг нь “Явцгаая, Серёжа ах хүргээд өгнө” гэж хашгирсан.
Коз- Машиныг нь харсан уу?
Хар- Үгүй ээ, би дотогшоо орсон.
Бок- Энэ хэдэн цагт болсон бэ?
Хар- 2, 3 цагийн үед байх
Бок- Тэгэхээр эндээс нэг Серёжа пацануудтай хамт явсан, харин тэд газар дор орсон мэт сураггүй болсон.
Коз- Гэхдээ эхлээд энэ Серёжа Ваняг ойд алсан. Магадгүй нэмээд пацанууд бүгдээрээ ямар нэг юм харчихсан байх. Тэгээд тэр тэднийг мөрдөж байгаад машиндаа суулгаж авсан.
Бок- Харин тэд түүнийг нэрээр нь мэдэж байсан бол өмнө нь танил гэсэн үг. Ойлгож байна уу?
Коз- Тийм
Бок- Тэгэхээр тэр Одинцово эсвэл Горкийн ойролцоо амьдардаг. Сурагчдын хөрш байж болно, эсвэл сургуульд ажилладаг, эсвэл кино театрт. Тэгэхээр бид бүх Серёжа нарыг шалгах хэрэгтэй. Улаан Москвичтой байсан. Бас бүх орсон гарсан хоригдлууд, галзуучуудыг. Ойлгов уу
Коз- Чи тайлан бичээгүй шдээ тийм болохоор би чам сануулья. Өнгөрсөн удаа бид бараг 6000 мэдрэл муутуудыг, 1500 ялтай хүнийг, 443 хүчиндэгчийг ухсан. Юу ч олоогүй.
Бок- Муу л хайсан байна Валер. Одоо шинээр эхэлнэ. Бүх Сергей-уудыг л самарна. Зөхөх Сергей. Тэгэхээр бид бүх Серёжа нарыг шалгах хэрэгтэй. 5 жилийн өмнө хэн нь улаан Москвичтой байсан, хөлний хэмжээг нь харьцуулах ёстой. Ялангуяа мэс засалч, махчин гэх мэт анатомийн мэдлэгтэй хүмүүсийг шалга.
Коз- Магадгүй тэр Серёжа биш ч байж болно! Тэр нэрээ зүгээр худлаа хэлсэн ч юм бил үү. Машинаа ч аль хэдийн сольсон. Эсвэл бүр бусдын нэр дээр явдаг ч юм бил үү. Хэдэн арван мянган хүнийг шалгах хэрэгтэй болно. Энэ бол олон жил үргэлжилнэ.
Бок- Магалгүй л юм.
Коз- Ойлголоо. Би оперуудад үүрэг өгнө. Гэхдээ эхлээд бид байр бүрийг тойрч үзэх хэрэгтэй. Магадгүй хэн нэг нь цонхоор харсан, машиныг анзаарсан байж болно. Хэрэв тэр хүүхдүүдийг мөрдөж байсан бол машин нь ойролцоо зогссон байх ёстой. Бас нэлээн удаан зогссон байх ёстой.
Бок- Хараач хөөе! Чи жинхэнэ мөрдөн байцаагч шиг бодож эхэллээ шүү! Зөв, зөв, сайн санаа. Одоо хэсгийн төлөөлөгчдийг, цагдаа нарыг хөдөлгө. Гэхдээ эхлээд энд эргүүл хийж байсан оперуудыг ол.
Коз- Олноо.
Бок- Мхн
Н ээж- Наташенька, утсаа ав л даа, хаагуур л алга болоод байна даа…
Уяач- Энэ юу вэ? Энгийн асуулт шүү дээ. Хариул! Дараагийнх нь илүү хэцүү болно. Тохиролцоогоо санаж байна уу? “11-г алах хүртлээ явахгүй.” Танай Петя 10 дахь нь болсон. Нэг илүү байна. Нэг нь ээж аав дээрээ гэртээ очно. Хэн хурдан таасан нь чөлөөтэй болно. Тэгэх үү? За хялбарханаас эхэлье
Одоо хөдөлмөрийн хичээл орно. Толгойгоор үнсний сав хийнэ, та нар чинь тамхи татдаг биз дээ?
Хван- Валерий Евграфыч, намайг хамт авчихгүй юу? Танд гэнэт опер хэрэг болж магадгүй.
Коз- Бодож үзье, ярилцъя.
Уяач- За, бүх зүйл ямар гоё болж байгааг хардаа ! Та нарт ийм тоглоом таалагдахгүй байна уу? Тэгвэл өөр тоглоом тоглоё, томчуудын тоглоом.
За хэн түрүүлж гар өргөх вэ? Гар хүлээстэйг мэдэж байна,шууд Серёжа ах, бид хүсч байна, гэхдээ гар маань хүлээстэй . Хэн түрүүлж намайг баярлуулна, тэр гэртээ харина. За?
Витя- Би! Би амьдрахыг хүсч байна!
Уяач- Ммм… Чамд анхнаас нь л дуртай байсан! Ямар сайн хүү вэ!
Алла- Тэр бол дэлхийн хамгийн муу хүн. Тэр бүр ирсэнгүй!
Н ээж- Ирнэ ээ, заавал ирнэ. Ээж чинь шүү дээ.
Элла- Би түүнийг үзэн яддаг! Тэр дахиад өнгөрсөн жилийнх шиг архидаад, намайг ч, чамайг ч мартсан байх.
Н ээж- Юу яриад байгаа юм бэ! Ингэж болохгүй!
Элла- За очоод л харъя, тэр юу хийж байгааг!
Н ээж- Би чамд нэг нууц хэлчихье. Тэр чамд гөлөг авахаар явсан. Гэхдээ энэ амар ажил биш. Гэхдээ хамгийн сайхныг нь сонгоод чамд авчирна. Тэгээд бүгд сайхан болно. Санаа зоволтгүй.
Бок- За залуусаа хурдан ярь
Эргүүл 1- Бид шөнө 2т хэлсэн маршрутын дагуу явсан. Тэгээд ВАЗ 6 зогсож байсан.
Эрг 2- Энэ машин бидний анхаарлыг татаагүй. Тэрээд цаашаа явсан, тэр машин тэндээ тоглоомын газрын хажууд үлдсэн.
Коз- Машины дугаар?
Эрг 2- Нөхөр даргаа, тэрийг сайн хараагүй.
Коз- Би дарга биш ээ. Улаан москвич хараагүй юу?
Хамт- Үгүй
Эрг 1- Дахиад хэдэн машин байсан. Теймураззын цэнхэр, бас нэг тэдний байнга зогсож байдаг машин.
Коз- Мм
Бок- Чөлөөтэй! Москич Серёжа 2 хоёроор юу байна? Бараг 30 мянга гэж байгаа гэж юу гэж байгаа юм? Шаргал 6тай маркийн машинтай хүмүүсийг орхи.
Коз- Тийм цаг байхгүй бидэнд
Бок- Валера байж бай. Сургуульд гурван Сергей гэдэг багш байдаг, зарим нь Сергей гэдэг хөрштэй, заримд бүр хоёр байдаг гэж байна. Анатомийн ур чадвар байхгүй, Москвич ч байхгүй, ял эдэлж байгаагүй.
Коз- Гацчихлаа Женя!
Бок- Тэгвэл буцаж яваад гарц ольё.
Уяач- Хэн та 2с 11, 12 вэ? би шийдэж чадахгүй байна. Өөрсдөө юу гэж бодож байна?
Витя- Серёжа ахаа намайг явуулчих би хэнд ч хэлэхгүй
Уяач- Хм, тийм үү? Тэгвэл Саша эхлээд сандал руу гарах уу?
Түүнийг ал. Зүгээр л сандалыг нь түлхчих. Тэгээл болоо. Тэ? Гэр лүүгээ явмаар байна уу?
Витя- Би... Чадахгүй нь ээ
Уяач- Саш чи чадах уу? Тэгвэл буу, Витя оронд нь зогс
Ингээд л болоо
Бок- Хутга яасан? Юм байна уу?
Шин 2- Тийм ээ, таны зөв байсан, энэ ... хутган дээр толбо байсан. Гэхдээ, хүүгийн цус ч биш хүний цус ч биш.
Бок- Намайг эмчлэх хэрэггүй гол юмаа хэл
Шин 2- За, тунадасны урвалыг шалгах хэрэгтэй. Гэхдээ надад эсрэг бие байхгүй, би захиалах гэж оролдсон боловч болохгүй байгаа.
Коз- Улс орон эмх замбараагүй байна. Новш. Надад наад дээжээ өг, би шинжилгээнд өгөхийг хичээе.
Нат- Сайн байна уу, надад тучлаач. Би яаралтай утасаар ярих хэрэгтэй байна. Гуйя
Элла- Ээж! Ээж!
Н ээж- Ээж нь биднийг авах гээд явсан байх. Би хэлсэн шүү дээ хүлээе гэж.
Back to episodes Go home