6р анги
Иг- Сайн байна уу? Та орооч
Бок- Ээж ааю чинь хаана байна?
Мальцева- Яасан? Юу? Юу болоод
Коз- Бүгд зочны өрөөндөө бүгд цуглана уу
Мальцева- Хүлээгээрэй, Гена! Гена!
Маль- Дахиж миний гэрт битгий ирээрэй гэж хэлсэн биз дээ. Ойлгоогүй юм уу? You are not welcome here
Коз- Тайван тайван. Май, нэгжлэг хийх зөвшөөрөл
Маль- Юун зөвшөөрөл, та нарын ухаан санаа зүгээр үү?
Коз- Суу даа та. Манай ажилчид дээврээс эхэлнэ. Харин бид хэдэн асуулт та нараас асууна
Коз- Игорь, бид нар чиний овоохойг олсон, юу ч хэлмээргүй байна уу?
Мальцева- Яагаад байгаа юм бэ?
Бок- Гар бичмэлийг шатаадаггүй юм Игорян, ажиллагаа явж байна.
Нат- Игорь чи үнэхээр Фишерийг харсан уу? Энэ цагийг хаанаас авсан юм?
Коз- Игорь, яг ийм цаг нас барсан хүүд байсан юм. Ижил оосортой. Хаанаас чи авсан юм?
Иг- Ойгоос олсон
Бок- Яагаад хэнд ч хэлээгүй юм?
Иг- Хэлэх ёстой гэж мэдээгүй
Маль- Хүүхдийг заавал ингэх ёстой юу? Яагаад түүнээс асуугаад байгаа юм? Хэцүү байгааг нь харахгүй байна уу?
Бок- Таныг дуугар гэж хэлээгүй
Маль- Хүүхдэд хэцүү байна!
Коз- Таны хүү худал мэдүүлэг өгч мөрдлөгийг төөрөгдөлд оруулсан. Тэрнээс болоод хүмүүс үхчихээд байна
Маль- Юу гэнээ чи? Юу гэсэн бэ? Тэрнээс болоод оо? Та нараас болж үхсэн. Та нар ажилаа хийж чададгүй шдээ! Өмхий новшнууд. Хүүхэд рүү буруугаа чихээд! Би утасаар ярих хэрэгтэй байна
Нат- Суу иргэн Мальцев
Хван- Цагдаагийн шугамыг сонсох зориулалттай гар хийцийн чагнагч, тэмдэглэгээ бүхий газрын зураг олдлоо
Бок- Өг!
Хван- Бас Лавалийг таниулах ажиллагааны үеэрх дуу хураагуур
Бок- Сонсооч Игорь, аав чинь тэг гэсэн болохоор чи Фишерийг санаанаасаа зохиосон юм биш үү? Айн? Аав чинь эсвэл Фишер юм биш биз дээ? Чи тэгээд нуух гээд, тийм үү? Тийм бол тэгээд л хэл би ойлгоно. За алив, үнэнээ хэл
Иг- Үгүй! Аав буруугүй! Аав биш!
Маль- Чамд дарга чинь хэвлэлийнхэнтэй муудах хэрэггүй гэж хэлээгүй юу? Айн? Би чамд хэлээд өгөх үү?
Коз- Дуугүй бай иргэн Мальцев. Танаас тодруулга автал түр баривчилж байна.
Аваад яв
Маль- Би юм хэлээдхье дээ
Иг- Үгүй ээ! Аав аа!
Нат- Игорь!
Мальцева - Миний хүүгээс гараа ав!
Нат- Мария Николаевна, та тайвшир! Тайван бай! Суу. Эсвэл та бас нөхөртэйгөө явмаар байгаа юм уу?
Бок- Сонс, би чамд юу ойлгосоноо хэлье тэгэхээр чи тийм үү үгүй юу гэдгээ хэл, за юу? Чи анх гартаа эрэгтэй хүүхэд тэвэрсэн өндөр том хүнийг харсан, зөв үү? Зөв. Тэгээд дараа нь чи ээж аавдаа хэлтэл чамд итгээгүй тоогоогүй, тийм үү үү? Тийм. Тэгээд дараа нь чи надад хэлсэн, би харин итгэсэн. Тэгээд бүгд чамайг тойрч гүйгээд аргадаад анхаараад байсан чинь таалагдсан уу? Айн? За Андрейг үхэхэд чи бас л анхаарлын төв баймаар байсан болохоор нэг хүнтэй явж байхыг харсан гэж хэлсэн. Тэгээд л худлаа ярьж эхэлсэн! Дараа нь үнэнээ хэлэх гэсэн чинь айсан. Яг үнэндээ чи хэнийг ч хаана ч хараагүй, тийм биз? Сайн байна. Дандаа үнэнээ хэлж бай, үнэнээ хэлэх чинь амархан.
Бок- Уф, тэгээд чи хаана байна, Гэгээн Николай? Азандаа л найдаад л болно гэж боддог ч болдоггүй над шиг амьтдад тусална гэж дандаа хэлдэг биз дээ.
Би шударгаар хэлье, дарга руу орох гэж байхдаа би залбирсан. Өмнө нь хэзээ ч залбирч байгаагүй. Хэрвээ энэ л бүтчих юм бол христэд итгэгчийн амьдралаар амьдарна гэж өөртөө амласан. Би сайн байж чадна, ганцхан Маринкад минь л туслаарай. Өөрийн зарц Марияд гэдэг билүү ямар ч байсан түүнийг битгий хаяарай, Москва руу, эмч рүү иртэл нь хамт байж туслаарай, гуйж байна. Би ууг нь хэнээс ч юу чгуйдаггүй, бас цагдаа. Гэхдээ одоо гуйгаад сууж байна.
Танай дарга чинь энэ амьдралыг их сонин зохион байгуулжээ. Бүгд л өөрсдийн даргатай. Би бол саяхныг болтол даргад уур хүрч байлаа, гэтэл тэр надад тусласан. Чи бас наанаа даргаасаа надад туслаач гээд гуйгаап өгөөрэй.
Коз- Димагийн өрөөг харуулж өгөөч
Дима аав- Димагийн өрөө гэж одоо байхгүй. Димагийн юмнууд ч энд байхгүй
Коз- Та хүүгээ хамгийн сүүлд хэзээ харсан бэ?
Дима ээж- Петя Димаг 2 жилийн өмнө хөөчихсөн
Коз- Мхн, тэрнээс хойш нэг ч уулзаагүй гэж үү?
Д аав- Үгүй, бас дахиж уулзахгүй гэж найдаж байна
Коз- Ингэж хүүгээ амьдралаасаа устгахын тулд том л шалтгаан хэрэгтэй байх даа
Д аав- Сонсооч, энэ манай гэр бүлийн асуудал
Коз- Ойлголоо, Димагийн талаар ярьж өгөөч. Тэр ямархуу хүн бэ?
Д ээж- Дима их зөөлөн, уяхан, ухаантай хүү
Д аав- Бид их хатуу хүмүүжүүлсэн. Тэгээд тэр их сурч, шатар тоглож дараа нь их сургуульд орсон. Тэгээд чихэндээ ээмэг зүүгээд шөнөөр тэнэдэг болж эхэлсэн. Ямар болж өссөнийг нь ойлгоод би… гэрээсээ хөөсөн. Би хүмүүсийн нүд рүү харахаас ч ичдэг
Коз- Танай хүү хөвгүүдийг сонирхож байсан уу?
Д аав- Дмитрии ижил хүйстэн. Энэ бол бидний хамгийн том эмгэнэл, бас ичгүүр. Танай хүү гэж дахиж хэлэхгүй байхыг танаас хүсэж байна.
Коз- Би ойлгож байна. Хөвгүүд гэж 12-14 насныхныг хэлсэн юм.
Д ээж- Сургуулиас нь хөөхөд Дима хүүхдийн номын санд ажилд орсон. Тэнд зөндөө хөвгүүд байсан.
Би, би асуултыг буруу ойлгочихсон уу?
Коз- Зүгээрээ. Димад зэрлэг балмад авир ажиглагдаж байсан уу? Амьтанд, хүүхдүүдэд эсвэл их сургууль дээрээ ч юм уу?
Д ээж- Үгүй үгүй. Юу ярьж байгаа юм. Хэнтэй ч маргалдадгүй, их дуугүй. Бас амьтанд ч их хайртай. Эрдэмтэн болохыг хүсдэг байсан. Юу гээч, би танд харуулья. Тэр бүр ийм баримал хийдэг, тэгээд маш томыг хийхийг мөрөөддөг байсан. Тийм том амьтан хаанаас олохов дээ. Ойлгож байгаа биз дээ?
Козырев- Анхан. Би энийг авч явж болох уу?
Д ээж- Тиймээ мэдээж.
Нат- Удаан хугацаа өнгөрсөн гэдгийг мэдэж байна. Гэхдээ та анхаарлаа төвлөрүүлж байгаад хамгийн анх надад дүрсэлсэн хүнээ дахиад нэг санах гээд хичээгээрэй, гуйж байна.
Иванов- За
Нат- За би сануулъя. Та түүдэг галын дэргэд сууж байхдаа нэг хүн ойгоос голын зүг рүү явахыг харсан уу?
Ив- Тийм
Нат- Дараа нь тэр хүнийг өөрөө гал асаахыг харсан, тэгээд та яваад дахиж тааралдаагүй зөв үү?
Ив- Яг зөв
Нат- Та тэр үед царайг нь санахгүй байна гэсэн шүү дээ
Иванова- Хэн санахав дээ
Нат- Гадна төрхөнд нь санаанд үлдэх нэг ч зүйл байгаагүй гэж үү?
Ив- Эд зүйл гэвэл... цүнх байсан
Нат- Цүнх!
Өөр ямар нэг юм байсан уу?
Иванова- Би огт санахгүй байна.
Ив- Манайд нь зураг нь байгаа. Би бүхний л зургийг дардаг юм. Одоо үзүүье.
За энэ байна
Нат- Та өөрөө хэвлэсэн юм уу?
Ив- Мхн
Нат- Хальс нь үлдсэн үү?
Ив- Үгүй ээ. Тэрүүгээр гацуур хийчихсэн.
Нат- Гацуур мод уу?
Ив- Та хальсаар яаж гацуур мод хийдгийг мэдэх үү?
Нат- Үгүй
Ив- Маш амархан бас сонирхолтой. Ингээд голоос нь татахад конус болно, дараа нь будна. Хүүхдүүд их дуртай байдаг. Нээрээ хальс нь тэнд байгаа
Нат- Тийм үү?
Ив- Мхн
Нат- Сайн уу? Чиний гацуурыг харж болох уу?
Ив хүү- Үгүй
Нат- Их гоё юм аа. Надад маш их таалагдаад байна. Би жоохон тоглоод өгье
Ив хүү- Үгүй
Ив- Миний хүү битгий харамла эгчдээ гацуураа бэлэглэчих.
Ив хүү- Үгүй
Ив- 2лаа хамт бэлэглэе
Ив хүү- Үгүй, би чамд өгөхгүй
Ив- Надад өгдөө
Ив хүү- Үгүй
Ив- Өгдөө авдаа, өгчих за
Ив хүү- Өгөхгүй
Ив- Өг гэсэн шүү
Ив хүү- Өгөхгүй ээ
Ив- Өгөөдөх өө
Ив хүү- Аааааа
Ив- Битгий орилоод бай зүгээр өгчих
Иванова- Яагаад байгаа юм бэ?
Ив хүү- Буцаагаад өг
Нат- Байзаарай, аан мм надад юу байгааг хардаа. Таалагдаж байна уу? Хоёулаа солих уу? Айн солих уу?
Иванова- Ямар гоё юм бэ! Сольчих миний хүү хаха
Нат- Баярлалаа чамд, баярлалаа баяртай
Боков- Мариночка, миний Марусенька. Нархан минь
Эмч нар- Барьсан уу? Барьсан
Бок- Ингээд чи москвад ирлээ. Заавал эдгэрнээ. Нархан минь. Залуусаа болгоомжтой
Малын эмч- Бид түүнийг зовлонгоос нь салгах гэж байна. Лэссиг машин маш хүчтэй мөргөсөн. Тэр яах ч аргагүй үхнэ. Зөвхөн хэр удаан тарчилж үхэх вэ гэдэг л асуулт үлдсэн
Мальцева- Тэр бидэнтэй хамт хаа сайгүй байсан. Калифорнид, Вашингтонд… бидний хамгийн сайн найз.
М эмч- Унтуулах уу? Та нар түр телевизор үзээд сууж бай, би бүхнийг хийчихье.
Мальцева- Игорь явцгаая. Явья.
Иг- Үгүй үгүй үгүй
Мальцева- Явья л даа
Иг- Хүмүүсийг үзэн ядаж байна. Би үхэх байсан юм. Лесси үгүй ээ. Би чамд хайртай
Нарийн бичиг- Козырев, ороорой
Коз- Орьё
Сур захирал- Сууцгана уу. За нөхдөө бид танай хүүгийн зан авирын талаар ярилцах хэрэгтэй байна.
Багш- Өнөөдөр бүр аав нь өөрийн биеэр ирж баярлууллаа. Эцэст нь танилцах нь
Коз- Сайн байна уу. Уучлаарай
Сур зах- Сайн сайн. Ленинградын төмөр замын цагдаагийн хэлтсээс протокол ирсэн байна. Энд иргэн Козырев С.В. олон нийтийн газар архи уусан тул баривчлав. Тодруулбал, Москва вокзал дээр гэсэн байна.
Стёпа- Би юу ч уугаагүй. Бид бүр шилээ онгойлгож ч амжаагүй!
Багш- Амжаагүй л болохоос уух гэж байсан биз дээ?
Сур зах- Тэгэхээр чи цагдаа худлаа хэлж байна гэх гээд байна уу?
Стёпа- Тиймээ худлаа. Протоколд ч би гарын үсэг зураагүй
Сур зах- Харж байна уу, Валерий Евграфович? Ямар байдалд орчихсон байгааг. Стёпа бол тэнэг хүүхэд биш. Бүгдийг ойлгодог. Гэхдээ гэмээ хүлээхийн оронд цагдааг гүтгэж, худлаа яриад, архи уугаад, дээрээс нь бүдүүлэг авирлаад байна.
Стёпа- Би хэзээ бүдүүлэг авирласан юм? Би үнэнээ хэлж байна!
Коз- Дуугүй бай
Стёпа- Дуугүй байхгүй
Сур зах- За, харж байна уу, тэр бүр таныг ч сонсохгүй байна. Тэгэхээр сургуулийг яана гэсэн үг үү?
Багш- Би түүнийг сургуулиас хөөх хэрэгтэй гэж бодож байна.
Козырева- Тэгж болохгүй ээ, битгий хөөгөөч! Тэр заавал засарна. Дахиж ингэхгүй ээ, тийм биз дээ, Стёпа?
Сур зах- За, Степан, ээжийгээ ичиж улайлгаж байгаадаа ичихгүй байна уу? Өөрөө юу ч хэлэхгүй юм уу?
Коз- Бид арга хэмжээ авна гэж амлаж байна. Хүмүүжүүлэх ажил хийж, бүх дутагдлыг засна.
Сур зах- Заа даа... энэ бол зүгээр нэг үг, нөхөр Козырев. Гэмээ үйлдлээрээ арилгах хэрэгтэй. За, хамгийн түрүүнд энэ чихнийх нь ээмгийг авъя.
Коз- Ээмгээ тайл
Стёпа- Үгүй
Козырева- Стёпа гуйж байна, тайл
Стёпа- Би үгүй гэж хэлээд байна
Сур зах- За харав уу, огт үгэнд ордоггүй хүүхэд. Сургууль зохицуулж чадахгүй, эцэг эх нь ч бас. Тэгэхээр бидний цорын ганц найдвар бол хүүхдийн цагдаагийн хэлтэс
Коз- Уучлаарай, надад 5 минут өгөөч. Явъя!
Козырева- Валера, Валера! Болиоч! Уучлаарай! Боль л доо!
Коз- Хурдан тайл наадхаа! Эсвэл би чихтэй нь хамт урчихна шүү
Козырева- Тэр одоо тайлчихна аа! Тайвшир тэгэх үү? Стёпа, би чамаас гуйж байна, тайлчих! Хүсвэл би өвдөг сөгдөё, тайлчих
Стёпа- Би юу ч тайлахгүй. Бас архи уугаагүй гэж хэлээд байна. Харин та нөхцөл байдлыг ч ойлголгүй, шууд тэдний талд орлоо. Би таныг аав гэж бодсон. Гэтэл та зүгээр үнэнийг ч тоологгүй худлаа цагдаа.
Коз- Би чамайг тайл гээд байна!
Козырева- Валера! Боль! Тавиач Валера!
Стёпа- Аааааа
Коз- Миний хүү бол офицерийн хүү. Тэр цусаараа гэмээ арилгалаа, цаашид зөв хүн болно гэж би амлаж байна.
Нулимс унагахаа боль, гэртээ харья.
Козырева- Бид гэртээ харина, харин чамд гэр одоо байхгүй! Би чамаар хүүхдээ тамлуулахыг зөвшөөрөхгүй!
Бичиг- Хайрт ээж аавдаа
Нат- Юу ч харагдахгүй байна. Үүнээс илүү болгож болохгүй юу?
Зурагчин- Чи ойлгож байна уу, хальсны энэ хэсгийг тайрсан, гуашь түрхсэн…
Нат- Тийм, ойлгож байна. Тэгвэл, м… энэ хэсгийг надад томруулж үзүүл.
Зур- Анхан, ойлголоо
“Речфлот” гэсэн малгайнаас өөр юу ч харагдахгүй байна
Нат- За за баярлалаа
Коз- Энийг эрүүл хүн ийм юм хийх үү?
Бок- Валер, таксидерми гэж Ростовд хүртэл их дэлгэрсэн хобби шүү дээ. Тэгээд тэд нар бүгд солиотой юу?
Коз- Хар даа, сүүл нь мэс заслын оёдлоор оёгдсон байна. Хэдий муруй даруй ч гэлээ. Туулайн толгойг хүүд бас мэс заслын оёдлоор оёсон байсан. Харин чихийг нь яг адилхан төмөр утсаар тогтоосон!
Бок- Тэгээд? Бүгд л тэгж хийдэг.
Нат- Гэрч нарыг дахин байцаахад ямар ч үр дүн алга. Аялж явсан хүмүүсийн зурагт санамсаргүй орсон байж магадгүй гэж ганц найдаж байаа. Гэтэл тэнд зөвхөн гар л харагдаж байна.
Бок – Түр хүлээ, байз…
Бок- Байна уу? Лавалийн гэр лүү бүгдээрээ яв, тэгээд түүнийг амьд хэлтэст авч ир. Одоо, тэнэг минь, өөр хэзээ байдаг юм. За
Уяач- За Игорёк, хамт унахгүй юу?
Иг- Үгүй, баярлалаа, би зүгээр л хармаар байна.
Уяач- Ммм, яагаад ингэж гуниглав?
Иг- Манай нохой үхчихсэн. Машины осолд ороод, тэгээд бид унтуулах шийдвэр гаргасан. Тэр миний гар дээр үхсэн. Зүрх нь хэрхэн зогсож, амьсгал нь хэрхэн тасарч байгааг би мэдэрсэн. Нүд нь бүдгэрч байгааг би харсан.
Уяач- Сонирхолтой шүү, тийм ээ?
Иг – Юу сонирхолтой гэж? Би түүнийг үхэхийг харсан шүү дээ!
Уяач – За энэ алим аваад Майор-ыг хоолло.
Иг- Майор чи сайн, харин би муу. Би бүгдэд худлаа хэлсэн. Тэгээд аавыгаа шоронд хийсэн. Би Лессиг алсан, алуурчинг аварсан. Надаас болж олон хүүхэд үхсэн. Макурин өөрийгөө алсан. Би үнэхээр муу хүн. Би яах ёстой вэ?
Коз- Чамд пирожки авчирлаа.
Одоо бүх зүйл сайхан болно оо. Энэ бол ЗХУ-ын хамгийн шилдэг эмнэлэг. Чи чадах бүхнээ хийсэн.
Эмч- Их азтай хүн байна. Яг амжсан байна. Бүх зүйл сайн болох боломжтой Одоохондоо гэхдээ магадлал л байна!
Бок- Баярлалаа
Рациар хоолой- Лавалийн машиныг морьны жүчээ дээр харсан гэсэн дуудлага ирлээ.
Бок- Гэрэл асаа! Игорь! Игорь! Амьд байна! Түргэн дууд, хурдан, хурдал!
Коз- Витя, энд яаралтай түргэн дуудаарай!
Коз- Чи Лавалийн хэдэн цаги харсан бэ?
Уяач- Мм 1 цагийн өмнө, жүчээ руу явж байсан
Коз- Игорийг харсан уу?
Уяач- Мм…. Тийм ээ, би түүнд “Майор”-ыг хоолло гэж алим өгсөн
Коз- Ямар ч чимээ сонсоогүй юу?
Уяач- Майор янцгаасан…
Коз- Өмнө нь Лавалийг өөр хөвгүүдтэй хамт ирж байхыг харсан уу?
Уяач- Тийм ээ, энд хүүхдүүд байнга ирдэг. Тэр ч бас.
Коз – За, баярлалаа. Одоо гэртээ харь. Энд юу болсон тухай хэнд ч ярьж болохгүй. Нууц хадгалах хуудаст гарын үсэг зуруул.
Шин- Олом дээр янз бүрийн хурууны хээ байна. Харин энд бол хумсны мөр.
Нат- Мария Николаевна! Та гэртээ байна уу? Мария Николаевна!
Ээж нь унтаж байна. Игорийн эцэг эхдээ бичсэн захидлыг оллоо.
Коз- Унш
Нат- Би чадахгүй, энэ гэрээслэл захидал байна. Түүнийг эцэг эх нь унших ёстой.
Коз- Боль доо Наташ
Нат- Валер, ямар ч байсан бүх зүйл өөрчлөгдөхгүй, би чадахгүй!
Коз- Тэгвэл Мальцеваг сэрээгээд унш.
Иг- Хайрт аав, ээж хоёр. Хүмүүс та 2ын хүүг худалч, урвагч гэж бодоосой гэж би хүсэхгүй байна. Фишерийг хэн гэдгийг би мэднэ. Гэхдээ надад хэн ч итгэхгүй. Тийм болохоор би өөрөө нотлоно. Түүнтэй адууны жүчээ дээр уулзахаар болсон. Би та 2т маш их хайртай шүү.
Маль- Би хэтрүүлсэн байна. Үнэхээр, намайг суллачих.
Бок- Слава! Нээ дээ!
Маль- Надад нэг муу зөн совин төрөөд байна… Гуйя.
Бок- Бид таныг суллаж байна, гэртээ харь.
Маль- Эрчүүдээ
Кол- Та гол нь тайван байгаарай
Маль- Баярлалаа. Та нар сайн хүмүүс шүү!
Кол- Чи түүнд хэлээгүй юм уу?
Бок- Чшш чимээгүй
Кол- Хэлэх хэрэгтэй
Бок- Би хэлж чадахгүй. Амьд байгаа шдээ иүр хэлээд яах юм. Би одоо урьд хожид байгаагүйгээрээ түүнийг ойлгож байна.
Коз- Танай Марина эдгэрнэ ээ. Тэр хамгийн шилдэг эмнэлэгт байгаа, ЗХУ-н хамгийн сайн эмнэлэг шүү. Харин аавд нь би өөрөө хэлнэ.
Бок- Валер! Валера!
Коз- Иргэн Мальцев, надад муу мэдээ байна.
Маль-Танд өөр мэдээ байдаг гэж үү?
Коз- Игорьт халдлагад өртсөн. Одоо эмнэлэгт байгаа
Маль- Яасан юм бэ?
Коз- Түүнийг боомилох гэж оролдсон. Одоо ухаангүй байгаа
Маль- Маша мэдэж байгаа юу?
Коз- Бид түүн рүү ажилтнаа явуулсан
Маль- Тэр одоо ганцаараа байж болохгүй.
Коз- Мальцевагийн байдал ямар байна?
Нат- Унтаж байна. Нойрсуулах эм архитай уусан. Амьсгалж байна.
Коз- За. Нөхөр хажууд нь байгаарай.
Маль- Боль доо, Наталья. Та нар энд бүгдийг үзэж шалгаж, уншсан гэдгийг би сайн мэдэж байгаа. Та нар шууд асууж болно, би хариулья. Эхнэртэйгээ гэхдээ эхлээд учраа олоодхьё, дараа нь ярилцъя.
Нат- Тэр унтаж байгаа. Хэтэрхий их нойрсуулах эм, архи уусан
Маль- Та надтай хамт уух уу? Гэхдээ энд биш, веранда дээр.
Маль- Та ойлгож байна уу, Наташа, манай гэр бүл доголдолтой. Хүн харахад бүх зүйл сайхан мэт. Харин үнэндээ би архичин. Харин Маша… хэд хэдэн удаа амиа хорлох гэж оролдсон. Би түүнд тусалж чадахгүй. Хэрэв би эмч дээр аваачвал бүртгэлд орно. Тэгвэл ямар ч гадаад томилолт байхгүй. Одоо тэр гүн сэтгэлийн хямралд байгаа. Игорь ч гэсэн ганцаараа өссөн… Үүнээс ямар сайн зүйл гарах уу? Сайн зүйлд хүргэхгүй. Тиймээс та нар буруугүй, өөрийгөө битгий зэмлэ.
Нат- Игорь бас амиа хорлох гэж оролдсон уу?
Маль- Одоохондоо үгүй. Гэхдээ би янз бүрийн шинж тэмдэг харсан. Гарт нь зүсэлтүүд байсан. Сахлын хутганы ир алга болсон байгааг саяхан би анзаарсан. Надад аймшигтай байна. Бас би яах ёстойгоо ойлгохгүй байна. Машатай адилхан эмгэг юм болов уу гэж бодсон. Би айж байна. Нүдээ анивал энэ бүхэн байхгүй мэт. Гэвч энэ бол хулчгар зан. Би үнэн рүүгээ харахгүй байна. Учир үнэн хэргтээ нь би буруутай. Би бүх зүйлд буруутай.
Нат- Хулчгар гэдэг чинь хүү дээрээ эмнэлэг рүү очихын оронд галзуу эхнэр дээрээ ирчихсэн суугаа чинь.
Маль- Та хүүхэдтэй юу?
Нат- Тийм, охинтой. Элла гэдэг. Гэхдээ би танай хүүтэй өөрийн охиноосоо ч илүү цагийг өнгөрөөж байна.
Маль- Тэгсэн ч тэр тэнд, та энд. Харин тэр өөрт нь ийм сайхан, ухаантай, зоригтой, хүчтэй ээж бий гэдгийг мэдэж байгаа. Таны охин ийм сайн ээжтэй.
Нат- Гэхдээ Геннадий, та миний ямар ээж болохыг дүгнэх ёстой хүн биш гэж бодож байна.
Маль- Гэртээ байж чаддаггүй чинь тун тоогүй юм. Та дараа нь харамсана даа. Харамсана гэдгийг чинь би мэдэж байна. … Хэрэв би өөрчилж болдог бол бүгдийг өөрчлөх байсан. Би бүхнийг өөрөөр хийх байсан. Дахин амьдарсан ч адилхан амьдарна гэдэг хүмүүс байдаг шдээ. Харин би үгүй. Би бүгдийг өөрчлөх байсан. Даанч надад ийм боломж алга. Юуг ч өөрчилж чадахгүй. Алив… алив, алив. Хий. үү?
Нат- Хэрэггүй, далд хий
Маль- Зүгээр хийгээд л үз. Би хүүгийнхээ мэдэрсэн тэр мэдрэмжийг мэдэрмээр байна. Яг адилхан. Аааааа!
Нат- Энэ л таны хүүгийн мэдэрсэн зүйл. Коньякт баярлалаа.
Коз- Зөвлөгөө өгөхийг зөвшөөрч хамтран ажилласанд баярлалаа.
Белоусов- Бүх зүйл төсөөлснөөс хамаагүй дор байна. Амьсгал боогдолт тархины цус алдалтаар хүндэрсэн байна. Харин цус алдалтад заавал шалтгаан байх ёстой. Уучлаарай ийм асуулт асууж байгаад… байцаалтын үеэр толгой руу нь цохиж байсан уу?
Коз- Та намайг тэгж бодож байна уу?
Бел- Архаг стресс дээр тогтворгүй сэтгэл зүй бас архи, эцэст нь мэдрэлийн ядаргаа. Энэ бүгд нийлээд юу ч хүлээж болж болох нөхцөл үүсгэнэ. Ерөнхийдөө мэдээж цус алдалт хүчтэй цочролоос болдог. Эсвэл хуучин гавлын ясны гэмтэл дээр нь шинэ цочрол давхцсан байж болно. Эсвэл шинэ гэмтэл.
Бок- Тэгвэл хэн нэгэн эхлээд толгой руу цохиод дараа нь дүүжилсэн байх магадлалтай гэж ойлгож болох уу?
Бел- Мм.. шалбархай болон цохиурын ул мөр алга.
Коз- Тээр
Бел- Би бол тархинд нь мэс засал хийхийг санал болгомоор байна. Өвчтөн амьд үлдвэл бүхнийг өөрөө та нарт ярина. Харин үр дүнг таах аргагүй...Нас барах магадлал маш өндөр.
Коз- Амьд үлдэх эсэх нь надад тийм ч чухал биш. Гол нь ухаан ороод үнэнийг хэлээд өгвөл дараа нь үхэж болно. Улсын мөнгө ч хэмнэгдэнэ.
Бок- Мэс засал цохиулсан эсэхийг харуулж чадах уу?
Бел- Тийм, магадлал өндөр
Бок- Бидэнд шийдвэр гаргах хугацаа хэр их байна?
Бел- 7 хоног гэж бодож байна.
Бок- За баярлалаа, бодъё.
Бел- Гэхдээ шийдвэрийг ойрын төрөл садан нь гаргах ёстой.
Коз- Бид түүнд жинхэнэ хамаатнаас нь ч ойр.
Бок- Би чамд хэлээд байна, тэнд гуравдагч этгээд байсан гэж.
Коз- Чи зүгээр л Лавалийг суллаж Игорийг бэртээсэнд өөрийгөө уучилж чадахгүй байна.
Бок- За тэгвэл жүчээд нөхцөл байдлын туршилт хийж үзээд харья.
Бок- Наташа, чи Игорь, харин Витя Лаваль бол. За эхэлцгээе
Коз- Уяач Игорийг 7 цагийн үед харсан. Тэр морио хооллох гэж байсан, магадгүй хооллосон ч байж болно, гараас нь алимны шүүсний үлдэгдэл олдсон. Дараа нь энд сууж, сахлын хутга гаргаж, судсаа зүсэж эхэлсэн. Энд цусны эхний дуслын мөр байна. Харин Лавалийг уяач Игорийн дараа харсан. Тэгэхээр Витя, чи энд зогс. Игорь түүнтэй таараад энд зогссон байна.
Нат – Харин Игорь захидалдаа Фишертэй уулзана гэж бичсэн. Би бодохдоо, тэр Лавалийг сэжиглэсэн. Тэгээд уулзах үедээ түүнд хэлсэн. Лаваль айгаад хүүгийн хоолойг боосон.
Бок- Боо Витя
Хван- Гэхдээ шинжээчдийн дүгнэлтээр боохдоо ар талаас нь байсан.
Нат- Яг тийм
Коз- Игорийн хумсан доороос Лавалийн дүүжлэгдсэн хазаарын хэсгүүд байсан. Тэгэхээр түүгээр боож, Игорь тэмцсэн байна.
Бок- Харин яагаад Лаваль амиа хорлох хэрэгтэй гэж? Хэрэв тэр Фишер бол, гэрч ч байхгүй…
Нат- Игорь түүнд захидлын тухай хэлчихсэн. Лаваль бүх юм дууссаныг ойлгосон байх
Бок- Үгүй, тэр бол зугтах хэрэгтэйг ойлгох байсан
Коз- Байз, түр хүлээ! Миний бодлоор тэр дүүжилж үхэхийг хүсээгүй. Игорийг ч бас албаар шууд алаагүй. Тэр түүнээр дахиад тогломоор байсан. За алив Витя. Харин дараа нь байрлалаа солиод, хазаараар уяа хийгээд өөрийгөө боомилсон
Бок- Би нэг л ойлгохгүй байна
Коз- Тэр өөрөө хэлсэн шдээ боож боомилох дуртай гээд
Бок- Тэгээд?
Коз- Тэгээд л!
Бок- Тэгээд юу тэгээд?
Коз- Түүнд объект хэрэгтэй байсан. Харин энд Игорь!
Бок- Тэгээд?
Коз- Надад түргэн тусламжийн эмч ч баталсан. Энэ бол одоо моод болсон тоглоом, орос рулет шиг. Бага зэрэг хэтрүүлчихвэл дуусаа. Тэгээд хэтрүүлчихэж.
Бок- Тэгвэл үрийн шингэн хаана байна, Валера?
Коз- Амжаагүй!
Бок- Зайл аа
Биднийг орж ирэхэд энд харанхуй байсан биз дээ айн? Тэгвэл гэрлийг асаагаад, дараа нь унтраах зав байсан уу?
Нат- Игорь зүгээр л асаагаагүй, харин Лаваль амжаагүй
Коз- Тиймээ
Бок- Найзууд аа, та нар надтай хуурамч баримт нийлүүлээд байна. Нийлж өгөхгүй байна.
Коз- Харин надад бүх юм нийлж байна!
Бок- Тийм үү? Тэгвэл яагаад алуурчин бээлийгүй ажиллаж, хурууны хээ үлдээв?
Коз- Тэр анхнаасаа алах гэж төлөвлөөгүй. Зүгээр Игорь түүнд сонголт үлдээгээгүй.
Бок- Тэгвэл Игорь яагаад сэжигтний өмнө нуруугаа харуулж зогссон юм бэ? Тэр Фишер гэдгийг мэдэж байсан бол яах гэж тэгэх юм? Валера, хэн ч алуурчинд нуруугаа харуулдаггүй юм. Тийм юм байдаггүй юм Валера!
Нат- Жень, тэр хүүхэд шүү дээ! Чам шиг сэтгэж бодохгүй. Тийм туршлагагүй байхгүй
Бок- Туршлага аа? Тэгвэл Фишер бол агуу их туршлагатай. Ойлгомжгүй байна за юу, новш. Ийм хүйтэн цуст алуурчин яагаад гэмт хэргийн газар дүүжилж үхэх юм? Тоглоом байлаа ч!
Коз- Би чамд дөнгөж сая бүхнийг тайлбарласан шүү дээ!
Бок- Валера, тэр бүр Игорийг хүчиндээгүй. Шинж чанар нь таарахгүй байна.
Коз- Аз тохиохгүй юу даа. Тархинд нь цус алдалт болсон. Тэгээгүй бол бүх зүйл өайх байсан.
Бок- За бос! Тэгэхээр Игорь энд Лавалитай уулзаад, энд мөргөлдсөн. Тэгээд эндээс Фишер гарч ирээд Лавалийг нэг давстай гуталалаар ч юм уу хүнд зүйлээр цохисон. Дараа нь Игорийг боогоод, харин энд амиа хорлолт мэт болгосон. Ингээд л боллоо!
Коз- Битгий балайр! Игорь харсан бол зугтааж, цус энд тэнд асгарсан байх ёстой. Нөхцөл байдал ийм ойлгомжтой байхад яах гэж ингэж зүтгээд байдаг юм бэ!
Бок- За, ойлголоо, ойлголоо. Та нар Лавалийг Фишертэй нэгтгэмээр байвал хэрэг та нарынх! Харин би ийм зүйлд гарын үсэг зурахгүй. Хангалттай за юу! Баримт алга. Битүү зөрүү зөрчил. Энэ та нарын хувилбар, та нарын ухамсарын асуудал, та нар хариуц!
Коз- Квоттой болоод гэнэт сэтгэлтэй ухамсартай хүн болжээ чи
Бок- Та 2 тэгвэл хоёулаа гээчихэч
Сув- Хар даа, манайх чинь яг цэцэрлэгт хүрээлэн шиг! Ростовт бол ийм юм үзэхгүй. Фитонцидыг үнэрлээд л сэтгэл санаа чинь дээрдэнэ.
Бок- Нархан минь! Хайрт минь. Сэрчихлээ! Миний туулай! Би бүр надтай ингэж хошигнодогийг мартаж эхэлж байлаа шүү,! Би чамайг их санасан! Миний сайхан!
Нат- Эхний аллага. Жуулчид гэмт хэргийн газрын ойр хавьд нэг хүний зураг авсан байсан. Түүний гарт Дмитрий Лавалийн малгай байсан.
Пионерийн зусланд тэр өөрийн номын сангийн салбар байгуулсан. Женя Куракинтай танилууд байсан, өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Мах комбинат дээр шатрын өрөг шиг юм болсох, харин Лаваль бол хуучин шатарчин байсан. Сүүлийн цогцост туулайн толгойг мэс заслын оёдлоор оёсон байсан, Лаваль багадаа тийм юм сонирхдог байсан гэдгийг бид баттай мэдэж байгаа. Харин Игорь Мальцевийн аминд халдах үед зэвсэг дээрээс түүний хурууны хээ олдсон.
Бок- Нөхөр Ерөнхий прокурор, зөвшөөрнө үү? Хамгийн гол нь бүх баримт эцсийн эцэст шууд бус хамаарадтай. Тэр малгайг Лаваль хоёр жилийн өмнө эцэг эхийнхээ гэрт үлдээсэн. Хоёр дахь аллагын хувьд пионерийн зуслантай ямар ч холбоогүй.
Е прок- Миний бодлоор баримт хангалттай. Одоо бидэнд шүүх хэрэггүй, манайд амьд үхдэлүүдийг шүүдэггүй.
Коз- Бид тархинд туршилтын мэс засал хийж болно. Хэрэв амжилттай болбол хуулийн бүх хатуу чангаар шүүж яллана.
Бок- Харин бүтэлгүй болбол яах уу? Үхлийн улмаас хэргийг хаана, тийм үү? Бид аллага үйлддэг газрыг олж чадаагүй. Лаваль давстай ямар ч холбоогүй. Бүх зүйл дам, бүх зүйл!
Е прок- Хангалттай! Энэ удаа бид алдаагүй байгаасай. Аллага дахиж гарахгүй байх гэж найдья. Харин та нарт шагнал, дэвшил олгоно. Би нөхөр Громыкод тайлагнана. Бүх зүйл сайхан болно. Мэс заслын шийдвэрийг эмнэлгийн комисс гаргана. Женя, эхнэр чинь яаж байна? Бид туслая...
Коз- Таны тусалсан квот маш их хэрэг болсон.
Бок- Баярлалаа, нөхөр даргаа. Би танд талархлаа тусдаа илэрхийлэхийг хүссэн юм, бусдын өмнө биш.
Е прок- Боломжоороо тусаллаа, Женя. Одоо чи бидэнд тусла. Бүхнийг зөв хий, сайн хий!
Бок- Мэдлээ
Мальцева- Чи аав бид хоёрт захиа бичсэн тмймүү? Би аавд нь уншуулаагүй байгаа. Чи сэрээд бид унших ёстой юу, үгүй юу гэдгийг өөрөө хэлээрэй, за юу? Чи зүгээр жаахан амрахаар хэвтсэн биз дээ? Сонсож байгаа биз? Чи намайг дуурайжээ. Би ч бас юу хийхээ мэдэхгүй бол болохоороо унтахыг оролддог. Миний хүү шүү дээ.
Маль- Үгүй, Маша. Тэр миний хүү. Манайхан угийн тэсвэртэй. Тиймээс тэр гарцаагүй сэргэнэ. Харин тэр захиагаа бидэнд уншуулах гэж бичсэн. Тийм үү, Игорёш? Захиаг өгөөч.
Мальцева- Игорёк, чи гараа хөдөлгөөд бидэнд хэл дээ, захиаг унших уу, үгүй юу? Ээжид нь хэрэггүй, ээж нь тэнд бичсэн чиний жинхэнэ бодол биш гэдгийг мэдэж байгаа. Чи зүгээр ядраад, залхаад бичсэн шүү дээ, тийм үү? Би чадахгүй нь, би түүнийг ийм байдалтай харахыг хүсэхгүй байна. Тэр ийм байхыг би хүсэхгүй байна. Ямар нэг юм хий л дээ, гуйя, ямар нэг юм хийгээч
Гуяй.
Хүү минь, хүсвэл би чамтай хамт унтъя. За, хамт унтъя? Хамт унтъя. Хамт унтъя хүү минь
Бел- Эцэг эх нь мэс засал хийх зөвшөөрөл өглөө. Одоо зөвхөн комиссын шийдвэрийг хүлээх л үлдлээ.
Маль- Уучлаарай, би ямар нэгэн нууц сонсчихоогүй биз? Би тантай ярилцмаар байна. Цаг байгаа юу?
Бок- Завгүй байна. Тийм яаралтай юу?
Маль- Үгүй, би зүгээр хүүгийнхээ талаар мэдмээр байна.
Бел- Одоо бол зөвхөн хүлээх л үлдсэн. Хүчилтөрөгчийн дутагдал Игорийн тархины үйл ажиллагааг саатуулсан. Тэр хэзээ ч комоос гарч болно, гэхдээ бас ийм байдал олон жил байж ч болно. Бид бүхнийг хийх болно, би амлаж байна.
Маль- Баярлалаа, баярлала
Бел- Тэгэхээр одоо бид…
Маль- Аа… нөхөр Боков, Белоусов нар надад Лавалийн аппаратын үзүүлэлтүүдийг шалга гэж хэллээ.
Цагдаа- Надад зөвхөн эмч, мөрдөн байцаагчдыг оруулах тушаал өгсөн.
Маль- Тиймээ зөв. Би эмч, нөхөр Боков зөвшөөрсөн
Цаг- За ор
Маль- Би хүүгийнхээ захиаг уншлаа. Тэр чамтай уулзахаар явсан, харин чи түүнийг алсан байна, новш! Харин тэд чамд мэс засал хийх гэж байна. Мэс засал биш, үх, новш минь! Чамд тэнд аймаар байна гэж найдья. Чи залбирч ч чадахгүй.
Бок- Юу хийж байгаа юм? Өөрийнхөөрөө шийтгэх гээ юу? Чи солиороо юу? Яаж байгаа юм? Чиний хүү үхэлтэй нүүр тулж байна, эхнэр чинь гүнж шиг, чамгүйгээр алхам ч хийж чадахгүй, харин чи шоронд суухыг хүсэж байна уу? Ингэвэл тэд чинь хоёулаа үхнэ шүү! Солиотой новш
Маль- Би түүнийг үхээсэй гэж хүсч байна.
Бок- чи Бурхан юм уу?
Маль- Хэдэн жил өгөх юм?
Бок- 7 жил өгнө. Амь насанд хүрэхийг завдсан гэж. За за боль! Би чамайг хорихгүй. Тайвшир! Гэхдээ нэг зүйлийг ойлго, хүмүүсийг алах хориотой. Энэ үргэлж муугаар төгсдөг. Ойлгов уу? Сэхээрэв үү?
Бел- Комиссын тогтоосноор сэжигтнийг эрх зүйн чадамжгүй байдлын улмаас шүүхэд татах боломжгүй. Бид шийдвэрлэснээр Лаваль Дмитрий Петрович Одинцово хотын эмнэлэгт түүний байдал өөрчлөгдөх хүртэл үлдэнэ. Баярлалаа.
Коз- Баярлалаа, профессороо. Би одоо Натальяд шүүх байхгүй гэж хэлэхээр явлаа. Хэргийг үүнтэй холбоод түр зогсооё доо.
Бел- Шүүх аль ч тохиолдолд болно. Дэлхийнх эсвэл тэнгэрийнх
Коз- Мм... Энэ танаас шалтгаална
Бел- Бид чадах бүхнээ хийнэ. Хагалгааг хийнэ.
Д ээж- Петенька, Петенька, мэс засал сайн болж тэр сэрээд бүхнийг тайлбарлаад, энэ бол аймшигтай алдаа байсан нь тодорхой болно гэж найдаж болно биз дээ? Петь, энэ боломжтой биз дээ?
Слава- Тэр бишгийг би баттай мэднэ ээ. Баттай мэднэ. Танай хүү Дима бол маш сайн хүн. Маш авьяастай. Сайн хүн. Та бүү санаа зов, бүх зүйл сайхан болно. Сайхан болно.
Д аав- Залуу хүн, хараахан оройтоогүй дээрээ боль доо. Димаг хар л даа, энэ тэнэг юмаа боль. Энгийн, хэвийн амдралаар амьдар.
Слава- Гол асуудал нь Дима энгийн, хэвийн амьдралыг хүсээгүй. Та ойлгохгүй байна. Дима бусад шиг байхыг хүсээгүй. Би ч бас хүсэхгүй байна, чадахгүй. Гэхдээ энэ намайг муу хүн болгодоггүй. Энийг аваач, гуяй
Д ээж- Үгүй...
Эмч нь бидэнтэй уулзахгүй, биднийг дотогш оруулах ч үгүй юм. Гуйж байна, юу болж байгааг хэлж өгөөч. Ямар ч байсан гэсэн миний хүү шүү дээ, ойлгож байгаа биз дээ? Би хүүдээ хайртай
Нат- Эмч нар чадах бүхнээ хийсэн. Харамсалтай байна...
Слава- Новш! Та нар алчихлаа. Та нар л алсан түүнийг! Та нр бүгдийн зохион байгуулсан! Та нар бүгд нийллээ ч Димагийн хаана ч хүрэхгүй! Бид нар биш та нар л ношнууд! Чамайг үзэн ядаж байна, муу новш. Үхээсэй чи муу!
Коз- Цагдаагийн ажилтны биед халдсан гээд 5 жил сууна шүү ойлгов уу?
Нат- Эмгэнэл илэхийлье
Бок- Юу вэ чи энд амьдраад байгаа юм уу Валер?
Ков- Тиймээ
Бок- Яагаад тэнэг юм шиг... Манайд очиж аятайхан усанд орох уу?
Ков- Би угаасаа тэнэг ээ. Ухаантайгаас үлдсэн цорын ганц зүйл бол кофе уух зуршил л байна. Ядаж байтал тэр дуусчихсан
Бок- Чи тэгээд энэ хэргийг дуусахаар яах гэж байгаа юм бэ дээ?
Бид нарт урамшуулал гэж 127 рубли өгсөн гэнэ. Надад Москвад үлдэхийг санал болгосон. Миний оронд Ростов очих юм уу?
Коз- Явах уу гээч
Бок- За чи ухаантай
Хван- Уучлаарай, юм асуучих уу?
Бок- Битгий л хэн нэгнийг үхчихлээ юу бодож байна гээрэй дээ
Хван- Тийм бишээ. Социалист өмчийн хулгайтай тэмцэх газрынхан залууст хураасан бараагаа зарж байна гэнээ. Гаднаас орж ирсэн спорт хувцаснууд, авах уу?
Бок- Үзнэ
Коз- Үзүүл
Хван- Одоохон аваад ирье
Бок- Наталья танд бас энэ бүх аймшигт явдал дуусах гэж байгаад баяр хүргэе! Белоусов ярьсан, цохиулсан ул мөр байхгүй байна гэсэн. Үүнтэй холбогдуулан сайхан уухыг санал болгож байна.
Хван- Импортынх
Коз- Жень үгүй ээ энэ тодыг ав
Бок- Аль?
Коз- Энийг
Бок- Намайг тахиа болгомоор байна уу? Үгүй
Коз- Рио Да жанеро шигт байшаа юм шиг
Бок- Үгүй ээ би энэ харыг авна. Бишээ энийг
Коз- Зөв
Бок- Дуу нь байна шдээ, Арго, Ягода малина ч юм уу нэг тийм доргиог тавь. Түүнийг орж ирэхээр шуул дуу тавиарай тэгэхгүй бол өнөөдөр нэг л наастргүй байна лээ
Зөөгч- Цагдаагийн дүрэмт өөрчлөгдсөн юм уу?
Коз- Тийм ээ
Коз- Ширээ шиг ширээ байна!
Хван- Наталья Владимировна, та ямар их үзэсгэлэнтэй байна
Нат- Баярлалаа
Хван- Сууцгаана уу
Нат- Өө үгүй ээ би архи ууна
Бок- Сайн хүн шүү чи Наташ!
Бок- Босож байгаад сайхан бүсгүйчүүдийн төлөө өнөөдөр солиортлоо ууя!
Нат- Ха ха тэгье. Суу л даа
Коз- Би энэ хэргийг бид нар хэзээ ч дуусгаж чадахгүй нь гэж бодож байлаа. Үнэндээ анх удаа л ингэж эргэлзэж үзлээ
Бок- Би ер нь одоо ч эргэлзэж байна. За за муу юм яриад яахав. Өнөөдөр дандаа сайныг! Та нар боддоо Маська маань инээсэн, жилийн дараа анх удаа шүү дээ. Түшний төлөө барья! Миний Марусягийн төлөө!
Коз- Би харин Лизагаас салахаар шийдсэн
Нат- Нээрээ юу?
Коз- Эхлээд шаналж байгаад дараа нь нэг л хөнгөрчихсөн. Яагаад өмнө нь ингээгүй юм бол гэж бодсон
Бок- Хаана амьдрах юм тэгээд?
Коз- Ингушет руу томилолтоор явахыг санал болгосон. Явна аа
Нат- Тэгвэл чиний эрх чөлөөний төлөө!
Хван- Валерий Евграфыч намайг аваад яваач тэгэх үү? Танд хэрэг болох ч юм билүү?
Коз-Бодьё ярилцья
Би энэ хэрэгт их талархаж байна, намайг их өөрчиллөө бас...
Бок- Чамаас гуйя энэ түүхгүйгээр өнөөдөр байя тэгэх үү?
Нат- Валера, энэ хэрэг чамайг их өөрчилсөн гэсэн шдээ. Үнэн шүү. Чи их сайн хүн байсан
Нат- Одоо муу болчихсон уу?
Нат- Тийм
Коз- Би гэхдээ иймээрээ чамд таалагддаг биз дээ?
Нат- Хаха тэнэг... Евгений, харин би рапорт биччихсэн. Прокуророос гарна аа!
Бок- Зөв, гэртээ борщ буцалгах хэрэгтэй! Эмэгтэйчүүдийн ажил биш энэ
Нат- Одоо чи миний дарга биш учир хэлчихье. Чи бол новш! Ерөөсөө энэ бүх хугацаанд намайг үнэлээгүй
Бок- Чи үнэлэхээр юм хий л дээ
Нат- Зайл!
Коз- За яагаад гуниглацгаачив? А?
Бок- Наташа чинь надтай төмсөгөө хэмжинэ гэнээ
Прокуророос бас гарна гэнэ. Би тэгэхээр нь тэг тэг харсан зүг рүү яв гэлээ
Коз- Яаж байгаа юм? Наташ! Наташ хүлээ хүлээ. Тэрний хэлдэг нь...
Нат- Энэ бүхэн юунд хэрэгтэй юм бэ?
Бурхан минь! Бид, чи, би, бид хүүхдүүдээ гэртээ хаясан, яах гэж? Юуны төлөө? Ойгоос тэр зэрэмдэглэгдсэн, хүний, үхсэн хүүхдүүдийг олох гэж үү? Тэр новш надруу хараад бүх зүйлд баярлалаа гэж хэлж ч чадахгүй байхын тулд уу?
Коз - Өө, миний хүү намайг үзэн ядаж байгаа! Цаашдаа яаж амьдрахаа мэдэхгүй байна
Нат- Би ч мэдэхгүй байна! Би ч гэсэн мэдэхгүй... Яаж ийгээд амьдрах ёстой биз дээ, мэдэхгүй.
Коз- Чи ямар үзэсгэлэнтэй юм бэ, Наташа, галзуурмаар юм
Back to episodes Go home