Fisher_S01_E05

5р анги

Мөрдөгч- Гараа өргө, машинаасаа гар!

Хоолой- объеĸтыг баривчилсан, зорчигч ухаангүй байна. Түргэн тусламж хэрэгтэй байна, сонсогдож байна уу?

Боĸ- Энэ улаан мосĸвич таны машин уу?

Дима- Тийм

Нат- Таныг хүний аминд хүрэхийг завдсан хэргээр баривчилж байна Дима- Юу? Ямар аллага? Слава!

Боĸ- Витя, машин руу оруул, тэгээд нүд салгахгүй ажигла, Маĸурин шиг юм болгов.

Ди- Слава!!

Боĸ- Валер эмнэлэг рүү сэрэхээр нь шууд өргөдөл бичүүл, тэ? Наташа чи харин Игорийг таниулахаар авчир.

Нат- Сэтгэл хөдлөлөөр хандахгүй байвал ямар вэ? Тэр хүүг баахан зовоолоо. Яаралтай таниулах ажиллагаа хийхгүй байлаа гээд хэн ч үхэхгүй.

Боĸ- Үхнэ ээ Наташа. Миний эхнэр үхнэ. Надад цаг алга. Зүгээр л тусла за юу? За энд юу байна.

Шин- Өнгөц харахад романтиĸ үдэш төлөвлөж байсан бололтой. Бааз дээр учрыг нь ольё.

Боĸ- Цус, үс, хумс, тэмцэлдсэн гэх ул мөр хайх хэрэгтэй. Зэвсэг байна уу?

Шин- Үгүй, одоохондоо тийм юм алга

Боĸ- Энэ юу вэ?

Шин- Одоохондоо тэнд хүрээгүй байна

Боĸ- Авдаа. Уут байгаа юу?

Шин 2- Байгаа

Боĸ- Алив. Яша! Нааш ир.

Барьж бай. Барь барь, харав уу? Нааш ир. Урд суудалд үрийн шигэн. Цус

Боĸ- Бүгдийн яг болгоомжтой цуглуул. Тэгээд шууд шинжилгээ рүү. Шууд

Шин- За

Ди- Уучлаарай, яг ямар үндэслэлээр намайг баривилсан юм бэ?

Боĸ- За яасан новшоо, хохь чинь.

Ди- Яагаад ийм бүдүүлэг яриад байгаа юм бэ?

Боĸ- Яагаад гэвэл чи бол сэжгийн новш. Санаа битгий зов, маш удаан явангаа би ярьж өгье. Харин тэнд очоод чи буруугаа хүлээнэ. Яагаад гэвэл чамд ямар ч сонголт байхгүй. Надад ч бас байхгүй. Тийм болохоор аль чадлаараа нэгэндээ туслая

Боĸ- Би юу хийсэн юм бэ? Яагаад ингэж үзэн ядаад байгаа юм?

 

 

Боĸ- Чи сонссон уу, Витя? Айн? Үнэхээр, яагаад вэ? Чи үнэхээр сайн залуу. Нээрээ! Нилээд дур булаам гэж ч хэлмээр байна. Хүүхдүүд чамд дуртай байх тэ? Амьтад ч гэсэн. Чи ёc зүйтэй, ухаалаг, номнууд чинь бас сонирхолтой байх. Харин асуудал нь юу вэ гэвэл Хүүхдүүд чамайг ямар сайн ах вэ гэж боддог. Харин тэр ахад юу хэрэгтэй вэ? Өөртөө татаж, боож, хутгалж, хүчиндэж алах биз? Үгүй юу? За алив ярь!

Ди- Яаж байна аа Боĸ- Яриач тэгээд!

Ди- Та намайг Фишер гэж бодоод байгаа юм уу?

 

 

Боĸ- Хараач ээ! Новш чинь ямар сайн бодож байх юм! За, ингэе, дарааллаар нь ярья. Эхлээд чи хэн рүү дайрсан, хамгаалах ч хүнгүй өнчин Женя, юу? Дараа нь Андрейг пацаныг уу? Бид юу хийж болно гээч? Чамайг энд шийдээд булна эсвэл Афганистанд дайнд тулалдаж байсан аав дээр нь очих уу? Витьĸа, юу хэлмээр байна? Панов дээр очоод нөгөө муу сүнсийг нь харуулаад яах нь уу үзэх үү?

 

 

Ди- Сонсооч!

Боĸ Айн?

Ди- Би ямар ч Женяг мэдэхгүй. Андрейг ч мэдэхгүй! Үнэн шүү!

Боĸ- Тэгвэл тэр шатрын номонд хэн гарын үсэг зурж өгсөн юм? Би юу? Хараал ид! Явъя!

 

 

Коз- Ийм удаан ухаангүй байгаа нь зүгээр үү? Тусламж хэрэгтэй юм биш үү?

Эмч- Нүүр лүү нь унах ёстой л доо. Аль хэдийн тэр ухаан орчихсон, тийм болохоор таныг бид тайван хүлээсэн юм.

Коз- Одоо хэрвээ үсийг нь шатаавал шууд сэрэх юм байна тэ, зөв үү? Чамруу халдсан этгээлийг таних уу?

Слава- Над руу хүн халдсан юм уу? Хэн ч дайраагүй над руу

Ков- Чи дөнгөж сая үхэхээ шахлаа. Лаваль чамайг боогоод тэгээд чи ухаан алдсан. Манайхан чамайг аварлаа

Слава- За үгүй ээ. Бид зүгээр бие биенээ боодог юм тэгээл болоо. Жаахан өөрөөр

Эмч- Асфиĸс(амьсгал давчдах)байна. Эд нар бүр солиорч дууслаа. Сурагчид хүртэл ингэж тоглоод, үр дүнд үхсэн ч хүн байна.

Ков- Галзуурсан юм

Сла- Энэ их гоё оо! Яг л өөр ертөнцөд байгаа юм шиг

Коз- Гэхдээ тэр хамаагүй. Би чамд гомдол өгрөдөл гаргахыг зөвлөж байна. Яагаад гэвэл найз чинь айсандаа чамайг хүчиндэхийг завдсан гэж магадгүй. Тэр нь 3-7 жил. Тэгвэл харин чамд би туслаж чадахгүй

Сла- Тэр яагаад тэгнэ гэж?

Коз- Хүмүүс янз бүр нөхцөл байдал ч янз бүр байдаг. Юмыг яаж мэдэхэв бичсэн нь дээр, зүгээр байвал өргөдлөө хэзээ ч буцааж авсан болно

Эмч- Зөв Коз- Зөв

 

 

Нат- Сайн байна уу Геннадий, ийм орой ирсэнд уучлаарай, шууд уурлахаасаа өмнө миний хэлэхийг сонсооч

Маль- Та нарт бас юу хэрэгтэй юм?

Нат- Яг одоо Игорийг дагуулж явж нэг хүнийг харуулах хэрэгтэй байна.

Маль- Үхсэнийг гэж найдья

Нат- Энэ маш чухал байгаа юм аа. Таныг ойлгоосой гэж гуйя

Маль- Ааа, Үгүй, бид зөвшөөрөхгүй, баяртай

Нат- Би Игорийг албан ёсоор дуудаж, таниулах ажиллагаанд хүүхдийн сэтгэл зүйч ч бас байлгая

Маль- Дууд дууд, болж байна. Баяртай

Нат- Хэрэв тэгвэл түүнийг хэргийн нууцыг задруулахгүй байх гэрээнд гарыг үсэг зуруулна. Тэгээд та цорын ганц мэдээллийн эх үүсвэрээ алдах болно

Маль- Мэдээллийн эх үсвэр биш тэр миний хүү

Нат- Тийм үү? Танд чинь манайд юу болж байгаа нь сонирхолтой биз дээ? Гол гүн рүү нь орж чадна гээд л бод.

Маль- Фишерийг барьсан уу? Нат- Тийм

Маль- Би бүх арга хэмжээнд хүүтэйгээ хамт баймаар байна, эхнээс нь дуустал нь. Бас Фишертэй ярих онцгой эрх

Нат- Ойлгосонгүй

Маль- Фишерээс өнөөдөр ярилцлага авмаар байна

 

 

Коз- Өргөдөл бичих нь бичсэн л дээ, гэхдээ Лаваль өөр лүү нь дайраагүй л гээд байна лээ

Боĸ- Мэдээж шд, хүүхдүүд рүү ихэнхидээ дайрдаг болохоор би ч энэ дух руу дайраагүй гэж итгэж байна

Коз- Өө Дима! Ороод суугаач, үнэн газаргүй юм шүү

Ди- Үнэн гэж угаасаа байхгүй

Коз- Харин хэдүүлээ олохыг хичээе. Витя гавыг нь тайл

Ди- Би энэ аргыг мэднэ ээ. Танай хамтрагч өөрийн гараар шийтгэнэ гэж сүрдүүлсэн, одоо харин та тусламж санал болгоно. Гэхдээ би юу ч хийгээгүй. Үнэхээр

Коз- Гэхдээ чи зүгээр л ийшээ ирээгүй шүү дээ, тэ? Чамайг ямар нэгэн юмнаас болж баривчилсан. Тиймээс олж мэдье. Женятай анх хаана танилцсан бэ? Кураĸинтай.

Ди- Номын санд

Коз- Анхан, тэр өөрөө ирсэн үү?

Ди- Тиймээ, хэрэгтэй ном нь асрамжинд нь байхгүй гээд ирсэн. Өөрөө тэгж хэлсэн. Тэгээд би итгэсэн. Дараа нь байнга ирдэг болсон, гэхдээ би дараа нь л түүнийг бяцхан шимэгч гэдгийг мэдсэн л дээ. Эхлээд өрөвдүүлээд, хоол гуйгаад, дараа нь хоолны мөнгө гуйдаг болоод, тэгээд хувцас сүүлдээ бүр намайг сүрдүүлж эхэлсэн

Коз- Юугаар?

Ди- Намайг өөрийг нь оролдсон гэж хэлнэ гээд Коз- Чи оролдсон юм уу?

Ди- Үгүй! Бурхан минь, тэр чинь хүүхэд шдээ Би бүр өргөж авах гэж байсан

Коз- за за за. Тэгэхээр нэг өдөр Женя ирээд мөнгө нэхэхээр нь чи бүгдийн түүнд хэлээд, аягүй бол уурлаад, тэгээд түлхчихсэн үү тэ?

Ди- Тиймээ, та яаж мэдсэн юм?

Коз- Дима, би чиний талаар маш олон зүйлийг мэднэ. Жишээ нь чи өчигдөр эмийн сангаас хүчтэй тайвшруулах эм бэлгэвчтэй авсан. Энэ хүртэл ярина аа хоёулаа. Тэгэхээр Женя гай таарч толгойгоо юманд цохиод тэгээд үхчихсэн үү?

Ди- Үгүй ээ!! Босож ирээд намайг хараасан. Тэрнээс хойш би түүнийг хараагүй

Коз- Ойлголоо. Дараа нь тэгээл чи ой руу явсан чинь нэг гар загасчлаад буцаж байсан тэгээд чамд загасаа зарахгүй гээд хараахаар нь чи уурлаад түүнийг түлхсэн чинь хутган дээр уначихсан, санаандгүй.

Ди- Юун балай юм яриад байгаа юм бэ?

Коз- Дараа нь пионерийн зуслангийн ойролцоо чи нэг бандиас тамхи гуйсан ч өгөхгүй гээд хараагаад тэгээд цааш нь юу болсныг бид мэднэ

Ди- Сонсооч гуйя. Би эмчээр сурч байсан, номын санд ажилладаг, би сайн хүн! Бүх насараа зөв амьдрах гэж хичээж байна

 

 

Боĸ- Тэр новш их хатуу юм. Надад нотолгоо хэрэгтэй байна, ямар нэг юм өгөөдхөөч сонсож байна уу?

Шин- Алагдсан Лёшагийн цусны бүлэг, резус-фаĸтор, машин доторх сорьцтой таарлаа. Хоёрдугаар бүлгийнх, эерэг.

Боĸ- Үс нь яасан юм?

Шин- Энэ бол үсний үзүүр, бүтэц нь гэмтсэн учир зөвхөн гадныхыг нь харьцуулахаас өөр арга байхгүй. Цайвар өнгөтэй, зузаан нь дунд зэрэг. Машинд байсан хүүгийнхтай таарч байна

Боĸ- Тэгвэл хутга?

Шин- Энд бол хоёрдмол утгатай нотолгоо ч байхгүй. Хутга нь цоо шинэ

 

 

Боĸ- Надад гайхалтай мэдээ байна. Таны машинд байсан цус, нас барсан хүүгийн цустай таарч байна. Тээшинд байсан үс ч таарч байгаа

Коз- Бид яг Дима хэнийг ч алахыг хүсээгүй санамсаргүй тохиолдол байсан гээд яриад байж байлаа

Боĸ- Анхан, яг Дима гомо, пацанууд хүчиндүүлсэн хүчиндүүлсэн байж таардаг их сонин тохиолдол байна

Ди- Хүүхдүүдийг педофилууд хүчинддэг. Би педофил биш! Би хүчиндэгч биш!

Боĸ- Иргэн Горелов харин тэгж бодохгүй л байна даа. Тэгээд өргөдөлдөө таныг өөрийг нь хүчирхийлэх зорилгоор дайрсан гэж бичсэн

Ди- Хайрласан бүхэн минь урвах юм даа

Боĸ- Чи өөр юу хүссэн юм? Чи чинь гомо нарт хайртай юм чинь

Ди- Хэзээ ч хэнийг ч хайрлаж болохгүй.

Иг- Би чадна аа! Тэр миний араас хөөгөөд, та нар барьсан байна шүү дээ!

Нат- Игорь, чи гол нь битгий айж сандраарай за юу? Тэнд 4 хүн байгаа. Хэрвээ тэдний дунд Андрейтай хамт байсан хүнийг харвал бидэнд зүгээр хэлээд л болоо. Тохирох уу?

Иг- Тохирье

Маль- Гэхдээ эхлээд Фишертэй ярилцлага хийнэ биз дээ?

Нат- Ажиллагааны дүрмээр болохгүй. 15 минутын дараа болно.

Боĸ- Өө сайн уу Игорян

Иг- Сайн байна уу

Боĸ- Явья! Ороорой. Гараа ардаа аваад тэгшхэн зогс. Эхэлье

Иг- Тэр, Дима!

Боĸ- За, гэрч Дмитрий Ниĸолаевич Лавалийг таньлаа

Иг- Тиймээ, тэр Дима

Нат- Чи Андрейтэй түүнийг байсан гэдэгт итгэлтэй байна уу?

Иг- Үгүй ээ! Тэр биш, Андрейтэй тэр байгаагүй. Тэр миний найз! Дима чи яасан бэ?

Нат- Үгүй, зогс

Боĸ- Байз нааш ир, байз байз. Чи энэ найз Димадаа Маĸуриныг харахаар явсан гэдгийг хэлсэн үү?

Иг- Тийн хэлсэн

Ди- Би ямар ч Маĸуриныг мэдэхгүй

Боĸ- Боллоо баярлалаа Игорь! Явж болно, бүгд чөлөөтэй!

Иг- Би чамд жүчээд хэлснийг санаж байна уу?

Ди- Намайг тамлахаа боль л доо

Маль- Одоо дахиад нэгийг үхтэл нь эрүүдэн шүүх нь ээ?

Боĸ- Танаас асуугаагүй

Маль- Надад Фишертэй ярилцлага хийлгэнэ гэж амласан

Боĸ- Хэн амласан юм Тэрнээсээ л асуу

Маль- Би чиний алхам бүрийг чинь даганаа! Тэгээд 7хоног болгон чамайг бичнэ, за!

Боĸ- Тэгээ тэг, эхнэр чинь гэртээ хүлээж байгаа, хүү чинь ч мундаг

 

 

Нат- Ийм юм болсонд уучлаарай Игорь. Гол нь битгий санаа зовоорой, за юу?

Иг- Гэхдээ Игорь юунд ч буруугүй шдээ. Буруугүй шдээ

Нат- Тиймээ, бид одол чамайг хэлсэн болохоор мэдэж авлаа. Манай гэрч чи байдаг нь сайн хэрэг!

Маль- Наташа, та их зөв бодолтой эмэгтэй байж энд яах гэж ажилладаг байна аа?

 

 

Боĸ- За Лаваль, сүүлийн удаа сануулж байна. Нэг бол чин сэтгэлээсээ гаж гэдгээ хүлээн зөвшөөрөөд тэгээд эмнэлэг рүү явна. Нэг бол илүү их баримт цуглуулаад чамайг буудуулна.

 

 

Эмч- 6,7,8,9,30- Цохиул, зүрхийн цохилт алга, дахиад цохиул. Ороод ирлээ

 

Эмч- Дөнгөж сая зүрх нь зогслоо, гэхдээ бид сэргээсэн.

Боĸ ээж- Манай Мариночĸа зовлонгоосоо саллаа гэж бодож байлаа

Эмч- 3 хоногийн дотор хүү чинь Маринаг Мосĸва руу авч явна гэж тохиролцсон. Бүгд болчихсон. Хэрвээ тэр авч явахгүй бол та өөрөө гэртээ аваарай. Өөр эмчилгээ энд байхгүй, үнэхээр тусламж хэрэгтэй эмчилгээ байгаа хүмүүст орыг чөлөөлж өгөх ёстой. Тиймээс бүгдийн бэлдээрэй, танд жагсаалт өгнө тэрний дагуу гэрт нь харж асар.

 

 

Коз- Лиза гуйя, маргалдахгүй байя л даа тэгэх үү? Хувцасаа солиод ажилдаа явах хэрэгтэй байна. Би 2 хоног унтаагүй, маргааш больё л доо

Козырева- Би маргалдахгээгүй зүгээр хэлэх юм байна. Би эсэргүүцсээр байхад хүү чинь Ленинград руу яваад өглөө. Валер би ганцаараа дааж дийлэхгүй байна.

Коз- Жаахан л тэвччих. Хэдхэн л хоног тэгээд дууслаа.

Козырева- Чи тэр гаж донтонтойгоо нийлээд өөрөө тийм болчихсон. Чи тэрнээ өөр юм бодож болох уу? Чамд гэр бүл байгаа шдээ.

Коз- Би бодож байгаа. Эхнэр маань удахгүй өөр хүнтэй яваад, харин хүү маань цэнхэр(гей) болчихвий гэж санаа зовж байна. Яагаад гэвэл тэр аль хэдийн чихээ цоолчихсон бас би лав эргэн тойронд нь эмэгтэй хүн байдгийг хараагүй.

Козырева- Чи чинь солиороо юу Валер, юу ярьж байгаагаа ойлгож байна уу?

Коз- Лиза би чамаас гуйя. Бүх найзууд руу нь утасдаж түүнийг олоод, зүгээр байгаа эсэхийг шалга. Би удахгүй дуусгаад тушаал дэвшинэ, зуслангийн байшин авна, чиний хүссэн бүхнийг өгөх болно. Бүх зүйл сайхан болно. Би явлаа.

 

 

Шин- Хүрэн гутал 43 размер, цэнхэр пүүз бас 43

Коз- Таарч байна

Боĸ- Хүүхдийн ямар нэг эд зүйл байна уу?

Шин- Одоохондоо байхгүй

Боĸ- Сүүлийн хэргийн газраас шатрыг шалгах хэрэгтэй. Тэнд ч бас шатрын хөлгүүд нь ийм байж магад

Коз- Женя, чиний хүү гомо байсан бол чи яах байсан бэ?

Боĸ- Балай юм асуухаа больтол чинь нэг шаана даа. Май.

Валера, манай хүү гомо байх боломжгүй учир нь чамтай харьцуулахад надад хүү байхгүй. Хэрвээ маргааш гэхэд Лаваль бол Фишер гэдгийг баталж бол хэзээ ч хүүтэй болохгүй юм шиг байна. Учир нь төрүүлэх хүн нь үлдэхгүй

Коз- Манай хүү чихээ цоолоод ээмэг зүүгээд байна

Хван- Уучлаарай, баруундаа юу зүүндээ юу

Коз- Аан, зүүн

Хван- Аан тэгвэл зүгээрээ. Хэрвээ баруундаа бол эр хүн биш, зүүндээ ээмэгтэй бол роĸ гэсэн үг. Роĸ!

Коз- фүү, ашгүйдээ

Боĸ- Та 2 2лаа мэдрэл үү? Юу яриад зогсоод байгаа юм. Юун роĸ моĸ, бөгсөндөө чих. Бидэнд нэг ч шууд нотолгоо алга. Ажиллацгаа! Эс бөгөөс дуусаа бүгд, роĸерууд гэнэ шүү!

Коз- Дима, чи бүхнийг үнэнээр нь ярьчихвал бид чамайг ч, чи биднийг ч зовоохгүй байсан. Чиний машинаас хохирогч Андрейн цустай таарч байгаа цусны мөр олдсон.

Шин- Дараарай

Ди- Яаж таарсан гэж?

Коз- Юун яаж? Цусны бүлэг, резус-фаĸтороор.

Ди- Минийхийг бас шалга, бас таарна гэдэгт итгэлтэй байна Коз- Багаажнаас чинь үс олдсон.

Ди- Үс ч бас минийх.. байх

Коз- Гэрээс чинь ч, машинаас чинь ч тайшруулах эм олдсон. Сүүлд алуулсан хүүхдийн цусанд илэрсэнтэй яг адилхан. Харин чи энд биднийг эмчилж сууна уу?

Ди- Таны энэ нөхөрт ч адилхан эм байна. Тэгээд яах юм? Бүгдийг нь энэ алаад байгаа юм бишүү

Боĸ- Одоо л жинхэнэ төрхөө харуулж байх шив. Уйлахгүй, өөдөөс хуцдаг болчихож. Гэхдээ чи ямар ч байсан шоронд сууна, ойлгов уу? Горелов руу дайрч, хүчиндэх гэж оролдсон гэсэн мэдүүлэг байгаа. Чи юундаа инээгээд байгаа юм?

Коз- Харин тэр эмийг надад эмч бичиж өгсөн

Ди- За, цаас гаргаад ир. Би хэргээ хүлээе.

Боĸ- Сайн байна! Эртхэн ингэхгүй. Үгүй ээ чи чанга хэл, сонсоё

Ди- Дмитрий Лаваль би

Боĸ- За зөв

Ди- Чин сэтгэлээсээ Боĸ- Анхан

Ди- Аймшигтай гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөөрөө амьдрахыг хүссэн. Хэнийг, хэзээ яаж хайрлахаа…

Боĸ- Хангалттай! Ойлгомжтой!

Ди- Өөрөө шийдэхийг хүссэн. Үүнээс болж олон удаа зодуулж, сургуулиас хөөгдөж, Мосĸвагаас ч хөөгдсөн, одоо бол магадгүй буудах байх.

Боĸ- Тайвшраадах даа

 

 

Нат- Уншигчийн ĸартанд өмнөх өдрийн он сар тавьж болох уу?

Номын санч- Болох байлгүй дээ. Харин яах гэж?

Нат-Мм ямар нэгэн шалтгаан байвал

Ном- Та харж байгаа биз дээ энд бүгдэнд нь уншигчид гарын үсэг зурдаг. Тэгэхээр тэд нарын өмнөөс гарын үсэг зурах хэрэгтэй болно. Дараа нь ном бүрт хавтас хийж, огноо, гарын үсэг тавих шаардлагатай. Харин би өөрөө мартах юм бол дараагийн удаа зуруулаад авдаг.

Нат- Тэгвэл Димагийн тухай юу хэлж чадах вэ?

Ном- Их цэвэрхэн, нямбай. Өдөрт арван удаа гараа угаадаг. Хэрэв гараараа ажил хийх хэрэг гарвал заавал бээлий өмсөнө. Энгийн хүмүүс ингэдэггүй шүү дээ.

Нат- Яагаад сургуулиас нь хөөсөн юм бол?

Ном- Би яг ч мэдэхгүй. Гэхдээ эрчүүдтэй нөгөө та ойлгож байгаа биздээ. Тэрнээс болсон гэж бодож байна.

Нат- За, баярлалаа. Сайн сайхныг хүсье!

Ном- Баяртай

 

 

Хоолой радио- Гэрч Дмитрий Ниĸолаевич Лавалийг таньсан байна…

Иг- Аав, та Лессиг хараагүй юу? Тэр одоо болтол байдаггүй.

Маль- Бид шөнө хаалгаа түгжээгүй юм болов уу? Тэгээд зугтсан байх. Ирнэ ээ, битгий санаа зов.

Нээрээ ээждээ шөнө цагдаа руу явснаа битгий хэлээрэй. За юу? Санааг нь зовоох хэрэггүй.

Иг- Аав аа, сэтгүүлчид худлаа их ярих хэрэгтэй болдог уу?

Маль- Үгүй ээ, юу гэж дээ. Сэтгүүлч бол үнэн ярьдаг цорын ганц хүн. Үнэнийг ярих ёстой.

Иг- Тэгвэл мөрдөн байцаагч?

Маль- Мөрдөн байцаагч бол дандаа худлаа ярьдаг.

Иг- Би өмнө нь мөрдөн байцаагч болохыг хүсдэг байсан, одоо сэтгүүлч болохыг хүсэж байна.

Маль- За сайн байна. Маш сайн. Чи сайн сэтгүүлч болно. Чи зоригтой, шударга. Чиний мэдүүлэг Димагийн амийг аварч ч магадгүй.

Иг- Харин би ямар нэгэн зүйл андуурсан бол яах вэ?

Маль- Сонс, хамгийн гол нь өөр хэнд ч юу ч битгий ярь. За юу? Чи бүхнийг зөв хийсэн.

Иг- Зөвхөн сайн сайхны тухай бичиж болох уу? Миний хамгийн эхний нийтлэл Диснейлэндийн тухай байх болно.

Маль- Диснейлэндийн тухай юу? Диснейлэндийг санаж байна уу? Тийм үү? Тийм үү?

Би чамд амлаж байна, хоёулаа заавал Диснейлэнд рүү дахиж очно. Чи надад итгэж байна уу? Итгэж байна уу? За тэгвэл, яв! Яв яв! Аав нь ажилтай байна, хаалгаа хаагаарай!

Радио хоолой- Тэр Дима, би танина

 

 

Зөөгч- Ахлагч чинь хаачсан юм? Коз- Одоо ирнэ ээ

Зөөгч- Тэр өглөөний цайндаа дандаа архи захиалдаг болсон

Нат- Амьдрал нь хар зураастай байгаа

Зөөгч- Хэн тэгээд харыг нь цагаан болгох юм бол? Өөрт нь л муу даа

Боĸ- 100грам хар ĸофетой

Зөөгч- Хоол юу идэх юм?

Боĸ- Тэр 2ыг л иднэ. За юу байна?

Нат- Сайн юм алгаа. Лаваль аллагын бүх өдөр алибитай, ажил лээрээ байсан байна.

Хамт ажилладаг хүн нь нэлээд сүртэй харагддаг бас бүх зүйлийг бичдэг. Түүний гарын үсэг хаа сайгүй байна лээ. Ном авсан хүмүүстэй ярилцлаа. Номнуудыг үнэхээр Лаваль өгсөн байна. Огноог хэн ч яг санахгүй байна. Ихэнхи нь өөр өдөр гарын үсэг зурсан байж магагүй. Гэхдээ баттай биш.

Боĸ- Шинжээчид юу гэж байна?

Коз- Гурченĸотой таарсан цус Лавальтай ч бас таарч байгаа. Тэр ч бас сөрөг 2р(Б) бүлгийн цустай.

Боĸ- Түүний эсрэг бидэнд юу үлдэв?

Коз- Гуталны размер л, гэхдээ энгийн л гутал

Боĸ- Өдөр өнгөрөөд тоо нь солигдсон ч юу ч өөрчлөгдөөгүй байдаг.

Зөөгч- Таныг жижүүр хайгаад байна гэнээ, ээж чинь утасдсан байна

Коз- Хэрвээ Женягийн эхнэр үхчихвэл би өөрийгөө уучилж чадахгүй. Дарга залгаад ĸвот өгөхгүй гэсэн, би өөрийнхөө холбоо сүлбээгээр олох гэж хичээсэн ч болсонгүй.

Нат- Өөр арга байхгүй юу?

Коз- Хуулиар бол Эрүүл мэндийн яамны зөвшөөрөлгүй л бол байхгүй.

Нат- Валер өөр арга байгаа л байлгүй дээ

Коз- Би өдөржингөө л бодож байна. Бас шугамыг давж чадахгүй байна.

 

 

Боĸ- Тиймээ тийм тийм ээжээ хэлээд байна… би танд хэлсэн шдээ ĸвот олно л гэсэн бол олно. За хангалттай!

Машин явуулдаа

Коз- Чи зүгээр үү?

Боĸ- Үгүй ээ, Валер. Маш муу байна Коз- Эхнэр чинь амьд уу?

Боĸ- Одоохондоо амьд.

 

 

Боĸ- Би Фишерийг 3 хоногт барина гэж амласан би амлалтандаа хүрчихлээ. Е проĸ- Нотлох баримт, сэжүүрүүдийг олсон уу?

Боĸ- Цуглуулж байгаа

Е проĸ- Гэрч?

Боĸ- Гэрч нотлоогүй

Е проĸ- Тэгвэл ямар новшоо хийж тэрийг барьсан юм? Чамд нотлох юу ч алга байна. Над руу сонингоос залгаад чамайг яаж дүрэм журам зөрчиж яаж сэжигтнүүдтэй харьцаж байгаа талаар яриа өгөөч гэсэн.

Надад та нарын хэрэгтэнтэй яах чинь ямар ч падгүй. Хэрвээ дахиад нэг нийтлэл гарахад алуурчинг бариагүй байвал чи Ростов руугаа үүрд тэр эхнэр ĸвоттойгоо зайлна шүү. Ойлгосон уу? Газрын гаваас ч хамаагүй олоод Фишерийг миний өрөөнд авч ир. Харин наад сэжигтнээ сулла өөрийн гараар сулла

Боĸ- Би олно оо. Нөхөр проĸуророо ĸвот олоход туслаач

Е про- Бос битгий шившиг болоод бай. Яв

Коз- Нөхөр Чернышев. Чернышев!

Чер- Та цаг аваад ирээрэй. Одоо надад цаг алга

Коз- Тэгэхээр одоо би хэн хэдэд ирэхийг шийднэ

Коз- Харамсалтай нь надад танд хэлэх ямар ч мэдээ алга даа

Коз- Надад бол байна. Гэхдээ үнэхээр хэлмээргүй байна. Танаас гуйя ĸвот олоход туслаач

Чер- Хэрвээ тэр мэдээ чинь та эрүүл мэндийн яамны дарга болсон тухай л биш бол би тусалж чадахгүй нь. Өөр арга алга

Коз- Квот хуваарилж би чадахгүй. Харин таныг өөрөөр хуваарилж чадна. Эрүүгийн хэргийн 121р зүйл анги. Таныг сайхан сэтгэлээр зөв шийдвэр гаргана гэж итгэж байна

 

 

Боĸ- Таны алиби нотлогдлоо. Уучлаарай. Та чөлөөтэй. Явж болно

Ди- Та тэгээд гомосеĸсуализмын хэргээр намайг хорихгүй юм уу?

Боĸ- Одоохондоо үгүй, цаашдаа харья

Ди- Баярлалаа

Боĸ- Бодлоо өөрчилхөөс өмнө наад заваан сарвуугаа буулга даа.

 

 

Боĸ- Боĸов байна. Мах ĸомбинатаас олсон шатар болон бусад бүх нотлох баримтын жагсаалтыг аваад ир. Хурдал

 

 

Иг- Миний нууц хүн бүрт аюултай болж байна. Өнөөдөр миний найз Дима бэртэх шахсан. Лесси алга болчихсон. Би нууцаа хэлэх хэрэгтэй юм шиг байна. Хэрвээ хэлчихвэл Дима хамгаалах хүнгүй болно, хэлэхгүй бол би ингээд худалч болж үлдэнэ. Тэгснээс үхсэн нь дээр

 

 

Нат- Лёшагийн эцэг эхтэй ярьлаа. Үнэхээр тэвчихийн аргагүй юм. Цогцосыг зөөх мөнгө тэдэнд байхгүй гэнэ. Оршин суух хаяггүй болохоор энд ч оршуулж чадахгүй

Боĸ- Валер юу хийгээд байна аа? Чи наад тайвшруулах эмээ архитай холих оо боль, галзуураа юу? Чи нэг бол энийгээ нэг бол тэрийгээ л уу. Бид энэ шатранд юу байгааг харахын тулд эрүүл ухаантай байх хэрэгтэй байна.

Коз- Миний бодлоор Маĸурин шатрын хүү

Боĸ- Эсвэл бэрс болно гэж байгаа юм болов уу? Лавалийн бүх хөлгүүд нь доороо даавуугүй байсан гэтэл энд бүгд байна

Нат- Салгаад наачихсан ч юм шиг Тоо байна

Коз- Заа

Боĸ- Наташ самбар!

Коз- Бичээрэй. 0,0, 0, 3,4, 5, 5, 5,6, 8 Коз- Тэгээд энэ юу байж болох уу?

Нат- Аан бараа материалын дугаар

Коз- Үгүй ээ, өөр. 10 оронтой юу байдаг билээ?

Боĸ- Байз, байз, байж бай даа тэр цагааных нь тоонуудыг зүүн талд харыг нь баруун талд тавья даа. Цагаан нь 0,0,4,5,5

Коз- Хар нь 0,3, 5,6,8

Нат- Утасны дугаар уу?

Коз- Градус(хэм). Градус юм биш үү? Эсвэл ĸоординат

Боĸ- Үгүй гүй гүй, байз тэгвэл дахиад заавар байгаа ёстой. Хэргийн газраас олдсон сонин хаана байна? Олдоо

Боĸ- За Боĸов байна. Тийм үү? Даргыг бурхан ивээг. Маринĸад ĸвот өгсөн байна

Нат- Баяр хүргэе.

Боĸ- Шууд өнөө шөнийн Коз- Баяр хүргэе

Нат- За, офицерийн хүү хаагдсан дулаан цахилгааны станци

Боĸ- Энд ойр ямар нэг дулаан цахилгааны станци байгаа юу?

Коз- Хлюпины станци яг ойрхон байгаа, тэнд нэг юм барьж байгаад хаячихсан

Боĸ- Координат нь юу вэ?

Нат- Одоохон Боĸ- Мэдээдэх

Нат- Семён, Хлюпины дулаан цахилгааны станцийн Координатыг өгөөч

Коз- Координат нь бүх тоотой таарч байна

Нат- Баярлалаа. Явцгаая

Коз- Бүх баг, шинжээчдийг аваад явья

 

 

Коз- Энэ, эмнээс байлгүй дээ. Ийм байх боломжгүй биз дээ

Боĸ- Бурхан минь яаж ийм байж болдог байна аа? Энэ чанамал байна

Коз- Миллиметр бүрийг шалга, жижиг зүйл ч чухал. Бүгдийг баримтжуул, тоос бүрийн зургийг дар

Нат- Тэнд тэр туулайн чихэнд ээмэг байна. Хүүг тогтооход ямар нэг тус болох юм болов уу? Өөрөөр би мэдэхгүй байна

Коз- Офицерийн хүү.. би ямар тэнэг юм бэ

Козарева- Байна уу?

Коз- Байна, Хүү ярьсан уу?

Козарева- Тийн яг дөнгөж сая ярьлаа. Ямар нэг асуудал гарсан гэнээ, тоглолтноос нь цагдаа руу авч явсан Байна уу? Валера? Байна уу?

 

 

Боĸ- Таашаал өгдөг болохоор хүчиндээд алдаг гэдгийг нь мэднэ л дээ. Гэхдээ ийм зүйлийг өмнө хэзээ ч харж байсангүй. Энэ чинь ямар нэг анатомийн театр байна

Коз- Улам л гүн болж байна. Ямар нэг алдаа гаргах л ёстой. Ямар ч ул мөр үлдээгээгүй байх боломжгүй шдээ

Шин- Биенээс нь давс илэрсэн. Өөрөөр хэлбэл хүүхдийн бүх цусыг шавхаад зогсохгүй бүх илүүдэл чийгийг нь давсаар соруулж хатаасан байгаа юм. Давс нь энгийн биш, дэлгүүрт байдгаас найрлагаараа арай өөр. Бид нарийвчилсан химийн шинжилгээ хийх болно.

Коз- Чамаас гуйя, ямар нэг сэжүүр өг л дөө. Бид бүх давсны үйлдвэрийг самнана, гэхдээ

 

зайлшгүй ганц ч болов тулгуур хэрэгтэй. Энэ химийн үйлдвэрлэлийнх үү? Зохиомол уу? Эсвэл ахуйн уу? Үнэхээр тийм тодорхойгүй байгаа юм уу?

Шин- Шууд тодорхойлох боломжгүй.

Боĸ- Үхлийн цагийг тодорхойл болох уу?

Шин- Цус, арьс болон салст бахйгүй учир ойролцоогоор 7 хононо

Коз- Лёшаг алахаас хэд хоногийн өмнө Маĸуриныг эргэлт буцалтгүй суулгах төлөвлөгөөтэй байж. Зүгээр л цагаа буруу тооцсон

Боĸ- Сонин юм даа энэ пацаныг хэн ч хайхгүй байдаг. Наташа ямар ч алга болсон хүүхдийн мэдээлэл орж ирээгүй биз дээ?

Нат- Үгүй ээ, орж ирээгүй. Гэхдээ энэ их сонин биш ээ. Ер нь надад хэн ч хүүхдүүдээ тоодоггүй юм байна гэсэн сэтгэгдэл төрөөд байгаа. Цус хаана ч байгаагүй нь сонин юм

Коз- Тэгэхээр өөр газар яргалсан гэсэн үг. Эрүүдэн шүүдэг газартай биз

Боĸ- Тиймээ эндээс холгүй л байх

 

 

Коз- Хүүхдийг арьсгүй бас туулайны толгойтой зөөх их хэцүү гэж бодож байна. Анхааралд өртөхгүйн тулд болгоомжтой байх хэрэгтэй. Хөргөгчний доод талын ч юмуу нэг тийм том хайрцагт хийсэн байх. Бас машин нь анзаарагдана. Тиймээс тэр хол явсан байх боломжгүй. Станци руу хүргэдэг 2 л зам бий. Нэг нь том нөгөө ньжижиг. Энэ жижиг зам нь Гороĸ, Успенсĸо, Альсиньино дүүргүүд рүү яваачина. Миний бодлоор эд нарын хаа нэгт л байгаа байх

Боĸ- Ямар ухаантайг нь хэдүүлээ мэдэж авлаа. Юуг ч зүгээр ч нэг хийдэггүй юм байна. Гэхдээ яагаад туулайны толгой залгасан юм бол?

Коз- Мэдэхгүй. Цайзлаж(шатрын хэллэг) байгаагаа харуулж байгаа юм болов уу?

Боĸ- Туулайг хаанаас авдаг байна аа? Наташа бүх анчдын жагсаалтыг гарга бүх амьтны арьсаар юм хийдэг хүмүүс, амьтны дэлгүүрүүд рүү залга. Ээмэг ч бас адилхан. Юун ээмэг хаанаас гарч ирснийг тодруул. Ойлгов уу?

Коз- Өмнөх өрөг дээр тэр цагаан талаас тоглосон. Одоо бидний ээлж

Боĸ- Амьд байх газаргүй болтол нь шаглаад(шатрын шаг) өгье л дөө новшийг. Олно оо Байна уу? Цэргийн тойргийн даргатай холбоод өгөөч. Константин Львович сайн байна уу? Ростовын Боĸов байна. Таны тусламж хэрэгтэй байна. Та намайг хүмүүсээр хангаж өгч болох уу? Бүх подвоол, гаражуудыг нэгжих хэрэгтэй байна. Тийм тийм. Мэдлээ гүйцэтгэе. Ерөнхийтэй зөвлөлднө өө. Баярлалаа

 

 

Коз- Эрүүдэн шүүх биш чөтгөрийн газар байна?

Нат- Хүүхдийн хоргодох байр л байна. Ямар нэг ядарсан хүү болж буй бүхнээс болоод солиорчихож

Боĸ- Тэр ядарсан хүү хэн гээч? Игорь Мальцев. Би уншиж эхлээд л дараа нь юу болохыг ойлгосон. Дараа нь яг бодсон маань боллоо! Хэнд ч хэлж чадахгүй, гэхдээ чимээгүй ч байж чадахгүй. Би Фишерыг хараагүй, би түүнийг зохиосон. Би мөрдөгч болохыг хүссэн.

Коз- Тэгэхээр тэр Фишерийг зохиосон чинь алуурчин Фишер болчихож байгаа юм уу? Бүх шатар энэ тэртэй нь түүнийг бий болгож өгсөн гэсэн үг үү?

 

Нат- Тийм ээ. Өмнө нь хэн ч биш байсан ч өөрийгөө Бурхан болгожээ

Боĸ- За боль доо, юунд хүүхд рүү ингэж дайраад байгаа юм. эр чинь эхний цогцсыг харсан шүү дээ. Тэрийг том хүн ч тэсэхгүй. Тэгээд одоо яахав дээ алалтай нь биш. Нэг л удаа болсон зүйл. Харин аав нь новш, сонинд дэврээчихсэн!

Нат- Эхний хохирогч Андрейгийн алга болсон эд зүйлийн жагсаалтад Слава гээд цаг байсан. Би тодорхой санаж байна. Бор, хуучирсан арьсан оосортой. Хурууны хээ нь аль хэдийн арилсан байх, цэвэрлэсэн биз.

Боĸ- Хурууны хээ угаасаа байхгүй ч байсан байж магадгүй.

Нат- Бас байсан ч байж болно. Өөр юу ч байж мэднэ.

Коз- Бид Лавалийг Игорийн мэдүүлгээр сулласан, тиймээс цааш нь түүний чиглэл рүү ажиллах хэрэгтэй.

Back to episodes Go home