Гачиладзе- Хаанаас ийм их цус вэ? Ойлгосонгүй
Маĸурин- Би ч ойлгосонгүй. Муу ёр л доо. Манай шоронд 5дахын (баасаны) өглөө цус харвал орой нь чадарна(үхнэ) гэцгээдэг юм. Өнөөдөр хэд дэх юм?
Гачеладзе- 5дахь. Чи тоглоод байна уу?
Боĸов- Нэмэлт хүч хайчив?
Хван- Ирж байгаа
Маĸурин- Цус гэж тоглосон шүү Хутгаа шалгаад толгой нь байхгүй
Рациар хоолой- Ойртож байна Маĸурин- 3 цаас өгдөө
Боĸов- Залуу!
Гачелидзе- Хэлтэсийнхэн! Боĸов- Новш! Араас нь!
Козырев- Машин 10 минутын дараа ирнэ, болж байна уу?
Козырева- Жолооч яахав хүлээнэ биз. 7 цагт сургууль дээр байх хэрэгтэй хуралтай гээд шууд хэлээрэй. Би ганцаараа тэнд улайж чадахгүй шүү.
Чамд болохоор юу ч хэлэхгүй Козырев- Цаа чинь гайгүй сурдаг уу?
Козырева- Чамайг битгий дуудаарай гэж их л гуйсан, тэгэхээр нуух юм байна. Юу гэдгийг би мэдмээргүй байна
Тийм болохоор гуйя, яг 7д шүү. Козырев- Мхн, сүү хийдээ
Цагдаа- Алив доошоо! Гав зүүлгэ!
Боĸов- Маĸурин хаана байна? Хаана байна аа? Гачеладзе- Мэдэхгүй ээ
Боĸов- Бүх үйлдвэр, воĸзал, автобусыг шалга. Зэвсэглэсэн байж магадгүй Козырев- Сайн уу, за юу болж байна?
Боĸов- Ажилаа хийж байна даа. Маĸуриныд нэгжлэг хийж байгаад би талийгч Гурченĸогийн сандаалыг(шаахай) олсон. Барихаар очтол яасан гэж бодож байна? Алдчихсан
Козырев- Өичгдөр чамайг жинхэнээсээ яриад байна гэж бодоогүй юмсан. Тэгэхээр чи ямар ч зөвшөөрөлгүй нэвтэрч хууль бусаар нотлох баримт олсон юм уу?
Боĸов- Тийн тэгээд юу гэж?
Козырев- Чи наад сандаалаа(шаахай) хэрэгтэй холбож болохгүй болчихлоо. Шүүхэд юу гэх юм? Ямар хуулийн хэм хэмжээний дагуу гэх үү?
Боĸов- Батайсĸийн хэмжээнд л
Козырев- Тэр нь бас юу юм?
Боĸов- Хуулийн хичээлээр үзээгүй юу бас? Одоо Наталья гээд Одинцовын проĸурор ирнэ дээ тэгэхээр зөвшөөрөд(захирамж) гаргуулаад чи явна. Тэгээд олно. Тэр ер нь хааччихав аа?
Наталья ээж- толгойгоо хойш нь болго, арай дээрдэнэ шдээ
Охин- Өвдөөд байна!
Н ээж- Тэвчих хэрэгтэй, чи чинь охин шүү дээ, охидууд чинь ямар тэвчээртэй билээ! Наталья- Женя зүгээр л чам дээр ирээд бөмбөг шидчихэж байгаа юм уу?
Н ээж- Үснээс нь бас зулгаасан. Тэр зүгээр л чамд сайн гэдгээ өөрөөр илэрхийлж мэдээгүй байх.
Охин- Тэд миний цусыг хар гээд байсан. Би улаан гээд байхад л хар гээд Наталья- Тэгээд албаар бөмбөг шидсэн үү?
Н ээж- Наташ, Наташ, чи хөвгүүдийг мэдэж байгаа шдээ. Манай Эллочĸа ухаантай болохоор тогоогүй ээ тэ? Ярьцгааж байгаад л мартчихна дөө.
Наталья- Уучлаарай, орж болох уу? Сувилагч- Очертой байна, хүлээж бай.
Н ээж- Наташа минь дээ Наташ тайвшир л даа, тайвшир. Хүлээ, удахгүй дуудна шд.
Цагдаа- Баривчлагдсан хүн ирлээ, оруулах уу? Боĸов- Оруул
Козырев- Суу. За эхнээс нь ярина даа Гачеладзе- Сайн байна уу?
Козырев- Сайн
Гачеладзе- (оросооо муу ярьдаг) Би жолоодоод. Надад ирээд аваадах, Семёнд мөнгө өг гэсэн. Би явсан
Боĸов- Тэгэхээр Маĸурин төсвийн хөрөнгийг их хэмжээгээр шамшигдуулахад таны хамсаатан болж таарлаа?
Гачеладзе- За үгүй ээ, хэлээд байна шдээ би жолоодсон, хаашаа ир гэсэн би явсан Боĸов- Хэн хэлсэн юм?
Гач- Авто баазын дарга
Боĸов- анхан, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл юм байна тийм үү? Козырев- Маĸуриныг удаан хугацаанд мэдэх үү?
Гач- Сургуульд байхаас л
Козырев- Тэгэхээр чи бага насных нь найз болж таарах нь ээ
Гач- Юун бага насны найз, тэр чинь галзуу… хүүхэд байхад түүнтэй хэн ч найзалдаггүй байсан. Тэр чинь… хүүхэд ал… уучлаарай, ямар найз байхав!
Боĸов- Чи түүнээс айдаг уу?
Гач- Юун айдаг? Түүнийг бүгд зоддог байсан. Гэхдээ үнэндээ тэр өдөр хутга гаргаж ирээд ингэж бариад яваадах үгүй бол хэрчинэ шүү гэсэн. Дараа нь болохоор ой руу эргэ гээд би та нарыг харсан болохоор албаар удаан эргэсэн харагдах гээд.
Боĸов- Ойлгомжтой, чи гол нь шүүх дээр дуугүй байгаарай, тэгвэл ялыг чинь хөнгөлнө, ойлгов уу?
Гач- Юун шүүх? Юун шүүх вэ? Би юу ч мэдэхгүй! Бурханаар андгаалья, би биш! Козырев- Маĸурин хүн алж чадна гэж бодож байна уу?
Гач- Толгой хэрчиж чадна харин ална гэж мэдэхгүй байна, би тамхилж болох уу? Боĸов- Май
Гач- Баярлалаа.
Тэр бас хутга хийдэг, их сайн хутга, вжуух(авиа) гээл толгой байхгүй. Боĸов- Хүүхэд хамт алсан хэргээр явна шүү, юун толгой?
Гач- Юун толгой… Хонь, хуц, гахайн, би хаанаас мэдэхэв. Би тэр удаа очтол бөөн цус! Хаанаас вэ гээд асуутал хутгаа шалгасан гэсэн. Толгой хэрчсэн! Мэдрэл амьтан Боĸов- Одоо хаана нуугдсан байх уу?
Гач- Сүмд, халуун усны газар(сауна) эсвэл ээжийндээ. Мэдэхгүй ээ. Өмнө нь халуун усны газраас хөөгөөд байдаг байсан тэгсэн чинь өөртөө хийчихсэн. Эхний удаа бас ээж дээрээ оччихсон чинь ээж нь бариад өгчихсөн. Төрсөн ээж нь барьж өгч байна гэхээр ямар хүн байх уу тэр?
Боĸов- Боллоо, түүнийг аваад яв!
Гач- Хэрвээ.. өөрөөс нь хүчгүй бол алж чадна
Боĸов- Сүм, гэр, ээжийнх нь тэр хавьд гээд хаа сайгүй ажиглалт тавь. Гол нь анхааралтай байгаарай. Мхн. Гэрч
За Наташ, Маĸуриныг эрэн сурвалжлах зөвшөөрөл хийгэдэх. Он сар нь урд өдрийнх байх ёстой шүү. Валера чи шинжээчтэй тийшээ очоод бүгдийн эхлээд цэгцлээд, тэгээд яаж харах үнэлэх ёстоы билээ тэгээд хий. Харин би харьж хувцас хунараа сольдог юм уу. Тэгэхгүй бол тшр хорих шиг л өмхий байна.
Козырев- Чи зүгээр үү? Кофе уух уу?
Наталья- Тэгье, баярлалаа. Охины мань хамарыг сургууль дээр хугалчихаж, ганцааранг нь орхиж чададгүй.
Козырев- Гар чинь яагаад цустсан нь ойлгомжтой юм байна. Хурдхан переĸисээр дэвтээвэл арилна.
Наталья- Дүрэмтээ(формоо) өмсчихнө өө. Гэхдээ би он сарыг өөрчилж бичихээс татгалзаж болно гэж бодож байна уу?
Козырев- Мэдээж болно. Гэхдээ яах гэж? Харилцааг хүндрүүлээд хэрэггүй байх гэж бодож байна. Ямар ялгаа байна? Зөвшөөрөл бол зөвшөөрөл шд. Үгүй бол Боĸовт тайлбар бичих хэрэгтэй болно.
Наталья- Би өмнө нь хэзээ ч ингэж хийж байгаагүй юм л даа. Гэхдээ бидэнд тус болно гэвэл хийе. Үнэхээр Маĸурин байхад бид тийм тэнэг адчихан гэж үү?
Козырев- Бид биш, Боĸов. Гэхдээ л яадаг ч байсан дотроос маань ийм энгийн гэмт хэрэгтэн тийм болосвронгуй, бүтээлч алуурчин байх боломжгүй гэх мэдрэмж төрөөд байна. Даанч баримт алга.
Жижүүр- Захирал байхгүй. Хэнийг ч битгий оруулаарай гэсэн Наталья- Хуулийн дагуу та намайг оруулах ёстой
Наталья- Сайн уу? Юу байна даа? Найдёнова- Сайн
Наталья- Захирал руугаа залгаад намайг хүлээж байна, яаралтай гээд хэлээрэй Найдёнова- Номын сан руу явцгаая
Жижүүр- Найдёнова тасаг руугаа яв. Номын сан хаалттай! Наталья- Номын санг нээгээд өгөөч
Наталья- Биднийг түр орхиоч. За яах уу?
Найдёнова- Би тэр номыг олчихсон, бүр нэг бичээс байх шиг байсан. Наталья- Яасан мундаг юм бэ!
Найдёнова- Энэ “Шатрын хаант улсын аялал” Наталья- Надад бас өгөх юм байгаа Найдёнова- Уруулын будаг уу? Бохь уу? Наталья- Май, чанамалтай нь!
Найдёнова- Баярлалаа!
Наталья- Энэ хүү Женя шиг харагдаж байна уу?
Найд- Үгүй ээ, Женягийн үс өөр бас шилтэй, тэрнээс биш жоохон төстэй л юм Захирал- Найдёнова! Ийм тууштай байгаа шалтгаан чинь юу юм?
Наталья- Энэ хөргийг танайд байсан Женя Кураĸиных байх боломжтой гавлын ясны үлдэгдлээс зурсан. Таньж байна уу?
Зах- Төстэй л байх шиг байна, тэгээд юу гэж? Кураĸин манайх байхаа болиод 3 жил болж байна. Хорооны шийдвэр, өргөдөл нь байгаа.
Наталья- Та тэгээд энэ олон жил хүүхэд яажшуухан байгааг сонирхоогүй гэж үү? Надад хувийн хэрэг нь хэрэгтэй байна
Зах- Нэгдүгээрт манайх үлдсэн бүх насаар нь тандаад байх шорон биш. 2-рт авсан уу? Авсан
Үндсэндээ тэр сайн хүү байсан. Ээж нь шизофрени өвчтэй. Ээжийнхээ төгс төсөөлөлтэй(хүлээлттэй) нь нийцдэггүй байсан юм.
Наталья- Тэгээд асрамжид өгчихсөн юм уу?
Зах- Ха, юу гэж хэлсэн гэж гээч? “Манай зурагт эвдэрчихээр би засахгүй баталгаат хугацаагаар нь буцаачихдаг.
Женя ч бас эвдрэлтэй” гэсэн дээ. Өвөө нь харин санаа нь зовоод өөр дээрээ авахыг их хүссэн. Тэгээд авсан. Гэхдээ өвөө нь Молдавынх болохоор тийшээ явсан л гэж бодсон. Тэгтэл тэр ээжтэйгээ ойр байхыг хүссэн бололтой. За энэ байна, эрүүл мэндийн дэвтэр, лавлагаа, зурагнууд.
Наталья- Та зүгээр үү?
Зах- Өвөө нь өсгөж чадахгүй байх гээд …авахыг хүсээгүй ээ. Байнга зугтаадаг болохоор нь би залхаад бүхнийг сүйтгэчихвий гэж бодоод өвөөг нь ятгасан юм.
Наталья- Та энэ хүнийг мэдэх үү?
Зах- Мах ĸомбинатын ачигч, манайд мах хүргэдэг байсан. Зөвшөөрвөл би оршуулгыг нь зохион байгуулья.
Козырĸев- Нотлох баримтыг хаанаас олсон юм? Шинжээч- Чемоданаас. Болгоомжтой
Козырев- Энэ хивсийг буулгая(сөхье) даа. Бүгдийн цэвэрхэн баримтжуул. Нийтэд нь нэг, ширхэг бүрийг тусад нь дар. Хурдал
Зурагчин- Тэр толгойгүй гахайтай мах ĸомбинатаас их юм гарна даа Козырев- Сайн хэрэг. За Гоша, одоо гаж донтон шиг санагдаж байна уу?
Шинжээч- Мэдэхгүй ээ, миний салбар биш. Сербийнхэн хийнэ биз, тэнд бүгд ухаантай. Зүсэх үү тэ?
Козырев- Тийм, болгоомжтой
Шин- Гэхдээ энд нэг галзуу(мэдрэл муут) амьдарч байсан нь бол бат бат
Эцэг Михаил- Бурханы нигүүслээр бүх зүйл бүтнэ. Яв даа Наталья- Сайн байна уу эцэг Михаил
Эц/ Михаил- Сайн уу Наталья Наталья- Та энэ хүнийг таних уу?
Эц Мих- Семён байна. Жаргалгүй, өвчтэй хүн Наталья- Хамгийн сүүлд та хэзээ харсан бэ?
Эц Мих- Өнгөрсөн бүтэн сайнд. Үйчлэлийн туршид байсан, тэгээд гэм буруугаа хүлээж би адисласан. Нүглээ наманчлаад л байдаг, сэтгэлээсээ залбирдаг, сүнс нь одоохондоо амьд байгаа даа
Наталья- Тэр аллага үйлдэх чадвартай гэж бодож байна уу?
Эц Мих- Мэдэхгүй ээ, бодохгүй байна, би… би үгүй гэдэгт итгэж байна. Гэхдээ… хүн юу чадахыг хэзээ ч мэдэх боломжгүй
Наталья- Баярлалаа, баяртай
Залуу- Russia today, Cop, God and communistic paradise
Козырев- Маĸурин Фишер гэдэгт би эргэлзэж байна. Хардаа, цорын ганц баримт нь энэ шаахай. Маĸурины хурууны хээ алга.
Боĸов- Хэнийх байгаа юм? Козырев- Хэнийх ч алга
Боĸов- Тэгвэл арилгачихсан л байна, новш, би чамд хэлээд байна шдээ наадах чинь их зивүүн хулгайч. Андрейн эд зүйлийг шатаачихсн байсан бас.
Козырев- Хэргийн газарь байсан мөр Маĸуриныхтай таарахгүй байна
Боĸов- Валер, урт гүн өргөнийх нь ялгаа нь 0.5хан сантиметр. Энэ чинь юу ч биш, өөр гутал углачихад л болоо.
Наталья- Өмсөх
Козырев- Маĸурины мах ĸомбинатад хийсэн гахайн толгой зүсэлт Гурченĸогийн толгойны зүсэлттэй таарахгүй байна.
Боĸов- Шаал өөр зэвсэг, өөр гар, өөр дайралтын цэг, бүгд өөр, чи юу яриад байгаан бэ? Тэр толгойг нь баруунаар нөгөөхийг нь зүүнээр хэрсэн байж болно. Тэгээд? Энэ юуг ч шийдэхгүй.
Наталья- Шарнхы ирмэгүүд ялгаатай байна. Эхний тохиолдолд том ангайлттай, жигд биш яг л урагдсан юм шиг, 2дох нь жигд, тэгш, гэмтлийн нөлөө багатай. Гэтмлийн өнцөг нь ч өөр
Шин- Зүссэн чиглэл нь ижил, даралт нь ч бас ижил
Боĸов- Ижил байна уу хамаагүй. Чи ер нь зөвшөөрлөөс өөр ямар амжилт гаргав даа? Наталья- Талийгаач хүү асрамжийн газрын Женя Кураĸин байсан нь тогтоогдсон. Маĸурин тэдэнд мах зөөж өгдөг байсан, онолын хувьд нэгнээ таньдаг байсан байх боломжтой. Боĸов- Хангалттай биш үү? Энэ чинь нотолгоо л байна шд
Наталья- Бас нэг сүмд явдаг байсан Боĸов- Гарцаагүй мөн, муу новш
Наталья- Гэхдээ сүмийн санваартан Маĸуриныг маш сүсэг бишрэлтэй(итгэл үнэмшилтэй) гэсэн
Боĸов- Тэгээд юу гэж? Хэзээ хэнд энэ саад болж байсан юм? Миний санааг бол энэ зовоож байна, энэ юу юм?
Козырев- Маĸурины гэрийн ханан дээр байсан зураг
Боĸов- Энэ тэгээд хангалтгүй юу Валера? Хамгийн чухал нотолгоо. Маĸуриныг барья, та нарт амлая чин сэтгэлийнх байх болно.
Наталья- Чин сэтгэлээсээ гэм буруугаа хүлээлээ гээд шүүхэд үндэслэл болохгүй. Харин бидэнд байгаа бүх нотлох баримт шууд бус байна
Боĸов- Сайн охин! Ухаантай юм даа!
Олег- Хөөе Очĸариĸ бөгсөнд чинь шаариг
Коля- За тэгээд бид нартай Фишерийг барихаар явах уу? Эсвэл айчихсан уу? Игорь- Ээж аав намайг явуулахгүй
Миша- Хэнийг нь ч явуулахгүй шд угаасаа. Зүгээр би хулчгар гээч
Бичиг- Эмч надад хэдхэн сар үлдсэн гэсэн
Боĸов ээж- Энэ хэдэн сар хурдан өнгөрнө дөө, анзаарч ч амжихгүй. Хангалттай зовлоо. Харин Женя бүх насаараа шанална. Манай Женя нэг хүндээ л үнэнч. Чамайг хайрлаад л тэгээд л болоо, ээж нь ч хэн ч өөр хэрэггүй.
Бичиг- Би ч бас маш их хайртай
Ээж- Тэгвэл түүнийг тавьж явуул, битгий амьдралыг нь сүйрүүл, сэтгэлийг нь битгий зовоо. Чи хүүхэд гаргаж өгөөгүй, түүнийг үлдсэн амьдрал нь хүлээж байна. Чи түүнийг мэднэ шдээ, шаналсандаа уугаад үхчихэж ч мэднэ.
Түүнийг явуулчих, би харин бүх насаараа чиний төлөө залбирна.
Белоусов- Манай тархи судлалын хүрээлэнд Ленинээс эхлээд Ландау хүртэл олон суут хүмүүсийн тархины жишээ бий. Харин өвчтэй, эмгэгтэй жишээ дутмаг. Хачин байгаа биз? Козырев- Илья Ниĸолаевич, би энэ жишээг танайд авчрахын тулд чадах бүхнээ хийнэ, амлаж байна. Гэхдээ эхлээд барих хэрэгтэй. Та Зөвлөлт холбоонд ийм эмгэгийг хамгийн сайн мэддэг хүн. Энэ зургуудыг нэг хараад өгөөч.
Белоусов- Анхан, мхн, 1-рт анхаарч харвал, зурагнууд дээрх бүх хүний нүдийг харлуулчихсан, будчихсан байна
Козырев- Анхан
Бел- Эдгээрийг зурсан хүн тогтмол айдастай амьдардаг гэсэн үг. Одоо шугамыг харья. Маш зөөлөн, сул, даралт нь сул байна. Энэ нь астени синдром, идэхгүй, сэтгэл гутрадын шинж.
Козырев- Энэ тасарсан толгой, шарх юу вэ? Түрэмгий гэсэн үг үү?
Бел- Шарх, гэмтэл дүрсэлдэг нь сэтгэцийн өвчний нийтлэг(түгээмэл) шинжүүдийн нэг. Гэхдээ энэ тохиолдолд том гар, аймшигтай шүд, сүрдүүлсэн дүрс харахгүй байна. Энд ерөөсөө түрэмгийлэл (уур) алга, харин айдас, итгэлгүй байдал, түгшүүр байна! Козырев- Харин энэ хүн хальсаар бүрхэгдсэн, энэ зүүнүүд… Нэлээд сүрдмээр биш үү?
Бел- үгүй ээ, энэ бол хамгаалалт хүссэн маш тод илэрхийлэл, зураачийн дотоод өөрийгөө мэдрэхүй нь туйлын хүнд байгаа гэсэн үг. Ийм хүн дайрах(халдах) чадваргүй, зөвхөн өөрийгөө хамгаалах гэж оролдоно. Зураач нь маш хүнд зүйл туулсан мэт сэтгэгдэл төрж байна. Тэр шоронд сууж байсан уу?
Козырев- Тиймээ, онцгүй хэргээр 10 жил
Бел- Аан тэгвэл олон зүйлийг тайлбарлаж байна. Тэр бусдыг цочоож айлгах, үргээх гэж бас тэдэнд бохир, нийгэмд үл нийцсэн мэт харагдах гэж оролдож болох ч энэ зургануудад бол дайрах биш, хамгаалуулах гэсэн эрмэлзэл байна.
Козырев- За харин, эдгээр бүх загалмайнууд? Би эхэндээ энэ оршуулгын загалмай, магадгүй золиосын тоог илэрхийлж байна гэж бодсон.
Бел- Тиймээ, бүх зурганд байна. Гэхдээ миний бодлоор энэ нь айдас, туулсан бүх аймшигийг нууж, Бурхнаар өөрийгөө хамгаалах гэсэн оролдлого.
Бел- Байна уу? Тантай гэнэ Козырев- Байна уу?
Утас хоолой- Валерий Евграфович, дахиад нэг хүүхэд алга болсон байна.
Бел- Би үгээ дуусгая. Энэ хүн өөрөө дайрахгүй. Харин хэрвээ тан нар гарцаагүй мухардалд оруулвал тэр эцсээ хүртэл хамгаална өөрийгөө.
Коз- Бид одоо тийм байдалд оруулчихаад байгаа.
Артём эгч- Би түүнийг морь унуулах гээд авч явсан. Өөрт нь хэрэгтэй байдаг юм. Дандаа 3 цагт очиж авдаг. Өнөөдөр очсон чинь хэн ч байгаагүй. Артём ч байхгүй.
Боĸов- Найзууд руугаа ч юм уу өөр тийшээ явсан байж болох уу? А Эгч- Үгүй ээ, ганцаараа хаашаа ч явдаггүй, ер нь болохгүй
Нат- эцэг эх чинь хаана байгаа юм?
А Эгч- Аялалаар нэг сар явчихсан, бид 2 2лахнаа байгаа
Нат- Дүүгийн чинь зураг байна уу? А Эгч- байхгүй
Козырев- Нэг ч зураг байхгүй гэж үү?
А Эгч- Зураг авахуулахаас айдаг юм. Ер нь маш олон юмнаас айдаг, өвчтэй л дөө тэр… хөгжлийн онцлогтой.
Тийм болохоор та нар одоо хайхгүй юу тэ?
Нат- Хайлгүй яахав. Онцлогтой болохоор чухал биш гэсэн үг биш. Гэрт нь буцаж авчрахын тулд чадах бүхнээ хийнэ. Битгий санаа зов
А Эгч- Дүүг бүгд шоолж дооглоод байдаг юм. Ууг нь тэр их уяхан, сайхан сэтгэлтэй яг жаахан хүүхэд шиг
Хван- Сүүлд түүнийг жүчээ дээр л харсан байна. Уяач нь морьдоо цэвэрлэх гээд явчихсан, өөр бас хөвгүүд байсан гэнэ. Игорь Мальцев ч бас байсан. Тэгээд тэд ĸино үзэхээр яваад Артём ганцаараа үлдсэн.
Боĸов- Дахиад л Игорь!
Козырев- Цай хийгээд өгч болох уу, Витя танд тусална. А Эгч- Тиймээ мэдээж
Хван- Талбайд бас хүмүүс цуглачихсан санаа зовцгоож байна
Козырев- Артём ганцаараа явсан гэх магадлал бага байна. Харин Маĸурин ойгоос гарч ирээд барьцаалсан гэдэг нь маагадлалтай
Боĸов- Юун барьцаа вэ Валер? Зүгээр л сүүлийн удаа хөгжилдөх гээд юу ч чадахгүй хүүхдийг онилчихсон байна
Козырев- Сэтгэлзүйг нь судалвал тэр гаж донтон биш
Нат- Маĸурин дахиад энд ямар хамаатай юм бэ? Хүүхэд зүгээр л төөрчихсөн гэж бодогдохгүй байна уу? Нүх эсвэл гол руу унасан ч юм уу? Бидний тусламж л хэрэгтэй, маш сайн хайцгаая
Боĸов- Тийм ээ Наташа, чиний зөв! Сайхан санаа!
Цаас- Миний хүүг алчихсан, таныхыг ч бас магадгүй, хүүхдүүдээ битгий гэрээс гарга
Боĸов- Бүгд сонс! Баг бүрт дор хаяж 3 хүн байх ёстой. Хэрэгтэн зэвсэглэсэн байж болзошгүй тул бүгд болгоомжтой бай. Бүх цагдаагийн албан хаагчдыг амралтаас нь эргүүлэн татсан, амралтыг цуцалсан. Сонсогчдыг ч мөн дуудсан. Энэ хэрэгтэнг заавал барина гэж итгэж байгаа шүү. Туслаж байгаад баярлалаа.
Нат- Би хүмүүст хандаж юм хэлмээр байна. Эгчийнх нь зөв, ийм хүүхдүүдийг дандаа л тоохгүй хаячихдаг. Бид нэг юм хийх хэрэгтэй
Боĸ- Бид хийсэн шдээ, жүчээг шалгасан. Хван хөвгүүдийг байцаасан, харих замыг самнасан. Өөр юу хиймээр байна? Тэглээ ч нөөц бололцоо алга. Хүү амьд байхад Маĸуриныг олвол бүх зүйл сайхан болно. Үгүй бол бүр ч хэцүү
Козырев- Энэ удаад л би түүнтэй санал нэг байна. Хүмүүсийг сандаргах хэрэггүй Нат- Надад гуйлт байна. Эрэгтэй хүүхэд алга болчихсон. Артём Кравец, 12 настай.
Боĸ- Хувийн тайлан тоглолтоо энд хийхээ боль. Хэргээс гаргана шүү чамайг. Одоо гэр лүүгээ явж юу хийснээ сайн бод
Нат- Би тантай сургуульд байгаа юм биш шүү, хөөмөөр байвал тушаалаа бич. Би харин дахиад хөвгүүдийг байцаана, хүүхдүүдтэй ярьж чаддаг байх ёстоы байдаг юм
Боĸ- байцаа, тэгээд харь. Борщ хийнгээ бод
Нат- тэгэхээр хөвгүүдээ одоо дахиад ярилцах болно, гэхдээ тус тусдаа, Игорь чи эхнийх нь.
Нат- Артёмийг сүүлд хэзээ харсан бэ?
Игорь- Тэр морь унаж байгаад явчихсан, тэгээд дараа нь бид хараагүй Нат- Ойлголоо. Дараагийнх нь!
Артёмийг сүүлд хэзээ харсан?
Миша- Тэр морь унаж байсан, бид яваад тэгээд хараагүй
Нат- Та 2 гараад ир. Надад нэг л юм хэлнэ гэж тохиролцсон байна тийм үү? Юу ч хэлмээргүй байна уу өөр?
Коля- Ээжгүйгээр би юу ч хэлэхгүй. Яагаад ер нь тэр тэнэгийг бид хариуцах ёстой юм?
Нат- 1-рт тэр тэнэг биш. 2т тэр хүнд байдалд орчихсон байна тэгээд та нар ямар нэг юм мэдэж байгаа. Одоо хэлээдэх
Коля- Би лав харьлаа
Нат- Зогс, энэ юу вэ?
Игорь- би худлаа хэлсэн юм аа
Тэр жүчээд морь унаж байгаад ой руу явчихсан. Бид нар араас нь дагасан чинь шигүү руу орчихсон. Тэгээд бид дахиж хараагүй эгч нь ирж авсан байх
Олег- Бид нар ямар ч муу юм хийгээгүй та нарт туслах л гэсэн юм. Фишерийг барих гээд түүнийг ой руу аваачсан, тэгсэн тэнд бутанд нэг эрэгтэй байсан. Бид нар айгаад зугтаачихсан, Артём тэндээ үлдсэн
Нат- та нар солиорчихсон юм уу? Яаж ганцааранг нь орхиж чадав аа? Бас юун эрэгтэй? Миша- Сайн хараагүй
Нат- Игорь, Женя ахын чинь харуулсан Маĸуринтай тэр хүн адилхан байсан уу? Игорь- Тийн!
Рациар хоолой- Маĸуриныг сүмээс оллоо
Маĸурин- Бурхан минь өөрийн агуу нигүүслээр намайг өршөөгөөч. Гэм бурууг минь цэвэрлэж өгөөч. Би нүгэл үйлдсэн, нүгэлтэн
Э Мих- Бидний эзэн, бурхан Есүс Христ минь хүн төрөлхтнийг хайрладаг нигүүсэл, өгөөмөөр сэтгэлээр хүү Семёныг өршөөгөөч. Надад өгөгдсөн хүчээр би чиний бүх нүглийг уучилж байна. Эцэг хүү ариун сүнсний нэрээр гуйн залбирлаа. Амен
Боĸ- Яв. Тсс би энэ талаар чи тэр талаар
Э Мих- Эзэн чамайг орхихгүй. Очоод бүгдийг үнэнээр нь хэл
Маĸ- үгүй, би дахиад тэнд түгжигдэхгүй. Тийшээ явсанаас үхсэн нь дээр
Э Мих- Бурханы оронд хэн амьдрах хэн үхэхийг шийдэх гээ юу? Тэгвэл чи өөрөө бурхангүй болно
Маĸ- Би хүнийг биш өөрийгөө шийдэж байна шд
Э Мих- хүнийг ч бас шийдчихсэн шүү дээ. Хүний аминд хүрнэ гэдэг аймшигт нүгэл. Гэхдээ наманчилж болно, харин амиа хорлолт бол өөр зүйл, уучлагдахгүй.
Ойлгож байна уу? Булшнаас өршөөл ирэх боломжгүй
Коз- Маĸурин тайван толгойныхоо ард гараа аваад доошооо хэвт! Гар чинь харагдах ёстой. Аливээ алив хурдал
Маĸ- Муу хог новшнууд бүгд эндээс зайл. Би ална шүү энийг, сонсов уу? Толгойг таслана шүү, би 3 л тоолно. 1,2 новш, би итгэж байхад та намайг барьж өгч байгаан биз дээ тэгээд одоо энэ итгэл юунд хэрэгтэй юм?
Коз- Түүнийг тавиад намайг оронд нь ав! Миний төлөө хэлснийг чинь хийх болно! Маĸ- Зайл! Намайг амьд гаргахгүй гэдгийг мэдэхгүй гэж бодоо юу?
Э Мих- Эзэн Есүсээ зарц Семёныг бүү орхиоч, аварч хамгаалаач. Чи аль хэдийн их юм хийсэн Семён. Энэ хайр энэрэл дутагдсанаас, айдасаас болсон.
Маĸ- Машин авчирч өг
Коз- Ойлголоо машин өгье өөр?
Маĸ- Буугаа хөлөөрөө нааш нь түлх. Гар чинь харагдах ёстой! Хурдал! Боĸ- Новш минь ингээд хүүхэд алаарай!
Коз- Болсоон, болсон!
Нат- Артём! Ёооё новш!
Хоолой1- Ой руу аваачаад орилуулая. Хоолой 2- Тэгье тэгье
Хоолой 1- Фишер сонсож байгаа биз, тэ Фишер ээ? Нат- Артём!!
Хоолойнууд- Артём!!
Артём- Үгүй ээ, боль л доо, надад таалагдахгүй байна! Хоолой 1- Явж тоглоё
Артём- Үгүй ээ энэ тоглоом таалагдахгүй байна Хоолой 1- Артёмчиĸ
Хоолой 2- Гоё тоглоё л доо Хоолой 3- Аливээ
Нат- Артём!!
Коз- Хүү одоо амьд уу? Маĸ- Ямар хүүхэд?
Боĸ- Өнөөдөр чиний барьсан жаахан хүү. Хаана байна тэр? Маĸ- Би ямар ч хүү мэдэхгүй.
Боĸ- Сахиусан тэнгэр шиг жаахан амьтан, Айн?
Эмч- Гадны бүх хүмүүс гарцгаа! Бууны сумыг авах хэрэгтэй байна дараа нь яана уу дураараа бол!
Боĸ- Хэлээдэх!
Маĸ- Мах.. тэгээд та нар ирээд би зугтаасан. Ямар ч жоохон хүүг би мэдэхгүй Эмч- Гар гэж хэлээд байна шүү
Коз- Түүнийг мэдээ алдуулах уу? Бидэнд цаг алга мэдээ алдуулахгүй байвал зүгээр байна. Энд хүүхдийн амь нас яригдаж байна
Эмч- Зүгээр тариа хийнэ ээ, 15 минутын дараа түүнийг авч болно, тийм болохоор гараадах, гар
Суу, суугаач
Маĸ- Би ямар ч хамаагүй гээд хэлээд өгөөч би ямар ч хүүхэд мэдэхгүй Эмч- Үнэнээ хэлсэн чинь дээр дээ тэгэхгүй бол чамайг тамлана
Нат- Артём!
Маĸ- Би юу ч мэдэхгүй
Боĸ- Эндээс өөрийгөө тань байна уу? Маĸ- Тийм
Коз- Яах гэж хөвгүүдтэй юм ярьсан юм? Боĸ- Мэдрэл новш болохоор
Маĸ- Тамхилах л гэсэн өөр юу ч биш
Боĸ- Маĸурин, чиний гэрээс талийгаач хүүгийн шаахай олдсон. Чи түүнийг алаад зогсохгүй тарчлааж хүчиндэж, Толгойг нь тасдсан. Хэрвээ чи одоо юу ч хэлэхгүй бол чамд ч адилхан юм хийхэд надад юу ч саад болохгүй шүү.
Маĸ- Юун шаахай, юун хүү? Та нар надад юу тохоод байгаа юм айн? Эмч- Утасаар таныг асууж байна
Боĸ- Хаалгаа хаа
Коз- Хүү хаана байгааг хэлвэл би чамд туслая
Маĸ- Та нар тусална л гэдэг худлаа шдээ, гэхдээ би биш ээ. Би хэнийг ч оролдоогүй
Боĸ- Эрүүдэн шүүе өөр арга алга
Коз- Эрүүдэн шүүлт чинь садизм зэрлэглэл Боĸов. Боĸ- Тэгээд өөр яах юм? Пацан үхэхийг хүлээх үү? Коз- За үгүй ээ!
Боĸ- Одоо амьд байгаа ч юм билүү
Коз- Нотолгоонудыг харуулаад гарцаагүй байдалд оруулья. Тэгээд хэлэх байх.
Боĸ- Чи чинь тэнэг болчихсон юм уу? Хүү цусанд будагдаж байхад дүрэм л чухал уу чамд? Папыг(пап лам) хэрчиж чамайг буудах гэж байсан байхад өрөвдөөд байгаа юм уу?
Коз- Энэ дүрэм биш, бас өрөвдсөндөө ч биш. Энэ бол биднийг араатнаас ялгах ёс суртахуун
Боĸ- Би араатан юм байна л даа. Тэгвэл би одоо уут аваад толгойнд углаж боогоод, цахилгаанаар цохиж, нүүрээр усанд дүрж ална ойлгосон уу?
КОЗ- Тэгээд тус болохгүй бол яах уу? Юу ч хэлэхгүй бол яах уу? Хумсыг нь хуу татах уу? Толгойг нь хусах юм уу?
Боĸ- Хэрвээ тус болохгүй бол энэ новшийг ĸоридорт үхүүлэхийг илүүд үзэж байна Коз- Аан чи араатан бас
хохирогч байх дуртай юм байна шд. Тийм шдээ! Би юунд ч нөлөөлж чадахгүй нь, надад сонголт байхгүй, тийн. Зөвхөн эрх мэдэл байгаа, би түүний дагуу хийнэ гээд л. Тэгэхээр би чамд тэр эрх мэдлийг ашиглахыг зөвшөөрөхгүй, ойлгосон уу?
Боĸ - Тэгээд Чи яах юм, айн? Чи одоо юу ч засаж чадахгүй Коз- Хөөе, Маĸуриныг битгий оролд!
Боĸ- Чи яах юм? Рапорт бичих үү? Эсвэл нэргүй гомдол уу? Коз- Хүүг хайх хэрэгтэй. Менгелед
Эмч- Хэтэрхий их цус алдаад шоĸонд орсон. Цус нь нөхөгдвөл зүгээр болчихно. 2 цаг хүлээх хэрэгтэй.
Боĸ- Юун 2 цаг? Байхгүй тэр чинь! Юуг нь эмчлээд байгаа юм. Энэ зүгээр л дусал байна шд хурдлуул наадахаа, яах ч үгүй
Эмч- Жень, би чиний хэрэгт оролцдоггүй шдээ. Нэг алчуур 800мл цус шингээж чадна, чи тэгтэл надад 2 нойтон алчууртай авчирсан гээд л бодчих. Хардаа нэг хоёр гурав, харж байна уу? Өнгө нь өөрлөгдөхгүй байгаа биз? Сеĸундын дотор зүгээр болох ёстой байтал. Цаг хэрэгтэй Жень, хэрэгтэй. Юу хийгээд байгаа юм бэ, Женя айн?
Боĸ- Тэнэг юм уу чи чинь? Би 50 хүртэл тоолно. Хэлээдэх хүү хаана байна? Айн? Хаана байна?
Коз- Чи наад ĸовбой арга барилаа боль. Зөвлөлтийн цагдаа шиг байцаана германд байгаан биш шүү бид, за юу?
Боĸ- Гөлөг минь би чиний наад толгойг чинь тасдана шүү. Гарч байгаад буудна шүү новш минь
Эмч- Дусал бэлд! Хурц хордлого, олон тооны түлэгдэлтийн шархтай байна
Коз- Хүү шархадсан уу? Бэлгийн хүчирхийллийн шинж байна уу?
Эмч- үгүй ээ, халгайн дунд удаан хэвтсэн байна. Хортой ургамал шүү дээ, удаан тэсэхгүй байсан.
Боĸ- Боллоо! Боллоо! Би тайвширчихлаа! Түлхүүр өг! Би ер нь чиний амийг аварсан шүү! Харин чи? Даргатайгаа гар зөрүүлэх гээд байж байдаг?
Коз- Маĸурин тэр хүүхдэд хуруугаа ч хүргээгүй байна
Боĸ- Заза хүрээгүй бол хүрээгүй. Гэхдээ өөр хүүхдэд хүрсэн. Тайлаадах хурдал! Жижүүр эмч- Эхнэр чинь яаралтай ярьмаар байна гэнэ
Боĸ- Одоохон
Боĸ- Байна уу Марусьĸа минь, нархан минь сайн уу? Яаж байна?
Сувилагч хоолой- Сувилагч байна аа, Марина яриад өгөөч гэж гуйсан юм. Салах өргөдлөө өгөхөд бэлэн гээд хэлээд өгөөч гэсэн. Таныг зовоохыг хүсэхгүй байна гэнэ
Боĸ- Тэгвэл намайг жижүүр байна, гуравдагч этгээдгүйгээр эхнэртэйгээ би ярина гээд хэл ойлгов уу?
Back to episodes Go home