Charlie's Angels 2003

/ Колумбиа пикчирэс толилуулж байна. Ленорд голдбэрг продакшн. Флавэр филмс, Толл трийс продакшнс, Вондэрланд саунд болон Вижн хамтран бүтээлээ. Макжигын бүтээл. Гол дүрүүдэд Камерион диаз, Дрю бэрримоор, Люси лю нар тоглолоо/

Алек- Хүүхэд асрагчыг явуул. Аав гэртээ ирлээ.

Эр-     Сахиусан тэнгэр диваажингаас хаа хол юу хийж яваа юм бэ?

Дила- Би сахиусан тэнгэр биш.

Ната- Буурчийн газар мөн биз дээ, тийм үү?...Би бух сургахдаа гаргууд шүү, үгүй гэж үү?

/Хөгжимийн зохиолч Эдвард шеармур/

Алек- Маршал Рэй картэр уу?  Намайг Алекс мандэй гэдэг. Өнөөдөр би таны аврагч байх болно.

Рэй-   Намайг олоод ирнэ гэж бодсонгүй шүү. Хэдэн эрчүүдтэй хамт яваа юм бэ?

Алек- Сархадын өргөөнд хоёр бүсгүй байгаа.

Рэй-   Зэвсэглэсэн тавин залуучууд байгаа ш дээ.

Алек- Мэдэж байнаа, шудрага гэхэд хэцүү л юм. Явцгаая! ..Яасан бэ?

Рэй-   Миний хавирга.

Алек- Дилан? Дилан, Эндээс гарах хэрэгтэй байна.

Дила- Би дээр нь байнаа.

Рэй-   Эд нар миний бөгжийг авчихсан ш дээ.

Алек- Эхнэр чинь ойлгоно гэж найдая.

Хят-   Эднийг ал!.. Бүгдийг нь ал!

Алек- Б төлөвлөгөө.

/ Ерөнхий зураглаач Раззэл карпэнтэр /

Дила- Ганцхан удаа баарнаас гараад явчихмаар санагдлаа. 

Ната- Урагшаа! 

Алек- Одоо!

Дила- Ороорой! 

Алек- Наадахаа оруулсан уу?

Ната- Дилан!

Алек-  Алив ээ!

Ната- Дилан!

Дила- Хичээж байнаа!

Рэй-   Би та нарыг дутуу үнэлсэн байна гэж айж байна.

Ната- Тиймээ. Дандаа л ингэдэг юмаа.

/ Ерөнхий найруулагч Макжи /

Хят-   Гурван эмэгтэй байсан! Солиормоор хөөрхөн гурван охин. Гэхдээ бидэнд бөгж байгаа.

Гуня-  Ийм өдөр ирнэ гэж мэдээд байсан юмаа. Б төлөвлөгөөндөө орцгооё.

Чарл- Эрт урьдын цагт бяцхан гурван өөр охид байжээ.

/ Наталие.. Алекс /

Эр1-   Алив ээ, Алекс Сүүлийнх нь шүү, чи чаднаа! Хүчтэй! Хүчтэй! Хүчтэй!..Тиймээ!

/ Дилан /

Дила- Чамайг хүсэж байна. Яг одоо хүсэж байна.

Чарл- Гурван өөр эмэгтэйчүүд болж өссөн юм.

Хүү-    Үгүй ээ.

Ната- За. Чи, халуун ус..Гараад ирлээ, гараад ирлээ. За алив.

Чарл- Одоо тэд миний төлөө ажилладаг. Намайг Чарлие гэдэг.

                         /Чарлиегын сахиусан тэнгэрүүд..Дээд хурд/

/ Хууль зүйн яам , Виллиам рөз бэйли /

Эрэр- Ойр хавь аюулгүй. Бид хөөрөхөд бэлэн.

Вилл- Сайн байна, ажилтан Макдовэл.

Пит-   Хөөе, энийг хар даа. Манай анхны шуудан.

Ната- Арван жилийн дунд сургуулийн уулзалт.

Пит-   Зугаатай үдэш болноо, Нать.

Ната- Догь байгаа биз?

Пит-   Гайхалтай.

Дила- Нать, Пит хоёр хамт амьдрах гэж байгаа гэхээр нэг л итгэхгүй байна.

Алек- Манай бяцхан сахиусан тэнгэр томж болж байна шүү дээ.

Дила- Наталие эд хөрөнгөө эзэмшдэг нь зэрлэг юмаа. Надад байгаа хамгийн үнэтэй эд бол энэ гутал.

Алек- Өршөөгөөрэй, наадах чинь миний гутал байхаа.

Дила- Тэр яахав дээ, гол санаа нь..гол санаагаа мартчихлаа.

Алек- Чи хоосон бас ядаргаатай, тэгээд миний гутлыг өмсөж байгаа.

Дила- Баярлалаа.

Жэйс-Чи миний цайзнаас зугтаж чадна гэж санаа юу? Тийм хурдан биш шүү.

Алек- Бурхан минь, Жэйсэн.

Жэйс-Гэнэтийн бэлэг.

Алек- Чи зүгээр үү?

Жэйс-Зүгээр ээ. Хөгжилтэй байлаа. Хөгжилтэй. Тиймээ.

Алек- Энд юу хийж яваа юм бэ?

Жэйс-Чамайгаа санаад. Сонсооч…дараа нь юу хийх вэ, энэнийхээ дараа? Дараа нь?

Алек- Жэйсон, уг нь хоёулаа түр уулзахаа болъё гэсэн биз дээ?

Жэйc-Юу? Тэгээд огт уулзаж болохгүй гэж үү?

Пит-   Сайн уу, Жэйсон. Чамайг ирнэ гэж бодсонгүй.

Жэйc-Тиймээ, зураг авалт хойшлож явагдаад. Тэгээд ч би нөгөө олон хүнд юмнуудаа санаад.

Ната- Сайн уу, Жэйсон.

Дила- Сайн уу?

Жэйс-Сайн уу?

Дила- Нөгөө үргэлжлэл чинь хэр байна?

Жэйс- Гайхалтай. Бараг 13 зохиолч байгаа. Тэгэхээр сайн болох байхаа.

Пит-   Эхнийх нь надад таалагдсан.

Ната- Тиймээ, гайхалтай байсан.

Пит-   Уучлаарай. Нээрээ их гоё нэр өгсөн. Максимум экстрим 2. Баасан гаригт анхны нээлт болно. Та нарт тасалбар авчирсан шүү.

Ната- Тасалбарт дуртай шүү..Байна уу?

Дила- За?

Алек- Одоо очлоо.

Дила-Баярлалаа.

Ната- Уучлаарай..Туслаж байгаад баярлалаа, Жэйсон.

Жэйс-За, за..Чарлие.

Бүгд-  Босли!

Босл- Юу болж байна даа, сахиусан тэнгэрүүдээ? Та нар сайн биз дээ?

Ната- Сайн уу?

Алек- Сайн уу, Бос?

Босл- Энийг хар даа. Манай ах хавь ойр энэ номнуудад салхи оруулаагүй байна.

Алек- Ном байдаг юм уу?

Босл- Бас энийг хар даа, охидоо. Би ирээд хэд хонож байгаа ч та нар энэ юу болохыг тайлбарлаад өгөхгүй юу?..Одоо энэ чинь бас…

Ната- Наадахаа болгоомжтой, Бос.

Босл- Би зүгээр ээ. Бас та нарыг тоглож байгааг би мэднээ. Кэвларын хантаазны таван Жи юу?

Дила- Наадах чинь бидэнд хэрэгтэй.

Ната- Тиймээ, наадахыг чинь бидэнд зориулж тусгайлан хийлгэсэн.

Босл- Юу? Та нар сайхан ч гэлээ солиотой амьтад..Яасан?

Ната- Босли, нааш ир.

Алек- Суугаач дээ, Бос.

Босл- За за.

Ната- Бос?

Босл- Юу?

Ната- Б?..Ах чинь нарийн ширийн юм хэлдэггүй байсан.

Дила-Юу ч байлаа гэсэн бид хийдэг.

Алек- Тиймээ.

Босл- Тэгээд Босли яг юу хийдэг юм бэ?

Дила- Хамгийн чухал ажлыг хийдэг юм даа.

Босл- Тэр нь юу  юм бэ?

Алек- Биднийг Чарлиетай холбож өгдөг.

Босл- За за, за, за.

Чарл- Өглөөний мэнд, сахиусан тэнгэрүүдээ.

Бүгд-  Өглөөний мэнд, Чарлие.

Чарл- Босли, сахиусан тэнгэрүүд чамд хитэрхий хатуу хандаагүй гэж найдая.

Босл- Яалаа гэж дээ, би тарган эмэгтэйчүүдтэй болздог. Та чинь юу ярь нь вэ?

Чарл- Монголд сайн ажилласан шүү, сахиусан тэнгэрүүдээ. Гэхдээ энэ хэрэгт шинэ эргэлт гарах бололтой.

Босл- Чөтгөр ав гэж! Энэ чинь одоо..хардаа, хар даа. Өнөө орой хаана тэмцээн үзэхээ мэдэж байнаа. Энийг хардаа.

Чарл- Сахиусан тэнгэрүүдээ, та нарт Холбооны мөрдөх товчооны ахлах захирал Рожэр виксоныг танилцуулмаар байна.

Рожэ- Танилцсандаа таатай байна.

Ната- Таатай байна.

Алек- Сайн уу?

Дила- Сайн байна уу?

Чарл- Олон жилийн турш Товнсэнд агентлаг байгууллагынхаа төлөө төслүүд дээр ажиллаж ирсэн хэдий ч гэм зэмгүй хүмүүсийг мөрий болгож байсан удаагүй.

Босл- Хөөе, энэ дэлгэцийг харсаар ямарч зав алга.

Дила- Сайн байна, Бос.

Чарл- Сахиусан тэнгэрүүдээ, та нар холбооны гэрчийг хамгаалах хөтөлбөрийг мэдэж байгаа.

Алек- Тиймээ, гэмт хэргийн талаар мэдүүлэг өгсөн хүмүүс өөр газар нүүж, шинэ бичиг баримттай болдог.

Рожэ- Гэрчүүд болон гэрчүүдийн гэр бүлийнхэнийг ХЭЛО гэдэг хөтөлбөрийн хамгаалалтанд авдаг юм. Нуугдмал нууц жагсаалтын ажиллагаа. Жагсаалтын мэдээлэл хоёр титан бөгжинд байгаа. Бөгжин доторх мэдээллийг бөгж өөрөө тайлж болно гэхдээ хамтад нь уншуулж байж хоёр бөгжний нууц код тайлагдана.

Дила- Бөгжийг хэн зүүж байгаа юм бэ?

Рожэ- Америкийн нэгдсэн улсын Маршалын албаны тэргүүн нэг бөгжийг нь зүүж байсан.

Алек- Рэй картэр.

Рэй-   Өглөөний мэнд..

Ната- Сайн уу?

Алек- Сайн уу, бие чинь гайгүй юу?

Рэй-   Хоёр хавирга хугарсан ч үхчихгүй.

Ната- Нөгөө бөгжийг нь хэн зүүж байгаа юм бэ?

Рожэ-Хууль зүйн яамны аюулгүй байдлын дарга Виллиам рөз бэйли. Харамсалтай нь Виллиам өнөө

           өглөө алуулсан. Хоёр бөгж хоёулаа алдагдсан.

Дила- Тэгэхээр жагсаалтыг мэдсэн байна.

Рожэ- Тийм ч байж мэднэ. Хэн нэгэн гэмт хэрэгтэний гэр бүлтэй холбоо барьж жагсаалтыг зарахаар болсоныг бид мэдэж байгаа. Миний хамгаалалтанд байдаг гэрчүүдийн нэг Алань кофилд Валли дахь гэртээ алуулсан байхыг олсон юм.

Чарл- Сахиусан тэнгэрүүдээ, жагсаалт зарагдахаас өмнө ХЭЛО-гын бөгжнүүдийг буцааж авчрах хэрэгтэй байна.

Ната- Кофилдын байшингаас эхэлнээ.

Алек- Биднийг ХЭЛО-руу хөтлөх эсэхийг харж л байя.

Дила- Хөөе, Чарлие, энэ удаагын ажил дээр Бослигын тусламж хэрэгтэй байна.

Босл- Уралдааны машин жолоодох уу?

Дила- Өнөөдөр бишээ.

Босл- Цайз дэлбэлэх үү?

Алек- Арай болоогүй, Бос.

Босл-Тэгээд надаар юу хийлгэх гээд байгаа юм бэ?

Ната- Биеийн хэл унш.

Босл- Чөтгөр гэж, тиймээ!

/Нотолгоог сэргээх мэргэжилтэн. Гэмт хэргийн газрын зурагчин. Си эс аяын багийн ахлагч. Хүүр

шинжээч/

Босл- Би лав үхсэн хүний цогцосны дэргэд очихгүй шүү.

Цагд- Зогс, хатагтай нараа. Үхдэл биш бол олсны нөгөө талд байх ёстой. Их ноцтой нөхцөл байдал үүсээд байна. Манай залуу энэ хавийг хамгаалалтандаа авсан. Та нарыг яаралтай явахыг хүсэж байна. Бидэнд хоёр 11, нэг 83 байгаа. Итгэнэ үү байна уу дураараа л бол, бас 11, гурван зуун тавь байгаа. Тийм ч дажгүй биш шүү.

Алек- 11, гурван зуун тавь гэнээ? Тэгвэл хууль бус Чинчилла эдлэн газар олсон байх нь ээ?

Цагд- Чинчила фэрм. Гэхдээ чи сайн юмаа.

Ната- Суурин газарт найр тавих тушаалыг эсэргүүцэж байх шив. Ажиглалтыг чинь сайн хянаж бид өөрийн чинь дагалдах орон сууцын дотоод хэсэгт шижилгээ хийнэ.

Цагд- Би ойлгосонгүй, Давтан хэлье, ойлгосонгүй хатагтай нараа. Түрүүчээсээ асуух хэрэгтэй байна.

Ната- Түрүүч чинь энд байна.

Цагд- Битгий хүр. Академид сурсан ухаантай юм бол энийг мэдэж баймаарсан. Энгийн титэм судас. Хахсаны улмаас үхэлд хүрсэн. Асуулт байна уу?

Алек- Хоолойд дотор тагнайд наалдсан идэх юмны үлдэгдэлнээс шинжилгээ авна.

Коф-  За, алив хийцгээе, хонгор минь. Алив ээ, хонгор минь.

Алек- Кофилдын төвөнх шархадсан гэх ямарч шинж тэмдэг алга. Үхлийн байдлыг харахад хахаж үхээгүй байна. Кофилдыг боож алсан байна.

Ната- Хатагтай нараа, эндээс нэг үлдэгдэл оллоо. Хан боргоцой..Секс вакс байна. Шилдэг нь дээ.

Цагд- Өршөөгөөрэй?

Ната- Алуурчин усан гулгалтын хүн байна.

Цагд- Яаж мэдэж байгаа юм бэ?

Ната- Байшинруу орохын тулд усны тавцангынхаа модноос хусаж авсан болох нь тогтоогдож байна.

Цагд- Өөдгүй усан спортчид. Бүү хөдөл!

Дила- Хөлийн мөрийг нь оллоо. Дахин хийгдсэн 1989 оны нисдэг Жорданыг өмсөж байсан байна. Зөвхөн 2002 оны зун Фонтанагын Фүүт локэрт шинэчилсэн энэ загварыг нь зарж байсан юм. Баруун зүүн хөлний хооронд жингийн хуваарилалтын ялгаа байна. Шөрмөс нь тасарч өнгөрсөн жил эмчилгээнд орж байсан хүн байсан.

Босл- За, хэн хийсэн байна?

Алек- Өвдөгөндөө соривтой усны тавцангаар гулгадаг алуурчин.

Босл- Муухай үнэртэй байсан уу?

Дила- Бажад хар салхи дэгдэхээ болисон. Тэгэхээр өмнөдийн арал яг сайхан байгаа гэсэн үг.

Босл- Их цус байсан уу?

Ната- Задгай тэнгис салхитай, гуравдах нь. Малибу хөөрөгдөж байна.

Дила- Хөөе, Алекс, гэрт чинь тавцангууд байгаа ш дээ.

Босл- Сахиусан тэнгэрүүдээ, надтай хуваалцаарай.

Цагд- Бүү хөдөл!

Алек- Аав? Ааваа?

Аав-   Охин минь, Балид ээжтэй чинь уулзах байсан чинь нислэг хойшлогдчихлоо. Улирлын салхинаас болсон юм байх. За тэгээд миний хайртай бяцхан өмхий хүрэн яаж байна?..Царайгаа..Үгүй ээ, алив, жинхэнээсээ хий.

Ната- Ямар хөөрхөн юм бэ, би аавтайгаа сахал болж тоглодог юм. Ноён Манди, ингэж нэг тантай танилцах тун таатай байна.

Дила- Намайг Дилан гэдэг. Энэ Наталие.

Ната- Тэр түүхүүдийн аль нь  ч үнэн гэдгийг таньд хэлье.

Дила- Зарим нь үнэн.

Аав-   Та хоёр Алекстай хамт эмнэлэгт ажилладаг уу?

Алек- Тиймээ. Наталие сэтгэл мэдрэлийн тасагт харин Дилан эмэгтэйчүүдийн тасгийн ахлагчаар ажилладаг.

Аав-   Тийм үү? Их залуугаараа.

Дила- Харин тиймээ.

Алек- Бид нар яг гарах гэж байсан юм. Удахгүй нэг том хагалгаа хийх ёстой юм л даа, тиймээ..

Ната- Үүрэг дуудаж байна, уучлаарай.

Дила- Бэлдэх хэрэгтэй байна.

Ната- Тиймээ. Ажилдаа.

Аав-   Баяртай.

Ната- Баяртай.

Дила- Баяртай.

Алек- Араас чинь гарлаа. Яаралтай хэрэг гарчлаа. Гэртээ байгаа юм шиг байгаарай.

Аав-   За. Дараа ярилцая. Эмнэлэгрүүгээ явдаа, явж хүний амь авар.

Алек- Хайртай шүү.

Аав-   Эмэгтэйчүүдийн тасгийн ахлагч гэнээ?

Алек- Байзаарай..Бос, зургаан цагийн дагуу нэг вазсчин байна.

Босл- Та мөн үү, эзэнтээн?

Алек- Тийшээ очоод хан боргоцойн Секс вакс мөн эсэхийг хараадах даа..Дилан, энийг хар даа.

Босл- Өгзөгрүү элс орчихлоо. Арай гэж алхаж байна.

Дила- Зүгээр л оч. Цоглог байгаарай, Бос.

Босл- Вакс байна уу?

Алек- Сайн байна, Бос.

Босл- Усан үзмийнх юм уу? Усан үзэн байна. Усан үзэм! Тиймээ эрхэмээ!

Алек- Дөрөв дэхь сэжигтэн хасагдлаа.

Мади-Юу байна даа, сахиусан тэнгэрээ?

Ната- Мадисон Лий?

Мади-Наталие күүк?

Ната- Бурхан минь..Яаж мэдсэн юм бэ?

Мади-Мэдээлэл авсан юм.

Ната- Нээрээ тийм ш дээ. Хөөх, чиний тухай зөндөө юм сонссон. Чи миний дуртай Сахиусан тэнгэр.

Алек- Мадисон одон орны Сүүн тэжээлтэн дээр нисэх нь гэдэг судалгаагаараа Нобэлийн шагнал авч байсан юм.

Дила- Космо бэдсайд орон орон судлалыг ашиглаж Карминь дэсотогын үйлдэл бүрийг урьдаас мэддэг.

Мади-Бас би Чарлиегын видёо бичлэг хураагчид цаг тависан.

Алек- Бас шүдний микрофоныг зохион бүтээсэн.

Дила- Бас шүдний микрофоныг зохион бүтээсэн.

Мади-Дилан, Алекс хоёр уу?

Ната- Тиймээ.

Мади-Бурхан минь. Мөрдөлт хийхийг ямар их санаж байнаа.

Ната- Харин тиймээ. Хамгийн сайхан, тиймээ?..Үзүүлээд өгнөө!

Мади-Үзүүлээд өгнөө!

Алек- Ганцхан ваксчин үлдсэн байна. Байзаарай. Зүүн хөлөндөө сорвитой байна..Хар даа. Бор шорттой, улаан тавцантай. 11 цагийн зүүний дагуу. Юу гэж бодож байна?

Дила- Амттай юмаа.

Алек- Тэгэх ч болов уу гэж бодсон юмаа. Хэрэг хаагдлаа. Нать, хөдлөөрэй. Дилан энэ залуу халуухан санагдаад байна.

Дила- Юу гэсэн үг вэ?

Алек- Чи дандаа муу залуучуудад дурладаг ш дээ.

Дила- Тэгвэл энэ залуу жинхэнэ гай.

Ната- Нээрээ чи ирж шинэ агентлагыг хараач. Их гоё.

Мади-Очиж магадгүй ээ. Чарлиетай уулзахаараа миний мэндийг дамжуулаарай. Чи мэднэ ш дээ.

Дила- Яваад өглөө дөө.

Алек- Бид гурвын хэн нь түрүүлч явах бол? Чи, би эсвэл Наталие юу?

Дила- Юу яриад байгаа юм бэ?

Алек- Наталие байх аа даа. Тэгж бодохгүй байна уу?

Дила-Яагаад? Цаадах чинь чамд юм хэлээ юу?

Алек- Нать, Пит хоёр одоо хамт амьдарч байгаа. Удахгүй тэр хоёр сүй тавьж хоёулаа ноён хатагтай Пит коминскигын хуриман дээр муухай ягаан даашинз өмсөнө дөө.

Дила- Тиймээ, гэхдээ Нать гэрлэсэн ч гэсэн биднийг хэзээ ч орхиж явахгүй.

Алек- Эрт орой хэзээ нэгэн цагт чи бид хоёр шинэ сахиусан тэнгэртэй хамтарч л таараа.

Чарл- Өглөөний мэнд, сахиусан тэнгэрүүдээ.

Бүгд-  Өглөөний мэнд, Чарлие.

Чарл- Өглөөний мэнд, сахиусан тэнгэрүүдээ.

Бүгд-  Өглөөний мэнд, Чарлие.

Чарл- Өглөөний мэнд, сахиусан тэнгэрүүдээ.

Охид- Өглөөний мэнд, Чарлие.

Дила- Өглөөний  мэнд, Чарлие.

Алек- Гурвуулаа насан туршдаа хамт байна гэж бодоогүй биз дээ, тийм үү?

Босл- Би төмсөгөө алдчихсан юм шиг байна. Төмсөг чинь жижгэрч байсан уу? Усанд орохоор бүр агшчихдаг юм. Яг нөгөө, яг нэг гантиг шиг.

Ната- Алуурчин уу?  Бүр сэтгэл хөдөлчихлөө. Том давалгаатай байхад би ингэж хүчтэй гулгах дуртай л даа..Уучлаарай..Нэг орохоороо би хэдэн цагаар ч хамаагүй усанд нордог..Дараа уулзая.

Алек- Рэнди эммэрс.

Ната- Хан боргоцойн секс вакс.

Дила- Коал бовл. Хөөе, энийг хар даа. Лёо гэнээ. Дараачийнх нь бай байж мэднэ.

Алек- Энэ байна даа. 

Дила- Коал бовл.

Ната- Үзүүлээд өгнөө..би уралдлаа.

Алек- Би Лоёг оллоо.

Дила- Би Эммэрсийн хайлаа.

Алек- Би Эммэрсийн хайна.

Ната- Тиймээ.

Дила-За за. Лёо, чи минийх шүү.

Пинк- Амжилт хүсье.

Ната- Чи эндэхийн ахлагч уу?

Пинк- Чи мэдэж  л байгаа юм байна.

Ната- Би ормоор байна.

Пинк- Хоёр үетэй уралдаан. Ялагч бүгдийг нь авна. Дүрэм, ямарч дүрэмгүй.

Ната- Би орлоо.

Пинк- Дөрвөн хүний гурав нь барианд ирж чаддаггүй ш дээ.

Ната- Би тэгшлээд өгнөө.

Эр1-  Хөөе, дажгүй биз дээ?

Алек- Мэтзэр хаа хол байна.

Эр1-  Чи анх удаагаа…

Алек- Кармаякал бариан дээр байна.

Эр1-  Би бодохдоо…

Дила-Хөөе?

Ната-Хөөе?

Дила-Пит, та хоёр  хамт амьдрах болсон чинь маш чухал.

Ната-Тиймээ, гоё байгаа биз дээ?

Дила-Тэгээд энэ чинь хаа хүрнэ гэж бодож байна?

Ната- Хүрэх гэнээ? Толгой эргэчихлээ.

Дила-За за..За за,нэг хүн ирээд ингэж хэлвэл яахав. Хөөе, Дилан. Наталие гэрлэхийг хүсэж байгаа юу?

Ната- Юу? Намайг гэрлэхийг хүсэж байгаа эсэхийг асуугаад өг гэж Пит гуйсан юм уу?

Дила-Үгүй ээ.

Ната- Бид хоёр саяханаас л хамт амьдарч байгаа ш дээ.

Алек- Сэрэмжтэй. Эммэрсийг олж харлаа. Эммэрс ирчихэж. Улаан дуулгатай, улаан мотоциклтой.

Дила-Нать, дугаар 25. Хар даа. Арслан. Лёо байна.

Ната-Ойлголоо. Хөх хувцастай залуу..Намайг хаачлаа.

Дила-Юу вэ?

Ната-Эммэрс Лёогын араас явж байна..Урдаа явж байсан залууг уралдаанаас гаргачихлаа.

Алек- Лёогын араас явж байна.

Ната- Би араас нь явнаа.

Дила-Хангалттай. Тийшээ очицгооё!

Ната-Гүйцлээ, одоохон гүйцлээ! Лёог бяц дарах нь байна.

Дила-Нать, болгоомжтой!

Лёо-  Ямар чөтгөрөө хийгээд байгаа юм бэ?

Дила-Нать, зургаан цагийн зүүний дагуу явж байна..Үгүй ээ, Наталие! Наталие!

Ната-Би зүгээр ээ.

Алек-Эммэрсийг барих хэрэгтэй.

Ната- Би буцаад орлоо шүү!..Урагшаа!

Дила-Эммэрийг барьцгаая!..Чи зүгээр үү?

Ната- Зүгээр ээ.

Эр3-  Хөөе, миний мотоциклоор яах гэж байгаа юм бэ?

Ната-Дилан!

Дила-Чөргөр эр.

Алек- Үхчихэж.

Макс- Юу болоод байгаа юм бэ?

Ната-Хөөе, чи чинь жаахан хүүхэд байна ш дээ.

Макс- 15 хагастай шүү.

Алек- Зурагнууд. Алан кофилд.

Ната- Макс петрони.

Макс- Яаж миний жинхэнэ нэрийг мэдсэн юм бэ?

Ната- Хэлэн заас гэнээ?

Дила- Хэлэн заас. Найман жилийн өмнө гэрчийг хамгаалах хөтөлбөрт орохоосоо өмнө би ийм нэртэй байсан юм. Тэгээд би Дилан сандэрс болсон.

Чарл- Холбооны мөрдөх товчооныхон залуу хатагтайг чадварлаг болохыг ойлгоод надруу ярисан.

Макс- Байзаарай. Хэлэн заас гэнээ?

Дила- Тиймээ.

Босл- Нэр чинь юм уу?

Дила- Тиймээ.

Макс- Хэлэн заас.Тэгэхээр наадах чинь хаанахын нэр юм бэ? Асстрали юм уу?

Дила- Тиймээ.

Ната- Бурхан минь, чамайг тоглоом тохуурхлын бай болгодог байсан байх даа.

Алекс-Чи Астон мартиныг жолоодож үзсэн үү?

Ната- Алекс, хоёулаа шоолоод байна ш дээ.

Дила- Тиймээ, тийм, тэгж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

Дила-Санаа зоволтгүй ээ, Дилан. Тэгсэн ч бид чиний сайн өгзөгнүүд хэвээрээ байна.

Чарл- За, сахиусан тэнгэрүүдээ. Нөгөө нэр нь ч гэсэн гоё л байгаа биз дээ.

Дила- Баярлалаа, Чарлие. Тийм ч инээдтэй биш байна.

Ната- Тиймээ, инээдтэй.

Алек- Тиймээ, инээдтэй.

Дила- Бос, энэ хэргийг би мэдэж болох уу?

Босл- Мэдээж болноо. Юу гээч? Хувийн зүгээс хэлэхэд Хэлэн заас надад сонирхолгүй байна. Надад та нар минь хамаатай. Юу ч боллоо гэсэн чи бидний Дилан хэвээрээ.

Дила- Баярлалаа, Бос.

Босл- Зүгээр ээ.

Алек-  Чи муу залуус дурласан биз дээ?

Дила- Маш муу залууд дурласан. Их хөөрхөн залуу байсан, би үнэхээр таалагдаж байсан юмсан. Намайг жилийн өмнө хамтдаа машинаар тэнэж, метал рок сонсоод их хөгжилтэй байдаг байсан..Тэгээд нэг шөнө маш муу юм болсон..Би чамд хайртай! Чиний төлөө үхсэн ч чадна, Шимэс!

Эр3-   Өү, грэйди..Чамд хэдэн юм ирсэн.

Дила- Хүнд хэлвэл намайг ална гэсэн ч би хэлэх ёстой байсан юмаа.

Ната- Тэгэлгүй яахав дээ.

Алек- Чи зөв зүйл хийсэн.

Дила- Миний анхны залуу байсан юм.

Ната- Нээрээ юу?

Босл- Гэхдээ чи чинь хэзээ ч тэгж үзээгүй гээ биз дээ.

Дила- Анхны бүтэлгүйтэл..Тиймээ.

Ната- Хэн гэдэг байсан юм бэ?

Дила-Шимэс өү,грэйди.

Ната- Өү грэйди гэнээ?

Алек- Өү грэйди гэнээ?..Ирланд дээрэмчин шиг үү?

Дила-Шимэсийг би шоронд суулгачихсан.

/ Одоо /

Харга-Өү’ грэйди?..Чи суллагдлаа.

Хар1- Өү’грэйди, чамд ямар эд хөгшил байгаа юм бэ?

Өүгр-  Энэ байгаа цагт Дилан намайг олоод ирэх үү?

Макс-  Өү’грэйди эцэг эхийг минь алсан.

Босл-  Юу?

Ната-  Харамсалтай байна, Макс.

Макс-  Би Грэйдигын эсрэг мэдүүлэг өгсөн.

Ната-  Байзаарай, Алан кофилд. Алан Өү’грэйдигын эсрэг мэдүүлэг өгсөн ш дээ.

Дила- Тийм учиртай байж. Өү’грэйдид жагсаалт байгаа. Энэ бидний нэг хөтөч.

Ната-  Чөргөр эр. Бидний дуртай алуурчин.

Дила- Тийм шүү.

Алек- Энийг хурдан шинжилж үзэх хэрэгтэй.

Дила- Тиймээ. Хурдан очоод шинжлээч дээ.

Макс- Би харъя даа..Тиймээ, энийг сайн мэднэ. Надад нэг байгаа. Асрамжийн газрын асрагч эх бидэнд өгсөн юм.

Алек- Асрамжийн газар.

Дила- Сайн байна.

Чарл- Макс одоо бидний хамгаалалтын халамжинд байна, сахиусан тэнгэрүүдээ. Максын аюулгүй

           байлгах нь биднээс шалтгаална.

Босл- Хөөе, би хотын хамгийн аюулгүй газрыг мэднэ..Сонс, юунд ч санаа зоволтгүй. Өмнөд төвд Өү’грэйди хэзээ ч хөл тавихгүй. Чи зүгээр биз дээ?

Макс- Тиймээ.

Босл- Энэ манай ээжийн байшин. Нэгдүгээр дүрэм. Нүдрүү нь харж болохгүй. Ойлгоо биз? Эс бөгөөс ээж ниргэж гарна шүү. Ойлгосон биз дээ?

Ээж-   Босли?

Босл- За, ээжээ?

Ээж-   Наашаа хүрээд ир дээ.

Босл- Сайн уу, ээжээ?

Ээж-   Бас ямар хэрэг таричихаав?

Босл- Хэрэг тариагүй ээ, за, ээжээ.

Ээж-   Нааш ир.

Макс- За, хатагтай.

Хүү-   Эд нарыг хар даа.

Гэлэн-Хөвгүүдээ!

Гэлэ1-Тэргүүн гэлэнмаа та нартай уулзая гэж байна.

Алек- Эх минь, та энэ хүнийг таньж байна уу?

Модэ- Мэдээж танилгүй яахав дээ. Хэлгүй хүнийг эдгээгч гэгээн Антони падуагын нэрээр Антони гэж дууддаг байсан юм. Алив, наашаа болцгоо. Алив, охидоо.Гэхдээ жинхэнэ нэр нь маш нууцлаг мөртлөө их учиртай байсан юм. Долоон настай байхдаа манай энд ирсэн юм. Хорхой шавьжаар хооллож толгодод тэнүүчилж байхад нь олсон. Эцэг эх нь аймшигт галд шатаж үхсэн Ромын циркийн жүжигчид байсан гэдэгт бид итгэдэг юм. Эмч нар биеэнд нь үзлэг хийж ямарч өвчин илрүүлээгүй ч гэсэн тэр хүү нэг ч үг дугардаггүй байсан. Бас нэг сонин зүйл байсан. Хүү маш ичимхий байсан юм. Тэгтэл сар болгон үсийг нь засдаг тэр өдөр гэнэт дугардаг болсон юм. Тэгээд нэг өглөө зүгээр л яваад өгсөн байсан.

Дила- Чөргөр эр Максыг хамгаалж байж.

Алек- Тэгэхээр тэр хүн асрамжийн газрын өглөгийн эзэн гэж үү?

Модэ-Тиймээ, жинхэнэ сахиусан тэнгэр.

Ната- Гэлэнмаа, явсанаас нь хойш та холбоотой байгаа юу?

Модэ-Тэр үс засдаг өдрийг эс тооцвол тийм ч их холбоотой биш. Гэхдээ бэлэг явуулдаг юм. Өнөө өглөө ч гэсэн явуулсан.

Алек- Эммэрсын машин байна.

Дила- Сайхан унаа байна.

Модэ-1967 оны хоё дугаартай Жи Ти өү.

Алек- Өргөст шувуухай.

Дила-Мэднээ.

Ната- Шувууны сангас.

Модэ- Ингэхэд та нар ямар дарааллаар хэлсэн билээ?

Ната- Ларус калифорникус.

Алек- Калиорны цахлай.

Ната- Фэкал ихэвчлэн хайрснаас бүтсэн байдаг юм.  Сардинас том бор алжигаар хооллодог гэж хэлмээр байна. Бас газрын тосны онгоц, борооны усны ул мөр ч гэсэн үлдсэн байна.

Дила- Далайн цахлай, газрын тосны онгоц, борооны ус.

Алек- Сан пиэдро далайн боомт.

Аав-   Чи хэн бэ?

Жэйс-Юу? Байзаарай. Юу?

Аав-   Чи хэн бэ?

Жэйс- Жэйсон гиббонс. Жүжигчин. Та Максимум экстримыг үзсэн биз дээ.

Аав-    Үгүй ээ.

Жэйс- Уг нь том кино ш дээ.

Аав-   Энд юу хийж яваа юм бэ?

Жэйс- Би Алексын найз залуу.

Аав-   Алексын найз залуу гэнээ?

Жэйс- Ер нь бол тиймээ. Гэхдээ Алекс түр уулзахаа болъё гэсэн л дээ.

Аав-   Наадах чинь юу гэсэн үг вэ?

Жэйс-Харин тиймээ. Баярлалаа. Тиймээ, та энэ дэлхийн хамгийн сайн хүн ойлгодог аав байхаа.

Аав-   Яагаад?

Жэйс- Алексийн хийдэг бүх зэрлэг зүйлүүд. Анх танилцахдаа би Алексыг усны хувцасны ваксэр гэж бодсон. Чарлиегийн тухай олж мэдэхээс хэдэн сарын өмнөх хэрэг л дээ.

Жэйс-Чарлие гэж хэн юм бэ?

/ Сан пэдро далайн боомт /

Дила- Мэркин..Шимэсын зодоонч нохойг Мэркин гэдэг байсан юм.

Ната- Зэвсэгтэй харуулууд. Хамгаалалт сайтай бололтой. Хөлгийн тавцан цайз юм гээч. Таних тэмдэг, илгээмж бидний хамгийн шилдэг мөрий байхаа.

Босл- Тавнсэнд агентлаг.

Алек- Бос, мэдээлэл явууллаа.

Босл- Ойлголоо, хонгор минь.

Алек- За, зураг хар даа.

Ната- Манай залуу байна дээ. Эрдэнэсийн авдар.. Жаахан бүжиглэхээс дээ.

Дила- Жаахан хайрлахаас даа.

Алек- Орой үзүүлээд өгнөө..Тэр байна, баруун талын эхний ширээнд.

Края- Тиймээ, хонгор минь!..Тиймээ!

Эр4-   Зогс! ..Падди өү малли гэнээ?

Босл- Танд өглөөний сайн сайхныг хүсье.

Эр4-   Чи өмнө нь миний харж байсан Паддитай огт адилгүй юм байна.

Босл- Хар арьстан Ирландын тухай огт дуулаагүй юу?

Эр4-   Хар арьстан Ирланд гэнээ?

Босл- Тиймээ..Макриб, азын бугуйвч энэ тэрийг хэн зохион бүтээсэн гэж бодоов?  Шамрок шэйк байхаа? Тэр чинь манайх.

Эр4-   Бичиг баримтаа өг дөө.

Босл- Юу?

Эр4-   Бичиг баримтаа.

Босл- Чамд л гэж хэлэхэд бичиг баримт энэ тэр гэж намайг битгий уурлуул. Манай гэр бүл төмсний дутагдалаас болж их зовсон. Хөл амны өвчин. Яр шархны хөндүүр. Арьсаа таслах.

Эр4-   Арьсаа таслах гэнээ?

Босл- Тиймээ, манай эхнэр саяхан ихэр хүүхэд гаргасан. Хоёулаа лэприкан.

Эр4-   Лэприкан гэнээ?

Босл- Баагиул. Ирланд харайлт. Итгэхгүй байгаа бол наад өгзөгөө дөрвөн навчтай хошоонгороор арчаарай.

Эр4-   Макинти! Энийг онгоцон дээр гарга.

Эр5-   Хэцүү байна уу?

Эр6-   Хүнд байна..Түр амарч байгаад ажлаа хийе.

Алек- Байзаарай. Харх үнэртээд байна.

Ната-Цэвэр цагаан алтан бөгж байна.

Дила-ХЭЛО бөгж титанаар хийгдсэн.

Алек- Жагсаалтын мэдээлэл дулааны нэгдэлээс хамгаалсан хотгор цөмтэй байх ёстой.

Дила- Хэрэв тухайн биет хөндий биш цул байвал усанд хийхэд хөвөхгүй. 

Ната- Хөвж байна.

Алек- Гараад ирлээ.

Ната- Хэлэн заас гайхалтай байсан байх, гэхдээ Дилан сандэрсгүйгээр амьдрал төсөөлөгдөхгүй байна.

Алек- За, эндээс явцгаая.

Дила-Тэрний чинь төлөө.

Өүгр- Юундаа яараав, Хэлэн? ..Ирээд дөнгөж тавхан минут болж байж. Өмнө чамайг би хүлээж байсан. Үнэн хэрэгтээ 2920 өдөр хүлээсэн юм байна. 417-н долоо хоног гэсэн үг. 96 сар гэсэн үг. Найман жил. Миний хувьд хангалттай. Харин чи, Хэлэн? Сайн сууж байсан биз дээ?

дила- Шимэс.

Өүгр- Нилээд сайхан болсоныг чинь харж байнаа. Надаас хулгайлсан зүйлийг чинь бодохоор бухимдах юм.

дила- Буцааж авсан гэвэл илүү дээр.

Өүгр- Бөгжнүүдийг өгөөдөх. Наад бөгжнүүдээ өг..Бөгжөө өгөөч!

Ната- Битгий гээчихээрэй. 48 секундын дараа бөгжөө буцаагаад авна шүү.

Өүгр- Хэзээ нэгэн цагт чамтай уулзаж үхэхийг чинь харна гэж мөрөөддөг байлаа.

Алек- Мөрөөдөж л бай.

Эр5-   Гэрэл! Гэрэл асаагаач ээ!..Шимэс! Шимэс! Шимэс!

Өүгр-  Намайг гэрэл асаалттай байхад дуртайг минь мартаагүй биз дээ.

дила- Намайг мэддэг тэр цаг чинь өнгөрсөн.

Өүгр-  Чамайг мэддэг цорын ганц хүн бол би.

Дила- Байзаарай, байз, байз.

Өүгр-  Чамд л гэж хэлэхэд, Хэлэн. Би хэзээ ч чамайг хүсдэггүй байсан.

Дила- Үргэлж авч чадахгүйгээ хүсдэг байсан биз дээ.

Өүгр-  Тийм үү?..Би чамайг хүссэнээрээ авч чадна.

Ната-  Бөгжнүүдийг авчихлаа. Эндээс явцгаая!

Эр5-   Наадуулаа битгий зугатаалгачихаарай!

Ната- Авсан уу?

Эр6-  Алив ээ!

Эр7-  Явцгаая.

Ната- Дилан, явцгаая!

Өүгр-  Хэлэн, чи ахин намайг гомдоож чадахгүй. Чамд бас найзуудад чинь өвдөлтийг заагаад өгнөө гайгүй. Найзуудыг чинь ална. Чамд зөвхөн хашгирах нь сонсогдоно.

Ната- Дилан!..Бөгжнүүдийг авчихсан. Чи зүгээр үү?

Дила- Тиймээ, зүгээр. Хөдөлцгөөе.

Босл- Хэн ингэсэнийг би мэднээ.. Чөтгөр гэж, хэн гэдгийг мэдэж байна. Хурандаа мастард.

Харр- Үгүй ээ.

Босл- Хоолны өрөөнд, гаанстай байгаа.

Харр- Хурандаа мастард.

Босл- Наадахаа гарга, том залуу минь.

Харр- Хурандаа мастард уу?

Босл- Хоолны өрөөнд гаанс зуугаад сууж байгаа Хурандаа мастард.

Бүдр- Тэгээд очоод хараач дээ.

Босл- Үгүй шүү, чи өөрөө харахгүй юу..Хурандаа маст…

Бүдр- Хурандаа мастард уу? Хурандаа мастард уу?

Макс- Хүлэмжинд лааны суурь бариад явж байгаа профэссор Плам ш дээ.

Ээж-  Тиймээ. Зөв хэллээ ш дээ.

Бүдр- Чөтгөр гэж!

Босл- Чи яаж мэддэг юм бэ?

Ээж-   Олон жилийн өмнө яг адилхан хүн байсан даа, санаж байна уу?

Босл- Тиймээ, ээжээ, санаж байна. Та миний өрөөг өгч байсан ш дээ.

Ната- Чи азарган тахиа байсан юм уу? Би минж байсан ш дээ. Яахаараа хоёулаа сургуулийн багтай амьтан болж таардаг байнаа?

Пит-   Итгэмээргүй юмаа.

Ната- Бурхан минь. Яг л нэг нэгэндээ зориулагдсан юм шиг.

Жэйс-Миний ойлгосоноор түнш нь Чарлиетай шууд холбогддог. Тэгээд охидод утсаар хэлдэг. Охидууд хэлсэн газарт нь очиж ажлаа хийдэг. Харин тиймээ, харин тийм. Анхандаа би энийг зохицуулж чадна гэж бодоогүй л дээ. Шөнө оройтож ирнэ, бас хэзээ ажилтай гээд гараад явахыг нь таашгүй. Зарим эрчүүд их аюултай байдаг. Бас хувцас нь. Бурхан минь.

Ната- Би одоохон, Пит. Нэгдүгээрх нь шүү. Хөгжилтэй байгаарай..Хүн байна уу?

Эр7-   Би заавал хэлнээ. Манай жаал Пит юутай орооцолдож байгаагаа төсөөлөх ч үгүй байна. Үүрэг хариуцлагаа огт ойлгохгүй байх шиг байгаа юм.

Эр8-   Үгүй ээ, үгүй.

Ната- Пит гэнээ?

Эр7-   Хорио.

Эр8-   Тэднийг гэртээ оруулвал бүх зүйлээ алдах болно.

Эр7-   Алдана.

Эр8-   Тэднийг чинь дураараа шүү дээ.

Эр7-   Пит өнөө орой гуйна гэлүү?

Эр8-   Тэгж л хэлсэн ш дээ.

Жэйс-Харин Алекс бол зэрлэг муур. Цаадах чинь авсаныхаа хирээр өгч чаддаг юм. Алекс, хөөе?

Алек- Жэйсон! Аав, Жэйсон, чи юу хийж яваа юм бэ?

Жэйс- Аавд чинь Чарлиегийн талаар тайлбарлаж өгч байсан юмаа.

Алек- Чарлие гэнээ?..Аав?

Аав-   Зүгээр дээ, охин минь. Аав нь мэдэж байна.

Алек- Танд хэлээгүйг минь үнэхээр уучлаарай. Таныг дургүйцнэ гэж мэдэж байсан юмаа. Та намайг мэдрэлийн мэс засалч болгохыг хүсдэг байсныг охин нь мэднээ. Гэхдээ би хүмүүст туслах шинэ арга олсон. Намайг үнэхээр сайхан болгодог. Амьд.

Аав-   Чи л жаргалтай байвал боллоо.

Алек- Ашгүй санаа амарлаа. Энэ олон жилийн турш та мэдээгүй болохоор намайг алахтай л адил байсан. Би..ааваа, Наталие, Дилан бид гурав нэг баг. Дөнгөж сая бид гурав 12 далайчингын ард гарчихаад ирлээ. Бид нар ямар байдалтай байсныг та төсөөлөх ч үгүй дээ. Ааваа, та бидний ажиллахыг харсан ч болоосой. Лав бахархана даа. Явж шүршүүрт орлоо, яагаад гэвэл би халхалсан юм. Та төсөөлж байгаа биз дээ. Харин би буцааж ирээд танд нэгд нэгэнгзй бүтнээр нь ярьж өгнөө.

Аав-   Өмхий хүрэн.

Пит-   Наталие?

Ната- Яасан, Пит?

Пит-   Би бодлоо л доо.

Ната- Тийм үү?

Пит-   Тиймээ.

Ната- Юун тухай?

Пит-   Яахав дээ, сонсооч. Хоёулаа саяханаас хамт амьдарч байгаа.

Ната- Тиймээ.

Пит-   Тиймээ. Яарах хэрэггүй гэж ярилцсанаа мэдэж байнаа. Гэхдээ..

Ната- За?

Пит-   Надад асуух юм байнаа.

Ната- Тэнгэр минь.

Пит-   Тиймээ, наадах чинь зөв..Тэгэхээр ийм байна.

Ната- Эхлээд намайг эргүүл дээ.

Пит-   За..Тиймээ.

Ната- Тэр асуултын чинь тухайд, Пит?

Пит-   Тэр талаар дараа ярилцая.

Босл- Бүх юмнуудыг буцааж өглөө. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ?

Ната- Дилан явчихаж.

Алек- Буцаж ирэхгүй ээ. Энэ гутланд дуртай байсан юм.

Ната- Биднийг гэмтээхийг хүсээгүй.

Босл- Байзаарай, та нар өдөр бүр өөрсдийгөө эрсдэлд оруулдаг ш дээ.

Ната- Тиймээ.

Алек- Хэрэв та нарт ямар нэгэн юм тохиолдвол би өөрийгөө хэзээ ч уучлахгүй.

Ната- Чарлие, одоо бид яах болж байна?

Чарл- Наталие, Алекс. Та хоёр өөдрөг байх хэрэгтэй шүү.

Алек- Өү’грэйдигээс сураг байна уу, Чарлие?

Ната- Шимэс яаж шоронгоос оргосон талаар мэдээлэл байна уу?

Чарл- Наталие, Шимэс оргоогүй. Шоронгоос суллагдсан.

Алек- Юу?

Ната- Юу? Шимэсийг суллуулж чадах тийм эрх мэдэлтэй хэн байдаг билээ?

Босл- Жонние коран.

Алек- Хууль зүйн яам, ДИ эйгын албан газар. Холбооны мөрдөх товчоо.

Ната- Америкийн нэгдсэн улсын Маршал.

Босл- Картэр байна. Өмнө нь эр хүнд бөгж өгч байсангүй.

Рэй-   Бөгж аюулгүй боллоо, эрхэмээ.

Рожэ-Одоо  л нэг тайван амьсгалж болох нь.

Чарл- Сайн байна, сахиусан тэнгэрүүдээ.

Ната- Баярлалаа, Чарлие.

Алек- Баярлалаа, Чарлие.

Рэй-   ХЭЛО аюулгүй боллоо. Та нарт баярлалаа. Тун таатай байлаа. Та нартай ахин ажиллана гэж найдая. Гэхдээ тийм хурдан биш.

Алек- Бүх зүйлд чинь амжилт хүсье.

Босл- Түлхүүрээ.

Алек- Яасан бэ?

Рэй-   Миний хавирга..Минийх биш байна.

Ната- Хавирга нь хугарсан хүн гэхэд сайн барьж авлаа шүү.

Алек- Сайн байна, Бос. Барих хэрэгтэй.

Босл- Хэнийг барих гэж?

Ната- Мэдээж ш дээ, нэг бөгж өөрт нь байсан, нөгөө бөгж хэрэгтэй байсан байна.

Алек- Өөрийгөө худлаа барьцаалагдсан болговол сэжиглэгдэхгүй гэж бодсон байна.

Босл- Хэний тухай яриад байгаа юм бэ?

Ната- Төлөвлөгөөгөө гаргах цаг хэрэгтэй байж. Тэгээд Шимэсийг занга болгож.

Алек- Тэгээд Диланыг алуулахаар явуулсан.

Чарл- Сахиусан тэнгэрүүдээ, та нар нэг юм олсон бололтой.

Босл- Чөтгөр гэж! Картэр муу хүн байх нь ээ!

Чарл- Наадах чинь зүгээр л таамаглал, Босли. Нотолгоо хэрэгтэй.

Ната- Түлхүүрнүүд, Босли.

Алек- Хөдөлцгөөе.

Босл- Ялзархай мод.

Ната- Зам цэвэр байна. Явахад ямарч асуудалгүй ээ.

Алек- Бараг хүрлээ.

Ната- Ойртож байна..Сайн байна, Алекс.

Хүү1- Одоо явж болохгүй юм уу?

Босл- Үгүй ээ, болохгүй, хүү минь. Бүх юм аюулгүй эсхийг шалгах хэрэгтэй.

Хүү2- Хоцорлоо ш дээ.

Босл- Хоцрохгүй дээ, хүү минь.

Хүү1- Хөөе, хөгшин гризли баавгай минь!

Босл- Хүү минь, ахынхаа үгэнд ор л доо. Хэдхэн минутын дараа сургууль дээрээ оччихно ш дээ. Тэгээд ахиж намайг хэзээ ч харахгүй.

Хүү1- Хөөе, битгий хар арьстантай орооцолдох хэрэггүй шүү!

Ната- Утасны шугам ороод ирлээ.

Рэй-   Машинаасаа ярьж байнаа. Бүх юм хэвийн. Миний гэрээ дууссан. Сахиусан тэнгэрүүд хэргээс гарсан. Надад бөгж байгаа.

Ната- Дилан..Алекс, Алекс?

Рэй-   Худалдан авагч нэгрүү ярь.

Ната- Алекс, чи зүгээр үү?

Алек- Нать, хөшүүрэг эвдэрчихлээ. Салгаж чадахгүй байна.

Рэй-   Тохиролцоо хэвээрээ. Намайг цагт ярисандаа шүү.

Алек- Нать, Б төлөвлөгөө.

Ната- Чамайг заавал авнаа, Алекс. Сайн тэсээрэй.

Рэй-   Тэнгэрийн оддыг дагаарай..Далайн эрэгт найд. Шатан дээр зогс.

Ната- Шат гэнээ?

Рэй-   Газрын зурагтай залууг ол.

Ната- Босли, намайг сонсож байна уу? Босли, Яаралтай браво хэлбэрт шилж.

Босл- Ойлголоо, ойлголоо. За юу? Хөөе, Браво хэлбэрт шилжих болчихлоо. Хойшоо болцгоо..Зогс! Зогс!..Гарцгаа.

Охин- За, гаръя, хурдлаарай.

Босл- Алив ээ, түргэлээч..Одоо явж үз. Алив ээ, одоо яв.

Алек- Сайна байна, Бос.

Ната- Явж болноо.

Босл- За за.

Ната- Картэр хамтрагчтай ажиллаж байгаа. Өнөө орой жагсаалтыг зарах гэж байгаа.

Алек- Тэдний учрыг олчихоод Диланыг олноо. Дараа уулзая, Бос.

Ната- Дараа уулзая, Бос.

Босл- За, за, за. Ёстой новшийн ажил.

Дила- Кэлли гэррэт.

Кэлли-Сайн уу, Дилан..Ажиллах ёстой хэрэг байгаа биш билүү?

Дила- Өнгөрсөнөөсөө зугтах гэсэн боловч өчигдөр маань намайг бариад авлаа. Бас найзуудыгаа аюулд оруулсан.

Кэлли-Чи байхгүй болохоор бүр ч их аюулд ороод байна.

Дила- Наталие, Алекс хоёр намайг гайхалтай хэн нэгнээр орлуулчихнаа. Жинхэнэ сахиусан тэнгэр. Сахиусан тэнгэр биш байж болох жүжиглэдэг хүн биш.

Кэлли-Өнгөрсөн чинь хэн гэдгийг чинь илтгэнэ, Дилан. Чарлие чамайг шалтгаантайгаар сонгосоныг битгий март. Сахиусан тэнгэрүүд бол очир алмас. Очир алмасыг хийдэггүй харин олж авдаг юм. Нэг бүр нь ер бусын. Заримдаа бид өмнөө байгаа хариултыг ололгүй маш их хайдаг юм.

Рэй-   Худалдан авагчтай тохирсон. Бид чадлаа, хамтрагч минь!

Мади-Би хамтрагч гэдэг юманд ёстой сүжиггүй. Сайн уу, сахиусан тэнгэрүүдээ.

Ната- Мадисон Лий.

Алек- Яагаад?

Мади-Бурханы дүрд тоглож чадах байж сахиусан тэнгэр болж яах юм бэ? Гурван нэг нь яваад өгсөн бололтой..Буцаад тавтай морил, Дилан. Чи ч нэг иймэрхүү дэггүй охин л доо. Үргэлж өөрийнхөө чанга хатууг батлах гэдэг ч үнэндээ ганц өдөр ч ганцаараа байж чадахгүй, тийм үү?

Дила- Сахиусан тэнгэр болгон ер бусын гэдгийг нэг  хүн надад сануулж өгсөн. Чамайг гэж мэдсэн юмаа.

Алек- Чамаас өөр хэн Монголд холбоо тогтоож ХЭЛОГ хулгайлсан болгож бас усан гулгалтын залууг алуурчин болгож хөлслөхөв дээ?

Ната- Тэгээд бас ардаа арслангын зурагтаа Лёо гэдэг залуугын араас мотоциколчин одон орончыг явуулсан.

Мади- Маш сайн байна.  Сэтгэл хөдөлчихлөө, нээрээ шүү. Бүгдийнх нь учрыг олсон байх нь ээ. Харин одоо тэр жагсаалтнаас болж толгойгоо тасдуулахыг чинь таатайяа хармаар байна.

Дила- Гэхдээ чи сахиусан тэнгэр ш дээ.

Мади- Үгүй ээ, чи ойлгоогүй байна.Би цаашид чанга яригчнаас тушаал авахгүй. Өөрийнхөө төлөө ажиллах болно.

Ната- Тэгвэл дарга чинь тэнэг юм байна.

Мади-Сахиусан тэнгэрүүдийн өгзөг өшиглөх зогсолт. Та гурвыг ингээд зогссон чинь хуучны өдрүүд эргэн дурсагдаж байна. Гэхдээ тэр үед арай өөр байсан. Намайг сахиусан тэнгэр байхад бид нар буу хэрэглэдэг байсан..Уучлаарай, Чарлие.

Чарл- Өглөөний мэнд, сахиусан тэнгэрүүдээ.

Мади-Өглөөний мэнд, Чарлие. Шинэ байр таалагдаж байнаа.

Чарл- Мадисон, чи мөн үү? Сахиусан тэнгэрүүд хаана байна?

Мади-Тэр гурав ирсэн газраасаа илүү сайхан газарт байгаа.

Чарл- Мадисон, чи юу хийчихсэн юм бэ?

Мади-Бид нар жаахан хөгжилдсөн юм. Өөрийгөө зовоогоод яахнэв дээ, Чарлие. Чиний төлөө амь насаа зориулах хүмүүсийг амархан олдог биз дээ.

Чарл- Сахиусан тэнгэрүүдийг гэмтээлээ гээд чи шилдэг нь гэдгээ батлахгүй. Мэдэж байгаа биз.

Мади- Тийм гэж үү?

Чарл- Мадисон, манай агентлаг багийн ажиллаан дээр тогтдогыг чи хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй байсан юм. Бид нэг гэр бүл. Бид…

Мади- За, за, за. Мэдэж байна. Сахиусан тэнгэрүүд үүрд. Тэр тухай чинь сонссон..Их дур татам байсан. Тухайн үедээ.

Чарл- Мадисон, Дэсотогын хэрэг дээр чи санаатай заль гаргаж залуу сахиусан тэнгэрүүдийг аюулд оруулсан. Эцэст нь чамайг тэндээс гаргахад маш хүнд шархадсан чамайг бид алдах нь гэж бодож байсан.

Мади- Чи намайг алдсан. Сахиусан тэнгэр байна гэдэг миний хувь тавиланг биелүүлэхгүй байсан. Харин хувь тавилангаас холдуулсан.

Чарл- Хувь тавилан чинь хараахан бичигдээгүй байгаа. Ингэх хэрэггүй, Мадисон. Гэм зэмгүй хүмүүсийг алах нь хариулт биш. Чиний сайн хийж чаддаг ямар нэгэн юм байх л ёстой.

Мади-Би хэзээ ч сайн байгаагүй. Гайхалтай байсан.

Алек- Чөтгөр гэж. Яадаг новш вэ?

Дила- Охидоо, Мадисоныг буулгаж авах хэрэгтэй.

Ната- Бид нар юу ч хийсэн гэсэн Мадисон үргэлж биднээс хоёр алхамын урд байдаг.

Алек- Өнөө орой найман цагт жагсаалтыг зарна.

Дила- Хаана?

Алек- Нать, Картэр өөр юу гэсэн бэ?

Ната- За. Тэнгэрийн оддыг дагаарай гэсэн.

Дила- Энэ гариг дээр тэгж хэлэх аюулгүй л дээ.

Ната- Далайн эрэгт найд. Шатан дээр зогс.

Алек- Хотын төвд Хоп гудамж байгаа.

Дила- Гэхдээ далайн эргээс хол.

Ната- Шат. Астэйр. Астэйр. Астэйр.

Алек- Доргиж мэднэ.

Дила- Санаа зовчлоо.

Ната- Охидоо, од. Холливүүд волк оф фэйм. Тэнгэр театрт. Тэнд Даяна далайн эрэг, Боб хөп бас Фрэд астэйр байгаа.

Алек- Сайн байна, Нать.

Дила-Тиймээ..Биднийг алах гээд байх шиг байна.

Ээж-  Санаанд багтамгүй юм. Бид Холливүүдэд байна ш дээ.

Босл-Сахиусан тэнгэрүүдээ?

Ээж-  Ингээд ирнэ гэдгийг…

Босл-Амаа тат л даа, чөтгөр гэж.

Ээж-  Юу?

Босл-Таныг хэлээгүй ээ, ээжээ. Уучлаарай.

Ээж-  Ухаан санаагаа алдчихаа юу?

Босл- Тиймээ, үгүй ээ.

Ээж-  Дараа чамтай ярина шүү.

/ Фрэд астэйр..Диабло картэл. Танака якуза..Антониони гэмт хэргийн гэр бүл /

өвгө- Тавтай морил, Дэлхийн Гэйнисийн …

Өүгр- Амаа тат. Газрын зураг өгөөдөх.

/ Рүүзвэлт зочид буудал /

Бүдү- Жэйсон! Жэйсон! Жэйсон!..Хайртай шүү!

Макс- Үргэлжлэл нь галзуу гэж сонссон юм байна.

Ээж-  Эхнийх нь сонгодог байсан. Хүрмээ товчил.

Макс- Юу?

Ээж-  Хүрмээ товчил оо.

Эр8-  Тусгай хүмүүс хамгийн дээд давхарт цуглаж байгаа.

Цагд-Та нарыг хууль бус хуйвалдаан зохиосон хэргээр баривчилж байна.

Цаг1- Бүү хөдөл!

Дила- Сонгодог.

Ната- Одоо ч үр дүнтэй байгаа юм байнаа.

Мади- Намайг цээжиндээ гурав буудуулахаас өмнө бид хантааз өмсдөггүй байсан.

Бүгд-  Дэсотогын хэрэг дээр. Мэдэж байнаа!

Мади-Б төлөвлөгөөний талаар мартчихлаа гэж битгий л хэлээрэй дээ.

Өүгр- Наад өгзөгийг чинь би хаанаас ч харсан танина, новшоо!

Ната- Хүрээд ир, новш минь!

Дила- Юм хэлээч дээ..Үгүй ээ!

Өүгр- Тасалдуулвал дургүйцэхгүй биз дээ?

Дила- Үгүй ээ!

Мади-Дэлбэрэлт болох хэрэгтэй.

Алек- Босли Б төлөвлөгөө.

Босл- Цагаан эмэгтэйгээр бороо орж байна..Бослигын төлөвлөгөөний Б төлөвлөгөө..Тиймээ!..Наад новшоо бариад ав! Үзүүлээд өг!

Жэйс- Хөөх. Тэд ч энэ удаад үнэхээр ширүүхэн байна шүү. За за.

Ната- Дилан!..Алекс!..Хангалттай, чи бэлэн шүү?

Мади-Харин чи?..Ал эсвэл алуул. Сэтгэл хөдлөм байгаа биз?

Ната- Чи хэн юм бэ?

Мади-Миний хэн болохыг мэдмээр байна уу, Наталие?..Тэгвэл зүрх сэтгэлээсээ эрж хай.

Ната- Үгүй ээ, Мадисон..Би чамтай огт адилгүй. Чамд байхгүй зүйл надад байгаа.

Мади-Тэр чинь юу юм бэ?

Ната- Найзууд.

Мади-Диваажинд сайхан байгаарай.

Ната- Тамруугаа тонил.

Алек- Юу ч үгүй шатчихаж.

Дила- Үдэшлэгний цаг.

Босл- Сахиусан тэнгэрүүдээ, сахиусан тэнгэрүүдээ.

Бүгд-  Босли?

Босл- Нөгөө нисдэг хатагтайг дөнгөчихсөн үү?

Бүгд-  Тиймээ!

Босл- Маажаад хаясан уу?

Дила- Тиймээ!

Босл- Өшиглөсөн үү?

Ната- Тиймээ!

Босл- Кунг фугын өгзөгөнд нь өшиглөсөн үү?

Бүгд-  Тиймээ!

Босл- Ээжээ, би хэлээ биз!

Ээж-   Мэдэж байнаа, мэдэж байна.

Алек- Чамгүйгээр бид хийж чадахгүй байсан.

Дила- Хэзээ ч.

Босл- Та сонсов уу, ээжээ?

Ээж-   Сонслоо. Миний хүү суут ухаантан гэж мэдээд байсан юмаа.

Бүгд-  Тиймээ!

Босл- Тэгвэл яах гэж миний өрөөг хүнд өгсөн юм бэ, ээжээ?

Ээж-   Яагаад гэдгийг хэлээд өгье. Макс?

Макс-  Одоо би Босли болсон. Макс босли!

Босл-  Мэдсэн юмаа.

Дила- Макс босли таалагдаж байна.

Босл-  Жаал минь, чи чадлаа. Халалуяа!

Алек-  Аав, одоохон. Ааваа?

Аав-    Охин минь, чи чадлаа.

Алек-  Дөнгөж сая дууслаа. Ахиад нэг түнш. Тэр хүүхнийг бодож байснаас хурдан дуусгасан.

Аав-    Хүүхэн гэнээ?

Алек-  Энэ удаад хүүхэн байсан юмаа. Бид гурвуулаа байсан ч эцэст нь тэрнийг нуруугаар нь унагаасан.

Аав-    Сайн байна.

Жэйс- Үгүй ээ, үгүй, үгүй.

Алек-  Жэйсон.

Жэйс- Алекс, чи чадлаа. Үгүй ээ, үгүй, үгүй. Хоёулаа түр завсарласан, мэдэж байнаа.

Алек-  Түр завсарлага дууссан, хонгор минь. Буцаад тоглоомондоо орлоо.

Аав-    Өмхий хүрэн.

Пит-    Хүлээх хүсэлтэй байгааг чинь мэдэж байнаа, гэхдээ…чи минь сайхан харагдаж байна.

Ната-  Баярлалаа, Пит.

Пит-    Ингэж гуйхыг маш удаан хүсэж байсан юм. Цаг нь ирлээ.

Ната-  Спайк гэнээ?

Пит-    Тиймээ, гөлөг.

Ната-  Гөлөг гэнээ?

Пит-    Зүгээр биз дээ. Том алхам гэдгийг мэдэж байнаа.

Ната-  Тиймээ.

Пит-    Хэдийнээ авчихсан.

Ната-  Авчихсан гэж үү?

Пит-    Тиймээ.

Ната-  Дилан! Дилан!  Юу гээч? Пит бид хоёрт чамд хэлэх юм байна.

Дила-  Нээрэн үү?

Ната-  Тиймээ, бид хоёр…

Дила-  Та хоёр яана гэж?

Ната- Гөлөг авна.

Дила- Гөлөг. Ёстой гайхалтай!

Ната- Тиймээ.

Пит-   Хэдийнээ авчихсан.

Ната- Тэгсэн.

Дила- Гайхалтай.

Ната- Спайк гэдэг нэр өгсөн.

Дила- Тэгэхээр чинь явахгүй биз дээ?

Ната- Үгүй ээ, мэдээж би явахгүй, охидоо. Хоёр сайн найзуудтайгаа хамт үзүүлээд өгнө. Намайг бууж өгнө гэж бодоо юу?

Бүгд-  Үгүй ээ!

Босл- Харин чи, Дилан? Өү’грэди байхгүй болсон. Чи хуучин амьдралдаа эргэн орж болно.

Дила- Тоглож байна уу? Энэ чинь миний амьдрал.

Ната- Харин чи мэдрэлийн мэс засалчаа?

Алек- Тархи задлагч байхгүй ээ! Би гэр бүлдээ хайртай!

Дила- Би гэр бүлдээ хайртай!

Алек- Бурхан минь.

Дила- Бурхан минь.

Пит-   Тиймээ. Яарах хэрэггүй гэж ярилцсанаа мэдэж байнаа.

Ната- За?

Пит-   Гэхдээ..

Ната- Уучлаарай.

Дила- Өгзөгөн доор халуун цог байна.

Алек- Энийг хурдан шинжилж үзэх хэрэгтэй.

Дила- Тиймээ. Хурдан очоод шинжлээч дээ. Очоод мөхлөөд бай.

Алек- Тэгсэн.

Эмэм-Би нөхөөсөнд дуртай.

Босл- Нөхөөсийг чинь харъя.

Ната- Байна уу?

Дила- Наталие мөн үү?

Ната- За.

Алек- Шатаж байна!

Эр9-   Эргээд хар даа. Баруун талаараа.

Ната- Яасан, миний ард хүн байгаа юм уу?

Төгсөв.

Орчуулсан Лхамсүрэн.

Дүрүүдэд

Алекс- Эм

Ната-  Эм

Дила- Эм

Мади- Эм

Чарл- Эр

Босл- Эр

Жэйс- Эр

Пит-   Эр

Рэй-   Эр

Макс- Эр

Үргэлжлэх хугацаа 104 минут.

 

 

 

Back to episodes Go home