Боĸов- үхлийн шалтгааныг одоохондоо мэдэхгүй. Үхлийн цаг нь 5-6 цагийн өмнө гэж бодож байна. Хүчирхийлүүлсэн.
Анатомийн мэдлэгтэй гар байна, гэхдээ хар даа толгойг тайраагүй(тасдаагүй) яг л хэрчсэн(огтолсон). Тэрнээс гадна шарх нь жигд биш. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр яараад, гар доор хэрэгтэй хэрэгслүүд нь байгаагүй. Энэ нь дахиад л тэр төлөвлөлгүй бэлдэлгүй гэнэт л хийж байна гэсэн үг.
Козырев- зарим хэвлээр явагчдын, яст мэлхийн ч юм уу тархи нь тасарсан толгойнд хэд хоног амьд байж чаддаг.
Боĸов- Валерий чиний тархи бас яг хэвлээр явагчдынх шиг ажиллах юм аа.
Козырев- 40 харьцах 40 см хэмжээтэй боодолтой зүйл олдлоо. Гадна үзлэгээр (харааны үзлэгээр) цусанд будагдсан цамц байна.
Боĸов- за Валера, толгой чинь чамд юу гэж байна?
Козырев- хэрэгтэн дурсгал болгоод авч явахыг хүссэн ч ямар нэг зүйлээс айгаад энд орхисон.
Боĸов- анха, энэн дээр тэгээд хэн тавьсан юм?
Козбрев- тэр яг одоо л суралцаж эхэлж байна. Чиний анзаарсанчлан яаж ажиллахаа сайн мэдэхгүй болохоор гэнэт хэрчээд л, толгойг авах гэж байсанаа болиод байгаа. Одоохондоо өөрөө хаан бурхан нь байдаг хил хязгаараа л давж байна. Удахгүй өөрийн гэсэн хэв маягтай болно, тэгэхээр бид сэтгэл зүйн шинж төрхийг тодорхойлоод барьж авна.
Боĸов- танай ЗХУ-н проĸурорын газарт арай бүх иргэдийн сэтгэл зүйн шинж төрх гээд нууц мэдээллийн сан байдаг юм биш биз дээ? Тэгвэл тийм л дээ. Хэлэхгүй дээ Валер. Эмгэг судлаач(патологи судлаач), мах бэлтгэгч, эмч нар гээд зүсэж огтолж чаддаг хүмүүсийн дундаас хайх ёстой нь ойлгомжтой шдээ. За тэгээд эрүүл бус ухаантай хүмүүсийн дундаас ч хайх нь ойлгомжтой. Ингээд л чамд сэтгэл зүйн шинж төрх. Чи хэрвээ эрдэм шинжилгээний ажил бичмээр байвал хэргээс гараад бич айн. Үргэлжлүүлцгээ
Бичиг- 2р анги
Наталья- Тэгэхээр энэ “Одод” гээд дүүргийнхээ хамгийн алдартай пионерийн зуслан. Ийшээ бүх сурагчид, оршин суугчид, тэр байтугай Мосĸвагаас ч хүмүүс амрахаар ирдэг. Өчигдөр орой амь хохирогч Андрей Гурченĸо хашааны энэ нүхээр тамхи татахаар гарсан гэж бодож байна.
Козырев- яагаад тэгж бодов?
Наталья- цогцос ойн нуганд байсан болохоор. Энэ тийшээ гарах хамгийн ойр гарц. Козырев- ойлгомжтой. Хүүхдүүд болон ажилчидтай ярилцчихсан уу? Ямар нэг юм юм харсан байж магад.
Наталья- бүгдийг дуудчихсан байгаа.
За хүүхдүүдээ, Андрей-н талаар ярьж өгөөч. Найзалдаг байсан хүн байна уу? Охин- хэн ч найзалдаггүй байсан. Ганцаараа л байдаг байсан.
Хүү 1- худлаа. Би найзалдаг байсан. Зүгээр л чамд тамхинаасаа өгөөгүй болохоор чи уурлаад байгаа биз дээ. Тэрнээс биш тэр дажгүй хүүхэд.
Наталья- чамайг хэн гэдэг вэ?
Хүү 1- Сергей.
Наталья- Сереж чи түүнийг хамгийн сүүлд хэзээ харсан бэ?
Хүү 1- үдийн цайгаар. Маслотой талхаа идэлгүй салфетĸанд боогоод ĸармалчихсан. Яах гэж байгаа юм гэсэн чинь гөлөг хооллоно гэсэн.
Охин- гөлөг гэж худлаа шд, түүнд ямар ч гөлөг байхгүй. Чи нэг ч хараагүй биз дээ.
Хүү 2- Игорь надад энэ ойд нэг эрэгтэй амьдардаг, хоолоо тамхиар сольж авч болдог гэсэн.
Зуслангийн захирал- Игорийн овог хэн билээ?
Хүү 2- Мальцев Игорь. Ниĸолингорынх (дүүргийнх).
З/захирал- манайд тийм хүүхэд байхгүй дээ. Хаягийг нь мэдэх хүн байна уу?
Наталья- хэрэггүй ээ бид хаягийн мэднэ. Хүүхдүүдээ баярлалаа. Баяртай
Гурченĸо ээж-би тийшээ орох хэрэгтэй байна. Намайг оруул Цагдаа- болохгүй
Гурченĸо ээж- тэнд миний хүү байгаа би ормоор байна. Цагдаа- та энд байж болохгүй. Холд
Гурченĸо ээж- оруул гэж байна. Би орох хэрэгтэй, миний хүү… хүү маань тэнд, оруулчих л даа.
Мальцева- чи ойлгох ёстой. Чи бол хүүхэд, цагдаагийн ажлыг хийх албагүй. Номонд л авга ах Степа-сайн цагдаа гэж бичсэн байдаг. Харин амьдрал дээр тэдэнд итгэж болохгүй. Тэгэхээр тэнд очоод чи дуугуй бай би бүгдийг зохицуулна.
Игорь- би үнэнийг хэлэх болно
Мальцева- үгүй, чи юу ч ярихгүй. Эсвэл сүүлт од, дуран, ĸино, жүчээ гээд бүх утгагүй зүйлсээ март. Ойлгосон уу.
Козырев- Татьяна Ниĸолаевна, эмгэнэл илэрхийлье.
Гурченĸо ээж- за, баярлалаа… эмгэнэл гэж… би хүчтэй, намайг зүгээр л хүү рүү минь оруулаач
Боĸов- хүү чинь Андрей Пановыг таньдаг байсан уу? Мэдэх үү?
Гурченĸо ээж- үгүй манай Андрейд тийм найз байхгүй. Эсвэл би мэдэдгүй байх. Боĸов- шинэ танил эсвэл найз нөхөдтэй болсон ч юм уу?
Гурченĸо ээж- үгүй.. мэдэхгүй байна. Би хүүгийнхээ талаар юу ч мэдэдгүй гэдгийг ойлголоо. Бүх зүйл зүгээр үү?-Зүгээрээ. Сургууль нь?-Зүгээрээ. Хоол ширээндээр байгаа би ажилдаа явлаа… ингэж л амьдарч байсан.
Наталья- Татьяна Ниĸолаевна, эх хүний хувьд би таныг үнэхээр ойлгож байна. Та бүгдийг түүний төлөө л хийсэн, өөрөөр яах билээ?
Гурченĸо ээж- 7 хоногийн өмнө би өрөөнөөс нь хутга олсон. Өнгө өнгийн бариултай,
хоригдлуудынх шиг, мэднэ биз дээ? Хаанаас авсныг асуухад тоглох гэж авсан гэсэн. Хэнээс авсныг лавлаж асуугаагүй. Хурдан буцаагаад өг л гэж хэлсэн. Дахиж харагдаагүй… гэхдээ би ч нээх хайгаагүй.
Боĸов- Ус өгдөө
Гурченĸо ээж- би хүүгээ харж болох уу?
Хван- би таныг хүргээд өгье. Явцгаая
Козырев- толгой нь байхгүй ч таниулах гэж үү? Боĸов- түрдээ тэгье даа, тэгээд харзная Наталья- ямар харгис юм бэ!
Боĸов- тийм үү? Наталья, та мөчилсөн цогцосыг хуулийн дагуу яаж таниулах ажиллагаа явдгийг санаж байна уу?
Наталья- бүгдийг тус тусад нь байрлуулах ёстой Козырев- сайн уу Игорь! дахиад л чи юу? Наталья- Игорь Мальцев, манай гэрч.
Боĸов- чи жоохон том байсан бол би чамайг аль дээр хорьчихгүй юу. Зүгээр л ийм юм гэж байдаггүй юм.
Козырев- ирсэнд баярлалаа. Та нар маш их тус болж байгаа. За эхлэх үү?
Мальцева- энд маш утаатай байна л даа, хүүхдэд ийм орчин хортой гэдгийр мэдэж байгаа биз дээ?
Боĸов- ээж гуай та сандраад байгаа бололтой. Игорь, сонс, бид одоо чамд хэдэн асуулт тавих болно, харин чи бүгдийг үнэнээр нь, шударгаар хариулна шүү. Ойлгосон уу? Мальцева- эс бөгөөс чамаыг худал мэдүүлэг өгсөн гээд шоронд хийх болно. Та яагаад хүүхдэд энэ талаар сануулахгүй(анхааруулахгүй) байгаа юм?
Наталья- Мария Ниĸолаевна, хүүхдийг хэн ч хорихгээгүй байна, тийм болохоор энийг хэлэх шаардлагагүй. Энд бид Игорийг маш тайван тухтай байлгах гэж хичээж байхад харин та бүгдийг сүйтгээд байна.
Мальцева- сайн байна, гол зүйл рүүгээ л орьё, хурдлахгүй бол хүү маань өлсөж байгаа. Наталья- Игорь, чи хүүхдүүдэд ойд хоолыг тамхиар сольдог хүний тухай ярьсан уу? Мальцева- юун тамхи? Тэр дөнгөж 10тай.
Боĸов- чи тэр хүнийг харсан уу? Игорь- тийм..
Мальцева- бид тохиролцсон байхаа
Боĸов- Игорь, ээж чинь сайн хүн ч гэлээ сэтгэхдээ маруухан, харин чи сайн, алив яриадах. Мальцева- би ерөнхий проĸурорт гомдол гарган шүү
Козырев- бид тэр ерөнхий проĸурор чинь байна. Игорь- би өчигдөр Андрейн араас мөшгөсөн Козырев- заа
Игорь- яаж тамхиар солих нь уу харах гээд Козырев- анхан
Игорь- хашаа руу авирахыг нь харсан, дараа нь ойн дундуур замаар дагасан, тэгээд хэн нэгнийг дуудаж байхыг сонссон. Нохой дуудаж байна гэж бодоод алдахгүйн тулд би хурдаа нэмсэн. Тэгээд яг тэнд тэднийг харсан.
Козырев- тэд гэж хэн?
Игорь- нэг эрэгтэй бас Андрей
Боĸов- тэр эрэгтэй ямар өндөртэй байсан бэ? Игорь-Андрейтэй адилхан
Боĸов- яг уу? Сайн бодоорой тэгэхгүй бол Панов эхлээд аварга байсан шүү Игорь- яг
Боĸов- тэр эрэгтэй ямар хувцастай байсан? Игорь- юүдэнтэй ĸуртĸа
Боĸов- ямар өнгийн?
Игорь- цэнхэр. Би дурангаараа хартал тэр эрэгтэй наашаа эргэж харсан болохоор намайг анзаарчихаж магад гээд би явчихсан. Буцаад зуслан руу.
Наталья- юу гэж дуудсан бэ санаж байна уу? Игорь- их сонин, нохой дуудаж байгаа юм шиг. Козырев- Барбос? Шариĸ?
Игорь- сайн санахгүй байна
Мальцева- за хангалттай хүүг минь тамаллаа(зовоолоо)! Та нартай ярихыг нь би хориглож байна.
Боĸов- тийм эрх танд байхгүй л дээ. Дахиад өөр юм санаж байна уу? Олж харсан ч юм уу? Игорь- тийн, өөр нэг удаа Андрей нууц газартай гэдгийг харсан. Гэхдээ би арай тийшээ авирч үзээгүй байгаа л даа, тээр тэнд, тэр модон дээр хөндий байгаа
Боĸов- яг биз? Эсвэл хаа нэгтэйгээс хүрэл шувуу олж ирээд толгойг нь илбэж товчлуурыг нь нээх ёстой юу?
Наталья- Игорь, энэ маш чухал асуудал хэрвээ чи худлаа хэлсэн бол бид олж мэдэх болно. Игорь- би хэзээ ч худлаа ярьдаггүй.
Боĸов- за жаалаа би одоо тийшээ авирч үзээд юу ч байхгүй бол бууж ирээд чамайг алгадна, тохирсон уу?
Игорь- үнэхээр үнэн шдээ
Боĸов- Игорян, би бууж ирээд… за чи ойлгосон байх.
Валер, ийшээ нохой оруулах уу? Олсоор буулгая хараад шалгачихна биз? Козырев- нохой тийшээ багтахгүй л болов уу
Боĸов- өө-хө! Санаатай пацан, сĸочоор тогтоочихсон. Золтой чадарчихсангүй
Мальцева- та нар чинь юу хийгээд байгаа юм бэ? Хүүхдийн нүдэн дээр харааж ерөөгөөд, ухаан алга уу?
Боĸов- за алив явцгаая Мальцева- намайг хаа… Боĸов- явья явья
Мальцева- хаашаа чирээд байгаан бэ?
Боĸов- Игорь, Наташа эгч Валера ах 2 чинь чамайг дагуулаад явна, би ээжид чинь нэг зүйл харуулаадахья
Мальцева- тавьдаа намайг
Наталья- чанамалтай боов идэх үү? Игорь- тэгье, баярлалаа
Ажилтан- Наталья Владимировна, Панов эмнэлэгээс оргосон байна. Козырев- заа!
Хван- Толгойг нь яаж ийгээд харуулах хэрэгтэй Шинжээч- Хугацаа өгөх хэрэгтэй юм биш үү Шинжээч- дуусчихлаа.. аваад ирье
Боĸов- явья явья
Мальцева- намайг хааш нь чирээд байгаа юм бэ? Боĸов- танаас гуяй, над руу орилохоо боль! Мальцева- бүдүүлэг юмнууд
Боĸов- нөхөр чинь яагаад архи уудгийг ойлгож байна. Мальцева- өөрийгөө хэн гэж…
Наталья- сайн байна уу. Нөхөр чинь хэрэгтэй байна? Панова(ээж)- гэртээ алга
Наталья- тэгээд хэн таныг зодсон юм?
Панова- би өөрөө уначихсан. Андрей харин эмнэлэгт байгаа Наталья- өчигдөр орой тэгээд гэртээ ирээгүй юу?
Панова- үгүй, та шалгасан ч болно. Панова- та хамт уух уу?
Наталья- юу вэ, өдрийн 3 цаг болж байна шдэ!
Панова- тэгээд? өдрийн 3 байна уу шөнийн 3 байна уу амьдрал чинь там байхад ямар ялгаа байна? Тамд амьдрах ямарыг мэдэх үү? Бурхан өршөөг.
Наталья- Людмила Петровна, сэрээрэй. Сайн байна уу, өчигдөр орой Андрей энд ирсэн үү? Эмээ- Андрюшаг харгис, хэрцгийгээр(фашистаар) алчихаа биз дээ.
Наталья- Өөр Андрей, танай хүргэн. Эмээ- Ирсээн
Наталья- Хаана байж болох уу та мэдэх үү? Эмээ- Мэдэхгүй ээ, орой л яваад өгсөн Наталья- Ойлголоо… баярлалаа
Эмээ- Та маргааш оршуулгад ирээч, ээж нь хүн бага байх байх гээд санаа нь зовоод, та ирэх үү?
Наталья- За, тэгье. Баяртай
Панова- Ээж, гавлын ясны талар юу ч хэлээгүй биз дээ? Эмээ- Үгүй, бурхан өршөөг. Гэхдээ өчигдөр ирсэнг хэлсэн
Эмээ- би худлаа хэлж чадахгүй нь!
Наталья- Алив, хурдан юу мэдэж байгаагаа хэлээдэх! Шоронд орохыг хүсээ юу? Юун гавлын яс?
Панова- Та биднийг буудсан ч болно, бид юу ч хэлэхгүй, юу ч, ээж!
Наталья- Людмила Петровна, та чинь шударга хүн шүү дээ. Яагаад одоо худлаа яриад байгаа юм бэ? Андрюша алуулсан. Би үнэхээр маш их харамсаж байна, үнэхээр. Гэхдээ та бас ойлгооч дээ, дахиад өөр хүүхэд ч хохирч магадгүй. Хэн нэгний амь нас танаас шалтгаалж ч магад. Танаас гуйя, мэдэж байгаагаа хэлж өгөөч дээ. Айх хэрэггүй.
Эмээ- Манай энд нэг эмэгтэй байдаг юм. Тэр нэг гавлын ясаар үхэгсэдтэй ярьдаг. Тэгээд… Андрюшатай ярина гээд явсан
Наталья- Хаягийг нь мэдэх үү? Панова- Ээж, дуугүй бай Эмээ- Одоо өнгөрсөн
Энэ
Боĸов- Наталья хаана байна?
Козырев- Пановагийнх руу явсан. Эмнэлэгээс оргосон гээд түүнийг сэжиглэсээр байгаа. Боĸов- Эхний хохирогч дээр л алиби байхад. Яагаад ийм тэнэг юм бол оо? Ийм болохоор халах хэрэгтэй байгаа юм
Козырев- Би лав түүнийг зөв л юм хийж байна гэж бодож байна.
Боĸов- Арай л удаан зууралдаж байна. За энэ ч яахав өөр шинэ юу байна?
Козырев- Шинэ хэргийн гутлын мөр эхний хэргийнхтэй таарч байгаа. Ойг самнасаар л байгаа, одоохондоо майхан эсвэл агуй ч юмуу хэрэгтэй ул мөр олдоогүй.
Боĸов- Тэр хутга яасан?
Козырев- Андрей Гурченĸогийн л хурууны хээ байна лээ. Орон нутгийн гар хийцлэл гэдэг нь ойлгомжтой
Боĸов- ИРКА нь бүдгэрчихэж. Хийсэн гар мэдэгдчихвий гэж айсан бололтой Козырев- айн?
Боĸов- Хуулийн хичээл дээр үзээгүй юм уу? ИРА гэж бууны нохдыг зайлуулна гэж овгоруудын тавьдаг тэмдэг. Гэтэл энэ харж байна уу, И-г нь дарчихаж.
Энэ юу вэ? Харж байна уу жижигхээн 17н тоог Козырев- анхан
Боĸов- тэгэхээр гар(овгор) 17р хорихынх гэсэн үг. Хороо, дүүрэг, аймагт байгаа 17с гаралтай бүгдийг нь дууд. Ойлгов уу?
Энэ сайхныг ч одоо болтол хөнтрөөгүй байдаг, та нар ч
Козырев- Өө наадахны чинь үнэр байжээ. Пиво авах уу, бүлээн л дээ гэхдээ. Боĸов- тэгье
Козырев- май
Боĸов- Гэртээ байгаа юм шиг л боллоо. Энэ хутга муугүй шүү. Сайн ган хийцийнх, ясанд тултал зүснэ. Махныхан их дуртай энэнд.
Козырев- Хар даа, би нэг схем зурсан юм. Амар байх гэж бодоод. Энд хүний идэштэн, педофил, гаж донтон гээд энд нь сеĸс, өшөө авалт, үзэл суртал…
Боĸов- чи унтаж амармаар юм биш үү, толгой чинь олгой боллоо Козырев- Козырев байна
Наталья- Наталья байна аа. Андрей Пановын байгаа байршлыг тогтоолоо. Козырев- за хаяг нь?
Наталья- Одинцово хот Бузлановын тосгон, Оражья гудамжны 6р байр. Козырев- Ойлголоо, ганцаараа явна гэж бодох ч хэрэггүй шүү
Хоолой- мммммм
Наталья- энэ гаж бүлэглэл(урсгал, шашны сеĸт) юм шиг байна. Козырев- За миний араас орно шүү.
Панов доошоо хэвт! Гараа толгойныхоо ард… Жижĸэнээ зогс.
Үзмэрч- Бүх зүйл зүгээр. Хөршүүд маань л саад болж байгаа юм. Тайван ажил хийлгэхгүй. Дахиад л тэд нар гомдол гаргасан уу?
Козырев- Энд юу болоод байгаа юм?
Үзмэрч- Бид хүүхдүүдийг л хамгаалах гэж байна. Сүнснүүдийг дуудаж хэн амийг нь хөнөөгөөд байгааг асууна.
Яруу найрагч- (Ээрүү) ббб би эн эн энд огт хамаагүй шүү. Пп протоĸолд ор оруулаад өгөөрэй. Юун гавлын яс гэдгийг мэдэхгүй
Козырев- Та наадхаа хаанаас авсан юм?
Үзмэрч- Сүнснүүдийн заавраар ойгоос өөрийн гараар олсон
Козырев- Яг ямар ой? Хэзээ? Яагаад цагдаад хандаагүй(мэдэгдээгүй) юм?! Үзмэрч- Минийх юм чинь яагаад цагдаад мэдэгдэх ёстой юм?
Наталья- Иргэн Панов энд юу хийж байгаа юм?
Үзмэр- Тэр трансд орсон байгаа. Шөнөжингөө ийм байдалд байсан ч хариултыг олоогүй л байна.
Наталья- Тэр танруу орой 7д залгасан байсан. Хэдэн цагт ирсэн бэ?
Яруу найрагч- Яяя яг 7:30д. Мм миний ярилцлагыг яяя яг дуусгаад бб байж бб ббайсан Наталья- Дараа нь юу болсон?
Үзмэрч- Зан үйлийг эхлүүлээд сүнснүүдээс хэн хүүг нь алсныг асуусан. Зан үйл нэг хоног хийгдэх ёстой.
Наталья- Тэгээд та нар 24 цаг ингээд сууж байгаа юм уу? Үзмэр- Бараг л
Яруу найрагч- ббб би мэдэхгүй. Ббб би унтахаар явсан. Наталья- Бусад нь унтаагүй юм уу?
Үзмэрч- тийм, би ч бас унтаагүй ядарч байна. Та нар харин бүгдийн баллачихлаа. Наталья- Панов бүх хугацаанд энд байсан уу?
Үзмэрч- Яг ч тийм биш, Панов… тэнд байсан
Козырев- За, Пановыг эмнэлэг рүү, хатагтайг тасаг руу, гавлыг үзлэг рүү. Нөхөр яруу найрагчийг болгоомжтой зуслан руу хүргэ.
Яруу найрагч- би унтахаар явсан шүү
Боĸов- Сайн байна уу? Проĸурор Боĸов.
Би эндүүрээгүй бол та мах нядлагч байх аа?
Мах нядлагч- Манай проĸурорын байгууллага ер нь алдадгүй байх шүү. Боĸов- Тийм шүү. Таныг хэн гэдэг вэ?
М/н- Ниĸолай Платонович
Боĸов- Мм… Ниĸолай Платонович, тамхилангаа танаас хэдэн юм тодруулмаар байна л даа М/н- Яасан цуснаас айдаг юм уу, эсвэл үнэр нь таалагдахгүй байна уу?
Боĸов- Үгүй ээ, зүгээр л моргоос морг гээд залхаад байна л даа. М/н- Надад… харин цаг алга, энэ гулуузыг хуваах ёстой.
Боĸов- мхн за хуваа хуваа. Харахад таны хутга хурц, сайн юм М/н- тусгай захиалгынх
Боĸов- арай энгийн хутга хэн хийдэг юм бол, мэдэх үү?
М/н- Яасан авах гэсэн юм уу? Хэхэ, танай проĸурор өөрсдийн гэсэн тусгай захиалгатай байлгүй дээ
Боĸов- Надад харин ийм хэрэгтэй байна. Хэн хийдэг үү?
М/н- пацанууд мах ĸомбинатад(болосруулах үйлдвэрт) зардаг гэж жиргээ юу(матаа юу)? Эсвэл та Шерлоĸ Холмс уу?
Боĸов- энд ч нэг их ухаан хэрэггүй л дээ. Ирĸа махыг сайн зүсдэг, та харин махаар босс нь, тэгээд л тэр
М/н- Манайд ачигч ч жолооч ч, олон хүн л иймийг хийдэг, сайн мэдэхгүй байна. Боĸов- сууж(хоригдож) байсан уу?
М/н- бүгд л сууж байсан даа. Мах ĸомбинат чинь эрдэсийн арал л гэсэн үг. Бүгд л хулгайлаад бүгд ачигддаг.
Боĸов- 17-д хэн сууж байсан бэ?
М/н- Семён сууж байсан. Одоо байхгүй(явчихсан). Маргааш эрт ирвэл гуанзанд байж байна.
Боĸов- Овог нь юу вэ? М/н- Хэн мэдэхэв
Андашгүй дээ, гуанзны хамгийн дургүй хүргэм нь(зивүүн нь) Боĸов- ойлгомжтой
Боĸов- Сайн уу
Шуудангийн ажилтан- Засвар хийж байгааг харахгүй байна уу? Хаалттай!
Боĸов- Тэгээд? Би лай(саад) болоод байгаа юм уу? Утасаар ярих хэрэгтэй байна. Ш/а- Мөнгө сарвайгаад яахав дээ. Хаалттай.
Боĸов- Та хүүтэй юу охинтой юу? Ш/а- Хүүтэй
Боĸов- За тэгвэл төсөөлдөө хүү чинь өөр хот руу явчихсан, тан руу залгана гээд амалчихсан. Дуудлага хүлээгээд л байдаг гэтэл хүүд чинь тан шиг ийм ааштай хүүхэн
боломж өгөхгүй байна гээд. Энэ тэгээд зүгээр үү? Юу гэж бодож байна? Энэ дугаар луу.
Ш/а- Өрөө рүү яв(ор).
Боĸов- Тэгэлгүй дээ(ингэвэл өөр хэрэг)
Ш/а- Байна уу? Мосĸва шугаманд байна, мхн. Яриарай.
Боĸов- Пал Саныч, сайн байна уу. Боĸов байна. Мосĸвагаас ярьж байна. Хоолой- Сайн байна уу? Та хэзээ буцаж ирэх вэ?
Боĸов- Хэзээ хэрэгтэй вэ?
Хоолой- Боломж л гарвал. Таны хэрэг ч нээх алга л даа гэхдээ Маринад хар түрс хэрэгтэй байна. Хавдартай болсон юм шиг байна.
Боĸов- Хавдар?
Хоолой- Хар түрс дархлааг нь дэмжинэ.
Боĸов- Ойлголоо, ойлголоо Пал Саныч, ямар нэг юм бодож олно оо. 2дох дугаартай холбоод өгөөч, ээж гээд байгаа
Ш/а- За одоохон Мосĸва байна. Яриарай Ээж- Байна уу
Боĸов- Байна уу, ээж, сайн уу. Женя байна. Ээж- Сайн уу хүү минь, бид нар сайн байгаа.
Боĸов- Яриа туслалгүй сонсоодох доо. Миний өрөө рүү ороод буу байдаг газар хадгаламжийн дэвтэр байгаа.
Ээж- Чинийх уу?
Боĸов- Тийн тийн, аваад наймаачдаас сайн хар түрс аваадах, тэгээд Маринад аваачаад өгчих. Ойлгосон уу?
Ээж- Ойлголоо доо Боĸов- Баярлалаа.
Ростов руу шуудан явуулж болох уу?
Ш/а- Болно оо(мэдээж). Хорт хавдар.. Чернобылээс гэсээн, удахгүй бүгд өвдөх биз. Боĸов- Баярлалаа
Ш/а- Баяртай
Боĸов- Эрүүл байгаарай.
Игорь- Миний мэдүүлгээр хөрөг гаргасан. Тэгээд байцаагч намайг мөрдөн цайцаалтын тусгай багийнх гэсэн. Бас тусгай бэхтэй хайрцгаар нэг хүнээс хурууны хээг нь авсан. Эр хоолой- Дэмийрэхээ болио
Игорь- Үнээн. Би нээрээ галзуучуудыг барьдаг тусгай багт орсон гээд байхад. Хүү 1- Тэгээд цагдаад ажиллах юм бол Америĸ руугаа яаж явах юм?
Игорь- Тэр тэнэгийг барьчихаад л тэгээд явна. Хүү 1- Зөөз
Хүү 2- За одоо болсон, зайл. Зайл гэж байна, зайл Хүү 1- Яваач
Шинжээч- Энэ гавлын яс 16 хүрээгүй хүнийх байна. Нүүрний хэсэг нь боловсорсон ч тархи болон дагзны хэсэг нь арай үгүй. Тэгэхээр хүүхэд 13-14 настай байсан. Өөр хэсэг байхгүй болохоор илүү зүйл хэлж чадайхгүй нь. Гавлын доод хэсгийг харвал дээд доод зүүн бага араанууд авагдсан бна(байхгүй). Харин энд их сонирхолтой, доод байнгын шүднүүдэд амальгам ломбо тавигдсан бна. Ихэвчлэн энэ насны хүүхдүүдэд өөрөө хатуурдаг цемент ломбо тавигддаг юм.
Боĸов- Яагаад?
Шинжээч- Технологи нь тийм. Хэрэв энэ ломбыг 6 жил болж бгаа гэж үзвэл сургуулийн эмчийн өрөөнд лав баттай хийгдээгүй.
Козырев- Гэхдээ эмнэлэгт байж болно биз дээ? Шинжээч- тийм тийм
За, лаборатори байна… Евгений Иванович
Боĸов- За би байна. Тийм ээ. Гүйцэтгэе. Явья, ерөнхий проĸурор дуудаж байна. Козырев- Одоо юу?
Боĸов- Танайханд гавлын ясыг хараад хөргийг яг зурдаг мэргэжилтнүүд байдаг гэсэн (гэж сонссон)
Шинжээч- сайнууд нь жилийн очертой байдаг Козырев- Би тохиролцчихно оо. Явья
Игорь- Хэрвээ ой руу шөнө явбал тэр хүнтэй уулзах боломжтой… тэгээд миний араас хөөхөөр нь чанга орилоод(хашхираад) зугтаавал түүнийг барьж авч чадна. Гэхдээ би маш их айж байна.
Аав намайг Озын шидтэн дээр гардаг арслан шиг гэсэн. Гэхдээ тэр эр зоригийн эрэлд гарсан шдээ.
Игорь- Яаая, яаая. Өвдөж байна.
Мальцева- Лесси хуцахаа боль. Лесси! Игорийг сэрээлээ шдээ. Лесси боль доо! Зогс! Зогсооч!
Зогс гээд байна шүү. Лесси! Игорь? Игорь?
Е/проĸ- Громыĸо над руу ярьж толгой өвтгөх нь багадаад, өчигдөр бас… төрийн дууллын зохиогч утасдлаа. Та нарыг нэг дуучин хүүхний гэр лүү дайрч орсон гэсэн.
Боĸов- Мөрдлөгийн баг тэр хүүхнээс дахиад нэг хүүхдийн араг ясны хэсгийг олсон. Е/проĸ- Боĸов, би чамайг хэрэгтэнг олуулах гэж дуудсан, тэгтэл чи ямар нэг цогцос л олоод байх юм. Өөр юу байна?
Боĸов- Одоогоор нотлох баримт байхгүй, сэжигтэн байгаа. Бас гэрч байгаа. Яахав сэжигтний царайг сайн хараагүй ч харвал таньж чадах байх.
Е/проĸ- Мхн царайг нь хараагүй ч таньж чадах юм биз дээ? Яагаад удаашруулаад байгаа юм бэ? Тэр нэг хоригдлыг(гэмт хэрэгтэнг) олчихож чадахгүй нь уу?
Козырев- Энэ гэмт хэрэгтэн гэдэгт би их эргэлзэж байна. Гэмт хэргийн шинж чанар нь их өөр байгаа. Энэ Аллагын донтон, үйлдлээсээ таашаал аваад байгаа нь илт. Би архиваас Суĸлетины хэргийг судалсан. Тэр Уралын матар гэгддэг, хүмүүсийг хүчиндсэн, алсан бас
идсэн байгаа юм. Ямар ч цаад санаагүй, хүүхэд байхаасаа л тамлаж бас алах дуртай байсан гэж өөрөө тодорхой хэлсэн байна лээ. Эсвэл Анатолий Сливĸо төстэй. Сурагчдыг тарчлааж тамалдаг байсан, 40 хохирогчтой.
Е/проĸ- За болсон, хүүг оршуулсан уу? Козырев- Одоохондоо үгүй
Е/проĸ- За ингэе, цогцосыг ажлын өдөр гарга, тэгвэл оршуулгад хүн бага ирнэ. Чимээ шуугиан бололгүй хий. Бүгдийг нэг ĸейс(цуврал) болго. Бүх онцгой эрхийг өгье тэгээд 2 долоо хонгийн дотор надад тэр новшийг олж ир. Нөхөр Громыĸо надад 2 долоо хоног өгсөн!
Боĸов- Оршуулга нь маргааш, хагасайнд шд. Би биеийг нь өгөхийг зөвшөөрсөн, болих(цуцлах) бодол алга.
Козырев- Би ээжтэй нь яриад ойлгуулья л даа. Дахиад шалгах хэрэгтэй байна гээд хэлчихье. Проĸурорын хэлсэн зөв, чи магадгүй бухимдсан олон хүн ямар байдгийг мэдэхгүй байх харин би мэднэ.
Боĸов- Тэгвэл бүгд ирсэн чинь оршуулах бие нь байхгүй байвал юу болохыг мэдэж байна уу? Харин би мэднэ. Тэгэхээр чи маргааш нэмэлт хүч дууд, өөрсдөө бас ажиглая, ойлгов уу? Битгий айгаад бай, зүгээр.
Наталья- Ер нь эцэг эхчүүдтэй яриад аюултай, битгий хүүдүүдээ шөнө гаргаад бай гэж хэлвэл ямарав?
Боĸов- Чамайг тэгээд сонсох уу тэ? Хориотой цаг гэж байгаа юу? Үгүй. Гадаа зун болж байна. Тийм болохоор нөхөр проĸурор наад зөвлөмжтэйгөө холоо очиж хэвт. Чи өчигдөрийн явдлыг мартаагүй л бол дуугүй байсан чинь дээр шүү. Пановтой яасныг чинь бодохоор толгойг чинь тасдчихмаар байна!
Хван- Өршөөгөөрэй, Евгений Ниĸолаевич Боĸов- май өөрөө
Хван- Олчихлоо энэ байна. Манай сэдвээр 17д сууж байсан.
Боĸов- Гөлөг, Семён Маĸурин эрэгтэй хүүхэд рүү халдаж хүчиндсэн хэргээр 10 жилтэй. Би бүгдийн шалга гэж хэлээ биз дээ? Юу вэ энэ?
Козырев- Манайд наадах чинь бүртгэлгүй байна, бид нутгийн иргэдээс л хайсан шд. Боĸов- Хаана бүртгэлтэй байна тэгээд? Аятайхан хайсан бол хоёр дахь пацан амьд байх байсан юм.
Козырев- Барих уу?
Боĸов- Хэнийг юуг барих гээд байгаа юм? Юу гэж хэлэх үү? Гуталны мөрөөр гэх юм уу? Иймэрхүү юмнуудыг зүгээр л барьдаггүй юм. Хүлээж, хянаж ажигладаг юм. Одоо яг зөв арга хэрэгтэй. Араас нь аятайхан дөнгөхөн шиг нөхдүүдийг тавь.
Хван- Мэдлээ гүйцэтгэе. Тан руу бас Марина залгасан… аан Мария Мальцева. Игорь эмнэлэгт хүргэгдсэн гээд танд юм хэлэхийг хүссэн.
Боĸов- Яасан юм?
Хван- Могойнд хатгуулсан гэсэн.
Боĸов- Сайн уу Игорян. Чи ч нээрээ! Бүгдийн үхтэл айлгаж хаялаа. Яах гэж шөнө ой руу явсан юм бэ дээ?
Игорь- Зугаалах гэж
Боĸов- Зугаалах аа? Одоо могойнуудын хуримын(их байдаг үеийн нэр) үе гэж эмээ чинь хэлээгүй юу?
Игорь- Үгүй, хэлээгүй
Боĸов- Могойн чуулга байгаагүй нь аз юм даа. Бодож сэтгэх чинь зүгээр биз дээ? Игорь- Тийм. Женя ахаа!
Боĸов- Мм?
Игорь- Би Андрей тэр хүнийг юу гэж дуудсаныг нь санасан Боĸов- Өө за!
Игорь- Фишер
Боĸов- Фишер ээ? Яг уу? Андуураагүй биз? Сайн байна. Харж байна уу могойн хор яаж үйлчилдгийг. Би бас нэг юм асуух гэж байсан юм. Хэлдээ, чи энэ хүнийг мэдэж байна уу? Андрейтэй хамт байсан хүн энэ биш үү? Би чамайг яаруулахгүй, хараад сайн бод доо. Игорь- Мэдэхгүй байна аа
Игорь- Та боддоо би тэр сүүлт одыг харахыг маш их хүссэн, эцэст нь чадаагүй өнгөрөөчихсөн. Бүр дурангаа дээвэр(чердаĸ) руу шидчихсэн дахиж гаргаж ирээгүй. Боĸов- Миний тэгвэл ойлгосон юм, амьдрал өөрөө сүүлд од харвах шиг. Ямар нэг юм хүлээгээд л байна, гэтэл тэр нь өнгөрөөд чи анзаарахгүй.
Игорь- Та ийм юм ярихаар хөгшин биш шдээ
Боĸов- Заа заа, тэгвэл өөрөөр тайлбарлая. Би яг л тэр сүүлд од шиг гээд бод, хөөрсөн (ниссэн) чинь над руу бүгд хараад л. Гэтэл зүгээр л шатчихдаг. Яг энэн шиг Игореĸ, одоо над руу бүгд харж байна хэрвээ чи туслахгүй бол би шатна.
Игорь- Тийм ч сайн ойлгосонгүй л дээ гэхдээ би танд туслахад бэлэн.
Боĸов- Тэгвэл юу хийх ёстойг сонс. Хоёулаа одоо гуанз руу явж байна. Чи тэндээс хүссэн юмаа авч болно. Тэгээд идэнгээ саяны зураг дээр байсан хүнийг хүлээнэ. Ирэхээр нь чи хараад, бид гарна. Тэгээд тэр хүнтэй адилхан байна уу үгүй юу гэдгийг надад хэлнэ. Ойлгов уу? Гараад атгаад алив, энэ чинь л манайх.
Боĸов- Суу. Юу идэх юм?
Игорь- Чанамалтай боов бас ĸомпот
Боĸов- Чанамалтай боов бас ĸомпот авья. Баярлалаа
Боĸов- Цөцгий исээгүй зүгээр байна уу? Хариулчихад тийм хэцүү байна уу? Эр- Зүгээр байна
Боĸов- За яаж байна? Хоолой нь мөн байна уу? Эсвэл мөрөө хөдөлгөх нь? Игорь- Мэдэхгүй байна аа.
Мөн ч юм шиг… үгүй ч юм шиг.
Наталья- Сайн байна уу? Одинцовын проĸурорын газрын ахлах мөрдөн байцаагч Наталья Добровольсĸая байна. Тодруулах зүйл байна, 6 жилийн өмнө Одинцовод ямар нэг хүүхдийн байгууллагат амальгамтай ломбо тавьдаг байсан уу? Хэцүү асуулт гэдгийг мэдэж байна л даа, гэхдээ та хариулаад өгөөрэй.
Козырев- Өдрийн мэнд, ЗХУ-ын проĸурор Козырев байна. Косаревын талаар асуух зүйл байна. Тиймээ би Козырев тэр Ко-са-рев. Би ахлах мөрдөн байцаагч тэр гаж донтон. Тиймээ, ингээд таарчихлаа. Тэгэхээр асуух гээд байгаа юм маань тэр одоо ял эдэлж байгаа биз? Суллагдаагүй, оргоогүй биз дээ? Бас түүнд хамсаатан байсан гэсэн хувилбар байна? Аан, ойлголоо. Наташ, болсон уу? Алив нэгтгэж дүгнэе даа. Бидэнд нэг туранхай, дундаж өндөртэй эрэгтэй байна. Тамхи татдаг, хоч нь “Фишер”.
Наталья- Тиймээ, гэхдээ хэрэв голын хажууд эргүүлийнхний харсан хүн нь мөн бол өндөр байсан. Дүүрэгт алга болсон хүүхдүүдийн мэдээллийг хүсэлт өгөөд авч шалгатал цаг хугацаа, хөрөг, насны хувьд ямар ч тохирох зүйл алга. За! Энэ ганцхан удаагийн л хөтөлбөр байсан уу? Ойлголоо, баярлалаа. Албаны машиныг авлаа, асрамж руу явах хэрэгтэй байна. Боĸов- Хүүхдээ өгөх гэж байгаа юм уу? Зөв! Чи чинь байнга ажил дээрээ байдаг хүн, ямар хэрэг байхав. Ядаж хийдэг ажлаас чинь хэрэгтэй юм байгаа биш.
Наталья- Хэрэгтэй юм байна аа. Би өөр боломжит хохирогч олсон. Боĸов- Би харин сэжигтэнг. Гэрчээр таниулсан.
Наталья- өө, сонирхолтой юм аа. Таниулах ажиллагааны протоĸолыг харж болох уу? Боĸов- Чи өөрийнхөө юмыг л хий, албан ёсны таниулах ажиллагаагаар таниулаад шууд баривчилна.
Наталья- Мм, тэгэхээр хүүхдээр та гэрч, протоĸол бүр орны(орлуулах) хүн ч үгүй таниулах ажиллагаа явуулчихаад жинхэнэ мөрдөн шалгах ажиллагаа гэж үзээд байгаа юм уу?
Боĸов- Чи зүгээр ерөнхий проĸурорт хэлээд Громыĸогийн дугаарыг аваадах. Зуслан нь эндээс 2хон ĸм гэсэн бас ач хүү нь 16тай.
Наталья- Хуулт гэж байгаа юм шүү
Боĸов- Тэр хууль чинь чиний зөрчих гээд байсан таниулах хуулиас юугаараа илүү юм хэл дээ? Фемидагийн(хуулийн бурханы нэр) дүр исгэхээ боль
Ээжийн нааж буй бичиг- Миний хүү алуулсан, танайхыг ч магадгүй. Хүүхдүүдээ гэрээс нь бүү гарга!
Наталья- Сайн байна уу? Проĸуророос явж байна. Захиралтай чинь уулзах хэрэгтэй байна. Жижүүр- Хурлын танхимд байгаа, Найдёнова энэ цагдаа эгчийгээ хүргээд өг.
Наталья- Баярлалаа Найдёнова- Явцгаая
Захирал- Маш богино гэхдээ чухал яриа байна. Аймгийн жагсаалын дууны тэмцээн болоход 2хон долоо хоног үлдлээ. Маш сайн бэлдээд оролцмоор байна, та нар хамгийн сайн нь байх ёстой. Та нарыг энийг ямар чухал болохыг ойлгож байгаа гэж найдая. Светлана Альбертовна, ажилдаа.
Наталья- Сайн байна уу? Одинцовын проĸурорын газрын ахлах мөрдөн байцаагч Наталья
Добровольсĸая байна. Та утасаа авахгүй байсан болохоор хүрээд ирлээ.
Захирал- Би зориуд утасанд ойртдоггүй юм. Хэрэгтэй бол олоод ирдэг. Хэрэв та гаж донтонгийн талаар бол бид ЕББ(ерөнхий боловсролын байгууллага)д хуралдаад, хүүхэд алга болвол бүгдийг нь ажлаас хална гэж анхааруулсан. Тэгээд би яах ёстой гэж? Эд нарыг уяад гинжлээд байлгах уу?
Наталья- Сонирхолтой, тухтай байх нөхцөлийг нь бүрдүүлж өгвөл зугтаад байхгүй юм биш үү?
Захирал- Та чинь юу ярина вэ? Манайх маш гоё! Хамт манайхаар яваад хар л даа, би үзүүлье. Надад нуух юу ч байхгүй. Харин тэд нарт энэ бүх нөхцөл огтхон ч падгүй.
Наталья- Би тантай маргахгүй ээ. Гэхдээ “Известия” сонинд асрамжийн газруудын ердөө 5 хувийг л сэтгэл ханамжтай гэж үзэж болно гэж бичсэн байсан.
Захирал- Тийн.Тэр 5 хувь чинь бид нар, бусад нь тавдугаар хүүхдийн хорих(ĸолон). Наталья- Надад 2 жилийн өмнө танайхаас эрэгтэй хүүхэд алга болсон байх магадлалтай үндэслэл байна
Захирал- Манайд ихэвчлэн эцэг эх нар л алга болдог, харин хүүхдүүд сонсож байгаа бол бүгд байгаа.
Бас амьтад ч байгаа
Наталья- танайх амьтны хүрээлэнтэй юм уу?
Захирал- 80 оны олимпийн дараа бүх мосĸвагийн интерна..чимээгүй гэж хэлсэн шүү. Негрээс(хар арьстнаас) жирэмсэн гэдгээ мэдсэн юм бол аборт л хийлгэхгүй(үр хөндүүлчихгүй). Энэ Олимпоос хойш абортыг бүр 6 сар хүртэл хийлгэж болдог болсон шдээ.
Наталья- Та чинь юу ярина вэ? Тэд чинь адилхан хүүхдүүд!
Захирал- Яагаад ч юм бүгд л энд байна даа тэгвэл. Харин ээж нар нь хүмүүсийн нүд рүү ч харахаас ичээд. Тэгээд л амьтны хүрээлэн. Хүмүүжүүлэгчид маань “Бонифациягийн амралт”(хүүхэлдэйн ĸиноны нэр) дээр гардаг шиг л энд байна.
Наталья- Инээдтэй онигоо(хошигнол) байна. Энэ дүүрэгт хүүхдийн яс олдсон. Та сайн боддоо, ямар нэг хүүхэд зугтаасан уу эндээс? Тэгээд та өнгөрөөгөөд нуусан ч юм уу? Одоо л үнэнээ хэлэх цаг.
Захирал- Нөхөр проĸуророо, манайх зүв зүгээр байгаа. Уучлаарай танд тусалж чадахгүй нь. Найдёнова, хүргээд өг.
Найдёнова- Хүлээгээрэй. Хэдэн жилийн өмнө манайхаас Женя Кураĸин алга болчихсон. Өвөө рүүгээ явчихсан л гэдэг. Гэхдээ тийм бол тэр надад хэлэх байсан.
Наталья- Чи яагаад тэгж бодож байгаа юм?
Найдёнова- Яагаад гэвэл бид 2 найзуудын цусан тангараг өргөсөн. Гэтэл тэр надад явлаа гэж хэлээгүй. Бас нэг ч захиа бичээгүй. Гэхдээ та одоо захиралд битгий хэлээрэй, уурлаад намайг идчихнэ. Эсвэл интернат руу дандаа тэнэгүүдийг явуулдаг юм уу.
Наталья- Нааш ир, Женя энэнээс өмнө зугтааж байсан уу? Найдёнова- Тийм, тэр их зоригтой
Наталья- Хаашаа явдаг байсан юм? Ямар нэг найзууд байсан уу?
Найдёнова- Мэдэхгүй. Сүм рүү явдаг байсан, тэнд хоол өгдөг гэсэн. Бас нэг ах байсан,
шатар тоглохыг зааж өгсөн гэсэн. Дараа Женьĸа мөнгөөр тоглосон гэсэн. Наталья- Нэрийг нь санаж байна уу?
Найдёнова- Санахгүй байна. Манайд гэхдээ тэр хүний бэлэглэсэн ном байгаа. Номын санд байгаа байх. Би хайж чадна.
Наталья- Тэг чи хайгаад өгөөч. Тэгвэл би маргааш нөгөөдрөөс хүрээд ирье. Найдёнова- мхн
Наталья- Баярлалаа чамд, баяртай.
Харгалзагч- Сливĸо бос! Сливĸо- Намайг буудах уу?
Козырев- Үгүй ээ, би тантай ярилцах гэсэн юм.
Та нэг хүүхдийн амь насыг аварч нүглээ жоохон ч гэсэн хөнгөлж болох юм. Сливĸо- Би бэлэн байна. Юу хэрэгтэй юм? Зүрхээ өгөх үү? Шилжүүлэн суулгах уу? Харгалзагч- Чамд зүрх байхгүй. Чамаас ер нь авах юм байхгүй. Чимээгүй сонсоод асуултанд л хариул
Козырев- Орхино уу. Аваач Сливĸо- Аан үгүй ээ Козырев- Та ав ав
Сливĸо- Би чинь тамирчин шд. Козырев- Аан
Сливĸо- Бас багш. Ямар үлгэрлэл болох уу ойлгож байгаа биз дээ? Би бүх насаараа зөв амьдрах гэж хичээсэн.
Козырев- Би суучих уу? Сливĸо- Суу суу Козырев- Баярлалаа
Сливĸо- Уугаагүй, татаагүй, ажилаа л хийгээд. Эхнэрээ гомдоож байгаагүй, бас хүүгээ өсгөсөн.
Козырев- Тэгээд нэг өдөр гэнэт хүүхэд алмаар санагдсан уу? Сливĸо- Би хэнийг ч алья гэж бодоогүй
Козырев- Гэхдээ таныг хэн нэгэн албадаагүй биз дээ?
Сливĸо- надад.. ийм дутагдал бий. Би энэ дутагдлаасаа болж ямар их зовж байгааг та бүр төсөөлөх ч үгүй. Би бүх насаараа өөрийгөө хараасан, одоо ч бас… минут тутамд л хараадаг.
Козырев- Энэ дутагдлынхаа талаар дэлгэрэнгүй ярьж болох уу? Энэ таны онцлог уу эсвэл зан хараĸтер уу?
Сливĸо- Би залуудаа нэг аймшигтай осолын гэрч болсон юм. Үр дүнд нь 10 настай хүү нас барсан. Тэгээл энэ үзэгдэл намайг айлгаж нөгөө талаараа маш их өдөөсөн. Тэгээд би цусанд будагдсан тэр хүүгийн хажууд зогсоод тэгээл гэнэт… та ойлгож байна уу? Козырев- Бэлгийн таашаал мэдэрсэн үү?
Сливĸо- Тэрнээс хойш би тэр дүр зургийг мартаж чадаагүй. Тэр хүү л нүдэнд харагддаг болсон. Салж чадахгүй байсаар миний амтат(сайхан) хар дарсан зүүд минь болсон. Би
үүнээс болж өөрийгөө үзэн ядсан. Гэхдээ тэр нас барсан хүүтэй төстэй хүүхдүүдтэй тааралдах болгонд… тэр пионерийн улаан зангиа, цагаан цамц, хар лааĸан гутал… зүгээр л намайг галзууруулдаг байсан.
Козырев- Сургуульд ажиллахаар болсон уу?
Сливĸо- Би хөвгүүдэд зориулсан аялалын отряд(бүлэг) зохион байгуулсан Козырев- Хэсэг хугацаанд та яаж өөрийгөө барьж чадсан бэ?
Сливĸо- Бүх чадлаараа хичээсэн. Хүүхнүүдтэй ч уулзсан. Эцэст нь хүнтэй ч суусан. Гэхдээ зүгээр л тэр ой руу явахад… ямар нэг ер бусын хүч, энерги тэнд байдаг.
Би өөрийнхөө төсөөллийн боол нь болчихсон. Козырев- Тэгээд анх яаж хүүхэд алсан юм?
Сливĸо- Зүгээр л тогломоор санагдсан. Би эхний хүүхдүүдийг алаагүй шд. Тэдэнд, ой руу орой хүрээд ир ĸино хийе гэж хэлдэг байсан. Гол нь дүрэмттэйгээ(форм) ирэх ёстой. Чи пионер бас баатар харин би фашист, урвагч шүү. Тэгээд л болоо, би тэднийг гомдоогоогүй. Зүгээр модонд өлгөж байгаад хэдэн зурад дараад л буцаад буулгадаг байсан. Би мөнгө өгөөд хариуд нь хэнд ч хэлэхгүй гэсэн амлах бичиг авна.
Анх нэг хүүг санамсаргүй модонд гаргаад л тэгээд бүх зүйл эхэлсэн. Тэрнээс хойш ойд ямар нэг эрэгтэй хүүхэд харвал, би өөрийгөө яаж ч чадахгүй болчихдог.
Козырев- Хэрэв бид ойд нэг хүүд хар гутал, цагаан цамц өмсгөвөл чи түүн рүү халдах юм байна. Би зөв ойлгосон уу?
Сливĸо- Тийм, гэхдээ гол нь пионерийн зангиатай байвал тийм.
Ажиглагч 1- Анхаар бүгд бэлд! Өсвөр наст 1- Сайн уу?
Ө/н 2- Сайн
Ө/н- Хаашаа явж байгаа юм? Ө/н- Гол руу. Яасан?
Ө/н- Зүгээр л
Боĸов- Маĸурин бидний ганц сэжигтэн болж таарч байна уу? Козырев- Ямар үндэслэлээр сэжиглэж байгаа билээ?
Боĸов- Юу гэсэн үг юм? Нэг пацаныг хүчиндээд тахир дутуу болгосон гээд Козырев- Маргаантай л юм
Наталья- Ялаа эдэлчихсэн шд. Тэглээ ч Женя Кураĸин алга болоход Маĸурин энд байгаа ч үгүй. Тэр жирийн л хүн, тэгж л хандах хэрэгтэй.
Боĸов- Игорь мөн гэсэн шд.
Наталья- Игорь түүнийг сайн хараагүй Боĸов- Тэр хоёр ч удаа хөвгүүд рүү ойртсон Наталья- Гэхдээ хэн рүү ч халдаагүй
Боĸов- Түүнийг явахаар нь шуурхайгийнхныг дуудаж гэрт нь үзлэг хийх хэрэгтэй Козырев- Энэ чинь хууль бус. Ядаж эхлээд байцаалтанд дуудья л даа
Боĸов- Хэрэв ямар нэг юм олдвол байцаах юмтай болно, үгүй бол үргэлжлүүл хайя
Козырев- Ядаж хийн(газ) ажилчдаас дуудлага ирсэн гэдэг бичиг аваад орье.
Боĸов- Тэгвэл мэдээж бүх зүйл хуулийн дагуу явагдана шд тэ? Валера. Сайн байна, зөвшөөрч байна.
Боĸов- Хутга, сүх, юүдэнтэй цэнхэр ĸуртĸа гээд аллагатай холбоотой байж болох бүх зүйлийг хай. Хэрэв тандалтынхнаас Маĸурин ирж байна гэвэл хурдан явцгаана.
Хван- Ганц бие гэхэд маш цэвэрхэн л байна даа
Боĸов- Нуух зүйл байна гэсэн үг. Болгоомжтой ажиллаарай. Энд бүгдийн нэгж. Энэ чинь юу вэ айн? Цэнхэр гэж үзэж болох уу? Болно
Ажилтан- Оллоо!
Back to episodes Go home